Хэрэв Бурхан намайг авраагүй бол

2019-04-29

Линву, Япон

“Бурхан намайг авраагүй бол хорвоод би одоо ч төөрсөөр, нүгэл дотор зүдэж, зовсоор өдөр бүр хоосон хөндий, найдваргүй байх байсан. Бурхан намайг авраагүй бол чөтгөрийн хөлд би одоо ч гишгүүлсээр, нүгэл ба түүний зугаа цэнгэлд урхидуулж, амьдрал минь яахыг ч мэдэхгүй явах байсан. Бурхан намайг авраагүй бол өнөөдөр би ивээл ерөөлгүй, яагаад амьдрах ёстойгоо ч мэдэхгүй, амьдралын утга учрыг ч ухаарахгүйсэн. Бурхан намайг авраагүй бол итгэлийнхээ талаар би одоо ч будилж, өдөр хоногийг хий хоосон өнгөрүүлж, хэнд найдахаа ч мэдэхгүй байх байсан. Бурханы хайрын мутар гараас минь атгаад бид хамт явж байгааг одоо би ойлгосон. Ийм гайхалтай зам дээр би байгаа болохоор замаасаа хэзээ ч холдохгүй, хэзээ ч гажихгүй.” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурхан намайг авраагүй бол”). Энэхүү туршлагын дууллыг сонсох бүртээ миний сэтгэл үргэлж маш их хөдөлдөг байсан. Хэрэв Бурхан энэ дуулалд гардаг шиг намайг авраагүй байсан бол би энэ дэлхий дээр ямар ч зорилгогүй тэнэсэн хэвээр байж, мөнгө хөөн өөрийгөө ядрааж, тэр байтугай аль хэдийн амиа алдаж, харийн оронд үхэх байсан.

Би наяад оны хүүхэд бөгөөд жирийн нэгэн тариачин гэр бүлд төрсөн юм. Том ах маань аль бага балчир байхаасаа л үргэлж өввдөг байв. Аав маань намайг 10 настай байхад осолд орж, гэмтэл авсан юм. Тэрээр ослоос хойш хоёр жил ямар ч хөдөлгөөнгүй, саажилттай байлаа. Манай гэр бүлийн санхүүгийн хувьд анхнаасаа л ядуу байсан тул их хэмжээний өрөнд орж байж аавынхаа эмчилгээг хийлгэсэн юм. Найз нөхөд, хамаатан саднууд маань биднийг өрөө хэзээ ч эргэн төлж чадахгүй гэж эмээж байсан тул бидэнд мөнгө зээлдүүлэх хүсэлгүй байдаг байв. Ямар ч найдвар байгаагүй тул би 16 насандаа сургуулиасаа гарч, гэрээсээ хол ажил хийх шаардлагатай болсон юм. Шөнө дундын нам гүн үед би байнга ингэж боддог байв: Тэд над шиг залуу, хүүхэд байхдаа хичээлийнхээ дараа чөлөөтэй тоглодог байхад би тариалангийн ажил хийхээр тариан талбайд ажиллах шаардлагатай байдаг байсан. Одоо тэд над шиг том болсон ч сургуульд явсан хэвээр байгаа бөгөөд буруу эрхэлсэн хүүхэд шиг аашилж байхад би хүүхэд шахуу наснаасаа эхлэн ажиллаж, гэр бүлээ дэмжихийн тулд янз бүрийн хатуу бэрхийг туулж байдаг... Ийм үедээ би ээж аавдаа гомдоллон, яах гэж намайг төрүүлсэн юм бэ гэж уурладаг байв. Тэгээд би яагаад энэ дэлхийд зөвхөн зовж шаналах гэж ирсэн юм бэ гэж асуудаг байлаа. Гэвч би энэ талаар юу ч хийж чадахгүй байсан бөгөөд зөвхөн бодит байдлыг хүлээн авахаас өөр аргагүй байсан юм. Тухайн үед миний хамгийн том хүсэл бол их ажиллаж, мөнгө олж, эцэх эхийгээ тав тухтай амьдруулж, бусдад дор үзэгдэхгүй байх явдал байв.

Эхлээд би хөнгөн цагааны хайлшны хувийн үйлдвэрт ажилладаг байлаа. Тухайн үед би хөдөлмөр эрхлэгч хүүхэд байсан тул дарга маань намайг үргэлж хоол унд, байрлах байраар хангаж, анхаарал халамж тавьдаг байв. Нэг жилийн дараа цалин хөлс маань надад дэндүү бага санагдаж, тавилгын үйлдвэрт бусад хүмүүсийн хийхийг хүсдэггүй лак шүршдэг ажилд оров. Тухайн үед би ямар ч төрлийн ажил хийсэн бай хууль зөрчөөгүй л байгаа цагт илүү их мөнгө хийх боломжтой л байвал би очиж хийдэг байлаа. Миний зорилго бол мөнгөтэй хүн болж, ядуу хүний амьдралаар дахин амьдрах шаардлагагүй байх явдал байв. Үүний дараа хамаатан саднууд маань намайг гадаад улсад очиж ажиллах боломжийг санал болгож буй нэгэн компанид танилцуулав. Цөөн хэдэн жилийн дараа хилийн чанад руу явах юм гэж би өмнө нь төсөөлж ч байсангүй.

2012 оны хавар Япон улсад ирж, шинэ амьдралаа эхлэх үед миний хүсэл биелсэн юм. Би усан онгоц үйлдвэрлэдэг салбарт ажиллаж, дадлага хийснийхээ дараа тухайн компанитай гурван жилийн гэрээ байгуулж билээ. Ажлаа хийж эхлэх үедээ би хоол хийж мэддэггүй байсан тул бүтэн сарын турш бэлэн гоймон идэж, эцэст нь бөөлжмөөр санагддаг болох үедээ хүчээр хоол хийж сурав. Хагас болгосон будааг хэдэн хоног идсэн юм бүү мэд. Японд бол бид нар гадаад хүмүүс тул компанийн ажилчид бидэнд шударга бусаар хандах явдал зайлшгүй гардаг байлаа. Хамгийн бохир, ядраадаг, аюултай ажлуудыг биднээр хийлгэдэг байлаа. Ялангуяа лак шүрших үедээ би маш их айдаг байсан. Яагаад гэвэл хий галтай контактлавал гал авалцдаг тул хэрэв би ганц хором л анхаарлаа сарниулвал амь насаа эрсдэлд оруулах аюултай байдаг байсан. Гэвч би амьдралдаа зовж шаналж, ажил байрандаа аюултай байдалд орсон ч хамаагүй гэр лүүгээ илгээх мөнгийг олж л байвал, мөн гэртээ эргэн ирэх үедээ машин, байшин худалдан авч, өөрийгөө бусдаас дээш өргөж, ядуу хүний амьдралаар дахин үл амьдарч, бусдад дорд үзэгдэхгүй л байвал тухайн үеийн зовлон шаналал маань жинхэндээ тийм ч муу биш санагддаг байлаа. Тэнд ажиллах үед амьдралын минь гурван жил сум харвасан мэт өнгөрч, визний маань хугацаа бараг дуусч байв. Манай компани гэрээ шинэчлэх бодлоготой байсан тул илүү их мөнгө олохын тулд би гэрээгээ шинэчлэх сонголтыг хийж, Японд үргэлжлүүлэн ажиллав. Намайг таатайгаар гайхшруулсан зүйл бол гэрээгээ шинэчлэснээс хойш удалгүй би Төгс Хүчит Бурханы хаанчлалын тухай сайн мэдээтэй тулгарсан явдал байлаа.

2015 оны 9 дүгээр сар Японд танилцсан найз маань надад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаар хэлэв. Тэрээр Бурханд итгэх тухай надад хэлж байх үед надад огт сонирхолгүй санагдаж байсан бөгөөд энэ нь нэгэн төрлийн итгэл үнэмшил гэж л боддог байв. Бурханд итгэснээр миний хувь тавилан өөрчлөгдөхгүй гэж надад санагдаж байлаа. Төд удалгүй би найздаа өөрийнхөө үзэл бодлыг хэлээд, түүнээс ингэж асуув: “Бурханд итгэснээр миний хувь тавилан өөрчлөгдөж чадах уу? Би зүгээр л заяа муутай хүн, би бага балчир байхаасаа л маш их зовлон шаналал амсаж ирсэн. Хэрэв надад мөнгө байсан бол би ингэж зовж шаналахгүй байх байсан. Яг одоо бол миний хувьд хамгийн бодит зүйл бол мөнгө олох л явдал байна. Миний хувьд Бурханд итгэх нь нэг тийм алс холын зүйл юм.” Найз маань намайг ингэж ярихыг сонсоод, Бурханы үгсээс дараах хэсгийг надад уншиж өгөв: “Өдөр бүр чи хаашаа явах, юу хийх, хэнтэй, эсвэл юутай тулгарах, юу хэлж ярих, чамд юу тохиолдох—эдгээрийн аль нэгийг тааварлаж чадах уу? Энэ бүх хэрэг явдлыг хүмүүс урьдаас мэдэх байтугай тэдгээр нь хэрхэн өрнөхийг хянаж чаддаггүй. Амьдрал дээр, урьдчилан харах боломжгүй эдгээр зүйл цаг үргэлж тохиолддог бөгөөд тэдгээр нь өдөр тутмын хэрэг явдал юм. Өдөр тутмын эдгээр таагүй явдлууд болон тэдгээрийн илрэн гардаг арга зам, эсвэл тэдгээрийн явагддаг загвар нь ямар ч зүйл таамгаар тохиолддоггүй, эдгээр зүйлийн үр уршиг, тэдгээрийн зайлшгүй байдлыг хүний хүслээр өөрчилж болохгүй гэдгийг хүн төрөлхтөнд байнга сануулж байдаг. Тохиолдол бүр нь хүн төрөлхтөнд Бүтээгчийн сэрэмжлүүлгийг дамжуулдаг бөгөөд энэ нь мөн хүмүүс өөрсдийн хувь заяаг хянаж чадахгүй гэсэн санааг илгээдэг; үүний зэрэгцээ үйл явдал болгон нь хувь заяагаа гартаа авах гэсэн хүн төрөлхтний зэрлэг, хий дэмий хүсэл эрмэлзэлд няцаалт өгдөг. Тэдгээр нь эцсийн эцэст хэн тэдний хувь заяаг захирч, хянаж байдгийг дахин эргэцүүлж бодоход хүмүүсийг хүчээр хүргэж, хүмүүсийн чихийг ээлжлэн хүчтэй алгадахтай адил юм. Тэдний зэрлэг эрмэлзэл болон хүсэл нь удаа дараалан бүтэлгүйтэж, нуран унахад, хүмүүс ямар хувь заяа хүлээж байгааг хүлээн зөвшөөрөхөд, бодит байдал, Тэнгэрийн хүсэл ба Бүтээгчийн дээд эрхийг аяндаа хүлээн зөвшөөрөхөд хүрдэг. Өдөр тутмын эдгээр таагүй явдлуудаас эхлээд хүний бүхий л амьдралын хувь заяаг хүртэл, Бүтээгчийн төлөвлөгөө болон Түүний дээд эрхийг илчилдэггүй зүйл нэг ч үгүй; ‘Бүтээгчийн эрх мэдлийг даван гарч чадахгүй’ гэсэн санааг илгээдэггүй, мөн ‘Бүтээгчийн эрх мэдэл бол эрхэм дээд юм’ гэсэн мөнхийн үнэнийг дамжуулдаггүй зүйл нэг ч үгүй” (Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II). Үүнийг сонссоны дараа эдгээр үгс надад маш их утга учиртай санагдаж, гэрээгээ шинэчилж чадсан маань Тэнгэр диваажингаас зохицуулсан зүйл мэт санагдах болов. Мөн төрж өссөн орон гэр, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлсэн амьдрал, миний дэргэд тохиолдож байсан бүх зүйлд миний сонголт, хүлээлт ямар ч хамаагүй байжээ гэж надад бодогдуулав. Хаа нэгтээ Дээд Захирагч хяналтыг гартаа атгаж байгаа мэт мэдрэмж надад төрж билээ.

Найз маань “Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III гэсэн нэртэй Бурханы үгсийн дараах хэсгийг надад бас уншиж өгөв. Энэ хэсэгт хүний амьдралдаа туулж өнгөрүүлдэг дараах зургаан үе шатны талаар өгүүлдэг: Төрөлт: Эхний үе шат. Өсөлт бойжилт: Хоёрдахь үе шат. Бие даалт: Гуравдахь үе шат. Гэрлэлт: Дөрөвдэх үе шат. Хүүхэдтэй болох: Тавдахь үе шат. Үхэл: Зургаадахь үе шат. Бурханы үгийг уншаад би гайхшрав. Бурхан хүний хувь тавилангийн талаар ийм тодорхой ярьдаг гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй бөгөөд бодит баримтууд ч гэсэн үнэхээр Түүний дүрсэлсэнчлэн байв. Ердийн нөхцөл байдлаар бол хувь хүн амьдралдаа эдгээр үе шатыг туулдаг. Дэлхий дээр хичнээн олон хүн шаналан зовж байгаа билээ, зөвхөн би ганцаараа зовж шаналаагүй шүү дээ гэж би бодов. Хэрэв хүн үнэхээр өөрийнхөө хувь тавиланг сонгож, захирдаг байсан бол хүн бүр том, тансаг байшинд амьдарч, хэн ч ядуурал, хатуу бэрхээс болж шаналж зовохгүй байсан, тийм биз дээ? Чухамдаа хүмүүст өөрийн төрсөн гэр бүлээ сонгох ямар ч боломж байхгүй, тэдэнд эцэх эхээ сонгож чадахгүй... Хүмүүс өсөж том болоод гэрлэдэг эхнэр нөхөр нь ч тэдний сонголт биш... Энэ талаар эргэцүүлэн бодох тусам эдгээр үгс амьдралд маш ойр болохыг мэдэрч, би зүрх сэтгэлдээ Төгс Хүчит Бурханы хэлсэн үгэнд итгэж эхлэв. Хувь тавилан бол хүн өөрөө өөрчилж чадах зүйл биш юм. Үүнээс хойш би Бурханд итгэх тал дээр илүү их сонирхолтой болж, Бурхан байдаг гэдэгт итгэж, хүний хувь тавилан түүний хяналт дор байдаг зүйл биш гэдэгт итгэсэн юм. Гэвч би Бурханы талаар тийм ч их зүйл мэддэггүй байсан тул Бурхан надаас маш алслагдмал мэт санагддаг байлаа. Гэхдээ үүний дараахан тохиолдсон үйл явдлаас: Бурхан дэргэд минь байж, намайг харж, хамгаалдаг болохыг би чин сэтгэлээсээ мэдэрч билээ.

Тэр өдөр бороо орж байсан бөгөөд би цагтаа ажил дээрээ ирэв. Өглөөний 10 цагийн үед би ажлын талбайд байж байлаа. Гэнэт маш чанга дуу гарав. Газар дээр юу бяц унасныг би мэдээгүй байсан бөгөөд айсандаа дагжин чичрэв. Толгойгоо эргүүлээд хартал 40 см-ийн диаметртэй, 4 м урт, бараг хагас тонн жинтэй төмөр хоолой кранаас унасан байгааг хараад би цочирдов. Тэр хоолой миний зогсож байсан газраас хагас метрийн зайд унасан байлаа. Би тэр мөчид маши их айсан байсан тул үг дуугарч ч чадахгүй байв. Цочролоос гарч, хэвийн болох хүртэл нэлээд хугацаа өнгөрөв. Би зүрх сэтгэлдээ зогсолтгүй ингэж хашгирч байлаа: “Баярлалаа Бурхан минь! Баярлалаа Бурхан минь!” Хэрэв Бурхан тэнд байж, намайг харж хамгаалаагүй бол тэр төмөр хоолой намайг бяц дарж, миний өчүүхэн улаан амийг таслаж байсан юм.

Ажлаасаа буусныхаа дараа тэр өдөр болсон зүйлийн талаар ах эгч нартаа ярьж байх үед тэд үүнийг Бурханы хамгаалалт байсан гэж надад нөхөрлөв. Тэд бас Төгс Хүчит Бурханы дараах үгийг надад уншиж өгсөн юм: “Урт удаан амьдралынхаа туршид, үндсэндээ хүн болгон олон аюултай нөхцөл байдалтай тулгарч, олон уруу таталтыг туулсан. Энэ нь Сатан яг чиний хажууд байж, түүний нүд чам дээр байнга төвлөрч байдаг учраас болдог. Чамайг гай зовлон нэрвэхэд, чамд гай гамшиг тулгарахад, чиний бүх зүйл бүтэлгүйтэхэд тэр дуртай бөгөөд чамайг Сатаны урхинд ороход тэр дуртай. Бурханы хувьд, Тэр чамайг байнга хамгаалж, чамайг нэгээс нөгөө золгүй явдлаас, нэгээс нөгөө гай зовлонгоос хамгаалж байдаг. Ийм учраас хүнд байдаг бүхэн—амар амгалан болон баяр хөөр, ерөөл хийгээд хувийн аюулгүй байдал нь бүгд үнэндээ Бурханы хяналтан дор байдаг бөгөөд Тэр хүн нэг бүрийн амьдрал болон хувь заяаг залж чиглүүлж, шийдэж байдаг гэж Би хэлдэг” (Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Бурханы үгийг уншсаны дараа хүмүүс өдөр бүр Сатаны торонд амьдардаг болохыг ойлгов. Аль ч мөчид тэд Сатанаас ирдэг янз бүрийн аюултай урхидалттай нүүр тулгарч, гай гамшиг, азгүй тохиолдолтой тулгарч болдог. Бурхан тэднийг харж хамгаалаагүй бол хүмүүс аль хэдийн Сатанд залгигдах байсан. Ажил дээрээ нүүр тулгарсан аюулын талаар бодох үед хагас тонн жинтэй төмөр хоолой надаас хагас метрийн зайд унасан гэж бодохоор л энэ нь зүгээр л аз биш байсан гэдгийг би мэдэж байсан. Бурхан намайг харж хамгаалсан болохоор л би энэ азгүй явдалд өртөөгүй билээ. Энэ бүх он жилүүдэд Бурхан намайг хэдэн удаа харж хамгаалж байсныг би мэдэхгүй ч энэ бүх хугацаанд би Бурханыг мэддэггүй, Түүнийг шүтдэггүй байсан. Би үнэхээр ухаангүй байжээ. Тэр мөчөөс эхлэн би Бурханы авралын нигүүлслийг илүү сайн ойлгодог болсон юм. Өнөөдрийг хүртэл амьд яваа маань бүгд Бурханы хайрын гар намайг чиглүүлж байснаас улбаатай ажээ. Би Бурханд зүрх сэтгэлээсээ талархав. Мөн би ирээдүйд Бурханыг дагах тал дээр чадах бүхнээ хийхээр шийдэв. Дараагийн өдрүүдэд би ах эгч нартай хийдэг уулзалтуудад ойр ойрхон очиж, Бурханы үгийг хамтдаа уншиж, Бурханы үгийн талаарх туршлага, мэдлэгийнхээ тухай харилцан ярилцаж, хуваалцаж, Бурханыг магтан дуулах дууллуудыг дуулдаг болсон юм. Бид зүрх сэтгэлдээ эрх чөлөөтэй болж, нэг нэгэндээ тусалж, сүнслэг амьдралдаа нэг нэгнээ дэмждэг байв. Тэдний хэн нь ч намайг доош хийдэггүй байсан, хэн нь ч ядууг дорд үзэж, баянд тал засдаггүй байсан бөгөөд би нэр төртэй амьдарч чадах юм шиг надад санагддаг болсон юм. Төгс Хүчит Бурханы Чуулганы энэхүү том, дулаан, ерөөлтэй гэр бүлийнхний дунд амьдрах үед миний амьдралд өөрчлөлтүүд аажим аажмаар гарч эхэлсэн юм. Би урьд өмнөх шигээ бухимдаж, шаналж, гансрахаа больсон. Би урьд өмнөхөөсөө хамаагүй их аз жаргалтай, сэтгэл ханамжтай байх болсон.

Нэгэн өдөр манай компанид удаан хугацааны турш ажиллаж байгаа нэгэн ажилтанд нэг зүйл тохиолдож билээ. Тэрээр Япон хүн байсан бөгөөд компанид хэдийнээ арав гаруй жил ажилласан байсан. Тэрээр аюулгүй ажиллагаа эсвэл технологи гэх мэт бүх зүйл дээр хүчтэй байдаг байсан юм. Тэр өдөр тэрээр ажил дээрээ өргөгч машин жолоодож байсан бөгөөд ачааг 20 метрийн өндөрт өргөсөн байх үед ажил хийж байжээ. Ажлын явцад тэрээр анхаарал болгоомж алдсаны улмаас ачааны машины шингэрүүлсэн хий гоожжээ. Тухайн үед өөр нэг ажилчид түүн дээр гагнуурын ажил хийж байсан бөгөөд гэнэт оч үсэрч, хувцсан дээр нь унажээ. Гоожсон хий очтой контактласан даруйд гал авалцаж, гал түймэр гарсан юм. Тэнд байсан олон хүн галын дөлд автсан настай ажилчин руу зүгээр л ширтэцгээн, юу ч хийж чадаагүй юм. Түүнийг аврах хүнийг олж авчрахад хэдийн оройтсон байсан бөгөөд тэр хүн цөөн хэдэн минутын дотор шатаж үхсэн билээ. Ийм эмгэнэлтэй үйл явдал болж байгааг харж байх үед олон хүн түүнийг өрөвдөж байсан ч өөрийнхөө амь амьдралыг бодон түүнд тусалж чадаагүй юм: Эцсийн эцэст хүмүүс юуны төлөө амьдардаг вэ? Ийм зүйл яг дэргэд минь тохиолдсон болохоор хэрэв хүн Бурханаас холдож, Бурханы хяналт, хамгаалалтыг үл авбал түүний амьдрал ямар ч хамгаалалтгүй болдогийг би үнэхээр ухаарсан юм. Хүний амьдрал гай гамшигтай тулгарах үед үнэхээр хэврэг ба эмзэг байдаг. Тухайн хүн мэдлэг туршлага, хөрөнгө мөнгө хичнээн их байхаас үл хамаарч тэд өөрийн хувь тавиланг хянан захирч чаддаггүй бөгөөд өөрийгөө гай гамшиг, үхлээс аварч бүр ч чадахгүй.

Үүний дараа би Бурханы үгийн дараах ишлэлийг уншив: “Өөрийн гэсэн юу ч үгүйгээр аянаа эхэлсэн ганцаардмал сүнс хувьдаа эцэг эх, гэр бүлтэй болж, хүмүүн төрөлхтний нэг гишүүн болох боломж, хүний амьдралыг мэдэрч туулах болон дэлхий ертөнцийг харах боломжийг Бүтээгчийн дээд эрх болон урьдчилан тогтоосны ачаар олж авдаг; мөн түүнчлэн Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Бүтээгчийн бүтээлийн гайхалтай байдлыг мэдэж, юунаас ч илүүтэйгээр Бүтээгчийн эрх мэдлийг мэдэж, захирагдах боломжийг олж авдаг. Гэхдээ ихэнх хүмүүс энэхүү ховор, агшин зуурын боломжийг үнэндээ ашигладаггүй. Хүн хувь заяаны эсрэг тэмцэж насан турш хүрэлцэх эрч хүчийг дуусгаж, гэр бүлээ тэжээх гэж оролдон завгүй явж, эд баялаг, байр суурийн хооронд нааш цааш давхиж хамаг цагаа зарцуулдаг. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйл нь гэр бүл, мөнгө, нэр алдар байдаг; тэд эдгээрийг амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлс хэмээн үздэг. Бүх хүмүүс өөрсдийн хувь заяаны талаар гомдоллодог боловч хүн яагаад амьд байдаг, хүн хэрхэн амьдрах ёстой, амьдралын үнэ цэнэ, утга учир юу болох вэ гэсэн судалж, ойлговол зохих хамгийн чухал асуултуудыг санааныхаа мухар луу түлхсээр байдаг. Тэдний бүхий л амьдралдаа, хэчнээн жил наслах байсан ч хамаагүй, залуу нас нь нисэн өнгөрөх хүртэл, үрчлээтэж, буурал болох хүртлээ; алдар нэр, эд баялаг хүний өтөл насны доройтол руу уруудахыг зогсоож чадахгүй гэдгийг, мөнгө зүрх сэтгэлийн хоосныг дүүргэж чадахгүй гэдгийг тэд харах хүртлээ; төрөлт, хөгшрөлт, өвчин болон үхлийн хуулиас хэн ч ангид байдаггүй гэдгийг, хувь заяаны бэлтгэсэн зүйлээс хэн ч зугтаж чадахгүй гэдгийг ойлгох хүртлээ тэд зүгээр л нэр алдар, эд баялаг эрж хайн зүтгэдэг. Тэд амьдралын эцсийн онцгой үетэй тулгарахаас аргагүй болсон үедээ л хүн олон саяын эд хөрөнгөтэй байсан ч, эрх дархтай өндөр зиндаатай байсан ч гэсэн хэн ч үхлээс зугтаж чадахгүй ба хүн бүхэн өөрийн анхдагч байрандаа буюу өөрийн гэх ямар ч юмгүй ганц сүнсний байдалдаа эргэн очих болно гэдгийг лавтай ухаардаг” (Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III). Бурханы үгсийг уншиж дууссаны дараагаар миний сэтгэл орвонгоороо эргэсэн байлаа: Хүмүүсийн сүнс Бурханаас ирдэг бөгөөд хүний ертөнцөд ирэх хувь тавиланг нь Бурхан зурсан байдаг. Гэвч хүмүүс одоог хүртэл Бурханд итгэж, шүтэхийг хүсдэггүй, тэд Бүтээгчийн эрх мэдлийг мэдрэх боломжийг үнэлдэггүй бөгөөд харин оронд нь зөвхөн мөнгө, алдар нэр, харилцаа холбооны төлөө амьдрахаас өөр зүйл мэддэгүй. Тэд бүгд өөрсдийн хувь тавилангийн зохицуулалтыг авч хаяхын тулд уйгагүй зүтгээд, ямар ч завгүй байдаг боловч эдгээр зүйлийг эрэлхийлснээр хүмүүс яг юу олж авч чадах вэ? Хамаатан садан, алдар нэр, хөрөнгө мөнгөний аль нь тэднийг гарцаагүй үхлээс аварч чадах вэ? Миний хуучин хамтран ажиллагчийн үхлийг хар л даа – бодит байдлын илэрхийлэл биш гэж үү? Өнгөрсөн хугацаанд эрэлхийлж байсан зүйлүүдийнхээ талаар бодоход энэ нь үүнтэй ижил зүйл биш гэж үү? Би ажил хийхээр гадаад улсад очоод, хамгийн бохир заваан, хамгийн их ядраадаг, аюултай ажлыг хийж байсан нь ердөө илүү их мөнгө хийж, хүмүүс над руу дээш харж, ингэснээр би ядуурлын ичгэвтэртэй байдлаас болж шаналахаа болих зорилготой байсан юм. Би янз бүрийн зовлон шаналлыг амссан хэдий ч ийм амьдралаар амьдарч байгаагаа өөрчлөх талаар хэзээ ч бодож байгаагүй юм. Би зүгээр л ижил замыг дагасан юм. Би зүрх сэтгэлдээ Бурхан байдаг эсэхийг мэддэггүй байсан бөгөөд хүний хувь тавилан Бурханы гарт байдаг гэдгийг ч бас мэддэггүй байсан. Би өөрийнхөө хувь тавиланг өөрчлөхийн тулд өөрөө өөртөө найдаж, Бурханы найруулж, зохицуулсан амьдралынхаа хувь тавилангаас зугтахыг оролдож байжээ. Би устгаж сүйтгэх замаар явж байгаагүй гэж үү? Хэрэв Бурханы аврал байгаагүй бол эсвэл Бурхан намайг харж хамгаалаагүй бол миний өчүүхэн амьдралыг Сатан аль хэдийн авах байсан. Цаашилбал миний амьдрал яаж одоогийнх шиг сэтгэл дүүрэн, утга учиртай болох байсан юм бэ? Энэ мөчид амьдралыг утга учир бол хөрөнгө мөнгө, алдар нэр биш, бусдын өмнө гарч бусдаар хүндлүүлж бишрүүлэх биш, харин Бурханы оршихуйд очиж, Түүний авралыг хүлээн авахад оршдог гэдгийг би эцэст нь нэг юм олж харсан билээ. Зөвхөн Бурханы шүтэж, Түүнийг дуулгавартай дагаснаар бид Сатаны хор хөнөөлөөс чөлөөлөгдөж, аз жаргалтай, амар амгалан амьдралаар амьдарч чадна. Энэ тухай бодох тусам сэтгэл минь илүү их хөдөлж байна. Би Бурханд итгэж чаддаг гэдгээ харж байна. Бурхан надад онцгой нигүүлслээр хандаж байгааг би харж байна. Би зүрх сэтгэлдээ Бурханд хичнээн их баярлан талархаж байгаагаа яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Тиймээс би Бурханыг магтан дуулж, Төгс Хүчит Бурханд намайг аварсанд нь баярлан талархаж байгаагаа харуулахын тулд “Бурхан намайг авраагүй бол” дууллыг сурсан юм!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы хайр гэж юу вэ?

Сикиу, Хармөрөн муж Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Хэрвээ чи Надад үргэлж маш үнэнч байж, Намайг ихэд хайрлаж байсан ч өвчин зовлон, ядуурлын...

Бардам байдлаа өөрчилсөн минь

Бернард, Камерун Өмнө нь би өөрийгөө тун ухаалаг гэж үргэлж бодож, бусдын тусламжгүйгээр бүгдийг хийж чадна гэж боддог байлаа. Сургуульд ч,...

Leave a Reply