Бурханы үгээр Дамжуулан дахин төрсөн минь

2019-03-08

Ван Ган Шаньдун муж

Би бол тариачин хүн, манайх ядуу тарчиг гэр бүл болохоор би мөнгө олохын тулд хаа сайгүй явж түр зуурын ажил хайж мөнгө олдог байв. Би өөрийнхөө хөдөлмөрөөр сайхан амьдралыг бий болгож чадна гэж бодсон. Гэвч бодит байдал дээр над шиг цагаач ажилчдад хууль эрх зүйн баталгаа байхгүйг харсан; миний цалин ямар ч шалтгаангүйгээр байнга хойшлогддог байв. Би бусдад ахин дахин хууртагдаж, ашиглуулж байлаа. Нэг жилийн хүнд хүчир ажлын дараа би авах ёстойгоо авч чадаагүй. Энэ ертөнц үнэхээр харанхуй мэт надад санагдсан! Хүмүүс бие биетэйгээ хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг амьтны ёсоор харьцана; улаан гараараа хоорондоо тулалдаж өрсөлдөнө, би зүгээр л ийм амьдралд хөлөө олохгүй байлаа. Сэтгэл асар их өвдөж, дарамтанд орж, амьдралд итгэх итгэлээ алдаж байх үед найз минь Төгс Хүчит Бурханы авралын тухай надтай хуваалцсан. Тэр цагаас хойш би байнга цуглаанд очиж, залбирч, ах эгч нартайгаа хамт дуулж; үнэнийг хуваалцан сайн талаа ашиглан нэгнийхээ дутагдлыг нөхдөг байв. Би маш их баяр хөөртэй, эрх чөлөөтэй болсон байлаа. Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар маань нийгмийн ялгаа гарган, бие биенээ мэхлэхийг хичээлгүй, бүгдээрээ чин сэтгэлээсээ нээлттэй, хоорондоо эвтэй байхыг би харсан. Хүн бүр ялзарсан зан чанараасаа салахын улд үнэнийг эрэлхийлж, хүн шиг амьдарч, аврал авахыг хичээж байв. Энэ нь надад аз жаргал, амьдралын ач холбогдол, үнэ цэнийг мэдрэх боломж олгосон юм. Тиймээс би харанхуйд амьдарч буй хүмүүст Бурханы авралыг хүлээн авч, гэрэл гэгээг дахин харах боломж олгохын тулд сайн мэдээг тараахаар шийдсэн. Ингээд би сайн мэдээг зарлан, Бурханыг гэрчлэх эгнээнд нэгдэв. Гэвч санаадгүйгээр би сайн мэдээг номлосны төлөө ХКН-ын засгийн газарт баривчлагдаж, харгисаар эрүүдэн шүүгдэж, хорих ял эдэлсэн билээ.

2008 оны өвлийн нэгэн үдээс хойш би хоёр эгчийн хамт сайн мэдээний зорилтот хүмүүст эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг гэрчилж байх үед хорон хүмүүс биднийг мэдээлсэн байв. Цагдаагийн зургаан албан хаагч сайн мэдээний зорилтот хүмүүсийн гэрт бидний оршин суух зөвшөөрлийг шалгах шалтаг гарган дайран орж ирэв. Тэд хаалгаар орж ирээд: "Бүү хөдөл" гэж хашгирлаа. Хорон санаат хоёр цагдаа ухаанаа алдсан мэт над руу дайрч, тэдний нэг нь миний цээжин дээрх хувцаснаас, нөгөө нь гарыг шүүрэн нуруунд минь нугалаад заналтайгаар: "Юу хийж байгаа юм бэ? Хаанаас ирсэн бэ? Нэр чинь хэн бэ?" гэж асуув. Би хариуд нь "Та нар яаж байна? Намайг яагаад баривчилж байгаа юм бэ?" гэж асуусан. Намайг ингэж хэлэхийг сонсоод тэд маш их уурлан түрэмгийгээр: "Яагаад гэдэг нь хамаагүй. Чамайг бид хайж байсан, бидэнтэй хамт яв" гэж хэлэв. Үүний дараа хорон муу цагдаа нар хоёр эгч болон намайг цагдаагийн машин руу түлхэж оруулан, орон нутгийн цагдаагийн хэлтэст авчрав.

Бид цагдаагийн газар очсоны дараа хорон муу цагдаа намайг жижигхэн өрөөнд түгжив; тэд намайг шалан дээр явган суухыг тушааж, дөрвөн хүнээр намайг сахиулав. Би удаан хугацаагаар явган сууснаас маш их ядарч тэсэхэд бэрх болов. Намайг босох гэж оролдох төдийд босохоос сэргийлж толгойг минь доош нь дарж байлаа. Тэд бүр орой болсон хойно намайг шалгахаар ирж босохыг зөвшөөрсөн; хайсан зүйлээ олоогүй болохоор тэд явлаа. Нэг их удалгүй зэргэлдээ өрөөнд хэн нэгний зүрх зүсмээр хашгирах дууг сонсох мөчид би маш их айсан: дараа нь над дээр ямар эрүү шүүлт, хэрцгий тамлал хэрэглэхийг би мэдэхгүй байна! Би зүрх сэтгэлдээ Бурханд яаран залбирч эхлэв: "Ай Төгс Хүчит Бурхан минь, би одоо маш их айж байна, Та надад итгэл, хүч чадал өгч, бат бэх, зоригтой байлгаач, тэгвэл би Таны гэрчлэлд зогсож чадна. Хэрэв би тэдний хэрцгий тамлалыг тэсэж чадахгүй,хэлээ хазаад амиа хорлоход хүрсэн ч би хэзээ ч Танаас Иудас шиг урвахгүй!" Залбирсныхаа дараа би Бурханы үгийг санав: “Бүү ай, олон түмний Төгс Хүчит Бурхан гарцаагүй чамтай хамт байна; Тэр та нарыг хамгаалж, бамбай чинь болно” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 26-р бүлэг). Тиймээ, Төгс Хүчит Бурхан бол миний дэмжлэг мөн, Тэр надтай хамт байдаг; би өөр юунаас айна гэж? Сатантай тэмцэхийн тулд Бурханд найдах хэрэгтэй. Бурханы үг зүрхэн дэх айдсыг арилгаж, зүрх сэтгэл минь чөлөөлөгдсөн юм.

Тэр орой дөрвөн хорон санаат цагдаа ирж, нэг нь над руу заан: "Бид үнэхээр том загас барьсан! Төгс Хүчит Бурханд итгэгчид нийгмийн дэг журмыг алдагдуулж, үндэсний хуулийг зөрчиж байна ... " гэж хашгирав. Тэрээр хоёр давхрын эрүү шүүлтийн өрөөнд намайг түлхэж оруулаад явган суухыг тушаав. Эрүү шүүлтийн өрөө нь олс, модон саваа, бороохой, ташуур, буу гэх мэт бүх төрлийн эрүүдэн шүүх багаж хэрэгслүүдтэй байсан. Эдгээрийг эмх замбараагүй тавьсан байлаа. Хөмсөг зангидаж, хорссондоо нүд нь гялалзсан хорон цагдаа нэг гараараа миний үснээс барьж, нөгөө гартаа “шарчигнасан” дуутай цахилгаан бороохой барьж сүрдүүлэн мэдээлэл өгөхийг шаардсан: "Танай чуулганд хэдэн хүн байдаг вэ? Та нар хаана уулздаг юм? Хэн ахалдаг вэ? Хэчнээн хүн энэ нутагт сайн мэдээг номлодог вэ? Яриач! Үгүй бол, чи юу болохыг үзнэ шүү!" Би заналхийлж буй цахилгаан бороохойны аюул, эрүү шүүлт тулгах хэрэгслээр дүүрэн өрөөг дахин харлаа; би өөрийн эрхгүй айж сандарсан. Энэ эрүү шүүлтийг давж чадах эсэхээ ч мэдэхгүй байлаа. Энэ шийдвэрлэх агшинд би Төгс Хүчит Бурханы үгийг бодсон: “Чи ч бас Миний уусан гашуун аяганаас уух ёстой (үүнийг Тэр амиллынхаа дараа хэлсэн), чи ч бас Миний алхсан замаар алхах ёстой, …” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай-ээс ). Энэ бол Бурханы бидэнд даалгасан, Бурханаас тогтоосон бидний амьдралын арга зам юм гэдгийг би ойлгосон. Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлэх замаар явахдаа зовлон, бухимдлыг даван гарах ёстой. Эцсийн эцэст эдгээр бэрхшээл нь Бурханы адислалыг зайлшгүй авчирна. Зөвхөн зовлон үзсэнээр хүмүүс Бурханы өгсөн үнэнийг хүлээн авах болно, энэ үнэн бол Бурханаас олгосон мөнхийн амьдрал юм. Би Бурханы зам мөрөөр алхаж, үүнтэй зоригтой нүүр тулах ёстой;Би айж, хулчийх хэрэггүй. Ингэж бодмогц миний зүрх сэтгэл тэр даруй хүч чадалтай болж, "Би зөвхөн Төгс Хүчит Бурханд итгэдэг, өөр юу ч мэдэхгүй!" хэмээн чанга дуугаар хэлэв. Үүнийг сонссон нөгөө муу цагдаа цочирдон, цээжний зүүн тал руу цахилгаан бороохойгоор хэрцгийгээр ёворлоо. Тэр намайг бараг минут хэртэй тогонд цохиулсан. Тэр даруйцус маань буцалж байгаа мэт мэдрэгдэж, хөлөөс толгой хүртэл тэвчихийн аргагүй өвдсөн бөгөөд би шалан дээр өнхөрч, зогсоо зайгүй хашгирч байв. Тэр ингээд больсонгүй, гэнэт намайг чирч, бороохойгоо эрүүнд тулгаж: "Яриач! Чи юу ч хэлэхгүй юу?" гэж хашгирав. Тэр хашхирч, миний цээжний баруун тал руу бороохойгоор цохиход би тогонд цохиулснаасаа болж хөлөөс толгой хүртэл салгалан чичирч байлаа Дараа нь маш их өвдсөн тул би ухаан алдаж, шалан дээр хөдөлгөөнгүй хэвтэв. Хэдэн цаг ч өнгөрснийг бүү мэд, намайг сэрэхэд хорон муу цагдаагийнхан: "Чи үхсэн дүр эсгэж байна уу? Жүжиглэж байна уу! Үргэлжлүүлээд жүжиглээд бай!" гэж хэлэв. Дараа нь тэд дахиад нүүр рүү бороохойгоор цохиж, гуя руу өшиглөв. Тэгээд намайг чирч, "Чи надад хэлэх үү?" гэж зэрлэгээр асуув. Би бас л хариулсангүй. Гэтэл хорон муу цагдаа миний нүүр лүү нударга зангидан хайр найргүй дэлсэхэд нэг шүд унаж, бас нэг шүд ганхаж үлдсэн. Уруулнаас шууд цус шүүрч эхлэв. Эдгээр чөтгөрүүдийн галзууралтай нүүр тулахад тэдний тарчлалыг давж чадахгүй Бурханаас урвах вий гэж л би айж байсан. Яг тэр үед би Бурханы үгийг дахин бодлоо. “Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой. Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн зөвшөөрч, Иов шиг, Петр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. … Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, урагш тэмүүлэхийг зорьдог хүмүүс юм. Та нар бол агуу улаан луугийн үндэстэнд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 2-оос ) Бурханы үг надад итгэл, хүчийг дахин өгсөн бөгөөд муу цагдаа нар миний өмнө галзуурч, хяналтгүй болсон байсан ч, тэднийг Бурханы гар зохицуулж байгааг би мэдэрсэн. Тэр мөчид Бурхан миний итгэлийг сорихын тулд тэднийг ашиглаж байсан юм. Би Бурханд итгэж найдсаар тэдэнд бууж өгөхгүй бол тэд эцэстээ гутамшигт унах болно. Ингэж бодмогц миний биеийн бүх хүч чадал сэргэж, "Яагаад намайг энд авчирсан юм бэ? Намайг яагаад бороохойгоор тог цохиулж байгаа юм бэ? Би ямар гэмт хэрэг үйлдсэн юм бэ?" гэж чанга дуугаар хариулж байлаа. Муу цагдаа гэнэт гэрэлд орж ирсэн буга шиг өөрийгөө буруутгаж эхлэв. "Би ... би ... Би чамайг энд авчрах ёсгүй байсан гэж үү?" гэж ээрэн хэлээд тэр сүүлээ хавчин зугтав. Сатаны ичмээр мухардмал байдлыг хараад миний сэтгэл хөдөлж, нулимс гарсан. Энэ хүнд хэцүү үед би Төгс Хүчит Бурханы үгийн хүч чадал, эрх мэдлийг үнэхээр мэдэрсэн. Бурханы үгийг хэрэгжүүлэн дагаж мөрдөхийн хэрээр Бурхан чамайг хамгаалж, Бурханы хүч чамтай байх болно. Үүний зэрэгцээ би ийм бага итгэлтэй болохоор Бурханд өртэйгөө мэдэрсэн. Дараа нь өндөр биетэй цагдаагийн офицер над руу ойртон ирж "Гэр бүлийнхэн чинь хаана, хэдүүлээ амьдардгийг хэлчихвэл чамайг бид шууд суллана" гэж хэлэв. Намайг юу ч дуугарахгүй нь гэдгийг мэдээд тэр сандарч, гарыг минь шүүрэн авч, өөрсдийн бичсэн аман мэдүүлэг дээр хурууны хээг хүчээр даруулав. Тэдний аман мэдүүлэг гэдэг нь миний хэлсэн зүйл биш байсан бөгөөд хуурамчаар үйлдсэн худал баримт байсныг би харсан. Би зөвт хилэнгээр дүүрч, тэр мэдүүлгийг барьж аваад урж хаясан. Бузар цагдаа тэр даруй уурлан хилэгнэж нүүрний зүүн талд нударга зангидан цохилоо. Тэгээд миний нүүрийг маш хүчтэй хоёр алгадахад толгой дүйрсэн. Дараа нь тэд намайг өмнө нь байсан жижигхэн өрөөнд буцааж авчирлаа.

Жижиг өрөөнд буцаж ирэхэд би хөхөрч няцарсан байсан бөгөөд тэвчихийн аргагүй өвдөж байв. Миний зүрх өөрийн мэдэлгүй гуниг, сул дорой байдалд автаж байгааг мэдэрсэн: Яагаад итгэгчид ингэж зовох ёстой юм бэ? Хүмүүст үнэнийг эрэлхийлж, аврагдах боломж олгох зөв зорилготойгоор сайн мэдээг би номлосон, тэгээд энэ хавчлагыг санаандгүй амслаа. Энэ тухай бодоод би шударга бусаар буруутгагдсанаа бүр их мэдэрсэн. Би өвчиндөө шаналж байхдаа Бурханы үгийг бодлоо: “Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой. Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн зөвшөөрч, Иов шиг, Петр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. … Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, урагш тэмүүлэхийг зорьдог хүмүүс юм. Та нар бол агуу улаан луугийн үндэстэнд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 2). Төгс Хүчит Бурханы үг миний сэтгэлийн утсыг хөндөв. Тийм ээ, Бурхан намайг Өөрийн амийн агуу үгсээр намайг хангаж, усалсан, Тэр надад Өөрийн асар их нигүүлслийг үнэ төлбөргүй эдлэх боломж, өнгөрсөн үеэс хойш хэний ч ойлгоогүй нууц болон үнэнийг мэдэх боломжийг олгосон юм. Энэ бол Бурханы надад өгсөн онцгой ерөөл. Би Бурханыг гэрчилж, Бурханы төлөө бүх зовлонг тэвчих ёстой. Үүний төлөө ямар ч өвдөлт амссан болно, учир нь энэ бол хамгийн үнэ цэнэтэй, утга учиртай зүйл юм! Өнөөдөр би сайн мэдээг номлосны улмаас хавчлагад өртсөн боловч биеийн зовлон амсахад бэлэн бус байна; би шударга бусаар шийтгүүлсэн мэт санагдаж, бэлэн бус байна. Ингэснээрээ би Бурханыг гомдоохгүй гэж үү? Ухамсраар дутуу байгаа хэрэг бус уу? Бурхан нигүүлсэнгүй ерөөл болон амь өгсний төлөө би яаж зохистой байх вэ? Үе үеийн гэгээнтнүүд Бурханы замыг дагасан учраас Бурханы төлөөх бат бөх гэрчлэлийг бий болгосон; тэд утга учиртай амьдарсан. Өнөөдөр надад Бурханы эдгээр бүх үг байна, тиймээс би Бурханы төлөө илүү сайхан гэрчлэлийг өргөх ёстой бус уу? Үүнийг эргэцүүлэн бодоход бие өвдөх нь гайгүй болж, Төгс Хүчит Бурханы үг надад амьдрах хүч өгч, бие махбодын сул талыг даван туулах боломж олгож байгааг би гүн ойлгосон билээ.

Маргааш нь хорон муу цагдаа нарт өөр стратеги үлдээгүй байв. Тэд намайг "Чи юу ч хэлэхгүй юу? Тэгвэл бид чамайг шоронд хийнэ!" гэж заналхийлэв. Дараа нь тэд намайг хорих лагери луу явуулав. Хорих лагерьт хорон муу цагдаа янз бүрийн эрүүдэн шүүх аргуудыг хэрэглэсээр байсан бөгөөд хоригдлуудыг өдөж намайг байнга зодуулдаг байлаа. Өвлийн тэсгим хүйтэнд хоригдлуудад зааварчилж, над дээр хүйтэн ус асгуулав. Хүйтэнд би хөлөөс толгой хүртэл чичирч байсан. Эндхийн хоригдлууд засгийн газрын мөнгө олох машин байсан бөгөөд хууль ёсны эрхгүй байв. Хавчигдаж, боол болж ашиглагдахаас өөр сонголт тэдэнд байгаагүй. Шоронд намайг өдөржин албадан нас барагсадын өргөлд шатаадаг цаасан мөнгө хэвлүүлж, шөнө илүү цагаар ажиллуулдаг байв. Хэрэв би амрахаар зогсох юм бол хэн нэг нь намайг зодно. Эхэндээ, би өдөрт 2,000 ширхэг цаас хэвлэх ёстой байсан бөгөөд дараа нь өдөрт 2,800 ширхэг болгон өсгөж, сүүлдээ 3,000 ширхэг болгон нэмсэн. Энэ нь над шиг туршлагагүй хүн байтугай туршлагатай хүн ч хийж чадахгүй хэмжээ байсан юм. Үнэндээ тэд санаатайгаар надад гүйцээж чадахгүй ажил өгч, ингэснээр намайг зовоож, доромжлох шалтагтай болж байв. Би тоонд хүргэж чадахгүй бол муу цагдаагийнхан 5 кг-аас дээш жинтэй дөнгө хөлд минь зүүж гар хөлийг хамтад нь гинжилдэг байсан. Би зөвхөн суугаад толгойгоо бөхийлгөж, бүсэлхийгээрээ эргэхээс өөр хөдөлж болдоггүй байв. Үүнээс гадна, хүнлэг бус, сэтгэлгүй цагдаа нар миний үндсэн хэрэгцээг асууж, анхаардаггүй байв. Шоронгийн өрөөнд бие засах газар байсан боловч би алхаж очоод орж ерөөсөө чадахгүй байлаа; өрөөнийхөө хүмүүсийг гуйж өргүүлдэг байв. Хэрэв арай гайгүй хоригдол байвал намайг дээш татаж тусалдаг; хэрэв хэн ч надад туслахгүй бол би өмдөндөө бие засахаас өөр сонголт байхгүй байлаа. Миний гар хөл хамтдаа гавлагдсан учраас хоолны цаг хамгийн хэцүү нь байлаа. Би бүх хүч чадлаараа толгойгоо доошлуулаад гар, хөлөө өргөх зөвхөн боломжтой байв. Энэ бол амандаа хоолоо хийх цорын ганц арга байсан юм. Хазах бүртээ би маш их энерги зарцуулж байв. Дөнгө миний гар, хөлийг үрж шигдэн маш их өвтгөж байсан. Нэлээд хугацааны дараа миний бугуй, шагай гялалзсан хатуу хар сайр болсон. Намайг түгжсэн үед би юм идэх аргагүй байсан бөгөөд хааяа хоригдлууд надад хоёр жижиг талх өгдөг байв. Ихэнх тохиолдолд тэд миний хоолыг идэж би хоосон ходоодтой үлддэг байсан. Уух юм бол бүр ч бага, эхэндээ хүн бүрт өдөрт хоёр аяга ус өгдөг байсан боловч би цоожтой, хөдөлж чадахгүй тул бараг ус ууж чаддаггүй байв. Хүнлэг бус тамлалт үгээр хэлэхийн аргагүй хүнд байлаа. Нийтдээ би дөрвөн удаа, тухай бүртээ хамгийн багадаа гурван өдөр, дээд тал нь найман өдөр түгжигдэж зовсон. Тэсэхүйеэ бэрх өлсөх бүртээ би Бурханы хэлсэн үгсийг боддог байв: “Гэвч Есүс үүнд хариулан, “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарч буй үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг” хэмээн хэлэв.” (Матай 4:4 ). Сатаны учруулсан энэ зовлонгоор дамжуулан "Түүний үг хүний амь болно" гэх үнэнийг Бурхан над дээр хэрэгжүүлэх гэж буйг би аажмаар ойлгож эхлэв. Бурханы хүслийг ойлгосноор зүрх сэтгэл минь чөлөөлөгдөн, би амар тайвнаар Бурханд залбирч, Бурханы үгийг ойлгохыг хичээж байв. Нэг л мэдэхэд би өвдөлт, өлсгөлөнг мэдрэхээ больсон. Ийнхүү Бурханы үг бол үнэн, зам, амь мөн, амьд үлдэхийн тулд Бурханы үгэнд найдвартай суурилах ёстой гэдэгт би итгэсэн юм. Тиймээс, миний Бурханд итгэх итгэл өөрийн эрхгүй лавширсан. Нэг удаа шоронгийн цагдаа намайг санаатайгаар хавчиж, гавлаж байсныг би санаж байна. Гурван өдөр, гурван шөнө би нэг ч дусал ус уугаагүй. Миний хажуудах гавлагдсан хоригдол надад: "Өмнө нь гавтай байсан залуу өлбөрч үхсэн. Хэдэн өдрийн турш юу ч идээгүйг тань харсан, харин та сэтгэлийн их тэнхээтэй юм" гэж хэллээ. Түүний хэлсэн үгийг сонсоод гурван өдөр, гурван шөнө юм идэж, уугаагүй ч гэсэн, өлсөхийн таагүй байдлыг мэдрээгүй гэдгээ санав. Энэ бол Бурханы үгэн дэх амийн хүч намайг дэмжиж, Түүний үгээр дамжин Бурхан надад илэрч байгааг гүнээ мэдэрсэн юм. Энэ зовлонт орчинд би үнэний бодит байдлыг жинхэнээр мэдэрч чадсандаа зүрх минь үргэлж догдолж байсан. “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарч буй үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг.” Энэ бол Бурханы надад өгсөн хамгийн үнэтэй баялаг, мөн миний хосгүй бэлэг юм. Түүгээр зогсохгүй хоол хүнс, хувцас хунар дээр санаа зовох шаардлагагүй орчинд үүнийг би хэзээ ч олж авч чадахгүй байсан. Одоо бол, миний зовлон надад маш үнэ цэнэтэй утга учиртай боллоо! Энэ үед би өөрийн эрхгүй Бурханы үгийг бодов: “Энэ өдөр та нарын өвлөж авсан зүйл чинь, өмнөх бүх эш үзүүлэгчид, зөнчдийнхийг даван гарах ба энэ нь бүр Мосе, Петрийнхээс ч илүү их юм. Ерөөлийг нэг эсвэл хоёр өдөрт хүлээн авч чадахгүй; маш их золиослолоор дамжуулж түүнийг авах ёстой. Тиймд, та нар, та нарыг олж аваасай гэж Бурханы хүссэн цэвэрхэн хайр, агуу итгэл болон олон үнэнтэй байх ёстой; үүн дээр нэмээд, та нар өөрсдийн царайгаа шударга ёс руу харуулж, хэзээ ч айн сандарч, бууж өгөхгүй байж чадах ёстой ба та нарт Бурханы төлөө гэсэн туйлбартай, чанд хайр байх ёстой. Шийдэмгий байдлыг та нараас шаарддаг, ингэснээр та нарын амь зан чанарын өөрчлөлт гарна; та нарын завхрал эмчлэгдэх ёстой ба та нар Бурханы бүх зохион байгуулж байгаа зүйлсийг ямар ч гомдолгүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой, бүр үхэх хүртлээ дуулгавартай байх ёстой. Энэ нь та нарын биелүүлэх ёстой зүйл юм. Энэ бол Бурханы эцсийн зорилт ба энэ бүлэг хүмүүст Бурханы тавьж буй шаардлага билээ.” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?). Бурханы үгсийг ойлгохыг хичээхэд зовлон, сорилтын дараа Бурханаас ерөөлүүд ирдэг, эдгээр нь Бурханаас өгсөн миний амьдралын бодит хангамж, усалгаа юм гэдгийг би ойлгосон. Бурханы надад өгсөн үг нь үе үеийн гэгээнтнүүдээс хэтэрсэн ч гэсэн шалгалт, зовлон бэрхшээлийн үед хатуу зогсохын тулд, Бурханы зохицуулалтыг дагаж, Бурханы авралыг хүлээн авахын тулд надад итгэл, тэвчээр хэрэгтэй. Тэгснээр би Бурханы үгийн бодит байдалд орж, Бурханы гайхамшигтай үйлсийг харж чадна. Хэрэв энэ нь зовлон зүдгүүр ийм үнэ цэнэтэй байгаагүй бол би Бурханы амлалт, ерөөлүүдийг хүлээн авахад гавъяагүй байxсан. Бурханы үгсийн гэгээрэл намайг дотроо илүү бат бөх, хүчирхэг болоход хүргэсэн. Би “энэ зовлонт орчинд Бурхантай сайн хамтран ажиллаж, Бурханы шаардлагыг хангаж, хамгийн арвин ургац авахын тулд Бурханыг гэрчилнэ гэж шийдэв.

Нэг сарын дараа ХКН-ын цагдаагийнхан "нийгмийн дэг журмыг алдагдуулж, хуулийн хэрэгжилтийг таслан зогсоох сэжиг бүхий этгээд" гэж ялласан. Хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх нэг жилийн ялаар би шийтгүүлсэн. Хөдөлмөрийн ангид очиход цагдаа нар намайг Төгс Хүчит Бурханд итгэдэг, тэр нь аллага, дээрмээс долоон дор гэж хэлэн утгагүй, цуу яриаг тарааж хоригдлуудыг миний эсрэг турхирсан юм. Тиймээс ямар ч шалтгаангүйгээр би байнга хоригдлуудад зодуулж хүнд байдалд ордог байлаа. Хятад улс бол Сатаны удирдлага дор амьдардаг там юм гэдгийг эндээс би үнэнхүү олж харав. Энд аль ч өнцгөөсөө харанхуй бөгөөд гэрэлтэй байхыг зөвшөөрдөггүй; Төгс Хүчит Бурханд итгэгчдэд амьдрах газар байхгүй. Цагдаа намайг өдөржин цехэд хүчээр ажиллуулдаг байсан. Хэрэв би өөрийн квотыг дуусгахгүй бол шоронгийн өрөөнд буцаж ирэхэд намайг хоригдлуудаар зодуулж, “сармагчинг айлгахын тулд тахиаг ал” гэж зарладаг байв. Би цехэд 100 уут тоолж, холбодог байсан. Хоригдлууд ирж, миний тоолсон уутнаас зориуд нэг юм уу хэд хэдэн уут авчихаад, намайг зөв тоолоогүй гэж зодож өшиглөх шалтаг үргэлж гаргана. Намайг зодуулж байхыг харгалзагч хараад ирж, хоёр нүүр гарган юу болж байгааг надаас асуухад, хоригдлууд намайг уут дутуу тоолсон гэж худал мэдүүлэг өгдөг байсан. Ингээд би харгалзагчийн хатуу чанга шүүмжлэлийг тэвчих хэрэгтэй болно. Түүнээс гадна тэд намайг өглөө бүр "биеэ авч явах дүрэм"-ийг цээжлэхийг тушааж, хэрэв би цээжлэхгүй бол зодуулна; мөн тэд надаар коммунист намыг магтсан дууг хүчээр дуулуулна. Хэрвээ тэд намайг дуулаагүй эсвэл уруул хөдлөөгүйг харсан бол шөнө нь гарцаагүй зодлно. Мөн тэд надаар шал арчуулж шийтгэнэ, хэрэв санаанд нь хүртэл арчаагүй бол хэрцгийгээр зодно. Нэгэн удаа хэсэг хоригдлууд гэнэт намайг цохиж өшиглөж эхлэв. Зодсоныхоо дараа тэд надаас: "Бандиа, чи яагаад зодуулж байгаагаа мэдэж байна уу? Яагаад гэвэл чи харгалзагчийг орж ирэхэд босож мэндлээгүй!" гэж хэлсэн. Зодуулсны дараа миний уур хүрдэг ч юу ч хэлэх зориггүй байсан; Энэ хууль бус, утгагүй газар зүрх сэтгэл дэх гомдол, дургүйцлийнхээ талаар зөвхөн Түүнд хэлж, уйлж чимээгүйхэн Бурханд залбирдаг байв. Энд ямар ч зүй зохис байхгүй, зөвхөн хүчирхийлэл байсан. Энд хүмүүс биш, зөвхөн галзуурсан чөтгөрүүд болон хилэнцэт хорхойнууд байсан! Ийм нөхцөл байдалд амьдран маш их шаналал, дарамтыг би мэдэрсэн, би цаашид энд нэг ч минут байхыг хүсээгүй. Сульдан доройтож, шаналах нөхцөл бүрийд би Төгс Хүчит Бурханы үгсийг боддог байлаа: “Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар ер нь хүлээн зөвшөөрсөн үү? Өөрсдөд чинь өгсөн амлалтыг та нар хэзээ нэгэн цагт эрж хайсан уу? Та нар мэдээж, Миний гэрлийн заавраар, харанхуйн хүчний боомилолтыг сэт цохиж чадна. Мэдээж, та нар харанхуйн дундаас, та нарыг замчлах гэрлийг алдахгүй. Та нар мэдээж бүх бүтээлийн эзэн нь байх болно. Та нар мэдээж Сатаны өмнөх ялагч байх болно. Та нар мэдээж, агуу улаан лууны хаанчлалын уналтын үеэр Миний ялалтанд гэрчлэл хийхийн тулд асар олон хүмүүсийн дунд зогсох болно. Та нар мэдээж, Синимийн газар нутагт шийдэмгий, гуйвшгүй байх болно. Өөрсдийн туулдаг зовлонгоор дамжуулан та нар Надаас ирэх ерөөлийг өвлөн авч, бүхий л орчлон ертөнц дээр Миний алдраар гэрэлтэх болно.” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 19-р бүлэг-ээс ). Бурханы үг надад урам өгсөн. Бурхан надад нигүүлсэл, ерөөл, сорилт, цэвэршүүлэлт алийг ч өгч байсан энэ нь намайг тэтгэж, аврахын тулд юм; надад үнэнийг өгч, үнэнийг миний амь болгож байгаа нь тэр юм. Өнөөдөр Бурхан энэ хавчлага, гай зовлонг над дээр ирэхийг зөвшөөрөв. Хэдийгээр энэ нь надад их зовлон авчирсан ч Бурхан надтай хамт байгааг мэдрэх чадвартай болгосон. Энэ нь Бурханы үг миний амьдралын талх, миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл болж, энэ тамын хар нүхэнд намайг алхам бүрт удирдаж байгааг таашаах боломж надад олгосон юм. Энэ бол зовсон үедээ эдэлж, олж авсан Бурханы хайр, хамгаалалт юм. Яг энэ үед би сохор, хувиа хичээсэн, шуналтай байсан гэдгээ олж харж чадсан. Бурханд итгэснээр би Бурханаас зөвхөн нигүүлсэл, ерөөл хүртэхийг мэддэг боловч амь ба үнэнийг өчүүхэн ч эрэлхийлдэггүй байжээ. Бие минь жаахан зовлон амссаны дараа би тасралтгүй гомдоллосон; би ер Бурханы хүслийг дагалгүй, Бурханы ажлыг ойлгохын тулд эрж хайгаагүй. Надаас болж Бурхан гашуудаж, үргэлж сэтгэл нь өвдөж байж. Би үнэхээр ухамсаргүй байжээ! Гэмшиж, өөрийгөө буруутгах үедээ би чимээгүйхэн залбирч: "Ай Төгс Хүчит Бурхан минь, Таны хийдэг бүх зүйл бол намайг аврах, олж авахын төлөө юм. Би өөрийнхөө тэрслүү, сохор, хүнлэг бус байгааг үзэн яддаг. Би Таныг үргэлж буруу ойлгож, Таны хүслийг анхаарч үзээгүй. Ай Бурхан минь, өнөөдөр Таны үг миний хөшүүн зүрх, сүнсийг сэрээж, Таны хүслийг надад ойлгуулав. Би өөрийн хүсэл эрмэлзэлтэй байхыг хүсэх бус зөвхөн Таны зохицуулалтад орно. Хэдийгээр бүх зовлон бэрхшээлийг туулах ёстой ч гэсэн би Тантай хамтран ажиллаж, Сатаны мөрдлөг хавчлагын туршид Таны тухай гэрчлэл хийх болно. Би Сатаны нөлөөнөөс ангижирч, Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд жинхэнэ хүний дүртэй амьдрахыг хичээнэ." Залбирсны дараа би Бурханы сайн санаа бодлыг ойлгож, Бурхан зөвшөөрч надад үзүүлсэн орчин бүр нь Бурханы агуу хайр, аврал гэдгийг мэдсэн. Тиймээс би айж дальдран Бурханыг буруу ойлгохыг хүсэхгүй байна. Хэдийгээр нөхцөл байдал хэвээрээ байсан ч миний зүрх баяр баясгалан, таашаалаар дүүрэн байлаа. Төгс Хүчит Бурханд итгэх итгэлийнхээ төлөө зовлон, хавчлагад өртөх нь хүндэтгэл, бахархал болохыг би мэдэрсэн ба энэ нь над шиг ялзарсан хүнд хосгүй бэлэг, Бурханы онцгой адислал, нигүүлсэл юм.

Шоронд хүнд бэрх жилийг өнгөрөөсний дараа би өчүүхэн биеийн хэмжээтэй, үнэн надад маш их дутагдаж байгааг олж харлаа. Төгс Хүчит Бурхан энэ өвөрмөц орчинд миний дутагдлыг нөхөж, өсч хөгжих боломжийг надад олгосон юм. Амьдралдаа хамгийн үнэ цэнэтэй баялгийг олж авч, урьд өмнө нь ойлгоогүй олон үнэнийг ойлгуулсан ба Сатан чөтгөрийн жигшим дүр төрх, түүний Бурханы эсрэг харгис хэрцгий байдлыг тод харуулж өгсөн. Төгс Хүчит Бурханыг мөрдөн хавчиж, Христэд итгэгчдийг хядах түүний жигшүүрт гэмт хэргийг харсан. Ялзарсан хүн би Төгс Хүчит Бурханы агуу аврал, өршөөлд багтаж, Төгс Хүчит Бурханы үгийн хүч чадал, амь нь надад гэрэл авчирч, миний амь болж, Сатаныг дарахад, үхлийн сүүдрийн хөндийгөөс гарахад намайг чиглүүлсэн. Мөн Төгс Хүчит Бурхан намайг амьдралын зөв замд хөтөлдөг гэдгийг би мэдлээ. Энэ бол үнэн ба амийг олж авах тод зам юм! Үүний дараа би ямар ч хавчлага, зовлон, аюултай уруу таталтуудаас үл хамааран, үнэнийг хичээнгүйлэн эрэлхийлж, Төгс Хүчит Бурханы надад өгсөн мөнх амийн замыг олж авахад бэлэн байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply