Онгирсны дараа авсан хатуу сургамж

2022-01-21

Мин Руи, Хятад

2009 онд би удирдах үүрэг авсан. Дээд удирдагч маань цуглаан хийхээр ирэх болгонд бүх хүн удирдагчийн эргэн тойронд шаваад, асуудлуудын талаар нөхөрлөөч гэж хүсдэг байлаа. Би ч үнэхээр атаархсан. Хэзээ би Бурханы үгийг тийм сайн нөхөрлөөд, бүх хүнээр дэмжүүлж, тэднийг эргэн тойрондоо цуглуулж чаддаг болох бол гэж гайхсан. Тэгвэл сайхан байна гэж бодсон. Тэр оны сүүлээр, Коммунист Нам дахин нэг томоохон баривчлах ажиллагаа эхлүүлж, нэлээд аюултай боллоо. Манай удирдагчид бидэнд цуглаан хийхээр ирж чадахаа больсон. Би, “Дээд түвшний удирдагчид үргэлж биднийг усалдаг, иймд бусад маань намайг хэр сайн нөхөрлөл хийлээ ч удирдагчдын хэлсэн зүйлийг зүгээр л тоть шиг давтаж байна гэж санадаг байх. Гэхдээ удирдагчид ирэхгүй байгаа болохоор надад бодит чадвараа харуулах боломж гарлаа” гэж бодож байсан. Яг удирдагчид шиг сайн нөхөрлөл хийж, асуудал шийдвэрлэж чаддаг, тэдний туслалцаагүйгээр ч бүх зүйлийг сайн зохицуулж чаддаг гэдгээ бүх хүнд харуулахын тулд илүү их Бурханы үг сурах ёстой байлаа. Тэгвэл бүх хүнээс дэмжлэг, сайшаал хүртэх байсан. Иймээс би Бурханы үг уншихаар үнэхээр эртлэн босож, бүх хүнд туслахын тулд асуудлын голыг ойлгох, шинэ ойлголт нөхөрлөх гэж тархиа гашилгаж эхэлсэн. Өөрийгөө хэв чанартай, ажигч, нөхөрлөл минь урам зориг бадраадаг гэж бодогдуулж, тэдэнд өөрөөр харагдах гэсэндээ хүмүүст гэгээрэхэд нь тус болохын тулд юу гэж хэлж болох талаар цуглаан дээр үргэлж бодож байлаа. Бас нөхөрлөлөө хамгийн өргөн хүрээтэй, гэгээрэлтэй нь болгохын тулд үргэлж эхлээд бусдаар нөхөрлөлийг нь хийлгээд, дараа нь өөрийнхөө ойлголтыг хуваалцдаг байсан.

Хамтран зүтгэгчдийн уулзалт дээр, зарим багийн ахлагч үүрэгтээ залхуу, хариуцлагагүй, ажилдаа хоцорч байгааг би олж мэдсэн. Үүнд жаахан санаа зовоод, Бурханы ажлын хандлагыг тэдэнд харуулж, үүрэгт нь тэднийг шавдуулах Бурханы үг олох ёстой юм байна, тэгвэл миний нөхөрлөл өөрсдөд нь тусалсныг тэд бүгд мэднэ гэж бодлоо. Би эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг ойлгох талаарх Бурханы зарим үгийг тэдэнд уншиж өгчхөөд, дараа нь хоолойгоо засан, “Бурхан илрээд, үнэнийг илэрхийлдэг. Энэ нь төгс болгуулах алдаж болшгүй, үнэлж баршгүй боломж. Хэрвээ бид биеийн амрыг харж, цагаа үрж, үүрэгтээ залхуурвал ялагчид болох боломжоо алдаж, гамшигт унаад, уйлж, шүдээ хавирна шүү дээ!” гэж хэлсэн. Намайг урам зориг орох тусам тэд улам бүр анхааралтай сонссон, тэгээд залхуурахаа больж, үүргээ сайн хийнэ гэцгээлээ. Нэг эгч, Бурханы үгийн энэ хэсгийг маш их уншсан ч үнэнхүү ойлгоогүй байж гэдгээ сэтгэл хөдлөн хэлсэн. Миний нөхөрлөл өөрт нь яарах сэтгэл өглөө, үүрэгтээ хоёрын хооронд юм хийх, тав тух эрэлхийлэхээ болиод, ажилдаа шамдан зүтгэдэг болно гэсэн. Би зүгээр л бусад удирдагчийн хэлсэн үгийг тоть шиг давтаж байна гэж бүх хүнд бодогдуулмааргүй байсан учир “Бурханы үгийг бид үнэхээр тунгаах хэрэгтэй, дээд түвшний удирдагчид бидэнтэй цуглаан хийх боломжгүй, биднийг услах хүнгүй байгаа ийм хүнд нөхцөлд бид Бурханд залбирч, Бурханы үгийг нухацтай тунгаах ёстой. Тэгвэл Бурхан биднийг замчилж, гэгээрүүлнэ” гэж тэдэнд хэлсэн. Тэгтэл өөр нэг эгч, “Та үнэхээр хэв чанартай, бас Бурханы үгийг ойлгодог юм байна. Би тан шиг ойлголтгүй” гэж бишрэн хэллээ. Бурхан алагчилж үздэггүй, бид гагцхүү төлөөс төлөх л хэрэгтэй гэж би хэлсэн ч өөртөө нууцхан сэтгэл ханамжтай байлаа. Миний хичээл зүтгэл талаар өнгөрөөгүй, бодит асуудал шийдвэрлэж чадсан мэт байсан. Би бүх хүнд бүр ч их бишрүүлэхийн тулд үргэлжлүүлэн хөдөлмөрлөмөөр байлаа.

Дараа нь нэг эгч, гэр бүлийнхэн нь Коммунист Намын худал хуурмагт хууртаад, өөрийг нь баривчлагдах вий гэж айсандаа цуглаанд явж, үүрэг биелүүлэхийг нь зөвшөөрөхгүй байна гэсэн. Эгч хүнд байдалд ороод, үүнийг яаж туулахаа мэдэхгүй байсан юм. Би агуу улаан лууны арга мэхийг яаж таньдаг болоод, анагаах ухаанд суралцахаа больсон, бас яаж гэр бүлийнхээ хориг саадыг давж, үүргээ биелүүлсэн гэдгээ ярьж өгсөн. Яаж зовсон тухайгаа тэдэнд үнэхээр сэтгэл хөдлөл оруулан ярьсан юм. Дараа нь, удирдагчид намайг тухайн үед үнэлж, хөгжүүлсэн гээд, юу сурсан, яаж өсөж хөгжсөнөө хэлсэн. Бурхан хүмүүсийг үнэхээр алагчилдаггүй, харин өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагадах л юм бол Бурхан биднийг ерөөнө гэдгийг би олж харсан гэлээ. Тэр бүгдийн дараа, тэнд байсан зарим хүн намайг тийм залуу насандаа үүргийнхээ төлөө бүх зүйлээ орхиход амаргүй байсан байлгүй, үүний хажууд өөрсдийнх нь бэрхшээл ер нь бараг ач холбогдолгүй юм байна, тэд хангалттай эрж хайхгүй байгаа юм байна гэцгээлээ. Хэдийгээр би, Бурханы үг л надад Бурханы төлөө бүх зүйлээ орхих хүч чадал өгсөн гэж хэлсэн ч үнэндээ би илүү сайн эрэл хайгуулч мэт санагдсан. Тэгээд энэ цуглааны дараа ах эгч нар намайг илүү их биширч эхэлсэн дээ. Би бас тэдний бүх хүндлэлд хөөрч байлаа. Бурханы үгэн дээр илүү шаргуу ажиллаад, тэдэнд бүр ч их бишрүүлэхийн тулд яаж нөхөрлөх тухайгаа бодно гэхээс тэсэж ядаж байсан. Цуглаан дээр ах, эгч ямар нэг төрлийн бэрхшээл дурдах бүрд би Бурханы зохих үгийг яаран олдог, тэгээд нөхөрлөл, бодит асуудал шийдвэрлэх чадвараа бүх хүнд магтуулаад, хөл газар хүрэхгүй баярладаг байлаа. Би үнэхээр л сайхан хэв чанартай, сайн нөхөрлөж чаддаг, удирдагчдын туслалцаагүйгээр ч хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж чаддаг байж магадгүй гэж санагдсан. Чуулгануудыг эргэж тойрсныхоо дараа өөрөөрөө үнэхээр бахархаж байлаа. Маш их асуудал шийдвэрлэсэн мэт санагдаж, бүх хүн миний нөхөрлөлийг сонсох дуртай байсан. Би өөрийгөө үнэхээр бодит ажил хийж чаддаг гэж бодоод, нөхөрлөлөө хэр үр нөлөөтэй байгааг харуулахын тулд хамтран зүтгэгчдэд сайтар тайлагнахыг хүссэн. Иймээс, бүх хүний асуудлыг шийдвэрлэхийн тулд Бурханы үгийг яаж нөхөрлөсөн тухайгаа бүгдийг нь тэдэнд эрхэм нандин зүйл мэт маш баяртайгаар хэллээ. Би улам бүр хөгжүүн болж, бусад маань ч бүрэн анхааралтайгаар сонсоод, тэмдэглэл хийж, нарийн ширийнийг нь алдаж өнгөрөөхөөс айн, Бурханы үгийн аль хэсгийн тухай ярьсныг минь асууж байлаа. Ли эгч, “Таны хэв чанар болон нөхөрлөл ёстой сайн юм. Удирдагчид ирж чадахгүй байгаа ч цуглааныг маань та явуулсаар байна, бас таны нөхөрлөл сайжирчхаж. Таны байнгын цуглаан байгаагүй бол бид бусадтай яаж нөхөрлөхөө мэдэхгүй байх байлаа” гэж хэлсэн. Эгч бишрэлээр бялхаж байсан юм. Үүнийг сонсоод би бүр ч сэтгэл ханамжтай болж, хэр чадавхтайг минь тэд эцэст нь олж харж чадсан мэт санагдсан. Бусдын хэлдэг зүйлийг давтах нь ямар ч ач холбогдолгүй. Би асуудал шийдвэрлэж чаддаг, тэр бол бодит чадвар байлаа. Дараа нь, хамтран зүтгэгчид маань надтай цуг эрж хайхаар бүх асуулт, асуудлаа над дээр авчирч эхэлсэн. Би Бурханы үгийг ашиглан тэдэнтэй нөхөрлөөд, тэдний талархсан царайг харах үед бүх зүйл намайг тойрон эргэлдэх мэт санагддаг байлаа.

