Одоо би чин сэтгэлээсээ ярьж чаддаг боллоо

2022-01-21

Мэтью, Франц

Өөр ах эгчтэй хамт үүргээ гүйцэтгэж байхдаа хувийнх нь алдаа, аль эсвэл үнэнтэй нийцэлгүй юм хийж байгааг нь анзаарвал би сануулга, туслалцаа өгөх ёстойгоо сайн мэдсэн хэрнээ хүн гомдоохгүй гэсэндээ иймэрхүү асуудлаас ихэвчлэн зайлсхийдэг байлаа. Саяхан надад зарим нэг зүйл тохиолдоод, тиймэрхүү ааш авирын хор уршиг, үр дагаврыг ухааруулж, өөрчлөгдөхөд минь тусалсан.

Саяхан нэг өдөр цуглааны төгсгөлд хариуцагч эгч бидэнд, усалгааны үүрэг гүйцэтгэж байгаа бид дундаасаа сайн мэдээ түгээх хэдэн хүн сонгоход бэлтгэх хэрэгтэй байна гэж хэлээд, усалгаа, сайн мэдээний ажлын аль аль нь чухал гэдгийг онцоллоо. Тэгээд биднээс зарчмыг харгалзан нухацтай бодоод, дараа нь бүлгээрээ хэлэлцэн, шийдээрэй гэж гуйсан юм. Гайхмаар нь, надтай хамт үүрэг гүйцэтгэдэг Жэймс ах маргааш нь өглөө эрт над руу залгаад, аль эрт хэдэн ах эгч сонгоод, тэднээр цуглаан хийлгэхээр зохицуулчихсан гэж хэллээ. Тэгээд тэдний үүрэгт орох өөрчлөлтийн талаар өөртэй нь хамт нөхөрлөл хийхийг надаас гуйсан. Ахын ингэж хэлэхийг сонсоод би дотроо, “Таны энэ шийдвэр арай л яарч, түргэдэж байгаа юм биш үү? Энэ талаар бид бүгд хамтдаа хэлэлцээгүй, бас одоо хүн бүр тус тусын үүргээ биелүүлж байна. Шууд сохроор ийм өөрчлөлт хийгээд, энэ нь зөв сонголт биш болж таарвал чуулганы ажилд нөлөөлөхгүй юү?” гэж бодлоо. Яг юу гэж бодож байгаагаа хэлмээр байсан ч утсаар Жэймс ах хэчнээн догдолсон сонсогдож байгааг дуулаад сэтгэл хоёрдож эхэлсэн. Та хэт яаруу шийдвэр гаргаж байна, ийм алсын хараагүй байдлаар юм хийх ёсгүй гэж хэлбэл ах гомдож магадгүй. Ах намайг урилгаас нь татгалзвал өөрийнх нь санааг шүүмжилж, биеэ тоож байна гэж бодох биш үү? Иймэрхүү бодолд хоригдоод би ганц ч үг хэлээгүй. Ахын гаргасан саналд санаа зовсон мөртөө л урилгыг нь хүлээн аваад, ах эгч нартай нөхөрлөл хийх цуглааныг хамтран зохион байгуулахаар зөвшөөрсөн.

Утсаа тасалсныхаа дараа би Вотсап дахь бүлэгт хуваалцсан байсан Бурханы үгийн нэг хэсгийг харсан юм. Төгс Хүчит Бурханы хэлдгээр, “Чи өөрийн гэх бодолгүйгээр хүмүүстэй сохроор санаа нийлэн, будилж болохгүй, харин оронд нь бат зогсож, Надаас ирээгүй зүйлсээс татгалзах зоригтой байх ёстой. Хэрвээ чи ямар нэг зүйл буруу байгааг тодорхой мэдсэн ч, ам нээдэггүй бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 12-р бүлэг). Энэ үг шууд надад хандаж хэлсэн мэт санагдсан шүү. Бурхан бидний зүрх сэтгэлийн чанадыг үнэхээр харж чаддаг гэдгийг маш гүн гүнзгий мэдэрсэн. Би, юм буруу байгааг тодорхой мэдсэн ч дуугүй байдаг гэж Бурханы үгэнд илчилсэн яг тийм хүн байсан биш үү? Үгүй ээ, би цаашид тийм хүн байж болохгүй. Иймээс зориг орж, саналаа хэлэхээр шийдсэн юм. Гэхдээ Жэймс ах хэчнээн урамтай байсныг бодохоор, намайг саад хийвэл ах өөртэй нь санал зөрөлдөж байна гэж бодох вий гэж айсан. Хэсэг сэтгэл хоёрдсоны эцэст, зүгээр л өөрийгөө тайтгаруулаад, миний зөв гэж тийм итгэлтэй байж болохгүй гэж бодлоо. Миний ойлгоогүй зүйл байж болох шүү дээ. Иймээс би үнэнийг орхиж, Бурханы зэмлэлийг үл хайхарч, Жэймс ахад юу ч хэлээгүй. Дараа нь Жэймс ахын аяыг дагаж, тэр ажлыг зохион байгуулж эхэллээ.

Тэр завсар, би хариуцагч эгчид энэ талаар хэлсэн. Энэ талаар сонсчхоод эгч Жэймс бид хоёрыг шууд интернэтэд оруулаад, “Ажилчдын өөрчлөлтийг төлөвлөж, зохицуулах тусгай шаардлага гэж бий. Хүмүүсийг хувийн давуу талынх нь дагуу сайн мэдээ түгээх юм уу, усалгааны үүрэгт сонгох ёстой. Тэгж байж чуулганы ажил саатахгүй. Та хоёр, явж сайн мэдээ түгээ гэж шууд л баахан хүнд хамаа намаагүй хэлснээрээ чуулганы ажлыг эх захгүй болгож байгаа юм биш үү? Та нар үнэний зарчмыг эрж хайгаагүй, бас үүнийг бүгдтэй хэлэлцээгүй. Мөн чанартаа энэ чинь дураараа аашилж байгаа хэрэг” гэж хатуу зэмлэсэн. Эгчийн ингэж хэлэхийг сонсоод, би үнэхээр гутарч, буруутайгаа мэдэрсэн л дээ. Бурхан намайг засаж, харьцаж байгааг, бас эгчийн түмэн зөв гэдгийг мэдэж байсан. Бид хоёр дураараа аашилж, зарчмыг дагаагүй шүү дээ. Чуулганд ашиг тусгүй ямар ч зүйлээс татгалзаж, түүнд цэг тавих ёстой гэдгийг, бас юмыг бүрэн ойлгоогүй байлаа ч саналаа хэлж, эрэл хайгуул хийж, бусад бүх хүнтэй хамт нөхөрлөл хийх ёстой гэдгийг өөрийгөө эргэцүүлснээр эцэст нь ухаарсан. Чуулганы ажлыг үймүүлж болох учраас шууд л сохроор аялдан дагаад байж болохгүй. Гэхдээ Жэймс ахтай сайн харилцаатай байж, ахад огт муугаар бодогдохгүй гэсэндээ би асуудлыг нь хэлж өгөхийн оронд чуулганы ажилд саад хийхэд бэлэн байсан, тэр ч бүү хэл Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжаас нүүр буруулсан байсан. Би хэр зальхай, аминч, жигшүүртэй байснаа олж харсан. Энэ талаар бодох тусам тэнэг гэдгээ улам мэдэрч, өөртөө ой гутаж, өөрийгөө үзэн ядах сэтгэлээр дүүрсэн.

