Бурханыг хэрхэн гэрчлэхээ би одоо мэдлээ

2022-01-31

Сү Лу, Хятад

2021 оны 4-р сард би Чэнь эгчтэй хамт ажиллан, сайн мэдээ түгээж байлаа. Үүнд угаасаа бага зэрэг туршлагатай болохоор хэсэг хугацааны дараа эгчээс дээр үр дүн гаргаж эхэлсэн. Тэгээд яаж юм хийж байгаагаа болон элсүүлэх бололцоотой хүмүүсийн асуултад яаж хариулдгаа эгчид харуулж байсан. Үнэхээр нэгд нэггүй харуулдаг байсан шүү. Чэнь эгч ч үнэхээр биширсэн. Нэг удаа хэдэн ах эгч цуглаанд ирсэнгүй. Дараа нь намайг нөхөрлөл хийтэл тэд ердийнхөөрөө оролцож эхэллээ. Бурхан тэднийг замчилж, сэтгэлийг нь хөдөлгөж байгааг би мэдсэн хэрнээ жаахан додийж, өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан гэж бодож байлаа. Тэгээд өөрийн эрхгүй Чэнь эгчид онгирч, “Би Бурханд түшиглэж, хэдэн үг нөхөрлөтөл тэд цуглаанд оролцохыг хүссэн” гэж хэлсэн. Эгч биширсэн байдлаар, “Бурханд талархъя! Та нөхөрлөлөөр аливааг шийдвэрлэхдээ маш сайн юм” гэлээ. Эгчээс ингэж сонсох сайхан байсан. Бас нэг удаа, эгч номлол хийж байсан нэг хүнийхээ асуултад хариулж чадалгүй, үнэхээр гутарсан юм. Тэдэнд юу гэж хэлж байсныг нь асуутал эгч надад нэгд нэггүй ярьж өглөө. Дараа нь би эгчийг туршлага дутагдаж байна гэж бодсон. Тэдгээр нь миний дорхноо зохицуулчих, хариулахад амархан асуултууд байлаа. Би эгчид зааж сургаж, яаж сайн мэдээ түгээдгээ харуулах ёстой болсон. Эгчид яаж илүү үр нөлөөтэй нөхөрлөхийг хэлж өгсөн юм. Чэнь эгчид миний хэлж өгсөн зүйл таалагдлаа. Эгч өөрийгөө үнэхээр дутуу дулимаг гээд, надаас илүү их тусламж хүссэн. Бид Бурханд түшиглэх ёстой гэж би хэлж байсан ч зүрх сэтгэлдээ өөртөө хэт додийсон. Өөрийнхөө сайн ажиллаж байгааг мэдэрсэн л дээ.

Цуглаан дээр удирдагч ойрд үүрэгтээ юу олж мэдсэн бэ гэж биднээс асуулаа. Чэнь эгч хэр дутуу дулимаг гэдгээ, маш олон асуултад хариулж чадахгүйгээ олж харсан гэсэн. Намайг нөхөрлөлд зориулан Бурханы үг үнэхээр хурдан олдог гэж хэлсэн. Удирдагч над руу инээмсэглээд, толгой дохилоо. Би ойрд ажилдаа амжилт гаргаснаа мэдэж байсан юм. Хэр ихийг мэддэг, хүмүүсийн асуултад хариулж чаддаг гэдгээ удирдагчид харуулна гэхээс тэсэж ядаж байсан. Тэгээд зориуд яриаг нь тасалдуулаад, “Тэдний асуултад хариулах үнэхээр хэцүү шүү дээ” гэж хэллээ. “Ямар асуултад тэр вэ?” гэж удирдагч асуусан. Тэгэхээр нь би нэг юм бодож олох, чадварыг минь аль асуулт хамгийн сайн харуулахыг бодох гээд яарлаа. Хамгийн хүнд асуултад хариулж чаддаг гэж удирдагчид бодогдуулж, үнэхээр ухаалаг харагдах гээд хамгийн ээдрээтэй асуултуудыг сонгосон юм. Тэгээд хүмүүсийн асуултад яаж хариулсан, эцэстээ тэднийг яаж үнэмшүүлсэн тухайгаа ярьж, дохиж занган, баяртайгаар мишээж, чалчаад л байсан. Эдгээр асуултыг бусад нь хэзээ ч шийдвэрлэж чадахгүй, чадах ганц хүн нь би мэтээр давсалж, аливааг байгаагаас нь хэцүүгээр дүрсэлсэн. Удирдагчид өөрийгөө үнэний бодит байдалтай, сайн мэдээ түгээдэг бүх хүний дундаас шилдэг нь гэж бодогдуулахыг хүссэн юм. Удирдагч болон бусад ах эгч бүгдээрээ намайг магтаж, миний бах ханаж байлаа. Сайн мэдээ түгээх ажлын маань талаар асуусныхаа дараа удирдагч бидэнтэй зарчмын талаар нөхөрлөсөн. Удирдагчийг хэдэн үг хэлсний дараа би үнэхээр хуваалцах ёстой холбогдох туршлагатай гэдгээ бодож байлаа. Нөхөрлөл өөр сэдэв рүү ормогц энэ талаар ярих боломжгүй болох байсан юм. Би анхаарлын төвд орно гэхээс тэсэж ядаж байсан болохоор, “Үүнд бүр ч их утга учир бий” гэж хэлсэн. Дараа нь туршлагаа нэгтгэн дүгнэж, зарим хүнийг яаж элсүүлж дөнгөснөө ярьж өгсөн. Бүх хүн толгой дохиж байлаа. Би ч ярингаа улам хөгжүүн болсон. Ах эгч нар өөрсдийн санал бодлыг хавчуулсан боловч би үнэндээ юу ч хүлээж авахгүй байсан юм. Тэдэнд ямар ч бодит ойлголт, үнэ цэнтэй бодол байхгүй мэт санагдсан. Тэгээд бусдад ярих боломж олголгүй үзэл бодлоо хуваалцсаар л байлаа. Авьяас билигтэй, үүрэгтээ зарчмыг эрж хайж чаддаг, авьяаслаг гэдгээ удирдагчид харуулахын тулд өөрийнхөө бүх туршлагыг уудлахыг л хүссэн. Онгирч байж магадгүй гэдгээ ярих зуураа бодох нь бодсон. Иймээс хурдаа хасах, дууны өнгөө хянах, завхрал, алдааныхаа талаар бага зэрэг ярихыг хичээсэн. Гэхдээ бас бүх хүний тусын тулд эдгээр бодит арга барилыг нөхөрлөх учиртай, энэ бүгд миний биеэр туулсан туршлага гэж бодож байлаа. Онгирохоос айсандаа нөхөрлөхгүй байж болохгүй. Ингэж бодоод чалчсаар л байсан юм. Дараа нь хартал удирдагч санал нийлэн толгой дохиж, бусад нь сайшааж байх шиг харагдсан. Надад үнэхээр сайхан байлаа. Иймээс тэр цуглаан дээр бүх хүн үндсэндээ миний ярихыг л сонсож байсан. Тэгээд ч зогсохгүй би сөрөг байдал, бүтэлгүйтлийнхээ жишээний талаар цуглаан дээр бусдад бараг хэлдэггүй байсан. Тэгвэл нүүр алдах мэт санагдсан болохоор амжилтаа шилж сонгодог байлаа. Хэдэн цуглааны дараа бүх хүн намайг сайн мэдээ түгээхдээ гаргууд гэж бодон, тийм үүрэгтэй өөр зарим нэг хүн надад найдаж эхэлсэн юм. Тэд намайг үзэлдээ үнэхээр баригдчихсан хүмүүстэй биечлэн яриад өгөөч гэж гуйдаг байсан. Энэ нь надад бүр ч их таалагдаж, хүндлүүлэх мэдрэмжид баяссан.

Өөртөө маш додийж байтал Бурханы сахилгажуулалт надад нүүрлэсэн юм. Маш их саадтай тулгарч эхлэн, юу ч гараас гарахгүй байлаа. “Би бусадтай нөхөрлөхдөө сайрхаж, онгирох гээд байдаг, харин одоо юу ч гараас гарахгүй юм. Бурхан надад ой гутаад, надаас нуугдаж байгаа юм болов уу?” гэж бодогдож байсан. Чэнь эгчид байгаа байдлынхаа талаар сэтгэлээ уудалтал эгч, “Таныг мэддэг болсон хугацаандаа онгирох гээд байдгийг тань анзаарсан. Удирдагч цуглаанд оролцох үеэр та туж ярьсан. Удирдагчийг ярьж дуусаагүй байхад үгийг нь тасалсан, тэгээд би бүр асуулт асууж ч чадаагүй шүү. Сайн мэдээ түгээсэн бүх туршлагыг тань хараад би танаас үнэхээр дор гэдгээ мэдэрсэн” гэлээ. Үүнийг сонсоод сэтгэл эмтэрсэн. Би онгирсноороо эгчийг боогдуулна гэж хэзээ ч төсөөлөөгүй явсан юм. Тэгэх нь ёрын муу үйл байсан биш үү? Би өөрийгөө нухацтай эргэцүүлэхээр Бурханы өмнө очоод, Бурханы ийм үгийг санасан: “Уруудаж яваа бүх хүн өөрсдийгөө өргөмжилж, өөрсдөдөө гэрчлэл хийдэг. Тэд энд тэндгүй онгирч, өөрсдийгөө дөвийлгөн явдаг бөгөөд Бурханыг огт үнэн сэтгэлээсээ авч үзээгүй. Та нарт, Миний ярьж байгаа зүйлийн талаар ямар нэг туршлага бий юу? Олон хүн байнга өөрсдийгөө гэрчилж, ‘Би ингэж ч зовсон, тэгж ч зовсон; ийм ч ажил хийсэн, тийм ч ажил хийсэн; Бурхан надад ингэж ч хандсан, тэгж ч хандсан; Тэр надаас ингэ, тэг гэж шаардсан; Бурхан намайг онцгойлон өндрөөр үнэлдэг; одоо би ийм, тийм болсон’ хэмээн хэлдэг. Зориуд тэд нэг өнгөөр ярьж, ямбархаж зогсдог. Эцэстээ зарим хүн тэднийг Бурхан гэж бодож орхидог. Тэр цэгт хүрмэгц нь Ариун Сүнс аль эрт тэднийг орхисон. Хэдийгээр одоохондоо тэднийг хөөлгүй, үл тоож байгаа ч хувь заяа нь шийдэгдсэн бөгөөд тэд шийтгэлээ хүлээхээс өөр аргагүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг”). Бурханы үг надад маш шаналгаатай байлаа. Би маш их саадтай тулгарч байсан. Бас Бурханы удирдамжийг мэдэрч чадаагүй. Сайрхлаараа Бурханы ойг гутааснаас л энэ бүгд үүдэлтэй байж. Бурханы зөвт зан чанар хүний халдлагыг хүлцэхгүй шүү дээ. Би жаахан айсан. Тэр маягаараа явбал Бурхан ой гутсандаа намайг хаяна гэдгийг мэдэж байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд би үнэнийг эрж хайх ёстой байлаа.

Би антихристүүдийг илчилдэг Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Завхарсан хүн төрөлхтөн өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх, өөрсдийгөө гайхуулах, хүмүүст өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэх зэрэг зүйл хийх чадвартай. Хүмүүс сатанлаг уг чанартаа захирагдах үедээ зөнгөөрөө ийм хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд энэ нь завхарсан бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг. Хүмүүс өөрсдийгөө ихэвчлэн яаж өргөмжилж, гэрчилдэг вэ? Тэд энэ зорилгод хэрхэн хүрдэг вэ? Нэг арга нь хэр их зовсон, хэр их ажил хийсэн, өөрсдийгөө хэр их зарлагадсанаа гэрчлэх явдал. Тэд хувийн хөрөнгө хэлбэрээр эдгээр зүйлийн тухай ярьдаг. Өөрөөр хэлбэл, тэд эдгээр зүйлийг өөрсдийгөө өргөмжлөх хөрөнгө болгон ашигладаг бөгөөд үүгээрээ хүмүүсийн оюун санаанд илүү өндөр, баттай, найдвартай байр суурь эзэлж, улмаар хүмүүс тэднийг үнэлж, биширч, хүндэлж, тэр ч бүү хэл дээдэлж, шүтэж, дагадаг. Эцсийн үр нөлөө нь энэ юм. Энэ зорилгод хүрэхийн тулд тэдний хийдэг зүйлс—өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг бүхэн нь эрүүл ухаантай юу? Үгүй. Эдгээр нь ухаалаг байдлын хэр хэмжээнээс давдаг. Энэ хүмүүс ямар ч ичгүүр сонжуургүй бөгөөд Бурханы төлөө юу хийсэн, хэр их зовсноо айж ичилгүй гэрчилдэг. Тэгээд бүр өөрсдийн билиг, авьяас, туршлага, онцгой чадвар, биеэ авч явах ухаалаг арга барил, хүмүүсээр тоглоом тохуу хийхдээ ашигладаг арга мэхийг гайхуулдаг. Тэд өөрсдийгөө гайхуулж, бусдыг басамжлах замаар өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг. Түүнчлэн хүмүүст үргэлж мундаг байгаагаа л харуулахын тулд дүр үзүүлж, өөрсдийгөө өнгөлөн далдлаад, сул тал, дутагдал, бүтэлгүйтлээ бусдаас нуудаг. Сөрөг болох үедээ бусад хүнд хэлж ч зүрхэлдэггүй; тэд сэтгэлээ уудалж, бусадтай нөхөрлөл хийх зориггүй байдаг бөгөөд буруу зүйл хийх үедээ үүнийгээ нууж, дарагдуулахаар чадах бүхнээ хийдэг. Үүргээ биелүүлэх явцдаа Бурханы гэрт учруулсан хор хөнөөлөө хэзээ ч дурддаггүй. Харин өчүүхэн хувь нэмэр оруулж, багахан амжилт гаргасан үедээ үүгээрээ даруйхан онгирдог. Хэр чадварлаг, хэв чанар сайтай, хэр гоц гойд, хэвийн хүмүүсээс дээр гэдгээ бүхий л ертөнцөд мэдэгдэх сэн гэхээс тэсэж яддаг. Энэ нь нэг ёсондоо өөрсдийгөө өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг бус уу?(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг”). Би яг Бурханы дүрсэлсэн шиг онгирч, өөрийгөө өргөмжилсөн биш үү? Би Бурханд гэрчлэл хийж байгаагүй, харин хүмүүст хүндлүүлэхийн тулд зүгээр л онгирч байж. Сайн мэдээний туршлагаа хувийн өмч мэтээр ашиглаж, өөрийгөө ухаалаг, уран цэцэн үгтэй гэж бодож, зүгээр л дүр эсгэж байж. Бага зэрэг амжилт гаргах үедээ асуудал шийдвэрлэх чадварынхаа талаар хамт ажилладаг эгчдээ сайрхсан. Бас эгчийг бүтэлгүйтэлтэй тулгарахыг хараад бүх туршлагынхаа талаар ярьж өгсөн. Би цаг ямагт эгчид онгирон, чадвараа гайхуулж байж. Туслах нэрийдлээр тэгж байсан ч үнэндээ энэ нь ердөө л сагсуурахын төлөө байж. Би эгчид өөрөөс нь дээр гэж бодогдуулахыг хүссэн, үүний улмаас эгч эцэстээ боогдож, сөрөг болсон. Эгч үүрэгтээ Бурханд биш, надад найдаж байсан юм. Би удирдагчийг манай цуглаан дээр ирэх үед өөрийгөө өндрөөр үнэлүүлэх, чадварлаг, бодит асуудал шийдвэрлэж чаддаг мэт санагдуулахын тулд чадвараа гайхуулах гэсэндээ туж өөрийгөө дөвийлгөж, ямар хүнд бэрх асуудал шийдвэрлэсэн тухайгаа сайрхсан. Удирдагчийг зарчмын талаар нөхөрлөж байх үед дуусахыг нь хүлээх ч үгүй яриаг нь тасалдуулаад зарчмын дагуу яаж сайн мэдээ түгээснээ давслан ярьж, бусдад хүндлүүлэхийн тулд чадвараа гайхуулсан. Би үнэхээр жигшүүртэй, зальхай гэдгээ олж харсан даа. Цуглаан дээр бусдад нөхөрлөл хийх боломж олголгүй үргэлж хүмүүсийн яриаг тасалдуулж, онгирч байсан болохоор цуглаан миний хувийн үзүүлбэр мэт болж, бусдын асуудлаа шийдвэрлүүлэх боломжийг үгүй хийсэн. Бас зүрх сэтгэлээ тайван болгоод Бурханы үгийг тунгааж, бусдын туршлагыг сонсож чадалгүй, бусдад бишрүүлэхийн тулд яаж нөхөрлөж болох вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулсан. Цуглаан дээр би нэг их зүйл сурахгүй байсан юм. Нэлээд их дутагдал, бүтэлгүйтэлтэй гэдгээ мэддэг ч бусдад төрүүлсэн сэтгэгдлээ сэвтээх вий гэж айсандаа эдгээр дутагдлаа нуун, амжилтынхаа талаар л ярьдаг байсан. Дараа нь сайн мэдээний багийн бусад хүн намайг биширч, надад найдсан. Би тэднийг өөрийнхөө өмнө авчирч байж. Тэгээд айх нь байтугай үүндээ хөөрсөн. Би үүрэгтээ Бурханыг сэтгэл хангалуун байлгах гэж хичээх биш, хүмүүсийг хуурч, урхидаж байгаа гэдгээ ааш авираасаа олж харсан юм.

Миний уншсан Бурханы үгийн ийм хэсэг уг чанар, мөн чанараа ойлгоход минь тус болсон юм. “Зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай бөгөөд өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилж үзье: Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг нь харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэд өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Цаг ямагт сайрхана гэдэг биеэ тоосон уг чанарт хянуулж байгаа явдал гэдгийг энэ надад ухааруулсан. Би бага байхаасаа л бишрүүлж, дэмжүүлэх мэдрэмжид дуртай байсан болохоор амьдралд үргэлж үүний араас хөөцөлддөг байлаа. Итгэдэг болсныхоо дараа ч тэгж, боломж олдох бүрд сайрхаж, онгирсоор байсан. Үүндээ хөөрч, хүний биширсэн царайг харах бүрдээ магнай тэнийдэг байсан. Сайн мэдээ түгээх нь миний хариуцлага, үүрэг байсан, бас ямар ч амжилт Бурханы удирдамжийн ач байсан юм. Гэтэл би биеэ тоосон байдалд хянуулж, авьяас билиг, туршлагыг хувийн өмч болгон ашигласан. Өөрийгөө амин чухал авьяастан мэт санаж, бусад бүх хүнийг үл ойшоосон. Бас сайн мэдээ түгээхэд яаж амжилт гаргасан гэдгээрээ боломж л гарвал ах эгч нарын өмнө сайрхдаг ч дутагдал, бүтэлгүйтлээ хэзээ ч дурддаггүй байсан. Тийм болохоор ах эгч нар Бурханаас дэмжлэг хүсэхийн оронд надад найдаж эхлэн, зүрх сэтгэлдээ Бурханыг гэх орон зайгүй болсон. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлд ариун дагшин орон зай эзлэх учиртай. Гэтэл би бусдыг өөрийнхөө өмнө авчирч байсан болохоор тэдний зүрх сэтгэлд намайг гэх зай л байсан. Би байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэж байсан биш үү? Нигүүлслийн эрин үед маш их биеэ тоодог байсан Паул надад бодогдлоо. Паул захидалдаа Эзэн Есүс Христийг хэзээ ч өргөмжлөөгүй, бас хүн төрөлхтний төлөө Эзэн Есүс ямар ажил хийснийг гэрчлээгүй. Зүгээр л авьяас билэг, хэв чанарынхаа талаар онгирч, бишрүүлж, дагуулахын тулд бусдыг урхидаж байсан. Паул өөр ямар ч элчээс дордохгүй гэдгээ гэрчилж, эцэст нь өөрийгөө Христийн дүрээр амьдардаг гэж хэлсэн нь Бурханы зан чанарт ноцтой халдсан. Цаг ямагт өөрийгөө өргөмжилснөөс нь болж бусад хүн Паулд зусардаж, 2,000 жилийн турш итгэгчид Паулын үгэнд Бурханы Өөрийн үг мэтээр, өөрсдийнх нь итгэлийн суурь, хэрэгжүүлэх зарчим гэж хандахдаа тулсан. Тэдний хувьд Паулын үг Бурханы Өөрийнх нь үгээс давж, Бурханыг ердөө бэлгэдэл төдий болгодог. Эцэстээ Паул гол антихрист болж, Бурханд шийтгүүлсэн. Би Паултай яг адилхан гэдгээ ухаарсан юм. Үүрэгтээ би Бурханыг өргөмжлөлгүй зүгээр л онгирч, хүмүүсийн зүрх сэтгэлийг урхидаж байж. Үүнийг яалаа гэж үүрэг гүйцэтгэх гэх юм бэ? Би ердөө л өөрийнхөө бизнесийг эрхэлж, Бурханыг эсэргүүцэж, Бурхантай орон зай булаацалдаж байж. Ингэх нь Бурханыг айхтар гомдоодог. Тухайн үед би үнэхээр айж, ингэх нь хэр аюултайг олж харсан юм. Тэгээд Бурханы өмнө очиж, “Бурхан минь, би Таны эсрэг, завхарсан зан чанар дотроо амьдармааргүй байна. Намайг дахиад онгирвол сахилгажуулаач. Бурхан минь, өөрийгөө илүү гүн гүнзгий ойлгоход намайг замчлаач дээ” гэж залбирлаа.

Дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг уншаад, өөрөөсөө үнэхээр ичсэн дээ. “Чи бүхнийг ойлгодог гэж бүү бод. Миний удирдлагын төлөвлөгөөний мянганы нэг хэсгийг ч ойлгоход харсан, туулсан бүхэн чинь хангалттай биш гэдгийг Би чамд хэлж байна. Тэгвэл яагаад чи ийм ихэрхүү авирладаг юм бэ? Чиний өчүүхэн жаахан авьяас, туйлын бага мэдлэгийг Есүс Өөрийнхөө ажлын нэг секундэд ч ашиглахад хангалтгүй юм! Чи үнэндээ хэр их туршлагатай вэ? Бүх насаараа харсан, сонссон, төсөөлсөн бүхэн чинь Миний агшин зуур хийдэг ажлаас ч бага! Чи өөнтөглөхгүй байсан нь дээр. Чи хүссэнээрээ биеэ тоож болно, гэхдээ чи бол шоргоолжны хэмжээнд ч хүрэхгүй бүтээлээс цаашгүй! Гэдсэн дотроо агуулдаг бүхэн чинь шоргоолжны гэдсэнд байдгаас ч бага! Бага зэрэг туршлага, зэрэг зиндаа олж авсан учраас энэ нь чамд цадиггүйгээр дохиж зангаж, сайрхах эрх олгодог гэж бүү бод. Чиний туршлага болон зэрэг зиндаа Миний айлдсан үгийн үр дүн биш гэж үү? Чи тэдгээрийг шаргуу ажил, хөдөлмөрийн чинь үр дүнд ирсэн гэж итгэж байна уу? Өнөөдөр чи махбод болсныг минь харж байна, гагцхүү үүнээс л болж чиний дотор хангалттай баялаг ойлголт, хязгааргүй их үзэл байдаг. Хэрвээ Би бие махбодтой болоогүй бол чи ер бусын авьяастай байсан ч гэсэн ийм олон ухагдахуунтай болохгүй байх байсан; эдгээрээс чиний үзэл гарч ирдэггүй гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг). Би үнэний бодит байдалгүй, ердөө л хоосон сургаал мэддэг байсан. Бага зэрэг туршлага олж, жаахан ажил хийчхээд дараа нь бусад бүх хүнийг, бүр Бурханыг хүртэл үл ойшоосон. Би Бурханы алдар сууг булааж байсан юм. Тэгээд ухаангүй биеэ тоосон байж. Сайн мэдээ түгээж байхдаа, Бурхан Өөрийнхөө ажлыг хамгаалж байгаа нь энэ гэдгийг үнэндээ сайн мэдэж байсан. Заримдаа би хүний асуусан асуултад яаж хариулахаа мэдэхгүй болохоор Бурханд залбирдаг байсан. Тэгээд Ариун Сүнс намайг гэгээрүүлсний дараа үүнийг яаж шийдвэрлэхээ мэддэг байлаа. Заримдаа бүр намайг нэг их юм хэлээ ч үгүй, зүгээр л Бурханы үгийг уншиж өгсөн байхад хүмүүс Бурханы дуу хоолойг тэр дороо таниад, эцсийн өдрүүдийн ажлыг нь эрж хайхад бэлэн болдог байсан. Энэ бүгд Бурханы үгийн удирдамжаар бүтдэг, Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж байдаг гэдгийг би харсан. Нэг удаа, би чуулган дахь нэг эгчийн дүүд сайн мэдээ түгээсэн юм. Урьд нь нэлээд хэдэн хүн нөхөрлөл хийсэн ч дүү нь үзэлдээ боогдоод, үүнийг судлаагүй юм байна лээ. Би нэг их өөртөө итгэлгүй зүгээр л урьдын туршлагадаа үндэслээд жаахан бэлдлээ. Тэгээд аль эрт нэгд нэггүй бодчихсон зүйлийнхээ талаар ярьтал дүү нь үл ойшоосон хэвээр байгаад зогсохгүй илүү их үзлээ гарган тавьсан. Би яаж нөхөрлөл хийхээ мэдэхгүй байсан учраас Бурханд залбирч, түшиглэж, түүнийг замчлаач гэж Бурханаас гуйлаа. Дараа нь тэр гэрчлэлийн видео үзээд, нөхөрлөлд сэтгэл нь үнэхээр хөдөлж, Бурханы шинэ ажлыг судлахыг үнэхээр хүссэн. Би маш их гайхсан шүү. Дөнгөж 30 гаруйхан минутын дотор тэр эрс өөрчлөгдсөн юм. Намайг маш сайн нөхөрлөсөн учраас биш, харин Бурхан сэтгэлийг нь хөдөлгөсөн учраас ингэсэн гэдгийг би мэдэж байсан. Үүрэгтээ буруу сэдэлтэй байх үедээ би хэчнээн их уран ярилаа ч гэсэн сайн мэдээ хүлээн авахыг хэн ч хүсээгүй. Үүрэгт бидний авьяас билиг, хэв чанар туслах үүрэг л гүйцэтгэдэг болохоос шийдвэрлэх хүчин зүйл биш байдаг гэдгийг миний туршлага харуулсан юм. Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсдог. Бурханы урьдчилан сонгосон хүмүүс Бурханы дуу хоолойг үгээс нь сонсоод, үнэн замыг судлахыг хүсдэг. Бурханы сонгосон хүн биш бол хэчнээн ч хэмжээний уран үг нөлөөлөхгүй. Ямар ч авьяас билиггүй байлаа ч сайн санаалж, Бурханд үнэхээр найдвал Бурханы удирдамжийг олж авч чаддаг, тэгээд мөн л амжилт олно. Бидний үүрэг дэх ямар ч ололт амжилт үнэндээ Ариун Сүнсний гэгээрэл, Бурханы үгийн удирдамжаас улбаатай. Үгүй бол бид өөрсдөө хэр их үг хэллээ ч итгэх бололцоотой хүний сэтгэлийг хэзээ ч хөдөлгөхгүй. Бид хамгийн ялихгүй хувь нэмэр оруулаад, зүгээр л энд тэндгүй сайрхаж, Бурханы алдар сууг хулгайлж явдаг. Энэ нь ухаангүй хэрэг. Би үнэхээр харалган байсан шиг санагдсан. Хамгийн ялихгүй гавьяаны төлөө хамаг алдрыг өөртөө өгч, үүнийгээ сайрхах шалтаг болгон ашиглаж байж. Би үнэхээр ичгүүргүй байсан. Яаж онгирч байснаа эргээд бодохоор маш булай санагдсан. Би сохроор дүр эсгэдэг, үнэхээр хөгийн амьтан байсан юм. Бурхан надад хүнд нөхцөл бүрдүүлж, дараа нь эгчээр намайг шүүмжлүүлээгүй бол би мэдрэлгүй, өөрийгөө огт мэддэггүй хэвээр үлдэх байж. Үүнийг ухаараад гэмших, өөрийгөө өргөмжилж, онгирдгоо болихыг хүсэж, Бурханы өмнө очин залбирлаа.

Дараа нь би Бурханыг яаж өргөмжилж, гэрчлэх учиртайгаа мөс чанартайгаар эрж хайсан. Тэгээд Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм. “Бурханд гэрчлэл хийхдээ голдуу, Бурхан хүмүүсийг хэрхэн шүүж, гэсгээдэг, хүмүүсийг цэвэршүүлж, зан чанарыг нь өөрчлөхдөө ямар шалгалт ашигладаг тухай илүү их ярих ёстой. Та нар бас туршлагаараа хэчнээн их завхрал илчилсэн, хэр их зовсон, эцэст нь Бурханаар хэрхэн байлдан дагуулагдсанаа ярих ёстой; мөн Бурханы ажлын талаар хэр их бодит мэдлэг та нарт байгааг болон хэрхэн Бурханд гэрчлэл хийж, хайрыг нь хариулах ёстой талаар ч бас ярих учиртай. Ийм төрлийн яриаг илүү бодитоор ярингаа энгийн байдлаар ярих ёстой. Хоосон онол бүү ярь. Илүү бодитой байдлаар ярь; үнэн сэтгэлээсээ ярь. Та нар ингэж туршлагажих ёстой. Онгирохын тулд гүн гүнзгий санагддаг, хоосон онолоор өөрсдийгөө бүү зэвсэглэ; ингэх нь нэлээд биеэ тоосон, эрүүл ухаангүй харагдуулдаг. Та нар илүү бодитой зүйлсийг жинхэнэ, бодит туршлагынхаа үүднээс, үнэн сэтгэлээсээ ярих ёстой; энэ нь бусдад хамгийн их ашиг тустай бөгөөд тэдэнд харуулахад хамгийн тохиромжтой юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Бурханы ажил, зан чанарыг гэрчилж, өөрсдийнхөө завхрал, тэрслүү байдлын тухай ярьж, Бурханы үгийн шүүлтээр өөрсдийнхөө талаар яаж олж мэдсэн тухайгаа ярих нь Бурханыг өргөмжилж, гэрчилж байгаа явдал гэдгийг Бурханы үг надад харуулсан. Тэгснээр бусад нь ялган таних чадвартай болж, Бурханы зөвт байдал болон биднийг хайрлах хайрыг олж харж чаддаг. Гэтэл би сайн мэдээ түгээхэд гаргасан амжилтынхаа талаар л яриад, харуулсан завхрал, Бурханыг яаж эсэргүүцсэн тухайгаа ер нь бараг ярьдаггүй байсан. Би Бурханыг гэрчилж байгаагүй юм байна лээ. Тэгээд үнэн төрхөө харуулж, яаж өөрийгөө дөвийлгөж, онгирч байснаа илчилж, сайн мэдээ номлоход гардаг бэрхшээл, дутагдлаа ил болгож, Сүнс намайг яаж замчилдгийг ярьж өгөх хэрэгтэй байлаа. Би энэ бүгдийг нөхөрлөх хэрэгтэй байсан. Тэгснээр бусад нь намайг тодорхой олж харж, бас Бурхан яаж ажилладгийг харж чадах байсан юм. Дараа нь тэд үүрэгтээ Бурханд найдах, Бурханы удирдамж олж авах итгэлтэй болох байлаа. Намайг тиймэрхүү маягаар сэтгэлээ уудалтал бүх хүн өөрсдийнх нь зүрх сэтгэлд үнэндээ Бурхан байдаггүйг ухаарсан. Тэд өөрчлөгдөж, үүрэгтээ Бурханд түшиглэхийг хүссэн.

Дараа нь би Бурханы үгийн нэг видео үзсэн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох талаар чи ямар ойлголттой вэ? Бурханы эрх мэдэл, бүхнийг чадагч байдал, мэргэн ухааныг чи юу гэж ойлгодог вэ? Бүх хүн төрөлхтөн, бүх зүйл дунд Бурхан хэчнээн олон жил ажиллаж байгааг мэддэг хүн байна уу? Бурхан өнөөг хүртэл яг хэдэн жил ажиллаж, бүх хүн төрөлхтнийг удирдаж ирснийг хэн ч мэддэггүй. Бурхан хүмүүст ийм юмаа зарладаггүй. Харин Сатан хэсэгхэн хугацаанд ажиллах байсан бол үүнийгээ зарлах уу? Гарцаагүй зарлана. Сатан онгирч, илүү олон хүнийг хуурч, тэдэнд үнэлэгдэхийг хүсдэг. Бурхан яагаад энэ ажлаа зарладаггүй вэ? Бурханы мөн чанар даруу, нууцлаг талтай. Даруу, нууцлаг байдлаас юу эсрэг тэсрэг байдаг вэ? Биеэ тоосон, эрээ цээргүй байдал, их санаа… Антихристүүд ч ялгаагүй: Хийдэг өчүүхэн жижиг юм болгоноо бусдын өмнө сайрхаж байгааг нь сонсоход Бурханыг гэрчилж байгаа мэт байдаг ч анхааралтай сонсвол Бурханыг гэрчилж байгаа биш, харин ч онгирч, өөрсдийгөө магтаж байгааг нь олж мэдэх болно. Хэлж байгаа зүйлийнх нь цаад сэдэл, мөн чанар нь сонгогдсон хүмүүс болон байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэх явдал юм. Бурхан даруухан, нуугдмал бол Сатан өөрөөрөө сайрхаж байдаг. Ялгаа байна уу? Сатаныг даруухан гэж тодорхойлж болох уу? (Үгүй.) Хорон муу уг чанар, мөн чанараас нь харвал тэр ямар ч хэрэггүй хог; Сатаны хувьд өөрөөрөө сайрхахгүй байвал гайхалтай зүйл болно. Сатаныг ‘даруу’ гэж хэлж яаж болох юм бэ? ‘Даруу төлөв байдал’ гэж Бурханы талаар л ярьдаг. Бурханы ялгамж чанар, мөн чанар, зан чанар сүрлэг агаад эрхэмсэг, харин Тэр хэзээ ч гайхуулдаггүй. Бурхан даруухан, нуугдмал бөгөөд хийсэн зүйлээ хүмүүст харуулдаггүй, харин ийм анзаарагдахгүй байдалд ажиллахдаа хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж, тэжээж, залж чиглүүлж байдаг—энэ бүхнийг Бурхан зохицуулдаг. Бурхан эдгээр зүйлийг хэзээ ч зарлан тунхаглаж, хэлдэггүй нь Бурханы нуугдмал, даруу төлөв зан мөн үү, биш үү? Бурхан эдгээр зүйлийг хийж чаддаг боловч хэзээ ч үүнийг хэлж, зарлаж тунхагладаггүй, энэ талаар хүмүүстэй мэтгэлцдэггүй учраас л Тэр даруухан билээ. Ийм зүйлийг хийж чадахгүй байж даруу байдлын тухай ярих чи ямар эрхтэй юм бэ? Чи эдгээр зүйлийн алийг нь ч хийгээгүй хэр нь үүний төлөө сайшаал хүртэх гэж зүтгэж байна—үүнийг ичгүүргүй байх гэж нэрлэдэг юм. Бурхан хүн төрөлхтнийг замчлан ийм агуу ажил хийж, орчлон ертөнцийг бүхэлд нь удирддаг. Эрх мэдэл, хүч чадал нь асар их хэр нь Тэр ‘Миний чадвар ер бусын’ гэж хэзээ ч хэлж байгаагүй. Тэр бүх зүйлийн дунд нуугдсан хэвээр, бүх зүйлийг удирдаж, хүн төрөлхтнийг тэжээн, хангаж, бүх хүн төрөлхтөнд үеийн үед үргэлжлэх боломж олгодог. Жишээ нь, агаар, нарны гэрэл эсвэл хүний оршин тогтнолд зайлшгүй хэрэгтэй нүдэнд харагдах бүх материаллаг зүйлийг аваад үз. Тэдгээр нь бүгд зогсолтгүй урган гарч байдаг. Бурхан хүнийг хангадаг нь маргаангүй. Тэгвэл, Сатан ямар нэг сайн зүйл хийвэл дуугүй байж, үл мэдэгдэх баатар болон үлдэх үү? Хэзээ ч үгүй. Чуулганд өмнө нь аюултай ажил хариуцаж байсан юм уу ашиг сонирхолд нь хохиролтой ажил нэгэн цагт хийж байсан, бүр шоронд орж байсан зарим антихрист байдагтай адил; нэгэнтээ Бурханы гэрийн ажлын нэг талд хувь нэмэр оруулсан хүмүүс ч бас бий. Тэд ийм зүйлийг хэзээ ч мартдаггүй, үүнийгээ насан туршдаа үнэлэгдэх гавьяа, насан туршийнх нь хөрөнгө гэж боддог нь ямар өчүүхэн хүмүүс болохыг нь харуулдаг! Хүмүүс өчүүхэн, Сатан ичгүүргүй(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (Хоёрдугаар хэсэг)”). Бурхан ийм даруу, нууцлаг байдаг нь намайг үнэхээр ичээсэн. Бурхан дээдийн дээд ч гэлээ махбод болж, газар дээр ирээд, хүн төрөлхтнийг аврахаар үнэнийг илэрхийлсэн шүү дээ. Хэчнээн агуу ажилтай ч бай, хэр олон үнэнийг илэрхийлдэг ч бай, Бурхан хэзээ ч сайрхдаггүй. Бурхан зүгээр л хүн төрөлхтнийг чимээгүйхэн харж хандаж байдаг. Бурхан мөн чанартаа үлэмж сайн санаатай. Гэтэл би хумхын тоос, юу ч биш юм байж бишрүүлэх гэж үхэн хатаж, Бурхантай орон зай булаацалдаж байсан. Бусдын нүдэнд өртөхгүй нь гэж айгаад, хийсэн ямар ч ялихгүй зүйлийнхээ талаар сайрхсан. Харваас Бурхан бүх ажлыг хийж, би жаахан л хамтран ажилладаг шүү дээ. Бурханы алдар сууг би ичгүүргүйгээр хулгайлж, авьяас билиг, хэв чанараа цаг ямагт гайхуулж байж. Тэгээд хүмүүсийг төөрөгдүүлэхийг хүсэж, тэднийг Бурханаас холдуулсан. Энэ талаар бодох тусам улам ичсэн шүү. Үүнд Бурхан маш их ой гутсан. Цаашид би тиймэрхүү хүн байхыг хүсээгүй.

Үүний дараах цуглаанууд дээр би урьдынх шигээ амжилтынхаа талаар ярихаа больж, зориуд Бурханыг өргөмжилж, гэрчлээд, бүтэлгүйтэлд хүргэсэн завхрал, тэрслүү байдлынхаа талаар болон надад зарчим, хэрэгжүүлэх зам сургах гэсэн Бурханы сахилгажуулалт, удирдамжийн талаар илүү их ярилаа. Бас бусдад Бурханы зөвт байдлыг харуулж, би ердөө л завхарсан хүн гэдгийг харуулан, бүтэлгүйтлээс минь сургамж авах боломж олгохын тулд өөрийнхөө сэдлийг задлан шинжилж, энэ талаар сэтгэлээ уудалсан. Хааяа би онгирохыг бага зэрэг хүссээр л байгаа, гэхдээ үүнийгээ ухаарсны дараа даруйхан залбирч, өөрийгөө орхидог юм. Үүнийг хэрэгжүүлсний дараа сэтгэл санаа хавьгүй дээрдсэн. Бурханы шүүлт, гэсгээлт миний аминд үгээр илэрхийлэхийн аргагүй тустайг үнэхээр мэдэрсэн дээ. Бас Бурханы намайг гэх хайр, авралыг амссан. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Би жинхэнэ төрхөө харсан

Шиаошиао, Жиансу муж Чуулганы ажлын хэрэгцээнээс үүдэн, доройтмол байдалтай байсан өөр чуулганд үүрэг гүйцэтгүүлэхээр намайг шилжүүллээ....

Зүрх сэтгэлийн уяаг тайлах нь

Хаврын Бороо, Хятад Өнгөрсөн хавар чуулганд сайн мэдээний үүрэг гүйцэтгэж байхад минь нэг зүйл болсон. Тухайн үед Ван эгч сайн мэдээний...

Leave a Reply