Тэгэхэд бүх хүн надад үнэхээр талтай болсон. Дараачийн цуглаан дээр, нэг эгч намайг дугуй унаж явааг хараад, дугуйгаа тавихад минь яаран ирж тусалсан, бас дотогш ортол бүх хүн намайг тойрон бүчиж, энэ тэрийг зохицуулахад нь туслаач гэж гуйн, тодорхой нэг байдлыг яаж шийдвэрлэх вэ гэж асуулаа. Би тэдэнд бүгдэд нь эцэж цуцалтгүй тусалсан юм. Байдал энэ маягаар үргэлжилж, зарим ах эгч асуудлынхаа талаар залбирах, үнэнийг эрж хайхаа болиод, шууд над дээр ирж зөвлөгөө авдаг боллоо. Бүр манай хамтрагч болон бусад хамтран зүтгэгч хүртэл аливааг зохицуулахын өмнө миний нөхөрлөлийг хүлээн, бүхий л зүйл дээр миний зөвлөгөөг авдаг болсон. Би өөртөө үнэхээр сэтгэл ханамжтай хэвээр байсан. Өөрийгөө ёстой мундаг, чуулган дахь голлох хүн мэтээр санадаг байлаа. Нэг удаа, нэг чуулган дахь сайн мэдээний санваартныг үнэхээр биеэ тоогоод, зарчмыг дагадаггүй, хэний ч үгэнд ордоггүй гэж нэг хамтран зүтгэгч хэлсэн. Би, Бурханы үг маш эрх мэдэлтэй, тэр санваартан хэр биеэ тоодог байлаа ч үүнийг сонсох ёстой гэж бодсон юм. Тэгээд тэдний нөхөрлөл сайнгүй байгаа юм байна, чуулганы ажил хийхэд харваас илүү чадварлаг хүн шаардлагатай гэж бодлоо. Тэр асуудлыг яаж шийдвэрлэхийг надаас суралцаг гээд би өөрөө очихоор шийдсэн. Иймээс санваартнуудын уулзалт хийж, антихристүүдийн биеэ тоосон, мугуйд байдлын талаарх Бурханы үгийг маш хатуухан уншиж өгсөн юм. Сайн мэдээний өнөөх санваартан ял сонсож байгаа гэмт хэрэгтэн мэт толгой гудайлган цааш суусан. Үүнийг хараад, би голыг нь олсон Бурханы үг олох чадвартаа бүр ч их хөөрлөө. Дараа нь түүний үйлдлийн уг чанар, тэр маягаар явбал үүсэх зайлшгүй үр дагаварт дүн шинжилгээ хийсэн. Тэр маш даруухнаар буруугаа хүлээгээд, зарчмыг дагаж эхэлмээр байгаагаа хэллээ. Би тиймэрхүү хүмүүстэй Бурханы хамгийн хатуу үг ашиглан харьцах хэрэгтэй гэж бодож байсан юм. Тэгээд эргэж очин, бүх хүнтэй уулзах үедээ сайн мэдээний санваартныг миний нөхөрлөл үнэмшүүлсэн гэдгийг тэдэнд цаг алдалгүй хэлж, үйл явдлыг бүхэлд нь нэгд нэггүй тайлбарлалаа. Зөв хэсэг олох чадварыг минь бүх хүн бүр ч их биширч, би ч өөрийгөө үнэний бодит байдалтай мэт санан, юу ч намайг мухардалд оруулж чадахгүй гэж бодоод сэтгэл хөөрсөн. Гэхдээ уулзалтын дараа нэг багийн ахлагчийн хэлснээр, өнгөрсөн цуглааны маань дараа нэг шинэ эгч түүнд, Христ чуулгануудад хүмүүсийг усалж, хариулж байгаа, намайг маш сайн нөхөрлөдөг болохоор Бурхан юм болов уу гэж гайхсан гэж хэлсэн гэсэн. Үүнийг сонсоод би цочирдсон. Би цочирдсон. Тэр эгч яаж тийм харалган байж чадав аа? Би зүгээр л завхарсан хүн шүү дээ! Христийн мөн чанар, завхарсан хүмүүс хоорондын ялгааны талаар би даруйхан нөхөрлөл хийсэн ч үнэхээр сэтгэл түгшсэн юм. Би Бурханы оронд өөрийнхөө өмнө хүмүүсийг авчирч байсан гэж үү? Бурханы үгийн талаар нөхөрлөж байхад яаж тийм зүйл болж болдог байна аа? Гэхдээ дараа нь, “Тэр эгч үнэнийг ойлгодоггүй шинэ итгэгч гэдгээс энэ үүдэлтэй байх. Бусад хүний дийлэнх нь өөрсдөд нь тус болдог учраас намайг дэмжиж, нөхөрлөлд минь дуртай байдаг шүү дээ” гэж бодлоо. Ийм маягаар өөр өнцгөөс хараад, үүнийг тийм ч нухацтай хүлээн аваагүй, бас өөрийгөө эргэцүүлээгүй, харин тэр чигээрээ явж, хамаг эрчээрээ зүтгэж, бүх хүний магтаал, бишрэлд хөөрч байсан юм.

2010 оны 3-р сар нүд ирмэх зуур боллоо. Нэг өдөр би нэг айлын гэр лүү дөхөж явтал тэнд эргүүл хийж байсан энгийн хувцастай хэдэн цагдаа намайг хар тамхи зөөвөрлөсөн гээд баривчилсан. Өөрсдийнх нь хайж байгаа хүн биш гэдгийг ухаараад, намайг сулласан ч тэд миний талаар бага зэрэг сэжиглэсэн юм. Бусад гишүүнийг хамгаалахын тулд чуулган үүргийг минь түр зогсоож, бусдаас түр зуур холбоо таслуулсан. Эхэндээ, миний хамтрагч эгч чуулган дахь бүх асуудлын талаар надаас асуух гэж орой болгон ирсээр байлаа. Бас эгч өөрийг нь нөхөрлөл хийх үед бусад нь дорд үзээд, огт авч хэлэлцэхгүй байна гэсэн. Эгч бүх зүйлийг ганцаараа зохицуулж чадахгүй мэт сэтгэлээр унаж байлаа. Би өөрийгөө бас л эргэцүүлэлгүйгээр нэр нүүрийн талаар битгий санаа зов, харин Бурханд түшиглэ гээд Бурханы хүслийг эгчид нөхөрлөсөөр байсан, хажуугаар нь бас тэр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд яаж нөхөрлөл хийхийг нь хэлж өгсөн. Чуулганд би хэрэгтэй байгаа учраас үүргээ дахин хийж эхлэхийн тулд аюулгүй байдлын асуудлаа тийм ч ноцтой биш гэх талаар удирдагчдаа үг хэлэх хэрэгтэй юм болов уу гэж бодож байлаа. Гэхдээ хэд хоногийн дараа хамтрагч маань, надад зусардаж, бүх зүйлийн тухай надаас асууж, үнэний зарчмыг эрж хайхад анхаарахгүй, зүрх сэтгэлдээ Бурханыг тээхгүй байсных нь төлөө удирдагч өөртэй нь харьцсан гэж хэллээ. Удирдагч үүний уг чанар, үр дагаврын тухай яриад, цагдаа нар намайг ажиглаж байгаа тохиолдолд хэн ч надтай холбоо барьж болохгүй гэдгийг онцолсон. Тухайн үед би, үүргээсээ түр чөлөөлөгдсөн минь санамсаргүй зүйл биш, харин үүгээр Бурхан уур хилэнгээ над дээр буулгаж, үйлчлэлийг минь хураахаар бэлдсэн гэдгийг ухаарсан юм. Бурханы өмнө эргэцүүлэхээр очтол бусад маань намайг магтаж, миний нөхөрлөлийг хүсэн хүлээж буй тэр бүх мөч нүдний өмнүүр жирэлзэн өнгөрсөн. Би өөртөө дүн шинжилгээ хийж, ах эгч нарын дэмжлэг үнэхээр нөхөрлөлийн минь чанараас үүдэлтэй юу гэж өөрөөсөө асуулаа. Хэрвээ энэ үнэн бол тэр бүх хугацааны эцэст яагаад тэд үнэнийг ойлгож, аливааг зарчмын дагуу хийгээгүй юм бэ? Яагаад тэд бэрхшээл гарах үед Бурханд залбирч, түшиглэлгүй, надад найдсан юм бэ? Би Бурханы орыг эзэлж байсан юм биш үү? Тэгэхэд л би айж эхэлсэн дээ. Энэ тухай эргэцүүлж байхдаа Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан. “Та нарын тухайд гэвэл, нэг чуулганыг хариуцуулаад, зургаан сарын турш хэн ч хянахгүй бол та нар замаа алдаж эхлэх байсан. Хэрэв нэг жилийн турш хэнээр ч хянуулаагүй бол та нар чуулганыгг удирдан, замыг нь алдуулна. Хоёр жил өнгөрөхөд хэн ч хянахгүй хэвээр байвал та нар чуулганы гишүүдийг өөрсдийнхөө өмнө аваачна. Яагаад тэр вэ? Та нар энэ асуудлыг ер нь бодолцож үзсэн үү? Та нар ингэж чадах уу? Та нарын мэдлэг хүмүүсийг хэсэг зуур л хангаж чадна. Цаг хугацаа өнгөрөх тусам нэг юмаа л яриад байвал чинь зарим хүн үүнийг ялган танина; тэд чамайг хэтэрхий өнгөцхөн, гүн гүнзгий байдлаар дэндүү дулимаг гэж хэлнэ. Хоосон сургаал номлох замаар хүмүүсийг хууран мэхлэхээр оролдохоос өөр сонголт чамд үлдэхгүй. Хэрэв чи үргэлж энэ маягаараа явбал доорх хүмүүс чинь чиний арга барил, алхам болон үлгэр дуурайлыг дагаж, тэдгээр үг болон хоосон сургаалыг туулж, хэрэгжүүлэх үлгэр дуурайлыг чинь дагах болно. Эцсийн эцэст чамайг үргэлжлүүлэн номлох тусам тэд бүгд чамайг үлгэр жишээ болгохдоо тулна. Чи хоосон сургаал номлохдоо манлайлдаг тул доорх хүмүүс чинь чамаас хоосон сургаал сурч, юмс өрнөхийн хэрээр чи буруу замаар орсон байх болно. Доорх хүмүүс чинь чиний явдаг ямар ч замаар явна; тэд бүгд чамаас суралцаж, чамайг дагах тул чамд: ‘Би одоо нөлөөтэй боллоо; ийм олон хүн үгийг минь сонсож, чуулган миний эрхээр байна’ гэж санагдана. Хүний доторх энэхүү урвалтын уг чанараас үүдэн чи өөрийн мэдэлгүй Бурханыг нэр төдий удирдагч болгон хувиргаж, дараа нь өөрөө нэг төрлийн урсгал байгуулдаг. Янз бүрийн урсгал яаж үүсдэг вэ? Тэд ийм маягаар үүсдэг юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”). “Уруудаж яваа бүх хүн өөрсдийгөө өргөмжилж, өөрсдөдөө гэрчлэл хийдэг. Тэд энд тэндгүй онгирч, өөрсдийгөө дөвийлгөн явдаг бөгөөд Бурханыг огт үнэн сэтгэлээсээ авч үзээгүй. Та нарт, Миний ярьж байгаа зүйлийн талаар ямар нэг туршлага бий юу? Олон хүн байнга өөрсдийгөө гэрчилж, ‘Би ингэж ч зовсон, тэгж ч зовсон; ийм ч ажил хийсэн, тийм ч ажил хийсэн; Бурхан надад ингэж ч хандсан, тэгж ч хандсан; Тэр надаас ингэ, тэг гэж шаардсан; Бурхан намайг онцгойлон өндрөөр үнэлдэг; одоо би ийм, тийм болсон’ хэмээн хэлдэг. Зориуд тэд нэг өнгөөр ярьж, ямбархаж зогсдог. Эцэстээ зарим хүн тэднийг Бурхан гэж бодож орхидог. Тэр цэгт хүрмэгц нь Ариун Сүнс аль эрт тэднийг орхисон. Хэдийгээр одоохондоо тэднийг хөөлгүй, үл тоож байгаа ч хувь заяа нь шийдэгдсэн бөгөөд тэд шийтгэлээ хүлээхээс өөр аргагүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг”). Бурханы шүүлтийн үг болгон надад маш зовуурьтай санагдаж, үнэхээр л зүрхэнд шар ус хуруулсан. Би Бурханы үгэнд тодорхойлсон зүйл яг мөн гэдгээ ухаарсан. Бурханы үгийг нөхөрлөх үедээ би тодорхой нэг уур амьсгал, тодорхой нэг толилуулгатай байж, Бурханы үгийн махчилсан мэдлэг, хоосон сургаалын ойлголтоо бусдад хуваалцаж, аливааг яаж хийх, юу хэрэгжүүлэхийг тэдэнд хэлсэн. Тэд бүгд Бурханы удирдамжийг эрж хайлгүй, миний нөхөрлөлийг стандарт болгон ашиглаж, бүгдээрээ миний нөхөрлөлийг хүлээдэг байсан. Би бүх хүнд өөрийгөө бишрүүлэхийн тулд үргэлж туршлагаа хуваалцаж, боломж л гарвал золиос, зовлонгийнхоо талаар нуршаад л байдаг байсан. Би өөрийгөө өргөмжилж, онгирч, хүмүүсийг өөрийнхөө өмнө авчирч байсан биш үү? Бурхан намайг асуудал шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, Өөрийг нь өргөмжилж, гэрчилж, хүмүүсийг Өөрийнх нь өмнө авчраг гэсэндээ удирдагч болгон өргөмжилсөн. Гэтэл би хүмүүсийн зүрх сэтгэлд орон зай хүссэн учраас өөрийнхөө асуудлыг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэхийн тулд биш, бусдын өмнө сайрхах махчилсан мэдлэгээр зэвсэглэхийн тулд үргэлж Бурханы үг уншиж байж. Шинэлэг ойлголттой болохын тулд тархиа гашилгаж, ухаалаг санагдахын тулд хамгийн сүүлд нөхөрлөл хийхээр төлөвлөн, бүгдийг нэгтгэн дүгнэдэг байсан. Би асуудал шийдвэрлэх явдлыг онгирч, бусдад бишрүүлэх далим болгон ашиглаж, байр сууриндаа хөөрсөн. Тэр ч бүү хэл их зан гаргаж, Бурханы үгийг ашиглан бусдыг шүүж, өөрийн нэр төрийг бататгахын тулд Бурханы үгийг хэрэгжүүл гэж бусдад хатуу тушаасан. Би зүгээр л бүтээгдсэн зүйл, завхарсан хүн атлаа хүмүүст бишрүүлэхийн тулд Бурханы үгийг Бурхан Өөрөө мэт уур амьсгалтайгаар уншиж, хүмүүсийг эрх мэдэлдээ сөгдүүлэхийн тулд Бурханы хатуу үгээр шүүж байж. Би Бурхан мэт дүр эсгэж байж. Би хүн шиг биш, чөтгөр шиг, Сатан шиг аашилж байсан юм. Тэгээд хэр айхтар ёрын муу, ичгүүргүй гэдгээ ухаарсан даа. Би зүгээр ч нэг ердийн завхарсан хүн байгаагүй, харин тамд хараагдах учиртай амилсан Сатан байж! Гэхдээ би нөхөрлөх чадвараа бас л ичгүүргүйгээр бүх хүнд гайхуулж байсан. Иймээс бусад маань асуудалтай тулгарах үедээ залбирч, үнэнийг эрж хайхын оронд надаар үүнийгээ шийдвэрлүүлэхээр хүлээж, бүр үүргийг маань түр зогсоосон байхад хүртэл хамт ажилладаг эгч маань өдөр бүр өөрийгөө аюулд оруулан, чуулганы ажил надтай зөвлөлдөхөөр ирдэг байж. Эгч юун дээр ч үнэний зарчимгүй байсан юм. Ах эгч нар миний нөхөрлөлийг илүү дээр гэж бодоод эгчийг дорд үзэж, эгчийн удирдлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Би бүх хүнийг өөрийнхөө өмнө авчирч байж. Хүмүүсийг яг л антихрист шиг төөрөлдүүлж, өөрийнхөө өмнө авчирч, өөрийнхөө хаанчлалыг байгуулж байсан гэдгээ ухаараад би илүү их айсан. Асуудал маань хэр ноцтойг улам бүр ойлгосон.

Би Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан юм. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэд бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд үргэлж дайсагнасан хандлагатай байдаг, захирагдах өчүүхэн ч дур сонирхол хэзээ ч байгаагүй бөгөөд дуртайяа захирагдаж, өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Тэд эзэмшсэн ‘эрдэнэсээ’ хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрсдийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд үнэндээ иймэрхүү хэдэн хүн байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг ‘мохошгүй баатрууд’ гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд ‘ариун агаад халдашгүй дархан’ үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй хэрэгжүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт ‘хаан’ болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураах гэж оролддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ? Хагас дутуу дуулгавартай хүмүүс ч эцсийг нь хүртэл үргэлжлүүлж чаддаггүй байхад зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч дуулгавартай байдалгүй эдгээр эзэрхэг этгээд бүр ч чадахгүй!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна). Бурханы шүүлтийн эдгээр хатуу үг надад Бурхан яг тэнд, миний эцсийн үр дүнг зарлаж байгаа мэт мэдрэмж өгч, хамаг бие бадайраад, би газар сөгдсөн юм. Би Бурханы үгийн махчилсан ойлголтынхоо тухай үргэлж чалчиж, хүмүүсийн асуудал шийдвэрлэх нөхөрлөлийг тэднийг төөрөлдүүлэх далим болгон ашиглаж, хүмүүс намайг хүндэлж, надад найдаж, миний удирдлагаас хараат байгаасай гэсэндээ алхам тутамдаа өөрийгөө болон үнэнийг нөхөрлөх чадвараа өргөмжилж байж. Нэг хүн бүр намайг Бурхан гэж андуурсан. Би яг антихрист шиг хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы орон зайг эзэлж байсан биш үү? Бурхан хүн төрөлхтнийг аврахаар бие махбодтой болдог нь гайхалтай боломж, бас жинхэнэ Бурханыг олсон бүх хүн азтай байдаг. Гэтэл би үүрэг биелүүлэх боломжоо байр сууриа бататгахад ашиглаж, өөрийн мэдэлгүй хүмүүсийг Бурханаас хулгайлж, хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы орыг эзэлж байсан. Тэд намайг эзнээ гэж эндүүрч, Бурханы тэжээл, удирдамж, ерөөлийн талаар мартсан. Би ах эгч нараас аврагдах боломжийг нь булааж байж. Би тэгтлээ доошоо орж, толгодын хаан мэт аашилна гэж хэзээ ч төсөөлөөгүй юм. Тэгээд буруутайгаа мэдэрч, харууслаар дүүрч, өөрийгөө үнэхээр жигшсэн. Бурханы өмнө сөгдөн мөргөөд, нүглээ улайж, “Бурхан минь, би хараагдвал таарна! Би өөрийгөө өргөмжилж, онгирч, Таны хүмүүсийг өөрийнхөө өмнө авчирч байж. Үүргийг минь түр зогсоосноор Таны зөвт байдал харагдаагүй бол нэмж хэр их ёрын муу үйлдэх байсныг минь хэн мэдлээ. Би нэг жил гаруйн турш чуулганы удирдагч байхдаа бусдад Таныг ойлгоход нь тусалж чадаагүйгээр зогсохгүй тэднийг Танаас хол байлгаж, садаа болж, тэднийг төөрөлдүүлсэн. Би тэдэнд хор уршиг тарьснаар зогсохгүй Таны авралыг хүртэх үнэ цэнгүй юм байна. Би амьд явах ч эрхгүй, бас Таны ямарваа бүх шийтгэлийг хүртвэл таарна…” гэж хэлсэн. Үүний дараа хэсэг хугацааны турш нулимс бараг зогсолтгүй урссан. Би үнэхээр тамын үүд нээчхээд, Бурханаар илчлэгдэж, таягдан хаягдах гэж байгаа мэт санагдан, бүр Бурхан намайг аль болох эртхэн зайлуулаасай, тэгснээр би Бурханы эсрэг амьдралаар амьдрахгүй гэж найдаж байлаа.

Энэ шаналал дунд Бурханы үгийн нэг хэсгийг уншсанаа хуваалцмаар байна. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Та нарт одоо өчүүхэн төдий найдвар байгаа л бол урьдын гэм бурууг чинь Бурхан санаж байгаа эсэхээс үл хамааран ямар сэтгэлгээг баримтлах ёстой вэ? ‘Би зан чанараа өөрчилж, Бурханыг мэдэхээр эрэлхийлэх ёстой, Сатанд дахин хэзээ ч хууртахгүй, Бурханы нэрийг шившиглэх юуг ч дахин хэзээ ч хийхгүй байх ёстой.’ Хүмүүс аврагдаж чадах эсэх, тэдэнд ямар нэг найдвар бий эсэхийг тодорхойлдог гол зүйлс юу вэ? Номлол сонссоны дараа үнэнийг ойлгож чаддаг эсэх, үнэнийг хэрэгжүүлж чаддаг эсэх, өөрчлөгдөж чаддаг эсэх чинь чухал. Эдгээр нь гол түлхүүр юм. Хэрэв чи ердөө харуусаж, аливааг хийхдээ зүгээр л өнөөх хуучны аргаараа хүссэнээ хийж, үнэнийг эрж хайхгүйн сацуу хуучин үзэл бодол, хуучин дадалтайгаа зууралдсаар, огт ойлголтгүй байдаг төдийгүй улам дордсоор байдаг бол чамд найдлага үгүй бөгөөд чамайг хаях ёстой. Чи Бурханыг илүү их мэдэж, өөрийгөө гүн гүнзгий ойлгох тусам, өөртөө эзэн байж улам сайн чадна. Өөрийнхөө уг чанарыг илүү нэгд нэггүй мэдэх тусам улам сайн хамгаалагдаж чадна. Өөрийнхөө туршлага, сурсан хичээлийг шүүн тунгаасныхаа дараа чи дахин хэзээ ч бүтэлгүйтэхгүй. Үнэн хэрэгтээ хүн бүр гэм буруутай бөгөөд зүгээр л зүгээр л тэдэнд хариуцлага тооцдоггүй. Энэ нь хүн бүрд байдаг—заримд нь багахан, зарим нь ихээхэн байдаг; зарим нь шулуухан ярьдаг, зарим нь нууцлаг байдаг. Зарим хүн бусдын мэддэг зүйлийг хийдэг, харин зарим хүн бусдад мэдэгдэлгүйгээр хийдэг. Хүн бүр гэм буруутай бөгөөд тэд бүгдээрээ биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан гэх мэт тодорхой нэг завхарсан зан чанарыг илчилдэг; тэд бүгд гэм буруу үйлдэж, бүгд ажлаа гажуудуулж, хааяа тэрслүү байсан. Энэ бүгдийг уучлах боломжтой, завхарсан хүн төрөлхтөн үүнээс зайлсхийх боломжгүй. Гэвч хүмүүс үнэнийг ойлгомогц үүнээс зайлсхийж болно, дахин гэм буруу үйлдэхгүй байх боломжтой, урьдын гэм буруугаас болж зовох хэрэггүй. Хүмүүс гэмшиж, үнэхээр өөрчлөгдсөн эсэх нь хамгийн гол зүйл: Гэмшиж, өөрчлөгддөг хүмүүс бол аврагддаг хүмүүс, харин тууштай гэмшдэггүй, өөрчлөгддөггүй хүмүүсийг таягдан хаях ёстой. Үнэнийг ойлгосныхоо дараа хүмүүс мэдсээр байж гэм бурууг үйлдвэл, мөн тууштай гэмшдэггүй, огт өөрчлөгддөггүй, яаж ч засаж, харьцаж, анхааруулаад нэмэргүй бол ийм хүмүүс аврагдах аргагүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд үйлчлэхийн тулд хүн Петрийн замаар алхах ёстой”). Энэ хэсэгт үнэхээр сэтгэл минь хөдөлж, буруутайгаа мэдэрсэн юм. Би бүх ёрын муугаа бодсон. Би үнэнхүү гэмшээгүй, Бурханыг буруугаар ойлгосон хэвээр байлаа. Тэгсэн минь маш увайгүй, эрүүл ухаангүй хэрэг байсан. Бурхан хэр их завхрал илчилдгийг минь хайхардаггүй. Үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг эсэх, үнэхээр гэмшиж, өөрчлөгддөг эсэх маань гол нь юм. Би Бурханыг буруугаар ойлгохоо болиод, сэтгэлээ барьж, үнэнийг эрэлхийлж, өөрийгөө үнэхээр эргэцүүлэх ёстой гэдгээ мэдэж байсан. Энэ нь онгирч, өөрийгөө өргөмжлөхөө болих цорын ганц арга байлаа. Бурхан надад ямар ч төгсгөл тогтоосон бай, би үнэнийг эрэлхийлж, үнэн рүү орж, өөрчлөгдөхөөр эрэлхийлж, Бурханыг эсэргүүцэх, шархлуулахаа болих ёстой байсан. Энэ бүгдийг ухаараад би тэгтлээ сэтгэлээр унахаа больж, Бурханы холбогдох үгийг хайж эхэллээ.

Биеэ тоосон байдлыг минь илүү сайн ойлгоход тусалсан хоёр хэсэг байсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай бөгөөд өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилж үзье: Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг нь харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэд өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). “Хэрэв чиний дотор үнэхээр үнэн байдаг бол алхдаг зам чинь аяндаа зөв байх болно. Үнэн байхгүй бол ёрын мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон, ихэрхүү зан чанартай бол Бурханыг битгий эсэргүүц гэж чамд хэлээд ямар ч нэмэргүй, чи яаж ч чадахгүй, үүнийг хянахын аргагүй байдаг. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Чи өөрийн санаа, бодол, үзлийг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээлд байдаг хүмүүс хэчнээн их ёрын муу үйл хийдгийг хараач!(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Би биеэ тоосон уг чанартаа захируулдаг учраас антихристийн замаар явж, тэр бүх ёрын мууг үйлдэж байсан гэдэг нь үүнийг уншсанаар тодорхой болсон. “Тэнгэрт ч, газарт ч би өөрөө өөрийнхөө эзэн”, “Хүн үргэлж үеийнхнээсээ илүү байхаар чармайх ёстой” гэх зэрэг санаа миний амь гол байсан. Онгироо сагсуу байж, хүмүүсийг өөр лүүгээ хуйлруулах нь алдар суутай амьдралаар амьдрах цорын ганц арга гэж би боддог байж. Эдгээр хор миний ясанд сийлэгдэж, судсаар урсаж, уг чанар минь болж, намайг айхтар биеэ тоодог болгосон юм. Би бусдад ноёрхож, анхаарлын төвд байхыг үргэлж хүсдэг байсан. Бүх хүнд бишрүүлж, тэднийг эргэн тойрондоо шавуулж, үгэндээ оруулах гэсэндээ онгирох хэдэн хоосон сургаал сурсан. Бусдын өргөмжлөлд баясаж байхдаа би маш маадайж, өөртөө их бардсан. Энэ нь ой гутмаар байсан. Би өөрийгөө огт мэддэггүй, үнэндээ юу гэдгээ огт ойлгодоггүй байлаа. Бусдын асуудалд өгч чаддаг багахан нөхөрлөл, туслалцаа минь Ариун Сүнсний удирдамжаас гаралтай байсан. Би Ариун Сүнсний ажлыг мэддэггүй байсан учир өөрийгөө үнэхээр их юманд бодож, үнэний бодит байдалтай гэж үзэж, ичгүүргүйгээр сайрхсан. Үнэндээ, үнэний бодит байдалтай хүмүүс хоосон сургаалын талаар чалчдаггүй, харин өөрсдийн завхарсан мөн чанар, Бурханы зөвт байдлын талаарх жинхэнэ ойлголттой байдаг. Тэд хэвийн хүн чанар, эрүүл ухаантай, бас Ариун Сүнсний ажил, өөрсдийнхөө биеийн хэмжээг хооронд нь ялгаж чаддаг. Тэгээд Бурханыг өргөмжилж, гэрчилж, үргэлж Бурханы өмнө амьдарч, өөрсдийн завхралыг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайдаг. Хэзээ ч тэд над шиг ичгүүргүйгээр онгирохгүй. Паул бишрүүлэх дуртай байсан, бас сүрлэг хоосон сургаал, Библийн мэдлэг, теологи номлоход үргэлж анхаардаг байсан талаар би бодлоо. Паул хүмүүст бишрүүлдэг болох үедээ маш их биеэ тоож, тэр ч бүү хэл, “Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ашиг юм” (Филиппой 1:21) гэсэн. Тэгж хэлснээрээ улаан цайм өөрөө Бурхан мэт аашилж, өөрийгөө Христ гэж гэрчилж, Бурханы зан чанарт халдаж байсан. Паул Бурханд шийтгүүлсээр л байгаа. Миний хүсэл тэмүүлэл, эрэл хайгуул, зам Паулынхтай адилхан байсан биш үү? Тэгж бодогдох үед би бүр ч их айж, харамсаад, ямар ч халдлага хүлцдэггүй Бурханы зөвт байдлыг мэдэрч чадсан. Тэгээд Бурханыг үнэхээр хүндэлж, бусдад бишрүүлэхээр хөөцөлдөх нь сатанлаг зан чанар, бас Бурханы эсрэг явж байгаа хэрэг гэдгийг ухаарсан юм.

