Үнэнийг эрэлхийлэх нь намайг өөрчилсөн

2022-12-04

Оу Линь, Мьянмар

2018 оны 5-р сард би цэрэгт явахаар гэрээсээ явлаа. Армид удирдагчийг тушаал өгмөгц доод цолтнууд хэлснийг нь дуулгавартай биелүүлдэг байсан. Удирдагчид бидний ажлыг хянах үедээ тушаал өгч, их сүрлэг байдаг, тэднийг би үнэхээр биширдэг байсан. Эмэгтэй цэргүүд дотроос хамгийн өндөр цолтой удирдагч нь мөнгө, эрх мэдэлтэй байлаа. Түүнийг охиноо манай армид авчрахад бүгд инээмсэглэн угтсан. Дээд удирдлага биднийг урам зоригтой байх ёстой, тэгвэл эцэст нь түүн шиг болж чадна гэж бидэнд байнга хэлдэг байлаа. Тэр үед би удирдагч болохын төлөө зүтгэнэ гэж өөртөө тангараглаж, байр суурьтай, биширмээр байвал маш нэр хүндтэй байна гэж бодсон. Тэр цагаас хойш би өөрийгөө сайнаар харуулахын тулд чадах бүхнээ хийж, удирдагчдын хэлсэн болгоныг үг бүрчлэн дагаж, удирдагчдын өмнө гүйцэтгэл маш сайтай байж, тэдэнд үнэхээр таалагдаж байлаа. Удалгүй тэд намайг хэсгийн ахлагч болгон дэвшүүлэхэд би хөөрөн баярласан. Тушаал дэвшсэнийхээ дараа би удирдагчдад илүү дуулгавартай болж, өдөр тутмын ажилд манлайлаад, хойрго хандаж зүрхэлдэггүй байлаа. Доод цолтой цэргүүд хойрголж байгааг харвал би ширүүн төрх гаргаж, арга хэмжээ авна гэж сүрдүүлдэг байсан. Зарим нь үүнд дургүйцэж, ар хударгаар минь намайг муулдаг байлаа. Би сайнаар харагдаж, илүү өндөр албанд томилогдохын тулд шаргуу ажиллах юм бол доод цэргүүд надад захирагдана гэж би боддог байв. Шаргуу ажилласны хүчинд би салааны дарга болж дахин тушаал дэвшлээ. Надад маш хүндэтгэлтэй санагдаж байсан. Салааны дарга болсны дараа жагсаалын цэргүүд ч намайг сонсож эхэлсэн. Гэхдээ салааны дарга нар ажлаа гүйцэтгэсээр байх ёстой, тэгэх нь ядаргаатай тул би цолоо ахиулсаар байх хэрэгтэй байлаа. Илүү өндөр цолтой бол илүү эрх мэдэлтэй болж, ажил хийх шаардлагагүй болно. Тэгвэл гайхалтай шүү дээ! Өндөр цолонд хүрэхийн тулд толгой бөхийж, өдөр бүр шаргуу ажиллаж, жагсаалын цэргүүдийг ч шамдуулж байлаа. Бид удирдагчдын даалгасан ажлыг үргэлж хугацаанаас нь өмнө биелүүлдэг байсан. Удирдагчид миний ажилд нэлээд сэтгэл ханаж, удалгүй намайг анги нэгтгэлийн даргаар дэвшүүллээ.

