Бурханд найдах нь хамгийн агуу мэргэн ухаан юм

2022-12-04

Ма Хун, Хятад

2011 оны намар би тосгоныхоо Фан Минь гэдэг хүнтэй танилцлаа. Тэрээр хүн чанар сайтай, маш эелдэг бөгөөд Эзэнд 20 гаруй жил итгэж, цуглаанд оролцож, Библи уншсаар ирсэн, жинхэнэ итгэгч байсан тул би түүнд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг номлохыг хүссэн юм. Тухайн үед би Бурханд итгэдэг болоод удаагүй, маш багахан үнэнийг ойлгодог байсан учраас Фан Миньд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гэрчлэхийг Сон Жяинь эгчээс гуйлаа. Фан Минь тэр даруй эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судлахаар шийдсэн юм. Тухайн үед би маш их баярласан ч хэд хоногийн дараа намайг уулзахаар очих үед Фан Минь цааш судлахыг хүсэхгүй байна гэсэн. Фан Минь: “Би Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, сайн гэдгийг нь мэдэрсэн учраас ээж рүүгээ утасдаж, Эзэний эргэн ирэлтийн талаарх сайн мэдээг сонссоноо хэлсэн. Ээж надад чиний итгэж байгаа зүйл бол Зүүний Аянга, үүнд итгэж болохгүй гэсэн. Манай номлогчид үргэлж Бурханы үг, ажил бүгд Библид бий, Бурханы үг, ажлын юу ч Библийн гадна байдаггүй гэдэг, Зүүний Аянгын номлол Библиэс зөрдөг, Эзэний эргэн ирэлт байх боломжгүй” гэж хэллээ. Фан Минь ээждээ мэхлэгдсэнийг би харсан учраас санаа зовон ингэж хэлсэн юм: “Хэрвээ бид Бурханы үг, ажил Библид байдаг, Библийн гадна байхгүй гэж бодвол Сударт байгаа зүйлээр Бурханыг хязгаарлаж байгаа хэрэг биш үү? Бурхан Библийн гадна шинэ ажил хийж чадахгүй, ямар ч шинэ үг хэлж чадахгүй юм гэж үү? Бурхан бол Бүтээгч, амийн эх сурвалж. Тэр маш төгс хүчтэй, мэргэн, олон талыг хамардаг. Библи ганцаараа Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж үү? Бурханы үг, ажил яаж зөвхөн Библид тэмдэглэгдсэн байх юм бэ? Бурханы ажил үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш байдаг. Бурханы ажлын үе шат бүр өмнөх дээрээ суурилж, үе шат бүрд Бурхан илүү шинэ, илүү өндөр ажил хийдэг. Хуулийн эрин үед Бурхан хүмүүсийг газар дээр амьдрахад нь залж чиглүүлэхийн тулд хууль гаргасан. Нигүүлслийн эрин үед Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг давтаагүй. Оронд нь, Хуулийн эрин үеийн ажлын үндсэн дээр золин авралын ажлыг хийсэн. Энэ шинэ ажил Хуучин Гэрээнд тэмдэглэгдсэн үү? Үгүй. Хуучин Гэрээг баримталдаг хүмүүс Эзэн Есүсийн шинэ ажлыг хүлээн аваагүй, бүгд Бурханд орхигдож, таягдан хаягдсан. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шатны хувьд ч мөн адил. Бурханы авралын ажлын төлөвлөгөөнд үндэслэн, хүмүүсийн нүглийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, хүмүүсийг цэвэрлэхийн тулд Бурхан хүмүүсийн хэрэгцээнд нийцүүлэн шүүлтийн ажил хийдэг. Хурганы мөрийг дагаж, Бурханы шинэ ажлыг хүлээн авснаар л бид Бурханы авралыг хүртэж, Бурханы хаанчлалд орж чадна. Танай ээж Бурханы шинэ үгийг хараагүй болохоор чамд тийм юм хэлжээ. Чи эхлээд судлах ёстой, битгий сохроор шийд. Эзэний эргэн ирэлтийг алдах юм бол Бурханаар авруулах боломж дахиж олдохгүй шүү” гэсэн. Гэхдээ намайг юу ч гэж хэлсэн тэр сонсоогүй. Би өөр эгчээс нөхөрлөөч гэж гуйсан боловч Фан Минь надаас өөр хүнтэй уулзахыг зөвшөөрөөгүй. Бас хэд хоногийн дараа төрсөн нутаг руугаа буцаж байгаа, бүр галт тэрэгний тасалбараа авчихсан гэж хэлсэн. Сэтгэл нь их үймэрсэндээ чичирч байсан. Төрсөн нутагтаа буцаад очих юм бол пастор, номлогчид нь түүнийг бүр ч их үймүүлэх биш үү? Би ч бас санаа зовсон, гэхдээ Фан Минь аль хэдийн шийдсэн болохоор надад ямар ч сонголт байгаагүй. Тухайн үед миний хэлэх зүйлийг Фан Минь сонсохгүй гэдгийг мэдэж байсан болохоор би явах ёстой болсон.

Гэртээ хариад би Фан Минийг нутагтаа очсоны дараа түүнд сайн мэдээ номлох найдвар хэчнээн бага болохыг бодоод, итгэл муутай болж, сайн мэдээ номлох дэндүү хэцүү санагдаж, бодох тусам улам муухай санагдсан. Яг сөрөг болж эхлэх үедээ би Бурханы үгийг санасан юм. “Нигүүлслийн эрин үед Есүс хүмүүсийг өрөвдөж, нигүүлссэн. Зуун хониноос нэг нь алга болчихвол Тэрээр тэрхүү хонийг олохын тулд ерөн есөн хонийг орхино. Энэхүү мөр нь нэг төрлийн механик үйлдлийг ч, дүрэм журмыг ч төлөөлдөггүй; харин хүмүүст аврал авчрах гэсэн Бурханы яаруу санаа зорилго, түүнчлэн хүмүүсийг гэх гүн гүнзгий хайрыг нь харуулдаг. Энэ нь аливааг хийх арга зам биш; харин нэг төрлийн зан чанар, сэтгэлгээ юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үг үнэхээр сэтгэл хөдөлгөсөн. Зуун хониноос нэг нь л төөрвөл Бурхан төөрсөн нэг хонийг олохын тулд ерэн есөн хонио орхино. Хүмүүсийг аврах гэсэн Бурханы хүсэл чин үнэнч, үнэн сэтгэлийнх гэдгийг би харсан. Бурхан Өөрт нь үнэхээр итгэдэг хэнийг ч алдахыг хүсдэггүй, хүмүүсийг гэх Бурханы хайр маш их. Бурханы үгийг тунгаан бодоод би ичсэн. Завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан бие махбодтой болж газар дээр ирээд, ихээхэн төлөөс төлж, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс Бурханы өмнө ирж, Бурханы авралыг хүлээн авна гэж найдсан. Гэсэн ч номлоход бэрхшээл тулгарах үед би няцаж, идэвхгүй болж, Бурханы хүслийг дэндүү үл тоомсорлосон. Хэдийгээр Фан Минь хууртаж, үймэрч, шашны үзэлтэй байсан ч Бурханд үнэхээр итгэдэг байлаа. Би түүнд үнэнийг ойлгож, үзлээ таягдан хаяж, Бурханд эргэн очиход нь туслах ёстой байв. Тэр нь миний үүрэг байсан. Тэгээд би Бурханы үгийн өөр нэг хэсгийг санасан: “Хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханы гарт байдаг ба амьдралынх нь бүх зүйлийг Бурханы нүд хардаг. Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж). Бурханы үг надад итгэл, хүч чадал өглөө. Хүмүүсийн бодол, санааг оролцуулаад бүх зүйл Бурханы гарт байдаг. Хүний нүдээр бол Фан Минь одоо үймэрч, төрсөн нутаг руугаа буцах ёстой болж, түүнд сайн мэдээ номлох найдвар бага байгаа ч Бурхан бүх зүйлийг захирдаг. Хэрвээ тэр Бурханы хонь мөн бол Бурханы дуу хоолойг ойлгоно. Миний хийж чадах юм гэвэл, хамтран ажиллахын тулд чадах бүхнээ хийж, хэрэг дуусах хүртэл бууж өгч болохгүй. Үүнийг ухаармагцаа би Бурханд залбирч, “Бурхан минь! Фан Минь үймэрч, одоо үнэн замыг судалж зүрхлэхгүй байна. Би түүнийг Таны гарт даатгалаа. Хэрвээ тэр Таны хонь мөн бол түүнд сайн мэдээ номлохын тулд би чадах бүхнээ хийхийг хүсэж байна” гэлээ. Дараа нь би, Фан Минь галт тэргээ оройн 9:10-т явна гэж бодсон ч үнэндээ өглөөний 9:10 байсан тул явж чадаагүй гэдгийг мэдсэн юм. Хүмүүсийн зүрх сэтгэл, сүнс бүгд Бурханы гарт байдаг, Бурхан бүх зүйлийг зохион байгуулж, зохицуулдгийг би харж, зүрх сэтгэлдээ Бурханд ахин дахин талархаж, Фан Миньд сайн мэдээ номлохдоо илүү итгэлтэй болсон.

Үүний дараа би Фан Миньтэй уулзахаар очиж, үзэлтэйгээ зууралдсан хэвээр байгааг нь хараад Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгсөн юм. “Бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг эрж хайхдаа ‘Бурхан бол үнэн, зам, амь’ гэх үгийг үл тоомсорлосон. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэдэгтээ итгэдэггүй бөгөөд Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлэх боломжгүй, Бурхан хүний хүсэлтээр гарч ирэх бүр ч боломжгүй. Бурхан ажлаа хийх үедээ Өөрөө сонголтоо хийж, төлөвлөгөөгөө Өөрөө гаргадаг; түүнчлэн Өөрийн гэсэн зорилго, арга барилтай байдаг. Тэрээр ямар ч ажил хийлээ гэсэн энэ тухай хүнтэй хэлэлцэж, хүний зөвлөгөөг эрж хайх шаардлагагүй, мөн хүн нэг бүрд ажлынхаа талаар мэдэгдэх шаардлага ч байхгүй. Энэ бол хүн бүрийн мэдэх ёстой Бурханы зан чанар юм. Та нар Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы мөрийг дагая гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох ёстой. Та нар Бурханаас ингэ, тэг гэж шаардах ёсгүй, Түүнийг өөрийнхөө баригдмал сэтгэлгээнд хорьж, үзлээрээ хязгаарлах ч ёсгүй. Харин та нар Бурханы мөрийг хэрхэн хайх ёстой, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн авах ёстой, Бурханы шинэ ажилд хэрхэн захирагдах ёстой талаар өөрсдөөсөө асуух хэрэгтэй; хүний хийх ёстой зүйл бол энэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан). Бурханы үгийг уншсаныхаа дараа би түүнтэй ингэж нөхөрлөсөн: “Хэрвээ бид Эзэний эргэн ирэлтийг угтахыг хүсвэл өөрсдийнхөө үзлийг орхиж сурах ёстой. Бурханы бодол хүний бодлоос давдгийг чи мэднэ. Бурхан хүний үзэл, төсөөллийн дагуу ажилладаггүй. Бурханы бүх үг, ажил Библид байдаг, Библийн гадна огт байдаггүй гэж чи боддог, гэхдээ энэ нь Бурханы үгэнд үндэслэсэн үү? Үгүй. Тэгвэл энэ нь хүний үзэл, төсөөлөлд үндэслэсэн биш үү? Эзэн Есүсийг ажиллахаар ирэхэд фарисайчууд Эзэн Есүс хэр их үнэнийг илэрхийлснийг хараагүй. Оронд нь тэд Хуучин Гэрээтэй зууралдаж, Эзэн Есүсийн үг, ажил Библиэс давлаа гэж бодсон учраас үүгээр шалтаглан Эзэн Есүсийг яллаж, эцэст нь Эзэнийг загалмайд цовдолсон жигшүүрт нүгэл үйлдсэн. Бид фарисайчуудын алдаанаас сургамж авах хэрэгтэй! Бурханы үг, ажил Библиэр бүү хэл, ямар ч хүн юм уу зүйлээр хэзээ ч хязгаарлагдахгүй. Бурхан Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөө, хүн төрөлхтнийг аврах хэрэгцээний дагуу үргэлж илүү их үг хэлж, илүү их шинэ ажил хийдэг. Тиймээс Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс мөн эсэхийг тогтоохдоо бид Төгс Хүчит Бурханы үг, ажил Библиэс давсан эсэхийг харж болохгүй. Харин Төгс Хүчит Бурханы үг үнэн эсэхийг, Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг аврах ажлыг хийж чадах эсэхийг харах ёстой, учир нь зөвхөн Бурхан л үнэн, зам, амь бөгөөд Бурхан л хүн төрөлхтнийг аварч чадна. Чи Төгс Хүчит Бурханы үгийг уншсан, Төгс Хүчит Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлыг хүлээн зөвшөөрдөг. Үүнээс гадна, Түүний үг Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө, Библийн нууц, хэн тэнгэрийн хаанчлалд орж чадахыг болон хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газрыг илчилдэг. Үнэний эдгээр нууцыг хэн ч мэдэхгүй, зөвхөн Бурхан л илчилж чадна…” Гэвч намайг нөхөрлөлөө дуусгаж амжихаас өмнө Фан Минь яриаг минь таслаад, өөр юу ч хэлүүлсэнгүй. “Би хэтэрхий бага үнэнийг ойлгодог, нөхөрлөл минь ойлгомжгүй байгаагаас болов уу?” гэж би бодсон. Дараа нь би Сон Жяинь эгчээр Фан Миньд илүү нөхөрлөл хийлгэхийг хүссэн ч Фан Минь зөвшөөрөөгүй. Би маш их санаа зовсон. Би Бурханд итгээд удаагүй, багахан үнэнийг ойлгосон боловч Фан Минь 20 гаруй жил Эзэнд итгэсэн бөгөөд би асуудлыг нь шийдвэрлэж чадаагүй. Эдгээр бэрхшээлтэй тулгараад би болихыг хүсэж, “Хэрвээ би үнэхээр түүнд номлож чадахгүй бол больё. Ёстой хэцүү юм” гэж бодсон. Бодох тусам би улам сөрөг болж, харих замдаа ямар ч урам зориггүй болсон.

Сүүлд нь нэг цуглаан дээр ах, эгч нар миний байдлыг олж мэдээд, Бурханы үгийн нэг хэсгийг надад уншиж өгсөн юм. “‘Итгэл’ хэмээх энэхүү үг юуг хэлдэг вэ? Итгэл гэдэг нь аливаа зүйлийг харж, барьж чадахгүй үед, Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй үед, хүн хүрэхийн аргагүй үед хүнд байх ёстой жинхэнэ итгэл үнэмшил, чин үнэн зүрх сэтгэл юм. Энэ бол Миний ярьдаг итгэл юм. Бэрхшээл зовлон, цэвэршүүлэлтийн цаг үед хүмүүст итгэл хэрэгтэй бөгөөд итгэл нь цэвэршүүлэлтийг дагаж ирдэг зүйл юм; цэвэршүүлэлт, итгэл хоёрыг салгах боломжгүй. Бурхан яаж ч ажилласан, орчин нөхцөл чинь ямар ч байсан чи амийг эрэлхийлж, үнэнийг эрж хайж, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайж, Түүний үйлдлийн талаар ойлголттой байж, үнэний дагуу үйлдэж чаддаг. Ингэх нь жинхэнэ итгэлтэй байх явдал бөгөөд үүгээрээ чи Бурханд итгэх итгэлээ алдаагүй гэдгээ харуулдаг. Цэвэршүүлэлтээр дамжуулан үнэнийг эрэлхийлэхдээ туйлбартай байж чаддаг бол, Бурханыг үнэхээр хайрлаж чаддаг, Түүний талаарх эргэлзээ бий болгодоггүй бол, Тэр юу ч хийсэн Түүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлсээр байдаг бол, Түүний хүслийг гүн гүнзгий эрж хайж, Түүний хүсэлд санаа тавьж чаддаг бол чи Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй байж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Бурханы үгийг уншсаны дараа нэг эгч ингэж нөхөрлөсөн: “Хэрвээ бид сайн мэдээ номлохдоо бэрхшээлтэй тулгараад идэвхгүй болж, ухарч няцвал энэ нь үндсэндээ Бурханы хүслийг ойлгодоггүйгээс болж байгаа юм. Үнэндээ Бурхан эдгээр бэрхшээл бидэнд тулгарахыг зөвшөөрдөг, ингэснээр бидний итгэл төгс болж, бид Бурханд найдаж сурна, үүний зэрэгцээ, эдгээр бэрхшээлээр дамжуулан бид өөрсдийгөө үнэнээр зэвсэглэж, Бурханы ажлыг гэрчилж сурна.” Бурханы үгийн талаарх тэр эгчийн нөхөрлөлөөс би, сайн мэдээ номлоход надад тулгарсан бэрхшээлд Бурханы сайн санаа зорилго байгааг ухаарсан. Бурхан миний итгэлийг төгс болгож, илүү их үнэнийг ойлгоход минь туслахын тулд үүнийг ашиглахыг хүссэн. Гэтэл би бэрхшээлтэй тулгараад, Фан Миний үзлийг шийдвэрлэх, түүнийг Бурханы өмнө аваачих үнэнийг эрж хайхдаа Бурханд найдах талаар бодохын оронд бэрхшээлд автсан хэвээр байж, ухарч, бууж өгөхийг хүссэн. Би илүү их чармайлт гаргахыг, эсвэл илүү их төлөөс төлөхийг хүсээгүй, Бурханы хүслийг огт хайхраагүй. Баримтаар илчлэгдэх үедээ л би эцэст нь, Бурханд огт итгэдэггүй, өрөвдмөөр жаахан биеийн хэмжээтэй гэдгээ харж, Бурханы энэ үгийг санасан юм: “Хүмүүс хамтран ажиллаж, Бурханы шаардлагуудын стандартад хүрэхээр эрэлхийлэх тусам, Ариун Сүнсний ажил төдий чинээ их болдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай). Хүмүүс хамтран ажиллах тусам төдий чинээ Ариун Сүнсний ажилтай байдаг нь үнэн. Хэдийгээр Фан Минь Эзэнд 20 гаруй жил итгэж, Библийг мэддэг байсан ч надад Төгс Хүчит Бурханы үг байсан. Бурханы үг бол үнэн, хүний бүх асуудлыг шийдвэрлэж чадна. Би Бурханд үнэхээр найдаж, төлөөс төлж байгаа цагт Бурхан түүнийг гэгээрүүлнэ.

Дараа нь би үнэнийг ойлгодог хүмүүсээс Фан Миний баримталж байсан үзлийн талаар асууж лавлаж, ах, эгч нар маань Бурханы үгийн холбогдох хэсгүүдийг олоход минь тусалсан юм. Дараа нь би Фан Миний гэрт дахиад очиж, Төгс Хүчит Бурханы үгийн хоёр хэсгийг түүнд уншиж өглөө. “Бурханы ажилд ёс заншлыг хэрэглэх хэрэгтэй гэж үү? Бурханы ажил эш үзүүлэгчдийн зөгнөлийн дагуу байх ёстой гэж үү? Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Яагаад Бурхан Библийн дагуу ажиллах ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй юм гэж үү? Бурхан Библийг орхиж, өөр ажил хийж болохгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний шавь нар Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Есүс Амралтын өдрийг харгалзан үзэж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад ирснийхээ дараа Амралтын өдрийг сахихын оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж, дарс уусан бэ? Энэ бүхэн нь Хуучин Гэрээний тушаалуудад байхгүй байгаа бус уу? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг мөрдсөн юм бол яагаад эдгээр ёс заншлыг зөрчсөн юм бэ? Бурхан, Библи хоёрын аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн болохоор Тэр бас Библийн Эзэн байж чадах бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1). “Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдамжийг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ бол шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. Өнөөдөр Бурхан махбод болж, Хятад дахь өөр сонгогдсон хүмүүсийг шилж авсан. Бурхан энэ хүмүүс дээр ажиллаж, газар дээрх Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Нигүүлслийн эрин үеийн ажлаас үргэлжлүүлэн хийдэг. Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам, хэн ч өмнө нь хараагүй зам билээ. Энэ нь урьд нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил—газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. Тиймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил бол түүх биш, учир нь одоо үе бол одоо бөгөөд хараахан өнгөрсөн үе болоогүй. Бурхан илүү агуу зүйлийг, газар дээрх илүү шинэлэг ажлыг Израилийн гадна хийснийг, мөн энэ нь аль хэдийн Израилийн цар хүрээнээс, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс даван гарсан ба зөгнөлүүдийн гаднах шинэ, гайхамшигтай ажил, Израилиас давсан илүү шинэлэг ажил, хүмүүсийн ойлгож ч, төсөөлж ч чадахгүй ажил юм гэдгийг хүмүүс мэддэггүй. Ийм ажлын тухай илэн далангүй тэмдэглэлийг Библи яаж агуулж чадах билээ? Хэн өнөөгийн ажлыг нэг бүрчлэн, юу ч үлдээлгүйгээр урьдчилан тэмдэглэж чадах билээ? Тогтсон ёсыг зөрчдөг, энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн салбайсан хуучин номд тэмдэглэж чадах вэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библийг орхих ёстой, мөн зөгнөлийн ном, эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадна, тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1). Бурханы үгийг уншсаныхаа дараа би түүнтэй ингэж нөхөрлөсөн: “Төгс Хүчит Бурханы үг, ажил Библид байдаггүй тул эргэж ирсэн Эзэн биш гэж чи итгэдэг. Энэ нь Библид байгаа зүйлээр Бурханыг хязгаарлаж, Бурханд хязгаар тавьж буй хэрэг. Бурхан эхлээд бий болсон уу, эсвэл Библи эхлээд бий болсон уу? Бурхан анх тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээж байхад Библи байсан уу? Абрахамд Библи байгаагүй. Тэр Библийн дагуу Бурханд итгээгүй. Абрахамыг Бурханд итгэдэггүй байсан гэж хэлж болох уу? Библи бол ердөө Бурханы ажлын түүхэн тэмдэглэл гэдгийг бид ойлгох ёстой. Бурханыг ажлаа гүйцэлдүүлсний дараа, хожмын үеийн зохиолчид эмхэтгэж, хянан засварласны дараа Библи бүтээгдсэн. Эзэн Есүсийг ажиллахаар ирэхэд Шинэ Гэрээ байгаагүй. Хүмүүс Хуучин Гэрээг л уншдаг байв. Эзэн Есүсийг ажлаа дуусгаснаас хойш хэдэн зуун жилийн дараа Хуучин, Шинэ Гэрээ бий болсон. Бурханы үг, ажил эхлээд байсан, дараа нь Библи бичигдсэн гэдгийг энэ нь нотолдог. Энэ бол баримт. Бурхан эцсийн өдрүүдэд гарч ирж, ажилладаг, тэгвэл Түүний үг, ажлыг яаж Библид урьдчилан тэмдэглэж болох юм бэ? Хэрвээ бид Эзэнийг угтан авахыг хүсвэл Библиэс давж гарч, Бурханы одоогийн үг, ажлыг эрж хайж, судлах ёстой. Энэ нь Бурханы мөрийг дагах цорын ганц зам!” гэсэн. Эдгээр зүйлийг Фан Миньд нөхөрлөсний дараа тэр заримыг нь ойлгох шиг санагдсан боловч будилсан хэвээр, “Төгс Хүчит Бурханы хэлсэн зүйл зөв. Эхлээд Бурханы ажил, дараа нь Библи бий болсон нь үнэн, Бурхан Библиэс том гэдгийг би ойлгож байна. Гэхдээ би Библийг хэдэн арван жил уншиж ирсэн, зүгээр л орхичхож чадахгүй. Би Библийг унших хэрэгтэй хэвээр байна” гэсэн. Дараа нь Фан Минь надаас хэдэн шинэ асуулт асуулаа. Тэрийг нь сонсоод эхэндээ жаахан будилж, түүний асуултад хариулахын тулд үнэний аль талыг нөхөрлөхөө мэдээгүй. Гэртээ харьсныхаа дараа би Бурханд залбирч, намайг гэгээрүүлж, залж чиглүүлэхийг гуйв. Дараа нь би Фан Миньтэй дахиад нөхөрлөхийг хүссэн юм. Нэг өдөр би Фан Миний гэрт очоод, цонхны тавцан дээр дэлгээстэй Библи болон Төгс Хүчит Бурханы үгийн ном байхыг хараад, хэдийгээр Фан Минь хүлээн аваагүй гэж хэлсэн ч зүрх сэтгэлдээ Төгс Хүчит Бурханы үгийг судлахыг хүссэнийг ухаарч, түүнд жаахан найдвар байгааг олж харсан.

Сүүлд нь Фан Минь өвчин тусаад, эмнэлэгт хэвтэхэд түүнийг асарч, Бурханы үгийг уншиж өгөхийн тулд би ажлаасаа чөлөө авсан. Дарга байнга чөлөө аваад байгааг минь мэдээд зориуд шалтаг олж намайг загналаа. Эхэндээ би үүнийг тэвчиж чадаж байсан. Хэдий би жаахан зовсон ч Фан Минь үнэн замыг хүлээн авч л байвал болох нь тэр гэж санагдсан ч Бурханы үгийг хэд хэдэн удаа уншиж өгсний дараа Фан Минь судлахыг зөвшөөрөхгүй хэвээр байлаа. Энэ үед жаахан урам хугарч, ийм их төлөөс төлж байхад тэр татгалзсаар байна, хүлээн авах хүртэл нь би хэр удаан номлох ёстой юм бэ гэж бодогдсон. Ингэж бодох тусам улам цөхөрч, хамтран ажиллахыг бүр хүсэхгүй болсон. Ингээд дараа нь би Бурханы үгийг уншсан юм. “Мөрөн дээрх ачаа, даалгавар, үүрэг хариуцлагаа чи мэдэж байна уу? Түүхэн үүрэг хариуцлагын мэдрэмж чинь хаана байна вэ? Чи яаж дараагийн эрин үеийн эзэн болох вэ? Чамд эзэн хүний хүчтэй мэдрэмж бий юу? Бүх зүйлийн эзэн гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь үнэхээр дэлхий дээрх бүх амьд амьтан болон бүх зүйлийн эзэн үү? Ажлын дараагийн үе шат руу урагшлах ямар төлөвлөгөө чамд байна вэ? Чамайг хоньчноо болгохоор хэдэн хүн хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд харанхуйд уйлж байна—зам хаана байна вэ? Харвах од мэт гэрэл гэнэт бууж, хүнийг маш олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүлээдэг билээ. Тэд ямар их дэнслэн найдаж, үүнийг өдөр шөнөгүй мөрөөдөж байгааг хэн мэдэх юм бэ? Гүнээ зовж буй энэ хүмүүс гэрэл гарах өдөр ч гэсэн суллагдах итгэл найдваргүйгээр харанхуй гянданд хоригдсоор байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй энэ сул дорой сүнснүүдийн золгүй явдал аймшигтай бөгөөд өршөөлгүй хүлээс болон цэвдэг түүх тэднийг аль хэдийн ийм байдалтай болгон хүлсэн. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонссон бэ? Гунигтай царайг нь хэн харсан бэ? Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Эцсийн эцэст, хүн төрөлхтөн бол хордсон хохирогчид. Хэдийгээр хүн өнөөг хүртэл золоор амьд үлдсэн ч гэсэн хүн төрөлхтнийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг хэн мэдэх билээ? Чи хохирогчдын нэг гэдгээ мартчихсан уу? Бурханыг гэх хайраасаа болоод чи амьд үлдсэн энэ хүмүүсийг аврахаар чармайхыг хүсэхгүй байна уу? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг Бурханы ачийг хариулахын тулд хамаг эрч хүчээ зориулахыг хүсэхгүй байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?). Бид Бурханы үгээс яаруу хүслийг нь мэдэрч болно. Сатаны эзэмшил дор амьдардаг, Бурханы өмнө ирээгүй хүмүүсийн төлөө Бурхан санаа зовж, түгшдэг, хүмүүс эцсийн өдрүүдэд аврал хүртэж чадна гэж Бурхан найддаг. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан хүний хувьд би Бурханы өмнө очоогүй хүмүүсийг Бурханы гэрт аваачиж, Бурханы авралыг хүлээн авхуулах ёстойгоо мэдэж байсан. Тэгэх нь миний хариуцлага байв. Нигүүлслийн эрин үед сайн мэдээ түгээхийн тулд олон хүн амь насаа зольж, эцэст нь сайн мэдээ дэлхий ертөнцийн өнцөг булан бүрд түгж, бүгдэд танигдсан. Бас би Бурханы даалгаврыг биелүүлэхийн тулд бүхээг барьсан Ноаг бодлоо. Бүхэл бүтэн 120 жилийн турш энэ хугацаанд тулгарсан бэрхшээл, тохуурхал, гүтгэлгийг үл харгалзан Ноа бууж өгөөгүй. Эцэст нь тэрээр Бурханы даалгаврыг гүйцэлдүүлж, Бурханы сайшаалыг хүртсэн. Ноа Бурханд тэгж их итгэдэг байлаа. Хэдийгээр би сайн мэдээ номлохдоо жаахан бэрхшээлтэй тулгарч, бага зэрэг зовлон амссан ч тэр нь эрин үеүдийн туршид ариун хүмүүсийн төлсөн төлөөстэй харьцуулшгүй байв. Ах, эгч нар маань надад сайн мэдээ номлож байсан үеийг эргээд бодоход би ч бас ахин дахин татгалзаж, намайг хүлээн авах хүртэл тэд хэд хэдэн удаа надад номлох ёстой болсон. Одоо Фан Миньд би яагаад тэдэн шиг их хайраар хандаж чадахгүй байна вэ? Фан Минь үнэнийг хараахан ойлгоогүй, шашны үзэлд баригдсан байгаа болохоор эсэргүүцэх нь хэвийн хэрэг биш үү? Жаахан хэцүү байлаа гээд би түүнийг орхиж болохгүй. Үүнийг ойлгомогцоо би маш их харамсаж, дараа нь Бурханд ингэж тангарагласан: Сайн мэдээ номлоход ямар ч бэрхшээл тулгарлаа гэсэн, би хамтран ажиллаж, сайн мэдээ түгээхийн тулд чадах бүхнээ хийнэ. Тэр нь миний хариуцлага, миний үүрэг.

Дараа нь би Фан Миньд санаа тавьж, Бурханы үгийг уншиж өгсөөр байв. Нэг өдөр тэр надад “Энэ хугацаанд чиний надад уншиж өгсөн Бурханы үгээс би хүмүүс Библид байгаа зүйлээр Бурханыг хязгаарлах ёсгүйг ойлголоо. Бурханы ажил үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш байдаг, Библид агуулагдаж байгаа зүйл бол Бурханы урьдын ажил. Хэрвээ Бурхан эргэж ирээд, Библид тэмдэглэгдсэн зүйлийг хийвэл Бурханы ажил давтагдах байсан. Тэгэх юм бол утга учраа алдана. Бурхан Библиэс давсан шинэ ажил хийж, Эзэн Есүсийн золин авралын ажлыг хүлээн авсны үндсэн дээр шүүлт туулж, цэвэрлэгдэх боломжийг олгох үед л хүмүүс үнэхээр аврагдаж чадна. Хэрвээ би Бурханы урьдын ажилтай зууралдсаар байвал Библийг бүх насаараа уншсан ч гэсэн үнэн, амийг хэзээ ч олж авахгүй. Би Бурханы мөрийг дагаж, эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг хүлээн авах хэрэгтэй” гэсэн. Фан Минь эцэст нь нэг юм бодлоо өөрчилснийг хараад би маш их баярлаж, бас Бурханы хонь Бурханы дуу хоолойг сонсдогийг харсан. Сатан тэднийг хэчнээн их үймүүлсэн ч, эсвэл ямар ч үзэлтэй байлаа гэсэн, эцэст нь тэд үнэнийг хүлээн авч, Бурханы өмнө очно. Дараа нь Фан Минь идэвх санаачилгатайгаар Бурханы үгийг уншиж, цуглаанд оролцож эхлэн, өвчин нь аажмаар дээрдэж эхэллээ. Сон Жяинь эгч Фан Миний бэрхшээл, бодол санааг хөндсөн Бурханы үгийг маш их нөхөрлөж, Фан Минь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажилд маш хурдан итгэсэн. Тэр бас надад “Өмнө нь надад Бурханы үгийг уншиж өгөхөд чинь би гаднаа үл тоож байсан ч үнэндээ заримыг нь сонсож, Төгс Хүчит Бурханы үгэнд үнэн байгааг мэдэрсэн, гэхдээ эндүүрч байж магадгүй гэж айсандаа хүлээн авч зүрхлээгүй юм. Одоо би ойлгож байна, хүлээн авахад бэлэн байна” гэсэн. Фан Минь Бурханы ажилд эргэлзэхгүй байгааг хараад би маш их баярлахын сацуу маш их сэтгэл хөдөлсөн. Хүн бүрийн Бурханы гэрт эргэн ирэх мөчийг Бурхан тогтоодог, бид Бурханд чин сэтгэлээсээ найдаж байгаа цагт Бурханы үйл хэргийг харж чадна. Хожим нь Фан Минь өөрийнх нь найз нөхөд, танилуудад сайн мэдээ түгээхийг санал болголоо. Хэсэг хугацааны хамтын ажиллагааны дараа арван дөрвөн хүн эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авав.

Сайн мэдээ номлох энэ туршлагаас би Бурханы үйлийг үнэхээр харсан. Энэ хугацаанд хэдий би олон бэрхшээлтэй тулгарч, заримдаа сул дорой болж, ухарч няцаж байсан ч Бурхан үүнийг ашиглан итгэл, хайрыг минь төгс болгож, өөрийгөө илүү их үнэнээр зэвсэглэхэд минь тусалсныг мэдэрсэн. Бас Бурханд найдаж, Бурханыг харах нь хамгийн агуу мэргэн ухаан гэдгийг мэдэрсэн юм. Одоо би сайн мэдээ номлож, Бурханыг гэрчлэхээр бүр ч их шийдсэн.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент