Аврагдахын тулд чи үнэнч шударга болох ёстой

2022-12-04

Ай Гуан, Франц

2021 оны 8-р сард би шинэ итгэгчдийг услахаар шинээр ирэгсдийн франц чуулганд очлоо. Хэсэг хугацааны дараа, шинээр ирсэн нэг хүн нэлээд биеэ тоосон зан чанартай, үргэлж өөрийнхөөрөө зүтгэж, ах, эгч нартайгаа эвтэй ажиллаж чадахгүй байгааг олж мэдлээ. Бусад хүн асуудлыг нь хэлж өгөхөд тэрээр хүлээн авахаас татгалзаж, зөв буруугийн талаар маргаж, хүмүүсийг ар хударгаар нь шүүж, яллаж, бусдыгаа өөрийнхөө хяналтад оруулж, Бурханы гэрийн ажлыг үймүүлж байсан юм. Зарчмын дагуу тэр хүн үүрэгтээ тэнцэхгүй, би түүнтэй нөхөрлөж, үүргээс нь чөлөөлөх ёстой байсан. Гэхдээ тухайн үед надад бага зэрэг бэрхшээл тулгарсан. Анх удаа удирдагч хийж байсан болохоор энэ сэдвээр хэнтэй ч, хэзээ ч нөхөрлөж байгаагүй, яаж нөхөрлөхөө мэдэхгүй байсан ч ийм юм мэдэхгүй байвал зааварлагч намайг чадваргүй гэж бодоод, сул талыг минь тодорхой харж, намайг цаашид үнэлж, хөгжүүлэхээ болино гэж айсан учраас зааварлагчаас асуухыг ч бас хүсээгүй. Бас миний ярианы франц хэл тийм ч сайн биш болохоор тэр шинээр ирэгчийн үгийг ойлгохгүй, эсвэл юу хэлэх гэснээ тайлбарлаж чадахгүй бол шинээр ирэгч үзэлтэй болж, ухарч няцна, тэгээд би хариуцлага хүлээнэ гэж бодогдсон юм. Би дотроо дэнслэн бодоод, эцэст нь шинээр ирэгсдийн чуулганы удирдагч Клауд ахаар шийдвэрлүүлэхээр орхиж, тэр ч байтугай, энэ нь Клауд ахыг бие даан асуудал шийдвэрлэж сургах сургалт гэсэн шалтаг олсон. Гэвч дараа нь Клауд ах нөхөрлөлийн үеэр тодорхой яриагүй учраас тэр шинээр ирэгч няцаж, итгэхээ больж, үүнээс болоод Клауд ах маш их сэтгэлээр унаж, өөрийгөө нөхөрлөл хийхэд хэтэрхий тэнэг байна гэсэн юм. Тухайн үед би асуудлаа шинжлэхийн тулд ахад сэтгэлээ уудлаагүй, юу ч болоогүй мэт ахтай нөхөрлөж, гажуудлыг нь нарийвчлан авч үзээд, жинхэнэ нөхцөл байдлаа илчлэлгүй, өөрийгөө асуудлыг шийдвэрлэж чадна гэж ахыг төөрөгдүүлсэн.

Хэд хоногийн дараа цуглаан дээр удирдагч маань усалгааны зарим ажилчин үүргээ хариуцлагагүй биелүүлж, асуудлыг өөрсдөө шийдвэрлэхийн оронд шинээр ирсэн удирдагчаар хийлгэхийг хүсэж, асуудлыг шийдвэрлэлгүй орхиод, шинээр ирэгсдийг бүлгээс явахад хүргэсэн гэж хэллээ. Удирдагч миний асуудлыг пал хийтэл хэлэхийг сонсоод тэр даруй нүүр улайж, маш их ичсэн. “Чуулган бүрийн зааварлагч, усалгааны ажилчид бүгд энд байгаа. Одоо намайг юу гэж бодоцгоох бол оо? Бүгдээрээ намайг ёстой найдваргүй гэж бодох байх даа” гэж бодоод, Удирдагч ярьж дуусаад хүн бүрийг ярь гэж хүсэхэд би “Удирдагч энд маш шулуухан ярьсан, би бол буруутан. Хэрвээ одоо идэвхтэйгээр нөхөрлөхгүй бол засалт, харьцалтыг хүлээн авах хандлагагүй юм шиг харагдах биш үү? Тэгвэл удирдагчид тааруухан сэтгэгдэл үлдээх нь гарцаагүй” гэж бодсон. Өөрийнхөө дүр төрхийг сэргээхийн тулд би эхлээд нөхөрлөж, үл ялиг мэгшээд, “Ийм юм болсонд би үнэхээр их харамсаж байна. Маш хариуцлагагүй хүн гэдгээ би одоо харж байна” гэлээ. Өөрийнхөө талаарх “мэдлэгээ” харуулсныхаа дараа би өөрийгөө тайлбарлаж эхлэн, “Эхэндээ би тэр шинээр ирэгчийн бэрхшээлийг мэдэж авах гэж өндөр төлөөс төлж, Бурханы үгийг хайраар нөхөрлөсөн ч ажлын туршлагагүйгээс болоод, бас хэлний бэрхшээлээсээ болоод шинээр ирсэн удирдагчийг зохицуул гэж гуйсан. Үүний үр дагаврыг тооцож үзээгүйгээс шинээр ирэгчийг няцахад хүргэжээ” гэсэн. Намайг ярьсны дараа нэг эгч надад зурвас илгээж, “Таны ярианы өнгө хэтэрхий зөөлөн, албаар тэгж ярьж байгаа юм шиг, эвгүй сонсогдож байна. Та буруугаа аль хэдийн мэдэж байсан юм шиг, бидний зэмлэхийг болиулахыг хүссэн юм шиг байлаа” гэж шулуухан хэлсэн. Энэ зурвасыг уншаад тэр дороо нүүр халуу дүүгэн, маш их ичиж, заль гаргаж байгаад баригдсан юм шиг санагдаж, маш ичгүүртэй байсан. Дараа нь тэр эгчийн үг үргэлж зүрх сэтгэлд байх боллоо. Эгч миний асуудлыг шулуухан зааж хэлж өгсөн болохоор үүний ард Бурханы хүсэл байж таарна, би зохих ёсоор эргэцүүлж, ойлгох ёстой гээд, эргэцүүлэн бодож байгаад би, ямар нэг буруу зүйл хийж, харьцалт туулах болгондоо хүн бүрд өрөвдүүлж, ойлгуулахын тулд үргэлж идэвх санаачилгатайгаар асуудлаа хүлээн зөвшөөрөөд, дараа нь гуниглаж, шаналсан дуугаар бодит бэрхшээлээ илэрхийлдгээ ухаарсан, ингэснээр хүн бүр намайг уучилж, надад хариуцлага хүлээлгэхээ болих байлаа. Энэ нь бас намайг харьцалт, засалт хүлээн авч чаддаг гэж бусдад бодуулж, миний талаар сайхан сэтгэгдэл үлдээдэг байсан. Үүнийг эргэцүүлснийхээ дараа миний үг маш их заль мэхтэй байсныг ухаарч, дараа нь энэ асуудлын талаарх Бурханы үгийн хэсгийг идэж уухаар хайлаа.

