Удирдагч нарт зарчмын дагуу хандах нь

2022-01-21

Шиаочин, Хятад

2016 оны зун, Чуулганы удирдагчийн албан тушаалд очоод тун удаагүй байлаа. Нэг өдөр дээд удирдагч Ван эгч манай нэг цуглаан дээр ирсэн юм. Би нэг ахыг багийн сайн удирдагч болох эсэхийг мэдэхээр хичээж байсан болохоор удирдагчаас туслахыг хүсэв. Үүнийг сонсоод тэр хүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл ч авалгүй, хүмүүсийг хөгжүүлэх зарчмын талаар ч ярилгүйгээр, зүгээр л хэсэг хугацаанд тэр албан тушаалд түүнийг бэлдэж, харж байгаад шаардлагатай бол сольчих гэж хэлсэн. Буруу хүнийг сургавал чуулганы ажилд саад хийнэ гэж би эмээж байсан тул эргэлзэж байгаагаа илэрхийлж, зарчмын талаар тусгай нөхөрлөл хуваалцуулах гэсэн юм. Удирдагч цааш нь нөхөрлөөгүй, харин ч биеэ тоож, үнэнийг хүлээж авахгүй байгааг минь тэсгэлгүй шүүмжилж, нэлээд удаан ярьсан. Ингэж харьцалт туулах нь намайг биеэ барихад хүргэж, “Асуудлыг шийдвэрлэхийн тулд бид үнэний талаар нөхөрлөх ёстой биш бил үү? Бидэнд асуудал гарахад, нөхөрлөлөөр дамжуулан туслахгүй, харин ч ихэмсгээр зэмлэж байна. Энэ чинь үнэнийг ойлгож, зарчмыг дагахад биднийг удирдаж байгаа хэрэг биш” гэж бодогдсон юм. Төөрөгдлийнхөө талаар хуваалцахыг хүссэн боловч, бүх хүний өмнө надад ямар хатуу хандсаныг нь бодоод дахиад л намайг зэмлээд эхлэх вий, намайг биеэ тоосон, үнэнийг хүлээж авдаггүй гэж хэлэх вий гэж айгаад би юу ч хэлээгүй.

Дараагийн хэдэн цуглаан дээр, Ван эгчийн Бурханы үгийн талаарх нөхөрлөл нь гэгээрэлтэй, бодитой биш, харин зүгээр л үгчилсэн хоосон сургаал, бодит асуудлыг шийдвэрлэж чадахгүй болохыг нь анзаарсан юм. Түүнд үнэхээр Ариун Сүнсний ажил байгаа юу гэж би гайхширсан. Гэвч дараа нь магадгүй эгч одоо сайнгүй байдалд байгаа байх, Сүнсний ажил илэрхий биш байх нь хэвийн зүйл гэж бодоод, энэ талаар юу ч бодоогүй. Дараахан нь чуулган болгоноос гурван удирдагч сонгож, чуулганы ажлыг хамтран хариуцах зохицуулалт хийгдэв. Ван эгч бид нарт удирдагч сонгох нь маш чухал учраас даруйхан үүнийг зохицуулах хэрэгтэй гэсэн ч яг хийх болоход юм санаснаар болоогүй. Тэр үед би ганцаараа удирдагч байсан, заримдаа бүх ажлаа хийж амжихгүй л байв. Сонгуулийг аль болох хурдан зохион байгуулах байх гэж найдаад удирдагчид хэрэг явдлаа тайлбарласан. Удирдагч зохион байгуулна гэсэн боловч юу ч хийхгүй хэсэг хугацаа өнгөрлөө. Шамдуулах гэж түүн рүү бичсэн боловч юу ч болсонгүй. Нэг л хачин санагдав. Удирдагч сонгох нь ямар чухал болохыг тэр мэдэж байгаа, түүний нөхөрлөл маш сайн байсан боловч ямар нэг зүйл хийх болохоор хөдөлж яддаг байв. Эгч ярихаас цаашгүй, хоосон сургаал урсгаж, бодитой ажил хийхгүй байгаа бус уу? Хожим миний сонссоноор, бусад чуулганы сонгуулийг ч гэсэн тэр яг л ийм маягаар саатуулсан тул зөв удирдагч нарыг цаг тухайд нь олоогүйгээс чуулганы амьдрал, ажилд ноцтойгоор нөлөөлсөн.

