Антихристийг ялгаж сурах нь

2022-03-27

Su Shan, Япон

Намайг чуулганы удирдагчаар үйлчилж эхлэхэд Чэнь чуулганы ажил хариуцдаг байлаа. Бид хоёр бараг нас чацуу, нэлээд эв эетэй байсан. Тэгээд байнга мэдрэмжийнхээ талаар ярьж хөөрдөг байлаа. Үүрэгт минь бэрхшээл тулгарах үед Чэнь хайрлах сэтгэлээр тусалж, дэмждэг байсан. Хэсэг хугацааны дараа намайг өөрийнх нь ажлыг хянахаар тушаал дэвших үед Чэнь өөр хүн болчих шиг санагдсан. Намайг бараг үл хэрэгсэж, үг солимооргүй байх шиг санагдаж, дээрээс нь үргэлж ярвагар царайлдаг болсон. Ажлын маш их дарамтад байгаа болохоор муухай аашилж байгаа юм байх гэж бодоод, би нэг их юм бодоогүй л дээ. Тэгтэл дараа нь цуглаан дээр Чэнь, “Миний ажлыг хариуцсанд чинь атаархаад байна. Би дажгүй байдаг шиг санагддаг. Гэтэл намайг яагаад сонгоогүй юм бол? Бүх хүн намайг ажилдаа тааруу гэж боддог байж таарна. Би үнэлүүлж, хүндлүүлэхгүй байгаагаа бодохоор маш сөрөг болж, үүрэг биелүүлмээргүй байна” гэлээ. Тэгж ярвагар царайлж байсан нь атаархлаас үүдэлтэйг би тэгэхэд ухаарсан. Чэнь бага зэрэг тогтворгүй зан чанартай, байр сууринд их анхаарч, зөрүүдлэх гээд байдаг, энэ нь дордох үедээ ажилд нөлөөлдөг гэж хамтрагч эгч маань дараа нь хэлээд, Чэньд нөхөрлөл хийж, туслаач гэж надаас хүслээ. “Чэнь байр сууринд хэт анхаардаг ч энгийн, нээлттэй юм чинь нөхөрлөлөөр өөрийгөө эргэцүүлж, ойлгож чадна биз. Энэ тийм ч ноцтой асуудал биш байх. Тэгээд ч Чэнь залуу хүн учир атаархаж, өрсөлдөөнч байх нь хэвийн зүйл” гэж би бодож байсан. Гэхдээ Чэнь үнэхээр байр сууринд хэт анхаардаг, хүссэн нэр хүндээ олж авахгүй бол сөрөг болж, хойрголдог гэдгийг хэсэг хугацааны дараа ухаарлаа. Жишээ нь, хамтрагч бид хоёр Чэнийн үүрэг дэх зарим дутагдлыг анзаараад, үүнийг нь хэлж өгтөл Чэнь бусад хамтран зүтгэгчийн өмнө өөрийг нь муухай харагдуулах гэлээ гэж бодоод, дараа нь бид хоёрыг юу гэж хэллээ ч, бидэнтэй дуугарахаа больсон. Өөрт нь биш, өрөөлд даалгавар өгөх үед маань Чэнь үнэлүүлэхгүй байна гэж бодоод муухай аашилна. Заримдаа маш их хэлмэгдлээ гээд цуглаан дээр уйлахаар нь бүгд хамаг юмаа орхиод, Чэньтэй нөхөрлөл хийх ёстой болдог байсан. Бид бүгдээр хүрээлүүлээд, нөхөрлөл хийлгэж байхдаа Чэнь баярлаад сэтгэлээ уудална. Байр сууринд анхаардгаа мэдээд өөрчлөгдөхийг хүссэн ч өөрийн эрхгүй үүнийгээ харуулчихлаа гээд, заримдаа өөрийнхөө талаар нэгийг ойлгож, харамсан уйлдаг байлаа. Үүнийг нь сонсоод би Чэнь завхарсан зан чанартаа л боогдчихож, үүнд тэгтлээ их анхаардаг юм чинь тэр дороо өөрчлөгдөх аргагүй гэж бодсон. Чэньд ердөө л нэмж туслах хэрэгтэй гэж бодсон юм.

Дараа нь Чэнь удирдах албан тушаалд сонгогдож, бид дахин хамтрагчид боллоо. Нэг удаа, нэг эгч надтай уулзсан яг тэр өдрөө гэнэтхэн баривчлагдсан юм. Цагдаа нар эгчийг хэд хоногийн турш ажиглаж байсан учир холбоо барьсан ах эгч нар нь бараг гарцаагүй ажиглалтад байгааг бид олж мэдсэн. Тэдэнд сэрэмжтэй байж, тэр газраас яв гэж даруйхан мэдэгдэх ёстой байлаа. Би тэр эгчтэй дөнгөж уулзсан учир цагдаа нарт мөшгүүлж байх магадлал өндөр болохоор үр дагаврыг зохицуулахад туслах ямар ч арга байгаагүй. Тэгээд Чэнь болон өөр нэг хамтран зүтгэгчтэй дараачийн алхмаа бичгээр хэлэлцлээ. Чэнь ямар ч шийдэл бодож олоогүйгээр барахгүй тэр боломжийг далимдуулаад өнөөх хамтран зүтгэгч бид хоёрын хооронд яс хаяж, миний аливааг хийх арга барил зарчимгүй учраас тэр эгч баривчлагдсан гэж хэлсэн. Хамтран зүтгэгч намайг муугаар бодож, надтай үнэхээр хатуу харьцалт, засалт хийсэн юм. Хэрэг явдал Чэнийн хэлснээс шал өөр байсныг дараа нь олж мэдээд, түүний сэтгэл шимширсэн. Тэр Чэньтэй ч бас нөхөрлөөд яаж бусдыг хорлож, яс хаяж байгааг нь нэгд нэггүй хэлж өгсөн ч үүнийг Чэнь хүлээн аваагүйгээр зогсохгүй өөрийнхөөрөө зүтгэсэн гэж надад сэтгэлээ уудаллаа. Үүнийг сонсоод би, “Чэнь яаж тэгж чадав аа? Намайг хорлож, үймээн үүсгэснийхээ төлөө шүүмжлүүлсэн ч үнэнээ хүлээгээгүй юм байна шүү дээ. Энэ бол үнэнийг хүлээн авахаас татгалзсан хэрэг” гээд цочирдсон. Чэнь надтай нэлээд удаан хамт ажиллахдаа миний талаарх ямар ч бодол, өрөөсгөл хандлагаа хэзээ ч дурдаж байгаагүй, бас надад ямар ч санаа оноо хэлээгүй тухай нь бодож байлаа. “Би буруу юм хийж, Чэнийг боогдуулав уу? Үүнээс болж Чэнь манай хамтран зүтгэгчид тэгж хэлсэн юм болов уу?” гэж гайхсан. Тийм бол би өөрийгөө үнэхээр сайтар эргэцүүлэх ёстойгоо мэдэж байсан юм. Иймээс Чэньтэй холбоо бариад, өөрт ямар санагдсанаа ний нуугүй хэлж, Чэнийн хорлонтой, үймээнч зан чанар ёрын үйлд тооцогддогийг бас дурдлаа. Хариуд нь Чэнь, “Хамтран зүтгэгчийнхээ өмнө таныг тэгж шүүх нь буруу байж. Би өөрийгөө эргэцүүлж байгаа. Ойрд би алдар нэр, байр суурийн төлөө зүтгээд байна. Та удирдлагыг гартаа авч, маш их ажлыг идэвхийлэн зохицуулж, бусад бүх хүнээс дэмжлэг хүлээдэг. Бүх хүн таныг юу ч хэлж, ямар ч санал гаргасан сонсохыг хүсдэг мөртөө намайг зүгээр л үл ойшоодог. Би үнэхээр тавгүйрхэж, завхрал оюун санааг минь эзэмдэж байна” гэлээ. Чэнь энэ бүгдийг хэлж байхдаа уйлж байсан юм. Тэгтлээ их шархалсныг нь хараад би үнэхээр балмагдаж, жаахан буруутайгаа мэдэрсэн. “Би Чэнийн сэтгэлийг анхаараагүй байж шүү дээ. Чэнь завхралтай тэмцэлдэж байж. Миний талаар тэгж хэлэхдээ хяналтаа алдсан байсан учраас өөрийгөө эргэцүүлж, өөрийнхөө талаар олж мэдэж, энэ талаар үнэхээр сэтгэлээ уудалж чадсан юм чинь гэмшиж, өөрчлөгдмөөр байгаа гэсэн үг” гэж санагдсан. Гэхдээ дараа нь Чэнь өөрчлөгдөлгүй, ааш авир нь бүр дордож байгааг олж мэдлээ.

Чухал үүрэгтэй хүмүүс дээр үргэлж очдог өөр нэг хамтран зүтгэгчийг цагдаа нар нууцаар мөшгөж, баривчилсан юм. Цагдаа нар ажиглалтаараа тэднийг олж чадна гэдэг нь нэлээд лавтай санагдаж байлаа. Энэ бүгд үнэхээр гэнэтийн явдал байсан. Бид бүх хүнийг аюулгүй байлгахын тулд ямар зохицуулалт хийх талаар яаралтай хэлэлцэж эхэлсэн ч Чэнь бараг юм хэлэхгүй, жаахан урвагар харагдлаа. Хамтын шийдвэр хэрэгтэй байх үед ээрч түгдрээд, нэлээд удаан хугацаанд ам нээгээгүй. Энэ нь стратеги боловсруулахад үнэхээр нөлөөлсөн. Урьд нь Чэнь бусдыг өөртэй нь санал нийлэхгүй байхаар өөрийг нь үнэлэхгүй байна гэж бодоод чимээгүйхэн хошуугаа унжуулж, хэлэлцүүлэгт оролцохоос татгалздаг байсан нь санагдлаа. Энэ удаад юу гэж хэлснээс болоод унтууцсан юм бүү мэд. Маш тулгамдсан нөхцөл үүсэж, ах эгч нар хэзээ мөдгүй баривчлагдаж болохоор байсан. Тэгвэл Бурханы гэрийн ашиг сонирхол хохирох байтал Чэнь хайхрахгүй байх шиг санагдсан. Би бухимдахдаа Чэнийг зүгээр л үл тоож, бусадтай хэлэлцүүлгээ үргэлжлүүлээд, аюулд орсон хүмүүст даруйхан явах ёстойг нь мэдэгдсэн. Тэгэхэд аль хэдийн оройн 11 цаг өнгөрч байлаа. Хийх зарим нэг яаралтай ажил бас үлдсэн ч Чэнь тэнд зүгээр л уруу царайлан суугаад, огт анхаарахгүй байсан. Дуугаа хураачхаад, хамтран хэлэлцэх хэрэгтэй зүйл гарахад ёс төдий хэдэн үг л хэлж байсан нь биднийг үнэхээр хойш татаж, нэлээд хурдан дуусгачхаж болох байсан юмыг үүрийн 3, 4 цаг хүртэл хийсэн. Ингэснээр дураараа байж, олон ааш гаргаад зогсохгүй, ажлыг сүйтгэж, хойш татаж байна шүү дээ. Дараа нь би чуулганы ажлыг бодолгүй өөрийн алдар нэр, байр суурийг л бодолцдог Чэнийн аминч, жигшүүртэй байдлыг илчилж, шинжиллээ. Үнэндээ бол энэ нь уг чанартаа агуу улаан лууны гар хөл болж, Бурханы гэрийн ажлыг бусниулж байгаа хэрэг. Өөр хэдэн хамтран зүтгэгч бас асуудлынх нь талаар нөхөрлөл хийсэн ч хачирхалтай нь Чэнь зүгээр л, “Та бүгд намайг ийм ажил хийж чадахгүй гэж бодож байгаа бол хал л даа. Угаасаа би ийм үүрэг хариуцаж чадахгүй юм шиг байна” гэж гөжүүдлээд дараа нь, “Би оролцмооргүй байгаа юм биш, харин миний хэлсэн бүх зүйлийг бүгд голдог. Би өөртөө ямар ч итгэлгүй болохдоо туллаа. Надаар юу гэж хэлүүлэх гээ вэ? Асуудалд болгон дээр би тусалмаар байгаа ч бусад нь бүгд үүнийг зохицуулъя гэж зүтгэж байхад надаар яалгах гээ вэ? Ямартай ч, бүх хүн намайг найгүй удирдагч гэж л үздэг. Та нар намайг юман чинээ тоодоггүй юм чинь би ч та нартай дуугармааргүй байна” гэлээ. Ингэж хэлэхийг нь сонсоод бид бүгд цочирдсон. Чэнь үнэнийг хүлээн авахгүй л байлаа. Шүүмжлүүлэхээрээ шууд үүргээ хаяж, бүр биднийг буруутган, хариуцлагаа бидэнд нялзаасан. Тийм яаралтай ажил дээр ч алдар нэр, байр суурийн төлөө л тэмцэж, үнэхээр хүн чанаргүй байсан. Гэхдээ, “Би хэт хүчилж, бүх зүйлд дангаар ноёрхож, Чэнийг үл хайхарч байв уу? Алдар нэр, байр сууринд нь юу ч нөлөөлөөгүй үед Чэнь нэлээд оролцоотой, ажлаас маань асуудал илрүүлэхдээ гаргууд шүү дээ. Гэтэл энэ хэлэлцүүлэг дээр би Чэнь оролцохгүй байгааг хараад үнэхээр тоогоогүй. Би үнэхээр Чэнийг бүдрэхэд хүргэсэн бол тэр ч бас ёрын муу үйл” гэж дараа нь бодсон. Тэгж бодсоныхоо дараа нэмж юм хэлээгүй юм.

Гэхдээ хожим нь үүнийг тунгаагаад, Чэнь удаа дараа ингэж аашилсныг олж харлаа. Алдар нэр, байр сууринд нь хамаатай байх болгонд Чэнь сөрөг болж, хойрголж, ажлын талаар үл хайхарч, чуулганы ажлыг огтхон ч хамгаалдаггүй байсан. Жинхэнэ асуудал нь юу байв? Дараа нь би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Гаднаа хэчнээн завгүй харагддаг ч бай, гудамжаар нааш цааш гүйж хэр их цагийг өнгөрөөдөг ч бай, хэчнээн ихийг золиосолж, орхиж, зарлагаддаг ч бай, байр суурийн төлөө л ярьж, үйлддэг хүмүүсийг үнэнийг эрэлхийлдэг хүмүүс хэмээн тооцож болох уу? (Үгүй.) Яавч үгүй. Тэд байр суурийн төлөө ямар ч төлөөс төлнө. Байр суурийн төлөө ямар ч бэрхшээл туулна. Байр суурийн төлөө тэд яахаас ч буцахгүй. Мөн байр суурийн төлөө бусадтай тэмцэлдэж, маргана. Тэр ч бүү хэл, шийтгэл, залхаан цээрлүүлэлт хүртэх эрсдэлээс айдаггүй; үр дагаврыг нь огт бодолгүй байр суурийн төлөө явдаг. Ийм хүмүүс юу эрэлхийлдэг вэ? (Байр суурь эрэлхийлдэг.) Паултай юу нь төстэй байна вэ? (Титмийн хойноос хөөцөлддөг нь.) Тэд зөвт байдлын титэм хөөцөлдөж, байр суурь, нэр хүнд эрэлхийлдэг бөгөөд үнэнийг эрэлхийлэхийн оронд байр суурь, нэр хүнд эрэлхийлэх нь зөв зүйтэй эрэл хайгуул гэж үздэг. Ийм хүмүүс нэн түрүүнд ямар шинжтэй байдаг вэ? Тэд бүх талаар байр суурь, нэр хүндийн төлөө үйлддэг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэний эрэл хайгуулд л амийн оролт бий”). Бурханы үг уншаад, би тэр бүх хугацаан дахь Чэнийн ааш авирыг эргэн харж эхэлсэн. Чэнь зовж, төлөөс төлөхөд бэлэн мэт байсан ч өөрийнхөө алдар нэр, байр суурийн төлөө л бүхнийг хийсэн. Ажлыг нь надад хариуцуулах үед өөрийгөө доогуур түвшинд байна гэж бодоод, дорхноо надад цэвдэг ханддаг болсон. Маш их сэтгэлээр унаад, үүргээ биелүүлэхийг хүсэхээ больсон. Бид Чэньд туслахын тулд ажлынх нь асуудлыг хэлж өгч, заримдаа Чэньд биш, бусад хүнд даалгавар өгсөн. Энэ бол хорвоод байдаг л зүйл шүү дээ. Гэтэл Чэнь үүнээс болж нүүр алдлаа гэж бодоод, гөжүүдэлж, туньж, дуугаа хураачхаад, бүх хүн өөрийг нь тойрон хүрээлж, анхаарлын төвд оруулахыг хүлээсэн. Удирдагчийн хувьд Чэнь баривчилгааны дараах ажил яаралтайг мэдэж байсан ч бас л алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэхийг хүсэж, хорлонтой аашилж, гар хумхин суугаад ах эгч нарын аюулгүй байдлыг бодолцож, Бурханы гэрийн ажлыг хамгаалаагүй. Чэнь буруу санаалж, үнэнийг эрэлхийлэх биш, алдар нэр, байр суурь л хөөцөлдөж чаддаг нь эндээс харагдсан. Чэнь Бурханы эсрэг замаар замнаж байлаа. Бид тусалж, нөхөрлөхөөр маш олон удаа оролдсон ч Чэнь эсэргүүцээд, үүнийг хүлээн аваагүй. Үнэнийг хүлээн авдаггүй хүн ийм байдаг. Үнэнийг эрэлхийлж, хүлээн авдаг байх нь удирдагчдыг сонгох хамгийн суурь зарчим. Энэ шаардлагыг хангалгүй удирдагчаар ажиллаж үнэхээр чадна гэж үү?

Дараа нь, Чэнь цаашид удирдагчаар үйлчилж болох эсэхийг зарим маань хэлэлцлээ. “Чэнь дураараа аашилдаг, байр суурь хүсэх хүсэл нь биелээгүй үед энэ нь ажилд нөлөөлдөг, гэхдээ алдар нэр, байр сууринд нь хамаагүй үед Чэнь ажил хийж чаддаг. Сайн хэв чанар, чадвартай болохоор асуудлыг идэвхийлэн зохицуулдаг. Бас байр сууринд анхаардгийг нь даруйхан өөрчлөх аргагүй юм чинь бид зүгээр л нэмж туслах хэрэгтэй байх” гэж зарим нь хэллээ. “Чэнь алдар нэр, байр суурийн төлөө тэмцэж, ярвагар царайлахаар бид боогддог ч гэлээ байр суурь нь ямар ч аюулгүй байх үед Чэнь бидэнтэй эвтэй байдаг шүү дээ. Бас хэрэг явдал болгоны дараа уйлаад, өөрийнхөө талаар олж мэдэж чаддаг учраас Чэнь гэмшиж, өөрчлөгдөхийг хүсдэг гэж би бодож байна. Өнгөрсөн удаад бид асуудлыг нь илчилсний дараа Чэнь урьдынх шигээ өчнөөн хоногоор сөрөг байлгүй маргааш нь ажилдаа эргээд орсон” гэж өөр нэг хамтран зүтгэгч хэллээ. Тэр хамтран зүтгэгч харзная, тэгээд ч өөрчлөгдөхгүй бол халахад нэг их оройтохгүй гэж хүссэн. Үүнийг сонсоод би эргэлзэж эхлэн, энэ бүгд үнэн юм шиг санагдсан. “Чэнь асуудлыг нь хэлж өгмөгц уйлж, өөрийнхөө завхралын талаар ний нуугүй яриад, сурсан ёсоороо үүрэгтээ эргэн ордог юм чинь гэмшихийг үнэхээр хүсвэл өөрчлөгдөж чадах биш үү? Бид харзнах хэрэгтэй байх. Чуулганы ажлыг үймүүлж, саатуулаад байвал тэр үед нь халж болно” гэж бодлоо. Ингээд л би Чэнийн асуудлыг хойш тавьсан юм.

Гэхдээ Чэнь үе үе олон ааш гаргаж, туньсаар л байлаа. Заримдаа биднийг өөртэй нь санал нийлэхгүй байх үед үл ойшоогдлоо гэж бодно, хааяа хамтран зүтгэгч надтай өөрөөс нь арай их ярих үед гонсойж, биднийг илүү сайн харилцаж, өөрийг нь чухалчлахгүй байна гэж бодно, заримдаа надад анзаарагдаагүй шалтгаанаар гэнэтхэн гонсойдог байлаа. Бид бүгд Чэньд үнэхээр боогдоод, тэгтэл нь гонсойлгох юу хэлж, хийснээ огт мэдэхгүй байсан. Чэньтэй байх маш хүнд хэцүү, дарамттай учраас заримдаа би зараалд явчхаад гэртээ харихыг ч хүсдэггүй байлаа. Нэг удаа Чэнь удирдлагад нь өөрчлөлт хийхээр нэг чуулган руу явлаа. Сайн тохироогүй хуурамч удирдагч, ажилчдыг заавал халаад, сайн удирдагчид сонгох ёстой гэж бид урьдчилаад хэлэлцсэн юм. Хоёр долоо хоногийн дараа Чэнь эргэж ирээд бүх зүйлийг яаж судалсан тухайгаа бид бүгдэд тэсэн ядан хэллээ. Ян Чэнь гэх удирдагч ёрын мууг үйлдэгч, антихристүүдийг хаацайлж, чуулганд үймээн үүсгэж байсныг илрүүлээд, байр суурийн үр ашиг хүртэж, бодит ажил хийдэггүйгээс нь болж чуулганы зарим ажил бараг зогсонги байдалд орсныг олж мэдсэн гэсэн. Бас Ян Чэнь үнэхээр аминчхан, зальхай, үнэн үг бараг хэлдэггүй, бусад нь ялган таних чадваргүй болохоор хууртаад, Ян Чэнийг биширдэг, энэ бүх ааш авирыг нь хэлж өгтөл Ян Чэнь үнэнийг хүлээн авч, өөрийгөө мэдээгүй, бас хийсэн зүйлдээ огт харамсаагүй гэлээ. Хэлсэн бүх зүйлээс нь үзэхэд Ян Чэнь бүх талаар хуурамч удирдагч байсан. Бид түүнийг халсан уу гэж асуутал Чэнь жаахан хөшиж, түр бодолхийлснээ, “Надад тэгж мэдрэгдсэн ч гэсэн ямар асуудалтайг нь сайн мэдээгүй болохоор халаагүй” гэлээ. Тэгж хэлэхээр нь би жаахан уур хүрч, Ян Чэнийг ялган таньсан тухайгаа чи чалчаад л байгаагүй бил үү? Сайн мэдэхгүй байсан гэж хэлж яаж чадаж байна аа? Ян Чэнь хуурамч удирдагч гэдгийг чи тодорхой харчхаад дор нь халалгүй, албан тушаалд нь үлдээчхэж. Ингэснээр ах эгч нар хохирч байгаа биш үү? Энэ нь хуурамч удирдагчийг хаацайлж, Бурханы ажилд саад хийж байна! гэж бодсон. Эдгээрт үндэслээд бид Чэнийг шүүмжилтэл тухайн үед Чэнь нэлээд дургүйлхсэн харагдаж, аливааг ойлгохуйц ялган таних чадваргүй байсан гээд өөрийгөө өмөөрсөн. Дараа нь өөрийгөө өмөөрөх хэт увайгүйг мэдрээд, дахин өөрийгөө эргэцүүлэх дүр эсгэснээ “Би Ян Чэнийг ялган таньж чадаагүй юм биш, байр сууриа хамгаалах гэж хичээж байсан юм. Хүнд суртал гаргаж, үр бүтээмжгүй байлаа гэж хэлүүлэхээс айсандаа Ян Чэнийг цаг тухайд нь халалгүй яаран буцсан” гэсэн. Дараа ч гэсэн Чэнь хуурамч удирдагчийг даруйхан халаагүй гэдгээ огт ойлгож, харамсаагүй. Төд удалгүй Чэнь өөр нэг чуулганы удирдлагад өөрчлөлт хийхээр явлаа. Тэндхийн удирдагчдын нэг нь бодит ажил хийлгүй хоосон сургаалын тухай байнга чалчиж байдаг хуурамч удирдагч гэдгийг Чэнь сайн мэдэж байсан. Тэнд бас хоёр санваартан байлаа. Тэдний нэг нь байнга албан тушаалаараа далайлгаад хүмүүсийг загнаж, дарлаж, сахилгажуулдаг, нөгөө нь бодит ажил хийх хэв чанаргүй байсан. Тэднийг халах зарчмын шаардлага байлаа. Эцэст нь Чэнь тэр чуулганы удирдагчийг л халсан учир хоёр санваартныг яагаад халаагүйг нь би асуусан юм. Хайрлах сэтгэлгүй гэж удирдагч, санваартнуудад хэлүүлж, биеэ тоосон, заналтай, хүмүүст боломж олгодоггүй гэж бусдад хэлүүлэхээс айсан гэж Чэнь хэлээд, өөр баахан шалтаг тоочсон. Дараа нь үүнийг дурдах бүрд Чэнь нүүр дүүрэн инээж, тэднийг цаг тухайд нь халаагүйдээ өчүүхэн ч харамсахгүй байлаа. Иймэрхүү ажлын ач холбогдлыг бид тоо томшгүй удаа нөхөрлөсөн. Чэнь өчнөөн жил удирдагч байчхаад хуурамч удирдагч, ажилчдын чуулганд учруулдаг хөнөөлийг мэдсээр байж зүгээр л алдар нэр, байр сууриа хамгаалах гээд удаа дараа хуурамч удирдагчдын талд орж, хаацайлсан. Энэ нь чуулганы ажлыг ноцтой саатуулсан юм. Үйлдлийнх нь уг чанарыг нөхөрлөх үед Чэнь харамсаж, буруутайгаа мэдрэх нь байтугай өөрийгөө огт мэдэлгүй, өчнөөн шалтаг тоочсон. Чэнь яг ямар төрлийн хүн бэ? Энэ асуултыг бодоод, би Бурханд хандан залбирч, хамтран зүтгэгчидтэй нөхөрлөлөө.

Дараа нь Бурханы үгийн ийм хэсэг уншсан: “Харьцалт, засалтад хандах антихристүүдийн анхдагч хандлага нь хүлээн авч, хүлээн зөвшөөрөхийг эрс эсэргүүцэх явдал юм. Тэд Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод, Бурханы гэрт хэчнээн их муу юм хийж, хэчнээн хор хөнөөл учруулсан ч гэсэн, өчүүхэн ч харамсдаггүй, ямар нэг өртэй юм шиг санагддаггүй. Энэ өнцгөөс нь харвал антихристүүдэд хүн чанар байна уу? (Үгүй.) Тэд Бурханы сонгосон хүмүүст бүхий л төрлийн хор учруулж, Бурханы гэрийн янз бүрийн ажлыг ихээхэн хохироосон—Бурханы сонгосон хүмүүс үүнийг тов тодорхой харж, антихристүүдийн ёрын муу үйлийг нэг бүрчлэн харсан. Гэвч антихристүүд энэхүү бодит үнэнийг хүлээн авч, хүлээн зөвшөөрдөггүй, буруугаа хүлээлгүй гөжүүдэлж, өөрсдийнх нь буруу, өөрсдөө хариуцлага хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Тэд үнэнээс залхдагийн илрэл энэ бус уу? Антихристүүд ингэтлээ үнэнээс залхсан байдаг бөгөөд эцсээ хүртэл бууж өгдөггүй. Антихристүүд Бурханы үг, Бурханы илэрхийлдэг үнэн, Бурханы хийдэг ажлыг хэзээ ч ноцтойгоор хүлээж аваагүйг энэ нь нотолдог. Тэд Бурханд итгэдэг болоогүй—тэд бол Бурханы гэрийн ажлыг үймүүлж, саад хийхээр ирсэн, Сатаны аялдан дагагчид юм. Зүрх сэтгэлд нь зөвхөн нэр төр, байр суурь л байдаг. Алдаагаа хүлээн зөвшөөрвөл байр суурь, нэр хүндэд нь ноцтой асуудал гарна гэж тэд боддог. Иймээс тэд үүнийг хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалздаг; тэд үүнийг яавч хүлээн зөвшөөрдөггүй, зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн ч гэсэн гаднаа тэгэхгүй бөгөөд хүлээн зөвшөөрчих л юм бол өөрсдийнх нь хувьд бүх юм дуусна гэж боддог. Тэдний үгүйсгэж байгаа нь санаатай ч бай, үгүй ч бай, товчхондоо, нэг талаар энэ нь антихристүүдийн үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг уг чанар, мөн чанартай холбоотой. Нөгөө талаар, энэ нь юуг харуулдаг вэ? Антихристүүд өөрсдийн ашиг сонирхлыг хэр их нандигнадгийг харуулдаг. Тэгвэл, Бурханы гэр болон чуулганы ашиг сонирхолд хандах хандлага нь ямар вэ? Басамжилсан, хариуцлагагүй хандлагатай байдаг. Тэдэнд хүн чанар байдаггүй. Антихристүүд хариуцлагаас зайлсхийж байгаа нь эдгээр асуудлыг харуулдаг уу? (Тийм ээ.) Нэг талаар, хариуцлагаас зайлсхийж байгаа нь үнэнд дайсагнадаг хандлагыг нь илэрхийлдэг; нөгөө талаар, хүн чанаргүй гэдгийг нь харуулдаг. Өөрсдөөс нь болж бусад хүний ашиг сонирхол хэчнээн ч хохирсон байсан, үүнээс болж өөрсдийгөө буруушаах сэтгэл огт төрөхгүй, хэзээ ч сэтгэл зовохгүй. Энэ ямар гээч амьтан бэ? Тэд зүрх сэтгэлдээ л хүлээн зөвшөөрөөд, ‘Энэ үнэхээр надад хамаатай, гэхдээ бүгд миний буруу биш’ гэж бодож байсан ч гэсэн, ингэж бага зэрэг хүлээн зөвшөөрөхийг нь чжаахан хүн чанар, мөс чанар, ёс суртахууны суурьтай байна гэж үзэж болно—гэхдээ антихристүүдэд тийм багахан хэмжээний хүн чанар ч байдаггүй. Тэгэхээр та нар тэднийг юу гэж хэлэх вэ? (Диавол.) Ийм хүмүүсийн мөн чанар нь диавол. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхолд асар их хохирол учруулснаа олж хардаггүй, зүрх сэтгэл нь өчүүхэн ч зовдоггүй, өөрсдийгөө ч зэмлэдэггүй, тэр ч байтугай өртэй санагддаггүй. Тэдний зүрх сэтгэл мах цуснаас бүтсэн гэж үү? Тэд хүн мөн гэж үү? Энэ бол хэвийн хүмүүсээс харагдах ёстой зүйл огт биш. Энэ бол диавол(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Гуравдугаар хэсэг)”). Антихристүүд үнэнийг огт хүлээн авдаггүй, уг чанартаа үнэнийг жигшдэгийг би Бурханы үгээс олж харсан. Тэд засуулж, харьцуулах үедээ шалтаг тоочоод, хүлээн авдаггүй. Өөрсдийнх нь үйлдэл ах эгч нарыг хэчнээн их хорлож, Бурханы гэрийн ажлыг хэр их хохироолоо ч тэд үүндээ хэзээ ч харамсдаггүй, бас ялангуяа гэмшиж, буруутайгаа мэдэрдэггүй. Ёрын муу үйл нь илчлэгдэх үед тэд нэр нүүрээ хамгаалах гээд л үхэн үхтлээ буруугаа хүлээхгүй. Алдар нэр, байр суурийнхаа төлөө тэд Бурханы гэрийн ажил, ашиг сонирхолд айхтар хайнга, хариуцлагагүй хандаж, Бурханы гэр, ах эгч нарын ашиг сонирхлыг золионд гаргахад ч бэлэн байдаг. Тэд ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй, өчүүхэн ч хүн чанаргүй, чөтгөр, Сатан юм. Антихристийн талаарх Бурханы илчлэлтэй Чэнийн бүх ааш авир яг адилхан байгааг би ухаарсан. Чэнь хийдэг бүх зүйлдээ өөрийнхөө алдар нэр, байр суурийг хамгаалсан. Баривчилгааны дараа яаралтай хэлэлцэх шаардлагатай ажил гарах үед Чэнь бүх хүн саналыг нь хүлээн авахгүй болохоор өөрийг нь нухацтай хүлээн авахгүй байгаа мэт санаад, хошуугаа унжуулж, шийдвэр гаргахад оролцолгүй, биднийг хойш татсан. Ян Чэнийг бодит ажил хийдэггүй хуурамч удирдагч гэж сайн мэдсэн мөртөө халалгүй, чуулганы гишүүдийг үргэлжлүүлэн хорлох боломж олгосон. Өөр чуулганы санваартнууд ажилдаа таарахгүй байхад Чэнь байр сууриа хамгаалах гээд халалгүй, тэдэнд ах эгч нарыг хорлосоор байх боломж олгосон. Ингэлээ гэж шүүмжлүүлэх үедээ буруугаа хүлээхийг хүсэлгүй, шалтаг тоочиж, улаан цайм худлаа хэлсэн. Дараа нь тэр хоёр чуулганы удирдагчид антихрист гэдэг нь харагдсан. Тэд маш их ёрын мууг үйлдэж, уур бухимдал өдөөсөн юм. Тэгсэн ч Чэнь хуурамч удирдагч, антихристүүдийн талд орж, тэднийг хаацайлсан ёрын үйлдээ огтхон ч харамсалгүй, бүр нүүрэндээ инээмсэглэл тодруулсан. Чэнь уг чанартаа үнэнийг жигшиж, үзэн яддаг, ёрын хүн чанартай гэдэг нь эндээс харагдсан юм. Чэнь чөтгөр, Сатан, антихристүүдийн нэг байсан.

Дараа нь би Бурханы үгийн нэг видео уншлага үзсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Антихристүүд хэвийн хүмүүсээс илүүтэйгээр байр суурь, нэр хүндээ дээдэлдэг бөгөөд энэ нь тэдний зан чанар, мөн чанарт байдаг зүйл юм; энэ бол түр зуурын сонирхол, эсвэл орчин тойрных нь түр зуурын нөлөө биш—тэдний амь болон ясанд байдаг тул энэ нь тэдний мөс чанарт байдаг. Өөрөөр хэлбэл, антихрист хийж байгаа бүх юмандаа өөр юуг ч биш, байр суурь, нэр хүндээ л хамгийн түрүүнд бодолцдог. Антихристийн хувьд байр суурь, нэр хүнд бол тэдний амь, насан туршийн зорилго нь байдаг. Тэд хийж байгаа бүхэндээ хамгийн түрүүнд ‘Миний байр суурь яах бол? Бас миний нэр хүнд яах бол? Үүнийг хийгээд надад нэр хүн ирэх болов уу? Хүмүүсийн сэтгэлд эзлэх байр суурийг минь өргөх болов уу?’ гэж боддог. Тэдний хамгийн түрүүнд боддог зүйл нь тэр бөгөөд антихристийн зан чанар, мөн чанартай гэдгийг нь хангалттай баталдаг; эс бөгөөс тэд ингэж шамдахгүй байсан. Антихристийн хувьд байр суурь, нэр хүнд бол зүгээр нэг нэмэлт шаардлага биш, тэргүйгээр байж чадахаар хэрэггүй зүйл бүр ч биш. Тэдгээр нь антихристүүдийн уг чанарын нэг хэсэг, яс цусанд нь байдаг, төрөлхийн зүйл юм. Антихристүүд байр суурь, нэр хүндтэй болох эсэх талаар хайхардаггүй биш; тэдний хандлага ийм биш. Тэгвэл тэдний хандлага ямар байдаг вэ? Байр суурь, нэр хүнд тэдний өдөр тутмын амьдрал, өдөр тутмын байдал, өдөр тутамдаа эрмэлзэж байдаг зүйлтэй нь нягт холбоотой байдаг. Тиймээс антихристүүдийн хувьд байр суурь, нэр хүнд бол тэдний амь юм. Тэд яаж ч амьдарч, ямар ч орчинд амьдарч, ямар ч ажил хийж, юуг ч эрэлхийлж, ямар ч зорилготой байсан, амьдралын чиглэл нь ямар ч байсан, энэ бүгд сайн нэр төртэй, дээгүүр байр суурьтай байхад төвлөрдөг. Тэгээд энэ зорилго өөрчлөгддөггүй; тэд хэзээ ч үүнийг хойш тавьж чадахгүй. Энэ бол антихристүүдийн жинхэнэ нүүр царай, тэдний мөн чанар билээ. Тэднийг ууланд балар харанхуй ойн гүнд тавьсан ч гэсэн байр суурь, нэр хүндээ хаяхгүй; эгэл жирийн бүлэг хүний дунд тэднийг тавьсан ч гэсэн, байр суурь, нэр хүндээс өөр зүйл бодохгүй. Тэд итгэлтэй болмогцоо байр суурь, нэр хүндээ Бурханд итгэх итгэлийг эрэлхийлэхтэй адилхан гэж үздэг; өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэлийн замаар алхахдаа тэд бас өөрийн гэсэн байр суурь, нэр хүндийг эрэлхийлдэг. Зүрх сэтгэлдээ тэд Бурханд итгэх итгэл болон үнэний эрэл хайгуул нь байр суурь, нэр хүндийг эрэлхийлэх явдал; байр суурь, нэр хүндийг эрэлхийлэх нь бас үнэнийг эрэлхийлэх явдал бөгөөд байр суурь, нэр хүндийг олж авах нь үнэн болон амийг олж авах явдал юм гэж боддог. Ямар ч нэр хүнд, байр суурьгүй, хэн ч өөрийг нь биширч, хүндэтгэж, дагадаггүй гэж санагдвал тэд маш их бухимдаж, Бурханд итгэх утгагүй, ямар ч үнэ цэнгүй гэж боддог бөгөөд ‘Бурханд ингэж итгэх нь цагийн гарз юм болов уу? Ямар ч найдваргүй юу?’ гэж дотроо боддог. Зүрх сэтгэлдээ ихэвчлэн иймэрхүү зүйл цэгнэн боддог, мөн хүмүүс ярихад нь сонсдог, юм хийхэд нь дэмждэг, хаа явсан газарт нь дагадаг болж, чуулганд дуу хоолой, нэр төртэй болж, үр ашиг эдэлж, байр суурьтай байхын тулд Бурханы гэрт яаж өөрсдөдөө зай гаргаж болох вэ, чуулганд яаж сүрхий нэр төртэй болж болох вэ гэж тунгаан боддог. Тэд ихэвчлэн ийм зүйл боддог. Эдгээр нь бүгд тийм хүмүүсийн эрэлхийлдэг зүйл юм. Тэд яагаад үргэлж ийм зүйлийн талаар бодож байдаг вэ? Бурханы үгийг уншиж, номлол сонссоныхоо дараа тэд энэ бүхнийг үнэхээр ойлгодоггүй, энэ бүхнийг үнэхээр ялган таньж чаддаггүй гэж үү? Бурханы үг болон үнэн тэдний үзэл, санаа, санал бодлыг өөрчилж үнэхээр чаддаггүй гэж үү? Огт тийм биш. Асуудал тэднээс эхэлдэг бөгөөд үнэнийг хайрладаггүй, зүрх сэтгэлдээ үнэнийг жигшиж, улмаар үнэнийг огт хүлээж авдаггүйгээс нь болдог. Энэ нь тэдний уг чанар, мөн чанараар тодорхойлогддог(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Гуравдугаар хэсэг)”). Би Бурханы үгийг эргэцүүлээд, антихристүүд алдар нэр, байр сууринд онц их шунадгийг харсан юм. Тэд хаана ч байж, юу ч хийлээ гэсэн бусдад бишрүүлж, үнэлэгдэх эсэх, шийдвэр гаргах эрх мэдэлтэй байх эсэх тухай л бодож байдаг. Тэгж чадахгүй бол ихэд урам хугарч, тэр ч бүү хэл итгэж, үүрэг гүйцэтгэх сонирхолгүй болдог. Тэдний зүрх сэтгэлд нэр хүнд, байр суурь бүхнээс дээгүүрт байдаг. Эргэн тойронд нь юу боллоо ч, Бурханы хэчнээн олон үг сонслоо ч, тэд энэ эрэл хайгуулаа хэзээ ч өөрчлөхгүй. Өөрсдийнхөө нэр нүүр, ашиг сонирхлын төлөө тэд бүр Бурхантай, бас үнэнтэй эцсээ хүртэл тэмцэнэ. Чэнийн ааш авирыг эргээд бодоход, Чэнь алдар нэр, байр сууриа бүхнээс илүү нандигнаж, үүнийг бүр амиа болгохдоо тулсан. Эцсийн шийдвэр гаргах эрх мэдлийн төлөө байнга тэмцээд, олж авч чадахгүй бол хорсож, туниад, бүр бусдыг хорлож, асуудал үүсгэж, хүний зохих эрүүл ухаанаа бүгдийг нь бүрмөсөн гээсэн. Чуулганы ашиг сонирхол хөндөгдөх үед ч өөрийнхөө алдар нэр, байр суурийг эн тэргүүнд тавиад, Бурханы гэрийн ажилд хэр тулгамдсан эсэх, бусад нь аюулд байгаа эсэхээс үл хамааран, ер хайхраагүй. Заримдаа үймээн үүсгэж байгаагаа сайн мэдэж байсан хэрнээ л өөрийнхөө байр суурийг хамгаалахыг хүссэн. Чэнь өчнөөн жил удирдагч явсан шүү дээ. Хуурамч удирдагч, антихристийг тэр дор нь халах хэрэгтэйг мэддэг мөртөө Чэнь өөрийнхөө байр суурийг л хамгаалахыг хүссэн учраас хуурамч удирдагч, антихристүүд элдэв янзын ёрын мууг үйлдэж, чуулганы ажлыг үймүүлэхийг хараад тэднийг шууд бүрэн хаацайлснаар чуулганы ажлыг хорлож, чуулганы гишүүдийн амийн оролтыг ноцтой хохироосон. Чэнь ёрын мууд гар бие оролцож, Бурханы эсрэг ичилгүй ажилласан. Надад Бурханы үгийн ийм хэсэг бодогдсон юм. “Сатаны завхруулсан бүх хүн завхарсан зан чанартай байдаг. Зарим хүн завхарсан зан чанараас цаашгүй байхад бусад нь тийм биш: Тэд завхарсан сатанлаг зан чанартайгаар зогсохгүй, уг чанар нь ч бас туйлын хорон муу байдаг. Тэдний үг, үйлдэл завхарсан сатанлаг зан чанарыг нь илчилдгээр үл барам, энэ хүмүүс бол жинхэнэ диавол Сатан юм. Тэдний зан авир Бурханы ажилд саад болж, үймүүлэн, ах эгч нарын амийн оролтыг үймүүлж, чуулганы хэвийн амьдралд саад хийж байдаг. Хонины арьс нөмөрсөн энэ чононуудыг эрт орой хэзээ нэгэн цагт цэвэрлэх ёстой; Сатаны энэ боолуудад өршөөлгүй хандаж, голж харьцах ёстой. Ингэх нь л Бурханы талд зогсож буй хэрэг; ингэж чаддаггүй хүмүүс Сатантай хамт намаг балчигт хөлбөрч байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). Чэнь удирдагч мөртөө Бурханы гэрийн ашиг сонирхлыг огт хамгаалалгүй, тулгамдсан, яаралтай байх тусам нь улам их садаа болж, үргэлж тиймэрхүү аашилсан. Чэнь зүгээр л түр зуур завхрал харуулж, ялган таних чадваргүй байсан юм биш, Бурханы гэрийн ажлыг албаар үймүүлж, хорлож байсан юм. Бурхан яг үүнийг “жинхэнэ диавол Сатан” гэж тодорхойлсон байдаг. Тийм хүнийг зарчимд үндэслээд чуулганаас хөөх ёстой. Бурханы үгийг эргэцүүлэх тусам энэ тодорхой болж, би хэр харалган, мунхаг явснаа ойлгосон юм. Энэ ёрын мууг үйлдэгч, антихристэд зөвхөн хүлээцтэй байж, эгч шигээ хандаад, Чэнийг зүгээр л залуу, тогтворгүй болохоос авьяаслаг, хэв чанартай, чадамгай гэж бодоод, тусалж, дэмжиж, хайрлах сэтгэлээр боломж олгосоор л байсан. Бас хуурамч удирдагч, антихристийг хаацайлж, Бурханы гэрийн ажлыг хохироохыг нь зөвшөөрч байж. Би шаналж, өөрийгөө буруутгаад Бурханд залбирч, “Бурхан минь, би огт ялган таньж чадалгүй, хуурамч удирдагч, антихристийг хаацайлж, Таны өмнө ноцтой гэм буруу үйлдлээ. Бурхан минь, би гэмшмээр байна. Чэнийн ёрын үйлийг илчилж, чуулганы ажлыг хамгаалахад намайг замчлаач” гэлээ.

Дараа нь өөр хэдэн хамтран зүтгэгчтэй цуг Чэнийг мэдэгдсэн захиа бичээд, ёрын үйлийг нь өөрт нь биечлэн илчилж, шинжтэл Чэнь хэлмэгдсэн мэт царайлж, ааш авираа өчүүхэн ч ойлгоогүй юм. Ёрын муу хүний үгийн санд “гэмшил” гэдэг үг байдаггүй гэх Бурханы үг миний санаанд орж, Чэнь уг чанартаа үнэнийг үзэн ядаж, жигшдэг гэдгийг бүр ч лавтай мэдэрсэн. Чэнь хэр их ёрын мууг үйлдэж, яаж бүтэлгүйтлээ ч үнэхээр гэмших боломжгүй байсан болохоор бид Чэнийг зарчмын дагуу халсан. Албан тушаалаасаа халагдсаны дараа Чэнь өөрийгөө огт эргэцүүлэлгүй, Бурханы гэрт хайр байдаггүй гэх шүүмжлэлтэй юм хэлсээр байгаад эцэстээ итгэхээ больсон доо. Чэнь Бурханы ажлаар илчлэгдсэн антихрист, үл итгэгчдийн нэг байсан нь эндээс харагдаж, албан ёсоор чуулганаас хөөгдсөн юм.

“Дэргэдээ байгаа антихристийг би яагаад олж харсангүй вэ? Юу дутаад үүнийг ялган таньж чадсангүй вэ?” гэж дараа нь би өөрийгөө эргэцүүлж байлаа. Чэнь нэр нүүрийнхээ төлөө тэмцэх бүрдээ дараа нь ааш авир, бодлынхоо талаар сэтгэлээ уудалж, заримдаа бүр нулимс унагадаг байсныг энэ эргэцүүллээр ухаарсан. “Чэнь байр сууринд анхаардаг ч үнэнийг хүлээн авах чадвартай, гэмших хүсэлтэй. залуу, тогтворгүй байж, завхралдаа баригдчихаад, больж чадахгүй байгаа явдал үймүүлж, ухаангүй зүйл хийж байгаагийнх нь цаад шалтгаан” гэж бодоод, би ихэнхдээ зүгээр л нөхөрлөж, тусалж, үргэлж өөрийгөө эргэцүүлж, ойлгох гэж хичээдэг байж. Бас Чэнь алдар нэр, байр сууринд нь хамаагүй бол бусадтай эвтэй байж, үүрэгтээ үнэхээр ачаа үүрдэг байсан. Би Чэнийн бүтээсэн энэ хуурамч дүр төрхөд хууртсан. Дараа нь үзсэн Бурханы үгийн өөр нэг видео уншлага үүнийг ойлгоход минь үнэхээр тус болсон юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Антихристүүд ямар ч аргаар хүмүүсийг хуурч, урхидахаар оролдлоо гэсэн нэг зүйл тодорхой: Тэд өөрсдийн эрх мэдэл, байр суурийн төлөө тархиа гашилгаж, зорилгодоо хүрэхийн тулд боломжтой бүх аргыг ашиглана. Өөр нэг зүйл ч бас лавтай: Тэд юу ч хийж байсан хамаагүй, үүргээ гүйцэтгэж байгаа биш, үүргээ сайн биелүүлэхийн төлөө бүр ч биш, харин чуулган дотор эрх мэдэлтэй болох зорилгодоо хүрэхийн төлөө байдаг. Үүнээс гадна, тэд юу ч хийж байлаа гэсэн Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч харгалзан үздэггүй, Бурханы сонгосон хүмүүсийн ашиг сонирхлыг бүр ч бодолцдоггүй. Эдгээрийн аль аль нь антихристийн үгийн сангаас хэзээ ч олдохгүй. Тэдэнд угаасаа эдгээрийн аль нь ч байдаггүй. Тэд ямар ч түвшний удирдагч бай, Бурханы гэр болон сонгогдсон хүмүүсийн ашиг сонирхлыг огт хайхардаггүй. Тэдний оюун санаанд, Бурханы гэрийн ашиг сонирхол, ажил өөрсдөд нь огт хамаагүй. Аль алийг нь тэд басамжилж, өөрсдийн байр суурь, ашиг сонирхлыг л боддог… Заримдаа дэндүү олон хорон муу үйл хийж байгаа нь мэдээлэгдэж, Дээрх үүнийг олж мэдвэл тэд байр сууриа алдах гэж байгаа мэт санаад цурхиран уйлж, гаднаа гэмшиж, Бурхан руу эргэж байгаа мэт харагдана. Гэхдээ тэдний уйлах жинхэнэ шалтгаан юу вэ? Тэд яагаад харамсдаг вэ? Хүмүүсийн зүрх сэтгэлд зай эзлэхээ больж, өөрсдийн байр суурь, нэр төрийг алдсан гэдгээс тэдний уй гуниг, шаналал улбаалдаг. Тэдний нулимс ийм шалтгаантай. Үүний зэрэгцээ тэд байр сууриа бэхжүүлж, бүтэлгүйтлээсээ суралцах дараагийн алхмаа тунгаан бодож байдаг. Антихристүүдээс харагддаг зүйлээс дүгнэхэд, тэд өөрсдийнхөө гэм буруу, илчилдэг завхарсан зан чанарынхаа төлөө хэзээ ч харамсаж, зовдоггүй бөгөөд эдгээр зүйлийг үнэхээр ойлгож, гэмшиж бүр ч чаддаггүй. Бурханы өмнө өвдөг сөгдөөд, нулимс урсгаж, өөрсдийгөө эргэцүүлж, харааж байсан ч энэ нь мөн л арга заль юм. Үүнийг зарим нь чин үнэн гэж итгэдэг. Тийм цаг үед тэдний сэтгэл хөдлөл чин үнэн байж болох ч антихристүүд хэзээ ч жинхэнээсээ гэмшиж чаддаггүй гэдгийг сана. Илчлэгдэж, таягдан хаягдах өдөр нь ирлээ ч тэд хэзээ ч үнэхээр гэмшихгүй, бүтэлгүйтэж, арга заль нь бүтээгүйг л хүлээн зөвшөөрнө. Яагаад Би ингэж хэлж байна вэ? Энэ нь антихристүүдийн уг чанарт үндэслэдэг: Тэд үнэнийг хүлээн авч хэзээ ч чадахгүй. Иймээс өөрсдийнх нь талаарх тэдний мэдлэг үргэлж худал байдаг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийг будилуулж, татан оролцуулж, сүрдүүлж, хянадаг”). Антихристүүд уг чанартаа ёрын муу, зальхай, айхтар ухаалаг мэхлэх аргатай чөтгөрүүд гэдгийг би Бурханы үгээс ойлгосон. Заримдаа тэд хайр энэрэлтэй, хүлээцтэй, бусдад тэвчээртэй харагддаг ч өөрсдийнх нь ашиг сонирхол хөндөгдмөгц бусад хүн рүү дайрч давшилж, тэднийг голохын тулд яахаас ч буцахгүй. Тэдний хайр, тэвчээр, хүлээц гэгч бүгд хуурамч гэдгийг эндээс олж мэдэж болдог. Заримдаа тэд мэгшин уйлж, өөрсдийгөө мэдэж, харааж зүхэж болох ч энэ нь жинхэнэ гэмшил биш, бусдыг төөрөлдүүлж, хянаж, байр сууриа бэхжүүлэх гэснийх. Би Чэньтэй харилцах бүх харилцаагаа няхуур эргэн бодлоо. Чэнь алдар нэр, байр суурь нь хөндөгдөөгүй үед бидэнтэй хэвийн байдлаар эвтэй байдаг ч хөндөгдмөгц нь дорхноо өөр талаа харуулдаг байсан. Миний ажлыг хариуцаж байхдаа тусламж, дэмжлэг үзүүлдэг байсан ч надад ажлаа хариуцуулах үедээ гэнэт үнэхээр хүйтэн хөндий хандаж, атаархсандаа намайг хорлосон. Асуудлыг нь хэлж өгөх үед огт хүлээж авалгүй, бүр шалтаг тоочиж, бидэнд хариуцлага тохон, дайрч давшилсан. Дараа нь, харуулсан завхралынхаа талаар ний нуугүй ярьж, өөрчлөгдөж, гэмшмээр байна гээд уйлсан ч ямар ч өөрчлөлт гараагүй. Чэнь өөрийгөө мэдэж, сэтгэлээ уудалдгийн цаана Сатаны заль мэх нуугдаж байж. Эдгээрийг ашиглаад Чэнь биднийг хуурч, өөрийгөө ойлгодог гэж бодогдуулаад, үнэн төрхөө харуулахгүй байх гэсэн. Тэгснээр байгаа байраа хамгаалах байсан. Бас биднийг өөрийнхөө талд оруулж, өрөвч, уужуу сэтгэлтэй байлгахыг хүссэн. Хүмүүсийн нүдийг хуурах гэж л өөрийгөө мэддэг нь үнэхээр зальхай, хорон байсан. Тэр нь зүгээр л матрын нулимс байж. Ажигч гярхай байхгүй бол үүнд хууртаж, төөрөлдөхөд амархан байлаа. Үнэхээр мөс чанар, эрүүл ухаан, хүн чанартай хүмүүс Бурханы гэрт муу юм хийж, ажлыг нь саатуулмагцаа харуусалд автаж, өөрсдийгөө үзэн ядаад, дараа нь үүнийгээ залруулахын тулд боломжтой бүхнийг хийхийг хүсэж, зүрх сэтгэлийнхээ гүнд гэмшиж, өөрчлөгдмөөр байдаг. Гэтэл Чэнь яг эсрэгээрээ, Бурханы гэрийн ажлыг хэр их хохироолоо ч гэсэн хэзээ ч огт гэмшиж, буруутайгаа мэдрээгүй, бас ёрын юм хийснээ үзэн ядсандаа уйлж байгаагүй. Дараа нь Чэнь ёрын үйлийг нь илчлэх үед огт гэмшилгүй зүгээр л хариуд нь худлаа дайрч давшилж, Бурханы гэрийг хайр энэрэлгүй гэж буруутгаснаар үнэнийг огт хүлээн авахгүй гэдгээ харуулсан. Чэнь уг чанартаа үнэнийг үзэн яддаг, үнэхээр засаршгүй, заналтай байж, антихристийн уг чанар, мөн чанарыг эргэлзэх юмгүй бүрэн харуулсан. Антихристийн уг чанар, шинж, мэхлэх аргыг ялган танихгүй бол антихрист мөн чанартай хүнийг антихрист зан чанартай хүнтэй андуураад, диаволуудад харалган байдлаар сайхан сэтгэл гаргаж, өөрийн мэдэлгүй Бурханы эсрэг юм хийхэд амархан байдгийг тэгэхэд би эцэст нь ойлгосон доо.

Хуурамч удирдагч, антихристийг ялган таньж сурах хэр чухлыг энэ бүгдийн дараа үнэхээр мэдэрсэн. Би ялган таних чадварын талаарх үнэнийг олж мэдэхэд хэзээ ч анхаарч байгаагүй. Хуурамч удирдагч, антихристүүдийн ааш авирын талаар суурь санаа, ерөнхий ойлголттой болохоор яг дэргэд минь байгааг нь олж хараагүй. Би өөрийн мэдэлгүй антихристийг хаацайлсандаа маш их харамсаж, буруутайгаа мэдэрсэн юм. Бас үнэнийг олж мэдэж, ялган таних чадвартай болох нь чухал мөчид Бурханы хүслийг биелүүлж, хуурамч удирдагч, антихристүүдийг илчлэн, Бурханы гэрийг хамгаалах цорын ганц арга гэдгийг мэдэрсэн. Бодит амьдрал дээр ийм нөхцөл бүрдүүлж, үгээрээ удирдсанаар намайг антихристүүдийг ялган таних чадвартай болгож, дутагдлыг минь ойлгуулсанд нь Бурханд талархдаг шүү. Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдлыг одоо би чин сэтгэлээсээ мэдэрсэн. Үүнийг олж мэдсэн нь Бурханы удирдамж, ерөөлийн ач юм! Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply