Үнэлгээ бичих тухай эргэцүүлэл

2023-07-11

Тяньтянь, Хятад

Өнгөрсөн 4-р сард би чуулганы бичвэрийн ажлыг хариуцаж байв. Нэг өдөр би дээд түвшний удирдагчаас Лю Ли удирдагчийн талаарх үнэлгээг бичиж, гурав хоногийн дотор буцааж явуулахыг хүссэн захидал хүлээж авлаа. Би өөрийн эрхгүй таамаглал дэвшүүлсэн: Надаас Лю Лид үнэлгээ өгөхийг хүссэн нь бодитой ажил хийгээгүй гээд түүнийг халах төлөвлөгөөтэй байгаа юм болов уу? Эсвэл хэв чанар сайтай, хөгжүүлэхэд зохистой учир дэвшүүлэх гэж төлөвлөж байгаа юм болов уу? Лю Ли ерөнхийдөө үүргээ гүйцэтгэхдээ ачаа үүрч, ажлын үр дүнтэй холбоотой асуудлыг цаг алдалгүй шийдэж чаддаг, зүгээр л төдийлөн чадамгай биш, ажил ихэсмэгц бажгадаж, сайн эрэмбэлдэггүй байсан. Би үргэлжлүүлэн таамаглал дэвшүүлж: Хэрэв удирдагч Лю Лиг дэвшүүлж, хөгжүүлэхээр төлөвлөж байхад би түүний дутагдлын талаар хэт их бичвэл удирдагч намайг ялгаж таних чадваргүй, бусдад шударга ханддаггүй гэх болов уу? Дараа нь тэр намайг юу гэж бодох бол? Гэхдээ Лю Лиг халахаар төлөвлөж байхад нь би түүний давуу талыг хэт их бичвэл удирдагч намайг хэв чанар муутай, үнэн зөв дүгнэлт ч бичиж чаддаггүй гэж бодох байх, тэгвэл би яаж бичвэрийн ажлыг үргэлжлүүлэн хариуцах юм бэ? Үүний дараа миний талаар таагүй сэтгэгдэл удирдагчид төрж болох юм. Ингэж бодоод тийм ч амар үзэг цаас холбож зүрхэлсэнгүй.

Маргааш нь Лю Лигийн хамтрагч Ван Жиэ эгч бидэнтэй цуглаан хийхээр ирлээ. Түүнээс мэдээлэл авахын тулд сайтар шалгаах санаа надад төрсөн тул түүнээс туршсан асуулт асууж, “Та сүүлийн үед бидэнтэй их цуглаан хийх боллоо. Лю Ли яагаад харагдахгүй байгаа юм бол? Тийм завгүй байгаа юм уу?” гэхэд Ван Жиэ “Тэр өөр ажилтай завгүй байгаа” гэв. Би маш намуухан дуугаар хариулж байгааг нь анзаараад, Лю Ли халагдаж магадгүй бөгөөд Ван Жиэ түүнд туслаагүй болохоор өөрийгөө буруутгаж байгаа байх гэж таамаглалаа. Гэхдээ би итгэлгүй хэвээр байсан тул өөр нэг асуулт асууж, “Та хоёр хоёулхнаа чуулганы ажлыг хариуцахад зүгээр байна уу?” гэв. Би түүний царайны хувирал, ярианы байдалд анхаарлаа хандуулж, жижиг сэжүүр барьж авахыг хичээсэн ч эцэст нь ямар ч тодорхой мэдээлэл авч чадсангүй. Үнэлгээ өгөх эцсийн хугацаа ойртож байгааг хараад сэтгэл түгшсэн ч юу бичихээ мэдэхгүй, хөдөлж цөхсөөр байлаа. Эцэст нь ялгах чадваргүй гэдгээ удирдагчид харуулахгүйн тулд л үнэлгээ бичээгүй. Хэрэв удирдагч надаас энэ тухай асуувал тэр үед хэт завгүй байсан, бичих цаг гараагүй гэж хэлэх байв. Ингээд би асуудлаас бултаж, үнэлгээ бичээгүй. Хожим нь энэ тухай бодох болгондоо өөрийгөө маш их буруутгадаг байсан. Удирдагч надаас Лю Лиг үнэлэхийг хүсэхдээ гол нь бодитой ажил хийсэн эсэх, хөгжүүлж болох эсэхийг нь мэдэх зорилготой байсан бөгөөд энэ нь чуулганы ажилтай шууд холбоотой байв. Мэддэг бүхнээ бичих нь маш амархан зүйл байхад би яагаад хойш тавьсан юм бол? Юу намайг хязгаарлаж байсан юм бол? Би залбирч, “Бурхан минь! Би энэ үнэлгээнд хэт болгоомжтой, шийдэмгий бус хандаж, маш олон зүйлд санаа зовж, хамтран ажиллахыг хүсээгүй. Асуудлаа ойлгоход минь залж чиглүүлээч” гэв.

Тэгээд сүнслэг үйл ажиллагаан дээрээ үүнийг уншсан юм. “Антихристүүд Бурханыг анзаардаггүй, зүрх сэтгэлд нь Бурханы орон зай байдаггүй. Тэд Христтэй нүүр тулаад жирийн хүнээс ялгаагүй хандаж, Түүний нүүрний хувирал, дууны өнгийг байнга уншиж, нөхцөл байдалд тааруулан дуугаа өөрчилж, үнэндээ юу болоод байгааг хэзээ ч хэлдэггүй, хэзээ ч ямар ч зүйлийг чин сэтгэлээсээ хэлдэггүй, зөвхөн хоосон үг, сургаал хэлж, нүднийх нь өмнө зогсож байгаа бодитой Бурханыг хуурч, мэхлэхийг оролддог. Тэд Бурханаас өчүүхэн ч айдаггүй. Тэд Бурхантай чин сэтгэлээсээ ярьж, бодитой зүйл хэлж огт чаддаггүй. Тэд тахир муруй, тойруу замаар могой мурилзах мэт ярьдаг. Үгийнх нь хэв маяг, чиглэл нь шон даган авирч буй тарвасын ороонго шиг байдаг. Жишээлбэл, чи хэн нэгнийг сайн хэв чанартай, дэвшүүлж болно гэж хэлэхэд тэд тухайн хүн ямар сайн болохыг, түүнээс юу илэрч, харагдсан тухай тэр даруй ярьдаг; чи хэн нэгнийг муу гэж хэлбэл, тэднийг ямар муу, ёрын муу болохыг, чуулганд яаж үймээн тарьж, саад болдог тухай тэд түргэхэн ярьдаг. Чамайг ямар нэгэн зүйлийн талаар үнэнийг мэдэж авахыг хүсэхэд тэдэнд хэлэх үг байдаггүй; тэд булзаж, дүгнэлт хийхийг чинь хүлээж, чиний үгийн утга учрыг анхааран чагнаж, сонсохыг хүссэн зүйлийг чинь хэлэх гэж хичээдэг. Тэдний хэлдэг бүхэн долигонол, бялдуучлал, зусардалт юм; тэдний амнаас нэг ч үнэн үг гардаггүй. Тэд хүмүүстэй ингэж харьцдаг, Бурханд ингэж ханддаг—тэд ийм л зальжин. Энэ бол антихристийн зан чанар юм(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (II хэсэг)). Антихристүүд Христтэй тэмцэлдэх бүрдээ заль гаргадгийг Бурханы үг илчилдэг. Тэд зусардаж, ая тал засаж, Түүний нүүрний хувирлаас сэжүүр авдаг. Тэд Христийн өмнө үнэнийг хэлдэггүй, хууран мэхлэх, дүр эсгэхдээ гарамгай, маш зальжин, ёрын муу бөгөөд Бурханы жигшлийг төрүүлдэг. Хэдийгээр би Христтэй тэмцэлдээгүй ч яг л антихрист шиг зан чанар гаргаж, илчилж байсан. Удирдагч чуулганы ажлын хэрэгцээний улмаас Лю Лигийн талаар үнэлгээг бичихийг надаас хүссэн нь тийм ч төвөгтэй зүйл байгаагүй. Би зүгээр л мэддэг бүхнээ үнэн зөвөөр бичиж, ойлгосон зүйлээ шударгаар, бодитоор хуваалцах хэрэгтэй байсан ч удирдагчийн санаа зорилгыг таамаглаж, сайн бичихгүй бол удирдагч намайг ялган таних чадваргүй гэж бодоод, дорд үзнэ гэж айсандаа бүх зүйлийг маш төвөгтэй болгосон. Удирдагчийн зүрх сэтгэл дэх дүр төрх, байр сууриа хамгаалахын тулд би эгч нартаа санаа зовсон нэрийдлээр удирдагчийн санаа зорилгыг тандсан. Хэрэв удирдагч Лю Лиг дэвшүүлэхийг хүссэн бол би дэмжиж, давуу талынх нь талаар илүү ихийг бичиж, Лю Лиг халахыг хүссэн бол би удирдагчаар хүндлүүлэхийн тулд Лю Лигийн дутагдлын талаар илүү ихийг бичих байсан. Би баримт, зарчимд тулгуурлан Лю Лиг үнэлэх гэж хичээгээгүй, харин удирдагчийн санаа зорилгыг тааварлахын тулд Ван Жиэгийн хариу үйлдлийг ажиглаж байлаа. Би антихрист шиг зальжин, ов мэхтэй зан чанарыг харуулж байж! Удирдагчийн санаа зорилгыг илрүүлэхийн тулд би Ван Жиэгээс хэдэн дам асуулт асууж, мэдээлэл авахыг хичээсэн. Би ямар ч нэр хүндгүй, ёс жудаггүй, шалихгүй арчаагүй амьтан шиг байжээ. Үнэндээ хүн бүр давуу болон сул талтай учир бид үнэлгээг шударгаар, бодитоор, баримтад тулгуурлан бичих хэрэгтэй. Хэрэв би муу хүний талаар эерэг үнэлгээ бичиж, удирдагч дараа нь буруу шийдвэр гаргавал би чуулганы ажилд саад хийж, мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцсэн байх болно. Хэрэв би үнэнийг эрэлхийлдэг хүний талаар хатуу үнэлгээ бичвэл энэ нь шударга бус бөгөөд тэдэнд ноцтой хохирол учруулж болзошгүй юм. Миний буруу үнэлгээнээс үүдэн Лю Лиг шилжүүлэх юм уу халбал би мууг үйлдэх бөгөөд гарцаагүй Бурханд халдах байв. Би Бурханы үгийг бодсон: “Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Бурхан биднээс тийм ч ихийг шаарддаггүй. Тэрээр биднийг үг, үйлдэлдээ илэн далангүй байж, үнэнийг ярьж, хуурч мэхэлдэггүй, аливааг нуудаггүй шулуун шударга, үнэнч хүмүүс болоосой гэж л найддаг. Бид үнэлгээ өгөхдөө зүгээр л илэн далангүй байж, мэддэг зүйлээ бичиж, хүмүүст шударга хандах хэрэгтэй. Гэвч би бүр тэгж ч чадаагүй. Удирдагч хэн нэгний талаар юу гэж бодож байгааг минь мэдэхийг хүссэн боловч надаас ганц ч шударга үг сонсоогүй. Үргэлж зальтай, ов мэхтэй байх нь үнэнч шударга хүн шиг үйлдэж байгаа хэрэг огт биш. Үүнийг ухаараад би өөрийгөө үзэн ядав.

Хожим нь би Бурханы үгээс үүнийг уншсан юм. “Бурханаас эмээж, муугаас зайлах гэж юу вэ? Жишээлбэл, чи хэн нэгэнд үнэлгээ өглөө гэж бодъё, энэ нь Бурханаас эмээж, муугаас зайлахтай холбоотой юм. Чи тэр хүнийг хэрхэн үнэлэх вэ? (Бид үнэнч, зөв зүйтэй, шударга байх ёстой бөгөөд бидний үг сэтгэл хөдлөлд тулгуурлах ёсгүй.) Чи яг юу гэж бодож байгаагаа, яг юу харснаа хэлэх юм бол үнэнч шударга байна гэсэн үг. Юуны өмнө, үнэнч шударга байх гэдэг нь Бурханы замыг дагахыг хэлдэг. Энэ бол хүмүүст Бурханы заадаг зүйл; Бурханы зам юм. Бурханы зам гэж юу вэ? Бурханаас эмээж, муугаас зайлах. Үнэнч шударга байх нь Бурханаас эмээж, муугаас зайлахын нэг хэсэг мөн үү? Бурханы замыг дагаж байгаа хэрэг мөн үү? (Мөн.) Хэрэв чи үнэнч шударга биш бол үзсэн харсан, бодсон зүйл чинь амнаас чинь гарч байгаа зүйлээс ялгаатай байдаг. Хүн чамаас ‘Та тэр хүний талаар ямар бодолтой байна вэ? Тэр чуулганы ажилд хариуцлага хүлээдэг үү?’ гэхэд чи ‘Тэр үнэхээр сайн хүн, надаас илүү хариуцлага үүрдэг, хэв чанар нь минийхээс илүү, хүн чанар ч сайтай, төлөвшсөн, тогтвортой’ гэж хариулна. Гэхдээ энэ нь зүрх сэтгэлдээ бодож байгаа зүйл чинь мөн үү? Чи үнэндээ, тэр хүн хэв чанартай хэдий ч найдваргүй, харин ч нэлээд ов мэхтэй, маш тооцоотой гэж боддог. Чи оюун ухаандаа үнэндээ ингэж бодож байгаа ч ярих цаг ирэхэд ‘Би үнэнээ хэлж болохгүй, би хэнийг ч гомдоох ёсгүй’ гэсэн бодол төрдөг тул хурдхан өөр зүйл хэлж, тухайн хүний талаар сайхан зүйл хэлэхийг сонгодог бөгөөд чиний хэлсэн юу ч үнэндээ бодож байгаа зүйл чинь биш, бүгд худал хуурмаг, хоёр нүүр гаргаж буй хэрэг юм. Энэ нь Бурханы замыг дагадаг гэдгийг чинь илтгэж байна уу? Үгүй. Чи Сатаны замаар, чөтгөрүүдийн замаар явсан. Бурханы зам гэж юу вэ? Энэ бол үнэн, хүмүүсийн зан авирын үндэс, Бурханаас эмээх, муугаас зайлах зам юм. Хэдийгээр чи өөр хүнтэй ярилцаж байгаа ч Бурхан ч бас чиний зүрх сэтгэлийг сонсож, харж байгаа, Бурхан чиний зүрх сэтгэлийг шинжиж байгаа. Хүмүүс хүний зүрх сэтгэлийг шинжиж чаддаг уу? Хүмүүс сайндаа л үнэнийг хэлэхгүй байгааг чинь харж чадна. Тэд өнгөн талыг л харж чадна. Зөвхөн Бурхан л зүрх сэтгэлийн чинь гүнийг харж чадна, Бурхан л чиний юу бодож, юу төлөвлөж байгаа, зүрх сэтгэлд чинь ямар өчүүхэн явуулга, ямар зальжин арга зам, ямар зуйрган бодол байгааг харж чадна. Үнэнийг хэлэхгүй байгааг чинь хараад чиний талаар Бурхан ямар бодолтой байдаг вэ, чамайг юу гэж үнэлдэг вэ? Чи үнэнийг хэлээгүй учраас Бурханы замыг дагаагүй гэж үнэлдэг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Үнэлгээ бичихдээ Бурханаас эмээж, Бурханы шинжилтийг хүлээн авах хэрэгтэйг би Бурханы үгээс олж мэдсэн. Ийм маягаар бид, буруу санаа зорилготой байвал буруу, өрөөсгөл үнэлгээ бичиж, улмаар Бурханыг гомдооно гэхээс айсандаа үнэлгээ бичихдээ болгоомжтой байж, Бурхантай нүүр тулна. Мөн үнэлгээ бичихдээ залбирч, үнэний зарчмыг эрж хайхад анхаарлаа төвлөрүүлж, санаа зорилгоо нуухгүйгээр, тэр хүний талаарх жинхэнэ ойлголт, үзэл бодлоо бодитойгоор хуваалцах ёстой. Бид хүчийг нь сулруулахгүйгээр бүгдийг байгаагаар нь хэлэх ёстой бөгөөд энэ нь Бурханаас эмээж буйн шинж юм. Харин Бурханаас эмээдэггүй хүмүүс хүссэнээрээ ярьж, үйлдэж, заримдаа өөрт ашигтай гэж бодсон зүйлээ л хэлж, эсвэл бүр бодит байдлыг эргүүлж, баримтыг мушгин гуйвуулдаг. Тэд үнэхээр зальжин зан чанартай хүмүүс бөгөөд яг л шүтлэггүй хүмүүс шиг авирладаг, итгэж үл болох хүмүүс юм. Тэр үнэлгээг бичсэнээр би илчлэгдсэн. Олон жил Бурханд итгэсний эцэст би зальхай санаа зорилготой хэвээр байсан бөгөөд үүнийг бичиж байхдаа цагийн аясыг дагаж, өөрт ашигтай зүйлээ л хэлэхийг хүсэж, Бурханаас огт айгаагүй. хэт зальжин байснаараа Бурханы зэвүүцлийг төрүүлсэн. Үүнийг ухаараад би ийм замаар явах нь аюултай гэдгийг мэдэрсэн тул Бурханд залбиран, өөрийгөө эргэцүүлж, таньж мэдэхэд залж чиглүүлээч гэж гуйв.

Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншлаа. “Жинхэнэ ёрын муу гэж юу вэ? Ямар байдал ёрын мууг илтгэдэг вэ? Хүмүүс зүрх сэтгэлийнхээ гүнд байгаа ичгүүртэй, ёрын муу санаархлаа нуухын тулд сүржин үг ашиглаж, улмаар эдгээр үг нь маш сайн, илэн далангүй, хууль ёсных гэж бусдад итгүүлж, эцэст нь далд сэдэлдээ хүрдэг нь ёрын муу зан чанар мөн үү? Үүнийг яагаад ов мэхтэй байх биш, харин ёрын муу байх гэж нэрлэдэг вэ? Зан чанар, мөн чанарын үүднээс авч үзвэл ов мэх нь харьцангуй гайгүй юм. Ёрын муу байх нь ов мэхтэй байхаас илүү ноцтой, ов мэхтэй байдлаас илүү хорон санаатай, олиггүй зан авир бөгөөд эгэл жирийн хүн үүнийг нэвт харахад хэцүү байдаг. Жишээлбэл, могой Еваг уруу татахын тулд ямар үг ашигласан бэ? Зөв зүйтэй, өөрийн чинь төлөө хэлж байгаа юм шиг сонсогддог, өнгөн дээрээ үнэмшилтэй үгсийг ашигласан. Эдгээр үгийн цаана ямар нэг буруу зүйл эсвэл хорон санаархал байгаа гэдгийг чи мэдрэхгүйн зэрэгцээ Сатаны эдгээр саналаас татгалзаж чадахгүй. Энэ бол уруу таталт юм. Сорилт амсаж, иймэрхүү үг сонсох үедээ чи өөрийн эрхгүй уруу татагдаж, урхинд нь амархан орж, улмаар Сатаны зорилгыг биелүүлнэ. Үүнийг ёрын муу гэж нэрлэдэг. Еваг уруу татахын тулд могой энэ аргыг ашигласан. Энэ нь нэг төрлийн зан чанар мөн үү? (Мөн.) Энэ төрлийн зан чанар хаанаас гаралтай вэ? Энэ нь могой болон Сатанаас гаралтай юм. Ийм төрлийн ёрын муу зан чанар хүний уг чанарт оршдог(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Өөрийгөө мэдэх нь үнэнийг эрэлхийлэхэд тустай). Хүмүүс ухаалаг сонсогддог ч зүрх сэтгэлдээ заль мэх өвөрлөж, далд зорилгодоо хүрэхийн тулд сонсголонтой үгс ашигладаг бол энэ нь зүгээр нэг зальжин байдал биш, ёрын муу зан чанар гэж Бурхан хэлдэг. Бурхан ийм хүнийг хамгийн их үзэн яддаг. Удирдагчийн сайшаал, хүндэтгэлийг олж авахын тулд би үнэлгээ бичиж байхдаа удирдагчийн санаа зорилгыг таамаглаж, түүнд нь нийцүүлэхийг хүсэж, тэр ч байтугай Лю Лид санаа зовж байгаа мэт дүр эсгэж, түүнтэй хэсэг хугацаанд уулзаагүй болохоор ажилдаа завгүй байгаа эсэх, тэдний удирдлага дажгүй байгаа эсэх гэх зэргийг асууж, юу болоод байгааг, Лю Ли үлдэх нь үү эсвэл явах нь уу гэдгийг мэдэхийг хичээсэн. Гаднаас нь харахад би санаа тавьж, түүнийг халамжилж байгаа мэт байсан ч миний үг заль мэхээр дүүрэн байсан ба би огт чин сэтгэлээсээ хандаагүй. Би үнэхээр хэт ов мэхтэй, ёрын муу байжээ. Ярианы минь уг чанар Еваг сонсголонтой, хуурмаг үгсээр уруу татаж, сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идүүлсэн могойтой адил байв. Би үг, үйлдэлдээ зальжин байж, бусдыг хуурч мэхлэн, тохуурхаж, чөтгөр шиг байсан. Хэрэв би өөрчлөгдөөгүй бол үг хэлээрээ нүгэл үйлдэж, Бурханд болон Бурханы зан чанарт халдах байсан. Үүнийг ухаарах үедээ би залбираад, гэмшиж, өөрчлөгдөж, ёрын муу зан чанараар амьдрахаа болихыг хүсэв.

Дараа нь би хэрэгжүүлэх замыг надад өгсөн Бурханы үгийг илүү их уншсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний хаанчлалд үнэнч шударга, хоёр нүүргүй, ов мэхгүй хүмүүс хэрэгтэй. Гүдэсхэн, шударга хүмүүс энэ дэлхийд ад үзэгддэг бус уу? Би бол тэс ондоо. Үнэнч шударга хүмүүс Над дээр ирэхийг зөвшөөрнө; Би ийм хүнийг таашаадаг ба Надад бас ийм хүн хэрэгтэй. Энэ бол чухамхүү Миний зөвт байдал юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 33-р бүлэг). “Үнэнч шударга хүн байх гэдэг нь хүнд Бурханы тавьдаг шаардлага юм. Энэ бол хүний хэрэгжүүлэх ёстой үнэн. Тэгвэл хүн Бурхантай харилцахдаа ямар зарчмыг баримтлах ёстой вэ? Чин үнэнч бай: Энэ бол Бурхантай харьцахдаа дагах ёстой зарчим. Шүтлэггүй хүмүүс шиг Бурханд зусардаж, бялдуучлахад бүү анхаар; хүний зусардаж, бялдуучлах нь Бурханд хэрэггүй. Чин үнэнч байхад хангалттай. Тэгвэл чин үнэнч байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? (Дүр эсгэж, ямар нэгэн зүйл нууж, ямар нэгэн нууц хадгалалгүйгээр зүгээр л Бурханд сэтгэлээ уудалж, залилж, мэхлэхгүйгээр шулуун шударга байх.) Зөв. Чин үнэнч байхын тулд чи юун түрүүнд хувийн хүслээ хойш тавих ёстой. Бурхан чамд яаж ханддагт анхаарал хандуулахын оронд зүрх сэтгэлдээ юу байгааг хэл, харин үг чинь ямар үр дагавар дагуулах тухай бодож, санаа тавих хэрэггүй; бодож байгаа бүхнээ хэл, сэдлээ хойш тавь, зарим нэг зорилгод хүрэхийн тулд л бүү ярь. Хэтэрхий их хувийн санаа зорилго, хольц тээх үедээ чи юм ярихдаа үргэлж тооцоолж, ‘Би тэрийг биш, энийг ярих ёстой, хэлэх зүйлдээ болгоомжтой хандах ёстой. Би үүнийг надад ашигтай, алдаа дутагдлыг минь далдлах байдлаар ярьж, Бурханд сайхан сэтгэгдэл төрүүлнэ’ гэж боддог. Чамд сэдэл байхгүй юу? Ам нээхээсээ өмнө оюун санаа чинь зальжин бодлоор дүүрч, хэлэх гэсэн зүйлээ хэдэн удаа засдаг бөгөөд ингэснээр амнаас чинь гарах үг цэвэр биш, огтхон ч чин үнэнч биш болж, чиний сэдэл, Сатаны явуулгыг агуулдаг. Чин үнэнч байна гэж үүнийг хэлэхгүй; энэ нь хорон сэдэл, муу санаа зорилготой байгаа хэрэг. Түүгээр ч барахгүй, чи ярилцах үедээ Бурханы нүүрний хувирал, нүдний харцыг нь үргэлж уншдаг: Хэрвээ Бурханы нүүрний хувирал эерэг байвал үргэлжлүүлэн ярьдаг; эерэг биш бол дотроо хадгалаад юм хэлдэггүй; Бурханы нүдний харц онцгүй, сонсож байгаа зүйлдээ дургүй байх шиг байвал чи бодож үзээд, ‘За яах вэ, би Таны сонирхлыг татах, Таныг аз жаргалтай болгох, Танд таалагдах зүйл хэлж өөртөө таатай хандуулна даа’ гэж өөртөө хэлдэг. Чин үнэнч байх гэдэг нь энэ үү? Биш(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (II хэсэг)). Бурхан үнэнч шударга хүмүүст дуртай гэдгийг би Бурханы үгээс ойлгосон. Үнэнч шударга хүмүүс энгийн байдлаар, илэн далангүй ярьдаг, хууран мэхлэлт, дүр эсгэлтгүйгээр Бурхан болон бусад хүмүүстэй ний нуугүй байдаг. Тэд бүх зүйлийг байгаагаар нь, тодорхой, шууд хэлдэг бөгөөд хэвийн хүн ийм л байх ёстой. Нэлээд хэдэн ах, эгч үнэнч шударга хүн болохоор хичээж байхыг би харсан. Тэд үнэний зарчмыг зөрчиж байгаа хүнийг хараад, тэдэнтэй нөхөрлөж, тусалж, засаж, харьцдаг. Тэд илэн далангүй байж, бие биедээ тусалж, дэмжиж, цуглаан дээр нөхөрлөхдөө сэтгэлээ нээж, маш чөлөөтэй байдаг байсан. Би тэднийг биширч, Бурханы шаарддаг шиг үнэнч шударга хүн болохыг хүссэн. Би зарим зүйлийг ойлгоогүй, зарим үзэл бодол минь буруу байж магадгүй ч ядаж л ов мэх өвөрлөх ёсгүй бөгөөд зөв санаа зорилготой байх хэрэгтэй байлаа. Энэ л гол зүйл. Үүнийг ойлгоод зүрх сэтгэл цэлмэж, хэрэгжүүлэлтийн замыг тодорхой ойлгосон.

Төд удалгүй би өөр нэг удирдагч болох Чэнь Шяо эгчийн үнэлгээг бичлээ. Би дотроо “Би түүнийг сайн танихгүй. Хэрэв үнэлгээгээ тодорхой бичихгүй бол дээд түвшний удирдагч намайг ялган таних чадваргүй гээд, дорд үзэх болов уу? Би түүний давуу талыг илүү бичих хэрэгтэй юм болов уу?” гэж бодов. Ингэж бодоод дахиад л заль мэх гаргах гээд байгаагаа би ухаарсан юм. Үнэлгээ бол ялихгүй асуудал биш, энэ нь албан тушаал ахих, халах зэрэгт нөлөөлдөг. Энэ талаар худал яривал Бурханд халдана. Би өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн бичиж болохгүй тул Бурханд залбирч, өөрийгөө хаяхаар яарав. Би Бурханы үгийн энэ хэсгийг уншлаа. “Алдар хүнд, нэр төрөө хамгаалахын тулд чи тийм тойруу байдлаар ярьж, хэлэх үг бүрээ цэгнэн боддог. Чиний амьдрал үнэндээ ядаргаатай! Хэрэв чи ингэж амьдарвал Бурхан баярлах уу? Бурхан ов мэхтэй хүмүүсийг хамгийн их үзэн яддаг. Хэрэв чи Сатаны нөлөөнөөс ангижирч, аврагдахыг хүсвэл үнэнийг хүлээн авах ёстой. Чи үнэнч шударга хүн байж, үнэн, бодит зүйлийг хэлж, сэтгэл хөдлөлдөө баригдахгүй байж, дүр эсгэх, хууран мэхлэхээс ангижирч, зарчимтай ярьж, үйлдэхээс эхлэх ёстой. Ингэж амьдрах нь эрх чөлөөтэй, аз жаргалтай бөгөөд чи Бурханы өмнө амьдарч чадна(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн замыг өгсөн. Би нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд үнэнч биш байж болохгүй. Энэ бол жинхэнэ хүний төрх биш юм. Бурхан биднээс үнэнч шударга хүн байхыг шаарддаг тул бид чин үнэнч байж, нэр хүнд, байр сууриа бодохгүй байх ёстой. Би мэддэг бүхнээ бичиж, ойлгохгүй байгаа зүйлээ орхиж, бусад хүмүүс миний талаар юу бодох бол гэдэгт санаа зовохгүй байх ёстой байв. Тиймээс би Чэнь Шяогийн талаарх ойлголтоо баримтад тулгуурлан бодитоор, шударгаар бичиж илгээсэн юм. Ингэснээр надад маш тайван, сэтгэл амар санагдсан. Бурханы удирдамжид талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханд итгэх замд орох нь

Ронгуан Харбин хот, Хэйлонжиан муж Бурханы энэрлээр, 1991 онд би Төгс Хүчит Бурханыг өвчний улмаас дагаж эхэлсэн юм. Тэр үед би Бурханд...