Ван эгч бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагч байх, энэ хэвээр үргэлжилбэл чуулганы бүх ажил ноцтой хохирно гэж бодогдоод, эдгээр асуудлыг түүнд хэлэх хэрэгтэй гэж би шийдсэн боловч түүнд захиа бичих гэж байтал, эгч удирдагч учраас үүнийг хүлээж авбал маш сайн хэрэг, гэвч хүлээж авахгүй бол надад хүндрэл учруулж, магадгүй бүр халах шалтаг олох байх гэж бодогдоод, энэ талаар мартахаар шийдсэн юм. Үзгээ тавиад, үүнийг тэгээд орхив. Гэвч надад тавгүй санагдаж хоцорлоо. Эгчийн асуудлыг тов тодорхой харсан атлаа би ганц ч үг хэлээгүй, Бурханы хүсэл энэ биш. Би юм хэлэх ёстой гэдгээ мэдэж байв. Гэвч үзэг, цаас барьж чадахгүй л байлаа. Захиа бичиж чадахгүй, бичихгүй байж ч чадахгүй байв. Би үнэхээр ацан шалаанд орсон юм. Тэр захиаг бичээгүй. Бэрхшээлийнхээ талаар Бурханд залбирсан. Дараа нь Бурханы эдгээр үгийг уншсан. “Та нар бүгд өөрсдийгөө Бурханы ачаанд санаа тавьдаг, чуулганы гэрчлэлийг хамгаална гэж хэлдэг боловч та нарын дундаас хэн чинь Бурханы ачаанд үнэхээр санаа тавьсан бэ? Өөрөөсөө ингэж асуу: Чи Түүний ачаанд санаа тавьсан хүн мөн үү? Чи Түүний төлөө зөвт байдлыг хэрэгжүүлж чадах уу? Миний төлөө зогсож, ярьж чадах уу? Үнэнийг тууштай хэрэгжүүлж чадах уу? Сатаны бүх үйл хэргийн эсрэг тэмцэх хангалттай зориг чамд бий юу? Чи сэтгэл хөдлөлөө хойш тавьж, Миний үнэний төлөө Сатаныг илчилж чадах уу? Миний санаа зорилгыг өөрийнхөө дотор гүйцэлдүүлж чадах уу? Эгзэгтэй мөчүүдэд чи зүрх сэтгэлээ өргөсөн үү? Чи Миний хүслийг биелүүлдэг хүн мөн үү? Эдгээр асуултыг өөрөөсөө асууж, байнга бод(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 13-р бүлэг). Бурханы асуулт бүр надад чиглэсэн юм шиг санагдаж, би өөрөөсөө ингэж асуусан: Бурханы ачаанд би санаа тавьдаг уу? Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж байна уу? Ван эгч үнэнийг нөхөрлөж, асуудлыг шийдвэрлэхгүй, бусдыг түрэмгийлэн зэмлэж, хязгаарлаж байгааг харснаа би бодлоо. Эгч ердөө л хоосон сургаал нөхөрлөж, ажлын маань бодитой ямар ч асуудлыг шийдвэрлээгүй. Сонгууль маш удаан явагдаж, эгчийн зан авир Бурханы гэрийн ажилд аль хэдийн саад хийж, эгчид юм хэлэх хэрэгтэй гэдгээ би мэдэж байлаа. Тэгснээр асуудал ямар ноцтой байгааг эгч мэдэх байсан. Гэвч хэрвээ хэлчихвэл эгч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, намайг хэцүүдүүлж, үүргээс минь халах шалтаг олох вий гэдгээс айгаад юу ч хэлж зүрхлээгүй, харин мэдсэн ч мэдээгүй царайлж, Бурханы гэрийн ажлыг огтоос хамгаалаагүй. Хувийн ашиг сонирхлоо л бодсон. Би маш амиа хичээсэн, хүн чанаргүй байсан! Чуулганы удирдагч байсан хэр нь чуулганы ажил саатаж байхад зогсоож зүрхлээгүй. Би Ван эгчийн мууг өөгшүүлж байсан хэрэг бус уу? Би Бурханы гэрийн ажлыг хамгийн энгийн арга замаар хамгаалаагүй, тэгэхээр яаж удирдагч байхад тэнцэх юм бэ? Энэ талаар бодох тусам улам буруутай санагдаж, махан биеэ хаяж, үнэнийг хэрэгжүүлнэ гэдгээ Бурханд амласан.

