Антихрист зан чанарын талаарх миний багахан мэдлэг

2022-12-04

Владхиа , Франц

Би 2021 онд чуулганы удирдагчаар сонгогдсон. Хэсэг хугацаанд манай усалгааны ажил асуудалтай байлаа. Зарим услагч цуглаанд хэвийн оролцдоггүй, оролцлоо ч барагтай нөхөрлөдөггүй байв. Би энэ асуудлыг яахаа мэдэхгүй байсан болохоор удирдагч Люси эгчид энэ бэрхшээлийн талаар хэлсэн. Нэг өдөр Люси эгч манай цуглааны бүлэгт номлогч Матай ахыг нэмсэн. Матай ах үнэнийг надаас илүү ойлгодог гэдгийг би мэдэж байлаа. Бас өмнө нь миний ажилд тусалж байсан удаатай ч ахыг манай бүлэгт нэгдэхэд тийм ч таатай санагдсангүй, миний ажлыг хянахаар ирж байгаа юм байх даа гэсэн бодол надад шууд төрсөн. Ах асуудал илрүүлж, намайг илчилбэл би нэр нүүрээ алдаж, хүмүүс намайг удирдагч гэж үзэхгүй гэж санаа зовсондоо би ахад ажлаа хянуулахыг хүсээгүй. Сүүлд нь би Люси эгч Матай ахыг чуулганы өөр хэд хэдэн томоохон бүлэгт нэмснийг анзаарсан. Ах, эгч нар бүгд Матай ахыг угтан мессеж бичсэн нь намайг бүр бухимдуулж, ах миний байрыг эзлэхээр ирсэн байж магадгүй гэж санагдсан.

Тэр орой Матай ах шинэ итгэгчдийн цуглаанд оролцлоо. Тэд нөхөрлөлийг нь анхааралтай сонсож, ахтай идэвхтэй харилцсан мөртөө миний нөхөрлөлийг тоохгүй байх шиг санагдсан. Би Матайд үнэхээр атаархаж, өөр юу ч хэлэхийг хүсээгүй. Ахыг байгаа болохоор би хэнд ч хэрэггүй болох шиг санагдсан. Матайгийн нөхөрлөлийг сонсоод бүгд маш их баярлаж, Бурханд талархсаар байв. Зарим нь бүр урьд нь цуглаан дээр хэзээ ч ийм их гэгээрлийг мэдэрч байгаагүй, Матайгийн нөхөрлөлөөс маш ихийг олж авлаа гэсэн. Ах, эгч нарын тэгж хэлэхийг сонсоод үнэхээр уур хүрч, би тэдэнтэй огт нөхөрлөж байгаагүй аятай тэд намайг хүн гэж тоохгүй байгаа юм шиг санагдсан. Би ичиж, ах эгч нарт бүр ч их дургүй хүрч, тэд миний нөхөрлөж байсан бүхнийг мартсан мэт санагдаж байлаа. Цуглааныг дуусгах явцдаа Матай бидэнд зарим зүйлийг дүгнэн хэлсэн. Би юм ярихыг хүсээгүй, хүн бүр Матайг магтахыг нь сонсохыг үнэхээр хүсээгүй. Цуглааныг аль болох хурдан дуусгаж, энэ бүхнээс холдохын түүс болсон. Яг тэр үед Матай надаас цуглааны талаар ямар бодолтой байгааг асуухад хэлэлцүүлэгт оролцохыг хүсээгүй тул би зүгээр л ганц хоёр юм хэлсэн болсон. Тэгтэл Матай өөрийн олж илрүүлсэн зарим асуудлын талаар ярьж, миний нөхөрлөлийг нэлээд ерөнхий, тодорхойгүй, хүмүүс ойлгоогүй болохоор хэн ч хариу үйлдэл үзүүлээгүй, ийм цуглаан үр дүнгүй гэж гэж хэлсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод би дотроо эрс эсэргүүцсэн. Матай яагаад миний асуудлыг гаргаж тавьж байгаа юм бэ? Тэр намайг онцгойлон онилсон байж таарна. Намайг халах гэж байгаа бол шууд хэлэх ёстой шүү дээ гээд би Матайн эсрэг өрөөсгөл ойлголттой боллоо.

Хожим нь Матай ах цуглаанд зориулан шинэ итгэгчдийн асуудалтай холбоотой Бурханы үгийн хэсгүүдийг олохыг зөвлөсөн. Бид нөхөрлөхдөө илүү уян хатан байж, шинэ итгэгчдэд Бурханы үгийг ойлгоход нь туслахын тулд жишээ татаж, эсвэл богино онигоо ярьж өгөхөөр боллоо. Ингэж нөхөрлөх нь хэт нуршсан хэрэг гэж бодоод би дотроо санал нийлээгүй ч бусад бүх хүнд Матайгийн санал их таалагдсан. Орой нь өөр цуглааныг хамт даргалах үедээ би Матай намайг ахин илчлэх вий гэж санаа зовж байлаа. Тэгээд Матайгийн нөхөрлөлд байгаа асуудлуудыг тэмдэглэж аваад, цуглаан дуусах үед хэлж өгч болох юм гэж бодсон. Хачирхалтай нь шинэ итгэгчдэд тиймэрхүү цуглаан таалагдаж, нөхөрлөхдөө жишээ татах нь Бурханы үгийг илүү сайн ойлгоход нь тусалж, цуглаан үр дүнтэй боллоо. Би алдаа олж чадаагүй. Харин Матайг оролцогчдоос асуулт асуух үед зарим нь хариулаагүйгээс болоод эвгүй байдал үүслээ. Би маш их баярлаж, эцэст нь Матайгийн нэг асуудлыг олох шиг санагдаад, өөрийг нь ч гэсэн шүүмжлэхийн тулд энэ дутагдлыг нь тэмдэглэж авсан. Ингээд миний нөхөрлөх ээлж ирэхэд би ойлгосон зүйлийнхээ гол санааг хуваалцахын тулд, бас Матай ахаас илүү гарч, бусдад бишрүүлэхийн тулд чадах бүхнээ хийхийг хүссэн ч нэг л мэдэхэд шал өөр сэдвийн талаар нөхөрлөж, тэр нь маш чухал, тэдний ойлгох ёстой зүйл шиг санагдсан болохоор үргэлжлүүлсээр байлаа. Цуглааныг дуусгасныхаа дараа Матай ах миний асуудлыг ахин илчилж, намайг нөхөрлөхдөө сэдвээсээ хазайснаар хүмүүсийн хувьд тэр өдрийн цуглааны гол сэдвийг ойлгоход хэцүү болсон гээд, бас надад цуглааныхаа сэдвийг нухацтай бодохыг сануулсан. Миний нөхөрлөл хэтэрхий урт байсан болохоор гол санааг нь ойлгож чадаагүй гэж нэг эгч бас хэлсэн. Энэ бүхнийг сонсоод би шаналалд автаж, өөрийн эрхгүй уйлж эхэлсэн юм. Матай ах яагаад миний алдаануудыг яриад байгаа юм бол, хүмүүс намайг юу гэж бодох болж байна, намайг хүндэлсээр байна гэж үү гэж би бодсон. Тэр үед Матай ахад үнэхээр уур хүрч, зориуд намайг хүнд байдалд оруулж, хүн бүрд миний алдааг харуулахыг хүсээд байх шиг санагдсан. Би Матайг явуулахыг, цуглаанууддаа ахиж оролцуулахгүй байхыг хүссэн. Гэхдээ ингэж бодож болохгүй гэдгийг бага зэрэг ухамсарлаж байлаа. Би Бурханд залбирч, “Төгс Хүчит Бурхан минь, энд миний авах ёстой сургамж байгааг би мэднэ ээ, гэхдээ Матай ахад үнэхээр их уур хүрч байна. Ахын зөвлөгөөг хүлээж авахад надад маш хэцүү байна. Би энэ нөхцөл байдлыг яаж ойлгох ёстой вэ? Бурхан минь, намайг тайван байхад тусалж, өөрийгөө таньж мэдэхэд, Танд халдах зүйл хийхгүй байхад замчлаач” гэсэн.

Маргааш нь би асуудлаа шийдэхийн тулд Бурханы үгийг хайгаад, хоёр хэсгийг уншсан юм: “Бусад нь өөрөөс нь дээр, илүү өндөрт байж, өөрийг нь үл ойшоогдож байх зуур хүндлэгдэх вий гэж зарим хүн үргэлж айдаг. Үүнээсээ болоод тэд бусад руу дайрч давшилж, бусдыг гадуурхдаг. Ингэх нь өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг бус уу? Ийм ааш авир аминчхан, жигшүүртэй бус уу? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой! Өөрийнхөө ашиг сонирхлыг л бодож, өөрийнхөө хүслийг л хангаж, бусдыг, Бурханы гэрийн ашиг сонирхлыг огт боддоггүй хүмүүс муу зан чанартай байдаг бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). “Нэр хүнд, байр суурь, өөрсдийг нь харуулж чадах ямар ч зүйл дээр—жишээ нь, Бурханы гэр янз бүрийн авьяасыг тэтгэх төлөвлөгөөтэй байгааг хүмүүс сонсох үедээ бүгд горьдлого тээн зүрх нь булгилж, дор бүрнээ өөрийнхөө нэрийг гаргаж, танигдахыг үргэлж хүсдэг. Хүн бүр байр суурь, нэр хүндийн төлөө тэмцэхийг хүсдэг; тэд үүнээсээ ичдэг ч өрсөлдөхгүй бол тавгүйтдэг. Тэд хэн нэгний онцгойрохыг хараад атаархаж, үзэн ядаж, гомдоллож, үүнийг шударга бус гэж үзэн, ‘Би яагаад онцгойрч болдоггүй юм бэ? Яагаад дандаа бусад хүн алдрыг хүртдэг юм бэ? Яагаад миний ээлж хэзээ ч ирдэггүй юм бэ?’ гэж боддог. Тэгээд дургүйцсэнийхээ дараа тэд үүнийгээ дарах гэж оролддог ч чаддаггүй. Тэд Бурханд залбираад хэсэгхэн хугацаанд дээрддэг боловч иймэрхүү нөхцөл байдалтай дахиад тулгарах үедээ даван гарч мөн л чаддаггүй. Энэ нь төлөвшөөгүй биеийн хэмжээг харуулж байгаа бус уу? Хүмүүс ийм байдалд орохдоо Сатаны урхинд уначихсан бус уу? Эдгээр нь хүмүүсийг хүлдэг Сатаны завхарсан уг чанарын дөнгө юм. Хүн эдгээр завхарсан зан чанарыг хаясан бол сул, эрх чөлөөтэй нэгэн биш гэж үү? Бодоод үз: алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэх байдалд орохоос зайлсхийж—эдгээр завхарсан байдлаас чөлөөлөгдөж, байр суурь, нэр төрийн стресс, дөнгөнөөс ангижрахын тулд чи ямар үнэнийг ойлгох ёстой вэ? Эрх чөлөө, чөлөөлөлт олж авахын тулд ямар үнэний бодит байдлыг эзэмших ёстой вэ? Нэгдүгээрт, Сатан хүмүүсийг завхруулж, урхидаж, тамлан зовоож, доройтуулж, нүгэлд унагахын тулд байр суурь, нэр төрийг ашигладаг гэдгийг чи ойлгох ёстой. Түүнчлэн үнэнийг хүлээн авснаар л хүмүүс нэр төр, байр сууриас татгалзаж, хойш тавьж чадна. …Чи эдгээр зүйлийг орхиж, хойш тавьж, бусдыг санал болгож, тэдэнд онцгойрох боломж олгож сурах ёстой. Онцгойрох эсвэл алдар суу олж авах боломж гарсан даруйд тэр завшааныг ашиглах гэж бүү тэмц, бүү яар. Чи эдгээр зүйлийг хойш тавьж чаддаг байх ёстой, гэхдээ үүргээ биелүүлэхээ хойш тавих ёсгүй. Чимээгүйхэн далд байдлаар ажилладаг, үүргээ үнэнчээр биелүүлж байхдаа бусдад онгирдоггүй хүн бай. Чи нэр хүнд, байр сууриа орхих тусмаа, ашиг сонирхлоо орхих тусмаа улам амар амгалан болж, зүрх сэтгэл чинь улам цэлмэж, байр байдал чинь улам сайжирна. Тэмцэлдэж, өрсөлдөх тусам байдал чинь улам хар бараан болно. Хэрэв чи үүнд итгэхгүй бол өөрөө оролдоод үз! Ийм завхарсан байдлыг өөрчилж, эдгээр зүйлд хянуулахгүй байхыг хүсвэл үнэнийг эрж хайж, эдгээр зүйлийн мөн чанарыг ойлгож, дараа нь тэдгээрийг хойш тавьж, орхих ёстой. Эс бөгөөс тэмцэх тусам чинь харанхуй чамайг улам хүрээлж, атаархал, үзэн ядалт улам их мэдрэгдэж, олж авах гэсэн хүсэл чинь улам ихэснэ. Олж авах гэсэн хүсэл ихсэх тусам олж авч чадахгүй бөгөөд олж авч чадахгүй байх тусам үзэн ядалт чинь нэмэгдэнэ. Үзэн ядалт чинь нэмэгдэх тусам чи дотроо улам хар бараан болно. Дотроо хар бараан болох тусмаа чи үүргээ улам муу гүйцэтгэнэ; үүргээ муу гүйцэтгэх тусмаа Бурханы гэрт улам нэмэргүй болно. Энэ бол хоорондоо холбоотой, ёрын тойрог юм. Хэрвээ чи үүргээ сайн гүйцэтгэж хэзээ ч чаддаггүй бол аажмаар таягдан хаягдана(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). Бурханы үг атаархуу, жөтөөч зан авирыг маш тодорхой дүрсэлсэн байдаг. Хүмүүс өөрөөсөө илүү хэнд ч атаархаж, тэднийг түлхэж, тэдэнтэй тэмцдэг. Энэ бол сатанлаг зан чанар. Би яг тийм, хэт атаархуу байсан. Бусад хүн Матай ахын нөхөрлөл, саналыг үргэлж сайшааж байгааг хараад ахтай өрсөлдөхийг хүссэн минь намайг муу байдалтай болгож, намайг зовоож, харанхуйд оруулсан. Матай ахыг ирэхээс өмнө би цуглааныг үргэлж даргалж, услагчид өөрсдөд нь тулгарсан асуудлыг надаас асууж, бүгд намайг биширч, цуглаан дээр юуны тухай нөхөрлөх талаар миний саналыг маш их асууж, асуудлаа шийдвэрлэхэд нь нэмэр болно гээд цуглааны үеэр миний нөхөрлөлийг тэсэн ядан хүлээдэг байсан. Гэвч эцэст нь миний нөхөрлөл тэдний асуудлыг шийдээгүй болохоор услагчид шинэ итгэгчдийг сайн усалж чадаагүй. Тэд сөрөг болж, цуглаан дээр ярих хүсэлгүй болсон. Матай ах ирээд, усалгаанд нь бодит удирдамж өгч, хэрэгжүүлэлтийн замыг харуулсны дараа услагчид бодит тусламж авч, үр шимийг нь хүртсэн юм. Тэд бүгд Матайгийн нөхөрлөлийг сонсохыг хүссэн. Би үүнд баярлах ёстой байлаа. Би үүнийг ашиглан асуудал, дутагдлаа эргэцүүлж болох байтал оронд нь өөрийгөө эргэцүүлж чадаагүй төдийгүй, нэр хүнд, байр суурийн төлөө тэмцсээр л байсан. Би илт дутуу дулимаг байж, бодит ажил хийж чадахгүй байсан ч хэнээс ч усалгаа, дэмжлэг авахыг хүсээгүй, бүгд намайг хүндлээсэй, намайг л сонсоосой гэсэндээ чуулганыхаа цор ганц удирдагч байхыг хүссэн. Би зөвхөн нэр хүнд, байр сууриндаа л анхаарсан болохоос чуулганы ажлыг бодолцоогүй. Энэ нөхцөл байдал байр суурийн төлөөх хүсэл, завхралыг минь бүрэн илчилсэн. Би залбирч, өөрийгөө сайтар эргэцүүлэхэд намайг гэгээрүүлээч гэж Бурханаас гуйлаа.

Гурван сарын дараа энэнтэй төстэй зүйл болоход би гайхсан. Ажлын уулзалт дээр Матай ах надаас чуулганы шинэ гишүүд ямаршуу байгааг асуухад жаахан уур хүрсэн. Номлогчийн хувиар ах чуулган бүрийн нөхцөл байдлыг сайн мэдэж байх ёстой байж яагаад надаас асууж байгаа юм бол? Олон хүний өмнө ярихыг шаардсанаараа намайг зориуд гутааж, усалгааны ажлыг сайн хийж чадаагүйг минь хүлээн зөвшөөрүүлэх гэсэн биш үү гэж бодоод би асуултад нь ямар ч нарийн ширийн юм хэлэлгүйгээр адгуу, хурдан хариулж, зарим нэгэн бэрхшээл тоочоод, тэдгээрийг яаж шийдвэрлэх талаар асуусан. Гэхдээ би ярьж дуусмагцаа харамссан юм. Матай ахыг зориуд хүнд байдалд оруулах гэж оролдсон минь ичмээр муухай үйлдэл байлаа. Матай ах бусдын өмнө дутагдлыг минь ил болгоход би яагаад өөрийгөө хянаж чадалгүй, харин ахад хорсож, бүр нөхөрлөлийнх нь асуудлыг тэмдэглэж аваад, бүх хүний өмнө өөрийг нь илчилж, өшөө авахыг хүссэн юм бол гэж би гайхширсан. Би ийм байдалд орох нь аюултай гэдгийг мэдэж байсан ч Матай ахад яагаад тэгж их уурласнаа мэдэхгүй байсан. Нэгэн орой би “Үнэн төрх минь илчлэгдсэн” гэдэг гэрчлэлийн нийтлэл уншсан. Тэнд Бурханы зарим үгийг эш татсан байсан нь надад энэ талаар илүү сайн ойлголт өгсөн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Санал үл нийлэгчийг дайрч давшилж, гадуурхах үед антихристийн үндсэн зорилго нь юу байдаг вэ? Чуулганд өөрсдийг нь эсэргүүцсэн дуу хоолой байхгүй, харин өөрсдийнх нь эрх мэдэл, удирдах байр суурь, үг үнэмлэхүй байх нөхцөл байдлыг бий болгох гэж тэд чармайдаг. Хүн болгон тэдэнд анхаарал хандуулах ёстой бөгөөд өөр санал бодолтой байсан ч гэсэн тэрийгээ илэрхийлэх ёсгүй, харин зүрх сэтгэлдээ илжиртэл хадгалах ёстой. Тэдэнтэй илт санал зөрөлдөж зүрхэлсэн хэн боловч антихристийн дайсан болох бөгөөд антихристүүд тэдэнд хүндрэл учруулах арга замыг бодож олж, тэднийг үгүй хийх гэж тэсэж яддаг. Энэ бол байр сууриа хадгалж, эрх мэдлээ хамгаалахын тулд санал үл нийлэгчийг дайрч давшилж, гадуурхдаг антихристүүдийн арга замуудын нэг юм. ‘Чи өөр санаа бодолтой байх нь зүгээр боловч тэрийгээ хаа сайгүй дураараа яриад яваад байж болохгүй, миний эрх мэдэл, байр суурийг гутааж бүр ч болохгүй. Чамд хэлэх зүйл байгаа бол надад ганцаарчлан хэлж болно. Хэрвээ чи тэрийгээ бүх хүний өмнө хэлж, намайг нэр нүүрээ алдахад хүргэвэл хүйтэн хөндий хандуулахыг хүсэж байгаа хэрэг бөгөөд би чиний учрыг олох болно’ гэж тэд боддог. Энэ ямар зан чанар вэ? Антихристүүд бусдад чөлөөтэй ярихыг зөвшөөрдөггүй. Хэрвээ санаа бодол байвал, антихристийн талаар байна уу аль эсвэл өөр юмны талаар байна уу хамаагүй, дотроо л хадгалах ёстой; антихристийн нэр нүүрийг бодолцох ёстой. Эс бөгөөс антихрист тэднийг дайсан хэмээн цоллож, дайрч давшилж, гадуурхах болно. Энэ ямар уг чанар вэ? Энэ бол антихристийн уг чанар. Тэгвэл тэд яагаад ингэдэг вэ? Тэд чуулганд өөр дуу хоолойтой байхыг зөвшөөрдөггүй, санал үл нийлэгчийг чуулганд байлгахыг зөвшөөрдөггүй, үнэнийг нээлттэй нөхөрлөж, хүмүүсийг ялган танихыг Бурханы сонгосон хүмүүст зөвшөөрдөггүй. Хүмүүс өөрсдийг нь илчилж, ялган танихаас тэд хамгийн их айдаг; хүмүүсийн зүрх сэтгэл дэх эрх мэдэл, байр сууриа бэхжүүлэхээр үргэлж оролдож, тэдгээрийгээ хэзээ ч ганхах ёсгүй гэж үздэг. Тэд өөрсдийнх нь бахархал, нэр хүнд, аль эсвэл удирдагчийн байр суурь, үнэ цэнд нь нөлөөлөх, заналхийлэх юуг ч тэвчдэггүй. Антихристийн харгис догшин уг чанарын илрэл энэ биш гэж үү? Тэд хэдийнээ олж авсан эрх мэдэлдээ сэтгэл ханахгүй, тэрийгээ бэхжүүлж, найдвартай болгож, мөнхийн ноёрхлыг эрж хайдаг. Бусдын зан авирыг төдийгүй зүрх сэтгэлийг нь ч захирахыг хүсдэг. Антихристүүдийн арга барил нь бүхэлдээ эрх мэдэл, байр сууриа хамгаалах зорилготой байдаг бөгөөд энэ нь тэр чигтээ, эрх мэдэлтэй байх гэсэн хүслийнх нь үр дүн юм(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 2-р зүйл: Тэд санал зөрөлдөгсөд рүү дайрч давшилж, гадуурхдаг). Миний байдал Бурханы илчилсэнтэй яг адилхан байсан. Миний алдаа, дутагдлыг ил болгоход нь би Матайг няцааж, өшөө авахыг хүссэн. Энэ нь антихрист зан авир байсан. Би байр сууринд дуртай, биеэ тоосон гэдгээ угаасаа мэдэж байсан ч өөрийгөө үнэндээ мэддэггүй байж. Зүрх сэтгэлийнхээ гүнд би, чуулганы удирдагч байна гэдэг нь чадварлаг, хэв чанартай гэсэн үг, үүргээ гүйцэтгэхдээ алдаа дутагдал гаргасан ч чуулганы ажлыг хийж чаддаг хэвээр байна, иймээс халагдахгүй гэж бодсон. Матай ахыг цуглааны бүлэгт ар араас нь нэмэхийг хараад миний байр суурь аюулд орсон юм шиг, намайг орлох өрсөлдөгч гэнэт гарч ирсэн юм шиг санагдсан. Би Матай ахыг үзэн ядаж, голоод, ах, эгч нарт юу хэрэгтэйг огтхон ч хайхраагүй, чуулганы ажлыг ч бодолцоогүй. Зүгээр л байр сууриа хамгаалахын тулд Матай ахтай нууцхан тэмцэлдсэн. Тэр нь ёрын муу зан чанар байжээ. Ах асуудлыг минь хэлж өгөхөд би хүлээн авч чадаагүй учраас ахыг эсэргүүцсэн, бүр өшөө авч, ахыг муухай харагдуулахыг хүссэн. Миний алдаанд ахин анхаарал хандуулахад нь би ичиж, маш их уурлаж, бүр ахыг явуулахыг хүссэн. Гэвч үнэндээ Матай ах үнэнийг хэрэгжүүлж байжээ. Миний ажилд үнэхээр алдаа эндэл, бас ойлгоогүй олон зарчим байсан. Тийм ч учраас ах надад илүү сайн ажиллах арга барилыг зааж өгч байжээ. Гэвч ахыг угтан авахын оронд би бүх хүний өмнө өөрийг нь илчлэхийн тулд асуудал олохоор оролдсоор байсан. Ажлын минь талаар асуухад нь би ямар ч нарийн ширийн зүйлийг хэлээгүй, харин ахыг муухай харагдуулахын тулд зориуд асуулт асуусан. Урьд нь би өөрийгөө зүгээр л ахад атаархаж байна гэж бодсон ч антихрист зан чанар харуулж байснаа Бурханы үгийн илчлэлээс ухаарсан юм. Би нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд Матай ах руу дайрч давшилж, өшөө авахыг хүссэн. Боломж байсан бол би бүр ч муу зүйл хийх байсан байх. Антихрист зан чанараа олж хараад цочирдох, айх зэрэгцсэн. Энэ маягаар үргэлжлүүлбэл Бурхан намайг таягдан хаяхыг би мэдэж байлаа, яагаад гэвэл Бурхан антихристүүдийг аврахгүй. Би гэмшин Бурханд залбирч, “Төгс Хүчит Бурхан минь, би удирдагчийн ажлыг сайн хийлгүй, нэр төр, байр суурийнхаа төлөө үнэн сэтгэлээсээ тэмцсэн, бүр дайрч давшлах, өшөө авах гэх мэт ёрын мууг ч хийж чадна. Би зан авираараа Сатаны үүргийг гүйцэтгэжээ. Бурхан минь, би гэмшмээр байна” гэсэн.

Залбирсныхаа дараа Бурханы үгийг нэг хэсгийг уншсан нь завхарсан зан чанараа арай илүү тодорхой олж харахад минь тусалсан юм. “Антихристүүд хэвийн хүмүүсээс илүүтэйгээр байр суурь, нэр хүндээ дээдэлдэг бөгөөд энэ нь тэдний зан чанар, мөн чанарт байдаг зүйл юм; энэ бол түр зуурын сонирхол, эсвэл орчин тойрных нь түр зуурын нөлөө биш—тэдний амь болон ясанд байдаг тул энэ нь тэдний мөн чанарт байдаг. Өөрөөр хэлбэл, антихрист хийж байгаа бүх юмандаа өөр юуг ч биш, байр суурь, нэр хүндээ л хамгийн түрүүнд бодолцдог. Антихристийн хувьд байр суурь, нэр хүнд бол тэдний амь, насан туршийн зорилго нь байдаг. Тэд хийж байгаа бүхэндээ хамгийн түрүүнд ‘Миний байр суурь яах бол? Бас миний нэр хүнд яах бол? Үүнийг хийгээд надад нэр хүнд ирэх болов уу? Хүмүүсийн сэтгэлд эзлэх байр суурийг минь өргөх болов уу?’ гэж боддог. Тэдний хамгийн түрүүнд боддог зүйл нь тэр бөгөөд антихристийн зан чанар, мөн чанартай гэдгийг нь хангалттай баталдаг; эс бөгөөс тэд эдгээр асуудлыг бодолцож үзэхгүй байх байсан. Антихристийн хувьд байр суурь, нэр хүнд бол зүгээр нэг нэмэлт шаардлага биш, тэргүйгээр байж чадахаар хэрэггүй зүйл бүр ч биш. Тэдгээр нь антихристүүдийн уг чанарын нэг хэсэг, яс цусанд нь байдаг, төрөлхийн зүйл юм. Антихристүүд байр суурь, нэр хүндтэй болох эсэх талаар хайхардаггүй биш; тэдний хандлага ийм биш. Тэгвэл тэдний хандлага ямар байдаг вэ? Байр суурь, нэр хүнд тэдний өдөр тутмын амьдрал, өдөр тутмын байдал, өдөр тутамдаа эрмэлзэж байдаг зүйлтэй нь нягт холбоотой байдаг. Тиймээс антихристүүдийн хувьд байр суурь, нэр хүнд бол тэдний амь юм. Тэд яаж ч амьдарч, ямар ч орчинд амьдарч, ямар ч ажил хийж, юуг ч эрэлхийлж, ямар ч зорилготой байсан, амьдралын чиглэл нь ямар ч байсан, энэ бүгд сайн нэр төртэй, дээгүүр байр суурьтай байхад төвлөрдөг. Тэгээд энэ зорилго өөрчлөгддөггүй; тэд ийм зүйлсийг хэзээ ч хойш тавьж чадахгүй. Энэ бол антихристүүдийн жинхэнэ нүүр царай, тэдний мөн чанар билээ(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). Бурханы үгийн энэ хэсэг миний үргэлж хөөцөлдөж байсан зүйлийг, бас миний уг чанар, мөн чанарыг илчилсэн. Би нэр хүнд, байр сууриндаа хамгийн их анхаардаг байжээ. Бусадтай харилцахдаа, аливааг хийхдээ би сайхан сэтгэгдэл үлдээж, бусдын хүндлэлийг олохыг байнга боддог байжээ. Бага байхаас минь л надад ингэж сургаж, би үргэлж шилдэг нь байхыг зорьдог байсан. Ахлах сургуульд бусдаар бишрүүлж, хүндлүүлэх гэсэндээ ангидаа хамгийн мундаг, хамгийн шилдэг сурагч байхын тулд би байнга бусадтай өрсөлддөг байлаа. Чуулганд элссэнийхээ дараа би нэр хүнд, байр сууриндаа бүрэн анхаарсаар, үргэлж бусдын бишрэлийг хүсэж байсан. Намайг онцгой чадвартай, бас ажлыг түргэн шуурхай, чанартай хийж чаддаг учраас чуулган надад үүрэг оноосон гэж бодсон. Дараа нь удирдагч болоод улам л биеэ тоож, өөрийгөө их юманд бодож, нөхөрлөлөөр дамжуулан ур чадвараа гайхуулахыг үргэлж хүсдэг байсан ч үүргээ гүйцэтгэхдээ гаргадаг алдаагаа мэдэж авч, залруулахад анхаараагүй. Матай ах дутагдлыг минь хэлж өгөхөд нэр нүүрээ, ах эгчийнхээ бишрэлийг алдах шиг санагдсан. Би энийг хүлээн авч чадаагүй болохоор ах руу дайрч, өшөө авахыг хүссэн. Бурханы үгийг идэж, ууснаар би хийсэн бүхэн минь нэр хүнд, байр сууриа хамгаалахын төлөө байж гэдгийг ойлгосон. Бурхан ийм юмыг жигшдэг. Би энэ завхарсан зан чанараас намайг авраач гэж Бурханаас гуйсан.

Дараа нь ах, эгч нар надад Бурханы зарим үгийг илгээсэн юм. “Биеэ тоосон зан бол хүний завхарсан зан чанарын уг үндэс юм. Хүмүүс биеэ тоосон байх тусмаа, улам эрүүл ухаангүй болж, эрүүл ухаангүй байх тусмаа Бурханыг улам эсэргүүцэх магадлалтай байдаг. Энэ асуудал хэр ноцтой вэ? Биеэ тоосон зан чанартай хүмүүс өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж үзээд зогсохгүй, Бурханд их зан гаргаж, зүрх сэтгэлдээ Бурханаас огт эмээдэггүй нь хамгийн ноцтой. Хүмүүс Бурханд итгэж, дагадаг мэт харагдаж болох ч Түүнийг ердөө ч Бурхан гэж авч үздэггүй. Тэд өөрсдийгөө үнэнийг эзэмшдэг гэж үргэлж санаж, ихэд өндрөөр үнэлдэг. Энэ бол биеэ тоосон зан чанарын мөн чанар, уг үндэс бөгөөд Сатанаас гаралтай. Тиймээс биеэ тоосон зангийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Өөрийгөө бусдаас дээр гэж мэдэрнэ гэдэг бол шалихгүй хэрэг. Гол асуудал нь, хүний биеэ тоосон зан чанар хүнийг Бурханд, Түүний захиралт, зохицуулалтад захирагдахад саад болдог; ийм хүн бусдыг захирах эрх мэдлийн төлөө Бурхантай үргэлж өрсөлдөх хандлагатай байдаг. Энэ төрлийн хүн Бурханыг хайрлаж, Түүнд захирагдах нь байтугай, Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). “Хэн ч өөрийгөө төгс, нэрд гарсан, сурвалжит юм уу бусдаас онцгой гэж бүү бодог; энэ бүхэн бүгдээрээ хүний биеэ тоосон, мэдлэггүй зан чанараас үүдэлтэй. Өөрийгөө үргэлж бусдаас өөр гэж бодох нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй; дутагдлаа хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй, алдаа, бүтэлгүйтэлтэйгээ нүүр тулж огт чадахгүй байх нь биеэ тоосон зан чанараас болдог; бусдыг өөрөөсөө дээгүүр юм уу өөрөөсөө илүү гэдэгтэй эвлэрч огт чадахгүй байх нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй; бусдыг өөрөөсөө давуу, хүчтэй гэдгийг хэзээ ч зөвшөөрөхгүй байх нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй; бусдын бодол, санал, үзэл бодол өөрийнхөөс чинь дээр гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй, өөрийнхөөс чинь дээр байх үед сөрөг болж, ярихыг хүсэлгүй, гонсойж, сэтгэлээр унаж, бухимдаж байгаа бол энэ нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй юм. Биеэ тоосон зан чанар чамайг нэр төрөө хамгаалдаг, бусдын удирдамжийг хүлээн зөвшөөрч чаддаггүй, дутагдалтайгаа нүүр тулах чадваргүй, өөрийн бүтэлгүйтэл, алдааг хүлээн зөвшөөрөх чадваргүй болгодог. Түүгээр ч зогсохгүй хэн нэгэн чамаас илүү дээр байх үед энэ нь зүрх сэтгэлд чинь үзэн ядалт, атаархлыг төрүүлдэг бөгөөд чамд дарамттай санагддаг болохоор чи үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ больж, гүйцэтгэхдээ хааш яаш болдог. Биеэ тоосон зан чанар чиний дотор эдгээр зан байдал, хэрэгжүүлэлтийг бий болгож чадна. Хэрэв чи энэ бүх нарийн ширийнийг бага багаар илүү гүнзгий ухаж ойлгож, үүндээ ололт гаргаж, тэдгээрийг ойлгож чаддаг бол; бас эдгээр бодол, алдаатай үзэл, бүр зан авирыг хүртэл аажмаар хаяж, тэдгээрт хүлэгдэхгүй байж чаддаг бол; үүргээ гүйцэтгэхдээ өөрт тохирох байр сууриа олж, зарчмын дагуу үйлдэж, өөрийн хийж чадах, гүйцэтгэвэл зохих үүргийг гүйцэтгэж чаддаг бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үүргээ илүү сайн гүйцэтгэж чадна. Энэ бол үнэний бодит байдал руу орох оролт юм. Хэрэв чи үнэний бодит байдал руу орж чадвал бусдад хүний төрхтэй харагдах бөгөөд хүмүүс ‘Энэ хүн байр суурийнхаа дагуу биеэ авч явдаг бөгөөд үүргээ ул суурьтай гүйцэтгэдэг. Тэрээр төрөлх байдал, түргэн зан юм уу завхарсан, сатанлаг зан чанартаа түшиглэж үүргээ гүйцэтгэдэггүй. Даруу төлөв авирладаг, зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэтгэдэг бөгөөд зан авир, илэрхийлэл нь өөрийн махбод, дуртай зүйлсийг орхисон гэдгийг нь илчилдэг’ гэж хэлнэ. Биеэ тийнхүү авч явах нь ямар гайхалтай гээч! Заримдаа бусад хүн дутагдлыг чинь гаргаж хэлэх үед чи хүлээн зөвшөөрч чадахаас гадна өөдрөг байж, алдаа, дутагдалтайгаа тайвнаар нүүр тулдаг. Сэтгэл санааны байдал чинь нэлээд хэвийн, хэт туйлшрал, хөөрүү сэтгэлээс ангид байдаг. Хүний төрхтэй байна гэдэг чинь энэ биш гэж үү? Ийм хүмүүс л эрүүл ухаан сайтай байдаг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим). Бурханы үг асуудлын уг үндсийг илчилдэг. Бидний завхралын ихэнх нь биеэ тоосон уг чанараас үүдэлтэй. Матай ахад атаархаж, эсэргүүцэж, зөвлөгөөг нь хүлээн авахгүй байсны минь шалтгаан нь миний биеэ тоосон зан чанар байжээ. Би биеэ тоосон байдалтай амьдарч байсан болохоор өөрийнхөө алдааг олж харж чадаагүй, ахын зөвлөгөө надад тустай байсан ч хүлээн аваагүй, нэр төр, байр сууриа хамгаалах гэсэндээ тусламж, удирдамжийг нь хүлээн авахаас татгалзсан. Үүргээ сайн биелүүлэхийн тулд юу хийх ёстойгоо огтхон ч бодоогүй. Ажилдаа зарим нэг асуудалтай, сайн ажилладаггүй байж би биеэ тоож, эсэргүүцсэн хандлагатай байж, өөрийгөө үнэндээ огт мэддэггүй байсан. Матай ах хэд хэдэн бодит асуудлыг хэлж өгсөн нь бүгд миний үүрэг дэх дутагдал байсан. Би тэрийг хүлээн аваагүй, өөрийгөө эргэцүүлээгүй, оронд нь ахаас өө эрсэн. Гэвч үнэн хэрэгтээ Матай ахын нөхөрлөл үнэхээр бодитой, бас үнэний талаар ойлгоход нь шинэ итгэгчдэд тустай, өмнө нь миний явуулж байсан цуглаануудаас илүү тус нэмэртэй байсан. Бодит байдалтай тулгараад би Матай ах надаас илүү чадварлаг гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй, харин ахад дургүйцэж, атаархаж байлаа. Би үнэхээр биеэ тоосон, өөрийгөө их юманд бодсон, эрүүл ухаангүй байжээ. Би өөрийнхөө тухай хэтэрхий их бодож, үргэлж шилдэг нь байж, бусдаар бишрүүлэхийг хүсдэг байсан. Энэ бол тэргүүн тэнгэр элчийн зан чанар, бас Бурханы эсрэг тэрсэлдэг. Би зүрх сэтгэлдээ залбиран, үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа өөрчилж, эрүүл ухаантай хүн байхад бэлэн байсан.

Хожим нь би сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы үгээс энийг уншсан юм: “Хүн болгон үнэнд анхаарч, үнэнийг олж авахаар чармайдаг ийм уур амьсгал чуулганы дотор байх ёстой. Хүмүүс хөгшин үү, залуу юу, эсвэл ахмад итгэгч үү, үгүй юу гэдэг нь хамаагүй. Хэв чанар сайтай, муутай эсэх нь ч хамаагүй. Эдгээр зүйл хамаагүй. Үнэний өмнө хүн бүр эрх тэгш. Хэн үнэн зөв, үнэнд нийцэлтэй ярьдаг, хэн Бурханы гэрийн ашиг сонирхлыг боддог, хэн Бурханы гэрийн ажилд хамгийн их ачаа үүрдэг, хэн үнэнийг илүү тодорхой ойлгодог, хэн зөв шударга байдлын мэдрэмжтэй, хэн төлөөс төлөхөд бэлэн байдгийг л чи харах ёстой. Ах эгч нар ийм хүмүүсийг л дэмжиж, сайшаах хэрэгтэй. Үнэнийг эрэлхийлэхээс үүддэг ийм шулуун шударга уур амьсгал чуулганд давамгайлах ёстой; ингэснээр та нар Ариун Сүнсний ажилтай болох бөгөөд Бурхан ерөөл, удирдамжаа хайрлана. Хэрвээ чуулганд хов ярьж, нэг нэгтэйгээ дэмий маргаж, бие биедээ өс санаж, бие биедээ атаархаж, хоорондоо арцалддаг уур амьсгал давамгайлбал Ариун Сүнс та нар дээр яавч ажиллахгүй. Бие биеийнхээ эсрэг тэмцэж, нууцаар сөргөлдөж, хууран мэхэлж, залилж, нэг нэгнийхээ эсрэг хуйвалдах нь ёрын муу уур амьсгал мөн! Хэрвээ чуулганд тийм уур амьсгал давамгайлдаг бол Ариун Сүнс яавч Бурханы ажлыг хийхгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ бүхий л зүрх, оюун ухаан, сэтгэлээрээ биелүүлдэг хүн л Бурханыг хайрладаг хүн юм). “Өнөөдөр Бурханы шинжихийг хүлээн авч чаддаггүй бүхэн Түүний сайшаалыг хүртэж чадахгүй бөгөөд бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хүмүүс төгс болгуулж чадахгүй. Хийж байгаа бүхнээ хараад Бурханы өмнө авчирч болох эсэхийг үзээрэй. Хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч чадахгүй бол энэ нь мууг үйлдэгч болохыг чинь харуулж байна. Мууг үйлдэгч төгс болгуулж чадах уу? Үйлдэл, санаа зорилго, хариу үйлдэл бүр гээд хийж буй бүхнээ Бурханы өмнө авчрах хэрэгтэй. Чиний залбирал, Бурхантай ойр дотно байдал, Бурханы үгийг хэрхэн идэж уудаг, ах эгч нартайгаа хийсэн нөхөрлөл, чуулган доторх амьдрал, түншлэл дэх үйлчлэл гээд өдөр тутмын сүнслэг амьдралаа хүртэл Бурханы өмнө авчирч шинжүүлэх хэрэгтэй. Ийм хэрэгжүүлэлт амиа өсгөхөд чинь тусална(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог). Бурханы үг намайг тайтгаруулж, хэрэгжүүлэлтийн зам өгсөн. Бурхан биднээс чуулган дотор атаархаж, өрсөлдөхгүй байж, үнэнийг эрэлхийлэхэд анхаарахыг шаарддаг. Үг нь үнэнтэй нийцэж байгаа хэнийг ч бид сонсох ёстой. Матай ах шинэ итгэгчдийг услах ажлыг сайн хийхэд минь туслахын тулд миний дутагдлыг илчилсэн. Ах хувь хүн хоорондын харилцааг хамгаалаагүй, асуудлыг олж хараад нөхөрлөж, өөрсдийгөө танихад нь хүмүүсийг залж чиглүүлдэг байж. Өөрөө завхрал харуулах үедээ энэ талаараа шулуухан хэлээд, хүмүүсээр өөрийгөө бишрүүлэх гэдэггүй, үнэнийг эрэлхийлж, чуулганы ажлыг хамгаалж чаддаг байсан. Харин би атаархаж, эсэргүүцэж, өшөө авахын тулд өө сэв эрэхийн оронд өөрийнхөө алдааг залруулахын тулд ахаас суралцах ёстой. Бас би зааварчилгаа хүлээн авч, илчлэгдэнэ гэдэг намайг гэсэн Бурханы хамгаалалт, аврал, завхралаа мэдэж авч, алдаагаа залруулахад минь тусалж буй хэрэг гэдгийг ойлгосон. Бурхан биднийг ажиглаж, зарчимд нийцэх зүйл хийнэ гэж найдаж байдаг. Би Бурханы шинжилтийг хүлээн авч, завхралаа шинжилж, хурдан өөрчлөгдөж, зарчмын дагуу үйлдэхэд бэлэн болсон.

Би Матай ахад атаархахаа больж, нөхөрлөл, зааварчилгааг нь хүлээн авч чаддаг болсон. Цуглаан дээр бусдаас асуулт асуухдаа би ах, эгч нарт илүү ойлгомжтой болгохын тулд хэлэх зүйлээ цэгцэлдэг болсон. Ах, эгч нарыг чимээгүй болж, нөхөрлөлд идэвхтэй оролцохгүй байх үед би тэдэнтэй харилцан ярилцах тал дээр илүү анхаардаг болсон. Цуглааныг илүү үр дүнтэй болгохын тулд би тэдний бодит асуудал юу болохыг олж мэдэх, Бурханы үгийг нөхөрлөх замаар тэрийг нь шийдвэрлэхийн тулд бусад хүнтэй урьдчилж ярилцдаг болсон. Ерөнхийдөө би тэдний бэрхшээлийг шийдвэрлэхэд илүү их туслахын тулд Бурханы үгийг илүү их уншиж, өөрийгөө үнэнээр зэвсэглэхийг хичээдэг. Миний гаргасан бяцхан өөрчлөлт бол Бурханы аврал. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply