Би энэ хичээл номын араас хөөцөлдөхгүй

2022-12-04

Ди Вэй, Энэтхэг

Би Христэд итгэгч гэр бүлд төрсөн. Эцэг эх маань хоёулаа тариачид. Манайх хүнсний ногоо, будаа тарьж амьжиргаагаа залгуулдаг. Намайг үргэлж сайн сурдаг байсан болохоор аав, ээж хоёр сурахыг минь маш их дэмжиж, ирээдүйд сайхан амьдрахыг минь тэсэн ядан хүлээж, намайг сайн ажилтай болж, гэр бүлийнхээ ядуу амьдралыг өөрчилнө гэж найдаж байсан. Тэр үед манайх ядуу байсан болохоор аав, ээж ихэвчлэн зээл авч сургалтын төлбөрийг минь төлж, өвөө ч бас амьдрах зардлаасаа надад мөнгө хадгалж, эгч маань цагийн ажил хийж, сургалтын төлбөрийг минь олж, өөрсдийг нь ядуурлаас гаргана гэж гэр бүлийнхэн маань бүгд надад найдаж байсан. Аав, ээжийгээ өдөр бүр тариан талбай дээр шаргуу хөдөлмөрлөхийг харж, ингэж амьдрах нь маш хэцүү гэж бодсон учир би гэр бүлээ ийм ядуу байдлаас гаргахын тулд хичээнгүйлэн суралцаж, бусдаас ялгарахаар шийдсэн. Шалгалтдаа өндөр оноо авахын тулд би илүү их хөдөлмөрлөж, ихэвчлэн шөнө дүл болтол хичээлээ хийдэг байсан. Дараа нь хүслээ биелүүлж их сургуульд ороод, үүнийхээ дараа профессор болж, илүү сайхан ирээдүйтэй болох шинэ амбицтай болсон.

Төгсөөд докторын зэрэг хөөж, их сургуулийн эрдэм шинжилгээний ажил хийсэн. Тэр үед аав, ээж хоёр над руу байнга утасдаж, “Чи Бурханд илүү их залбирч, хичээл номдоо анхаарах хэрэгтэй” гэж сануулдаг байсан. Аав бас надаас “Танай оюутны хотхон сүмтэй юу?” гэж асууж, “Чи сүмд явах ёстой шүү” гэдэг байв. Гэхдээ би бараг бүх цагаа шинжлэх ухааны судалгаанд зарцуулаад, цуглаанд явах завгүй байсан тул гэртээ Библи уншиж, Бурханд залбирахыг л хүссэн. Судалгааны явцад эрдэм шинжилгээний олон мэтгэлцээн өрнөж, хүмүүс шинжлэх ухааны онол, Бурханы төгс хүчин, дээд эрхийн талаар мэтгэлцэх үед шинжлэх ухааны судлаачийн хувьд би өөрийн эрхгүй шинжлэх ухааны өнцгөөс бүх зүйлийг тайлбарладаг байсан. Нэг л мэдэхэд зүрх сэтгэл минь Бурханаас улам холдож, залбирах, Библи унших минь багасаж, дотроо байнга ядарч туйлдаж, хоосон санагдах болсон. Хэдий би ажлын алжаал тайлагдах болов уу гээд заримдаа амралтын өдрүүдээр хамт ажиллагсадтайгаа далайн эрэг, амралтын газар, цэцэрлэгт хүрээлэн ордог байсан ч эцэст нь ямар ч жинхэнэ амар амгалан, баяр баясгалангүй, дотор хоосон санагдсаар байлаа. 2020 оны шинэ жилээр би Бурханд залбирч, Бурханд илүү ойртохоор шийдэж, миний амьдралыг удирдан чиглүүлж, өөрчлөхийг Бурханаас гуйсан, учир нь тэр хоосон байдалд амьдрах үнэхээр туйлдмаар байсан.

Удалгүй Фэйсбүүкээр нэг эгчтэй танилцаж, тэр эгч намайг онлайн цуглаанд урьсан. Тэр үед эгч сэтгэлийг минь үнэхээр хөдөлгөсөн нэг зүйл хэлсэн. Бурханы үгийг уншиж, Бурхантай сайн харилцаа тогтоох нь маш чухал гэж эгч хэлсэн. Би эгчийн хэлсэнтэй санал нэг байлаа. Би Христэд итгэгч байсан ч бүх цагаа шинжлэх ухааны судалгаанд зарцуулж, Бурханд мөргөхөөр цуглаанд огт явдаггүй, хааяахан залбирч, Библи уншдаг байсан. Би Бурхантай хэвийн харилцаатай байгаагүйгээ ухаарч, Бурхантай ойр дотно байхыг хүссэн тул онлайн цуглаанд оролцохыг баяртайгаар зөвшөөрсөн. Бурханы үгийг уншиж, ах эгч нарынхаа нөхөрлөлийг сонсоод би эцсийн өдрүүдэд Бурхан Өөрийн үгийг Төгс Хүчит Бурханы нэрээр илэрхийлдгийг, Тэр бидний төлөө хуйлмал номыг нээснийг, Бурхан энэ удаад хүн төрөлхтнийг нүглээс бүрэн аврахын тулд хүмүүсийг шүүж, ариусгах ажлыг хийхээр эргэн ирснийг ойлгосон. Хэд хэдэн цуглааны дараа би Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэлтэй болж, тэр үед маш их догдолж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг баяртайгаар хүлээн авсан. Хоёр сар орчмын дараа би чуулганд үүрэг гүйцэтгэж эхлэн, Бурханы үгийг илүү их унших тусам зарим үнэнийг аажмаар ойлгосон.

Нэг өдөр би Төгс Хүчит Бурханы үгээс зүрх сэтгэлийг хөдөлгөсөн нэг хэсгийг уншсан нь одоо ч оюун ухаанд минь шинээрээ байна. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эрдэм мэдлэгийг хүн бүр эерэг зүйл гэж үздэг үү? Наад зах нь, ‘эрдэм мэдлэг’ гэдэг үгийг хүмүүс сөрөг гэхээсээ эерэг утгатай гэж боддог. Тэгвэл Сатан хүнийг завхруулахдаа эрдэм мэдлэгийг ашигладаг гэж бид энд яагаад дурдаад байна вэ? Хувьслын онол нь эрдэм мэдлэгийн нэг тал бус уу? Ньютоны шинжлэх ухааны хуулиуд эрдэм мэдлэгийн нэг хэсэг бус уу? Дэлхийн таталцлын хүч ч мөн эрдэм мэдлэгийн нэг хэсэг, тийм биз? (Тийм.) Тэгвэл хүн төрөлхтнийг завхруулахад Сатаны ашигладаг зүйлсийн дунд яагаад эрдэм мэдлэгийг жагсаасан байна вэ? Та нар энэ тухай юу гэж бодож байна? Эрдэм мэдлэгт өчүүхэн төдий ч үнэн байдаг гэж үү? (Байхгүй.) Тэгвэл эрдэм мэдлэг ямар мөн чанартай вэ? Хүн олж авдаг бүх эрдэм мэдлэгийг юун дээр үндэслэн сурдаг вэ? Хувьслын онолд үндэслэдэг үү? Судалгаа шинжилгээгээр олж авсан хүний мэдлэг, дүгнэлт нь бурхангүйн үзэлд үндэслэдэг бус уу? Энэхүү эрдэм мэдлэгийн аль нэг нь Бурхантай холбоотой юу? Бурханыг шүтэн мөргөхтэй холбоотой юу? Үнэнтэй холбоотой юу? (Үгүй.) Тэгвэл Сатан хүнийг завхруулахад эрдэм мэдлэгийг хэрхэн ашигладаг вэ? Энэ эрдэм мэдлэгийн аль нь ч Бурханыг шүтэн мөргөхтэй юм уу, үнэнтэй холбоогүй гэж Би сая хэллээ. Зарим хүн энэ тухай ‘Эрдэм мэдлэг үнэнд ямар ч хамаагүй байж болно, гэхдээ бас хүмүүсийг завхруулдаггүй шүү дээ’ гэж боддог. Та нар энэ тухай ямар бодолтой байна? Хүн аз жаргалаа хоёр гараараа бүтээх ёстой гэж эрдэм мэдлэг чамд заасан уу? Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг гэж эрдэм мэдлэг чамд заасан уу? (Тийм.) Энэ ямар янзын яриа вэ? (Диаволын яриа.) Яг зөв! Диаволын яриа! Мэдлэг бол хэлэлцэхэд ээдрээтэй сэдэв. Чи эрдэм мэдлэгийн салбар бол зүгээр л мэдлэгээс цаашгүй гэж чи хэлж магад. Энэ бол Бурханыг шүтэн мөргөхөд тулгуурлахгүй, Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдгийг ойлгохгүйгээр сурдаг эрдэм мэдлэгийн салбар юм. Хүмүүс ийм төрлийн мэдлэгт суралцах үедээ Бурхан бүх зүйлд дээд эрх барьдгийг ойлгодоггүй; мөн Бурхан бүх зүйлийг хариуцаж, удирдаж байгааг хардаггүй. Харин тэд гагцхүү эрдэм мэдлэгийн тэр салбараа эцэс төгсгөлгүй судалж шинжлэн, эрдэм мэдлэгт үндэслэсэн хариулт хайдаг. Гэвч хүмүүс Бурханд итгэхгүй, харин зөвхөн судлахаар эрэлхийлбэл жинхэнэ хариултыг хэзээ ч олохгүй гэдэг үнэн биз дээ? Эрдэм мэдлэг чамайг өлмөн зэлмэн явуулалгүй амьжиргаа, ажил, орлого л өгч чадна; гэвч эрдэм мэдлэг чамайг хэзээ ч Бурханыг шүтэн мөргөдөг болгохгүй, мөн ёрын муугаас хол байлгахгүй. Хүмүүс эрдэм мэдлэгийг судлах тусмаа Бурханы эсрэг тэрслэх, Бурханыг судалгаандаа хамруулах, Бурханыг сорьж, эсэргүүцэх хүсэл нь улам ихэснэ(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V). Бурханы үг зүрхийг минь зүссэн. Би өөрийгөө Христэд итгэгч гэр бүлд төрсөн гэж боддог, багаасаа Бурханд итгэдэг байсан, хэдийгээр шинжлэх ухаанд суралцаж, шинжлэх ухааны судалгаа хийсэн ч ирээдүйд сайн ажилтай болж, амьдралаа өөрчилж, олноос онцгойрохын тулд л судалгаагаа ашиглахыг зорьсон. Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэж байгаа эсэхээ хэзээ ч бодож байгаагүй. Бурханы үгийн илчлэлээр дамжуулан би бодол минь буруу байсныг ойлгосон. Шинжлэх ухаан, мэдлэг бол үнэн биш, эерэг зүйл ч биш. Бурхангүй үзэл, материализм, хувьсал зэрэг онол, Бурханыг үгүйсгэдэг энэ бүх зүйл Сатанаас үүсэлтэй. Сатан шинжлэх ухааны мэдлэгийг ашиглан хүмүүсийг завхруулж, зүрх сэтгэлийг нь Бурханаас холдуулж, Бурханы оршин тогтнолыг үгүйсгэхэд хүргэдэг. Би өдөр бүр энэ шинжлэх ухааны мэдлэгийг судалдаг байсан ч энэ нь намайг төөрөлдүүлж, Бурханаас холдуулж л чадна, би үүнээс хэзээ ч үнэнийг олж авахгүй. Судалгаа хийж байх үедээ миний бодол тэр чигтээ бурхангүй үзэлд автаж, Ньютоны хууль, таталцал гэх мэт бүх төрлийн онолоор дүүрэн байсан. За, юу гэж дүрслэх вэ байз? Эдгээр онол намайг хор шиг завхруулсан. Би өдөр бүр эдгээр хууль, томьёог ашиглан орчлон ертөнцөд юу болж байгааг тооцоолж, судалж, судлах тусам бүх зүйлийг шинжлэх ухааны зарчмаар тайлбарлаж болдгийг мэдэрч, өөрийн мэдэлгүй Бурханы бүтээл, дээд эрхийг үгүйсгэж эхлэн, зүрх сэтгэл минь Бурханаас улам бүр холдсоор байсан. Хэрэв би ингэж үргэлжлүүлэн суралцвал эдгээр онол намайг зэврүүлсээр би үргэлж Сатаны ноёрхол дор амьдарч, Бурханыг эсэргүүцэх байсан. Шинжлэх ухааны мэдлэг намайг яаж хордуулж байгааг ухаараад шинжлэх ухааны судалгаагаа орхих хэрэгтэй гэж бодогдсон ч үнэхээр тэгвэл ирээдүй минь ямар байх бол гэж санаа зовж, судалгаагаа үргэлжлүүлэх үү, эсвэл болиод өөр зүйл хийх үү гэсэн тэмцэл зүрх сэтгэлд минь өрнөж байлаа. Ядуурлаасаа мултрах гэж хэчнээн завгүй байснаа бодоход би байр суурь, сайхан ирээдүйн төлөө маш их цаг хугацаа, эрч хүчээ зарцуулсан ч надад жинхэнэ аз жаргал хэзээ ч байгаагүй. Оронд нь ихэвчлэн хоосон санагдаж, шаналж байсан нь миний хүссэн амьдрал биш байсан юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авснаас хойш би Бурханы үгийг уншиж, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж, амьдрал өмнөхөөсөө шал өөр болсон. Төгс Хүчит Бурханы үгийг унших тусам сүнсээрээ чөлөөлөгдөж, Бурхантай илүү дотно харилцаатай болж, илүү амар амгалан, аюулгүй байдлыг мэдэрсэн нь урьд нь миний хэзээ ч мэдэрч байгаагүй зүйл байсан. Бурханы үгийг уншсанаар би бас Сатан намайг маш гүнзгий завхруулсныг ойлгож, үнэн, амь хоёрыг эрэлхийлэх нь хамгийн утга учиртай зүйл гэдгийг мэдсэн. Ингэж бодоод би үнэнийг эрэлхийлж, үүргээ биелүүлэхэд илүү их цаг зарцуулахаар шийдсэн.

Дараа нь би эцэг эх, ах, эгч нартаа сайн мэдээг номлож, тэдэнд Эзэн Есүс эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхээр эргэн ирж, Төгс Хүчит Бурхан биднийг ариусгаж, нүглийн боолчлолоос аврахын тулд олон үнэнийг илэрхийлснийг хэлсэн. Би бас эцэг эхдээ: “Би Бурханы шинэ ажлыг хүлээн авч, Бурханы олон үгийг ойлгож, цэвэрлэгдэж, аврагдах арга замыг олсон боловч Эзэн эргэн ирсэн сайн мэдээг мэдэхгүй маш олон итгэгч байсаар байна. Би тэдэнд сайн мэдээг түгээмээр байна” гэсэн. Өвөө маань Эзэн Есүсийн сайн мэдээг номлохоор янз бүрийн тосгонд очдог байсан учраас би үлгэр жишээг нь дагаж, Бурханы хаанчлалын сайн мэдээг олон хүнд түгээхэд илүү их цаг, эрч хүч зарцуулмаар байна гэж хэлсэн. Аав, ээж намайг дэмжих нь тодорхой гэж бодож байсан учир ээжийгээ уйлж эхлэхэд би их гайхаж, ээжийгээ уйлахыг хараад их гунигласан. Намайг сургуульд явуулахын тулд эцэг эхийнхээ зарцуулсан мөнгийг бодоход амаргүй байсан. Тэд намайг сайн ажилтай болж, ирээдүйд өөрсдийг нь бас гэрийнхнээ харж хандана гэж найдаж байсан. Хэрэв би бүх цагаа сайн мэдээ номлоход зарцуулбал эцэг эхийн минь надад зарцуулсан бүхэн хий дэмий болох тул тэд маш их гунигласан байж таарна. Энийг ухаараад би ч гэсэн уйлж гарсан. Би эцэг эхээ гуниглуулахыг хүсээгүй ч үүргээ биелүүлж, сайн мэдээ түгээхийг хүссэн. Иймээс би гэрчлэлдээ бат зогсохын тулд надад илүү их итгэл өгөхийг Бурханаас гуйн залбирсан. Тэр үед Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсэг бодогдсон. “Бурхан энэ дэлхийг бүтээж, Өөрийн амь хайрласан амьд бодгаль болох хүнийг дэлхийд авчирсан. Дараа нь хүн эцэг эх, төрөл төрөгсөдтэй болж, ганцаар байхаа больсон юм. Хүн энэхүү материаллаг ертөнцийг анх харснаасаа хойш Бурханы тогтоосноор оршин байх заяатай байв. Бурханаас гарсан амийн амьсгал л амьд оршихуй болгоныг өсөж, нас бие гүйцэх хүртэл нь тэтгэдэг билээ. Энэ явцад, хүн Бурханы халамж дор өсөж байна гэдгийг хэн ч мэдэрдэггүй, харин эцэг эхийнхээ хайр халамж дор өсөж байгаа ба хүний амийн зөн совин өсөх үйл явцыг нь чиглүүлдэг хэмээн боддог. Учир нь өөрийнх нь амийг хэн хайрлаж, амь нь хаанаас ирснийг хүн мэддэггүй бөгөөд амийн зөн совин хэрхэн гайхамшгийг бүтээдгийг бүр ч мэддэггүй. Хоол хүнс бол амь амьдралынх нь үргэлжлэлийн үндэс, шийдэмгий байдал бол оршин тогтнолынх нь эх сурвалж бөгөөд оюун санаан дахь итгэл нь амь зуулгынх нь үнэт хөрөнгө гэдгийг л хүн мэддэг. Бурханы нигүүлсэл, хангалтыг хүн огт анзаардаггүй, энэ маягаар өөрт нь Бурханы хайрласан амийг дэмий үрдэг… Бурханы өдөр, шөнөгүй халамжилдаг энэхүү хүмүүсээс ганц нь ч Түүнийг шүтэн мөргөх санаачилга гаргадаггүй. Бурхан төлөвлөсөн ёсоороо, ямар ч найдлагагүй хүн дээр үргэлжлүүлэн ажилласаар л байдаг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрээд амийн үнэ цэн, утга учир, мөн хүнд өгсөн бүхнийхээ төлөө Бурханы төлсөн төлөөс, хүнийг Өөр лүү нь эргээсэй хэмээн хүлээдэг Бурханы яарсан сэтгэлийг гэнэт ухаарна хэмээн Тэр найддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж). Миний амийг Бурхан надад өгснийг миний эцэг эх, төрсөн гэр бүлийг бүгдийг нь Бурхан зохицуулсныг Бурханы үг надад ойлгуулсан. Аав, ээж надад маш ихийг өгсөн нь бас Бурханы зохицуулалт байсан. Өмнө нь би аав, ээжийгээ миний төлөө ийм юм хийсэн гэж боддог байсан болохоор эцэг эхийнхээ хүсэл, өөрийн туйлын зорилгыг биелүүлэхийн тулд амьдрах ёстой, нэр хүнд, байр суурьтай болохын тулд хичээх ёстой гэж үздэг байсан. Гэвч Бурханы үг, амьдралыг минь аав, ээж залж чиглүүлсэн юм биш гэдгийг ойлгуулсан. Би ямар үед юу хийсэн, эсвэл амьдралдаа ямар үүрэг гүйцэтгэсэн гэх мэт эдгээр зүйлийг бүгдийг нь Бурхан зохицуулсан. Би эрдэм сурч хувь заяагаа өөрчилье, тэгж байж гэр бүл маань чинээлэг амьдарна гэж боддог байсан. Тэр үед би Бурханы төгс хүчин, дээд эрхийн талаар мэддэггүй байсан, харин одоо Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, Бурханы үгийг уншсанаар хүмүүсийн хувь заяаг Бурхан тогтоодог гэдгийг ухаарсан. Эцэг эх, гэр бүл маань ирээдүйд ямар амьдралтай байх, сайн хувь заяатай байх эсэх нь бас Бурханы гарт байдаг, Бурханы зохицуулалт тул би өөрчилж чадахгүй. Хүмүүс Бурханы дээд эрхийг хүлээн авч, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагах ёстой. Энийг ойлгосны дараа аав, ээж хоёр миний төлөө уйлж байхыг харсан ч би илүү тайван байсан. Үүний зэрэгцээ би Бурханы өмнө ирж, бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлж, сайн мэдээг номлож, Бурханыг гэрчлэх нь хамгийн утга учиртай, үнэ цэнтэй амьдрал гэдгийг ойлгосон. Аав, ээж хоёр намайг одоо ойлгохгүй байсан ч би үүргээ тийм амархан орхиж болохгүй байсан. Юу ч болсон бай, бүх зүйлээ Бурханд даатгаж, Бурханд найдан урагшлахыг хүссэн.

Ингээд би Бурханыг дагаж, үүргээ чин сэтгэлээсээ биелүүлж, хичээлээ орхихоор шийдсэн. Эхлээд би шийдвэрийнхээ талаар багшдаа мессеж бичсэн. Багш их гайхаж, “Чи яагаад ийм сонголт хийж байгаа юм бэ? Мөнгөний асуудал уу?” гэж асуусан. Бас багш надад их сургуулийн санхүүжилтийн хөтөлбөр гэж байдаг, маш ховор боломж шүү гээд надад тусалмаар байна гэсэн. Бас багш надтай уулзаж ярилцмаар байна гэсэн ч би шийдсэн болохоор уулзаагүй, буцааж залгаа ч үгүй. Багш над руу өөр нэг захидал илгээж, сонголтын минь шалтгааныг мэдэхийг хүссэн. Би багшийн захидлыг хараад эргэлзсэн ч эцэст нь хариу өгөөгүй. Би Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг бодсон. “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг… Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнд хийх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй болох тэр цаг үеийг чи мэдэх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Эдгээр нь Сатаны уруу таталт гэдгийг Бурханы үг надад ойлгуулсан. Намайг Бурханыг дагаж, үүргээ биелүүлэхээр шийдэх үед Сатан надад мөнгө, нэр хүнд, эд баялгийн араас хөөцөлдөх хүсэл байсаар байгааг мэдэж байсан тул эдгээрийг ашиглан намайг мэхэлж, үүргээ биелүүлэхийг минь болиулах гэж оролдсон. Бурханы нэрийг үгүйсгэхийн тулд эхнэр нь Иовыг уруу татсан тухай би бодлоо. Гаднаас нь харахад хүмүүс Иовтой ярьж байгаа мэт харагдавч ард нь Сатан Бурханы эсрэг тулалдаж байсан. Тэгээд би, гаднаасаа багш маань намайг элсүүлж, надад төсөл танилцуулах гэж хичээж байгаа юм шиг санагдавч ард нь Сатаны заль мэх байгаа гэж бодсон. Бурхан намайг амьдралын зөв зам руу буцаан авчрахыг хүссэн. Сатан намайг ямар ч аргаар хамаагүй Бурханд тэрслүүлэхээр уруу татсан ч би хууртаж болохгүй, энэ орчныг туулахын тулд Бурханд найдах хэрэгтэй байсан. Тиймээс би Бурханд хандан “Бурхан минь! Надад итгэл өгч, буруу хүслийг минь арилгаач. Энэ эгзэгтэй үед би Таныг гэрчлэхийг хүсэж байна” гэж залбирсан. Ингэж залбирсны дараа би маш их тайвширсан. Хоёр хоногийн дараа багш руу мессеж бичиж, энэ миний эцсийн сонголт, судалгаагаа үргэлжлүүлж чадахгүй нь гэж хэлсэн. Мессеж явуулсныхаа дараа сэтгэл үнэхээр амарч, би маш их тайвширсан. Үүний дараа би эдгээр зүйлийг бодохоо больж, зөвхөн ах, эгч нартайгаа хамт сайн мэдээг яаж номлож, үүргээ сайн биелүүлэх тухай л бодсон.

Хэдэн сарын дараа би эцэг эхдээ үргэлжлүүлэн суралцахгүй гэдгээ, бас Бурханы ажил дуусах гэж байгаа тул илүү олон хүнээр Бурханы авралыг хүлээн авхуулахын тулд сайн мэдээг яаравчлан түгээх ёстойгоо хэлсэн. Тэд ойлгоогүй ч намайг Бурханд итгэж, үүргээ биелүүлэхээр шийдсэнийг хараад өөр нэг их юм хэлээгүй. Үүргээ биелүүлэх явцдаа би үүргээ биелүүлснээр бид илүү их үнэнийг олж авах боломжтой, үнэн бол амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйл гэдгийг аажмаар ойлгосон. Энийг ойлгомогцоо би үүргээ биелүүлэхэд илүү бэлэн болж, гэр бүл, ирээдүйнхээ талаар санаа зовох минь улам багасаж, бүх зүйлийг Бурханы гарт, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад даатгаж сурсан. Одоо би Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг яаж илүү олон хүнд түгээх тухай л боддог, ингэснээр Сатаны ноёрхол дор амьдарч, Сатанд хууртаж, хорлогдсон хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож, Бурхан руу эргэн ирж, эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг олж авч чадна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хэрэв Бурхан намайг авраагүй бол

Бурхан намайг авраагүй бол хорвоод би одоо ч төөрсөөр, нүгэл дотор зүдэж, зовсоор өдөр бүр хоосон хөндий, найдваргүй байх байсан. Бурхан намайг авраагүй бол чөтгөрийн хөлд би одоо ч гишгүүлсээр, нүгэл ба түүний зугаа цэнгэлд урхидуулж, амьдрал минь яахыг ч мэдэхгүй явах байсан.

Leave a Reply