Үнэнээ хэлснээр би юу олж авсан бэ

2022-12-04

Чю Гуо, АНУ

Хэсэг хугацааны өмнө би Бурханы нөхөрлөлөөс ийм нэг хэсгийг сонссон: “Зусардаж, бялдуучилж, хүмүүсийн сонсохыг хүсдэг зүйлийг хэлэх: эдгээр үгийн яг таг утга юу болохыг хүн бүр мэдэж байх магадлалтай. Ингэдэг хүмүүс ч бас түгээмэл. Зусардаж, бялдуучилж, хүмүүсийн сонсохыг хүсдэг зүйлийг хэлэх: ихэнх тохиолдолд хүмүүсийн ая талыг олж, магтуулж, ямар нэг ашиг тус хүртэхийн тулд ийм маягаар ярьдаг. Энэ бол бялдууч хүмүүсээс хамгийн түгээмэл харагддаг ярианы хэв маяг бөгөөд ийм зүйл бүх завхарсан хүн төрөлхтнөөс их бага хэмжээгээр харагддаг гэж хэлж, сатанлаг гүн ухааны талаар ярих нэг арга зам гэж тооцож болно(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (Хоёрдугаар хэсэг)”). Тэр үед Бурханы үг ийм хүмүүсийг илчлэхийг сонсоод би өөр дээрээ бодож үзээгүй. Ийм хүмүүсийг жигшдэг, дургүй, хамт байхыг хүсдэггүй учраас өөрийгөө тэднээс дээр гэж бодсон. Гэнэтийн байдлаар баримтууд намайг илчлэх үед би өөрийн ашиг сонирхлын төлөө хүмүүст таалагдахыг хичээж, тал засаж, таатай зүйл хэлэхийг хичээдгээ олж харсан, энэ ч гэсэн зальхай, ов мэхтэй хэрэг.

Хэд хоногийн өмнө би нэг бүлгийн цуглаанд очлоо. Цуглааны дараа удирдагч надаас Жан ахын нөхөрлөл ямар байсныг асуусан мессеж илгээсэн. Мессежийг хараад би бага зэрэг сандарч, “Удирдагч яагаад надаас гэнэт ингэж асууж байгаа юм бол? Юу гэж хариулбал дээр вэ? Буруу хариулбал удирдагч намайг юу гэж бодох бол? Намайг хүмүүсийн хэр сайн нөхөрлөж байгааг ялган таньж ч чадахгүй, муу хэв чанартай, бодит туршлагагүй гэж бодох болов уу? Тэгвэл удирдагч надад ер нь итгэж, ирээдүйд чухал үүрэг рольд ашиглах болов уу? Би бүлгийн удирдагчийн байр сууриа ч удалгүй алдаж магадгүй” гэж бодсон. ялган таньж чаддаг гэж бодуулж, дүр төрх, байр сууриа хадгалахыг л хүссэн болохоор удирдагч юу гэх гэсэн юм бол гэж гайхаж эхэлсэн. Асуусныг нь бодохоор удирдагч Жан ахын нөхөрлөлийг асуудалтай гэж бодсон байж таарна, тэгвэл би яаж удирдлагын сайшаалыг хүртэх вэ? Жан ахын нөхөрлөлийн зарим хэсэг хоосон сургаалын үг байсан ч зарим хэсэг нь бодитой байсан. Гэхдээ би өөрийгөө юмыг зөв хараагүй гэж санаа зовсон учир удирдагчид үнэн бодлоо хэлээгүй. Оронд нь “Жан ах баахан хоосон сургаал нөхөрлөсөн” гэж хэлсэн. “Жан ах л хоосон сургаал хэлсэн. Цаашид цаадахдаа сануулж, илүү их тусалж байгаарай” гэж удирдагч хариулсан. Удирдагчийн хариуг уншсаныхаа дараа би “Азаар би үнэн бодлоо илэрхийлсэнгүй. Тэгээгүй бол өөрийгөө хөөдөж, удирдагч намайг нэвт шувт харчих байлаа!” гэж бодсон.

Үүний дараахан би өөр нэг бүлгийн цуглаанд очлоо. Цуглааны дараа удирдагч надад мессеж илгээж, “Лю эгчийн нөхөрлөлийн талаар юу гэж бодов?” гэж асуусан. Энэ мессежийг хараад би жаахан мэгдсэн. Цуглаан дээр оюун санаа хадуураад, би эгчийн нөхөрлөлийг огт сонсоогүй юм. Тэгэхээр яаж хариулах ёстой юм бэ? Үнэнээ хэлбэл удирдагч намайг юу гэж бодох бол? Миний санахаар, өмнө нь удирдагч Лю эгчийг үргэлж хоосон сургаал ярьдаг гэж хэлж байсан, иймээс удирдагч энэ асуудлыг баталгаажуулахаар мессеж бичсэн юм болов уу? Өнгөрсөн удаад удирдагч Жан ахыг хоосон сургаал ярьдаг гэж бодсон учраас надаас лавласан. Энэ удаад ч адилхан шалтгаантай байх гэж бодсон учраас би “Нөхөрлөлөөс нь би эгчийг өөрийнхөө талаар ямар мэдлэгтэйг, эсвэл ямар үзэл бодол нь өөрчлөгдсөнийг сонсоогүй” гэж хариулсан. Миний хариуг уншаад удирдагч юу ч хэлээгүй. Энэ удаад би тайвширч чадалгүй, “Хариулт маань удирдагчийн сэтгэлд хүрсэнгүй юу? Би буруу хариулсан юм болов уу? Тийм бол миний хувьд бүх зүйл дуусна. Удирдагч намайг муу хэв чанартай гэж бодох болов уу?” гэж гайхаж эхэлсэн. Тэр үед энэ явдал үе үе бодогддог байсан.

Хэд хоногийн дараа нэг цуглааны үеэр би Бурханы үгээс сэтгэлийг минь хөндсөн нэг хэсгийг уншсан. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бусдын нүүрэн дээр нэг янзаар, ар хударгаар нь өөр янзаар авирладаг зальжин хүмүүс төгс болгуулах хүсэлгүй байдаг. Тэд бүгдээрээ мөхөл болон сүйрлийн хүүхдүүд билээ; тэд Бурханд биш, харин Сатанд харьяалагддаг. Тэд бол Бурханы сонгодог төрлийн хүн биш!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна). Би эртээд болсон явдлыг бодохгүй байж чадаагүй, тэгэхэд удирдагч надаас ах, эгчийн нөхөрлөлийг юу гэж бодож байгааг асуухад би удирдагчид жинхэнэ бодлоо илэрхийлж зүрхлээгүй, буруу хариулт удирдагчийн зүрх сэтгэл дэх миний байр сууринд нөлөөлнө гэж санаа зовсондоо ов мэхтэй байдлаар хариулсан. Би удирдагчийнхаа бодлыг таамаглаад санаанд нь нийцэхээр хариулах гэж хичээсэн. Би ингэвэл алдаа гаргах магадлал багатай, өөрийн өө сэвийг харуулахгүй, удирдагч намайг нэвт харахгүй, миний байр суурь аюулгүй байна гэж бодсон. Удирдагчаа хуурч, бодлоо нууснаараа би өөрийгөө ухаалаг байна гэж бодсон ч Бурхан зөвт, Бурхан бүгдийг хардаг. Бурхан миний ов мэхтэй санаа зорилго, заль мэхийг бүхэлд нь тодорхой харсан тул Бурхан бүгдийг нь ялласан юм. Би Бурханы үгийг тунгаан бодох тусам улам их айн, бодол минь яаж ийм ёрын муу, жигшмээр, ичгүүртэй байж чадаж байна аа гэж гайхсан.

Би бас “Зусардаж, бялдуучилж, хүмүүсийн сонсохыг хүсдэг зүйлийг хэлэх” нь антихристүүдийн илрэл гэж Бурханы илчилснийг санаад Бурханы зарим үгийг хайж оллоо. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Антихристүүд Бурханыг анзаардаггүй, зүрх сэтгэлд нь Бурханы орон зай байдаггүй. Тэд Христтэй нүүр тулаад жирийн хүнээс ялгаагүй хандаж, Түүний нүүрний хувирал, дууны өнгийг байнга уншиж, нөхцөл байдалд тааруулан дуугаа өөрчилж, үнэндээ юу болоод байгааг хэзээ ч хэлдэггүй, хэзээ ч ямар ч зүйлийг чин сэтгэлээсээ хэлдэггүй, зөвхөн хоосон үг, сургаал хэлж, нүднийх нь өмнө зогсож байгаа бодитой Бурханыг хуурч, мэхлэхийг оролддог. Тэд Бурханаас өчүүхэн ч айдаггүй. Тэд Бурхантай чин сэтгэлээсээ ярьж, бодитой зүйл хэлж огт чаддаггүй. Тэд тахир муруй, тойруу замаар могой мурилзах мэт ярьдаг. Үгийнх нь хэв маяг, чиглэл нь шон даган авирч буй тарвасын ороонго шиг байдаг. Чи хэн нэгнийг сайн хэв чанартай, дэвшүүлж болно гэж хэлэхэд тэд өөрсдийгөө ямар сайн болохыг, өөрсдөд нь юу илэрч, харагдсан тухай тэр даруй ярьдаг; чи хэн нэгнийг муу гэж хэлбэл, тэднийг ямар муу, ёрын муу болохыг, чуулганд яаж үймээн тарьж, саад болдог тухай тэд түргэхэн ярьдаг. Чамайг ямар нэгэн зүйлийн талаар үнэнийг мэдэж авахыг хүсэхэд тэдэнд хэлэх үг байдаггүй; тэд булзаж, дүгнэлт хийхийг чинь хүлээж, чиний үгийн утга учрыг анхааран чагнаж, сонсохыг хүссэн зүйлийг чинь хэлэх гэж хичээдэг. Тэдний хэлдэг бүхэн долигонол, бялдуучлал, зусардалт юм; тэдний амнаас нэг ч үнэн үг гардаггүй(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (Хоёрдугаар хэсэг)”). “Бурхан үнэнч хүнд дуртай, харин ов мэхтэй, зальжин хүмүүсийг үзэн яддаг. Хэрэв чи зальхай хүн шиг аашилж, заль мэх гаргах гэвэл Бурхан чамайг үзэн ядах бус уу? Бурханы гэр чамайг шууд л зүгээр өнгөрөөнө гэж үү? Эрт орой хэзээ нэгэн цагт чамд хариуцлага тооцно. Бурхан үнэнч хүнд дуртай, зальхай хүнд дургүй. Бүх хүн үүнийг тодорхой ойлгоод, төөрөлдөж, мунхаг юм хийхээ болих ёстой. Түр зуур мэдлэггүй байхыг ойлгож болох ч үнэнийг огт хүлээн авахгүй байх нь өөрчлөгдөхөөс гөжүүдлэн татгалзаж буй явдал. Үнэнч хүн хариуцлага үүрч чаддаг. Өөрсдийн ашиг, алдагдлыг бодолцож үзэлгүй Бурханы гэрийн ажил, ашиг сонирхлыг хамгаалдаг. Тэд зэрвэс харахад ёроол нь харагддаг цэвэр устай аяга мэт сайхан, үнэнч зүрх сэтгэлтэй, түүнчлэн ил тод үйл хэрэгтэй байдаг. Ов мэхтэй хүн үргэлж заль мэх гаргаж, байнга аливааг нууж, дарагдуулж, хэнд ч нэвт шувт харагдалгүйгээр өөрийгөө маш нягт нямбай далдалдаг. Хүмүүс чиний дотоод бодлыг нэвт харж чаддаггүй ч Бурхан зүрх сэтгэлийн чинь хамгийн гүн дэх зүйлийг харж чадна. Бурхан чамайг үнэнч хүн биш, зальжин, үнэнийг хэзээ ч хүлээн авдаггүй, Өөрийг нь үргэлж хуурах гэж оролдож байдаг, Өөрт нь зүрх сэтгэлээ даатгадаггүй гэдгийг олж харвал чамайг хайрлах биш, үзэн ядаж, хаяна. Шүтлэггүй хүмүүсийн дунд хөгжин цэцэглэдэг бүх хүн—уран үгтэй, хэрсүү ухаантай хүмүүс ямар төрлийн хүмүүс вэ? Энэ та нарт тодорхой байдаг уу? Тэдний мөн чанар юу вэ? Тэд бүгд айхтар овсгоотой, туйлын зальхай, овжин бөгөөд жинхэнэ диавол Сатан гэж хэлж болох юм. Бурхан ийм хүмүүсийг аварч чадах уу? Бурхан диаволууд буюу зальжин, башир хүмүүсийг хамгийн их үзэн яддаг. Бурхан тийм хүмүүсийг яасан ч аврахгүй, тиймээс та нар юу ч хийлээ гэсэн ийм төрлийн хүн байж болохгүй. Ямагт сонор сэрэмжтэй байж, яриандаа бүх өнцгийг харгалзан үздэг, байр байдлыг харзнан, хэрэг явдлаа зальжнаар зохицуулдаг хүмүүсийг Бурхан хамгийн их үзэн яддаг бөгөөд ийм хүмүүс золин аврагдах аргагүй гэдгийг Би хэлье. Хүмүүс зальжин, башир байх үедээ хэчнээн чихэнд чимэгтэй ч гэлээ мөн л ов мэхтэй худал үг хэлдэг. Үг нь чихэнд чимэгтэй байх тусам тэд диавол Сатан дүрээрээ мөн. Тиймээс Бурхан яг ийм төрлийн хүмүүсийг л хамгийн их жигшдэг. Та нар юу гэмээр байна: Зальхай, худал хэлэхдээ гаргууд, уран үгтэй хүмүүс Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадах уу? Ариун Сүнсний гэрэлтүүлэлт, гэгээрлийг хүлээн авч чадах уу? Яавч чадахгүй. Зальхай, башир хүмүүст Бурхан ямар хандлага баримталдаг вэ? Тэднийг жигшин голж, хойш тавиад, огт анхаардаггүй бөгөөд адгуустай нэг ангиллынх гэж үздэг. Бурханы нүдээр, тийм хүмүүс хүний арьс нөмөрч байгаагаас цаашгүй; мөн чанартаа тэд диавол Сатантай нэг төрлийн, амьд үхдэл бөгөөд Бурхан тэднийг хэзээ ч аврахгүй(“Хуурамч удирдагчдыг ялган таних нь” ном).

Бурханы үгээс би антихристүүд нь онцгой ёрын муу зан чанартайг олж харсан. Өөрсдийнхөө зорилгод хүрэхийн тулд Христийг байхад ч гэсэн тэд зусардаж, байдлыг ажиглаж, Христ өөрсдийнх нь заль мэхийг нэвт харахгүй, Христийг хуурч чадна гэж итгэдэг. Иймээс тэд Бурханыг улайм цайм хуурч, ашиглаж, хүн шиг үзэж зүрхэлдэг. Бурханд хандах энэ хандлага Бурханы зэвүүцэл, жигшлийг төрүүлдэг. Хэдий би Христтэй шууд харьцаагүй ч миний харуулсан зан чанар антихристийнхтэй адил байсан. Үнэндээ ах, эгч хоёрын нөхөрлөлийн талаар юу бодож байгааг удирдагч надаас асуудаг нь их түгээмэл асуулт байсан учир би юу бодсоноо хэлж болох байсан ч юмыг ярвигтай болгож, оюун санаандаа мушгин гуйвуулсан. Удирдагч миний ялган таних чадварыг сорьж байгаа болов уу гэж гайхширан, алдаа гаргавал намайг жигшин, үнэлж, хөгжүүлэхээ больчих вий гэж айсан. Удирдагчийн зүрх сэтгэлд дүр төрх, байр сууриа хадгалахын тулд би үнэн бодлоо нууж, санаанд нь зориуд нийцүүлэхийг хичээсэн. Миний зан авир яг л Бурханы үгэнд илчилснээр мөлхөж буй могой, авирч буй амтат гуан ороонго шиг мушгиралдан, эргэлдэж байсан. Би хүмүүст ингэж хандаж, нийцтэй байсан нь тэднийг хуурч, тэднээр тоглохын төлөө байсан. Би маш зальхай, зальжин байжээ. Би мэдэхгүйдээ тийм үг хэлсэн юм биш. Бодож, тооцоолсныхоо дараа ярьж, зориуд худал хэлсэн. Бурхан миний заль мэхийг мэдэхгүй гэж ч бодсон учраас улайм цайм худлаа ярьж, хуурч зүрхэлсэн. Надад Бурханыг өчүүхэн ч гэсэн хүндлэх сэтгэл байгаагүй, Бурханыг огт Бурхан гэж үзээгүй. Би бусад хүнийг хууран мэхэлж, худал хэлж зүрхэлсэн, иймээс хэзээ нэгэн цагт Христтэй харилцах юм бол Бурханыг мэхэлж, Бурханыг ашиглаж, Бурханы зан чанарт халдах нь гарцаагүй байв. Бурханы энэ үг надад санагдсан: “Бурханы нүдээр, тийм хүмүүс хүний арьс нөмөрч байгаагаас цаашгүй; мөн чанартаа тэд диавол Сатантай нэг төрлийн, амьд үхдэл бөгөөд Бурхан тэднийг хэзээ ч аврахгүй.” Энэ үгийг уншаад би шууд хөшиж орхив. Бурхан миний уг чанарыг илчилж, үйлдлийг минь тодорхойлсон байв. бусадтай харилцахдаа тэдний үг, царайг ихэвчлэн ажигладаг байснаа санаж байна. Удирдагч, ажилчдад би онцгойлон зусардаж, тэдний бодлыг тааж, санаанд нь тааруулахыг үргэлж хичээж, хэн ч намайг нэвт харж чадахгүй болохоор ингэж амьдрах нь ухаалаг хэрэг гэж боддог байсан. Гэвч Бурхан намайг аль хэдийн нэвт шувт харчихсан байлаа, бас Бурхан над шиг хүмүүсийг тун их зэвүүцэж, жигшдэг. Одоо би эцэст нь Бурхан яагаад шударга хүмүүсийг хайрлаж, ов мэхтэй хүмүүсийг үзэн яддаг гэж хэлдгийг ойлгосон. Учир нь үнэнч шударга хүмүүсийн зүрх сэтгэл цэвэр, ус шиг тунгалаг байдаг, тэд хүмүүст, Бурханд үнэнч шударгаар хандаж, алдаа дутагдлаа хэзээ ч зориуд нууж, өнгөлөн далдалдаггүй. Ийм хүмүүс залхмаар амьдралаар амьдардаггүй, бусадтай эвтэй байдаг, Бурханд таалагддаг. Харин ов мэхтэй хүмүүсийн оюун ухаан нарийн төвөгтэй, бүх зүйлд өөрийн гэсэн сэдэл, төлөвлөгөөтэй байдаг учраас маш энгийн хэрэг явдал, үг яриа тэдний хувьд маш төвөгтэй болдог. Ов мэхтэй хүмүүсийн үг, үйлдэл бүхэн зорилгодоо хүрэхийн тулд бусдыг төөрөгдүүлж, хууран мэхлэхийн төлөө байдаг. Тэд чөтгөрийн уг чанарыг амьдран харуулдаг болохоор Бурхан хэзээ ч ийм хүмүүсийг авардаггүй. Энэ тухай бодоод би бага зэрэг айж, миний уг чанар Сатаных шиг ов мэхтэй, хорон муу гэдгийг олж харсан, хэрвээ би үнэнийг эрэлхийлж, өөрийгөө өөрчлөхгүй бол Бурхан намайг таягдан хаяж, шийтгэх байв. Бурхан бол ариун, бас зөвт. Бурханы хаанчлалд амьдрах хүмүүс бол үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн үнэнч шударга хүмүүс юм. Ов мэхтэй хүн хэзээ ч Бурханы хаанчлалд орж чадахгүй. Энэ тухай бодоод би маш их харамсаж, цаашид ов мэхтэй, ёрын муу зан чанараараа амьдрахыг хүсээгүй тул Бурханд залбирч, үнэнч шударга хүн байхаар хэрэгжүүлж, хэн ч байсан хамаагүй, хүн бүртэй нээлттэй байж, үнэнээсээ ярихыг хүсэж байгаагаа хэлсэн. Дараа нь би цуглаан дээр энэ хоёр хэрэг дээр харуулсан жигшүүрт санаа зорилго, завхралынхаа талаар ярьсан. Ингэснийхээ дараа хамаагүй илүү тайвширч, сэтгэл амарсан.

Үүний дараа би яагаад дандаа удирдагч намайг юу гэх талаар санаа зовдог байсан юм бол, бас яагаад худлаа ярьж, хуурдаг байсан юм бол гэж бодсон. Нэг өдөр би Бурханы үгээс энийг уншлаа: “Ямар түвшний удирдагч, ажилчин байх нь хамаагүй, үнэнийг ойлгодог, авьяас чадвартай болохоор нь шүтэж, тэд үнэнийг эзэмшсэн, өөрт чинь тусалж чадна гэж бодоод, бүх зүйл дээр тэднийг дээдлэн хүндэлж, түшиж, үүгээр дамжуулан авралд хүрэхийг хичээдэг бол эхлэлийн цэг нь угаасаа буруу учраас эцэст нь энэ бүхэн талаар болно. Хүн хэчнээн олон үнэнийг ойлгодог байх нь хамаагүй, хэн ч Христийн оронд зогсож чадахгүй бөгөөд хэчнээн авьяастай байх нь хамаагүй, тэдэнд үнэн байгаа гэсэн үг биш учраас хүмүүсийг шүтэж, дээдлэн хүндэлж, дагадаг хүмүүс эцэстээ бүгд таягдан хаягдаж, бүгд яллагдана. Хүмүүс Бурханд итгэхдээ зөвхөн Бурханыг дээдэлж, дагаж болно. Удирдагчид бол удирдлагын хэргэм зэргээсээ үл хамааран эгэл жирийн хүмүүс юм. Хэрвээ чи тэднийг даргаа гэж үзэн, тэд чамаас илүү дээр, илүү чадварлаг, чамайг удирдах ёстой, тэд бүх талаар хэнээс ч илт давуу гэж боддог бол энэ нь буруу—энэ чиний төөрөгдөл… Чи Бурханыг дагадаг бол Түүний үгийг сонсох ёстой, хэрвээ хүн зөв зүйтэй ярьж, үйлдэж, энэ нь үнэний зарчимд нийцэж байвал үнэнийг дуулгавартай дагах нь зүгээр биш гэж үү? Чи яагаад ийм өөдгүй байдаг юм бэ? Яагаад өөрийнхөө шүтдэг хүнийг олж дагана гэж зүтгэдэг юм бэ? Яагаад Сатаны боол байх дуртай юм бэ? Тэгэхийн оронд яагаад үнэний зарц байдаггүй юм бэ? Хүн эрүүл ухаантай, эрхэм чанартай эсэхийг энэ нь харуулдаг. Чи өөрөөсөө эхлэх ёстой: Өөрийгөө төрөл бүрийн үнэнээр зэвсэглэж, өөр өөр хэрэг явдал, хүмүүсийн янз бүрийн илрэлийг ялган таньж чаддаг болж, янз бүрийн хүмүүсээс харагддаг зүйлийн уг чанар юу болохыг, тэднээс ямар зан чанар харагддагийг мэдэж авч, төрөл бүрийн хүмүүсийн мөн чанарыг ялгаж сурч, эргэн тойронд чинь ямар төрлийн хүмүүс байгаа, чи өөрөө ямар төрлийн хүн болох, удирдагч чинь ямар төрлийн хүн болохыг сайн мэддэг бай. Энэ бүхнийг тодорхой олж хармагцаа чи энэ хүмүүст үнэний зарчмын дагуу зөв зүйтэй хандаж чаддаг болно: Хэрвээ тэд ах эгч нар бол тэдэнд хайраар хандах ёстой, хэрвээ тэд ах эгч нар биш бол тэднийг хаяж, зайгаа барих ёстой; хэрвээ тэд үнэний бодит байдалтай хүмүүс бол тэднийг дээдлэн хүндэлж болох ч шүтэж болохгүй. Хэн ч Христийн орыг эзэлж чадахгүй, зөвхөн Христ л бодитой Бурхан мөн. Хэрвээ чи эдгээр зүйлийг тодорхой харж чаддаг бол биеийн хэмжээтэй, антихристүүдэд мэхлэгдэх магадлал багатай бөгөөд антихристүүдэд мэхлэгдэнэ гэж айх ч хэрэггүй(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хачин, жигтэй авирладаг, дур зоргоороо, захирангуй байдаг, бусадтай хэзээ ч нөхөрлөдөггүй, хүмүүсийг өөртөө дуулгавартай байлгахаар хүчилдэг”). Бурхан миний байдлыг илчилсэн байлаа. Хэдий би олон жил Бурханд итгэсэн ч зүрх сэтгэлд минь Бурханыг гэх орон зай байгаагүй. Би хүмүүсийн эрх мэдэл, байр сууринд л анхаарч, “Өндөр албан тушаалтныг менежертэй зүйрлэшгүй” гэдэг Сатаны хорыг баримталж, Бурханы дээд эрх, хяналт хол байгаа мэт үргэлж санагдаж, яг л өмнө минь байгаа удирдагч надад бүгдийг шийдэж өгдөг юм шиг, намайг үнэлж, хөгжүүлэх, ер нь үүргээ гүйцэтгэж чадах эсэх минь удирдагчийн үгээс шалтгаалдаг мэт байсан. Энэ нь шүтлэггүй хүмүүсийн үзэл бодол биш үү? Шүтлэггүй хүмүүс удирдагчдадаа үнэлүүлж, албан тушаал, ажлын байраа хадгалахын тулд ямар ч ёс жудаг, эрхэм чанаргүй хав нохой шиг бүх зүйл дээр удирдагчдаа тааруулж, хаа сайгүй зусарддаг. Би тэднээс ямар ялгаатай байсан юм бэ? Удирдагчаараа үнэлүүлж, байр сууриа хадгалахын тулд би үргэлж түүнд таалагдахыг хүсдэг байсан, бас санааг нь таамаглаж, тэрэнд нь нийцүүлэх гэж байдгаараа хичээсэн. Би байдлыг ажигладаг овжин хорон санаатан болж, өөрийнхөө эрх ашгийн төлөө хүний эрхэм чанараа алдаж, хүний үнэргүй болсон. Үнэндээ Бурханы гэрт хүмүүсийг сонгох, хөгжүүлэх зарчим гэж байдаг, шүтлэггүй хүмүүсийн ертөнцтэй адилгүй. Шүтлэггүй хүмүүс “Зусардан бялдуучлахгүйгээр ажил хэрэг бүтэхгүй” гэдэг үгийг баримталдаг. Даргынхаа гутлыг долоож л байвал жинхэнэ авьяас, мэдлэггүй ч тэд ивээлийг нь хүртэж, дэвших боломжтой. Харин Бурханы гэрт бол өөр. Бурханы гэрт үнэн захирдаг. Хүмүүсийг үнэний зарчмаар сонгож, хөгжүүлдэг. Хэрэв чи хүн чанар сайтай, үнэнийг хүлээн авч чаддаг, зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэсэн, Бурханы гэрийн эрх ашгийг хамгаалж чаддаг бол хэв чанар чинь жаахан муу байсан ч хамаагүй. Чуулган хүн бүрд тохирсон үүрэг зохицуулж өгнө. Хэрэв чи ёс жудаг муутай, үнэнийг эрэлхийлдэггүй, зөвхөн залилан мэхэлж, явуулга хийдэг бол удирдагчид тал зассан ч гэсэн хэзээ ч чухал үүрэг роль авч чадахгүй. Ах, эгч нар чинь ялган таньж, нэвт хармагцаа чамайг жигшин голно. Зарим хуурамч удирдагч, антихрист зарчмыг зөрчиж, тал засаж, гутлыг нь долоогчдыг дэвшүүлсэн ч тэд эрт орой хэзээ нэгэн цагт илчлэгдэх учраас Бурханы гэрт хэзээ ч хөлөө олж чадахгүй. Үүнийг ойлгомогцоо би удирдагчид яаж харагдах бол гэдэгтээ санаа зовохоо больсон. Хүмүүс намайг юу гэж бодох нь хамаагүй, цаашид үүргээ үргэлжлүүлж чадах эсэх минь үнэнийг эрэлхийлж, үүргээ сайн биелүүлэх эсэхээс минь хамаарна. Одоо миний анхаарах ёстой зүйл бол үүргээ сайн биелүүлж, асуудал, бэрхшээлээ шийдвэрлэхийн тулд үүрэгтээ үнэнийг эрж хайх. Би ингэж хэрэгжүүлэх ёстой, энэ нь миний жинхэнэ хариуцлага.

Үүний дараа би Бурханы үгээс хэрэгжүүлэлтийн замыг хайгаад, энэ хэсгийг олсон. “Зусардаж, бялдуучлан, сонсохыг хүсдэг зүйлийг чинь та нарт хэлдэг хүмүүсийг Бурхан жигшдэг гэдгийг та нар бүгдээрээ мэднэ. Тэгвэл хүмүүс ямар зарчмыг баримтлах ёстой вэ?… Чин үнэнч бай: Энэ бол Бурхантай харьцахдаа дагах ёстой зарчим. Бурханд зусардаж, бялдуучлахад бүү анхаар; бялдуучлах хэрэггүй, чин үнэнч байхад хангалттай. Тэгвэл чин үнэнч байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? (Дүр эсгэж, ямар нэгэн зүйл нууж, ямар нэгэн нууц хадгалалгүйгээр зүгээр л Бурханд сэтгэлээ уудалж, залилж, мэхлэхгүйгээр шулуун шударга байх.) Зөв. Чин үнэнч байхын тулд чи юун түрүүнд хувийн хүслээ хойш тавих ёстой. Бурхан чамд яаж ханддагт анхаарал хандуулахын оронд зүрх сэтгэлдээ юу байгааг хэл, харин үг чинь ямар үр дагавар дагуулах тухай бодож, санаа тавих хэрэггүй; бодож байгаа бүхнээ хэл, сэдлүүдээ хойш тавь, зарим нэг зорилгод хүрэхийн тулд л бүү ярь. Хэтэрхий их хувийн санаа зорилго тээх үедээ чи юм ярихдаа үргэлж тооцоолж, ‘Би тэрийг биш, энийг ярих ёстой, хэлэх зүйлдээ болгоомжтой хандах ёстой. Би үүнийг надад ашигтай, алдаа дутагдлыг минь далдлах байдлаар ярьж, Бурханд сайхан сэтгэгдэл төрүүлнэ’ гэж боддог. Чамд сэдэл байхгүй юу? Ам нээхээсээ өмнө оюун санаа чинь зальжин бодлоор дүүрч, хэлэх гэсэн зүйлээ хэдэн удаа засдаг бөгөөд ингэснээр амнаас чинь гарах үг цэвэр биш, огтхон ч чин үнэнч биш болж, чиний сэдэл, Сатаны явуулгыг агуулдаг. Чин үнэнч байна гэж үүнийг хэлэхгүй. Тэгээд энэ нь юу вэ? Үүнийг муу санаа гаргах, хорон сэдэлтэй байх гэж хэлдэг. Түүгээр ч барахгүй, чи ярилцах үедээ нөгөө хүний нүүрний хувирал, нүдний харцыг нь үргэлж уншдаг: Хэрвээ тухайн хүний нүүрний хувирал эерэг байвал үргэлжлүүлэн ярьдаг; эерэг биш бол дотроо хадгалаад юм хэлдэггүй; нөгөө хүний нүднийх нь харц онцгүй, сонсож байгаа зүйлдээ дургүй байх шиг байвал чи бодож үзээд, ‘За яах вэ, би сонирхлыг чинь татах, чамайг баярлуулах, чамд таалагдах зүйл хэлж өөртөө таатай хандуулна даа’ гэж өөртөө хэлдэг. Чин үнэнч байх гэдэг нь энэ үү? Биш(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (Хоёрдугаар хэсэг)”). “Зусардаж, бялдуучилж, Бурханы сонсохыг хүсдэг гэж боддог зүйлээ хэлдэг хүмүүст Бурхан дургүй. Тэгвэл Бурхан ямар төрлийн хүмүүст дуртай вэ? Хүмүүс ямар байдлаар Өөртэй нь ярилцаж, нөхөрлөхөд Бурхан дуртай байдаг вэ? Бурхан үнэнч шударга, илэн далангүй хүмүүст дуртай. Түүний бодлыг тааж, Түүний царайг харахаар оролдох чинь Түүнд хэрэггүй; илэн далангүй байж, үнэнч шударга зүрх сэтгэлтэй байх чинь Түүнд хэрэгтэй. Чамайг зүрх сэтгэлдээ ямар нэгэн зүйл нууж, дүр эсгэж, жүжиглэхийг Тэр хүсдэггүй, гаднах зүйл чинь зүрх сэтгэлд чинь байгаа зүйлтэй адилхан байхыг Тэр хүсдэг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (Хоёрдугаар хэсэг)”). Бурханы үг хэрэгжүүлэлтийн замыг маш тодорхой болгодог. Бурхан болон хүмүүстэй харилцахдаа чи илэн далангүй, шударга байж, үнэнийг хэлж чаддаг байх ёстой, эрх мэдэл, байр сууриар хязгаарлагдах ёсгүй, хувийн сэдэлтэй байх ёсгүй, бас Бурханы шинжилтийг хүлээн авч, үнэнч шударга хүн байх ёстой. Тэр үед Бурханы үгийн энэ хэсгийг уншсаныхаа дараа би Эзэн Есүс Петрээс ингэж асуусан тухай бодсон: “Петр ээ! Чи Намайг ер нь хайрлаж байсан уу?” Петр үнэнээсээ хариулж, “Эзэн минь! Би нэгэнтээ тэнгэр дэх Эцэгийг хайрлаж байсан боловч Таныг хэзээ ч хайрлаж байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн. Петр цэвэр, шударга байсан, Яаж Эзэн Есүст таалагдах талаар бодоогүй, зүгээр л яг юу бодсоноо хэлсэн. Петрийн зүрх сэтгэл цэвэр, илэрхий байсан учраас Эзэн Есүстэй үнэнч шударгаар ярьж чаддаг байсан. Петрийн амьдран харуулсан зүйл Бурханы сэтгэлд хүрч, Бурханы сайшаалыг хүртсэн. Эдгээрийг ойлгомогцоо би хэрэгжүүлэлтийн замыг илүү тодорхой харж, амьдралдаа үнэнч шударга хүн байхаар ухамсартайгаар хэрэгжүүлж эхэлсэн.

Нэг өдөр цуглааны дараа удирдагч надаас бас хоёр бүлгийн удирдагчаас нэг эгчийн үнэлгээний талаар асуув. Би энийг сонсоод жаахан сандарч, дахиад таамаглаж эхлэн, “Удирдагч үнэлгээ хүсэж байгаа нь эгчийг асуудалтай гэж бодож байгаа хэрэг үү? Удирдагч биднээс асуухаар ирсэн юм чинь бидний ялган таних чадварыг шалгахыг хүсэв үү? Удирдагч энэ хоёр бүлгийн удирдагчийг сайн хэв чанартай, хөгжүүлмээр байна гэсэн, иймээс би юмыг тэдэн шиг сайн харахгүй бол намайг үнэлж, хөгжүүлсээр байх уу?” гэж бодсон. Тэр үед би дахиад таамаглаж, хуурах гэж байгаагаа ухаараад, Бурханы энэ үгийг бодсон: “Зусардаж, бялдуучилж, Бурханы сонсохыг хүсдэг гэж боддог зүйлээ хэлдэг хүмүүст Бурхан дургүй. Тэгвэл Бурхан ямар төрлийн хүмүүст дуртай вэ? Хүмүүс ямар байдлаар Өөртэй нь ярилцаж, нөхөрлөхөд Бурхан дуртай байдаг вэ? Бурхан үнэнч шударга, илэн далангүй хүмүүст дуртай. Түүний бодлыг тааж, Түүний царайг харахаар оролдох чинь Түүнд хэрэггүй; илэн далангүй байж, үнэнч шударга зүрх сэтгэлтэй байх чинь Түүнд хэрэгтэй. Чамайг зүрх сэтгэлдээ ямар нэгэн зүйл нууж, дүр эсгэж, жүжиглэхийг Тэр хүсдэггүй, гаднах зүйл чинь зүрх сэтгэлд чинь байгаа зүйлтэй адилхан байхыг Тэр хүсдэг.” Бурхан миний юу бодож, юу хийхээр төлөвлөж байгааг хардаг, бас намайг шударга хүн байгаасай, ямар нэ гдүр эсгэж, нуун далдлалгүй, бодолтойгоо зөрчилдөхгүйгээр яг юу бодож байгаагаа хэлээсэй гэж хүсдэг. Би Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, бусадтай шударга байх ёстой байсан. Иймээс би удирдагчид үзэл бодлоо шуудхан хэлсэн. Хэлж дуусаад би маш их тайвширч, шударга хүн байхаар хэрэгжүүлэх нь сэтгэл амрааж, амар тайван, аюулгүй санагдуулахыг мэдэрсэн. Энэ миний хэзээ ч мэдэрч байгаагүй зүйл байсан. Би бас үнэнээ хэлэхийн амтыг бага зэрэг мэдэрч, хүмүүс ингэж биеэ авч явах ёстой гэж санагдсан. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Өвчний зовлон зүдүүр

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний үйл хэрэг далайн эргийн элсэн ширхгээс ч олон бөгөөд Миний мэргэн ухаан Соломоны үр удмаас ч...

Бурханы шүүлт намайг аварсан

Флавиен, Бенин 2019 оны 9-р сард би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авчхаад, цуглааны үеэр сайн нөхөрлөж, хурдан ойлгодог,...

Үүргээ алдсан тухай эргэцүүлэл

Ван Лин, Өмнөд Солонгосын Би гагнуур хийх чадвартай болохоор 2017 онд чуулганы зарим нэг ажлыг зохицуулах даалгавар авсан юм. Энэ үүрэг...

Leave a Reply