Би ажлын зохицуулалтаас ажилчид, удирдагчдад хэрхэн хандах зарчмыг уншаад, үнэнийг эрэлхийлж, бодитой ажил хийж чаддаг хүмүүс үүрэгтээ гэм буруу үйлдэх юм уу олигтой амжилт гаргахгүй бол хайраар тусалж, эсвэл зэмлэж, харьцаж болно, харин хамаа намаагүй яллаж, халж болохгүй гэдгийг харсан. Бодитой ажил хийж, үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс үл бүтэх амьтан байх гэж зүтгэсээр, шүүмжлэх үед үнэнийг хүлээж авч, гэмшихгүй бол тэд хуурамч удирдагч бөгөөд тэднийг чөлөөлөх ёстой гэж тодорхойлсон байдаг. Надад эгчтэй харьцаж байсан туршлага нэг их байгаагүй. Хуурамч удирдагч гэдгийг нь илтгэх нэлээд хэдэн шинж тэмдэг надад харагдсан боловч үүндээ бүрэн итгэлтэй байж чадаагүй. Эхлээд би эгчтэй нөхөрлөх ёстой, энэ бол миний үүрэг гэдгийг мэдэж байсан. Тиймээс би үзэг бариад эгчийн асуудлуудыг бичсэн, үнэнийг хэлэхэд би нэлээд сандарч байсан. Тэгээд Бурханд залбирч, хүч чадал гуйсан, ингэснээр өөрийгөө хаяж, чуулганы ашиг сонирхлыг хамгаалж чадах байв. Үүний дараа баригдмал санагдахаа больж, Ван эгчийн асуудлуудыг нэг нэгээр нь бичсэн. Захидлаа дуусгаад явуулах тэр мөчид би үнэхээр амар амгаланг мэдэрсэн.

Чуулганы сонгууль саатсан хэвээр, төслүүдийг цаг тухайд нь хэрэгжүүлэхэд шаардлагатай ажилчид, удирдагчид олон чуулганд байхгүй л байв. Энэ нь Бурханы гэрийн ажилд ноцтой саад учруулж байлаа. Дахиж хэд хэдэн удаа эгчийг шамдуулж бичсэн боловч, ямар ч үр дүн гараагүй. Ван эгч яриад л байхаас бодитой ажил хийдэггүй, олон санал хүсэлтийн дараа өөрчлөгдөхгүй болохыг би харсан, тиймээс байнга гаргадаг зан авираас нь харвал эгч бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагч байсан юм. Би дээд удирдлагад эгчийн асуудлыг тайлбарлаж бичсэн. Удалгүй Бурханы гэр доторх санал асуулгаар бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагч болохыг нь баталж, эгчийг чөлөөлсөн. Бурханы гэрт үнэн, зөвт байдал ноёрхдог гэдгийг энэ туршлага надад харуулсан юм. Хуурамч удирдагч албан тушаалтай болж болох ч, үнэнийг эрэлхийлж, бодитой ажил хийдэггүй тул Бурханы гэрт хөлөө олж чаддаггүй. Би удирдагчийг гомдоож, үүргээсээ чөлөөлөгдөхөөс үргэлж айдаг байсан учраас асуудлыг нь ил гаргаж зүрхлээгүй. Тэр үед би Бурханы зөвт зан чанарыг ойлгоогүй байснаа ухаарсан юм. Бурханы гэрт захиргааны зарлиг, зарчим, дүрэм журам байдаг учраас хэн нэгэн хэчнээн дээд удирдагч байсан ч гэсэн, Бурханы үг, үнэний зарчмын дагуу юмыг хийх ёстой. Өөрийнхөө замаар явдаг хэн боловч хөлөө олохгүй. Түүнээс гадна, чуулганд гүйцэтгэж чадах ямар ч үүргийг минь Бурхан хариуцдаг. Ямар ч удирдагч үүнийг шийдэхгүй. Тэдний мэдэх хэрэг биш. Надад санаа зовох зүйл байхгүй байсан.

2019 оны 10 сард, өөр чуулганд үүрэг гүйцэтгэхээр шилжиж очсон. Хэсэг хугацааны дараа, миний дээрх удирдагч Чэнь эгч хүмүүсийг зарчмын дагуу томилдоггүйг анзаарсан. Манайд Жан эгч гэж үнэхээр аминч, зальжин усалгааны санваартан байв. Хүмүүс чуулганы амьдралд саад хийж байгааг харсан ч гомдоохоос айгаад юу ч хийдэггүй байлаа. Бусад хүн зарим асуудлыг хэлсэн боловч Жан эгч хариуцлагаас аргалж мултарсан тул эдгээр асуудал цагтаа шийдвэрлэгдээгүй. Судалж үзээд энэ бол Жан эгчийн байнга гаргадаг зан авир, чуулганы ажлыг хэзээ ч хамгаалж, бодитой ажил хийдэггүй нь тодорхой болсон тул эгчийг нэн даруй чөлөөлөх ёстой болсон. Гэвч Чэнь эгч яг чөлөөлөх гэтэл Жан эгч өөрийгөө ухамсарласан хэдэн юм хэлсэн болохоор Чэнь эгч харагдах байдалд нь хууртаад чөлөөлөхөө хойшлуулсан. Чэнь эгч удирдагч, ажилчдыг чөлөөлөх зарчмыг дагахгүй байгааг би олж харсан, энэ бол ноцтой асуудал. Үүнийг би эгчид хэлэхийг хүссэн боловч дараа нь энэ үүрэгтээ нэлээд шинэ байгаагаа, эгч намайг үнэхээр үнэлдэг талаар бодоод хэрвээ эгч миний саналыг хүлээж авбал маш сайн, харин хүлээж авахгүй бол намайг энэ албан тушаалд хэдхэн хоног болчхоод биеэ тоож, өөрийнх нь асуудалд санаа зовж байна гэж хэлж магадгүй. Үүнээс болоод эгч намайг сургахаа больчихвол яах вэ? гэж бодоод асуудлыг сөхөхөөс айсан. Энэ талаар бага зэрэг буруутай санагдаж байсан ч эцэст нь буулт хийсэн.

Нэг удаа Чэнь эгчийг манай бүлгийн цуглаанд ороход нь үүнийг хэлмээр байсан ч үүрэгтээ шинэ, өөрт нь хэцүү байгаа, байдал нь тийм ч сайнгүй байгаагаа эгч хэлсэн юм. Тэгээд би, удирдагч болоод угаасаа хэцүү байхад нь асуудлыг нь хэлбэл намайг хүний үнэргүй, хайрлах сэтгэлгүй гэх болов уу гэж бодсон. Асуудал шийдэгдэхгүй, эцэст нь эгчид сөрөг сэтгэгдэл төрж, миний талаар муу сэтгэгдэлтэй болно гэж айгаад би үүнийг орхихоор шийдсэн. Тэгээд хэлээгүй. Усалгааны санваартныг солилгүй, ажилд нь олон шийдэгдээгүй асуудал үлдэж, тэр нь ах эгч нарын амийн оролт, Бурханы гэрийн ажилд үнэхээр хор хүргэсэн. Үүнд би үнэхээр буруутай санагдаж байв. Хэрвээ би асуудлыг цаг тухайд нь хэлсэн бол эцэст нь тийм ч муу байхгүй байсан байх. Дараа нь нэг цуглаан дээр Бурханы зарим үгийг бид уншиж, миний сэтгэл үнэхээр хөдөлсөн юм. “Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий. Ямар нэгэн төөрөлдүүлсэн зүйл болоход тэд санамсаргүй Сатаны талд зогсдог; Сатаны боол гэж дуудсанд бүр гомддог. Өөрт нь ялган таних чадвар байхгүй гэж хүмүүс хэлж магад боловч тэд үргэлж үнэнгүй талд зогсдог, шийдвэрлэх чухал цаг үед үнэний талд хэзээ ч зогсож байгаагүй, хэзээ ч үнэний төлөө өндийн босож, мэтгэлцэж байгаагүй. Тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад санаандгүйгээр Сатаны талд ордог юм бэ? Яагаад тэд үнэнийг дэмжиж нэг ч болтугай шударга, үндэслэлтэй үг хэлдэггүй юм бэ? Энэ нөхцөл байдал үнэхээр тэдний агшин зуурын төөрөгдлөөс үүссэн гэж үү? Хүмүүсийн ялган таних чадвар бага байх тусам, үнэний талд зогсож чадах нь бага байдаг. Энэ юуг харуулдаг вэ? Ялган таних чадваргүй хүмүүс ёрын мууд хайртай гэдгийг харуулдаг бус уу? Тэд бол Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулдаг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүний хэлээр ярьж чаддаг юм бэ? Үг үйлдэл бүр нь, нүүр царайны илэрхийлэл нь тэд үнэнийг огт хайрладаггүй; харин ч үнэнийг жигшдэг харин ч тэд үнэнийг жигшдэг хүмүүс юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). Үүнийг унших үед мөс чанар минь үнэхээр буруушаагдсан мэдрэмж төрсөн. Чэнь эгч удирдагч, ажилчдыг шилжүүлэх зарчмыг зөрчиж байгааг би харсан. Эгч илчлэгдсэн хуурамч ажилчныг цаг тухайд нь чөлөөлөөгүй, тэр нь чуулганы ажилд нөлөөлсөн. Эгчид нөхөрлөл санал болгож, Бурханы гэрийн ажлыг хамгаалахад туслах хэрэгтэйгээ би мэдэж байсан ч эгчийг гомдоож, миний талаарх төсөөллийг нь өөрчлөхөөс айж байсан учраас дуугүй байж, зарчмыг баримтлаагүй. Энэ нь Бурханы гэрийн ажилд нөлөөлсөн гэсэн үг, үүнд миний оролцоо ч байсан. Үнэнийг хайрладаггүй, зөв шударга байдлын мэдрэмж огт байхгүй, харин ч ашиг сонирхлоо хамгаалж, Сатаны талд зогсдог жигшүүртэй хүн болохоо би олж харсан юм. Ийм чухал үүрэгт өөрийгөө хөгжүүл гэж Бурхан намайг өргөж, маш их үнэнийг чин сэтгэлээсээ нөхөрлөж, ингэснээр би үнэнийг мэдэж авч, ялган таних чадвартай болж чадсан. Бурхан бас эдгээр асуудлыг олж харахад намайг залж чиглүүлж, зарчмыг баримталж, Бурханы гэрийн төлөө зогсоно гэж найдсан. Гэтэл би амиа хичээж, тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгч болжээ. Ашиг сонирхлоо хамгаалахын тулд Сүнсний удирдамжаас нүүр буруулсаар байгаад, Бурханы гэрийн ажилд хор хүргэж, саад хийн, Бурханы өмнө гэм буруу үйлдэж, бас харанхуйд амьдарч, Бурханы зэвүүцлийг төрүүлсэн.

Дараа нь ямар нэгэн зүйл болох болгонд яагаад өөрийн эрхгүй өөрийгөө хамгаалаад байгаагаа би эргэцүүлж эхэлсэн. Би ямар завхарсан уг чанарт хянуулаад байна вэ? Тэгээд энэ бүхний үндсийг Бурханы үгийн видео уншлагаас олсон юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авах хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг юм бэ? Яагаад байр сууриа хамгаалдаг юм бэ? Яагаад сэтгэл хөдлөл ихтэй байдаг юм бэ? Яагаад чи тэр зөв шударга бус зүйлд дуртай байдаг юм бэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дурладгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн авахдаа тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан нь чиний дотор Сатаны хор байдгаас болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Тэгвэл Сатаны хор гэж юу вэ—үүнийг хэрхэн илэрхийлж болох вэ? Жишээ нь, хэрвээ чи ‘Хүмүүс хэрхэн амьдрах ёстой вэ? Юуны төлөө амьдрах ёстой вэ?’ гэж асуувал хүмүүс ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны гүн ухаан хүмүүсийн амь болсон. Хүмүүс юу ч эрэлхийллээ гэсэн өөрсдийнхөө төлөө л үүнийг хийдэг—иймээс тэд өөрсдийнхөө төлөө л амьдардаг. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Эдгээр үг аль хэдийн завхарсан хүн төрөлхтний уг чанар, завхарсан хүн төрөлхтний сатанлаг уг чанарын жинхэнэ дүрслэл болсон бөгөөд энэхүү сатанлаг уг чанар аль хэдийн завхарсан хүн төрөлхтний оршин тогтнолын үндэс болсон; завхарсан хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл хэдэн мянган жилийн турш Сатаны энэ хороор амьдарч ирсэн(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”). Үүнээс миний ойлгосон зүйл бол Сатаны хоронд хянуулсан учраас би үргэлж ашиг сонирхлоо хамгаалж байж. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Мэдрэмжтэй хүмүүс өөрсдийгөө сайн хамгаалж, гагцхүү алдаа гаргахаас зайлсхийхээр хичээдэг”, “Хэрэг явдал буруутсаныг мэдвэл хэлэх үгээ гамнасан нь дээр.” Би эдгээр сатанлаг хоронд маш удаан живсэн тул энэ нь миний уг чанар болсон байж. Эдгээр хороор амьдарч байсан учраас нөхцөл байдал болгонд ердөө л ашиг сонирхлоо хамгаалж байсан. Ах эгч нарын дунд Бурханы гэрийн ажлыг биш, нэр хүнд, байр сууриа л бодож байв. Удирдагч хүмүүсийг шилжүүлэхдээ зарчмыг илт зөрчиж байгааг харсан ч надад муу байж магадгүй зүйл хэлэхээс айсан учраас албан тушаал, ирээдүйгээ хамгаалахын тулд харсан ч хараагүй юм шиг байсан. Би цаг тухайд нь нөхөрлөж, туслахыг санал болгоогүй, ашиг сонирхлоо эрсдэлд оруулахаас илүү бусдын амийн оролт, чуулганы ажлыг хохирооход бэлэн байсан. Би ямар амиа хичээсэн, жигшүүртэй болохоо харж чадсан юм. Эдгээр сатанлаг хороор амьдарч, улам л аминч, зальжин болж, ямар ч хүн чанаргүй амьдарч байж. Би өөртөө хор хүргэж, Бурханы гэрийн ажлыг саатуулж, саад хийсэн. Эдгээр хор нь хүмүүсийг завхруулж, шархлуулдаг учраас бид өөрийн эрхгүй Бурханд тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд гэмшиж, үнэнийг эрж хайхгүй бол эцэст нь Бурхан намайг хөөж, таягдан хаяж, би аврагдах боломжоо алдана гэдгээ мэдэж байсан. Мөн намайг гэх Бурханы уучлал, авралыг олж харсан. Би маш тэрслүү байсан ч гэсэн Бурхан ахин дахин орчныг бүрдүүлж өгч, үгээрээ намайг залж чиглүүлж, завхралыг минь харуулсан. Бурханд дуулгаваргүй байхаа больж, махан биеэ хаяж, үнэнийг хэрэгжүүлэх ёстойгоо мэдэж байв.

Дараа нь өөр нэг хэсгийг уншсан юм. “Хэн нэгнийг дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь тэр хүн үнэнийг аль хэдийн ойлгодог болсон гэсэн үг биш, бас үүргээ аль хэдийн хангалттай гүйцэтгэх чадвартай болсон гэж хэлж байгаа юм биш… Хүмүүс дэвшүүлж, хөгжүүлж байгаа хүмүүсээс ихийг хүлээж, бодит бус шаардлага тавих ёсгүй; тэгэх нь зохисгүй хэрэг, тэдний хувьд энэ нь, шударга бус болно. Та нар тэднийг хянаж, хийдэг зүйлийг нь асуудалтай гэж үзээд мэдээлж болох ч тэд ердөө хөгжих хугацаандаа байгаа бөгөөд тэднийг төгс болгуулсан хүмүүс гэж үзэж болохгүй, гэм зэмгүй юм уу, үнэний бодит байдалтай хүмүүс гэж үзэж бүр ч болохгүй. Тэд та нартай адилхан: Сурч буй хугацаа нь энэ юм… Ямар учраас Би үүнийг хэлж байна вэ? Бурханы гэрээс төрөл бүрийн авьяастнуудыг дэвшүүлж, хөгжүүлж байгааг буруугаар ойлгох ёсгүй, энэ хүмүүст шаардлага тавихдаа хатуу байх ёсгүй гэдгийг хүн бүрд хэлэхийн тулд юм. Мэдээж тэдний талаарх хүмүүсийн санаа бодол бодит бус байж болохгүй. Тэднийг хэт өндөр үнэлж, хүндлэх нь тэнэг хэрэг, бас хэтэрхий хатуу шаардлага тавих нь ч хүнлэг, бодитой хэрэг биш юм. Тэдэнд хандах хамгийн үндэслэлтэй зам юу вэ? Тэднийг жирийн хүн гэж бодож, эрж хайх шаардлагатай асуудал гарч ирэхэд тэдэнтэй нөхөрлөж, бие биеийнхээ хүч чадлаас суралцаж, бие биеэ нөхөх нь зөв юм. Түүнчлэн удирдагч, ажилчид бодитой ажил хийж байна уу, үүргээ хэрэгжүүлэхдээ чадварлаг байна уу гэдгийг хянах нь хүн болгоны хариуцлага билээ. Тэд тийм биш агаад та нар нэвт харсан бол цаг алдалгүй тэднийг мэдээлж, зайлуул; өөр хүнийг сонго, Бурханы гэрийн ажлыг бүү саатуул. Бурханы гэрийн ажлыг саатуулах нь өөртөө болон бусдад хор хүргэж байгаа, хэнд ч сайнгүй хэрэг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (5)”). Энэ хэсэг удирдагч, ажилчдад хэрхэн хандах зарчмыг надад харуулсан юм. Удирдагч, ажилчид анхнаасаа үнэнийг ойлгодог, тэр албан тушаалд сайн тохирсон байдаггүй. Тэд хэрэгжүүлэлтийн хугацаанд байгаа, өө сэв, алдаа дутагдалтай байдаг учраас бид тэдэнд зүй ёсоор, шударга хандаж, хэтэрхий их юм шаардахгүй байх ёстой. Гэхдээ үүний зэрэгцээ ажлыг нь ажиглах үүрэгтэй. Ажил нь үнэнтэй нийцэж байвал хүлээн авч, нийцэхгүй байвал түүнийг нь хэлж, нөхөрлөл, тусламж санал болгох хэрэгтэй, ингэснээр тэд үүрэгтээ байгаа алдааг олж харж, аль болох хурдан засаж залруулж чадна. Энэ нь тэдний амийн оролт, Бурханы гэрийн ажилд сайн юм. Тэд бодитой ажил хийдэггүй, чадваргүй хуурамч удирдагч болох нь тодорхой болбол даруйхан мэдээлэх хэрэгтэй. Чэнь эгч тэр үүрэгт шинэхэн учраас баараггүй алдаа гаргана гэдгийг би мэдэж байлаа. Би алдааг нь олж харсан болохоор тэрийг нь хэлж өгч, нөхөрлөхийг санал болгох үүрэгтэй байсан. Хэрвээ үүнийг хүлээж авахаас татгалзвал эгчийг мэдээлж, ил болгож болох байлаа. Юу ч хийхгүй, Бурханы гэрийн ажил хохирохыг хараад зогсоод байж болохгүй байв. Тэр үед би өөрийн ашиг сонирхлыг хамгаалахыг хүсэлгүй, Бурханы гэрийн ажлыг хамгаалах сэдлээ засаж залруулахад бэлэн болсон юм. Хэд хоногийн дараа Чэнь эгч манай ажлыг харахаар ирэхэд нь зарчмыг хэрхэн зөрчсөнийг нь түүнд хэлж, саяхан амиа хичээсэн, зальжин байсан тухайгаа дэлгэж ярьсан. Эгч Бурханы үгийг ашиглан өөрийгөө эргэцүүлээд, тэдгээр асуудлыг шийдвэрлэхдээ гаргасан алдаа, илчилсэн завхралаа олж харж, өөрчлөгдөх хүсэлтэйгээ илэрхийлэв.

Үүний дараа бид хүмүүсийн үүргийг өөрчлөх тодорхой зарчмуудын талаар илүү их ярилцсан. Нөхөрлөл хийсний дараа илүү тодорхой ойлголттой болж, Бурханы удирдамж, ерөөлийг олж харсан. Дараа нь эгч зарчимд шаардсаны дагуу Жан эгчийг сольсон. Энэ туршлага надад удирдагчийн үүрэгт асуудал байгааг олж харангуутаа санал зөвлөгөө, тусламж санал болгох нь эерэг зүйл гэдгийг заасан юм. Ингэх нь шударга, бас Бурханы гэрийн ажлыг хамгаалдаг. Бурханы гэр бүх хүнд үнэний зарчмын дагуу ханддагийг би мөн олж харсан. Агшин зуурын гэм буруу, илчилсэн зарим нэг завхралаасаа болж хэн ч үүргээ алдахгүй боловч тэдний зам, уг чанар, мөн чанар, үнэнд хандах хандлагыг бүгдийг нь дэнсэлж, тэрэнд нь тааруулж ханддаг. Ингэх нь шударга, ухаалаг хэрэг. Удирдагч, ажилчдад зарчмын дагуу хандах нь л Бурханы гэрийн ажил болон бусдад ашиг тусаа өгч, Бурханы хүсэлтэй нийцдэг. Эдгээр туршлага нь удирдагч, ажилчдад хандах зөв зүйтэй арга барил, тэдэнд байж болох янз бүрийн асуудлыг зохицуулах зарчмыг надад харууллаа. Бас амиа хичээсэн, зальжин завхарсан зан чанарынхаа талаар бага зэрэг ойлголттой болж, хувиа хичээж амьдрахаа болихыг хүсдэг болсон. Эцэст нь зарчмыг баримталж, шударга ёсыг бага зэрэг ухамсарлав. Олж авсан зүйлийнхээ төлөө би Бурханд маш их талархаж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы үгс намайг сэрээсэн

Миау Шиау   Жинань хот, Шаньдун муж Өмнө нь би Бурхан “агуу цагаан сэнтийнээс зугтаж байгаа хүүхэлдэй, урвагч гэж хэлнэ” гэж хэлж байгаа нь...

Ая тал засахын гашуун тал

Чюй Цун, Грек Өнгөрсөн жил, надтай хамт сайн мэдээ номлож явсан Шинь ах халагдсан юм. Учрыг нь асуувал ах, чуулганаас өөрт нь өгсөн үүргийг...

Leave a Reply