“Үг” бүх худал хуурмагийг ялан дийлдэг

2023-03-09

Е Чю, Хятад

Сая зургаадугаар сард би усалгааны санваартнаар сонгогдож, нэг өдөр Чэнь Линь эгч бид хоёр шинээр ирэгсдийн цуглаан зохион байгуулахаар явсан юм. Шинэ итгэгчид Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж хүлээн авсан болохоор олон үзэлтэй хэвээр байлаа. Нөхөрлөл минь ойлгомжгүй болж, шинэ итгэгчдийн асуудал шийдэгдэхгүй байх вий гэж би айж байсан тул тэдний үзлийн талаар Бурханы үгийн зарим хэсгийг олоход туслаач гэж удирдагчаас урьдчилан гуйв. Цуглааны өдөр би шинэ итгэгчдийн үзлийн талаар урьдаас бэлтгэсэн Бурханы үгэн дээр нөхөрлөхдөө Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжийг мэдэрч тэдний үзэл шийдвэрлэгдсэн юм. Биднийг яриагаа дуусгах гэж байхад Чэн Линь надаас “Өнөөдөр шинээр ирэгсдийн асуултад өгсөн хариултууд чинь үнэхээр дэлгэрэнгүй байлаа. Та удирдагчтай урьдчилж нөхөрлөсөн юм уу?” гэж асуулаа. Үүнийг сонсоод толгойд элдэв янзын бодол орж ирсэн. Би энэ үүргийг гүйцэтгэж эхлээд удаагүй болохоор миний өнөөдрийн гүйцэтгэл бодит түвшинг минь харуулаагүй гэж тэр сэжиглэсэн юм болов уу? Гэхдээ үнэнийг хэлчихвэл Чэн Линь миний үнэн төрхийг хараад намайг чадварлаг ажилчин биш гэж бодно гэж би айж байсан. Хэрэв тэр нөхөрлөлийн ихэнхийг удирдагчаас сурсан гэдгийг минь мэдвэл намайг хүндэлсээр байх болов уу? Би эгчид үнэнээ хэлж болохгүй гэж бодсон учраас “Үгүй” гэж хэлэв. Ингэж хэлмэгц мөс чанартаа харшлах зүйл хийсэн юм шиг санагдав. Мэдээж хэрэг удирдагч бид хоёр аль хэдийн энэ талаар нөхөрлөсөн ч би Чэн Линий нүд рүү хараад үгүй гэж хариулсан. Би мэдсээр байж худлаа ярьсан биш үү? Хэзээ нэгэн цагт удирдагчийг ирэхэд Чэн Линь энэ тухай асуувал миний худал үг илчлэгдэх болно, ямар ичгүүртэй юм бэ! Тэд бүгдээрээ надад үнэхээр ов мэхтэй байсныг минь хэлэх болно. Энэ тухай бодох тусам сэтгэл минь улам тавгүйрхэж, тэр шөнө орондоо ороод, ихэд тавгүй унтав. Маргааш нь би Чэн Линьд сэтгэлээ нээх гэж байсан ч хэлэх гэсэн үг аман дээр гарч ирсэн ч чадаагүй. Хэрвээ хэлчихвэл Чэн Линь намайг дорд үзэж, намайг чадваргүй, хүлээн зөвшөөрөгдөж, байр суурьтай болоход хэт их анхаардаг гэж бодно гэхээс айсан юм. Чэн Линь намайг ийм өчүүхэн зүйл дээр худал хэлэхүйц үнэхээр зальтай гэж хэлж магад. Энэ бүхнийг бодож үзсэний эцэст би юу ч хэлээгүй. Гэртээ харих замдаа “Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). гэх Бурханы үгийг бодоод бүр ч их буруутай санагдав. Ганц ч үнэн зүйл хэлж чадахгүй байгаа би яаж Бурханд таалагддаг үнэнч шударга хүн байж чадах юм бэ? Зүрх сэтгэлийг минь маш хүнд зүйл дарж байгаа юм шиг санагдаж, маш муухай байсан. Би өөрөөсөө Бурхан зальжин худалч хүмүүсийг үзэн яддаг гэдгийг би маш сайн мэддэг байж үнэнийг хэлэхэд яагаад ийм хэцүү байдаг юм бэ гэж асуусан.

Үүнийг эргэцүүлж байхдаа би ганцхан зүйлийн талаар худлаа яриагүй, бусад зүйл дээр ч үргэлж тийм байснаа ойлгосон. Нэг удаа удирдагч биднээс сар бүр хэдэн шинээр ирэгсдийг усалж чадахыг асуусан юм. Би уг ажилд шинээр орсон, зарчмуудыг нь сайн ойлгоогүй байсан болохоор тийм ч олныг хариуцаж чаддаггүй байлаа. Гэхдээ би үнэнээ хэлэх юм бол Удирдагч намайг дутуу дулимаг, энэ ажилд тохирохгүй гэж хэлэх вий гэж айсандаа тоогоо жаахан нэмж хэлсэн. Миний тоо хангалттай өндөр байсан ч санаа амрахгүй, өөрийгөө мэддэггүй, шинэ итгэгчдийг сайн усалж чадахгүй, амийн оролтыг нь саатуулсан минь хожим нь илчлэгдэх вий гэж би айж байв. Гэхдээ би хэдийн хэлчихсэн болохоор удирдагчтай илэн далангүй байхаас ичиж, Би шантралгүй үргэлжлүүлэх хэрэгтэй болсон. Мөн хэдхэн хоногийн өмнө удирдагч надаас нэг шинээр ирсэн хүний асуудлыг шийдэхэд хэр хугацаа зарцуулсныг асуув. Би эхэндээ тэр шинэ хүний үзлийг бүрэн ойлгоогүй болохоор нэлээн хэдэн удаа нөхөрлөсөн юм. Удирдагчийг энэ талаар асуухад үнэнээ хэлбэл удирдагч намайг хэв чанар муутай гэх вий гэж би айсан. Ийм жижиг асуудал дээр олон удаа нөхөрлөх хэрэгтэй болсон нь намайг чадваргүй, үр дүнгүй харагдуулж магадгүй тул дүр төрхөө хамгаалахын тулд би нэг удаагийн нөхөрлөлөөр шийдсэн гэж худлаа хэлэв. Дараа нь сэтгэл санаа тавгүйрхэж, хэзээ нэгэн цагт илчлэгдэх вий гэж айлаа. Зан авираа эргээд харахад би дүр төрхөө хамгаалж, хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх гэсэндээ маш их худлаа ярьдаг байснаа олж харсан. Би харанхуйд, зовлон шаналал дунд үнэнч шударга хүн байх Бурханы стандартаас маш хол амьдарч байсан. Ах эгч нар үнэнч шударга хүн болж, ов мэхтэй уг чанараа шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгааг би бодлоо. Зарим нь бүр өөрийн гэрчлэлийг бичсэн байсан. Гэтэл би олон жил итгэсэн ч одоо хүртэл маш их худлаа ярьдаг, ердөө ч үнэнч шударга биш. Ингэж итгэсээр байвал Бурхан намайг таягдан хаях нь гарцаагүй. Би шалавхан залбирч, “Бурхан минь, би Танд олон жил итгэсэн. Би одоо ч гэсэн өөрийн ашиг сонирхол хөндөгдвөл худлаа ярьж, мэхэлсээр байгаа нь Таны дургүйг хүргэдэг. Би ийм байдлаар үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна. Худлаа ярьдаг асуудлаа шийдвэрлэхэд минь залж чиглүүлээч” гэлээ.

Би сүнслэг үйл ажиллагааны үеэр энэ хэсгийг уншсан юм. “Хүмүүс өдөр тутмын амьдралдаа дэмий, худал, мэдлэггүй, тэнэг, зөвтгөсөн их зүйл хэлдэг. Угтаа тэд үүнийг бахархлынхаа төлөө, нэрэлхүү байдлаа хангах гэж ийм зүйл хэлдэг. Тийнхүү худал хэлэх нь завхарсан зан чанар нь гарч ирж байгаа хэрэг юм. Энэхүү завхралыг шийдвэрлэвэл зүрх сэтгэл чинь цэвэрлэгдэнэ, ингэснээрээ чамайг улам цэвэр, үнэнч шударга болгоно. Үнэндээ хүмүүс бүгдээрээ яагаад худал хэлдгээ мэддэг: Ашиг сонирхол, нэр нүүр, нэрэлхүү зан, байр суурийнхаа төлөө тэгдэг. Өөрсдийгөө бусадтай харьцуулаад хэр чадлаасаа давсан зүйлийг хийдэг. Үр дүнд нь худал хэлсэн нь ил болж, бусад хүн нэвт харж, харин ч нэр нүүр, ёс жудаг, нэр хүндээ алдахад хүрдэг. Энэ бол хэтэрхий их худал хэлсний үр дүн юм. Хэтэрхий их худал хэлэх үед хэлдэг үг бүр чинь хольцтой байдаг. Бүгд хуурамч, аль нь ч үнэн зөв, баримттай байж чаддаггүй. Худал хэлээд нэр нүүрээ алдахгүй байж магадгүй ч дотор чинь хэдийнээ гутамшигтай санагддаг. Мөс чанар чинь буруутгахыг мэдэрч, өөрийгөө жигшиж, дорд үзнэ. ‘Би яагаад ийм хөөрхийлөлтэй амьдардаг юм бэ? Ганц юм үнэнчээр хэлэх үнэхээр тийм хэцүү гэж үү? Зөвхөн нэр нүүрийн төлөө ингэж худал хэлэх хэрэгтэй гэж үү? Ингэж амьдрах яагаад ийм ядаргаатай юм бэ?’ Чи ядаргаатай биш байдлаар амьдарч болно. Үнэнч шударга хүн байж дадвал чи амархан, эрх чөлөөтэй амьдарч чадна, харин нэр нүүр, нэрэлхүү зангаа хамгаалахын тулд худал хэлэхийг сонговол амьдрал чинь маш залхмаар, шаналгаатай байна, энэ нь өөрөө өөртөө зовлон шаналал авчирч байгаа гэсэн үг юм. Худал хэлснээр олж авдаг нэр нүүр гэж юу юм бэ? Энэ бол хий хоосон, ямар ч үнэ цэнгүй зүйл. Худал хэлэх үедээ чи нэр төр, ёс жудгаасаа урваж байна. Ингэж худал хэлснийхээ төлөө хүмүүс нэр төр, ёс жудгаа золиосолдог бөгөөд Бурханд тэд онцгүй, үзэн ядмаар санагддаг. Тэгэх хэрэг байна уу? Огтхон ч үгүй. Энэ зөв зам мөн үү? Үгүй. Байнга худал хэлдэг хүмүүс сатанлаг зан чанартаа урхидуулан, Бурханы гэрэлд, Бурханы өмнө биш, Сатаны ноёрхол дор амьдардаг. Яаж худал хэлэх тухайгаа байнга бодох хэрэгтэй болж, худал хэлснийхээ дараа түүнийгээ яаж нуун далдлах талаар бодох хэрэгтэй болдог, хангалттай сайн нуун далдлахгүй бол худал хэлсэн чинь ил болдог учраас нуун далдлахын тулд тархиа гашилгах хэрэгтэй болдог. Ингэж амьдрах ядаргаатай биш гэж үү? Дэндүү ядаргаатай. Тэгэх хэрэг байна уу? Огтхон ч үгүй. Ердөө л нэрэлхүү зан, байр суурийн төлөө худал хэлж, түүнийгээ нуун далдлах гэж тархиа гашилгах ямар хэрэгтэй юм бэ? Эцэст нь чи энэ талаар бодоод, ‘Өөрийгөө ингэж зовоох ямар хэрэг байна? Худал хэлж, түүнийгээ нуун далдлах хэтэрхий ядаргаатай юм. Юмыг ингэж хийгээд нэмэргүй. Үнэнч шударга хүн байх нь илүү амар’ гэж өөртөө хэлэх болно. Чи үнэнч шударга хүн байхыг хүсдэг боловч нэр нүүр, нэрэлхүү зан, ашиг сонирхлоо орхиж чаддаггүй. Эдгээр зүйлийг хамгаалахын тулд худал хэлж, худал үг ашиглаж л чаддаг… Худал үг ашигласнаар хүссэн нэр хүнд, байр суурь, басхүү нэрэлхүү зангаа хамгаалж чадна гэж чи бодож магадгүй ч энэ бол том алдаа. Худал үгээр нэрэлхүү зан, нэр хүндээ хамгаалж чадахгүй төдийгүй, илүү ноцтой нь үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байх боломжоо алдахад хүрнэ. Тухайн үедээ чи нэр хүнд, нэрэлхүү зангаа хамгаалсан ч гэсэн үнэнийг алдаж, Бурханаас урвадаг бөгөөд энэ нь Бурханы авралыг олж авч, төгс болгуулах боломжоо бүрмөсөн алдана гэсэн үг юм. Энэ бол хамгийн том хохирол, мөнхийн харамсал юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнч шударга хүн байснаар л жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна). Бурханы үг бүхэлдээ миний бодит байдлыг дүрсэлжээ. Би ихэрхүү, бардам зангаа хамгаалахын тулд үргэлж худлаа ярьж, хуурч мэхэлдэг байсан. Би дүр эсгэж байсан, ингэж амьдрах нь хэцүү бэрх бөгөөд намайг зовлонтой болгож орхисон. Намайг анх шинэ итгэгчдийг усалж эхлэхэд Чэн Линь нөхөрлөлийг минь муугүй байгааг хараад намайг удирдагчтай нөхөрлөсөн эсэхийг асуусан. Энэ үнэхээр энгийн асуулт байсан. Би зүгээр л “Тийм” гэж хариулж чадах байсан ч үнэнээ хэлчихвэл тэр намайг дорд үзэх вий гэж айж, нэр хүндээ бодсондоо, мэдсээр байж худлаа ярьсан. Мөн удирдагч биднээс сар бүр хэдэн шинэ хүн усалж чадах вэ гэж асуухад би бодит чадвартаа үндэслэж хариулаагүй. Бага тоо хэлбэл удирдагч намайг чадваргүй гэж хэлэх вий гэж айгаад зориуд нэмж хэлсэн. Дараа нь би үүнийг зохицуулж чадахгүй байх вий гэж санаа зовж, үүргээ гүйцэтгэхдээ стресстэх нь туйлдаж ядармаар байсан. Би мөн шинэ итгэгчдийг ч ийм байдлаар усалсан. Үнэний талаар ойлголт нимгэн тул шинээр ирсэн хүний асуудлыг шийдэхэд олон удаа нөхөрлөх хэрэгтэй байсан ч би удирдагч намайг юу гэж бодох бол гэж бодож байсан болохоор ердөө ганцхан удаа л нөхөрлөсөн гэж хэлсэн. Би өөрийнхөө ихэрхүү, бардам зангаа хамгаалж, бусдад сайшаагдахын тулд удаа дараа худлаа ярьж, хуурч мэхэлсэн. Би маш зальжин, хуурамч байж! Хэрэв үнэнээ хэлэхгүй бол бусад хүн болон удирдагч миний жинхэнэ ур чадварын түвшинг мэдэхгүй, тэгээд би дүр төрхөө хамгаалж чадна гэж бодсон. Гэхдээ Бурхан бүгдийг хардаг. Би бусдыг хуурч болох ч, Бурханыг хэзээ ч хуурч чадахгүй. Хэсэг хугацааны дараа бүх хүн намайг ялган таних болно. Тэд намайг үнэний бодит байдлаар дутмаг, байнга худлаа ярьдаг хүн байсныг олж харах болно. Үнэндээ худлаа ярьсны дараа надад үнэхээр аймшигтай санагдсан. Би худал хуурмаг минь илчлэгдэж, үнэн төрхөө харуулах өдөр ирэх вий гэхээс айж байлаа. Би нэр нүүрээ алдаад зогсохгүй бусад хүн надад итгэхээ болих нь лавтай. Удаан хугацааны туршид санаа зовнил, тавгүй байдал намайг зовоож, ядаргаатай байсан. Би харанхуйд, зовж шаналж байсан. Үргэлж худал хэлж, хуурч мэхэлж, үнэнийг хэрэгжүүлээгүй, үнэнч шударга хүн байгаагүй тул зөвхөн миний амь хохироод зогсохгүй би ямар ч ёс жудаггүй амьдарч байсан нь Бурханыг жигшээдэг. Би Эзэн Есүсийн хэлсэн үгийг бодлоо: “Харин үг чинь ‘За бол за; үгүй бол үгүй’ байг: учир нь эдгээрээс цааших нь ёрын муугаас гардаг юм(Матай 5:37). “Та нар эцэг диаволаасаа гаралтай бөгөөд эцгийнхээ хүслийг хийх болно. Тэр анхнаасаа алуурчин байсан ба түүнд ямар ч үнэн байхгүй тул Үнэнийг баримталдаггүй. Худлаа хэлэхдээ тэр өөрөөсөө хэлдэг: учир нь тэр бол худалч бөгөөд худал хуурмагийн эцэг мөн(Иохан 8:44). Бурхан үнэнч шударга хүмүүсийг таалдаг, ов мэхтэй хүмүүсийг үзэн яддаг. Би Бурханы үгийн дагуу үнэнийг хэлж, тийм бол тийм, үгүй бол үгүй байх ёстой байсан ч өөрийн дүр төрхийг хамгаалахын тулд ахин дахин худлаа ярьсан. Энэ нь диавол Сатанаас юугаараа ялгаатай юм бэ? Диавол үргэлж худал хэлдэг, огтхон ч үнэнийг ярьдаггүй. Тэр үед би ч бас нэлээд худлаа ярьсан. Хэрэв би гэмшээгүй бол Бурхан намайг таягдан хаях байсан нь гарцаагүй. Би дүр төрхөө хамгаалж, ойр зуурын ашиг хонжоо олох гэж худал үг хэлж, хуурамч төрх гаргахаар тархиа гашилгасан ч үр дүнд нь Бурхан жигшиж, хүмүүс зэвүүцэж, би зовж байлаа. Үнэхээр тэнэг байж.

Би өөрийгөө эргэцүүлж, Бурханы үгээс нэг хэсгийг уншив. “Хүмүүс ов мэх гаргах үед үүнээс ямар санаархал урган гардаг вэ? Зорилго нь юу вэ? Бүгд ялгаагүй байр суурь, алдар нэр олж авахын төлөө байдаг. Товчхондоо тэдний ашиг сонирхлын төлөө байдаг. Ашиг сонирхлоо хөөцөлдөхийн уг сурвалж юу вэ? Хүмүүс хувийн ашиг сонирхлоо бусад бүх зүйлээс чухал гэж үздэг. Тэгээд ашиг хонжоо олохын тулд ов мэх гаргаж, овжин зан чанар нь улмаар илчлэгддэг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Эхлээд чи ашиг сонирхол гэж юу болох, тэр нь хүмүүст юу авчирдаг, тэдгээрийг эрэлхийлэхийн үр дагавар юу болохыг таньж, мэдэж авах ёстой. Хэрвээ чи үүнийг танин мэдэж чадахгүй бол ашиг сонирхлоо хаях нь хэлэхэд амархан, хийхэд хэцүү юм. Хүмүүс үнэнийг ойлгохгүй бол ашиг сонирхлоо орхиход хамгийн хэцүү байдаг. Яагаад гэвэл, ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’, ‘Хүн мөнгөний төлөө амьдардаг’ гэдэг нь тэдний амьдралын гүн ухаан юм. Мэдээж тэд өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө л амьдардаг. Ашиг сонирхол нь байхгүй бол—ашиг сонирхлоо алдах юм бол амьдарч чадахгүй гэж хүмүүс боддог, амьдрал нь ашиг сонирхлоос нь салшгүй мэт байдаг тул ихэнх хүн өөрсдийнхөө ашиг сонирхлоос өөр юуг ч хардаггүй. Тэд ашиг сонирхлоо юм бүхнээс дээгүүрт үзэж, ашиг сонирхлынхоо төлөө л амьдардаг ба тэднийг ашиг сонирхлоо орхиход хүргэнэ гэдэг бол амиа орхи гэж шаардахаас өөрцгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Зан чанарыг мэдэх нь зан чанарыг өөрчлөхийн үндэс). “Ов мэхтэй хүн зальхай, худал хэлэх дуртай, үнэнийг ярих дургүй, хийж байгаа зүйлээ бусад хүмүүсээс нуухаар үргэлж оролддог гэдгээ мэддэг байж магадгүй боловч үүнээсээ таашаал авч, ‘Ингэж амьдрах сайхан юм. Би байнга хүмүүсийн нүдийг хуурч байгаа, харин тэд намайг тэгж чадахгүй. Хувийн ашиг сонирхол, нэр нүүр, байр суурь, нэрэлхүү зангийнхаа тухайд би бараг үргэлж сэтгэл хангалуун байдаг. Юмс миний төлөвлөгөөний дагуу өөгүй, цэмбэгэр явагддаг, хэн ч үүнийг нэвт харж чадахгүй’ гэж дотроо боддог. Ийм төрлийн хүн үнэнч шударга байхыг хүсдэг үү? Хүсдэггүй. Ийм хүн ов мэхтэй, шударга бус байдлыг оюуны чадамж, мэргэн ухаан, эерэг зүйл гэж үздэг. Тэд эдгээр зүйлийг нандигнадаг бөгөөд тэдэнгүйгээр байж тэвчдэггүй. ‘Энэ бол төгс зан авир, тав тухтай амьдрах арга зам. Ийм маягаар л амьдрал үнэ цэнтэй болно, ийм маягаар л бусад хүн надад атаархаж, намайг хүндэлнэ. Сатанлаг гүн ухаанаар амьдрахгүй байх нь миний хувьд мунхаг, тэнэг хэрэг. Би үргэлж хохирол амсана—дээрэлхүүлж, гадуурхагдаж, зарц мэт үзэгдэнэ. Ингэж амьдрах нь ямар ч үнэ цэнгүй. Би хэзээ ч үнэнч шударга хүн болохгүй!’ гэж тэд боддог. Ийм хүн ов мэхтэй зан чанараа орхиод, үнэнч шударга байхыг хэрэгжүүлэх үү? Яавч үгүй… Тэд эерэг зүйлийг хайрладаггүй, гэрлийг хүсэн эрмэлздэггүй, Бурханы замыг юм уу үнэнийг хайрладаггүй. Тэд дэлхийн чиг хандлагыг дагах дуртай, байр суурь, нэр хүндэд дурласан, тэд бусдын дунд давуу байх дуртай, тэд бол байр суурь, нэр хүндийг дэмжигчид, тэд агуу, алдартай хүмүүсийг хүндэтгэдэг боловч үнэн хэрэгтээ тэд чөтгөрүүд болон Сатаныг хүндэтгэдэг. Зүрх сэтгэлдээ үнэнийг юм уу эерэг зүйлийг эрэлхийлдэггүй, харин мэдлэгийг дэмждэг. Зүрх сэтгэлдээ тэд үнэнийг эрэлхийлж, Бурханыг гэрчилдэг хүмүүсийг сайшаадаггүй; оронд нь онцгой авьяас, билигтэй хүмүүсийг сайшааж, биширдэг. Тэд Бурханд итгэх итгэлийн замаар алхаж, үнэнийг эрэлхийлдэггүй, харин байр суурь, алдар хүнд, эрх мэдлийн хойноос хөөцөлдөж, нууцлаг, зальтай нэгэн байхаар чармайж, өөрийгөө нийгмийн дээд давхаргад нэгтгэж, алдартай хүн болох гэж хичээдэг. Тэд хаа явсан газар нь өөрсдийг нь бишрэн мэндчилж, угтан авч байгаасай гэж хүсдэг; тэд хүмүүсийн шүтээн байхыг хүсдэг. Тэд тийм хүн байхыг хүсдэг. Энэ нь ямархуу зам бэ? Энэ бол чөтгөрүүдийн зам, ёрын муугийн зам юм. Энэ нь Бурханд итгэдэг хүний явдаггүй зам билээ. Хүмүүсийн хувийн итгэл үнэмшлийг луйвардаж, өөрсдийгөө шүтүүлж, дагуулахын тулд тэд Сатаны гүн ухаан, логикийг ашиглаж, нөхцөл байдал бүрд Сатаны явуулга, башир заль болгоныг ашигладаг. Энэ нь Бурханд итгэдэг хүмүүсийн алхах учиртай зам биш; тийм хүмүүс аврагдахгүйгээр үл барам, Бурханы шийтгэлтэй тулгарна—үүнд өчүүхэн төдий ч эргэлзэж болохгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүн шашинд итгэж, шашны зан үйлд оролцсоноор аврагдах боломжгүй). Бурханы үг надад яагаад ахин дахин худлаа ярьж, хуурч мэхэлж чаддаг байсныг минь, бас яагаад огтхон ч илэн далангүй, үнэнч шударга хүн байж зүрхлээгүйг минь харуулсан. Учир нь би ов мэхтэй уг чанартай болохоор тэр юм. Би үнэнээс залхсан, эерэг зүйлд дургүй байсан. Би үнэнийг олж авахыг эрж хайн, Бурханыг баярлуулдаг хүн байхыг чухалчилж байсангүй. Харин ч “Хүн бүр өөрийгөө боддог”, “Хүн нэрээ, тогос өдөө”, “Худлаа хэлэхгүйгээр юу ч бүтэхгүй” гэх мэт сатанлаг гүн ухааны зэрэгцээ өөрийн дүр төрх, ашиг сонирхлыг эрхэмлэдэг байсан. Намайг бага байхад манай хамаатны нэгэн залуу дунд сургуулийн л боловсролтой атлаа коллеж төгссөн гэж ярьдаг байв. Ямар нэгэн ур чадвар байхгүй гэдэг нь илэрхий байхад тэр сурсан гэж өөрийгөө өргөж ярьдаг байсан. Ингэж худал хэлж, дүр эсгэхэд нь хүмүүс түүнийг дорд үзээгүйгээр үл барам, хүндлэн биширч байсан. Энэ нь надад нөлөөлж, би өөрийн мэдэлгүй эдгээр сатанлаг хандлагыг зүрх сэтгэлдээ сайшаасан. Зарим үед худал үг үнэхээр асуудлыг шийдэж чадах юм шиг санагдаж, зөвхөн бишрүүлээд зогсохгүй хүссэн зүйлээ ч авч магадгүй учраас би Бурханы гэрт ирснийхээ дараа энэ үзлээр амьдарсаар байлаа. Ямар нэг зүйл миний дүр төрх, ашиг сонирхолд нөлөөлбөл би өөрийн эрхгүй худлаа ярьж, мэхэлж, дүр эсгэдэг байв. Худлаа ярьсныхаа дараа буруутай мэт санагдсан ч бүх хүнтэй илэн далангүй байж зүрхлэхгүй байсаар, хэрэв шулуун шударга байвал намайг нэвт шувт харж, муугаар бодох вий гэж айж байсан. Ингэж эвгүй байдалд орсны оронд намайг алчихсан нь дээр! Би үнэн үг хэлэхээс илүү харанхуйд, зовлон дунд амьдрахыг илүүд үзэж, улам хуурамч, ов мэхтэй болж байлаа. Коммунист нам бол яг л ийм. Хичнээн дуулиан шуугиантай, ёрын муу зүйл хийлээ ч гэсэн огтхон ч ил болгодоггүй, харин худал үгээрээ дэлхий ертөнцийг төөрөгдүүлдэг. Хүмүүсийг мэхэлж, эгэл жирийн ард түмнийг мунхруулахын тулд агуу, алдар суутай, зөв дүр төрхийг гаргадаг. Энэ нь үнэхээр жигшүүртэй, ёрын муу зүйл юм. Миний худал хэлж, хуурч мэхэлж байгаа нь үндсэндээ Коммунист намтай ижил байсан юм биш үү? Энэ нь надад Бурханы үгийг сануулав: “Энэ нь ямархуу зам бэ? Энэ бол чөтгөрүүдийн зам, ёрын муугийн зам юм. Энэ нь Бурханд итгэдэг хүний явдаггүй зам билээ. Хүмүүсийн хувийн итгэл үнэмшлийг луйвардаж, өөрсдийгөө шүтүүлж, дагуулахын тулд тэд Сатаны гүн ухаан, логикийг ашиглаж, нөхцөл байдал бүрд Сатаны явуулга, башир заль болгоныг ашигладаг. Энэ нь Бурханд итгэдэг хүмүүсийн алхах учиртай зам биш; тийм хүмүүс аврагдахгүйгээр үл барам, Бурханы шийтгэлтэй тулгарна—үүнд өчүүхэн төдий ч эргэлзэж болохгүй.” Бурхан бол итгэмжит. Эцэст нь Түүгээр аврагдахын тулд шударга байхыг Бурхан биднээс шаарддаг. Гэвч Сатан бүхий л төрлийн гүн ухаан, төөрөгдлийг ашиглан хүмүүсийг мэхэлж, завхруулдаг бөгөөд биднийг нэр хүнд, байр суурийнхаа төлөө байнга худал хэлж, хууран мэхэлж, улам бүр хуурамч, ов мэхтэй болоход хүргэдэг. Эцсийн дүнд бид тамд унаж, хамтдаа шийтгэгдэх болно. Тэр үед би Сатаны зальжин, хорон сэдлийг тодхон харж, үүнийг зүрх сэтгэлийнхээ гүнээс үзэн ядаж, үнэнч шударга хүн байх гэж хичээхийг хүссэн.

Хожим нь би Бурханы үгээс өөр нэгэн хэсгийг уншлаа. “Бурхан хүмүүсээс үнэнч бай гэж шаарддаг нь ов мэхтэй хүмүүсийг үнэхээр үзэн ядаж, дургүйцдэг гэдгийг нь нотолдог. Бурхан ов мэхтэй хүмүүст дургүйцэхдээ аливааг хийдэг арга, зан чанар, сэдэл, заль мэхнийх нь арга барилд дургүйцдэг; Бурхан энэ бүх зүйлд дургүй. Хэрэв ов мэхтэй хүмүүс үнэнийг хүлээн авч, ов мэхтэй зан чанараа таньж чаддаг, Бурханы авралыг хүлээн авахыг хүсдэг бол тэдэнд ч бас аврагдах найдлага бий. Учир нь Бурхан бүх хүнд эрх тэгш ханддаг, үнэн ч мөн адил. Иймээс бид Бурханы таалалд нийцдэг хүмүүс болохыг хүсвэл юун түрүүнд биеэ авч явах зарчмаа өөрчлөх ёстой. Цаашид бид сатанлаг гүн ухааны дагуу амьдарч болохгүй, худал хуурмаг, заль мэхээр амиа аргацааж болохгүй, харин бүх худал хуурмагаа хаяад, үнэнч шударга хүн болох ёстой, тэгвэл бидний талаарх Бурханы үзэл бодол өөрчлөгдөнө. Хүн урьд нь бусдын дунд амьдрахдаа байнга худал хуурмаг, дүр эсгэлт, заль мэхэнд найдаж, сатанлаг гүн ухааныг өөрсдийн оршин тогтнолын үндэс, өөрсдийн амь, биеэ авч явахын суурь болгон ашигладаг байлаа. Энэ нь Бурханы жигшдэг зүйл байсан. Шүтлэггүй хүмүүсийн дунд ний нуугүй ярьж, үнэнийг хэлж, үнэнч шударга хүн байх юм бол гүжирдүүлж, шүүгдэж, хаягдах учраас чи ертөнцийн чиг хандлагыг дагаж, сатанлаг гүн ухааны дагуу амьдарч, худал ярихдаа улам чадварлаг, улам ов мэхтэй болдог. Түүнчлэн зорилгодоо хүрч, өөрийгөө хамгаалахын тулд хорон арга ашиглаж сурдаг. Тэгээд Сатаны ертөнцөд улам дэвжин дээшилж, улмаар нүгэлд улам бүр гүн живсээр эцэст нь гарч чадахаа больдог. Бурханы гэрт аливаа зүйл шал эсрэгээрээ байдаг. Худал хэлж, хууран мэхлэх тусам чинь Бурханы сонгосон хүмүүс чамаас залхаж, чамайг хаяна. Гэмшихээс татгалзаж, сатанлаг гүн ухаан, логиктой зууралдсаар байдаг бол, мөн зүсээ хувиргах, өөрийгөө нуун далдлахын тулд хуйвалдаж, нарийн арга сэддэг бол илчлэгдэж, таягдан хаягдах тун магадлалтай. Учир нь Бурхан ов мэхтэй хүмүүсийг үзэн яддаг. Бурханы гэрт үнэнч шударга хүмүүс л дэвжин дээшилж чадна, ов мэхтэй хүмүүс яваандаа орхигдож, таягдан хаягдана. Бурхан энэ бүгдийг урьдчилан тогтоосон байдаг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт). “Үнэнийг хүлээн авч, өөрийгөө мэдэх нь амиа өсгөж, аврагдах зам бөгөөд Бурханы өмнө очиж, Бурханы шинжилтийг хүлээн авч, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, амь болон үнэнийг олж авах боломж мөн. Чи байр суурь, алдар нэр, өөрийнхөө ашиг сонирхлыг хөөцөлдөх гээд үнэнийг эрэлхийлэхээ боливол Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, аврал хүртэх боломжоо орхиж байгаатай адилхан. Чи байр суурь, алдар нэр, өөрийнхөө ашиг сонирхлыг сонгодог ч үнэнийг орхиж, амийг болон аврагдах боломжоо алддаг. Аль нь илүү утга учиртай вэ? Өөрийнхөө ашиг сонирхлыг сонгоод, үнэнийг орхивол чи мунхаг биш үү? Шулуухан хэлэхэд, энэ бол нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хэрэг. Алдар нэр, байр суурь, мөнгө ашиг сонирхол бүгд түр зуурынх, бүгд зуурдынх, харин үнэн ба амь мөнхийн, хувиршгүй. Хүмүүс байр суурь, алдар нэр хөөцөлдөхөд хүргэдэг завхарсан зан чанараа шийдвэрлэвэл аврал хүртэх найдлага бий. Түүнээс гадна, хүмүүсийн олж авдаг үнэн бол мөнхийн; Сатан үүнийг хүмүүсээс булаан авч чадахгүй, өөр хэн ч авч чадахгүй. Чи ашиг сонирхлоосоо татгалзсан боловч олж авсан зүйл чинь үнэн болон аврал; эдгээр үр дүн бол чинийх. Чи тэднийг өөртөө олж авсан. Хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхээр сонголт хийвэл ашиг сонирхлоо алдлаа ч Бурханы аврал, мөнх амийг хүртэж байгаа хэрэг. Тийм хүмүүс хамгийн ухаалаг. Хэрэв хүмүүс үнэнийг золиослон ашиг хонжоо олдог бол амь болон Бурханы авралыг алддаг. Ийм хүмүүс хамгийн мунхаг юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Зан чанарыг мэдэх нь зан чанарыг өөрчлөхийн үндэс). Бурханы үг надад үнэнч шударга хүн л аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэдгийг сануулсан. Ов мэхтэй хүмүүсийг эцэст нь Бурхан илчилж, таягдан хаях болно. Хүн аль замыг нь сонгож, ямар төрлийн хүн байхаас эцсийн хүрэх газар нь шууд хамаардаг. Гэвч би үнэхээр харалган байж. Үнэнийг хайрлахын оронд дүр төрхөө хадгалахад л анхаарч, ахин дахин худлаа ярьж, дүр эсгэх хэмжээнд хүрсэн. Дараа нь надад илэн далангүй байх зориг байгаагүй, хамгийн энгийн худал хуурмагийг шийдвэрлээгүй, зан араншингаа өчүүхэн төдий ч өөрчлөөгүй. Хэрэв би ийм маягаар итгэсээр байвал яаж Бурханаар авруулах вэ? Нэр төрийг анхаарч, хувийн ашиг хонжоо хайх нь ямар ч үнэ цэнэгүй гэдгийг би олж харлаа. Чи ийм маягаар бусдын бишрэл, дэмжлэгийг олж авч болох чүргэлж худлаа ярьж Бурханы жигшлийг төрүүлж, аврагдах боломжоо алдах хэрэггүй.

Би үнэнч шударга хүн болох замыг хайж байхдаа Бурханы үгээс үүнийг олж харлаа: “Үүссэн асуудал юу ч байлаа гэсэн, шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой, дүр эсгэх юм уу бусдад зориулж хуурамч төрх гаргаж огтхон ч болохгүй. Өөрийнхөө алдаа, дутагдал, өө сэв, завхарсан зан чанар гээд бүгдийнх нь талаар бүрэн нээлттэй байж, тэдгээрийн талаар нөхөрлө. Дотроо бүү хадгал. Өөрийгөө нээж сурах нь аминд орох эхний алхам, хамгийн эхний, хамгийн хэцүү саад тотгор юм. Чи үүнийг давж гармагц үнэнд ороход амархан. Энэ алхмыг хийх нь юуг илтгэдэг вэ? Чи зүрх сэтгэлээ нээж, сайн муу, эерэг сөрөг гээд өөрт байгаа бүхнээ харуулж; бусдад болон Бурханд харуулахаар өөрийгөө ил болгож; Бурханаас юу ч нуухгүй, юу ч далдлахгүй, ямар ч дүр эсгэхгүй, ов мэх, башир аргаас ангид, бусад хүнтэй адилхан нээлттэй, үнэнч шударга байгааг илтгэдэг. Ийм маягаар чи гэрэлд амьдарч, Бурхан чамайг шинжээд зогсохгүй бусад хүн ч бас чамайг зарчимтайгаар, тодорхой хэмжээнд ил тод үйлддэгийг чинь харж чадна. Чи аливаа арга барилыг өөрийн нэр хүнд, дүр төрх, байр суурийг хамгаалахад ашиглах хэрэггүй, бас алдаагаа нуун дарагдуулж, өнгөлөн далдлах хэрэггүй. Ингэж дэмий хүчин чармайлт гаргах хэрэггүй. Иймэрхүү зүйлийг зүгээр өнгөрөөж чадвал сэтгэл амар байж, хүлээс юм уу шаналалгүй амьдарч, бүхэлдээ гэрэлд амьдрах болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Би Бурханы үгээс үнэнч шударга хүн байж, үнэнээр ярихын тулд ямар нэг зүйл бардам зан, ашиг сонирхлыг минь хөндөх үед эхлээд залбирч, Бурханы шинжилтийг хүлээн авах ёстой гэдгийг олж мэдсэн. Би ямар ч алдаа дутагдал, ямар ч завхрал харуулсан бай үүнийгээ нууж, далдалж болохгүй. Зөвхөн үнэн төрхөө харуулж, үнэнийг эрж хайснаар худал хэлэх асуудлыг бага багаар шийдэж чадна. Би ямар ч завхрал харуулсан, ямар ч алдаа, дутагдалтай байсан Бурхан үнэхээр маш тодорхой харж чаддаг тул би үүнийг худлаа ярьж, дүр эсгээд нууж чадахгүй. Бусад хүн намайг эхэндээ сайн мэдэхгүй байсан ч цаг хугацаа өнгөрөхөд хүн бүр намайг тодорхой харах болно. Би усалгааны ажлыг хариуцаж байсан ч энэ үүргийг анх хийж байгаа учир олон дутагдалтай байсаар байсан. Би шинээр ирсэн хүний үзэл, асуудлын талаар сайн ойлгоогүй эсвэл сайн мэдэхгүй үнэний талаар ойлгомжтой нөхөрлөж чадахгүй үед удирдагчийн тусламжийг эрж хайх нь ичмээр зүйл огт биш, ердийн л арга байсан. Би өөрийнхөө дутагдалтай илэн далангүй нүүр тулж, үнэнийг хэлж зүрхлэх, үнэнийг хэрэгжүүлэх, үнэнч шударга хүн байх хэрэгтэй байсан. Энэ бол урагшлах зөв зам юм. Энэ тухай бодох үед сэтгэл минь цэлмэж, Бурханд залбирч, гэмшив. Би өөрийн нэр хүнд, ашиг сонирхлын төлөө ярьж, үйлдэхээ больж, оронд нь Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх болно. Дараа нь би Чэн Линь эгчтэй уулзаж, худал хэлэхтэй холбоотой бүх асуудлаа түүнд хэлээд үнэхээр тайвширч, эрх чөлөөг мэдрэв. Би дүр төрхийг маш их чухалчилдаг гэдгээ мэддэг байсан бөгөөд хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэгт үргэлж анхаардаг байсан. Ямар нэг зүйл болоход би нэр төр, ашиг сонирхлоо хамгаалж, өөрийн эрхгүй худлаа ярьдаг байсан. Би Бурханд залбирч, зүрх сэтгэлийг минь харж хамгаалаач гэж гуйсаар байв. Тэгснээр би худлаа ярих гэж байгаагаа мэдээд, чигээ хурдан өөрчилж, нээлттэй, үнэнч шударга хүн болж чадна.

Нэг удаа удирдагчтай цуглаан хийх үед удирдагч хүн бүрээс шинэ итгэгчийн асуудлаар санал бодлоо хуваалцахыг хүсэхэд би үнэхээр их сандарсан. Тэнд байгаа удирдагч үнэн болон зарчмыг надаас илүү мэддэг. Би асуудлыг тодорхойлж чадах эсэх, миний зөв үү, буруу юу, гажуудал байгаа эсэх нь хормын дотор тодорхой болох байсан. Хэрэв би асуудлын голыг олж харж, шийдэж чадахгүй бол удирдагч намайг юу гэж бодох бол? Энэ тухай бодох тусам улам их санаа зовж, тайвширч, тунгаан бодож чадахгүй байлаа. Тэгэхэд надад Бурханы үг бодогдсон юм: “Чи аливаа арга барилыг өөрийн нэр хүнд, дүр төрх, байр суурийг хамгаалахад ашиглах хэрэггүй, бас алдаагаа нуун дарагдуулж, өнгөлөн далдлах хэрэггүй. Ингэж дэмий хүчин чармайлт гаргах хэрэггүй. Иймэрхүү зүйлийг зүгээр өнгөрөөж чадвал сэтгэл амар байж, хүлээс юм уу шаналалгүй амьдарч, бүхэлдээ гэрэлд амьдрах болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Би Бурханы үгийг тунгаан бодоод үнэнч шударга хүн байж, үнэнийг ярих ёстой гэдгээ ойлгосон. Асуудлыг олж харж чадах ч бай үгүй ч бай, эсвэл ямар нэгэн зүйлийн талаар андуурсан ч бай би илэн далангүй байж, нууж, далдлахгүй, дүр эсгэхгүй, удирдагч намайг юу гэж бодох талаар бодохгүй байх ёстой. Хамгийн чухал нь үнэнийг хэрэгжүүлж, Бурханы өмнө үнэнч шударга хүн байх явдал юм. Энэ бодол намайг тайвшруулж, би санал бодлоо хуваалцаж чадахаар болсон. Үүнийг сонсоод удирдагч бидний орхигдуулсан зүйл дээр өөрийн нөхөрлөлийг нэмж хэлэв. Ийм маягаар ярилцаад би маш их зүйлийг олж авсан. Үүний дараа усалгааны үеэр би ойлгохгүй асуудалтай тулгарах үедээ удирдагчтай уулзахад дутагдаж байгаа зүйл дээр минь үндэслэж тэр надад тусалж, үүнээс би маш их зүйлийг сурсан.

Энэ туршлагаас би Бурхан хэлдэгээр үнэнийг хэлэх нь ямар гайхалтай болохыг мэдэрсэн. Энэ нь маш их тайвшруулж, эрх чөлөөг мэдрүүлдэг. Би дахиж худал хэлж тавгүй, зовж амьдрахгүй. Бурханд маш их талархаж байна! Хэрэв би ийм нөхцөл байдалд орж, Бурханы үгээр шүүгдэж, илчлэгдээгүй бол хэзээ ч ийм ойлголттой болж, өөрчлөгдөхгүй байсан.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хайнга байдлын ар дахь үнэн

Виктор, Өмнөд Солонгос Өнгөрсөн 10-р сард бид нэг видео хийж дууслаа. Маш их хөдөлмөрлөж, нэлээд их цаг хугацаа, эрч хүч зарцуулсан ч...

Leave a Reply