Бурханы үгс намайг сэрээсэн

2018-01-09

Миау Шиау   Жинань хот, Шаньдун муж

Өмнө нь би Бурхан “агуу цагаан сэнтийнээс зугтаж байгаа хүүхэлдэй, урвагч гэж хэлнэ” гэж хэлж байгаа нь ажлын энэ шатыг хүлээн зөвшөөрсөн ч Түүний гэсгээлт, шүүлтийн зовлон зүдүүрийг даах хүсэлгүйн улмаас эцэст нь няцаж ухардаг хүмүүсийг Тэр хэлж байна гэж үргэлж боддог байлаа. Тиймээс би ямар нэг шалтгаанаар энэ замаас няцаж байгаа ах эгч нарыг хараад миний зүрх сэтгэл тэднийг зэвүүцэх зэвүүцлээр дүүрдэг байв: Бурханы шийтгэлийг хүртэх өөр нэг хүүхэлдэй, урвагч агуу цагаан сэнтийгээс зугтаж байна. Үүнтэй зэрэгцэн би өөрийгөө Бурханы шүүлтийг хүлээн авахад биеэ зөв зохистой авч явж байна, Бурханы авралыг хүлээн авахад тийм ч хол биш байна гэж бодож байлаа.

Нэг өдөр би сүнслэг зориулга үйлдэж байхдаа бичвэр дундаас Бурханы дараах үгийг олж харав “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”: “…энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм. Хэрэв чи эдгээр үнэнийг чухал гэж авч үзэхгүй, үргэлж тэдгээрээс зайлсхийх эсвэл тэднээс салах шинэ аргыг бодож байдаг бол Би чамайг хүнд нүгэлтэн гэж хэлнэ. Хэрэв чи Бурханд итгэдэг боловч үнэнийг эсвэл Бурханы хүслийг хайдаггүй эсвэл чамайг Бурханд ойртуулах замуудад дургүй бол Би чамайг, шүүлтээс бултахаар оролдож буй нэгэн, агуу цагаан сэнтийнээс зугтаж байгаа хүүхэлдэй, урвагч гэж хэлнэ. Бурхан Түүний нүдэн доор зугтаж байгаа тэрслүү хэнийг ч өршөөхгүй. Ийм хүмүүс илүү хүнд шийтгэл хүлээн авах болно. Бурханы өмнө шүүгдэхээр ирж, цаашлаад ариусгагдсан хүмүүс Бурханы хаанчлалд үүрд амьдрах болно.” Эдгээр үгийг эргэцүүлсний дараа би эцэст нь ингэж ухаарав: Агуу цагаан сэнтийгээс зугтаж байгаа хүүхэлдэйнүүд, урвагчид гэдэг нь зөвхөн энэ замаас ухарч байгаа хүмүүсийг хэлээгүй. Харин илүүтэйгээр энэ нь Бурханыг дагадаг боловч эдгээр үнэнийг үнэлдэггүй, эдгээр үнэнээс үргэлжид зугтаж байдаг, эдгээр үнэнээс гадуур шинэ арга сүв хайдаг, Бурханы гэсгээлт, шүүлтэнд өөрсдийгөө өгөх болон Бурханаар ариусгагдах хүсэлгүй хүмүүсийг хэлж байв. Бурханы гэгээрэл, зааврын хүрээнд би өөрийн зан авир дээр эргэцүүлэл хийж эхэлсэн: Бурхан хүнийг шүүхийн тулд Өөрийн үгийг одоо илэрхийлж, Түүнтэй тохирохгүй зүйлсийг зовлон зүдүүр, цэвэршүүлэлтээр дамжуулан хүнээс салган цэвэрлэж байна. Гэвч Бурханы гэсгээлт, шүүлт, зовлон зүдүүр, цэвэршүүлэлт гарч ирэхэд би үргэлжид зугтахыг оролдож, Бурхан эдгээр нөхцөл байдлыг хурдан түргэн зайлуулах болно гэсэн найдвар тээдэг. Энэ бол үнэнээс зугтаж, үнэнээс гадуур арга сүв хайж байгаа хэрэг бус уу? Бурханы авчирсан хүмүүс болон юмс миний хувийн үзэлтэй таарахгүй эсвэл би сөрөг нөхцөл байдалд унах үед хэдийгээр ах эгч нартай ярилцах нь асуудлыг минь шийдвэрлэж, Бурханы талаарх буруу ойлголтыг минь арилгаж, Бурхантай харилцах эгэл харилцаагаа сэргээхэд минь тусалж чадах байсан ч би эсэргүүцэж, сонсохыг зөвшөөрөхгүй хэвээр байлаа. Бурханы хэлсэнчлэн энэ нь үнэнийг эрэлхийлэхгүй, намайг Бурханд ойр аваачих арга замыг хайрлахгүй байгаа хэрэг бус уу? Би хийж байгаа ажилдаа хааш яаш хандаж, засах үедээ байнга л өөрийгөө өмгөөлөх шалтгаан хайж байлаа. Энэ бол үнэнийг хүлээн авахаас татгалзаж байгаа мөн чанар биш гэж үү? Би ихэвчлэн өөрийгөө бодит амьдралд тааруулан өөрчилдөг. Үнэн гэдгийг нь мэдэж байсан ч би үүнийг хэрэгжүүлэх гэж махан биеэсээ урваж чадахгүй байв. Энэ нь шүүлтийг хүлээн аваагүйгээр барахгүй цэвэршүүлэгдэхийг эрэлхийлэхгүй байгаа хэрэг бус уу? … Одоо би үүний талаар бодохоор бүр ч илүү тодорхой ойлгож байна: Бурханы хэлдэг агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүмүүс гэдэг ердөө чуулганыг орхиж байгаа хүмүүсийг хэлээгүй. Харин илүүтэйгээр үнэнийг хүлээн авахаас татгалзаж, Бурханы шүүлтэнд өргөн баригдах хүсэлгүй бидний зүрх сэтгэлийг хэлж байна. Зөвхөн одоо л би айдас, чичрэлтийг мэдэрч эхэлж байна. Би чуулганыг орхиж яваагүй ч гэлээ зүрх сэтгэл минь үргэлжид Бурханы шүүлтээс зугтахыг хичээж байлаа. Би гарцаагүй Бурханы шүүлтийн сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч мөн бус уу? Гэсэн атлаа би чуулганыг орхидог хүмүүс л зөвхөн Бурханы сэнтийгээс зугтаж байгаа хүүхэлдэй, урвагчид, харин би Бурханы авралыг хүлээн авахад тун ойрхон байна гэж итгэж байв. Бурханы үгийг ойлгож байгаа минь хэтэрхий нэг талыг харсан, өнгөц хуумгай бөгөөд Бурханы ажлыг танин мэдэх минь маш дутуу дулимаг байгааг би олж харлаа. Одоо Бурханы гэсгээлт, шүүлтийг чин сэтгэлээр хүлээн авдаг, зан чанарт нь өөрчлөлт гарсан хүмүүс л зөвхөн Бурханы авралыг үнэнхүү хүлээн авах болно. Харин би үнэний араас өлсөж цангалгүй, өөрийн амьдралд хариуцлага хүлээлгүй, аюул эсвэл зайлшгүй шаардлагын талаар ямар ч ойлголтгүй өөрийн төсөөлөлд амьдарч байлаа. Хэрэв би ийм байдлаар үргэлжилбэл гарцаагүй Бурханы шүүлтийн бай болох бус уу?

Бурханы үгсийн гэгээрлийн ачаар би өөрийн үзэл, төсөөллөөс сэрж, Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авахыг хүсэж байгаа хүн биш гэдгээ ойлгож ухаарсан. Мөн энэ надад аюулын ирмэг дээр байна гэдгийг минь харуулсан. Одооноос эхлэн би зүрх сэтгэлээ бүхэлд нь Бурханд өгч, Түүний гэсгээлт, шүүлтэнд өргөн барьж, үнэнийг эрэлхийлэх ба зан чанараа өөрчлөхөд чадах бүхнээ хийх болно, ингэснээр би төд удалгүй Бурханаар ариусгагдаж, бүтэн болгуулж чадна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үүргээ биелүүлсний шагнал

Ян Минжэнь, Канад Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажилд захирагдах нь бодитой байх ёстой бөгөөд амьдран харуулдаг байх...

Leave a Reply