Харьцалт туулсны дараах ухаарал

2023-03-09

Линнэ Испани

2020 оны сүүл үеэр би чуулганд шинээр ирсэн хүмүүсийн усалгааг хариуцаж авсан юм. Эхэндээ тийм олон хүн байгаагүй учраас тэдэнд ямар ч асуудал тулгарсан бай, надтай ирж ярилцсан л бол би чадлынхаа хэрээр тэдэнд туслан шийдвэрлэж, үнэхээр шийдвэрлэж чадахгүй бол удирдагчид хандаж, шинэ итгэгчдийг сайн услахгүй бол бат зогсохгүй байх вий гэж санаа зовдог байлаа. Хожим нь шинэ гишүүдийн тоо нэмэгдсээр байсан тул удирдагч өөр хоёр эгчийг надтай хамт ажиллуулахаар томилж, бид дор бүрнээ тодорхой тооны шинэ итгэгчдийг услахаар дааж авав. Хэд хэдэн удаа, шинээр ирсэн зарим хүн над дээр ирж, асуудлаа ярихад нөгөө хоёр эгчийн хариуцдаг хүмүүс болохыг мэдээд би “миний цаг хугацаа хязгаарлагдмал, тэдэнд туслаад байвал өөрийнхөө хариуцдаг шинэ итгэгчдийг услахад минь саад болох биш үү? Тэр хоёр эгчийн хариуцдаг хүмүүс учраас тэд энэ асуудлаа хариуцах хэрэгтэй, надад хамаагүй” гэж бодсон юм. Тэгээд би тэр шинээр ирэгсэдтэй нөхөрлөхгүй, нөхөрлөлөө гэхэд хааш яаш хандаж, зүгээр л оромдож байлаа. Хэдэн өдрийн дараа би, тэдний зарим нь бүлэгт хуваарилагдаагүйн улмаас бүтэн долоо хоног цуглаанд оролцоогүй, бас нөхөрлөлөөр дамжуулан үзэл нь шийдвэрлэгдээгүй учраас зарим нь цуглаанд оролцохгүй байгааг олж мэдэв. Энийг сонсоод сэтгэл бага зэрэг гонсойсон. Би хариуцлагагүй байж, тэднийг анхаараагүйн улмаас ийм зүйл болсныг ойлгосон ч өөрийгөө эргэцүүлж, асуудлаа ойлгохоор оролдоогүй. Удалгүй хоёр эгчийн хариуцаж байсан зарим шинэ итгэгч амьдралын бэрхшээлээсээ болж сэтгэлээр унаж, цуглаанд оролцохоо болив. Би тэднийг бага зэрэг мэддэг болохоор удирдагч надаас тэдэнд туслахыг хүслээ. Харин би үнэндээ туслахыг хүсээгүй. Нөгөө хоёр эгч одоо тэр шинэ итгэгчдийг хариуцаж байгаа, хэрэв би цагаа зарцуулж тэднийг дэмжвэл миний ажлын үр дүнд нөлөөлнө. Энэ тухай бодох тусам надад ашиггүй санагдсанд би шалтаг олж татгалзаад, би маш завгүй байгаа, нэмж шинэ хүмүүс хариуцаж, услах завгүй гэж хэллээ.

Сүүлд нь удирдагч манай ажлын явцыг шалгаад биднээс шинээр ирсэн зарим хүн яагаад бүлэгт нэмэгдээгүй, бас тэдний ихэнх нь яагаад цуглаанд оролцохгүй байгааг асууж, шалтгааныг нь мэдэхийг хүсэв. Би итгэлтэйгээр “Энэ талаар би нөгөө эгч нартай ярилцсан ч тэд цаг тухайд нь энийг зохицуулаагүй” гэхэд удирдагч надаас “Энэ бүхэн тэдний үүрэг хариуцлага, танд ямар ч хамаагүй юм уу?” гэж асуув. Тэгэхэд нь, “Би ямар ч буруу юм хийгээгүй, хариуцлагаа бүгдийг нь биелүүлж, тэр шинэ итгэгчдийг хоёр эгчид хүлээлгэн өгсөн. Энэ миний хариуцлагын хүрээнд хамаарахгүй, тэдэнд санаа тавихгүй байх минь зөв шүү дээ” гэж би дотроо өөрийгөө зөвтгөсөөр байлаа. Удирдагч намайг үүргээ гүйцэтгэхдээ аминч хандаж, зөвхөн өөрийнхөө ажлыг хийгээд, нөгөө эгч нарын ажилд асуудал гарахад анзаарсан хэр нь тоогоогүй, үр дүнд нь маш олон шинэ итгэгч цуглаанд оролцохгүй байна, энэ бол хариуцлагагүй явдал гэж шүүмжлэв. Удирдагч миний үүргийг түр зогсоож, хувийн асуудлаа эргэцүүл гэсэн юм. Тэр үед би гэнэт балмагдаж, хэсэг зуур тэр бодит баримтыг хүлээн авч ер чадаагүй. Шинээр ирсэн зарим хүн цуглаанд оролцохгүй байгаа нь үнэхээр ганцхан миний хариуцлага гэж үү? Нөгөө хоёр эгч одоо тэдний усалгааг хариуцаж байгаа. Үүний төлөө надад хариуцлага тооцож болохгүй шүү дээ. Үүргээ гүйцэтгэхгүй болсондоо маш их шаналаад, өөрийн эрхгүй нулимс урсгав. Хэдэн өдрийн турш зүрхэнд минь хутга зоосон мэт би шаналж, байнга залбирч, Бурханыг дуудаж, өөрийгөө эргэцүүлж байлаа.

Эрж хайж байгаад би Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Чи юу бодож байгаа нь хамаагүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй, үнэнч байдалгүй, өөрийнхөө хувийн бодлыг үргэлж оролцуулдаг, байнга өөрийн гэсэн бодол, санаатай байдаг. Бурхан эдгээр зүйлийг хардаг, Бурхан мэддэг—чи Бурханыг мэддэггүй гэж бодсон уу? Ингэж бодох нь мунхаг хэрэг. Хэрэв чи даруйхан гэмшихгүй бол Бурханы ажлыг алдана. Чи яагаад үүнийг алдах вэ? Учир нь Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинждэг. Тэдэнд байгаа бүх явуулга, заль мэхийг тов тодорхой харж, тэд зүрх сэтгэлээ Өөрөөс нь хаагаад, Өөртэй нь нэгэн сэтгэлтэй биш байгааг мэддэг. Тэдний зүрх сэтгэлийг Бурханаас холдуулдаг гол зүйлс юу вэ? Бодол, ашиг сонирхол, нэр нүүр, мөн тэдний өөрсдийн бяцхан явуулга. Хүмүүсийн зүрх сэтгэлд өөрсдийг нь Бурханаас тусгаарладаг зүйл байж, эдгээр зүйлд байнга эзэмдүүлж, үргэлж явуулга хийвэл, энэ нь асуудал юм. Чи хэв чанар муутай, туршлага багатай боловч үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг, үргэлж Бурхантай нэгэн зүрх сэтгэлтэй байдаг, өчүүхэн заль мэх гаргалгүйгээр, Бурханы даалгасан зүйлд бүхнээ зориулж чаддаг бол Бурхан үүнийг харах болно. Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурханд үргэлж хаалттай, үргэлж шалихгүй явуулга өвөрлөж, үргэлж ашиг сонирхол, нэр нүүрийнхээ төлөө амьдарч, ийм зүйлсийг зүрх сэтгэлдээ үргэлж тооцоолж, тэдгээрт эзэмдүүлж байдаг бол Бурхан чамайг таашаахгүй, чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлэхгүй, эсвэл анзаарахгүй бөгөөд зүрх сэтгэл чинь улам харанхуйлна, өөрөөр хэлбэл чи үүргээ гүйцэтгэхдээ, эсвэл ямар нэг зүйл хийхдээ эх захыг нь алдагдуулж, бараг хэрэггүй болгоно. Яагаад гэвэл, чи маш аминч, өөдгүй бөгөөд үргэлж өөрийнхөө төлөө явуулга хийдэг, Бурханд үнэнч ханддаггүй, учир нь чи овжин байхаар зүрхэлж, Бурханыг мэхлэхийг оролддог, мөн үнэнийг хүлээн авдаггүйгээр үл барам үүргээ гүйцэтгэхдээ заль гаргадаг—энэ нь Бурханы төлөө үнэхээр зарлагадаж буй хэрэг биш. Чи үүргээ гүйцэтгэхдээ зүрх сэтгэлээ зориулалгүй, зүгээр л ёс төдий хүчин чармайлт гаргаж, энэ боломжийг ашиглан илүү их ашиг тус хүртэж, өөртөө байр суурь, нэр төр олж авдаг, засалт, харьцалт туулах үедээ хүлээн авдаггүй, дуулгавартай байдаггүй бол Бурханы зан чанарт халдах магадлал ихтэй. Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг хардаг: Хэрвээ чи гэмшихгүй бол аюулд орж, Бурханд таягдан хаягдахад амархан бөгөөд энэ тохиолдолд Бурханы сайшаалыг хүртэх боломж чамд дахин хэзээ ч олдохгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэхийн хамгийн чухал нь үнэнийг хэрэгжүүлэх явдал юм). Бурханы үг үнэн байдлыг минь илчилсэн. Үүргээ гүйцэтгэхдээ би Бурхантай наймаа хийж, зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодож, өөртөө ашигтай ямар ч зүйл дээр ажиллахдаа маш их баярлаж, ашиггүй бол огт анхаардаггүй байсан. Өөрийнхөө хариуцсан шинэ итгэгчдийн усалгаанд үнэхээр их анхаарч, тэднийг сайн услахгүй бол явчих вий гэж айж байсан ч өөрийнхөө хариуцдаггүй хүмүүст анхаарал тавьдаггүй байлаа. Тэднийг нөгөө эгч нарт хүлээлгэн өгсөн болохоор тэднийг сайн услахгүй, асуудал гарвал надад ямар ч хамаагүй, би хариуцлага хүлээх албагүй, миний ашиг сонирхолд нөлөөлөхгүй гэж би бодсон. Тийм болохоор тэр шинэ итгэгчид надтай асуудлаа ярих гэж эрж хайхад нь тэд миний хариуцлагын хүрээнд хамаарахгүйг хараад тэдэнтэй нөхөрлөхийг хүсээгүй. Хааяа нэг туслахдаа зүгээр л оромддог байлаа. Тэд цуглаанд хэвийн оролцохгүй байгааг удирдагч хараад тэднийг дэмжихийг надаас хүссэн ч би татгалзах шалтаг олсон. Би шинээр ирэгсдийг хэрхэн сайн усалж, үнэн замд аль болох хурдан суурь тавиулах талаар бодоогүй. Зөвхөн өөрийн ашиг сонирхлыг бодоод, Бурханы хүслийг огт бодолцож үзээгүй. Би маш аминч, өөдгүй байжээ! Би ажил болон хариуцлагынхаа хил хязгаарыг маш нарийн тодорхойлж, миний хариуцлагад хамаарахгүй аливаа зүйлийг, надад хамаагүй ямар ч асуудлыг тоохгүй байх нь маш зөв хэрэг гэж бодсон. Би даргынхаа төлөө ажиллаж, хийснээрээ цалин авдаг шүтлэггүй хүн шиг л байв. Би өөрийнхөө ашиг сонирхлыг л бодож, ямар ч илүү зүйл хийхийг хүсээгүй, өчүүхэн төдий ч нэмэлт хүчин чармайлт гаргахыг хүсээгүй. Энэ яаж үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг байх юм бэ? Би зүгээр л үйлчлэл үзүүлэгч байж. Миний тэр хандлага үнэхээр Бурханы зэвүүцлийг төрүүлсэн. Шинээр ирсэн зарим хүн гэрээсээ төөрсөн хүүхэд шиг л цуглааны бүлгээ олохгүй сандарч, над дээр ирэхэд би цуглааны бүлэгт элсэхэд нь тусалж, асуудлынх нь талаар нөхөрлөх ёстой байсан. Харин би амиа хичээн өөрийнхөө ажлыг хийгээд завгүй байж, шинээр ирэгсдийг үл ойшоосон учраас тэд цуглаанд оролцоогүй. Ингэж бодоод би маш их харамсаж, өөрийгөө буруутгаж, ямар ч хүн чанаргүй мэт санагдав. Засалт, харьцалт туулж, үүргээ гүйцэтгэхийг минь болиулсан нь Бурханы зөвт байдал байлаа.

Дараа нь би гэрчлэлийн видео үзсэн ба тэнд эш татсан Бурханы үгийн нэг хэсэг өөрийгөө ойлгоход минь тусалсан. “Антихристүүдэд мөс чанар, эрүүл ухаан, эсвэл хүн чанар байдаггүй. Тэд ичгүүр сонжуургүй байдаг төдийгүй бас өөр нэг өвөрмөц шинж чанартай: Тэд ер бусын аминч, жигшүүртэй байдаг. ‘Аминч, жигшүүртэй байдал’ гэдгийн шууд утгыг ойлгоход хэцүү биш: Тэд өөрсдийнхөө ашиг сонирхлоос өөр юуг ч хардаггүй. Ашиг сонирхолд нь хамаатай ямар ч зүйлд тэд бүрэн анхаарал хандуулдаг, бас тэд ашиг сонирхлынхоо төлөө зовж, төлөөс төлж, сэтгэлээ эзэмдүүлж, цаг хугацаа, эрч хүчээ зориулдаг. Тэд ашиг сонирхолтой нь холбоогүй ямар ч зүйлийг хараагүй царайлж, үл анзаарна; бусад хүн хүссэнээ хийж болно—хэн нэгэн саад хийж, үймүүлэхийг тэд тоодоггүй, энэ нь тэдэнд ямар ч хамаагүй байдаг. Аятайхнаар хэлбэл, тэд өөрсдийнхөө ажил хэргийг л анхаардаг. Гэхдээ ийм төрлийн хүн жигшүүртэй, өөдгүй, олхиогүй байдаг гэж хэлбэл илүү зөв юм; бид тэднийг ‘аминч, жигшүүртэй’ гэж тодорхойлдог… Ямар ажил хариуцах нь хамаагүй антихрист төрлийн хүн Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч боддоггүй. Өөрийнх нь ашиг сонирхолд нөлөөлөх эсэхийг л бодолцож, өөрсдөд ашиг тустай урдах жаахан ажлаа л боддог. Тэдний хувьд, чуулганы үндсэн ажил бол ердөө л чөлөөт цагаараа хийдэг зүйл юм. Тэд үүнийг огтхон ч нухацтай авч үздэггүй. Тэд зүгээр л хааш яаш хичээл зүтгэл гаргаж, хийх дуртай юмаа л хийж, өөрсдийн байр суурь, эрх мэдлийг хадгалах ажлыг л хийдэг. Тэдний нүдээр бол, Бурханы гэрийн зохицуулсан аливаа ажил, сайн мэдээ түгээх ажил, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролт чухал биш байдаг. Бусад хүн ажил дээрээ ямар бэрхшээлтэй тулгарах, ямар асуудлыг олж тогтоож, мэдээлэх, үг нь хэчнээн чин сэтгэлийнх байх нь хамаагүй, антихристүүд анхаарч, оролцдоггүй, өөрт нь ямар ч хамаагүй мэт байдаг. Хэрэг явдал хэчнээн том байх нь хамаагүй, тэд чуулганы хэрэг явдлыг огтхон ч хайхардаггүй. Асуудал яг урд нь байхад ч гэсэн тэд үүнийг хааш яаш шийдвэрлэсэн болдог. Дээрх тэдэнтэй шууд харьцаж, асуудлаа шийдвэрлэхийг тушаах үед л дуртай дургүй багахан бодитой ажил хийж, Дээрхэд жаахан юм харуулна; удалгүй өөрсдийн ажил хэргийг үргэлжлүүлнэ. Чуулганы ажил, өргөн хүрээтэй чухал зүйлсийг тэд сонирхдоггүй, хайхардаггүй. Олж илрүүлсэн асуудлаа ч үл тоож, асуудлын талаар асуух үед хааш яаш хариулт өгөх юм уу үгээрээ үл ойшоож, асар дурамжхан байдлаар тэдгээрт ханддаг. Энэ нь аминч, жигшүүртэй зангийн илрэл мөн биз дээ?(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 4 дэх сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Антихристүүдийн ёс жудаг, тэдний зан чанарын мөн чанарыг нэгтгэн дүгнэх нь (I хэсэг)). Бурханы үгийн энэ хэсэг шууд миний зүрхэнд хүрсэн. Би яг л антихрист шиг маш аминч, өөдгүй авирлаж, хийсэн бүх зүйлдээ өөрийнхөө ашиг сонирхлыг л бодож байжээ. Шинээр ирсэн хүн цуглаанд ирэхгүй байх үед хэрэв миний үр дүнд нөлөөлөх бол ямар ч төлөөс төлж, хэчнээн махруу ажиллах болсон нь хамаагүй тэднийг усалж, дэмжихдээ баяртай байж, огт ядардаггүй байсан. Харин нөгөө эгч нарын хариуцдаг шинэ итгэгчид цуглааны бүлгээ олохгүй байгааг харах үедээ хуруугаа хөдөлгөх төдийд шийдвэрлэж чадах байсан ч тэгээгүй. Сатан намайг гүн завхруулж, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Бусдын хэрэгт бүү оролц”, “Ашиггүй л бол хэзээ ч эрт бүү бос” гэх сатанлаг хороор амьдарч байснаа би ухаарсан. Би аминч, өөдгүй, үнэхээр тооцоотой байж. Тэр шинэ итгэгчид Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж хүлээн авч, янз бүрийн уруу таталттай нүүр тулж, дэмжих хүн байхгүй, оролцох цуглаан байхгүй, хэдийд ч Сатанд олзлогдож болох байсан. Тиймээс шинэ хүмүүсийг сайн услах нь Бурханы гэрийн чухал ажил юм. Бурханы өмнө очих нь хэний ч хувьд амар хэрэг биш. Бурхан нэг хүнийг аврах гэж хэчнээн их зарлагаддагийг бид мэдэхгүй. Шинээр ирэгсэд цуглаанд оролцохгүй байгааг харах үедээ мөс чанар, хүн чанартай хүн санаа зовж, бусадтай нэгэн зүрх сэтгэлээр тэднийг яаж дэмжих талаар бодох бөгөөд ингэснээр шинээр ирэгсэд үнэнийг аль болох хурдан ойлгож, үнэн замд сууриа тавьж чадна. Гэтэл би өөрийн ашиг сонирхлыг бүхнээс дээгүүр тавиад, шинээр ирэгсэд цуглаанд хэвийн оролцохгүй байгааг анхаарч үзээгүй. Жаахан ч болов цаг гаргаж тэдэнд туслахыг хүсээгүй. Би яаж Бурханы хүслийг хайхарсан байх юм бэ? Намайг шүүмжилсэн ч би өөрийгөө мэдэхгүй, улайм цайм үүрэг хариуцлагаасаа зугтсан. Тэгээд би мөс чанаргүй, үнэхээр хүйтэн хөндий, зүрх сэтгэлгүй болохоо ухаарсан. Би хариуцлагынхаа цар хүрээг л удирдаж, өөрийнхөө үр дүнг хангаснаараа өөрийгөө ухаантай байна, халагдахгүй гэж бодсон. Би маш хөгийн байжээ. Бурхан ердөө хүний өнгөц үр дүнг хардаггүй, харин үйлдлийнх нь санаа зорилгыг, Бурханы төлөө өөрийгөө үнэхээр зарлагадаж байгаа эсэхийг, чуулганы ажлыг хамгаалж, Бурханы хүслийг бодож байгаа эсэхийг хардаг. Үүргээ гүйцэтгэхдээ чи дандаа хувийн ашиг сонирхлоо хамгаалдаг бол зовж, төлөөс төлж чаддаг байсан ч гэсэн, завхарсан зан чанар чинь өөрчлөгдөөгүй бол Бурхан чамайг эцэстээ илчилж, таягдан хаяна. Би Бурханы хүсэл, Бурханы зан чанарыг ойлгоогүй, өөрийгөө хамгаалахын тулд заль гаргаж, өөрийнхөө ажилд л анхаарал тавьж, тэр шинэ итгэгчдийг саатуулж, хохироосон. Миний өчүүхэн тооцоолол, жигшүүрт санаархал Бурханы шинжилтээс мултарч чадаагүй. Эцэст нь би өөрийгөө хамгаалаагүй, харин илчлэгдэж, халагдсан. Бурханы зөвт зан чанар над дээр ирж, би юу тарьсан түүнийгээ хурааж байлаа. Би маш их харамсаж, аминч байсныхаа төлөө өөрийгөө үзэн ядсан бөгөөд Бурханд залбирч, “Төгс Хүчит Бурхан минь, би юм хийхдээ хувийн ашиг сонирхлоо л бодсоноос болж шинэ итгэгчдийг цуглаанд оролцохгүй байхад хүргэлээ. Надад хүн чанар огт алга, намайг шийтгэвэл таарна. Халагдсан минь Таны зөвт байдал, үүнээс ч илүүтэй Таны хайр байсан. Би Танд гэмшиж, тэр шинэ итгэгчдэд тусалж, тэднийг дэмжин, чуулганы амьдралаар аль болох хурдан амьдруулахыг хүсэж байна” гэсэн юм.

Дараа нь би хоёр эгчтэй хамтарч ажиллан цуглаанд оролцохгүй байгаа шинээр ирэгсдийг дэмжсэн. Зарим шинэ итгэгч амьдралын хүнд хэцүүтэй тулгарч байгааг бид мэдээд тэдэнд тусалж, Бурханы үгийг тэдэнтэй нөхөрлөсөнд тэд хамаагүй дээрдэж, чуулганы амьдралд оролцохыг хүссэн. Шинээр ирсэн бусад хүн нөхөрлөлийн дэмжлэг, тусламжтайгаар цуглаанд дахин оролцох хүсэлтэй болж, би үнэхээр баярласан. Бас хамт ажиллаж байсан эгч нартаа аль нэг шинэ итгэгч цуглаанд хэвийн оролцохгүй, холбогдохоо болих л юм бол надад шууд хэлээрэй, би тэднийг усалж, дэмжинэ гэлээ. Ингэж хэрэгжүүлснээр би бага зэрэг тайвширсан юм. Хэд хоногийн дараа удирдагч надад шинэ итгэгчдийн усалгааг дахин хариуцаж болно гэж хэлэв. Тэр мэдээг сонсоод би өөрийн эрхгүй уйлсан. Би ах эгч нарт маш хариуцлагагүй хандаж, хувиа хичээсэн ч чуулган надад тэр үүргийг гүйцэтгэх боломж дахин өглөө. Би Бурханы өршөөлд чин сэтгэлээсээ талархсан!

Дараа нь Бурханы үгээс үүнийг уншлаа: “Чи асуудал олж илрүүлэх үедээ өөрөө шийдвэрлэж чадах эсэхээ эхлээд хар. Чадаж байвал тэр зүйлийг хариуцаж аваад, эцсийг нь үз. Дуусга, хариуцлагаа сайн биелүүл, тэгснээр чи Бурханы өмнө үүнийг тайлагнаж чадна. Үүргээ биелүүлж, ул суурьтайгаар үйлдэж, биеэ авч явах гэж үүнийг хэлдэг. Хэрвээ чи асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол удирдагчид мэдээлээд, тухайн ажилд хэн тохирохыг хар. Чи эхлээд өөрийнхөө хариуцлагыг биелүүлэх ёстой. Ингэснээрээ чи үүргээ гүйцэтгэж, зөв байр суурин дээр зогсох болно. Чи асуудал олчхоод шийдвэрлэж чадахгүй ч удирдагчид мэдээлсэн бол эхний хариуцлагаа биелүүлсэн байх болно. Тухайн асуудал бол чиний биелүүлэх ёстой үүрэг бөгөөд гүйцэтгэж чадна гэдгээ мэдэрвэл чи ах, эгч нарынхаа тусламжийг эрж хайх ёстой. Эхлээд зарчмын талаар нөхөрлөж, шийдлийг нь тодорхойл, дараа нь тухайн зүйлийг гүйцэлдүүлэхийн тулд бусадтай эв найртайгаар хамтран ажилла. Энэ бол чиний хоёр дахь хариуцлага. Хэрвээ чи энэ хоёр хариуцлагыг хоёуланг нь үүрч чадвал бүтээгдсэн зүйлийн хувьд хангалттай бөгөөд үүргээ сайн биелүүлж байх болно. Хүний үүрэг энэ хоёр зүйлээс хэтрэхгүй. Хэрвээ чи өөрийнхөө харж буй, хийж чадах бүх зүйлийг хариуцаж чаддаг, үүргээ сайн гүйцэтгэдэг бол Бурханы хүсэлд нийцэх болно(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 4-р зүйл: Тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг). Бурханы үг маш тодорхой. Бурханы гэрт хүн бүр өөр өөр үүрэг гүйцэтгэдэг, хариуцлагаа хуваарилдаг, өөр өөр ажил байдаг ч нэг гэр бүл юм. Зарим зүйл магадгүй чиний хариуцлагын хүрээнд хамаардаггүй ч хэрэв асуудал байгааг харвал шаардлагатай зүйлийг хий. Чуулганы ажилд нөлөөлөхгүйн тулд ах эгч нартай хэрхэн хамтран ажиллахаа бод. Хэрэв зарим зүйлийг өөрөө шийдвэрлэж чадахгүй бол ах эгч нартайгаа хамтран ажиллах юм уу энэ талаар удирдагчдаа хэлээд чуулганы ажлыг хамгаалж, үүргээ гүйцэтгэ. Асуудлыг харсан ч юу ч хийхгүй, анхаарахгүй бол чи зүгээр л ажилчин, үйлчлэл үзүүлэгч болохоос Бурханы гэр бүлийн гишүүн биш юм. Үүнийг ухаараад би зүрх сэтгэлдээ Бурханд залбирч, Бурханы шаардлагын дагуу үүргээ чанд гүйцэтгэхэд бэлэн байна гэж хэлсэн.

Миний санаж байгаагаар, нэг удаа нэг шинэ итгэгч цуглаанд маш сайн оролцож байснаа ирэхээ больж, бид яагаад ирэхгүй байгааг нь мэдэхгүй, ямар ч байсан холбогдож чадахгүй байв. Тэгтэл нэг орой тэр эгч гэнэт надад мессеж илгээж, мэнд мэдлээ. Би тэр эгчтэй холбоо барих маш хэцүү учраас энэ боломжийг ашиглаад сайн чаталж, ямар нэг асуудал тулгарсан эсэхийг мэдэх хэрэгтэй гэж бодсон юм. Гэхдээ дараа нь, “Би цуглааны материал бэлдээд завгүй, миний цаг хугацаа хязгаарлагдмал байна, энэ эгчийг дэмжихэд цагаа зарцуулбал миний ажил хойшилно. Өөр хүнийг энэ эгчтэй яриулъя, угаасаа би энэ эгчийг хариуцдаггүй. Тэгвэл би хийх зүйлээ сэтгэл амар хийж чадна шүү дээ” гэж бодов. Ингэж бодоод би тэгж бултаж байгаа нь дахиад л аминч, хариуцлагагүй байгаа хэрэг гэдгийг ухаарсан. Энэ эгч хичээл зүтгэл гарган надтай холбогдсон тул би энэ боломжийг ашиглан түүнд тусалж, түүнийг дэмжих ёстой. Тэгээд би түүнтэй видео дуудлага хийж, ярилцах явцдаа нөхөр нь цуглаанд оролцохыг эсэргүүцэж байгааг олж мэдсэн. Тэр эгч дарамтад орж, байр байдалд нь нөлөөлсөн учраас цуглаанд ирэхээ больсон байж. Би түүний байдлын талаарх Бурханы зарим үгийг олж, түүн рүү илгээн, Бурханы хүслийн талаар нөхөрлөж, бас Бурханд найдаж, нөхцөл байдлаа даван туул гэж түүнийг зоригжуулав. Бурханы үгийг уншаад эгчийн нүүрэнд инээмсэглэл тодорч, үүнийг даван туулах итгэлтэй байгаагаа илэрхийлж, мөн Бурханы тэр үг л өөрт нь хэрэгтэй байсан зүйл гээд эцэст нь цуглаанд дахин оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэгж хэлэхэд нь би баярлахын зэрэгцээ өөрийгөө буруутгасан. Өөрийгөө буруутгасан шалтгаан нь би өөрийн ашиг сонирхлыг л бодоод, хариуцлагаасаа зугтаж, эгчийг үл ойшоох шахсан. Баярласан шалтгаан нь би хийх ёстой зүйлээ л хийж, Бурханы үгийг тэр эгчтэй хуваалцсан. Бурханы үг л тэр эгчид өөртөө итгэх итгэл өгч, нөхрийнхөө хяналтаас чөлөөлөгдөх хэрэгжүүлэлтийн замыг өгсөн юм. Би эцэст нь үнэнийг хэрэгжүүлж, сэтгэл бага зэрэг амарсан. Дараа нь ийм нөхцөл байдалтай тулгарах үедээ хамаагүй дээр хандлагатай байж, ашиг алдагдлаа тооцоолохоо больж, чадаж л байвал бүх зүйлээ зориулдаг болсон. Харьцалт туулах нь бидний хувьд амь руу орох сайхан боломж юм. Харьцалт туулж, Бурханы үгийг идэж уусны ачаар би өөрийгөө бага зэрэг мэдэж авч, хариуцлагаа биелүүлж эхэлсэн дээ. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үүргээ чанд мөрдөх нь

Ах эгч нар үзүүлбэр үзүүлж, Бурханыг магтан дуулж, бүжиглэж байгааг хараад би маш их атаархдаг байсан. Би өөрөө нэг л өдөр тайзан дээр гарч...

Би бусадтай ажиллаж сурсан

Лиу Хэн Жианши Муж Бурханы нигүүлслээр би чуулганы ахлагчийн үүрэг хариуцлагыг хүлээн авлаа. Тухайн үед би маш урам зоригтой байсан бөгөөд,...