Сайн мэдээ түгээхийн үр өгөөж

2022-01-21

Сэрэх, Өмнөд Солонгосын

Хэсэг хугацааны өмнө би Тереза гэдэг филиппин Христэд итгэгчтэй онлайнаар танилцсан юм. Түүнийг мэддэг болоод, Эзэнд үнэхээр итгэдгийг нь харсан. Тереза, чуулганы үйлчлэлээс юу ч олж авахгүй байгаа, бас бусад итгэгч ертөнцийн чиг хандлагыг улам их дагаж байгааг харж, чуулган нь эзгүйрсэн санагдаж, Ариун Сүнсний ажилтай чуулган олохыг хүсэж байгаагаа хэлсэн. Бас Бурханы үгийг илүү их уншиж, Бурханыг мэдэж, шинэ амьдралаар амьдрахыг хүсдэг гэдгээ хэлсэн юм. Сүнслэг хүсэл тэмүүллийг нь хараад би түүнд сайн мэдээ түгээхийг үнэхээр хүссэн. Тэгвэл Тереза Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы гэрт нэгдэж чадах байлаа. Нэг удаа би Терезагаас итгэлдээ юу хүсдэг вэ гэж асуусан юм. Тереза: “Би Бурханы хаанчлалд очиж, Бурхантай үүрд хамт баймаар байна, гэхдээ би нүгэлтэн, бас Бурханы хаанчлалд орох үнэ цэнгүй” гэсэн. Тэгэхээр нь би, Бурханы хаанчлалд ормоор байвал хаанчлалын стандартыг ойлгох ёстой гэж хэлээд, цааш нь олж мэдмээр байгаа эсэхийг нь асуусан. Тереза ч үнэхээр догдлон, “Тэгэлгүй яах вэ!” гэлээ. Эрж хайх хүсэлтэй жинхэнэ итгэгч гэдэг нь харагдсан болохоор би түүнд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчлэхийг хүссэн юм. Гэхдээ түүний ажилдаа явах цаг болсон болохоор бид хоёр тэр өдрийнхөө яриаг өндөрлөх ёстой болсон.

Тереза ажил гээд үнэхээр завгүй болж, үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажиллаж, ажлынхаа дараа ядарч туйлдаад, амрах хэрэгтэй байсан. Тэгээд долоо хоног бүр гардаг багахан цагаа чуулганы үйлчлэлд явахад зарцуулдаг учир бидэнд ярилцах боломж нэг их гараагүй. Тереза намайг бараг холбоо барих болгонд ажил дээрээ байдаг байсан болохоор бидэнд үнэхээр ярилцах цаг байгаагүй юм. Хэсэг хугацааны дараа би шантарч эхэллээ. Өөр өөр улсад байгаа учраас бид хоёр онлайнаар харилцах ёстой. Тэгэхээр Тереза интернэт орох завгүй бол Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг түүнтэй хуваалцаж яаж чадах юм бэ? Ямар ч арга алга, иймээс энэ талаар мартаж үзье. Өөр хэн нэгэн түүнтэй сайн мэдээ хуваалцах биз гэж би бодож эхэлсэн. Тэгээд яг бууж өгөх гэж байхдаа Бурханы хэлсэн нэг үгийг санасан юм. “Мөрөн дээрх ачаа, даалгавар, үүрэг хариуцлагаа чи мэдэж байна уу? Түүхэн үүрэг хариуцлагын мэдрэмж чинь хаана байна вэ? Чи яаж дараагийн эрин үеийн эзэн болох вэ? Чамд эзэн хүний хүчтэй мэдрэмж бий юу? Бүх зүйлийн эзэн гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь үнэхээр дэлхий дээрх бүх амьд амьтан болон бүх зүйлийн эзэн үү? Ажлын дараагийн үе шат руу урагшлах ямар төлөвлөгөө чамд байна вэ? Чамайг хоньчноо болгохоор хэдэн хүн хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд харанхуйд уйлж байна—зам хаана байна вэ? Харвах од мэт гэрэл гэнэт бууж, хүнийг маш олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүлээдэг билээ. Тэд ямар их дэнслэн найдаж, үүнийг өдөр шөнөгүй мөрөөдөж байгааг хэн мэдэх юм бэ? Гүнээ зовж буй энэ хүмүүс гэрэл гарах өдөр ч гэсэн суллагдах итгэл найдваргүйгээр харанхуй гянданд хоригдсоор байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй энэ сул дорой сүнснүүдийн золгүй явдал аймшигтай бөгөөд өршөөлгүй хүлээс болон цэвдэг түүх тэднийг аль хэдийн ийм байдалтай болгон хүлсэн. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонссон бэ? Гунигтай царайг нь хэн харсан бэ? Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Эцсийн эцэст, хүн төрөлхтөн бол хордсон хохирогчид. Хэдийгээр хүн өнөөг хүртэл золоор амьд үлдсэн ч гэсэн хүн төрөлхтнийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг хэн мэдэх билээ? Чи хохирогчдын нэг гэдгээ мартчихсан уу? Бурханыг гэх хайраасаа болоод чи амьд үлдсэн энэ хүмүүсийг аврахаар чармайхыг хүсэхгүй байна уу? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг Бурханы ачийг хариулахын тулд хамаг эрч хүчээ зориулахыг хүсэхгүй байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?). Бурханы үгийг жаахан бодож үзээд, үнэхээр гутарсан. Би Терезад сайн мэдээ түгээхийн тулд боломжтой бүхнийг хийгээгүй, бас Эзэн Есүс аль эрт эргэж ирсэн гэж бүр хэлээ ч үгүй шүү дээ. Тереза Эзэнд чин сэтгэлээсээ итгэдэг, Эзэний хүслийг ойлгох гэж эрмэлздэг ч тэжээлгүйгээр, сүнслэг харанхуйд байсан. Үнэхээр туслалцаа хэрэгтэй байх яг тэр үед нь би түүнийг орхиж байлаа. Дараа нь тэр хэзээ Бурханы дуу хоолойг сонсох юм бэ? Одоо гамшиг ихсэж байхад Бурханы ажлыг даруйхан гэрчлэхгүй бол Тереза аврагдалгүй өнгөрч болно шүү дээ. Тэгж бодоод бүр ч их гутарч, Бурханд залбираад, “Бурхан минь, Танд бүх зүйл боломжтой гэдгийг би мэднэ. Тереза таны хоньдын нэг мөн бол сайн мэдээ түгээхийн тулд би чадах бүхнээ хиймээр байна. Намайг замчлаач” гэсэн. Терезад цаг зав хомс байгаа ч хамтдаа залбирах цагийг урьдчилан товлож болох юм гэж залбирсны дараа гэнэтхэн бодогдлоо. Тэгээд энэ талаар асуутал Тереза шуудхан л тэгье гэсэн. Бид хоёр үүрийн 5 цагийн үед цаг товлолоо. Тухайн үед би үүргээ биелүүлэх гээд үнэхээр завгүй, шөнө бүр 2, 3 цаг хүртэл ажилладаг байсан. Тийм эрт босвол бараг нойр авахгүй нь гэж бодож байлаа. Гэхдээ махан биеийнхээ тав тухын талаар санаа зовох юм бол Терезаг Бурханы өмнө очихыг нь саатуулна гэж өөртөө хэлсэн. Тэгэх нь буруу гэдгийг мэдэж байсан юм. Би Бурханы хэлсэн ийм үгийг санасан: “Махан бие бол Сатаных. Түүнд хэрээс хэтэрсэн хүсэл байдаг, өөрийгөө л боддог, тав тухыг эдэлж, зугаа цэнгэлд умбахыг хүсэж, залхуу хойргод баригддагийн дээр тодорхой хэмжээнд сэтгэл хангалуун байлгавал эцэстээ чамайг залгих болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Махан биеэ хангах гэдэг Сатаныг хангалуун байлгана гэсэн үг гэдгийг би мэдэж байлаа. Би гэрчлэл хийж, үүргээ биелүүлж чадалгүй, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчлэх боломжоо алдана шүү дээ. Тэгээд сайн мэдээ түгээж, Терезаг Бурханы гэрт авчрахын тулд махан биеэс нүүр буруулж, илүү их төлөөс төлөхөд бэлэн болж, залбирсан юм. Бид хоёр өглөө эрт уулзан залбирч эхэллээ. Би Бурханы үгийн талаар нөхөрлөх илүү их цаг завтай болоосой гэж найдан, Терезагийн төлөө чин сэтгэлээсээ залбиртал тэр надад, “Таны хэр чин үнэнч гэдгийг би мэдэрч чадлаа. Залбиралд тань баярлалаа. Миний сэтгэл үнэхээр хөдөллөө” гэж маш нухацтайгаар хэлсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод сэтгэл өег болж, чин үнэнч байгааг хүмүүс үнэхээр мэдэрч чаддагийг олж харсан юм. Бурханы гэрт би Терезаг заавал авчирна гэж Бурханы өмнө чимээгүйхэн шийдлээ. Тэгээд хамтдаа Библийн талаар нөхөрлөх цаг гаргая гэж санал болгоход Тереза ч үүнийг зөвшөөрч, өдөр бүр 30 минут нөхөрлөх цаг гаргаж дөнгөсөн, бас Бурханы хаанчлалд яаж орохыг мэдмээр байгаа гэдгээ дахин дурдлаа.

Яг маргааш нь бид хоёр нөхөрлөлдөө тэр талаар ярилцсан. Би яриандаа, “Итгэгч бүр хаанчлалд орохыг хүсдэг шүү дээ, тэгвэл бид яах хэрэгтэй вэ? Бид Эзэнийг сонсох ёстой. Эзэн Есүс ингэж хэлсэн: ‘Намайг, “Эзэн минь, Эзэн минь” гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно(Матай 7:21). Эзэн маш тодорхой хэлсэн. Бурханы хүслийг биелүүлэх нь тэнгэрийн хаанчлалд орох гол түлхүүр юм. Энэ нь юу гэсэн үг вэ? Энгийнээр хэлбэл, Бурханы хүслийг биелүүлэх нь Эзэний үгийг хэрэгжүүлж, тушаалыг нь дагах явдал мөн. Энэ нь нүглээс зайгаа барьж, Бурханы үгийг хэрэгжүүлж, зүрх сэтгэлээсээ Бурханыг хайрлаж, дуулгавартай дагана гэсэн үг. Үргэлж худал хэлж, нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж, тушаалыг нь сөрж байгаа хүмүүс Бурханы хүслийг биелүүлэхгүй байна, тэгэхээр тэд тэнгэрийн хаанчлалд орох үнэ цэнтэй юу?” гэхэд Тереза, “Үгүй ээ. Бид байнга худал хэлж, үгээрээ нүгэл үйлдэж байгаа, бас ертөнцийн чиг хандлагыг дагаж, мөнгөний араас хөөцөлдөх хүмүүс олширч байна. Бид чин сэтгэлээсээ Бурханыг шүтэн мөргөдөггүй, пасторууд ч мөн ялгаагүй. Энэ маягаараа бид хаанчлалд орж яаж чадах юм бэ?” гэсэн. Хариуд нь би, “Тийм ээ. Бид Эзэн Есүсээр золин аврагдаж, нүглээ уучлуулсан ч цаг үргэлж худал хэлж, нүгэл үйлдсээр байдаг. Өдөр нь нүгэл үйлдээд, шөнө нь нүглээ улайдаг. ‘Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй(Еврей 12:14) гэж Библид хэлдэг шүү дээ. Энэ маягаараа бид хаанчлалд орох үнэ цэнгүй. Гэхдээ Бурхан хүнд хайртай, бас бид бүгдийг аврагдаж, хаанчлалд нь орж, Өөрийнх нь гэрэлд амьдраасай гэж хүсдэгийг бид бүгд мэднэ. Тэгвэл Бурхан үүнийг яаж биелүүлдэг вэ? Библид хэлдгээр, ‘Иймээс Христ олны нүглийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн; хоёр дахь удаагаа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд биш, харин Өөрийг нь хүлээдэг хүмүүсийг аврахын тулд ирнэ’ (Еврей 9:28). Эзэн биднийг аварч, нүглийн хүлээсээс бүрэн чөлөөлж, Бурханд дуулгавартай, Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс болгож, улмаар биднийг бүрэн аварч, хаанчлалд оруулахын тулд эцсийн өдрүүдэд дахин ирдэг” гэлээ. Үүнийг сонсоод Тереза үнэхээр догдолж, “Би нүгэл үйлдэхээ болимоор байна. Тэгвэл Бурхан биднийг нүглээс яаж авардаг юм бэ?” гэлээ. Би түүнд Бичвэрийн хэдэн эшлэлийг явуулсан. Эхнийх нь, “Үнэнээр тэднийг ариусгаач: Таны үг үнэн билээ(Иохан 17:17) гэх эшлэл байсан. Тэгээд бас: “Сэнтийн дээр сууж байгаа Түүний баруун гарт, дотор нь болоод ар талд нь бичиж, долоон тамгаар лацадсан ном байгааг би харлаа. ‘Хэн хуйлмал номыг нээж, лацнуудыг нь задлавал зохистой вэ?’ хэмээн чанга дуугаар тунхаглаж буй хүчтэй тэнгэрэлчийг би харлаа… Харцгаа, номыг нээж, долоон лацыг задлахын тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан билээ(Илчлэл 5:1–5). Би цааш нь ярихдаа, “Эзэн хүн төрөлхтнийг ариусгахын тулд үнэнийг ашиглана гэдгээ хэлсэн, бас лацадсан ном эцсийн өдрүүдэд нээгдэнэ гэж Илчлэл болон Даниелийн номын аль алинд өгүүлдэг. Энэ ном нь эцсийн өдрүүдэд Бурханы айлдсан шинэ үгийг хэлдэг бөгөөд энэ нь хүн төрөлхтнийг ариусгах үнэн юм. Бурхан Өөрөө л номын лацыг тайлж, хүн төрөлхтнийг аврах үнэнийг илэрхийлж чадна. Эзэн эцсийн өдрүүдэд ирэхдээ биднийг нүглээс аврахын тулд биднийг ариусгаж, өөрчлөх маш олон үнэнийг айлддаг. Илчлэлийн номд ч ‘Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2, 3-р бүлэг) гэж хэд хэдэн удаа хэлсэн байдаг. Эцсийн өдрүүдэд Бурхан чуулгануудад үг хэлнэ. Бид Бурханы дуу хоолойг л сонсох ёстой. Дуу хоолойг нь сонсохгүй бол Эзэнийг угтан авч чадахгүй. Энэ л бидний ариусаж, аврагдаж, хаанчлалд орох үнэ цэнтэй болох цорын ганц боломж” гэлээ.

