Үүргээ гүйцэтгэхдээ төлөөс төлөхийг хүсээгүйн шалтгаан

2023-03-09

Синтия, Өмнөд Солонгос

Намайг график дизайн дээр ажилладаг байхад шинэ төрлийн зураг гаргахыг бүлгийн удирдагч надад даалгасан юм. Тэр үед би сайн туршлагажаагүй байсан тул тэр ажлын зарчим, үндсийг нь мэдэлгүй, маш их хичээл зүтгэл гаргасан ч хийсэн зүйл минь сайн болоогүй, хэд хэдэн удаа засварлаад ч тэгтлээ их сайжраагүй, энэ шинэ хэв маягаар загвар гаргах үнэхээр хэцүү санагдсан. Бүлгийн удирдагч дахиад төстэй зураг гаргая гэхэд нь би нэлээд дургүйцэж, өөр хүнд шилжүүлэх арга зам бодсоор бүлгийн удирдагчийн өмнө зориудаар өөрийгөө иймэрхүү загвар гаргахдаа сайн биш гэж хэлэв. Бүлгийн удирдагч миний бодож байгаа зүйлийг анзаараад, тэр ажлыг надад даалгахаа болилоо. Дараа нь чуулганы удирдагч нэг зургийг яаралтай засварлахыг надаас хүсэж, бүлгийн удирдагч надад нарийвчилсан заавар өгөхөөр болов. Энэ нь яаралтай зүйл байсан бөгөөд би анхны зохиомжид нь үндэслэн хэлбэрийг нь аль болох хурдан засварлаж, илүү нарийвчилсан хэсгүүдийг сайжруулах ёстой байлаа. Надад энэ нь энгийн сонсогдсон, үндсэн хэлбэр нь байгаа учраас хэдэн жижиг засвар хийхэд л хангалттай байв. Гэтэл миний хийсэн засвар бүлгийн удирдагчийн сэтгэлд нийцэлгүй, надад яаж засах талаар хэдэн зөвлөгөө өгсөн юм. Надад төвөгтэй санагдаж, өөрчлөхийг хүсэхгүй байлаа. Тэр зураг үндсэндээ дажгүй болсон, ашиглахад хангалттай, заавал ингэж нарийн засах хэрэг байна уу? Цаг хугацаа, эрч хүчээ дэмий үрэхийн нэмэр гэж санагдсан. Тэгээд би бодлоо хэлэхээр шийдсэн ч санаанд оромгүй нь, бүлгийн удирдагч надад ийм мессеж илгээлээ: “Та үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулж, ямар нэг үр дүнд хүрье гэж хичээхгүй, байнга л өөртөө төвөг удахгүйг хичээж, хааш яаш хандаж байна. Ийм хандлагатайгаар үүргээ яаж сайн гүйцэтгэж чадах юм бэ?” Энэ дараалсан шүүмжлэлийг хараад би үймэрч, хэлмэгдсэн мэт санагдав. Би үнэхээр тийм муу байсан гэж үү? Хэдэн өдрийн дараа, махан биеийн тав тухад шунаж, бэрхшээлээс зайлдаг гээд удирдагч надтай харьцаж, намайг хэцүү загваруудаас зайлсхийхийг хүсэж, шаргуу хөдөлмөрлөөгүй, үүргээ гүйцэтгэхдээ байнга аргацаадаг, найдаж болохоор биш гэлээ. Үүнийг сонсоод би хүнд цохилтод оров. Намайг сайн таньдаг эгч хүртэл “Хэрэв чи сайн загвар гаргах гэж боддоггүй дизайнер бол яаж үүргээ гүйцэтгэдэг байх юм бэ?” гэж ширүүхэн хэллээ. Тэрийг сонсоод дээрээс минь хүйтэн ус асгаж, голдоо ортол даарах шиг болж, үүргээ гүйцэтгэх хугацаа минь дуусаад, хүн бүр намайг ямар хүн гэдгийг мэдсэн учраас одоогоос хэн ч надад итгэхгүй юм шиг санагдав.

