Худал хэлэхээ больсон минь

2022-01-21

Мэри Найт, Франц

Би Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөхийнхөө өмнө огт эргэлзэлгүй худал хэлж, хүмүүст тал засдаг байлаа. Учир нь үнэнийг хэлснээр хүмүүсийн урмыг хугалж, тэднийг гомдоохоос айдаг байсан юм. 2018 оны 11-р сард Төгс Хүчит Бурханд итгэгч болоод, Бурхан бялдууч, зальхай хүмүүсийг үзэн яддаг гэдгийг Бурханы үгээс олж мэдсэн. Бурханы үгийг хэрэгжүүлж, үнэнч хүн байхаар шийдээд, бага зэрэг хичээсний эцэст ихэнхдээ үнэнч шударга үг хэлж чаддаг болсон юм. Жишээ нь, эм бэлдмэлдээ 50 гаруй евро төлөх учиртай байхад минь эмийн санч буруу тоолоод, талыг нь авах үед би бодох ч үгүйгээр алдааг нь шууд хэлж өгсөн. Гэхдээ миний нэр төр, хувийн ашиг сонирхолд нөлөөлдөг зүйл дээр ний нуугүй байхад илүү хэцүү байлаа.

Энэ оны 3-р сард би чуулганы удирдагчаар үйлчлээд, цаг үргэлж завгүй байдаг байсан. Заримдаа нойр дутуу байгаагаасаа болж үнэхээр эцэж цуцдаг байлаа. Нэг өдөр үдээс хойш яг дуг хийх гэж байтал манай хамтрагч болох Ли эгч ажлынхаа талаар надтай ярилцмаар байна гэлээ. Би эгчийн мессежийг хараад жаахан дурамжхан байсан, учир нь ядраад, юу ч хэлэлцмээргүй байсан юм. Тухайн үед амрах хүслээс өөр юу ч бодогдохгүй байсан боловч Ли эгчид шуудхан тэгж хэлэхийг хүсээгүй. Эгч намайг юу гэж бодох бол, залхуу хойрго, биеийн тав тухад хэт анхаардаг гэж бодоод, намайг муугаар бодох вий гэхээс айсан. Иймээс нэр нүүрээ бодсондоо эгчид зүгээр л, “Уучлаарай, би чухал уулзалттай. Эмчид очиж үзүүлэх хэрэг байна” гээд хэлчихсэн. Бодоо ч үгүй байхад амнаас минь шууд л худал үг гарсан юм. Үүндээ маш буруутай санагдаад, эцэстээ огт амарч аваагүй, харин туж сэтгэл эмзэглэсэн. Бурхан үнэнч хүмүүст дуртай шүү дээ. Би яаж тийм ажиггүй худал хэлж чадав аа? Тэгэхээр яаж итгэл дааж чадах юм бэ? Өөрийнхөө биеийн тав тухын төлөө худал хэлэх буруу, Бурхан үүнд дургүйцнэ, чуулганы ажлыг эн тэргүүнд тавих хэрэгтэй гэдгийг би мэдэж байсан. Тэгээд шууд Ли эгчтэй холбоо барилаа. Эгч надаас, уулзалтаасаа аль хэдийн эргээд ирээ юу гэж асуусан. Би эгчийн өмнө муухай харагдаж, зальхай хүн гэж бодогдохыг хүсээгүй учраас үнэнээ хэлэлгүй, худлаа ярьсаар л байсан юм. Тэгээд эгчид, эмчтэйгээ уулзаагүй, эмч вакцины эмнэлэг явах ёстой болоод, эцсийн мөчид уулзалтаа цуцалсан гэж хэллээ. Дараа нь яриа маань ажил руу хандсан ч надад үнэхээр эвгүй байсан. Би эгчид нэг удаа худал хэлчхээд үнэнээ хүлээлгүй, худал хэлсээр л байсан. Сатанлаг зан чанар минь хэр ноцтой байгааг хараад, өөрөөсөө ичсэн шүү. Эгчийг бараг эгцэлж харж чадаагүй. Эгчийг хуурсан болохоор би үнэхээр үнэнч бус хүн гэсэн үг байлаа. Миний сэтгэл үнэхээр хоёрдож байсан. Үнэнээ хэлбэл би эгчид нүүр алдаж, эгч намайг үнэнч бус гэж үзнэ. Харин худал хэлсээр байвал Бурхан надад ой гутах байлаа. Иймээс би Бурханы өмнө очиж, өөрийгөө эргэцүүлсэн юм. Эргэцүүлээд, амьдралдаа маш олон удаа овжин, зальхай байснаа ухаарсан. Нэг удаа удирдагч надаас, тэр оройн цуглааны талаар Жоу эгчид мэдэгдсэн үү гэж асуусан. Би мэдэгдээгүй гэдгээ ухаарсан ч удирдагчид нэр нүүрээ хамгаалахыг хүсээд, үнэнийг хэлээгүй. Тэгээд дөнгөж сая мэдэгдчихсэн гэж худлаа ярьсан юм. Дараа нь Жоу эгчид даруйхан мессеж явуулж, цуглааны талаар хэлсэн. Би бас ерөнхийдөө баасан гарагийн өглөө бүр хүнс цуглуулахаар гардаг, иймд тэр үеэр ямар ч гэнэтийн цуглаанд оролцож чаддаггүй байлаа. Тэгээд, ирэх хэд хоногт гал тогоондоо нөөцлөх хүнс цуглуулах хэрэгтэй байна, хүнс цуглуулах цаг үүнээс өөр алга гээд үнэнээ хэлж, удирдагчид зүгээр л шуудхан хэлдэггүй байсан. Өөр цуглаантай, эсвэл уулзалттай болохоор очиж чадахгүй нь гэж удирдагчид хэлдэг байлаа. Би зүгээр л нэр нүүрээ хамгаалж, үүргээ биелүүлээд ямагт завгүй байдаг гэж удирдагчид бодогдуулахын тулд аливааг гуйвуулж, зальхай, ов мэхтэй байсан. Үнэнч бай гэх Бурханы шаардлагаас би маш хол байгаагаа олж харсан. Иймээс, “Төгс Хүчит Бурхан минь, би худал үг, ов мэхэндээ үнэхээр харамсаж байна. Өөрийнхөө биеийн тав тухын төлөө худал хэлэхээ больж ер чадахгүй юм. Би үнэнч хүн огт биш. Бурхан минь, намайг замчилж, үнэнийг ойлгох, энэ завхралаас чөлөөлөгдөхөд туслаач” гэж залбирсан.

Дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм: “Хүмүүс өдөр тутмын амьдралдаа дэмий, худал, мэдлэггүй, тэнэг, зөвтгөсөн их зүйл хэлдэг. Угтаа тэд үүнийг бахархлынхаа төлөө, нэрэлхүү байдлаа хангах гэж ийм зүйл хэлдэг; ийнхүү худал хэлэх нь завхарсан зан чанар нь гарч ирж байгаа хэрэг юм. Энэхүү завхралыг шийдвэрлэвэл зүрх сэтгэл чинь цэвэрлэгдэнэ, ингэснээрээ чамайг улам цэвэр, үнэнч шударга болгоно. Үнэндээ хүмүүс бүгдээрээ яагаад худал хэлдгээ мэддэг: Нэр нүүрийнхээ төлөө тэгдэг. Өөрсдийгөө бусадтай харьцуулаад, нэр төр, ёс жудгаа хамгаалахын тулд хэт их чармайдаг боловч эсрэгээрээ нэр нүүр, ёс жудаг, нэр төрөө алдаж дуусдаг. Яагаад гэвэл, чи дэндүү их худлаа ярьдаг, хэлдэг үг бүр чинь худал. Аль нь ч үнэн биш. Чи худал хэлэх яг тэр үедээ нүүр алддаггүй боловч нэр төрөө туйлын их гутааснаа зүрх сэтгэлдээ мэдэрч, үнэнч бус байсны төлөө мөс чанар чинь чамайг буруутгана. Сэтгэлийнхээ угт чи өөрийгөө жигшиж, зэвүүцсээр байх бөгөөд ‘Би яахаараа ийм хөөрхийлөлтэй амьдардаг юм бэ? Үнэнийг хэлэх үнэхээр тийм хэцүү юм гэж үү? Ердөө л нэр төрийнхөө төлөө ингэж худал хэлэх ёстой юм уу? Яагаад амьдрал минь ийм ядаргаатай байдаг юм бэ?’ гэж бодно. Чи ядаргаатай амьдрах албагүй мөртөө амар тайван, эрх чөлөөт замыг сонгоогүй хэрэг. Чи нэр төр, нэрэлхүү зангаа хамгаалах замыг сонгосон болохоор амьдрал маш залхмаар санагдаж байгаа хэрэг. Худал хэлснээр олж авдаг нэр хүнд гэж юу юм бэ? Нэр хүнд гэдэг хий хоосон зүйл бөгөөд ердөө сохор зоосны ч үнэгүй. Худал хэлснээрээ чи ёс жудаг, нэр хүндээ алддаг. Эдгээр худал үгээс үүдэн чи нэр төрөө алдаж, Бурханы өмнө ямар ч ёс жудаггүй байхад хүрдэг. Бурхан үүнд огт баясдаггүй, харин үүнийг жигшдэг. Тэгэхээр энэ нь үнэ цэнтэй гэж үү? Энэ зам зөв зүйтэй гэж үү? Үгүй, тийм биш, үүнийг дагаснаар чи гэрэлд амьдарч байгаа юм биш. Гэрэлд амьдрахгүй байх үедээ чи эцэж туйлддаг. Үргэлж худал хэлж, худал үгээ үнэмшилтэй сонсогдуулах гэж хичээж, утгагүй үг бодож олох гэж тархиа гашилгаж, өөрийгөө маш их зовоосоор эцэстээ ‘Би дахиж худал хэлэх ёсгүй юм байна. Дуугүй байж, бага ярья’ гэж боддог. Гэхдээ чи өөрийгөө ер хянаж чаддаггүй. Яагаад тэр вэ? Чи нэр төр, алдар хүнд гэх зэрэг зүйлийг орхиж чаддаггүй учраас гагцхүү эднийгээ худал хуурмагаар хамгаалж л чаддаг. Чи худал хуурмагийг ашиглан эдгээртэй зууралдаж болно гэж бодож байгаа ч үнэндээ тэгж чаддаггүй. Худал хуурмаг чиний шулуун шударга байдал, нэр төрийг хамгаалж чадаагүйгээс гадна хамгийн гол нь чи үнэнийг хэрэгжүүлэх боломжоо алджээ. Чи нэр төр, алдар хүндээ хамгаалсан ч гэсэн үнэнийг алдсан; үнэнийг хэрэгжүүлэх боломж, үнэнч хүн байх боломжоо ч алдсан. Энэ бол хамгийн том гарз юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”). Энэ нь намайг яг таг тодорхойлсон. Би зальхай, ов мэхтэй гэдгээ олж харсан. Би зүгээр л амармаар байхдаа тийм өчүүхэн зүйлийн тухай үнэнээ хэлж чадаагүй. Дуг хийх хэрэгтэй байна, жаахан байж байгаад уулзмаар байна гэдгээ хамтрагчдаа шууд хэлэлгүй, оронд нь худал хэлсэн. Би нэр нүүр, байр сууриа хамгаалж, бусад хүмүүст дүр төрхөө хамгаалах сэдэлтэй байж. Гэхдээ Бурхан тиймэрхүү зан авирыг үзэн яддаг. Би ч энэ талаар буруутайгаа мэдэрсэн. Яг л Бурханы үгэнд хэлдгээр, “Чи худал хэлэх яг тэр үедээ нүүр алддаггүй боловч нэр төрөө туйлын их гутааснаа зүрх сэтгэлдээ мэдэрч, үнэнч бус байсны төлөө мөс чанар чинь чамайг буруутгана. Сэтгэлийнхээ угт чи өөрийгөө жигшиж, зэвүүцсээр байх бөгөөд ‘Би яахаараа ийм хөөрхийлөлтэй амьдардаг юм бэ? Үнэнийг хэлэх үнэхээр тийм хэцүү юм гэж үү? Ердөө л нэр төрийнхөө төлөө ингэж худал хэлэх ёстой юм уу? Яагаад амьдрал минь ийм ядаргаатай байдаг юм бэ?’ гэж бодно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”). Бурханы энэ үг надад үнэхээр ойр санагдсан. Нэр төрөө хамгаалахаар худал хэлэх нь амьдрах эцэж цуцмаар арга гэдгийг, эхний худал үгээ нуун далдлахын тулд худал хэлсээр л байх ёстой болж, эцэстээ улам бүр хуурмаг, зальжин болсон гэдгээ үнэхээр ухаарсан. Бурхан ариун, зөвт учраас үүнийг үзэн яддаг гэдгийг би мэдэж байсан. Бүх үнэнч бус явдлаа эргээд бодох нь ээ, би худал хэлснийхээ дараа мөс чанартаа үнэхээр буруутайгаа мэдэрч, үүндээ харамсаж, Бурханы өмнө мэгшиж, худал хэлснээсээ ичдэг байсан. Гэхдээ дараа нь, өөрийн эрхгүй нэмж худал хэлсээр л байсан юм. Тэгсэн минь маш завхарсан, ичгүүртэй хэрэг байж! Худал хэлэх нь бүр миний уг чанар болсон байлаа. Надад Эзэн Есүсийн хэлсэн нэг зүйл санагдсан: “Харин үг чинь ‘За бол за; үгүй бол үгүй’ байг: учир нь эдгээрээс цааших нь ёрын муугаас гардаг юм(Матай 5:37). “Та нар эцэг диаволаасаа гаралтай бөгөөд эцгийнхээ хүслийг хийх болно. Тэр анхнаасаа алуурчин байсан ба түүнд ямар ч үнэн байхгүй тул Үнэнийг баримталдаггүй. Худлаа хэлэхдээ тэр өөрөөсөө хэлдэг: учир нь тэр бол худалч бөгөөд худал хуурмагийн эцэг мөн(Иохан 8:44). Энэ нь үнэн байсан. Ямагт худал хэлдэг маань намайг диаволд харьяалагддаг гэдгийг харуулсан, би өөрийнхөө дүр төрх, нэр төрийг хамгаалах гэж л худал хэлж байж. Гэхдээ тэр нь миний бүх зан араншин, нэр төрийг үгүй хийсэн юм. Би маш мунхаг байж! Бурхан надад үнэнийг хэрэгжүүлж, үнэнч хүн байх, гэрчлэл хийж, Сатаныг шившиглэх боломж бүрдүүлж байсан. Гэтэл би Сатаны заль мэхэнд унаж, үүнээсээ үүдэн элэг доог болж байж. Ердөө л нэр төрийнхөө төлөө, завхралаа нуун далдлахын төлөө тэгсэн. Би үнэнч хүн биш, уг чанартаа ов мэхтэй байж.

Бурханы үгээс би бас ингэж уншсан юм: “Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай. Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Үнэнч байх гэдэг нь зүрх сэтгэлдээ ямар ч ов мэхгүй, амандаа ямар ч худал үггүй, Бурханыг ч, хүнийг ч ямарваа зүйл дээр хэзээ ч хуурахгүй байх гэсэн үг гэдгийг би олж харсан. Тэгээд урьд нь Ли эгчид үнэхээр зальхай хандаж, дүр төрх, өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалахаар үргэлж худал хэлж байснаа ухаарлаа. Би ядраад, дуг хиймээр байсан учир яг тэр үед эгчтэй чуулганы ажил хэлэлцмээргүй байсан ч эгчид муугаар бодогдохыг хүсээгүй учраас санаандаа байгаа зүйлийг зүгээр л хэлэхийн оронд уулзалттай гэж худлаа ярьсан. Дэндүү ядраад, жаахан амрах хэрэгтэй байна гээд л хэлчихийн оронд тэр уулзалтаас зайлсхийх гэж худал хэлэхийг илүүд үзсэн. Бас яг уулзах үедээ алдаагаа хүлээлгүй үргэлжлүүлэн худал хэлж, эхнийхээ худал хуурмагийг нуун дарагдуулах гэж өөр нэг худал хуурмаг ашигласан. Удирдагч маань ажлын талаар асуух үед би үнэндээ хийгээгүй зүйлээ хийсэн гэж худал хэлсэн. Бас долоо хоног бүр хүнс цуглуулах хэрэг гарч, энэ нь цуглааны цагтай давхцах үед би уулзалттай гэж худлаа ярьсан. Тэгээд бүх зүйл дээр дүр төрхөө хамгаалахыг л хүссэн. Би үнэхээр зальжин, ов мэхтэй уг чанартайгаа олж харсан даа. Хамгийн наад захын зүйл дээр ч үнэнээ хэлж чаддаггүй байж. Сатаны завхралд маш гүн гүнзгий өртөөд, би огтхон ч үнэнч байгаагүй.

Би Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан юм: “Хүмүүс үнэнч шударга байхаар эрэлхийлж байж л хэр гүн гүнзгий завхарснаа, мөн хүний төрхтэй эсэхээ мэдэж чадна; тэд үнэнч байдлыг хэрэгжүүлэх үедээ л хэр олон худал үг хэлдэг, ов мэх, булхайгаа хэчнээн гүн нуудгаа мэддэг болж чадна. Үнэнч байхаар хэрэгжүүлэх туршлагатай болж байхдаа л хүмүүс завхралынхаа тухай үнэнийг аажмаар мэдэж авч, уг чанар, мөн чанараа таньж чаддаг бөгөөд тэгсэн цагт л тэдний завхарсан зан чанар тасралтгүй ариусаж чадна. Завхарсан зан чанар нь тасралтгүй ариусах явцад л хүмүүс үнэнийг олж авч чадна. Эдгээр үгийг яаралгүй туул. Бурхан зальжин хүмүүсийг төгс болгодоггүй. Хэрэв зүрх сэтгэл чинь үнэнч биш, чи өөрөө үнэнч хүн биш бол Бурхан чамайг олж авахгүй. Үүний адилаар чи үнэнийг олж авахгүй, бас Бурханыг олж авах чадваргүй байх болно. Хэрэв чи Бурханыг олж авахгүй бол энэ нь юу гэсэн үг вэ? Чи Бурханыг олж аваагүй, үнэнийг ойлгоогүй бол Бурханыг мэдэхгүй тул Бурхантай нийцэлтэй байж яавч чадахгүй бөгөөд тэр тохиолдолд чи Бурханы дайсан байна. Хэрвээ чи Бурхантай нийцэлтэй биш бол Бурхан чиний Бурхан биш; Бурхан чиний Бурхан биш бол чи аврагдахгүй. Аврагдаж чадахгүй бол Бурханд итгээд яах юм бэ? Аврал хүртэж чадахгүй бол чи үүрд Бурханы өстөн дайсан байх бөгөөд үр дүн чинь тодорхойлогдох болно. Иймээс хэрвээ хүмүүс аврагдахыг хүсвэл эхлээд үнэнч шударга байх ёстой. Эцэст нь Бурханаар авхуулах хүмүүсийг тэмдэглэдэг тэмдэг бий. Энэ нь юу болохыг та нар мэдэх үү? ‘Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй; тэд гэм зэмгүй билээ’ (Илчлэл 14:5) гэж Библийн Илчлэлд бичсэн байдаг. ‘Тэд’ гэж хэн бэ? Тэд бол Бурханы төгс болгож, олж авч, авардаг хүмүүс юм. Бурхан энэ хүмүүсийг хэрхэн дүрсэлдэг вэ? Тэдний үйлдлийн шинж чанар, илэрхийлэл юу вэ? (Тэд гэм зэмгүй байдаг. Тэгээд огт худал хэлдэггүй.) Огт худал хэлдэггүй гэж юу гэсэн үг болохыг та нар бүгд ойлгож, ухаарах ёстой: Энэ нь үнэнч шударга байх гэсэн үг. Гэм зэмгүй байх гэж юу гэсэн үг вэ? Гэмз эмгүй хүнийг Бурхан хэрхэн тодорхойлдог вэ? Бурханы нүдэнд төгс хүн гэж хэн бэ? (Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн.) Тийм ээ. Бурханы нүдээр, чухамдаа Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн юм. Тэгэхээр төгс байх нь өө сэвгүй байхтай холбоотой юу, энэ хоёр адилхан зүйл мөн үү? (Тийм ээ.) Тэгэлгүй яах вэ. Тэгэхээр ‘өө сэвгүй байх’ гэж юу гэсэн үг вэ? (Төгс, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс.) Зөв. Тэд бол Бурханаас эмээж, муугаас зайлдаг, Бурханы замыг дагаж чаддаг хүмүүс юм. Ийм хүмүүс л өө сэвгүй хүмүүс мөн(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт”). Үүнийг тунгаагаад, би үнэхээр айсан. Бурханы хэлдгээр: “Хэрэв зүрх сэтгэл чинь үнэнч биш, чи өөрөө үнэнч хүн биш бол Бурхан чамайг олж авахгүй. Үүний адилаар чи үнэнийг олж авахгүй, бас Бурханыг олж авах чадваргүй байх болно.” “Аврал хүртэж чадахгүй бол чи үүрд Бурханы өстөн дайсан байх бөгөөд үр дүн чинь тодорхойлогдох болно.” Бурхан ов мэхтэй хүмүүсийг авардаггүй нь үнэн. Би гэмшихгүй бол эцэстээ Бурханд таягдуулна гэдгээ мэдэж байлаа. Бурханы үгийн ачаар би эцэст нь өөрийгөө бодитоор ойлгож, худал үг диаволоос гаралтай гэдгийг, өсөж торнисон байдал, нийгмийн нөлөөнөөс үүдэн худал хэлдэг гэдгээ мэдсэн. “Хүний үс, хувцас хэчнээн муухай харагдлаа ч сэтгэлийг нь сэвтээхгүйн тулд хүнд сайхан үг л хэлэх ёстой. Тэгэхгүй бол туслалцаа хэрэг болох үед хэн ч чамайг гэхгүй” гэж ээж надад дандаа хэлдэг байсан. Тиймэрхүү боловсролтой болохоор би үнэнч байж зориглоогүй. Хүмүүст таалагдаж, энэрэнгүй гэж бодогдохын тулд сайн дүр төрхтэй байхаар хөдөлмөрлөсөн юм. Гэвч үнэн хэрэгтээ би эцэст нь хуурмаг, ов мэхтэй хүн болсон. Энэ нь надад Библи дэх Иов 1:7-г санагдуулсан: “Ехова Сатанаас, ‘Чи хаанаас ирэв?’ гэхэд Сатан Еховад хариулан, ‘Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ’ гэв.” Сатаны үг зальхай, тойруу, үнэндээ юу гээд байгаа нь тодорхойгүй байсан. Би худал хэлснээрээ яг л Сатан шиг зальхай байсан юм биш үү? Сатантай адил төрлийн уг чанартай гэдгээ олж хараад би үнэхээр ичсэн. Би Сатаны эрх мэдэл дор амьдарч байсан, бас сатанлаг зан чанараасаа огтхон ч ангид байгаагүй. Тийм маягаар яаж Христтэй нийцэлтэй байж, Бурханд сайшаагдаж чадах юм бэ? Би гэмшихээр Бурханы өмнө очоод, намайг уучлаач гэж гуйлаа. Өөрийгөө үнэхээр үзэн ядаж, Сатаныг үзэн ядаж, маш буруутайгаа мэдэрсэн. Бурхан зөвт зан чанартай, би худал хэлж, Бурханыг гомдоогоод байж болохгүй гэж мэдэж байлаа. Би бас ийм нэг хэсгийг эргэцүүлсэн: “Эцэст нь Бурханаар авхуулах хүмүүсийг тэмдэглэдэг тэмдэг бий. Энэ нь юу болохыг та нар мэдэх үү? ‘Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй; тэд гэм зэмгүй билээ’ (Илчлэл 14:5) гэж Библийн Илчлэлд бичсэн байдаг. ‘Тэд’ гэж хэн бэ? Тэд бол Бурханы төгс болгож, олж авч, авардаг хүмүүс юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт”). Бурхан үнэнч хүмүүсийг үнэлдэг, үнэнч бус хүмүүс Бурханы хаанчлалд орох ч үгүй. Би үнэхээр худал хэлэхээ больж, өө сэвгүй болохыг хүссэн ч дан ганцаараа тэгж чадаагүй юм. Сатаны урхинд унахаас сэргийлэхийн тулд Бурханы туслалцааг авах хэрэгтэй байлаа. Үнэнээ хэлэхэд заримдаа ичмээр байж болох ч би худал хэлэхээ болимоор байсан. Дараа нь, “Үнэнч шударга хүн байх зарчмууд”-ыг дахин уншлаа. “(1) Үнэнч шударга хүн байхаар өөрийгөө сургахад Бурханд найдах нь чухал. Зүрх сэтгэлээ Түүнд өгч, Түүний шинжилтийг хүлээн ав. Ингэснээр л цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүн худал үг, хууран мэхлэлтээ хаяж чадна; (2) Үнэнийг хүлээн авч, үг хэл, үйл хэрэг бүрээ эргэцүүлэх шаардлагатай. Өөрийнхөө илчилдэг завхралын эх сурвалж, мөн чанарыг задлан шинжилж, өөрийгөө мэдэж ав; (3) Хүн ямар асуудал дээр худал хэлж, хуурамч зан өвөрлөдөг талаар судалж шинжлэх шаардлагатай. Өөрийгөө шинжилж, үнэн төрхөө илчилж, уучлалт гуйж, алдаагаа залруул…” (“Үнэнийг хэрэгжүүлэх 170 зарчим” ном). Ли эгчээс уучлал гуйх ёстойгоо би мэдэж байсан. Би маш ов мэхтэй байж, эгчид хоёр удаа худал хэлсэн юм. Тэгээд завхрал, сэдлийнхээ талаар эгчид сэтгэлээ уудлах ёстой гэж шийдлээ. Эдгээрийг нууж болохгүй. Юу ч боллоо гэсэн би үнэнээ хэлж, үнэнч хүн байх ёстой байсан. Нэлээд хэдэн удаа нэмж залбирсны дараа Ли эгчид өөрийгөө илчлэх зориг орсон юм. Эгчид өөрийг нь яаж хуурсан, бас Бурханы өмнө гэмшсэн тухайгаа бүгдийг нь нэгд нэггүй хэлсэн. Бурхан намайг ажиглаж байгаа гэж мэдэж байсан учир худал хуурмагаа нуун далдлахаа больсон, би бүх зүйлээ нэг бүрчлэн хэлэх ёстой байлаа. Хэлж дууссаны дараа нуруун дээрээс хүнд ачаа аваад хаячихсан мэт болж, хавьгүй тайвширсан шүү.

Дараа нь цаг ямагт Бурханы өмнө очин залбирч, зүрх сэтгэлийг минь шинжээч гэж гуйж эхэллээ. Ямар нэг зальхай санаа зорилготой болж, үнэнч бус, ов мэхтэй байх үедээ намайг сахилгажуулж, зогсоогооч гэж Бурханаас гуйсан. Худал хэлэх асуудал дорхноо шийдвэрлэгдэх аргагүй, бас амьдралдаа би хэзээ ч үнэхээр үнэнч хүн байж үзээгүй гэдгээ мэдэж байсан. Тэгээд үнэнч хүн болохоор эрэлхийлсээр байхыг хүссэн юм. Бурхан үнэнч хүмүүст дуртай, бас тэднийг ерөөдөг, үнэнч хүмүүс л аврагдаж чаддаг. Тэр цагаас хойш би зальжин зүйл бодож байгаагаа ухаарах болгондоо Бурханы өмнө очоод, “Бурхан минь, надад нэг асуудал тулгарлаа. Худал хэлэлгүйгээр үүнийг туулж чадахгүй юм шиг байна. Намайг гэгээрүүлээд үнэнийг ойлгуулж, махан биеийг хаях хүч чадал хайрлаач. Өө Бурхан минь, би үнэнийг хэрэгжүүлж, үнэнч хүн баймаар байна. Надад туслаач дээ. Танд би маш их талархдаг!” гэж залбирдаг болсон.

Нэг удаа цуглааны дараа удирдагч надаас цуглааны талаар юу гэж бодож байгааг минь асуулаа. Үнэндээ би удирдагч цуглаан дээр түрэмгий аашилж байгааг анзаарсан, бас удирдагчийн нөхөрлөлд өөр асуудлууд байсан. Гэхдээ үнэнээр удирдагчийн бардам занг сэвтээчих вий, удирдагч надад дургүй болох вий гэхээс айсан. Үнэнч байж, удирдагчийн миний талаарх бодлыг өөрчлөхийг хүсээгүй юм. Иймээс, “Сайхан байсан” гэж хэллээ. Тэгж хэлэнгүүтээ миний сэтгэл хямарсан. Худал хэлснээ ухаараад, Бурханд залбирч, үнэнч хүн байх, үнэнийг хэлэхэд намайг замчлаач гэж гуйлаа. Тэгээд дараа нь цуглаан дахь асуудлын талаар удирдагчтай очиж яриад, хавьгүй тайвширсан. Удирдагчийн хийсэн дараачийн цуглаан нэлээд дээрдсэн шүү. Чин сэтгэлээсээ залбирах үед Бурхан сонсдог гэдгийг би харсан. Хэсэг хугацааны дараа би аажмаар өөрчлөгдөж байгаагаа анзаарлаа. Урьд нь нэр нүүр, байр сууриа хамгаалахаар үргэлж худал хэлдэг байсан. Гэхдээ Бурханд зүрх сэтгэлээ өгч, зүрх сэтгэлийг минь ажиж, намайг харж хандаж, хянаач гэж Бурханаас гуйсны дараа өөрийнхөө байдлыг илүү тодорхой олж харсан. Би Бурханы өмнө очиж залбираад, үнэнч байдлыг хэрэгжүүлсэн юм. Тэгэх нь заримдаа хүмүүсийг гомдоож магад, гэхдээ Бурханы өмнө үнэнч хүн байх нь надад илүү чухал.

Урьд нь би хүмүүсийг баярлуулах, нэр нүүр, байр сууриа хамгаалахаар худал хэлэх зуршилтай байсан, харин одоо Бурханы надад бүрдүүлдэг бүх орчинд үнэнч хүн байхаар хөдөлмөрлөж байгаа. Эдгээр туршлага, энэ ойлголтын төлөө би Бурханд үнэхээр талархдаг. Завхрал, бузар булайгаа олж харах, бага зэрэг өөрчлөгдөхөд минь Бурханы үгийн шүүлт тус болсон. Худал хэлэх зуршлыг өөрчлөх нь үйл явц гэдгийг, Бурхан надад туулуулах нөхцөл ар араас нь бүрдүүлж байгаа гэдгийг би мэднэ. Бурхан ой гутах худал үг хэлэхгүйн тулд би сэрэмжтэй байх ёстой. Худал хэлэх хандлагаас үнэхээр чөлөөлөгдөхийн тулд Бурханы үгийн шүүлтийг хүлээн зөвшөөрч, Бурханд залбирч, найдах нь хамгийн гол зүйл юм. Бүх алдар Төгс Хүчит Бурханд очиг!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы аврал

Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог...

Би итгэлдээ үнэнч биш байсан

Мишель, Камерун Манай гэр бүлийнхэн байнга нэлээд ядуу байдаг байлаа. Мөнгөөр тэгтлээ гачигдаж дутагдахгүйн тулд би банкны захирал болж,...

“Сайн удирдагч”-ийн эргэцүүлэл

Рубилен, Филиппин Бага байхаас минь л аав, ээж хоёр намайг хүнтэй нөхөрсөг, ойр дотно байж, бусдыг ойлгодог хүн бай гэж сургасан юм. Эргэн...