Мууг үйлдэгчийг хөөснөөс сурсан хичээл

2022-01-21

Сон И, Нидерланд

Энэ оны 3-р сард би удирдах үүрэг авсан юм. Усалгааны бүлгийн зарим ахлагч хүмүүсийг гар хөлийнхөө үзүүрт зарж, үүргээ хий гэж шавдуулчхаад л өөрсдөө зүгээр гар хумхин суудаг гэдгийг харгалзагчтай уулзах үедээ олж мэдсэн. Тэд бүлгүүдэд тулгарсан бодит асуудлыг ойлгодоггүй учир бодитой арга зам хэлж өгөлгүй ердөө л дэмий сургаал айлдаж, дүрэм хэрэгжүүлдэг байлаа. Удирдах гэдэг зүгээр л хүмүүст ингэ, тэг гэж хэлэх явдал биш, шинэ итгэгчдэд бас бодитой усалгаа хийж, бусадтай хамтран ажиллах ёстой гэж бид тэдэнтэй нөхөрлөсөн. Гэхдээ хэд хоногийн дараа тэд ямар ч бодит арга алхам аваагүй л байлаа. Би үүнийг судлаад, багийн ахлагч Гао гэгч балаг тарьж байгааг олж мэдсэн. Гао, харгалзагч бид хоёрыг өөрсдөөр нь шинэ итгэгчид услуулаад, багийн ажлаа хянах ямар ч цаг зав үлдээхгүй байгаа юм чинь хяналт хийлгэх хэрэггүй болсон гэсэн үг байж таарна, тэгэхээр өөрсдийнх нь хариуцлага юу юм бэ гэж хэлж, бодитой ажил хийлгүй, багийн бусад ахлагчийг өдөөн турхирч байсан. Бас, харгалзагчийг мэргэжлийн бус юм байж ажлаа зөв хийж дуусгаж яаж чадах юм бэ гэсэн. Харгалзагч усалгаанд туршлагагүй юм хойно тэдэнд бодитой удирдамж өгч чадахгүй, иймээс харгалзагчийн үгэнд орох ёсгүй гэж Гао үндсэндээ хэлж байж. Харгалзагч тэдний ажлаас зарим нэг асуудал илрүүлээд, нэлээд хатуухан хэлж өгсөн учир Гао энэ талаар шүүмжилж, харгалзагч хүмүүсийг ихэрхүүгээр загнаад байна гэсэн. Бас эрж хайхыг хүсэж байгаа дүр эсгэн цуу яриа түгээж, харгалзагч мэргэжлийн бус болохоор тэдний ажилд гарцаагүй хор хөнөөл учирна, хүмүүс томилох зарчмыг дээд түвшний удирдагч зөрчдөг гэж хэлсэн. Гэвч үнэндээ, дээд түвшний удирдагч Лиу эгч зарчмын дагуу харгалзагчийг тушаал дэвшүүлсэн байлаа. Харгалзагч шинэ итгэгчдийг услах нэг их туршлагагүй ч сайн хэв чанартай, үүрэгтээ чадварлаг, ачаа үүрдэг, хөгжүүлж болохуйц байсан. Бас асуудлыг олж харж, багийн ажлыг чиглүүлж чаддаг, шинэ итгэгчдийг услахад зарим нэг ахиц гаргасан байлаа. Гэтэл Гао харгалзагчийг шалгуурт тэнцэхгүй гэж хэлж, дайрч давшилж, тэр албан тушаалд тохирохгүй гэж зүтгэсээр байсан юм. Бас дээд түвшний удирдагч хүмүүсийг зарчимгүй томилсон гэх цуу яриа дэгдээж, удирдагч, харгалзагч хоёрын эсрэг бусдыг туйлшруулж, ажил хийхээс татгалзсан. Энэ нь тэр удирдагчдын үүрэгт болон Бурханы гэрийн ажилд үймээн үүсгэсэн юм. Гао бас цуглаан дээр шударга бус нөхөрлөл хийж, дээд түвшний удирдагч, харгалзагч хоёрыг үл мэдэг доромжилж, дайрч давшилсан. Жишээ нь, “тэр хоёр тодорхой нэг даалгаврыг сайн зохицуулаагүйг би анзаарсан. Үүнийг нь хэлж өгсөн ч тэр хоёр тухайн ажлыг ойлгоогүй, бас миний саналыг хүлээн аваагүй. Би өөрийнхөөрөө зүтгэхийг хүсээгүй, тэгээд дараа нь үнэхээр асуудал байгаа нь анзаарагдсан” гэж хэлсэн. Гэхдээ үнэндээ тийм зүйл огт болоогүй юм. Удирдагчид өөрийнх нь ажлыг ойлголгүй, өөрийг нь боогдуулж, зөвлөгөөг нь авахгүй байгаа мэт, бас Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалсныхаа төлөө боогдож байгаа мэт санагдуулж, улмаар бүх хүнд өөрийгөө өрөвдүүлж, тэднийг өөрийнхөө талд оруулахын тулд Гао албаар тодорхойгүй нөхөрлөл хийсэн юм байна лээ. Удирдагч, харгалзагчдыг Гао үргэлж дорд үзэж, шүүдэг байсан юм. Бусад нь Гаотой энэ талаар нэлээд олон удаа нөхөрлөсөн ч Гао үүндээ хэзээ ч огт гэмшээгүй юм. Энэ нь жаахан завхрал харуулах явдал биш, уг чанарын асуудал шүү дээ.

Тийм хүнийг илчлэх талаарх Бурханы үг надад бодогдлоо. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чуулганы амьдралд, ямар хүмүүс, асуудал болон зүйлс байр суурийн төлөө өрсөлдөх асуудалтай холбоотой байдаг вэ? Байр суурийн төлөөх өрсөлдөөний ямар илрэл уг чанартаа Бурханы гэрийн ажлыг тасалдуулж, үймүүлэхтэй холбоотой вэ? Хамгийн түгээмэл байдаг нь, сонгогдсон хүмүүсийг хяналтдаа оруулахын тулд чуулган дахь байр суурийнх нь төлөө чуулганы удирдагчидтай өрсөлдөх, ихэвчлэн чуулганы удирдагчдыг муулах, шүүмжлэх, яллах, тэдний сул тал, хүн чанарынх нь дутагдал, хэв чанарынх нь асуудал, ялангуяа ажилдаа гаргасан юм уу хүмүүстэй харьцаж байхдаа хийсэн алдааг нь зориуд ил болгох явдал юм. Энэ нь байр суурийн төлөөх хамгийн нийтлэг, хамгийн илэрхий өрсөлдөөн мөн. Өөр ямар илрэл байдаг вэ? Байр суурийн төлөө чуулганы удирдагчидтай улайм цайм өрсөлдөх: ажлаа хэр сайн хийдэг, энэ нь зарчмын дагуу байгаа эсэх, хүн чанарт нь асуудал байгаа эсэхээс үл хамааран тэднийг дуулгавартай дагахгүй байх. Яагаад тэднийг дуулгавартай дагадаггүй вэ? Учир нь байр суурийн төлөө өрсөлдөж буй хүн ч бас удирдагч байхыг хүсдэг. Иймээс сонгогдсон юм уу томилогдсон удирдагчийг юу ч хийлээ гэсэн шүүмжилж, ялладаг. Энэ удирдагчийн хийдэг зүйл зарчмын дагуу байгаа эсэх, тэрээр зөв хүн мөн эсэх, үнэнийг эрэлхийлдэг хүн мөн эсэх, түүний хүн чанарт мөс чанар, эрүүл ухаан бий эсэхийг цэгнэж, бодож үзэхдээ удирдагч, ажилчдаас Бурханы гэрийн шаарддаг зарчмыг ашигладаггүй. Иймэрхүү зүйлийн дагуу явдаггүй. Оронд нь тэд өөрсдийнх нь санаархал, сэдэл, зорилгод нийцэхүйц байдлаар цаг ямагт өө эрж, жижиг сажиг юмаар хөөцөлдөж, тухайн удирдагч, ажилчныг хүнд дарамтад оруулж, үнэнийг зөрчсөн тухай цуу яриаг ар хударгаар нь тарааж, эсвэл дутагдлыг нь дурддаг. Жишээ нь, ‘Тэр удирдагч нэг удаа ийм алдаа гаргаж, Дээрхийн харьцалт туулсныг та нарын хэн нь ч мэдэхгүй—цаадах чинь дүр эсгэхдээ тийм сайн’ гэж хэлж магад. Энэ удирдагч, эсвэл ажилчныг Бурханы гэр сургаж байгаа эсэх, шалгуурт нийцсэн удирдагч, ажилчин мөн эсэхийг тэд үл хайхарч, орхигдуулаад зүгээр л түүнийг шүүмжилж, түүний талаар хов жив ярьж, ар хударгаар нь түүний эсрэг явуулга хийсээр байдаг. Ямар зорилгоор иймэрхүү зүйл хийдэг вэ? Энэ нь байр суурийн төлөө өрсөлдөж байгаагаас үүдэлтэй, тийм биз? Тэдний хэлдэг, хийдэг бүхэнд зорилго бий. Энэ нь чуулганы ажлын төлөө байдаггүй, Бурханы үг, эсвэл үнэнд үндэслэдэггүй, Бурханы гэрийн ажлын зохицуулалт, хүнээс Бурханы шаарддаг зарчимд бүр ч үндэслэдэггүй, харин өөрсдийнх нь санаархал, зорилгод үндэслэдэг. Тэд удирдагч, ажилчны хэлдэг бүхнийг өөрсдийн ‘гүн ойлголтоор’ сөрдөг; чиний хэлдэг юуг ч өөрсдийнхөө зөрүүтэй саналаар няцаадаг. Удирдагч, ажилчин сэтгэлээ уудалж, өөрийгөө ил болгож, өөрийгөө мэдэх тухай ярих үед тэдэнд тун таатай байдаг: Тэд боломжоо олчихлоо гэж боддог. Ямар боломж? Удирдагч, ажилчныг муулах, түүний хэв чанарт асуудал байгаа гэдгийг, тэр сул дорой байж болдог, бас завхарсан байдаг, хийдэг зүйлдээ ихэвчлэн алдаа гаргадаг, өөр хэнээс ч дээрдэх юмгүй гэдгийг бүх хүнд мэдэгдэх боломж. Энэ нь тухайн удирдагч, ажилчныг хүнд дарамтад оруулах боломж, түүнийг түлхэн унага, сүйтгэ, шүүмжил гэж бүх хүнийг турхирах бололцоо байдаг. Энэ бүх ааш авир, үйлдлийн сэдэл нь гагцхүү байр суурийн төлөөх өрсөлдөөн юм.” “Удирдагч, ажилчныг улайм цайм эсэргүүцэх, байр суурийн төлөө тэдэнтэй өрсөлдөх явдлыг зөвхөн зааглаж, хязгаарлах ёстой юм биш; байдал ноцтой болж, халах, хөөх нөхцөлийг хангаж байгаа бол үүнийг зарчмын дагуу зохицуулах ёстой. Үүнээс гадна, тэд чуулган дахь, үнэнийг эрэлхийлэхдээ илүү гаргууд хүмүүсийг ганцаардуулж, тэдэн рүү дайрч давшлахаар оролддог. Учир нь үнэнийг эрэлхийлдэг хүмүүс цэвэр ойлголттой, Бурханы үгийн талаарх туршлага, мэдлэг ухаантай, Бурханы үгийг хүсэн мөрөөсдөг бөгөөд ийм хүмүүс ихэвчлэн ах эгч нарын дунд үнэнийг нөхөрлөснөөр асуудлыг шийдвэрлэж, улмаар Бурханы сонгосон хүмүүсийг босгон байгуулж чаддаг, тийнхүү чуулганд аажмаар нэр хүндтэй болдог. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс рүү дайрч давшилж, тэднийг ганцаардуулах гэж хичээдэг хэн боловч чуулганы амьдралыг шууд тасалдуулж, үймүүлж байгаа хэрэг. Тэд чуулганы удирдагчдыг шууд онилохгүй байж болох ч чуулган дахь бодит туршлагатай, үнэний бодит байдалтай, үнэнийг ойлгож, хайрладаг хүмүүсийг ялангуяа үзэж чаддаггүй. Тийм хүмүүсийг ихэвчлэн дооглож, гутааж, тэр ч бүү хэл тэдэнд урхи тавьж, тэдний эсрэг явуулга хийх гэх мэтээр тэднийг ганцаардуулж, дарж, жигшдэг. Хэдийгээр энэ мэт асуудал байр суурийн төлөө удирдагч, ажилчидтай өрсөлдөхөөс ноцтой биш боловч мөн л чуулганы амьдралыг тасалдуулж, үймүүлдэг. Саад болж, үймүүлдэг ийм хүмүүсийг хязгаарлаж, хянах ёстой. Чуулган дахь олон тооны ах эгч үүнд өртөж, ихэвчлэн сөрөг, сул дорой болж байгаа бол энэ хүмүүсийг хянаад зогсохгүй хөөн зайлуулах юм уу өөрсдийгөө эргэцүүл гээд бусад бүх хүнээс тусгаарлах ёстой. Тэд угаасаа саад болж, үймүүлдэг бол иймэрхүү бүх асуудал зуршлын шинжтэй байдаг. Хоёр хүн хааяа тодорхой нэг зүйлээс болж муудалцдаг, зан араншны ялгаа, аливааг харах арга зам, өөрсдийгөө илэрхийлдэг байдлаасаа үүдэн бие биедээ уурлаж, гомдоллодог бол хааяа нэг ингэж аашлах нь уг чанартаа саад хийж, үймүүлэхтэй хамаагүй. Сурсан зангаараа ингэж аашилдаг хүмүүс, бодит туршлагатай, эдгээр бодит туршлагаа хуваалцдаг хэн бүхнийг дарж, ганцаардуулж, дооглож, тэдний эсрэг явуулга хийхээр оролддог хүмүүсийн уг чанар аль хэдийн саад хийж, үймүүлэхдээ тулсан байх талаар бид ярьж байна. Тэд сурсан зангаараа ингэж аашлан, сайн хүмүүсийг тэвчиж чаддаггүй. Сайн хүмүүс тэднийг өдөөж, хилэгнүүлдэг бөгөөд тэд ямар ч сайн хүнийг онилоод, хор хөнөөл учруулж, зовоох гэж хичээдэг. Тийм хүмүүс чуулганы хэвийн амьдрал, дэг журамд аль эрт ноцтой саад тотгор учруулж, үймээн үүсгэсэн байдаг. Удирдагч, ажилчид ах эгч нартай хүч хавсран тийм хүмүүсийг зааглаж, хязгаарлаж, илчлэх ёстой. Тэднийг хянах боломжгүй байвал, тэдэнтэй нөхөрлөл хийхэд тэд гэмшиж, өөрсдийгөө хазаарлахгүй бол ах эгч нар хамтдаа нөхөрлөж, нэгдсэн саналд хүрмэгцээ энэ хүмүүсийг чуулганаас зайлуулах ёстой. Тэдэнд ямар ч зай завдал нэмж олгох ёсгүй; чуулганы амьдралыг үймүүлдгийг нь цаашид тэвчих ёсгүй. Хэрэв чи тэдний муу үйлийг тэвчвэл ах эгч нарын өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэхгүй байгаа хэрэг юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (14)”). Удирдагчид тухайн ажилд тохирч байгаа эсэх, хүмүүсийг хөгжүүлэх Бурханы гэрийн зарчимд нийцэж байгаа эсэхийг харалгүй зүгээр л сохроор өө эрж, тэднийг дарамтад оруулах гэж хичээж, ар хударгаар нь шүүж, тэднийг эсэргүүцэх, түлхэн унагахад бусдыг өдөөн турхирахаар хичээх нь Бурханы гэрийн ажлыг үймүүлж байгаа хэрэг гэдгийг би Бурханы үгээс олж мэдсэн. Ийм хүмүүсийг илчилж, хяналтад оруулж, ноцтой тохиолдолд, чуулганаас зайлуулах учиртай. Үүнтэй харьцуулахад, Гао харгалзагч үүрэгтээ үр дүн гаргаж байгаа эсэх, харгалзагчийн ажил Бурханы гэрт үр ашигтай байгаа эсэх, түүнийг сургууштай эсэхийг харахгүй байсан. Зүгээр л харгалзагч өөрөөс нь туршлагагүйг хараад, мэргэжлийн бус хүн шийдвэр гаргах гээд байна гэж хэлсэн. Гао баримтыг гуйвуулж, хагарал үүсгэж, бусдыг харгалзагчийн эсрэг туйлшрах, заавар дагахаас татгалзахад хүргэсэн. Энэ нь сайн мэдээний ажлын ахицыг маань саатуулсан юм. Үүгээр Гао түр зуурын завхрал үзүүлж байгаагүй, тэр угаасаа л тийм байсан юм байна лээ. Гао аль хэдийн чуулганы амьдралыг ноцтой үймүүлчхээд, ямар ч үүрэгт тохиромжгүй байсан. Би Гаог зарчмын дагуу даруйхан халчих ёстой байсан юм. Дараа нь гэмшихгүй байвал чуулганаас хөөх байж. Гэхдээ би, “Гао багийн ахлагч болоод нэлээд удсан, бас жүжиглэхдээ сайн. Ах эгч нар нэг их ялган таних чадваргүй, зарим нь Гаог хүндэлдэг шүү дээ. Түүнийг үүрэгтээ шударга ёсны мэдрэмжтэй, ачаатай, бас хайр энэрэлтэй гэж боддог. Чуулганд ормогцоо Гаог халчихвал ах эгч нар намайг цэвдэг сэтгэлтэй, харгис аашилж, шийтгэл оноож байна гэж бодох болов уу? Дараа нь тэд миний удирдлагыг сайшаана гэж үү? Гэхдээ Гао үнэхээр ёрын муу, нүднээс далдуур байдлыг хурцатгаж, хагарал үүсгэхдээ сайн шүү дээ. Өөрийг нь гомдоолоо гээд намайг буруутгаж, бусдын дунд шүүж, тэдэнтэй харилцах харилцааг минь хутган үймүүлбэл ажлаа хийхэд минь хавьгүй хэцүү болно” гэж бодоод эргэлзлээ. Би, “Гаог халахаар яаралгүй эхлээд засаж, харьцаж, үйлдлийнх нь мөн чанар, үр дагаврыг илчилж, задлан шинжлэх ёстой. Үүнийг хүлээн зөвшөөрөөд, өөрчлөгдвөл Гаод бас боломж байна. Тэгэхгүй, удирдагч, ажилчдыг шүүгээд л байвал Гаог халчхаж болох юм” гэж бодогдсон.

Дараа нь, манай дээд түвшний удирдагч Лиу эгч бид хоёр Гаотой ярьж, бусдыг оролцуулаад, Бурханы гэр дэх сонгон шалгаруулах зарчим, харгалзагчийг тушаал ахиулсан цаад нөхцөлийн талаар тэдэнд нөхөрлөсөн. Би бас “Ойрд Гао болон багийн өөр хэдэн ахлагчийн ааш авир үндсэндээ талцал үүсгэж, удирдагч, ажилчдыг дайрч давшилж, дорд үзэж, Бурханы гэрийн ажлыг үймүүлж байна. Тэд өөрчлөгдөхгүй, энэ бүгдийг хийсээр байвал халагдана” гэж тайлбарлалаа. Багийн цөөн хэдэн ахлагч алдаагаа хүлээн зөвшөөрөөд, харгалзагчтай хамтран ажиллах, ажлаа хамтдаа хийж дуусгахыг хүсэж байна гэлээ. Гао л тодорхой юм хэлээгүй. Хэд хоногийн дараа Гао өөр нэг эгчид цуу яриа тарааж эхлэн, харгалзагч шалгуурт нийцэхгүй байна, удирдагч буруу сонголт хийсэн гэж хэлсэн. Тэр эгч хуурталгүй, Гаод зарчмын талаар нөхөрлөл хийсэн юм байна лээ. Тэр эгч аялдан дагахгүй байгааг хараад Гао тэгсхийгээд больсон. Хэд хоногийн дараа, Гао багийн өөр хэдэн ахлагчийг төөрөлдүүлэхээр мессеж бичээд, “Тэр өдрийн нөхөрлөлийн дараа би халагдахаас айгаад өөрийгөө өмгөөлсөн. Та нарт бас тэгж санагдаж байгаа юу? Одоо би ганц ч үг хэлж зүрхлэхгүй байна. Бид санал гаргаж ч болохгүй, өөр санал бодолтой байж болохгүй, бас үг хэлбэл халагдаж, чуулганаас хөөгдөх юм шиг санагдаж байна. Тэгэхээр хэн санал гаргаж зүрхлэх вэ дээ?” гэж хэлсэн. Дараа нь, чуулганы тааруухан ахиц удирдагчдаас үүдэлтэй, тэд хүмүүсийг зарчмын дагуу томилохгүй байна гэсэн. Үүгээр зогсохгүй, Гао тэдгээр зарчмыг эрж хайж байгаа нэрийдлээр сайн мэдээний багийн нэг ах дээр очоод, харгалзагчийг муулсан юм. Тэр ах харгалзагчийг тушаал дэвшүүлсэн талаар нэлээд сайн мэддэг болохоор Бурханы гэрт хүмүүсийг сонгон шалгаруулах зарчмын талаар Гаод нөхөрлөл хийсэн. Дараа нь, ах ойлгов уу гэж асуусан юм байна лээ. Гао ойлголоо, харгалзагчийн эсрэг туйлшрахаа болилоо гэж хэлсэн. Ах Гаогоос харгалзагчийг дэмжиж, харгалзагчтай эе эвтэй ажиллаж чадах уу гэж асуутал чадна гэдгээ амласан юм. Гэхдээ тэгснийхээ дараа эрж хайх, нөхөрлөх дүр эсгэн нэг эгчтэй нууцаар ярьсан ч оронд нь зүгээр л гомдоллоод, үнэнийг гуйвуулж, “Манай удирдагч Лиу эгч аливааг бусад ах эгчтэй урьдчилаад зохицуулсан. Тэд хуйвалдаж байна. Лиу нэлээд эрх мэдэлтэй, цаадхаас чинь бүх хүн айдаг. Харгалзагчийн асуудлыг би мэдээлсээр байвал Лиу надад антихрист шиг хандаж эхэлж магадгүй” гэсэн. Наадах чинь үнэндээ, чуулган бүхэлдээ Лиу эгчийн гарт орсон, Лиу эгч асуудал мэдэгдэхийг хорьж байна гэсэн үг шүү дээ. Гао маш зальхай, башир, бас зүгээр л дуулгавартай дүр эсгэдэг гэдгийг би олж харсан. Зарчмын талаар Гаотой маш олон хүн нөхөрлөл хийсэн ч Гао үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Удирдагч, ажилчдыг шүүсэн гэдэгтээ огт гэмшилгүй оронд нь улам ов мэхтэй болж, тэдэн рүү улайран дайрч давшилсан. Бусдыг удирдагчидтай эв түнжингүй болгохоор турхирч чуулганы ажлыг цаг ямагт үймүүлсэн. Гао чөтгөр, Сатаны гар хөл байсан юм. Тухайн үед би Гаог халаагүйдээ харамссан. Би тэр олон хоног эргэлзэж байхдаа Гаод хүмүүсийг хуурах илүү их боломж олгосон юм. Гао үргэлж удирдагчдыг дорд үзэж, шүүж, тэдний ажлыг үймүүлж ирснийг би мэдэж байсан учраас Гаог халах ёстой байсан. Гэхдээ бусад нь намайг юу гэж бодох бол гэж айсан болохоор алгуурхнаар үзэж, эхлээд үнэнийг нөхөрлөж, Гаог зэмлээд, дараа нь түүнийг гэмшихгүй хэвээр байвал халж, хөөхийг хүссэн. Тэгснээр ах эгч нар надад үнэмшиж, намайг муугаар бодохгүй байх байлаа. Би алдар нэр, байр сууриа хамгаалахын тулд Гаог хяналтад байлгаагүй. Бурханы гэрийн ажлыг үймүүлэг гээд дураар нь тавьсан. Гаогийн ёрын мууд би нэмэр болоогүй гэж үү? Хийсэн зүйлээ тунгаахад үнэхээр хэцүү байлаа. Би удирдагчийн үүргээ биелүүлж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалаагүйгээ мэдэрсэн. Бурхан үүнийг үзэн ядсан. Иймээс би залбирч, өөрийгөө эргэцүүлж, мэдэхэд минь замчлаач гэж Бурханаас гуйлаа.

Маргааш нь, би сүнслэг үйл ажиллагаандаа антихристүүдийг илчилсэн Бурханы үгийн нэг хэсгийг олж харсан, энэ нь надад өөрийгөө илүү сайн ойлгоход тус болсон юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Антихристүүд үнэний зарчим, Бурханы даалгавар, Бурханы гэрийн ажилд яаж хандах, өөрсдөд нь тулгарсан зүйлийг яаж зохицуулахаа нухацтай бодолцон үздэг. Тэд Бурханы хүслийг яаж биелүүлэх, Бурханы гэрийн ашиг сонирхлыг яаж хохироохгүй байх, Бурханыг яаж сэтгэл хангалуун байлгах, ах эгч нарт яаж ашиг тус өгөхийг авч үздэггүй; тэд иймэрхүү зүйлийг бодолцдоггүй. Өөрсдийнх нь байр суурь, нэр төрд нөлөөлөх эсэх, нэр хүнд нь буурч болох эсэхийг л антихристүүд харгалзан үздэг. Ямар нэг зүйлийг үнэний зарчмын дагуу хийх нь чуулганы ажилд ашиг тустай, ах эгч нарт ашиг тустай ч өөрсдийнх нь нэр төрийг унагаж, өөрсдийнх нь жинхэнэ биеийн хэмжээг маш олон хүнд ухааруулж, ямаршуу уг чанар, мөн чанартайг нь мэдүүлэхээр байвал тэд үнэний зарчмын дагуу яавч үйлдэхгүй. Ямар нэг зүйлийг тодорхой нэг аргаар хийснээр Бурханы гэрт нэр хүндээ өсгөх боломж олдож, илүү олон хүнд өндрөөр үнэлэгдэх, хүндлүүлж бишрүүлэхэд хүрч, үгээ эрх мэдэлтэй болгож, илүү олон хүнийг захирахаар байвал тэд тийм аргаар хийхийг сонгоно. Эс бөгөөс тэд Бурханы гэрийн, мөн ах эгч нарын ашиг сонирхлыг харгалзан үзээд, өөрсдийн ашиг сонирхлыг орхих сонголт хийнэ гэж яавч байхгүй. Антихристүүдийн уг чанар, мөн чанар ийм байдаг. Энэ нь аминчхан, булай биш байна уу?(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Гуравдугаар хэсэг)”). Антихристүүд нэр төр, байр суурийг үнэхээр эрхэмлэдэг, хийдэг бүх зүйл нь үүний төлөө байдгийг Бурхан илчилдэг. Тэд байр сууриндаа ашигтай зүйл л хийдэг, харин ашиг сонирхол нь эрсдэлд орвол асуудлыг нүд анин өнгөрөөнө. Тэд өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд Бурханы гэрийн ашиг сонирхол хохирч байгааг харахыг илүүд үзнэ. Антихристүүдийн талаар Бурханы хэлсэн үгтэй миний ааш авир яг адилхан байлаа. Чуулганыг цэвэрлэ гэж Бурханы гэр шаарддагийг би сайн мэдэж байсан, бас ёрын муу хүн чуулганыг үймүүлэх үед удирдагч, ажилчид тэднийг даруй зохицуулж, нэг бол илчилж, хязгаарлаж, эсвэл зайлуулах ёстой гэж Бурхан олонтоо хэлсэн шүү дээ. Гаогийн ааш авир аль эрт чуулганы ажлыг үймүүлдэг болсон учраас би Гаотой харьцах ёстой байж. Гэтэл би бусдад муугаар бодогдох вий, удирдагчийн хувьд дэмжлэг авахгүй байх вий гэж санаа зовсон. Алдар нэр, байр сууриа хамгаалахын тулд Гаотой багахан л нөхөрлөөд, үүнийг хүлээн зөвшөөрөөгүй гэж мэдсэн хэрнээ Гаог хязгаарлаж, халаагүй. Иймээс Гаод хагарал үүсгэж, чуулганы ажлыг үймүүлсээр байх боломж олдсон. Би өөрийгөө хамгаалахын тулд Бурханы гэрийн ашиг сонирхлыг золиослоход бэлэн байж. Би маш зальхай, аминч, жигшүүртэй байсан юм! Гаог зарчмын дагуу халаагүй, үнэнийг ойлгох, ялган таних чадвартай болоход бусдыг чиглүүлээгүй байж. Үүний улмаас олон хүн Гаод хууртаж, Гаогийн талд орж, энэ нь чуулганы ажлыг хойш татсан. Би маш буруутайгаа мэдэрч, харууслаар дүүрсэн. Огт удирдагч байх эрхгүй мэт санагдсан шүү. Тэгээд, “Өө Бурхан минь, үймээнч ёрын мууг үйлдэгч чуулганд гарч ирлээ. Би чуулганы ашиг сонирхлыг биш, өөрийнхөө алдар нэр, байр суурийг хамгаалсан. Би маш аминчхан юм. Тийм бузар аргаар амьдраад баймааргүй байна. Танд үнэхээр гэмшмээр байна” гэж залбирлаа.

Гаогийн ааш авирын талаар нэмж олж мэдэхийн тулд би нөхцөл байдлыг мэддэг өөр хэдэн хүнийг олж уулзсан. Тэдний зарим нь Гаог ялган таньж чаддаггүй учраас Гао Бурханы гэрийг зөв шударгаар хамгаалж байна гэж боддог гэдгийг энэ талаар судалж байхдаа олж харсан. Зарим нь Гаогийн арга зам алдаатайг мэддэг ч Гао зүгээр л үнэний зарчмыг ойлгодоггүй гэж боддог байсан. Би тэдэнд зөв шударга байдал гэж юу болох, биеэ тоосон байдал гэж юу болох, түр зуурын гэм буруу, хүний уг чанар хоёрын хоорондох ялгааны талаар нөхөрлөсөн юм. Тэд үүний тусламжтай ялган таних чадвараа нэмчхээд, Гаог босоод илчлэхэд бэлэн байлаа. Гэхдээ гайхмаар нь, Ван ахад Гаогийн талаар дурдтал хариуд нь ах, “Та яагаад Гаогийн талаар мэдэх гээ вэ? Гао зүгээр л бага сага санал гаргасан. Та нар яагаад Гаог онилоод байгаа юм бэ? Удирдагч та нар яахаараа санаа оноотой хэнийг ч дарлаж, хүнд байдалд оруулдаг юм бэ? Тэгэхээр хэн санал хэлж зүрхлэх юм бэ? Таны энэ судалгаанаас болоод би ер нь өөрийн гэсэн бодолтой байхаас айж байна шүү. Та нар антихристүүдтэй нэлээд төстэй юм, тэд өөр дуу хоолойг зөвшөөрдөггүй шүү дээ” гэсэн. Би энэ бүгдийг сонсоод цочирдсон. Ах тийм хүчтэй хариу үйлдэл үзүүлж, биднийг Гаод шударга бус хандлаа гэж хэлнэ гэж би хэзээ ч төсөөлөөгүй юм. Тэгээд ахад тэвчээртэйгээр нөхөрлөл хийж эхэлсэн. Ах сонсолгүй, асуудал бидэнд байна гэж бодоод, Гаод итгэсээр л байлаа. Тэгэхэд би үнэхээр бууж өгмөөр байсан. Миний үнэний ойлголт нимгэн, туршлага дулимаг мэт санагдсан. Би үүнийг зохицуулсаар байвал бусдад муугаар бодогдож магадгүй байлаа. Дараа нь би дахиад л өөрийнхөө ашиг сонирхлыг бодолцож эхэлж байгаагаа ухаарсан учир Бурханд чимээгүйхэн залбираад, итгэл, хүч чадал гуйсан. Тэгээд ийм хэсэг санагдлаа: “Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, нэр нүүр, нэр хүндээ үргэлж бүү бод. Бас хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээр зүйлийг ахин дахин бодож үз, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, мэргэжлийн ажилдаа сайн дадаагүй бол ажилд чинь зарим алдаа дутагдал байж болох бөгөөд үр дүн нь төдийлөн сайнгүй байж магад—гэхдээ чи бүх хүчин чармайлтаа зарцуулсан байх болно. Тэгээд аминч хүслээ бодолгүй, эсвэл хийж байгаа зүйлдээ өөрийн ашиг сонирхлыг бодолцолгүй, харин ч Бурханы гэрийн ажлыг байнга харгалзан үзэж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг сэтгэлдээ тээж, үүргээ сайн биелүүлэх үедээ чи Бурханы өмнө сайн үйл хуримтлуулж байх болно. Эдгээр сайн үйлийг үйлддэг хүмүүс бол үнэний бодит байдалтай хүмүүс юм; тийм болохоор тэд гэрчлэл хийсэн. Хэрэв чи үргэлж махан биеийн дагуу амьдарч, аминчхан хүслээ байнга хангаж байдаг бол ийм хүмүүст үнэний бодит байдал байдаггүй; энэ бол Бурханыг гутаахын тэмдэг билээ(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Үүрэгтээ хувийн ашиг хонжоог харгалзан үзэж болохгүйг би Бурханы үгээс олж харсан. Бид Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж, Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрч, бүхий л зүрх сэтгэлээ зориулах ёстой. Үүрэг маань Бурханд сайшаагдах цорын ганц арга энэ юм. Тэгэхгүй бол бид ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг. Би бусдын гомдол, туйлшралаас айсандаа үнэнийг хэрэгжүүлэхээ больж болохгүй. Урьд нь би тиймэрхүү асуудал зохицуулж байгаагүй ч ядаж л үүрэгтээ үнэнч үлдэж, бусдад нөхөрлөл хийхийн тулд чадах чинээгээрээ хичээх ёстой байсан. Ван ах Гаод төөрөлдөж, будилсан учраас Гаог өмөөрч байгааг би мэдэж байлаа. Гао худал хуурмагийг үнэн болгож, удирдагчид өөрийг нь шүүмжилснээр санал хүсэлт, өөр дуу хоолойг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Үнэн харагддаг иймэрхүү худал хуурмаг үнэхээр зальхай байж болдог. Удирдагчид хүмүүсийг зарчимгүй сонгодог гэж Гао хэлсэн ч энэ нь үндэслэлгүй байсан. Хүмүүсийг сонгон шалгаруулах зарчмын талаар өөрт нь хэлж өгсөн ч Гао үүнийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө эргэцүүлээгүй. Тэгээд асуудлыг гуйвуулж, удирдагчид өөрийг нь дарлаж, ялгаатай бүх саналыг дарагдуулж байна гэж хэлсээр байсан. Энэ нь баримтыг гуйвуулж, бусдыг гүтгэж байгаа явдал биш үү? Чуулганаас хөөгдөхөөр байвал өөр санал хэлж хэн зүрхлэх юм бэ гэж Гао хэлсэн. Энэ үг зүрх сэтгэлээс гарсан, үнэнч шударга харагдсан ч тэр үнэнч шударга байдал гэгч Гаогийн ёрын санаа зорилго, Сатаны заль мэхийг нууж байлаа. Гао бусдыг уруу татаад өөрийнхөө талд оруулж, өөрийгөө өмөөрүүлж, удирдагчдыг эсэргүүцүүлэхийг хүссэн. Энэ нь ов мэх, Бурханы гэрийн ажлыг үймүүлж байгаа явдал. Ван ах огт ялган таньж чадалгүй, Гаогийн үгэнд хууртсан байлаа. Ахад хайр энэрэлтэйгээр нөхөрлөх хэрэгтэй байсан. Дараа нь, нөхөрлөлөөр дамжуулаад ах Гаог ялган таних чадвартай болсон. Үнэнийг эрж хайдаггүй, ялган таних чадваргүй байсан гэдгээ, үүнээсээ болж Гаог өмөөрч, ёрын муугийн талд орсон гэдгээ ухаарсан. Бас үнэний ойлголтгүйгээр хэр хөөрхийлөлтэй байгаа гэдгээ, ёрын муу үйлд хэр өртөмтгий гэдгээ олж харсан. Ахын эрс өөрчлөлтийг хараад би үнэхээр баярласан юм. Дараа нь, би зарим хамтран зүтгэгчтэй хамт бусдад ёрын муу хүмүүсийг ялган таних талаар нөхөрлөж, Гаогийн бүх ааш авирыг задлан шинжиллээ. Бүх хүн Гаог ялган таних чадвартай болоод, Гаог чуулганаас хөөхийг бид бараг нэгдсэн саналтайгаар дэмжсэн дээ. Санал хураалтын үеэр, тэд олж мэдсэн зарим нэг зүйлээ онцолсон. Тэгээд, “Гао Бурханы гэрийг хамгаалж байгаа дүр эсгэнгээ хаа сайгүй худал хуурмаг зохиож, туйлшралаа түгээсэн. Энэ нь чуулганы ажлыг ёстой эх захгүй болгосон. Удирдагчид өөрийг нь яаж ч илчилж, харьцлаа гэсэн Гао үүндээ огтхон ч харамсаж, гэмшээгүй. Гао ёрын муу мөн чанартай юм байна” гэх мэт зүйл хэлсэн. Өөр зарим нь, “Гао маш дөлгөөхөн харагддаг ч үг нь зальхай, хорлонтой, ёрын муу байж. Ингэж нөхөрлөж, задлан шинжлээгүй бол би ялган таних чадваргүй хэвээр байх байлаа. Үнэнийг ойлгож, ялган таних чадвартай байх чухал гэдгийг би ойлголоо” гэсэн. Урьд нь Гаод мэхлүүлж, нууцаар тийм их ёрын мууг үйлдэж байсан гэдгийг нь мэдэлгүй Бурханы гэрийн ажлыг хамгаалж байна гэж бодоод Гаогийн талд орж, үнэнд нийцэхгүй зүйл хэлсэн гэдгээ зарим нь хэлсэн. Тэд эргэцүүлж, гэмших хэрэгтэй байлаа. Бас Бурханы зөвт зан чанар ямар ч халдлага хүлцдэггүйг тэд олж харсан. Ёрын мууг үйлдэгч Бурханы гэрийн ажлыг үймүүлэх үедээ эрт орой хэзээ нэгэн цагт таягдан хаягдана. Бурханы ийм үг санаанд орлоо: “Хорон муу хүмүүс үргэлж хорон муу байх бөгөөд шийтгэлийн өдрөөс хэзээ ч зугтахгүй. Сайн хүмүүс ямагт сайн байх бөгөөд Бурханы ажил төгсгөлдөө ирэхэд илчлэгдэнэ. Хорон муу хүмүүсийн нэг нь ч зөв шударга гэж тооцогдохгүй, зөв шударга хүмүүсийн нэг нь ч хорон муу гэж тооцогдохгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна). Чуулган дахь ёрын муу хүн Бурханы гэрийн ажлыг үймүүлэх үед би удирдагчийн хувьд үүнийг зарчим болон үнэнд үндэслэн зохицуулалгүй хувийн ашиг сонирхлоо хамгаалах юм бол энэ нь мөн чанартаа Сатанд Бурханы гэрийн ажлыг хорлон сүйтгэх боломж олгож, Сатаны гар хөл болж, ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг гэдгийг энэ туршлагаас сурсан юм. Би ёрын мууг үйлдэгчдийг чуулганаас даруйхан зайлуулж, үнэнийг олж мэдэх, ялган таних чадвартай болоход ах эгч нарыг удирдах ёстой. Энэ нь Бурханы гэрийг хамгаалж, удирдагчийн хийх учиртай зүйлийг хийж байгаа хэрэг. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Сайн мэдээ түгээхийн үр өгөөж

Сэрэх, Өмнөд Солонгосын Хэсэг хугацааны өмнө би Тереза гэдэг филиппин Христэд итгэгчтэй онлайнаар танилцсан юм. Түүнийг мэддэг болоод,...

Нэр хүнд бол гай зовлон

Элиана, Испани Хэсэг хугацааны өмнө чуулганыг хариуцдаг зааварлагч ажлын шаардлагаар шилжиж, шинэ зааварлагч сонгох шаардлагатай боллоо....

Leave a Reply