Нэг өдөр би Библид байдаг Бурхан, Сатан хоёрын хоорондох яриаг санасан. Бурхан Сатанаас “Чи хаанаас ирэв?” Сатан хариуд нь “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” (Иов 1:7). Дараа нь би Бурхан Сатаны ярианы хэв маягийг задлан шинжилснийг уншсан. “Сатаны үг тодорхой онцлогтой байдаг: Чи Сатаны хэлсэн зүйлийн эх сурвалжийг ухамсарлаж чадалгүй хуйхаа маажаад үлддэг. Заримдаа Сатан сэдэл өвөрлөж, зориуд ярьдаг, заримдаа уг чанартаа захирагдаж, тиймэрхүү үгс аяндаа Сатаны амнаас шууд гарч ирдэг. Сатан иймэрхүү үгийг дэнслэхэд удаан хугацаа зарцуулдаггүй; харин ч бодолгүйгээр илэрхийлдэг. Хаанаас ирснийг нь Бурхан асуухад Сатан хоёрдмол утгатай хэдхэн үгээр хариулсан. Чи маш их будилж, Сатан яг хаанаас ирснийг хэзээ ч мэддэггүй. Та нарын дунд ингэж ярьдаг хүн бий юу? Энэ нь яаж ярьж байгаа хэрэг вэ? (Энэ нь хоёрдмол утгатай бөгөөд тодорхой хариулт өгдөггүй.) Ийм маягаар ярихыг дүрслэхийн тулд бид ямар үг ашиглах ёстой вэ? Энэ нь анхаарал сарниулж, төөрөгдүүлдэг, тийм биз дээ? Нэг хүн өчигдөр юу хийснээ бусдад мэдэгдэхийг хүсэхгүй байлаа гэж үзье. Чи түүнээс: ‘Би чамайг өчигдөр харсан. Чи хаашаа явж байсан юм бэ?’ гэж асуувал тэр хаашаа явснаа чамд шууд хэлэхгүй. Харин ‘Өчигдөр ямар өдөр байв аа. Их ядарсан шүү!’ гэнэ. Тэр чиний асуултад хариулсан уу? Хариулсан, гэхдээ тэр нь чиний хүссэн хариулт биш. Энэ бол хүний үг ярианы арга залийн ‘суу билэг’ юм. Чи тэр нь юу гэсэн үг болохыг хэзээ ч олж мэдэж, эсвэл үгийнх нь эх сурвалж буюу санаа зорилгыг ойлгож чадахгүй. Түүний зүрх сэтгэлд өөрийнх нь түүх байгаа учраас тэр юунаас зайлсхийх гээд байгааг чи мэдэхгүй—энэ нь дотуур тамиртай байдал юм. Та нарын дунд ч бас дандаа ингэж ярьдаг хүн байгаа юу? (Байгаа.) Тэгвэл та нарын зорилго юу вэ? Заримдаа өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын төлөө, заримдаа өөрсдийн бахархал, байр суурь, нэр төрийг хадгалж, хувийн амьдралынхаа нууцыг хамгаалахын төлөө байдаг уу? Зорилго нь ямар ч байлаа гэсэн, энэ нь та нарын ашиг сонирхлоос салшгүй, ашиг сонирхолтой чинь холбоотой байдаг. Энэ нь хүний уг чанар биш гэж үү? Ийм уг чанартай бүх хүн Сатаны гэр бүл биш юм аа гэхэд Сатантай ойрын холбоотой биш гэж үү? Бид ингэж хэлж болно, тийм биз дээ? Ерөнхийд нь хэлбэл, энэхүү илрэл нь жигшүүртэй бөгөөд зэвүүцмээр юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV). Урьд нь би, Сатан анхаарал сарниулж төөрөгдүүлсэн байдлаар ярьдаг гэж Бурханы задлан шинжилснийг уншихдаа ийм арга ашиглаж байгаа хүн бол гарцаагүй зальхай, овжин хүн гэж үргэлж боддог байсан ч дахиад унших үедээ би ч бас ийм зүйлийг илчилж, харуулдаг гэдгээ ухаарсан юм. Удирдагч намайг ах, эгч нарын маань өмнө илчлэх үед би гаднаа хүлээн авч, хариуцлагагүй байснаа хүлээн зөвшөөрсөн ч үнэндээ үүнийг хүлээн аваагүй, бүр хэлмэгдсэн мэт санагдаж, би энэ үүргийг удаан гүйцэтгээгүй юм чинь миний асуудлыг уучилж болно шүү дээ, яагаад удирдагч намайг цуглаан дээр тэгж шууд илчилж, нэр нүүргүй болгож байгаа юм бэ? Тэрний дараа хүн бүр намайг найдваргүй, хариуцлагагүй гэж бодсон нь гарцаагүй гэж бодогдсон. Гомдож шаналж байхдаа би хэрвээ тийм нөхцөлд юм хэлэхгүй бол хүн бүр намайг харьцалт, засалтыг огт хүлээн аваагүй, асуудлаа ойлгоогүй гэж бодоод, миний талаар бүр тааруу сэтгэгдэлтэй болно гэж бодсон. Дүр төрхөө сэргээхийн тулд идэвх санаачилгатайгаар алдаагаа хүлээн зөвшөөрч, зориуд уйлагнан, нам дуугаар ярьж, би буруутайгаа аль хэдийн мэдсэн, буруугаа мэдэрч, гуниглаж байгаа болохоор намайг буруутгахаа болино гэж найдъя гэж хүн бүрд хэлэх гэсэн. Би алдаагаа залруулж, үнэнийг хүлээн авч чадна гэдгээ илэрхийлмээр байсан. Гаднаа би өөрийгөө мэддэг юм шиг харагдаж байсан ч үнэндээ бусдын амыг хамхихын тулд л ийм арга ашигласан. Удирдагч миний асуудлыг үргэлжлүүлэн ярьж, надад хариуцлага хүлээлгэхийг би хүсээгүй. Миний бодит санаа зорилго ийм байлаа. Үүнийг эргэцүүлж байхдаа миний уг чанар Сатаных шиг хорлонтой, зальтай гэдгийг олж харсан. Миний бүх үг хүмүүсийг мэхлэх явуулгаар дүүрэн байжээ. Би үүргээ хариуцлагагүй гүйцэтгэж, асуудал гаргах үедээ удирдагчаар нэрээ цохуулаад, гэмшээгүйгээр зогсохгүй, нэр нүүр, байр сууриа хамгаалахын тулд бусдын өмнө өөрийгөө мэддэг дүр эсгэж, өөрийгөө үнэнийг хүлээн авч чаддаг хүн гэж бодуулах гэсэн. Би үнэхээр зальхай, ов мэхтэй байжээ. Илэн далангүй ярьж, өөрийгөө мэдэх гэдэг нь үнэнийг хэрэгжүүлэхийн илрэл байх учиртай ч буруугаа хүлээж, хүлээн зөвшөөрч байсан минь заль мэх, явуулгаар дүүрч, гаднаа би өөрийгөө мэддэг тухайгаа ярьж байсан ч үнэн хэрэгтээ өөрийгөө өмгөөлж, хариуцлагаас бултаж байсан. Би маш их дотуур тамиртай байж!

Нэг өдөр би хүмүүсийн ёрын муу зан чанарыг илчилсэн Бурханы үгийн өөр нэг хэсгийг олж харлаа: Бурхан ингэж хэлсэн байдаг: “Ов мэх ихэвчлэн гаднаа илэрхий байдаг. Хэн нэгэн тойруу байдлаар ярих юм уу хэтэрхий овжин, зальхай байдлаар ярьж байгаа бол тэр нь ов мэх юм. Тэгэхээр ёрын муугийн гол шинж юу вэ? Хүмүүсийн ярьж байгаа зүйл сонсоход тун таатай, бүгдээрээ зөв, зэмлэхийн аргагүй, яаж ч харсан сайн юм шиг санагдаж, ямар ч илэрхий арга мэх ашиглалгүй аливааг хийж, зорилгодоо хүрэх нь ёрын муу юм. Тэд юм хийхдээ маш сэмээрхэн, илэрхий илчлэх, мэдэгдэх ямар ч зүйлгүйгээр хийдэг; антихристүүд ингэж хүмүүсийг төөрөлдүүлдэг бөгөөд ийм зүйл, ийм хүмүүсийг ялган танихад маш хэцүү. Зарим хүн нүд хуурахын тулд үргэлж зөв үг хэлж, сайхан сонсогдох хэллэг хэрэглэж, хүмүүсийн сэтгэлд нийцсэн тодорхой хоосон сургаал, баримт, арга барил ашигладаг; тэд нэг тийшээ явж байгаа юм шиг дүр үзүүлдэг ч нууц зорилгодоо хүрэхийн тулд үнэндээ нөгөө тийшээ явдаг. Энэ бол ёрын муу байдал юм. Хүмүүс эдгээр зан авирыг ов мэх гэж ихэвчлэн боддог. Тэд ёрын муугийн талаар мэдлэг багатай, бас задалж шинжлэх нь бага байдаг; үнэндээ ёрын мууг танихад ов мэхийг танихаас илүү хэцүү, учир нь энэ нь илүү нуугдмал, ашиглах арга барил, техник нь илүү ухаалаг байдаг. Дотроо ов мэхтэй зан чанартай хүн байх үед түүний ов мэхтэй гэдгийг, эсвэл түүний үг, үйлдэл ов мэхтэй зан чанарыг нь илчилж байгааг бусад хүн ихэвчлэн хоёр гуравхан л өдөрт л олж харж чадна. Харин хэн нэгнийг ёрын муу гэлцдэг бол энэ нь хэдхэн өдрийн дотор ялган таньж болох зүйл биш юм. Учир нь, богино хугацаанд томоохон, эсвэл онцгой зүйл тохиолдохгүй бол зөвхөн үгийг нь сонсоод тэд үнэн хэрэгтээ ямархуу болохыг танихад чамд хэцүү байх болно. Тэд зөв үг хэлж, зөв зүйл хийдэг ба хоосон сургаалыг ар араас нь урсгаж чадна. Ийм хүнтэй хоёр өдөр хамт байсныхаа дараа чи түүнийг аливааг орхиж, өөрийгөө зарлагадаж чаддаг, сүнслэг хэрэг явдал ойлгодог, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй, мөс чанар, эрүүл ухаанаар үйлддэг сайн хүн гэж бодно. Харин тэднийг ямар нэг зүйл хийж эхэлмэгц чи тэдний үг, үйлдэл хэтэрхий их хольцтой, бодол нь хэтэрхий зальжин болохыг олж мэдээд, тэд бол үнэнч шударга биш, ов мэхтэй хүмүүс, ёрын муу зүйл гэдгийг ухаарна. Тэд зөв үг буюу үнэнтэй тохирдог, хүмүүсийн сэтгэлд нийцдэг, хүмүүстэй ярилцахад сайхан сонсогддог үгсийг үргэлж сонгодог. Тэд нэг талаар өөрсдийгөө бататгах гэж, нөгөө талаар хүмүүсийг хууран мэхэлснээр хүмүүсийн дунд алдар хүнд, байр суурь олох гэж үүнийг хийдэг. Ийм хүмүүс туйлын ов мэхтэй байдаг бөгөөд эрх мэдэл, байр суурьтай болмогцоо олон хүнийг мэхэлж, хохирооно. Ёрын муу зан чанартай хүмүүс асар аюултай(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийг будилуулж, татан оролцуулж, сүрдүүлж, хянадаг”). Ёрын муу зан чанартай хүмүүсийн гол шинж гэвэл тэд нууцлаг байдаг гэдгийг Бурханы үг илчилсэн. Өөрсдийнхөө санаа зорилгыг бусдаас нуухын тулд тэд гаднаа зарчимч юм шиг харагддаг зөв үг, зөв арга барил үргэлж ашиглан, далд сэдэлдээ хүрдэг. Би хийсэн зүйлсээ бодож үзээд, энэ нь адилхан заль мэх байсныг ухаарсан: Би шинээр ирэгчийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй тул зааварлагчаасаа жинхэнэ биеийн хэмжээгээ нуухын тулд шинээр ирсэн удирдагчид асуудлыг шилжүүлж, тэр ч бүү хэл, сүртэй сонсогдох шалтаг олж, энэ бол Клауд ахыг бие даан асуудал шийдвэрлэж сургах сургалт гэсэн. Эцэст нь ах үүнийг сайн зохицуулаагүй, харин би гажуудлаа нэгтгэн дүгнэхэд нь ахад тусалсан. Би жинхэнэ байдлаа ил болгож чадаагүй төдийгүй, ахын өмнө сайхан дүр төрх бий болгож, өөрийгөө эдгээр асуудлыг шийдвэрлэхдээ сайн гэж ахад бодуулахыг оролдсон. Удирдагч маань намайг илчлэх үед хүн бүрийн зүрх сэтгэл дэх дүр төрхийг сэргээхийн тулд би бусад хүмүүсийн амыг хамхихаар идэвх санаачилгатайгаар алдаагаа хүлээн зөвшөөрч, хүн бүрд өөрийгөө өрөвдүүлж, ойлгуулаад, үнэнийг хүлээн авч чаддаг, өөрийгөө мэддэг, гэмшсэн хандлагатай хүн гэж тэдэнд бодуулахын тулд бүр уйлагнасан өнгөөр ярьсан. Тэгснээр тэд надад хариуцлага хүлээлгэхээ болих байлаа. Бурханы үгийг ашиглан өөрийнхөө үг, үйлдлийг эргэцүүлээд би үнэхээр аймшигтай байснаа олж харсан. Би жигшүүрт санаа зорилгоо нуун далдалж, улмаар хүн бүрийг мэхэлж, төөрөгдүүлж, бүрмөсөн будилуулж, эцэст нь өөрийгөө батлахын тулд хүмүүсийн сэтгэлд болон үнэнд нийцдэг мэт санагдах үг ашигласан. Үүнийг ухаарах үедээ л би хорлонтой, ов мэхтэй, нууцлаг хүн байснаа олж харсан даа. Бурханы үг хүмүүс ёрын муу гэдгийг илчлэхийг харах үедээ би өөрийгөө тийм хүн биш гэж бодоод Бурханы үгийг өөртөө хэзээ ч хэрэглээгүй, харин орчин нөхцөл намайг илчлэхэд Бурханы үгийн дагуу өөрийгөө эргэцүүлээд эцэст нь ёрын муу зан чанараа бага зэрэг мэддэг болсон.

Сүүлд нь би үргэлжлүүлэн эргэцүүлээд, олон зүйл дээр ёрын муу зан чанараа харуулснаа ухаарсан юм. Саяхан санагдаж байна, зааварлагч надаас ажлаа Ван эгчид хүлээлгэн өгөхийг хүсэж, эгчид миний ажлыг хариуцуулсан. Энэ зохицуулалтыг сонсоод миний сэтгэл гонсойсон. Би хоёр жил гаруй хугацаанд энэ ажлыг ганцаараа хариуцаж, энэ үүрэгт хэн ч намайг орлож чадахгүй гэж бодож байсан. Үүнийг өөр хүнд өгнө гэж бодоогүй. Ажлаа үргэлжлүүлэн хариуцаж болох уу гэж зааварлагчаас асуухыг хүсэж байсан ч зааварлагч намайг хэтэрхий амбицтай, бодлогогүй гэж бодох байх гэж айснаасаа болоод юу ч хэлээгүй. Гаднаа би дуулгавартай байсан ч ажлыг хүлээлгэн өгөх үедээ зааварлагч, Ван эгч хоёрын байгааг далимдуулаад энэ ажлын гол нарийн ширийн зүйлийг албаар дурдаж, энэ үүргийг гүйцэтгээд олж авсан туршлага, зарчмуудыг хэдхэн долоо хоногийн дотор сурч чадахгүй гэдгийг харуулахыг хүссэн, ингэвэл зааварлагч надаар энэ үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлж магадгүй байлаа. Мэдээж, ажлаа хүлээлцсэний дараа зааварлагч надаас Ван эгчийн хэрэгжүүлэлтэд хэсэг хугацаанд зөвлөөч гэж гуйхад үүнийг сонсоод би маш их баярласан. Би энэ ажлыг үргэлжлүүлэн хариуцаж чадаагүй ч миний хэлсэн зүйл зорилгодоо хүрсэн. Дараа нь Ван эгчийн үүрэгт асуудал, бэрхшээл тулгарах үед эгч юмыг үнэлүүлж, дүгнүүлэхээр над дээр ирж, ажил бүрийг нягтлахыг надаас гуйсан юм. Ийм маягаар би эрх мэдлийг өөрийнхөө гарт чимээгүйхэн эргүүлэн авлаа. Тухайн үеийн зан авираа эргээд харахад би эгчид байр сууриа эзлүүлэхийг мэдээж хүсээгүй, харин өөрийгөө биеэ тоосон, бодлогогүй гэж зааварлагчид бодуулахгүйн тулд ажлаа хүлээлгэн өгөх боломжийг ашиглан хөрөнгөө гайхуулж, өөрийн мэдэлгүй зааварлагчийн сайшаалыг хүртэж, хууль ёсоор эрх мэдэлд хүрч, эрх барьж, өөрийн санаа зорилгыг “ухаалгаар” нуун дарагдуулсан. Би заль гаргаж, явуулга хийхдээ маш чадвартай байжээ! Зан авираа эргэцүүлэх тусам би улам айж, тийм хүн байсан гэдэгтээ бараг итгэж чадаагүй.

Сүүлд нь антихристүүдийн ёрын муу зан чанарыг илчилсэн Бурханы үгийн хоёр хэсгийг уншаад өөрийгөө бага зэрэг мэдэж авсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Антихристүүдийн ёрын муу нь нэг үндсэн онцлог шинжтэй байдаг—үүнийг хэрхэн ялган таних нууцыг Би та нартай хуваалцъя. Нууц нь гэвэл,—нэгдүгээрт, тэдний үг нь ч, үйлдэл нь ч ойлгохын аргагүй байдаг; чи тэднийг ойлгож чаддаггүй. Чамтай ярьж байхдаа үргэлж ийш тийш гөлөлздөг бөгөөд ямар явуулга сэдээд байгааг нь чи тааж чаддаггүй. Заримдаа тэд чамд ‘үнэнч’, тун ‘чин сэтгэлтэй’ гэх мэдрэмж төрүүлдэг ч тийм биш байдаг, чи тэднийг нэвт харж хэзээ ч чадахгүй. Зүрх сэтгэлд чинь онцгой мэдрэмж төрж, тэдний бодол санаанд тун учир битүүлэг байдал, ойлгогдошгүй гүн байгааг чи мэдэрдэг. Тэд хачин, нууцлаг санагддаг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (Хоёрдугаар хэсэг)”). “‘Хачин, нууцлаг’ гэдэгт ‘хачин’ гэдэг нь хэвийн бус, ‘нууцлаг’ гэдэг нь дотуур тамиртай, зальхай гэсэн үг. Энэ нь дотуур тамиртай, зальхай, тун хэвийн бус зан авиртай гэх утгатай юм. ‘Хэвийн бус’ гэдэг нь гүн гүнзгий нуусан зүйлийг хэлдэг, тийм болохоор нууж байгаа хүний бодож, хийж байгаа зүйлийг ердийн хүмүүс ойлгож, олж харж чадахгүйд хүрдэг. Тэгэхээр ийм хүмүүсийн үйлдлийн хэв маяг, түлхэц, цаад сэдэл өрөөл бусдад ойлгогдошгүй байдаг гэсэн үг юм. Заримдаа тийм хүмүүс бүр шөнөөр гэтэх хулгайч мэт авирладаг. Хачин, нууцлаг зан авиртай байхын бодит илрэл, байр байдлыг нэгтгэн дүгнэж чадах нэг хэллэг бий. Энэ нь ‘ил тод биш байх’ буюу бусдын хувьд итгэмээргүй, мэдэхийн аргагүй байх гэсэн хэллэг юм. Антихристийн үйлдэл ийм шинжтэй байдаг. Чи тэдний аливааг хийдэг санаа зорилго огтхон ч энгийн биш байгааг мэдэж, мэдрэх үедээ нэлээд айдаг ч сэдэл, санаа зорилгыг нь богино хугацаанд, эсвэл өөр хүчин зүйлээс үүдэн нэвт шувт харж чадахгүй байх үед тэдний зан авир өөрийн эрхгүй нэлээд хачин, нууцлаг санагддаг. Яагаад чамд ингэж санагддаг вэ? Яагаад гэвэл, тэдний үйлдэл, үг ярианы учрыг хэн ч олж чаддаггүй. Нэг шалтгаан нь энэ юм. Үүнээс гадна, тэднийг юу ч хийлээ гэсэн яг яах гээд байгааг нь үг яриа, үйлдлийнх нь хэв маяг, арга барилаас олж тогтооход чамд маш хэцүү байдаг. Тэд ярихдаа үргэлж ‘ам ажил хоёр нь зөрж’, үнэн үг ховорхон хэлдэг бөгөөд яваандаа тэдний хэлдэг үнэн зүйл худлаа мэт, худлаа зүйл нь үнэн мэт бодогдоход хүрдэг. Чи тэдний ярианы аль хэсэг нь худал, аль нь үнэн болохыг мэдэлгүй, хууртаж, тоглоом тохуу болж байгаагаа үргэлж мэдэрдэг. Юу ийм мэдрэмж төрүүлдэг вэ? Иймэрхүү хүний үйлдэлд ямагт ил тод байдал дутагддагаас энэ үүдэлтэй. Тэд юу хийж байгаа, яах гээд завгүй байгааг нь тодорхой харж чадахгүй болохоор чи өөрийн эрхгүй тэдэнд эргэлзэж, эцэст нь тэдний зан чанар ов мэхтэй, дотуур тамиртай, ёрын муу гэдгийг олж хардаг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хачин, жигтэй авирладаг, дур зоргоороо, захирангуй байдаг, бусадтай хэзээ ч нөхөрлөдөггүй, хүмүүсийг өөртөө дуулгавартай байлгахаар хүчилдэг”). Антихристүүдийн зан чанар туйлын ёрын муу гэдгийг Бурханы үг илчилсэн. Тэдний хэлдэг, хийдэг зүйл үргэлж далд сэдэл агуулдаг болохоор ойлгохын аргагүй байдаг. Зорилгодоо хүрэхийн тулд тэд хүмүүсийг мэхэлж, будилуулахаар төөрөгдөл, башир арга үргэлж ашиглаж, хүн бүрийг бүрэн самууруулдаг учраас тэдний үг үнэн үү, худал уу гэдгийг хэн ч мэддэггүй. Миний зан авир антихристийнх шиг башир байж, үг, үйлдэл минь үргэлж далд санаа зорилго агуулдаг байсныг би олж харсан. Үүрэгт минь бэрхшээл тулгарах үед үүнээс зайлсхийх арга зам олохын тулд тархиа гашилгаж, бас жинхэнэ биеийн хэмжээгээ зааварлагчид мэдэгдэхгүй байх гэж хичээсэн. Удирдагч миний үүрэгт байсан асуудлыг илчлэхэд би үнэнийг хүлээн авдаг хүн гэдгээ хүмүүст мэдрүүлэх талаар л бодсон, үүний зэрэгцээ хариуцлагаас бултахаар оролдсон. Эрх мэдлийг булаан авч, байр сууриа хадгалахыг хүсэх үедээ би амбицаа яаж илчлэхгүй байх талаар, ажилдаа үлдэж, эцсийн шийдвэр гаргахаа зааварлагчаар яаж зөвшөөрүүлэх талаар л бодсон. Ямар нэг зүйл нэр хүнд, байр сууринд минь заналхийлэх бүрд өөрийгөө яаж нуун далдалж, бусдыг будилуулах талаар л бодож, ялангуяа удирдагч, зааварлагчдын өмнө хэлэх үг бүрээ анхааралтай бодож, ямар үг зорилгыг минь биелүүлж, жинхэнэ бодлыг минь нуух талаар бодож байсан. Тийм башир зүйл хийдэг хүмүүс яг антихристийн хийдгийг хийж байгаа гэж Бурхан хэлсэн. Үүнийг эргэцүүлээд би бага зэрэг айсан. Бурхан биднээс үнэнч шударга байж, яг бодож байгаа зүйлээ хэлж, ямар завхрал илчилдэг, юуг ойлгодоггүй, юуг хийж чадахгүй вэ гэдгээ хэл гэж шаарддаг. Гэтэл би яаж дүр эсгэж, хүмүүсээр өөрийгөө хүндлүүлж, дүр төрхөө яаж хадгалах талаар л бодож байсан. Миний хийсэн бүхэн тооцоотой, дотуур тамиртай, башир байж, Сатаны ов мэхтэй, ёрын муу зан чанарыг л харуулсан. Үүнийг ухаармагц дүр зургууд оюун ухаанд минь ар араасаа харагдаж, бага нас минь бодогдсон юм. Ээж минь надад “Хурдан моринд ташуур хэрэггүй, чанга бөмбөрт хүнд цохиур хэрэггүй” гэж сургасан тул би үргэлж “хурдан морь”, “чанга бөмбөр”, “дуулгавартай” хүмүүжилтэй байхаар чармайж, ямар нэг буруу зүйл хийвэл сануулах шаардлагагүйгээр шууд буруугаа хүлээдэг байсан. Аав ээж маань намайг хүүхэд байхад бараг хэзээ ч загнаж, сахилгажуулж байгаагүй учраас ухаалаг байж, алдаагаа хүлээснээр маш их зовлонгоос зайлсхийж чадна гэж санагддаг байсан юм. Жишээ нь, хэрвээ би шалгалтдаа унавал аав ээждээ буруутгагдаж, шийтгүүлэхгүйн тулд тэр хоёрыг юм хэлэхээс нь өмнө уйлж эхлэн, өөрийгөө өрөвдөлтэй, арчаагүй харагдуулахаар оролддог байсан, учир нь аав, ээж хоёр миний уйлахыг тэвчиж чаддаггүйг би мэддэг байсан. Тэр хоёр намайг илүү их дарамтыг тэвчихгүй байх гэж айгаад намайг буруутгахаа больж, харин ч тайвшруулдаг байсан юм. Уйлж, өрөвдөлтэй дүр эсгэх тоолондоо би аав, ээжийнхээ зэмлэлээс зайлсхийж, өөрийгөө хүндлэх хүндлэл минь хөндөгдөлгүй үлдэж, хүлээх ёстой хариуцлагаасаа зайлсхийж чаддаг байлаа. Бурханд итгэснийхээ дараа би энэ хэвээрээ байж, үүргээ сайн гүйцэтгэж чадалгүй, хариуцлага хүлээх болох үедээ үүрэгтээ хайхрамжгүй, хариуцлагагүй байснаа нуун далдлахын тулд заль гаргаж, өрөвдөлтэй дүр эсгэж, шалтаг тоочдог байсан, ингэвэл хэн ч намайг засаж, харьцахгүй байх байлаа. Эдгээр сатанлаг гүн ухаанаар амьдраад улам зальхай, ов мэхтэй болж, юмс яаж эргэхийг үргэлж харж, хорлонтой олон заль мэх сурч, амьд Сатан болж байснаа би ойлгосон. Хамгийн аймаар нь заль мэх, хууран мэхлэлт миний хувьд бараг хэвийн зүйл болж, ах, эгч нар надад сануулж, намайг илчлээгүй бол би өчүүхэн төдий ч мэдэхгүй, ямар ч ичгүүрийг мэдрэхгүй байх байж. Надад Бурханы энэ үг санагдсан: “Бурханы хүсдэг зүйл бол үнэнч хүмүүс. Чи худал хэлж, хууран мэхэлж чаддаг бол, ов мэхтэй, зальхай, дотуур тамиртай хүн бол үнэнч хүн биш. Хэрэв чи үнэнч хүн биш бол Бурхан чамайг аврах ямар ч боломжгүй бөгөөд чи яавч аврагдаж чадахгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”). “Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Бурхан ов мэхтэй хүмүүсийг үзэн ядаж, зэвүүцдэгийг Бурханы үгээс бид харж болно. Ов мэхтэй хүмүүсийн зүрх сэтгэлд хэтэрхий их хар бараан тал байдаг. Үг, үйлдэл нь үргэлж хууран мэхэлж, будилуулдаг, Бурханы үгийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй. Тэд Бурханд хэчнээн олон жил итгэлээ ч завхарсан зан чанар нь хэзээ ч өөрчлөгдөхгүй, аврал хүртэж хэзээ ч чадахгүй. Үүнийг таньж мэдмэгцээ би үнэхээр аюулд орсноо олж харсан! Тэгээд Бурханд залбиран, гэмшихийг хүсэж байгаагаа хэлээд, жинхэнээсээ өөрчлөгдөхөд минь надад замчилж, туслаач гэж Бурханаас гуйсан.

Нэг өдөр би Бурханы үгээс үүнийг уншсан юм: “Үнэнч хүн бай; зүрх сэтгэл дэх хууран мэхлэлтээсээ ангижрахын тулд Бурханд залбир. Залбирлаар дамжуулан цаг үргэлж өөрийгөө ариусга, залбирлаар дамжуулан Бурханы Сүнсээр хөдөлгөгд, тэгээд зан чанар чинь аажмаар өөрчлөгдөнө(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Залбирлыг хэрэгжүүлэх тухай). “Үүссэн асуудал юу ч байлаа гэсэн, шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой, дүр эсгэх юм уу бусдад зориулж хуурамч төрх гаргаж огтхон ч болохгүй. Өөрийнхөө алдаа, дутагдал, өө сэв, завхарсан зан чанар гээд бүгдийнх нь талаар бүрэн нээлттэй байж, тэдгээрийн талаар нөхөрлө. Дотроо бүү хадгал. Өөрийгөө нээж сурах нь аминд орох эхний алхам, хамгийн эхний, хамгийн хэцүү саад тотгор юм. Чи үүнийг давж гармагц үнэнд ороход амархан. Энэ алхмыг хийх нь юуг илтгэдэг вэ? Чи зүрх сэтгэлээ нээж, сайн муу, эерэг сөрөг гээд өөрт байгаа бүхнээ харуулж; бусдад болон Бурханд харуулахаар өөрийгөө ил болгож; Бурханаас юу ч нуухгүй, юу ч далдлахгүй, ямар ч дүр эсгэхгүй, ов мэх, башир аргаас ангид, бусад хүнтэй адилхан нээлттэй, үнэнч шударга байгааг илтгэдэг. Ийм маягаар чи гэрэлд амьдарч, Бурхан чамайг шинжээд зогсохгүй бусад хүн ч бас чамайг зарчимтайгаар, тодорхой хэмжээнд ил тод үйлддэгийг чинь харж чадна. Чи аливаа арга барилыг өөрийн нэр хүнд, дүр төрх, байр суурийг хамгаалахад ашиглах хэрэггүй, бас алдаагаа нуун дарагдуулж, өнгөлөн далдлах хэрэггүй. Ингэж дэмий хүчин чармайлт гаргах хэрэггүй. Иймэрхүү зүйлийг зүгээр өнгөрөөж чадвал сэтгэл амар байж, хүлээс юм уу шаналалгүй амьдарч, бүхэлдээ гэрэлд амьдрах болно. Нөхөрлөх үедээ нээлттэй байж сурах нь амь руу орох аминд орох эхний алхам юм. Дараа нь, бодол санаа, үйлдлийн чинь аль нь буруу, аль нь Бурханд таалагддаггүйг ойлгохын тулд задлан шинжилж сурах хэрэгтэй бөгөөд нэн даруй тэрийгээ өөрчилж, засаж залруулах хэрэгтэй. Тэдгээрийг засаж залруулахын зорилго юу вэ? Энэ нь үнэнийг хүлээн авахын зэрэгцээөөрийн доторх, Сатанд харьяалагддаг зүйлсийг голж, тэдгээрийг үнэнээр орлуулах явдал юм. Өмнө нь чи бүхнийг худал хуурмаг, ов мэхтэй зальжин зан чанарынхаа дагуу хийдэг байсан; худал хэлэхгүйгээр юу ч хийж чадахгүй юм шиг чамд санагддаг байсан. Одоо үнэнийг ойлгож, аливааг хийх Сатаны арга замыг жигшдэг болсон болохоор чи тэгэхээ больж, үнэнч, цэвэр ариун, дуулгавартай сэтгэлээр үйлддэг. Хэрвээ чи юу ч нуудаггүй, хуурамч зан гаргаж, дүр үзүүлж, дүр эсгэдэггүй, ах эгч нарт өөрийгөө ил болгодог, сэтгэлийн гүн дэх санаа, бодлоо нуудаггүй, харин ч үнэнч шударга хандлагаа бусдад харуулдаг бол чиний дотор үнэн аажмаар үндэслэж, цэцэглэж, үр жимсээ өгч, бага багаар үр дүн гаргана. Зүрх сэтгэл чинь улам үнэнч шударга болж, Бурхан руу улам бүр ханддаг, чи үүргээ гүйцэтгэхдээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахаа мэддэг, энэхүү ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй үедээ мөс чанар чинь түгшдэг бол энэ нь үнэн чамд нөлөөлж, амь чинь болсны нотолгоо юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”). Бурханы үг зүрх сэтгэлийг минь хөдөлгөсөн. Бурханы шаардлага үнэндээ маш энгийн. Бид цэвэр, үнэнч шударгаар ярьж, үйлдэж, зүрх сэтгэлдээ ов мэх, дүр эсгэлт, хууран мэхлэлтгүй байж, Бурханд үнэнч зүрх сэтгэлээр хандаж, бусдад шударга байхыг л шаарддаг. Хэрвээ бид ямар нэг буруу зүйл хийж, худал хэлсэн бол буруугаа хүлээж, өөрсдийгөө эргэцүүлж, чин үнэнч хандлагаар үнэнийг хүлээн авах хэрэгтэй. Ийм маягаар л сатанлаг зан чанараа аажмаар шийдвэрлэж чадна. Зарим ах, эгч засалт, харьцалт туулахдаа тухайн үедээ ичиж байсан ч хүлээн авч, дуулгавартай дагаж, дараа нь үнэнийг эрж хайж, өөрсдийгөө эргэцүүлж, бүтэлгүйтлийнхээ шалтгааныг олж чаддаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд улам их ахиц гаргаж, үүргээ гүйцэтгэхдээ бүр ч сайжирч, Бурханы удирдамж, ерөөлийг хүртдэг. Гэтэл би өөрийнхөө дүр төрх, байр суурийг хадгалахын тулд хариуцлагаасаа бултаж, засалт, харьцалт, шүүлтээс зайлсхийх тодорхой арга ашиглаад, юмыг ингэж хийх нь ухаалаг арга зам гэж санадаг байсан. Ингээд эцэст нь би юу олж авав аа? Бурханд олон жил итгэсний дараа амь зан чанар минь өөрчлөгдөөгүй, би маш зальхай, ов мэхтэй, ёрын муу, аминч хэвээр байсан. Зарчмыг ухан ойлгохгүйгээр үүргээ гүйцэтгэж, асуудлыг яаж шийдвэрлэхээ мэдээгүй. Заль мэх ашиглан хариуцлагаас бултаж, засалт, харьцалтаас зайлсхийснээр би үнэндээ Бурханы авралыг голж, үнэнийг олж авах боломжоо сүйд хийж байж гэдгээ эцэст нь ухаарсан даа. Хариуцлагаас бултахын тулд заль мэх ашиглах болгондоо би юу хэлж, ямар шалтаг тоочихоо бодон тархиа гашилгах ёстой болдог байсан. Би нэг удаадаа аргалаад өнгөрлөө ч дараагийн удаа нэр хүнд, дүр төрхөд минь заналхийлэл тулгарахад хүмүүсийг хуурах өөр нэг арга бодох ёстой болж, өдөр бүр ийм ов мэхтэй, үнэнч шударга бус байдалтай амьдрах нь маш ядаргаатай байсан. Бурхан үүнийг үзэн ядаж, жигшээд, эцэст нь би үнэнийг олж авч, аврагдах боломжоо үгүй хийх байлаа. Энэ нь ерөөсөө ухаалаг биш, харин мэдлэггүй, мунхаг хэрэг. Үүнийг ухаараад би ов мэхтэй, ёрын муу зан чанараа шийдвэрлэж, үнэнч шударга хүн болохыг хүсэн эрмэлзсэн.

Хожим нь, Клауд ах шинээр ирэгчтэй нөхөрлөхийг гуйсан жигшүүрт сэдлийг минь мэдэхгүй хэвээр байгаа нь санаанд орсон. Хэрвээ би ахад сэтгэлээ нээхгүй бол ах намайг ялган танилгүй, хүндэлсээр, сөрөг байдалтай хэвээр байж, өөрийгөө ажлаа хийж чаддаггүй гэж бодох байсан. Тиймээс би Клауд ах дээр очиж, өөрийг нь шинээр ирэгчтэй нөхөрлүүлэхээр явуулсан сэдлийнхээ талаар ахад сэтгэлээ нээж, энэ явдлаас юу сурснаа хэлсэн. Бас ихэнх бурууг нь би хүлээнэ, би аминч, жигшүүртэй байсан гэж хэлээд, нэр нүүр, ашиг сонирхлоо хамгаалахын тулд өөрийг нь мэхэлж, хариуцлага үүрүүлсэн гэдгээ хэлсэн. Дараа нь ах өөрийгөө эргэцүүлж, мэдэж авч, энэ асуудал дээр юу ойлгосон талаараа сэтгэлээ уудалсан. Ахын нөхөрлөлийг сонссоны дараа би асар их тайвшраад, үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байснаар л амар тайван, аюулгүй байдлыг мэдэрч чадна гэдгийг үнэхээр туулсан.

Дараа нь зааварлагч манай ажилд гарсан гажуудлыг нэг бүрчлэн авч үзэхээр цуглаан зохион байгууллаа. Тэр сард миний үр дүн асар их буураад байсан юм. Энэ ажлын цуглаан дээр Бурхан, яаж авирлахыг минь харж, дүр төрх, байр сууриа хамгаалж, дутагдал, асуудлаа далдалж, нуухын тулд хуучныхаараа заль мэх гаргаж, хууран мэхлэх нь үү, эсвэл асуудалтайгаа нүүр тулж, илэн далангүй ярьж, үнэнч шударга хүн байх нь уу гэдгийг минь харахаар миний үг, үйлдэл бүрийг шинжилнэ гэдгийг би тодорхой мэдэж байлаа. Дүр төрх минь сэвтэх байлаа ч үнэнийг хэрэгжүүл гэж би өөртөө хэлсэн. Тиймээс би, энэ хугацаанд ажиллахдаа аргацааж, заль мэх гаргаж байсан талаараа сэтгэлээ нээж, өөрийнхөө гажуудал, асуудлыг нэгтгэн дүгнэж, үүрэгтээ хандах хандлагаа өөрчилж, илүү үр дүн гаргахаар хичээнэ гэсэн. Энэ нөхөрлөлийн дараа би асар их тайвширч, үүргээ сайн гүйцэтгэх хүсэл, урам зоригтой болсон. Намайг ярьж дууссаны дараа ах, эгч нар дорд үзээгүй, харин ч үүргээ сайн гүйцэтгэх хэрэгжүүлэлтийн зарим замыг хэлэлцээд, тэдний нөхөрлөлөөс би асар ихийг олж авч, бас гажуудлаа өөрчлөх илүү олон арга замыг сурч авсан. Үүний дараа би энэ замын дагуу хэрэгжүүлж, аажмаар ажилдаа илүү үр дүн гаргах болсон. Үүнийг хараад би Бурханд маш их талархсан шүү.

Бид үүрэгтээ ямар ч алдаа гаргаж, ямар ч завхрал харуулсан бай, нөхцөл байдалтай тайвнаар нүүр тулж, зүрх сэтгэлээ нээж, үнэнийг эрж хайж байгаа цагт хэн ч биднийг дорд үзэхгүй төдийгүй, бид бас өөрсдийгөө эргэцүүлж, үүргээ сайн гүйцэтгэж чадна гэдгийг энэ туршлагаас би үнэхээр мэдэрсэн. Бас, үнэнийг хэрэгжүүлдэг, үнэнч шударга хүмүүс л ёс жудаг, нэр төртэй байж, сэтгэл амар, чөлөөтэй байдгийг үнэхээр мэдэрсэн шүү.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хуумгай байснаас үүдсэн хохирол

Кристен, Итали Би 2021 оны аравдугаар сараас шинээр ирэгсдийг усалж эхэлсэн юм. Долоо хоногийн дараагаас надад сурах зүйл маш их байгааг...

Ташаа мэдээлэл

Шяо Же, Австрали Жил гаруй хугацаанд Бурхан хуурамч удирдагчдыг ялган таних тухай үнэнийг нөхөрлөж, цуглаан дээр би өөрийнхөө ойлголт,...