Хуумгай байдлаа залруулсны дараа л үүргээ зохистой биелүүлж чадна

2021-01-27

Жиншиань, Япон

Жирийн үед би цуглааны үеэр юм уу сүнслэг үйл ажиллагаагаа хийж байхдаа хүмүүсийн хуумгай байдлыг ил болгохтой холбоотой Бурханы үгийг байнга уншдаг байсан боловч өөрийн оролтод төдийлөн анхаарал хандуулдаггүй байлаа. Зүрх сэтгэлдээ би үүнийг өөрийнхөө ноцтой асуудал гэж боддоггүй байсан тул үүргээ хааш яаш биелүүлэх асуудлыг залруулахын тулд үнэнийг эрж хайх нь ховор байсан юм. Би хуумгай байдлаасаа үүдэн ажилдаа томоохон асуудал гаргатлаа ийм байсан билээ. Энэхүү хуумгай байдал нь чуулганы сайн мэдээний ажилд хор хөнөөл авчирсан бөгөөд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр л дамжуулан би үүргээ биелүүлэхдээ хуумгай байдгийнхаа илрэл, эх үүсвэрийн талаар зарим нэг мэдлэгтэй болсон юм. Хуумгай байдаг асуудлаа шийдвэрлэлгүй орхивол Бурханы үзэн ядалт, зэвүүцлийг өдөөж, эрт орой хэзээ нэгэн цагт Бурхан намайг ил болгож, таягдана гэдгийг би олж харлаа. Үүний дараа би үүргээ хангалттай биелүүлэхийн тулд хуумгай байдаг асуудлаа шийдвэрлэхээр үнэнийг эрэлхийлэхэд анхаарч эхэлсэн билээ.

Нэг өдөр, бусад чуулганы ах эгч нар сайн мэдээ түгээхэд хэрэгжүүлэх сайн арга замуудын талаар ярьж байхыг сонсоод, өнгөрсөн жил би үүнтэй төстэй зүйл сонссон гэдгээ ухаарлаа. Тухайн үед ч гэсэн би ингэж хэрэгжүүлэх нь одоогийн арга барилаас маань хавьгүй дээр юм байна гэж бодсон боловч дараа нь сайн мэдээний бүлгийн хариуцсан хэд хэдэн хүнд эдгээр дадлыг хэрэгжүүл гэхэд тэд янз бүрийн шалтгааны улмаас ийм хэрэгжүүлэлт бидэнд тохиромжгүй гэцгээсэн юм. Ингэж хэлэхийг нь сонсоод жаахан урам хугарсан боловч би тус асуудлыг цааш хөөцөлдсөнгүй; байдал ер нь ийм л байв. Ийм яриа ахин сонсоод би дахин зоригжиж, сайн мэдээ түгээх энэ зам үнэхээр сайн юм байна гэж бодсон бөгөөд бусдын давуу талаас хэрхэн сурах талаар хариуцсан хүмүүстэй нь хэлэлцэхийг хүслээ. Иймээс цуглааны үеэр хариуцсан хүмүүст нь өөрийн санал, зөвлөгөөг хэлэв. Үүний дараа, тэдний зарим нь төдийлөн сонирхохгүй байгаа харагдсан бол бусад нь сайн мэдээ түгээх энэ арга барилыг яагаад энд хэрэгжүүлэх аргагүй талаар шалтаг тоочсон юм. Тэдэнд орхих хүсэлгүй хоцрогдсон сэтгэлгээ, үзэл санаа олон байсан бөгөөд миний нөхөрлөл ямар ч үр нөлөөгүй байсан нь анзаарагдлаа. Гэвч дараа нь би, хариуцсан энэ хүмүүс сайн мэдээ түгээхдээ хэчнээн туршлагатай талаар бодов: Хэдийгээр би тэдний ажлыг хариуцаж байсан ч гэлээ сайн мэдээ түгээх хангалттай туршлагагүй байсан юм. Хэрэв би бодитой арга замыг нөхөрлөж чадахгүй бол тэдний сэтгэлгээг энгийн хэдэн үгээр өөрчлөхөд маш хэцүү байх байлаа. Би сэтгэлдээ ингэж бодов: “Хэрэгжүүлэх эдгээр шинэ замыг тэднээр хүлээн зөвшөөрүүлэхэд амаргүй байх нь! Хэрвээ би эдгээр арга барилын тохиромжтой үндэслэлийг тайлбарлаж, тодорхой нөхөрлөл хийе гэвэл илүү туршлагатай бусад ах эгч нарыг олж, туслуулан, үүнийг шийдвэрлэхээр оролдох ёстой. Үр дүнтэй байхын тулд олон хүнтэй нарийвчлан хэлэлцэж, ихээхэн ярих ёстой болж магад. Өө! Эргэн тойронд маань тийм ах эгч алга, бас өөр оронд ч би тийм ах эгч мэдэхгүй. Миний хувьд энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдэг маш хэцүү байх нь. Цаг хугацаа, хүчин чармайлт гаргаж, бас өндөр төлөөс төлөх ёстой болно. Ингэх нь хэтэрхий төвөгтэй юм. Надад бас өөр хийх ажил байна. Би энэ ганц асуудлыг шийдвэрлэхэд бүх хүчин чармайлтаа зориулж болохгүй! Би хэлэх ёстой үгээ хэллээ; бусад хүн хэр их хүлээн зөвшөөрөх вэ гэдэг нь тэдний хэрэг. Үүнийг мартсан нь дээр, бас би ийм нухацтай байх хэрэггүй юм байна. Энэ хүртэл би үндсэндээ хангалттай зүйл хийлээ.” Ийм маягаар энэ асуудлыг цаг тухайд нь шийдвэрлээгүй учраас сайн мэдээний ажилд ямар ч ахиц гараагүй юм.

Дараачийн хэдэн өдөр нь би энэ талаар бодох бүрдээ сэтгэл түгшив. Тэгээд байр байдал маань буруу байгааг ухаараад, Бурханы өмнө очиж залбиран, эрж хайлаа. Дараа нь би Бурханы ийм үгийг уншив: “Чи аливааг хийж, үүргээ биелүүлж байхдаа өөрийн зан авир, санаа зорилгыг үргэлж эргэцүүлдэг үү? Хааяа л эргэцүүлдэг бол алдаа гаргах эрсдэлтэй бөгөөд тэгвэл чиний биеийн хэмжээ асуудалтай хэвээр байна гэсэн үг. Хэрэв чи хэзээ ч эргэцүүлдэггүй бол үл итгэгчдээс ялгаагүй юм. Харин үнэхээр эргэцүүлдэг удаа байгаа бол итгэгчийн жаахан төс чамд байна. Чи эргэцүүлэхэд илүү их цаг зарцуулах ёстой. Бурханы өмнө амьдарч байгаа эсэх, үйлдлийн чинь цаад санаа зорилго зөв байгаа эсэх, үйлдлийн чинь сэдэл, эх сурвалж Бурханы үзлэгийг давж чадах эсэх, мөн Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрсөн эсэхээ харахын тулд чи байр байдлаа эргэцүүлж, бүх зүйлийг эргэцүүлэх ёстой. ‘Ингэж хийх зүгээр; энэ хангалттай сайн байгаа биз дээ?’ гэж заримдаа чамд бодогдоно. Гэвч ийм бодол дахь салшгүй таамаглал нь асуудлыг зохицуулахдаа хүмүүсийн гаргадаг тодорхой төрлийн хандлагыг болон үүргээ хэрхэн үздэгийг нь илчилдэг. Энэ сэтгэлгээ нь нэг төрлийн байр байдал юм. Ийм байр байдал нь үүргээ авч үзэхдээ хариуцлагаар дулимаг, зүгээр л ёс төдий зүйл хийдэг хандлага байдаг бус уу? Та нар үүнийг хараахан эргэцүүлээгүй, мөн үүнийг угийн илэрхийлэл, хүн чанарын хэвийн илрэл бөгөөд сүртэй зүйл биш гэж боддог боловч өөрөө үргэлж ийм байдал, ийм нөхцөлд байдаг бол үүний цаана чамайг ноёрхдог зан чанар байна. Үүнийг судлууштай бөгөөд нухацтай авч үзвэл зохино; хэрэв тэгэхгүй бол чамд ямар ч өөрчлөлт гарахгүй(Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ биелүүлэхдээ хайнга, хуумгай байх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ”). “Хэрвээ чи үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулалгүй хайнга хандаж, аливааг боломжийнхоо хэрээр хамгийн амар хялбар аргаар л хийдэг бол энэ нь ямар сэтгэлгээ вэ? Ингэх нь үүрэгтээ огт үнэнч бус, хариуцлага, даалгаврын ямар ч мэдрэмжгүйгээр юмыг хааш яаш хийж байгаа хэрэг. Чи үүргээ биелүүлэх болгондоо хүч чадлынхаа ердөө хагасыг ашиглан, үүргээ хайнга хийж, зүрх сэтгэлээ зориулдаггүй бөгөөд өчүүхэн төдий ч ухамсартай байлгүйгээр ердөө л хийсэн болж дуусгахыг хичээдэг. Тэгээд зүгээр л тоглож наргиж байгаа мэт тайван байдлаар үүргээ биелүүлдэг. Ингэвэл асуудал үүсэх бус уу? Эцэст нь хүмүүс чамайг үүргээ муухан биелүүлдэг хүн, зүгээр л дүр эсгэдэг гэж хэлнэ. Тэгвэл Бурхан энэ талаар юу гэж хэлэх вэ? Тэр чамайг итгэл даахгүй гэж хэлнэ. Хэрвээ чамд ажил даалгасан бол, гол хариуцлагатай ажил ч бай, ердийн хариуцлагатай ажил ч бай, чи үүнд зүрх сэтгэлээ зориулдаггүй, хариуцлагаа биелүүлдэггүй, мөн үүнийг Бурханы оноосон даалгавар, даалгасан хэрэг гэж үздэггүй, өөрийн үүрэг, даалгавар хэмээн хүлээн авдаггүй бол энэ нь асуудал болно. ‘Итгэл даахгүй’ гэх хоёр үг үүргээ хэрхэн биелүүлдгийг чинь тодорхойлох бөгөөд Бурхан чиний ааш араншинг шаардлагад нийцэхгүй гэж хэлнэ. Хэрэв чамд нэг хэрэг даалгасан ч чи ийм хандлага баримталж, ийм маягаар зохицуулдаг бол хожим чамд дахиад үүрэг даалгах уу? Чамд ямар нэгэн чухал зүйл даалгаж болох уу? Даалгаж болох ч гэлээ энэ нь хэрхэн авирлахаас чинь хамаардаг. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд Бурхан чиний эсрэг сэрдлэг, сэтгэл ханамжгүй байдал үргэлж өвөрлөнө. Энэ нь асуудал болох бус уу?(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг байнга эргэцүүлснээр л чи урагшлах замтай болж чадна”). Бурханы үгийн илчлэлтэй тулгараад зүрх сэтгэлдээ асар их зэмлэл, буруутгал мэдэрлээ. Үүрэгтээ би хуумгай, дүр эсгэх хандлагаар ханддаг байснаа олж харав. Тэгээд сайн мэдээг түгээх сайн замын талаар анх сонссон үеэ эргэн бодлоо. Би эдгээр замтай санал нийлж, зөвшөөрч байсан бөгөөд бид эдгээрийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодсон билээ. Гэвч үнэндээ эдгээр арга барилыг нэвтрүүлэх тухай ах эгч нартай нөхөрлөхөөр оролдоод бүтэлгүйтэх үедээ тэдний хоцрогдсон сэтгэлгээ, үзэл санааг өөрчлөхийн тулд үнэнийг нөхөрлөх ёстой гэдгээ мэдэж байсан юм. Гэвч энэ нь шуудхан шийдэж болохоор зүйл бус, “томоохон төсөл” байсан бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрийн төлөх ёстой төлөөс, мөн хэчнээн их цаг хугацаа, хүчин чармайлт үүнд орохыг бодох үед хэтэрхий төвөгтэй санагдаж, махан биеийн бэрхшээлээс би айсан тул хааш яаш хандаж, зүгээр л ёс төдий зүйл хийж, хэлбэрдэж, өөрийгөө “оролдоод үзсэн”, “хүчин чармайлт гаргасан”, “ингэсэн нь үндсэндээ хангалттай байсан”, “Бүх зүйл дээр шаргуу ажиллаж чаддаг хэн ч үгүй” гэж итгэж явжээ. Би хариуцлагаас мултарч, энэ асуудлыг нүдээ анин өнгөрөөхийн тулд эдгээрийг ашигласан бөгөөд өөрийнхөө үр нөлөөтэй байсан эсэхийг хайхралгүй, үүнийг зүгээр л дуусгахад хангалттай гэж бодсон юм. Би цаг ямагт ийм стандартын дагуу үйлддэг байлаа. Хариуцсан хүмүүстэй хийсэн миний нөхөрлөл ердөө л өнгөцхөн байв. Би тэдний асуудлыг шийдвэрлэхийн төлөө үнэхээр зовж, төлөөс төлөөгүй, харин өөрийгөө аль хэдийн хангалттай зүйл хийсэн гэж бодсон билээ. Үнэндээ би дараа нь энэ асуудлыг хэн нэгэн хөндөх үед хэлэх үгтэй байхын тулд хүмүүсийн нүдийг хуурах богино хугацааны, өнгөцхөн арга ашигласан юм; түүнчлэн сайн мэдээ түгээхэд муу гүйцэтгэлтэй байсан нь миний хариуцлага байгаагүй, харин хэрэгжүүлэх сайн замыг тэд хүлээн зөвшөөрөөгүйгээс үүдэлтэй үр дүн байлаа. Би бүр: “Өө Бурхан минь, миний хийж чадах бүхэн энэ” хэмээн Бурханыг мэхлэхээр оролджээ. Би асуудалтай тулгарах бүрдээ Бурханы хүслийг ухаарах гэж үнэхээр оролдоогүй бөгөөд Бурханы шаарддаг зүйлийн дагуу хэрэгжүүлж, Бурханыг хангалуун байлгахаар чармайгаагүй гэдгээ одоо л ухаарлаа. Харин ч би үргэлж хуумгай байж, Бурханыг мэхлэхээр оролджээ. Би хэчнээн овжин, зальхай байгаа вэ! Сайн мэдээ түгээхэд ах эгч нарт учирдаг бэрхшээл шийдвэрлэгдээгүй, би үүргээ биелүүлээгүй гэдгээ тодорхой мэдэж байсан юм. Гэвч махан биеийн бэрхшээлээс зайлсхийхийн тулд сайн мэдээний ажил саатаж байгааг харсан атлаа үл хайхарчээ. Ингэснээрээ Бурханы ажлаар тоглоом тохуу хийж байсан бус уу? Би өчүүхэн төдий ч мөс чанар, эрүүл ухаангүй, мөн итгэл дааж огт чадахгүй гэдгээ харсан юм! Тэгээд Бурханы үгийг дахин уншлаа: “Та нарыг бүтээхээсээ өмнө Би хүний зүрх сэтгэлийн гүнд оршдог шударга бус байдлыг аль хэдийн мэдэж байсан, мөн хүний зүрх сэтгэл дэх бүх шударга бус, зальжин байдлыг мэдэж байсан. Тиймээс хүмүүсийг зөвт бус зүйл хийх үед ямар ч ул мөр байхгүй байсан ч гэсэн, зүрх сэтгэлдээ өвөрлөсөн зөвт бус байдал чинь Миний бүтээсэн бүх зүйлийн баялаг байдлаас даван гардаг гэдгийг Би мөн л мэднэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсана). Бурханы шүүлт, гэсгээлт над дээр ирсэн гэдэг нь тэр мөчид тодорхой болов. Бурхан миний оршихуйн хамгийн гүнийг ажиглажээ. Зальжин бодлыг минь ямар ч хүн мэдээгүй боловч Бурханд энэ нь тов тодорхой байлаа. Бурханы надад даалгасан даалгаврын төлөө би хариуцлага хүлээгээгүй байж. Би шударга бус байснаараа сайн мэдээний ажилд саад хийжээ. Хаанаас нь ч харахад би үүргээ биелүүлж байгаа юм шиг харагдсан боловч үнэн хэрэгтээ хуумгай байж, Бурханыг мэхлэхээр оролдож байсан юм. Би Бурханаас огт эмээдэггүй байж. Бурханы үгийн өмнө би ичлээ.

Дараа нь би Бурханы ийм үгийг уншлаа: “Чи аливааг хийхдээ зүрх сэтгэлээ арай илүү зориулж, арай илүү нинжин сэтгэлтэй, хариуцлагатай, хайхрамжтай байх юм бол илүү их хүчин чармайлт гаргаж чадна. Ингэж чадах үед биелүүлдэг үүргийн чинь үр дүн сайжирна. Үр дүн чинь илүү сайн болж, үүгээрээ бусад хүн төдийгүй Бурханыг хангалуун болгоно(Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийн үүргийг гүйцэтгэх туршлагаас амийн оролт эхлэх ёстой”). Мөн нэгэн нөхөрлөлд ингэж хэлсэн байдаг: “Хуумгай байна гэж юу гэсэн үг вэ? Энгийнээр хэлбэл, бусдад харуулж, ‘Тэр үүнийг хийжээ’ гэж бодогдуулахын тулд хийсэн дүр үзүүлнэ гэсэн үг. Ийм хандлагаар үр дүнд хүрч чадах уу? (Чадахгүй.) Ачаагүй хүмүүс аливааг ингэж хийдэг; тэд үүргээ ийнхүү биелүүлдэг. Тэд энэ ажлын ачааг үнэхээр үүрдэггүй боловч ажлаа хийлгүйгээр мултарч чаддаггүй. Тухайн удирдагч ажлаа хийхгүй бол түүнд асуудал байгааг хүмүүс харна, иймээс тэд харагдах байдлын төлөө хийсэн дүр үзүүлэхээс өөр аргагүй. ‘Энэ бол үйлчлэл үзүүлж байгаа хэрэг. Тэд үүргээ биелүүлэхгүй байна’ хэмээн Бурхан хэлсэн. Тэгвэл үйлчлэл үзүүлэх, үүргээ биелүүлэх хоёр ямар ялгаатай вэ? Үүргээ үнэхээр биелүүлдэг хүмүүс хариуцлагын мэдрэмжтэй байдаг—энэ нь асуудлыг засаж залруулахыг үнэхээр хүсдэг байх, энэ ажлыг зохих ёсоор хийж, Бурханыг хангалуун байлгаж, Бурханы хайрыг хариулахыг хүсдэг байхаас үүддэг. Тэгвэл тэд эдгээр зүйлийг хийхдээ юу гэж шийддэг вэ? Эдгээрийг хийх ёстой, сайн хийх ёстой гэж шийддэг. Асуудлыг шийдэх ёстой. Тэд үүнийг хийтлээ амрахгүй, мөн үүнийг засаж залруултлаа зогсохгүй. Тэд ийм ачаатайгаар ажлаа явуулдаг тул үр нөлөө гаргахад амархан байдаг. Үүргээ биелүүлнэ гэж үүнийг хэлдэг. Ажил болон үүргийн гүйцэтгэл чинь үр нөлөөтэй байсан цагт л чи үүргээ биелүүлж байгаа хэрэг; ямар ч үр нөлөө гарахгүй бол чи хуумгай байж, будилж яваа хэрэг юм. Үйлчлэл үзүүлэх гэгддэг зүйл нь энэ билээ; үүргээ үр нөлөөгүй биелүүлнэ гэдэг үйлчлэл үзүүлж байгаа хэрэг юм. Үүнд ямар ч эргэлзээ гэж үгүй, үүнд ямар ч буруу зүйл байхгүй!” (Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл XI дэх “Хуурамч удирдагч, антихристийг ялган таних үнэн рүү хэрхэн орох вэ”). Бурханы үг болон энэ нөхөрлөлөөс би хэрэгжүүлэх зам оллоо: Үүргээ биелүүлэхэд чин үнэнч байдал, чин сэтгэл шаардагддаг бөгөөд бүх зүйлд нухацтай, хариуцлагатай хандах шаардлагатай байдаг; энэ нь л Бурханы хүслийг хангана. Бодит асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийж, хуумгай байж, хийсэн дүр үзүүлэх нь Бурханыг мэхэлж, Бурханаар тоглоом тохуу хийж байгаа явдал бөгөөд үүнээс ямар ч үр нөлөө гарахгүй нь тодорхой. Бурхан намайг үүргээ биелүүлэхдээ хуумгай байж, Өөрийг нь эсэргүүцэхийг харахыг хүсээгүй юм. Харин Өөрийнх нь даалгаварт үнэнчээр хандаж, үүргээ биелүүлэх хандлагаа залруулж, бүх бэрхшээлтэй бодитой байдлаар нүүр тулж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хэрхэн үр нөлөөтэй байх тухай бодоход илүү их цаг зарцуулна гэж найджээ; ингэж хэрэгжүүлэх нь л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг. Сайн мэдээний бүлгийн асуудлыг дахин хойш тавьж болохгүй гэдгийг би тэр мөчид ойлголоо. Нөхөрлөл хийж, сайн мэдээний бүлгийн хоцрогдсон үзэл санааг эргүүлнэ гэдэг амаргүй боловч би үүнээс дахин зайлсхийхийг хүссэнгүй. Дараа нь би сайн мэдээ түгээх асуудлууд буюу бусад газар дахь сайн мэдээ түгээх арга барилыг хэрхэн уян хатан байдлаар нэвтрүүлж, тэдний давуу талыг нэгтгэх тухай хариуцсан хүмүүс нь болох Жан ах, Жао ах хоёртой нэгд нэггүй хэлэлцэх боломж хайсан юм. Нөхөрлөлийн дараа Жан ах, Жао ах хоёр үүнийг баяртайгаар хүлээн зөвшөөрч, хэрхэн хэрэгжүүлэх талаар судална гэж хэллээ. Үүний дараа ах эгч нар сайн мэдээг түгээхдээ илүү гавшгай болсон бөгөөд үр нөлөө нь ч сайжирсан билээ.

Энэ асуудлыг туулснаар би үүргээ биелүүлж байхдаа хааш яаш байдаг гэдгээ жаахан ялган таних чадвартай болсон юм. Тэгээд махан биеэ зориуд хаяж, үнэнийг хэрэгжүүлэх, үүргээ үнэнчээр биелүүлэхэд анхаарч эхэллээ. Гэвч би хуумгай байдлынхаа мөн чанар, уг үндэс, ноцтой байдлын талаар төдийлөн мэдлэггүй хэвээр байв. Дараа нь Бурхан надад үргэлжлүүлэн сургамж авч, хуумгай байх асуудлыг шийдвэрлэх боломж олгохын тулд нэгэн орчныг бэлдсэн юм.

Хэсэг хугацааны дараа би сайн мэдээний бүлэг дэх зарим асуудлыг олж илрүүллээ. Тус ажлыг хариуцсан хүн болох Жан ах нэлээд биеэ тоосон зантай байв. Тэр ах дээрэнгүй үг, ааш авиртай байсан бөгөөд бусад ах эгчийн саналыг хүлээн зөвшөөрөх дургүй байлаа. Мөн өөртэй нь хамт ажилладаг Жао ахыг хянахуйц нөлөөтэй байв. Тэр хоёр сайн мэдээний ажлын бодит бэрхшээлийг шийдвэрлэхээр хамтдаа хэлэлцэж, эрж хайх чадваргүй байлаа. Жао ах бас маш хуучинсаг үзэлтэй бөгөөд сайн мэдээ түгээхдээ нэлээд их хоосон сургаалыг баримталдаг байсан юм. Энэ хоёр шалтгаан нь сайн мэдээний ажлын ахиц дэвшилд саад болж байв. Би асуудлыг нь шийдвэрлэхийн тулд тэр хоёртой тусгай нөхөрлөл хийсэн боловч олигтой өөрчлөлт гарсангүй. Дараа нь би тэр хоёрыг эв найртай хамтран ажиллуулах гэж хичээхээ болилоо; байгаагаар нь байлгахад л хангалттай байв. Бусдын саналыг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байдаг Жан ахын асуудлын тухайд гэвэл буулт хийе гэж шийдэх үе ч надад байлаа, аливааг зүгээр л ажиглах үе ч байлаа. Харин энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайсангүй. Хэдэн сарын өмнө Жао ах хоосон сургаалыг чанд мөрдсөн нь ажилд саад учруулсан юм. Энэ талаар нөхөрлөхөд минь ах хүлээн авсан боловч дараа нь ахыг зарим талаар хуучин сургаалтай зууралдаж, мугуйд хэвээр байгааг би олж илрүүллээ. Заримдаа би энэ тухай нь хэлж өгдөг байсан боловч ах өөрийгөө хамгаалахдаа гаргууд байв. Би сэтгэлдээ ингэж бодлоо: “Ахын үзэл бодлыг өөрчлөхөд маш их хүчин чармайлт шаардлагатай юм байна. Би зарим зарчмыг олж, ахад үнэндээ юу илэрсэн тухай өөртэй нь ярих хэрэгтэй юм байна. Бас үр дүнд хүрэхийн тулд, сайн мэдээ түгээх туршлагатай бусад ах эгчийг олж, ахтай хамт ярилцах ёстой байж магадгүй юм.” Би энэ асуудлыг шийдвэрлэхэд үүсэх хүндрэл бэрхшээлийн талаар бодоод, асуудлыг зөнд нь орхихоор шийдлээ. Жан ах, Жао ах хоёрын асуудал сайн мэдээний ажилд нөлөөлнө гэдгийг би ухаарсан боловч одоохондоо сайн мэдээний бүлэгт энэ даалгаврыг авч чадахуйц тэднээс дээр хүн байхгүй юм шиг санагдав. Тэдний үүргийн гүйцэтгэл бүхэлдээ үр нөлөөгүй биш, зүгээр л боломжийн байлаа. Дээд түвшний удирдагчид надад энэ талаар юм хэлээгүй цагт асуудалгүй байв. Үргэлж санаа зовоодог зүйл гэж бий, мөн хэзээ ч шийдвэрлэгдэх аргагүй асуудал гэж бас бий. Иймээс энэ хоёр ахын асуудалд яг хэрхэн хандах тухайд, би эрж хайхад илүү цаг зарцуулаагүй бөгөөд тэдний үүргийн гүйцэтгэл давуу талтай юу, сул талтай юу гэдгийг ч хэмжиж үзсэнгүй.

Удалгүй чуулган олон нийтийн санал асуулга явууллаа. Үүний үр дүн намайг маш их сэрдхийлгэв. Жан ах бусад хүний саналыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, дандаа дураараа аашилж, үргэлж эцсийн шийдвэрийг гаргах гэдэг, мөн бусад хүнд байнга ихэрхүү байдлаар сургамж айлдаж, харьцалт хийдэг гэдгийг олон ах эгч мэдээлсэн байлаа. Зарим ах эгч түүнтэй уулзахаас айдаг байв. Тэд Жан ахын зохицуулалтыг дурамжхан дагахаас өөр аргагүй байсан бөгөөд хязгаарлагдсан мэт санагдаж, сөрөг байдалтай амьдарч байв. Жан ах антихристийн замаар алхаж буйг баримтууд харуулсан юм. Жао ахын хувьд, буулт хийдэггүй, хоосон сургаалыг тууштай баримталдаг гэдгийг ах эгч нар мэдээлжээ. Тэрээр ах эгч нарыг зарчимд ороход нь ховорхон чиглүүлдэг байлаа. Мөн Жао ах сайн мэдээ түгээх явцад бусад ах эгч нараар ямар ч хэрэгцээгүй ажил маш их хийлгэдэг байв. Ах сүнсэнд нэвтэрдэггүй, мөн зарчмын талаар ойлголтгүй гэдгийг энэ бүхэн харуулжээ. Тэдний үйлдэл сайн мэдээний ажилд мэдэгдэхүйц саад тотгор, саатал үүсгэсэн юм. Тэд мөн ах эгч нарт олон хязгаарлалт, зовлон шаналал авчирчээ. Зарчмын дагуу Жан ах, Жао ах хоёрыг халах ёстой байв.

Хуумгай байж, бодитой ажил хийдэггүй маань сайн мэдээний ажилд хор хохирол учруулсан юм. Түүнчлэн ах эгч нарт олон бэрхшээл авчирчээ. Ингэж бодохоор би зүрх сэтгэлдээ асар их зэмлэл мэдэрсэн юм. Тэгээд энэ хариуцлагаас зайлсхийж чадахгүй гэдгээ мэдрээд, Бурханд ийнхүү залбирлаа: “Өө Бурхан минь! Би үүрэгтээ тоомсоргүй хандаж, хуумгай байж, байр суурийнхаа ерөөлд ташууран, бодитой ажил хийгээгүйнхээ улмаас өнөөдөр чуулганы ажилд ийм их хор хохирол учрууллаа. Би Танд өртэй, бас ах эгч нартаа харамсаж байна. Өө Бурхан минь! Би өөрийгөө илүү гүн гүнзгий мэдэж, Танд үнэхээр гэмшихийн тулд энэ асуудал дээр Таны шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх болно.”

Дараа нь би нөхөрлөлөөс ийнхүү уншсан юм: “Хэрвээ чи үүргээ аргацаан хийдэг, ов мэх сэддэг хүн бол Сатанд харьяалагддаг ов мэхтэй, шударга бус хүн гэдгийг чинь энэ нь харуулдаг” (Амийн хангалт— номлолуудын эмхэтгэл дэх “Зан чанарын өөрчлөлтийн таван үндсэн илрэл”). “Өөрийн үүргийг биелүүлэхэд хүн бүрд адилхан асуудал тулгардаг, энэ нь хааш яаш үйлдэх явдал юм. Хэн ч өөрсдийнх нь хянамгай байдлыг хүртэх эрхгүй юм шиг байдаг—хэрэв хэн нэгэн аль нэг хүнд ямар нэг зүйл хийж өгөөд үүнийгээ маш нухацтайгаар авч үздэг бол тухайн хүн нь тэр хүнийг маш их хүндэлдэг, өөрт нь маш их тусалж чадах, эсвэл асар их ач санах ёстой хүн байх учиртай, үгүй бол тэд үүнийг нухацтай авч үзэхгүй байх сан. "Ашиг" гэдэг үг хүн төрөлхтний уг чанарт томоор бичигддэг; хариуд нь ямар нэгэн ашиг хүртэх тохиолдолд л хүмүүс ямар нэгэн зүйлийг нухацтайгаар авч үздэг, хэрэв тэдэнд ашиггүй бол тэд үүнд хайхрамжгүй ханддаг. Энэ нь хүний уг чанар, мөн завхарсан хүн төрөлхтний шинж чанар юм. Бүх хүн өөрийгөө л боддог, иймээс бүх хүн хааш яаш ажиллаж, хариуцлагагүйгээр зүгээр аргацаан өнгөрүүлэхдээ баяртай байдаг. Хэрвээ хүн төрөлхтөн, үүргээ биелүүлэх нь Бурханд зориулсан зүйл бөгөөд үүнийг Бурханы төлөө нухацтай авч үзэх ёстой гэдгийг үнэхээр ойлговол арай илүү дээр байхсан. Хэрэв хүн төрөлхтөн үнэхээр Бурханаас айдаг зүрх сэтгэлтэй бол үүргээ гүйцэтгэж байхдаа хүмүүс хааш яаш хандахгүй байх байсан.” (Амийн хангалт—Номлолуудын эмхэтгэл дэх “Хүн завхарсан мөн чанараа мэдсэнээр л Бурханд итгэх итгэлийн зөв замд орж чадна”). Эдгээр нөхөрлөлтэй өөрийгөө харьцуулж, үйлдлээ эргэцүүлээд би асар их ичгүүр мэдэрлээ. Уг чанар маань нэн аминчхан, зальхай бөгөөд хийдэг бүхэн маань хувийн ашиг сонирхлоо хамгаалахын төлөө байдгийг би харсан юм. “Ашиггүй л бол хэзээ ч эрт бүү бос” хэмээх амьд үлдэх тухай хуулийг би амны уншлагаа болгожээ. Ашигтай зүйлийг хийх ёстой, ашиггүй зүйлийг хийх ёсгүй. Үүргээ биелүүлнэ гэдэг нь Бурханы хайрыг хариулах бус, Бурхантай наймаа хийх явдал байлаа. Би бага төлөөс төлөөд, их ерөөл хүртэх гэж үргэлж оролддог байсан тул хуумгай байж, Бурханыг мэхлэхээр оролдох эрсдэлд байсан юм. Жан ах, Жао ах хоёрын асуудалд хандахдаа би тэдэнд илэрсэн зүйл нь сайн мэдээний ажилд саад болно гэдгийг тодорхой мэдэж байсан атлаа хаанаас нь ч харахад тэд үүргээ биелүүлж байгаа гэдгийг харж, мөн тэднийг орлох илүү дээр хүн байхгүй гэж бодоод тэдэнтэй цөөн хэдэн удаа нөхөрлөхөөс илүү зүйл хийгээгүй бөгөөд асуудлыг шийдвэрлэхийн тулд үүнээс илүү төлөөс төлөх хүсэлгүй байсан гэдгээ эргэн саналаа. Би үүргээ биелүүлж байхдаа ердөө л бусад хүнд өөрийгөө сайн ажиллалаа гэж бодогдуулах юм уу дээд түвшний удирдагчид ямар ч томоохон асуудал олж чадахгүй байх үед сэтгэл ханадаг байсан бөгөөд Бурхан юу гэж бодож, үүнийг хэрхэн үзэж байгаа тухайд огт бодолцож үзээгүй юм. Би асуудлыг бүрэн шийдвэрлээгүй, мөн тэдний асуудлын эх сурвалж, мөн чанар юу болохыг олж тогтоох гэж ч оролдоогүй болохоор тэднийг солиход ийм урт удаан хугацаа орсон бөгөөд энэ нь сайн мэдээний ажилд ихээхэн саад тотгор болсон гэдгийг маш сайн мэдэж байлаа. Бурхан Өөрийнх нь хүслийг анхаарна гэж найдан ийм чухал үүрэг өгч, намайг дээш өргөсөн боловч би Бурханы хайрыг хариулах тухай бодохын оронд Сатаны боол шиг авирлаж, Бурханыг хуурч, мэхлэхээр оролдон, Бурханы ажилд сүйрэл авчирчээ. Надад өчүүхэн төдий ч хүн чанар байсангүй. Би үнэхээр жигшүүртэй, үзэн ядмаар байсан бөгөөд Бурханы өмнө амьдрахад үнэхээр тохирохгүй байж! Бурханы зөвт зан чанарт хүн халдашгүй; Бурхан миний үйлдлийг жигшихгүй байж яаж чадах билээ?

Дараа нь би Бурханы ийм үгийг уншлаа: “Тэд ямар санаа зорилготой байгаа, үүргээ биелүүлэхдээ хэр их хүчин чармайлт гаргаж байгаа тухайд Бурхан шинждэг, мөн харж чаддаг. Хүмүүс хийж байгаа зүйлдээ бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа зориулах нь амин чухал. Тэдний хамтын ажиллагаа ч бас чухал юм. Гүйцэлдүүлсэн үүрэг болон урьдын үйлдэлдээ ямар ч харуусалгүй байхаар чармайж, Бурханд ямар ч өргүй байдалд очихыг бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа өгөх гэдэг. Хэрэв өнөөдөр чи бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа өгөхгүй бол дараа нь юм буруугаар эргэж, үр дагавар гарах үед харамслаа ч хэтэрхий оройтсон байх бус уу? Чи үүрд өртэй болж, сэтгэлд чинь сэв сууна! Сэвтэй болно гэдэг нь хүмүүсийн үүргээ биелүүлэх үеийн гэм буруу юм. Үүргээ биелүүлэх үедээ хийх ёстой, хийх хэрэгтэй зүйлд бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа зориулахаар чармай. Хэрвээ чи үүргээ ердөө л хайнга биелүүлдэггүй, мөн ямар ч харуусалгүй байдаг бол энэ үед биелүүлсэн үүргийг чинь Бурхан санана. Бурханы санадаг зүйл бол сайн үйл юм. Тэгвэл ямар зүйлс санагддаггүй вэ? (Гэм буруу болон муу үйл санагддаггүй.) Тэдгээр нь гэм буруу юм. Яг одоо ийнхүү тодорхойлбол хүмүүс эдгээрийг муу үйл хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байж магад боловч энэ асуудлаар ноцтой үр дагавар гарч, сөрөг үр нөлөө учрах өдөр ирэхэд чи үүнийг зүгээр л зан авирын гэм буруу бус, муу үйл гэдгийг мэдрэх болно. Тийнхүү ухаарах үедээ, ‘Үүнийг эртхэн ойлгосон бол ийм зүйл болохгүй байх байсан юм! Хэрвээ би арай илүү бодолтой байж, арай илүү хүчин чармайлт гаргасан бол ийм зүйл болохгүй байсан юм’ гэж дотроо бодно. Зүрх сэтгэлээс чинь мөнхийн толбыг юу ч арилгахгүй. Хэрэв үүнээс мөнхийн өр үүсвэл чи асуудалд орно(Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ биелүүлэхдээ хайнга, хуумгай байх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ”). Бурханы үгийг тунгаан бодоод, сэтгэл минь ихэд хөдлөв. Тэгээд өөрийн зальхай, аминчхан уг чанарт хэрхэн хөтлөгдсөн, үүргээ биелүүлэхдээ төлөөс төлөхөөс үргэлж зайлсхийх гэж хэрхэн шударга бусаар оролдсон, мөн ашиглахад тохиромжгүй хариуцсан хүмүүсийг хэрхэн нэн даруй олж тогтоож, шинээр томилоогүй, үүнээс үүдэн сайн мэдээний ажилд саад учирч, ах эгч нар харанхуй, хязгаарлалт дунд амьдрахад хүрсэн маань бодогдлоо. Би Бурханы өмнө гэм бурууг үйлджээ. Хэрэв Бурханы цагаа олсон шүүлт, гэсгээлт ёрын муу алхмыг маань хориглоогүй бол цаашид би ямар ч ёрын муу үйл үйлдэх байсан юм билээ? Тэр мөчид би, энэ тухай бодох тусмаа улам бүр айлаа. Үүрэгтээ хуумгай хандах нь маш аюултай бөгөөд чуулганы ажилд хэдийд ч саад болж чадах байв! Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэхгүй, үүргээ биелүүлэхдээ хааш яаш байх юм бол Бурханд үнэнч болж хэзээ ч чадахгүй, завхарсан зан чанараасаа салж, Бурханаар авруулж бүр ч чадахгүй гэдгийг би хуумгай байдлын ноцтой үр дагаврыг харсныхаа дараа л ухаарсан юм. Тэр мөчид би үүргээ биелүүлэхдээ үнэнийг эрэлхийлж, үнэнч байдлыг олж авах шийдвэр, хүсэлтэй боллоо.

Үүний дараа бид Жан ах, Жао ах хоёрыг орлох илүү тохиромжтой хүмүүс олохын тулд зарчим ашиглалаа. Гэвч сайн мэдээний бүлэг дэх асуудал хэвээр үлдсэн тул би Бурханд ийнхүү залбирав: “Өө Бурхан минь! Сайн мэдээний бүлэгт шийдвэрлэгдээгүй асуудал одоо ч олон байна. Хэрэгжүүлэлтийн зарим сайн арга барилыг бүрэн биелүүлсэнгүй. Урьд нь би үнэнийг хайхдаа хайнга байснаас болж зарим асуудалтай өнөөг хүртэл зууралдсаар байна. Энэ удаад би эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг олж мэдэхийн тулд зохих ёсоор хайх ёстой. Өө Бурхан минь! Та намайг залж чиглүүлэх болтугай.” Үүний дараа би сайн мэдээний бүлгээс гүйцэтгэл сайтай зарим ах эгчийг олж, сайн мэдээ номлох замыг нарийвчлан хэлэлцлээ. Тэгээд их зүйл сурч авав. Дараа нь би хүн бүхэнтэй цуглаан хийж, үүргээ биелүүлэхэд маань гардаг асуудлуудын талаар нөхөрлөл хийхээр бэлтгэв. Тэр орой нь би материалуудыг уншиж байхдаа аливааг тунгааж, бэлтгэлээ яаж үр дүнтэй хийх вэ гэдгийг олж тогтоохоор хичээлээ. Тэгээд хэд хэдэн хэсэг дэх асуудлыг нэгтгэн дүгнэж, хариултыг олохоор Бурханы холбогдох үгийг харав. Талд нь орсны дараа цэгцлэх нарийн ширийн зүйл маш их үлдсэн гэдгийг ухаарсан бөгөөд аль хэдийн орой болсныг хараад бууж өгч, хуумгай байх бодол өөрийн эрхгүй дахин төрлөө: “Эдгээр асуудлын талаар мэдээлэл олоход маш их цаг хугацаа, хүчин чармайлт орно. Өө, цаг их оройтож—би ингэж их нарийн ширийн рүү нь орох хэрэггүй байх; ямартай ч ерөнхий чиглэлийг нь аль хэдийн олчихлоо, тэгэхээр ах эгч нар ойлгож чадна. Энэ хангалттай.” Гэхдээ зогсож, амрах тухай бодмогц зүрх сэтгэл минь тавгүйтэв. Тэр мөчид, Бурханы дараах үг бодогдлоо: “Чи лазагнаж, зүгээр л ёс төдий зүйл хийж, залхуурмаар санагдаж, өөртөө сатаарах боломж олгож, явж зугаацахыг хүсэх болгондоо сайтар бодох хэрэгтэй: Ингэж авирласнаар би итгэл даахуйц байна уу? Ингэх нь үүргээ биелүүлэхдээ зүрх сэтгэлээ зориулж байгаа хэрэг мөн үү? Ингэснээрээ би үнэнч бус байна уу? Ингэснээрээ би Бурханы тавьсан итгэл найдварыг биелүүлж чадахгүй байна уу? Ингэж өөрийгөө эргэцүүлэх хэрэгтэй. Тэгээд, ‘Би энэ асуудлыг нухацтай авч үзсэнгүй. Тухайн үед асуудал байгааг мэдэрсэн боловч ноцтой гэж үзэлгүй, хайхрамжгүйгээр хаацайлсан. Одоо энэ асуудал шийдэгдээгүй хэвээр л байна. Би ямархуу хүн юм бэ?’ гэж бодох хэрэгтэй. Чи асуудлыг олж тогтоон, өөрийгөө жаахан мэдэж авсан байх болно. Жаахан мэдчихээд л болих ёстой юу? Нүглээ улаймагцаа л боллоо юу? Чи гэмшиж, өөрчлөлт хийх ёстой!(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг байнга эргэцүүлснээр л чи урагшлах замтай болж чадна”). Би дахиад л хуумгай байна, мөн махан биеэ дагаж, дөт зам сонгохоор оролдож байна гэдгийг Бурханы үгийн шүүлт, гэсгээлт надад ухаарууллаа. Үүний зэрэгцээ би чухал асуудлыг олж тогтоон, оновчтой нөхөрлөл хийхгүй бол үр өгөөжид нөлөөлөх нь лавтай гэдгийг би зүрх сэтгэлдээ тодорхой мэдэж байсан юм. Оновчтой үр дүнд хүрэхийн тулд би махан биеийг хаях учиртай байв. Иймээс би хамгийн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудал болгоныг маш их бодож, жагсаалаа. Ингэхийн тулд нэлээд орой болтол суусан ч би зүрх сэтгэлдээ тууштай байсан юм. Маргааш нь бид оршин буй асуудлуудыг нөхөрлөхөөр цуглав. Шинэ зам болон арга хэмжээг ах эгч нар баттай хүлээн зөвшөөрлөө. Биднийг маш удаан хугацаанд будилуулсан асуудлууд шийдвэрлэгдэж, хүн бүр чөлөөлөгдсөнийг хараад би зүрх сэтгэлдээ асар их тайтгарал мэдэрсэн билээ. Үүний дараа бид шинэ зам, арга барилын дагуу хэрэгжүүлж эхэлсэн юм. Сайн мэдээний ажил аажмаар үр нөлөөтэй болж байсан бөгөөд би зүрх сэтгэлдээ Бурханд өөрийн эрхгүй талархлаа.

Би үүнийг туулсныхаа дараа Сатан намайг яг хэр гүн гүнзгий завхруулсныг үнэхээр мэдэрсэн юм. Би мөс чанар, эрүүл ухаанаа алдсан байжээ; хэдийгээр гаднаа аливааг орхин, өөрийгөө зарлагадах чадвартай, тэр ч бүү хэл тодорхой асуудлууд дээр төлөөс төлж чаддаг байсан ч, үнэн болон амийг олж аваагүй учраас завхарсан зан чанар минь миний дотор эрх мэдэлтэй хэвээр байлаа. Хувийн ашиг сонирхлоосоо бусдыг хайхардаггүй урвамтгай, овжин уг чанар маань намайг хором мөч тутамд залж чиглүүлж байж. Би юу ч хийлээ гэсэн өөрийнхөө төлөө л хийдэг байжээ. Мөн үүргээ биелүүлж байхдаа үргэлж шударга бус байж, Бурханыг мэхлэхээр оролдсон юм. Бүтээгдсэн зүйл Бурханы хайрыг хариулж, Түүний хүслийг анхаарах ёстой гэдгийг би өчүүхэн төдий ч ухаараагүй байлаа. Бурханы илчлэлийн ачаар би хэчнээн дорд, өөдгүйгээ, мөн хүнтэй өчүүхэн ч төсгүй гэдгээ харсан юм. Ялангуяа хуумгай байдлаасаа үүдэн Бурханы гэрийн ажилд учруулсан хор хөнөөлөө бодохоор би маш найдваргүй, Бурханыг маш их шархлуулахуйц байснаа мэдрэв. Бас өөрийгөө улам их үзэн ядсан бөгөөд завхарсан зан чанараасаа салж, Бурханаар авруулахыг улам ч их хүслээ. Бурхан намайг шүүж, гэсгээх улам их орчныг бэлдэх болтугай, ингэснээр би үүргээ биелүүлэх үедээ аль болох даруйхан Түүний зүрх сэтгэлийн дагуу байж чадах билээ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Аавдаа “хоригдсон” өдрүүд

Кианна, Украин 2020 оны зун. Тухайн үед Албина дүү бид хоёр Төгс Хүчит Бурханы Чуулганы “Зүүднээсээ сэрсэн нь” гэдэг видеог үзсэн юм. Тэр...

Хүлдэг хүлээсийг султгах нь

Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Та нар өөрсдийнхөө хувь заяаны төлөө Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхөөр зорих ёстой. Өөрөөр хэлбэл,...

Үүрэгт зэрэглэл байдаггүй

Карен, Филиппин Төгс Хүчит Бурханд итгэхээсээ өмнө би багш нартаа магтуулдаг, анхаарлын төвд орохыг үргэлж хүсдэг, бусдад өндрөөр үнэлүүлэх...

Leave a Reply