Тэр орой би саяхан болж өнгөрсөн зүйлсийг, мөн миний талаарх бусдын үнэлгээг эргэн бодоод хүн бүрийн урмыг хугалсандаа үнэхээр гонсойж, өөрийгөө үзэн ядсан. Би яагаад үүргээ ингэж гүйцэтгэсэн юм бэ гээд маш их уйлсан. Тэгээд шаналж байхдаа Бурханы үгээс үүнийг уншсан юм: “Үүргээ гүйцэтгэх үедээ хүмүүс өөрсдийг нь ядраахгүй, гадаа гандаж, хөдөө хөхрөхгүй хөнгөхөн ажлыг үргэлж сонгодог. Үүнийг амар хялбар ажлыг сонгож, хүнд хэцүүгээс нь зугтах гэж нэрлэдэг бөгөөд энэ нь махан биеийн тав тухад шунаж буйн илрэл юм. Өөр юу байна вэ? (Үүрэг нь жаахан хэцүү, жаахан ядаргаатай байх үед, мөн төлөөс төлөх шаардлагатай үед үргэлж гомдоллох.) (Хоол хүнс, хувцас хунар, махан биеийн таашаалд анхаарах.) Эдгээр нь бүгд махан биеийн тав тухад шунадгийн илрэл юм. Ийм хүн хүнд хүчир, эрсдэлтэй ажлыг хараад өөр хүн рүү түлхдэг; тэд өөрсдөө зав чөлөөтэй ажлыг л хийдэг бөгөөд яагаад энэ ажлыг хийж чадахгүй талаараа шалтаг тоочиж, өөрсдийгөө хэв чанар муутай, шаардлагатай ур чадваргүй, уг ажил өөрсдөд нь дэндүү ахадна гэдэг—гэтэл үнэн хэрэгтээ энэ нь махан биеийн тав тухад шунаснаас үүдэлтэй… Мөн хүмүүс үүргээ гүйцэтгэж байхдаа байнга гомдоллож, ямар ч хичээл зүтгэл гаргахыг хүсдэггүй, жаахан цаг завтай болмогцоо амарч, дэмий чалчиж, хов жив ярих тохиолдол байдаг. Ажил нь ихсэж, амьдралынх нь хэмнэл, хэвшлийг эвдэх үед тэд үүнд баярладаггүй. Тэд үглэж, гомдоллож, сэтгэл дундуур болж, үүргээ гүйцэтгэхдээ хайнга, хааш яаш болдог. Энэ нь махан биеийн тав тухад шунаж буй хэрэг мөн биз дээ?… Махан биеийн тав тухад шунадаг хүмүүс үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой юу? Үүрэг гүйцэтгэх тухай сэдвийг хөндөж, төлөөс төлөх, зовлон бэрхшээл туулах тухай ярихад тэд толгойгоо сэгсэрсээр байдаг: Тэд дэндүү их асуудалтай тулгарч, гомдлоор дүүрч, бүх зүйлд сөрөг ханддаг. Тийм хүмүүс хэрэггүй, үүргээ гүйцэтгэх эрхгүй бөгөөд таягдан хаягдах ёстой(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үгээс би үүрэг даалгаврын энгийн, хялбарыг нь сонгож, ярвигтай, хэцүүг нь байнга бусдаар хийлгэх гэх нь оюун ухаан, хэв чанарын асуудал биш, харин тав тухад шунаж, төлөөс төлөхийг хүсэхгүй байх явдал гэдгийг харсан. Эргээд бодоход бүлгийн удирдагч намайг шинэ хэлбэрийн загвар дээр ажилла гэхэд дөнгөж сурч байгаа учраас надад хэцүү санагдсан. Ажлаа сайн хийхийн тулд би зовж, төлөөс төлж, анхааралтай бодож тунгааж, ахин дахин хянан засварлах ёстой байсан. Бэрхшээлийг хүсээгүйдээ би энэ ажлаас хойш сууж, бусдад шилжүүлэх шалтаг хайж, энгийн, хялбар ажлыг л хүссэн. Чуулганы удирдагч надаас зураг засварлахыг хүсэхэд бүлгийн удирдагч надад нарийвчилсан заавар өгч, намайг илүү сайн хийж чадна гэж найдсан. Хэдий би зөвшөөрсөн ч үүнийг төвөгтэй гэж бодсон учраас сайтар бодоогүй, хичээл чармайлт гаргаагүй, өөртөө л хялбар байлгахыг оролдсон. Үүнээс болоод зураг сайн үр дүнд хүрэлгүй, хэд хэдэн удаа дахин засварлах шаардлагатай болсон. Юу ч байлаа гэсэн, би бодол санаа, хүчин чармайлт их шаардах зүйлийг хийх дургүй, юмыг хамгийн энгийн, хялбар замаар хийхийг хүсдэг, махан биеэ анхаардаг байжээ. Би Бурханы үгээс үүнийг уншсан, “Тийм хүмүүс хэрэггүй, үүргээ гүйцэтгэх эрхгүй бөгөөд таягдан хаягдах ёстой.” Би бага зэрэг айсан. Үүргээ гүйцэтгэж байхдаа би дандаа махан биеэ хайхарч, тав тухад дурлаад, зовж, төлөөс төлөхийг огт хүсээгүй. Биеийн хүч гаргахаас зайлсхийж, сэтгэл санаагаа зовоохгүй гэж л бодсон. Үүргээ гүйцэтгэсэн арга замд минь Бурханыг гэх чин сэтгэл, үнэнч байдал байгаагүй, ажлаа аргацаагаад дуусгачихад л болно гэж бодсон. Би эерэг үүрэг роль гүйцэтгээгүй төдийгүй ажлын ахицад нөлөөлсөн. Өөрчлөгдөлгүй тэр янзаараа байгаад байвал Бурхан намайг эрт орой хэзээ нэгэн цагт таягдан хаях байлаа.

Дараа нь би Бурханы үгийг илүү их уншив. “Үүргээ биелүүлж байх хугацаандаа, зарим хүн гаднаа ямар ч ноцтой асуудалгүй юм шиг харагддаг. Тэд илт муу юм хийдэггүй; саад тотгор, үймээн самуун учруулдаггүй, эсвэл антихристүүдийн замаар алхдаггүй. Үүргээ гүйцэтгэхдээ тэд ямар нэг томоохон алдаа юм уу зарчмын асуудал гаргадаггүй мөртөө нэг л мэдэхэд, үнэнийг хүлээн авдаггүй, үл итгэгчдийн нэг гэдэг нь цөөн хэдхэн жилийн дотор илчлэгддэг. Яагаад тэр вэ? Бусад хүмүүс асуудлыг олж харж чаддаггүй боловч Бурхан энэ хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинжиж, асуудлыг олж хардаг. Тэд үргэлж хааш яаш байж, үүргийнхээ гүйцэтгэлд гэмшихгүй байж ирсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд аяндаа илчлэгдэнэ. Гэмшихгүй хэвээр байх гэж юу гэсэн үг вэ? Тэд үүргээ гүйцэтгэж байсан ч гэсэн үүрэгтээ үргэлж буруу хандлагатай, хайнга, хааш яаш, хайхрамжгүй хандлагатай байсан бөгөөд өөрсдийгөө зориулах нь бүү хэл, хэзээ ч хичээнгүй байгаагүй. Тэд бага зэрэг хичээл чармайлт гаргаж болох ч зүгээр л дүр эсгэж байдаг. Өөрийгөө бүрэн зориулдаггүй бөгөөд гэм буруу нь эцэс төгсгөлгүй. Бурханы нүдээр бол, тэд хэзээ ч гэмшээгүй; үргэлж хааш яаш байж ирсэн, тэдэнд хэзээ ч өөрчлөлт гараагүй—өөрөөр хэлбэл, тэд гар дахь муугаа хаяж, Түүнд гэмшдэггүй. Бурхан тэднээс гэмшлийн хандлага хардаггүй, хандлагаа өөрчлөхийг нь ч хардаггүй. Тэд тийм хандлага, тийм арга барилаар өөрсдийн үүрэг, Бурханы даалгаварт тууштай ханддаг. Ерөнхийдөө энэхүү зөрүүд, хатуу зан чанарт ямар ч өөрчлөлт байдаггүй, түүгээр ч барахгүй тэд Бурханд өртэйгөө хэзээ ч мэдэрдэггүй, өөрсдийнх нь хайнга, хааш яаш байдал бол гэм буруу, ёрын муу үйл гэдгийг хэзээ ч мэдэрч байгаагүй. Тэдний зүрх сэтгэлд ямар ч өртэй, гэм буруутай, өөрийгөө зэмлэх сэтгэл байдаггүй, өөрийгөө буруутгах сэтгэл бүр ч байдаггүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, энэ хүн аврагдахын аргагүй гэдгийг Бурхан хардаг. Бурхан юу ч хэлсэн бай, тэд хэчнээн олон номлол сонсож, хэчнээн их үнэнийг ойлгосон ч бай, тэдний сэтгэл хөдөлдөггүй бөгөөд хандлага нь хувирч өөрчлөгддөггүй. Бурхан энийг хараад, ‘Энэ хүнд ямар ч найдвар байхгүй. Миний хэлдэг юу ч түүний зүрх сэтгэлийг хөдөлгөдөггүй, Миний хэлдэг юу ч түүнийг буцаан эргүүлж чадахгүй. Түүнийг өөрчлөх аргагүй. Энэ хүн үүргээ биелүүлэхэд тохирохгүй, Миний гэрт үйлчлэл үзүүлэхэд тохирохгүй’ гэж хэлдэг. Бурхан яагаад тэгж хэлдэг вэ? Яагаад гэвэл, үүргээ гүйцэтгэж, ажил хийх үедээ тэд байнга хайхрамгүй, хааш яаш байдаг. Хэчнээн их засалт, харьцалт туулсан ч, тэдэнд хэчнээн их тэвчээр, хүлээцтэй байдал гаргалаа гээд ямар ч үр дүнгүй байдаг бөгөөд тэднийг үнэхээр гэмшүүлж, өөрчилж чадахгүй. Энэ нь тэднийг үүргээ сайн гүйцэтгэхэд хүргэж чадахгүй, үнэнийг үнэхээр эрэлхийлэх зам дээр хөл тавих боломжийг тэдэнд олгож чадахгүй. Иймээс энэ хүн засагдахаасаа өнгөрсөн. Бурхан хүнийг аврагдах аргагүй гэж тодорхойлох үедээ энэ хүнээс чанга зуурсаар байх уу? Тэгэхгүй. Бурхан түүнийг тавьж явуулна(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). “Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Тэдэнд, тэдний бодол, илэрхийлэл, үйлдэлд үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдлыг амьдран харуулах гэрчлэл байгаа эсэхээс энэ нь шалтгаалдаг. Хэрэв чи ийм бодит байдалгүй, үүнийг амьдран харуулдаггүй бол мууг үйлдэгч гэдэг чинь эргэлзээгүй. Бурхан мууг үйлдэгчдийг хэрхэн хардаг вэ? Чиний бодол, гадаад үйлдэл Бурханд гэрчлэл хийдэггүй, Сатаныг ч шившиглэж, ялдаггүй; харин Бурханыг шившиглэж, Бурханыг ичгүүрт автуулах тэмдгээр дүүрэн байдаг. Чи Бурханд гэрчлэл хийж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байгаа юм биш, мөн Бурханы өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа ч юм биш; харин өөрийнхөө төлөө үйлдэж байгаа. ‘Өөрийнхөө төлөө’ гэдэг нь юу гэсэн үг вэ? Нарийн яривал Сатаны төлөө гэсэн үг. Иймээс эцэст нь Бурхан ‘Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ. Бурханы нүдээр бол чи сайн үйл хийгээгүй, харин ч зан авир чинь ёрын муу болж хувирсан. Бурханы сайшаалыг хүртэж чадахгүйгээр үл барам яллагдана. Бурханд ингэж итгэдэг хүн юу олж авахаар эрж хайдаг вэ? Тийм итгэл нь эцэстээ талаар болох биш үү?(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). Хэдийгээр хэцүү, төвөгтэй төслүүдээс зайлсхийсэн ч огт сул зогсоогүй, заримдаа шөнө дүл хүртэл ажилладаг гэж би боддог байсан. Ийм маягаар үүргээ гүйцэтгэх нь хангалттай гэж санагдсан. Гэвч Бурханы үгээс би, Бурхан бидний хэр их ажиллаж, хэр хичээл чармайлт гаргасныг бус, харин үүрэгтээ хандах хандлага, Бурханы хүслийг анхаардаг эсэх, үнэнийг хэрэгжүүлэх гэрчлэлтэй эсэхийг хардаг болохыг ойлгосон. Хүний гүйцэтгэсэн үүрэг Өөрийнх нь сайшаалыг хүртэх эсэхийг Бурхан ийм маягаар шийддэг. Би үүргээ бүтэн цагаар гүйцэтгэж байгаа мэт харагдсан ч үүрэгтээ хааш яаш, хайхрамжгүй хандаж, махан биеэ л анхаарч, өөрийгөө өөгшүүлж, өөртөө хялбар болгоныг хийж, хэцүү болгоноос зугтаж, өчүүхэн ч үнэнч байдалгүй, дуулгаваргүй байжээ. Ийм маягаар үйлчлэл үзүүлэх нь хангалтгүй, Бурханыг хуурахаар оролдож байгаа хэрэг. Намайг дөнгөж юм хийж эхэлж байхад бүлгийн удирдагч надад хэдэн чухал даалгавар даалгасан ч би үүргээ аргацааж, хялбар зүйлд татагдаж, чуулганы ажлыг бус, зөвхөн өөрийгөө анхаарч байсан учраас бүлгийн удирдагч надад чухал төслүүд өгөхөө больсныг бодоход би Бурханы ч, бусад хүний ч итгэж чадахгүй нэгэн болж, энгийн ажил хийн үйлчлэл үзүүлж байсан. Тийм маягаар үүрэгтээ хандсанаар би сайн үйл хийгээгүй төдийгүй, гэм бурууг хуримтлуулсан. Хэрэв би энэ ёрын мууг орхиж, Бурханд гэмшихгүй бол гэм буруу минь нэмэгдэхийн хэрээр Бурхан намайг жигшин, голж, дараа нь намайг бүрэн илчилж, таягдан хаях байсан. Тэр мөчид үүрэгтээ хандах хандлага минь ямар аюултай байсныг ойлгоод, би бага зэрэг айж, энэ удаа засалт, харьцалт туулсан минь Бурханы сануулга, сэрэмжлүүлэг байсныг мөн ухаарсан. Би хэтэрхий хөшүүн, дэндүү удаан сэтгэдэг байжээ. Бусад хүн миний бурууг ахин дахин сануулаагүй бол үүрэгтээ хандах хандлага минь Бурханы зэвүүцлийг төрүүлж гэдгийг харахгүй байх байлаа. Би энэ буруу байдлаа даруй өөрчилж, Бурханд гэмшиж, гөжүүд, тэрслүү байдгаа болих ёстой гэдгийг мэдсэн.

Махан биеийг өөгшүүлж, амар хялбарыг эрж хайдаг байдлынхаа талаар Бурханы үгээс дараах хэсгийг уншсан. “Зарим хүн ямар ч ажил хийж, ямар ч үүрэг гүйцэтгэсэн, амжилтад хүрч чаддаггүй, хийж дийлдэггүй бөгөөд хүмүүсийн гүйцэтгэх учиртай ямар ч үүрэг даалгавар, хариуцлагыг биелүүлэх чадваргүй байдаг. Тэд хог новш биш үү? Хүмүүс гэж дуудагдахад зохистой хэвээр гэж үү? Тэнэг, оюуны хомсдолтой, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг үл тооцвол, амьд ахуйдаа үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа биелүүлэх ёсгүй хүн байна уу? Гэхдээ иймэрхүү хүн үргэлж хуйвалдаж, заль мэх гаргадаг бөгөөд хариуцлагаа биелүүлэхийг хүсдэггүй; үүний утга нь тэд зүй зохистой хүн шиг биеэ авч явахыг хүсдэггүй. Бурхан тэдэнд хэв чанар, билиг авьяас өгч, хүн байх боломж олгосон атал тэд үүргээ гүйцэтгэхдээ эдгээрийг ашиглаж чаддаггүй. Тэд юу ч хийдэггүй, харин юм бүхнийг эдлэхийг хүсдэг. Ийм хүмүүс хүн гэж нэрлэгдэхэд тохирно гэж үү? Тэдэнд ямар ч ажил даалгалаа гэсэн—чухал юм уу жирийн, хэцүү юм уу энгийн байх нь хамаагүй—тэд үргэлж хайнга, хааш яаш хандаж, байнга залхуу, зальжин байдаг. Асуудал гарч ирэхэд тэд хариуцлагыг нь бусдад нялзаахаар оролддог; тэд ямар ч хариуцлага хүлээдэггүй, шимэгч амьдралаараа амьдарсаар байхыг хүсдэг. Тэд хэрэггүй хог новш биш үү?(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). “Ямар төрлийн хүмүүс хэрэггүй хүмүүс вэ? Хэрэггүй хүмүүс бол мулгуу, амьдралд урсгал даган хөвдөг хүмүүс юм. Иймэрхүү хүмүүс юу ч хийсэн хариуцлагатай ханддаггүй, ухамсартай ч байдаггүй; юм бүхнийг холион бантан болгодог. Тэдэнтэй үнэнийг яаж ч нөхөрлөлөө гэсэн, чиний үгийг анхаарахгүй. ‘Би хүсэх л юм бол амьдралд урсгал даган явна. Ямар хамаатай юм бэ? Би үүргээ гүйцэтгэж, идэх хоолтой байгаа, тэр л хангалттай. Ядаж л би гуйлга гуйх шаардлагагүй. Нэг л өдөр идэх юмгүй болох юм бол би тэр үедээ л энэ талаар бодно. Тэнгэр үргэлж нэг хаалгыг нээлттэй орхино. Тиймээс намайг мөс чанаргүй, эрүүл ухаангүй эсвэл мулгуу гэж хэллээ гээд яадаг юм бэ? Би хууль зөрчөөгүй, хэний ч аминд хүрээгүй, юуг ч галдан шатаагаагүй. Сайндаа л би ёс жудаг муутай, гэхдээ тэр нь миний хувьд тийм ч том гарз биш. Идэх хоолтой байгаа цагт зүгээр дээ’ гэж боддог. Энэ үзэл бодлыг чи юу гэж бодож байна? Амьдралд урсгал даган явдаг ийм мулгуу хүмүүс бүгд таягдан хаягдах тавилантай гэдгийг Би чамд хэлье. Тэд яагаад ч аврал хүртэж чадахгүй. Бурханд хэдэн жил итгэсэн боловч үнэнийг огт хүлээн авдаггүй хүмүүс таягдан хаягдана. Хэн ч амьд үлдэхгүй. Хог новш, хэнд ч хэрэггүй хүмүүс бол бүгд үнэгүй хоол идэгсэд бөгөөд таягдан хаягдах тавилантай. Хэрвээ удирдагч, ажилчид зүгээр л тэжээлгэхийг хүсэж байгаа бол тэд бүр ч халагдаж, таягдан хаягдах ёстой. Ийм мулгуу хүмүүс удирдагч, ажилчин болохыг хүссээр байдаг ч тэд зохисгүй. Тэд ямар ч бодитой ажил хийдэггүй хэр нь удирдахыг хүсдэг. Үнэхээр ичгүүр сонжуургүй(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы хатуу илчлэлээс би үүрэгтээ хайнга хандаж, хариуцлага огт үүрэхгүй байх нь хог новштой адил болохыг ухаарсан. Хэрэв юундзүрх сэтгэлээ зориулахгүй, дандаа хойрго хандаж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй, шинэ ур чадварт суралцахгүй бол чи хог л гэсэн үг. Эргэцүүлж бодоод би үүргээ тэгж гүйцэтгэснээ ойлгосон юм. Надад ямар ч ажил өгсөн би нухацтай бодож, зовж, үр дүнд хүрэхээр чармайхыг хүсээгүй. Завгүй харагдаж, сул зогсоогүйдээ сэтгэл ханасан. Үүргээ тийм маягаар гүйцэтгэснээр цаг нөхцөөж байсан биш үү? Мөн би бага байхаасаа гэр бүлийн нөхцөл сайтай, амьдралд санаа зовдоггүй, энэ тэрүүгээр аялж, тав тухтай, амар хялбар амьдардаг хүмүүст байнга атаархаж, өөрөө тийм амьдралтай болохыг маш их хүсдэг байсан. Хүмүүс бид хэдхэн арван жил л амьдарна, өөрийгөө жаргаахгүй юм бол дэмий амьдарсан болох биш үү? гэж бодсон. Том болсон хойно хүн бүр мөнгөний төлөө шаргуу ажиллаж байгааг хараад бизнес эхлүүлсэн ч бас л хэтэрхий их эрч хүч зарцуулахыг хүсэхгүй, дандаа зурагтын шоу, уран зохиолд автаж, бизнесээ олигтой анхаараагүй, мөнгө хийх эсэхээ тоогоогүй. Жилийн эцэс гэхэд би юу ч олоогүй төдийгүй мөнгө алдсан байсан. Тэгсэн ч би тэгж их гуниглаагүй, зүгээр л өөрийгөө тайвшруулж, идэх хоолтой л бол алдах зүйлгүй гэж бодсон. Миний амьдралыг үзэх үзэл “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр”, “Амьдрал богинохон болохоор зугаа цэнгэлийн төлөө амьдар” байлаа. Энэ сатанлаг санаанууд надад нөлөөлсөн учраас би үүргээ зохих ёсоор огт гүйцэтгээгүй, ахиц дэвшил гаргахаар чармайгаагүй. Надад амьдралын зорилго байгаагүй. Итгэгч болсныхоо дараа ч ийм санаа бодолтой амьдарч, үүргээ байнга хөнгөн хуумгай авч үзэн, өөрийгөө зовоолгүй, хэт их юм бодохгүй, стрессдэхгүй байх нь сайхан амьдрах арга зам мэт санагдаж байлаа. Гэвч үнэн хэрэгтээ би ямар ч ажил хариуцаж чадахгүй, ямар ч нэмэргүй, яг л хог шаар шиг байжээ. Өөрийгөө эргэцүүлэх тусам би улам их гайхсан. Би яг Бурханы илчилсэн нэг төрлийн шимэгч байсан биш үү? Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан үгээ илэрхийлж, үнэн болон амиар биднийг хангаад зогсохгүй, амьд үлдэхэд хэрэгтэй бүхнийг бидэнд хайрлаж, элбэг дэлбэг эдлэх боломж өгсөн. Бурхан биднийг харж, хамгаалж, Сатаны урхинд орохоос сэргийлдэг. Гэвч би зүрх сэтгэлгүй байжээ. Үүргээ гүйцэтгэхдээ Бурханы хайрыг хариулах ёстойгоо би мэдээгүй, оронд нь залхуу шимэгч болсон. Энэ сатанлаг бодол намайг хордуулж, надад нэвчсэн байлаа. Би махан биеийг баясгаж, Өөгшүүлэхээ л мэддэг байжээ. Би үүргээ, эсвэл Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ яаж сайн гүйцэтгэх талаар огт нухацтай бодолцож үзээгүй. Ингэж эргэцүүлэх үедээ би өөрийгөө жигшин зэвүүцэж, бас үзэн ядсан. Сатан намайг үнэхээр хэтэрхий гүн завхруулж, би мөс чанар, эрүүл ухаанаа бүрэн алдаж, маш хөшүүн болсон байв. Сатан энэ бодлуудыг ашиглан хүмүүсийг саажилттай болгож, улам доройтуулж, эцсийн дүнд бид яг л алхаж буй сүнсгүй үхдэл мэт хог хаягдал болдгийг би бас харсан. Би үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы сэтгэлийг тайвшруулах ганц ч зүйл хийгээгүйдээ маш их харамсаж, Бурханд үнэхээр өртэй санагдан, ингэж залбирсан: “Бурхан минь, Сатан намайг маш гүн завхруулсан байжээ. Таны илчлэл байгаагүй бол асуудал минь ямар ноцтой болохыг би огт харахгүй байх байлаа. Би үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагагүй, хүн чанаргүй байж, Таны нигүүлслийг маш их эдэлсэн ч Таны хайрыг хариулахаа огт мэддэггүй, шимэгч байжээ. Үнэнийг хэрэгжүүлэхэд махан бие хамгийн том саад болдгийг би харлаа. Би үүнийг хаяж, Танд гэмшиж, үнэнийг ухамсартайгаар эрж хайж, Таны шаардсанаар үүргээ гүйцэтгэмээр байна.”

Дараа нь би Бурханы өөр хэдэн үгийг уншсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Нэгэнт чи хүн тул хүний хариуцлага юу болохыг тунгаан бодох ёстой. Тахимдуу байж, эцэг эхээ тэжээж, гэр бүлийнхээ нэрийг гаргах гэх мэт шүтлэггүй хүмүүсийн хамгийн өндрөөр үнэлдэг хариуцлагыг дурдах шаардлагагүй. Эдгээр нь бүгд хий хоосон, ямар ч бодит утга учиргүй. Хүний биелүүлэх ёстой хамгийн наад захын хариуцлага юу вэ? Хамгийн бодитой нь гэвэл өнөөдөр чи яаж үүргээ сайн гүйцэтгэдэг вэ гэдэг юм. Зүгээр л оромдоод сэтгэл ханавал хариуцлагаа биелүүлж буй хэрэг биш, зөвхөн хоосон сургаалын үгийг давтан хэлж чаддаг байх нь хариуцлагаа биелүүлж буй хэрэг биш. Үнэнийг хэрэгжүүлж, юмыг зарчмын дагуу хийх нь л хариуцлагаа биелүүлж буй хэрэг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэхдээ үр дүнтэй, хүмүүст ашиг тустай байвал л чи хариуцлагаа үнэхээр биелүүлсэн байх болно. Ямар үүрэг гүйцэтгэж байгаа чинь хамаагүй, үнэний зарчмын дагуу тууштай үйлдэж байгаа цагт л хариуцлагаа үнэхээр биелүүлсэн байх болно. Аливааг хийх хүний арга барилаар оромдсон болох нь хааш яаш, хуумгай байгаа хэрэг; үнэний зарчмыг баримтлах нь л зүй ёсоор үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг. Чи үүргээ биелүүлж байгаа нь үнэнч байдлын илрэл биш гэж үү? Энэ нь үүрэгтээ үнэнч байгаагийн илрэл юм. Хариуцлагын ийм мэдрэмж, ийм хүсэл, зоригтой байх үед л, үүрэгтээ үнэнч байгаагийн илрэл чамаас харагдах үед л Бурхан чамайг ивээж, сайшаан үзэх болно. Чамд ийм хариуцлагын мэдрэмж ч байхгүй бол Бурхан чамайг дэмий сэлгүүцэгч, тэнэг хэмээн үзэж, дорд үзнэ… Бурхан хүнд чуулганы тодорхой ажил даалгахдаа түүнээс юу хүлээж байдаг вэ? Юун түрүүнд Бурхан түүнийг хариуцлагатай, хичээнгүй байж, уг ажлыг асар их ач холбогдолтой гэж үзэж, сайн хийнэ гэж найддаг. Хоёрдугаарт, тэр бол итгэж болохуйц хүн, хэчнээн их хугацаа шаардагдаж, орчин нь яаж ч өөрчлөгдсөн бай, хариуцлагын мэдрэмж нь ганхахгүй, ёс жудаг нь сорилтыг даван туулна гэж Бурхан найддаг. Хэрвээ тухайн хүн итгэл даахуйц бол Бурханы санаа амарна. Бурхан дотроо түүнд итгэж байгаа учраас энэ асуудлыг хянаж, шалгахаа болино. Бурхан түүнд энэ ажлыг өгөх үед тэд ямар ч алдаа эндэлгүйгээр гарцаагүй гүйцэлдүүлдэг. Хүмүүст ажил даалгах үедээ Бурханы хүсэл ийм байдаг биш үү? (Тийм.) Тэгвэл чи Бурханы хүслийг ойлгомогцоо Бурханы итгэлийг хүлээж, Бурханы ивээлийг хүртэхийн тулд юу хийх ёстой вэ? Хүмүүсийн гүйцэтгэл, зан авир, үүрэгтээ хандах хандлага нь бүр өөрсдийгөө ч үзэн ядахад хүргэдэг үе олон бий. Ийм байж, чамайг ивээж, чамд нигүүлсэл үзүүлж, онцгойлон хандахыг Бурханаас шаардаж яаж чадаж байна аа? Энэ чинь эрүүл ухаангүй хэрэг биш үү? (Тийм ээ.) Чи өөрөө өөрийгөө дорд үзэж, бүр жигшдэг байж чамайг ивээхийг Бурханаас шаардах нь утгагүй хэрэг. Тиймээс, хэрвээ чи Бурханы ивээлийг хүртэхийг хүсвэл бусад хүн ядаж л чамд итгэж чаддаг байх ёстой. Бусдын итгэлийг олж, ивээлийг хүртэж, өөрийгөө сайнаар бодуулахыг хүсвэл чи ядаж л хүндлүүштэй, хариуцлагатай, хэлсэн үгэндээ хүрдэг, итгэл даадаг байх ёстой. Тэгвэл Бурханы өмнө яах вэ? Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагатай, хичээнгүй, үнэнч байвал чамаас Бурханы шаарддаг шаардлагыг үндсэндээ биелүүлжээ. Тэгэхээр Бурханы сайшаалыг хүртэх найдлага чамд байна, тийм биз дээ?(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үгээс би хүн бүрд өөрийн гэсэн хариуцлага, үүрэг байдаг, нэр хүнд, үнэ цэнтэй амьдрахад хамгийн гол нь хариуцлагаа биелүүлж, үүрэгтээ нухацтай, анхааралтай хандах явдал гэдгийг мэдэж авсан. Бусад хүн бидэнд байнга сануулах шаардлагагүй, бид хариуцлагатай байх ёстой. Эцсийн дүндээ яах нь хамаагүй, хүн хийж байгаа зүйлдээ зүрх сэтгэлээ зориулдаг эсэх нь чухал. Ийм хандлагатай хүмүүс л ёс жудаг, нэр хүндтэй, итгэл даадаг бөгөөд Бурхан тэдний үйлдлийг санах болно. Бурханы хүслийг ойлгосон нь намайг гэгээрүүлж, надад хэрэгжүүлэлтийн замыг өгсөн. Дараа нь би үүргээ гүйцэтгэхдээ илүү анхааралтай байж, үнэний зарчмыг эрж хайн, аль байдгаараа чармайхыг өөртөө байнга сануулж байлаа.

Нэгэнтээ нэг эгчтэй нэг зургийн загварын талаар ярилцаж байтал эгч барууны хэв маягийг лавлагаа болгон ашиглаж, сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй гэж хэлэв. Эгчийг “Сэтгэгдэл төрүүлэх” гэж хэлэхэд би тэр чинь хэцүү, барууны хэв маяг гоё харагддагийг би мэдэх ч янз бүрийн гоёлын эффект оруулах төвөгтэй гэж бодсон. Бусад эгч нар өмнө нь дандаа ийм загвар хийдэг байсан, би үүнд тийм ч чадварлаг байгаагүй. Үүнийг сайн хийх нь миний хувьд үнэхээр хэцүү, маш их цаг хугацаа, эрч хүч орох байв. Тэгээд би дургүйцэж, үүнээс татгалзан, өөр эгчээр хийлгэхийг хүссэн ч өмнө нь уншсан Бурханы үгийн нэг хэсэг бодогдсон юм: “Бурханы гэр чамд хийх ажил өгч, чи: ‘… Чуулган надад ямар ч ажил оноосон бай, би бүх зүрх сэтгэл, хамаг чадлаараа хүлээн авна, миний ойлгохгүй ямар нэг зүйл байвал, эсвэл асуудал гарч ирвэл үнэнийг эрж хайж, Бурханд залбирч, үнэний зарчмыг ойлгож, аливааг сайн хийнэ. Ямар ч үүрэг гүйцэтгэсэн бай, өөрт байгаа бүхнээ зориулаад үүргээ сайн гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгана. Би юунд ч хүрч чадах байлаа гэсэн, өөрийнхөө үүрэх ёстой бүх хариуцлагыг үүрэхийн тулд чадах бүхнээ хийнэ, ядаж л би мөс чанар, эрүүл ухааныхаа эсрэг явахгүй, хайнга юм уу хааш яаш, зальжин юм уу хойрго хандахгүй, бусдын хөдөлмөрийн үр шимийг эдлэхгүй. Мөс чанарын стандартаас доогуур зүйл хийхгүй’ гэж хэллээ гэе. Энэ нь хүний биеэ авч явах наад захын стандарт бөгөөд үүргээ ийм маягаар гүйцэтгэдэг хүн мөс чанартай, эрүүл ухаантай хүн байх шалгуурыг хангана. Чи үүргээ биелүүлэхдээ ядаж л мөс чанар цэвэр байх ёстой, ядаж л өдрийн гурван хоолоо олсон, хоол гуйж гувшиж яваагүй гэдгээ мэдрэх ёстой. Үүнийг хариуцлагын мэдрэмж гэдэг. Хэв чанар сайтай, муутай байх эсэх чинь, үнэнийг ойлгодог эсэх чинь хамаагүй, чи ‘Энэ ажлыг надад оноосон юм чинь би үүнд нухацтай хандах ёстой; би үүнд санаа тавьж, бүх зүрх сэтгэл, хамаг чадлаараа сайн хийх ёстой. Үүнийг төгс сайн хийж чадах эсэхийн тухайд бол би баталгаа өгч чадахгүй ч сайн хийхийн тулд хамаг чадлаараа хичээнэ, үүнд хайнга, хааш яаш хандахгүй. Асуудал гарах юм бол би хариуцлага хүлээж, үүнээс заавал сургамж авч, үүргээ сайн гүйцэтгэх ёстой’ гэсэн хандлагатай байх ёстой. Энэ бол зөв хандлага юм(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Өмнө нь үүрэгтээ ямар хариуцлагагүй байснаа бодоход би байнга л үүргээ аргацааж, Бурханы жигшдэг маш их зүйлийг хийсэн. Энэ удаа би махан биеийг өөгшүүлж, тав тухад шунаж болохгүй, Бурханы хүслийг анхаарч, үүрэгтээ хариуцлагатай байх ёстой. Би дотроо хэчнээн ихийг хийсэн ч бай, эхлээд дуулгавартай байж, шаргуу ажиллах ёстой гэж шийдсэн. Чадах бүхнээ хийх нь хамгийн чухал. Ингэж бодоод би зүг чигтэй болох шиг санагдсан. Би ажлынхаа зарчмыг тунгаан бодож, хэдэн лавлах материал цуглуулж, дараа нь хэдэн хувилбар гаргаад, бусад эгч нарын саналыг авахаар илгээлээ. Хэд хэд засварласны дараа эцэст нь энэ ажил дуусав. Ийм маягаар хийхэд зүрх сэтгэл минь амар тайван, урьдынхаасаа илүү бодитой санагдсан.

Дараа нь би өөрийгөө эргэцүүлж, үүргээ гүйцэтгэхдээ махан биеэ хаяхад анхаарч, өдөр тутмын амьдралын жижиг зүйлийг ч, чуулганаас даалгасан даалгаврыг ч сайтар бодож, үүргээ яаж илүү сайн гүйцэтгэх талаар боддог болсон. Үнэндээ энэ нь намайг ядраагаагүй, харин ч сэтгэл хангалуун байлаа. Тийм хүн байх үнэхээр сайхан. Хэдийгээр би хааяа махан биеэ анхаарч, өөрийгөө өөгшүүлэхийг хүсдэг ч завхралаа урьдынхаасаа илүү мэдэж авсан. Би тэр даруй Бурханд залбирч, махан биеэ хаяхад минь туслахыг гуйж, хэрэв дахиад хааш яаш, ов мэхтэй, хариуцлагагүй байвал намайг сахилгажуулахыг гуйх хэрэгтэй гэдгээ мэднэ. Аажмаар би үүрэгтээ ачаа үүрч чаддаг болж, хариуцлагаа үүрч, үүргээ гүйцэтгэх хүсэлтэй болсон юм. Энэ бол шулуун шударга, нэр хүндтэй, сэтгэл амар амьдрах цорын ганц зам.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Аминч занг яаж шийдвэрлэх вэ

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний үйл хэргийг сайн, муу гэж үнэлдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл, үйлдэлд...

Бурханы шүүлт намайг аварсан

Флавиен, Бенин 2019 оны 9-р сард би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авчхаад, цуглааны үеэр сайн нөхөрлөж, хурдан ойлгодог,...

Энжелийн түүх

Мьянмар, Ан Ци 2020 оны 8-р сард би Е Шян эгчтэй фэйсбүүкээр танилцсан юм. Эгч надад Эзэн Есүс эргэж ирээд, үнэнийг илэрхийлж, эцсийн...

Leave a Reply