Би анги нэгтгэлийн даргын албан тушаалаа хамгаалж, өөрийн ангийг бусдаас хоцроохгүйн тулд жагсаалын цэргүүдийг үгэндээ оруулах аргыг олсон юм. Жагсаалын цэргүүд намайг сонсохгүй бол тэдэнд зогсох эсвэл суниах шийтгэл өгч, дараа нь тэд намайг илүү сонсдог болж, миний өмнө ахиж хойрголж зүрхлэхгүй, маш хүндэтгэлтэй байх болсон. Би үнэхээр аз жаргалтай байсан. Гэхдээ би өөрөө ч маш их дарамтан дор байсан ба ажлаа сайн хийхгүй бол дээд удирдагч намайг огцруулах байлаа. Шүүмжлэлээс зайлсхийж, магтуулахын тулд би даалгавар гүйцэтгэх үедээ цэргүүдийг үргэлж ширүүн дуугаар загнадаг байлаа. Хэсэг хугацааны дараа тэд миний ааш авирт дургүйцэж, намайг үнэхээр үзэн ядаж, миний нүүрэн дээр сайхан зүйл хэлээд, харин ар хударгаар минь намайг маш их муулдаг болсон. Энэ талаар олж мэдээд надад маш эвгүй санагдсан. Заримдаа даалгавраа биелүүлээгүй байвал би удирдагчдын шүүмжлэлтэй тулгардаг байсан. Хэрэв би нэг цол дээгүүр байсан бол ахиж загнуулахгүй, ийм их дарамтан дор байхгүй, бас илүү олон хүний хүндэтгэлийг хүлээнэ гэж тэр үед бодогдоод, энэ зорилгынхоо төлөө чимээгүйхэн ажиллаж эхэллээ.

Тэгээд эцэст нь нэг өдөр ахмад надад, анги нэгтгэлийн бүх удирдагчид дотроос өөрийнх нь хамгийн их итгэдэг хүн нь би, өөрийг нь ахмад байхаа боливол намайг оронд нь очно гэж баяртайгаар хэлэв. Үүнийг сонсоод сэтгэл маш их хөдөллөө. Надад ямар их итгэдэг байсныг нь би мэдээгүй. Удалгүй би ахмадын албан тушаал дээр очлоо. Илүү олон жагсаалын цэргүүд намайг хүндэтгэлтэйгээр харж, хаа явсан газар хүндэлж, би цаашид ажил хийхээ больж, илүү их чөлөөт цагтай болсон. Ахмадын албан тушаалын давуу эрхийг мэдрэх нь надад маш их таалагдаж байсан ч хэсэг хугацааны дараа надтай хамт анги нэгтгэлийн удирдагчаар дэвшсэн зарим хүн надад атаархаж, миний тушаалыг дагахгүй байлаа. Би үнэхээр их уурлаж, нэр нүүрээ алдсан мэт санагдсан тул тэднийг үгэндээ оруулах бүхий л аргуудыг бодож олсон ч тэд сонсохгүй хэвээр байсан. Би тэднийг хяналтдаа байлгаж чадахгүй юм шиг санагдаж байсан ч байр суурийнхаа төлөө өөрийгөө хүчилж, тууштай байлаа. Их эрх мэдэлтэй өндөр албан тушаалтай байх нь миний бодсон шиг нэр хүндтэй биш юм байна гэж надад бодогдсон. Миний хэлснийг хийхгүй байвал доод тушаалтнуудаа үргэлж шийтгэж, би улам ууртай болж, бас дээд удирдагчид намайг жагсаалын цэргүүдээ удирдаж чадахгүй, чадваргүй гэж бодох болов уу? Ахмадын албан тушаалаа ч алдах болов уу гэж санаа зовж, маш их стресстэж, ядраад, болихыг үнэхээр хүсэж байсан ч ямар олон хүн ахмад болохыг хүсэх бол гэж бодож, энэ хүртэл надад амаргүй байсан болохоор халагдах нь ичгүүртэй биш үү гэж бодоод, арчаагүй санагдаж байсан учир бухимдлаа тэвчиж, өдөр хоногийг өнгөрөөж байлаа.

2020 оны 8-р сард Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах аз надад тохиосон юм. Би өдөр бүр Бурханы үгийг уншиж, ах, эгч нартай хамт цуглаанд оролцож эхлэн, үнэхээр баярлаж, энэ нь надад маш их таалагдсан. Нэг өдөр би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Сатан тун аядуу зөөлөн арга буюу хүмүүсийн үзэлтэй тун их нийцдэг арга ашигладаг нь ямар нэг төрлийн радикал арга биш бөгөөд үүгээр дамжуулан хүмүүс Сатаны амьдрах арга зам, амьдардаг дүрэм журмыг өөрийн мэдэлгүй хүлээн зөвшөөрч, амьдралын зорилго, чиглэлээ тогтоож, улмаар өөрийн мэдэлгүй амьдралдаа амбицтай болдог. Амьдралын эдгээр амбиц гаднаа хэчнээн агуу сүрлэг санагдах нь хамаагүй, тэдгээр нь ‘алдар нэр’, ‘ашиг хонжоотой’ салшгүй холбоотой байдаг. Ямар ч агуу, алдартай хүн, үнэндээ бүх хүний амьдралдаа дагадаг бүхэн нь ердөө ‘алдар нэр’, ‘ашиг хонжоо’ хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой байдаг. Алдар нэр, ашиг хонжоотой болмогцоо тэдгээрийг ашиглан, өндөр байр суурь, асар их эд баялгийг эдэлж, амьдралыг таашааж болно гэж хүмүүс боддог. Алдар нэр, ашиг хонжоо нь зугаа цэнгэлээр хөөцөлдөх амьдрал болон махан биеийн цадиггүй таашаалыг олж авахдаа ашиглаж болох нэг төрлийн хөрөнгө юм гэж тэд боддог. Хүн төрөлхтний ихэд шунадаг энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүмүүс сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнийг, өөрсдийн ирээдүй, хувь заяаг бүгдийг нь Сатанд хүлээлгэн өгдөг. Тэд нэг хором ч эргэлзэхгүйгээр, өгсөн бүхнээ буцаан авах хэрэгтэйг ер мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Ийм маягаар Сатанд хоргодож, түүнд үнэнч болмогцоо хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэднийг Сатан бүрмөсөн, бүрэн дүүрэн хянадаг. Мөн тэд намагт бүрмөсөн, тэр чигтээ живсэн бөгөөд өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Хүмүүсийн амьдрал бүхэлдээ амьдралын буруу хэв маяг, явахаар шийдсэн буруу замаас нь болж маш их зовлонтой, стресстэй байдгийг Бурханы үг надад харуулсан. Сатаны завхралд өртсөний дараа хүн бүр бусдаас ялгарч, эрх мэдэл олж авахыг хичээдэг. Байр суурь, эрх мэдэлтэй байхад хүндлэл, бишрэлийг олж авч, хүмүүс өөрсдийг нь сонсож, алдар цуутай амьдарна гэж боддог учраас хүмүүс бүгд алдар нэр, ашиг хонжоонд дурлаж, байр суурийг эрхэмлэж, байр суурийн араас хөөцөлддөг. Би ч адилхан байсан. Армид элссэнийхээ дараа би эмэгтэй цэргүүд дунд номер нэг болж, бусдыг бишрүүлэхийг хүссэн. Энэ зорилгодоо хүрэхийн тулд алхам алхмаар дээш өгсөж, анги нэгтгэлийн удирдагч, дараа нь ахмад болж дэвшсэн. Миний цол ахих тусам илүү олон хүнийг хянаж, албадан тулгасан байдлаар ярьж, үйлдэж, хүмүүсийг захирч, загнах дуртай болж, миний зөв ч бай, буруу ч бай жагсаалын цэргүүд сонсох ёстой байсан. Байр сууриа бэхжүүлэхийн тулд анги нэгтгэлийн удирдагчид намайг сонсохгүй байвал би эрх мэдлээ ашиглан тэднийг дарангуйлж, жагсаалын цэргүүдийг янз бүрийн аргаар шийтгэж, үргэлж түрэмгийлж, бусдыг өрөвддөггүй байсан. Жагсаалын цэргүүд аажмаар надаас холдож, надтай харилцахыг хүсэхгүй болж, тодорхой байр суурьтай болсныхоо дараа аймаар хүн болсноо би харсан. Заримдаа би хэн нэгэнтэй чин сэтгэлээсээ ярилцахыг хүсдэг ч хэнтэй ярихаа мэдэхгүй байсан тул удирдагч нарт шүүмжлүүлэхгүйн тулд тэдэнд үнэхээр бялдуучилж, ямар ч доромжлолыг тэсвэрлэж байлаа. Миний амьдралын өдөр хоног бүр стресстэй, шаналгаатай болж, халагдахыг маш их хүссэн ч миний байр суурь надад ашиг тусаа өгснийг бодох тэр мөчид би бууж өгөхийг хүсээгүй. Би алдар нэр, ашиг хонжооны намагт шигдэж, ядарч туйлдан, өрөвдөлтэй болж байлаа. Энэ нь хүмүүсийг завхруулж, хорлодог Сатаны нэг арга зам болохыг тэр үед би ухаарсан юм. Байр суурь хөөцөлдөх нь хүмүүсийн ойворгон хүслийг улам өдөөж, тэднийг улам биеэ тоосон, бусдыг үл тоомсорлодог болгосноор тэд хүмүүстэй хэвийн харилцаатай байж чадахгүй болдог. Би Бурханд итгэхээсээ өмнө байр суурь хөөцөлдөж, бусдаас онцгойрохоор хичээх нь амбицтай, ирээдүйтэй байгаа хэрэг гэж үргэлж боддог байсан. Алдар нэр, байр суурь хөөцөлдөх нь зөв зам биш гэдгийг би одоо ойлгож байна. Энэ бүхнийг ухаараад би залбирч, намайг залж чиглүүлэн алдар нэр, байр суурийн хүлээсээс ангижруулахыг Бурханаас гуйсан юм.

Тэгээд би нэг өдөр магтан дуу татаж авахаар Төгс Хүчин Бурханы Чуулганы вэб сайтаар ороод “Би ердөө өчүүхэн бүтээгдсэн зүйл” гэх нэг шинэ магтан дууг харлаа:

1 Өө Бурхан минь! Надад байр суурь байсан ч, үгүй ч одоо би өөрийгөө ойлгож байна. Хэрвээ миний байр суурь өндөр бол Таны өргөлтөөс болж байгаа бөгөөд хэрвээ дорд бол энэ нь Таны тогтоосноос болж байгаа билээ. Бүх зүйл Таны гарт оршдог. Надад ямар ч сонголт, ямар ч гомдол байхгүй. Намайг энэ улсад, энэ хүмүүсийн дунд төрнө гэдгийг Та тогтоосон бөгөөд бүх зүйл Таны тогтоосон зүйл дотор байдаг учраас би зөвхөн Таны ноёрхол дор бүрэн дуулгавартай байх ёстой.

2 Би байр суурь боддоггүй; эцсийн эцэст би бол ердөө бүтээлүүдийн л нэг. Хэрвээ Та намайг ёроолгүй нүхэнд, гал болон хүхэртэй нуурт хийвэл би ердөө л нэг бүтээлээс цаашгүй. Хэрвээ Та намайг ашиглавал би бүтээл. Та намайг төгс болгосон ч би мөн л бүтээл. Та намайг төгс болгохгүй бол би бүтээлээс өөрцгүй учраас Таныг хайрласаар л байх болно.

3 Би бол бүтээлийн Эзэний бүтээсэн өчүүхэн жаахан бүтээл, бүтээгдсэн бүх хүний дундах нэгэн төдий билээ. Та намайг бүтээсэн бөгөөд надад хүссэнээ хийхийн тулд одоо намайг дахин нэгэнтээ Өөрийн гарт байрлуулсан. Бүх зүйл Таны тогтоосон зүйл учраас би Таны хэрэгсэл, Таны товойлгогч байхад бэлэн байна. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бүх зүйл, бүх үйл явдал Таны гарт байдаг.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Энэ магтан дууг сонсоход үг нь үнэхээр шинэлэг санагдаж, байр суурьтай байх үгүйг бүгдийг нь Бурхан шийддэг, бүх зүйл Бурханы гарт байдаг, би байр суурь хөөцөлдөх ёсгүй гэдгийг ухаарлаа. Ахмад байсан ч гэлээ би Бурханы өмнө ямар ч байр суурьгүй ердөө өчүүхэн бүтээгдсэн зүйл байсан. Би бусдыг эрхшээлдээ байлгах ёсгүй. Жагсаалын цэргүүдийг яаж дарж байснаа бодохоор үнэхээр буруутай санагдаж, сэтгэл гонсойж, байр сууриа орхиод, тэдэнтэй эвтэй байхыг хүсэж, Бурханд залбиран надад туслаач гэж гуйсан. Аажмаар би өөрийгөө хойш тавиад, тэдэнтэй ярилцахаар хичээж, түрэмгийлэн загнахаа больж чадсан. Бурханы үгийг амьдралдаа ингэж хэрэгжүүлснээр амар амгалан мэдрэмжийг олж авсан.

Тэгээд нэг өглөө хурал болоход миний удирдлага доорх анги нэгтгэлийн дарга ангийнхан нь бүгд цугласан эсэхийг шалгаж, ирц бүртгэсэнгүй. Манай хэсгийнхэн хоцрох шахсан, бүх хэсгийн дундаас хамгийн удаан нь байлаа. Дээд удирдагч намайг зохион байгуулах ур чадвар дутмаг гэж бодох болов уу, жагсаалын цэргүүд юу гэж бодох бол гэж санаа зовоод Хурлын дараа түүнээс би маш ууртайгаар “Сая чи хаана байсан юм бэ? Яагаад чөлөө аваагүй юм? Танай ангиас хэн ч ирц бүртгэсэнгүй, чи манай хэсгийг бүхэлд нь хойш татаж байна” гэхэд тэр үүнийг хүлээн зөвшөөрөлгүй, миний яриаг шууд тасалж, бид маргалдаж эхлэлээ. Тэгэхэд жагсаалын командлагч ирээд яагаад маргалдаж байгааг асуухад бид өөрсдийнхөө өнцгөөс хариулж, жагсаалын командлагч яахаа мэдэхгүй, хэний буруу байсныг мэдэхгүй байгаагаа хэллээ. Үүнийг сонсоод уур хүрч, тэр миний үгэнд орохгүй байгаад зогсохгүй яриаг минь тасалсан нь тэрний буруу гэсэн үг биш гэж үү? Бас би дарга нь учраас тэр намайг сонсох ёстой байсан гэж бодлоо. Жагсаалын командлагч хэнийх нь зөв, хэнийх нь бурууг мэдэхгүй байсан нь инээдтэй биш гэж үү? Би маш их уурлаж, хаалга саван гарч одлоо. Хуарандаа эргэж ирээд маш их хэлмэгдсэн мэт санагдаж, нулимс зогсолтгүй урсаж байлаа. Бид хоёрын маргааны талаар командлагч олж мэдээд, анги нэгтгэлийн даргад “Тэр чиний ахмад шүү дээ, юу ч хэлсэн түүний зөв, үгэнд нь орох хэрэгтэй” гэсэн юм. Анги нэгтгэлийн дарга маргасаар байсан тул командлагч ууртайгаар “Манай хамт олонд ахмад үгээ хэлэх эрхтэй, хэрэв сонсохгүй бол чиний буруу” гэж түүнийг зэмлэлээ. Командлагчийн ингэж хэлэхийг сонсоод сэтгэл хөнгөрөх шиг болж, үнэхээр баярлаж, нэр нүүртэй болсон мэт санагдсан юм.

Гэвч нэг өдөр сүнслэг ажиллагааныхаа үеэр Бурханы үгийг уншсан нь үүнийг олж харахад тусалсан юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хүн байр суурьтай болмогц сэтгэл хөдлөлөө хянахад үргэлж хэцүү болох учраас сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлж, сэтгэл хөдлөлөө гаргах боломжийг шүүрч авахдаа дуртай байх болно; өөрийн чадлыг харуулж, байр суурь, ялгамж чанар нь энгийн хүмүүсийнхээс ялгаатай гэдгийг бусдад мэдэгдэхийн тулд тэрээр ямар ч илэрхий шалтгаангүйгээр байнга дүрсхийн уурладаг. Мэдээж ямар ч байр суурьгүй завхарсан хүмүүс ч бас үргэлж хяналтаа алддаг. Хувийн ашиг сонирхол нь хохирсноос болж тэд байнга уурладаг. Өөрсдийн байр суурь, нэр хүндийг хамгаалахын тулд тэд сэтгэл хөдлөлөө үргэлж гаргаж, биеэ тоосон уг чанараа харуулах болно. Нүглийн оршин тогтнолыг хамгаалж тэтгэхийн тулд хүн дүрсхийн уурлаж, сэтгэл хөдлөлөө гаргах бөгөөд эдгээр үйлдэл нь хүний сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлэх арга юм; эдгээр нь хольц, заль мэх, далд явуулга, хүний завхрал, ёрын муугаар бялхдаг, юу юунаас ч илүүтэйгээр хүний зэрлэг санаархал, хүслээр бялхаж байдаг… Хүн уураа гаргах нь ёрын муу хүчний гарах гарц, махан биетэй хүний улангассан, зогсоохын аргагүй ёрын муу авирын илэрхийлэл юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II). “Сатаны зан чанарт багтдаг олон төрлийн завхарсан зан чанар байдаг боловч хамгийн илэрхий, хамгийн тод харагддаг нь биеэ тоосон зан чанар билээ. Биеэ тоосон зан бол хүний завхарсан зан чанарын уг үндэс юм. Хүмүүс биеэ тоосон байх тусмаа, улам эрүүл ухаангүй болж, эрүүл ухаангүй байх тусмаа Бурханыг улам эсэргүүцэх магадлалтай байдаг. Энэ асуудал хэр ноцтой вэ? Биеэ тоосон зан чанартай хүмүүс өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж үзээд зогсохгүй, Бурханд их зан гаргаж, зүрх сэтгэлдээ Бурханаас огт эмээдэггүй нь хамгийн ноцтой. Хүмүүс Бурханд итгэж, дагадаг мэт харагдаж болох ч Түүнийг ердөө ч Бурхан гэж авч үздэггүй. Тэд өөрсдийгөө үнэнийг эзэмшдэг гэж үргэлж санаж, ихэд өндрөөр үнэлдэг. Энэ бол биеэ тоосон зан чанарын мөн чанар, уг үндэс бөгөөд Сатанаас гаралтай. Тиймээс биеэ тоосон зангийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Өөрийгөө бусдаас дээр гэж мэдэрнэ гэдэг бол шалихгүй хэрэг. Гол асуудал нь, хүний биеэ тоосон зан чанар хүнийг Бурханд, Түүний захиралт, зохицуулалтад захирагдахад саад болдог; ийм хүн бусдыг захирах эрх мэдлийн төлөө Бурхантай үргэлж өрсөлдөх хандлагатай байдаг. Энэ төрлийн хүн Бурханыг хайрлаж, Түүнд захирагдах нь байтугай, Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй. Биеэ тоосон, ихэрхүү хүмүүс, ялангуяа бүр эрүүл ухаанаа алдталаа биеэ тоосон хүмүүс Бурханд итгэхдээ Түүнд захирагдаж чаддаггүй бөгөөд бүр өөрсдийгөө өргөмжилж, өөрсдөдөө гэрчлэл хийдэг. Ийм хүмүүс Бурханыг хамгийн их эсэргүүцдэг, Бурханаас огтхон ч эмээдэггүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үг маш ойлгомжтой. Хүмүүс байр суурьтай болоод хяналтаа алдаж, биеэ тоодог. Тэд нэр нүүр, байр сууриа хамгаалж, эрх мэдлээ харуулахын тулд үргэлж уураа гаргаж, хүмүүсийг загнадаг. Энэ бол биеэ тоосон зан чанарын хяналт. Цэргийн албанд элсээд би офицер болж, бусдын хүндлэлийг хүлээхээр эрмэлзэж, цол, эрх мэдэлтэй болсныхоо дараа миний үг нөлөөтэй, би давуу эрхтэй болсон мэт санагдсан. Би ахмад учраас анги нэгтгэлийн дарга, жагсаалын цэргүүдийг удирдах эрх мэдэлтэй байсан. Тэд намайг сонсох ёстой, сонсохгүй бол тэднийг түрэмгийлэн загнаж, байх ёстой байранд нь тавьдаг байлаа. Би маш биеэ тоосон байсан. Анги нэгтгэлийн дарга ирцийг цаг тухайд нь бүртгэлгүй, манай хэсгийг ахицыг хойш татах үед би хэдэн үг хэлсэн ч тэр намайг сонсоогүйгээр үл барам яриа тасалсан. Тэр миний талаар юу ч бодолгүйгээр намайг дорд үзэж, бусдын өмнө нэр нүүргүй болгосон мэт санагдаад, би үүнийг далимдуулан шуугиан дэгдээж, уурлаж, дургүйцлээ илэрхийлсэн. Энэ нь бас, дуулгавартай байх хэрэгтэй гэдгийг жагсаалын цэргүүдэд сануулахын төлөө байсан. Миний харснаар бол би ахмад, тэр анги нэгтгэлийн дарга учир тэр намайг сонсох ёстой. Хэрэв сонсохгүй, бүр надтай зөрчилдвөл би түүнийг загнаж, хэн нь хэн болохыг харуулах ёстой байлаа. Би маш биеэ тоосон, хяналтаа алдсан байсан. Байр суурьтай болсныхоо дараа, хэн нэгэн намайг сонсохгүй л бол би уурлаж, албан тушаалаа ашиглан тэднийг дарамталж, хүссэн зүйлээ хүчээр хийлгэж, үр дүнд нь хэн ч надтай харилцахыг хүсээгүй. Би Бурханд итгэдэг байсан ч өөрчлөгдөөгүй. Хэтэрхий биеэ тоосон, хүний төрхгүй байсан учраас хүмүүс намайг жигшиж, надаас зайлсхийж, Бурхан ч зэвүүцэж, үзэн ядсан.

Би өөрийнхөө туршлагын талаар эгчтэй ярилцаж, эгч надад Бурханы үгийн нэг хэсгийг явуулсан нь хэрэгжүүлэлтийн замыг надад өгсөн. “Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрт оногдсон байраа хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, супер хүн болж, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, супер хүн болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I). Бурханы үгийг уншсаныхаа дараа сүрлэг байж, хүмүүсийн хүндлэл бишрэлийг хүлээхээр оролдох нь ичгүүртэй зүйл гэдгийг би ойлгосон. Бид өөрсдийнхөө байр суурийг хадгалж, мөс чанартай авирлах ёстой. Бурхан биднээс үүнийг л шаарддаг. Би бусдаас ялгарч, эрх мэдэлтэй албан тушаалтан болж, бусдыг ноёрхож, бишрүүлж, үгэндээ оруулахыг хичээсэн. Энэ бол Бурханы жигшдэг зүйл. Би гэмшихгүйгээр алдар нэр, байр суурийн араас хөөцөлдсөөр байсан бол яг шүтлэггүй хүн шиг байх байсан. Шүтлэггүй хүмүүс мөнгө, нэр хүнд, байр суурийн хойноос явж, эдгээр зүйлсийн төлөө бие биенээ алж, тэмцэлддэг. Итгэгч хүний хувьд би шүтлэггүй хүний замаар явах ёсгүй. Үнэнийг эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсох ёстой. Үүнийг ухаараад би үнэнийг эрэлхийлж, өдөр тутмын амьдралдаа Бурханы үгийн дагуу үйлдэхэд бэлэн гэж шийдсэн. Би бусадтай эн тэнцүү байж, ахмадын байр сууринаас бусдад тушаахаа болих ёстой. Тэгээд би Бурханд залбирч, “Өө Бурхан минь, би алдар нэр, байр суурь хөөцөлдөхөө больж, биеэ тоосон зан чанараараа амьдрахаа болимоор байна. Үнэнийг хэрэгжүүлэхэд намайг замчлаач” гэсэн.

Дараа нь би өдөр бүр тэдэнтэй уулзаж, санаа тавьдаг болсон. Тэд ямар нэг буруу зүйл хийж, удирдагч надаас тэр хүмүүсийг сахилгажуулахыг хүсэхэд би өмнөх шигээ тэднийг загнаж, байр сууриа хамгаалж үлдэхийн тулд эрх мэдлээрээ сүрдүүлэх биш, харин тэдэнтэй холбогдож, алдаа нь юунд байгааг хэлж, дараагийн удаа сайжрах боломж өгдөг болж чадсан. Хэсэг хугацаанд ингэсний дараа салааны дарга, анги нэгтгэлийн дарга, жагсаалын цэргүүдтэй сайн харилцаатай болсон байлаа. Зарим жагсаалын цэрэг намайг хачин ааштай, надаас айдаг байсан, алдаа гаргавал өөрсдийг нь загнана гэж үргэлж санаа зовдог байснаа хэлсэн. Харин одоо би хамаагүй дээрдэж, тэдэнд санаа тавьж эхэлж, тэдэнд ч надтай харилцахад амар болсон. Үүнийг сонсоод би Бурханд талархаж, тэдэнд хандан “Намайг яагаад ингэж өөрчлөгдсөнийг мэдэх үү? Учир нь би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, Төгс Хүчит Бурханы үг намайг өөрчилсөн, ингэж өөрчлөгдсөний минь цорын ганц шалтгаан энэ. Бурханд итгэхийн өмнө би байр суурь, бусдын бишрэлийг эрэлхийлж, өөрийн байр суурийг хамгаалж үлдэхийн тулд та нарыг үргэлж загнадаг байсан. Бурханд итгэж, Төгс Хүчит Бурханы үгийг уншаад хүмүүсийг ихэмсгээр загнах нь зөв зүйл биш, энэ нь завхарсан зан чанараас үүдэлтэй, ингэх ёсгүй гэдгийг мэдэж авсан. Надад гарсан энэ өөрчлөлтийг би ганцаараа хийж чадахгүй байх байсан. Энэ нь Төгс Хүчит Бурханд итгэдгээс минь болсон, Түүний үг намайг өөрчилсөн” гэсэн юм. итгэж ядаж байсан шүү. Би тэдэнд сайн мэдээг үргэлжлүүлэн номлож, зарим жагсаалын цэргийн нүүрэнд инээмсэглэл тодорч, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг сонирхох болсон. Дараа нь зарим анги нэгтгэлийн дарга, салааны дарга, жагсаалын цэргүүд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан. Бид хамтдаа цугларч, Бурханы үгийг идэж, ууж, эвтэй байж, сайн мэдээ түгээж, гэрчлэл хийсэн. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply