Үүрэг өөрчлөгдсөн нь намайг илчилсэн

2023-07-11

Америкийн Нэгдсэн Улс, Дэйзи

Би чуулганд видео хийдэг байсан боловч хийх юм бараг байгаагүй болохоор удирдагч намайг шинээр ирэгсдийг услах ажилд шилжүүлж, дараа нь ажлын шаардлагаас үүдэн намайг дахиад буцаан шилжүүлсэн юм. Хэдэн сарын дараа ажил маань гэнэтхэн удааширч, би усалгаа руу буцав. Дараа нь намайг дахиад л буцаан шилжүүлэхэд нэг эгч надад “Чи хэрэгтэй газар болгон руу нь явах юм аа!” гэсэн. Тухайн үедээ би үүнийг нэг их бодоогүй. Гэтэл сар хүрэхгүй хугацаанд видеоны ажил дахиад л багассан бөгөөд удахгүй олон хүн хэрэггүй болж, намайг буцаагаад шинээр ирэгсдийг услуулахаар явуулах вий гэж өөрийн эрхгүй санаа зовж эхэлсэн. Ингэж бодохоор хоолой зангирч байлаа. Би яагаад ямар ч хэрэггүй юм бэ? Ажил арай багасаж, арай цөөн хүн хэрэгтэй болонгуут хамгийн түрүүнд намайг шилжүүлэх юм. Би багтаа онц шаардлагагүй юм байна! Намайг үнэхээр дахиад шилжүүлбэл бусад хүн намайг юу гэж бодох бол? Яагаад намайг үргэлж ийш тийш нь явуулаад, бусдыг нь явуулдаггүй юм бол гэж тэд бодох болов уу? Би олигтой биш, чухал үүрэггүй болохоор тэгдэг гэж тэд бодох байх. Ингэж бодоод сэтгэл үнэхээр гонсойж, тийм нөхцөл байдалтай нүүр тулахыг хүсээгүй.

Дараа нь тохиолдсон зүйл намайг улам дор байдалд оруулсан. Нэг удаа бид нэг видеоны зарим асуудлыг ярилцаж, хүн болгон санаагаа нэмэрлэж, идэвхтэй ярилцаж байлаа. Харин би өчнөөн удаан бодоод ч ямар ч сайхан санаа орж ирэхгүй, хэлэх юм ч байгаагүй. Аргаа бараад дуугүй л байгаад байсан. Хүн болгон идэвхтэй оролцож байсан ч би л огт хувь нэмэр оруулаагүй. Би бүр байхгүй юм шиг санагдаж байсан. Тэгээд би ямар нэгэн юм хэлэх ёстой, өөрийгөө анзааруулахын тулд ямар нэгэн ухаалаг зүйл хэлэх ёстой гэж бодоод, үнэхээр тархиа гашилгаж, эцэст нь нэг санаа гаргаж дөнгөсөн боловч хэн ч надтай санал нийлээгүй. Би үхтлээ ичсэн. Маш ичмээр байсан, тэд намайг юу гэж бодсон бол? Би видеоны ажил хийгээгүй найман сар болсон болохоор мэргэжлийн ур чадвар, зарчмын талаарх ойлголт минь багаасаа явсан үеийнхээс дордож, бусдаас хавьгүй хол хоцорсон байв. Иймэрхүү ур чадварыг сайжруулахын тулд байнга суралцах ёстой бөгөөд бусад хүн энэ бүх хугацаанд видеоны ажил хийсэн. Тэдний ур чадвар, зарчмын ойлголт нь сайжирсаар байхад, би энд ч хэсэг байж, тэнд ч хэсэг байж, аль нэг газраа удаан хэрэгжүүлээгүй учраас ямар ч талбарт онцгой ур чадвартай болоогүй. Ажил багасангуут намайг л хамгийн түрүүнд шилжүүлдэг байв. Би байсан, байгаагүй тэд зүгээр л байдаг байсан. Ажлын ачааллын улмаас зааварлагч намайг шинээр ирэгсдийг услуулахаар хэзээ мөдгүй буцаагаад явуулж магадгүй гэж би бодож байлаа. Ингэж бодохоор сэтгэл үнэхээр гонсойж, өөрийн эрхгүй уйлж, “Надад яагаад ийм зүйл үргэлж тохиолддог юм бэ?” гэж бодогдсон юм. Багийн зарим хүн мэргэжлийн ур чадвартай, зарим нь чадамгай, нөгөө хэсэг нь туршлагатай, энэ үүргийг нэлээд удаан гүйцэтгэсэн, зарим нь үнэхээр үр дүнтэй… Тэд бүгд аль нэг талаараа бусдаас ялгардаг, гэтэл миний хэв чанар тэднийх шиг сайн биш, би тийм ч ур чадвартай биш, үргэлж тэднээс нэг алхмын хойно байдаг учраас ажлын ачаалал багасаж, цөөн хүн хэрэгтэй болох үед мэдээжийн хэрэг намайг хасдаг байв. Хэрвээ би тэдэн шиг маш сайн хэв чанартай, мэргэжлийн ур чадвартай байсан бол намайг цаг үргэлж шилжүүлэхгүй байх байсан, гэвч харамсалтай нь надад тийм ур чадвар байгаагүй. Яагаад би бусад шиг чадварлаг биш юм бэ? Ингэж бодох тусам улам л гунигтай санагдаж, Бурханыг буруу ойлгож эхэлсэн.

Дараа нь үүргээ гүйцэтгэж байсан ч гэсэн урам зориг төрөхгүй, бүх зүйл дээр хэвшмэл арга барилыг л дагаж, хийсэн зүйлдээ сэтгэл ханаж, илүү ихийг хийхийн тулд яаж илүү үр дүнтэй ажиллах талаар бодоогүй, тулгарсан асуудлаа шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийгээгүй. Багтаа хэр удаан байхыг мэдэхгүй болохоор юмыг тэр чигт нь орхидог байв. Тэр үед багийн удирдагчийг надтай ярихаар ирэх болгонд миний сэтгэл үнэхээр их түгшиж, миний үүргийг өөрчлөх талаар ярих гэж байж магадгүй гэж бодоод, зүгээр л нэг ердийн ажлын яриа гэдгийг нь мэдэх хүртлээ зүрх хурдан цохилдог байлаа. Ийм зүйл ахин дахин тохиолдож байсан нь өдөр бүрийг ядаргаатай болгож, би хангалттай унтаж байсан ч сүнслэг үйл ажиллагааны үеэр зүүрмэглэсээр, Бурханы үгээс мэдлэг ухаан олж авахгүй байлаа. Миний байдал буруу гэдгийг би мэдэж байсан болохоор Бурханы өмнө яаран очиж, залбирч, эрж хайж, асуудлаа эргэцүүлсэн. Хожим нь Бурханы үгийн нэг хэсгийг уншсан нь өөрийгөө ойлгоход минь тусалсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Та нарын биеэ авч явах зарчим юу вэ? Чи байр байдлынхаа дагуу биеэ авч явж, өөртөө тохирох байрыг олж, тэгээд гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэх ёстой; зөвхөн энэ л эрүүл ухаантай хүн юм. Жишээ татвал, тодорхой мэргэжлийн ур чадварт дадамгай, зарчмыг нь ойлгодог хүмүүс байдаг бөгөөд тэд тухайн талбарт тэр хариуцлагыг үүрч, эцсийн шалгалтыг хийх ёстой; санаа бодол, гүн ойлголтоор ханган, бусдад урам зориг оруулж, үүргээ илүү сайн биелүүлэхэд нь тусалдаг хүмүүс байдаг—тэгвэл тэд санаа бодлоо хэлэх хэрэгтэй. Хэрвээ чи өөрт тохирох байрыг олж, ах эгч нартайгаа эвтэй ажиллаж чадвал үүргээ биелүүлж байх бөгөөд байр байдлынхаа дагуу биеэ авч явж байх болно. Цөөн хэдэн санал бодлоо хэлэхээс хэтэрдэггүй боловч чи өөр зүйлээр хангахыг хүсэн, үүнийхээ төлөө маш их хичээж зүтгэсэн хэдий ч чадахгүй хэвээр байвал; мөн бусад хүмүүс тэр өөр зүйлсээр хангах үед чамд таагүй санагдаж, сонсохыг хүсдэггүй бөгөөд зүрх сэтгэл чинь хөндүүрлэж, хязгаарлагдаж, Бурханыг буруутгаж, Бурхан бол зөвт бус гэж хэлдэг бол—энэ нь амбиц юм. Ямар зан чанар хүнийг амбицтай болгодог вэ? Биеэ тоосон зан чанар амбицтай болгодог. Эдгээр байр байдал та нарт мэдээж хэдийд ч гарч ирж болох бөгөөд хэрэв та нар тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй, амийн оролтгүй, тэр талаар өөрчлөгдөж чадахгүй байвал үүргээ гүйцэтгэж буй мэргэшил, цэвэр байдлын түвшин доогуур байх болно, бас үр дүн нь тийм ч сайн байхгүй. Энэ нь үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа хэрэг биш бөгөөд Бурхан та нараас алдрыг олж аваагүй гэсэн үг юм. Бурхан хүн бүрд өөр өөр чадвар, билиг авьяас өгсөн. Зарим хүн хоёр юм уу гурван салбарт авьяастай байдаг, зарим нь нэг салбарт авьяастай байдаг байхад зарим нь ямар ч авьяасгүй байдаг. Хэрэв та нар эдгээр асуудалд зөв зүйтэй хандаж чаддаг бол эрүүл ухаантай байх болно. Эрүүл ухаантай хүмүүс байраа олж, тэр байрынхаа дагуу биеэ авч явж чаддаг бөгөөд үүргээ сайн гүйцэтгэдэг. Байраа хэзээ ч олж чадахгүй хүн бол үргэлж амбицтай байдаг хүн. Тэд үргэлж байр суурь, ашиг тусыг эрэлхийлдэг. Тэд байгаа зүйлдээ хэзээ ч сэтгэл ханадаггүй. Илүү их ашиг тус хүртэхийн тулд чадах чинээгээрээ ихийг авахыг хичээдэг; тэд үргэлж хэрээс хэтэрсэн хүслээ хангана гэж найддаг. Хэрэв тэдэнд билиг авьяас байгаа бөгөөд хэв чанар нь сайн бол өөрсдийгөө Бурханы нигүүлслийг илүү эдлэх ёстой, хэрээс хэтэрсэн хүсэлтэй байх нь алдаа биш гэж боддог. Ийм хүн эрүүл ухаантай юу? Үргэлж хэрээс хэтэрсэн хүсэлтэй байх нь ичгүүргүй хэрэг биш гэж үү? Мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс энэ нь ичгүүргүй хэрэг гэдгийг мэдэрч чадна. Үнэнийг ойлгодог хүмүүс ийм тэнэг зүйл хийдэггүй. Хэрэв чи Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ үнэнчээр биелүүлнэ гэж найддаг бол энэ нь хэрээс хэтэрсэн хүсэл биш юм. Энэ нь хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаанд нийцэж, Бурханыг баярлуулдаг. Хэрэв чи үүргээ сайн биелүүлэхийг үнэхээр хүсвэл эхлээд зөв байраа олоод, дараа нь бүх зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаараа чадах зүйлээ хийж, хамаг чадлаараа хичээх ёстой. Энэ нь хангалттай бөгөөд үүргээ ингэж гүйцэтгэх нь тодорхой хэмжээнд цэвэр байдаг. Жинхэнэ бүтээгдсэн зүйлийн хийх ёстой зүйл бол энэ(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим). Цадиггүй хүсэл минь ханаагүй учраас би сэтгэлээр унаж байсныг Бурханы үг надад харуулсан. Бусдад шүтэгдэж, үнэлэгдэхгүй, нөхцөл байдлаа өөрчилж чадахгүй байсан болохоор би Бурханыг буруу ойлгож, буруутгаж, Бурханы надад өгсөн зүйл хангалтгүй санагдаж байсан. Ажил удааширсан учраас миний үүрэг хоёр ч удаа өөрчлөгдөж, эргэж ирснээсээ хойш би сар хүрэхгүй хугацаанд гурав дахь удаагаа шилжиж магадгүй болсон. Ийм нөхцөл байдалд би багийнхаа хамгийн муу, онц шаардлагагүй хүн нь юм шиг, миний оршин тогтнол ямар ч үнэ цэнгүй юм шиг санагдаж, энэ бодит байдлыг хүлээж авч ер чадахгүй, маш их зовж байлаа. Ажил ярилцах үеэр би хэтэрхий муу харагдахгүйн тулд тархиа гашилгаж, үнэ цэнтэй, ухаалаг санаа гаргахыг хичээсэн ч миний санал үл ойшоогдож, надад маш ичгүүртэй санагдсан. Миний ур чадвар бусдынхаас хэчнээн хол хоцорсныг хараад би сэтгэлээр унаж, бухимдаж байв. Үүрэг минь байнга өөрчлөгдөөд байгаа учраас би ямар ч зүйлд ур чадваргүй, хаа явсан газраа хамгийн доор нь байдаг, хэзээ мөдгүй шилжиж магадгүй гэж боддог байв. Би өөрийгөө нууцхан бусадтай харьцуулж, тэд бүгдээрээ давуу талтай, тодорхой нэг талбарт гойд сайн, би бүх талаараа доогуур түвшнийх, бас бүх зүйлийг удаан хийдэг хөнөөлт сул талтай юм шиг санагдаж байлаа. Би ийм бодит байдалтай нүүр тулж чадалгүй, сайн хэв чанар өгсөнгүй гэж Бурханыг буруутгаж, сэтгэл хямарч, хэлмэгдсэн санагдаж, үүргээ гүйцэтгэхдээ урам зориггүй болсон. Гэвч үнэндээ Бурхан бүх хүнд өөр өөр авьяас, давуу тал, хэв чанар өгдөг. Бид өөр өөр үүрэг гүйцэтгэхээр тогтоогдсон, энэ бүгдийг Бурхан зохион байгуулдаг. Эрүүл ухаантай хүн дуулгавартай зүрх сэтгэлтэй байж, давуу талынхаа дагуу байраа эзэлж, өөрсдийгөө сайн ашигладаг. Гэтэл би огт дуулгавартай байгаагүй, хамгийн чухал биш хүн байхыг хүсээгүй. Бусдын зүрх сэтгэлд зай эзэлж, хүндлэл, бишрэлийг нь хүртэхээр эрэлхийлж, тэрийгээ авахгүй болохоороо назгайрсан. Надад эрүүл ухаан байгаагүй. Бурхан надад маш сайн хэв чанар өгөөгүй, гэхдээ надаас их юм ч шаардаагүй. Бурхан намайг зөв байраа олж, үүргээ гүйцэтгэхдээ бүхнээ зориулаасай л гэж хүссэн. Миний хувьд чадах зүйлээ л хийхэд хангалттай байсан. Гэтэл би маш биеэ тоосон, эрүүл ухаангүй байж. Би юунд ч сайн байгаагүй бөгөөд бодит байдалтай нүүр тулахыг хүсээгүй. Би гэнэтхэн л амжилтад хүрч, бусдын хүндлэлийг хүлээх цадиггүй санаархал өвөрлөсөн, үүний үр дүнд маш их эрч хүч зарцуулсан ч тэрүүндээ хэзээ ч хүрэлгүй, сөрөг болсон. Би өөрийгөө зовоож байжээ.

Сүүлд нь би ингэж бодлоо: Би яагаад үргэлж бусдын авьяас, давуу талд атаархдаг юм бол? Яагаад хүмүүсийн зүрх сэтгэлд зай эзлэхийг үргэлж хичээж, хоцрохыг хүсдэггүй юм бол? Үүний уг шалтгаан нь юу вэ? Эрж хайж байхдаа би Бурханы үгээс үүнийг олсон юм: “Антихристийн хувьд байр суурь, нэр хүнд бол тэдний амь, насан туршийн зорилго нь байдаг. Тэд хийж байгаа бүхэндээ хамгийн түрүүнд ‘Миний байр суурь яах бол? Бас миний нэр хүнд яах бол? Үүнийг хийгээд надад нэр хүнд ирэх болов уу? Хүмүүсийн сэтгэлд эзлэх байр суурийг минь өргөх болов уу?’ гэж боддог. Тэдний хамгийн түрүүнд боддог зүйл нь тэр бөгөөд антихристийн зан чанар, мөн чанартай гэдгийг нь хангалттай баталдаг; эс бөгөөс тэд эдгээр асуудлыг бодолцож үзэхгүй байх байсан. Антихристийн хувьд байр суурь, нэр хүнд бол зүгээр нэг нэмэлт шаардлага биш, тэргүйгээр байж чадахаар хамаагүй зүйл бүр ч биш гэж хэлж болно. Тэдгээр нь антихристүүдийн уг чанарын нэг хэсэг, яс цусанд нь байдаг, төрөлхийн зүйл юм. Антихристүүд байр суурь, нэр хүндтэй болох эсэх талаар хайхардаггүй биш; тэдний хандлага ийм биш. Тэгвэл тэдний хандлага ямар байдаг вэ? Байр суурь, нэр хүнд тэдний өдөр тутмын амьдрал, өдөр тутмын байдал, өдөр тутамдаа эрмэлзэж байдаг зүйлтэй нь нягт холбоотой байдаг. Тиймээс антихристүүдийн хувьд байр суурь, нэр хүнд бол тэдний амь юм. Тэд яаж ч амьдарч, ямар ч орчинд амьдарч, ямар ч ажил хийж, юуг ч эрэлхийлж, ямар ч зорилготой байсан, амьдралын чиглэл нь ямар ч байсан, энэ бүгд сайн нэр төртэй, дээгүүр байр суурьтай байхад төвлөрдөг. Тэгээд энэ зорилго өөрчлөгддөггүй; тэд ийм зүйлсийг хэзээ ч хойш тавьж чадахгүй. Энэ бол антихристүүдийн жинхэнэ нүүр царай, тэдний мөн чанар билээ… Ямар ч нэр хүнд, байр суурьгүй, хэн ч өөрийг нь биширч, хүндэтгэж, дагадаггүй гэж санагдвал тэд маш их бухимдаж, Бурханд итгэх утгагүй, ямар ч үнэ цэнгүй гэж боддог бөгөөд ‘Бурханд ингэж итгэх нь бүтэлгүйтэл үү? Ямар ч найдваргүй юу?’ гэж дотроо боддог. Тэд зүрх сэтгэлдээ ихэвчлэн иймэрхүү зүйл бодож, Бурханы гэрт яаж байр эзлэх, чуулганд яаж нэр хүнд өндөртэй болох талаар боддог, ингэснээр өөрсдийг нь юм ярихад хүмүүс сонсож, юм хийх үед нь дэмжиж, хаа явсан газарт нь өөрсдийг нь дагана; ингэснээр тэд чуулганд үг хэлэх эрхтэй, нэр хүндтэй болж, ашиг тус хүртэж, байр суурьтай болно—тэд үнэхээр ийм зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг. Эдгээр нь тийм хүмүүсийн эрэлхийлдэг зүйл юм(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). Антихристүүд нэр хүнд, байр суурийг үнэхээр нандигнадаг гэдгийг Бурхан илчилсэн. Тэд юу ч хийсэн бусдын дундах байр сууриа үргэлж бодож, нэр хүнд, байр суурийг өөрсдийн амь, эрэл хайгуулын бай болгодог. Тэд нэр хүндгүй, хүмүүсээр бишрүүлдэггүй бол аливааг огт сонирхохгүй болтлоо сэтгэлээр унадаг. Би яг л ингэж авирласан биш үү? Намайг нааш цааш нь шилжүүлэх үед ямар ч байр суурьгүй, аар саар, онц шаардлагагүй, илт чухал биш болсон юм шиг санагдсан учраас үнэхээр сэтгэлээр унасан. Асуудал ярилцах үед надад нэмэрлэх ямар ч үнэ цэнтэй санаа байгаагүй, миний гаргасан санааг хэн ч хүлээж аваагүй. Би багийнхаа хамгийн муу нь, хэн ч намайг хүндэлдэггүй юм шиг, амьдрал минь үнэ цэнгүй юм шиг санагдаж, сул дорой, сөрөг болж, Бурханыг буруу ойлгож, буруутгасан. Би нэр хүнд, байр суурийг амиа болгож, тэдгээрийг авахгүй бол назгайрч, урам зориггүй болж байв. Би эдгээр зүйлийг дэндүү их анхаарч байжээ. Яагаад үргэлж ийм зүйлээр хөөцөлддөгөө би эргэцүүлсэн. “Шилдэг нь бол”, “Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах алдрыг өөрөө олдог”, “Хүн үргэлж үеийнхнээсээ илүү байхаар чармайх ёстой” гэх мэт сатанлаг хорны нөлөөнд автсаны улмаас тэгдэг байж. Эдгээр нь амьдралын хамгийн зүй ёсны зорилго, эдгээрийг эрэлхийлэх нь тэмүүлэлтэй байна гэсэн үг гэж би бодож байв. Би сургуульдаа шаргуу суралцаж, дунд болон ахлах сургуульдаа бараг бүх шалгалтад ангийнхаа шилдэг нь байсан. Би үнэхээр алдартай, ангийнхан болон багш нартаа үргэлж магтуулдаг байсан. Ингэж амьдрах л үнэ цэнтэй амьдрал юм шиг санагдаж, чуулганд орж, үүрэг хүлээсний дараа тэрхүү сатанлаг хороор амьдарсан хэвээр, бусдын зүрх сэтгэл дэх байр сууриндаа үнэхээр анхаарч, үнэ цэнээ гайхуулж, хүмүүсээр бишрүүлэхийг үргэлж хичээж байв. Би багийн удирдагч, зааварлагч биш байсан ч бусад хүний сайшаадаг чухал хүн байх ёстой байлаа. Үүнийг авч чадахгүй, санаархал минь биелэхгүй болохоор Бурханы дээд эрхийн зохицуулалтад гомдоллож, сэтгэл дундуур болж, юм хэлж зүрхлээгүй ч зүрх сэтгэлдээ Бурханыг эсэргүүцэж, үүргээ гүйцэтгэхдээ назгайрч байв. Ийм сатанлаг хороор амьдарснаас болж би өөртөө гагцхүү зовлон, шаналал л авчирч, Бурханы эсрэг талд зогсож, Бурханд учирлаж, наймаацаж, тэр ч байтугай Түүний зөвт байдалд эргэлзэж, Түүнийг эсэргүүцсэн. Энэ байдлаараа бол би Бурханы зан чанарт халдаж, Бурхан намайг таягдан хаяна. Бурханы үгийг би бодлоо: “Хүмүүс амбицтай байж, хоосон мөрөөдөж, алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөж, эсвэл бусдаас ялгарах гэж эрж хайх ёсгүй. Түүнчлэн бусдаас илүү давуу агуу хүн юм уу супер хүн байж, бусдаар өөрийгөө шүтүүлэхээр оролдох ёсгүй. Энэ бол завхарсан хүн төрөлхтний хүсэл, Сатаны зам; Бурхан ийм хүмүүсийг авардаггүй. Хэрэв хүн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг тасралтгүй эрэлхийлж, гэмшихээс татгалзсаар байвал тэднийг засаж залруулах ямар ч аргагүй бөгөөд таягдан хаягдах гэсэн нэг л үр дүн бий(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай). Эдгээр үр дагавар нь ямар ноцтой болохыг би өмнө нь огт ухаараагүй байв. Би антихрист шиг асар их ёрын мууг үйлдэж, чуулганы ажилд саад хийхгүй, сайндаа л бусдаар бишрүүлж чадахгүй болохоороо сөрөг болж, гонсойсон гэж л бодсон. Гэхдээ би дараа нь тийм биш гэдгийг ойлгосон. Гаднаас нь харахад би ямар ч муухай юм хийгээгүй боловч Бурханы бүрдүүлсэн нөхцөл байдалд сэтгэл дундуур байж, үргэлж гомдоллож, зүрх сэтгэлдээ Бурханы эсрэг явж, Бурханыг эсэргүүцэж байж! Бурхан над шиг хүнийг аварч яаж болох юм бэ? Би өмнө нь хамт ажиллаж байсан нэг эгчийг бодлоо. Тэр эгч эхэндээ үүргээ гүйцэтгэхдээ урам зоригтой байж, удирдагчаар сонгогдсон ч сүүлд нь халагдаж, нэр хүнд, байр сууриа алдсан. Тэр бусдын бишрэлийг хүртэж чадахгүй байсан учраас байнга сөрөг болж, эцэст нь Бурханыг хаяж явсан. Хэрвээ хүмүүс үргэлж нэр хүнд, байр суурийн араас хөөцөлддөг бол санаархал нь биелэхгүй үед сөрөг болж, Бурханыг буруу ойлгож, буруутгаж, Бурхантай тэмцэлдэж, тэр ч байтугай Түүнийг хаядаг. Энэ үед би аюултай байдалд байгаагаа ухаарч, Бурханыг эсэргүүцээд байхыг хүсээгүй, нэр хүнд, байр суурийн хязгаарлалтаас ангижрахыг хүссэн.

Би сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан юм. “Хүмүүсээс үүргээ сайн биелүүлэхийг шаардахдаа Бурхан хүмүүсээс тодорхой тооны ажил үүргийг дуусгах юм уу ямар нэг агуу үйл хэргийг гүйцэлдүүлэх, эсвэл ямар нэг том ажил хийхийг хүсдэггүй. Бурханы хүсдэг зүйл бол хүмүүс чадах бүхнээ бодитой байдлаар хийж, Бурханы үгийн дагуу амьдрах явдал юм. Чи агуу, хүндтэй хүн байх нь Бурханд хэрэггүй, бас ямар нэг гайхамшиг үзүүлэх ч хэрэггүй, чамаас ямар нэгэн таатай гэнэтийн зүйл харахыг ч Тэр хүсдэггүй. Түүнд иймэрхүү зүйлс хэрэггүй. Бурханы үгийн дагуу тууштай хэрэгжүүлэх чинь л Бурханд хэрэгтэй. Чи Бурханы үгийг сонсох үедээ ойлгосноо хий, ухаарснаа хэрэгжүүл, сонссоноо сэтгэлдээ сана, дараа нь хэрэгжүүлэх цаг нь болоход Бурханы үгийн дагуу хэрэгжүүл, тэгснээр Бурханы үг чиний амь, бодит байдал, амьдран харуулдаг зүйл болж магадгүй. Тийнхүү Бурхан сэтгэл хангалуун болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай). “Хэрвээ Бурхан чамайг мунхаг болгосон бол мунхаглалд чинь утга учир бий; Бурхан чамайг ухаантай болгосон бол ухаалаг байдалд чинь утга учир бий. Бурхан чамд ямар ч мэргэжлийн ур чадвар өгсөн, давуу тал чинь юу ч бай, IQ чинь хэчнээн ч өндөр бай, Бурханы хувьд бүгд зорилготой байдаг. Энэ бүх зүйлийг Бурхан урьдчилан тогтоосон. Амьдралдаа гүйцэтгэх үүрэг ролийг чинь, биелүүлэх үүргийг чинь Бурхан аль эрт тогтоосон. Бусад хүн өөрсдөд нь байхгүй мэргэжлийн ур чадварыг эзэмшсэнийг хараад зарим хүн сэтгэл дундуур байдаг. Тэд улам ихийг сурч, илүү ихийг үзэж, илүү махран зүтгэснээр байдлыг өөрчлөхийг хүсдэг. Гэхдээ тэдний махран зүтгээд хүрч чадах зүйл хязгаартай бөгөөд тэд авьяас билиг, мэргэжлийн ур чадвартай хүмүүсээс илүү гарч чадахгүй. Чи хэчнээн их тэмцлээ ч нэмэргүй. Чамайг ямар байхыг Бурхан тогтоосон, хэн ч үүнийг өөрчлөх гээд юу ч хийж чадахгүй. Чи юунд сайн байна, түүндээ хичээл чармайлт гаргах ёстой. Ямар үүрэгт тохирч байна, тэр үүргээ гүйцэтгэх ёстой. Ур чадвараас чинь давсан талбарт өөрийгөө хүчлэх гэж бүү зүтгэ, бусдад битгий атаарх. Хүн бүрд өөрийн гэсэн үүрэг бий. Өөрийгөө бүх юмыг сайн хийж чадна, эсвэл бусдаас илүү төгс, илүү сайн гэж бүү бод. Бусдыг орлож, өөрийгөө харуулахыг үргэлж хүснэ гэдэг бол завхарсан зан чанар юм. Өөрсдийгөө юуг ч сайн хийж чадахгүй, ямар ч ур чадваргүй гэж боддог хүмүүс байдаг. Хэрвээ тийм бол чи зүгээр л ул суурьтай сонсож, дуулгавартай дагадаг хүн байх ёстой. Чадах зүйлээ хий, тэрийгээ хамаг чадлаараа сайн хий. Тэгэхэд л хангалттай. Бурхан сэтгэл хангалуун байх болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим). Бурханы үгээс миний ойлгосноор бол Бурхан биднийг агуу хүмүүс болоосой гэж хүсдэггүй. Биднийг ул суурьтай байж, байх ёстой байрандаа нийцүүлэн үйлдэж, үүргээ гүйцэтгэж, Бурханы үгийг хэрэгжүүлж, дуулгавартай бүтээгдсэн зүйл байхад анхаараасай гэж найддаг. Бид ямар ч хэв чанар, мэргэжлийн чадвартай бай, энэ нь Бурханы дээд эрхийн зохицуулалтаас болдог. Би хүлээж авч, захирагдаж сурч, надад Бурханы өгсөн бүхнийг давуу тал дээрээ үндэслэн сайн ашиглаж, чадах бүхнээ хийх ёстой. Миний ур чадвар бусдынх шиг сайн биш ч ажил хийх чадваргүй биш. Чуулган надаар энэ үүргийг гүйцэтгүүлэхээр зохицуулсан тул би бүхнээ тууштай зориулж, чадах бүхнээ хийх ёстой байсан. Ажил ярилцах үед би ойлгосон зүйлийнхээ талаар л ярих хэрэгтэй. Нэвт харж чадахгүй, зарчмыг мэдэхгүй байвал би эрж хайж, бусадтай нөхөрлөж, тэдний санааг сонсож, давуу талаас нь суралцаж, сул талаа нөхөх хэрэгтэй. Ингэж бодоод зүрх сэтгэл минь цэлмэж, хэрэгжүүлэх зам, зүг чигтэй болсон. Шилжих нь ичгүүртэй зүйл гэж би боддог байлаа. Ийм зүйл тохиолдох үед, энэ нь хамгийн муу гэдгийг минь баталж байгаа юм шиг санагдаж байсан учраас үүнд зөв хандаж чаддаггүй байсан. Үүнийг одоо бодоход миний үзэл бодол асуудалтай байж. Бурхан хүн болгонд өөр өөр авьяас, давуу тал, хэв чанар өгдөг, хүн болгонд өөр өөр шаардлага тавьдаг. Миний ур чадвар тийм ч сайн байгаагүй нь үнэн, тиймээс багт нэг их ажил байхгүй үед чуулган давуу талд минь үндэслэж миний үүргийг тохируулсан. Тэгэх нь зарчимд нийцэлтэй, чуулганы ажилд үр ашигтай байсан. Түүнчлэн, Бурхан хүнийг хэмжихдээ зөвхөн ажлыг сайн хийж чадах эсэхэд нь үндэслэдэггүй, харин үнэнийг эрэлхийлж, Бурханд үнэхээр дуулгавартай байж, үүрэгтээ чин сэтгэлээ зориулдаг эсэхэд үндэслэдэг. Ингэж бодоод зүрх сэтгэл цэлмэж, үүрэг минь өөрчлөгдсөнд хязгаарлагдахаа больж, яг юуг эрэлхийлэхээ бас мэддэг болсон. Би Бурханд залбирч, “Өө Бурхан минь, намайг гэгээрүүлж, Таны хүслийг ойлгоход тусалсанд баярлалаа. Би хэзээ шилжихээ мэдэхгүй байгаа ч Таны зохицуулалтад захирагдахад бэлэн байна. Би хаана ч үүргээ гүйцэтгэсэн бай, бүхнээ зориулж, Таныг сэтгэл хангалуун байлгахыг л хүсэж байна. Намайг залж чиглүүлээч!” гэсэн.

Үзэл бодлоо өөрчилсний дараа үүргээ гүйцэтгэдэг байдал минь ч бас өөрчлөгдсөн. Би өөрийгөө бусадтай адилгүй, хэзээ мөдгүй явж магадгүй багийн түр гишүүн төдий гэж үргэлж бодож, би хамгийн доод түвшний, хаана ч харьяалагддаггүй юм шиг санагдаж, Бурханыг буруу ойлгож, Бурханаас хөндийрсөн санагдаж, үүргээ гүйцэтгэхдээ бүхнээ зориулдаггүй байсан. Харин надад одоо тэгж санагдахаа больсон. Үүргээ хаана, хэр удаан гүйцэтгэх нь хамаагүй, Бурханы сайн хүсэл ард нь байдаг учраас би дуулгавартай байж сурах ёстой. Хожим нь явах ёстой болсон ч гэсэн, би одоо видео хийж байгаа, мөн өдөр бүр чадах бүхнээ хийж, үүрэгтээ, туулж буй нөхцөл байдал болгондоо зүрх сэтгэлээ зориулах ёстой байлаа. Би үүргээ гүйцэтгэхдээ үргэлж Бурханд залбирч, илүү үр дүнтэй болоход минь залж чиглүүлээч гэж гуйдаг байв. Мөн асуудлаа хурдан нэгтгэн дүгнэж, засаж залруулахын тулд ажилд минь ямар асуудал байгааг бодож үзсэн. Ойлгохгүй зарчимтай тулгарвал би бусадтай нөхөрлөдөг, ийм маягаар үүргээ гүйцэтгээд сэтгэл амарч, Бурханд илүү ойр байгаагаа мэдэрдэг.

Би цуглаан дээр сэтгэлийг минь үнэхээр хөдөлгөсөн Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өөрсдийнх нь хувь заяаг шийддэг Бурханы зохицуулалт болон дээд эрхийн хариуд хүмүүс юу хийх ёстой вэ? (Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдах.) Юун түрүүнд, Бүтээгч яагаад ийм хувь заяа, орчныг чамд зориулан зохицуулсан, яагаад чамайг зарим зүйлтэй учруулж, туулуулсан, яагаад чиний хувь заяа ийм байгааг чи эрж хайх ёстой. Үүнээс чи өөрийнхөө хэрэгцээг болон Бурханы дээд эрх, зохицуулалтыг ойлгох ёстой. Эдгээр зүйлийг ойлгож, мэдсэнийхээ дараа чи хувь заяагаа эсэргүүцэх, энэ талаар өөрийн сонголтыг хийх, татгалзах, зөрчилдөх, зайлсхийх ёсгүй. Мэдээж чи бас Бурхантай наймаацах гэж оролдох ёсгүй. Үүний оронд чи захирагдах ёстой. Чи яагаад захирагдах ёстой вэ? Учир нь чи хувь заяагаа зохион байгуулж чадахгүй, хувь заяагаа захирч чадахгүй. Чиний хувь заяаг Бурхан шийддэг. Чи бол бүтээгдсэн зүйл, хувь заяаныхаа өмнө чи идэвхгүй, чамд сонголт байхгүй. Чиний хийх ёстой цорын ганц зүйл бол захирагдах. Чи хувь заяаныхаа талаар өөрийнхөө сонголтыг хийх юм уу үүнээс зайлсхийх ёсгүй, Бурхантай наймаацах ёсгүй, Бурхантай зөрчилдөх юм уу гомдоллох ёсгүй. Мэдээж чи ‘Бурханы надад зохицуулсан хувь заяа муу юм. Энэ нь зовлонтой бөгөөд бусдын хувь заяанаас ч дор байна’ гэх юм уу ‘Би хувь заяа муутай, ямар ч аз жаргал, ерөөл эдлэх эрхгүй. Бурхан надад зориулж аливааг муугаар зохицуулсан’ гэх мэт юм хэлж болохгүй. Ийм үг бол шүүлт бөгөөд эдгээрийг хэлснээр чи эрх мэдлээ хэтрүүлж байна. Эдгээр нь бүтээгдсэн зүйлийн хэлэх ёстой үг биш, бүтээгдсэн зүйлд байх ёстой үзэл бодол, хандлага биш. Оронд нь чи хувь заяаны талаарх эдгээр янз бүрийн худал ойлголт, тодорхойлолт, үзэл бодол, ойлголтыг орхих ёстой. Үүний зэрэгцээ чи Бурханы чамд зориулан зохицуулсан хувь заяаны нэг хэсэг болон тохиолдох бүх зүйлд захирагдахын тулд зөв хандлага, байр суурийг баримталж чаддаг байх ёстой. Чи эсэргүүцэх ёсгүй, мөн мэдээж сэтгэлээр унаж, Тэнгэр шударга бус байна, Бурхан чиний хувьд юмыг муугаар зохицуулсан, чамд хамгийн сайныг өгөөгүй гэж гомдоллох ёсгүй. Бүтээгдсэн зүйлс хувь заяагаа сонгох эрхгүй. Бурхан чамд ийм төрлийн үүрэг даалгавар өгөөгүй бөгөөд энэ эрхийг чамд хайрлаагүй. Тиймээс чи сонголт хийж, Бурханд учирлаж, эсвэл Бурханд нэмэлт хүсэлт тавих ёсгүй. Чи ямар ч байсан Бурханы зохицуулалтыг дагаж, нүүр тулах ёстой. Бурханы зохицуулсан юм бүхэнтэй нүүр тулж, тэдгээрийг туулж, үнэлэхийг хичээх хэрэгтэй. Чи Бурханы зохицуулалтаар дамжуулан өөрийн туулах ёстой бүх зүйлд бүрэн захирагдах ёстой. Бурханы чамд зориулж зохицуулсан хувь заяаг дагах ёстой. Чи ямар нэг зүйлд дургүй байсан ч гэсэн, эсвэл үүнээс болж зовж байсан ч, энэ нь бахархал, нэр хүндийг чинь заналхийлж, дарангуйлж байсан ч энэ нь чиний туулах ёстой зүйл, чамд зориулж Бурханы зохион байгуулж, зохицуулсан зүйл мөн л бол үүнд захирагдах ёстой бөгөөд чамд энэ тал дээр ямар ч сонголт байхгүй. Бурхан хүмүүсийн хувь заяаг зохицуулж, захирдаг учраас тэдгээрийг Бурхантай хэлэлцэж болохгүй. Тиймээс хүмүүс ухаантай, хэвийн хүн чанарын эрүүл ухаантай бол хувь заяа нь муу байна, энэ тэр зүйл өөрсдийнх нь хувьд сайн биш байна гэж гомдоллох ёсгүй. Тэд хувь заяа нь муу гэж бодсоноосоо болоод л өөрсдийн үүрэг, амьдрал, Бурханд итгэхдээ дагадаг зам, Бурханы зохицуулсан нөхцөл байдал, өөрсдөд нь тавьсан Бурханы шаардлагад сэтгэлээр унасан байдлаар хандах ёсгүй(Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай. Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (2)). Бурханы үгийг тунгаан бодоод би Бурханы дээд эрхийн зохицуулалтад яаж хандахыг илүү тодорхой олж харсан. Бид бүхний хувь заяа Бурханы гарт байдаг. Хүн ямар айлд төрөх, ямар боловсролтой болох, авьяас, давуу тал, хэзээ чуулганд ирж, үүрэг хүлээж авах, ямар үүрэг гүйцэтгэх гээд бүгдийг нь Бурхан зохицуулдаг, тэдгээрийн цаана Бурханы сайн хүсэл байдаг. Өмнө нь би намайг яагаад үргэлж шилжүүлээд байгааг огт ойлгодоггүй байсан ч сайтар бодож үзээд ингэх нь надад үнэхээр хэрэгтэй байсныг ойлгосон. Ийм туршлага байгаагүй бол нэр хүнд, байр суурийг ямар их хүсдэг байснаа би олж харахгүй, өөрийгөө жаахан өөрчлөгдсөн гэж бодсоор, Сатаны гүн ухаан миний дотор ямар гүн шингэснийг мэдэхгүй, үүнээс болж хэвийн хүний эрүүл ухаанаа алдаж, Бурханыг эсэргүүцдэг болсноо мэдэхгүй, тийм зүйл эрэлхийлсээр байвал таягдан хаягдана гэдгээ ойлгохгүй байх байсан. Үүнийг туулаад би нэр хүнд, байр суурь эрэлхийлдэг ташаа үзэл бодлоо бага зэрэг ойлгож авч, энэ бол зөв зам биш, хүмүүсийг завхруулж, хорлодог Сатаны арга зам гэдгийг ухаарсан. Мөн би өөрийн хэв чанарт зөвөөр хандаж, Бурханы зохицуулалтыг хүлээж авч, дуулгавартай дагаж, байрандаа зогсож чаддаг, эрүүл ухаантай бүтээгдсэн зүйл байх ёстойгоо мэдэж авсан. Ирээдүйд би шилжсэн ч бай, ямар ч үүрэг гүйцэтгэсэн бай, Бурханы дээд эрхийн зохицуулалтад захирагдаж, Бурханы хүслийг эрж хайж, надад зориулан Бурханы зохицуулсан нөхцөл байдал болгонд зохицож, туулж, мэдэрч, ямар нэгэн зүйлийг олж авахыг эрмэлзэж, түүгээр дамжуулан өөрийгөө мэдэж авах хэрэгтэй.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Энэ л үнэхээр сайн хүн мөн

Mорань, Шандунь муж Хүүхэд ахуй цагаасаа би, хүмүүс намайг хэрхэн харж, үнэлж байгаад асар их ач холбогдол өгдөг байв. Ямар нэг юм...

Өвчний зовлон зүдүүр

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний үйл хэрэг далайн эргийн элсэн ширхгээс ч олон бөгөөд Миний мэргэн ухаан Соломоны үр удмаас ч...