Атаархал бол ясыг ялзруулагч юм

2022-03-27

Су Ван, Хятад

2020 оны 11-р сард би усалгааны багийн ахлагчаар сонгогдоод, маш баяртай байлаа. Багийн ахлагчаар сонгогдчихоод үнэнийг ойлгодог, бусдаас дээр амийн оролттой юм шиг санагдсан. Тэгээд бүх хүнд өндрөөр үнэлүүлэхийн тулд үүргээ сайн биелүүлэхийг хүссэн юм. Хэсэг хугацааны дараа би бага зэрэг ахиц гаргаж эхлэн, ах эгч нар намайг тодорхой нөхөрлөдөг, зарим асуудлыг шийдвэрлэж чаддаг гэсэн. Энэ магтаалд би үнэхээр додийсон юм. Гэхдээ сарын дараа Юү эгч ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн. Эгч урьд нь удирдагч явсан, нүд нээхүйц нөхөрлөлтэй, сайн хэв чанар, ажлын чадвартай байлаа. Эгч ирэнгүүтээ л манай ажил дахь зарим асуудлыг олж хараад, аливаа зүйлийн талаар Бурханы үг хурдан олж, нөхөрлөдөг байсан. Хэсэг хугацааны дараа ах эгч нар нөхөрлөл хийх гээд эгчид хандаж байгаа нь анзаарагдаж, миний дургүй хүрч эхэлсэн юм. Би багийн ахлагч юм байж асуудал шийдвэрлэх чадвар минь эгчийнхтэй дүйцэхгүй бол тэд юу гэж бодох юм бэ? Багийн сайн ахлагч биш, асуудал шийдвэрлэж чаддаггүй гэж бодох болов уу? Ингэж бодохоор үнэхээр ичиж, Юү эгчийн эсрэг туйлширсан. Эгч онгироод, намайг багийн ахлагч гэж хүндлэхгүй, албаар ичээж байх шиг санагдсан. Эгч урьд нь удирдагч байсан, бага сага туршлагатай ч гэсэн миний хэв чанар үүнээс дутахгүй гэж бодож байсан учир эгч надаас илүүрхэж чадахгүй гэж бодсон юм. Би нэрээ авч гарахын тулд цуглаан дээр Бурханы үг тунгаах, эгчээс сайн нөхөрлөх гэж хичээлээ. Хэн нь үнэхээр үнэний бодит байдалтай вэ гэдгийг бусдад харуулахын тулд ах эгч нарт асуудал тулгарах үед үүнийг нь шийдвэрлэх Бурханы үг олох, хуваалцаж болох туршлага бодож олох гэж хичээсэн. Атаархах байдалтай амьдарч, үргэлж бусадтай тэмцдэг байлаа.

Нэг удаа цуглаан дээр нэг эгч үүрэгтээ тулгарсан зарим бэрхшээлийг дурдлаа. Тэгэхээр нь би хариу хэлэх ёстой, асуудалд нь тус болох Бурханы үг олох ёстой гэж бодсон. Тэгснээр бусад нь намайг Юү эгчээс дор гэж үзэхгүй байх байлаа. Гэхдээ олохыг хүсэх тусмаа би улам будилсан. Тохирох хэсэг ололгүй урагш хойш хуудас эргүүлж байлаа. Эцэст нь Юү эгч нэг хэсэг олж, тэр эгчтэй хэлэлцсэн. Би бүтэлгүйтсэн мэт санагдаж, ичсэндээ нүүр час улайсан юм. Үнэхээр газрын гаваар шургачихмаар байсан шүү. Чадвараа нотлохыг хүсэх тусам өөрийгөө инээдтэй байдалд оруулсан. Хэчнээн ч шаргуу ажиллаа гэсэн Юү эгчийн дайд хэзээ ч хүрч чадахгүй юм шиг санагдсан. Тэгээд үнэхээр шаналж байлаа. “Тэр үүргийг биелүүлснээр нүүр алдлаа, бусад нь намайг үнэхээр нэвт шувт харчихлаа, ах эгч нар Юү эгчийг багийн ахлагч байх илүү их чадвартай гэж үзэж байж таарна. Тэгвэл би нэрээ авч гарахын тулд зүгээр л аль болох эртхэн огцрох хэрэгтэй байх” гэж бодогдсон. Иймэрхүү сэтгэлгээ Бурханы хүсэлд нийцэхгүй гэдгийг үнэндээ мэдэж байсан ч өөрийн эрхгүй эгчид атаархсан юм. Зовж, сэтгэлээр унаж, алдар нэр, байр суурийн энэ хүлээсээс яаж мултрахаа мэдэхгүй байсан. Бас би үргэлж алдар нэр, байр суурь хөөцөлдөж ирсэн юм чинь энэ нь зүгээр л миний уг чанар байх, үүнийг би өөрчилж чадахгүй гэж бодон, өөрийгөө боогдуулж байлаа. Ах эгч нарт байдлынхаа талаар сэтгэлээ уудлахыг хүссэн ч тэдэнд дорд үзэгдэхээс айсан. Үүнээс гадна эгчийн дайд хүрдэггүй гэдгээ хүлээн зөвшөөрмөөргүй байлаа. Тийм болохоор сэтгэлээр унасаар л байж, Юү эгчийн эсрэг туйлшрах нь нэмэгдсэн. Цуглаан дээр хэр идэвхтэй байгааг нь хараад онгирч, надтай байр суурь булаацалдах гээд байна гэж бодсон юм. Би эгчтэй харилцмааргүй байлаа. Миний сэтгэл гутрал Юү эгчээс л болсон гэж бодогдуулахын тулд байдлынхаа талаар өөр эгчид сэтгэлээ уудлах тухай ч бодсон. Тэр эгчийг өөрийнхөө талд оруулж, Юү эгчийг дорд үздэг болгох, улмаар Юү эгчийг хамтдаа шүүхийг хүссэн. Юү эгчийн эсрэг үгсэж байгаагаа зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэж байсан ч энэ талаар нэг их бодоогүй юм. Тэгээд хэр их сэтгэлээр унаж байгаа тухайгаа нэг орой нэг эгчтэй ярьж эхэллээ. “Ерөнхийдөө Юү эгч л бидэнд Бурханы аль үгийг нөхөрлөх учиртайг санал болгож, бас залбирлыг тэргүүлж байна. Эгч намайг үл тоомсорлодог юм шиг санагддаг. Би боогдоод, бүр багийн ахлагч байхыг хүсэхээ больсон” гэж хэлсэн. Эгчийг миний талд орно гэж бодтол эгч намайг Юү эгчид зүй зохистой хандах ёстой гэсэн юм. Хэд хоногийн дараа тэр эгчийг Юү эгчтэй эв түнжин сайтай байгааг хараад би маш эвгүйрхсэн. Тэр эгч намайг маш их юм хэлчхээд байхад Юү эгчийн талаар юм бодохгүй байж яаж чадаж байна аа гэж бодогдож байлаа. Тэгж бодсондоо жаахан гайхсан шүү. Би ер нь яаж тэгж бодож чадав аа? Би талцал үүсгэж, Юү эгчийг гадуурхахаар хичээж байсан юм биш үү? Тэгээд улам бүр айж, өөрийгөө эргэцүүлж эхэллээ.

Надад Бурханы ийм үг санагдсан: “Хэрэв зарим хүмүү өөрсдөөсөө дээр хэн нэгнийг харвал тэр хүнийг дарлаж, түүний тухай цуу яриа дэгдээх юм уу бусдад түүнийг өндрөөр үнэлүүлэхгүй, хэнийг ч хэнээс нь дээр гаргахгүй гэсэндээ увайгүй арга ашигладаг бол ингэх нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг завхарсан зан чанар, мөн түүнчлэн зальхай, ов мэхтэй, дотуур тамиртай байдал бөгөөд энэ хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд яахаас ч буцдаггүй… Юун түрүүнд, эдгээр асуудлын шинж чанарын өнцгөөс яривал, ингэж авирладаг хүмүүс ердөө л хүссэнээ хийж байгаа хэрэг бус уу? Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаардаг уу? Тэд Бурханы гэрийн ажилд учирсан хор хохирлыг үл харгалзан өөрсдийн мэдрэмжийг л боддог бөгөөд өөрсдийн зорилгод л хүрэхийг хүсдэг. Ийм хүмүүс биеэ тоож, өөрийгөө зөвтгөдгөөр зогсохгүй аминчхан, жигшүүртэй байдаг; тэд Бурханы санаа зорилгыг огтхон ч хайхардаггүй бөгөөд ийм хүмүүс Бурханаас эмээх зүрх сэтгэлгүй байдаг нь ямар ч эргэлзээгүй. Иймээс тэд буруутгах ямар ч мэдрэмжгүй, ямар ч айдас хүйдэс, болгоомжлол, түгшүүргүй, мөн үр дагаврыг нь бодолцож үзэлгүйгээр хүссэн бүхнээ хийж, зоргоороо авирладаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”). Урьд нь би энэ үгтэй холбогдуулан өөрийнхөө талаар хэзээ ч бодож үзээгүй. Бурхан өөрийн минь байдлыг илчилж байгааг би тэгэхэд л олж харсан юм. Өөрийгөө тийм ёрын муу байна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Би Юү эгчид атаархсан болохоор тэр бүх хугацаанд эгчтэй таарамжгүй байж. Эгч илүү сайн нөхөрлөдөг, бас бусдын бодит асуудлыг шийдвэрлэж чаддаг байсан. Би үүнд нь баярлалгүй, доромжлуулсан мэт санагдсан. Бусдын нүдэнд дүр төрхөө сайжруулах гэсэндээ эгчийн дээр гарахын тулд элдэв зүйл сэдэх гэж хичээсэн. Тэгж чадахгүй болохоороо эгчид зэвүүцэж, эгчийг онгирч, миний оронд анхаарлын төвд орох гээд байна гэж шүүсэн. Бүх хүн эгчийг ганцаардуулж, шүүг гэсэндээ би эгчийн эсрэг талцал үүсгэж, өрөөсгөл хандлага түгээж байж. Би үнэхээр биеэ тоож, хэний ч дор орохыг тэсвэрлэж чаддаггүй гэдгээ олж харсан. Багийн ахлагч гэх цол хэргэмээ авч үлдэхийн тулд би яахаас ч буцахааргүй байсан. Энэ нь ёрын, булай байсан юм. Байр суурийн л төлөө бусадтай тэмцэж, бусдыг гадуурхдаг антихристүүдээс би юугаараа ялгаатай байсан юм бэ? Би харваас амийн оролтоор дулимаг, бусдын асуудлыг шийдвэрлэж чаддаггүй байсан. Тэгээд Юү эгчээс туслалцаа, нөхөрлөл аваагүй. Би бусдын амийн оролтыг хойш татаж, ах эгч нараа хорлож байсан юм биш үү? Надад ямар ч хүн чанар гэж байгаагүй! Ингэж бодоод, ах эгч нарын урмыг үнэхээр хугалсандаа улам ч их буруутайгаа мэдэрлээ. Дараа нь зоригоо чангалаад, Юү эгчтэй ана мана үзэлцье гэсэн саяхны хүслийнхээ талаар сэтгэлээ уудалж, эгчээс уучлал гуйсан. Эгч нөхөрлөл хийж байхдаа намайг жаахан сэтгэл дундуур байгааг анзаарчхаад боогдож, надад нөлөөлөх вий гээд нэг их юм хэлмээргүй байдаг болсон гэлээ. Миний тэмцэл эгчид сөргөөр нөлөөлснийг тэгэхэд ухаараад, сэтгэл эмтэрсэн. Цуглаан бол алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэх газар биш, Бурханыг шүтэн мөргөх газар гэдгийг би мэддэг байсан. Гэхдээ би буруу санаа өвөртөлж, эгчтэй үзэлцэхийг хүссэн нь Бурханы гэрийн ажлыг үймүүлж, ах эгч нарын амийн оролтыг саатуулсан юм. Би үнэхээр харуусалд автсан. Иймэрхүү сатанлаг зан чанарын дагуу амьдрах нь бусад хүнийг шархлуулж, эцэстээ ѳѳрѳѳ хорсол, шаналал дунд амьдардаг. Бусдад атаархах нь ѳѳрийгѳѳ ч бас үнэхээр хорлодог юм.

Би хэрэгжүүлэх зам хайсаар байсан. Тэгээд Бурханы ийм үг уншсан юм: “Чуулганы удирдагч байх нь үнэнийг ашиглан асуудал шийдвэрлэх төдий биш, харин авьяастай хүмүүсийг олж илрүүлж, хөгжүүлэх явдал бөгөөд чи тэдэнд атаархаж, тэднийг дарж яавч болохгүй. Ингэвэл ажлаа сайн хийхэд та нарт хялбар байна. Хэрвээ чи хийдэг бүх ажилдаа хамтран ажиллуулахаар цөөн хэдэн үнэнийг эрэлхийлэгчийг хөгжүүлж чадаад, эцэст нь та нар бүгд туршлагын гэрчлэлтэй болж чадвал чи шаардлага хангасан удирдагч болно. Хэрвээ чи бүх зүйл дээр зарчмын дагуу үйлдэж чаддаг болбол үнэнч байдалтай байх болно. Бусад нь өөрөөс нь дээр, илүү өндөрт байж, өөрийг нь үл ойшоогдож байх зуур хүндлэгдэх вий гэж зарим хүн үргэлж айдаг. Үүнээсээ болоод тэд бусад руу дайрч давшилж, бусдыг гадуурхдаг. Ингэх нь өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг бус уу? Ийм ааш авир аминчхан, жигшүүртэй бус уу? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой! Өөрийнхөө ашиг сонирхлыг л бодож, өөрийнхөө хүслийг л хангаж, бусдын үүрэг юм уу Бурханы гэрийн ашиг сонирхлыг огт боддоггүй хүмүүс муу зан чанартай байдаг бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй. Хэрэв чи Бурханы хүслийг үнэхээр анхаарч чаддаг бол бусад хүнд шударгаар хандаж чадна. Хэрэв чи сайн хүнийг санал болгож, чадварлаг болгон сургаад, Бурханы гэрт өөр нэг авьяастай хүнийг нэмэх юм бол ажил чинь хийхэд илүү амархан болох бус уу? Чи энэ үүргээ биелүүлэхдээ үнэнч байсан байх бус уу? Энэ бол Бурханы өмнөх сайн үйл; удирдагч хүнд байх ёстой наад захын мөс чанар, эрүүл ухаан юм… Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, бахархал, нэр хүндээ бүү бод, хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байж, хариуцлагаа биелүүлж, бүхнээ зориулсан эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээрийг ахин дахин бодож, танин мэд, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Удирдагч, ажилчид авьяаслаг хүмүүсийг илрүүлж, хөгжүүлэх аргад суралцах хэрэгтэй, тэдэнд атаархахыг Бурхан үзэн яддаг гэдгийг Бурханы үг надад зааж сургасан. Юү эгч гүн ойлголттойгоор нөхөрлөдөг, бодит асуудал шийдвэрлэж чаддаг байсан. Энэ нь чуулганы ажилд болон ах эгч нарын амийн оролтод сайн шүү дээ. Би Бурханы хүслийг бодолцож, өөрийнхөө нэр нүүр, байр суурийг зөнд нь орхиж, эгчтэй хамт сайн ажиллаж, өөрийнхөө үүргийг биелүүлэх ёстой байлаа. Багийн ахлагчаар сонгосноороо Бурхан надад хэрэгжүүлэх боломж олгож байсан. Тэглээ гээд би бүх зүйлийг мэддэг гэсэн үг биш байсан юм. Үнэн болон бусад зарим нэг асуудлын өнгөц ойлголттой байх нь хэвийн зүйл байсан, тийм болохоор би Юү эгчээс суралцах учиртай. Гэтэл би өөрийгөө багийн ахлагч гэж бодоод, асуудал бүрийг нэвт харж, шийдвэрлэж чаддаг байх учиртай, өөр хэнээс ч чадвар муутай байж болохгүй гэж бодсон учир үргэлж Юү эгчтэй өрсөлдөөд, эгчээс илүүрхэж чадахгүй болохоороо сэтгэлээр унадаг байж. Би маш мунхаг байсан юм. Бурхан удирдагчдаас асуудал бүрийг шийдвэрлэж чаддаг бай гэж хэзээ ч шаардаагүй. Бурхан биднийг үнэнч хүмүүс байж, ойлгодог зүйлийнхээ талаар л нөхөрлөж, ойлгодоггүй юм бүхнээ ах эгч нартай хэлэлцээсэй гэж хүсдэг. Бурханы хүсэл энэ. Бурханы хүслийг ойлгосныхоо дараа би Юү эгчид тэгтлээ атаархахаа больж, эгчид төрсөн ямар ч сайхан санааг хүлээн авч, хэрэгжүүлж чаддаг болсон юм. Бид хоёр цуглаан дээр асуудал гарган тавьсан хэнд ч нөхөрлөж, туслахын тулд хамтдаа ажиллаж, ийм маягаар маш олон асуудал шийдвэрлэгдсэн шүү.

Энэ бүгдийн дараа би өөрийгөө өөрчлөгдсөн, алдар нэр, байр сууринд тэгтлээ анхаардаггүй болсон гэж бодсон. Гэхдээ Сатан намайг маш гүн гүнзгий завхруулсан байж. Зохих нөхцөл нь бүрдэхэд би бас л тэр талаа өөрийн эрхгүй цухалзуулсан юм. 2021 оны 7-р сард, би багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж чадахгүй байна гээд халагдлаа. Тэгээд Юү эгч миний оронд сонгогдсон. Энэ нь эерэг өөрчлөлт гэдгийг зүрх сэтгэлдээ мэдээд, эгч үнэхээр илүү сайн ажиллах юм шиг санагдсан. Эгчийг сонгох нь ах эгч нарын аминд үр ашиг өгөх байлаа. Гэхдээ дараа нь эгч үүргийнхээ төлөө хэр их ачаа үүрдэг, багийн гишүүдэд тулгарсан ямар ч бэрхшээлийг даруйхан зохицуулж чаддаг гэдэг нь харагдсан. Эгч бас манай чуулганы амьдрал дахь алдаа дутагдалд дүгнэлт хийсэн. Тэр нь надад зарим нэг мэдрэмж төрүүлсэн юм. Юү эгч багийн ахлагч байх хугацаандаа илүү их ололт амжилт гаргавал намайг тааруухан харагдуулах биш үү? Бүх хүн намайг юу гэж бодох юм бэ? Тэд намайг олиггүй, хэв чанараар дулимаг гэж бодно гэдэгт би итгэлтэй байлаа. Иймэрхүү маягаар бодоод, чуулганы амьдралыг сэргээнэ гэж найдахаа больсон. Урьд нь, Бурханы үгийн талаар нөхөрлөж байна уу, ажлынхаа асуудлын талаар ярьж байна уу хамаагүй, би идэвх санаачилгатай байж, бүх хүнийг анхааралтай байлгахад тусалдаг байсан юм. Харин одоо цуглаан дээр хамгийн сүүлд ярьдаг болж, заримдаа гэгээрэл олж авах үедээ энэ тухайгаа ярихыг хүсээгүй. Тэгээд нөхөрлөлийн төгсгөлд дурамжханаар хэдхэн үг хэлдэг байлаа. Юү эгч цааш нь яриач гэж гуйх үед би нэмж яримааргүй байдаг байсан. Хэсэг хугацаанд ах эгч нар үүрэг дэх бэрхшээлээсээ үүдэн тааруу байдалд орж, Юү эгч үүнийг даруйхан зохицуулахад хэт завгүй байлаа. Би туслалцаа санал болголгүй, тэрхүү хүнд байдалд бүр хөөрч, “Та ч гэсэн тийм гаргууд ахлагч биш юм байна. Надаас дээрдэх юм алга!” гэж бодсон. Бусдыгаа тааруу байдалд орж, чуулганы амьдрал хэцүүдэж байгааг хараад бүр тийм хэвээрээ байгаасай гэж найдсан. Дараа нь Юү эгч үнэхээр хурдан цаг гаргаад, эдгээр асуудлыг шийдвэрлэхийг харлаа. Тэгээд үнэхээр дургүй хүрсэн. Эгчид улам бүр дургүй болж эхэлсэн. Би эгчийг юу ч гэж хэллээ гэсэн, ямар ч санал бодол илэрхийллээ гэсэн сонсохыг ч хүсэхгүй болохдоо тулсан юм. Цуглаан дээр эгчийг нөхөрлөж байх үед эргээд, өөр тийшээ хардаг байсан. Атаархал минь улам бүр дордож, илүү хортой болж байгаа гэдгийг, энэ нь эгчид ч, манай чуулганы амьдралд ч хор хөнөөл учруулж болно гэдгийг би мэдэж байсан. Тэр хэвээрээ байхыг хүсээгүй ч атаархлаас ангижирч чадахгүй байлаа. Шаналахдаа Бурханд залбираад, “Бурхан минь, би Юү эгчид атаархмааргүй байгаа ч өөрийгөө барьж дийлэхгүй юм. Намайг аварч, улмаар алдар нэр, байр суурийн аюулыг олж харах боломж олгож, завхралын минь хүлээсээс чөлөөлөөч дээ” гэсэн. Залбирсныхаа дараа, юу туулж байгаагаа бусад бүх хүнтэй хуваалцлаа. Юү эгч намайг өөрийнх нь талаар тийм бодолтой байна гэж хэзээ ч төсөөлөөгүй гээд, сэтгэл нь шимширсэн. Эгчийн тэгж хэлэхийг сонсоод би маш их буруутайгаа мэдэрсэн юм. Бид хоёр нэг нэгнээ мэддэг болоод маш удсан байсан. Намайг өөрт нь маш их атаархаж, ар хударгаар нь өөрийг нь шүүж байхад эгч огт сүржигнэж байгаагүй шүү дээ. Анхаарал халамжтай байж, надад туслахаар үнэнийг нөхөрлөж байсан. Эгчид тиймэрхүү маягаар хандсан минь маш хорлонтой, хүний үнэргүй явдал байсан юм.

Дараа нь нэг цуглаан дээр би Бурханы ийм үг уншлаа: “Антихристүүд өөрсдийн байр суурь, нэр төрийг өөр юунаас ч илүү чухал гэж үздэг. Энэ хүмүүс башир, зальхай, хорон муу байгаад зогсохгүй уг чанартаа харгис байдаг. Байр суурь нь эрсдэлд орсныг олж мэдэх юм уу хүмүүсийн зүрх сэтгэл дэх орон зайгаа алдах, энэ хүмүүсийн дэмжлэг, хайрыг алдах, хүмүүст хүндлүүлж, бишрүүлэхээ больж, гутамшигт унах үедээ тэд яадаг вэ? Тэд гэнэтхэн өөрчлөгддөг. Байр сууриа алдмагцаа юу ч хийхийг хүсдэггүй бөгөөд хийдэг бүхэн нь хуурамч байдаг. Тэд үүргээ биелүүлэхийг огт сонирхдоггүй. Гэхдээ энэ нь хамгийн адгийн илрэл биш. Хамгийн адгийн илрэл нь юу вэ? Энэ хүмүүс байр сууриа алдаж, хэн ч өөрсдийг нь хүндлэхгүй, өөрсдөд нь уруу татагдахгүй болмогц атаархал, өш хонзон, үзэн ядалт нь гарч ирдэг. Тэд Бурханаас айдаггүйгээр үл барам өчүүхэн төдий ч дуулгавартай биш. Түүнчлэн чуулган, Бурханы гэр, удирдагч, ажилчдыг зүрх сэтгэлдээ үзэн ядах магадлалтай; чуулганы ажилд асуудал тулгарч, зогсонги байдалд ороосой гэж хүсэн мөрөөсдөг; Бурханы гэрийг болон ах эгч нарыг шоолохыг хүсдэг. Түүнчлэн үнэнийг эрэлхийлж, Бурханаас эмээдэг хэн бүхнийг тэд үзэн яддаг. Үүрэгтээ үнэнч, төлөөс төлөх хүсэлтэй хэн бүхэн рүү дайрч давшилж, тэднийг дооглодог. Антихрист ийм зан чанартай байдаг. Энэ нь харгис биш гэж үү?(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Хоёрдугаар хэсэг)”). Антихристүүд зальхай, хорон муу, бас заналт уг чанартайг Бурхан бидэнд харуулдаг. Тэд байр суурь, бусдын дэмжлэгийг алдвал атаач болж, өшөө авахыг хүсдэг. Тэгээд үүрэгтээ хоёрын хооронд юм хийгээд зогсохгүй чуулганы ажил дахь аливаа зүйл тааруу явагдаасай гэж хүсдэг. Тэд Бурханы гэр болон ах эгч нараар доог тохуу хийхийг хүсдэг. Бурхан үгэндээ антихристүүдийг яаж тодорхойлдог билээ, би яг тийм байдалд байгаагаа ухаарсан. Би халагдсаныхаа дараа Юү эгчийг үүрэгтээ ямар ачаа үүрдэг, бодит асуудлыг зохицуулж чаддагийг харсан. Эгч ажлаа сайн хийж, чуулганы амьдрал сайжрах юм бол надаас хавьгүй дээр гэдэг нь харагдана гэж айсан. Би байр суурь, дүр төрхөө хамгаалахын тулд чуулганы амьдрал тааруухан байгаасай гэж мөрөөсөж байсан. Тэгээд өөрт төрсөн маш тодорхой ойлголтыг хуваалцахыг хүсээгүй. Юү эгч асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэхгүй байгааг хараад хөөрч, эгчийг шоолж байсан. Юм бүхэнд нь дургүйцэж, эгчийг бүрэн голсон. Би антихристийн заналтай зан чанар харуулж байж. Чуулганы амьдрал ах эгч нарын амийн оролтод шууд нөлөөлдөг, тэд сайн байдалтай, амийн оролттой байхдаа л үүргээ сайн биелүүлж чаддаг гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ бусдын нүдэнд байр сууриа хамгаалахыг хүссэн болохоор чуулганы амьдралыг хамгаалж чадаагүйгээр зогсохгүй хүмүүсийн асуудал шийдвэрлэгдэхгүй өнгөрч, үүрэг нь талаар болохыг хараад бахаа хангасан. Ингэсэн минь үнэхээр дотуур тамиртай, хорлонтой явдал байж. Бурханы гэр ажлын төлөө л хүнийг тушаал дэвшүүлэх юм уу халдаг. Би ажлаа хийж чадаагүй учраас халагдаж, дараа нь илүү дээр нэр дэвшигч ажлыг минь дааж авсан. Би энэ талаар баярлаж, эгчтэй эв эетэй ажиллалгүй, бүр эгчийг хорлож, үймүүлж, сэтгэлийг нь шархлуулсан. Би ер нь хүн мөн гэж үү? Тэгж бодоод харууслаар дүүрч, нулимс шууд л мэлмэрч эхэллээ. Би хэр заналтайгаа үзэн ядаж, Бурханы өмнө амьдрах эрхгүйгээ мэдсэн. “Атаархал бол ясыг ялзруулагч юм” (Сургаалт үгс 14:30) гэх Библийн эшлэл санагдаж байна. Энэ яг үнэн. Атаархал үзэн ядалт үүсгэдэг, бас хүмүүсийг солиотой зүйл хийхэд хүргэж болдог.

Тэр орой би Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан юм: “Хэрвээ чи Бурханы хамгаалахыг хүсдэг зүйлийг үргэлж саатуулж, үймүүлж, нурааж байдаг бол, мөн үүнийг нь үргэлж жигшиж, өөрийн гэсэн үзэл, бодол баримталдаг бол энэ нь юуг илтгэдэг вэ? Чи Бурхантай аар саар юман дээр маргаж, Бурханы эсрэг зогсохыг хүсдэг, Бурханы гэрийн ажил болон ашиг сонирхолд ач холбогдол өгөөгүй гэдгийг илтгэдэг. Чи үүнийг нь хорлох гэж үргэлж хичээж, хорлонтой авирлахыг үргэлж хүсэж, үүнээс ашиг хонжоо олохыг байнга хүсэж, бэрхшээл учруулж, муу зүйл хийх гэж үргэлж хичээж байдаг. Тийм болохоор Бурхан чамд хилэгнэнэ, тийм биз дээ? (Тэгнэ.) Тэгвэл энэ уур хилэн ямаршуу байх вэ? (Бурхан биднийг шийтгэнэ.) Бурхан гарцаагүй шийтгэнэ. Бурхан чамайг уучлахгүй; тэгэх ямар ч боломжгүй. Учир нь чиний хийсэн муу зүйл чуулганы ажлыг хорлож, гутааж, хохироосон бөгөөд энэ нь Бурханы гэрийн ажилтай үүсгэсэн ашиг сонирхлын зөрчил, асар их ёрын муу, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл, Бурханы зан чанарт халдсан шууд халдлага байсан юм. Тэгэхээр Бурхан чамд хилэгнэхээс өөр яах юм бэ? Зарим хүн дорд хэв чанараасаа үүдэн ажил хийхэд тэнцэлгүй, санамсаргүй цөөн хэдэн жаахан алдаа эндэл гаргах юм бол Бурхан алдааных нь ноцтой байдалд нийцүүлэн зохих ёсоор тэдэнтэй харьцаж магад. Гэхдээ хэрэв чи өөрийнхөө хувийн ашиг сонирхлын төлөө албаар атаархаж, маргаж, зориуд гэм буруу үйлдэж, Бурханы ажлыг үймүүлж, саатуулж, сүйтгэх зүйл хийх юм бол Бурханы зан чанарт халдсан байх болно. Бурхан чамайг өршөөх үү? Бурхан хамаг цус, хөлс, нулимсаа яг энд зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнийхөө ажилд зориулсан. Хэрэв чи Бурханы эсрэг ажиллаж, албаар Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироож, Бурханы гэрийн ашиг сонирхлыг золиослон өөрийнхөө ашиг сонирхлыг хөөцөлдөж, хувьдаа алдар нэр, байр суурь эрэлхийлж, Бурханы гэрийн ажил сүйдэх талаар үл хайхарч, аль эсвэл ажлыг нь саатаж, сүйдэхэд хүргэж, тэр ч бүү хэл Бурханы гэрт эд материалын болон санхүүгийн ихээхэн хохирол учруулах юм бол ийм хүн өршөөгдөх ёстой гэж та нар бодож байна уу? (Үгүй.)” (Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Нэгдүгээр хэсэг)”). Бурханы үгээс би Бурханы халдашгүй зан чанарыг мэдэрсэн. Би бүх хүнд байр сууриа хадгалахыг хүссэн болохоор Юү эгчийг эсэргүүцэж, бүр эгчийг муу муухай харагдана гэж найдаж байсан. Тэгээд чуулганы ажилд нөлөөлсөн. Би өрөөлийн эсрэг яваад зогсохгүй Бурханы эсрэг явж байж. Өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд Бурханы гэрийн ашиг сонирхлоор дэнчин тавьж байж. Бурхан биднийг үнэнийг олж авч, зан чанараа өөрчилж, аврагдана гэж л найдаад, хүн төрөлхтнийг аврахын тулд маш агуу төлөөс төлсөн. Ах эгч нар чуулганы сайхан амьдралтай, сайн удирдагчтай байх үедээ л үнэний бодит байдал руу орж, Бурханы аврал хүртэж чаддаг. Би бүтээгдсэн зүйл, Бурханы дагалдагч атлаа Бурханы хүслийг огт хайхарч байгаагүй. Чуулганы амьдрал хэцүүдэж байгааг хараад үүнд баярласан. Тэр ч бүү хэл тийм хэвээрээ байгаасай гэж найдсан. Би яаж тийм жигшүүртэй, ёрын муу байж чадав аа? Бурханы удирдлагын төлөвлөгөө гүйцэлдэхгүй байгаасай, Бурханы гэрийн ажил бүтэлгүйтээсэй, бүх хүн Бурханаас урваж, авралыг нь алдаасай, тэгээд эцэстээ өөртэй нь цуг тамд унаасай гэж Сатан найддаг. Иймэрхүү маягаар сэтгэж, ийм маягаар аашилснаараа би яг л Сатан шиг байж, Бурханы гэрийн ажлыг үймүүлж байсан биш үү? Бурханы зан чанар халдлагыг хүлцэхгүй. Би гэмшихээс татгалзсаар байх юм бол хэзээ нэгэн цагт бүр ч айхтар ёрын мууг үйлдээд, Бурханы зан