Байр суурийн дөнгөнөөс чөлөөлөгдлөө

2022-01-21

Владия, Франц

Өнгөрсөн жил манай чуулганы удирдагч Лаура эгч бодитой ажил хийхгүй байснаас солигдсон юм. Бүгд хэлэлцэж ярилцсаны эцэст түүний оронд намайг чуулганы удирдагчаар дэвшүүлэв. Энэ бол цоо шинэ үүрэг гэдгийг мэдэж байсан учраас сонгогдсон даруйдаа маш их дарамттай санагдаж эхлэхийн зэрэгцээ үнэхээр баяртай байлаа, учир нь байр суурийн төлөөх хүсэл минь биелсэн юм. Хэв чанар, ажиллах чадвараас минь болоод чуулганы удирдагчийн албан тушаалд намайг томилсон гэж бодож байлаа. Үүргээ нэг бүрчлэн биелүүлэхийн тулд бүхнээ зориулж, ойлгохгүй байгаа зүйлдээ идэвхтэйгээр тусламж эрж хайж, ах эгч нараа үргэлж хянаж, тэдэнтэй нөхөрлөх Бурханы үг олж байв. Чуулганд саяхан нэгдсэн ах эгч нарыг би байнга усалдаг байсан, тэднийг “Баярлалаа эгч ээ” гэж инээмсэглэн хэлэхэд нь дуртай байв. Тэр үед нэг хором ч гэсэн зүгээр байхыг хүсэхгүй, бүх ажлыг өөрөө хийхийг л хүсэж байв.

Гэхдээ эцэст нь их сургуулийн шалгалттай байсан тул ердийнхөөсөө бага ажил хийх хэрэгтэй болсон. Шалгалтаа дуусгаад цуглаанд эргэж ирэхэд ах эгч нар ахиц гаргасан байгааг харсан юм. Бусад хүний зарим асуудлыг шийдвэрлэхэд туслах Бурханы үгийг олж чадах хоёр эгч манай бүлэгт байлаа. Энэ нь үнэхээр сайн зүйл боловч үнэндээ бага зэрэг бухимдал төрсөн юм. Ах эгч нарт би хэрэггүй, над дээр дахиж ирэхгүй гэж надад бодогдож байв. Нэг удаа бүлгийн цуглаан дээр очиход тэнд байдаг ах эгч нар нөхөрлөж нэг их чаддаггүй байсан боловч энэ удаад Эвелин эгч хүн болгонтой маш сайн харилцаж байгааг харлаа. Эгч бүх хүнд элэгсэг, тэвчээртэй хандаж, Бурханы үгийн талаарх ойлголтоо ярилц гэж урам өгч байв. Эгчийн зоригжуулалт, удирдамжаар бүх хүн идэвхтэйгээр ярилцаж, эгчтэй нэлээд дотно байх шиг санагдаж байлаа. Үүнийг хараад энэ бүхэнд нэлээд урам хугарч, нэг л өдөр Эвелин эгч миний орыг эзэлж магадгүй санагдаж, жинхэнэ хямрал шиг санагдаж байлаа. Тун удалгүй, нэг эгч манай бүлгийн бүх хүнээс багахан зөвлөгөө хүсэж зурвас явуулсныг нь харвал “Хүн Бурхан өмнө зүрх сэтгэлээ хэрхэн тайван болгох вэ?” гэж асуусан байв. Намайг хариулах гэж байтал Эвелин эгч бүлэг рүү Бурханы үгийн зарим хэсгийг өөрийнхөө бага зэрэг ойлголттой хамт явуулсан юм. Миний бодлоор эгчийн олсон хэсэг нэлээд тохиромжтой, ойлголт нь бодитой, дагах хэрэгжүүлэлтийн замыг гаргаж тавьсан. Нэмж хэлэх зүйл надад үлдээгүй, нэлээд гунигтай санагдаж байлаа. Би энэ бүлгийг хариуцдаг байсан, асуудлыг нь шийдвэрлэхэд туслах Бурхан үгийг би л олдог байсан. Надад ингэж бодогдож эхлэв, хэрвээ эгч хүн болгоны асуултад хариулахдаа ийм санаачилгатай байвал бүх хүн намайг юу гэж бодох юм бэ? Удирдагч нь асуултад нь хариулж чадсангүй гэж бодох болов уу? Би эгч шиг чадварлаг байсангүй юу? Хэрвээ эгч бусад бүх хүнд туслахдаа үргэлж ийм урам зоригтой байвал бусад ах эгч намайг хэрэггүй удирдагч гэж бодох болов уу? Энэ тухай ихээхэн бодоод эгчид атаархаж эхлэв. Тэр ч байтугай “Ингэж болохгүй, би танаас илүү шаргуу ажиллах хэрэгтэй. Та намайг дийлж чадахгүй” гэж бодогдлоо. Гэвч дараа нь би байнга алдаа гаргаж эхлэв. Маш энгийн даалгавар гүйцэтгэхдээ хүртэл алдаа гаргаж, нэг удаа бусад удирдагч, санваартнуудад цуглааныхаа цагийг сануулахаар илгээх гэж зурвас бичээд санаандгүй шинээр элсэгчдийн бүлэг рүү андуураад явуулчихсан байлаа. Нэг эгч утасдаж надад хэлсний дараа л буруу бүлэг рүү явуулснаа ухаарсан юм. Надад маш эвгүй байсан болохоор зурвасаа хурдхан устгасан. Энэ нэг их сүртэй хэрэг биш ч гэсэн надад тун муухай санагдсан юм. Тухайн үедээ би шинээр элсэгчийн бүлгийг удирдагчийн бүлэгтэй андуурч яаж чадав аа? гэж бодож, ойлгож чадахгүй байв. Тэр мөчид ямар ч хэрэггүй амьтан шиг, юу ч зөв хийж чадахгүй юм шиг санагдаж байлаа. Мөн их сургуулийн шалгалттай байсан тул бүх үүрэгтээ өөрийгөө бүрэн зориулж чадахгүй л байв. Би дотроо “Ингээд дууслаа. Миний үүргийг тохируулах ёстой болно. Миний оронд Эвелин эгчийг тавина” гэж бодож байлаа. Үүний дараа үнэхээр сэтгэлээр унаж, үүргээ ердөө л оромдсон болж, юу ч хийхийг хүсэхгүй болж, цуглааны үеэр цаг явж өгөхгүй байх шиг санагдаж, заримдаа бүр цуглааны үеэр Фэйсбүүк ухаж эхлэн, амьдралд минь огт хэрэггүй хөгжилтэй видеонуудыг хүртэл үзэж эхэллээ. Би бүх цуглааны өмнө үргэлж бэлдэж, Бурханы үгийг тунгаан бодож байхдаа ачаа үүрч, ах эгч нарынхаа хэн нэгний шийдвэрлэгдээгүй асуудлын талаар, ах эгч нартай хэрхэн нөхөрлөх хэрэгтэйг боддог байлаа. Гэвч би тийм ачаа үүрэхээ больж, Бурханы үгийг тунгаан бодохоо больсон. Нэг удаа оройн цуглааны өмнө бүр гадуур гарч хувцас худалдаж авч, цуглаан эхлэхээс хэдхэн минутын өмнө гэртээ ирсэн юм. Өглөөд Бурханы үгийг хайнга уншиж, ах эгч нараар тунгаан бодуулахын тулд бүлэг рүү илгээсэнгүй. Тухайн үед зүрх сэтгэл минь Бурханаас нэлээд хол санагдаж байсан, тиймээс би Бурханд залбирч, Бурханд ингэж хэлсэн юм: “Төгс Хүчит Бурхан минь, би Танаас холдсоноо мэднэ. Мөн үүрэгтээ тааруухан хандаж байгаагаа мэднэ. Би гэмшихийг хүсэж байгаа ч зүрх сэтгэл минь маш сул дорой байна. Та надад тусална гэж найдаж байна.”

Дараа нь Бурханы зарим үгийг уншсан нь надад үнэхээр тусалсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс сэтгэлийнхээ гүнд сөрөг, сул дорой байдал, сэтгэлийн хямрал, эмзэг байдал; байнгын өөдгүй санаархал; эсвэл нэр хүнд, аминч хүсэл, өөрсдийн ашиг сонирхолд үргэлж автах явдал гэсэн хэдэн буруу байдал өвөрлөдөг; эсвэл тэд өөрсдийгөө хэв чанар муутай, зарим төрлийн сөрөг байдалтай гэж боддог. Тувт эдгээр байдалд амьдрахад Ариун Сүнсний ажлыг олж авахад чамд маш хэцүү. Хэрвээ Ариун Сүнсний ажлыг олж авахад бэрхшээлтэй байдаг бол чиний дотор эерэг зүйл багахан байх бөгөөд үнэнийг олж авахад бэрх байх болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Тэгээд энэ хэсгийг унших үед зүрх сэтгэл минь үнэхээр хөдөлсөн юм. Бурхан миний асуудлыг тов тодорхой хэлсэн. Бусад хүн албан тушаалыг минь авна гэж бодсон учраас би сөрөг байдалд, үүргээ биелүүлж чадахгүй амьдарч байж. Байр сууринд минь заналхийлж байна гэж айсан нь намайг маш сул дорой болгож, Бурханаас, мөн ах эгч нараас намайг холдуулсан.

Бурханы үгийн өөр нэг хэсгийг би “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (3)”-ээс. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан өөрсдийг нь шүүж, гэсгээхээс өмнө хүмүүс олон сөрөг байдалтай тулгарна. Жишээ нь, хүмүүст байнга харагддаг сөрөг байдал байна: Бусад хүн үүргээ өөрөөс нь илүү үр бүтээлтэй гүйцэтгэхэд тэд сөрөг байдаг; бусдын гэр бүл өөрийнхөөс нь илүү эв нэгдэлтэй байхад тэд сөрөг байдаг; бусдын нөхцөл өөрийнхөөс нь дээр, эсвэл хэв чанар нь өндөр байхад тэд сөрөг байдаг; тэднийг арай эрт сэрээх үед, үүрэг нь зүдэргээтэй байх үед—бага зэрэг сэтгэлээр унах үедээ ч сөрөг байдаг. Юу ч болж байсан тэд сөрөг байдаг… Сөрөг байдал гэдэг нь хүмүүст асуудал байна гэсэн үг: Тэд үнэнийг хүлээж авч чадахгүй, Бурханы хийдэг бүхэнд байнга сэтгэл дундуур байдаг; түүнчлэн үнэнийг огтхон ч хэрэгжүүлдэггүй. Бурхан яагаад ийм хүмүүст уриалгахан хэвээр байх юм бэ? Эрүүл ухаангүй хүмүүст хандах Бурханы хандлага юу вэ? Тэр тэднийг хаяж, үл тоодог. Чи хүссэнээрээ итгэ; итгэх үү, үгүй юу гэдэг нь чиний хэрэг; хэрвээ чи үнэхээр итгэж, эрэлхийлдэг бол шангаа хүртэнэ; итгэхгүй, эрэлхийлэхгүй бол хүртэхгүй. Бурхан хүн бүрд шударга ханддаг. Хэрвээ чи үнэнийг хүлээж авдаггүй, үл захирагдах хандлагатай бол, Бурханы шаардлагад нийцдэггүй бол хүссэнээрээ итгэ мөн хэрвээ чи орхиж явмаар байгаа бол даруйхан явж болно. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй байгаа бол юу ч хийлээ гэсэн шившигтэй авир бүү гарга, эсвэл өөрийгөө бүү дөвийлгө, харин дуртай тийшээгээ даруйхан яв. Бурхан ийм хүмүүсийг үлд гэж ятгадаггүй. Түүний хандлага ийм билээ. Бүтээгдсэн зүйл гэдэг нь илэрхий байдаг мөртөө чи бүтээгдсэн зүйл шиг байхыг биш, тэргүүн тэнгэрэлч байхыг хүсдэг бол Бурхан чамд анхаарал хандуулж чадна гэж үү? Жирийн хүн гэдэг нь илэрхий мөртөө чи үргэлж онцгойлж, эрхэмлэсэн харьцаа хүсэж, мөн бүх зүйл дээр бусдаас давуу байр суурь, зиндаатай хүн байхыг хүсдэг бол чи үндэслэлгүй, эрүүл ухаангүй байна. Эрүүл ухаангүй хүмүүсийг Бурхан хэрхэн үздэг вэ? Тэр тэднийг юу гэж үнэлдэг вэ? Ийм хүмүүс эрүүл ухаангүй!(“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). Сөрөг, сул дорой байдлын минь эх үүсвэр нь чуулганы удирдагчийн үүрэгтээ хэтэрхий их санаа тавьснаас болсон гэдгийг Бурхан илчилсэн. Би байр сууриа алдахаас айж, байр сууринд үүргээсээ илүү дуртай байж. Бүхнийг удирдагчийн байр сууриа хадгалахын тулд хийж байж. Удирдагчийн үүргээ дөнгөж эхэлж байсан үеэ эргээд бодоход үүргээ гүйцэтгэхийн тулд шаргуу ажиллаж, бүр ганц хором ч амралгүй, тааруухан ажиллаад солигдох вий гэж айгаад, хоёр эгч ахиц гаргаж байгааг хараад баярлах ёстой байтал ах эгч нарт би хэрэггүй болчихвол удирдагчийн үүрэг минь утга учиргүй болж, хэн ч намайг бишрэхээ болино гэж санаа зовсон. Ялангуяа Эвелин эгч бүх зүйл дээр ямар сайн байгааг, хүн болгоны асуултад хариулж чадаж байгааг, бас хүн болгон түүнтэй дотно байгааг хараад байр сууриа хадгалж үлдэж чадахгүй гэж улам их санаа зовж, сөрөг, сул дорой санагдаж, үүргээ автоматаар гүйцэтгэхдээ тулсан. Иймэрхүү хүмүүс бол бодлогогүй хүмүүс гэж Бурхан хэлдэг. Бурхан ийм хүмүүсийг үл хайхардаг, тэд Ариун Сүнсний ажлыг олж авч чадахгүй. Тэгээд өнөөх л аюултай байдалд байгаагаа ухаараад маш их айсан. Би сайнгүй байлаа. Үргэлж сөрөг байдаг хүмүүс үнэнийг хүлээж авч чаддаггүй учраас тэдэнд дургүй гэж Бурхан бас хэлдэг. Тэд буруу санаа зорилготой амьдардаг, үүнийгээ өөрчилж ч, хаяж ч чаддаггүй. Хүн үргэлж ийм сөрөг байдалд амьдарвал эцэст нь тэднийг хойш тавьж, таягдан хаях болно. Тэр үед би ч бас үүнийг ухаарсан юм. Тиймээс Бурхан дээр очиж, улайж, гэмшин залбирч, Бурханд ингэж хэлсэн: “Бурхан минь, би буруутайгаа мэднэ. Өөрийгөө ойлгоход минь Та тусалж, байнгын сөрөг байдлаас минь гаргаж чадна гэж найдаж байна.”

Дараахан нь нэг эгч цуглааны үеэр Бурханы үгийн нэг хэсгийг уншиж, эдгээр үг бид яагаад алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн хойноос хөөцөлддөг талаар зарим нэг ойлголтыг надад өгсөн юм. “Цор ганц Бурхан Өөрөө VI”-ын дөрөвдүгээр догол мөр: Бурхан ингэж хэлсэн байдаг: “Сатан хүнийг хяналтдаа баттай байлгаж байхын тулд юу ашигладаг вэ? (Алдар нэр, ашиг хонжоо.) Тэгвэл Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрсдөдөө байгаа бүхнийг золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч үнэлгээ, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба энэ гав дөнгө биед нь байхад, хүнд үүнээс ангижрах хүч чадал ч, зориг ч байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг. Сатаны үйлдлийг одоо харвал өөдгүй муу сэдэл нь туйлын жигшүүртэй бус уу? Магадгүй өнөөдөр ч гэсэн та нар Сатаны өөдгүй муу сэдлийг нэвт шувт харж чадахгүй байгаа, учир нь алдар нэр, ашиг хонжоогүйгээр хүн амьдарч чадахгүй гэж та нар боддог. Хэрвээ хүмүүс алдар нэр, ашиг хонжоог ардаа орхих л юм бол өмнөх замаа харж чадахаа больж, өөрсдийн зорилгыг харж чадахаа болих бөгөөд ирээдүй нь харанхуй, бүүдгэр, бүрхэг болно гэж боддог. Гэхдээ алдар нэр, ашиг хонжоо нь хүнийг хүлэхдээ Сатаны ашигладаг аварга том гав дөнгө юм гэдгийг та нар нэг л өдөр аажмаар ухаарна. Тэр өдөр ирэхэд чи Сатаны хяналтыг нэгд нэггүй эсэргүүцэж, чамайг хүлэхдээ Сатаны ашигладаг гав дөнгийг нэгд нэггүй эсэргүүцнэ. Сатаны чамд суулгасан бүхнийг хаяхыг хүсэх өдөр ирэх үед чи Сатанаас бүрмөсөн салж, Сатаны чамд авчирсан бүхнийг үнэхээр үзэн ядна. Тэр үед л хүн төрөлхтөн Бурханыг гэх жинхэнэ хайр, хүсэл тэмүүлэлтэй болно(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үгийг уншсаны дараа, Сатан хүнийг хуурч, завхруулахдаа алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг ашигладаг болохыг ухаарсан юм. Сатан биднийг урхидахдаа үл үзэгдэх дөнгө ашигладаг. Би хүүхэд байхаасаа л алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн дөнгөнд урхидуулаад, сургуульд байхдаа бусдын бишрэлийг олж, дараа нь ангийн дарга болохын тулд маш шаргуу суралцаж, ангийнхан маань надаас илүү гарах вий гэж айдаг байлаа. Бурханд итгэж эхлээд, удирдагч болох үедээ байр сууриа хадгалж үлдэхийн тулд үүргээ биелүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж, надаас илүү дээр ах эгч нарт атаархаж, тэд надаас давж гараад, хүмүүсийн сэтгэл дэх байр суурь минь үгүй болох вий гэдгээс айж байв. Тэгээд хамгийн гунигтай зүйл нь юу гээч? Өөрийгөө бодож байсан шигээ ах эгч нарын дунд орлуулшгүй хүн биш гэдгээ ухаараад байр суурийн төлөөх хүсэл минь бүтэлгүйтэж, хүссэн зүйлээ авч чадаагүйн улмаас л үүргээ аргацааж эхэлсэн юм. Миний хувьд Бурханы шаардлага, миний үүрэг, хариуцлага, чуулганы амьдрал, энэ бүх зүйл чухал байгаагүй. Би Бурханыг огт хүндлэлгүй, байр суурийн төлөөх хүслээ хангахын тулд л бүхнийг хийсэн. Тэр үед л, Сатан биднийг алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн хойноос хөөцөлдөөсэй гэж хүсдэгийг ухаарсан юм. Биднийг ийм зүйлийн төлөө бие биетэйгээ тэмцэлдэж, Бурханы шаардлагыг орхиж, Бурханаас урваж, холдоосой гэж Сатан хүсдэг. Энэ бол Сатаны заль мэх. Үүнийг ухаараад би өөрийгөө үнэхээр жигшиж эхэллээ. Алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн хойноос хөөцөлдөхөө больж, Бурханы өмнө үнэхээр очиж чаддаг болохыг хүсэж байв. Дараа нь “Би ердөө өчүүхэн бүтээгдсэн зүйл” гэх магтан дуу сонсоод үнэхээр сэтгэл хөдөлсөн. “Өө Бурхан минь! Надад байр суурь байсан ч, үгүй ч одоо би өөрийгөө ойлгож байна. Хэрвээ миний байр суурь өндөр бол Таны өргөлтөөс болж байгаа бөгөөд хэрвээ дорд бол энэ нь Таны тогтоосноос болж байгаа билээ. Бүх зүйл Таны гарт оршдог. Надад ямар ч сонголт, ямар ч гомдол байхгүй. Намайг энэ улсад, энэ хүмүүсийн дунд төрнө гэдгийг Та тогтоосон бөгөөд бүх зүйл Таны тогтоосон зүйл дотор байдаг учраас би зөвхөн Таны ноёрхол дор бүрэн дуулгавартай байх ёстой. Би байр суурь боддоггүй; эцсийн эцэст би бол ердөө бүтээлүүдийн л нэг. Хэрвээ Та намайг ёроолгүй нүхэнд, гал болон хүхэртэй нуурт хийвэл би ердөө л нэг бүтээлээс цаашгүй. Хэрвээ Та намайг ашиглавал би бүтээл. Та намайг төгс болгосон ч би мөн л бүтээл. Та намайг төгс болгохгүй бол би бүтээлээс өөрцгүй учраас Таныг хайрласаар л байх болно. Би бол бүтээлийн Эзэний бүтээсэн өчүүхэн жаахан бүтээл, бүтээгдсэн бүх хүний дундах нэгэн төдий билээ. Та намайг бүтээсэн бөгөөд надад хүссэнээ хийхийн тулд одоо намайг дахин нэгэнтээ Өөрийн гарт байрлуулсан. Бүх зүйл Таны тогтоосон зүйл учраас би Таны хэрэгсэл, Таны товойлгогч байхад бэлэн байна. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бүх зүйл, бүх үйл явдал Таны гарт байдаг(“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном). Тэр үед л би өнөөдөр Бурханы гэрт ямар үүрэг гүйцэтгэх нь хамаагүй, энэ нь Бурханы томилгоо, өргөлт гэдгийг ойлгосон юм. Байр сууриас үл хамааран бүтээгдсэн зүйлийн хувьд би үүргээ үнэнчээр биелүүлэх ёстой. Энэ л зөв зам. Тэгээд бас би, Бурханы гэр дотор байр суурийн ялгаа байхгүй—үүргээ гүйцэтгэх л чухал гэдгийг ухаарсан. Тиймээс үүнийг ухаараад маш чөлөөлөгдсөн мэдрэмж төрсөн, ирээдүйн үүргээс үл хамааран үүргээ гүйцэтгэж, Бурханд таалагдахын тулд би чадах бүхнээ хийх болно.

Үүний дараа Бурханы үгээс хоёр хэсгийг уншсан нь надад гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Ах эгч нарын хамтын ажиллагаа нь нэг нэгнийхээ сул талыг давуу талаар нөхөх явц. Бусдын сул талыг нөхөхөд чи давуу талаа ашиглаж, бусад нь чиний сул талыг нөхөхөд өөрсдийн давуу талыг ашигладаг. Нэг хүний сул талыг бусдын давуу талаар нөхөж, эв найртай хамтран ажиллах гэж үүнийг хэлдэг. Эв найртай хамтран ажиллаж байхдаа л хүмүүс Бурханы өмнө ерөөгдөж чаддаг бөгөөд ийм туршлага их байх тусам улам их дадал олж, зам нь илүү гэрэлтэй болж, бүр ч амар хялбар болдог(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Эв эетэй уялдаа холбоо”). “Чиг үүрэг нь ижил биш. Нэг л бие байдаг. Дор бүрнээ үүргээ биелүүлж, дор бүрнээ өөрийн байрандаа чадлынхаа хэрээр хичээдэг, оч болгонд гэрлийн гялбаа байдаг, амийн төлөвшлийг эрж хайдаг. Тийнхүү Би сэтгэл хангалуун байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 21-р бүлэг). Бурханы үгийн энэ хоёр хэсгийг уншаад Бурханы санаа зорилгыг ойлгосон юм. Биднийг үүрэг, хариуцлагаа биелүүлж байхдаа бие биеэсээ суралцаж, бие биеэ нөхнө гэж Бурхан найддаг. Бид ямар ч албан тушаалд байсан чадах бүхнээ хийж, бүх үүргээ биелүүлэхээр эв найртайгаар хамтран ажиллах ёстой. Бурханы санаа зорилгыг ойлгосны дараа би Бурханд залбирч, байр сууриа орхиж сурч, өөр хүнийг оронд минь тавих вий гэж бодохоо больж эхэлсэн. Мөн хийж байгаа юм бүхэндээ бүх зүрх сэтгэлээ зориулж, үүргээ яаж сайн гүйцэтгэх тухай бодож сурсан. Цуглааны үеэр нөхөрлөлд санаачилгатай байж, бусад хүн нөхөрлөж байх үед үгийг нь сайтар тунгаан бодож, аливаа гэгээрэлтэй зүйлийг хурдхан тэмдэглэж авч, бусад ах эгч нараас маш их зүйл сурч болно гэдгээ ухаарсан юм. Тэгээд надаас илүү хурдан ахицтай байгаа ч юм уу илүү дээр хэв чанартай ах эгч нарт атаархах минь аажмаар багасаж, өөрийгөө орхиж, бусдаас суралцсан. Хэсэг хугацаанд иймэрхүү маягаар хэрэгжүүлсний дараа тун амар амгалан, тайван санагдаж, Бурханд улам ойртсон санагдаж байв. Үгээ ашиглан намайг шүүж, ил болгосон Бурханд талархъя. Бурхан завхарсан зан чанараа ойлгоход минь тусалсан. Намайг хайрлаж, аварсны төлөө Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Салаа зам

Би аз жаргалтай гэр бүлтэй, бас нөхөр маань надад үнэхээр сайн ханддаг байлаа. Бидний нээсэн гэр бүлийн ресторан нэлээд гүйлгээ сайтай...

Leave a Reply