Хожим нь би энэ талаар эргэцүүлэхдээ, яагаад үнэнийг хэрэгжүүлэхийн оронд байнга ашиг сонирхлоо хамгаалж байснаа гайхсан. Шаналсандаа Бурханы өмнө очин, “Өө Бурхан минь, би сатанлаг зан чанарынхаа дагуу аливааг хийдэг. Тов тодорхой байхад ч үнэнийг хэрэгжүүлдэггүй. Би Сатаны завхралд хэчнээн гүн автсанаа харж байна. Өө Бурхан минь, намайг авраач” гэж залбирсан. Тэгээд дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг харсан юм: “Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс бол Бурханы үгийг хэрэгжүүлэх хүсэлтэй, үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс юм. Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсож үнэхээр чаддаг хүмүүс нь бас Түүний үгийг хэрэгжүүлэх хүсэлтэй, үнэний талд жинхэнээсээ зогсож чадах хүмүүс юм. Заль мэх хэрэглэж, шударга бусыг үйлддэг хүмүүс нь бүгд үнэнээр дутагддаг бөгөөд бүгдээрээ Бурханд шившиг авчирдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүсийг Бурханы гэр бүл үлдэхийг зөвшөөрдөггүй, чуулганыг санаатайгаар нураадаг хүмүүст ч үлдэхийг зөвшөөрдөггүй. Гэвч одоо бол хөөн зайлуулах ажил хийх цаг биш; тийм хүмүүс эцэстээ зүгээр л илчлэгдэж, таягдуулна. Энэ хүмүүс дээр дахин ямар ч хэрэггүй ажил зарлагадахгүй; Сатанд харьяалагддаг хүмүүс үнэний талд зогсож чаддаггүй байхад үнэнийг эрж хайдаг хүмүүс чаддаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс үнэний замыг сонсож, үнэнийг гэрчлэх эрхгүй. Үнэн ердөө л тэдний чихэнд зориулагдаагүй; харин ч хэрэгжүүлдэг хүмүүст хандсан байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). Бурханы үгэнд би асар их шаналсан. Бурханд итгэдэг жинхэнэ итгэгч Бурханы үгийг хэрэгжүүлэхэд бэлэн байж, асуудал тулгарах үед үнэнийг эрж хайж, хэрэгжүүлж, Бурханы талд зогсож чаддаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс завхарсан сатанлаг зан чанараа дагаж, Сатаны талд орж, чуулганыг хорлодог. Хүмүүст тал засаад, үнэнийг хэрэгжүүлж чадахгүй байснаар би Сатаны талд орж байсан гэдгээ ухаарсан. Чуулганы ашиг сонирхлыг хамгаалахын тулд тэмцэх шаардлагатай нөхцөл тулгарах болгонд би хүмүүсийг гомдоож, тэдний зүрх сэтгэл дэх байр сууриа алдахаас айгаад үнэнийг хэрэгжүүлээгүй. Энэ чигээрээ явбал эцэстээ Бурхан намайг жигшин голж, таягдана гэдгийг мэдэж байсан юм. Тухайн үед би долигонуур хүмүүсийн хийдэг зүйлийн уг чанарыг л ухаарснаас биш өөрийнхөө сатанлаг завхралын уг үндсийг бараг ойлгоогүй л байсан л даа. Тийм болохоор өөрийгөө илүү сайн мэдэхэд минь туслахын тулд Бурхан нэг ахаар дамжуулан дутагдлыг минь дахиад хэлж өгсөн.

Нэг удаа би Майкл ахтай хамт усалгааны үүрэг хийж байтал, ах сэтгэлээ уудлан, “Мэттью ах аа, ойрд бид хоёрын багийн ажиллагаа улам бүр муудлаа. Та миний дутагдлыг бараг л хэлж өгдөггүй, бас үнэнтэй нийцэхгүй зүйл хийж байгааг минь хараад юу ч хэлдэггүй. Энэ маягаараа би яаж өсөж хөгжиж чадах юм бэ? Асуудлаа олж харахад минь тусалж, бас надад ахиц гаргахын тулд засаж, харьцах хэрэгтэй шүү дээ” гэлээ. Ахыг тэгж хэлэх үед миний сэтгэл шимширч, бүх харилцаагаа эргэн саналаа. Сүүлийн үед ах үүрэгтээ учрыг нь ололгүй аливааг хийж, шинэ итгэгчдийн цуглаан дээр зүгээр л хэлбэрдэж байгааг би анзаарсан байсан. Асуудал шийдвэрлэж, ахиц гаргах зарчимд тулгуурлаад газар дээр нь тэдний асуудал, бэрхшээлд суурилсан ямар ч өөрчлөлт хийлгүй ярилцахаар төлөвлөсөн ямар ч сэдвээр ах шуудхан л нөхөрлөл хийдэг байсан юм. Тэдгээр цуглаан тааруухан үр дүн өгч, зарим шинэ итгэгч асуудлаа цаг тухайд нь шийдвэрлүүлж чадаагүй. Би ахыг гомдоож, өс санахад хүргэх вий гэж айсандаа үүнээс алийг нь ч ахад дурдаагүй. Энэ бүх асуудлаас зайлсхийсэн. Майкл ахын зөв байсан л даа. Би ахын асуудлыг харсан мөртөө хэзээ ч хэлж өгөөгүй. Би хүн болгоны сайн найз мэт аашилж, хүмүүст долигонож байсан юм. Долигонуур хүн шиг сэтгэхүй намайг үргэлжлүүлэн хянаж, үнэнийг хэрэгжүүлэхэд минь саад болж байгааг мэдсэн. Тэгээд яах учраа ололгүй, “Өө Бурхан минь, намайг завхарсан уг чанараа мэдэж, завхарсан сатанлаг зан чанарынхаа дөнгөнөөс мултрахад замчлаач” гэж Бурханд залбирсан.

Дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Хүмүүсийн уг чанарыг мэдэх тухайд хамгийн чухал зүйл бол ертөнцийг харах хүний үзэл бодол, амьдрал болон үнэт зүйлийн талаарх үзэл бодлоос нь уг чанарыг нь харах явдал юм. Диаволын хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг. Амьдралын талаарх тэдний үзэл бодол, уриа лоозон нь гол төлөв ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэх мэт Сатаны сургаалаас үүдэн гардаг. Газар дэлхийн тэрхүү диавол хаад, агуу хүмүүс, гүн ухаантнуудын хэлсэн үг хүний жинхэнэ амь болсон… Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь-уг чанар болсон юм. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулж, мэхэлж, завхруулахын тулд улс орон бүрийн уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг. Хэдэн арван жилийн турш нийгэмд идэвхтэй байсан хүнээс дараах асуултыг асуулаа гэж төсөөл: ‘Энэ дэлхий дээр маш олон жил амьдарч, маш ихийг биелүүлэхдээ чи ямар алдартай үгийн дагуу амьдарсан бэ?’ Тэрээр: ‘Хамгийн чухал нь “Албан тушаалтнуудад бэлэг өгдөг хүн цохилтод нь өртдөггүй, бялдуучилдаггүй хүн юунд ч хүрдэггүй” гэдэг юм’ хэмээн хэлж магадгүй. Эдгээр үг тэр хүний уг чанарыг төлөөлж байгаа бус уу? Байр суурь олж авахын төлөө аливаа аргыг ичгүүр сонжуургүйгээр ашиглах нь түүний уг чанар бөгөөд албан тушаал, ажил мэргэжлийн амжилт нь түүний амь юм. Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Бурханы энэ үг асуудлын минь уг үндсийг надад харуулсан юм. Сатан манай нийгэм болон албан боловсролыг ашиглаад, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Эрс шулуухан байх нь бусдын уурыг хүргэдэг тул бусдын мэдрэмж, сэтгэл санаанд зохицох сайхан үг хэл” гэх мэт амьдралын гүн ухаан, төөрөгдөлд автуулдаг учраас би үргэлж “найрсаг хүн” байсан. Эдгээр нь миний биеэ авч явах зарчим болсон байж. Үнэндээ, би бага байхдаа үг, үйлдэлдээ нэлээд цайлган байсан. Харсан бүхнийхээ талаар санаснаа шууд хэлчихдэг байлаа. Сургууль дээр ангийн хүүхэд дээрэлхүүлж байгааг харвал босоод тэднийг хамгаалсныхаа төлөө өөрөө гоочлолд өртдөг байсан. Найзууд, хамаатнуудынхаа хувийн дутагдлыг анзаарч, муу юм хийхийг нь хараад шууд л бодлоо хэлчихдэг байсан. Тэд ихэвчлэн дургүйцэж, надад уураа гаргаж, бүр намайг үл тоодог байсан. Би асуудлыг эв зүйгээр зохицуулах гэсэндээ тэднээс уучлал, өршөөл гуйдаг байлаа. Эдгээр туршлагаас үүдээд, энэ ертөнцөд амь зуухын тулд юмыг үнэнээр нь хэлнэ гэдэг сайн зүйл байх албагүй, энэ нь надад дэмий төвөг удна гэж санагдаж эхэлсэн. Тэр үеэс хойш би зальхай, бултамтгай болж, хийх ёсгүй зүйл хийж байгаа хүнийг хараад харилцаагаа хамгаалахын тулд амаа хамхидаг болсон. Тэгснээр нэг л мэдэхэд, бусадтай харилцах харилцаа минь нэлээд “эв найртай” болж, бараг хүн болгонтой нийцтэй байж чадсан шүү. Зарим нь бүр намайг эвсэг гэж магтсан. Яваандаа би, “Хэрэг явдал буруутсаныг мэдвэл хэлэх үгээ гамнасан нь дээр”, “Дуугүй байх нь алт”, “Эрс шулуухан байх нь бусдын уурыг хүргэдэг тул бусдын мэдрэмж, сэтгэл санаанд зохицох сайхан үг хэл”, “Мэдрэмжтэй хүмүүс өөрсдийгөө сайн хамгаалж, гагцхүү алдаа гаргахаас зайлсхийхээр хичээдэг” гэх мэт сатанлаг гүн ухааныг хүлээн зөвшөөрдөг болсон. Бас эдгээрийг дагаж амьдрах үг, зан авирынхаа удирдах зарчим болгосон. Ертөнцөд зусардаж, бялдуучилж, үргэлж хүний ая харж, бодлогоор хоёр нүүр гаргадаг хүмүүс нэлээд амжилтад хүрдэг л дээ. Оюун ухаан, сэтгэл мэдрэмжийн бэлгэ тэмдэг гэж тэднийг үргэлж биширдэг. Харин үнэнийг хэлж, нийгмийн тэгш бус байдлыг илчилдэг сурвалжлагчид ихэвчлэн аймшигтайгаар төгсдөг. Наад зах нь тэд ажлаа алдаж, цаашилбал хүмүүс тэднээс өшөө авч, амь нас нь ч аюулд орж болдог. Сатанлаг бодол, дүгнэлтийг бүх нийгэм шүтдэг болохоор амьдралын эдгээр гүн ухааныг дагах маш чухал гэж би улам ч бат итгэх болсон. Тэгээд эдгээр сатанлаг тэрс үзэл, төөрөгдөл, ертөнцийн гүн ухаанд итгэж, эдгээрийг хүлээн зөвшөөрмөгц амьдрал болон ертөнцийг үзэх үзэл маань гажууддаг. Би итгэгч болсныхоо дараа, Бурхан биднээс үнэнч байхыг шаарддагийг олж мэдсэн ч эдгээр сатанлаг гүн ухаанд хянуулсан хэвээр байж, тодорхой ойлгосон үнэнээ бас л хэрэгжүүлээгүй. Майкл ах аливааг автоматаар хийж, цуглааны үр нөлөөг бууруулж байгааг хараад би юм хэлж, чуулганы амьдралыг хамгаалахыг хүсээгүй. Жэймс ах дур мэдэн аашилж байгааг, мөн энэ нь чуулганы ажлыг үймүүлэхийг мэдсэн ч ахыг зогсоогоогүй. Ахын дургүйг хүргэхгүй, өөрийгөө муугаар бодуулахгүй гэсэндээ ахад туслахын оронд бүр Бурханы гэгээрлээс цэвдгээр нүүр буруулсан. Би амьд үлдэх Сатаны зарчмын дагуу амьдарч, улам бүр аминч, жигшүүртэй, ов мэхтэй, зальхай болж байгаагаа олж харсан юм. Би чуулганы ашиг сонирхлыг огт хамгаалж чадахгүй, бас үүрэг, хариуцлагын ямар ч мэдрэмжгүй байсан. Би бузар булай байдлаар амьдарч байсан. Дараа нь би Бурханд залбираад, Сатаны эрхшээлээс мултарч, Бурханы үгийг хэрэгжүүлэхэд минь туслаач гэж гуйсан. Яагаад гэвэл ганцаараа тэгэхэд дэндүү хэцүү байсан.

Залбирсны дараа зүрх сэтгэл минь хавьгүй тайвширч, дараа нь туршлагынхаа талаар ах эгч нарт сэтгэлээ уудалсан юм. Тэгээд Бурханы үгийн хоёр хэсэг санаанд орлоо л доо: “Миний хаанчлалд үнэнч шударга, хоёр нүүргүй, ов мэхгүй хүмүүс хэрэгтэй. Гүдэсхэн, шударга хүмүүс энэ дэлхийд ад үзэгддэг бус уу? Би бол тэс ондоо. Үнэнч шударга хүмүүс Над дээр ирэхийг зөвшөөрнө; Би ийм хүнийг таашаадаг ба Надад бас ийм хүн хэрэгтэй. Энэ бол чухамхүү Миний зөвт байдал юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 33-р бүлэг). “Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Бурханы мөн чанар ариун, зөвт байдаг шүү дээ, тэгэхээр Бурханы хэлж, хийдэг бүхэнд итгэж болдог. Ер нь юу нь ч сатанлаг гүн ухааны хольцгүй байдаг. Бурханы хувьд хар бол хар, цагаан бол цагаан. Алтан дундаж гэж байдаггүй! Тэгээд Эзэн Есүсийн хэлсэн нэг үг санагдлаа: “Харин үг чинь ‘За бол за; үгүй бол үгүй’ байг: учир нь эдгээрээс цааших нь ёрын муугаас гардаг юм(Матай 5:37). Бурхан биднээс үнэнч шударга хүмүүс байхыг байнга шаардаж ирсэн. Энэ бол үнэн. Сатаны ертөнцөд үнэнч шударга хүмүүсийг сайнаар хүлээн авдаггүй, тэгээд тэд хэцүүхэн амь зогоодог. Харин Бурханы гэрт тийм байдаггүй. Үнэнч шударга, шулуухан, шударга ёсны мэдрэмжтэй, үнэнийг илчлэхүйц зоригтой, үнэнийг хэрэгжүүлэх чадвартай хүмүүсийг Бурхан шаарддаг. Тэд л Бурханаас сайшаал хүртэж чаддаг. Бурхан тэднийг л хайрлаж, хүлээн зөвшөөрдөг. Энэ нь Илчлэлийн ном дахь ялагчдын тухай үгийг санагдууллаа: “Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ(Илчлэл 14:5). Бурхан үнэнч шударга хүмүүсийг хайрлаж, шударга бус, зальхай, бусдад зусардахаас өөрийг мэддэггүй хүмүүсийг жигшдэг гэдгийг энэ үгээс ойлгож болно. Тийм хүмүүс эцэстээ Бурханд таягдан хаягдах тавилантай. Ертөнц болон Бурханы гэр үүгээрээ ялгаатай. Бурханы гэр дэх бүх зүйлд үнэн засагладгийг би эцэст нь ойлгосон, тиймээс би хүн гомдоох вий гэж айгаад үнэнийг хэрэгжүүлэхгүй байх ёсгүй. Харин ч Сатаныг дагаж, үнэнийг хэрэгжүүлэхгүй байснаар Бурханд халдах вий гэж айх ёстой. Өрөөлд гологдож, яллагдах нь аймаар биш. Хүн намайг юу гэж бодох нь миний эцсийн үр дүнг тодорхойлохгүй, Бурхан л миний үр дүнг тодорхойлж чаддаг. Би бусад хүнтэй харилцах харилцаандаа биш, харин Бурхан намайг юу гэж боддог вэ гэдэгт, бас Бурхантай харилцах харилцаандаа л анхаарах ёстой. Би удаа дараа үнэнээс нүүр буруулж, бусадтай харилцах харилцаагаа үргэлж хамгаалдаг байсан. Гэхдээ би Бурханы сайшаалыг эрэлхийлж, бас Бурханы үгийг хэрэгжүүлэх, үнэнч хүн байх, ах эгч нартай ний нуугүй, нээлттэй байхаар эрэлхийлэх хэрэгтэйг эцэст нь ухаарсан. Үнэндээ, бусад хүн сануулга авч, саналаа хүсэлт сонсоод бидний төсөөлсөн шиг гомддоггүйг ах эгч нарын туршлагаас харж болно. Нөгөө хүн маань үнэний хайгуулч мөн бол яг тухайн үед бардам зан нь шархалж болох ч гэлээ дараа нь тэд үнэнийг эрж хайснаар сургамж авч чаддаг, бас ах эгч нар бие биетэйгээ илүү ойр дотно болдог. Энэ нь л хүн хоорондын хэвийн харилцаа шүү дээ.

Дараа нь би үнэнийг хэлж, үнэнч шударга хүн байхыг хэрэгжүүлж эхэлсэн л дээ. Хожим нь, Том гэдэг ах шинэ итгэгчдийн цуглааныг нухацтай хүлээж авахгүй, зүгээр л хэлбэрдэж байгааг олж мэдсэн юм. Асуудлынх нь талаар ахтай очиж яримаар байсан ч, сэтгэл хоёрдож эхэлсэн. Асуудлыг нь хэлж өгвөл ах намайг дэндүү их хүлээлттэй байсан гэж бодох байх, бас надад дургүй болно. Цаашид энэ нь бидний харилцаанд нөлөөлж болох эсэхийг гайхсан. Ийм бодол төрөх үед урьдын бүтэлгүйтлээ даруйхан санаад, Бурханд залбирч, үнэнийг хэрэгжүүлэхэд намайг чиглүүлээч гэж гуйсан. Нэг өдөр цуглааны дараа Том ахыг олж уулзаад, үүрэгтээ хариуцлагагүй байж, цуглаанд хайнга хандаж байгааг нь хэлж өглөө. Дараа нь бид үүргийнхээ талаарх Бурханы хүслийг илүү сайн ойлгохоор чуулганы амьдралын зарчмын талаар нөхөрлөсөн. Ашгүй, ах гомдоогүйгээр зогсохгүй харин ч дутагдлаа олж харахад нь тус боллоо гэж надад талархсан. Бас ах хэрэгжүүлэх зам олж чадсан шүү. Хожим нь ах цуглаан дээр, “Ах эгч нар санал хэлж, бидний алдаа, дутагдлыг хэлж өгдөг нь үнэхээр бидэнд тус болж чаддаг” гэж дурдсан. Үүний дараа, ах цуглаан дээр илүү их хариуцлага хүлээх болсон нь анзаарагдсан. Би маш их баярласан шүү. Үнэнийг чин үнэнчээр эрэлхийлдэг хүмүүс үнэнийг хэллээ гэж намайг үзэн ядахгүй гэдгийг ухаарсан. Би дэндүү зальхай байж, үргэлж бусад хүнийг хардаж сэрдэж, бусдыг муугаар боддог байж. Үнэнч шударга хүн байж, үнэнийг хэлэх нь ах эгч нарын амийн оролт болон Бурханы гэрийн ажилд асар их үр ашигтай гэдгийг бас үнэхээр ойлгож авсан.

Бурханы хүслийг ойлгоход, бас үнэнч байснаас болж гологдох вий гэж айхаа болиход минь тэр туршлага тусалсан даа. Би зальхай уг чанарын минь талаар ойлгуулж, Сатаны гүн ухааныг ялган таних чадвар өгсөнд нь Бурханы үгийн гэгээрэл, удирдамжид талархсан. Энэ нь бас Бурханы зөвт, ариун мөн чанарын тухайд нүдийг минь жаахан нээсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд ямар ч заль мэх, ямар ч хорон муу, ямар ч атаархал, хэрүүл тэмцэл байдаггүй, харин зөвхөн зөвт байдал, жинхэнэ байдал л байдаг ба Бурханд юу байгаа, Тэр юу болохын юм бүхнийг хүн хүсэн эрмэлзэх хэрэгтэй. Хүмүүс үүний төлөө хичээж, эрмэлзэх хэрэгтэй. Үүнд хүрэх хүн төрөлхтний чадвар юун дээр үндэслэдэг вэ? Энэ нь Бурханы зан чанарын талаарх тэдний ойлголт болон Бурханы мөн чанарын талаарх тэдний ойлголт дээр үндэслэдэг. Иймээс Бурханы зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгох нь хүн бүрийн насан туршийн хичээл; зан чанараа өөрчлөхийг эрмэлздэг, Бурханыг мэдэхийг эрмэлздэг хүн бүрийн зорих насан туршийн зорилго юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III). Бурханы үгээс Бурханы ариун, сайн сайхан байдлыг мэдэрч болох юм. Бурханд ямар ч ов мэх, заль байдаггүй. Харин ч эсрэгээрээ, зөвхөн итгэлт, зөвт байдал л байдаг. Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхэнд хайр татам байдал түгээмэл байдаг. Би Бурханд зүрх сэтгэлээсээ талархаж байна, Бурханыг ч, хүнийг ч хуурах гэдгээ больж, Бурханы хайрладаг үнэнч шударга хүн болохоор эрж хайхад би бэлэн байна! Амен, Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Илүү сайн гэрчлэгч байж сурах нь

Чимээгүй, Хятад Өнгөрсөн жилийн 6-р сард би усалгааны санваартнаар сонгогдоод, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж хүлээн зөвшөөрсөн...

Дөнгийг эвдсэн нь

Жэньши Жэнжоу хот, Хэнань муж Арван жилийн өмнө би биеэ тоосон уг чанартаа хөтлөгдөөд чуулганы зохицуулалтыг хэзээ ч бүрэн дүүрэн...