Нүднээс далдуур үүргээ биелүүлэх үеийн сэтгэл санааны байдал

2022-12-04

Ү Янь, Хятад

2021 оны 6 сарын сүүлээр Коммунист Нам Христэд итгэгчдийг улайран баривчилж байсан учраас намайг гэртээ байлгаж байсан айл ажиглалтад ороод, би тэднийхээс даруй нүүсэн боловч цагдаагийнхан намайг ч бас ажиглаж байх өндөр магадлалтай тул гэртээ нуугдаж ажиллахаас аргагүй болсон юм. Тухайн үед би хэдэн бүлгийн усалгааны ажлыг хариуцаад, ажлын ачаалал минь нэмэгдэж, зарим зүйлийг зүгээр нэг захиа бичээд хийж болдоггүй, ингэх нь нүүр нүүрээ хараад ярилцдаг шиг үр дүнтэй биш байлаа. Тиймээс удирдагч ажлын шаардлагаар Ван эгчийг миний хамтрагчаар томилсон.

Эхэндээ Ван эгч ах эгч нарыг сайн мэдэхгүй байсан учраас цуглаан болгоны өмнө шийдэх хэрэгтэй асуудлуудын талаар би эгчтэй ярилцаж, илүү үр дүнтэй байхад нь тусалдаг байлаа. Тэгэхэд би бүлгийн гишүүн Ли эгч үүрэгтээ үргэлж хааш яаш байгааг олж мэдээд, хэд хэдэн удаа нөхөрлөл хийсэн ч эгч өөрчлөгдөөгүй, энэ нь манай ажлыг саатуулж байв. Зарчимд үндэслэн эгчийг даруй халах хэрэгтэй байсан учраас нөхцөл байдлыг болон хүмүүсийг халах зарчмыг тайлбарласан бичиг баримтыг бэлдэж, Ван эгчид үзүүлээд Ли эгчийг яагаад халах хэрэгтэй байгаа талаар санаа бодлоо Ван эгчтэй хуваалцсан, ингэснээр Ван эгч Ли эгчтэй үнэхээр нэгд нэггүй нөхөрлөж, өөрийгөө эргэцүүлж, мэдэж авахад нь тус болох байлаа. Ван эгч маргааш нь эгчийг халахаар яваад, тэр өдрөө гэртээ ирээд юу болсон талаар надад ярьсан ч ярьж байхдаа намайг нэг ч удаа дурдаагүй, ялган таньж, асуудлыг шийдвэрлэхэд нь тусалсан гэж хэлээгүй. Би бага зэрэг урам хугарч, нүднээс далдуур миний хийж байгаа зүйлийг хэн ч мэдэхгүй байх шиг санагдаж, Ван эгч Ли эгчийн байдлыг тэр дор нь ойлгож мэдсэн, надаас илүү ялган таних чадвартай юм гэж тэд бодох болов уу гэж гайхшираад, хэчнээн их зүйл хийснийг минь хэн ч мэдэхгүй, хийсэн зүйл минь Ван эгчийг сайн гэж харагдуулж байгааг бодохоор бага зэрэг сэтгэл гонсойж байлаа.

Хэд хоногийн дараа Ван эгчтэй ажил ярилцах үед нэг бүлэг улам дордоод байгаа хэрэг яригдаж, асуудлын уг үндсийг нь би олж харж чадаагүй бөгөөд бүлгийн удирдагчид асуудал байж магадгүй гэж эгч надад хэлсэн юм. Тэрийг бодож үзэж, бүлгийн удирдагчийн ерөнхий зан авирыг бодоод тэр удирдагч байр сууриа л хамгаалж, нэр нүүр олох ажил л хийдгээс биш, бодитой ажил хэзээ ч хийдэггүй нь юмыг үнэхээр саатуулж байгааг олж харсан юм. Зарчимд үндэслэн тэр удирдагчийг халах хэрэгтэй байлаа. Энэ асуудлыг би ганцаараа шийдвэрлэж чадахгүй, ойлголтоо Ван эгчтэй хуваалцаж, ингэснээр эгч бусадтай илүү сайн нөхөрлөж, ялган таньж чаддаг болоход нь тусалж, оронд нь орох шинэ удирдагч даруй олж чадна гэдгийг би мэдэж байсан ч Ли эгчийг халсныг, зарчмыг хайж, баримт бичиг бэлдэж, Ван эгчтэй маш их нөхөрлөснийг минь хэн ч мэдээгүйг эргэж бодоод, энэ удаад бүх бодлоо эгчтэй хуваалцаж, эгч тэр бүлгийн удирдагчийг халбал энэ бүхэн эгчийн ажил байсан гэж бусад хүн гарцаагүй бодох юм шиг санагдсан. Энэ ажлыг удаан хугацаанд хариуцахдаа миний халаагүй, тохиромжгүй хоёр хүнийг энэ ажлыг хийгээд удаагүй Ван эгч ялган таньсан гэж тэд бодоод, эгч илүү сайн ялган таньдаг, үнэнийг ойлгодог юм байна гэж бодох байлаа. Би зарим үзэл бодлоо өөртөө хадгалахаар шийдсэн, ингэвэл Ван эгчийн нөхөрлөл тодорхой биш байж, бусад хүн эгчийг бишрэхгүй, би тийм ч муу харагдахгүй байлаа. Тухайн үед би бага зэрэг буруутай санагдаж байсан. Хэрвээ эгчийн нөхөрлөл тодорхой биш, бүлгийн удирдагч өөрийнхөө асуудлыг ойлгохгүй бол буруугаар ойлгож, сөрөг болж магад, тэгвэл энэ нь тэр удирдагч өөрийгөө эргэцүүлэхэд нөлөөлөөд зогсохгүй, бас цаашид үүрэгт нь нөлөөлж болзошгүй. Бас иймэрхүү тоглоом тоглох нь гарцаагүй Бурханы зэвүүг хүргэнэ. Тэгж бодоод бүх ойлголтоо Ван эгчтэй хуваалцсан ч Ван эгч юмыг зохицуулахаар явмагц сэтгэл шаналж эхэлсэн. Би яагаад энэ ажлыг шийдвэрлэхээр гарч болдоггүй юм бэ? Ван эгч хүмүүсийг халж, ялган таньж байгааг бүх хүн харсан ч тэр бүхний цаана байгаа миний хүчин чармайлтыг хэн харав? Миний хийсэн бүхэн Ван эгчийг л сайн харагдуулж, бусдын өмнөх дүр төрхийг нь сайжруулж байгааг бодохоор надад нэг их таатай санагдаагүй. Би бүр Бурхан намайг ийм муухай нөхцөл байдалд оруулсан гэж гомдоллож, Бурхан яагаад гэнэтхэн намайг ажиглалтад оруулж байгаа юм бэ? гэсэн. Тэр үед цөөн хэдэн ах эгч асуудлын талаар бидэнд бичиж таараад, зарим нь Ван эгчийг асуудлыг нь шийдвэрлээч гэж тусгайлан гуйсан нь надад бүр ч таалагдаагүй. Бүх хүн Ван эгчийг л хараад нүднээс далдуурх миний ажлыг харахгүй байх шиг надад санагдсан. Ингээд үргэлжлээд байвал бүх хүн намайг зүгээр нэг хэрэггүй дагалдан гэж хэлэх бус уу? Ван эгч гадуур гүйж байгаа ч надад ч бас гэрт байхад амаргүй санагдаж, хэн ч миний хөдөлмөрийг харж чадахгүйд дурамжхан байж, юмыг эрс өөрчлөх арга зам бодож олохыг хүсэж байлаа. Хэдийгээр би гараад ах эгч нартай биечлэн уулзаж чадахгүй ч зөндөө ажил хийж байгаа, гол хүн нь гэдгээ батлахын тулд захиа бичиж ажил зохицуулбал бусад хүний оюун санаан дахь дүр төрхөө бэхжүүлэх байсан юм. Яг тэр үед хэдэн бүлгээс захидал ирж, чуулганы зарим нэг ердийн хэрэг явдлыг зохицуулах шаардлагатай боллоо. Би хариуд нь тэдгээриийг зохицуулах нарийн ширийний талаар бичиж, Ван эгч хэзээ очих талаар маш тодорхой бичсэн, ингэснээр энэ бүхнийг зохицуулж, шийдвэр гаргаж байгаа хүн нь би гэдгийг бүх хүн мэдэх байлаа. Нэг өдөр би нэг эгчээс ямархуу байгааг нь асууж захиа бичихийг хүссэн ч захиа бичсэнийхээ дараа намайг бичсэн гэдгийг эгч мэдэх болов уу гэж бодсон. Хэрвээ ямар нэг сэжүүр үлдээхгүй бол Ван эгч өөрт нь санаа тавьж байна гэж эгч бодож магадгүй байлаа. Тэгж болохгүй. Өөрөө бичсэн гэдгээ би эгчид заавал мэдэгдэх ёстой байв. Гэхдээ шууд тэгж хэлбэл дэндүү илэрхий байх болно. Тэгээд тэр эгчид өмнө нь нэг магтан дуу санал болгож байснаа гэнэтхэн санасан болохоор сурч байгаа эсэхийг нь асуувал эгч намайг гэдгийг мэдэж магадгүй. Ийм санаа төрөөд захиагаа түргэхэн дуусгаад явуулсан. Дараа хариуг нь хараад, намайг захиа бичсэнийг эгч мэдсэнд би маш баярлаж, нүднээс далдуур ч гэсэн өөрийгөө сайн харагдуулж, бодит байдалтай, асуудлыг шийдвэрлэж чадна гэдгээ бусад хүнд харуулж чадах юм шиг санагдсан. Тиймээс ийм маягаар, буруу байдалтай байна гэдгээ үнэхээр огт олж хараагүй. Өөрийнхөө байдлын талаар ярьсан нэг эгч надад сануулга болсон. Эгч надад үнэхээр хямарсан байдалтайгаар, маш их хичээж ажилласан зарим нэг баримт бичгийг хамтрагч нь явуулсан учраас өөрийнх нь гавьяаг хамтрагч нь хулгайлсан юм шиг санагдаж, үүрэгтээ урам зориггүй болсон санагдаж байна гэсэн юм. Үүнийг сонсоод би жинхэнээсээ цочирдсон. Сүүлийн үед би яг ийм байдалд амьдарч байсан биш үү? Үүнийгээ шийдэхийн тулд үнэнийг ч бас эрж хайгаагүй. Намайг өөрийгөө эргэцүүлж, мэдэж авах сануулга болгож Бурхан энэ нөхцөлийг бүрдүүлсэн юм гэж үү? Тэгээд байгаа байдлыг минь шийдвэрлэх Бурханы үгийг хайж байгаад энэ хэсгийг уншсан. “Антихристүүд аливаа зүйлийг санаатай үйлддэг. Хэл яриа, үйлдэл, сонгосон үг нь ч бүгд маш санаатай байдаг. Тэд бол түр зуурын завхрал харуулдаг, жижиг биеийн хэмжээтэй, хаа явсан газраа дэмий юм чалчдаг мунхаг, мэдлэггүй хүмүүс биш. Ийм хүмүүс тэгдэггүй юм. Арга барил, юмыг хийх арга зам, үгийн сонголт зэргийг нь ажиглавал антихристүүд овжин, хорон муу болохыг бид харж болно. Байр суурийнхаа төлөө, хүмүүсийг удирдах зорилгодоо хүрэхийн тулд антихристүүд боломж олдох бүрд өөрсдийгөө гайхуулж, ганц ч боломжийг зүгээр өнгөрүүлдэггүй. Ийм хүмүүс Миний өмнө эдгээр зан авирыг харуулна гэж та нар бодож байна уу? (Тийм.) Та нар яагаад тийм гэж хэлж байна вэ? (Өөрсдийгөө гайхуулах нь тэдний уг чанар, мөн чанар юм.) Антихристүүд өөрсдийгөө зүгээр л гайхуулж байгаа юу? Өөрсдийгөө гайхуулах зорилго нь юу вэ? Байр суурь хүсэж байгаа нь тэр. Тэдний хэлэх гэсэн санаа юу гэвэл: ‘Та хэн гэдгийг минь мэдэхгүй гэж үү? Миний хийсэн зүйлсийг хар, би энэ сайн зүйлийг хийж, Бурханы гэрт чухал хувь нэмэр оруулсан. Та үүнийг мэдэж байгаагаас хойш надад илүү чухал ажил өгөх ёстой юм биш үү? Намайг өндрөөр үнэлэх ёстой юм биш үү? Юу ч хийсэн надад найдах ёстой юм биш үү?’ Тэд ингэхдээ зорилготой байдаг бус уу? Антихристүүд хэн ч бай хамаагүй бүх хүнийг хянахыг хүсдэг. Хяналтыг өөр юу гэж тодорхойлж болох вэ? Хяналт гэдэг нь бусдыг аргандаа оруулж, хүмүүсээр тоглож, тэдний хийж буй зүйлийг удирдахыг хичээх явдал юм. Жишээлбэл, ах, эгч нар ямар нэг зүйл сайн хийгдсэнийг магтах үед антихристүүд тэр даруй өөрсдийгөө тухайн зүйлийг хийсэн гэж хэлдэг бөгөөд ингэснээр бүгд тэдэнд талархдаг. Жинхэнэ эрүүл ухаантай хүн ингэх үү? Хэрхэвч үгүй. Антихристүүд өчүүхэн төдий сайн үйл хийсэн ч хүн бүрд мэдэгдэхийг хичээдэг бөгөөд ингэж гэмээ нь бүгд тэднийг хүндэлж, магтах болно. Тэднийг сэтгэл хангалуун болгодог зүйл энэ юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийг будилуулж, татан оролцуулж, сүрдүүлж, хянадаг”). Антихристүүд үргэлж онгирч байдгийг Бурханы үгээс би олж харсан. Антихристүүдийн хэлдэг, хийдэг бүхэн ердөө л бусдын бишрэлийг төрүүлж, байр суурь олж авах гэсэн далд оролдлого байдаг. Бурханы үгийг тунгаан бодож, харуулсан зан чанараа эргэцүүлж үзэхэд би антихристтэй яг адилхан байгаа биш үү? Ван эгч намайг огт дурдалгүйгээр тэр хоёр эгчийг халах үед надад шударга бус хандаж байгаа юм шиг, тэднийг ялган таньсан хүн нь гол нь би байсан байтал эцэст нь бүх гавьяаг Ван эгч хүртсэн юм шиг санагдсан. Царайгаа харуулсан ганц хүн нь эгч, би хэчнээн их юм хийлээ гээд хэн ч харахгүй, намайг чимээгүйхэн юм хийсээр байвал хэн ч мэдэхгүй нь туйлын бухимдмаар байсан. Онгирч, ах эгч нарт бишрүүлж, ах эгч нарын нүдэнд байр суурьтай болохын тулд би тархиа гашилгаж, маш их хүчин чармайлт гаргаж байлаа. Ажил зохицуулахаар захиа бичиж байгаа юм шиг л харагдаж байсан ч үнэндээ бол өөрийгөө байгаа гэдгийг, Ван эгч ердөө л миний өмнөөс зарим ажлыг хийсэн, харин би голчлон хариуцаж байгааг мартаж болохгүй гэдгийг бүх хүнд сануулахыг далдуур оролдож байлаа. Өөрийн жигшүүрт сэдлийг харуулахгүйгээр өөрийнхөө байгааг сануулж, бишрэлийг нь төрүүлэхийн тулд нэг эгчийн байдалд туслах нэрийдлээр эгчид санаа тавьж байгаа юм шиг дүр эсгэсэн. Би маш зальжин, ёрын муу зан чанартай байж! Үнэн хэрэгтээ Бурханы илчлэл, удирдамжгүйгээр тэр хоёр эгч үүрэгтээ тохирохгүй гэдгийг би хэзээ ч мэдэхгүй байсан. Бас тэр хоёр эгчийг халах үед ажилд зөндөө их хохирол учраад байсан. Ялангуяа тэр бүлгийн удирдагчийн тухайд тийм байсан. Ван эгч хэлээгүй бол би ялган таньж чадахгүй, байранд нь үлдээх байсан. Би ажлаа сайн хийгээгүй, буруутайгаа мэдрээгүй төдийгүй, ичгүүргүйгээр гавьяа шаардаж, онгирч, байр суурьтай болж, бүх хүнээр хүндлүүлэхийн тулд жигшүүртэй арга хэрэглэж байж. Би дэндүү ичгүүр сонжуургүй байж!

Тэр үед би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан. “Үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс аливааг хийхдээ Бурханы ажиглалтыг хүлээн авч чаддаг. Бурханы ажиглалтыг хүлээн авах үед зүрх сэтгэл чинь зөв болдог. Хэрэв чи бусдад харуулах гэж л аливааг хийн, үргэлж бусдын магтаал, бишрэлийг хүртэхийг хүсдэг ч Бурханы ажиглалтыг хүлээн авдаггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байсаар байгаа юу? Ийм хүмүүст Бурханыг хүндлэх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз, бахархал, нэр хүнд, байр сууриа бүү бод. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байж, хариуцлагаа биелүүлж, бүхнээ зориулсан эсэхээ, мөн өөрийн үүрэг болон чуулганы ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээрийг ахин дахин бодож, танин мэд, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үг үнэхээр зөв. Бурханы шинжилтийг хүлээж авах нь үнэнийг хэрэгжүүлэх түлхүүр, бусад хүн юу бодохыг тоолгүй, харин Бурханыг сэтгэл хангалуун болгож, үүргээ гүйцэтгэхэд л санаа тавих ёстой. Бурханы үгийг уншаад би хэрэгжүүлэлтийн замыг олж авсан учраас хожим нь бусдад захиа бичиж, нөхөрлөхдөө захиа ашиглаж бусдын бишрэлийг төрүүлж, зүрх сэтгэлд нь зай эзлэхийн оронд зөв сэдэлтэй байж, Бурханы шинжилтийг хүлээж авахаар үргэлж чармайдаг болсон. Чуулгануудад Паулын бичсэн тэр бүх захиаг бодоход Паул тэр захианууддаа хэзээ ч Эзэн Есүсийг өргөмжилж, гэрчлээгүй, Эзэн Есүсийн үгийг дага гэж итгэгчдийг шавдуулаагүй, өөрийгөө л өргөмжилж, гэрчилж, хэчнээн их ажилласан, хэчнээн их зовсон тухайгаа ярьсан. Тэр “Би хамгийн гол элч нараас өчүүхэн ч дутахгүй” (2 Коринт 11:5) гэж хэлээд, хүмүүсийг өөрийнхөө өмнө, Бурханы эсрэг замд аваачсан. Ах эгч нарт миний бичсэн захиа ч бас Бурханыг өргөмжилж, гэрчлээгүй, харин тойруугаар онгирч байсан. Үндсэндээ би Паулын хийсэн шиг зүйлийг хийж байсан биш үү? Гэмшихгүй бол эцэст нь яг Паул шиг таягдан хаягдаж, шийтгүүлнэ гэдгээ би мэдэж байсан. Үүнийг ухаараад би Бурханд залбирч, “Бурхан минь, би байр сууриндаа дэндүү их санаа зовж байна. Би үүнд захирагдаж, Бурханы гэрийн ажлыг хохироох зүйл хийхийг хүсэхгүй байна. Олноос онцгойрч чадсан ч бай үгүй ч бай, зүгээр л үүргээ тууштай гүйцэтгэхийг хүсэж байна” гэсэн.

Дараагийн хэдэн өдөр нь би ухамсартайгаар сэдлээ засаж, чуулганы ашиг сонирхол хамгийн чухал, үүргээ сайн гүйтгэ гэж байнга өөртөө сануулж байлаа. Тэгтэл нэг өдөр бид Чэнь ахаас халагдах өргөдөл хүлээн авахад, хамтрагчтайгаа эвтэй байж чадахгүй байгаа учраас ажлаа өгөхийг хүсэж байна гэсэн байлаа. Ахын асуудлыг өмнө нь бид бага зэрэг мэдэж байсан. Гол нь ах дэндүү биеэ тоосон, гөжүүд учраас бусадтай сайн ажилладаггүй, Ван эгч хэдийнээ хэд хэдэн удаан ахтай нөхөрлөсөн боловч ах өөрчлөгдөөгүй, ингээд гэнэтхэн огцорчихоор энэ асуудлыг шийдвэрлэхэд бидэнд хэцүү болох юм шиг байлаа. Ван эгч бид хоёр ахын асуудлыг ярилцах үед би үзэл бодлоо хуваалцаж, Бурханы үгийн холбогдох хэдэн хэсгийг олж, Ван эгчид ч бас энэ нь тохиромжтой нөхөрлөл шиг санагдсан. Тэр үед надад нөхөрлөл минь хэчнээн нэмэртэй байлаа гээд ахтай яг ярих хүн нь эгч гэж бодогдлоо. Нүднээс далдуур миний хүчин чармайлт байсан, намайг манлайлж байсныг хэн мэдэх юм бэ? Ингэж бодоод Ван эгчтэй нөхөрлөхөө болимоор байсан ч бүх бодол, санааг минь Бурхан шинжиж байгааг мэдэж байсан болохоор бага зэрэг сэтгэл түгшлээ. Би яагаад үргэлж нэр төр, байр сууриа хамгаалахыг хүсдэг юм бэ? Би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан нь байр суурийн хойноос хөөцөлдөхийн үр дагаврыг ойлгоход минь тусалсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрэв хүн үнэнийг хайрлаж, үнэнийг эрэлхийлдэг гэж хэлдэг хэр нь мөн чанартаа нэрд гарах, онгирох, хүмүүст өндрөөр үнэлэгдэх, өөрсдийнхөө ашиг сонирхлыг хангах зорилго хөөцөлддөг, Бурханыг дуулгавартай дагаж, сэтгэл хангалуун байлгахын төлөө биш, нэр төр, байр сууринд хүрэхийн төлөө үүргээ гүйцэтгэдэг бол тэдний эрэл хайгуул ёс бус байгаа хэрэг. Тийм тохиолдолд, тэдний үйлдэл чуулганы ажилд саад болдог уу, эсвэл урагшлахад нь тус болдог уу? Тэд харваас саад болдог; үүнийг урагшлуулдаггүй. Чуулганы ажил хийх нэрийдлээр хувийн нэр төр, байр суурь хөөцөлдөж, өөрсдийнхөө ажиллагааг явуулж, өөрсдийн гэсэн багахан бүлэг, бяцхан хаанчлалыг байгуулдаг бүх хүн—иймэрхүү хүн үүргээ биелүүлж байгаа юу? Тэдний хийдэг бүх ажил мөн чанартаа чуулганы ажлыг саатуулж, үймүүлж, хохироодог. Байр суурь, нэр төр хөөцөлдөхийн үр дагавар юу вэ? Нэгдүгээрт, энэ нь Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг идэж ууж, үнэнийг ойлгоход нөлөөлж, амийн оролтыг нь саатуулж, Бурханд итгэх зөв замд ороход нь саад болж, буруу замд оруулснаар сонгогдсон хүмүүсийг хорлож, сүйрэлд хүргэдэг. Тэгээд энэ нь эцэстээ чуулганы ажлыг яадаг вэ? Нурааж, саатуулж, хохироодог. Хүмүүс алдар нэр, байр суурь хөөцөлдөхийн үр дагавар энэ юм. Тэд ийм маягаар үүргээ гүйцэтгэдгийг антихристийн замаар алхах явдал гэж тодорхойлж болох биш үү?(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Нэгдүгээр хэсэг)”). Нэр төр, байр суурийг эрэлхийлэх нь зөвхөн хүний амийн оролтод нөлөөлдөг, асар их ёрын мууг үйлдэхгүй л бол чуулганы ажилд саад хийхгүй гэж би үргэлж боддог байсан. Нэр төр, байр суурь эрэлхийлэхийг Бурхан яагаад тэгж их жигшиж, зэвүүцдэгийг би ойлгодоггүй байлаа. Бурханы үгийг уншаад үүрэгтээ хувийн байр суурийн хойноос явж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахгүй байх нь чуулганы ажилд, эцэстээ ах эгч нарын амийн оролтод хор хүргэх нь гарцаагүй гэдгийг харсан. Ингэх нь чуулганы ажлыг саатуулж, тасалдуулна, үүнийг Бурхан ялладаг. Чэнь ахын асуудлыг ярилцах үед би анхаарлын төвд байж чадахгүй учраас цаашид нөхөрлөхийг хүсээгүй. Ингэх нь том зүйл биш юм шиг байвч үнэхээр ноцтой байсан. Хэрвээ бид Чэнь ахтай асуудлынх нь талаар нөхөрлөхөө алгуурлавал ахын амийн оролтод хор хүргээд зогсохгүй, шинээр ирэгсдийг услах ажилд бас нөлөөлөх байсан. Хариуцлага хүлээсний хувьд би үүргээ гүйцэтгэхэд бэрхшээлтэй байгаа хүнд даруй тусалж, чуулганы ажлыг хэвийн явуулах ёстой байсан. Ялангуяа Коммунист Нам маш их баривчилгаа хийж байгаа үед Ван эгч цуглаан руу явах болгондоо баривчлагдах эрсдэлд орж байгаа. Эгч хангалттай бэлдээгүйгээс цуглаан дээр асуудлыг шийдвэрлэж чадахгүй байвал эрсдэл хүлээж байгаа ч гэсэн ажил нь үр дүнтэй байж чадахгүй гэсэн үг. Тэгвэл эгчид тун муу байх биш үү? Би асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх талаар, Ван эгчийн аюулгүй байдлын талаар бодоогүй. Эгч миний гавьяаг булааж авч болзошгүй гэсэн бодолд автаад, маш аминч, хүн чанаргүй байж! Би хариуцлага хүлээсэн мөртөө бодитой ажил хийгээгүй. Тэр ч байтугай Бурханы гэрийн ажлыг хохироон байж өөрийн байр суурийг хамгаалж байж. Тэгэх нь Бурханыг эсэргүүцэж, би антихристийн замаар явж байж. Өмнө нь би ганцаараа хариуцлага хүлээж, хэчнээн хэцүү, ядаргаатай байсан ч чадах бүхнээ хийсэн. Гэхдээ Намын баривчилгаанаас болоод гарч чадахаа больж, нүднээс далд ажиллахаас аргагүй болох үед үүргээ дурамжхан гүйцэтгэж, анхаарлын төвд орохын тулд Ван эгчтэй өрсөлдөхийг үргэлж хүссэн. Тэр үед би, өмнө нь үүргээ гүйцэтгэж байсан тэр бүх урам зориг ердөө л нэр төр, байр суурийн төлөө байсныг ухаарсан. Тэр нөхцөл байдал миний буруу сэдэл, эрэл хайгуулыг илчилсэн нь тэр чигтээ намайг гэх Бурханы аврал, хайр байсан юм.

Дараа нь би Бурханы зарим үгийг бодоод, хэрэгжүүлэлтийн замыг илүү тодорхой ойлгосон юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Та нар Бурханы ажлын зорилгын төлөө, чуулганы ашиг тусын төлөө, мөн ах эгч нартаа түлхэц өгөхийн тулд эв эетэй хамтын ажиллагаанд хүрэх ёстой. Бурханы хүслийг анхаарахын тулд чи бусадтайгаа хамтран ажиллаж, бие биеэ засаж залруулан ажлын илүү дээр үр дүнд хүрэх ёстой. Жинхэнэ хамтын ажиллагаа гэж энэ бөгөөд үүнд оролцдог хүмүүс л жинхэнэ оролтыг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Израильчууд шиг үйлчил). “Хүн үүргээ сайн биелүүлэхийн тулд юу хийх ёстой вэ? Хүн үүргээ бүх зүрх сэтгэл, бүх эрч хүчээрээ биелүүлдэг байх ёстой. Бүх зүрх сэтгэл, эрч хүчээ ашиглах гэдэг нь үүргээ биелүүлэхэд бүх бодлоо дайчлан, бусад зүйлд автахгүй байх, дараа нь өөрт байгаа эрч хүчээ ашиглаж, бүх хүч чадлаа шавхан, өөрийн хэв чанар, авьяас билэг, давуу тал, ойлгосон зүйлийг ажилдаа зориулна гэсэн үг юм. Чи аливааг ойлгодог, хүлээн авдаг бөгөөд чамд сайхан санаа байгаа бол энэ талаар бусадтай ярилцах ёстой. Эв зохицолтой хамтран ажиллах гэдэг нь энэ юм. Ингэж чи үүргээ сайн биелүүлнэ, үүргийн гүйцэтгэл чинь хангалттай байна. Хэрвээ чи үргэлж бүх ачааг үүрч, бүхнийг өөрөө хариуцаж, бусдыг биш өөрийгөө харуулахыг хүсдэг бол үүргээ биелүүлж байгаа хэрэг мөн үү? Чиний хийж байгаа зүйлийг дарангуйлал гэж нэрлэдэг; энэ нь жүжиглэж буй хэрэг. Энэ нь үүргийн гүйцэтгэл биш, сатанлаг зан авир. Хүн ямар ч давуу тал, авьяас билэг, онцгой чадвартай байсан, бүх ажлыг ганцаараа хариуцаж чадахгүй; тэд чуулганы ажлыг сайн хийе гэвэл эв найртай хамтран ажиллаж сурах ёстой. Тийм учраас, эв найртай хамтын ажиллагаа нь үүргээ гүйцэтгэх хэрэгжүүлэлтийн зарчим юм. Чи бүх зүрх сэтгэл, бүх эрч хүч, хамаг үнэнч байдлаа ашиглаж, хийж чадах бүхнээ өргөн барьж байгаа цагт үүргээ сайн гүйцэтгэж байна(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай”). Бид үүргээ сайн гүйцэтгэхийн тулд Бурханы зүрх сэтгэлийг бодолцон үзэж, ах эгч нартайгаа хамтран ажиллах ёстойг Бурханы үгээс би олж харсан. Бид үүнд бүхнээ зориулж, давуу талаа ашиглан бие биеийнхээ сул талыг нөхөх ёстой. Ингэж байж л Бурханы ерөөлийг хүртэж, ажилдаа сайн үр дүн гаргаж чадна. Бидний хэн нь асуудлыг биечлэн шийдвэрлэх нь хамаагүй, бусдын байдал, бэрхшээлийг шийдвэрлэж чадаж байгаа цагт миний хүчин чармайлт нүдэнд харагдахгүй, нүднээс далд байсан ч гэсэн, үүргээ гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгавал санаа минь амарч, амар тайван болдгийг би бас олж харсан. Үүний дараа би Чэнь ахын байдалд зориулж ямар үнэнийг нөхөрлөх талаар нэлээд бодож үзээд, Ван эгчид хянуулахаар Бурханы холбогдох хэдэн үгийг олсон. Эгч бас Чэнь ахын байдлыг үнэхээр онож хэлсэн, миний бодоогүй хэдэн хэсгийг олсон байв. Эдгээр нь нийлээд илүү цогц болсон. Мосе маш дуугүй, Аарон маш уран цэцэн байсан ч Бурханы даалгаврыг хамтдаа биелүүлж, израильчуудыг Египетээс дагуулж гарсныг би бодлоо. Би гарч яваад ажиллаж чадахгүй ч олж харж, бодсон бүх зүйлийнхээ талаар Ван эгчтэй тодорхой нөхөрлөж чадах байсан. Бид хамтарч ажиллаад асуудлын талаар илүү иж бүрэн үзэл бодолтой болсон учраас асуудлыг илүү сайн шийдвэрлэж чадаж байсан. Тэр нь чуулганы ажилд илүү ач тустай биш үү? Бид бүх зүйлийг ярилцсаны дараа Ван эгч Чэнь ахтай нөхөрлөхөөр явж, би зүрх сэтгэлдээ тэдний төлөө залбирч, Бурхан тэднийг залж чиглүүлж байгаа гэж найдсан.

Тэгээд нэг өдөр бид хоёр хэдэн ах эгчээс захиа авч, захианд Ван эгчийн нөхөрлөлөөр дамжуулан зарим нэг алдааг засаж чадсан, үүргээ илүү сайн гүйцэтгэж байгаа гэснийг уншаад миний сэтгэл бага зэрэг гонсойж, тэр алдаа, асуудлыг би олж мэдсэн байтал бүх хүн Ван эгчийн ажлыг л хараад, нүднээс далдуур миний хийж байгаа зүйлийг хэн ч хараагүй юм шиг санагдсан. Тэр үед би дахиад л нэр төр, ашиг хонжооны төлөө өрсөлдөж байгаагаа ухаараад залбирч, өөрийгөө хаялаа. Сүүлд нь нэг нийтлэлээс Бурханы үгийн нэг хэсгийг уншсан нь сэтгэлийг минь үнэхээр хөдөлгөсөн юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Чи хүч чадал багатай байж болох ч бусадтай хамт ажиллаж чаддаг, тохиромжтой зөвлөгөөг хүлээн авч чаддаг, мөн зөв санаа зорилготой, Бурханы гэрийн ажлыг хамгаалж чаддаг бол зөв хүн юм. Заримдаа чи ганцхан өгүүлбэрээр л асуудлыг шийдвэрлэж, хүн бүрд ашиг тусаа өгч чадна; заримдаа үнэний ганцхан өгүүлбэрийг нөхөрлөсний чинь дараа хүн бүр хэрэгжүүлэлтийн замтай болж, эв найртай хамтран ажиллаж чаддаг болж, бүгд нэгэн зорилгын төлөө чармайж, адилхан үзэл бодол, санаатай байдаг учраас ажил тун үр дүнтэй байдаг. Хэдийгээр ийм үүрэг гүйцэтгэснийг чинь хэн ч санахгүй, тийм ч их хичээл чармайлт гаргасан мэт чамд санагдахгүй байж болох ч үнэнийг хэрэгжүүлдэг, зарчмын дагуу үйлддэг хүн гэдгийг чинь Бурхан харна. Ийм юм хийснийг чинь Бурхан санана. Үүнийг үүргээ үнэнчээр биелүүлэх гэж нэрлэдэг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай”). Тийм шүү. Нүднээс далдуур хийж байгаа ажлыг минь хэн ч харж чадахгүй байлаа ч, Бурханы өмнө би хариуцлагаа биелүүлж байсан. Бусад хүн мэдэх үгүй нь хамаагүй, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах л чухал. Зааварлагчийн хувьд алдаа, асуудал байгааг анзаарвал бусадтай ярих нь миний үүрэг, миний хийх ёстой зүйл. Үүнийхээ төлөө би гавьяа хүртэх ёсгүй. Өмнө нь би бусдын өмнө онгирохыг үргэлж хичээдэг байсан ч одоо нүднээс далд л ажиллахаас өөр аргагүй болсон. Энэ нь Бурханы зохицуулалт, надад хэрэгтэй зүйл байсан. Би үүнд захирагдаж, өөрийгөө сайн ашиглаж, үүрэгтээ үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарч, үүргээ сайн гүйцэтгэхээр чармайх ёстой байсан.

Дараа нь ажилд маань асуудал байгааг анзаарвал би санаачилга гаргаж, Ван эгчтэй ярьдаг болсон. Заримдаа, асуудлын талаар ах эгч нарт бичихдээ бичиж байгаа хүн нь би гэдгийг заавал харуулахыг хүсдэг байсан ч далдуур өөрийгөө өргөмжилж, онгирч байгаагаа ухаараад залбирч, буруу сэдлээ орхин, өөрийгөө тайвшруулж, бусдад туслахын тулд ямар зүйл бичих, хариуцлагаа яаж биелүүлж болох талаар боддог байв. Ийм маягаар хэрэгжүүлэхэд үнэхээр сэтгэл цэлмэж, үнэхээр эрх чөлөөтэй болсон санагдаж байлаа. Тэгж үйлдэх нь маш гайхалтай!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хэцүү бэрх орчны шалгалт

Зуниор, Африк Би багаасаа л байнга нийгмийн нөлөөнд автаж, юу ч хийсэн бусдыг даган дуурайх дуртай байлаа. Эргэн тойрныхон маань Христэд...

Үнэнчээр ярихын төлөөх тэмцэл

Вениела, Филиппин 2017 онд би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Нөхөрлөлөөс байнга илүү их үнэнийг олж мэдэх,...

Leave a Reply