Нөхөрлөл энд хүрэхэд, Тереза надад асуулт тавьж, “Эцсийн өдрүүдэд Эзэн яагаад шинэ үг айлдах хэрэгтэй юм бэ? Би насан туршдаа Библи уншиж ирлээ, Библи надад итгэл өгч, маш ихийг сургаж, хүлээцтэй байдал, тэвчээр, уучлалыг зааж сургасан. Библи байхад хангалттай санагдаж байна. Бас манай пастор, Бурханы бүх үг Библид бий, Библийн гаднах юу ч Бурханы үг биш гэж үргэлж хэлдэг шүү дээ” гэлээ. Эцсийн өдрүүдэд Эзэн үг хэлэх тухайд Тереза зарим нэг үзэл баримталж, үүнийг хүлээн авахгүй байгаа нь харагдаж байсан, иймээс би Терезагийн хэлсэн үгийг шууд няцаагаагүй. Би Терезад өөрийнхөө туршлагыг хуваалцсан юм. Тэгээд, “Би ч гэсэн тэгж боддог байлаа. Эзэний хэлсэн бүх зүйл Библид байгаа, үүнээс өөр Бурханы ямар ч шинэ үг байхгүй гэж боддог байсан. Гэхдээ дараа нь, нэг ах Эзэний хэлсэн үгийг дурдахыг сонсоод би өөрөөр хардаг болсон юм. Эзэн Есүс ингэж хэлсэн: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). Эзэн тэр үед шавь нартаа ийм үг хэлсэн. Эзэнд хэлэх зүйл маш их байгаа ч хүмүүсийн биеийн хэмжээ дулимаг учир үүнийг дааж чадахгүй гэж хэлсэн. Бүх үнэнийг ойлгож, эдгээрт ороход хүмүүсийг замчлахын тулд эцсийн өдрүүдэд Эзэн илүү их үг хэлэх хэрэгтэй байдаг, ингэснээр бид нүглийн хүлээсээс чөлөөлөгдөж, бүрэн аврагдаж чадна” гэлээ. Дараа нь Терезад ярьж өгөх нэг сайхан жишээ саналаа. “Жаахан хүүхэд байлаа гэе. Ээж нь хүүгээ бага байхад ярьж, алхахыг зааж байх үедээ миний хүү аав ээжийгээ харж хандахын тулд амин зуулгаа сайн залгуулаарай гэж хэлэх үү? Мэдээж үгүй. Хүү нь үүнийг ойлгоход дэндүү балчирдах учраас эцэг эх нь хүүхдэдээ тэр насанд ойлгож чадах зүйлийг нь л хэлнэ. Дараа нь хүүгээ том болж, илүү ихийг сурч мэдэх үед нь ажил олох, гэр бүлтэй болох гэх мэтээр амьдралын талаар эцэг эх нь илүү ихийг хэлж өгнө. Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед хүмүүсийн хэрэгцээнд үндэслэн золин авралын ажил хийж, гэмшлийн замыг илэрхийлж, хүмүүст даруу, хүлцэнгүй байж, загалмай үүрч, бусдыг дал дахин долоон удаа уучлахыг зааж сургасан нь үүнтэй яг адил юм. Гэхдээ хүн төрөлхтнийг ариутгаж, аврах бүх үнэн гээд хүмүүст Эзэний хэлээгүй өөр бусад зүйл байсан. Эзэн эдгээрийг эцсийн өдрүүдэд ирэхдээ зориулан үлдээсэн бөгөөд Илчлэлийн номд зөгнөсөн лацадсан ном гэдэг нь энэ юм. Өнгөрсөн 2000 жилийн туршид тэр номыг хэн ч уншаагүй, яагаад гэвэл, эцсийн өдрүүдэд Эзэн эргэн ирэх хүртэл энэ ном нээгдээгүй юм. Тэр номд бичигдсэн зүйл Библид байх боломжтой гэж та бодож байна уу?” гэлээ. “Библид байх аргагүй” гэж Тереза чин үнэнээсээ хэлсэн. Түүнийг ойлголоо гэж хэлэх хүртэл нь би энэ талаар дахиад хэдэн удаа нөхөрлөсөн юм.

Гэхдээ маргааш нь, эцсийн өдрүүдэд Эзэн үг хэлдэг тухай дахин хөндтөл Тереза эцсийн өдрүүдэд зориулсан Эзэний бүх үг Библид байх ёстой гэж хэллээ. Эхэндээ би буруу сонсчихлоо гэж бодоод лавлаж асуусан. Тереза үнэхээр тэгж хэлсэн байсан юм. Би маш их урам хугарч, Тереза үнэндээ ойлгоогүй байж таарлаа гэж бодоод, үнэхээр шантарсан. Угаасаа Терезатай цаг болзоход үнэхээр хэцүү байдаг, гэтэл одоо хэд хэдэн удаа тайлбарласны дараа ч үүнийг ойлгохгүй л байна. Үүнийг Тереза ойлгож чадах юм болов уу? гэж бодоод, би юу ч хэлэлгүй, даруйхан ухарч буцах талаар бодож эхэллээ. Гэхдээ дараа нь, Тереза нөхөрлөлөөс маань юу ч ойлгоогүйдээ тэгсэн юм биш гэдгийг ухаарсан. Хүнийг тийм амархан хайрцаглах нь Бурханы хүсэлд нийцэхгүй байлаа. Тэгээд Бурханы ийм үгийг гэнэт санасан юм: “Бурхан чамд сайн мэдээ түгээх үүргийг өгсөн; чи уулзсан сайн мэдээний бай болгонтойгоо чадлынхаа хэрээр хайрын сэтгэлээр, тэвчээртэй хандаж, шаардлагатай аливаа бэрхшээлийг тэвчиж, сайн мэдээг хариуцлагатай түгээж, үнэнийг тодорхой ярьж, бүх үйлдлийнхээ талаар Бурханд тайлан тавьж чаддаг байх ёстой. Энэ бол үүргээ биелүүлэхдээ гаргах ёстой хандлага юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн журамт үүрэг мөн”). “Хэрэв сайн мэдээний бай удаа дараа асуулт асуувал хариуд нь чи яах ёстой вэ? Тэднийг ойлгож, дахин тийм юм асуухгүй болох хүртэл нь асуултад нь хариулж, асуултыг нь шийдвэрлэх боломжтой бүх арга замыг бодож олоход цаг зав, хүчин зүтгэл гаргахаас цааргалахгүй байх ёстой. Тэгвэл чи хариуцлагаа биелүүлсэн байх бөгөөд зүрх сэтгэлд чинь буруутай санагдахгүй. Тэгэхээр тэдний өмнө буруугүй байна гэсэн үг үү? Үгүй. Чи Бурханы өмнө буруугүй байна, учир нь энэ үүрэг, энэ хариуцлагыг чамд Бурхан даалгасан(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн журамт үүрэг мөн”). Бурханы шаарддаг зүйлийн талаар бодоод, өөрөөсөө ичсэн шүү. Би хэдхэн удаа л нөхөрлөсөн юм байж Терезаг үзлээ хараахан орхиогүй болохоор цааш хичээл зүтгэл гаргахыг хүсээгүй. Би хайрлах сэтгэлгүй байсан юм. Анх итгэгч болох үедээ би ч бас маш олон үзэлтэй байсан, гэхдээ ах эгч нар надтай ахин дахин нөхөрлөл хийж, миний төлөө залбирсны хүчинд би тэр үзлээ орхиж, Бурханы авралыг хүлээн авахаар Бурханы өмнө очсон шүү дээ. Энэ нь Бурханы хайр, хүлээцтэй байдлаас болсон. Гэтэл би сайн мэдээ түгээж байхдаа Терезатай тэвчээртэй нөхөрлөж яагаад чадсангүй вэ? Би үнэхээр ичиж, Бурханд залбираад, “Өө Бурхан минь, Тереза Таны хоньдын нэг мөн бол намайг замчлаач. Би Тантай хамтран ажиллахын тулд чадах бүхнээ хийе” гэлээ. Залбирсныхаа дараа, Библи тэр бүх жилүүдэд Терезагийн итгэлийн үндэс суурь байсан талаар бодлоо. Эцсийн өдрүүдэд зориулсан Бурханы шинэ үг Библид байхгүй гэдгийг тэр сонсоод, үүнийг бүхэлд нь шууд хүлээн авч чадаагүй нь ойлгомжтой байсан. Тэгээд энэ талаар өөр өнцгөөс ярьж болох юм гэж бодогдлоо. Дараа нь би Терезад Бурханы үгийн хоёр хэсгийг хуваалцсан юм. “Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид оршин байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь зэрэгцэн оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй байх болно, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж шүтэж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь л зөвхөн үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). “Энд Миний тайлбарлахыг хүсдэг бодит баримт бол: Бурхан юу болох, Түүнд юу байгаа нь үүрд шавхагдашгүй бөгөөд хязгааргүй. Бурхан бол амийн болон бүх зүйлийн эх сурвалж юм; Түүнийг ямар ч бүтээгдсэн зүйл ойлгож чадахгүй. Эцэст нь Би хүн бүхэнд үүнийг сануулах ёстой: Бурханыг ном, үгс эсвэл Түүний урьдны айлдваруудаар дахиад хэзээ ч бүү хязгаарла. Бурханы ажлын шинж чанарыг дүрслэх цорын ганц үг бол шинэ гэдэг үг юм. Тэр хуучин замаар явж, Өөрийн ажлыг давтах дургүй, түүнчлэн, хүмүүс Түүнийг тодорхой цар хүрээнд хязгаарлаад шүтэн мөргөөсэй гэж хүсдэггүй. Энэ бол Бурханы зан чанар билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгсгөлийн үг). Дараа нь би Терезад ингэж нөхөрлөлөө, “Бурхан бүх үнэний эх сурвалж, Бурханы мэргэн ухаан хязгааргүй. Бурхан үргэлж хүн төрөлхтний хэрэгцээнд үндэслэн илүү их үнэнийг илэрхийлж чадна. Библид байдаг зүйлээр Бурханыг хязгаарлаж яаж болох юм бэ? Тэгэх нь Библид агуулагддаг зүйлээр Бурханыг хязгаарлаж байгаа хэрэг биш үү?” гэсэн. Дараа нь, худгийн ёроол дахь мэлхийн тухай хятадын ёгт үлгэр ярьж өглөө. Тэгээд, “Худгийн ёроолд амьдардаг нэг мэлхий байжээ. Тэр мэлхий тэнгэрийг худгийн амсраар л харж чаддаг байсан учир тэнгэрийг тэр амсар хэртэй л том гэж боддог байлаа. Тэгтэл нэг өдөр ширүүн шуурганы улмаас маш их бороо орсноор тэр мэлхий худгаас үсэрч гарч чадахаар болжээ. Мэлхий хязгааргүй уудам тэнгэрийг хараад, үнэндээ худгийн амсраас хамаагүй том гэдгийг нь олж харлаа. Худгийн ёроолд байсан учраас л тэнгэрийг бүхэлд нь харж чадаагүйгээ мэлхий ухаарсан юм” гэлээ. Надад ч бас тэгж санагддаг байсан, Бурханы талаарх миний ойлголт үнэхээр өнгөц байсан гэж би хэлсэн. Бурхан маш агуу, харин бид маш өчүүхэн. Бурхан хязгааргүй, элбэг арвин байдаг, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг бид өөрсдийн сэтгэхүйгээр хэзээ ч мэдэж чаддаггүй. Бурханыг бид хязгаарлаж яаж болох билээ? Эзэн Есүс, “Би бол зам, үнэн, амь юм(Иохан 14:6) гэж хэлсэн. Бурхан бол үнэний эх сурвалж. Библид байгаагаас илүү их үнэн, үүнээс илүү өндөр дээд зүйл, эцсийн өдрүүдэд хүмүүст хэрэгтэй бүх зүйлийг Бурхан илэрхийлж чадах уу гэж Терезагаас би асуулаа. Тереза, “Мэдээж чадна” гэсэн. Терезагийн үзэл арилж эхлэн, зүрх сэтгэл нь нээгдэж байгаа нь харагдсан. Би түүнд, “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2:7) гэх нөгөө эшлэлээ явууллаа. Тэгээд “Чуулгануудад Сүнсний хэлдэг зүйл нь эцсийн өдрүүдэд Эзэн эргэж ирээд хэлдэг зүйл яг мөн. Харин Библид Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үед Бурханы хэлсэн, хийсэн зүйлийн тэмдэглэл байдаг” гэж Терезад хэлсэн. Эргэж ирэхдээ Эзэний илэрхийлдэг шинэ үг урьдчилаад Библид байж болох эсэхийг асуутал Тереза инээмсэглээд, “Одоо би ойлголоо. Эзэний эргэж ирэх үеийн үг Библид байдаггүй, Бурхан Библиэс гадна үг айлдаж чадна” гэлээ. Терезагийн сэтгэл үнэхээр их хөдөлж, хүмүүс Бурханыг хангалттай сайн ойлгодоггүй юм байна гээд, Бурханы үгийг илүү их уншиж, Бурханыг илүү их ойлгохыг хүссэн юм.

Эзэн эргэж ирээд, дахин үг хэлнэ гэдгийг Тереза хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгааг хараад би ч бас баярласан. Иймээс би, “Эзэн эргэж ирээд, илүү их үг хэлэх юм чинь айлдвартаа ямар арга хэрэгсэл ашиглана гэж бодож байна?” гэж асуухад Тереза: “Сүнсээр дамжуулж” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ч бас тэгж боддог байсан, гэхдээ ах эгч нартай хамт бичвэрийг судлаад, ийм үг харсан гэдгээ хэлсэн: “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно(Лук 17:24–25). Тэгээд бас, “Ноагийн өдрүүдэд ямар байсан шиг хүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийм байх болно(Лук 17:26), бас “Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ(Матай 24:44). Би цааш ярихдаа, “Эзэн ‘хүний Хүү’ болж ирнэ гэж эдгээр эшлэл бүгд дурддаг. Хүний Хүү гэхээр Бурхан хүнээс төрж, хэвийн хүн чанартай байна гэсэн үг. Сүнслэг хэлбэртэй байсан бол Бурханыг тэгж дуудахгүй шүү дээ. Ехова Бурханыг сүнслэг хэлбэртэй байсан учраас тэгж дуудаагүй. Тэгэхээр эцсийн өдрүүдэд Эзэн махбодод эргэж ирдэг гэсэн үг. Хэрвээ Эзэн сүнслэг биеэр дахин амилаад, үүлэн дээр ирж, бүх хүнд ил харагдсан бол бүх хүн нүүрээрээ газар унан мөргөж, айсандаа дагжин чичрээд, Эзэнийг хэн ч голж зүрхлэхгүй байх байсан. Тэгвэл ‘Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно’ гэх Эзэний үг яаж биелэх юм бэ?” гэлээ. Тереза нэг юм тунгаан бодож байх шиг харагдсан учраас цааш нь би, “Эцсийн өдрүүдэд Эзэн яагаад Сүнс биш, махбодод ирэхээр шийдэх вэ?” гэж асуухад Тереза толгой сэгсэрсэн. Тэгэхээр нь би, “Хүмүүс сүнслэг хэлбэртэй Бурханыг харж, Бурханд хүрч чаддаггүй. Сүнслэг бие гэнэт гарч ирээд, үг хэлсэн бол танд ямар санагдах вэ?” гэлээ. Хүмүүс айж, балмагдана. Бурхан бидэнд үг хэлж байхдаа бүх хүнийг айлгахыг хүсдэг гэж үү? Мэдээж үгүй. Бас завхарсан хүн төрөлхтөн дэндүү бузар; бид Бурханы Сүнсийг харахад зохисгүй. Бурханы Сүнсийг хараад бид шууд үхнэ шүү дээ. Энэ бүгдийг тайлбарласныхаа дараа түүнд Бурханы үгээс уншиж өгсөн юм. “Бурхан хүнийг аврахдаа Сүнсний арга барил, Сүнсний ялгамж чанарыг шууд ашиглан хийдэггүй, учир нь хүн Түүний Сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, мөн ойртож ч чадахгүй. Хэрвээ Тэр Сүнс байдлаар хүнийг шууд аврахаар оролдсон бол хүн Түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан бүтээгдсэн хүний гадаад хэлбэртэй болоогүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх байв. Учир нь хэн ч Еховагийн үүлэнд дөхөн очиж хүн Түүнд ойртох ямар ч аргагүй байдаг. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, өөрөөр хэлбэл, Өөрийн болох гэж буй махбодод үгээ оруулснаар л Тэр Өөрийг нь дагадаг бүх хүнд үгийг биечлэн оруулж чадна. Тэр үед л хүн өөрийн биеэр Түүний үгийг харж, сонсож, түүнчлэн Түүний үгийг эзэмшиж, үүгээр дамжуулан бүрэн аврагдаж чадна. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол мах цуснаас бүтсэн нэг ч хүн ийм агуу авралыг хүртэж чадахгүй байсан бөгөөд ганц ч хүн аврагдахгүй байх байлаа. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүн төрөлхтний дунд ажилласан бол бүх хүн цохиулж, эсвэл Бурхантай холбогдох ямар ч аргагүйн улмаас Сатанд бүрмөсөн олзлогдох байв(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4). “Энэ нь Бурхан махбод болсны давуу тал байв: Тэрээр хүн төрөлхтний мэдлэгийг ашиглан хүний хэлээр хүмүүстэй ярьж, Өөрийн хүслийг илэрхийлж чадсан. Тэрээр хүмүүсийн ойлгошгүй гүн гүнзгий, бурханлаг хэлээ хүний хэлээр, хүний арга замаар хүмүүст тайлбарлаж, ‘орчуулж өгсөн.’ Энэ нь Түүний хүслийг ойлгож, Тэр юу хийхийг хүсэж байсныг мэдэхэд нь хүмүүст тусалсан юм. Тэр мөн хүний хэл хэрэглэн хүмүүстэй хүний өнцгөөс яриа өрнүүлж, хүмүүст ойлгогдохуйцаар ярилцаж чадаж байв. Тэрчлэн хүний хэл, мэдлэгийг хэрэглэн ярьж, ажиллаж, хүмүүст Бурханы сайн санаа, ойр дотно байдлыг мэдрүүлж, зүрх сэтгэлийг нь харуулж чадсан(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III). Дараа нь би үргэлжлүүлэн ингэж нөхөрлөлөө: “Бурхан бидэнтэй илүү ойр дотно байж, биднийг аврахын тулд үнэнээр хангах гэсэндээ махбодод ирж, бидний дунд бодит амьдралаар амьдрахаар шийдсэн. Энэ нь эцэг эх үр хүүхдэдээ ханддагтай яг адил. Хүүхэд нь өөрийг нь харах болгондоо айгаасай гэж эцэг эхчүүд хүсэх үү?” гэсэн. Мэдээж үгүй. Иймээс би түүнд, “Хүүхэд нь өөрсдийг нь харах болгондоо айж, нуугдаасай гэж эцэг эхчүүд хэзээ ч хүсэхгүй, тэгвэл Бурхан яах вэ? Бурхан шууд л тэнгэрээс үг хэлсэн бол бид айж, Бурханаас холдож хөндийрнө шүү дээ. Бурхан биднийг холдож хөндийрч, Өөртэй нь ойр байхад хэцүү санагдаасай гэж хүсдэггүй. Тийм болохоор Эзэний эргэн ирэлт Эзэн Есүс ирсэн үеийнхтэй яг адилхан. Эзэн эгэл жирийн, хэвийн хүний Хүү болж, махбодод ирээд, шавь нартайгаа хооллож, ярилцаж, тэдний асуудал, будилааныг шийдвэрлэхэд үргэлж тусалдаг байсан. Үнэхээр хүмүүсийн дунд амьдарч байгаа жинхэнэ амьд Бурханыг харах нь Бурхантай хавьгүй ойр гэдгээ мэдрэхэд маань тус болдог. Бас Бурхан үнэнийг илэрхийлж, биднийг тэжээж, тэтгэхийн тулд бидний хэлийг ашиглаж чадна. Бурхан бидэнд хүслээ илүү сайн ойлгуулахын тулд жишээ, зүйрлэл ашиглаж чадна, тэгснээр үнэнийг ойлгож, үнэн рүү ороход илүү амархан байдаг. Биднийг хайрлах Бурханы хайр маш бодитой, маш нандин юм! Махбод болсноороо Бурхан бидэнд үнэнийг ойлгуулж, биднийг нүглээс чөлөөлж, бүрэн аврахын тулд үг хэлж, ажиллах гэж асар их доромжлол, зовлонг тэсвэрлэдэг. Энэ нь завхарсан хүн төрөлхтний төлөөх Бурханы хамгийн агуу аврал” гэлээ. Тухайн үед Тереза сэтгэл хөдлөн нулимс унагасан юм. Тэгээд, “Би одоо ойлголоо. Эзэн бие махбодтой хэлбэрээр эргэж ирж байгаа юм байна. Би ч бас Бурханыг бидний дунд махбодоор ирээсэй гэж хүсдэг. Бурхан бидэнд маш их хайртай. Бид ингэж хайрлуулах үнэ цэнгүй…” гэсэн. Терезагийн сэтгэл хэр их хөдөлснийг хараад би үнэхээр уярч, Бурханы хэлсэн нэг зүйлийг саналаа: “Чи эрин үеийн ач холбогдлыг зохистой дамжуулдаг хэлээр, эрин үе бүрд Бурханы илэрхийлсэн зан чанарыг бодитой байдлаар ярьж чадах уу? Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг туулдаг чи Бурханы зөвт зан чанарыг нарийвчлан дүрсэлж чадах уу? Чи Бурханы зан чанарыг тодорхой, нарийн зөв гэрчилж чадах уу? Чи зөв шударга байдлаар өлсөж, цангадаг, чамаар хариулуулахаар хүлээж байгаа өрөвдөлтэй, ядуу, чин сүсэгт шашны итгэгчдэд өөрийн үзсэн, туулсан зүйлийг хэрхэн дамжуулах вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?). “Бурханы ажилд гэрчлэл хийхдээ чи туршлага, мэдлэг, төлсөн төлөөсөндөө найдах ёстой. Ингэж байж л Түүний хүслийг гүйцэлдүүлж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Сайн мэдээ түгээж байсан үеэ эргээд санахад би ихэнхдээ хүмүүст зүгээр л онол ярьж, байсан, харин Бурханы талаар жинхэнэ ойлголттой эсэх, бодитой, хувийн туршлагаасаа гэрчлэл хийж чадах эсэхээ хэзээ ч бодож үзэж байгаагүй. Сайн мэдээ түгээх нь зүгээр л бусад хүнтэй ярих биш, харин Бурханыг илүү сайн мэдэх боломж гэдгийг энэ туршлага надад харуулсан. Бас Терезатай хийсэн нөхөрлөлөөрөө Бурханы хайрыг мэдэрч чадсан шүү. Бурхан махбодод ажиллаж, үг хэлэхээр ирээгүй байсан бол бид үнэнийг ойлгож, завхарсан зан чанараа цэвэрлүүлж яавч чадахгүй, эцэстээ гагцхүү гамшигт устгагдах байлаа. Энэ талаар бодох тусам биднийг хайрлах Бурханы хайр хэчнээн агууг улам их мэдэрсэн дээ. Дараа нь Тереза, “Миний хувьд өнөөдрийн нөхөрлөл бүгд цоо шинэ байна. Үүнээс би үнэхээр маш их зүйл олж авлаа” гэсэн.

Ингэж хэлэхийг нь сонсоод би хөл газар хүрэхгүй баярлаад, “Эзэн Есүс бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан болж аль хэдийн эргэн ирсэн. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аврахын тулд шинэ үг илэрхийлээд, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил хийж байна. Энэ нь Библийн, ‘Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17), бас ‘Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ(Иохан 5:22) гэх зэрэг зөгнөлийг биелүүлдэг” гэлээ. Эзэн аль хэдийн эргэж ирсэн гэдгийг сонсоод Тереза үнэхээр догдолсон ч бас будилж, надаас, “Эзэн Есүс цовдлогдохдоо бидний нүглийг аль эрт уучилсан шүү дээ. Эзэн яагаад эцсийн өдрүүдэд хүнийг аврахын тулд эргэн ирж, шүүлтийн ажил хийх хэрэгтэй юм бэ?” гэж асуухад нь би Бурханы зарим үгийг уншиж өгсөн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). “Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг яаж бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан чинь үнэн. Чи Бурханы авралаас үүдэн нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд Бурхан чамайг биечлэн өөрчилж, цэвэрлэх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар). Бурханы үгийг уншсаны дараа би ингэж хэллээ, “Эзэн Есүс биднийг золин аврах нь аварсан. Энэхүү золин аврал юунд хүрсэн бэ? Бид нүглээсээ золин аврагдсан учраас хууль зөрчсөнийхөө төлөө шийтгүүлэхээ больсон. Эзэн Есүсийн золин авралын ажлаас гарсан үр дүн энэ юм. Эзэнд итгэснээр бид нүглээ уучлуулдаг ч цаг үргэлж өөрийн эрхгүй худал хэлж, нүгэл үйлдсээр л байдаг. Бид өдөр нь нүгэл үйлдэж, шөнө нь нүглээ улайдаг ёрын мөчлөгт амьдарч, нүглийн дөнгөнөөс хэзээ ч мултарч чаддаггүй. Яагаад ингэдэг вэ? Учир нь бид нүгэлт уг чанараасаа ангижраагүй. Энэ нүгэлт уг чанар сэтгэлийн гүн дэх хорт хавдар мэт байдаг. Үүнийг арилгахгүй бол бид мянга, түмэн удаа уучлуулж болох ч хэзээ ч нүглээс чөлөөлөгдөж, хаанчлалд ороход зохистой болохгүй. Ийм учраас Эзэн эргэж ирж, шүүлтийн ажил хийх хэрэгтэй юм. Тэр шүүлтийн ажил нь бидний нүгэлт уг чанарыг шийдвэрлэхийн төлөө байдаг, тэгснээр бид нүглийн дөнгөнөөс бүрэн чөлөөлөгдөж, ариусаж, бүрэн аврагдаж чаддаг” гэсэн.

Үүнийг сонсоод Тереза үнэхээр баярлаж, “Шүүлтийн ажлын талаар та яриад өгч болох уу? Бурхан биднийг нүглээс аврахын тулд энэ шүүлтийг яаж явуулдаг юм бэ?” гэхэд нь би Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгсөн юм. “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). Үүнийг уншсаны дараа би: “Хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанарыг илчлэхийн тулд эцсийн өдрүүдэд Бурхан үгээр шүүлтээ явуулдаг. Энэ нь сатанлаг зан чанар, Бурханыг эсэргүүцдэгбүх илэрхийллийг маань илчилж, улмаар бид Сатаны завхралд хэр гүн гүнзгий өртсөн талаарх үнэнээ олж мэдэхийн зэрэгцээ Бурханы ариун, зөвт зан чанарыг хардаг. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, засалт, харьцалтыг амссанаар бид биеэ тоосон, ов мэхтэй, аминчхан, шунахай байдал гэх зэрэг илчилдэг бүх сатанлаг зан чанараа олж хардаг. Бид Бурханы төлөө золиос гаргаж чаддаг байж болох ч өвдөх, гамшигтай тулгарах гэх мэт дургүй зүйл маань тохиолдох үед Бурханыг буруугаар ойлгож, буруутгадаг. Хэдийгээр бид Бурханы төлөө золиос гаргадаг ч энэ нь ердөө л ерөөл, шагналын төлөө, хаанчлалд орохын төлөө байдгийг бидэнд харуулах цорын ганц арга нь энэ шүүлт юм. Бид Бурхантай наймаацаж байгаа. Бурханыг үнэхээр хайрлах нь байтугай Бурханд үнэхээр дуулгавартай байдаг ч үгүй. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр болон бидэнд тохиолддог зүйлсийн илчлэлээр дамжуулан бид завхралынхаа талаарх үнэнийг олж харж, үүнийгээ үзэн яддаг. Бид бас ямар ч халдлагыг хүлцэхгүй Бурханы ариун, зөвт зан чанарыг мэдэрч, Бурханыг хүндэтгэж, дуулгавартай дагах болдог. Сатан биднийг хэр гүн завхруулсныг харж болох цорын ганц арга энэ юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр бид завхралынхаа үнэнийг харж, үүнээс ангижирч хэзээ ч чадахгүй, ялангуяа хэзээ ч Бурханыг хайрлаж, Бурханд дуулгавартай байхгүй. Өвчтэй хүн өөрт нь асуудал байгааг мэдэхгүй бол явж эмчилгээ хийлгэдэггүй, бас ямар эмчилгээ хэрэгтэйг мэддэггүй учраас бие нь сайжрахгүй. Харин эмчид үзүүлбэл юу нь өвдсөн, юунаас болсон, яаж эмчлэх вэ гэдгийг эмч хэлж өгч чадна, тэгээд эмчийн зөвлөгөөг дагавал бие нь сайжирдагтай яг адилхан. Иймээс Бурхан бидний нүгэлт уг чанар, завхарсан, сатанлаг зан чанарыг шийдвэрлэх гэж эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг үгээрээ шүүдэг. Бид нүглээс чөлөөлөгдөж, завхарсан, сатанлаг зан чанараасаа ангижирч, Бурханаар авруулж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд тэр шүүлт, гэсгээлтийг хүлээн авах ёстой” гэлээ. Тухайн үед Тереза, “Би одоо ойлголоо. Шүүлтийн ажлаар Бурхан биднийг цэвэрлэж, аварч байгаа юм байна. Би нүгэл үйлдэж, нүглээ улайдаг энэ амьдралаас ангижрахыг хүсдэг, тэгэхээр Бурханы шүүлт, цэвэрлэлтийг хүлээн авах хэрэгтэй юм байна” гэсэн. Дараа нь бид хоёр хамтдаа сайн мэдээний хэдэн кино үзээд, Төгс Хүчит Бурханы маш олон үгийг уншсан. Тереза надад, “Эдгээр үг маш их эрх мэдэл, хүч чадалтай юм. Эдгээр нь газрыг донсолгож байна. Бурханы дуу хоолой мөн байна! Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэж ирсэн Есүс юм байна. Биднийг ариусгаж, аврахаар эргэж ирсэн Эзэн мөн байна!” гэж хэлсэн. Тэгээд надаас, “Төгс Хүчит Бурханы үгийн номыг яаж олж авч болох вэ? Бусад итгэгчтэй хаана биечлэн нөхөрлөл хийж болох вэ?” гэж яаран асуулаа. Би орон нутгийн чуулганы гишүүдтэй танилцуулж өгч болно гэдгээ хэлээд, “Үг нь махбодоор илэрсэн” номын онлайн хувилбарыг явуулсан. Тереза үнэхээр догдолж, нүдээ бүлтийлгэн, тэр номыг авч, Төгс Хүчит Бурханы үгийг даруйхан уншмаар байна гэж хэлсэн.

Эзэнийг угтан авах гэж байгаадаа хэр их хөөрч баярлаж байгааг нь хараад Терезад Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы гэрт орох боломж олгосон Бурханы гэгээрэл, удирдамжид би үнэхээр талархсан шүү. Хоёр, гурав хоногийн дараа надад Тереза, Эзэн аль хэдийн эргэн ирсэн гэх мэдээг хамгийн дотнын найздаа дуулгатал найз нь итгэхгүй байхыг анхааруулсан гэлээ. Бас пастор нь утасдаж, үүнээс болж чуулганаас хөөгдөнө шүү гэж сүрдүүлж байсан. Тереза: “Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүдийн Христ гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл, Түүний үг үнэн. Христ л үнэнийг илэрхийлж чадна шүү дээ. Тэр бол эргэж ирсэн Есүс. Би найзынхаа нөлөөнд орохгүй, бас пастор ч намайг хорьж чадахгүй” гэсэн. Тереза бас, “Би олон жилийн турш жинхэнэ чуулган хайсан ч үргэлж урам хугарсаар ирсэн. Тэдний алинд нь ч хангалт байдаггүй. Бас улам олон гишүүн ертөнцийн чиг хандлагыг дагаж байна. Би арга мухардаж байсан юм. Бурханд би үнэхээр талархаж байна. Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авна гэж бүр зүүдлээ ч үгүй. Эцэст нь би Бурханы чуулганыг оллоо” гэсэн. Тэгээд үнэхээр сэтгэл хөдөлж, нүдэндээ нулимстай байгаа харагдсан. Маш их найдлага тээсэн харагдсан шүү. Миний сэтгэл маш их хөдөлсөн. Бурханы хоньдын нэг нь дуу хоолойг нь сонсоод Бурханыг дагаж, Сатан яаж ч саад боллоо гэсэн итгэсээр байх юм байна гэдгийг олж харсан. Харин саад бартаатай тулгараад шантарч, бууж өгөхийг хүсэж, Терезаг үл хайхрахад бэлэн байж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаар гэрчлэл хийхээ болих шахсан тухайгаа бодоод би харамсаж, буруутайгаа мэдэрсэн. Бас Бурхан л биднийг үнэхээр хайрлаж, халамжилдаг гэдгийг олж харсан юм. Учир нь намайг бууж өгөх гэж байхад Бурханы үг яг цаг тухайд нь гэгээрүүлж, замчилснаар би тэрслүү байдлаа олж харж, хүнийг аврах Бурханы хүслийн яаралтай байдлыг ойлгож чадсан. Тэгээд Бурханы эцсийн өдрүүдийн ажлын тухай Терезад гэрчлэхээр Бурхантай хамт бага багаар ажиллаж чадсан.

Энэ нь бас миний хувьд, сайн мэдээ түгээх нь хүмүүсийг аврахад тус болдог гэх гүн гүнзгий туршлага болсон. Энэ нь өөрийнхөө бодит амьдралын мэдрэмж, туршлагыг ашиглан Бурханы ажилд гэрчлэл хийж, Эзэнийг ирээсэй гэж хүсэн хүлээдэг, харанхуйн ертөнцөд байгаа хүнийг Бурханы гэрт аваачиж байгаа явдал. Энэ л хамгийн утга учиртай. Би бас, Эзэнийг эргэн ирээсэй гэж үнэхээр хүсэн мөрөөсөж байгаа хүн дуу хоолойг нь сонсож, Эзэнийг угтан авах үедээ мэдэрдэг баяр баясал, сэтгэл хөдлөлийг харсан. Тэгээд Бурхан илүү олон жинхэнэ итгэгч өмнө нь очиж, авралыг нь хүртэнэ гэж найддаг гэдгийг мэдэрч чадсан. Харанхуйд амьдарч, Бурхан ирэхийг хүсэн хүлээж байгаа үүнээс олон хүн энэ ертөнцөд бий. Бурхан зовнил дүүрэн, тэдний төлөө түгшиж байна. Тийм болохоор сайн мэдээ түгээх нь миний хариуцлага, ажил үүрэг гэдгийг бүр ч их мэдэрсэн. Би бас, ямар ч саад бартаатай тулгарлаа гэсэн Бурханд найдаж, сайн мэдээ түгээх үүргээ биелүүлнэ гэдгээ Бурханд тангарагласан. Би Бурханы тухай жинхэнэ ойлголтдоо үндэслэн гэрчлэл хийж, Бурханы хоньдыг Бурханы өмнө аваачна. Тэгснээр тэд эцсийн өдрүүдэд Бурханы авралын нигүүлслийг тун удалгүй хүртэж чадна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тав тух хөөцөлдөхийн үр дагавар

Лингшуан, Испани Би чуулганд тусгай эффект бүтээх үүрэгтэй. Бүтээл хийх үеэр би нэлээд хэцүү төсөл авахаараа кадр бүр дэх эффектийг удаа...

Цаашид онгирохгүй

Мо Вэнь, Испани 2018 онд би чуулганд сайн мэдээний үүрэг авч, дараа нь тэр ажлыг хариуцах болсон юм. Би ах эгч нарынхаа үүрэг дэх асуудал,...

Leave a Reply