Худал хуурмагийн ард юу оршдог вэ

2018-01-09

Шиаожин, Шаньдун муж

Үнэнч хүмүүс байж, үнэн зөв ярихыг биднээс шаардсан Бурханы үгийг харах тоолондоо би “Үнэн зөв ярих амархан. Энэ чинь ердөө хүрзийг хүрз гээд, юмыг байгаагаар нь бодитой ярихыг л хэлнэ биз дээ? Амархан биш гэж үү? Энэ ертөнцөд миний дургүйг хамгийн их хүргэдэг зүйл бол гоёж чимж ярьдаг хүмүүс юм” гэж боддог байлаа. Үүнээс болоод би өөртөө хэт итгэлтэй байж, үнэнч хүн байх тухай үнэнийг амархан хэрэгжүүлж, үнэн зөв ярьж чадна хэмээн итгэж байв. Гэвч баримтууд дэлгэгдэхийн хэрээр, үнэн рүү орох юм уу зан чанараа өөрчлөхгүйгээр хэн ч, хэрхэвч үнэн зөв ярьж чадахгүй гэдгийг би олж мэдсэн юм.

Нэгэн удаа би, үүргээ сайн биелүүлээгүй Ван эгчтэй удирдагч харьцаж байхыг харав, тэгээд удирдагчтай аминчлан ярилцаж, хүмүүстэй ийм маягаар харьцах нь бусдын хувьд хүлээн зөвшөөрөхөд хэцүү, энэ нь түүнийг хайр энэрэлгүй мэт харагдуулна гэж хэлсэн юм. Хожим нь би, бидний нэг нэгнээ гэх жинхэнэ хайр үндсэндээ амийн оролтод нэгийгээ дэмжиж, тусалж байгаагаар, мөн нэг нэгэндээ хайр энэрлээр тусалж байгаагаар биеллээ олдог, бас засалт, харьцалт, шүүмжлэл, зэмлэлийг агуулдаг гэдгийг нөхөрлөлөөр л дамжуулан ухаарсан билээ. Өөр нэг удаа би, Ли эгч үүргээ биелүүлэх явцдаа хэдэн юань илүү зарцуулахыг хараад, эгч чуулганы мөнгийг үрж байгаа нь тахил хулгайлахтай адилхан гэж хэлсэн. Хожим нь л би, хүмүүс бага зэрэг завхарсан зан чанар харуулах болон тийм уг чанар, мөн чанартай байхын хооронд ялгаа бий гэдгийг ухаарсан юм. Дараа нь бас нэг удаа удирдагч маань надаас Жоу эгчийн нөхцөл байдлын талаар асуув. Надад тэр эгчийн талаар зарим нэг урьдчилсан үзэл байсан учраас, шударгаар мэдээлэх ёстойгоо мэдэж байсан ч гэсэн би эгчийн харуулсан завхралыг ихэд өсгөн ярихгүй байж чадаагүй бөгөөд сайн талуудынх нь талаар ганц ч үг цухуйлгаагүй юм. Миний өөрийн ажилд гажуудал, алдаа дутагдал гарах үед би тухайн нөхцөл байдлыг удирдагч нарт үргэлж нууцаар мэдээлж, нэр нүүр, байр сууриа хамгаалахын тулд бодит баримтын үнэн мөнийг нуудаг байв.

Ийм нөхцөл байдалтай тулгараад би бүрмөсөн будиллаа: Зүрх сэтгэл минь үнэнийг ярьж, үнэн зөв ярихыг хүсдэг боловч амаа нээхээрээ би яагаад хэзээ ч бодитоор, үнэн зөвөөр ярьж чаддаггүй юм бэ? Ийм асуулттайгаар би Бурханы өмнө очин залбирч, удирдамж эрж хайсан юм. Дараа нь би нэг нөхөрлөлөөс ингэж уншлаа: “Хүмүүс яагаад хэзээ ч үнэн зөв ярьж чаддаггүй вэ? Үүнд гурван үндсэн шалтгаан байдаг. Нэг дэх шалтгаан нь хүмүүсийн эндүү ташаа таамаглалаас болдог. Тэдний аливааг хардаг байдал буруу байдаг тул тэд бас буруу зөрүү ярьдаг. Хоёр дахь шалтгаан нь тэдний хэв чанар дэндүү дутуу дулимаг байдаг. Тэд аливаа зүйлийг бодитоор судалж шалгалгүйгээр хайхрамжгүй хийдэг, бас хов жив сонсох дуртай байдаг тул үр дүнд нь тэд олон хачир давс нэмж таардаг. Өөр нэг шалтгаан нь хүмүүс муу зан чанартай байдаг. Тэд ярих үедээ хувийн санаа зорилгоо хольж хутгадаг бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд худал зүйл зохион бусдыг хуурч, үнэнийг зориуд гуйвуулан хүмүүсийг мэхэлдэг. Ийм нөхцөл байдлыг хүн өөрөө бий болгодог бөгөөд үнэнийг эрэлхийлж, өөрийн уг чанарыг мэдэх замаар шийдвэрлэх ёстой” (Дээрхийн нөхөрлөл). Эдгээр үгийг хармагцаа би сэртхийн ухаарав. Үнэнч хүн байж, үнэн зөв ярих нь миний бодож байсан шиг амархан зүйл биш гэдгийг одоо л би харлаа. Хүн ердөө дүрэм журамтай зууралдсанаар, эсвэл өөрийнхөө сэтгэлийн тэнхээ, тэвчээрт найдсанаар үүнийг хийж чаддаг юм биш. Гол түлхүүр нь үнэнийг ойлгож, аливааг үзэх үзэл бодлоо өөрчилж, амь зан чанараа өөрчлөх явдал юм, учир нь тэр үед л хүн асуудлыг уг үндсээр нь шийдвэрлэж чадна. Хүн үнэнийг ойлгохгүй байх үедээ өөрийн үзэл бодлыг сатанлаг мэдлэг, логикт үндэслэдэг, мөн аливаа зүйлийн жинхэнэ төлөв байдал, мөн чанарыг бүрэн ойлгохгүй учраас хүний хэлдэг зүйл болон бодит баримтын хооронд аяндаа асар их ялгаа байх бөгөөд түүний хувьд үнэн зөв ярих боломжгүй байна. Хүн үнэнгүй байх үедээ янз бүрийн сатанлаг зан чанарынхаа алийг ч шийдвэрлэх чадваргүй байх ба үг яриа нь ашиг хонжоо, нэр хүнд, байр суурийн тухай санаа зовнилоор хязгаарлагдана. Ийм маягаар хүмүүсийн хэлдэг зүйл аяндаа асар их хольцтой байх бөгөөд үгийнх нь мөн чанар худал хуурмаг байх болно. Миний харуулсан зүйлийн тухайд бол, бусад хүмүүс дэлхий ертөнцийн арга замд нийцдэггүй зүйл хийж байгааг харах болгондоо би тэднийг хайр энэрэлгүй хэмээн дур зоргоороо шүүдэг байв. Бусад хүн бага зэрэг завхарсан зан чанар илэрхийлэхийг харах үедээ асуудлын мөн чанарыг ойлгохгүйгээр гадна талд нь үндэслэн шүүдэг байлаа. Өөр хэн нэгний талаар үзэл санаатай болж, тэдний нөхцөл байдлын талаар мэдээлэх үедээ би бодит байдлыг хэтрүүлж, давсалдаг байв. Миний үүрэгт гажуудал, өө сэв гарах үед би нэр төр, байр суурийнхаа төлөө бусдыг хуурч, Бурханыг залилдаг байжээ. Би үнэнд ороогүй, миний үзэл бодол эндүү ташаа давлиун байсан, мөн миний зан чанар огт өөрчлөгдөөгүй учраас энэ бүх нөхцөл байдал, илэрхийлэл тохиолдсон бус уу? Тэр үед л би үүнийг ойлгосон юм: Хүн үнэнийг ойлгож, аливааг үзэх үзэл бодлоо өөрчилж, зан чанарын өөрчлөлтөд хүрсэн цагт л үнэн зөв ярьж, тулгарсан бүх зүйлд шударгаар, алагчлалгүй хандаж чадна.

Гэгээрэл болон удирдамжийнх нь төлөө Бурханд талархъя. Төрөлх байдалдаа түшиглэж, цөхөршгүй байдалдаа найдсанаар үнэн зөв ярьж чадна гэсэн үзэл бодолтой байсан маань маш гэнэн, утгагүй байж гэдгийг би одоо ойлгож байна. Тийм биеэ тоосон, мэдлэггүй байдалтай бардамнаж байсан маань надад үнэний бодит байдал байгаагүй, мөн Сатанаар хэр гүн завхруулагдсанаа ухаараагүй байсныг минь илчилж байна. Өнөөдрөөс эхлэн би үнэнийг эрэлхийлэхэд илүү их хүчин чармайлт гаргаж, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэхэд хүчин чармайлтаа үл хайрлан, хүмүүс болон юмсыг Бурханы үгийн дагуу хардаг болж, удалгүй үнэн зөв ярьж, чин сэтгэлээсээ ажилладаг үнэнч хүн болохоор чармайхыг хүсэж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Нэр хүнд бол гай зовлон

Элиана, Испани Хэсэг хугацааны өмнө чуулганыг хариуцдаг зааварлагч ажлын шаардлагаар шилжиж, шинэ зааварлагч сонгох шаардлагатай боллоо....

Хоёр нүүртний гэмшил

Шиньрүй, Өмнөд Солонгос Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь...

Leave a Reply