Би Бурханыг өргөмжилж, гэрчлэх тухай Бурханы маш олон үгийг цуглуулаад, эдгээрийг сэтгэл гарган уншсан. Надад ялангуяа гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн хоёр хэсэг байсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд гэрчлэл хийхдээ голдуу, Бурхан хүмүүсийг хэрхэн шүүж, гэсгээдэг, хүмүүсийг цэвэршүүлж, зан чанарыг нь өөрчлөхдөө ямар шалгалт ашигладаг тухай илүү их ярих ёстой. Та нар бас туршлагаараа хэчнээн их завхрал илчилсэн, хэр их зовсон, эцэст нь Бурханаар хэрхэн байлдан дагуулагдсанаа ярих ёстой; мөн Бурханы ажлын талаар хэр их бодит мэдлэг та нарт байгааг болон хэрхэн Бурханд гэрчлэл хийж, хайрыг нь хариулах ёстой талаар ч бас ярих учиртай. Ийм төрлийн яриаг илүү бодитоор ярингаа энгийн байдлаар ярих ёстой. Хоосон онол бүү ярь. Илүү бодитой байдлаар ярь; үнэн сэтгэлээсээ ярь. Та нар ингэж туршлагажих ёстой. Онгирохын тулд гүн гүнзгий санагддаг, хоосон онолоор өөрсдийгөө бүү зэвсэглэ; ингэх нь нэлээд биеэ тоосон, эрүүл ухаангүй харагдуулдаг. Та нар илүү бодитой зүйлсийг жинхэнэ, бодит туршлагынхаа үүднээс, үнэн сэтгэлээсээ ярих ёстой; энэ нь бусдад хамгийн их ашиг тустай бөгөөд тэдэнд харуулахад хамгийн тохиромжтой юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). “Чуулганы удирдагч, ажилчдын хувиар та нар Бурханы сонгосон хүмүүсийг үнэний бодит байдал руу хөтөлж, Бурханы гэрчлэгч болон үйлчлэхийг хүсвэл хамгийн гол нь хүмүүсийг аврах Бурханы зорилт, Бурханы ажлын зорилгын талаар илүү гүн гүнзгий ойлголттой байх ёстой. Бурханы хүсэл, хүмүүст тавьдаг янз бүрийн шаардлагыг нь ойлгох ёстой. Хичээл зүтгэл чинь бодитой байх ёстой; ойлгож байгаагийнхаа хэрээр л хэрэгжүүлж, мэддэг зүйлээ л ярь. Битгий онгир, бүү дэгсдүүл, хариуцлагагүй үг бүү хэл. Дэгсдүүлэх юм бол хүмүүс чамайг жигшиж, дараа нь чамд зэмлүүлсэн мэт санагдана; ингэх нь дэндүү зохисгүй юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэний бодит байдалтай хүмүүс л удирдаж чадна”). Эдгээрийг уншаад, би хэрэгжүүлэх бодит замтай болсон. Бурханыг гэрчлэх нь зүгээр л хүмүүст Бурханы үг уншиж өгөөд, хэрэгжүүл гэж хэлэх, эсвэл хүмүүст сургамжлахын тулд сүрлэг сонсогддог онол хуваалцах явдал биш, харин Бурханы хүсэл, шаардлагын талаар нөхөрлөх, Бурханы үгээр яаж шүүгдэж, гэсгээгдсэн, ямар завхрал илчилсэн, Бурханы үг өөрийг чинь яаж илчилсэн, үүнийг чи хэрхэн ойлгоод, дараа нь яаж хэрэгжүүлсэн, Бурханы ажил, зан чанарын талаар юу сурсан гэх зэрэг Бурханы үгийн талаарх хувийн туршлагаа хуваалцах явдал гэдгийг би олж харсан. Би бодит амьдрал дээрх хэрэгжүүлэлтийн талаар бодолгүй зүгээр л хий хоосон байдлаар Бурханы үгийн тухай чалчиж байж. Тэр олон жилд би засраагүй, харин ч улам их биеэ тоодог болсон юм. Би өөрийгөө хорлож, бусдыг төөрөлдүүлж байсан. Тухайн үед би өөрийнхөө хэрэгжүүлэлт, оролтод илүү их анхаарч, Бурханы хүслийг илүү их эрж хайж, өөрийнхөө завхрал, дутагдлыг илүү их эргэцүүлэх ёстойгоо ойлгосон. Би байх байраа мэдэж, Бурханы үгийн туршлага, ойлголтоо ашиглан Бурханд гэрчлэл хийх ёстой байлаа.

Үүний дараа Бурханы үгийг нөхөрлөж байх үедээ зүрх сэтгэлдээ хавьгүй их хүндлэл мэдэрдэг болж, махчилсан ойлголтоороо сайрхаж зүрхлэлгүй зүгээр л өөрийнхөө туршлагыг хуваалцсан юм. Би ойлгодог зүйлийнхээ тухай л яриад, бусдын хүндлэлийн талаар бодоогүй. Би Бурханыг үнэхээр гэрчилдэг зүйл л хэлмээр байсан. Ойлголтоо хуваалцаж байхдаа заавал Бурханд бүх алдрыг өгч, энэ нь өөрийн минь биеийн хэмжээнээс үүдээгүй, харин Ариун Сүнсний гэгээрэл гэж хэлсэн. Тэгээд бишрүүлэхээс айж эхэлсэн. Магтуулахдаа сандарч, Бурханд яаран гэрчлэл хийдэг, тэгснээр бусад нь үүнийг Бурханы ажлаас үүдэлтэй гэж мэддэг байлаа. Би урьдынх шигээ маадгар, өөртөө сэтгэл ханамжтай байхаа больсон. Тэгснээр би амар амгаланг мэдэрч, Бурхантай хавьгүй ойр дотно болсон. Үүрэгтээ олж авах хэрэгтэй зүйл маань хэн нэгний бишрэл биш, үнэн болон Бурханы талаарх мэдлэг гэдгийг энэ бас надад зааж сургасан. Би бялдуучлал хүсэх хуучин хүсэлдээ ой гутаж, үүнээсээ ичдэг болсон. Миний олж авдаг өчүүхэн ч болов ойлголт, өөрчлөлт нь бүхэлдээ Бурханы намайг аврах аврал гэдгийг одоо би үнэхээр ойлгодог. Бурханд би маш их талархаж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Шалгалтаас сурсан сургамж

Ли Ён, Хятад Христэд итгэдэг болсныхоо дараа би Хятадын Коммунист Намд хэд хэдэн удаа баривчлагдсан боловч Эзэнээс хэзээ ч урваагүй юм. Би...

Leave a Reply