Сэтгэл хөдлөлөөр биш, үнэний дагуу үйлд

2022-05-30

Жя Хао, Хятад

2017 оны 7-р сарын нэг өдөр удирдагчаас захиа хүлээн автал чуулган үл итгэгчдийг цэвэрлэж байгаа гээд, эрэгтэй дүүгийнхээ зан авирын талаар бичээч гэж надаас хүссэн байлаа. Би үнэхээр гайхаж, бага зэрэг сандарсан. Тэд дүүг минь хөөхийг хүссэн юм болов уу? Тэгээгүй бол, яалаа гэж дүүгийн минь тухай надаар бичүүлэх билээ? Дүү завтай үедээ Бурханы үгийг уншдаггүй, цуглаанд оролцдоггүй, харин үргэлж найзуудтайгаа зугаацаж, ёрын муу чиг хандлагыг дагаж, итгэлийн асуудлыг огт сонирхдоггүйг би мэдэж байлаа. Дүү бас надад, шашинд тэгтлээ их анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй, харин өөр шиг нь дэлхий ертөнцөд гар гэж хэлж байсан. Би дүүтэйгээ нөхөрлөсөн ч намайг сонсоогүй, харин ч бүр унтууцаж, “Наадах чинь хангалттай, та үргэлж л энэ юмаа ярьж байхын, надад хамаагүй!” гээд унтахаар хэвтээд өгсөн. Ах эгч нар нэлээд олон удаа нөхөрлөл санал болгож, Бурханы үгийг унш, цуглаанд яв гэж зөвлөсөн ч дүү хүлээн аваагүй. Бурханыг дагах нь хүнийг хязгаарлаж, үргэлж цуглаанд оролцох цаг гаргах хэрэгтэй болдог гэж хэлсэн. Дүү анхнаасаа ээжийн сэтгэлд нийцүүлэхийн тулд л чуулганд дурамжхан элссэн. Дүү үргэлж л ийм байж, үнэхээр үл итгэгч шиг харагддаг байсан, хэрвээ дүүг чуулганаас хасах юм бол зарчимд нийцэх байлаа. Гэхдээ бид үргэлж ойр дотно байж ирсэн. Жаахан байхаасаа л амттай хоолноосоо надад үргэлж үлдээж, өөрт нь хүний өгсөн ямар ч мөнгөний хагасыг надад өгдөг байсан. Нэг удаа багш намайг сургууль дээр хориход дүү маш их хямарч уйлсан юм. Манай тосгоны өөр ямар ч ах дүүс бид хоёр шиг ойр дотно байгаагүй. Тэгж бодоод би дүүгийнхээ асуудлын талаар бичиж түвдээгүй, тийм харилцаагаа таслахыг хүсээгүй. Би дүүгийнхээ зав авирыг шударгаар хэлээд чуулган эцэст нь дүүг хөөх юм бол дүү аврагдах ямар ч боломжгүй болно. Тэгвэл би харгис, цэвдэг хүн болох биш үү? Миний бичсэнийг дүү олж мэдээд надтай дахиж хэзээ ч ярихгүй бол яах юм бэ? Тэгээд би арай илүү эерэг зүйл бичиж, дүү заримдаа Бурханы үгийг уншдаг, цуглаанд явдаггүй ч гэсэн зүрх сэтгэлдээ итгэдэг гэж бичихээр шийдлээ. Тэгэх нь дүүд жаахан эрх чөлөө өгч, удирдагч тэрийг харах юм бол дүүтэй арай их нөхөрлөж, магадгүй дүү чуулганд үлдэх боломжтой болох байсан. Гэхдээ би дүүгийн зан авирыг шударгаар бичихгүй бол худал хэлж, үнэнийг нуун дарагдуулсан хэрэг болох байсан. Тэгэх нь ах эгч нарыг төөрөлдүүлж, чуулганы ажлын хэвийн ахиц дэвшилд саад болно. Нэг талд чуулганы ажил, нөгөө талд манай дүү. Би юу хийж болох вэ? Би үнэхээр хямарч, үүрэг гүйцэтгэхдээ тайвширч чадахгүй байлаа. Дүүгийн талаар бичих тухай бодол оюун санааг минь хоосруулж, бүр хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байсан юм. Энэ талаар бодох тусам улам үймэрсэн болохоор би чимээгүйхэн залбирч, “Бурхан минь, би дүүгээ үнэлэхдээ шударга баймаар байгаа ч одоо сэтгэл хөдлөлдөө автаад, тэгж чадахгүй нь. Үүнд хандахдаа сэтгэлд хөдлөлд захирагдалгүй, Таны үгийг дагахад намайг замчлаач” гэсэн.

Залбирсныхаа дараа Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Огтоос үл итгэгч үр хүүхэд, хамаатан саднаа чуулган руу чирдэг хүмүүс бүгд туйлын аминчхан бөгөөд зүгээр л сайхан сэтгэл гаргаж байгаа. Нөгөөдүүл нь итгэдэг эсэхийг үл хайхран, энэ нь Бурханы хүсэл мөн эсэхээс үл хамааран энэ хүмүүс хайр энэрэлтэй байхад л анхаардаг. Зарим хүн Бурханы өмнө эхнэрээ авчирдаг, эсвэл эцэг эхээ Бурханы өмнө авчирдаг бөгөөд Ариун Сүнс үүнийг зөвшөөрөх, тэдэн дээр ажлаа гүйцэтгэх эсэхээс үл хамааран Бурханы төлөө ‘авьяастай хүмүүсийг’ сохроор сонгон авсаар байдаг. Энэ үл итгэгчдэд сайхан сэтгэл гаргах нь ямар ашиг тустай байж болох вэ? Ариун Сүнсний дэргэд байдаггүй энэ үл итгэгчид Бурханыг дагахаар чармайсан ч хүмүүсийн төсөөлдөг шиг аврал хүртэж мөн л чадахгүй. Аврал хүлээн авч чадах хүмүүсийг олж авах нь үнэндээ тийм ч амархан биш. Ариун Сүнсний ажил болон шалгалтыг туулаагүй, бие махбодтой болсон Бурханаар төгс болгуулаагүй хүмүүс бүрэн төгс болгуулж огтхон ч чадахгүй. Тиймээс, Бурханыг нэр төдий дагаж эхлэх мөчөөсөө эхлээд энэ хүмүүс Ариун Сүнсний дэргэд байдаггүй. Нөхцөл байдал, бодит байр байдлаасаа шалтгаалан тэд бүрэн төгс болгуулж ер чадахгүй. Иймээс Ариун Сүнс тэдэнд их эрч хүч зарцуулахаар шийддэггүй, мөн тэднийг аливаа гэгээрлээр хангаж, ямар нэгэн байдлаар залж чиглүүлдэггүй; Тэр тэдэнд зүгээр л дагах боломж олгож, эцэст нь тэдний төгсгөлийг илчилнэ—энэ л хангалттай(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Дүүгийнхээ талаар сайхан зүйл хэлж, дүүгээ чуулганд үлдээж, аврагдах боломж олгохыг хүсэж байгаа нь миний өөрийн хүсэл гэдгийг би Бурханы үгээс мэдэж авсан юм. Бурханыг үнэхээр дагадаггүй, зүгээр л нэр төдий итгэдэг хүмүүс аврагдаж чадахгүй гэдгийг Бурханы үг тодорхой хэлдэг. Үнэнийг хайрладаг, хүлээн авч чаддаг хүмүүсийг Бурхан авардаг. Тийм хүн л Ариун Сүнсний оршихуй, ажлыг олж авч, үнэнийг ойлгож, олж авч, амь зан чанараа өөрчилж, эцэст нь Бурханаар авруулж, үлдэж чадна. Мөн чанартаа, үл итгэгчид үнэнийг хайрладаггүй, харин жигшдэг. Тэд үнэнийг огт хүлээн авдаггүй, хэчнээн удаан итгэсэн нь хамаагүй тэдний харах өнцөг, амьдралын талаарх үзэл бодол, үнэт зүйлс хэзээ ч өөрчлөгддөггүй. Тэд шүтлэггүй хүмүүстэй яг адилхан. Бурхан тэднийг хүлээн зөвшөөрдөггүй, тэд Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжийг хэзээ ч олж авахгүй. Тэд эцсийг нь хүртэл дагаж чадлаа ч зан чанараа хэзээ ч өөрчлөхгүй, аврагдаж чадахгүй. Дүүгээ бодоод үзэхэд дүү үнэнийг хайрладаггүй, жигшдэг байсан. Бурханы үгийг уншиж, цуглаанд явалгүйгээр үргэлж шүтлэггүй хүмүүстэй хамт зугаацаж, үүрэг гүйцэтгэхийг ч хүсдэггүй, үүнээс олж авах юм байхгүй гэж боддог байсан. Дүү итгэлийн амьдрал уйтгартай гэж үргэлж гомдоллож, итгэсэн ч, итгээгүй ч ав адилхан гэж бодоод, хэний ч нөхөрлөлийг сонсдоггүй, хэтэрхий их нөхөрлөл дургүйг нь хүргэдэг байсан. Зан авирт нь үндэслэвэл дүү нэр төдий итгэгч, үл итгэгч мөн, Бурхан дүүг огт хүлээн зөвшөөрөхгүй. Дүү хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй, үнэнийг ойлгохгүй. Би дүүг чуулганд үлдээхийн тулд хэчнээн сайхан юм бичлээ ч гэсэн дүү хэзээ ч аврагдаж чадахгүй. Дүү бол үл итгэгч, Бурхан дүүг аврахгүй гэдгийг би аль хэдийн тогтоосон болохоор сэтгэл хөдлөлдөө автаад, дүүг чуулганд үлдээх гэж хамгаалах юм бол Бурханыг эсэргүүцсэн хэрэг болох биш үү? Хэрвээ би үнэлгээгээ бодит баримтад үндэслэн шударгаар, үнэн зөвөөр бичихгүй, харин бусдыг төөрөлдүүлж, үүнээс болоод хасах ёстой хүнийг цаг тухайд нь хасахгүй бол чуулганы ажилд саад болох биш үү? Би сэтгэл хөдлөлөө орхиж, зарчмыг дагаж, дүүгийнхээ талаар үнэн зөв бичих ёстойгоо мэдэж байсан, тэгэх нь л Бурханы хүсэлд нийцнэ. Дүүгийнхээ зан авирын талаар бичсэний дараа сэтгэл тайвширч, чуулган эцэст нь дүүг хассан юм. Би тэр үр дүнг тайвнаар хүлээн авч чадсан. Бурханы үгийн гэгээрэл, удирдамжийн ачаар би сэтгэл хөдлөлөөрөө дүүгээ хамгаалаагүй, харин шударгаар, бодитоор үнэлж чадсан. Би Бурханд үнэхээр талархаж байна.

Тэгтэл 2021 оны 7-р сард чуулганы удирдагч надаас ээжийнхээ талаар үнэлгээ бич гэж хүслээ. Миний бодоход, ээж саяхан зарчимд үндэслэн сайн мэдээ хуваалцалгүй, чуулганд аюул учруулах шахсан. Бусад нь асуудлыг нь хэлж өгөхөд хүлээн аваагүй. Зөв буруугийн талаар эцэс төгсгөлгүй маргалдаж байсан нь бусдыгаа дарамтад оруулсан. Ийм маягаар хэрэг тарьсан тохиолдол ганц нэгээр зогсохгүй. Цуглааны үеэр удирдагч нэг удаа ээжээс биш, өөр эгчээс Бурханы үг уншихыг хүсэхэд ээж удирдагч өөрийг нь дарж байна, хуурамч удирдагч мөн гэж ярьж эхэлсэн юм. Ээж цуглааны үеэр үймээн тарьж байгааг нэг эгч анзаараад дуугаа намсгаж, орчин тойрноо анзаар гэж ээжээс хүсэхэд ээж тэр эгчийг зөв, буруугийн талаар дэмий маргаж байна, хэрвээ тэр эгч дахиад тэгэх юм бол буцаж очих хэрэггүй гэсэн. Ээж ялихгүй юман дээр эцэс төгсгөлгүй хэрэлдэж, цуглаан дээр төвөг удаж, чуулганы амьдралыг аль хэдийн сүйтгэж байлаа. Бусад нь ээжтэй нөхөрлөж, олон удаа засаж, өөрийгөө мэдэж аваад, гэмших байх гэж найдсан ч ээж огт тэгээгүй. Харин ч бүр баримтыг мушгин гуйвуулж, өөрийнх нь хэлсэн ганц жаахан буруу зүйлийг ч хүмүүс шүүрч авдаг гэсэн. Ээж үнэнийг хүлээн аваагүй. Энэ талаарх зарчимд, ээжийг цуглааны Б бүлэгт оруулаад, ах эгч нарын чуулганы амьдралд саад хийж, нөлөө үзүүлэхээс сэргийлэх ёстой гэдэг. Би чуулганд ээжийнхээ үнэлгээг аль болох хурдан бичиж өгөх ёстойгоо мэдэж байсан. Гэхдээ, ээж бусад хүмүүст яаж харагддагтаа их анхаардаг, үнэнийг хүлээн авах дургүй, түргэн ууртайг би бодсон. Ээж сөргөлдөх хандлагатай, өөрийг нь шүүмжилсэн хэнийг ч үл тоомсорлодог байсан. Хэрвээ намайг өөрийнх нь тухай бичсэн гэж мэдэх юм бол хүлээн зөвшөөрч чадна гэж үү? Гэр бүлийнхэн нь тэгж хэлснийг мэдвэл ээжид ичгүүртэй байхгүй гэж үү? Сэтгэлээр унаад, итгэлээ орхиж ч магадгүй. Би үнэхээр сэтгэл гонсойж, ээжийн намайг хайрлаж, халамжилж байсныг бүгдийг нь бодсоор байлаа. Нэг удаа, багадаа шөнө дүлээр өндөр халуурахад минь ээж намайг нуруундаа үүрээд, хажуугийн тосгоны эмч рүү аваачсан. Би маш өндөр халуурч, эмч намайг үзэхийг хүсээгүй учраас тэр шөнөдөө ээж намайг үүрээд, хотын эмнэлэгт аваачсан юм. Амьдралаа цэгцлэхэд минь ээж надад үргэлж тусалж, бүх нарийн ширийнийг нь анхаардаг байсан. Ээж намайг төрүүлж, өсгөж, надтай сайн мэдээ хуваалцаж, намайг Бурханы өмнө авчирж, үүргээ гүйцэтгэхэд минь намайг дэмжиж, надад маш сайн хандсан, хэрвээ би ёрын муу, үл итгэгч зан авирыг нь илчилбэл миний хувьд мөс чанаргүй хэрэг болж, ээжийг гомдоохгүй гэж үү? Ээжийнхээ талаар өөрийн биеэр тийм үнэлгээ бичиж, чуулганы амьдралыг үймүүлснийг нь илчилснийг бусад нь мэдвэл өөрийнхөө ээжид ийм харгис хандсаныг минь шүүмжилж, цэвдэг сэтгэлтэй, ач санадаггүй өөдгүй охин гэж магадгүй байсан. Ээж минь үнэнийг хүлээн авсан хүн биш гэдгийг би мэдэж байсан ч ээж намайг маш их халамжилж ирсэн, эцсийн эцэст миний л ээж шүү дээ. Иймээс би ээжийнхээ талаар тэр үнэлгээг бичихээс зайлсхийхийг хүссэн. Удирдагч намайг шахсаар байсан ч би зүгээр л тэгнэ ээ гэж хайхрамжгүй хэлчхээд, хойш тавьсаар л байлаа. Урьд нь бид итгэгчдийн гэр бүл байж, аз жаргалтай байдаг байсан. Бид хамт магтан дуу дуулж, залбирч, Бурханы үгийг уншиж, мэдрэмжийнхээ талаар ярилцдаг байсан. Заримдаа тийм дурсамжууд санаанд ордог байлаа. Гэхдээ дүү минь хасагдаж, ээж минь Б бүлэг рүү шилжих болоод, надад үнэхээр хэцүү санагдаж, тэр нөхцөл байдалтай яаж нүүр тулахаа мэдээгүй. Надад эрэл хайгуул хийх итгэл, үүргээ гүйцэтгэх урам зориг байгаагүй. Би бусдын асуудалд туслахаар эрж хайх ачаа мэдрээгүй, цуглаан дээр зүгээр л хэлбэрдэж, алмайрч, юу ч нөхөрлөж чадахгүй байсан. Тийм маягаар өдөр бүрийг зүгээр л аргацааж, үнэхээр зовж байлаа. Би тааруу байдалд байгаагаа мэдэж байсан учир Бурханы өмнө очин залбирч, сөрөг байдлаас гарч, сэтгэл хөдлөлдөө захирагдахгүй байхад минь замчлаач гэж гуйсан юм.

Сүүлд нь би Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Ямар асуудал сэтгэл хөдлөлтэй холбоотой вэ? Нэгдүгээрт, гэр бүлээ хэрхэн үнэлэх, тэдний хийдэг зүйлд яаж хандах явдал юм. ‘Тэдний хийдэг зүйлс’ гэдэгт, чуулганы ажлыг үймүүлж, тасалдуулах, хүмүүсийг ар хударгаар нь шүүх, үл итгэгчдийн хийдэг зүйлийг хийх зэрэг багтана. Чи гэр бүлийнхнийхээ хийдэг зүйлд алагчлалгүй хандаж чадах уу? Гэр бүлийнхнээ бичгээр үнэл гэж чамаас хүсвэл сэтгэл хөдлөлөө хойш тавиад объектив байдлаар, шударгаар үнэлэх үү? Энэ нь гэр бүлийнхээ гишүүдэд хэрхэн хандах ёстой вэ гэдэгтэй чинь хамаатай. Чи нөхөрсөг харилцаатай юм уу урьд нь чамд тусалсан хүмүүст сэтгэл хөдлөлөөр ханддаг уу? Тэдний үйлдэл, зан авирт чи объектив байдлаар, шударгаар, үнэн зөв хандах уу? Чуулганы ажилд саад хийж, үймүүлж байгааг нь олж мэдвэл чи тэднийг даруйхан мэдээлэх юм уу ил болгох уу?(“Хуурамч удирдагчдыг ялган таних нь” ном). “Жишээ нь, чиний хамаатан садан, эцэг эх Бурханд итгэгч бөгөөд ёрын муу үйл, саад тотгороос үүдээд, эсвэл үнэнийг огт хүлээн авахгүй байсны улмаас цэвэрлэгдэж, чи яагаад гэдгийг нь ойлголгүй, асар их гонсойлоо гэе. Тэгвэл чи Бурханд залбирч, үнэнийг эрж хайгаад, дараа нь энэ хамаатан садан чинь яг ямар төрлийн хүмүүс вэ гэдгийг Бурханы үгэнд үндэслэн үнэлэх ёстой. Үнэнийг үнэхээр ойлговол чи тэдгээрийг үнэн зөв тодорхойлж чадах бөгөөд Бурхан хэзээ ч буруутдаггүй, зөвт Бурхан гэдгийг тийнхүү олж харна. Энэ тохиолдолд чи ямар ч гомдолгүйгээр Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж чадах ба хамаатан садан, эцэг эхээ өмөөрөх гэж хичээхгүй… Иймд хүмүүс Бурхантай нийцэлтэй болъё гэвэл юун түрүүнд аливаа асуудлын талаарх үзэл бодлоо Бурханы үгэнд нийцүүлэх ёстой, хүмүүс, юмсыг Бурханы үгэнд үндэслэн авч үзэж, Бурханы үг бол үнэн гэдгийг хүлээн авч, хүний уламжлалт үзлийг хойш тавьж чаддаг байх ёстой. Ингэх үед чи ямар ч хүн, ямар ч хэрэг явдалтай тулгарлаа гэсэн Бурхантай ижилхэн үзэл бодол, харах өнцөг баримталж чадах бөгөөд чиний үзэл бодол, харах өнцөг үнэнтэй нийцнэ. Тэгснээр чиний үзэл бодол, хүмүүст хандах арга зам Бурханд дайсагнахгүй, мөн чи Бурханд дуулгавартай, Бурхантай нийцэлтэй байж чадна. Ийм хүмүүс дахин хэзээ ч Бурханыг эсэргүүцэж чадахгүй. Бурхан яг ийм хүмүүсийг л олж авахыг хүсдэг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Паулын уг чанар, мөн чанарыг хэрхэн ялган таних тухай”). Бид хүмүүс, юмсыг махан биеийн, сэтгэл хөдлөлийн өнцгөөс харж болохгүй гэдгийг Бурханы үг надад харуулсан. Бид Бурханы үг, үнэний дагуу тэдний уг чанар, мөн чанарыг нь тодорхой ялгаж таних ёстой. Хүмүүсийг тэгж харах үедээ бид сэтгэлийн хөдөлгөөнд автахгүй байх магадлалтай. Би юмыг үргэлж сэтгэл хөдлөлийн өнцгөөс үнэлж, тэр миний ээж гэдгийг, намайг яаж хайрлаж, халамжилж байсныг нь бодож байсан учир тэр үнэлгээг бичихээр үзэг барьж чадаагүй. Харин Бурхан, уг чанар, мөн чанарт нь үндэслэн хүмүүсийг ялган таних хэрэгтэй, хүний уг чанар, мөн чанарыг тодорхой харах нь зарчмыг шударгаар хэрэглэж, сэтгэл хөдлөлд захирагдахгүй байх цорын ганц зам гэж хэлсэн. Тэгвэл миний ээж яг үнэндээ ямар хүн байв? Ээж ихэвчлэн нэлээд урам зоригтой, өдөр тутмын амьдралд халамжтай байсан ч тэр нь зүгээр л сайхан сэтгэлтэй байсан гэсэн үг. Намайг маш их халамжилж байсан нь ээж хүний хариуцлагыг л биелүүлсэн гэсэн үг. Харин ээж уг чанартаа биеэ тоосон, нэр хүндээ үнэхээр хамгаалдаг, үнэнийг огт хүлээн авдаггүй байсан. Өөрийнх нь асуудлыг хэлж, өөрийг нь шүүмжилсэн хэнийг ч алагчилж, эсэргүүцэж, муухай аашилдаг, ноцтой тохиолдолд, бусадтай шууд тэмцэлдэж, өөрийг нь илчилсэн хэнийг ч эсэргүүцдэг, энэ нь бусдыг дарамтад оруулж байсан. Зан авирынх нь дагуу бол, хэрвээ ээж ах эгч нартай цуглаан хийсээр байвал чуулганы амьдралыг үймүүлж, бусдын амийн оролтыг саатуулах нь гарцаагүй байсан. Зарчмын дагуу ээжийг Б бүлэг рүү шилжүүлбэл хүн бүр зохих ёсоор цуглаан хийж, тэр зохицуулалт нь ээжид анхааруулга болох байсан юм. Тэгээд ээж үнэхээр өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэж авбал өөрийнх нь аминд тустай байх байсан. Харин ээж эсэргүүцэж, үүнийг хүлээн авахгүй, тэр ч бүү хэл итгэлээ орхивол илчлэгдэж, таягдан хаягдах байсан. Тэгээд би ээжийн уг чанар, мөн чанарыг бүр тодорхой харж, буудай юу, үрийн сүүл үү, ер нь үлдэх ёстой юу гэдгийг улам тодорхой харсан. Тэр үед би Бурханы хүслийг ойлгосон юм. Бурхан намайг ялган таньдаг болж, Өөрийнх нь үгийн дагуу хүмүүсийн уг чанар, мөн чанарыг олж харж сурахад туслахын тулд энэ нөхцөлийг бүрдүүлсэн, ингэснээр би үйлдэл хийхдээ сэтгэл хөдлөлөө хойш тавиад, зарчмын дагуу хүмүүст хандаж чадах байлаа.

Тэгээд Бурханы үгээс өөр нэг хэсгийг уншсан юм: “Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчдээс өөр хэн Сатан, чөтгөрүүд, Бурханы дайснууд байх юм бэ? Тэд Бурханд дуулгаваргүй хүмүүс биш гэж үү? Тэд итгэлтэй гэж хэлдэг мөртөө үнэнгүй хүмүүс биш гэж үү? Тэд Бурханд гэрчлэл хийж чадахгүй атлаа ерөөл олж авахаар л эрэлхийлдэг хүмүүс биш гэж үү? Чи өнөөдөр тэр чөтгөрүүдтэй нийлж, тэдэнд мөс чанар, хайраар хандсаар байгаа, гэхдээ энэ тохиолдолд чи Сатанд сайхан сэтгэл гаргаж байгаа бус уу? Чөтгөрүүдийн хамсаатан бус уу? Хүмүүс өнөө үед сайн, мууг ялган салгаж чадахгүй хэвээр, Бурханы хүслийг эрж хайх ямар ч санаа зорилгогүйгээр сохроор хайрлаж, өршөөсөөр байж, Бурханы санаа зорилгыг ямар нэгэн байдлаар өөрсдийн болгож чадахгүй бол тэдний төгсгөл бүр ч золгүй байх болно. Махбод дахь Бурханд итгэдэггүй хэн боловч Бурханы дайсан юм. Дайсанд хайр, мөс чанар харуулж чаддаг бол чи зөв шударга байдлын мэдрэмжгүй байгаа бус уу? Миний жигшиж, санал зөрөлддөг хүмүүстэй нийцтэй байж, тэднийг гэх хайр, хувийн сэтгэл хөдлөлөө харуулсаар байгаа бол чи дуулгаваргүй байгаа бус уу? Чи Бурханыг зориуд эсэргүүцэж байгаа бус уу? Ийм хүнд үнэн байдаг гэж үү? Хүмүүс дайснууддаа мөс чанар гаргаж, чөтгөрүүдийг хайрлаж, Сатаныг өршөөдөг бол Бурханы ажилд санаатайгаар саад хийж байгаа хэрэг бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Бурханы үг миний байдлыг яг таг илчилсэн. Ээж минь Бурханд олон жил итгэсэн ч үнэнийг хүлээн аваагүйг би мэдэж байсан, бусад нь ээжид туслахаар оролдож, засаж, харьцах үед ээж үүнийг Бурханаас хүлээн авч чадаагүй. Үргэлж маргаж, чуулганы амьдралыг үймүүлж, Сатаны зарц шиг авирлаж байсан. Гэтэл би өндийн босож, ээжийгээ илчлээгүй, зүгээр л хаацайлсаар байсан. Ээжийгээ илчлэхгүй, тэр үнэлгээг бичихгүй байх нь мөс чанартай хэрэг гэж би бодсон. Энэ нь үнэндээ, Бурханы гэрийн ажил, ах эгч нарын ашиг сонирхлыг өчүүхэн ч бодолцож үзэхгүй, Сатаныг гэх хайр, мөс чанар юм. Би Сатаны талд орж, Сатаныг өмгөөлж байжээ. Тэр нь Бурханы хэлсэн “Бурханыг зориуд эсэргүүцэж” явдал биш үү? Миний хайранд зарчим байгаагүй, би буруу зөвийг ялгаагүй, энэ нь будилсан хайр байж. Би ээжийгээ бүрэн хаацайлж, чуулганы амьдралыг үймүүлсээр байх боломж олгож, ёрын мууд нь оролцож, бусдыг болон өөрийгөө хохироож байлаа. Би сэтгэл хөдлөлдөө сохорч, хөлөө тушуулаад, тэр үнэлгээг бич гэж удирдагч олон удаа шавдуулсан ч хойш тавьж, чуулганы ажлыг саатуулсаар байсан. Үүнийг ухаараад би үнэхээр буруутайгаа мэдэрч, бас гайхсан, тийм нөхцөл байдалд би яагаад өөрийн эрхгүй сэтгэл хөдлөлдөө автсан юм бол? Жинхэнэ асуудал нь юу байв? Би Бурханы өмнө очин залбирч, эрж хайж, сэтгэл хөдлөлийн хүлээсээс ангижрах замыг олоход намайг замчлаач гэж гуйсан.

Залбирсныхаа дараа Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хүмүүсийг бусдад ямар зарчмаар ханд гэж Бурханы үг шаарддаг вэ? Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн яд: Энэ нь баримтлах ёстой зарчим юм. Үнэнийг эрэлхийлж, Өөрийнх нь хүслийг дагаж чаддаг хүмүүсийг Бурхан хайрладаг. Тэд бас бидний хайрлах ёстой хүмүүс юм. Бурханы хүслийг дагаж чаддаггүй, Бурханыг үзэн яддаг, Бурханд тэрсэлдэг хүмүүсийг Бурхан жигшдэг бөгөөд бид ч бас жигших ёстой. Үүнийг л Бурхан хүнээс шаарддаг… Хэрвээ хүн Бурханаар хараагдсан ч чиний эцэг эх юм уу хамаатан садан, мөн чиний мэдэхээр мууг үйлдэгч биш бол чи тэр хүнийг үзэн ядаж чадахгүй бөгөөд та нарын харилцаа өөрчлөгдөлгүй үлдэж магадгүй. Бурхан тийм хүмүүсийг жигшдэг гэхийг сонсоод чи түгшиж, тэднийг үзэн ядаж чадахгүй. Чи үргэлж сэтгэл хөдлөлд автаад, тэднийг орхиж чаддаггүй. Үүний шалтгаан нь юу вэ? Энэ нь сэтгэл хөдлөлийг хэтэрхий их үнэлдгээс чинь болдог бөгөөд үнэнийг хэрэгжүүлж, зарчмыг баримтлахад чинь саад болдог. Тэр хүн чамд сайн хандаж, хэзээ ч хор хүргээгүй учраас чи түүнийг үзэн ядаж чаддаггүй. Чамд хор хүргэсэн бол л үзэн чадаж чадна. Тийнхүү үзэн ядах нь үнэний зарчимд нийцэх үү? Мөн чи уламжлалт үзэлд баригдаж, эцэг, эх, садан төрөл учраас тэднийг үзэн ядвал нийгэм өөрт чинь зэвүүцэж, хараан, ачлалгүй, мөс чанаргүй, бүр хүн ч биш гэж яллана гэж боддог. Чи тэнгэрийн яллалт, шийтгэлийг хүртэнэ гэж боддог. Тэднийг үзэн ядахыг хүслээ ч гэсэн мөс чанар чинь тэгүүлэхгүй. Мөс чанар чинь яагаад ингэдэг вэ? Энэ бол эцэг эхийн чинь зааж сургасан сэтгэлгээ, нийгмийн соёлын чамд шингээсэн, дамжуулсан зүйл юм. Зүрх сэтгэлд чинь энэ нь маш гүн суугаад, энэ бол эерэг зүйл, өвөг дээдсээсээ өвлөж авсан, үргэлж сайн зүйл гэж эндүүрэхэд чамайг хүргэдэг. Чи үүнийг анх сурч, энэ нь давамгайлсан хэвээр байгаа нь Бурханд итгэж, үнэнийг хүлээн авахад чинь асар том саад, тээг бий болгож, Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг нь үзэн ядаж чадахгүйд хүргэдэг. Чиний амь эцэг эхээс чинь биш, Бурханаас ирдэг гэдгийг чи зүрх сэтгэлдээ мэддэг бөгөөд эцэг эх чинь Бурханд итгэдэггүй төдийгүй Бурханыг эсэргүүцдэгийг харсан; Бурхан тэднийг үзэн яддаг, чи Бурханд захирагдаж, Бурханы талд зогсох ёстой боловч хүссэн ч гэсэн тэднийг үзэн ядаж ер чаддаггүй. Чи үүнийг давж, зүрх сэтгэлээ хатамжилж, үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй. Үүний эх үндэс нь юу вэ? Сатан иймэрхүү уламжлалт соёл, ёс суртахууны үзлийг ашиглан бодол, оюун санаа, зүрх сэтгэлийг чинь боомилж, Бурханы үгийг хүлээн авч чадахгүйд хүргэдэг; Сатаны эдгээр зүйл чамайг эзэмдэж, Бурханы үгийг хүлээн авах чадваргүй болгодог. Бурханы үгийг хэрэгжүүлэхийг хүсэх үед чинь ч эдгээр зүйл сэтгэлийг чинь үймрүүлж, үнэн болон Бурханы шаардлагыг эсэргүүцэхэд хүргэж, уламжлалт соёлын дөнгөнөөс мултрах чадалгүй болгодог. Хэсэг хугацаанд тэмцсэнийхээ дараа чи эвлэрэхээс аргагүй болдог: Ёс суртахууны уламжлалт үзэл зөв, үнэнтэй нийцдэг гэдэгт итгэхийг илүүд үздэг учраас Бурханы үгээс татгалзаж, хаядаг. Бурханы үгийг үнэн гэж хүлээн авдаггүй, аврагдах талаар юу ч боддоггүй, зүрх сэтгэлдээ энэ хорвоод амьдарсаар байгаа, амьд үлдэхийн тулд энэ хүмүүсийг түших ёстой гэж санадаг. Чи нийгмийн буруушаалтыг тэвчиж чадахгүй, харин ч үнэнээс, Бурханы үгээс татгалзаж, ёс суртахууны уламжлалт үзэл, Сатаны нөлөөнд автахыг өөрийгөө хаяхыг сонгож, Бурханд халдаж, үнэнийг хэрэгжүүлэхгүй байхыг илүүд үзнэ. Хүн хөөрхийлөлтэй биш гэж үү? Түүнд Бурханы аврал хэрэггүй гэж үү?(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”). Бурхан биднээс Өөрийнх нь хайрладгийг хайрлаж, үзэн яддагийг нь үзэн яд гэж шаарддагийг би Бурханы үгээс харсан. Эзэн Есүс бас нэгэнтээ ингэж хэлсэн: “Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ?… Тэнгэр дэх Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хэн боловч Миний эх, ах, эгч дүүс мөн(Матай 12:48, 50). Үнэнийг эрэлхийлдэг, хүлээн авч чаддаг хүмүүсийг Бурхан хайрладаг. Зөвхөн тэд л ах эгч нар, миний хайрлаж, хайраар туслах ёстой хүмүүс. Үнэнийг үзэн яддаг, хэзээ ч хэрэгжүүлдэггүй хүмүүс бол бүгд үл итгэгчид, тэд ах эгч нар биш. Гэр бүлийнхэн байсан ч гэсэн бид үнэний зарчмын дагуу тэднийг харж, илчлэх ёстой. Тэгэх нь эцэг эхдээ ачлалгүй, тэднийг анхаардаггүй гэсэн үг биш, харин уг чанар, мөн чанарынх нь дагуу ухаалгаар, шударгаар хандах ёстой гэсэн үг. Гэхдээ “Цус уснаас өтгөн”, “Хүн амьгүй биш; тэр яаж сэтгэл хөдлөлөөс ангид байж чадах билээ?” гэх сатанлаг хор надад шингэсэн байсан. Би зарчимч байгаагүй, харин ч махан биеийн сэтгэл хөдлөлд үндэслэн гэр бүлийнхнээ хамгаалж, хаацайлсан. Дүүгийнхээ талаар бичиж байхдаа би, дүү үл итгэгч гэдгээ аль хэдийн харуулсан, чуулганаас хасагдах ёстойг мэдэж байсан ч сэтгэл хөдлөлдөө автаад, үнэнийг бичихийг хүсээгүй. Баримтыг нуун дарагдуулж, бусдыг мэхлэхийг хүссэн. Удирдагч надаар ээжийн минь тухай бичүүлэх үед би ээж чуулганы амьдралыг үймүүлж байсан, ээжийг илчилж, хязгаарлахад нь удирдагчид туслахын тулд үнэн зөв, бодитой үнэлгээ бичих ёстой гэдгээ мэдэж байсан. Гэхдээ тэр бол миний ээж гэдгийг, надад ямар сайн ханддаг байсныг бодоод, ээжийн талаар биччихвэл үргэлж буруутай санагдаж, үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэж айсан. Бас бусад хүмүүс намайг харгис, цэвдэг гэж бодохоос айж, сэрэмжилж, болгоомжилсондоо үүнийг хойш тавьсаар байсан. Эдгээр сатанлаг хор миний зүрх сэтгэлд гүн үндэслэсэн болохоор би сэтгэл хөдлөлдөө автаж, бусдад зарчимч хандаагүй, чуулганы ажлыг хамгаалаагүй. Сатаны талд зогсож, Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцэж байжээ. Ээж, дүү хоёр минь үл итгэгч байсан. Тэдний зан авирыг илчлэх нь зөв шударга зүйл, чуулганы ажлыг хамгаалж, Бурханы шаардлагыг дагаж буй хэрэг байсан. Энэ нь Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн ядах явдал, үнэнийг хэрэгжүүлэх гэрчлэл байсан. Гэхдээ би үнэнийг хэрэгжүүлж, Сатаныг илчлэхийг сөрөг зүйл гэж үзээд, энэ нь цэвдэг, мөс чанаргүй, урвамтгай хэрэг гэж бодож, маш их будилж, зөв буруу, сайн мууг хооронд нь хольж, бүр сэтгэл хөдлөлдөө баригдаж, сэтгэлээр унаж, үүргээ гүйцэтгэмээргүй санагдсан. Бурханы цагаа олсон гэгээрэл, удирдамж байгаагүй бол сэтгэл хөдлөл минь намайг хөнөөх байлаа. Сэтгэл хөдлөлөөр амьдрах нь намайг сүйд хийх шахсан. Тэгэх нь маш аюултай!

Сүүлд нь эргэцүүлээд бодоход, ээжийнхээ талаар бичих дургүй байсанд минь өөр нэг эндүүрэл байж. Ээж намайг өсгөж хүмүүжүүлсэн гэж санагдаад ээжийгээ илчлэх тухай ямар ч яриа мөс чанарыг минь үнэхээр зовоож байсан. Энэ талаарх үзэл бодлыг минь өөрчилсөн Бурханы үгийн нэг хэсгийг би уншсан юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурхан энэ дэлхийг бүтээж, Өөрийн амь хайрласан амьд бодгаль болох хүнийг дэлхийд авчирсан. Дараа нь хүн эцэг эх, төрөл төрөгсөдтэй болж, ганцаар байхаа больсон юм. Хүн энэхүү материаллаг ертөнцийг анх харснаасаа хойш Бурханы тогтоосноор оршин байх заяатай байв. Бурханаас гарсан амийн амьсгал л амьд оршихуй болгоныг өсөж, нас бие гүйцэх хүртэл нь тэтгэдэг билээ. Энэ явцад, хүн Бурханы халамж дор өсөж байна гэдгийг хэн ч мэдэрдэггүй, харин эцэг эхийнхээ хайр халамж дор өсөж байгаа ба хүний амийн зөн совин өсөх үйл явцыг нь чиглүүлдэг хэмээн боддог. Учир нь өөрийнх нь амийг хэн хайрлаж, амь нь хаанаас ирснийг хүн мэддэггүй бөгөөд амийн зөн совин хэрхэн гайхамшгийг бүтээдгийг бүр ч мэддэггүй. Хоол хүнс бол амь амьдралынх нь үргэлжлэлийн үндэс, шийдэмгий байдал бол оршин тогтнолынх нь эх сурвалж бөгөөд оюун санаан дахь итгэл нь амь зуулгынх нь үнэт хөрөнгө гэдгийг л хүн мэддэг. Бурханы нигүүлсэл, хангалтыг хүн огт анзаардаггүй, энэ маягаар өөрт нь Бурханы хайрласан амийг дэмий үрдэг… Бурханы өдөр, шөнөгүй халамжилдаг энэхүү хүмүүсээс ганц нь ч Түүнийг шүтэн мөргөх санаачилга гаргадаггүй. Бурхан төлөвлөсөн ёсоороо, ямар ч найдлагагүй хүн дээр үргэлжлүүлэн ажилласаар л байдаг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрээд амийн үнэ цэн, утга учир, мөн хүнд өгсөн бүхнийхээ төлөө Бурханы төлсөн төлөөс, хүнийг Өөр лүү нь эргээсэй хэмээн хүлээдэг Бурханы яарсан сэтгэлийг гэнэт ухаарна хэмээн Тэр найддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж). Гаднаас нь харахад ээж минь намайг төрүүлж, өсгөсөн, амьдрал дээр намайг халамжилдаг нэгэн байсан ч үнэн хэрэгтээ хүний амьдралын эх сурвалж бол Бурхан, миний эдэлсэн бүхнийг Бурхан өгсөн. Бурханы надад өгсөн яг энэ амьсгалын улмаас би амьд байгаа. Бурхан надад амь өгч, намайг энэ дэлхийд авчирч, миний гэр бүл, гэр орныг зохицуулсан. Бурханы зохицуулалт л надад Бурханы дуу хоолойг сонсоод, өмнө нь очих боломж олгосон. Хэрвээ би ухаалаг байсан бол Бурханд талархаж байх ёстой, юмс тохиолдох үед Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, хайрыг нь хариулахын тулд үнэнийг үнэхээр хэрэгжүүлэх ёстой. Би хорвоогийн гэр бүлийнхээ талд орж, Сатаны төлөө үйлдэж, чуулганы ажилд саад хийх ёсгүй. Үүнийг ухаарсан нь намайг бүрэн сэрээсэн. Би гэмшихийн тулд Бурханы өмнө очих ёстой, бас сэтгэл хөдлөлөө дагаад байж болохгүй байсан. Чуулган надаас ээжийнхээ тухай бичихийг хүссэн учраас би ээжийн зан авирыг үнэн зөвөөр, баримтын дагуу бичиж, дараа нь чуулган яаж ч зохицуулахаар шийдсэн бай, хүлээн авах ёстой байлаа. Иймээс би чуулганы амьдралыг үймүүлж байсан ээжийнхээ зан авирыг үнэн зөвөөр ил болгосон юм.

Нэг сарын дараа би чуулганы удирдагчаар сонгогдож, чуулганы зарим гишүүн ээжийн минь зан авирыг тодорхой хараагүй хэвээр байгааг олж мэдээд, манай ээж чуулганы амьдралыг яаж үймүүлж байсан талаар тэдэнтэй ярих ёстой, тэгвэл тэд ялган таньж, ээжид зарчмын дагуу хандана гэж бодож байсан ч яг ярих гэж байхдаа дотоод зөрчлийг мэдэрсэн. Хэрвээ би ээжийг илчилж, задлан шинжлээд, тэд ээжийг танин мэдвэл ээжийг өөрөөр харах болов уу? Ингэвэл ээж гонсойх болов уу гээд би юу ч хэлэхийг хүсээгүй. Тэгээд дахиад л сэтгэл хөдлөлөөрөө амьдарч байгаагаа ухаарч, би Бурханы хайрладгийг хайрлаж, Бурханы үзэн яддагийг үзэн ядах ёстой гэх Бурханы үгийг санасан юм. Ээж минь чуулганы амьдралд асуудал үүсгэсэн, тэр нь Бурханы үзэн яддаг зүйл. Би сэтгэл хөдлөлөөрөө ээжийг хаацайлаад байж болохгүй. Ах эгч нарыг ялган таньдаг болгохын тулд үнэний зарчимд үндэслэн илчилж, задлан шинжлэх нь миний хариуцлага байсан. Тиймээс би, ээж чуулганы амьдралыг яаж үймүүлсэн талаар дэлгэрэнгүй ярьж, бусад нь ялган таньдаг болж, жаахан сургамж авч, эцэст нь ихэнх хүмүүс ээжийг Б бүлэг рүү шилжүүлэх санал өгсөн. Үүнийг хэрэгжүүлсний дараа би үнэхээр тайвширч, сэтгэл амарсан.

Үнэнийг ойлгож, зарчмыг олж, гэр бүлийнхэндээ яаж хандахаа мэддэг болоход минь тусалсан Бурханы үгийн удирдамж, гэгээрлийн төлөө би Бурханд чин сэтгэлээсээ талархаж байна. Үүнгүйгээр би сэтгэл хөдлөлдөө автсаар, Бурханы эсрэг юм хийсээр байх байлаа. Бурханы гэр дэх хүмүүс, хэрэг явдлын тухайд бүх юмыг үнэний зарчимд үндэслэн хийх ёстой гэдгийг энэ туршлага надад үнэхээр харуулсан юм. Тэр нь Бурханы хүсэлд нийцдэг. Бас дотоод амар амгалангийн мэдрэмжийг олж авах арга зам. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы өмнө амьдрах нь

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Амийн оролтыг эрж хайхдаа хүн өдөр тутмын амьдралд тулгардаг асуудал бүрд өөрийн үг, үйл, бодол,...

Үнэнч хүн байх тэмцэл

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний хаанчлал үнэнч шударга, хоёр нүүргүй, ов мэхгүй хүмүүсийг шаарддаг. Чин сэтгэлтэй, үнэнч...