Өрсөлдөөн нь зовлонг төрүүлдэг

2023-03-09

Шинь И, Хятад

2021 оны 4-р сард чуулганаас Чэнь Ши бид хоёрыг усалгааны ажлыг хамт хийлгэхээр зохицуулав. Энэ мэдээг сонсоод би бага зэрэг сандарч, Чэнь Ши чадварлаг, үнэнийг тодорхой нөхөрлөдөг болохоор жаахан дадлага хийгээд л надаас илүү гарах вий гэж айж байлаа. Өмнө нь би Чэнь Шигийн ажлыг хянаж байсан болохоор надаас илүү ажиллавал би яаж нүүрээ харуулах юм бэ? Удирдагч Чэнь Шид маш их тусламж, дэмжлэг үзүүлж, зарим чухал ажил даалгаж байсныг би сүүлд анзаараад, удирдагч түүнийг хөгжүүлэхийг хүсэж байна гэдгийг ойлгосон. Би үнэхээр урам хугарч, Чэнь Шигийн эсрэг битүүхэн тэмцэж, өөрөөсөө илүү гаргахгүйн тулд шаргуу ажиллахыг хүсэж, цуглаан дээр бусадтай нөхөрлөхөд өөрийгөө зориулж, ах эгч нарын ажилд тулгамдаж буй асуудлын талаар олж мэдэж, шийдвэрлэхийг хичээсэн. Би ажлын хэлэлцүүлэг дээр идэвхтэй ярьж, бусад нь ихэнхдээ надтай санал нэгддэг байлаа. Манай усалгааны ажил хэсэг хугацааны дараа үр дүнгээ өгч эхэллээ. Би өөртөө маш их сэтгэл ханаж, үнэхээр амжилтад хүрсэн мэт санагдсан. Чэнь Ши ийм ажил хийж байгаагүй учраас эхэндээ юмыг сайн ойлгож чадахгүй, хэцүү байсан. Би түүнд ажилтайгаа хурдан танилцаж, зарчмыг сурахад нь туслах ёстой гэдгээ мэдэж байсан ч надаас давах вий гэж айсандаа нарийн ширийнийг нь хэлэлгүйгээр товчхон, энгийн тоймыг л хэлж байсан. Үүргээ биелүүлэхэд нь бэрхшээл тулгарснаас болж түүний байдал муу байгааг хараад би битүүхэн баярлаж, түүнээс ч илүү чадвартай гэдгээ мэдэрсэн. Хэсэг хугацааны дараа Чэнь Ши ажилтайгаа аажмаар танилцаж, үүрэгтээ тодорхой үр дүнд хүрлээ. Ах, эгч нарын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх Чэнь Шигийн нөхөрлөлийг би олонтаа сонссон бөгөөд нөхөрлөл нь үнэхээр бодитой, ойлгомжтой санагдсан тул би түгшиж, Чэнь Ши надаас илүү хэв чанартай болж таарлаа, хэрэв энэ хэвээр үргэлжилбэл үүргээ улам илүү сайн гүйцэтгэж, бусад хүмүүс хэзээ нэгэн цагт Чэнь Шиг хүндлэх нь гарцаагүй. Тэр нь Чэнь Шиг надаас илүү харагдуулах биш үү гээд, улам л аюул заналхийлж байгааг мэдэрсэн. Бид бусадтай цуглаан хийх бүрд би түүний нөхөрлөлийг ажиглаж, нөхөрлөл нь гэгээрэлтэй байгааг анзаарвал түүнээс илүү сайн нөхөрлөх арга замыг бодож олохоор хичээдэг байв. Нэгэн удаа нэг эгч биеэ тоосон зангаасаа болоод бусадтай сайн хамтран ажиллаж чадаагүйгээс ажилд нь сөргөөр нөлөөлж байв. Би түүний асуудлын үндэс нь юу болох, Бурханы үгийн ямар хэсгийг ашиглах, нөхөрлөлдөө өөрийн туршлагыг хэрхэн нэгтгэх талаар тархиа гашилгаж байлаа. Гэвч миний сэтгэхүйн байдал буруу байсан тул би тайван бодож чадалгүй, эцэст нь ямар нэгэн өнгөц ойлголтын талаар нөхөрлөхөөс өөр аргагүй болж, эгчийн байдал шийдвэрлэгдээгүй юм. Гэвч Чэнь Ши Бурханы үг болон өөрийн туршлагыг хослуулан нөхөрлөсөнд тэр эгч үүнийг таньж мэдээд, өөрийн байдлыг эргүүлэхэд бэлэн болсон. Үүнийг хараад сэтгэл гонсойж, Бурхан яагаад намайг биш, Чэнь Шиг гэгээрүүлсэн юм бэ? Чэнь Ши анхаарлын төвд орсон болохоор бусад нь түүнийг надаас илүү гэж бодох биш үү гэж бодоод, дараагийн удаа хэн нэгэнд асуудал тулгарах үед өөрийгөө заавал сайнаар харуулна даа гэж шийдсэн, ингэвэл асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөж чадна гэдгийг минь хүн бүр харах байсан юм. Хожим нь нэг эгч харьцалт туулсныхаа дараа бусдад яаж шүүмжлэлтэй хандаж байснаа ярилаа. Би ч бас адилхан зүйлийг туулсан болохоор энэ удаа сайн нөхөрлөж чадна гэж бодож байсан ч намайг ам нээж амжихаас өмнө Чэнь Ши нөхөрлөж эхэлсэн бөгөөд үнэхээр тодорхой ярьж, өөрийн бодит туршлагатай холбож, яг миний хэлэх гэж байсан үгийг хэлчихсэн. Би өөрийнхөө ойлголтыг энгийнээр тайлбарлахаас өөр арга байсангүй. Чэнь Ши цуглааны дараа үнэхээр сайхан ааштай байгааг анзаараад би улам их атаархаж, түүнийг хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Тэр орой би орондоо ороод огтхон ч унтаж чадалгүй, Чэнь Шигийн нөхөрлөл бусдад ямар их таалагдсныг бодоод үнэхээр сэтгэлээр унаж, хэзээ ч түүнээс давж чадахгүй юм шиг санагдсан. Тэр үед би миний байдал тийм ч сайн биш байгааг мэдсэн бөгөөд Бурханд залбиран, намайг гэгээрүүлж, өөрийгөө таньж мэдэхэд минь залж чиглүүлэхийг гуйлаа.

Дараа нь нэгэн цуглаан дээр би Бурханы энэ үгийг уншив: “Алдар нэр, ашиг хонжоонд шунах нь Сатаны ёрын муу уг чанартай хүмүүсийн онцгой зан авир юм. Хэн ч үүнээс ангид биш. Бүх завхарсан хүн төрөлхтөн алдар нэр, байр суурийн төлөө амьдардаг бөгөөд бүх хүн ямар ч хамаагүй үнээр алдар нэр, байр суурийн төлөө тэмцэнэ. Сатаны эрх мэдэл дор амьдардаг бүх хүн ийм байдаг. Тиймээс үнэнийг хүлээн авдаггүй, ойлгодоггүй, зарчмын дагуу үйлдэж чаддаггүй хүн бол сатанлаг зан чанар дунд амьдардаг хүн юм. Сатанлаг зан чанар чиний бодол санааг захирч, зан авирыг чинь хянах болсон; Сатан чамайг бүрэн хянаж, хүлсэн бөгөөд хэрвээ чи үнэнийг хүлээн авч, Сатаныг хаяхгүй бол зугтаж чадахгүй. … Хүн бүрийг давж гарч, юм бүхнийг бусдаас илүү сайн хийж, бүх талаар бусдаас онцгойрох гэж үргэлж бүү бод. Тэр нь ямар төрлийн зан чанар вэ? (Биеэ тоосон зан чанар.) Хүмүүс үргэлж биеэ тоосон зан чанартай байдаг бөгөөд үнэнийг олж авахаар чармайж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүслээ ч гэсэн тэгж чаддаггүй. Тэд биеэ тоосон зан чанарт захирагддаг болохоор төөрөлдөхдөө амархан байда… Чи ийм зан чанартай байх үедээ бусдыг доош дарахаар үргэлж хичээж, тэднээс илүүрхэх гэж байнга оролдож, үргэлж махран тэмцэлдэж, хүмүүсээс авах гэж үргэлж хичээж байдаг. Чи дээд зэргээр атаархаж, хэнийг ч дуулгавартай дагадаггүй бөгөөд онцгойрох гэж ямагт хичээж байдаг. Ингэх нь балагтай; Сатан ингэж авирладаг. Хэрвээ чи Бурханы боломжийн бүтээл байхыг үнэхээр хүсвэл мөрөөдлийнхөө араас бүү хөөцөлд. Зорилгодоо хүрэхийн тулд гоц гойд, байгаагаасаа илүү чадварлаг байхаар оролдох нь муу зүйл; чи Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, өөрийнхөө байранд зогсох ёстой; зөвхөн ингэх нь л эрүүл ухааныг харуулдаг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим). Бурханы үг миний үнэн байдлыг илчилсэн. Би бусдын дунд нэгдүгээр байр эзлэхийн төлөө тэмцэхийг үргэлж хүсэж, хэний ч дор орохыг хүсдэггүй байсан болохоор байнга өрсөлдөж, бусдаас дээгүүр байхыг хүсдэг байлаа. Би өмнө нь Чэнь Шигийн ажлыг хянадаг байсан болохоор түүнтэй хамтрах үедээ ажлын чадвараараа ч, үнэнийг нөхөрлөхдөө ч түүнээс дор байхыг хүсээгүй. Эхэндээ тэр надаас илүү гарч чадаагүйд би маш сэтгэл хангалуун байсан ч хурдан ахиж, зарим асуудлыг шийдвэрлэж, тэр ч бүү хэл, ах эгч нарын сайшаалыг хүртэж байгааг нь хараад дургүйцэж, атаархаж, үргэлж түүнтэй өрсөлддөг болж, бусдаар хүндлүүлэх гэсэндээ үнэнийг нөхөрлөж, асуудлыг шийдвэрлэхдээ ч гайхуулахыг хүссэн. Гэвч миний санаа зорилго буруу байсан бөгөөд би Бурханы үгийг нухацтай тунгаан бодоход бус, зөвхөн алдар нэр, ашиг хонжоонд л анхаардаг байсан тул зарим нэг хуурай хоосон сургаалыг нөхөрлөж чаддаг байсан, энэ нь бусдыг огтхон ч босгон байгуулаагүй. Би үүнийг харгалзан үзэж өөрийгөө эргэцүүлээгүй, харин намайг гэгээрүүлээгүй гэж Бурханыг буруутгаж, эсэргүүцсэн. Тэгэхэд л би хэчнээн биеэ тоосон зантай, эрүүл ухаангүй байснаа ухаарсан юм. Чуулганаас Чэнь Ши бид хоёрт усалгааны ажлыг хариуцуулахаар зохицуулсан тул бид бие биеэ нөхөж, тус бүрийнхээ давуу талыг ашиглаж, үүргээ хамтдаа сайн гүйцэтгэх ёстой байв. Би түүнтэй эн зэрэгцэхгүй нь тодорхой байсан ч өөрийгөө мэдэхгүй, үргэлж түүнээс илүү гарч, анхаарлын төвд байхыг хичээж, өөрийн үүрэг, чуулганы ажлыг огтхон ч бодолцохгүй, байр суурийнхаа ашиг, алдагдлыг нууцхан тооцоолж байлаа. Би маш их биеэ тоосон, эрүүл ухаангүй байсан бөгөөд сатанлаг зан чанарыг харуулж, Бурханы зэвүүцлийг төрүүлж байжээ.

Дараа нь би Бурханд залбирч, намайг хандлагаа засаж, Чэнь Шитэй хамт сайн ажиллахад залж чиглүүлэхийг гуйсан. Үүний дараа би Чэнь Ши үнэнийг надаас илүү тодорхой нөхөрлөдгийг хараад, өрсөлдөх сэтгэл төрөх үедээ залбирч, өөрийгөө хаяхыг хичээдэг болсон. Ингэж хэрэгжүүлснээр миний байдал аажмаар сайжирсан. Гэвч өөрийнхөө уг чанар, мөн чанарыг жинхэнэ утгаар нь ойлгоогүй тул хэсэг хугацааны дараа өнөөх асуудал дахин сөхөгдөв. Зарим ах, эгчид зориулан Чэнь Ши бид хоёрын явуулсан цуглаанууд дээр Чэнь Ши ихэнхдээ нөхөрлөж, харин би бага зэрэг нэмэрлэдэг байлаа. Ганц хоёр удаад зүгээр байсан ч ийнхүү үргэлжлэхийн хэрээр би үл үзэгдэгч мэт санагдаж, цуглаан бүрийн дараа сэтгэл гонсойдог байв. Би үүрд хоёрдугаар хүн байх юм гэж үү? Үүнд гуниглаад би нууцхан өрсөлддөг болсон. Үнэнийг нөхөрлөж, асуудлыг шийдвэрлэхдээ Чэнь Шигээс илүү гарч чадахгүй байсан тул би усалгааны ажлыг илүү үр дүнтэй болгохын тулд ажлыг шалгаж, хяналт тавихад хүчин чармайлт гаргасан. Ингэвэл би чадвараа харуулах байлаа. Тиймээс ямар нэг зүйлд хяналт тавих хэрэгтэй болоход би Чэнь Шитэй ярилгүйгээр ганцаараа хийдэг байсан юм. Хожим нь би энэ тал дээр түүнээс арай дээр болж, дахин биеэ тоох боллоо. Эцсийн эцэст би түүнээс дутахааргүй болж таарав! Тэр цагаас хойш би нөхөрлөж, асуудлыг шийдвэрлэхдээ ч түүнээс илүү гарах арга зам олохыг хүссэн. Нэг удаа цуглаан дээр би үргэлж түүнийг урдаа барилгүй, өөрөө тэргүүлэхийг хүссэн тул нэг эгчийн асуудлыг шийдвэрлэхээр идэвхийлэн хичээж эхлэв. Гэвч санаа зорилго минь буруу байсан тул би асуудлыг нь ойлгохоосоо өмнө яаран нөхөрлөж, үр дүнд нь маш их нөхөрлөсөн ч юуг ч шийдвэрлээгүй. Бусад нь буруу байдалтай байгааг минь хараад, бидний үр дүнд нөлөөлөх учраас нэр төр, байр суурийн төлөө хамтрагчтайгаа өрсөлдөж болохгүй гэж надтай нөхөрлөсөн юм. Ингэж хэлж өгөхийг нь сонсоход надад үнэхээр ичмээр, бухимдмаар байсан. Тэгэхэд би маш их цаг зарцуулсан болохоор ажлын асуудлаа шийдвэрлэх цаг гараагүй, цуглааныг түргэн дуусгах хэрэгтэй болсон юм. Гэртээ харих замдаа цуглаан дээр биеэ яаж авч явснаа бодоход гашуун эм залгих мэт санагдсан. Би Чэнь Шигээс илүү гэдгээ нотлохын тулд гайхуулахыг л чухалчилж, маш их цагийг дэмий үрсэн тул бидний ажил дээрх асуудал шийдэгдээгүй, цуглаан ч үр дүнд хүрээгүй. Би чуулганы ажил, чуулганы амьдралыг үймүүлж байсан. Би энэ тухай бодох тусам улам их бухимдаж, үнэхээр шаналж, завхарсан зан чанараа хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байлаа. Хэсэг хугацаанд алдар нэр, ашиг хонжоо хайсан байдалтай гацсан болохоор би Чэнь Шигийн ажил нь хүндрэлтэй, байдал нь сайнгүй байгааг хараад түүнд туслахыг хүсээгүй бөгөөд түүнийг хичээхгүй байна гэж шууд болон шууд бусаар байнга хэлсээр түүнийг улам сөрөг болгожээ. Бидний хоорондох зай ихсэж, ажлын бүтээмж муудав. Удирдагч миний байдлыг олж мэдээд, алдар төр, ашиг хонжооны төлөө тэмцэж, хамтрагчаа гадуурхсны минь төлөө надтай харьцаж, хүн чанар муутайгаа харууллаа гэсэн. Удирдагчийн үгийг сонсоод надад маш хүнд туссан тул би залбирч, өөрийгөө үнэхээр мэдэж, асуудлаа шийдвэрлэхэд минь намайг гэгээрүүлээч гэж Бурханаас гуйлаа.

Тэгээд би Бурханы зарим үгийг уншсан юм. “Та нар дор бүрнээ үй олон хүний оройд хүртэл өргөгдсөн; олон түмний өвөг дээдэс байхаар өргөгдсөн. Та нар туйлын зэрлэг балмад ба бүх өтний дунд улангасан авирлаж, амар тайван орогнох газар эрж хайн, өөрсдөөсөө жаахан өтнүүдийг залгихаар оролддог. Зүрх сэтгэл чинь хорлонтой, зэвүүн байдаг бөгөөд далайн ёроолд живсэн сүнснүүдийг ч даван гарсан. Та нар өтөг бууцны ёроолд оршин сууж, дээрээс доорх хүртэл өтнүүдийг үймүүлэн амар тайванг нь алдагдуулж, өөр хоорондоо хэсэг зуур тэмцэлдээд, дараа нь тайвширдаг. Та нар өөрсдийн байрыг мэддэггүй мөртөө өтөг бууцан дотор бие биетэйгээ тэмцэлдсээр байдаг. Тийм тэмцлээс та нар юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар үнэхээр Намайг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байсан бол Миний ар хударгаар бие биетэйгээ тэмцэлдэж яаж чадах юм бэ? Байр суурь чинь хэчнээн өндөр байх нь хамаагүй, чи бол өтөг баасан доторх өмхий үнэртэй өчүүхэн өт хэвээр бус уу? Чи далавч ургуулан, тэнгэрийн тагтаа болж чадах уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсана). Өөрийгөө Бурханы үгтэй харьцуулж үзээд би тийм байсан гэдгээ олж харсан. Би өөрийгөө үргэлж их юманд бодож, урьд нь Чэнь Шигийн зааварлагч байсан болохоор бүх талаараа түүнээс илүү байх ёстой гэж боддог байлаа. Би түүнээс давж гарахын тулд ил, далд тэмцэж, усалгааны ажилд хяналт тавихдаа түүнтэй хэлэлцэлгүй, харин ганцаараа ажиллаж, хүмүүсийн бодит асуудлыг шийдвэрлэж чадах эсэх, энэ нь цуглааны үр дүнд нөлөөлөх эсэхийг огт бодож үзэлгүйгээр түүнээс илүү гэдгээ батлахын тулд цуглаан дээр асуудал шийдвэрлэх арга ашиглахыг хүссэн. Чэнь Шиг ажилдаа зүдэрч, тааруу байдалтай байгааг анзаараад би түүнд туслаагүйгээр үл барам, зовоход нь баярлаж, түүнийг зориуд дорд үзэж, зовлон зүдүүрт нь баясаж байсан нь түүнийг улам бүр сөрөг болгож байжээ. Би огт хүн чанаргүйгээ олж харсан. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэггүй мөртөө үргэлж тэнгэрт тагтаа мэт нисэхийг хүсдэг тэр өт хорхойг Бурхан илчилснийг би бас харсан. Би маш их ичиж, яг тийм муухай, ичгүүр сонжуургүй гэдгээ мэдэрсэн. Надад үнэний бодит байдал тийм ч их байгаагүй нь тодорхой бөгөөд бусдын бодитой асуудлыг шийдвэрлэж чаддаггүй мөртөө бусдад гайхуулж, бусдаас давж гарахыг хүссээр байжээ. Энэ нь эгчийг минь гомдоогоод зогсохгүй чуулганы ажилд ч сөргөөр нөлөөлсөн. Энэ тухай бодох тусам улам гэм буруутай, өртэй мэт санагдаж байлаа. Би бас антихристүүдийг илчилсэн Бурханы зарим үгийг уншсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Антихристүүд ямар ч бүлэгт байсан, уриа лоозон нь юу байдаг вэ? ‘Би өрсөлдөх ёстой! Өрсөлд! Өрсөлд! Хамгийн өндөрт, хамгийн хүчирхэг нь болохын тулд би өрсөлдөх ёстой!’ Энэ бол антихристийн зан чанар юм; тэд хаа явсан газраа өрсөлдөж, зорилгодоо хүрэхийг хичээдэг. Тэд бол Сатаны боол бөгөөд чуулганы ажлыг үймүүлдэг. Антихристүүдийн зан чанар ийм байдаг: Тэд эхлээд чуулганаас, олон жил Бурханд итгэсэн, хөрөнгөтэй, зарим нэг авьяас эсвэл тусгай ур чадвартай, ах эгч нарын амийн оролтод ач тустай байсан, нэр хүнд сайтай, зиндаа дээгүүр, ах эгч нарын дунд сайнаар яригддаг, илүү их эерэг зүйлтэй хүнийг хайдаг. Тэр хүмүүс бол тэдний өрсөлдөгч юм. Ерөнхийд нь хэлбэл, антихристүүд бүлэг хүмүүсийн дунд байх болгондоо үргэлж ийм зүйл хийдэг. Тэд байр суурь, сайн нэр төр, асуудлын талаар эцсийн шийд гаргах, бүлэг дотор шийдвэр гаргах туйлын эрх мэдлийн төлөө өрсөлддөг бөгөөд үүнийг олж авмагцаа баяртай болдог… Антихристүүдийн зан чанар ийм л биеэ тоосон, жигшмээр, ухаангүй байдаг. Тэдэнд мөс чанар ч, эрүүл ухаан ч байхгүй, бүр өчүүхэн төдий ч үнэн байхгүй. Антихристийн үйлдэл, үйл хэргээс хэвийн хүний эрүүл ухаангүй гэдгийг нь харж болох бөгөөд хүн антихристэд үнэний талаар нөхөрлөлөө ч гэсэн тэр үүнийг хүлээн авдаггүй. Чи ямар ч зөв юм хэлсэн тэд санал нийлдэггүй. Тэдний эрэлхийлэх дуртай цорын ганц зүйл бол нэр хүнд, байр суурь бөгөөд тэрийгээ тэд хүндэтгэн үздэг. Тэд байр суурийн ашиг тусыг эдэлж байгаа л бол сэтгэл хангалуун байдаг. Энэ л оршин тогтнолынх нь үнэ цэн гэж тэд боддог. Ямар бүлэг хүний дунд байхаас үл хамааран, өгдөг ‘гэрэл’, ‘дулаан’, онцгой авьяас, ер бусын байдлаа тэд хүмүүст харуулах ёстой байдаг. Тэд өөрийгөө онцгой гэж боддог учраас өөрт нь бусдаас илүү дээр хандах ёстой, хүмүүсийн дэмжлэг, бишрэлийг хүртэх ёстой, хүмүүс өөрийг нь хүндэлж, өөрт нь шүтэх ёстой гэж аяндаа боддог—өөрсдийгөө энэ бүхнийг хүртэх эрхтэй гэж боддог. Ийм хүмүүс ичих нүүрэндээ илэг наасан бус уу?(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). Антихристүүд хэнтэй ч хамтран ажиллаж чадахгүй гэдгийг Бурхан илчилсэн. Тэд үргэлж анхаарлын төвд байж, бусдаар бишрүүлж, шүтүүлэхийг хүсдэг. Тийм хүн харгис зан чанартай бөгөөд Бурханы жигшлийг төрүүлж, Түүгээр хараагддаг. Эргэцүүлж бодоод би ч бас антихристийн зан чанарыг харуулсан гэдгээ ойлгосон. Чуулганаас Чэнь Ши бид хоёрыг хамт ажиллуулахаар зохицуулсан ч би од болж, ганцаараа л гэрэлтэхийг хүссэн юм. Чэнь Ши тодорхой нөхөрлөж, бусдын сайшаалыг хүртэхийг хараад би түүнд атаархаж, түүнийг чуулганд байгаа цагт би хэзээ ч гэрэл үзэхгүй юм шиг санагдаж, түүнийг өрсөлдөгчөө гэж үзсэн. Би түүнийг ажил дээрээ зүдэрч байгааг харсан ч туслаагүй, тэр ч байтугай түүнийг ганцааранг нь орхиж, сөрөг болоход хүргэсэн. Би түүнийг удаа дараа гадуурхсан учраас түүний байдал улам дордсон ч би буруутайгаа мэдэрч, сэтгэл зовоогүй. Харин ч одоо олны анхаарлыг татаж, гол дүрд тоглох боломжтой боллоо гэж санагдсан. Би түүний давуу талыг ашиглуулахгүй гэсэндээ үүргээ биелүүлэх урам зоригийг нь унтраахаар гутаан доромжилсон үгийг зориуд хэлж, түүнийг үнэхээр гомдоосон. Би “Нэг ууланд хоёр бар багтдаггүй”, “Тэнгэрт ч, газарт ч би өөрөө өөрийнхөө эзэн” гэх мэт сатанлаг хороор амьдарч, ганцаараа онцгойрохыг хүссэн. Би ердөө бусдаас илүү гарах гэсэндээ түүнийг гадуурхаж, гомдоохоос ч буцахгүй байсан ба өчүүхэн төдий ч мөс чанар надад байсангүй. Би чуулган дахь зарим антихристийг бодсон. Тэд бусдын дунд эзлэх байр суурь, бусдын бишрэлийг олж авахад л анхаарч, хэн нэг нь өөрсдийг нь давж гарахыг тэвчиж чаддаггүй бөгөөд байр суурь нь аюул заналхийлэлд өртмөгц нөгөө хүнээ дарангуйлж, шийтгэх жигшүүрт арга хэрэглэж, эцэст нь хийсэн бүх муу үйлийнхээ улмаас Бурханаар илчлэгдэж, таягдан хаягддаг. Би үргэлж бусдын бишрэл, сайшаалыг хүртэхийг хүсэж, хамтрагчаа доош нь дарж, бусдаас онцгойруулахгүй байхыг хүсдэг байсан. Би антихристийн замаар явж байжээ. Хэрэв би эргэж буцахгүй, харин алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, чуулганы ажлыг үймүүлсээр байсан бол эцэст нь яг л антихристүүд шиг Бурханаар шийтгүүлж, хараагдах байж! Энэ бодол миний хувьд аймшигтай байсан тул би яаран залбирч, гэмшсэн юм.

Дараа нь би Тѳгч Хүчит Бурханы үгээс хэдэн хэсэг үзэв. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Нэр хүнд, байр сууриа орхино гэдэг амаргүй—энэ нь хүн үнэнийг эрэлхийлж буй эсэхээс шалтгаална. Зөвхөн үнэнийг ойлгож байж хүн өөрийгөө мэдэж, нэр хүнд, байр суурийг эрэлхийлэхийн хоосон чанарыг тодорхой харж, хүн төрөлхтний завхралын үнэнийг таньж чадна. Зөвхөн тэгж гэмээ нь хүн суурь байр, нэр хүндийг жинхэнэ утгаар нь орхиж чадна. Завхарсан зан чанараас ангижирна гэдэг амаргүй. Өөрт чинь үнэн байхгүй, алдаа дутагдалд автсан, хэтэрхий их завхрал харуулдаг гэдгээ мэдсээр байж чи үнэнийг эрэлхийлэхэд ямар ч хүчин чармайлт гаргахгүй, хоёр нүүр гарган дүр эсгэж, өөрийгөө юуг ч хийж чадна гэж хүмүүст итгүүлдэг байж магадгүй. Энэ нь чамайг аюулд оруулж байна—эрт орой хэзээ нэгэн цагт чи үүнд гүйцэгдэнэ. Чи өөрт чинь үнэн байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, бодит байдалтай нүүр тулах зоригтой байх ёстой. Чи сул дорой, завхрал харуулж, бүх төрлийн алдаа дутагдалд автсан. Энэ бол хэвийн зүйл—чи бол эгэл жирийн хүн, чи супер хүн эсвэл бүхнийг чадагч биш бөгөөд чи үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой юм(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). “Та нарын биеэ авч явах зарчим юу вэ? Чи байр байдлынхаа дагуу биеэ авч явж, өөртөө тохирох байрыг олж, тэгээд гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэх ёстой; зөвхөн энэ л эрүүл ухаантай хүн юм. Жишээ татвал, тодорхой мэргэжлийн ур чадварт дадамгай, зарчмыг нь ойлгодог хүмүүс байдаг бөгөөд тэд тухайн талбарт тэр хариуцлагыг үүрч, эцсийн шалгалтыг хийх ёстой; санаа бодол, гүн ойлголтоор ханган, бусдад урам зориг оруулж, үүргээ илүү сайн биелүүлэхэд нь тусалдаг хүмүүс байдаг—тэгвэл тэд санаа бодлоо хэлэх хэрэгтэй. Хэрвээ чи өөрт тохирох байрыг олж, ах эгч нартайгаа эвтэй ажиллаж чадвал үүргээ биелүүлж байх бөгөөд байр байдлынхаа дагуу биеэ авч явж байх болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим). “Учир нь ямар салбарт ажиллаж, юу хийж байгаагаас үл хамааран, аливааг ганцаараа хийх нь хэний ч хувьд амаргүй байдаг бөгөөд юмыг зааж өгч, тусламж дэмжлэг үзүүлэх хүнтэй байх нь үргэлж сайн хэрэг—ганцаараа хийснээс хамаагүй илүү амархан юм. Түүнчлэн, хүмүүсийн хэв чанарын хүрч чадах зүйл, ганцаараа туулж чадах зүйлд хязгаар гэж бий. Хэн ч бүхнийг чадагч байж чадахгүй, нэг хүн бүх юмыг мэдэж, бүхнийг сурч, бүхнийг хийж гүйцэлдүүлэх боломжгүй—тэгэх боломжгүй, хүн бүр ийм эрүүл ухаантай байх ёстой. Иймээс чи юу ч хийдэг бай, тэр нь чухал ч бай, үгүй ч бай, чамд туслах, заавар, зөвлөгөө өгөх, аливааг хийхэд чамтай хамтран ажиллах хүмүүс үргэлж байх ёстой. Энэ нь юмыг илүү зөв зүйтэй хийж, арай бага алдаа гаргаж, төөрөлдөх магадлал багатай байлгах цорын ганц зам юм—энэ бол сайн зүйл(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (I хэсэг)). Би Бурханы үгээс хэрэгжүүлэлтийн замыг олсон. Би нэр нүүр, байр суурийн хойноос хөөцөлдөх хүслээ орхиж, алдаа дутагдалтайгаа зохих ёсоор нүүр тулж, өөрийн байр суурин дээр зогсож, ямар нэг зүйл тохиолдоход чуулганы ашиг сонирхол, бусдын амийн оролтыг бодолцон үзэж, хамтрагчтайгаа сайн ажилласнаар чуулганы ажлыг хамтдаа хадгалж, үүргээ сайн гүйцэтгэх ёстой байсан. Би өмнө нь Чэнь Шигийн ажлыг хариуцаж, жаахан ажлын туршлага хуримтлуулсан ч үнэнийг нөхөрлөх, асуудлыг шийдвэрлэхдээ дутуу дулимаг хэвээр бөгөөд бодит туршлагагүй болохоор олон асуудлыг олж харж, шийдвэрлэж чадаагүй. Эдгээр нь миний дутагдал байсан. Би үүнийгээ хүлээн зөвшөөрч, нүүр тулах ёстой. Чэнь Шигийн нөхөрлөл гэрэл гэгээтэй, ах эгч нарын амийн оролтод тустай байсан. Би түүнийг дэмжиж, давуу талаа ашиглах боломж олгох ёстой. Ингэснээр би сул талаа нөхөхийн тулд түүний давуу талаас суралцаж, улмаар миний амийн оролт болон чуулганы ажилд ашиг тустай байх болно.

Хожим нь би Чэнь Шитэй хамтран цуглаан дээр нөхөрлөх үедээ зөв санаа зорилготой байж, зөвхөн ойлгосон зүйлээ л нөхөрлөдөг болж, Чэнь Шигээр ойлгодог зүйлийг нь нөхөрлүүлж, өөрөө нэмдэг байсан. Заримдаа бусад хүмүүс түүний нөхөрлөлийг сайшааж байгааг хараад өрсөлдөх сэтгэл төрдөг байсан ч миний байдал буруу байгааг хурдхан ойлгож, залбирч, өөрийгөө орхин, чуулганы ажлыг эн тэргүүнд тавьж, Чэнь Шитэй хамтран ажиллахад бэлэн болдог байлаа. Тэр үед миний атаархал тийм ч хүчтэй биш, түүнтэй хэрхэн өрсөлдөх тухай бодохоо больж, оронд нь түүнтэй хэрхэн хамтран ажиллаж, бусдын асуудлыг шийдвэрлэх талаар бодох болов. Би завхарсан зан чанартаа баригдахаа больж, хувь нэмрээ оруулж чадсан. Би ажил дээрээ зориуд Чэнь Шитэй хамтран ажиллаж, бэрхшээл тулгарах үед нь түүнд тусламжийн гараа сунгах болсон. Хэсэг хугацааны дараа манай усалгааны ажил сайжирч, бид хоёр хоёулаа ахиц гаргаж чадсан юм. Би үнэхээр амар амгаланг мэдэрсэн.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply