Алдаа, бүтэлгүйтлийн үеэр өөрийгөө мэдсэн минь

2023-07-11

Сон Ю, Нидерланд

Хүн амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Сатаны явуулга, нөлөөллөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахын тулд Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авах ёстой ба Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө холдуулах ёсгүй. Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя, Бурханы шүүлт, гэсгээлт бол хүний авралын гэрэл юм

Энэ магтан дууг дуулах бүрд дөнгөж итгэж эхэлж байсан үеийн нэг туршлага надад бодогддог юм. Тухайн үед би “Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт” гэх Бурханы үгийг сайн ойлгоогүй, шүүлт, гэсгээлт туулах үнэхээр зовлонтой байж таарна, гэтэл Бурханд яагаад үүнийг хүн төрөлхтнийг гэх хамгаалалт, ерөөл гэдэг юм бэ гэж боддог байлаа. Тэгээд дараа нь би Бурханы үгийн шүүлтийг үнэхээр туулж, засалт, харьцалт хийлгээд, өөрийн биеэр ойлгож, Бурханы үг ямар бодитой болохыг мэдэрсэн.

Миний санахаар, 2015 оны 6-р сарын сүүлчээр би таван өөр чуулганыг хариуцсан номлогчоор сонгогдсон юм. Эхэндээ тэр чуулгануудын удирдагч, санваартнуудтай цуглаан хийхдээ сандарч, үнэний талаарх ойлголт минь дэндүү өнгөц байгаад бусдад нэмэр болохгүй байх вий гэж санаа зовж байсан учраас цуглаан болгоны өмнө бэлдэхийг хичээж, жинхэнэ ачаа үүрэн ярилцах Бурханы үгийг нухацтайгаар боддог байсан. Бурханы үгийн талаар нөхөрлөснийхөө дараа би ямар бэрхшээл байгааг бусдаас асуудаг байлаа. Тэд миний туулаагүй асуудлыг хөндвөл яаж хариулахаа мэдэхгүй гэж санаа зовсондоо би залбирч, үнэнч шударга хүн байж, ойлгодог зүйлийнхээ талаар л нөхөрлөхөд намайг залж чиглүүлээч гэж Бурханаас гуйдаг байсан. Би ойлгохгүй байвал энэ талаар гүн ойлголтгүй гэдгээ бүгдэд нь ний нуугүй хэлээд, дараа нь залбирч, илүү их эрж хайдаг байлаа. Хэсэг хугацаанд ийм маягаар хэрэгжүүлсний дараа би чуулганы ажлын зарим зарчмыг аажмаар ойлгож, ажлынхаа талаар илүү их мэдэж авч, анх байснаасаа илүү урам зоригтой болж, маш урт цагаар ажиллаж, цуглаан дээр чуулганы удирдагчдаас эмээхээ больж, асуудлыг шийдвэрлэх бага зэрэг санаа бодолтой болсон. Заримдаа ах эгч нар намайг ийм залуухан, итгэж эхлээд удаагүй хэр нь итгэлээр дүүрэн, зовж, төлөөс төлж чаддаг, үнэнийг эрэлхийлдэг гэж ярихыг сонсоод үнэхээр сэтгэл хангалуун байдаг байлаа. Тун удалгүй нэг чуулганы сонгуулийг би удирдаж, миний хариуцдаг чуулганы бүх удирдагч, ажилчин нэг нэгээрээ сонгогдсон. Ийм зүйл болохыг хараад, би ажлаа сайн хийлээ, намайг номлогчоор сонгосонд гайхах зүйлгүй юм байна! Би хэв чанар сайтай, чуулганы авьяастай хүн учраас ингэлээ гэж бодогдсон.

Тэгтэл 2015 оны 8-р сарын сүүлээр үүргээ тун сайн гүйцэтгэж байгаа юм шиг санагдаж байтал дээд түвшний удирдагч надад, чи залуухан, хүн чанар чинь төлөвшөөгүй, амийн туршлагагүй, ах эгч нарын бодит асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа учраас зарчимд үндэслэвэл номлогчийн үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй, чуулганы удирдагчаар бэлтгэгдэж эхлэх хэрэгтэй гэсэн. Тэр үед би юу ч хэлж зүрхлээгүй ч маш их цочирдсон. Амийн туршлага минь хязгаарлагдмал хэдий ч номлогч болсноосоо хойш маш хурдан ахиц гаргаж, чуулганы ажлын нэлээд хэдэн зарчмыг мэдэж авч, саяхан бас чуулганы сонгуулийг өөрөө удирдан явуулж дөнгөсөн, бусад хүн намайг үнэнийг эрэлхийлдэг гэсэн. Миний үүргийг ингэж зохицуулсан нь шударга бус гэж санагдсан. Бас миний ойлголт, хэв чанар муугүй, надтай ажиллаж байсан бүх хүнээс би юмыг хамгийн хурдан хүлээж авч, сурдаг учраас миний ахиж дэвших боломж хамгийн их байх ёстой. Тэгээд ч хэдэн номлогчоос би л ганцаараа гэр бүлийн татлаа түтлээгүй. Би чин сэтгэлээсээ итгэдэг, үүргээ гүйцэтгэхдээ зовж, төлөөс төлж чаддаг байтал намайг яагаад шилжүүлж байгаа юм бэ?

Хэдэн өдөр би ийм л юм бодож, ер тайвширч чадалгүй, Бурханы өмнө очиж, залбираад “Бурхан минь, намайг үүргээс минь шилжүүлчихлээ. Би эндээс ямар сургамж авах хэрэгтэй вэ? Би асуудлаа харж чадахгүй байна, намайг залж чиглүүлээч” гэсэн. Дараа нь би Бурханы үгийн энэ хэсгийг уншлаа: “Бодит амьдралын асуудлуудтай тулгарах үедээ чи Бурханы эрх мэдэл болон дээд эрхийг хэрхэн мэдэж, ойлговол зохилтой вэ? Чи эдгээр асуудалтай тулгараад, хэрхэн ойлгож, шийдвэрлэж, туулахыг мэдэхгүй байх үедээ Бурханы дээд эрх болон зохицуулалтад захирагдах санаа зорилго, хүсэл, бодит байдлаа харуулахын тулд ямар хандлага баримталбал зохих вэ? Эхлээд чи хүлээж сурах ёстой; дараа нь чи эрж хайж сурах ёстой; тэгээд чи захирагдаж сурах ёстой. ‘Хүлээх’ гэдэг нь Бурханы цагийг хүлээж, чамд зориулан Түүний зохицуулсан хүмүүс, үйл явдал, юмсыг хүлээж, Түүний хүсэл аажмаар чамд илчлэгдэхийг хүлээнэ гэсэн үг юм. ‘Эрж хайх’ гэдэг нь чиний төлөө гэсэн Бурханы сайн санааг Түүний бэлдэж тавьсан хүмүүс, үйл явдал, юмсаар дамжуулан ажиглаж ойлгох, тэдгээрээр дамжуулан үнэнийг ойлгох, хүн юу биелүүлэх ёстойг болон түүний дагаж мөрдөх ёстой арга замыг ойлгох, Бурхан хүмүүс дээр ямар үр дүнд хүрэхийг хүсэж, тэднээс Тэр ямар ололт амжилт олж авах санаатай байгааг ойлгох гэсэн үг юм. ‘Захирагдах’ гэдэг нь мэдээж, Бурханы зохион байгуулсан хүмүүс, үйл явдал, юмсыг, Түүний дээд эрхийг хүлээн авч, түүгээр дамжуулан Бүтээгч хүний хувь заяаг хэрхэн захирдаг, Тэр Өөрийн амиар хүнийг хэрхэн хангадаг, хүний дотор үнэнийг хэрхэн оруулдгийг мэдэж авахыг хэлнэ(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III). Бас миний ойлгосноор бол, миний үүрэг өөрчлөгдсөн, хэдийгээр би Бурханы хүслийг ойлгохгүй, ямар сургамж авах ёстойгоо мэдэхгүй байсан ч ядаж л дуулгавартай хандлагатай байж, Бурханы хүслийг хүлээж, эрж хайх ёстой. Би байнга уцаарлаад байвал бусдад хүндрэл учруулж байгаа биш, Бурханы эсрэг тэрсэлж байгаа хэрэг. Дараа нь би Бурханд залбирч, захирагдаж, чуулганы удирдагч байхаар чадах бүхнээ хийхэд бэлэн болсон.

Тэгтэл хоёр сарын дараа миний хамтрагч Криста эгч чуулганууд номлогч сонгож байгаа, дээд түвшний удирдагч нэр дэвшигчдийг тодруулсан гэж сонссоноо надад хэллээ. Эгчийн ингэж хэлэхийг сонсоод би ерөөсөө тайвширч чадахгүй, даруйхан “Аан? Удирдагч нэр дэвшигчдийг тодруулсан гэж үү? Сонгуулийн зарчимд хэн ч нэр дэвшигчдийг томилж болохгүй гэж тодорхой заасан, агуу улаан луу Сатан л тийм зүйл хийдэг. Ингэх нь зарчмыг зөрчиж байгаа хэрэг” гэж хариулсан. Хамтрагч минь яаран “Би тэгж сонссон, үнэн эсэхийг мэдэхгүй. Битгий хүнд хэлээрэй” гэж хариулсан юм. Эгчийг тэгж хэлэхэд би амаараа зөвшөөрсөн ч дотроо бол энэ талаар бодсоор байлаа. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ, тэгэхээр дээд түвшний удирдагч тэгээгүй л бол хүн юу гэж санаанаасаа зохиох вэ дээ? Дээд түвшний удирдагч тэгсэн л байх, тэгээд тэр нь мэдэгдээд яригдаад байгаа байх. Өмнө нь намайг номлогч байхад дээд түвшний удирдагч тэр албан тушаалаас намайг шилжүүлсэн, одоо нэр дэвшигчдийг тодруулж, үнэхээр зарчимгүй авирлаж байна. Тиймээс би өөр нэг чуулганы удирдагч Лиза эгчид энэ талаар хэллээ. Дараахан нь Лиза надад хамтран зүтгэгчдийн хурал дээр тэр асуудлыг ойлгож авлаа гэсэн. Дээд түвшний удирдагч нэр дэвшигчдийг тодруулаагүй. Дээд түвшний удирдагч бас намайг ийм цуурхал дураараа тарааж, чуулганы ажилд саад болж байна гэсэн. Энийг сонсоод үнэхээр хэлмэгдсэн мэт санагдаж, надад тийм сэдэл байгаагүй гэж санагдсан. Би мэдэж байгаа зүйлээ л Лизад дурдсан төдий шүү дээ. Дээд түвшний удирдагч бүх хүний өмнө намайг сэдэл өвөрлөлөө гээд, задлан шинжилсний дараа би яаж хүний нүүр харах юм бэ? Энэ талаар бодох тусам улам л хэлмэгдсэн мэт санагдаж, нулимсаа барьж дийлэлгүй, Бурханд ахин дахин залбирч, сургамж авахад минь залж чиглүүлээч гэж гуйсан. Би хэдэн өдөр үнэхээр сэтгэлээр унаж, гуниглаж, юу ч хийсэн ямар ч эрч хүчгүй байлаа. Тэгээд нэг цуглаан дээр “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга” номоос Бурханы үгийн хэсгийг уншаад өөрийгөө бага зэрэг ойлгосон. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Ах эгч нарын дунд сөрөг байдлаа үргэлжид гаргагчид нь Сатаны боолууд бөгөөд тэд чуулганыг үймүүлдэг. Тийм хүмүүс нэг л өдөр хөөгдөж, таягдан хаягдах ёстой. Хүмүүс Бурханд итгэхдээ Бурханыг хүндлэх сэтгэл өвөрлөдөггүй, Бурханыг дуулгавартай дагах зүрх сэтгэлгүй бол Түүний төлөө ямар ч ажил хийж чадахгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Түүний ажлыг үймүүлж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс болно… Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан үргэлж байдаг агаад Бурханыг хүндэлж, хайрладаг зүрх сэтгэлийг дотроо үргэлж тээдэг. Бурханд итгэдэг хүмүүс аливааг хянамгай, болгоомжтой хийх ёстой, бүх зүйлийг Бурханы шаардлагад нийцүүлж, Түүний зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд хийх хэрэгтэй. Тэд дур зоргоороо байж, хүссэн болгоноо хийх ёсгүй; ариун хүний ёс журамд энэ тохирохгүй. Хүмүүс хяналтаа алдаж, хаа сайгүй Бурханы туг далбааг намируулангаа энд тэндгүй сайрхаж, хууран мэхэлж болохгүй; энэ нь хамгийн тэрслүү үйлдэл юм. Гэр бүлд дүрэм журам, улс үндэстэнд хууль цааз гэж бий; тэгвэл Бурханы гэрт үүнээс ч илүү байх бус уу? Бүр ч хатуу чанд стандарттай байх бус уу? Бүр ч их захиргааны зарлигтай байх бус уу? Хүмүүс юу хүссэнээ хийж болох боловч Бурханы захиргааны зарлигийг хүссэнээрээ өөрчилж болохгүй. Бурхан бол хүмүүсийн халдахыг тэвчдэггүй Бурхан; Тэр бол хүмүүсийг үхүүлдэг Бурхан. Хүмүүс үүнийг үнэхээр аль хэдийн мэдэх бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил). “Сатаны боолууд”, “чуулганыг үймүүлэх” гэсэн Бурханы үг надад маш хурц, аймаар байсан. Бурханы үгэнд үндэслэвэл, жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн ойлгохгүйгээр дээд түвшний удирдагч нэр дэвшигчдийг тодруулж байна гэж Лизад хэлэх нь дур зоргоороо хагарал үүсгэж, тарааж байгаа хэрэг. Криста надад энэ бол өөрийнх нь сонссон зүйл төдий гэж тодорхой анхааруулсан байтал би эргэж хараад л Лизад хэлчихсэн. Дээд түвшний удирдагч юмыг зарчмын дагуу хийлгүй, сонгууль шиг чухал зүйлд нэр дэвшигчдийг тодруулж, юмыг нууцаар хийж байна гэж илүү олон хүн бодоосой гэж би хүссэн, тэгвэл хүмүүс түүний эсрэг өрөөсгөл хандлагатай болно. Ингэх нь үндсэндээ дээд түвшний удирдагчийг хорлож, Сатаны хамсаатан болж, чуулганы ажилд саад хийж байгаа хэрэг байлаа. Хожим нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан. “Сатанд харьяалагддаг хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагддаг хүмүүс үнэнийг эрж хайж явах нь гарцаагүй; энэ нь тэдний уг чанараар шийдэгддэг. Сатаныг дагадаг бүх хүн мөхөөсэй! Ийм хүмүүст өрөвч сэтгэл огт гаргахгүй. Үнэнийг хайдаг хүмүүс хангалт хүртэж, шавайгаа ханатал Бурханы үгэнд баясах болтугай. Бурхан бол зөвт; Тэр хэнийг ч алагчилдаггүй. Хэрвээ чи диавол бол үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; хэрвээ чи үнэнийг хайдаг нэгэн бол Сатанд олзлогдохгүй нь лавтай. Энэ ямар ч эргэлзээгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). “Сатаныг дагадаг бүх хүн мөхөөсэй!” гэсэн Бурханы үгийг уншаад би айсандаа салгалж эхэлсэн. Хэрвээ би гэмшихгүй, харин ч дураараа үйлдэж, Сатаны хамсаатан шиг авирласаар байвал эцэст нь Бурхан намайг илчилж, таягдан хаяна. Тэгээд би энийг тунгаан бодлоо: “Сатанд харьяалагддаг хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагддаг хүмүүс үнэнийг эрж хайж явах нь гарцаагүй.” Би гэм буруугаа шийдвэрлэж, өөрийгөө мэдэхийн тулд үнэнийг эрж хайж чадвал Бурханы өршөөлийг хүртэж чадах бус уу? Тэгээд дээд түвшний удирдагч нэр дэвшигчдийг тодруулсан гэж Кристаг хэлэхэд би яагаад тийм сүртэй хариу үйлдэл үзүүлсэн юм бол гэж гайхширсан. Тэрнээс хоёр сарын өмнө миний үүрэг өөрчлөгдөхөд би үнэхээр дургүйцэж, дээд түвшний удирдагчийн эсрэг маш өрөөсгөл хандлагатай болсон учраас дээд түвшний удирдагч нэр дэвшигчдийг тодруулж байна гэж хүн хэлэхийг сонсоод удирдагч гарцаагүй зарчмын дагуу хийхгүй байна санагдсан, тиймээс Лизад энэ талаар хэлж, өөрийнхөө талд оруулж, дээд түвшний удирдагчийн эсрэг өрөөсгөл хандлагатай болгохыг хүссэн. Би дээд түвшний удирдагчийг зориуд шүүж, бас бага зэрэг өшөөгөө авсан. Энэ маш жигшүүртэй, хорон сэдэл байж! Өөрийнхөө ийм муухай талыг олж хараад би харамссан. Дээд түвшний удирдагч үйлдлийн минь мөн чанарыг даруй задлан шинжилж, бүх хүнд жинхэнэ сэдлийг минь харуулаагүй бол, хуурамч мэдээ ах эгч нарын дунд тармагц ах эгч нар дээд түвшний удирдагчийн эсрэг өрөөсгөл хандлагатай болж, удирдагчтай сайн хамтран ажиллаж чадахгүй болж, чуулганы ажилд шууд нөлөөлөх байжээ. Дараа нь би Бурханы өмнө яаран очиж залбирч, гэмшсэн. Би: “Бурхан минь, би Сатаны хамсаатан болж, чуулганы ажилд саад хийж, үймүүлжээ. Завхралынхаа дагуу ярьж, үйлдсээр байхыг би хүсэхгүй байна. Гэм буруу, ёрын муу үйлээ ойлгож, чин сэтгэлээсээ гэмшихийг хүсэж байна. Намайг залж чиглүүлээч” гэсэн.

Тэр үед би Бурханы өмнө залбирч, эрж хайж байсан. Тэр нэг удаа үүргийг минь өөрчлөхөд би яагаад тэгтлээ их эсэргүүцэж, бүр Сатаны төлөө ажиллахдаа тулж, ах эгч нарын дунд хагарал үүсгэж, дээд түвшний удирдагчийг шүүсэн юм бол? Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы энэ үгийг би уншсан: “Бурханы өмнө өөрсдийгөө өндрөөр үнэлдэг хүмүүс бол хамгийн дорд хүмүүс, харин өөрсдийгөө дорд гэж боддог хүмүүс бол хамгийн эрхэм юм. Бурханы ажлыг мэддэг гэж боддог, түүнчлэн Бурханыг шууд харж байхдаа ч Түүний ажлыг асар чангаар бусдад тунхагладаг хүмүүс бол хамгийн мэдлэггүй хүмүүс юм. Ийм хүмүүс бол Бурханы гэрчлэлгүй хүмүүс, биеэ тоосон, ихэрхүү хүмүүс билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм). “Би та бүхэнд өөрсдийгөө алтнаас үнэтэй мэт бүү сана гэж захих байна. Бусад нь Бурханы шүүлтийг хүлээж авч чадаж байхад чи яагаад чадахгүй гэж? Чи бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Бусад нь үнэний өмнө толгой бөхийж чадаж байхад чи ч бас яагаад чадахгүй гэж?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). Бурханы шүүлт, илчлэлийн үг зүрх сэтгэлд минь шууд хүрсэн. Би яг л ийм биеэ тоосон, ихэрхүү хүн байж. Номлогчоор ажиллаж, зарим нэг зарчмыг мэдэж авсан болохоор өөрийгөө хэв чанар сайтай, юм хурдан сурдаг, чуулган доторх авьяастан, хөгжүүлэх ёстой хүн гэж бодож байсан. Үүргээ гүйцэтгэхдээ зовж, төлөөс төлж чаддаг, ийм залуудаа үнэнийг эрж хайдаг гэж ах эгч нарын магтахыг сонсоод өөрийгөө өндрөөр үнэлж эхлэн, үнэнийг эрэлхийлэгч гэж цоллосон. Дээд түвшний удирдагч зарчмын талаар надтай нөхөрлөж, тухайн үеийн нөхцөл байдалд минь үндэслээд номлогч хийхэд тохирохгүй гэхэд би хүлээж авч чадаагүй. Миний үүргийг өөрчилж байгаа нь дээд түвшний удирдагч надад хүндрэл учруулахаар оролдож, зарчмыг дагахгүй байгаа хэрэг гэж ч санагдсан. Би ямар хүн болохоо огтхон ч харалгүй, өөрийгөө хэт өндрөөр үнэлж, агуу гэж бодож, номлогч байхад сайн тохирно гэдэгтээ ч бүрэн итгэлтэй байсан, гэвч үнэн хэрэгтээ би Бурханд итгээд удаагүй, бодит туршлага бараг байгаагүй. Чуулганы удирдагч нар сайн хамтарч ажиллахгүй байх гэх мэт зарим нэг бодитой асуудал тулгарах үед тэдэнд туслах бодит туршлага надад байгаагүй. Миний үүрэг өөрчлөгдсөнөөс хойш хоёр сарын дараа ч би сэтгэл дундуур хэвээр, огтхон ч хүлээж аваагүй, тэр ч байтугай дээд түвшний удирдагчийн үйлдэл зарчимд харшилж байна гэж далдуур шүүсэн. Би ухаанаа алдталаа биеэ тоосон байж. Би үнэнийг ашиглан бодитой асуудлыг шийдвэрлэж чадаагүй, бас асуудалтай тулгараад чин сэтгэлээсээ захирагдаж, сургамж аваагүй. Бодитой туршлага бараг байхгүй, үнэнийг ойлгодоггүй, харуулж буй завхралынхаа талаар мэддэггүй гэдгийг минь харуулахад энэ нь хангалттай байсан. Тэр чуулгануудын бодит асуудлыг би яаж шийдэж чадах юм бэ? Дээд түвшний удирдагч миний үүргийг солих үедээ надад амийн туршлага бараг байхгүй, бодит асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэсэн. Бодит байдал үүнийг илчлээгүй бол хэчнээн биеэ тоосон хүн болохоо би хэзээ ч харахгүй байсан.

Тэгээд дараа нь би Бурханы үгээс энэ хэсгийг уншсан. “Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялладгийн зорилго нь чамд өөрийг чинь мэдүүлэхийн төлөө юм гэдгийг чи мэдэх ёстой. Чамд өөрийг чинь мэдүүлж, зан чанарыг чинь өөрчилж, түүнчлэн үнэ цэнийг чинь мэдүүлж, Бурханы бүх үйлдэл зөвт бөгөөд Бурханы зан чанар, Бурханы ажлын хэрэгцээний дагуу байдаг, Тэр хүнийг аврахын төлөө Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, Тэр бол хүнийг хайрлаж, хүнийг аварч, мөн хүнийг шүүж, гэсгээдэг зөвт Бурхан юм гэдгийг харуулах гэсэндээ Бурхан яллаж, харааж, шүүж, гэсгээдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой). Бурханы үгийг уншаад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Үүргийг минь солиогүй бол би ямар биеэ тоосон зантайгаа мэдэхгүй л байх байлаа. Дээд түвшний удирдагч намайг илчилж, Бурханы үгийн хатуу шүүлт, илчлэл намайг үнэхээр шархлуулсан ч биеэ тоосон зантай, Бурханыг хүндэлдэггүй, өөрийн байр суурь, ашиг тусын төлөө Сатаны боол болж, чуулганы ажилд саад хийж байснаа олж харахад тусалсан.

Дараа нь би чуулганы удирдагчийн үүргээ л чадах чинээгээрээ гүйцэтгэсэн. Миний хамтрагч Криста үүргээ гүйцэтгэхийн хажуугаар гэр бүлээ харж халамжилдаг, надад тийм гэр орны хариуцлага байхгүй учраас арай илүү завтай, ах эгч нарт бэрхшээл тулгарах үед би илүү их очиж нөхөрлөж, юмыг шийдвэрлэдэг байлаа. Эхэндээ би Кристаг ойлгож, уучилдаг байсан ч хэсэг хугацааны дараа би Кристагаас илүү эрэлхийлдэг юм шиг санагдаж эхэлсэн. Заримдаа гэр бүлд нь асуудал гарах үед Криста чуулганы ажил хэрэгт даруйхан хяналт тавьж, зохицуулдаггүй байсан учраас би бага зэрэг зэвүүцэж, эгч гэр бүлээ хэтэрхий их бөөцийлөх юм, цаашид энэ нь чуулганы ажлыг саатуулна гэж бодож, заримдаа Кристатай нөхөрлөхдөө бага зэрэг түгшсэн царайг нь хараад басамжилж, зэвүүцсэн өнгөөр ярьдаг байсан юм. Эгч миний дарамтад орж, ямар нэг буруу юм хийвэл намайг өөрт нь хатуу хандана гэж айж байлаа. Би биеэ тоосон зан чанараа сайн ойлгоогүй болохоор урьдын асуудлууд минь тун удалгүй дахиад л цухалзаж эхэлсэн.

Хожим нь Криста номлогчид нэр дэвшиж, дараа нь сонгогдсон байлаа. Энийг олж мэдээд надад хүлээж авахад хэцүү байлаа. Би өөрийгөө залуу болохоороо л нэр дэвшиж чадаагүй гэж бодож байсан, гэтэл би яагаад Кристатай эн тэнцдэггүй билээ? Би илүү хэв чанар сайтай, үүргээ гүйцэтгэхдээ илүү эрч хүчтэй, гэр бүлтэйгээ орооцолдоод байдаггүй. Бас би саяхан засалт, харьцалт туулж, бүтэлгүйтэж, илчлэгдэж, өөрийгөө жаахан ойлгодог болсон. Биеэ тоосон зан бага зэрэг харуулсаар байгаа ч хэдийнээ нэлээд өөрчлөгдсөн. Криста одоо хэд хэдэн чуулганы ажлыг хариуцсан номлогчоор сонгогдсон, гэтэл би нэг л чуулган хариуцаж байгаа юм чинь үнэхээр тийм дутуу дулимаг гэсэн үг үү? Би залуухан байна, тэр чуулганы удирдагчаар үлдэх нь авьяас чадвараа гарздаж байгаа хэрэг биш үү? Би ийм хэв чанартай байж үнэхээр нэг чуулганыг л хариуцаж чадах юм гэж үү? Дээд түвшний удирдагч миний ахиц, өөрчлөлтийг яагаад харахгүй байна вэ? Номлогч Мэрайа эгч ч бас цуглаан дээр хэдэн удаа дараалан намайг засаж, харьцаж, “Өмнө нь чамтай харилцах үед чи үнэхээр хүн чанар сайтай юм шиг санагдаж байсан. Ямар бие тоосон, өөрийгөө чухалчилдаг болохыг чинь хараад би гайхаж байна. Өчүүхэн хэв чанартай байж бусдыг дорд үзэж, алхам бүрд ээ тэднийг хязгаарлаж, байнга хүмүүст гонсгор байх юм. Хүн чанар сайтай биш гэдгийг чинь одоо би харж байна” гэсэн. Тэгж хэлэхийг нь сонсоод би сэтгэлээр унасан. Эгч яагаад цуглаан болгон дээр миний асуудлыг ярих ёстой юм бэ? Надад яагаад ингэж хатуу хандана вэ? Би багахан завхрал харуулж, жаахан биеэ тоосон төдий, гэтэл надтай ингэж ярих хэрэг байсан уу гээд, үнэхээр тэсэхээ боливол угаалгын өрөө рүү гүйж ороод, нууцхан уйлж, зүрхэнд хутга дүрсэн юм шиг санагдаж, өдөр болгон Бурханыг дуудан залбирч, сургамж авахад залж чиглүүлээч гэж гуйдаг байлаа.

Тэр үед би Бурханы шүүлт, илчлэлийн үгийг маш их уншсан, нэг хэсэг нь надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Та нар өөрийгөө таньж мэдэх үнэнд илүү их хичээл зүтгэл гаргасан нь дээр. Бурхан Яагаад та нарыг сайшаадаггүй вэ? Та нарын зан чанар яагаад Түүний дургүйг хүргэдэг вэ? Та нарын яриа яагаад Түүний зэвүүцлийг өдөөдөг вэ? Та нар бага зэрэг үнэнч зан гаргамагцаа өөрсдийгөө магтаж, жаахан хувь нэмрийнхээ төлөө шагнал шаарддаг; ялимгүй дуулгавартай байдал харуулах үедээ бусдыг дорд үзэж, аар саархан ажил хийнгүүтээ Бурханд тоомсоргүй ханддаг. Бурханыг гэртээ хүлээж авсныхаа төлөө чи мөнгө, эд зүйлс, магтаал нэхдэг. Ганц хоёр зоос өгөхдөө сэтгэл чинь өвддөг; арвыг өгөх үедээ чи ерөөл хүсэж, чамд бусдаас өөр хандахыг хүсдэг. Та нарынх шиг хүн чанарын талаар ярьж, сонсоход үнэхээр тэвчишгүй. Та нарын үг болон үйлдэлд магтууштай юм байна уу? Үүргээ биелүүлдэг хүмүүс ба биелүүлдэггүй хүмүүс; удирддаг хүмүүс ба дагадаг хүмүүс; Бурханыг гэртээ хүлээн авдаг ба хүлээн авдаггүй хүмүүс; хандивладаг ба хандивладаггүй хүмүүс; номлодог ба үгийг хүлээн авдаг хүмүүс гэх мэт бүх хүмүүс өөрсдийгөө магтдаг. Энэ та нарт инээдтэй санагдахгүй байна уу? Бурханд итгэдэг гэдгээ та нар сайн мэддэг хэдий ч Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. Та нар ямар ч нэмэргүй гэдгээ сайн мэдсээр байж үргэлж л сайрхсаар байдаг. Өөрийгөө хянаж чадахаа больтлоо эрүүл ухаан чинь дордсон юм шиг та нарт санагдахгүй байна уу? Ийм эрүүл ухаантай байж та нар Бурхантай харилцахад яаж тохирох юм бэ? Энэ чухал мөчид та нар өөрсдийнхөө төлөө санаа зовнихгүй байна уу? Та нарын зан чанар аль хэдийн Бурхантай нийцэлтэй байж чадахааргүй хэмжээнд хүртлээ доройтсон. Тийм болохоор та нарын итгэл инээдтэй биш гэж үү? Та нарын итгэл утгагүй биш гэж үү? Чи ирээдүйдээ хэрхэн хандах гэж байна вэ? Чи өөрийн алхах замыг хэрхэн сонгох гэж байна вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм). Бурханы үг миний байдлыг яг илчилсэн. Би үүргээ гүйцэтгэхдээ хэдэн зарчмыг мэдэж аваад маш сайн хэв чанартай, авьяастай болсон юм шиг санагдаж, бага зэрэг золиос гаргаж, жаахан төлөөс төлөөд өөрийгөө магтаж, үнэнийг эрэлхийлж байна гэж санасан. Криста бид хоёр үүргээ хамтран гүйцэтгэх үед би арай илүү ажил хийгээд, өөрийгөө эгчээс илүү их эрэлхийлдэг, эгчээс илүү гэж санасан. Гэр бүлийнх нь асуудал саад болж байгааг хараад эгчийг ойлгохын оронд харин ч дорд үзэж, дутуу үнэлж, муухай харах хандлагатай болсон. Надад эгчийг гэх хайр байгаагүй, харин эгчийг хязгаарласан нь яахын аргагүй биеэ тоосон зан гаргаж байгаа хэрэг, Бурхан үүнийг жигшдэг. Криста гэр бүлийн асуудалтай байсан ч гэсэн хүн чанар сайтай, үүргээ найдвартай гүйцэтгэж байсан. Бас нөхөрлөл нь үнэхээр бодитой, бусдын бэрхшээлийг шийдвэрлэж чаддаг байсан. Тариалангийн завгүй үеэр зарим хүн цуглаанд хоцрох юм уу тогтмол оролцохгүй байх үед би тэдэнтэй нөхөрлөж, энэ бол үнэнийг эрэлхийлэх шийдвэрлэх чухал үе, махан биеийн амьдралд үргэлж завгүй байснаараа юу ч олж авахгүй, мунхаг хүн тав тухад шунаснаар өөрөө л сүйрнэ гэдэг байсан. Би улиг болсон энэ бүх дэмий үгийг нөхөрлөж, тэд бүгдээрээ санал нийлэн толгой дохидог байсан ч дараа нь тариалангийн ажилтай завгүй хэвээр, цуглаанд хоцорсоор байдаг, харин Криста гэр бүлийн татлаа түтлээтэй болохоор бодит амьдралын бэрхшээлийг нь ойлгож чаддаг, ах, эгч нарт туслахын тулд өөрийнхөө туршлагын талаар нөхөрлөж, ах эгч нар сонсоод, үнэхээр бодитой санагдаж, дараа нь ихэвчлэн эргээд цуглаанд тогтмол ирдэг байсан. Бид хоёр хоёулаа ах эгч нартай нөхөрлөөд, би бодитой асуудлуудыг нь шийдвэрлэж чадахгүй байхад Криста нөхөрлөлөөрөө тодорхой үр дүнд хүрч чаддаг байлаа. Кристад үнэхээр бодит туршлагатайг үүнээс харж болно.

Хожим нь Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншаад бодит байдал гэж юу болохыг ойлгосон. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурханы үгээс жишээ татаж, ичиж зоволгүй тайлбарлаж чаддаг байх нь бодит байдалтай гэсэн үг биш; аливаа юм чиний төсөөлсөн шиг энгийн байдаггүй. Бодит байдалтай эсэх чинь чиний хэлдэг зүйлд биш, харин амьдран харуулдаг зүйлд үндэслэдэг. Бурханы үг чиний амь, төрөлхийн илэрхийлэл болсон цагт л чамайг бодит байдалтай болсон гэж хэлж болох ба тэр үед л чамайг жинхэнэ ойлголт, бодит биеийн хэмжээтэй болсонд тооцож болно. Чи шинжилгээг удаан хугацааны туршид тэсвэрлэж чаддаг, мөн Бурханы шаарддаг төрхийг амьдран харуулж чаддаг байх ёстой. Үүнийг зүгээр нэг хэлбэрдэж болохгүй, харин чамаас аяндаа урсан гарч байх ёстой. Тэгсэн цагт л чи үнэхээр бодит байдалтай болж, тэр цагт л амийг олж авсан байх болно… Биеэ тоосон, сагсуу хүмүүс золгүй еэ, өөрсдийгөө огт мэддэггүй хүмүүс золгүй еэ. Ийм хүмүүс ярихдаа сайн ч ярьснаа ажил хэрэг болгохдоо хамгийн муу. Бэрхшээлийн бараанаар ийм хүмүүс эргэлзэж, буцаж няцах бодол толгойд нь эргэлдэж эхэлдэг. Тэдэнд ямар ч бодит байдал байдаггүй; тэдэнд Бурханы одоо шаарддаг бодит байдлын аль нь ч байхгүй, харин шашнаас дөнгүүр онол л байдаг. Ямар ч бодит байдалгүй мөртөө зөвхөн онол ярьдаг хүмүүсийг Би хамгийн их зэвүүцдэг. Тэд ажлаа хийхдээ хамгийн чангаар хашхирдаг ч бодит байдалтай нүүр тулангуутаа сөхөрч унадаг. Тэр хүмүүст ямар ч бодит байдал байхгүйг энэ нь харуулж байгаа бус уу? Салхи, давлагаа хэчнээн ширүүн байсан ч чи толгойдоо өчүүхэн төдий ч эргэлзээ үүсгэхгүйгээр зогссоор байж чадвал, өөр хэн ч үлдээгүй байхад хүртэл бат зогсож, үгүйсгэлээс ангид байж чадвал чамайг жинхэнэ ойлголттой, үнэхээр бодит байдалтай гэж тооцно. Хэрвээ чи салхи хаашаа салхилна тийшээ хийсэж, олонхыг дагаж, бусдын яриаг тоть шиг давтаж сурвал хэчнээн уран цэцэн ярьдаг ч бай, бодит байдалтай болсны баталгаа нь энэ болохгүй. Тиймээс хоосон үг яаран хашхирахгүй байхыг Би чамд зөвлөж байна. Бурханы хийх гэж байгаа ажлыг чи мэддэг үү? Хөгөө чирч, нүүр бардам алхаж чадахаа болих гээгүй бол бас л нэг Петр шиг бүү авирла; энэ нь хэнд ч, ямар ч сайн зүйл авчрахгүй. Ихэнх хүнд бодит биеийн хэмжээ байдаггүй. Бурхан асар их ажил гүйцэтгэсэн боловч хүмүүст бодит байдлыг хүчээр авчраагүй; тодруулбал, Бурхан хэнийг ч, хэзээ ч биечлэн гэсгээж байгаагүй. Нүгэлт гараа улам хол сунган, Бурханыг дийлэхэд амархан, хүссэнээ хийж болно гэж боддог зарим хүн ийм шалгалтаар илчлэгдэж байсан. Тэд энэ төрлийн шалгалтыг ч тэсвэрлэж чаддаггүй тул илүү хүч сорьсон шалгалт болон бодит байдалтай болох талаар яриад ч хэрэггүй. Тэд ердөө л Бурханыг хуурах гэж оролдож байгаа хэрэг бус уу? Бодит байдалтай байх нь дүр үзүүлж болох зүйл биш, энэ талаар мэддэг байгаад ч бодит байдалтай болж чадахгүй. Энэ бол чиний биеийн бодит хэмжээнээс гадна бүх шалгалтыг тэсвэрлэж чадах эсэхээс хамаардаг. Чи ойлгож байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай болж байгаа хэрэг). Бурханы үг маш тодорхой байдаг. Хүн бодит байдалтай эсэх нь зөвхөн тэр хүн юу хэлж байгаагаас биш, үнэнийг хэрэгжүүлдэг эсэх, амьдран харуулдаг зүйлдээ Бурханыг гэрчилдэг эсэхээс хамаардаг. Хоосон сургаалыг л ойлгоод, бодит байдалтай болсон гэж бодож байвал биеэ тоож, өөрийгөө мэдэхгүй байгаа хэрэг. Өөрийгөө ерөнхийдөө итгэлтэй, чуулганы ажлыг цаг тухайд нь зохицуулдаг гэж боддог, үүргээ урам зоригтой гүйцэтгэдэг, Бурханд захирагдаж чаддаг мэт харагдаж байсан ч Кристаг номлогчоор сонгогдсоны дараа тэнцвэрээ алдсан. Би эгчээс дээр, илүү чадварлаг юм шиг санагдаж байсан, гэтэл яагаад сонгогдсонгүй вэ гээд, зүрх сэтгэлд гомдол төрж, шударга бус санагдаж байлаа. Харуулсан зүйлд минь үндэслэвэл би өөрийгөө үнэндээ мэддэггүй, Бурханы бүрдүүлсэн нөхцөл байдалд захирагдаж чаддаггүй, үнэний бодит байдалгүй байжээ. Ердөө л үүргээ гүйцэтгэхдээ жаахан урам зоригтой, жаахан хоосон сургаал чалчиж чаддаг, энийгээ өөрийн биеийн хэмжээ гэж андуурч байж, гэтэл үнэндээ би ах эгч нарын бодит бэрхшээлийг ойлгоогүй, бодит асуудлыг нь шийдвэрлэж чадаагүй. Намайг чуулганы удирдагчаар ажиллуулсан нь хэдийнээ боломж олгосон хэрэг байсан ч би өөрийгөө огт мэдэхгүй, номлогч болохоор тэмцэхийг хүссэн. Би ухаанаа алдталаа биеэ тоосон байж. Бурханд онцгойлон үнэлэгдэхийг хүссэн минь боломжгүй байсан. Хэрээс хэтэрсэн, эрүүл ухаангүй хүнд Бурхан дургүй. Биеэ тоосон зан чанартай, огт өөрчлөгдөөгүй, зан авир минь Бурханы хувьд зэвүүцэж, ой гутмаар байгааг хараад би маш их харамсаж, дэндүү хөшүүн, үнэхээр өөрийгөө мэддэггүй юм шиг санагдаж байлаа. Мэрайа надтай харьцаагүй бол асуудлаа олж харж чадахгүй л байх байсан.

Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншиж, Бурханы хүслийг илүү их ойлгосон. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бага зэргийн хязгаарлалт, зовлон бэрхшээл туулах нь та нарын хувьд сайн хэрэг; хэрвээ та нарыг амар тайван байлгавал та нар сүйрнэ, тэгвэл та нар яаж хамгаалагдаж чадах юм бэ? Өнөөдөр та нар гэсгээгдэж, шүүгдэж, хараагддаг учраас л хамгаалагддаг. Ихээхэн зовсон учраас л хамгаалагддаг. Хэрвээ тэгээгүй бол та нар аль хэдийн доройтолд орох байсан. Энэ нь та нарт зориуд хүндрэл учруулж байгаа хэрэг биш—хүний уг чанарыг өөрчлөхөд хэцүү байдаг бөгөөд хүмүүсийн зан чанарыг өөрчлөхийн тулд ингэх ёстой юм. Өнөөдөр та нарт Паулын мөс чанар, эрүүл ухаан ч байдаггүй, түүний ухамсар ч байдаггүй. Та нарыг үргэлж дарамталж байх ёстой бөгөөд сүнсийг чинь сэрээхийн тулд үргэлж гэсгээж, шүүж байх ёстой. Гэсгээлт, шүүлт бол та нарын аминд хамгийн ашиг тустай зүйл юм. Шаардлагатай үед бас баримтуудын ирэлтийн гэсгээлт байх ёстой; тэр үед л та нар бүрэн захирагдана. Гэсгээлт, хараалгүйгээр толгой бөхийх дургүй, захирагдах дургүй тийм уг чанар та нарт байдаг. Нүдний чинь өмнөх баримтгүйгээр ямар ч үр нөлөө байхгүй байх болно. Та нарын ёс жудаг хэтэрхий дорд агаад үнэ цэнгүй! Гэсгээлт, шүүлтгүйгээр та нарыг байлдан дагуулах хэцүү бөгөөд шударга бус, дуулгаваргүй байдлыг чинь дарахад бэрх байх болно. Хуучин уг чанар чинь маш гүн үндэслэсэн байдаг. Хэрвээ та нарыг сэнтий дээр тавих юм бол та нар тэнгэрийн өндөр, газрын гүний талаар юу ч мэдэхгүй, тэр ч бүү хэл хаашаа чиглэн явж байгаагаа ч мэдэхгүй. Та нар бүр хаанаас ирснээ ч мэдэхгүй тул бүтээлийн Эзэнийг яаж мэдэх юм бэ? Өнөөдрийн цагаа олсон гэсгээлт, хараалгүйгээр сүүлчийн өдрүүд чинь аль хэдийн ирчихсэн байх байлаа. Та нарын хувь заяаны талаар ярихын ч хэрэггүй—бүр ч их аюул заналхийлж байгаа бус уу? Цагаа олсон энэхүү гэсгээлт, шүүлтгүйгээр та нар хэчнээн их биеэ тоож, хэр их доройтохыг хэн мэдэх билээ. Энэ гэсгээлт, шүүлт та нарыг өдий хүргэсэн ба амьдралыг чинь хадгалсан. Хэрвээ та нарыг ‘эцгийнхтэй’ чинь адилхан арга барил хэрэглэн ‘сургаж боловсруулсан’ бол ямар ертөнцөд орох байсныг чинь хэн мэдэх билээ! Та нарт өөрсдийгөө хянах, эргэцүүлэх ямар ч чадвар байхгүй. Та нар шиг хүмүүсийн хувьд, ямар нэг саад бэрхшээл, үймээн самуун учруулалгүй, зүгээр л дагаж, дуулгавартай байвал Миний зорилго биелнэ. Та нар өнөөдрийн гэсгээлт, шүүлтийг илүү сайн хүлээн авах ёстой бус уу? Та нарт өөр ямар сонголт байгаа юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 6). Бурханы үгийг уншиж байхад номлогч болсноос эхлээд үүрэг минь солигдох хүртэлх бүх үйл явдал санаанд минь нэг нэгээрээ жирэлзэн өнгөрч, Бурханы үгийн шүүлт, засалт намайг хамгаалсныг би үнэхээр мэдэрсэн. Би юу нь юу болохыг мэдэхээргүй маш биеэ тоосон, дээр нь зүрх сэтгэлдээ үнэхээр зөрүүд, тэрслүү байж. Бодит баримт ахин дахин гарч ирээгүй бол хаа хүртэл биеэ тоож явах байсныг бүү мэд. Энэ туршлагын дараа “Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт” гэсэн үгийн жинхэнэ утгыг би үнэхээр бага зэрэг ойлгож авсан. Хэрвээ хүмүүс зан чанараа цэвэрлэж, өөрчлөхийг хүсвэл энэ нь Бурханы шүүлт, гэсгээлтээс үнэхээр салшгүй. Би Бурханд дуулгавартайгаар залбирч, энэ үүрэгтээ үнэхээр үлдэхэд бэлэн болж, хэзээ ч дэвшихгүй байлаа ч гэсэн Бурханы зохицуулалтад захирагдахыг хүсэж, бэлэн болсон.

Дараах: Энжелийн түүх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Ашиг тустай мэдээлэл

Чин Сэтгэлээсээь, Хятад Тэгэхэд хоёр жилийн өмнө, зун цаг байлаа. Удирдагч болох Жоу эгч Ли ахыг нэлээд сайн хэв чанартай, цуглаан дээрх...

Leave a Reply