Ийм төрлийн үйлчлэл үнэхээр жигшмээр

2018-01-09

Дин Нин, Шаньдун муж

Хэдэн өдрийн өмнө чуулганаас үүргийг минь өөрчлөхөөр зохицуулав. Би бага зэрэг гайхлаа: Би энд үүрэгтээ шаргуу ажиллаж байсан, тэгтэл яагаад намайг гэнэт өөр үүрэгтэй болгож өөрчлөв өө? Гэвч дараа нь би: “Чуулган энэ зохицуулалтыг хийснийг харахад би үүнд захирагдах ёстой” хэмээн бодлоо. Харин хуучин үүргээ шилжүүлэн өгөх цаг ирэхэд “Би энэхүү эцсийн боломжийг ашиглан ах, эгч нартайгаа уулзаж, үнэний талаар нөхөрлөн, тэдэнд сайхан сэтгэгдэл үлдээх хэрэгтэй” гэж бодсон юм. Тиймээс би хэдэн санваартантай уулзаж, цагийг хамт өнгөрүүлснийхээ дараа “Надад өөр үүрэг гүйцэтгүүлэхээр өгсөн. Та нар шинэ удирдагчтайгаа хамт нэгэн зүрх сэтгэл, нэгэн оюун санаатайгаар чуулганы ажлыг зүй зохистойгоор хийнэ гэж би найдаж байна” хэмээн хэлсэн билээ. Ингэж хэлэхийг минь сонсмогц эгч нарын нүүрэн дэх инээмсэглэл алга болов. Зарим нь миний гарыг шүүрэн авч, зарим нь намайг тэврэн уйлж, “Та биднийг орхиод явж болохгүй шүү дээ! Биднийг орхиж болохгүй” гэцгээлээ. Ялангуяа байрлаж байсан гэр бүлийн маань эзэгтэй намайг явуулахыг тун хүсэхгүй байв. Тэрээр надад хандан “Та энд бидэнтэй хамт байгаа нь үнэхээр сайн хэрэг. Та бол бэрхшээл зовлонг тэвчиж чаддаг хүн бөгөөд үнэний талаар нөхөрлөхдөө сайн. Бидэнд таны туслалцаа хэрэг болох болгонд та үргэлж тэвчээртэйгээр бидэнд тусалдаг байсан. Таны явчихаар бид яах юм бэ?” гэж хэллээ. Надаас хагацах дургүй байгааг нь хараад зүрх сэтгэл минь баяр хөөр, сэтгэл хангалуун байдлаар дүүрч, “Бурханд илүү их найд. Би зав гарангуут эргэн ирж, та нар дээр зочилно” хэмээн тэднийг тайвшруулав.

Ийм төрлийн үйлчлэл үнэхээр жигшмээр

Гэвч дараа нь, тэр өдөр ах, эгч нараасаа салсан дүр зургийг санах болгонд зүрх сэтгэл минь тавгүйтдэг болсон юм. “Тэдний хувьд тийм илэрхийлэл гаргах нь хэвийн зүйл мөн үү? Тэд яагаад надаас салж чадахгүй гэж хэлсэн бэ? Чуулган яагаад ер нь албан тушаалыг минь өөрчлөхийг хүссэн юм бэ?” хэмээн би гайхширч байлаа. Би үүнийг ердөө ойлгож чадаагүй тул энэ ачааг үүрэх зуураа хариулт эрж хайн, Бурханы өмнө үргэлж очдог байв. Нэгэн өдөр би номлол уншиж байгаад, энэ хэсгийг олж харлаа: “Бурханд үйлчилдэг хүмүүс бүх хэрэг явдал дээр Бурханыг өргөмжилж, Бурханд гэрчлэл хийх ёстой. Тэгж байж л тэд Бурханыг мэдэхэд нь бусдыг хөтлөхдөө үр дүнтэй байж чадна, мөн Бурханыг өргөмжилж, Түүнд гэрчлэл хийснээр л бусдыг Бурханы өмнө авчирч чадна. Энэ бол Бурханд үйлчлэх зарчмуудын нэг юм. Бурханы ажлын хүрэх ёстой эцсийн үр дүн бол хүмүүс Бурханы ажлыг мэдэх замаар Бурханы өмнө ирэх явдал юм. Хэрвээ удирдагчаар үйлчилдэг хүмүүс Бурханыг өргөмжилж, Түүнд гэрчлэл хийдэггүй, харин оронд нь өөрсдийгөө байнга дөвийлгөн харуулаад байвал…, тэд үнэндээ өөрсдийгөө Бурханы эсрэг тавьж байгаа юм. Тэд Бурханы байранд сууж, өөрсдөд нь Бурхан мэт хандахад хүмүүсийг хүргэдэг. Тэдний ажил, хүмүүсийн төлөө Бурхантай тэмцэлддэг ажил болдог. Энэ нь Сатан Бурханыг эсэргүүцдэгтэй яг адилхан биш гэж үү? Одоо, дор бүрнээ өөрсдийнхөө доорх дагагчдаар тойрон хүрээлүүлсэн олон удирдагч байдаг бөгөөд тэд өөрсдийн хүслээр хүмүүсийг тушаал дэвшүүлж, сургаж байгаа. Эцэст нь, Бурхан Өөрийнх нь зүрх сэтгэлийг мэддэг хэнийг ч олж аваагүй. Хүмүүс өөрсдийн бүх ажлыг хэний төлөө хийдэг вэ? Тэд хэчнээн хүнийг Бурхантай нэгэн санаатай болгож сургасан бэ? Бурханыг үнэхээр мэдэж, хайрлахад тэд хэчнээн хүнийг хөтөлсөн бэ? Тиймээс, хэрвээ хүмүүсийн үйлчлэл Бурханыг өргөмжилдөггүй, Бурханд гэрчлэл хийдэггүй бол тэд өөрсдийгөө гайхуулж байгаа нь гарцаагүй. Тэд хэдийгээр Бурханд үйлчилдэг мэт байдаг ч үнэндээ өөрсдийн байр суурийн төлөө, махан биеийнхээ таашаалын төлөө ажиллаж байгаа юм. Тэд яавч Бурханыг өргөмжлөхийн төлөө, эсвэл Бурханд гэрчлэл хийхийн төлөө ажиллаагүй. Хэрвээ хэн нэгэн хүн Бурханд үйлчлэх энэхүү зарчмыг зөрчдөг бол Бурханыг эсэргүүцэж байгааг энэ нь нотолдог” (Ажлын зохицуулалт). Үүнийг унших тусам зүрх сэтгэл минь төдий чинээ их түгшиж, би улам их айж байв. Би өөрийгөө бүр их зэмлэсэн бөгөөд ах, эгч нартайгаа хамт байсан үеийн олон дүр зургийг бодохгүй байж чадсангүй. Би байрлаж байсан гэр бүлийнхээ эгчид хандан “Та бүхэн ямар их хувьтай болохоо хар даа. Гэр бүлийнхэн чинь бүгд итгэгчид. Намайг гэртээ байхад нөхөр маань намайг дарамталдаг. Цохиж зодоогүй байх үедээ үргэлж намайг харааж зүхдэг” гэж үргэлж хэлдэг байв. Үүний үр дүнд, ах, эгч нар маань миний биеийн хэмжээг агуу гэж бодсон бөгөөд намайг Бурханд итгэх итгэлийнхээ төлөө, үүргийнхээ төлөө ихээхэн зовсон гэж бодсон юм. Ах эгч нарт маань хүндрэл бэрхшээл тулгарах үед би тэдэнтэй Бурханы хүслийг нөхөрлөөгүй, Бурханы ажил болон Бурханы хайрыг гэрчлээгүй, мөн хүндрэл бэрхшээлтэй цаг үед Бурханд үнэнч байж, үүргээ сайтар биелүүлэхэд ах эгч нараа хөтлөөгүй. Харин оронд нь би тэдний махан биед байнга анхаарал хандуулж, тэднийг өөгшүүлж, өөрийгөө маш сайхан сэтгэлтэй, халамжтай хүн гэж бодогдуулахыг хичээдэг байжээ. Аль нэг ах юм уу эгч маань үнэний зарчимд харшлах зүйл хийж байгааг харах болгондоо тэдэнд тусалж, чиглэл өгөхийн тулд үнэнийг нөхөрлөдөггүй, эсвэл тэдэнтэй харьцаж, засдаггүй байсан ба харин ч тэдэнтэй харилцах харилцаагаа хамгаалж, тэдний зүрх сэтгэлд өөрийн гэсэн орон зайтай байхад үргэлж анхаарлаа төвлөрүүлдэг байжээ. Миний хийсэн юу ч үүргээ биелүүлж, Бурханыг хангалуун байлгаж байсан хэрэг биш гэдгийг би харсан бөгөөд байр суурийн төлөө ажиллаж, үг хэлж, нэр хүнд, байр суурийг эрэлхийлж байсан минь тодорхой боллоо. Би ах эгч нарыг Бурханы өмнө авчраагүй, тэдэнд Бурханыг мэдэх боломж олгоогүй. Эсрэгээрээ, би тэднээр өөрийгөө өрөвдүүлж, өөрийгөө харж хандуулж, зүрх сэтгэл дэх орон зайгаа надад өгөхөд тэднийг хүргэжээ. Үүнээс ч ноцтой зүйл бол, явах гэж байгааг минь сонсох үедээ ах эгч нарын зарим нь тайтгарах аргагүй уйлж, намайг явуулахгүй байв. Бурхан хүмүүсийг хангахын тулд үнэнийг илэрхийлж, маш удаан ажилласан ба тэдний зүрх сэтгэлийг олж аваагүй атал би тэднийг ердөө хэдхэн өдөр удирдаад тэдний итгэлт хүн, тэдний дэмжлэг болсон байжээ. Би их замын дээрэмчин болоод, хүмүүсийг Бурханаас сэмхэн хулгайлж, өөрийнхөө өмнө авчраагүй гэж үү? Би Бурханы энэхүү үгийг бодлоо: “Одоо Намайг та нарын дунд ажиллаж байхад та нар ингэж авирладаг—та нарыг харж хандах хэн ч байхгүй болох өдөр ирвэл та нар өөрсдийгөө хаан гэж тунхагласан дээрэмчин адил байх бус уу? Тийм зүйл болж, гай гамшиг тарьсан хойно чинь хэн засаж залруулах вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 1). Бурханд үйлчилдэг атлаа үнэндээ өөрийгөө гэрчилж, өөрийгөө өргөмжлөхийн ноцтой үр дагаврыг Бурханы үг надад дахин харуулав. Тэргүүн тэнгэрэлчийнх шиг уг чанар минь эзэрхэг дээрэмчин болж, бие даасан хаанчлалаа байгуулж, Бурханы зан чанарт халдаж, эцэст нь Бурханд жигшигдэн, гологдоход хүргэх байж гэдгийг харахад Бурханы үг надад тусалсан юм. Бодоод үзэхэд, ах эгч нараа Бурханы өмнө аваачиж, Түүнийг мэдэх боломж олгог гэсэндээ Бурхан надад энэ даалгаврыг өгсөн боловч би харин Бурханыг өргөмжилж, Бурханд гэрчлэл хийлгүйгээр Бурханд үйлчилжээ. Би өөрийгөө гайхуулах, өөртөө гэрчлэл хийх, ах, эгч нарыг өөрийнхөө өмнө хөтлөхөд өдөр хоногийг зарцуулдаг байжээ. Ийм төрлийн үйлчлэл үнэхээр жигшмээр биш гэж үү? Энэ нь зүгээр л антихристийн үйлчлэл биш гэж үү? Одоо бодоод үзэхэд, чуулган надад шинэ үүрэг өгсөн нь үнэхээррийгөө гайхуулах, өөртөө гэрчлэл аврал байв! Эс бөгөөс, би тийм маягаар үйлчилсээр байсан бол гагцхүү Бурханы зан чанарт халдаж, Түүгээр шийтгүүлэх байлаа!

Тэр үед, айдас, ичгүүр болон асар их өртэй байдлын мэдрэмж зүрх сэтгэлд минь бялхаж, би нүүрээрээ газар унан мөргөж, гашуунаар уйлан, Бурханаас ингэж гуйлаа: “Өө Бурхан минь! Хэрвээ Таны шүүлт, илчлэл байгаагүй бол би хэчнээн гүн унах байснаа мэдэхгүй. Таны авралд, бас сэтгэлийн минь гүн дэх үзэшгүй муухай, олиггүй байдлыг харуулсны төлөө, Танд өгсөн үйлчлэл минь үнэндээ Таныг эсэргүүцэж байсан хэрэг байж гэдгийг харуулсны төлөө Танд талархъя. Хийсэн үйлдлийнхээ дагуу бол би Таны хараалыг л хүртэх эрхтэй, гэтэл Та намайг мөн л өршөөж, гэгээрүүлж, залж чиглүүлэн, гэмшиж, шинээр эхлэх боломж олгосон. Би Танд үнэхээр хэзээ ч төлж чадахааргүй өртэй. Өө, Бурхан минь! Би энэ туршлагыг бүх амьдралынхаа туршид баримтлах анхааруулга болгон авахад бэлэн байна. Гагцхүү Таны гэсгээлт, шүүлт үргэлж намайг дагалдаж, завхарсан сатанлаг зан чанараа аль болох хурдан хаях боломж олгож, Бурханыг үнэхээр хүндэлдэг зарц болоход минь тусалж, ингэснээр би асар их өрөө эргүүлэн төлөх боломжтой байхыг л би хүсэж байна.”

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Ачаа бол Бурханы ерөөл

Залуу нас, Өмнөд Солонгосын Саяхан чуулганы сонгууль дээр намайг удирдагчаар сонгосон юм. Би үүнийг сонсоод цочирдож, үнэндээ итгэж...

Моабын үр удмын шалгалт

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт,...

Leave a Reply