Сайн мэдээ түгээх бартаат зам

2023-07-11

Мьянмар, Ан Шинь

Би Мьянмараас ирсэн. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг 2019 онд хүлээн авч, Бурханы үгийг уншаад би Бурхан хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аварч, биднийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар аваачихын тулд эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийдгийг мэдэж авсан. Би Бурханы авралд үнэхээр их талархаж байна. Түүнээс хойш би чуулганд сайн мэдээ түгээж байна. Нэг цуглаан дээр бид Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм: “Миний сүүлчийн ажил хүнийг шийтгэхийн төлөө төдийгүй, мөн хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө байдаг. Түүнчлэн энэ нь бүх хүнд Миний үйл хэрэг, үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байдаг. Миний хийсэн бүхэн зөв, мөн Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл, харин хүний үйл хэрэг биш бөгөөд хүн төрөлхнийг бий болгосон нь байгаль бүр ч биш, харин бүтээлийн амьд зүйл бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм гэдгийг хүн нэг бүрд харуулахыг Би хүсдэг. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн мөхөж, гай зовлонгийн дайралтад л өртөнө. Үзэсгэлэнт нар, сарыг, эсвэл ногоон дэлхийг нэг ч хүн дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн гагцхүү хүйтэн шөнө, туулахын аргагүй үхлийн харанхуйн хөндийтэй л тулгарна. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, түүнчлэн Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ. Надгүйгээр хүн төрөлхтөн дорхноо зогсонги байдалд орно. Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрлийн гай зовлон амсаж, төрөл бүрийн сүнсний хөлд гишгэлэгдэнэ, гэхдээ хэн ч Намайг анхаардаггүй. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн бөгөөд хүн зарим нэг сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэж л найддаг. Тун цөөхөн хүн Миний ачийг хариулж чадсан хэдий ч Би хүний ертөнц дэх аянаа ямар ч атугай дуусгаж, ажлынхаа дараагийн алхмыг эхлүүлнэ, учир нь энэ олон жилийн турш хүмүүсийн дунд ийш, тийш гүйсэн минь бүгд үр дүнтэй байсан бөгөөд Би тун сэтгэл хангалуун байна. Би хүмүүсийн тоог биш, харин тэдний сайн үйлийг анхаардаг. Товчхондоо, та нар өөрсдийн хүрэх газарт зориулан хангалттай сайн үйл бэлдэнэ гэж Би найддаг. Тэгвэл Би сэтгэл хангалуун болно; эс бөгөөс та нарт тохиолдох гамшгаас хэн ч зугтаж чадахгүй. Гамшиг Надаас үүдэлтэй бөгөөд мэдээж Би зохион байгуулдаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайн харагдаж чадахгүй бол гай гамшгийн зовлон амсахаас зайлахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). Бурханы үгийг уншаад би маш их урам зориг авсан. Гамшиг улам бүр нэмэгдэж, Бурханы илрэлтийг хүсэн хүлээсэн олон хүн Бурханы дуу хоолойг сонсоогүй, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг хүлээн аваагүй байгаа учраас сэтгэл түгшиж, яарах мэдрэмж төрсөн юм. Тэгээд би Бурханд залбирч, Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг илүү олон хүнд түгээхэд залж чиглүүлээч гэж гуйв.

2022 оны 7-р сарын эхээр би хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээ түгээхээр нэг тосгон руу явлаа. Тэнд нэг ах номлол хийж байгаад мэдээлэгдэж, баривчлагдсан болохоор тосгоны дарга нь мужийн захиргааны хурлаас ирэх бүрдээ оршин суугчдадаа шашинд бүү итгэ гэж захидаг байжээ. Бурханд итгэдгийг нь олж мэдвэл маш их мөнгөөр торгох юм уу бүр баривчилдаг байсан болохоор бидний номлолыг хэн ч сонсож зүрхлэхгүй, Биднийг эхлээд тосгоны даргатай ярилцсаны дараа л тэд сонсоно гэлээ. Би гадны хүн, надтай хамт сайн мэдээ түгээдэг хүмүүс бүгд хөрш тосгонуудаас ирсэн, бид даргыг таньдаггүй, нутгийн иргэд ч биднийг дарга дээр аваачихгүй байв. Би энэ бэрхшээлийг яаж шийдвэрлэхээ мэдэхгүй, бас биднийг хэдийд ч мэдээлж, баривчлах аюултай байлаа. Би Бурханд залбирч, биднийг удирдан чиглүүлээч гэж гуйв. Тэгээд бид цуглаан дээр Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Бүх зүйл Бурханы гарт байдаг, хүмүүс ердөө л Түүнтэй хамтран ажиллаж байгаа гэдэгт чи итгэх ёстой. Хэрэв чиний зүрх сэтгэл чин үнэнч бол Бурхан үүнийг харж, чамд бүх замыг нээж, бэрхшээлийг хэцүү бэрх биш болгоно. Чи ингэж итгэх ёстой. Тиймээс хамаг чадлаа дайчилж, бүх зүрх сэтгэлээ зориулж байгаа цагт үүргээ биелүүлж байхдаа юуны ч талаар санаа зовох хэрэггүй. Бурхан чамайг хүнд байдалд оруулж, чадахгүй зүйлийг чинь хийлгэх гэж албадахгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэхдээ Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах нь хамгийн чухал). Бурханы үг надад итгэл, хүч өгсөн. Сайн мэдээ түгээх хэчнээн хэцүү байсан ч, засгийн газар биднийг хэчнээн их дарласан ч, би тосгоны даргатай уулзаж чадах эсэх, мэдээлэгдэж баривчлагдах эсэх бүгд Бурханы гарт байсан. Сайн мэдээг түгээн дэлгэрүүлэх нь Бурханы заавар, Бурханы хийж гүйцэлдүүлэхийг хүсдэг зүйл юм. Хэдий засгийн газар дарлаж, дарга саад учруулсан ч тэд Бурханы хаанчлалын сайн мэдээ түгэн дэлгэрэхийг, Бурханы хонин сүрэг Бурхан руу эргэн очихыг зогсоож чадахгүй. Бид байгаа бүхнээ ажилдаа зориулж байгаа цагт Бурхан биднийг чиглүүлж, зам нээж өгнө гэдгийг би мэдсэн. Бурханы хүслийг ойлгомогцоо бид бүгд сайн мэдээ түгээх итгэлтэй болсон юм. Ойролцоох тосгоны нэг ах даргатай холбоотой болж таарч, маргааш нь биднийг даргатай уулзуулъя гэлээ.Тэр оройдоо бид тосгон руу буцаж очоод, хүн чанар сайтай нутгийн хэдэн хүнд номлол хийв. Биднийг нөхөрлөж байхад тосгоны орлогч дарга, нярав хоёр гэнэт ирж, жаахан сонсож байгаад явсан юм. Нэг оршин суугч: “Та нарыг сайн мэдээ номлож байна уу гэдгийг тэд харахаар ирж. Бид цаашид сонсож болохгүй. Эхлээд явж тосгоны даргатай ярилц, даргыг зөвшөөрвөл бид сонсоно” гэлээ. Бидэнд явахаас өөр сонголт байсангүй. Гэртээ ирээд би нэлээд сэтгэлээр унав. Орлогч дарга сайн мэдээ түгээж байгааг маань мэдсэн. Хэрэв тэр саад болбол тосгоныхон үнэн замыг үнэндээ судлахгүй, бас өмнө нь тэр ахыг баривчлагдахад нярав мэдээлсэн байсан. Намайг бас баривчлах вий гэж санаа зовсондоо би явж тосгоны даргатай ярилцахыг хүссэнгүй. Зааварлагч миний байдлыг мэдээд, надтай нөхөрлөж, “Ийм нөхцөл байдалтай тулгараад бид ухарч болохгүй. Сайн мэдээ номлох боломжийг ашиглах ёстой. Хариуцлагаа биелүүлж л байгаа бол тэд сайн мэдээг хүлээн авах, авахгүй нь хамаагүй бидний мөс чанар цэвэр байх болно” гэлээ. Яг тэр үед би өмнө нь уншсан Бурханы үгийн нэг хэсгийг бодов. “Сайн мэдээ түгээхдээ чи хариуцлагаа биелүүлж, сайн мэдээг түгээж буй хүн бүрдээ чин сэтгэлээсээ хандах ёстой. Бурхан хүмүүсийг чадах чинээгээрээ авардаг бөгөөд чи Бурханы хүслийг анхааран үзэх ёстой, үнэн замыг эрж хайж, бодолцон үзэж буй хэнийг ч хайхрамжгүй өнгөрүүлэх ёсгүй… Тэд үнэн замыг бодолцон үзэхэд бэлэн, үнэнийг эрж хайж чаддаг л бол тэдэнд Бурханы үгийг илүү их уншиж өгч, үнэний талаар илүү их нөхөрлөж, Бурханы ажлыг гэрчилж, үзэл, асуултуудыг нь шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой, ингэснээр чи тэднийг олж авч, Бурханы өмнө аваачна. Энэ бол сайн мэдээ түгээх зарчимтай нийцдэг зүйл юм. Тэгвэл тэднийг яаж олж авч болох вэ? Харилцах явцдаа тухайн хүн хэв чанар, хүн чанар сайтай гэдгийг нь тогтоовол чи хариуцлагаа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой; чи тодорхой төлөөс төлж, тодорхой арга зам, арга барил ашиглах ёстой бөгөөд түүнийг олж авахын төлөө байгаа цагт ямар арга зам, арга барил ашиглах чинь хамаагүй. Товчхондоо чи түүнийг олж авахын тулд хариуцлагаа биелүүлж, хайрлаж, чадах бүхнээ хийх ёстой. Ойлгосон бүх үнэнийхээ талаар нөхөрлөж, хийх хэрэгтэй бүхнээ хийх ёстой. Уг хүнийг олж авахгүй байлаа ч гэсэн мөс чанар чинь цэвэр үлдэнэ. Энэ нь чадах бүхнээ, хийх ёстой бүхнээ хийж буй хэрэг юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн биелүүлэх ёстой үүрэг мөн).Бид номлол хийж байхдаа цэвэр мөс чанартай байхын тулд хариуцлагаа биелүүлэх ёстой гэж Бурханы үг бидэнд хэлжээ. Номлол сонсох хүн зарчимд нийцэж л байгаа бол бид аль нэг боломжтой аргаар тэдэнд сайн мэдээг түгээх ёстой. Тосгоныхон үнэн замыг судлах сонирхолтой байсан. Засгийн газрын дарангуйллаас болоод л торгуулах юм уу баривчлагдахаас айсандаа номлол сонсохгүй байсан. Би хариуцлагаа биелүүлж, Бурханы үгийг илүү их нөхөрлөж, тэдний асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх ёстой байлаа. Тосгоны дарга Бурханы үгийг сонсоход бэлэн сайн хүн мөн бол би түүнд номлох арга замыг олох ёстой. Энэ л үнэхээр хариуцлагаа биелүүлж буй хэрэг. Гэтэл би мэдээлэгдэж, баривчлагдах вий гэж айсандаа сайн мэдээ номлохгүй бол Бурханд өртэй болно. Бурханы хүслийг ойлгомогцоо би даргатай ярилцаж, тосгоныхонд номлох итгэлтэй болсон.

Маргааш нь нөгөө ах биднийг даргын гэрт аваачлаа. Орлогч дарга, нярав хоёр ч бас тэнд байв. Бид хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шатны талаар нөхөрлөж, бид одоо эцсийн өдрүүдэд байгаа, Төгс Хүчит Бурхан бол Аврагчийн ирэлт, Тэрээр хүнийг ариусгаж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийж байгаа, бид гамшгийн үед Бурханаар хамгаалагдаж, Бурханы хаанчлалд орохын тулд Бурханы шүүлт, цэвэрлэгээг хүлээн авах ёстой гэж нөхөрлөлөө. Тосгоны дарга сонирхож, судлахыг хүсэв. Харин орлогч дарга, нярав хоёр хоёулаа таагүй хандаж, “Бид засгийн газраа сонсоно. Тэд шашинд итгэхийг зөвшөөрдөггүй болохоор бид итгэж болохгүй. Эс бөгөөс биднийг баривчилна” гэлээ. Үзэл бодолдоо үнэхээр бат зогсож байгааг нь хараад би Бурханд залбирч, тэднийг Бурханд даатгаад, залж чиглүүлээч гэж Бурханаас гуйлаа. Тэгээд би тэдэнд Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгөв. “Танай улс эдүгээ дээшлэн дэвжиж байж магадгүй ч чи өөрийн ард түмэнд Бурханаас төөрч холдохыг зөвшөөрвөл улс чинь Бурханы ерөөлийг улам л алдаж байгаагаа харна. Улсын чинь соёл иргэншил улам бүр хөл доор гишгэгдэж, тун удалгүй хүмүүс Бурханы эсрэг босож, Тэнгэрийг хараах болно. Тэгээд улс орны хувь заяа нэг мэдэхэд сүйрнэ. Бурханд хараагдсан тэдгээр улсад арга хэмжээ авахын тулд Бурхан хүчирхэг улсуудыг бий болгох ба тэднийг бүр газрын хөрснөөс арчиж ч магадгүй. Нэг улс, үндэстний мандаж, доройтох нь тухайн орны удирдагчид Бурханыг шүтэн мөргөдөг эсэхээс, ард иргэдээ Бурханд илүү ойр, Түүнд шүтэн мөргөдөг болгоход залдаг эсэхээс хамаардаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг).Дараа нь би нөхөрлөж, “Засгийн газар одоо Бурханд итгэхийг зөвшөөрдөггүй, бүр Бурханыг эсэргүүцдэг. Та нар тэднийг сонсоод Бурханд итгэж зүрхэлдэггүй. Хэн үнэхээр хүмүүсийг аварч чадах вэ? Бурхан уу эсвэл засгийн газар уу? Одоо үед цар тахал улам дордож байна. Хүмүүс баян ядуу, хүчтэй сул дорой байх нь хамаагүй гамшгийн өмнө бүгд өчүүхэн. Хэн ч биднийг Сатаны хүчнээс аварч, гамшгаас хамгаалж чадахгүй. Бурхан л биднийг аварч чадна! Бурхан эцсийн өдрүүдэд махбод болж, үнэнийг илэрхийлж, хүнийг аврахаар ажиллаж байна. Энэ бол амьдралд ганц тохиох боломж. Та бүхэн энэ тосгоныг удирддаг. Тосгоныхны хувь заяа та нарын яаж удирдахаас хамаарна. Та нар Бурханд шүтэн мөргөхөд нь тэднийг хөтлөхгүй, харин Бурханыг эсэргүүцэх юм бол энэ тосгон хараагдаж, бүх хүний хувь заяа та нараас болж сүйдэх болно” гэлээ. Тэгтэл тосгоны дарга: “Хүмүүсийн хувь заяа Бурханы гарт байдаг гэдэгт би итгэдэг. Би тосгоныхныг Бурханд итгэхэд нь хөтлөхийг хүсэж байна” гэлээ. Нярав: “Бурханд итгэх нь сайн зүйл гэдгийг би мэднэ. Гэхдээ засгийн газрын үгэнд орохгүй бол бид баривчлагдана. Бид яаж ч чадахгүй” гэлээ. Бид тэдэнд Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншиж өгөв. “Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлд саад болж чадахгүй гэж бид итгэдэг. Бурханы ажилд саад хийдэг, Бурханы үгийг эсэргүүцдэг, Бурханы төлөвлөгөөг үймүүлж, сүйтгэдэг хүмүүс эцэстээ Бурханаар шийтгүүлнэ. Бурханы ажлыг эсэргүүцдэг хүн там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг сөрдөг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцэхээр бослого гаргадаг ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино. Би бүх үндэстэн, улс орон, тэр ч байтугай бүх салбарын хүмүүсийг, Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажлыг харж, хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулж, Бурханыг хамгийн ариун, хамгийн хүндтэй, хамгийн дээд бөгөөд хүн төрөлхтний дунд шүтэгдэх цорын ганц объект болгож, бүх хүн төрөлхтөнд Бурханы ерөөл дор яг л Абрахамын үр удам Еховагийн амлалт дор амьдарч байсан шиг, Бурханы анх бүтээсэн Адам, Ева хоёр Еден цэцэрлэгт амьдарч байсан шиг амьдрах боломж олгохыг шавдуулж байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). Би нөхөрлөж, “Бурханы зан чанар хүний халдлагыг тэвчдэггүй. Бурханы ажлыг эсэргүүцдэг бүх хүнийг Бурхан шийтгэнэ. Энэ бол Бурханы зөвт зан чанар, хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Гамшиг улам нэмэгдсээр байна. Энэ бол хүн төрөлхтөнд өгч буй Бурханы сануулга, анхааруулга, бас шийтгэл. Яг Хятадын Вэньчуаньд болсон газар хөдлөлт шиг. Тэндхийн хүмүүс Бурханд шүтэн мөргөөгүй. Ах, эгч нар тэдэнд сайн мэдээ номлосон ч тэд хүлээн аваагүй, тэр ч байтугай ах эгч нарыг болон Бурханыг доромжилсон. Газар хөдлөлт болох үед тэд бүгд уйлж, шүдээ хавирсан ч харамсахад хэтэрхий оройтсон байсан. Мяньмарын Ва мужийн өмнөд хэсэг бас Бурханы ажлыг эсэргүүцдэг. Засгийн газар нь ихэнхдээ итгэгчдийг баривчилж, Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авахыг зөвшөөрдөггүй. Энэ 6 сард тэнд үер болж, олон байшин урссан. Бидэнд том гамшиг арай тохиолдоогүй нь Бурхан бидэнд гэмших боломж өгч байгаа хэрэг юм. Гамшиг тохиолдвол харамсахад хэтэрхий оройтсон байх болно. Бусад хүнийг гомдоох нь ямар ч хамаагүй, харин Бурханыг эсэргүүцэхийн үр дагавар ноцтой байх болно. Бид бүгдээрээ л өмнө нь Бурханы эсрэг зүйл хийсэн, гэхдээ бид Бурханд гэмшээд, үнэн замыг судалж, Бурхан руу эргэхэд тосгоныхныг хөтлөх л юм бол Бурхан биднийг өршөөж, уучилна” гэлээ. Намайг нөхөрлөсний дараа няравын хандлага бага зэрэг зөөлрөх шиг болж, дарга болон бусад хүмүүс бүгд тосгоныхонд сайн мэдээ түгээхийг бидэнд зөвшөөрөв. Маргааш өглөө нь бид тосгоныхныг цуглуулж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг тэдэнд гэрчиллээ. Арав гаруй өдөр нөхөрлөсний дараа тосгоны дөч гаруй хүн бас дарга, орлогч дарга бүгд Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч, Бурханы үгийг хүсэн эрмэлзэж, цуглаанд идэвхтэй оролцож, бусдыг номлол сонс гэж урих санаачилга гаргасан. Дараа нь ах эгч нар хамтарч, шаргуу ажилласнаар Мьянмарын тосгодын олон хүн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсан юм.

Сайн мэдээ түгээж байхдаа би хэдэн удаа мэдээлэгдэж, төрөлх хотын маань ихэнх хүмүүс Төгс Хүчит Бурханд итгэдгийг минь мэдэх тул цагдаа нар намайг хаа сайгүй хайж, намайг гэртээ байхгүй болохоор аав ээжийн маань гэрт очоод, шүтлэггүй ээжийг минь баривчилж, хорьжээ. Миний уур маш их хүрсэн. Бурханд итгэх нь зөв, зохистой бөгөөд сайн мэдээ номлох нь ч бас зөв зүйл. Бурханд итгэдгээс минь болж засгийн газар намайг хаа сайгүй хайж, намайг барих хүртлээ ээжийг минь суллахгүй гэлээ. Эрх тэгш байдал, шударга ёс хаана байна вэ? Гэрийнхэн маань намайг ойлголгүй, Бурханд итгэдгээс минь болж ээж баривчлагдлаа гээд над руу залгаж, цэвдэг сэтгэлтэй гэж зэмлэж, ах, эгч хоёр намайг өөрөө цагдаа дээр оч гэж ч хэлсэн юм. Би сэтгэлээр унаж, ээжийгээ зовоох вий гэж үнэхээр санаа зовж, сайн мэдээ номлосоор байсан ч урьдынх шигээ идэвхтэй байгаагүй. Шаналж зовсондоо би Бурханд залбирч, “Өө Бурхан минь, биеийн хэмжээ минь хэтэрхий жижиг юм. Ээж минь баривчлагдаж, гэрийнхэн маань ойлгохгүй, би үнэхээр зовж байна. Надад бат зогсож чадах итгэл өгөөч” гэлээ. Залбирсныхаа дараа би Бурханы үгийг уншсан. “Та нарын дунд хуулиар хамгаалагддаг нэг ч хүн байхгүй; харин ч та нар хуулиар хориглуулдаг. Хүмүүс та нарыг ойлгодоггүй нь бүр ч илүү асуудалтай: Хамаатан садан, эцэг эх, найзууд, хамтран ажиллагсдын хэн нь ч та нарыг ойлгодоггүй. Бурхан та нарыг хаях үед газар дэлхий дээр үргэлжлүүлэн амьдрах ямар ч аргагүй болсон байлаа ч гэсэн хүмүүс Бурханыг орхиж явж тэвчдэггүй; энэ бол Бурхан хүмүүсийг байлдан дагуулахын ач холбогдол, мөн Бурханы алдар билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?). Бурханы үг сэтгэлийн минь утсыг үнэхээр хөндсөн. Бурханд итгэгчийн хувьд сайн мэдээ түгээж, амьдралын зөв замаар явах нь энэ дэлхий дээрх хамгийн зөв шударга зүйл. Гэтэл Бурханыг эсэргүүцэгч улс орнуудад итгэгчид хуулиар хамгаалагдах нь байтугай, яллагдаж, баривчлагдаж, бүр гэрийнхэн нь ч орооцолддог. Засгийн газар хар тамхины наймаачид, алуурчдыг өршөөж болох ч Бурханд итгэгчдийг өршөөж болохгүй гэдэг. Түүнчлэн, Бурханд итгэгчийг баривчлах л юм бол торгоно, шоронд хорино, эсвэл албан тушаалтны төлөө ажиллуулна. Бурханд итгэгчдэд огт хүн шиг ханддаггүй. Энэ үнэхээр харанхуй, ёрын муу орон, Бурханыг эсэргүүцдэг орчин цагийн Содом хот юм. Өнөөдөр Бурханд итгэж, Бурханыг дагаж хавчигдана гэсэн үг, гэхдээ би Бурханы хүслийг ойлгосон. Бурхан энэ бэрхшээлээр дамжуулан итгэлийг минь төгс болгож, мөн Бурханыг эсэргүүцэгч засгийн газрын ёрын муу мөн чанарыг ялган таних боломжийг олгосон тул би Сатаныг голж, хаяж, жинхэнээсээ Бурхан руу эргэж чадсан. Бурханы хүслийг ойлгомогц тэгтлээ муухай санагдахаа больж, Бурханд найдаж, сайн мэдээ түгээхэд бэлэн санагдсан.

Дараа нь би шинэ итгэгчдийг цуглуулж, Бурханы үгийг тэдэнд нөхөрлөж, Бурханы ажлыг мэдэж, Бурханы хүслийг ойлгоход нь тусалж, “Алдагдсан цаг хугацаа ахин хэзээ ч ирэхгүй” гэх Бурханы үгийн магтан дууг хамтдаа сонссон юм. “Сэрцгээ, ах нар аа! Сэрцгээ, эгч нар аа! Миний өдөр хойшлогдохгүй; цаг хугацаа бол амь бөгөөд цаг хугацааг буцаан шүүрч авах нь амийг аварч байгаа хэрэг! Цаг тийм ч холгүй байна! Хэрэв та нар коллежийн элсэлтийн шалгалт өгөөд тэнцээгүй бол бэлдээд дахин хэдэн удаа ч хамаагүй өгч болно. Харин Миний өдөр цаашид саатаж тэвчихгүй. Санагтун! Санагтун! Эдгээр сайхан үгээр Би та нарыг яаруулж байна. Яг нүдний чинь өмнө дэлхийн төгсгөл илчлэгдэж, агуу гамшиг асар хурднаар ойртож байна. Юу илүү чухал вэ: амь чинь үү, эсвэл унтах, идэх, уух, өмсөж зүүх чинь үү? Эдгээр зүйлийг цэгнэх цаг чинь ирлээ” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя). Магтан дуу сонссоныхоо дараа би нөхөрлөж, “Сатаны хүч унаж, дарангуйлал байхгүй болмогц Бурханд итгэнэ гэж зарим хүн хэлдэг ч тэр үед хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил дууссан байх болно, тэгээд бид Бурханаар аврагдах боломжоо бүрмөсөн алдсан байх болно. Засгийн газарт хоригдож, Бурханд итгэж болохгүй гэхээр нь итгэж зүрхлэхгүй байлаа гээд засгийн газар биднийг аварч чадах уу? Мэдээж чадахгүй. Бурхан л биднийг аварч чадна. Хэрэв тэдний үгэнд ороод, Бурханд итгэхгүй бол бид эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг алдана. Бурханы ажил дуусах үед бид засгийн газартай хамт устгагдана. Бурханд итгэснээсээ болж бид засгийн газрын дарангуйлал, баривчилгаанд зовсон ч энэ зовлон үнэ цэнтэй. Бурханы авралыг хүртэхийг хүсэж байгаа бол бид төлөөс төлөх ёстой. Бурхан бүх зүйлийг захирдаг учраас баривчлагдах эсэх маань бүхэлдээ Бурханы гарт байгаа. Хэрэв баривчлагдвал Бурхан зөвшөөрсөн хэрэг. Бид Бурханд дуулгавартай байж, сургамж авах ёстой” гэлээ. Тэгээд би Төгс Хүчит Бурханы үгээс уншсан юм. “‘Ялагч’ гэж Бурханы нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөөн дор, Сатаны бүслэлтэд байхдаа, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дунд байх үедээ гэрчлэлд зогсож, итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чадсаар байдаг хүмүүс юм. Юу ч болж байсан, чи Бурханы өмнө цэвэр ариун зүрх сэтгэлээ хадгалж, Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чадсаар байдаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсож байгаа бөгөөд үүнийг Бурхан ‘ялагч’ байх гэж нэрлэдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой). “Сатан өөрсдийг нь хэрхэн завхруулсныг, хэр зэрэг завхруулсныг, Бурхан өөрсдийг нь хэрхэн ариусгаж, авардгийг хүмүүст тодорхой харуулах гэсэндээ Бурхан хүнийг аврах үедээ Сатаныг устгадаггүй гэдгийг та нар одоо ойлгох ёстой. Эцэст нь хүмүүс үнэнийг ойлгож, Сатаны жигшүүрт төрхийг тодорхой харж, Сатан өөрсдийг нь завхруулсан аймшигт нүглийг харсан үед Бурхан Сатаныг устгаж, хүмүүст Өөрийн зөвт байдлыг харуулна(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Би нөхөрлөж, “Бурхан засгийн газрын дарангуйлал, баривчилгааг зөвшөөрдөг. Энэ нь бид үнэхээр Бурханд итгэдэг эсэхийг, бидэнд итгэл байгаа эсэхийг шалгадаг. Ийм дарангуйлал, бэрхшээлийн үед бид итгэлээ хадгалж, сөрөг байдлаар ухрахгүй, Бурханаас урвахгүй байж, харин Бурханыг дагаж, цуглаан хийж, сайн мэдээг түгээсээр байж чадвал энэ нь гэрчлэлтэй байгаа хэрэг бөгөөд Сатан шившиглэгдэж, ялагдана. Тийм зовлон үнэ цэнтэй. Бурхан яагаад яг одоо Сатаныг устгахгүй байгаа юм бэ? Энэ бол Сатаныг ашиглан ялагчдын бүлгийг төгс болгохын зэрэгцээ биднийг сайн мууг ялган таньдаг болгох арга юм. Хүмүүсийг аврахын тулд Бурхан яаж ажилладаг, Сатан яаж хүмүүсийг завхруулж, хор учруулдгийг бид харж болно. Тэгээд нэг л өдөр Бурхан Сатаныг устгах үед Бурхан хэчнээн зөвт болохыг бид харна. Бурхан Сатаныг шууд устгачихсан бол бид Сатаныг ялган танихгүй, Сатаныг үзэн ядахгүй, хаяхгүй байх байсан. Яг л Бурханыг эсэргүүцэгч Сатаны дэглэмүүдтэй адилхан—тэд дүр эсгэж, хууран мэхлэхдээ үнэхээр сайн. Гаднаа тэд сайн зүйл хийдэг юм шиг харагдах тул хүмүүс тэднийг биширдэг. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд гарч ирээд, хүн төрөлхтнийг аврахаар ажиллаж, энэ дэглэмүүдийн Бурханыг эсэргүүцэгч чөтгөрийн мөн чанарыг илчилсэн. Тэд Төгс Хүчит Бурханыг үгүйсгэж, яллаж, Бурханд итгэгчдийг баривчилж, торгож, ял оноож, шоронд хорьдог. Тэд яг л диавол Сатан шиг хүмүүсээр өөрийгөө шүтүүлдэг ба Бурханд итгэж, дагахыг нь хүмүүст зөвшөөрдөггүй. Эцэстээ тэд бүгдээрээ там руу явж, Сатаны хамт шийтгүүлнэ” гэсэн. Нөхөрлөсний дараа шинээр ирэгсэд ялган таних чадвартай, итгэлтэй болж, бүгд цуглаанд идэвхтэй оролцов. Би маш их баярласан.

Дараа нь тэр шинэ итгэгчид зарим хайртай хүмүүсээ авчирч, номлол сонсгосон. Хэдэн өдрийн дараа тэр тосгоны ная гаруй хүн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авав. Бурханы мэргэн ухаан Сатаны заль мэхэд үндэслэн хэрэгжихийг би харсан. Сатан сайн мэдээний ажлыг зогсоож, биднийг цөхрөөж, хямраахын тулд элдэв янзын заль мэх гаргасан ч Бурханы үг бидэнд итгэл, хүч өгсөн. Бид сайн мэдээ түгээхэд бүхнээ зориулж, Бурханы удирдамж, ерөөлийг харсан. Би Бурханд үнэхээр их талархаж, Бурханы гүйцэлдүүлэхийг хүсдэг зүйлийг ямар ч хүн зогсоож чадахгүйг харж, сайн мэдээ түгээхдээ бүр ч их итгэлтэй болсон.

2022 оны 9-р сард нэг шинэ итгэгч сайн мэдээ номлуулахаар биднийг аав ээжийнхээ тосгонд аваачиж, тэнд 40 гаруй хүн үнэн замыг сонирхсон юм. Би маш их баярлаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг тэдэнд гэрчилж эхэллээ. Тэгтэл, бүсийн захиргаа хурал дээрээ зургийг минь харуулж, намайг эрэн сурвалжилж байгаа гээд, сайн мэдээ номлож байгааг минь харвал мэдээлээрэй гэж хүмүүст хэлж, бас цагдаа нар зам дээр хаалт тавин машинуудыг зогсоож, намайг хайж байгаа гэсэн мэдээг би авав. Тэгээд би “Цагдаа нар намайг хаа сайгүй хайж байгаа болохоор хэзээ нэг өдөр намайг баривчилбал хороож магадгүй. Цаашдаа сайн мэдээ номлох хэрэг байна уу? Хэрэв би боливол Бурханы ажлыг судалж байгаа тосгоныхон яах вэ? Тэд Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы шинэ ажлыг хүлээн авч чадахгүй, би хариуцлагаа биелүүлээгүй хэрэг болно” гэж бодлоо. Ах, эгч нар аюулгүй байдлыг минь бодсондоо намайг явуулахыг хүсэж, би айсан учраас зөвшөөрөөд явав. Дараа нь надад маш буруутай санагдаж, буцаж очоод, тосгоныхонд сайн мэдээ үргэлжлүүлэн номлохыг хүссэн. Тэгээд Бурханд залбирч, “Бурхан минь, цагдаа нар намайг хаа сайгүй хайж байгаа, би айж байна. Гэхдээ баривчлагдах эсэх минь Таны гарт байгааг би мэднэ. Би бүх зүйлийг Танд даатгамаар байна. Үргэлжлүүлэн номлож, Таныг гэрчлэх итгэлтэй болоход минь залж чиглүүлээч” гэлээ. Дараа нь би Бурханы үгийг уншсан юм. “Мөрөн дээрх ачаа, даалгавар, үүрэг хариуцлагаа чи мэдэж байна уу? Түүхэн үүрэг хариуцлагын мэдрэмж чинь хаана байна вэ? Чи яаж дараагийн эрин үеийн эзэн болох вэ? Чамд эзэн хүний хүчтэй мэдрэмж бий юу? Бүх зүйлийн эзэн гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь үнэхээр бүх амьд амьтан болон дэлхий дээрх бүх зүйлийн эзэн үү? Ажлын дараагийн үе шат руу урагшлах ямар төлөвлөгөө чамд байна вэ? Чамаар хариулуулахаар хэдэн хүн хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд харанхуйд гасалж байна—зам хаана байна вэ? Харвах од мэт гэрэл гэнэт бууж, хүнийг маш олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүсэн эрмэлздэг билээ. Тэд ямар их дэнслэн найдаж, үүнийг өдөр шөнөгүй мөрөөдөж байгааг хэн мэдэх юм бэ? Гүнээ зовж буй энэ хүмүүс харанхуй гянданд хоригдсоор, гэрэл гялалзан өнгөрөх өдөр ч гэсэн суллагдах найдваргүй байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй энэ сул дорой сүнснүүдийн золгүй явдал аймшигтай бөгөөд өршөөлгүй хүлээс болон цэвдэг түүх тэднийг аль хэдийн ийм байдалтай болгон хүлсэн. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонссон бэ? Өрөвдмөөр байдлыг нь хэн харсан бэ? Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Эцсийн эцэст, хүн төрөлхтөн бол хордсон хохирогчид. Хэдийгээр хүн өнөөг хүртэл золоор амьд үлдсэн ч гэсэн хүн төрөлхтнийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг хэн мэдэх билээ? Чи хохирогчдын нэг гэдгээ мартчихсан уу? Бурханыг гэх хайраасаа болоод чи амьд үлдсэн энэ хүмүүсийг аврахаар чармайхыг хүсэхгүй байна уу? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг Бурханы ачийг хариулахын тулд хамаг эрч хүчээ зориулахыг хүсэхгүй байна уу? Эцсийн эцэст Бурханаар ашиглуулан энэхүү ер бусын амьдралаар амьдрахыг чи хэрхэн ойлгодог вэ? Чамд үнэн сүсэгтэй, Бурханд үйлчилдэг хүний утга учиртай амьдралаар амьдрах шийдвэр болон итгэл үнэхээр байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?). Бурханы үг надад маш их урам зориг өгсөн ч бас буруутайг минь мэдрүүлсэн. Маш олон хүн Бурханы эцсийн өдрүүдийн авралыг хүлээн авч амжаагүй, Сатаны эрхэн дор амьдарч, арга мөхөстөж, зовж шаналж, Бурхан тэдний төлөө гашуудаж, яарч байна. Зарим нь мөнгө олох гэж өдөржин ажиллаж, хүнд бэрх, зүдэргээтэй амьдралаар амьдарч, зарим нь жаахан мөнгөтэй болсон ч сэтгэлдээ хоосон, өрөвдөлтэй хэвээр байдаг. Тэд хүний амьдралын үнэ цэнийг мэдэхгүй, ямар ч зүг чиг олж чаддаггүй. Зарим хүн үнэн замыг эрж хайхыг хүсдэг ч засгийн газрын хавчлага, баривчилгаанаас болж маш их айдаг. Тэгэхээр бид тэдэнд Бурханы үгийг нөхөрлөж, Бурханы ажлыг гэрчилж, Бурханы үгийг ашиглан асуудлыг нь шийдвэрлэх хэрэгтэй, тэгснээр тэд Бурханы үгээс үнэн, гэрэл, итгэл найдварыг харж, Бурханы авралыг хүлээн авч чадна. Мөн өнөө үед гамшиг улам дордож, олон хүн Бурханы дуу хоолойг сонсоогүй хэвээр байна. Гамшгийн үед тэдэнд түшиж тулах зүйл юу ч байхгүй. Энэ хүмүүст сайн мэдээг номлох нь миний хариуцлага байлаа. Бурхан Өөрийнхөө аврахыг хүссэн хэнийг ч гамшигт унахыг хүсдэггүй. Би өөрийнхөө аюулгүй байдлын төлөө сайн мэдээ түгээхээ боливол үүргээ орхиж байгаа хэрэг бөгөөд Бурханд маш том өртэй болж, Бурханы гэр бүлийн хэсэг гэж хэлүүлэх эрхгүй болно. Би яг тэр тосгоныхон шиг ямар ч зорилгогүй, итгэл найдваргүй Сатаны хяналт дор амьдарч байснаа бодов. Бурхан ах, эгч нарыг зоригжуулан надад олон удаа сайн мэдээ номлосны эцэст би Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг хүлээн авсан. Тэр бол намайг гэх Бурханы хайр, өршөөл байлаа. Би Бурханы хүслийг бодолцон үзэж, Бурханы ажлыг гэрчилж, хайрыг нь хариулахын тулд чадах бүхнээ хийх ёстой байсан. Маргааш нь би уг тосгон руу буцаж очоод, сайн мэдээ үргэлжлүүлэн номлосон ч биднийг тэнд аваачсан шинээр ирэгч хэдхэн хоногийн дараа яаралтай ажлаар яваад өгсөн. Би жаахан санаа зовж, нутгийн хүний хамгаалалтгүй болохоор намайг баривчилбал яана гэж бодсон ч намайг сайн мэдээ номлохоо боливол үнэн замыг судалж байгаа хүмүүс Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авах нь хойшлох байв. Сүүлийн хэдэн өдөр тэд бидний номлолыг сонсох гэж ууланд нууцаар ирж, эрж хайж, судлахаар хүчин чармайлт гаргаж, маш их хүсэж тэмүүлсэн. Хэрэв би баривчлагдахаас айгаад зугтаж, номлолоо болихыг хүсвэл тэдэнд өртэй болж, бас Бурханыг гомдооно. Тиймээс би үнэн замыг судалж байгаа хүмүүстэй нэг нэгээр нь уулзаж, Төгс Хүчит Бурханы үгийг уншиж өгсний эцэст тэд бүгдээрээ Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсан юм. Дараа нь тэд өөр хүмүүсийг номлол сонсгохоор авчирч, Төгс Хүчит Бурханы үгийг сонссоны дараа илүү олон хүн Бурханы шинэ ажлыг хүлээн авав. Бурханы удирдамжийг хараад би Бурханд туйлын их талархсан. Тосгоны цагдан сэргийлэх газар байнга шөнийн эргүүл хийж, бидний цуглааныг хязгаарлаж байсан тул би шинэ итгэгчидтэй Бурханы үгийг нөхөрлөж, тэдэнд Сатаны заль мэхийг нэвт харж, нууцаар цуглаж сурахад нь туслав. Үүнийг мэдээд тэд засгийн газрын нөлөөнд автахаа больж, шөнийн цагаар ууланд юм уу ногооны талбайд нууцаар цуглах боллоо. Үүнийг хараад би номлол хийх улам их эрч хүчтэй болсон.

Миний санаж байгаагаар, миний номлосон хэдэн хүн манай номлолыг сонссоныхоо төлөө засгийн газарт баривчлагдаж, шүтлэггүй гэрийнхэн нь намайг хайж манайд очоод, намайг ална гэж хэлсэн гэдгийг нэг эгч надад хэлсэн юм. Тэр эгч намайг болгоомжтой байгаарай гэлээ. Надад аймаар байлаа, тэр үед гэртээ байсан бол тэд намайг яах байсныг хэн мэдэх билээ. Тэнд сайн мэдээ түгээж байгаад тэр хүмүүсийн гарт орвол тэд намайг амархан явуулахгүй нь лавтай байв. Би тэр газраас явж, дахиж тэнд сайн мэдээ номлохоо болихыг хүссэн ч явах талаар бодоход сэтгэл маш их гонсойлоо. Тэгээд би Бурханы энэ үгийг санасан юм. “Чамайг хүрээлэн буй орчны бүх зүйл Миний зөвшөөрлөөр оршдог, Би бүгдийг нь төлөвлөдөг гэдгийг чи мэднэ. Тодорхой харж, Миний чамд өгсөн орчинд Миний зүрх сэтгэлийг хангалуун байлга. Бүү ай, олон түмний Төгс Хүчит Бурхан чамтай гарцаагүй хамт байна; Тэр та нарын ард зогсдог, Тэр та нарын бамбай билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 26-р бүлэг). Бурханы үгээс би энэ нөхцөл байдалтай тулгарсан минь Бурханы зөвшөөрөлтэйг ойлгосон. Би сайн мэдээ түгээж, Бурханы ажлыг гэрчилж байгаа учраас Сатан надад саад учруулж, оюун санааг минь үймүүлж, улмаар сайн мэдээ түгээхээс маш их айдаг болгохын тулд яахаас ч буцахгүй нь гарцаагүй байв. Энэ бол Сатаны ёрын муу санаа зорилго. Хэрэв би айсандаа сайн мэдээ түгээхээ больж, амьдралтай зууралдвал Сатаны заль мэхэнд унах бус уу? Баривчлагдах, үхэх эсэх минь бүгд Бурханы гарт байгаа. Сатан Иовыг шалгаж байхад Иов маш их зовсон. Иов үр хүүхдүүдээ, бүх эд хөрөнгөө алдаж, хамаг бие нь яр хатгинд баригдсан ч Иовын амийг авахыг Бурхан Сатанд зөвшөөрөөгүй. Сатан Бурханы хэлснийг эсэргүүцэж, Иовын аминд хор хүргэж зүрхлээгүй. Одоо надад хор учруулахыг Бурхан тэр хүмүүст зөвшөөрөөгүй бол тэд надад юу ч хийж чадахгүй. Миний амь Бурханы гарт байгаа, амьдрах, үхэх эсэхийг минь тэд шийдэхгүй. Хэрэв би баривчлагдвал ард нь Бурханы сайн хүсэл байгаа бөгөөд би захирагдах ёстой. Тэгээд би, энэ тосгоны нөхцөл таагүй байгаа учраас өөр тосгон руу явж, номлол хийж болох юм, жаахан ухаан гаргаж, болгоомжтой байхад болно гэж бодсон. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Энэ хотод тэд та нарыг хяхан хавчвал өөр хот руу зугтаа(Матай 10:23). Дараа нь би Төгс Хүчит Бурханы өөр үгийг уншсан. “Бурханыг дагадаг хүн бүр Бурханаас өөрсдөд нь зориулсан төлөвлөгөөтэй байдаг. Хүн бүрд үүргээ биелүүлэхэд нь зориулан Бурханы бүрдүүлсэн орчин, хүний эдлэх учиртай Бурханы нигүүлсэл, таалал гэж байдаг. Мөн хүнд зориулан Бурханы бэлдсэн онцгой орчин нөхцөл тэдэнд бас байдаг бөгөөд туулах ёстой маш их зовлон зүдүүр байдаг—хүний төсөөлдөг шиг саадгүй явчихдаг юм огт биш. Үүнээс гадна, хэрэв чи бүтээгдсэн зүйл гэдгээ хүлээн зөвшөөрдөг бол сайн мэдээ түгээх хариуцлагаа биелүүлэхийн төлөө, мөн үүргээ сайн биелүүлэхийн төлөө зовж, төлөөс төлөхөд өөрийгөө бэлдэх ёстой. Хэрэв чи бүтээгдсэн зүйл гэдгээ хүлээн зөвшөөрдөг бол сайн мэдээ түгээх хариуцлагаа биелүүлэхийн төлөө, мөн үүргээ зохих ёсоор биелүүлэхийн төлөө зовж, төлөөс төлөхөд өөрийгөө бэлдэх ёстой. Төлөөс гэдэг нь бие махбодын өвчин, бэрхшээл туулах, эсвэл агуу улаан лууны хавчлага, дэлхий ертөнцийн хүмүүсийн буруу ойлголцлыг амсах, түүнчлэн сайн мэдээ түгээх үедээ гай зовлон туулах буюу матуулах, зодуулах, загнуулах, яллагдах, тэр ч байтугай бөөн хүмүүст дээрэлхүүлж, амь нас нь аюулд орох явдал байж болно. Сайн мэдээ түгээх явцдаа чи Бурханы ажил гүйцэлдэхээс өмнө насан эцэслэж, Бурханы алдрын өдрийг амьд сэрүүндээ үзэхгүй байх боломжтой. Та нар үүнд бэлдэх ёстой. Та нарыг үүгээр айлгах гэсэн юм биш; энэ бол баримт… Эзэн Есүсийн тэр шавь нар яаж үхсэн билээ? Шавь нарын дунд чулуугаар шидүүлж, моринд чирэгдэж, уруугаа харан цовдлогдож, таван мориор мөчлүүлсэн хүмүүс байсан—тэдэнд элдэв янзын үхэл нүүрлэсэн. Үхлийнх нь шалтгаан юу байсан бэ? Тэд гэмт хэргийнхээ төлөө хуулийн дагуу цаазаар авхуулсан уу? Үгүй. Тэд Эзэний сайн мэдээг түгээж, ертөнцийн хүмүүст гологдсон учраас яллагдаж, зодуулж, загнуулж, цаазлуулсан юм—тэд тийнхүү амиа өгсөн юм… Тэдний үхэл, хүний ертөнцөөс хальсан зам ямар ч байсан, яаж ч өрнөсөн байсан хамаагүй, Бурхан тэдгээр бүтээгдсэн зүйлийн амийн эцсийн төгсгөлийг ингэж тодорхойлсон юм биш. Үүнийг та нар тодорхой ойлгох ёстой. Харин ч тэд яг тэр арга замыг ашиглан энэ ертөнцийг яллаж, Бурханы үйл хэргийг гэрчилсэн. Тэр бүтээгдсэн зүйлс хамгийн эрхэм нандин амиа ашигласан—тэд Бурханы үйл хэргийг гэрчилж, Бурханы агуу их хүч чадлыг гэрчилж, Бурханы үйл хэрэг зөв гэдгийг, Эзэн Есүс бол Бурхан, Эзэн, Бурханы махбод болсон бие мөн гэдгийг Сатан болон ертөнцөд тунхаглахын тулд амийнхаа эцсийн мөчийг ашигласан юм; тэд амийнхаа эцсийн мөч хүртэл Эзэн Есүсийн нэрийг хэзээ ч үгүйсгээгүй. Энэ нь энэ ертөнц дээр буусан шүүлтийн нэг хэлбэр байсан бус уу? Тэд өөрсдийн амийг ашиглан, Эзэн Есүс бол Эзэн, Эзэн Есүс бол Христ, Тэрээр Бурханы махбод болсон бие бөгөөд бүх хүн төрөлхтөнд авчирсан Түүний золин авралын ажил хүн төрөлхтөнд үргэлжлүүлэн амьдрах боломж олгодог гэдгийг ертөнцөд тунхаглаж, хүмүүст баталгаажуулж өгсөн—энэ баримт үүрд хувиршгүй. Эзэн Есүсийн сайн мэдээг түгээхийн төлөө амиа өгсөн тэр хүмүүс үүргээ ямар хэмжээнд биелүүлсэн бэ? Туйлын дээд хэмжээнд үү? Туйлын дээд хэмжээ хэрхэн илэрсэн бэ? (Тэд амиа өгсөн.) Тийм ээ, тэд амиараа төлөөс төлсөн. Гэр бүл, өв хөрөнгө, энэ амьдралын материаллаг зүйлс бүгд гадаад зүйл; хүнд цорын ганц дотоод зүйл бол амь юм. Амьд хүн болгоны хувьд амь нь эрхэмлэн нандигнах хамгийн үнэ цэнтэй зүйл, хамгийн нандин зүйл байдаг бөгөөд энэ хүмүүс хамгийн эрхэм нандин өмч болох амиа хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрын баталгаа, гэрчлэл болгон өргөж чадсан болж таарч байна. Тэд үхэх өдрөө хүртэл Бурханы нэрийг үгүйсгээгүй, Бурханы ажлыг ч үгүйсгээгүй бөгөөд ийм баримт байдгийг гэрчлэхэд амийнхаа эцсийн мөчийг ашигласан—энэ нь гэрчлэлийн хамгийн дээд хэлбэр бус уу? Энэ бол үүргээ гүйцэтгэх хамгийн сайн арга зам; хариуцлагаа биелүүлнэ гэж үүнийг хэлдэг. Сатан тэднийг заналхийлж, айлган сүрдүүлэх үед, эцэст нь бүр амиар нь төлөөс төлүүлэх үед ч тэд хариуцлагаасаа няцаагүй. Үүргээ туйлын дээд хэмжээнд биелүүлнэ гэж үүнийг хэлдэг. Үүгээр Би юу гэх гээд байна вэ? Та нарыг Бурханд гэрчлэл хийж, сайн мэдээ түгээхдээ ийм арга барил ашигла гэх гээд байна уу? Чи заавал тэгэх хэрэггүй, гэхдээ энэ бол чиний хариуцлага гэдгийг, Бурханд хэрэгтэй байгаа бол үүнийг журамт үүрэг хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг чи ойлгох ёстой(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн биелүүлэх ёстой үүрэг мөн). Бурханы үгээс миний ойлгосноор бол, Эзэн Есүсийн шавь нар сайн мэдээ түгээхээр чармайж байхдаа дэлхий ертөнцөд яллагдаж, шоронд хоригдож, янз бүрийн хавчлагад өртөж, тэднээс олон хүн алагдсан. Гэхдээ тэдний төгсгөл ямар ч байсан, үнэ цэнтэй амьдралаа өгч, үхэх хүртлээ Бурханыг огт үгүйсгэхгүй байж чадсан. Тэд өөрсдийнхөө амиар Бурханд гэрчлэл хийж, Бурханыг алдаршуулсан. Энэ бол хамгийн дээд гэрчлэл, үүргээ гүйцэтгэх хамгийн сайн арга зам. Харин миний тухайд бол засгийн газар намайг мөшгөж, муу хүмүүс айлган сүрдүүлэхэд амьдралтай шунан зууралдаж, тосгоноос зугтаад, номлол хийж, шинээр ирэгсдийг услахаа болихыг хүссэн. Миний гэрчлэл хаачаа вэ? Амьдрал, үхэлтэй холбоотой зүйлтэй тулгарахаар яагаад айдгаа эргэцүүлээд үзэхэд, амьдралыг хэтэрхий их эрхэмлэж, үхэл, амьдралыг ойлгодоггүйгээс болсон байв. Үнэн хэрэгтээ Бурхан бидний амьдрал, үхлийг аль хэдийн тодорхойлсон. Бурханы төлөө амиа өгөхөд махан бие үхдэг ч энэ нь жинхэнэ үхэл огт биш. Энэ нь сайн төгсгөл, сайн хүрэх газартай болохгүй гэсэн үг биш. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Учир нь өөрийн амийг аварсан хүн үүнийгээ алдах болно: харин Миний төлөө амиа алдсан хүн үүнийгээ олох болно(Матай 16:25). Амьдралтай зууралдсанаасаа болж үүргээ биелүүлэхгүй, Бурханаас урвах юм бол махан бие минь зовохгүй ч Бурхан намайг жигшин, таягдан хаяж, сүнс минь шийтгүүлнэ. Хэрэв би Бурханыг гэрчлэхийн тулд амиа золиосолж, Бурханаас урвахын оронд үхэхийг илүүд үзвэл Сатаныг шившиглэх бөгөөд үүнээс илүү утга учиртай зүйл гэж үгүй. Үүнийг ухаараад би амийнхаа төлөө айхаа больж, баригдчихаагүй, амьсгалж л байгаа бол Сатаныг шившиглэхийн тулд сайн мэдээ түгээж, Бурханыг гэрчилсээр байх болно гэж шийдсэн. Дараа нь би үргэлжлүүлэн сайн мэдээ номлож, удалгүй тосгоны ихэнх хүн Төгс Хүчит Бурханы ажлын хүлээн авлаа.

Үүний дараа би сайн мэдээ түгээхээр өөр тосгон руу явж, эхэндээ арав гаруй хүн нэгдсэн ч эхнэр, нөхөр хоёрт номлож байх үед хотын захиргаа биднийг олж мэдэв. Хотын дарга, орлогч дарга, нярав, цагдаа нар гээд арав гаруй хүн бүгд гэнэт орж ирээд, хамт яв гэж бидэнд хэллээ. Тэр үед би нэлээд сандарсан. Эд нар намайг баривчлаад шоронд хийх болов уу? Засгийн газар намайг мөшгөж, айл болгонд миний нэрийг хэлж, сайн мэдээ номлож байхыг минь олж мэдвэл мэдээлээрэй гэж байсан. Хэрэв намайг илчилбэл амархан тавьж явуулахгүй. Шинээр итгэгчид бас өртөх байх, яах вэ гээд би зогсолтгүй залбирч, гэрчлэлдээ бат зогсох итгэл өгөөч гэж Бурханаас гуйсан. Удалгүй бидэнтэй хамт сайн мэдээ номлохоор тэр тосгонд ирсэн ах, эгч хоёрыг ч бас баривчлаад, биднийг хотын захиргаанд аваачиж, утсыг маань хураан авав. Дараа нь хотын дарга биднийг байцааж, “Та нар хэн юм бэ? Энд сайн мэдээ номлохоор ирсэн үү?” гэлээ. Бид хариулаагүй учраас тэд биднийг харанхуй өрөөнд түгжиж, тав, зургаан цагдаагаар мануулав. Намайг таньчих вий гэж би санаа зовж байлаа. Хэрэв намайг төрсөн нутаг руу минь буцаавал тэд намайг шоронд хорьж, тамлаж, доромжлох нь тодорхой байв. Бүсийн захиргааны дарга надад тэд намайг баривал үсийг минь тайрч, хүзүүнд пайз зүүгээд, хотоор алхуулна гэлээ. Тэр үед би Бурханд залбирсаар, “Өө Бурхан минь, би баривчлагдахдаа дуулгавартай байх болно, гэвч биеийн хэмжээ минь жижиг байна. Надад бат зогсож чадах итгэл өгч, намайг харж хандаач” гэсэн. Залбирсныхаа дараа би өмнө нь үзэж байсан нэг гэрчлэлийн видеог бодлоо. Зарим ах, эгч шоронд хятад цагдаа нарт үхтлээ зодуулж, үхэлтэй нүүр тулсан ч Бурханыг үгүйсгээгүй, Бурханаас урваагүй. Өөр олон хүн харгисаар эрүүдэн шүүгдэж, ял авч, шоронд хоригдсон ч Бурханд залбирч, найдсанаар Бурханы үгээр дамжуулан жинхэнэ итгэлтэй болсон. Тэд насаараа хоригдох байсан ч Бурханаас урвахгүй гэж үхэн үхтлээ тангараглаж, хүчтэй, цангинасан гэрчлэл хийсэн юм. Би үнэхээр их урам зориг авч, Бурханы үгийг саналаа. “Ажлын энэ үе шатанд биднээс туйлын их итгэл, хайр шаардагддаг. Бид болгоомжгүй байвал бүдрэх боломжтой, учир нь ажлын энэ үе шат өмнөх алхмуудаас өөр: Бурханы төгс болгож буй зүйл нь нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй, хүн төрөлхтний итгэл юм. Бурханы хийдэг зүйл бол үгийг итгэл, хайр, амь болгон хувиргах явдал. Хүмүүс олон зуун цэвэршүүлэлт туулаад, Иовоос илүү итгэл эзэмшдэг цэгт хүрэх ёстой. Тэд Бурханыг хэзээ ч орхилгүйгээр асар их зовлон, элдэв янзын тамлалтыг тэсвэрлэх ёстой. Тэд үхэн үхтлээ дуулгавартай байж, Бурханд асар их итгэх үед Бурханы ажлын энэ үе шат гүйцэлддэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зам… 8). Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь үгээр дамжуулан бидний итгэл, хайрыг төгс болгохын төлөө байдгийг Бурханы үг надад харуулсан. Тэгснээр бид хавчлага, бэрхшээлийн үеэр Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж, улмаар Бурханы үг бидний амь болдог. Засгийн газарт хавчигдаж, мөшгүүлж байснаа эргээд бодоход айж, хулчийж байхад минь Бурханы үг л намайг залж чиглүүлж, үргэлжлүүлэн номлох итгэлийг өгсөн. Одоо би баривчлагдсан учраас бат зогсох итгэлтэй байх ёстой байлаа. Шоронд хоригдож, доромжлуулж, бүр үхэх байсан ч би захирагдахад бэлэн байв. Тэгтэл “Амийн гэрчлэл” гэх чуулганы магтан дуу санаанд орсон. “Бурханыг гэрчилснийхээ төлөө нэг л өдөр би баривчлагдаж, хавчигдах байх, энэ зовлон зөв шударга байдлын төлөө гэдгийг би зүрх сэтгэлдээ мэднэ. Амь минь алга урвуулахын төдийд оч мэт унтарлаа гэхэд, энэ насандаа Христийг дагаж, Түүнд гэрчлэл хийж чаддагтаа би бас л бахархана. Хаанчлалын сайн мэдээ түгэх агуу үйл явдлыг харж чадахгүй байлаа ч хамгийн сайхан хүслээ би бас л өргөн барина. Хаанчлалын өдөр биелэхийг харж чаддаггүй юм гэхэд Сатаныг би өнөөдөр шившиглэж чадна, тэгээд зүрх сэтгэл минь баяр хөөр, амар тайвнаар дүүрнэ. Бурханы үг бүх ертөнц даяар түгж, хүн төрөлхтний дунд гэрэл гарч ирлээ. Христийн хаанчлал мандаж, саад бэрхшээл дунд байгуулагддаг. Харанхуй арилах дөхлөө, зөв шударгын үүр цайлаа. Цаг хугацаа, бодит байдал Бурханд гэрчлэл хийлээ” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя). Энэ магтан дуу надад маш их урам зориг өгч, сайн мэдээ түгээснээс болж баривчлагдах нь зөв шударга байдлын төлөөх хавчлага байх болно гэдгийг би ойлгосон. Одоо баригдсан болохоор шоронд орж, дахиж номлол хийж чадахгүй байж магадгүй. Гэхдээ баривчлагдаж, хавчигдсан хэдий ч Бурханд гайхалтай гэрчлэл хийж, Сатаныг шившиглэх боломж надад олдсон. Би үнэхээр бахархаж, энэ бодол надад итгэл өгөв. Үүр цайсны дараа тэд дахиад биднийг байцааж, биднээс юу ч олж сонсохгүй болохоор 3000 кьятаар торгоод явуулсан. Бас бидэнд дахиж номлохгүй байхыг анхааруулж, Бурханыг доромжилсон маш олон зүйл хэлэхэд би тэр диаволуудыг бүр ч их үзэн ядсан.

Суллагдсаныхаа дараа би сайн мэдээг түгээсээр байлаа. Нэг өдөр нэг ах над руу залгаж, “Таныг сайн мэдээ номлохоор ирсэн гаднын хүн гэдгийг хотын албан тушаалтнууд мэдсэн. Тэд намайг, бас хоёр шинэ итгэгчийг баривчилж, танаас урвахыг албадсан ч хэн нь ч юм хэлээгүй болохоор биднийг торгоод явуулсан. Тэд таныг дахиад номлож байхтай таарвал газар дээр нь хүчиндэнэ гэсэн. Таныг хаа сайгүй хайж байгаа, хурдхан зугт” гэлээ. Ахыг ингэж хэлэхэд нь би чихэндээ ч итгэж чадсангүй. Номлож байхыг минь олж мэдвэл хүчиндэнэ гэснийг сонсоод уур хүрсэн. Тэр хүмүүс үнэхээр чөтгөр, ямар ч хүн чанаргүй! Би зүгээр л сайн мэдээ түгээж байгаа итгэгч, гэтэл тэд тэгтлээ үзэн яджээ. Бурханд итгэхийг минь зөвшөөрөхгүй, баривчилж, хавчиж, торгож, бүр хүчиндэж, бузарлахыг хүсдэг. Тэд үнэхээр Бурханыг эсэргүүцэгч чөтгөрүүд. Би тэднийг үзэн ядаж, зүрх сэтгэлээсээ гаргаж хаяад, дарангуйлах тусам нь улам номлож, гэрчлэл хийхийг хүссэн.

Тэгээд 10-р сард бид өөр тосгон руу сайн мэдээ түгээхээр явлаа. Ах, эгч нар тэнд өмнө нь номлож байсан ч пастор нь цуурхал тарааж, итгэгчдийг үнэн зам судлахад саад болж, засгийн газар итгэгчдийг баривчилж эхлэв. Тосгоныхон цуурхалд төөрөлдөж, бас баривчлагдахаас айсандаа үнэн замыг судалж зүрхлээгүй. Сайн мэдээ түгээх нь бидэнд хэцүү байлаа. Би Бурханд залбирч, удирдамж хүсэв. Дараа нь үнэний талаар нэлээд сайн ойлголттой дөрвөн хүнийг хайж олоод, үнэн зам, хуурамч зам гэж юу болох, Бурхан эцсийн өдрүүдэд хүмүүсийг илчилж, төгс болгож, буудайг үрийн сүүлнээс, ухаалаг охидыг мунхаг охидоос ялгахын тулд Сатаны дарангуйлал, үймээнийг яаж ашигладаг талаар нөхөрлөлөө. Мунхаг охид зөвхөн хүмүүсийг, Сатаныг л сонсдог. Эзэн эргэн ирж, үг айлдсан гэх мэдээг сонсоод тэд эрж хайж, судалдаггүй учраас сүйт залууг угтаж чаддаггүй. Бурханы дуу хоолойг сонсохоор хичээж, Бурханыг дагах итгэлдээ бат зогсдог хүмүүс л ухаалаг охид юм. Тэд л Эзэнийг угтан авч, Эзэнтэй хамт хуримын зоогт оролцож чадна. Ингэж нөхөрлөсний дараа тэд дөрвүүлээ үргэлжлүүлэн судлахыг хүсэв. Дараагийн хэдэн өдөр нь би тэдэнд зориулан цуглаан хийж, Бурханы үгийг нөхөрлөж эхэллээ. Тэдний нэг нь: “Би өмнө нь пастор болон тосгоны даргын үгэнд орсон. Тэд Төгс Хүчит Бурханы үгийг битгий сонс гэсэн учраас би сонсоогүй. Би Эзэний ирэлтийг угтах боломжоо алдах шахжээ. Дахиж хүмүүсийг сонсохгүй, Бурханыг сонсох болно” гэлээ. Бас нэг нь: “Төгс Хүчит Бурханы үгийг уншаад Тэр бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт би итгэлээ. Бусад хүн надад яаж ч саад болсон би Төгс Хүчит Бурханыг хүлээн авч байна” гэв. Тэднийг ингэж хэлэхэд би маш их баярласан. Дараа нь тэд зарим хамаатан саднаа авчран номлол сонсгож, удалгүй хорь гаруй хүн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авав. Тэр шинэ итгэгчид цуурхал дунд ч үнэн замыг эрж хайж, бат зогсож чадсанд миний сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Энэ бүгд Бурханы үгийн удирдамж байлаа. 12 сард ээж эцэст нь суллагдав. Ээж хоригдсон хэдэн сарынхаа хугацаанд өдөр бүр хүнд хэцүү ажил хийжээ. Засгийн газрын ажилчид намайг заавал барьж, шоронд хийнэ гэж хэлсэн. Ээжийг суллагдахын өмнөх үеийг эргээд бодоход буу, бороохойтой цагдаа нар намайг баривчлахаар байнга гэрт очиж, намайг гэртээ ирэх хүртэл ээжийг суллахгүй гэж байсан. Гэтэл одоо тэд намайг бариагүй хэр нь ээжийг суллалаа. Бурхан бүх зүйлийг захирдаг, баривчлагдах эсэх минь бүхэлдээ Бурханы гарт байдгийг би үнэхээр мэдэрсэн. Би хязгаарлагдахгүй—үргэлжлүүлэн номлож, Бурханыг гэрчилсээр байгаа.

Энэ замаар сайн мэдээ номлох явцдаа би маш олон бэрхшээлтэй тулгарч, сэтгэлээр унаж, сул дорой болж байсан. Гэвч Бурханы үг намайг залж чиглүүлэх бүрдээ сэтгэл хямралтай, сул дорой байхдаа бат зогсох боломж олгож, сайн мэдээг үргэлжлүүлэн номлож, Бурханыг гэрчлэх итгэлийг өгсөн. Бурхан итгэлийг минь төгс болгохын тулд энэ бэрхшээлүүдийг ашигласныг би үнэхээр мэдэрсэн. Бурханд талархаж байна. Би хариуцлагаа биелүүлж, илүү олон хүнд Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг түгээж, Бурханы хайрыг хариулах болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply