Би жинхэнэ төрхөө харсан

2018-01-09

Шиаошиао, Жиансу муж

Чуулганы ажлын хэрэгцээнээс үүдэн, доройтмол байдалтай байсан өөр чуулганд үүрэг гүйцэтгүүлэхээр намайг шилжүүллээ. Тухайн үед, тэр газарт сайн мэдээний ажил нэлээн уналттай, ах эгч нарын байр байдал ерөнхийдөө тийм ч сайнгүй байв. Гэхдээ Ариун Сүнс намайг хөдөлгөснөөс болж би даалгасан бүхнийг бүрэн итгэлтэйгээр хийсээр байсан юм. Би өдөр бүр эртлэн босож, шөнө орой болтол унтдаггүй байсан ба ажлаа сайн хийхийн тулд чуулганд завгүй байдаг байв. Хэсэг хугацааны дараа чуулганы ажил дээрдлээ. Үүнийг хараад би өөрийн эрхгүй нэлээд сэтгэл хангалуун болов. Би сайн байна, бас үүргээ биелүүлэхдээ үнэхээр ачаа үүрч, Ариун Сүнсний гэгээрлээр дүүрэн байна гэж надад санагдсан юм. Бас ажилдаа зүрх зориг, шийдэмгий зангаар дүүрэн байна гэж бодов. Би энэ ажлыг сайн гүйцэтгэж чадна гэдэгтээ итгэж байлаа. Би өөртөө сэтгэл хангалуун, биеэ тоосон байдалд хутгалдан амьдарч байсан юм.

Би жинхэнэ төрхөө харсан

Сэхүүн зангаар бялхаж, үнэхээр их ажил хийж эхлэхээр бэлдэж байх яг тэр үедээ би ажлыг хариуцаж байсан нэг ахтай уулзсан юм. Ах надаас миний ажилтай холбоотой нөхцөл байдлын талаар асуусан бөгөөд асуултад нь нэг бүрчлэн хариулж байх зуураа би: “Миний ажиллах ур чадвар, онцгой мэдлэг ухааныг ах гарцаагүй бахдана” хэмээн бодож байлаа. Харин, миний хариултыг сонссоныхоо дараа ах сайшаан толгой дохиогүйгээр үл барам, миний ажлыг хангалттай биш, боловсон хүчнийг зохих ёсоор дайчлаагүй, мөн ямар ч үр дүнд хүрээгүй байна гэх мэтчилэн хэлнэ гэж би бодоогүй юм. Түүний сэтгэл хангалуун бус илэрхийллийг харж, миний ажилд хийсэн үнэлгээг сонсоод дотор гэнэт хүйт даав. “Миний ажлыг хангалттай биш гэж тэр хэлэв үү? Хэрвээ ямар ч үр дүнд хүрээгүй байгаа юм бол ямар хэмжээнд хүртэл явж байж үр дүнд хүрсэн гэж тооцогдох юм бэ? Энэ доройтмол чуулганд ирсэндээ гоморхож гомдоллоогүй, урам зоригтойгоор ажилласан минь хангалттай сайн байх ёстой байтал ах намайг сайн ажил хийгээгүй байна гэдэг байна шүү” хэмээн би бодлоо. Би зүрх сэтгэлдээ маш их эсэргүүцэж, ихэд хэлмэгдсэн мэт санагдсан болохоор нулимс гарах дөхөв. Миний доторх эсэргүүцэл, сэтгэл хангалуун бус байдал, тэрслүү зүйлс шууд л ил гарч ирлээ: Би хэв чанараараа энэ хэмжээнд л гүйцэтгэж чадна; ямар ч байсан чадах бүхнээ хийсэн болохоор хэрвээ би хангалттай биш юм бол тэд өөр хэн нэгнийг олно биз. Би дээд зэргээр бухимдсан бөгөөд дараа нь ахын хэлсэн нэг ч үгийг сонсож чадсангүй. Дараагийн хэдэн өдөрт миний байр байдал огцом дордож, би бүр гутарч, сэтгэлээр уналаа. Би гоморхлоор дүүрэн байв. Харанхуйн дунд би Бурханы үгийг санасан юм: “Петр Бурханыг хайрладаг нэгний дүрийг амьдран харуулахыг, Бурханыг дуулгавартай дагадаг нэгэн байхыг, харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрдөг нэгэн байхыг…(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). Энэ үнэн шүү. Петр Бурханыг хайрлаж, хангалуун байлгахаар эрж хайж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад дуулгавартай байж чадсан. Тэгээд засалт, харьцалтыг хүлээн зөвшөөрсөн. Би яасан билээ? Хүн миний ажлыг хангалттай сайн биш гэж хэлэхэд л миний сэтгэл гонсойж, бууж өгөхийг хүссэн. Энэ нь яаж Бурханы харьцалт, засалтыг хүлээн авахыг хүсдэг хүн байж чадах юм бэ? Энэ нь Бурханыг Петрийн адил хайрлахаар эрж хайж байгаа хэрэг үү? Миний илэрхийлсэн зан чанар Бурханд зэвүүцмээр, жигшмээр байсан боловч би үүнийг огт ухаарсангүй. Би цаг ямагт үзэл, төсөөлөл дотроо амьдарч, өөрийгөө үнэхээр агуу, үнэхээр өндөр дээд хэмээн үзэж байжээ. Ямар нэгэн зүйлийг сайн хийсэнгүй гэж хэн нэгний хэлэхийг сонсоод би хүлээн зөвшөөрч чадсангүй. Би дотроо эсэргүүцэж, зүрх сэтгэлдээ түүнтэй маргалдаж, түүнд учирласан. Тэгээд би үнэхээр дэндүү биеэ тоосон, өнгөцхөн гэдгээ харлаа!

Тэр мөчид миний сэтгэл бага зэрэг цэлмэж, би Бурханы үгийн номыг нээгээд, энэ хэсгийг харлаа: “Та нар өөрсдийгөө таньж мэдэх үнэнд зориулж илүү хичээл зүтгэл гаргасан нь хамгийн өлзийтэй. Бурхан Яагаад та нарыг сайшаадаггүй вэ? Та нарын зан чанар яагаад Түүний дургүйг хүргэдэг вэ? Та нарын яриа яагаад Түүний зэвүүцлийг өдөөдөг вэ? Та нар бага зэрэг үнэнч зан гаргамагцаа өөрсдийгөө магтаж, жаахан хувь нэмрийнхээ төлөө шагнал шаарддаг; ялимгүй дуулгавартай байдал харуулах үедээ бусдыг дорд үзэж, аар саархан ажил хийнгүүтээ Бурханд тоомсоргүй ханддаг… Та нарынх шиг хүн чанарын талаар ярьж, сонсоход үнэхээр тэвчишгүй. Та нарын үг болон үйлдэлд магтууштай юм байна уу?… Энэ та нарт инээдтэй санагдахгүй байна уу? Бурханд итгэдэг гэдгээ та нар сайн мэддэг хэдий ч Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. Та нар ямар ч ач гавьяагүй гэдгээ сайн мэдсээр байж үргэлж л сайрхсан хэвээр байдаг. Өөрийгөө хянаж чадахаа больтлоо эрүүл ухаан чинь дордсон юм шиг та нарт санагдахгүй байна уу? Ийм эрүүл ухаантай байж та нар Бурхантай харилцахад яаж тохирох юм бэ? Энэ чухал мөчид та нар өөрсдийнхөө төлөө санаа зовнихгүй байна уу? Та нарын зан чанар аль хэдийн Бурхантай нийцэлтэй байж чадахааргүй хэмжээнд хүртлээ доройтсон. Тийм болохоор та нарын итгэл инээдтэй биш гэж үү? Та нарын итгэл утгагүй биш гэж үү? Чи ирээдүйдээ хэрхэн хандах гэж байна вэ? Чи өөрийн алхах замыг хэрхэн сонгох гэж байна вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм). Бурханы үг үнэхээр мөн чанарын минь голыг онож, намайг хэлэх үггүй болгов. Үнэхээр их ичсэн надад нуугдах газар ч байсангүй. Үүргээ биелүүлж байхдаа өөрийнхөө талаар юу илчилснээ би эргэн бодлоо: Би ажил дээрээ үр дүнд хүрмэгцээ боломжит хамгийн сайн үр дүнд хүрч, Бурханыг хангалуун байлгахын тулд ажлаа хэрхэн сайжруулах тухай бодоогүй. Харин ч аливаа зүйлсийн байгаа байдалд сэтгэл ханаж, өөрөөрөө бахархан, өөрийгөө ажилдаа тун чадварлаг гэж бодоод, Ариун Сүнсний ажлын үр дүнг өөрийн гавьяа болгожээ. Би өөрийгөө үнэхээр мэддэггүй гэдгээ харав. Бурханы үгэнд: “Та нар ямар ч ач гавьяагүй гэдгээ сайн мэдсээр байж үргэлж л сайрхсан хэвээр байдаг. Өөрийгөө хянаж чадахаа больтлоо эрүүл ухаан чинь дордсон юм шиг та нарт санагдахгүй байна уу? Ийм эрүүл ухаантай байж та нар Бурхантай харилцахад яаж тохирох юм бэ?” гэдэг. Энэ үнэн. Бүх ажлыг Бурхан Өөрөө хийдэг; би зүгээр л хамтран ажиллаж байгаа. Хэрвээ Ариун Сүнс ажиллаагүй байсан бол би өөрөө юу ч биелүүлж чадахгүй байх байсан. Ажилдаа үр дүн гаргасан нь бүхэлдээ Ариун Сүнсний ажлын үр дүн бөгөөд миний хувьд бардамнах зүйлгүй. Гэхдээ би Ариун Сүнсний ажлыг мэдэж чадаагүйгээр зогсохгүй, өөрийгөө ч мэдэж чадсангүй. Ажилдаа гүйцэтгэсэн жаахан зүйлээсээ болж онгироод би Бурханы алдрыг булаан авч, бусдын магтаал, бахдалыг олж авахаар ичгүүр сонжуургүйгээр оролдсон. Харьцалт туулах үедээ өөрийгөө эргэцүүлээгүй, харин ч хэлмэгдсэн мэт санагдаж, үнэмшээгүй. Би бүр ихэд уурлаж, ажиллахгүй байсан. Надад үнэхээр хүн чанар, эрүүл ухаан дутаж байж! Тэр мөчид би эцэст нь жинхэнэ төрхөө тодорхой харсан бөгөөд миний зан чанар тэргүүн тэнгэрэлчийнхтэй адил биеэ тоосон гэдгийг харсан юм. Бага зэрэг ажил хийснийхээ дараа би хэн болохоо ч мэдэхээ байж, Бурханы алдрыг дээрэмдэж, өндөр зиндааны албан тушаалаа хадгалж, бусдаар өөрийгөө хүндлүүлж, бишрүүлэхээр хичээжээ. Ийм зан чанар, эрэл хайгуултай байсан болохоор би Бурханы дайсны замаар алхаж байгаагүй гэж үү? Тэгээд би өөрийн эрхгүй айн чичирлээ. Миний нөхцөл байдал аль хэдийн илт аюултай цэгт хүрсэн ч би үүнийг огт мэдээгүй байв. Би мөн л тэмцэлдэн урагшилж, өөрийнхөө зорилгын төлөө учирлаж, бусад хүн намайг магтахгүй байх үед санаа зовж байлаа. Би үнэхээр маш өнгөцхөн, мунхаг байжээ. Хэрвээ тийнхүү үргэлжлүүлсэн бол би гарцаагүй Бурханыг эсэргүүцэж, Түүгээр шийтгүүлэх байлаа.

Илчлэл болон намайг гэх авралынх нь төлөө Бурханд талархъя. Түүний гайхалтай зохион байгуулалт, зохицуулалт байгаагүй бол, мөн надтай харьцахаар Түүний илгээсэн ах байгаагүй бол би хэн гэдгээ аль хэдийн мартаад, буруу замд хөл тавьж, энэ бүхнийг мэдэлгүй, өөрийгөө зөвтгөх зуураа Бурханы алдрыг дээрэмдэхээр оролдох байжээ. Тэр нь үнэхээр ичгүүртэй! Бурхан намайг ил болгосны ачаар би өөрийн жинхэнэ төрхийг болон үнэний бодит байдал дутмаг өрөвдөлтэй баримтаа эцэст нь харсан юм. Бурханы үйл хэрэг үнэхээр гайхалтай! Тэр мөчид би зүрх сэтгэлдээ Бурханд ийнхүү залбирахгүй байж чадсангүй: “Өө Бурхан минь! Би сөрөг байхыг хүсэхгүй байна, мөн тэдгээр дорд зүйлийн төлөө амьдрахыг хүсэхгүй байна. Харин Таны гэсгээлт, шүүлт, цохилт, сахилгажуулалтаар дамжуулан Таныг мэдэж, Таныг хангалуун байлгахаар эрж хайж, түүнчлэн Таны харьцалт, засалт дунд үүргээ биелүүлэн, улмаар Таны ачийг хариулж чаддаг байхыг л хүсэж байна!”

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үүргээ чанд мөрдөх нь

Ах эгч нар үзүүлбэр үзүүлж, Бурханыг магтан дуулж, бүжиглэж байгааг хараад би маш их атаархдаг байсан. Би өөрөө нэг л өдөр тайзан дээр гарч...

Ташаа мэдээлэл

Шяо Же, Австрали Жил гаруй хугацаанд Бурхан хуурамч удирдагчдыг ялган таних тухай үнэнийг нөхөрлөж, цуглаан дээр би өөрийнхөө ойлголт,...

Leave a Reply