Хүмүүсийг сохроор шүтсэний дараах эргэцүүлэл

2023-03-09

Жян Лин, Хятад

2019 онд би нэгэн чуулганы удирдагч байхдаа дээд түвшний хоёр удирдагчтай уулзсан юм. Тэд үнэнийг нөхөрлөж, асуудалд хандахдаа асуудлын мөн чанарыг олж, аливааг гадна талаас нь эхлээд гүнд нь хүртэл эмх цэгцтэй нөхөрлөж, задлан шинжилдэг байв. Тэрийг сонсох нь надад ашиг тустай санагдаж, тэд аливаа зүйлийг гүн гүнзгий хардаг, үнэний бодит байдалтай гэж бодов. Амийн туршлага минь бага болохоор ийм хүмүүс намайг чиглүүлбэл би хурдан ахиц дэвшил гаргаж, илүү их үнэнийг мэдэж аваад, баталгаатай аврагдана гэж бодсон юм. Тэрний дараа би ажил дээрээ ямар ч асуудал, бэрхшээлтэй тулгарсан, эхлээд тэдэн рүү бичиж, тусламж хүсдэг байв. Тэд хариундаа дэлгэрэнгүй чиглэл зааварчилгаа өгч, асуудалд минь шийдэл өгснөөр би тэднийг бүр ч илүү биширч, тэдэнд найддаг болсон юм. Аажмаар том, жижиг гэлтгүй бүх асуудлыг шийдвэрлэхэд, жирийн зүйл дээр хүртэл тэднээс тусламж гуйдаг болсон. Би сөрөг байдалд орох бүрдээ Бурханы үгийг уншиж, үнэнийг эрж хайх юм уу хамтрагч эгчтэйгээ нөхөрлөхөд анхаарахын оронд, асуудлаа шийдэхийн тулд нөгөө удирдагч нартай цуглаан хийхийг хүлээдэг байлаа. Цуглаан дээр тэднийг нөхөрлөх үед би анхааралтай сонсож, хичээнгүйлэн тэмдэглэж авч, ямар нэг зүйл орхичих вий гэж айдаг байсан. Цуглаан дээр тэд байнга бидний асуудлыг хэлж өгч, задлан шинжилж, харьцалт туулах үедээ маргаж, өөрсдийгөө өмөөрвөл биднийг газар дээр нь илчилдэг байсан. Заримдаа намайг өөрөө ч мэддэггүй байсан завхралаа харуулах үед далд сэдлийг минь хэлж өгч, үйлдлийн минь уг чанарыг задлан шинжилж чаддаг байлаа. Энэ нь тэд үнэнийг ойлгодог, үнэний бодит байдалтай гэх бодлыг минь бататгасан тул би тэднийг улам их биширч, хүндлэх болсон. Гэвч тэднийг таньдаг болоод хэсэг хугацаа өнгөрсний дараа би тэд асуудал шийдвэрлэх үедээ зүгээр л бидний харуулсан завхарсан зан чанарыг хэлж өгдөг ч өөрсдийнхөө харуулсан завхрал, бодит туршлагаа нөхөрлөх нь маш ховор болохыг ойлгосон. Өөрсдөд нь ямар ч завхрал байхгүй, үнэнийг яг хэрэгжүүлж чаддаг мэт ихэвчлэн эерэг оролтынхоо талаар л ярьдаг байлаа. Тэд зөвхөн ажилд анхаардаг, амийн оролтгүй мэт бүүр түүрхэн санагдсан ч бусдын асуудлыг харж, ажлыг маань чиглүүлж чадаж байгаа нь нэг төрлийн амийн оролт, бодит байдал биш үү гэж би бодоод тэднийг биширч, шүтсээр, тэр ч байтугай ажлын хэв маягийг нь дуурайж, ах эгч нарын үүргээс асуудал харвал эсвэл тэднийг завхарсан зан чанар харуулбал нөгөө удирдагч нар шиг тэднийг хайр найргүй илчилж, харьцаж, тэгснээс болоод зарим нь сөрөг байдалд живж, надаас айж, миний дарамтад орох болсон. Удирдагчдыг хэтэрхий их шүтсэндээ би асуудал тулгарахад Бурханд найдаж, үнэнийг эрж хайлгүй, харин удирдагчдыг эрж хайн, асуудлыг засуулдаг байлаа. Аажмаар сэтгэхүй минь маш их булингартаж, юмс бүрхэг санагдах болж, ах эгч нарын байдал, ажлын асуудал гээд аливаа зүйлийн учрыг олж ерөөсөө чадахгүй, урьд нь шийдвэрлэж чаддаг байсан асуудлуудаа яахаа мэдэхгүй байлаа. Ариун Сүнсний ажлыг мэдэрч чадахгүй, улам болхи болж байсан ч өөрийгөө бас л эргэцүүлээгүй.

Дөрөвдүгээр сарын нэгэн өдөр би нөгөө хоёр удирдагч буруугаа хүлээж, огцорсон, хуурамч удирдагч, үнэнийг эрж хайдаггүй хүмүүс гэдэг нь илчлэгдсэн гэсэн гэнэтийн мэдээ авлаа. Би үнэн гэдэгт нь зүгээр л итгэж чадаагүй. Хэдэн өдрийн турш тэд яаж буруугаа хүлээж, огцордог байна аа гэж гайхсаар байлаа. Тэд маш ихийг мэддэг, ажилдаа чадварлаг хэр нь үнэнийг эрж хайдаггүй хүмүүс гэж илчлэгдлээ, би тэдний хэмжээнд хүрэхгүй, тэгэхээр ийм маягаар итгэлээ хэрэгжүүлээд байвал үүргээ сайн гүйцэтгэж, Бурханаар авруулж чадах уу? Тэр үед сэтгэл үнэхээр гонсойж, бүр буруугаа хүлээж, огцрох талаар ч бодсон. Гэхдээ би буруу байдалтай байгаагаа маш тодорхой ойлгож, өөрөөсөө би Бурханд итгэдэг үү, хүнд итгэдэг үү гэж асуусан. Дээд түвшний хоёр удирдагч огцрох нь надад яагаад ингэж их нөлөөлж, бүр Бурханаар авруулах найдвараа ч алддаг билээ? Би Бурханд итгэдэг ч хүмүүсийг шүтдэг, зүрх сэтгэлд минь Бурханыг гэх зай байхгүй гэдгийг, бас аюултай байдалд байгаагаа ойлгосон. Айсандаа би яаран залбирч, завхралаа мэдэхэд минь чиглүүлээч гэж Бурханаас гуйлаа. Маргааш нь Бурханы үгээс энийг уншив. “Бурханыг дагадаг гэцгээдэг хүмүүс нүдээ нээгээд, яг хэнд итгэдгээ нэг сайн харсан нь дээр шүү: Итгэдэг зүйл чинь үнэхээр Бурхан уу, эсвэл Сатан уу? Хэрвээ итгэдэг зүйл чинь Бурхан биш, харин өөрийн чинь шүтээнүүд гэдгийг мэдэж байгаа бол өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Хэрвээ чи хэнд итгэдгээ үнэхээр мэдэхгүй байгаа бол мөн л өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Тэгж хэлэх нь доромжлол болно! Хэн ч чамайг Бурханд итгэ гэж хүчлээгүй. Надад итгэдэг гэж та нар бүү хэл; ийм яриаг Би хангалттай их сонссон бөгөөд дахин сонсохыг хүсэхгүй байна, учир нь итгэдэг зүйл чинь та нарын зүрх сэтгэл дэх шүтээнүүд, мөн та нарын дундах нутгийн дээрэнгүй этгээдүүд юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). Бурханы үгийг уншаад сэтгэл минь хөдөлсөн, ялангуяа энэ хэсэг нь “Нүдээ нээгээд, яг хэнд итгэдгээ нэг сайн харсан нь дээр шүү.” Миний сэтгэл шимширч, Бурхан намайг илчлэх шиг санагдсан. Тэр хоёр удирдагчтай яаж харьцаж байснаа, асуудлыг тодорхой, системтэй шийдвэрлэдэг, эмх цэгцтэй ярьдаг гэж хардаг байснаа бүгдийг нь эргэн санав. Тэд үнэнийг мэддэг, үнэний бодит байдалтай, тэдэнтэй илүү их нөхөрлөвөл амийн хувьд илүү хурдан өсөж, баталгаатай аврагдана гэж би боддог байсан. Тиймээс ямар ч асуудал, бэрхшээлтэй тулгарсан би, Бурханд найдаж, үнэнийг эрж хайн шийдвэрлэхийн оронд дандаа тэднийг эрж хайн, тэдэнд найдаж, хэлснээр нь хийдэг байсан. Зүрх сэтгэлд минь тэд хэдийнээ миний шүтээн, миний багана болсон байлаа. Тэд буруугаа хүлээж, огцрох үед би үүргээ гүйцэтгэх зам, чиглэлгүй мэт санагдсан. Эцэст нь би үргэлж Бурханд биш хүнд найдаж, хүнээс тусламж эрж байснаа ухаарсан. Өнгөн дээрээ би Бурханд итгэж, үүрэг гүйцэтгэж, өдөр бүр Бурханд амаараа залбирч байсан ч гагцхүү зүрх сэтгэлд минь Бурханы орон зай байсангүй. Би асуудал тулгарахад дандаа хүмүүсийг эрж хайж, сонсож байсан. Би илэрхий хүмүүст итгэдэг ч, Бурханд итгэдэг гэж хэлсээр, Бурханыг хуурч, гутааж байжээ! Тэгээд би Бурханы энэ үгийг санасан юм. “Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж, эсвэл бишрэн шүтэх ёсгүй; чи Бурханыг эн тэргүүнд, хүндэлдэг хүмүүсээ хоёрдугаарт, өөрийгөө гуравдугаарт тавих учиргүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь орон зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг, ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг Бурхантай дүйцүүлж, адилтган бодох ёсгүй. Бурхан үүнийг тэвчихгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг). Бурханы зөвт зан чанарт халдаж болохгүй гэдгийг би үнэнхүү мэдэрсэн. Бурхан бидэнд Бурханд итгэхдээ бид Бурханыг шүтэж, Бурханыг агуу гэж дээдлэх ёстой гэж тодорхой хэлсэн. Бид Бурханд найдаж, хүмүүсээс биш Бурханаас тусламж эрэх ёстой. Бурханд итгэдэг дүр эсгээд хүнийг шүтэж дагахыг Бурхан хэнд ч зөвшөөрөхгүй. Энэ бол Бурханы зан чанарт халдаж байгаа явдал, Бурхан үүнийг тэвчихгүй. Хэсэг хугацаанд би Бурханд маш их залбирч, яагаад тэр хоёр удирдагчийг тэгтлээ их биширснээ эргэцүүлэв. Бурханы зарим үгийг уншсан минь энэ асуудлыг бага зэрэг ойлгоход тусалсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чи Христийн даруу занг бус, харин эрхэм хүндтэй байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухааныг биш, харин бузар булай ертөнцөд хөлбөрдөг тэдгээр самуун явдалтныг эрхэмлэн хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахил агнаж, цадиггүй амьдардаг тэдгээр үхдэлийг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, үгээр л чамайг тэтгэж, хянаж байдаг тэр бодлогогүй антихристүүдийн тэвэрт дуртайяа очдог. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, нөлөө рүү хандсан хэвээр байна. Гэсэн ч, Христийн ажил хүлээн авахад хэцүү санагдаж, чи үүнийг хүлээн авахыг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чамд өөр ямар ч сонголт байхгүй байсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Зүрх сэтгэлд чинь хэд хэдэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг, мөн нөлөө бүхий үг, гарыг нь ч мартаж чаддаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм биш. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх зохисгүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, ямар ч сүрлэг байдалгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?). “Ямар түвшний удирдагч, ажилчин байх нь хамаагүй, багахан үнэнийг ойлгодог, жаахан авьяас чадвартай болохоор нь шүтэж, тэд үнэний бодит байдалтай, өөрт чинь тусалж чадна гэж бодоод бүх зүйл дээр тэднийг дээдлэн хүндэлж, түшиж, үүгээр дамжуулан авралд хүрэхийг хичээдэг бол та нар мунхаг, мэдлэггүй юм. Эхлэлийн цэг чинь угаасаа буруу учраас эцэст нь энэ бүхэн талаар болно. Хүн хэчнээн олон үнэнийг ойлгодог байх нь хамаагүй, хэн ч Христийн оронд зогсож чадахгүй бөгөөд хүн хэчнээн авьяастай байх нь хамаагүй, тэдэнд үнэн байгаа гэсэн үг биш учраас хүмүүсийг шүтэж, дээдлэн хүндэлж, дагадаг хүмүүс эцэстээ бүгд таягдан хаягдаж, яллагдана. Бурханд итгэгчид зөвхөн Бурханыг л дээдэлж, дагаж болно. Удирдагчид болон ажилчдын хэргэм зэрэг ямар ч байлаа гэсэн, тэд бол эгэл жирийн хүмүүс юм. Хэрвээ чи тэднийг даргаа гэж үзэн, тэд чамаас илүү дээр, илүү чадварлаг, чамайг удирдах ёстой, тэд бүх талаар хэнээс ч илт давуу гэж боддог бол тэгэх нь буруу—энэ нь төөрөгдөл. Тэгвэл ийм төөрөгдөл чамайг ямар үр дагаварт хүргэх вэ? Энэ нь, өөрийнхөө удирдагчдыг бодит байдалд нийцэхгүй шаардлагатай өөрийн эрхгүй жишиж, тэдэнд байгаа асуудал, дутагдалд зөвөөр хандахгүй байхад хүргэнэ; үүний зэрэгцээ чи тэдний зан ааш, авьяас, ур чадварт ихэд татагдсаар нэг л мэдэхэд тэднийг шүтэж, тэд чиний Бурхан болно. Тэднийг үлгэр дуурайл, шүтэх объект болгож эхэлсэн мөчөөс эхлээд тэдний дагалдагчдын нэг болох хүртэлх тэр зам бол чамайг Бурханаас өөрийн эрхгүй холдуулах зам юм. Тэгээд чи Бурханаас аажмаар холдож байхдаа ч Бурханыг дагаж байна, Бурханы гэрт, Бурханы өмнө байна гэж итгэсээр байх боловч үнэндээ чи Сатаны хамсаатанд, антихристүүдэд татагдан холдсон байх болно. Тэгээд чи бүр үүнийгээ ч мэдрэхгүй. Энэ бол маш аюултай явдал юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нэг талаар, антихристийн уг чанар, мөн чанарыг ялган таних чадвартай, үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг антихристийн үзэшгүй муухай царайг нэвт харах чадвартай байх шаардлагатай. Бас хүмүүсийг мэхэлж, урхидахдаа антихристүүдийн түгээмэл хэрэглэдэг арга техникээс гадна аливааг хийдэг арга замыг нь мэддэг байх шаардлагатай. Нөгөө талаар, та нар Бурханы зан чанар, мөн чанарыг мэдэхээр эрэлхийлэх ёстой. Зөвхөн Христ л үнэн, зам, амь бөгөөд ямар нэг хүнийг шүтэх нь чамд гай гамшиг, золгүй явдал авчирна гэдгийг тодорхой мэдэж байх ёстой. Христ л хүмүүсийг аварч чадна гэдэгт итгэж, туйлын итгэлтэйгээр Христийг дагаж, дуулгавартай байх ёстой. Гагцхүү энэ л хүний амьдралын зөв зам билээ. ‘Ямартай ч удирдагчдыг ингэж шүтэх шалтгаан надад бий—зүрх сэтгэлдээ би авьяас чадвартай хэнийг ч аяндаа шүтдэг. Миний үзэлд нийцдэг ямар ч удирдагчийг шүтдэг’ гэж зарим хүн хэлж магадгүй. Бурханд итгэдэг хэр нь чи яагаад хүнийг шүтэх гэж зүтгэдэг юм бэ? Эцсийн эцэст, хэн чамайг аврах юм бэ? Хэн чамайг үнэхээр хайрлаж, хамгаалдаг юм бэ—чи үнэхээр ойлгож чадахгүй нь гэж үү? Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг бол Бурханы үгийг анхаарах ёстой, хэрвээ хүн зөв зүйтэй ярьж, үйлдэж, энэ нь үнэний зарчимд нийцэж байвал чи зүгээр л үнэнд захирагдаж буй хэрэг биш үү? Чи яагаад ийм өөдгүй байдаг юм бэ? Яагаад өөрийнхөө шүтдэг хүнийг олж дагана гэж зүтгэдэг юм бэ? Яагаад Сатаны боол байх дуртай юм бэ? Тэгэхийн оронд яагаад үнэний зарц байдаггүй юм бэ? Хүн эрүүл ухаантай, эрхэм чанартай эсэх нь үүнээс харагддаг(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 6-р зүйл: Тэд зальхай авирладаг, дур зоргоороо, захирангуй байдаг, бусадтай хэзээ ч нөхөрлөдөггүй, хүмүүсийг өөртөө дуулгавартай байлгахаар хүчилдэг). Энэ хэсгүүдийг уншаад Бурханы тодорхойлсончлон би Сатаны боол байсан юм шиг санагдав. Би хүмүүсийг шүтэж, дагах дуртай, байр суурь, билиг авьяастай, сайхан ярьдаг хүмүүсийг биширдэг байжээ. Дээд түвшний тэр хоёр удирдагч үнэнийг нөхөрлөж, асуудлыг шийдэхдээ голыг нь олдог, мөн нөхөрлөл нь тодорхой, эмх цэгц сайтай байгааг хараад би билиг авьяас, ажлын чадварт нь автаж, тэд үнэнийг ойлгодог, үнэний бодит байдалтай гэж бодсон тул сохроор биширч, найджээ. Тэднийг чиглүүлбэл би үнэнийг мэдэж авч, ажлаа сайн хийж чадна, амийн хувьд хурдан өсөж, аврагдах найдлагатай, тэдний тусламж, удирдамж байхгүй бол аврагдах найдвар минь бага гэж бодсон. Би маш их будилж, сохорсон байжээ! Бурхан бол үнэний эх сурвалж. Зөвхөн Бурхан хүмүүсийг үнэнээр хангаж, асуудал, бэрхшээлийг маань шийдвэрлэж, Сатаны хүчнээс биднийг аварч чадна. Хэр өндөр байр суурьтай, ямар авьяас билиг, ур чадвартай байх нь хамаагүй тэд Сатаны завхруулсан хүн хэвээр байх тул бид хүнд найдаж, шүтэж болохгүй. Би итгэгч байсан хэр нь зүрх сэтгэлд минь Бурханы орон зай байгаагүй. Асуудалтай тулгарахад огт Бурханд найдаж, үнэнийг эрж хайгаагүй, харин тэр хүмүүсийг ирж засахыг хүлээдэг байсан. Тэнэг биш үү? Тэр хоёр удирдагч зарим асуудлыг нэвтэрхий мэдэж, ойлголтоо тайлбарлаж чаддаг байсан ч тэр бүгд нь Бурханы үгээс мэдэж авсан зүйл. Мөн, хэчнээн билиг авьяастай, уран яруу байсан ч тэд бол завхарсан хүмүүс, тэд үнэнийг огт эзэмшээгүй. Мөн тэд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах ёстой, тэдэнд Бурханы аврал хэрэгтэй. Гэтэл би тэднийг шүтэж, биширсэн. Тэр ч байтугай авралд хүрэх итгэлийн замаа туулахдаа тэдэнд найдахыг хүссэн. Би үнэхээр тэнэг байжээ. Энийг хараад би айсан. Би үнэнийг эрж хайхаа болиод, хүмүүсийг сохроор шүтэж, зүрхнийхээ гүнд хэн нэгнийг Бурханаас дээгүүр тавина гэж бодож байсангүй. Би хэдийнэ өөрийгөө Бурханаас хөндийрүүлж, Бурханаас урваж, Бурханы эсрэг замаар явж байж. Ингэж бодоход буруутай санагдаж, харамсаж, Бурханд гэмшихийг хүслээ.

Хожим нь би тэр хоёр удирдагчийн халагдсан шалтгааныг олж мэдсэн юм. Нэг нь нэр хүнд, байр суурийн араас хөөцөлдөж, байнга өөрийгөө гайхуулж, ажлаа бишрүүлэхийг хүсдэг байсан. Ажил нь үр дүнгүй болоход тэр эгч сэтгэлээр унаж, хойрго болсон. Ах эгч нар олон удаа тэр эгчтэй нөхөрлөж, туслахыг оролдсон ч өөрчлөгдөөгүй. Эцэст нь ямар ч бодит ажил хийж чадаагүй тул ажлаасаа гарсан. Нөгөө нь гэр бүлийнхэн нь түүнийг хаасан тул Бурханд итгэх хэцүү байна гэж гомдоллоод үүргээ орхиж, гэр бүлийнхэнтэйгээ амьдрахаар гэртээ харьсан. Би энийг сонсоод мэл гайхсан. Ерөнхийдөө тэд цуглаан дээр нөхөрлөлийнхөө үеэр том ярьж, бусдын асуудлыг шийдэхдээ сүрхий хэр нь өөрсдөө ижил асуудлуудтай тулгарах үед яаж сэтгэл нь хоёрдож чадаж байна аа? Яагаад үнэнийг хэрэгжүүлж чадсангүй вэ? Урьд нь би тэднийг үнэнийг хэрэгжүүлдэг, үнэний бодит байдалтай гэж боддог байсан ч эцсийн эцэст тэдэнд ямар ч үнэний бодит байдал байхгүйг олж харлаа. Ямар нэгэн зүйл ашиг сонирхлыг нь хөндөх үед тэд гомдоллож, үүргээ орхижээ. Тэд үнэнийг огт эрэлхийлдэггүй байж. Зүрх сэтгэлд минь байсан тэдний талаарх эрхэм дээд төсөөлөл агшны дотор нуран унасан.

Дараах нь би энэ асуудлын талаарх Бурханы зарим үгийг уншсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы үгийг бариад, ичиж зоволгүй тайлбарлаж чаддаг байх нь бодит байдалтай гэсэн үг биш; аливаа юм чиний төсөөлсөн шиг энгийн байдаггүй. Бодит байдалтай эсэх чинь чиний хэлдэг зүйлд биш, харин амьдран харуулдаг зүйлд үндэслэдэг. Бурханы үг чиний амь, төрөлх илэрхийлэл болсон цагт л чамайг бодит байдалтай болсон гэж хэлж болох ба тэр үед л чамайг жинхэнэ ойлголт, бодит биеийн хэмжээтэй болсонд тооцож болно. Чи шинжилгээг удаан хугацааны туршид тэсвэрлэж чаддаг, мөн Бурханы шаарддаг төрхийг амьдран харуулж чаддаг байх ёстой. Үүнийг зүгээр нэг хэлбэрдэж болохгүй, харин чамаас аяндаа урсан гарч байх ёстой. Тэгсэн цагт л чи үнэхээр бодит байдалтай болж, тэр цагт л амийг олж авсан байх болно… Салхи, давлагаа хэчнээн ширүүн байсан ч чи толгойдоо өчүүхэн төдий ч эргэлзээ үүсгэхгүйгээр зогссоор байж чадвал, өөр хэн ч үлдээгүй байхад хүртэл бат зогсож, үгүйсгэлээс ангид байж чадвал чамайг жинхэнэ ойлголттой, үнэхээр бодит байдалтай гэж тооцно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай болж байгаа хэрэг). “Хаанчлалын сайн цэргүүд зөвхөн бодит байдлын тухай л ярих буюу сайрхдаг бүлэг хүн болоход бэлтгэгддэггүй, харин цаг ямагт Бурханы үгийг амьдран харуулж, ямар ч саад бартаа тулгарсан гуйвшгүй байж, ямагт Бурханы үгийн дагуу амьдарч, дэлхий рүү буцахгүй байхаар бэлтгэгддэг. Энэ нь Бурханы ярьдаг бодит байдал бөгөөд хүнд тавьдаг Бурханы шаардлага мөн. Тиймээс Бурханы ярьсан бодит байдлыг дэндүү энгийн гэж бүү бод. Ариун Сүнснээс ирсэн гэгээрэл төдийхөн нь бодит байдалтай болохтой адилгүй: Энэ бол хүмүүсийн биеийн хэмжээ бус—энэ бол Бурханы нигүүлсэл бөгөөд хүн үүнд ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн бүр Петрийн зовлонг туулах ёстой, тэр ч бүү хэл Петрийн алдрыг олж авах ёстой бөгөөд үүнийгээ Бурханы ажлыг олж авсныхаа дараа амьдран харуулдаг. Үүнийг л бодит байдал гэж нэрлэж болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай болж байгаа хэрэг). “Чиний ярьдаг мэдлэг үнэнтэй нийцэж байгаа эсэх нь чамд бодит туршлага байгаа эсэхээс ихээхэн хамаардаг. Чиний туршлагад үнэн байгаа цагт мэдлэг чинь бодитой, үнэ цэнтэй байх болно. Туршлагаараа дамжуулан чи бас ялган таних чадвар, ойлголттой болж, мэдлэгээ гүнзгийрүүлж, биеэ хэрхэн авч явах тухай мэргэн ухаан, ерөнхий мэдлэгээ арвижуулж чадна. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг хэчнээн сүрлэг байлаа ч гэсэн, хоосон сургаал юм. Энэ төрлийн хүмүүс махан биеийн аливаа асуудалд маш ухаалаг байж болох боловч сүнслэг асуудлын тухайд ялган салгаж чаддаггүй. Учир нь ийм хүмүүст сүнслэг асуудалтай холбоотой туршлага огт байдаггүй билээ. Тэд бол сүнслэг асуудалд гэгээрээгүй, сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй хүмүүс юм. Чи ямар ч төрлийн мэдлэгийг илэрхийлдэг бай, энэ нь чиний оршихуй мөн л бол чиний хувийн туршлага, чиний бодит мэдлэг мөн. Зөвхөн хоосон сургаалын талаар ярьдаг хүмүүс буюу үнэнийг ч, бодит байдлыг ч эзэмшдэггүй хүмүүсийн ярьдаг зүйлийг ч бас тэдний оршихуй гэж хэлж болно, учир нь тэдний сургаал гүн эргэцүүллээс урган гарсан, оюун санааных нь гүн бодлогошролын үр дүн юм—гэхдээ энэ нь ердөө л хоосон сургаал, төсөөллөөс цаашгүй!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил).

Бурханы үгийг уншаад би хоосон сургаал, бодит байдал хоёрын ялгааг ойлгоогүй байсан учраас тэр хоёр удирдагчийг дэндүү их биширч байснаа ухаарсан. Цуглаан дээр яруу тод нөхөрлөж, бусад хүний завхралыг илчилж, задлан шинжилж байгааг хараад би тэднийг үнэний бодит байдалтай гэж бодсон. Гэтэл энэ хэсгүүдээс би Бурханы үгийг ойлгож, асуудлыг задлан шинжилж байгаагаа нөхөрлөх нь үнэний бодит байдлыг эзэмшсэн биш болохыг мэдэж авсан. Бодит байдалтай байна гэдэг нь Бурханы үгийг уншиж, хүлээн авч, хэрэгжүүлж, ямар ч шалгалттай нүүр тулсан Бурханд захирагдаж чаддаг байж, үнэнийг хэрэгжүүлснээр гэрчлэл хийх юм. Жинхэнэ бодит байдалтай хүмүүс өөрийн завхарсан уг чанарыг үнэхээр ойлгодог, Бурханы үгийн талаар өөрийн гэсэн туршлагатай байдаг. Тэд бодит туршлагаа ашиглан, ах эгч нарыг Бурханы үгийн бодит байдалд ороход нь чиглүүлж, тусалж чаддаг. Үнэний бодит байдалтай хүмүүс юмыг зарчмын дагуу хийж, үүргээ үнэнчээр гүйцэтгэдэг. Тэд ямар ч нөхцөл байдалтай тулгарсан чуулганы ажлыг сахин хамгаалж, өөрийн үүргийг гүйцэтгэж чаддаг. Тэр хоёр удирдагч ихэвчлэн үнэхээр яруу тод нөхөрлөж, бусдын асуудлыг шийдвэрлэж чаддаг юм шиг харагдсан ч бодит асуудалтай нүүр тулахаараа өөрийн ашиг сонирхлыг хамгаалан үүргээ орхисон. Тэд бодит биш хоосон сургаал л ярьж, бодит байдлын эхний цохилтод бутран унахыг би харсан. Энэ нь тэд үнэнийг эрэлхийлээгүй, тэдэнд үнэний бодит байдал огт байгаагүй гэдгийг баталсан. Мөн, бусдын асуудалд хандахдаа асуудлыг нь Бурханы хэлсэн үгтэй харьцуулан ойлгоход нь тусалдаг байсан ч өөрсдийн завхрал, дутагдлыг ярих юм уу, буруу сэдлээ задлан шинжлэх нь, үнэнийг эрж хайж, хэрэгжүүлсэн туршлагаа ярих нь маш ховор байсан. Өөрсдөө завхарсан биш юм шиг, өөрсдөд нь завхарсан зан чанар байхгүй мэт ихэвчлэн бусдаас өөрийгөө дээгүүр тавьж, зөвхөн бусдыг шинжилж, ялладаг байсан. Зарим ах эгч нар уйлтлаа шүүмжлүүлж, сөрөг, сул дорой байдалд амьдарч, тэдэнтэй уулзахаас айж, дарамтад орж байсан. Тэгээд эцэст нь би тэр хоёр удирдагч үнэнээр асуудлыг шийдвэрлэж өчүүхэн ч атугай чадаагүй, зөвхөн хоосон сургаал ашиглаж, ажлын туршлага, толгойдоо найдсаныг, амийн оролтын талаарх бидний асуудлыг огт шийдвэрлэж чаддаггүй байсныг тодорхой харсан. Урьд нь би ялган таних чадваргүй, тэднийг зүгээр л биширч, хүндэлж, тэр ч байтугай ажлын хэв маягийг нь дуурайсан. Би үнэхээр сохор байжээ!

Үүний дараа ажил дээр бэрхшээлтэй тулгарах үедээ би гагцхүү Бурханд найдаж, Түүнийг биширч үнэний зарчмыг эрэлхийлсэн. Хэсэг хугацаанд би зарим нэг ажлыг яаж хийхээ мэдэхгүй, зарим нэг асуудалд яаж хандахаа мэдэхгүй байсан. Тэгээд Бурханд маш их залбирч, найдаж, ах эгч нараа эрж хайж, нөхөрлөсөн. Зарим асуудлыг ийм маягаар шийдвэрлэсэн. Мөн үнэний зарим зарчмыг ойлгодог болж, ажилдаа тодорхой ахиц гаргасан. Аажмаар үүргээ гүйцэтгэхдээ улам итгэлтэй болж, амийн оролт минь сайжирч, би үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Тэр үед би үүргээ гүйцэтгэхдээ Бурханд найдах нь урагшлах цорын ганц зам гэдгийг дотроо мэдэрсэн. Хэрэв би үүргээ сайн гүйцэтгэж, үнэнийг олж авахыг хүсвэл Бурханы удирдамжаас яав ч холдож болохгүй.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үнэн төрх минь илчлэгдсэн

Испани, Жижиг Энэ явдал энэ оны эхээр намайг чуулганы удирдагч байх үед, сайн мэдээний багийн удирдагч Ван эгч өөр чуулган руу шилжих үед...