Өөрийгөө үнэнхүү мэднэ гэдэг амар зүйл биш

2018-01-09

Жанг Руй Жөжян муж, Ханжоу хот

Бурхан үнэнч шударга хүмүүст дуртай, зальтай хүмүүсийг үзэн яддаг бөгөөд үнэнч шударга хүмүүс л Түүний магтаалыг хүртэнэ гэж Бурханы үгэнд байхыг би харсан юм. Иймээс би үнэнч шударга хүн болж, ухамсартайгаар зөв зүйтэй ярьдаг болж, асуудлуудыг мэдээлж байхдаа үнэн зөв, бодитой байж, баримтуудаас үнэнийг эрж хайхаар зорьж байв. Ажил дээр алдаа ч бай, осол эндэл ч бай, үүнийгээ би удирдагчид нарийвчлан хэлдэг байлаа. Би мөн өөрийн завхралыг ухамсартайгаар задлан шинжилж, ил гаргаж байсан. Үүнийг хэрэгжүүлэх бүрд, надад тодорхой өөрчлөлт гарч, бага зэрэг үнэнч шударга хүний төрхтэй болсноо би мэдэрч байлаа.

Саяхны хамтран зүтгэгчдийн уулзалт дээрх нөхөрлөлийн үеэр, Бурханд үйлчлэхдээ бид өөр өөр төрлийн хүмүүсийг хэрхэн ялгаж сурах ёстой талаар ярьж байтал удирдагч надаас: “XX, чи өөрийгөө ямар хүн гэж боддог вэ?” гэж асуулаа. Би дотроо ингэж бодов: Сүүлийн үед надад бага зэрэг өөрчлөлт гарсан, иймээс би өөрийгөө харьцангуй цайлган, нээлттэй хүн гэж үздэг. Муу хүн чанарын тухайд гэвэл би өөрийгөө тийм ч муу хүн гэж бодохгүй байна. Сайн хүн чанарын тухайд бол би сайн сайхны илэрхийлэл бүрийг эзэмшдэггүй ч ядаж л би өөрийгөө цайлган, үнэнч шударга гэж бодож байна, надад хорон муу сэтгэл байхгүй. Тиймээс би: “Харьцуулж хэлбэл, би өөрийгөө сайн хүн чанартай цайлган, үнэнч шударга хүн гэж үздэг” хэмээн хариуллаа. Удирдагч ингэж хэлэв: “Чи өөрийгөө сайн хүн чанартай, харьцангуй цайлган, үнэнч шударга гэж бодож байна. Тэгэхээр чи үнэхээр өөрийнхөө талаарх бүх зүйлийг нээж, ил гаргаж зүрхлэх байх, тийм үү? Чи Бурханд үнэхээр ердөө ч эргэлздэггүй юу? Үг, үйлдэлд чинь хувийн санаа зорилго ерөөсөө ч байхгүй гэдгийг чи үнэхээр хүлээн зөвшөөрч зүрхлэх үү?” Үүнийг сонссоны дараа би сөргөж, өөрийгөө өмгөөлөн: “Сайн хүмүүс ч гэсэн завхарсан зан чанартай ба бүх төрлийн завхралыг харуулж болно гэж дээрх хэлээгүй гэж үү—энэ харьцангуй биш гэж үү?” хэмээн тайлбарлав. Би өөрийнхөө санаа бодлыг орхихыг огтхон ч хүссэнгүй.

Ийм зүйл тохиолдсоны дараа би удирдагчийн хэлсэн зүйлийг сайтар эргэцүүлж бодов: Би үнэхээр өөрийнхөө талаарх бүхнийг ил гаргаж зүрхлэх үү? Би тэгэхгүй. Нээж дэлгэсэн зүйлс маань миний нэр хүнд, эсвэл хувийн ашиг сонирхолд нөлөөлөөгүй шалихгүй асуудлууд байсан. Миний дэлгэсэн хувийн завхрал бол хүн бүрд байдаг хэвийн завхралын илэрхийлэл байсан, харин би зүрх сэтгэлийн минь гүнд байгаа муухай, бохир заваан зүйлсийн талаар хэзээ ч дэлгэж зүрхлээгүй. Би үнэхээр Бурханд ердөө ч эргэлздэггүй байсан уу? Тэгээгүй. Миний ажил үр жимсээ өгөхгүй байх үед, сөрөг, сул дорой байх үедээ би Бурханыг буруугаар ойлгож, би зүгээр л үйлчлэл үзүүлж байна, энэ эрэл хайгуулыг үргэлжлүүлэх нь ямар ч үр ашиггүй гэж боддог байв. Би Бурханы үг, Бурханы зан чанарт 100 хувь итгээгүй. Бурхан Өөрийн үгийн дагуу хүмүүсийг шагнаж, бас шийтгэнэ гэдэгт би итгээгүй, иймээс би Түүний зан чанарыг үргэлжид туршиж байсан. Ийш тийш гүйж, зарим нэг ажлыг хийж байх үед энэ бүхэн нь, ирээдүйд ерөөгдөж, гай гамшгаас сэргийлж чадах гэсэндээ Бурхантай наймаа хийх явдал байв; энэ нь бүтээл бүрийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэхийн төлөө байгаагүй юм. Гаднаа сайхан зан авир гаргадаг байсан ч энэ нь бусад хүмүүст харуулж, тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийн төлөө байжээ. … Энэ нь юуг илчилсэн тухай бага зэрэг бодоод үзвэл энэ бүхэн хуурамч илэрхийлэмж биш гэж үү? Харин би өөрийгөө харьцангуй цайлган, үнэнч шударга хүн гэж бодож байсан—энэ нь өөрийгөө үнэхээр мэдэхгүй байгаа хэрэг бус уу? Бурхан юу хэлснийг би бодож оллоо: “Хүмүүс уг чанараа дэндүү өнгөцхөн ойлгодог бөгөөд энэхүү ойлголт болон Бурханы шүүлт, илчлэлийн үгийн хооронд асар их зөрүү байдаг. Энэ нь Бурханы илчилдэг зүйлд алдаа байна гэсэн үг биш, харин ч өөрсдийн уг чанарын талаарх гүн гүнзгий ойлголт хүмүүст дутмаг байгаа юм. Хүмүүст өөрсдийнх нь талаарх үндсэн, мөн чанарын ойлголт байдаггүй; харин ч тэд үйлдэл болон гадаад илэрхийлэл дээрээ төвлөрч, эрч хүчээ зориулдаг. Хэн нэгэн ховорхон тохиолдолд өөрийгөө мэдэх тухай ямар нэгэн зүйл хэлсэн ч гэсэн энэ нь тийм ч гүнзгий биш байна. Хэн ч, хэзээ ч өөрийгөө би ийм төрлийн зүйл хийж, эсвэл ямар нэг зүйл илэрхийлдэг учраас ийм төрлийн хүн, ийм төрлийн уг чанартай гэж бодож үзээгүй. Бурхан хүний уг чанар, мөн чанарыг илчилсэн боловч өөрсдийнх нь аливааг хийж байгаа байдал болон ярьж байгаа байдал өө сэвтэй, алдаа дутагдалтайг л хүмүүс ойлгодог; тиймээс үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн хувьд хэцүү бэрх ажил юм. Хүмүүс өөрсдийн алдааг цаг зуурын илрэл төдий зүйл бөгөөд өөрсдийнх нь уг чанарын илэрхийлэл гэхээс илүү хайхрамжгүйгээс болж харуулдаг зүйл гэж боддог… тиймээс үнэнийг хэрэгжүүлэх үедээ дүрэм журмыг хааш яаш дагадаг. Хүмүүс өөрсдийн уг чанарыг хэтэрхий ялзарсан гэж хардаггүй… гэвч үнэн хэрэгтээ тэд стандартаас хаа хол байдаг, учир нь хүмүүст гаднаа үнэнийг зөрчдөггүй зарим үйлдэл л байдаг боловч үнэн хэрэгтээ тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа юм биш(Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг ойлгож, үнэнийг хэрэгжүүлэх нь”). Бурханы үгийн гэгээрлээр дамжуулан би, өөрийн талаарх мэдлэг минь хэтэрхий өнгөц болохыг харсан—би худлаа хэлж, хуурч, мэхлэх чадвартай сатанлаг зан чанар болон завхарсан уг чанараа Бурханы үгэн дотроос танин мэдэхийн тулд Бурханы үгтэй харьцуулалт хийлгүйгээр, өөрийнхөө үзэл, хувийн бодлын хүрээнд өөрийгөө мэдэх гэж хичээж байжээ. Би өөрийгөө цайлган, үнэнч шударга, сайн хүн чанартай гэж итгэж байв; гэхдээ ердөө гаднаас нь л харвал би Бурханы зан чанарт ноцтой халдах юу ч хийгээгүй байлаа. Үнэнч шударга хүн байхдаа би ердөө гадна талын харагдах байдалд хүрээд л зогсож, бага зэрэг үнэнийг хэлж, хэдэн бодит зүйл хийх нь үнэнч шударга хүн байх стандартад нийцэхэд хангалттай гэж боджээ. Би үнэхээр хэтэрхий биеэ тоосон байв; би өөрийгөө үнэхээр мэдсэнгүй! Би үнэнч шударга хүний мөн чанарыг ердөө ч эзэмшээгүй бөгөөд Бурханы стандартаас дэндүү хол байснаа огт мэдсэнгүй. Тэр үед би Петр өөрийгөө Бурханы үгээс таньж мэдсэн тухай бодлоо. Тэрээр хүмүүсийг илчилдэг Бурханы үгтэй өөрийгөө үргэлж хатуу чанд харьцуулсан, иймээс бүх хүмүүсийн дундаас Петр өөрийн завхралыг өөр хэнээс ч илүү сайн мэддэг, өөрийнхөө туршлагад хамгийн амжилттай нэгэн байв. Би Бурханыг хэдэн жилийн турш дагасан ба одоо ч өөрийгөө мэддэггүй. Миний орох чадвар хэтэрхий дутуу дулимаг байсаар байгаа; надад үнэхээр ичгэвтэр байна.

Миний ядуу, өрөвдөлтэй байдлыг надад харуулж, өөрийгөө үнэхээр мэднэ гэдэг амар зүйл биш болохыг надад ойлгуулсан Бурханы гэгээрэл болон удирдамжид би талархаж байна. Цорын ганц үнэн бодит байдал бол Бурханы үгээр дамжуулан өөрийгөө мэдэх явдал юм. Энэ өдрөөс хойш би өөрийгөө Бурханы үгээр дамжуулан мэдэхийг хүсэж байна, мөн Бурханы үг хүмүүсийн завхарсан уг чанарыг илчлэх бүрд би өөрийгөө үүнтэй хатуу чанд харьцуулахыг хүсэх болно. Би цаашид өөрийгөө өөрийнхөө үзэл бодлоор хэмжихгүй бөгөөд зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлнэ, үнэхээр үнэнч шударга хүн болсноор Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үүргээ биелүүлсний шагнал

Ян Минжэнь, Канад Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажилд захирагдах нь бодитой байх ёстой бөгөөд амьдран харуулдаг байх...

Үнэнч хүн байхын амт

Ёнсуй, Өмнөд Солонгос Гуравдугаар сарын сүүл үеийн нэгэн өдрийн цуглаан дээр удирдагч, баривчлагдаад харгисаар эрүүдэн шүүгдсэн нэг ахын...

Бурханыг мэдэх замыг би олсон

Шиаоцао, Шаньси муж Нэг өдөр би, “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай” гэдгээс Бурханы үгийн дараах хэсгийг олж харсан юм: “Есүсийг...