Бурханд итгэнгээ хүнийг дагадаг тухай эргэцүүлэл

2023-07-11

Хятад, Шяолү

2018 оны 11-р сард дээд түвшний удирдагч Ли Жюань бидний ажлыг хянахаар манай чуулганд ирсэн юм. Тухайн үед чуулганы нэг гишүүн удирдагчдын эсрэг өрөөсгөл хандлага тарааж, чуулганыг үймүүлэх зорилгоор фракц байгуулж байлаа. Бид түүнтэй олон удаа нөхөрлөсөн ч тэр гэмшээгүй. Түүнийг антихрист гэж тодорхойлох ёстой эсэхээ мэдэхгүй байсан болохоор бид Ли Жюаниас асуулаа. Ли Жюань үүнийг яаж тодорхойлох талаар бидэнтэй нөхөрлөхийн тулд антхристийг яаж ялган таних тухай үнэнийг ашиглаж, бидэнд урагшлах замыг өгсөн. Ли Жюань шинэхэн удирдагч байхдаа бусдын хоёр сарын турш шийдэж чадаагүй чуулганы эмх замбараагүй байдлыг хоёрхон долоо хоногт шийдэж байсныг би ярианаас нь мэдэж авсан. Одоо дээд түвшний удирдагчийн хувьд Ли Жюань олон чуулганы ажлыг хянаж, олон асуудлыг нь шийдвэрлэжээ. Нэг л мэдсэн би Ли Жюанийг биширч эхэллээ. Дараа нь хамтрагч бид хоёр ойлгомжгүй асуудалтай тулгарсан тул Ли Жюанийг ирж бидэнд удирдамж өгөхийг хүлээсэн. Сарын дараа Ли Жюань эцэст нь манай чуулганд буцаж ирж, би шуудхан л тулгараад байгаа асуудал, бэрхшээлээ хуваалцаж, Ли Жюань ч дахиад л асуудлыг дор нь заслаа. Хэд хэдэн удаа уулзсаны дараа би Ли Жюанийг үнэхээр биширч, Ли Жюань дээд түвшний удирдагч байхад зохистой, үнэнийг ойлгодог, ялган таних чадвартай юм шиг санагдсан. Миний шийдвэрлэж чадахгүй асуудлыг Ли Жюань амархан зохицуулж байлаа. Ли Жюань байнга ирж, биднийг залж чиглүүлж чадна гэж би найдсан. Гайхмаар нь Ли Жюань хоёр сарын дараа халагдлаа. Ли Жюань ажилдаа биеэ тоосон, дураараа, бас үнэнийг хүлээж авдаггүй, чуулганы ажилд саад болдог байж. Халагдсан нь санаанд багтахгүй байвч энэ нь Ли Жюанийн хувьд сайн зүйл байж болох юм гэж би бодсон. Ли Жюань өөрийгөө мэдэж авч, өөрчлөгдөж чадвал дахиад чухал ажил хийж чадах байлаа. Иймээс Ли Жюань халагдсан ч гэлээ миний зүрх сэтгэл дэх түүний байр суурь өөрчлөгдөөгүй юм.

Хэдэн сарын дараа чуулган Ли Жюань бид хоёрт цэвэрлэгээний ажил хариуцууллаа. Би маш их баярлаж, энэ боломжийг ашиглан Ли Жюаниас илүү их юм сурахыг хүссэн. Хожим нь хамтдаа асуудал хэлэлцэх үед Ли Жюань үргэлж нөхөрлөл хийх холбогдох зарчмуудыг олж, бас шийдэл олж чаддаг байсан. Ли Жюань Бурханд итгэдэг болсныхоо дараахан удирдагч болсон талаараа, өөрийнх нь шаргуу хөдөлмөрийн ачаар ажил яаж сайжирсныг, халагдсаныхаа дараа яаж өөрийгөө мэдэж авсан тухайгаа маш их ярьж, чуулган өөрт нь дахин чухал ажил өгч байгаа гэж хэлсэн. Энэ бүхнийг сонсоод би Ли Жюанийг бүр их биширдэг болж, байнга л юм асуухаар очиж, Ли Жюань ч үргэлж хариулт өгдөг байлаа. Яваандаа би үүргээ гүйцэтгэхдээ залбирч, Бурханыг эрж хайхад анхаарахаа больж, бүх зүйл дээр Ли Жюаньд найдаж, хэлсэн бүхэн нь зөв гэж боддог болсон. Гэвч тухайн үед би Ли Жюанийг дэндүү өндөр үнэлж, сохроор шүтэж, аялдан дагалдаж асар ёрын мууг үйлдэхээ шахсан.

Нэг өдөр би, Жан Пин өмнө нь удирдагч байхдаа хамтрагчийнхаа талаар өрөөсгөл хандлагатай байсан учраас хамтрагчаа шүүмжилсэн зүйлсийг гэрийнхэндээ хэлж, дараа нь гэрийнхэн нь бүлгийн цуглаан дээр энэ талаар ярьсныг олж мэдлээ. Тэр нэг зүйлээс болоод чуулганы удирдагч нь Жан Пинийг антихрист гэж тодорхойлжээ. Асуудлыг ингэж зохицуулсан нь зарчимд нийцэхгүй юм шиг Жан Пиний гэрийнхэнд санагдсан тул энийг мэдээлэхээр захиа бичжээ. Гэтэл чуулганы удирдагч нь Жан Пиний гэрийнхийг бүгдийг нь антихрист бүлэглэл гэж тодорхойлоод, тусгаарлажээ. Жан Пинийг хөөсөн тухай бичиг баримтыг үзээд, завхарсан зан чанартай амьдарч, бас зарим нэгэн шүүмжилсэн зүйл хэлснийг нь би харсан ч Жан Пин байр суурийн төлөө тэмцэж, өөрийнхөө хаанчлалыг байгуулсан антихрист биш байлаа. Гэрийнхэн нь асуудлыг хэлэх гэж л тэр мэдээлсэн захиаг бичсэн болохоос фракц байгуулж, чуулганы ажилд саад хийгээгүй, тэднийг антихрист гэж нэрлэх ёсгүй байв. Би ч гэсэн хэдэн жилийн өмнө Жан Пинтэй харилцаж байсан. Жан Пин дажгүй хүн чанартай байсан, мууг үйлдэгч шиг санагдаагүй. Тэрнийг антихрист гэж нэрлэж, хөөснөөрөө удирдагч алдаа гаргасан юм биш биз гэж би гайхсан. Энэ бол жижиг асуудал биш. Би энэ талаар дахин бодож үзэхдээ Ли Жюанийн тусламжийг авахыг хүссэн. Гэвч гайхмаар нь Ли Жюань маш шийдэмгийгээр “Жан Пин хамтрагчаа шүүсэн, Тэгэх нь муу үйл. Гэрийнхэн нь Жан Пинийг төлөөлөн ярьсан болохоор антихрист бүлэглэл мөн. Тэд өөр муу юм хийсэн эсэхийг бид шалгаж болох юм” гэсэн. Ийм итгэлтэй байх нь Ли Жюанийн хувьд зохисгүй хэрэг гэж санагдсан ч Ли Жюань ийм итгэлтэй байгаа бол асуудлыг үнэхээр ойлгосон байж таарна гэж би бодсон. Эцсийн эцэст Ли Жюань дээд түвшний удирдагчаар ажиллаж байсан, асар их туршлагатай, мундаг ялган таних чадвартай, үнэнийг мэддэг, юмыг надаас илүү хардаг байх ёстой. Иймээс би хоолойн өнгөө өөрчлөн, “Би хэдэн жил Жан Пинтэй холбоогүй байсан, өөр мууг үйлдсэн эсэхийг нь мэдэхгүй. Шалгаж үзээд, дараа нь шийдье” гэсэн. Удалгүй би Жан Пиний талаар илүү их мэдээлэл авсан. Жан Пин өөр муу юм хийгээгүй, бас хамтрагчаа шүүмжилснийхээ дараа өөрийгөө эргэцүүлж, мэдэж авчээ. Гэрийнхэн нь тэр шүүмжлэлийг хаа сайгүй тараагаагүй, бусдаар Жан Пинийг өмгөөлүүлэх гээгүй, зан авирт нь үндэслэн бодвол тэднийг антихрист гэж тодорхойлж, хөөх ёсгүй байлаа. Ли Жюань үнэхээр олиггүй загнаж, Жан Пинийг антихрист гэж тодорхойлсон нь буруу биш гэж бодсон. Бас “Бид антихристүүдийг чуулганд үлдээвэл тэд мууг хийж, саад болсоор байх болно, бид тэдний мууг хуваалцана!” гэсэн. Өөр нэг эгч Ли Жюаньтай санал нийлээгүй, бас Жан Пиний гэрийнхэн антихрист бүлэглэл биш, зүгээр л жаахан завхрал харуулсан, бид тэднийг буцаагаад чуулганд авах ёстой гэсэн. Ли Жюань итгэлтэйгээр “Антихрист биш байлаа ч гэсэн Жан Пин бол мууг үйлдэгч, хамтран зүтгэгчээ гэрийнхэндээ муулсан, гэрийнхэн нь тэрийг нь цуглаан дээр ярьж, дараа нь мэдээлэх захиа бичсэн нь чуулганд саад хийсэн хэрэг биш үү? Бид тэднийг буцаан авч болохгүй, харин муу үйлийнх нь талаар илүү ихийг мэдэх ёстой” гэсэн. Гэхдээ Ли Жюанийн хэлсэн үгийг сонсоод би эргэлзсэн. Жан Пинийг хөөх ёстой гэдэгт Ли Жюань ийм итгэлтэй байгаа юм чинь би энэ талаар өрөөсгөл үзэл бодолтой байгаа юм болов уу? Жан Пин үнэхээр мууг үйлдэгч юм болов уу? Ли Жюань удаан хугацаанд удирдагч байсан болохоор юмыг надаас илүү өргөн хүрээнд харах ёстой. Би ялган таних чадваргүй байна, Жан Пин юу хийснийг үргэлжлүүлэн шалгаж болох юм гэж би бодсон. Иймээс надад жаахан эвгүй санагдаж байсан ч би өөрийгөө зоригжуулан, зарим ах, эгчээр хэргийг үргэлжлүүлэн шалгуулсан. Ингэж зохицуулсны дараа би үнэхээр тавгүйтэж, сэтгэл харанхуйлсан. Ямар санагдсаныг үгээр илэрхийлж чадахгүй нь. Би Бурханд залбирч, үүгээр дамжуулан өөрийгөө мэдэж авч, Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэж чаддаг болоход залж чиглүүлээч гэж гуйсан.

Залбирлынхаа дараа Бурханы үгээс энийг уншсан: “Чуулган бүрийг, хүн болгоныг Бурхан харж байдаг. Аливаа нэг чуулганд хэчнээн олон хүн үүрэг гүйцэтгэж байгаа эсвэл Бурханыг дагаж байгаа нь хамаагүй, Бурханы үгээс холдох тэр мөчид, Ариун Сүнсний ажлыг алдах мөчид, тэд Бурханы ажлыг туулахаа больдог, ингэснээр тэд—мөн тэдний гүйцэтгэж байгаа үүрэг—Бурханы ажилтай холбоогүй болж, Бурханы ажлын нэг хэсэг байхаа больдог, энэ тохиолдолд уг чуулган шашны бүлэг болдог. Та нар юу гэх вэ, энэ хүмүүс асар их аюулд орсон бус уу? Тэд асуудалтай тулгарах үедээ үнэнийг хэзээ ч эрэлхийлдэггүй, үнэний зарчмын дагуу үйлддэггүй, харин хүмүүсийн зохицуулалт, арга зальд өртдөг. Үүргээ гүйцэтгэж байхдаа, хэзээ ч залбирч, үнэний зарчмыг эрж хайдаггүй хүмүүс хүртэл олон байдаг; тэд зөвхөн бусдаас асууж, бусдын хэлснээр хийж, бусдаас сэжүүр авч үйлддэг. Тэд хүмүүсийн хий гэж хэлснийг л хийдэг. Асуудлынхаа талаар Бурханд залбирч, үнэнийг эрж хайх нь тодорхойгүй, хэцүү гэж санагддаг учраас тэд энгийн, хялбар шийдлийг хайдаг. Бусдад найдаж, бусдын хэлснийг хийх нь хялбархан, хамгийн бодитой гэж тэд боддог тул зүгээр л бусдын хэлснийг хийж, юм болгон дээр бусдаас асууж, хэлснээр нь хийдэг. Үүний үр дүнд, олон жил итгэснийхээ дараа ч гэсэн, асуудалтай тулгарах үедээ тэд нэг ч удаа Бурханы өмнө ирж, залбирч, Түүний хүсэл болон үнэнийг эрж хайж, дараа нь үнэний талаарх ойлголтод хүрч, Бурханы хүслийн дагуу үйлдэж, авирлаагүй—тэдэнд ийм туршлага хэзээ ч байгаагүй. Ийм хүмүүс үнэхээр Бурханд итгэх итгэлийг хэрэгжүүлдэг гэж үү?(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханаас эмээснээр л хүн авралын замаар алхаж чадна). Зүрх сэтгэлд нь Бурхан байр эзэлдэггүй бол хүн үнэний зарчмыг эрж хайдаггүй, зүгээр л бусдыг сонсож, төлөвлөгөөг нь дагадаг гэдгийг Бурханы үг харуулсан. Энэ нь Бурханд итгэж байгаа хэрэг биш, Бурхан ийм итгэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь яг миний байдал байсан биш үү? Жан Пиний гэрийнхний хэрэг дээр Ли Жюань тэднийг антихрист бүлэглэл гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн нь баримттай нийцэхгүй юм шиг санагдсан ч би Жюанийг маш өндрөөр үнэлээд, үнэний зарчмыг эрж хайгаагүй, хэлсэн бүхнийг нь аялдан дагалдсан. Шалгалтынхаа үр дүнг хараад Жан Пинийхнийг буруу тодорхойлсныг би ойлгосон ч Ли Жюанийн тууштай байгааг хараад өөрийнхөө үзэл бодлыг бүрэн умартаж, эвгүй санагдсан ч үнэний зарчмыг эрж хайгаагүй. Би зүгээр л Ли Жюанийн хэлснийг хийх гэж өөрийгөө хүчилсэн. Миний зүрх сэтгэлд Бурхан байгаагүй. Яаж Бурханд итгэсэн байх юм бэ? Сэтгэл санаа минь улам л дордож байлаа. Би үргэлж өөрийгөө жинхэнэ итгэгч гэж боддог байсан. Хүнийг шүтэж, дагана гэж төсөөлж ч байгаагүй. Надад эвгүй санагдсан. Би аль хэдийн Бурханы жигшлийг төрүүлсэн тул гэмшихгүй бол үнэхээр таягдан хаягдах байлаа. Энэ бодол намайг айдаст автуулсан учир би залбирч, байдлаа эргүүлж, үнэнийг эрж хайн, Жан Пин болон гэрийнхэнд нь зарчимчаар хандаж чадахад минь залж чиглүүлэхийг Бурханаас гуйсан юм.

Дараа нь би Жан Пиний асуудалтай холбоотой үнэний холбогдох зарчмуудыг хайж, антихрист, ердийн завхарсан зан чанартай хүн хоёрын ялгааг олж мэдсэн. Антихристийн гол шинж нь эрх мэдлийг амь гэж үздэг, Бурханы сонгосон хүмүүсийг хянахыг үргэлж хүсдэг. Тэд эрх мэдлийг олж авахын тулд хүмүүсийг шийтгэж, маш их мууг үйлдэж, чуулганы ажилд ноцтой саад учруулдаг. Бас антихристүүд бол мөн чанартаа ямар ч хүн чанаргүй муу хүмүүс. Тэд хэчнээн их мууг хийсэн ч гэмших нь битгий хэл, харамсдаг ч үгүй. Ердийн завхарсан хүмүүс өөрсдийн мэдэлгүй нэр хүнд, байр суурийн төлөө аливааг ярьж, хийдэг ч эрүүл ухаан, мөс чанартай, үнэнийг хүлээн авч, өөрийгөө эргэцүүлж чаддаг. Буруу замаар орсныхоо дараа тэд ах, эгч нарын харьцалт, Бурханы сахилгажуулалт, цээрлүүлэлтээр дамжуулан гэмшиж чаддаг. Яг л Бурханы үгэнд хэлсэнчлэн: “Хэн ч байлаа гэсэн, хэчнээн их мууг үйлдлээ ч гэсэн, эсвэл хийсэн алдаа нь хэчнээн том байлаа ч гэсэн, тэд антихрист үү, эсвэл антихристийн зан чанартай хүн үү гэдгийг тодорхойлохдоо үнэнийг хүлээн авч чаддаг эсэх, засалт, харьцалтыг хүлээн авч чаддаг эсэх, үнэхээр харамсаж байгаа эсэхэд нь үндэслэдэг. Үнэнийг хүлээн авч, засалт харьцалтыг хүлээн авч, үнэхээр харамсаж, насан туршдаа Бурханд баяртайяа үйлчилж чаддаг бол тэд гэмших санаа зорилготой бөгөөд ийм хүмүүсийг антихрист гэж ангилах ёсгүй(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). Ингээд би Жан Пин бол антихрист биш, гэрийнхэн нь антихрист бүлэглэл биш гэдгийг зүрх сэтгэлдээ мэдсэн. Би тээнэгэлзэж, хүнийг сохроор сонсоод байж болохгүй байлаа.

Би эрж хайсаар байсан. Бид хоёр юмыг өөрөөр харж байхад би яагаад зарчмыг эрж хайгаагүй мөртөө Ли Жюанийг сохроор дагасан юм бэ? Асуудлын үндэс нь юу байв? Би Бурханы үгээс энийг санасан: “Чи Христийн даруу занг бус, харин эрхэм хүндтэй байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухааныг биш, харин бузар булай ертөнцөд хөлбөрдөг тэдгээр самуун явдалтныг эрхэмлэн хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахил агнаж, цадиггүй амьдардаг тэдгээр үхдэлийг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, үгээр л чамайг тэтгэж, хянаж байдаг тэр дураараа антихристүүдийн тэвэрт дуртайяа очдог. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, нөлөө рүү хандсан хэвээр байна. Гэсэн ч, Христийн ажил хүлээн авахад хэцүү санагдаж, чи үүнийг хүлээн авахыг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?). Бурханы үгийг уншаад би хүнийг биширч, дагадгаа ойлгосон, учир нь миний итгэлд Христ эн тэргүүнд байгаагүй, харин би байр суурь, эрх мэдлийг шүтсэн. Ли Жюань дээд түвшний удирдагч, бас ажил хянахдаа сайн шийдэл олдог байсан учраас Ли Жюань үнэнийг мэддэг гэж бодсон болохоор би түүнийг хүндэлж, биширсэн. Тийм ч учраас түүнтэй хамтран ажиллах үед надад өөрийн гэсэн санаа, санал байгаагүй. Би Ли Жюанийн хэлсэн бүхнийг хийж, түүний үгийг үнэн гэж үзсэн. Жан Пин, Жан Пиний гэрийнхнийг хөөх ёстой юу гэх зэрэг чухал зүйл дээр ч би Ли Жюанийг сохроор дагасан нь тэр гэр бүлийг чуулганд буцааж авах явдлыг саатуулж, тэдний амийн оролтыг саатуулсан. Бурхан хүн тус бүрийн амийг нандигнадаг. Хуурамч удирдагчдад дарлуулсан хүмүүс чуулганы амьдралаар удаан амьдарч чаддаггүй, аргаа баран, зовж шаналан, харанхуйд амьдардаг. Гэтэл би Бурханы хүслийг бодолцоогүй—бусдын амийн оролтод хариуцлага үүрээгүй. Жан Пингийн гэр бүлийн асуудал дээр би үргэлж хүний үгийг сонсож, маш их будилсан. Тэр сүнслэг харанхуй, өвдөлт байгаагүй бол би сэрэхгүй, харин буруу юм хийсээр байх байсан. Би гэмшин Бурханд залбирч, “Бурхан минь! Би хүнийг шүтэж, дагасаар байхыг биш, Таныг агуу хэмээн хүндэлж, үнэний зарчмын дагуу үйлдэхийг хүсэж байна” гэсэн. Дараа нь Ли Жюаньтай уулзах үедээ үзэл бодлоо хуваалцтал “Энэ талаар дараа хэлэлцье” гэж ёозгүй хэлээд, ярианы сэдвийг өөрчилсөн. Өөрийнхөө үзэл бодолтой зууралдаж, бусдын амийг хайхрахгүй байгааг нь хараад миний уур их хүрч, юу ч боллоо гэсэн, Жан Пиний гэр бүлийн нөхцөл байдлыг удирдагчдаа хэлнэ гэж шийдсэн юм. Хэд хоногийн дараа удирдагч хэдэн ажил хийхээр ирээд, Ли Жюань цэвэрлэгээний ажилд дур зоргоороо хандаж, хүмүүсийг зарчмын эсрэг дураараа тодорхойлж, чуулганы ажилд ноцтой саад хийснийг илчилж, халсан. Мэдээж Жан Пиний хэрэг дээр Ли Жюань буруутайгаа сайн мэдэж байсан ч хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй, Жан Пиний талаар судалж, түүнээс өө олох хүмүүсийг өөрийн биеэр зохицуулж, Жан Пинийг, гэр бүлтэй нь антихристүүд болгон хөөхөөр шийдчихсэн байсан. Би үнэхээр уурласан. Ли Жюань байр сууриа хамгаалахын тулд ах, эгч нарын амийг хайхраагүй Энэ дэндүү муу үйл. Хамт өнгөрүүлсэн үеэ эргээд бодоход байнга шаргуу хөдөлмөрийнхөө тухай ярьдаг байсан болохоор нь Ли Жюанийг би үнэнийг эрэлхийлдэг хүн гэж үзээд, үнэнд үндэслэн үйлдлийнх нь сэдэл, мөн чанарыг задлан шинжлээгүй. Үнэхээр туршлагаа хуваалцах гэдэг нь Бурханы шүүлтээр дамжуулан юу мэдэж авч, ямар үнэнийг олж мэдсэн, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд ямар үнэнийг хэрэгжүүлснээ ярих явдал юм. Гэтэл Ли Жюань жинхэнэ ойлголтын тухай ярьж чадаагүй. Ярьсан тэр хэцүү үеүд нь зөвхөн өөрийгөө өргөмжилж, гэрчлэх, бишрүүлэхийн төлөө байж. Тэр антихристийн замаар явж байжээ. Тэгээд би Ли Жюанийг ялган таньж чаддаг болж, өөрийгөө улам их үзэн ядсан. Би олон жил итгэгч байсан ч Бурханы үгээр аливааг хараагүй. Зүгээр л хүмүүсийн авьяас билиг, хэв чанарыг харж, байр суурь, эрх мэдлийг биширч, Ли Жюанийг даган мууг хийж, хүмүүсийг эндүүрэн хөөх дөхсөн. Би үнэхээр сохор, мунхаг байж! Ингэж бодоод би айж эхэлсэн.

Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан: “Хэн нэгнийг ах эгч нар удирдагчаар сонгох буюу Бурханы гэрээс тодорхой нэг ажил хийлгэх юм уу тодорхой үүрэг гүйцэтгүүлэхээр дэвшүүлэхэд энэ нь тэр хүн онцгой байр суурь, ялгамж чанартай, түүний ойлгодог үнэн бусад хүнийхээс илүү гүнзгий, тоогоор илүү олон гэсэн үг биш—энэ хүн Бурханд захирагдаж чаддаг, Түүнээс урвахгүй гэсэн үг бүр ч биш. Мэдээжийн хэрэг Бурханыг мэддэг, Бурханаас эмээдэг гэсэн үг ч бас биш. Үнэндээ тэд үүний алинд нь ч хүрээгүй; дэвшүүлж, хөгжүүлэх нь зүгээр л шууд утгаараа дэвшүүлж, хөгжүүлэх явдал бөгөөд Бурхан тэднийг томилж, батламжилсан гэсэн үг биш. Тэднийг дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь тэд дэвшчихээд хөгжихөө хүлээж байгаа гэсэн л үг юм. Ийнхүү хөгжүүлэхийн эцсийн үр дүн нь тухайн хүн үнэнийг эрэлхийлдэг эсэх, үнэнийг эрэлхийлэх замыг сонгож чадах эсэхээс хамаардаг. Тиймээс чуулган дахь хүнийг удирдагч болгохоор дэвшүүлж, хөгжүүлэхэд тэднийг ердөө л шууд утгаар нь дэвшүүлж, хөгжүүлдэг; энэ нь тэд аль хэдийн мэргэшсэн удирдагч юм уу, чадвартай нэгэн, эсвэл хэдийн удирдагчийн ажлыг гүйцэтгэх чадвартай бөгөөд бодитой ажил хийж чаддаг гэсэн үг биш—тийм биш. Ихэнх хүн эдгээр зүйлийг тодорхой хардаггүй, төсөөлөлдөө найдаад тушаал дэвшсэн энэ хүмүүсийг хүндэлдэг боловч энэ нь буруу юм. Хэчнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй, дэвшүүлсэн хүмүүс үнэхээр үнэний бодит байдлыг эзэмшсэн байдаг уу? Заавал тийм байдаггүй. Тэд Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг амжилттай биелүүлж чаддаг уу? Заавал тэгдэг юм биш. Түүнд хариуцлагын мэдрэмж байдаг уу? Чин үнэнч байдал бий юу? Бурханд захирагдаж чаддаг уу? Асуудал тулгарахад үнэнийг эрж хайж чаддаг уу? Энэ бүхэн нь мэдэгдэхгүй. Бурханаас эмээдэг зүрх сэтгэл тэр хүнд байдаг уу? Бурханаас хэр их эмээдэг вэ? Тэр аливааг хийхдээ хүслээ дагах магадлалтай юу? Бурханыг эрж хайж чаддаг уу? Удирдагчийн ажлыг гүйцэтгэх хугацаандаа Бурханы хүслийг эрж хайж, Бурханы өмнө байнга, тогтмол очдог уу? Хүмүүсийг үнэний бодит байдалд ороход нь залж чиглүүлж чаддаг уу? Тэд ийм зүйлсийг шуудхан хийж чадахгүй нь лавтай. Сургалт аваагүй, туршлага дэндүү бага учраас эдгээр зүйлийг хийж чадахгүй. Тийм ч учраас хэн нэгнийг дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь тэр хүн үнэнийг аль хэдийн ойлгодог болсон гэсэн үг биш, бас үүргээ аль хэдийн хангалттай гүйцэтгэх чадвартай болсон гэж хэлж байгаа юм биш… Ямар учраас Би үүнийг хэлж байна вэ? Бурханы гэрт дэвшүүлж, хөгжүүлж байгаа төрөл бүрийн авьяастнуудад зөв хандах ёстой, энэ хүмүүст шаардлага тавихдаа хатуу байх ёсгүй гэдгийг хүн бүрд хэлэхийн тулд юм. Мэдээж тэдний талаар бодитой бус санаа бодолтой байж болохгүй. Тэднийг хэт өндөр үнэлж, хүндлэх нь тэнэг хэрэг, бас хэтэрхий хатуу шаардлага тавих нь ч хүнлэг биш, бодитой биш юм. Тэдэнд хандах хамгийн үндэслэлтэй зам юу вэ? Тэднийг жирийн хүн гэж бодож, эрж хайх шаардлагатай асуудал гарч ирэхэд тэдэнтэй нөхөрлөж, бие биеийнхээ хүч чадлаас суралцаж, бие биеэ нөхөх нь зөв юм(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үг маш тодорхой байна. Удирдагчаар сонгогдоно гэдэг нь үнэнийг мэддэг, үүргээ хангалттай биелүүлж чадна гэсэн үг биш. Удирдагч ч гэсэн завхарсан байдаг. Удирдагч өөрийн хүсэл, туршлагаараа явж, зарчмыг зөрчиж магадгүй юм. Бид хэн нэгнийг сохроор дагалгүй, үнэний зарчмын дагуу хүмүүсийг ялган таних ёстой. Дээрээс нь үнэний талаарх удирдагчдын нөхөрлөл гэрэлтүүлэлттэй байж болох ч тэр нь Ариун Сүнсний гэгээрэл тул үүнийг Бурханаас хүлээн авах ёстой. Бид хүнийг сохроор биширч, дагах ёсгүй. Удирдагчийн ажилд алдаа, эндэгдэл гарвал, эсвэл тэд үнэний ямар нэг зарчмыг зөрчвөл үүнийг зөв зохицуулах ёстой. Хайраар хэлж өгч, тусламж санал болгож болно, ингэснээр тэд өөрчлөгдөж, юмыг зармын дагуу хийж чадна. Гэхдээ би байр суурь, эрх мэдлийг биширдэг байсан болохоор Ли Жюань дээд түвшний удирдагч байсан учраас үнэнийг надаас илүү мэдэх ёстой гэж эндүүрсэн. Миний бодол үнэхээр үндэслэлгүй байж. Олон жил удирдагч байсан, тодорхой ажлын туршлагатай, зарим нэг хоосон сургаал ярьдаг, асуудлыг шийдэж чаддаг байлаа гээд Ли Жюань үнэнийг ойлгосон гэсэн үг биш. Ли Жюанийг энэ өнцгөөс харвал нөхөрлөл, ойлголт нь ихэвчлэн гайхалтай сонсогддог, бас юмыг ойлгохгүй үедээ үзэл бодолтойгоо зууралдалгүй, үнэнийг эрж хайх ёстой гэж бидэнд хэлдэг байсан ч асуудалтай тулгараад Ли Жюань үргэлж өөрийнхөөрөө хийж, бусдын зөвлөгөөг огт хүлээж аваагүй, ерөөсөө эрж хайгаагүй. Ямар ч бодит байдалгүйгээр ердөө л хоосон сургаал ярьсан. Ли Жюань биеэ тоосон, сатанлаг уг чанараа огт эргэцүүлж, ойлгоогүй, байр сууриа хадгалахын тулд хүмүүсийг хайхрамжгүй хөөхөд бэлэн байсан. Хуурамч удирдагч, антихрист гэдэг нь тодорхой байсан.

Тэрний дараа Жан Пинийг гэрийнхэнтэй нь чуулганд буцаан авсан. Хоёр сар гаруйн хугацаанд чуулганы амьдралаар амьдарч чадаагүй учраас тэдний туулсан сүнслэг шаналлыг бодоход надад үгээр хэлэхийн аргагүй муухай санагдсан. Би үнэнийг эрж хайлгүй, зүгээр л хүний үгийг сонссондоо өөрийгөө үзэн ядсан. Хэрэв би үнэний зарчмыг эрж хайж, тэр дор нь чуулганд буцаан авсан бол тэдний амийн оролт тэгж их хойшлогдохгүй байх байлаа. Тэр үед би, хүнийг сохроор шүтвэл түүнтэй хамт мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэх магадлалтайг ойлгосон. Бас хүн дагаж ийм аймаар мууг үйлдтэлээ будилуу, сохор байснаа үзэн ядсан. Хожим нь би Бурханы үгээс энийг уншсан юм: “Бурханд итгэх итгэлийг тодорхойлох хамгийн энгийн арга бол Бурхан байдаг гэдэгт итгээд, энэ суурин дээрээ Түүнийг дагаж, Түүнд дуулгавартай байж, Түүний ноёрхол, зохион байгуулалт, зохицуулалтыг хүлээн авч, Түүний үгийг сонсож, Түүний үгийн дагуу амьдарч, бүх зүйлийг Түүний үгийн дагуу хийж, жинхэнэ бүтээгдсэн зүйл байж, Түүнээс эмээж, муугаас зайлах явдал юм; зөвхөн энэ л Бурханд итгэх жинхэнэ итгэл мөн. Бурханыг дагах гэдэг нь энэ юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүн шашинд итгэж, шашны зан үйлд оролцсоноор аврагдах боломжгүй). Бурханд итгэхдээ, Бурханаас эмээж, Бурханыг агуу хэмээн хүндэлж, үнэний зарчмыг эрж хайх нь бидний баримтлах ёстой наад захын зүйл гэдгийг Бурханы үг надад харуулсан. Хэн ч байсан хамаагүй, хэлсэн үг нь үнэнд нийцэж л байвал түүнийг дага. Хүний үзэл, төсөөллөөс үүдсэн юунаас ч эрс татгалз. Бүх зүйл Бурханы үгээр явах ёстой. Энэ бол Бурханд итгэх жинхэнэ итгэл, Бурханыг үнэхээр дагаж байгаа хэрэг. Бурханд талархъя! Надад Бурханыг дагах ирээдүйн зам минь тодорхой санагдсан.

Нэг өдөр чуулганы удирдагч Минги эгчтэй хүмүүсийг сургах талаар ярилцах үед, Жао Шюньжэнь эгч ямар нэг зүйл зүйл тохиолдоход өөрийгөө таньж мэдэж чаддаг, үнэний талаарх нөхөрлөл нь бодитой тул усалгааны ажлын зааварлагчаар хөгжүүлж болох юм гэлээ. Гэвч Шюньжэньтэй харилцах үедээ би хэв чанаргүй, үнэний талаар цэвэр ойлголтгүй болохыг нь олж мэдсэн. Шюньжэнь үүрэгтээ үнэхээр идэвхгүй, хэдэн сар дараалан үр дүн гаргаагүй, сайн нэр дэвшигч биш байлаа. Гэхдээ Минги Шюньжэнийг санал болгосон болохоор би өөрийгөө юмыг зөв харахгүй байна уу даа гэж бодоод, Минги олон жил чуулганы удирдагч байсан учраас ялган таних чадвар нь надаас илүү байж таарна, зүгээр л Мингигийн хэлснээр хийе гэж бодсон. Гэхдээ ингэж бодохоор гэм буруутай мэт санагдаж, Мингигийн байр суурь, удирдагчаар ажилласан хугацаанд нь анхаарч байгаагаа ойлгосон. Би дахиад л байр суурь, эрх мэдлийг шүтэж, хүнийг дагаж байсан биш үү? Би Жан Пин, Жан Пиний гэрийнхний талаар бодсон. Эрх мэдлийг биширч, зарчмыг баримтлахгүй байсны үр дагавар миний хувьд зовлонтой байсан. Дахин ийм зүйлтэй тулгараад, би зарчмыг баримталж чадахгүй, тохиромжгүй хүнийг дэвшүүлэхэд тусалбал ах, эгч нарын амийн оролтыг саатуулах байлаа. Минги удирдагч байлаа гээд үнэнийг мэддэг эсвэл хүмүүсийг төгс ойлгодог гэсэн үг биш. Мингигийн санал ердөө л миний бодож үзэх зүйл, Шюньжэнийг хөгжүүлэх эсэх нь зарчимд үндэслэж байгаа эсэхийг би бодох ёстой байсан. Дараа нь би Шюньжэнийн талаар хэдэн үнэлгээ цуглуулсан нь Шюньжэнь хэв чанаргүй, бодит ажил хийгээгүй, сайн нэр дэвшигч биш гэдгийг баталсан. Би Мингитэй санал бодлоо хуваалцахад Минги санал нийлсэн юм. Хэн нэгнийг сохроор дагахгүй, харин үнэнийг хэрэгжүүлэх нь сэтгэл амар байх цорын ганц арга зам гэдгийг би зүрх сэтгэлдээ мэдэрсэн. Жан Пин, Жан Пиний гэрийнхэнд тохиолдсон явдлаас хойш гурван жил гаруй хугацаа өнгөрсөн ч энэ хэрэг миний зүрх сэтгэлд үүрд үлджээ. Энэ мартагдашгүй сургамж надад Бурханд итгэнгээ хүнийг дагахын үр дагаврыг харуулсан. Үнэнийг эрж хайж, юмыг үнэний дагуу хийх нь Бурханыг дагаж, Бурханы сайшаалыг хүртэх цор ганц арга зам гэдгийг би бас мэдэрсэн.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Алдар нэр, ашиг хонжооны дөнгө

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр,...

Илүү сайн гэрчлэгч байж сурах нь

Чимээгүй, Хятад Өнгөрсөн жилийн 6-р сард би усалгааны санваартнаар сонгогдоод, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж хүлээн зөвшөөрсөн...