Зальхай зангаа эцэст нь олж харсан минь

2022-07-25

Шяо Чянь, Хонг Конг

Өнгөрсөн жил би чуулганы шинэ итгэгчдийг услах үүрэгтэй байхдаа хөгжүүлж болох хүмүүс сонгоод, тэднийг дэмжихэд цаг, эрч хүч зарах ёстой болсон. Тэгэхэд үнэхээр хэцүү байсан. Нэг талаар, бодит нөхцөлд нь үндэслээд хэнийг сургахаа мэдэхгүй байсан болохоор тэд хангалттай сайн биш гэж биеэ тоон шийдсэн. Дээрээс нь, тийм их оюуны эрч хүч зарж, тэгтлээ их төлөөс төлмөөргүй болж, энэ нь үнэхээр хүнд бэрх санагдсан болохоор шинээр ирэгсдийг сургаж ер чадаагүй.

Харин тэднийг сургахгүй бол зааварлагч маань намайг хэт их хүлээлттэй байгаад, тэднийг хөгжүүлэхэд анхаарсангүй, чадваргүй болохоор тэднийг сургаж чадсангүй гэх байх. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага мэт яах учраа олохгүй байсан болохоор “Зааварлагчаасаа асууж, шийдвэр гаргуулах ёстой юм шиг байна. Тэгвэл бүтэл муутай байсан ч бүхэлдээ миний хариуцлага болохгүй, шийдвэртээ алдаа гаргавал харьцалт туулахгүй” гэж бодсон. Иймээс зааварлагчтайгаа холбоо барих үедээ хүмүүсийг сайн үнэлж чадахгүй, яах учраа олохгүй байна гэдгээ шууд хэлэхийн оронд “Энэ хүн интернэт холболт муутай, холбоо барихад хэцүү. Тэр хүн ажил гээд завгүй, энэ хүн цуглаан дээр нэг их ярьдаггүй…” гээд шинээр ирэгсдийн нөхцөл байдал, бэрхшээлийн талаар баахан ярилаа. Дараа нь, хүмүүсийг хязгаарлалаа гэж хэлүүлэхээс айсандаа тойруулан ярьж, “Гэхдээ тэд цуглаан дээр, бас эрэл хайгуулдаа идэвхтэй учир тэднийг хөгжүүлэхийн тулд чадах чинээгээрээ хичээнэ” гэсэн. Зааварлагч юу хийхийг минь хэлж өгөөд, тэднийг сургах гэж зүтгээд дэмий гэвэл энэ нь зааварлагчийн шийдвэр болж, би хариуцлага хүлээхгүй, тэдэнд цаг зарцуулах хэрэггүй болно гэж би эхлээд бодсон. Гэхдээ гайхмаар нь зааварлагч надад хариу өгөлгүй, зүгээр л ширүүхнээр, “Та юу гэх гээд байгаа юм бэ? Таныг ийм тойруу аргаар ярихыг сонсох ядаргаатай юм. Шинээр ирэгсддийн нөхцөлийг дандаа ингэж мэдээлэх юм. Тэднийг зарим нэг асуудалтай гэхээр хөгжүүлээд дэмий юм шиг сонсогдсон, гэтэл дараа нь та тэдэн дээр чадах бүхнээ хийнэ гэлээ. Үнэндээ юу бодож байгаа чинь мэдэгдэхгүй юм” гэсэн. Би нэлээд гонсойсон. “Намайг могой шиг ярьж байна гээд байгаа юм уу? Могой хэзээ ч шулуун шугамаар явалгүй, хаа сайгүй тахиралдаж явдаг. Би үнэхээр тийм муу юм уу?” гэж бодсон. Тухайн үед өөрийгөө огт мэддэггүй байсан болохоор зааварлагч надад уураа гаргасан байж магад гэж л хардлаа. Энэ талаар тэгж бодох нь буруу, зааварлагч огт шалтгаангүйгээр тэгж хэлэхгүй, миний талаарх бодит туршлага нь энэ байж таарна гэдгийг үнэндээ мэдэж байсан. Бурхан надад сургамж өгөхийн тулд зааварлагчаар харьцуулсан. Би өөрийнхөө завхралыг харж чадаагүй учир зааварлагч үүнийг хэлж өгснөөр надад тус болсон юм. Иймээс би зааварлагчид, “Таны хэлээд байгаа асуудлыг үнэндээ ойлгохгүй байгаа ч хүлээн авч, өөрийгөө эргэцүүлмээр байна” гэсэн.

Дараа нь зааварлагчийн хэлсэн үгийг байнга бодон, Бурханд залбирч, өөрийгөө мэдэхэд намайг чиглүүлээч гэж гуйлаа. Тэгээд Библид гардаг нэг зүйлийг санасан. Ехова Бурхан Сатанаас, “‘Чи хаанаас ирэв?’ гэхэд Сатан Еховад хариулан, ‘Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ’” (Иов 1:7) гэв. Дараа нь би Бурхан Сатаны хариултыг шинжилснийг уншсан юм. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Тэгэхээр Сатан ингэж хариулахыг хараад та нарт ямар санагдах вэ? (Сатан бол хөгийн байна, гэхдээ бас зальхай юм гэж санагддаг.) Надад ямар санагдаж байгааг та нар хэлж чадах уу? Эдгээр үгийг харах бүр Миний зэвүү хүрдэг, учир нь Сатан ярьдаг боловч үг нь ямар ч бодит юм агуулдаггүй! Тэр Бурханы асуултад хариулсан уу? Үгүй, Сатаны хэлсэн үг хариулт биш байсан, юу ч хариулаагүй. Тэдгээр нь Бурханы асуултын хариулт биш байсан. ‘Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ’. Чи эдгээр үгийг юу гэж ойлгож байна вэ? Сатан яг хаанаас ирсэн бэ? Та нар энэ асуултад хариулт авсан уу? (Үгүй.) Энэ бол үнэндээ яг юу хэлж байгаагаа хэнд ч мэдэгдэхгүй байх Сатаны зальхай хар санааны ‘суу билэг’ юм. Тэр хариулаад дуусчихсан байхад ч гэсэн чи эдгээр үгийг сонсоод түүний хэлсэн зүйлийг бас л ялган салгаж чадахгүй. Сатан өөрийгөө төгс хариулсан гэж итгэдэг. Тэгвэл чамд ямар санагддаг вэ? Зэвүүн үү? (Тийм.) Одоо чи эдгээр үгэнд зэвүүцэж эхэлж байна. Сатаны үг тодорхой онцлогтой байдаг: Чи Сатаны хэлсэн зүйлийн эх сурвалжийг ухамсарлаж чадалгүй хуйхаа маажаад үлддэг. Заримдаа Сатан сэдэл өвөрлөж, зориуд ярьдаг, заримдаа уг чанартаа захирагдаж, тиймэрхүү үгс аяндаа Сатаны амнаас шууд гарч ирдэг. Сатан иймэрхүү үгийг дэнслэхэд удаан хугацаа зарцуулдаггүй; харин ч бодолгүйгээр илэрхийлдэг. Хаанаас ирснийг нь Бурхан асуухад Сатан хоёрдмол утгатай хэдхэн үгээр хариулсан. Чи маш их будилж, Сатан яг хаанаас ирснийг хэзээ ч мэддэггүй. Та нарын дунд ингэж ярьдаг хүн бий юу? Энэ нь яаж ярьж байгаа хэрэг вэ? (Энэ нь хоёрдмол утгатай бөгөөд тодорхой хариулт өгдөггүй.) Ийм маягаар ярихыг дүрслэхийн тулд бид ямар үг ашиглах ёстой вэ? Энэ нь хуурмаг агаад төөрөлдүүлсэн, тийм биз дээ? Нэг хүн өчигдөр юу хийснээ бусдад мэдэгдэхийг хүсэхгүй байлаа гэж үзье. Чи түүнээс: ‘Би чамайг өчигдөр харсан. Чи хаашаа явж байсан юм бэ?’ гэж асуувал тэр хаашаа явснаа чамд шууд хэлэхгүй. Харин ‘Өчигдөр ямар өдөр байв аа. Их ядарсан шүү!’ гэнэ. Тэр чиний асуултад хариулсан уу? Хариулсан, гэхдээ тэр нь чиний хүссэн хариулт биш. Энэ бол хүний үг ярианы арга залийн ‘суу билэг’ юм. Чи тэр нь юу гэсэн үг болохыг хэзээ ч олж мэдэж, эсвэл үгийнх нь эх сурвалж буюу санаа зорилгыг ойлгож чадахгүй. Түүний зүрх сэтгэлд өөрийнх нь түүх байгаа учраас тэр юунаас зайлсхийх гээд байгааг чи мэдэхгүй—энэ нь зальжин санаа юм. Та нарын дунд ч бас дандаа ингэж ярьдаг хүн байгаа юу? (Байгаа.) Тэгвэл та нарын зорилго юу вэ? Заримдаа өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын төлөө, заримдаа өөрсдийн бахархал, байр суурь, нэр төрийг хадгалж, хувийн амьдралынхаа нууцыг хамгаалахын төлөө байдаг уу? Зорилго нь ямар ч байлаа гэсэн, энэ нь та нарын ашиг сонирхлоос салшгүй, ашиг сонирхолтой чинь холбоотой байдаг. Энэ нь хүний уг чанар биш гэж үү?(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV). Сатан үгэндээ байнга сэдэл, заль мэх өвөрлөдөг учраас ичгүүрт санаархлаа нуухын тулд тойруулан ярьж, хоёрдмол утгатай юм хэлдэг, харин хүмүүс төөрөлдөж, юу гэх гээд байгааг нь мэддэггүй гэдгийг би Бурханы үгээс харсан. Би Сатаны ярьдаг аргаар ах эгч нартай ярих хандлагатай байдаг, тойруулан ярьж, бусдыг будилуулдаг гэдгээ ухаарсан. Жишээ нь, хариуцдаг чуулганы маань хэр олон шинээр ирэгчийг сургах боломжтой, тэдний нөхцөл байдал ямар байна гэж асуух үед би хэдхэн энгийн өгүүлбэрээр хариулж, хэдэн хүн байгаа, нөхцөл байдал нь ямар байгааг тодорхойлж болох байсан ч шулуухан хариулт ер өгөөгүй. Би шинээр ирэгсдийг сургахад анхаарахгүй байгаа юм биш, харин тэд асуудалтай, сургаад дэмий гэж бусдад бодогдуулахын тулд эхлээд шинээр ирэгсдийн асуудлыг ярьж, зарим нэг шалтаг хэлчхээд, тэр бүх шалтгаа тоочсоны дараа ярианы өнгөө өөрчилж, шинээр ирэгсдийг хөгжүүлэх хэрэгтэй, би тэдэн дээр чадах чинээгээрээ ажиллана гэж яриагаа өндөрлөдөг байсан. Тэд ямар асуудалтайг нэг хэсэг яриад, дараа нь тэдэн дээр ажиллана гэж хэлсэн. Энэ нь шулуухан биш, маш тойруу байсан учир юу гээд байгааг минь хэн ч мэдээгүй. Сатан өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалах гэдэг учраас тойруу маягаар ярьж, байнга сэдэл, зорилго тээдэг гэж Бурхан хэлсэн. Би ах эгч нартай тэгж ярихдаа сэтгэлдээ ямар зорилготой байснаа дараа нь өөрөөсөө асуулаа. Сайтар бодоод үзэхэд, хүмүүсийг хөгжүүлэхэд анхаарахгүй байгаа юм биш, харин тэд элдэв шалтгаанаар тохирохгүй байна гэж бусдад бодогдуулахын тулд би эхлээд үргэлж асуудлын талаар ярьдаг байж. Дараа нь, би хяналтыг гартаа аваад, харзная гэж эцэст нь хэлдэг байсан, ингэснээр бусад нь намайг шинээр ирэгсдийг хөгжүүлэхэд ачаа үүрдэг, эерэг хандлагатай гэж бодоод, хүмүүсийг хязгаарлаж байна, төлөөс төлөхийг хүсдэггүй гэж хэлэхгүй байх байсан. Би үнэхээр булзамхай байсан нь цаанаа айхтар сэдэлтэй байж. Бас булзамхай байж, юу гэх гээд байгаагаа бусдаар таалгаж, шинэ итгэгчдийг хөгжүүлэх эсэхийг бусдаар шийдүүлэхийг хүссэн. Тэгснээр юу ч боллоо гэсэн надад сайнаар дуусах байсан. Яагаад тэднийг хөгжүүлээгүй юм бэ гэж хүн шалгаавал ах эгч нарыг үүнд өлхөн буруутгаад, тэд битгий хөгжүүл гэсэн гэж хэлж болох байсан. Шинээр ирэгсэд үнэхээр ахиц гаргавал тийм хүмүүсийг ч хөгжүүлж чаддаг гэдгээ бүх хүнд харуулаад, чадварлаг гэж бодогдон, сайнаар харагдах байлаа. Миний ярьдаг арга яг Бурханы дүрсэлсэн Сатаны үг шиг, маш тойруу байсан. Юу болоод байгааг бусдад мэдэгдэлгүй зорилгодоо хүрэхийн тулд өөрийнхөө сэдэл, зорилгыг бүрэн нууцалсан. Би яг Сатан шиг, туйлын хорон, зальхай байж. Жишээ нь, шинээр ирэгсдээс хэнийг нь хөгжүүлэх ёстойгоо асуухдаа яриагаа тойруулж, шинээр ирэгсдийн баахан асуудлыг дурдаад, зааварлагчаар шийдүүлэхийг хүссэн. Тэгснээр шинээр ирэгсэд хөгжихгүй байвал миний буруу биш болж, оронд нь зааварлагч хариуцлага үүрэх байлаа. Энэ тухай эргээд бодох нь ээ, би тойруу аргаараа зөвлөгөө хүсэж байх шиг санагдсан ч үнэн хэрэгтээ бусдыг өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргахад хүргэж, хариуцлагаас зайлсхийхийг хүссэн гэдгээ ухаарсан. Би маш хорон байж. Хэвийн хүн Бурханы гэрийн ажилд ашиг тустай байхын тулд юмыг зарчимч байдлаар хийж, бусдыг илүү сайн хөгжүүлэх гэсэндээ зүгээр л зарчимд суралцахыг хүсээд асуулт асуудаг. Гэтэл би хариуцлагаас зайлсхийж, өөрийнхөө ашиг сонирхол, нэр төр, байр суурийг хамгаалахыг хүссэн. Би яаж тийм зальхай байж чадав аа? Зааварлагч намайг байнга тооцоолж, хэзээ ч өөрийгөө эргэцүүлээгүй учраас тэгж шүүмжилсэн. Үүнд Бурхан зэвүүцэж, бусад хүн унтууцсан юм байна лээ. Би үүнийг ухаараад, Бурханд залбирч, тэр мөчөөс хойш яриан дахь сэдлийнхээ талаар үнэхээр бодож, үнэнч байхаар хэрэгжүүлнэ гэж тангараглалаа. Дараа нь, шинэ итгэгчдийн талаар бусдыг асуух үед би заримдаа тэднийг бүтэхгүй харагдуулаад, өөрөө хариуцлага хүлээхгүй гэсэндээ дахиад тэдний асуудлыг эхлээд ярихыг хүсдэг байсан. Гэхдээ дахиад буруу сэдэл өвөрлөж, зальхай байгаагаа ухаараад, ухамсартайгаар залбирч, өөрийгөө орхиж, тэдний тухай шударга, бодитой байдлаар ярьсан. Гэхдээ хэдхэн хоногийн дараа хуучин зан минь сэдэрлээ.

Миний усалсан шинэ итгэгчийг Жан эгчийн цуглаанд оролцоод, нөхөрлөлд нь дуртай байна гэж зааварлагч нэг өдөр хэллээ. Би тэр шинээр ирэгчийг биеэ тоосон, маш олон үзэлтэй, дэлхий ертөнцийн чиг хандлагад дуртай гэж бодож байсан. Миний цуглаанд тогтмол оролцохгүй, услахад үнэхээр ядаргаатай байсан болохоор Жан эгч усалж дөнгөвөл миний ачаа хөнгөрнө гэж бодсон. Гэхдээ түүнийг услах ёстой хүн нь би болохоор Жан эгчид шууд шилжүүлчихвэл зааварлагч намайг башир зан гаргаж, услахад хэцүү шинэ итгэгчдийг шилжүүлэхийг хүсэж гэж хэлж магадгүй. Түүнийг шилжүүлье гэж зааварлагч санал болговол би тэр ачаанаас зүгээр л аяндаа салж болно гэж бодоод зааварлагчаас, тэр шинээр ирэгч Жан эгчийн нөхөрлөлийг илүүд үзэж байгаа юм биш үү гэх маягийн асуулт асуусан. Тийм гэхээр нь тэгвэл өөрийнх нь дур сонирхлыг дагасан нь дээр байх. Тэр угаасаа миний цуглаанд тогтмол оролцохгүй байгаа гэж араас нь даруйхан хэлээд зааварлагчийн ямар бодолтой байгааг асуусан. Шилжүүлэх хэрэгтэй гэж хэлэхийг нь би хүлээж байсан ч зааварлагч тэр дороо шийдээгүй. Дараа нь би түгшиж, жаахан буруутай санагдаад, би дахиад л далд сэдэлтэй ярьж байна. Яагаад би дандаа ийм ичмээр зорилготой байдаг юм бол? Санаагаа шууд тодорхой, ний нуугүй хуваалцаад, надад энэ шинэ итгэгч онцгүй санагдсан, дэндүү яршигтай болохоор нь шилжүүлмээр байна гээд шулуухан хэлчхэж яагаад чадсангүй вэ?

Дараа нь өөрийнхөө байдалтай холбоотой Бурханы үгийг хайж байгаад, нэг хэсэг олсон юм. “Зарим хүн маш будилмаар аргаар ярьдаг. Заримдаа өгүүлбэр нь эхлэлтэй ч төгсгөлгүй, заримдаа төгсгөлтэй ч эхлэлгүй байдаг. Тэдний юу гэх гээд байгааг чи огт мэддэггүй, тэдний хэлдэг юу ч чамд ойлгомжгүй байдаг бөгөөд тодорхой тайлбарлаад өгөөч гэж хүсвэл тэд тайлбарладаггүй. Яриандаа тэд ихэвчлэн төлөөний үг ашигладаг. Жишээ нь, тэд юм мэдээлэхдээ, ‘Тэр залуу… мм, ингэж бодож байсан, харин дараа нь ах эгч нар нэг их тэгээгүй…’ гэдэг. Олон цагаар чалчаад ч тэд өөрсдийгөө тодорхой илэрхийлж чадалгүй, ээрч түгдрэн, ямар ч утгагүй, өөр хоорондоо ямар ч холбоогүй юм хэлдэг бөгөөд чи сонссоныхоо дараа юу ч ойлголгүй, тэр ч бүү хэл, сэтгэл түгшиж хоцордог. Үнэндээ тэд олон ном уншсан, өндөр боловсролтой байж яагаад ганц бүтэн өгүүлбэр хэлж чаддаггүй юм бэ? Энэ бол зан чанарын асуудал. Хүмүүс маш зальхай болохоор юу ч хэлсэн ихээхэн хүчин чармайлт шаардагддаг. Тэдний хэлдэг юм бүхэн ямар ч гол зүйлгүй, байнга эхлэлтэй ч төгсгөлгүй байдаг. Тэд ам нээж, эхлэлийг нь чалччихаад, төгсгөлийг нь залгичихдаг. Яагаад залгидаг вэ? Яагаад гэвэл, тэд юу гэх гэснээ чамд ойлгуулахыг биш, чамаар таалгахыг хүсдэг. Шулуухан хэлчихвэл чи юу гээд байгааг нь ухаараад, тэднийг нэвт шувт харна биз дээ? Тэд тэгээсэй гэж хүсдэггүй. Тэд юу хүсдэг вэ? Чамайг өөрөө таагаасай гэж хүсдэг бөгөөд таамагласан зүйл чинь үнэн гэдэгт итгүүлэхдээ баяртай байдаг—тэр тохиолдолд, тэд өөрсдөө тэгж хэлээгүй учир ямар ч хариуцлага үүрдэггүй. Үүнээс гадна, чамайг тэдний юу гээд байгаа талаар таамгаа хэлэх үед тэд юу олж авдаг вэ? Чиний таамаг яг тэдний сонсохыг хүссэн зүйл байдаг бөгөөд тэр асуудлын талаарх санаа, бодлыг чинь тэдэнд хэлдэг. Тэгээд тэд юу хэлэх, юу хэлэхгүйгээ шилж сонгож яриад, дараа нь төлөвлөгөөнийхөө дараагийн алхмыг хийж чаддаг. Өгүүлбэр бүр нь урхиар дуусдаг болохоор чи сонсож байхдаа залгуулаад асуулт асуусаар байвал урхинд бүрмөсөн орсон байх болно. Тэдэнд байнга ийм маягаар ярих ядаргаатай байдаг уу? Энэ нь тэдний зан чанар—тэдэнд ядаргаатай санагддаггүй. Энэ нь тэдний хувьд тун ердийн явдал. Яагаад тэд чамд ийм урхи тавихыг хүсдэг вэ? Яагаад гэвэл, тэд чиний үзэл бодлыг тодорхой олж харж чадалгүй, өөрсдийг нь нэвт шувт харчих вий гэж айдаг. Тэд чамд ойлгогдохгүй байхыг хичээхийн зэрэгцээ чамайг ойлгох гэж оролдож байдаг. Тэгээд чамаас үзэл бодол, санаа, арга барилыг чинь олж мэдэхийг хүсдэг. Тэд амжилт олбол тэдний урхи бүтэлтэй болсон хэрэг. Зарим хүн үргэлж ‘мм’, ‘аан’ гэж хэлснээр цаг хождог; тодорхой үзэл бодол илэрхийлдэггүй. Бусад нь, ‘тэр чинь’, ‘нөгөө…’ гэж хэлснээр цаг хожиж, үнэндээ юу бодож байгаагаа нууж, үнэхээр хэлмээр байгаа зүйлийнхээ оронд үүнийг ашигладаг. Өгүүлбэр бүрд нь олон хий дэмий холбоос, дайвар үг, туслах үйл үг бий. Хэрэв чи тэдний яриаг дуу хураагуурт хураасан бол ямар ч үг нь тухайн асуудлын талаарх тэдний үзэл бодол, хандлагыг илчлэхгүй байгааг олж мэднэ. Тэдний бүх үг далд урхи, туршилт, уруу таталт агуулдаг. Энэ нь ямар зан чанар вэ? (Ёрын муу.) Маш ёрын муу. Энд хоёр нүүр байна уу? Тэдний тавьдаг эдгээр урхи, туршилт, уруу таталтыг хоёр нүүр гэдэг. Энэ нь антихристийн ёрын муу мөн чанартай хүмүүсийн нийтлэг шинж юм. Энэхүү нийтлэг шинжийн илрэл юу вэ? Тэд сайн мэдээг мэдээлээд, мууг нь мэдээлдэггүй бөгөөд гагцхүү аятайхан нэр томьёогоор л ярьж, яриандаа гацаж түгдэрч, жинхэнэ утгыг нь хэсэгчлэн нууж, будилмаар байдлаар ярьж, тодорхойгүй юм хэлж, үг нь туршилт агуулдаг. Энэ бүх зүйл урхи бөгөөд бүгд хоёр нүүртэй байх арга мөн(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (Хоёрдугаар хэсэг)”).

Антихристүүд хэзээ ч ний нуугүй ярьдаггүй, үг нь тодорхойгүй, бусдад ойлгомжгүй байдаг, өөрсдөө ямар ч хариуцлага хүлээлгүйгээр хувийн зорилгодоо хүрэхийн тулд үргэлж байдлыг тандаж, бусдыг урхидахаар хичээдэг гэж Бурхан бидэнд хэлсэн. Яг л, Сатан Евад тэр жимсийг идлээ гээд заавал үхэхгүй гэж хэлсэн шиг. Сатаны үг туршилт, уруу таталтаар дүүрэн байсан, зорилгоо шууд илчлэхгүй, өөрөө хариуцлага хүлээхгүйгээр бусдаар нүгэл үйлдүүлсэн. Яг л Бурханы хэлснээр, “Өнөөдөр, хүн бүрийн дотор Сатаны зан чанар байдаг, бүх хүний дотор Бурханыг сорьж, хүнийг уруу татдаг Сатаны хор байдаг. Заримдаа хүмүүс юм ярих үедээ сорьж, уруу татах санаа зорилготойгоор Сатаны өнгө аясаар ярьдаг. Хүмүүсийг дүүргэдэг бодол, санаа нь Сатаны хороор бялхаж байдаг; тэдэнд байдаг төрх байдал нь Сатаны зүйл бөгөөд заримдаа ердийн нүд ирмэлт юм уу дохио зангаа нь хүртэл сорилт, уруу таталтын үнэрийг агуулж байдаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Ариун Сүнсний ажлыг алдсан хүмүүс хамгийн их эрсдэлтэй байдаг”). Би ч гэсэн байнга тойруу байдлаар ярьж, өөрийнхөө булай сэдлээр тандалт хийж, уруу татаж байж. Миний элдвээр боддог шинэ итгэгчийг өөр цуглаанд явж байсан гэж зааварлагчийг дурдах үед би түүнд дэмжлэг үзүүлэхэд цаг, эрч хүчээ зарахыг хүсэлгүй, тэр боломжийг ашиглаад түүнээс салахыг хүссэн. Гэхдээ түүнийг хязгаарлаж, голсон гэдгээ зааварлагчид мэдэгдмээргүй байсан болохоор шинээр ирэгсдийг хариуцаж, хайрладаг гэх дүр төрхөө хадгалахын тулд түүний сэтгэлийг бодоод, хиймээр байгаа зүйлийг нь хийлгэх хэрэгтэй гэж хянуур санал болгон, зааварлагчаар түүнийг нөгөө цуглаанд шилжүүлэх санал гаргуулж, зорилгодоо хүрэх гэсэн. Би яг Бурханы тодорхойлсон шиг ярьж байж: “Хэрэв чи тэдний яриаг дуу хураагуурт хураасан бол ямар ч үг нь тухайн асуудлын талаарх тэдний үзэл бодол, хандлагыг илчлэхгүй байгааг олж мэднэ. Тэдний бүх үг далд урхи, туршилт, уруу таталт агуулдаг. Энэ нь ямар зан чанар вэ? (Ёрын муу.) Маш ёрын муу(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (Хоёрдугаар хэсэг)”). Тийм нөхцөлд миний амнаас ганц ч үнэн үг гараагүй мөртөө тэр бүх эндүү ташаа зүйл шууд л гарсан. Би үнэхээр ёрын муу уг чанартайгаа олж харсан юм. Үнэн нүүр царайгаа харуулалгүй, тойруу байдлаар ярихыг илүүд үзэж, зарим зүйлийг шууд хэлэх нь мунхаглал, тэгвэл өөрийгөө эвгүй байдалд оруулна, мунхгууд л тийм юм хийнэ гэж боддог байлаа. Зальхай байгаагаа ухаалаг байна гэж андуурч, чадварлаг, толгой сийрэг, үргэлж нэг алхмын урд явдаг учраас энэ маягаар хувийн ашиг сонирхол минь хохирохгүй гэж боддог байсан. Зальхай занг өөрийнхөө амьдралын зарчим болгож, үнэнч хүн байх, үг, үйлдэлдээ ил тод байх тухай Бурханы бидэнд хэлсэн эерэг зүйлсийг бүрмөсөн үл хайхарч, тэгвэл хохирно гэж санагдсан. Би дэндүү овжин аашилж, аливааг гажууд байдлаар харж, амьдралын сатанлаг дүрмийг хувийн стандартаа гэж үзэж, үргэлж зальхай аашлан, хуурч, заль мэх гаргахад бэлэн байсан. Үүнийг ухаарч, хэчнээн зальхай, ёрын муу гэдгээ олж хараад би жаахан айсан. Сатаны завхралд үнэхээр өртсөн, хүний төрхгүй гэдгээ олж хараад Миний санахаар, нэг удаа авга эгчийн худалдаж авсан брэндийн цүнх үнэхээр таалагдсан юм. Тэр цүнхэнд тийм их мөнгө үрмээргүй санагдаж, гуйж авахаас ичээд байсан болохоор үнэхээр наалинхай царайлан, “Хэрэглэдэг ч үгүй энэ цүнхээ хар даа. Яасан хайран юм бэ! Та угаасаа ийм брэндийн цүнхтэй байж үүнийг яах гэж аваа вэ?” гэсэн. Авга эгчдээ анхаарал халамж тавьж, мөнгийг нь үрүүлмээргүй байна гэж бодогдуулахын тулд ийм өнгөөр ярьсан ч үнэндээ тэр цүнх эгчид өөрт нь ямар ч хэрэггүй болохоор хайран юм гэж хэлэх гэсэн л дээ. Хариуд нь эгч, “Гоё харагдаад, хямдарчихсан байхаар нь авсан юм. Би тэр брэндийн цүнхэнд дуртай, гэхдээ чи үүнийг авч болно” гэсэн. Би хэдхэн үгээр эгчийг тэр цүнхээ өгөхөд хүргэсэн. Би үргэлж тийм байсан юм. Хүссэн зүйлээ ний нуугүй хэлэхийн оронд бусдаар таалгаад, өөртөө өгүүлдэг байсан. Тэр бүхнийг эргээд бодох нь ээ, яаж тийм зальхай байж чадсан юм, бүү мэд. Болдог сон бол цаг хугацааг ухраагаад, тийм ой гутам юм хэзээ ч хэлэхгүй байхыг үнэхээр хүссэн. Бурханы дүрсэлснээр, антихристийн ярьж, үйлддэг байдал, ёрын муу зан чанар нь надад өвч бүрдсэнийг тухайн үед ухаарсан. Би өчнөөн олон жил тийм байсан. Зарим үед үнэндээ бодоогүй байхад зальхай үг амнаас шууд гардаг байлаа. Би үнэхээр л антихристийн ёрын муу зан чанартай байж. Үүнийгээ засаж, өөрчлөхгүй бол үнэхээр аюултай байх байсан.

Би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан. “Бурхан хүмүүсээс үнэнч бай гэж шаарддаг нь ов мэхтэй хүмүүсийг үнэхээр үзэн ядаж, ов мэхтэй хүмүүст дургүйцдэг гэдгийг нь нотолдог. Бурхан ов мэхтэй хүмүүст дургүйцэхдээ аливааг хийдэг арга, зан чанар, сэдэл, ов мэхтэй байх арга барилд нь дургүйцдэг; Бурхан энэ бүх зүйлд дургүй. Хэрэв ов мэхтэй хүмүүс үнэнийг хүлээн авч, ов мэхтэй зан чанараа таньж чаддаг, Бурханы авралыг хүлээн авахыг хүсдэг бол тэдэнд ч бас аврагдах найдлага бий. Учир нь Бурхан бүх хүнд эрх тэгш хандаж, үнэн бүх хүнд эрх тэгш ханддаг. Иймээс бид Бурханы хайртай хүмүүс болохыг хүсвэл юун түрүүнд хүн байх зарчмаа өөрчлөх ёстой. Цаашид бид Сатаны гүн ухааны дагуу амьдарч болохгүй, худал хуурмаг, ов мэхээр амиа аргацааж болохгүй, харин бүх худал хуурмагийг орхиод үнэнч болох ёстой. Ингэснээр бидний талаарх Бурханы үзэл бодол өөрчлөгдөнө. Хүн урьд нь хүмүүсийн дунд амьдрахын тулд байнга худал хуурмаг, дүр эсгэлт, заль мэхэнд найдаж, сатанлаг гүн ухааныг оршин тогтнолын үндэс, амь, биеэ авч явах суурь болгон ашигладаг байлаа. Энэ нь Бурханы жигшдэг зүйл байсан. Шүтлэггүй хүмүүсийн дунд ний нуугүй ярьж, үнэнийг хэлж, үнэнч шударга байвал гүжирдүүлж, шүүгдэж, гологдох учраас чи ертөнцийн чиг хандлагыг дагаж, сатанлаг гүн ухааны дагуу амьдарч, худал ярихдаа улам чадварлаг, улам ов мэхтэй болдог. Түүнчлэн зорилгодоо хүрч, өөрийгөө хамгаалахын тулд хорон арга ашиглаж сурдаг. Тэгээд Сатаны ертөнцөд улам дэвжин дээшилж, улмаар нүгэлд улам бүр гүн живсээр эцэст нь гарч чадахаа больдог. Бурханы гэрт аливаа зүйл шал эсрэгээрээ байдаг. Худал хэлж, заль мэх гаргах тусам чинь Бурханы сонгосон хүмүүс чамаас залхаж, чамайг голно. Гэмшихээс татгалзаж, сатанлаг гүн ухаан, логиктой зууралдсаар, зүсээ хувиргах, дүр эсгэхийн тулд хуйвалдаан ашиглаж, явуулга хийвэл илчлэгдэж, таягдан хаягдах тун магадлалтай. Учир нь Бурхан ов мэхтэй хүмүүсийг үзэн яддаг бөгөөд Бурханы гэрт үнэнч хүмүүс л дэвжин дээшилж чадна, ов мэхтэй хүмүүс яваандаа гологдож, таягдан хаягдана. Бурхан энэ бүгдийг урьдчилан тогтоосон байдаг. Үнэнч хүмүүс л тэнгэрийн хаанчлалаас хувь хүртэж чадах тул хэрэв чи үнэнч хүн байх гэж хичээхгүй, үнэнийг эрэлхийлэх чиглэлд туршлагажиж, хэрэгжүүлэхгүй, өөрийнхөө муу муухайг илчлэхгүй, үнэн нүүр царайгаа харуулахгүй бол Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, Бурханы сайшаалыг хүртэж хэзээ ч чадахгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”). Бурхан үнэнч хүнд дуртай, зальхай хүнд зэвүүцдэг гэдгийг Бурханы үг надад заасан. Үнэнч хүмүүс л Бурханы авралыг хүртэж чадна, харин зальхай хүмүүс илчлэгдэж, таягдана хаягдана. Чуулганаас хөөгддөг хүмүүсийн зарим нь байнга үүргээ аргацааж, шударга бус байдаг, зарим нь алдар нэр, байр сууриа хамгаалах гээд байнга дүр эсгэж, үргэлж өөрсдийгөө өргөмжилж, гэрчилж байдаг гэдгийг би итгэгч байх хугацаандаа харсан. Тэд зорилгодоо хүрэхийн тулд овжин, зальхай аашилдаг учир зарим хүн тэдэнд түр зуур хууртдаг ч Бурхан бүхнийг хардаг болохоор тэднийг илчлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Би шинэ итгэгчдийг хөгжүүлж, усалж байхдаа завхрал, дутагдлаа нуухын тулд заль мэх гаргаж, хууран мэхлэх элдэв шалтаг олж, өөрчлөгдөхийг эрэлхийлдэггүй байснаасаа үүдэн улам олон гэм буруу үйлдсэн. Тэгснээр эцэстээ Бурханаар таягдан хаягдахаас өөр аргагүй. Энгийн, үнэнч ах эгч нар үүрэгтээ нэлээд их зүйл ойлголгүй, алдаа гаргасан ч байр сууриа хамгаалахын тулд хариуцлагаас мултрах гэж заль мэх гаргаагүй, бас аливаа зүйл өөрсдийнх нь ашиг сонирхолд яаж нөлөөлөх талаар бодоогүй нь харагдсан. Тэд үүргээ сайн биелүүлэхийн тулд яаж үнэн болон зарчимд суралцах вэ гэж бодоод, улмаар Бурханы гэгээрэл, удирдамжийг хүртсэн. Тэд дундаж хэв чанартай, тэр ч бүү хэл жаахан мэдлэггүй, үүрэгтээ асуудалтай байсан байж болох ч Бурхан мөн л тэднийг замчилж, үнэний зарчимд аажмаар суралцах, Бурханы удирдлагыг мэдрэх, өдөр ирэх тусам амиа өсгөхөд нь тэднийг замчилдаг байлаа. Үнэнч байж, хүмүүст өөрийгөө тодорхой харуулах нь муу зүйл биш гэдгийг би тэгэхэд ухаарсан. Тэр үедээ жаахан ичмээр байж болох ч ингэх нь сайхан санагдана. Бас Бурханд таалагдана. Тэгээд ч асуудлынхаа талаар үнэхээр сэтгэлээ уудлах үед ах эгч нар намайг огт дорд үзэлгүй, асуудалд минь тусалж, зарчим руу ороход тусалдаг. Тиймэрхүү хэрэгжүүлэлт миний үүрэгт ямар ч хор учруулахгүй. Одоо Бурханы хаанчлалын сайн мэдээ маш хурдацтай өргөжиж байхад хамт сайн мэдээ түгээх олон шинэ итгэгч бидэнд хэрэгтэй. Би бараг ямар ч шинэ итгэгчийг хөгжүүлээгүй юм чинь Сатаны гар хөл болж, Бурханы ажилд саад болж байсан биш үү? Би Бурханы эсрэг ажиллаж байж! Бурхан ингэж хэлсэн байдаг: “Худал хэлж, заль мэх гаргах тусам чинь Бурханы сонгосон хүмүүс чамаас залхаж, чамайг голно. Гэмшихээс татгалзаж, сатанлаг гүн ухаан, логиктой зууралдсаар, зүсээ хувиргах, дүр эсгэхийн тулд хуйвалдаан ашиглаж, явуулга хийвэл илчлэгдэж, таягдан хаягдах тун магадлалтай. Учир нь Бурхан ов мэхтэй хүмүүсийг үзэн яддаг бөгөөд Бурханы гэрт үнэнч хүмүүс л дэвжин дээшилж чадна, ов мэхтэй хүмүүс яваандаа гологдож, таягдан хаягдана. Бурхан энэ бүгдийг урьдчилан тогтоосон байдаг. Үнэнч хүмүүс л тэнгэрийн хаанчлалаас хувь хүртэж чадна…” Бурханы үг маш тодорхой байдаг. Ямар зам сонгож, ямар хүн байхыг эрэлхийлдэг вэ гэдэг нь хүний үр дүн, хувь заяатай шууд холбоотой. Бурхан том, жижиг энэ бүх нөхцөлийг бүрдүүлсэн ч би үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлэлгүй зүгээр л алдаа гаргаж, сатанлаг уг чанарынхаа дагуу л амьдарч байсан. Үнэнч хүн байх хамгийн наад захын үнэн рүү ч ороогүй, бас амь зан чанартаа ч өөрчлөлт гаргаагүй, Сатанд харьяалагддаг зальхай хүн хэвээр үлдсэн. Тийм маягаар би яаж аврагдаж чадах юм бэ? Үнэнч хүн болж амьдрах л цорын ганц зөв зам.

Дараа нь би энэ тухай үнэнийг эрж хайсаар байгаад үнэнч хүн болох замыг илүү тодорхой ойлгосон.

Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс ов мэх гаргах үед үүнээс ямар санаархал урган гардаг вэ? Зорилго нь юу вэ? Энэ нь байр суурь, алдар нэр олж авахын төлөө байдаг. Товчхондоо тэдний ашиг сонирхлын төлөө байдаг. Ашиг сонирхлоо хөөцөлдөхийн уг сурвалж юу вэ? Хүмүүс хувийн ашиг сонирхлоо бусад бүх зүйлээс чухал гэж үздэг. Тэгээд ашиг хонжоо олохын тулд ов мэх гаргаж, овжин зан чанар нь улмаар илчлэгддэг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Нэгдүгээрт, чи өөрийнхөө ашиг сонирхлыг орхих ёстой. Хүмүүсээр ашиг сонирхлыг нь орхиулах хамгийн хэцүү. Ихэнх хүн ашгаас өөр юу ч эрэлхийлдэггүй; ашиг сонирхол нь хүмүүсийн амь амьдрал бөгөөд ашиг сонирхлыг нь орхиулна гэдэг тэднийг амиа өг гэж албадаж байгаагаас ялгаагүй юм. Тэгвэл чи яах ёстой вэ? Тэд үнэнийг хүлээн авах ёстой. Хүмүүс үнэнийг ойлгосон цагтаа л өөрсдийнхөө ашиг сонирхлын мөн чанарыг нэвт шувт харж чаддаг. Тэр үед л тэд тэгтлээ их хайрладаг зүйлээ хаяж, орхиж сурдаг бөгөөд маш их хайрладаг зүйлээ орхихын шаналлыг тэвчиж чаддаг. Тэгж чаддаг болоод, өөрийнхөө ашиг сонирхлыг орхих үед зүрх сэтгэл чинь илүү уужирч, тайвширч, тэгснээр чи махан биеийг ялна. Ашиг сонирхолтойгоо зууралдаад, үнэнийг өчүүхэн ч хүлээн авалгүй, ‘Өөрийнхөө ашиг сонирхлыг хөөцөлдөж, ямар ч алдагдал хүлээхгүй гэдэг юу нь буруу юм бэ? Бурхан намайг шийтгээгүй байхад хүмүүс намайг яаж чадах юм бэ?’ гэж зүрх сэтгэлдээ хэлдэг бол чамайг хэн ч яах ч үгүй. Гэхдээ чи Бурханд ингэж итгэдэг бол эцэстээ үнэн, амийг олж авч чадахгүй бөгөөд энэ нь чамд үлэмж их хохирол болно. Чи аврагдаж чадахгүй. Үүнээс илүү харуусал гэж бий юу? Өөрийнхөө ашиг сонирхлыг хөөцөлдөх нь эцэстээ ийм үр дагаварт хүргэдэг. Хэрэв хүмүүс байр суурь, алдар нэр л хөөцөлдөж, өөрсдийнхөө ашиг сонирхлыг л хөөцөлдвөл хэзээ ч үнэн, амийг олж авахгүй бөгөөд эцэст нь өөрсдөө л хохирол амсана. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг Бурхан авардаг. Хэрэв чи үнэнийг хүлээн авдаггүй, өөрийнхөө завхарсан зан чанарыг эргэцүүлж, мэдэж чаддаггүй бол үнэхээр гэмшихгүй, амь руу орохгүй. Үнэнийг хүлээн авч, өөрийгөө мэдэх нь амиа өсгөж, аврагдах зам бөгөөд Бурханы өмнө очиж, Бурханы шинжилтийг хүлээн авч, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, амь болон үнэнийг олж авах боломж мөн. Чи байр суурь, алдар нэр, өөрийнхөө ашиг сонирхлыг хөөцөлдөх гээд үнэнийг эрэлхийлэхээ боливол Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, аврал хүртэх боломжоо орхиж байгаатай адилхан. Чи байр суурь, алдар нэр, өөрийнхөө ашиг сонирхлыг сонгодог ч үнэнийг орхиж, амийг болон аврагдах боломжоо алддаг. Аль нь илүү утга учиртай вэ? Өөрийнхөө ашиг сонирхлыг сонгоод, үнэнийг орхивол чи мунхаг биш үү? Шулуухан хэлэхэд, энэ бол нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хэрэг. Алдар нэр, байр суурь, мөнгө ашиг сонирхол бүгд түр зуурынх, бүгд зуурдынх, харин үнэн ба амь мөнхийн, хувиршгүй. Хүмүүс байр суурь, алдар нэр хөөцөлдөхөд хүргэдэг завхарсан зан чанараа шийдвэрлэвэл аврал хүртэх найдлага бий. Түүнээс гадна, хүмүүсийн олж авдаг үнэн бол мөнхийн; Сатан үүнийг хүмүүсээс булаан авч чадахгүй, өөр хэн ч авч чадахгүй. Чи ашиг сонирхлоосоо татгалзсан боловч олж авсан зүйл чинь үнэн болон аврал; эдгээр үр дүн бол чинийх. Чи тэднийг өөртөө олж авсан. Хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхээр сонголт хийвэл ашиг сонирхлоо алдлаа ч Бурханы аврал, мөнх амийг хүртэж байгаа хэрэг. Тийм хүмүүс хамгийн ухаалаг. Хэрэв хүмүүс үнэнийг золиослон ашиг хонжоо олдог бол амь болон Бурханы авралыг алддаг. Ийм хүмүүс хамгийн мунхаг юм. Хүн эцэстээ хувийн ашиг сонирхол, үнэн хоёрын алийг нь сонгох вэ гэдэг нь хүнийг өөр юунаас ч илүү сайн илчилдэг. Үнэнийг хайрладаг хүмүүс үнэнийг сонгоно. Тэд Бурханд захирагдаж, Түүнийг дагахаар сонгоно. Тэгээд хувийн ашиг сонирхлоо орхихыг илүүд үзнэ. Хэчнээн их зовох ёстой байлаа ч тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд гэрчлэлд зогсохоор сэтгэл шулууддаг. Энэ бол үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдалд орох үндсэн зам юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Зан чанарыг мэдэх нь зан чанарыг өөрчлөхийн үндэс”).

Хүмүүсийн худал хуурмаг ихэвчлэн далд сэдэлтэй байдаг ч зарим худал хуурмаг ямар ч сэдэлгүй, зориуд төлөвлөөгүй, харин аяндаа гардаг. Яг ямар төрлийн худал хуурмагаас зайлсхийж болох вэ? Эхлээд амархан зайлсхийх худал хуурмагаа шийдвэрлээд, дараа нь хамгийн хэцүү, засахад бэрх худал хуурмагийг даван туулахын тулд үнэнийг эрж хай. Ийм маягаар хэрэгжүүлснээр худал хуурмагаас ангижирч, худал хэлэх асуудлыг шийдвэрлэхэд амархан байх бус уу? Жишээ нь, чи тухайн үг сэдэлтэй, хольцтой, худал хуурмаг гэдгийг мэдэрдэг—хэлж байхдаа мэддэг биз дээ? Тийм бол эхлээд дуугүй байж, зүрх сэтгэлдээ Бурханд залбираад, аливааг тунгаан бод. Асуудлаа Бурханы өмнө аваачин, залбиралдаа багтааж, ил болго; эхлээд үүнийг хэрэгжүүл. Хэсэг хугацаанд ингэсний дараа Бурханд дахин залбираад, эрж хайж, дахиад хэзээ нэгэн цагт худал хэлбэл сахилгажуулж, зэмлээч гэж гуйх ёстой. Үүний дараа яваандаа худал хуурмагаа ах эгч нарынхаа өмнө аваачиж, задлан шинжлүүлэх ёстой. Ийм маягаар чиний худал хуурмаг бага багаар улам цөөрнө. Өнөөдөр чи арван худал үг хэлээд, маргааш есийг хэлж магад, тэгээд нөгөөдөр нь наймыг хэлээд, дараа нь хоёр, гурвыг л хэлнэ. Үнэнээ хэлэх чинь улам ихэснэ. Үнэнч байснаар Бурханы хүсэл, шаардлагад дөхөж, Бурханы стандартад бүр ч ойртоно. Тэгвэл хэчнээн сайхан бэ! Үнэнч байж дадахын тулд чи замтай, зорилготой байх ёстой. Эхлээд худал хэлэх асуудлаа шийдвэрлэ. Чи ийм худал хуурмаг хэлдгийнхээ цаад мөн чанарыг мэдэх ёстой. Ямар сэдлээр ийм худал хуурмаг хэлдэг, яагаад ийм сэдэл өвөрлөдөг, эдгээр нь ямар мөн чанартай байдгийг задлан шинжлэх ёстой. Ингэж хэрэгжүүлсээр байвал үр дүн гарах нь дамжиггүй. Нэг л өдөр чи, ‘Үнэнч байх амархан. Ов мэхтэй байх маш ядаргаатай шүү! Би дахиад хэзээ ч ов мэхтэй баймааргүй байна. Зүрх сэтгэлд минь үргэлж хэт олон юм эргэлдэж, оюун санаандаа байнга аливааг дэнслэх ёстой болдог. Хүмүүсийг мэхлэх, худал үгээр зорьсондоо хүрэхийн тулд юу гэж хэлэхээ байнга бодохоос өөр аргагүйд хүрч, эдгээрийг үргэлж тунгаах ёстой болдог; миний үг хэт хөнгөн байж болохгүй, бас хэтэрхий нухацтай ч байж болохгүй гээд зүрх сэтгэлдээ энэ дарамтыг тэсвэрлэж дийлдэггүй. Би дахиад хэзээ ч ингэж амьдармааргүй байна. Ингэж амьдрах дэндүү ядаргаатай!’ гэж хэлнэ. Тэр үед чамд үнэхээр үнэнч байх найдлага бий бөгөөд үнэнч байх талаар ахиц гаргаж эхэлсэн гэдэг чинь үүгээр нотлогддог. Энэ бол ололт амжилт. Мэдээж эхэндээ та нарын зарим нь үнэн үг хэлж, өөрсдийгөө ил болгосныхоо дараа, ‘Ичиж үхмээр байлаа. Нүүр улайгаад, ёстой ичмээр байлаа шүү!’ гэж бодож магад. Бусадтай уулзах үедээ чи: ‘Миний хийсэн нууц зүйлс, хуурч мэхлэх гэж хэлсэн худал хуурмагийг бусад нь олж мэдэж байна. Яасан ичмээр юм бэ! Би өөрийгөө дажгүй, хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлдэг гэж боддог байлаа. Гэтэл одоо өөрийгөө задлан шинжилж, илчилчихсэн болохоор хэн ч намайг сайнаар бодохгүй байна. Би яах вэ?’ гэж дотроо боддог. Чи Бурханы өмнө энэ тухай залбирч, ‘Бурхан минь, би үнэнч баймаар байна. Өнөөдөр би үнэнч байх дадлага хийж байна. Намайг илүү гүн гүнзгий оруулаач гэж Танаас гуйя, нэр нүүрээ хойш тавьж, эдгээр ов мэхтэй сэдэлд захирагдаж, боогдохгүй байх боломж олгооч гэж гуйя. Би гэрэлд амьдармаар байна. Сатаны эзэмшилд амьдарч, Сатанд боогдож, завхарсан сатанлаг зан чанарт хазаарлуулж, хянуулж, боогдохыг хүсэхгүй байна, үүнд хорлогдохыг ч хүсэхгүй байна’ гэж хэлэх ёстой. Ийм маягаар залбирснаар зүрх сэтгэл чинь улам цэлмэж, чи өөртөө ‘Үүнийг хэрэгжүүлэх сайхан юм. Өнөөдөр би үнэнийг хэрэгжүүллээ. Одоо л би жинхэнэ хүн шиг амьдарч байгаагаа мэдэрч байна’ гэж хэлнэ. Ингэж залбирч байхад чинь Бурхан чамайг гэгээрүүлээгүй гэж үү? Бурхан чиний зүрх сэтгэлд ажиллаж эхэлсэн, сэтгэлийг чинь хөдөлгөж, жинхэнэ хүн байх ямар санагддагийг чамд ухааруулсан. Үнэнийг ингэж хэрэгжүүлэх ёстой. Хамгийн анх чи замгүй байдаг ч үнэнийг эрж хайснаар зам олдог. Хүмүүс үнэнийг эрж хайж эхлэх үедээ заавал итгэлтэй байх албагүй. Хүмүүсийн хувьд замгүй байх нь хэцүү байдаг ч үнэнийг ойлгож, хэрэгжүүлэх замтай болмогцоо тэдний зүрх сэтгэл баярладаг. Хэрэв тэд үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу үйлдэж чадвал зүрх сэтгэл нь тайтгарч, чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”).

Үнэнч байхын тулд юун түрүүнд хувийн ашиг сонирхлоо орхих ёстой гэдгийг би Бурханы үгээс ойлгож чадсан. Тэгэх нь маш чухал. Худлаа хэлэх нь өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалж, зорьсондоо хүрэх зорилготой байдаг. Хүмүүс иймэрхүү юм эрэлхийлэх үедээ сатанлаг зан чанартаа хянуулаад худлаа хэлж, заль мэх гаргана. Иймээс хувийн ашиг сонирхлоо орхих нь маш чухал. Тэгснээр зальхай зангаа засахад илүү амархан болдог. Бас үргэлж өөрийгөө эргэцүүлж, үнэнийг хэлж, үнэнч байхаар ухамсартайгаар хэрэгжүүлж, Бурханаар үг, үйлдэл болгоноо шалгуулах нь чухал. Хэлдэг үг, хийдэг зүйлдээ зальхай байхыг хүсэх үедээ бид юунд хүрэх гээд байгаагаа өөрсдөөсөө асуух ёстой. Энд зальхай, ёрын муу зүйл харагдаж байвал бид Бурханд залбираад, даруйхан больж, бусдад сэтгэлээ уудлах, бодол, харах өнцөг, завхрал, дутагдлаа илчлэхэд суралцан, эдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Тэгж байж л зальхай, ёрын муу сатанлаг зан чанараа аажмаар өөрчилж чадна. Дараа нь би зааварлагчдаа шинээр ирэгсдийн талаарх санал бодлоо уудлаад, зальхай сэдэлтэй байснаа хүлээж, уучлал гуйсан. Үнэхээр гайхмаар нь, зааварлагч намайг дорд үзэхийн оронд манай үүрэг дэх зарим асуудлыг надтай хэлэлцсэн. Дараа нь надад маш сайхан санагдсан шүү. Би юм нуухаа больж, үнэхээр амар амгаланг мэдэрсэн. Би зальхай, ёрын муу сатанлаг зан чанараасаа бүрмөсөн салаагүй ч Бурханд баяр баясал авчирдаг үнэнч хүн байж, амьдралдаа хийх юм болгондоо үнэнч байж, Бурханы шинжилтийг хүлээн авахад анхаарах итгэлтэй, хүсэлтэй болсон.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Баяртай, бялдууч аа!

Бялдуучдын талаар ярихад, Бурханд итгэхээсээ өмнө би тэднийг агуу гэж боддог байлаа. Тэд зөөлөн зан чанартай, хэзээ ч хэнтэй ч...

Надаас бусад нь дэвшсэний дараа

Ли Фэй, Итали 2021 оны 1-р сард миний хариуцаж байсан төсөл дуусах дөхөж, ах, эгч нар маань аажмаар өөр үүрэгт шилжиж, ажлаа дуусгахын тулд...