чанарт халдаж, Бурханаар таягдан хаягдана гэдгээ мэдэж байлаа. Алдар нэр, байр суурь хөөцөлдөх нь сайн зам биш гэдгийг тэгэхэд л үнэхээр ойлгосон доо. Тэгээд Бурхан юу гэж хэлдгийг санасан: “Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө байгаа бүхнээ золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч шүүлт хийж, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба энэ гав дөнгө биед нь байхад, хүнд үүнээс ангижрах хүч чадал ч, зориг ч байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Би алдар нэр, байр суурь хөөцөлдөх асуудлыг нухацтай хүлээж авалгүй, өөрийгөө бусдад хүндлүүлэхийг л хүсдэг гэж бодсон. Би ах эгч нарыг болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч хохироохгүй гэж бодсон. Гэхдээ алдар нэр, байр суурь бол хүмүүсийг хорлож, чөдөрлөхөд Сатаны ашигладаг хэрэгсэл гэдгийг Бурханы үг болон баримтууд надад харуулсан юм. Эдгээр нь Сатаны намайг дөнгөлсөн дөнгө байсан. Цаг нь болох үед би үүнд эзэмдүүлж, өөрийн эрхгүй Бурханы эсрэг ажилласан. Үнэнийг эрэлхийлж, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авалгүй эдгээр зүйлийн араас хөөцөлдсөөр байвал үнэхээр балрах байсан шүү. Балар эрт цагаас хойш байр суурь, эрх мэдлийн эрэлд хүмүүсийн хамгийн сайн нөхөд заналт дайсан нь болж, хамгийн хайртай хүмүүс нь бие биедээ тооцоотой, харгис болсон. Юү эгчид би үүнтэй адилхан хандсан. Байр суурийнхаа талаар л бодоод, эгчийг тэсвэрлэж чадахаа байсан. Албан тушаалаа булаалгаж байна гэж бодсон учраас эгчтэй өрсөлдөхийг хүссэн, бас эгчээс илүүрхэж чадахгүй болохоороо эгчийг шүүхээр талцал үүсгэх гэсэн. Чуулганы амьдрал сайнгүй байгааг хараад хамгаалах гэж хичээлгүй цэвдгээр гар хумхин, эгчийг шоолохын тулд бүтэлгүйтлийг нь харна гэхээс тэсэж ядаж байсан. Би бүр Бурханы гэрийн ажил хэцүүдэхийг харахад ч бэлэн байсан. Алдар нэр, байр суурийн араас хөөцөлдсөнөөр Бурханы эсрэг замаар замнаж байгаа гэдгээ би олж харсан юм. Тухайн үед зүрх сэтгэлдээ жаахан айсан. Гэмшихгүйгээр алдар нэр, байр суурийн араас хөөцөлдөж, Бурханы гэрийн ажлыг үймүүлсээр байвал наад зах нь үүргээ алдаж магадгүй, харин адгийн муудаа антихрист болж, чуулганаас хөөгдөж болно гэдгээ мэдсэн. Би аврагдах боломжоо алдах байж. Үүнийг ойлгомогцоо Бурханд маш их талархсан юм. Би алдар нэр, байр суурийн мөн чанар, эдгээрийг хөөцөлдсөнөөр учирдаг хор уршгийг хэзээ ч олж хараагүй, бас энэ эрэл хайгуулаа орхихыг үнэндээ хэзээ ч хүсээгүй байж. Сатаны эрх мэдэл дор амьдрахын зовлонг биечлэн туулж, үүний араас хөөцөлддөг гэх гашуун үнэнээ олж хараг гэсэндээ энэ удаад Бурхан надад бодит нөхцөл бүрдүүлж байж. Би бас Бурханы халдашгүй зан чанарыг Бурханы үгийн шүүлтээр мэдэрч чадсан. Урьд нь сөрөг, сул дорой болж, өөрчлөгдөхөд дэндүү завхарсан мэт санагдаж, үнэнийг эрэлхийлэх итгэлгүй байсан юм. Гэхдээ алдар нэр, байр суурийг хэт их үнэлдэг байлаа ч үнэнийг эрэлхийлэх, өөрийгөө өөрчлөхийг хүсэж байгаа цагт үнэнийг ойлгож, эдгээр дөнгөнөөс мултарч, аврагдах замд ороход Бурхан намайг замчилна гэдгийг дараа нь ойлгосон доо.

Тэгээд Бурханы ийм үг уншсан: “Хүмүүс бусдаас дээр байхаар үргэлж хичээж, тэднээс илүүрхэх гэж байнга оролдож, олноос онцгойрох гэж үргэлж хичээх нь ямар зан чанар вэ? (Биеэ тоосон зан чанар.) Энэ нь Бурханы ачааг анхаарахгүй байгаа явдал. Бурхан чамайг иймэрхүү байдлаар анхаар гэж хүсдэггүй. Зарим хүн үүнийгээ өрсөлдөх чадвартай байх явдал гэдэг. Өрсөлдөх чадвартай байна гэдэг нь өөрөө сөрөг зүйл. Энэ нь Сатаны биеэ тоосон зан чанарын илчлэл, илрэл юм. Чи ийм зан чанартай байх үедээ бусдыг доороо байлгахаар үргэлж хичээж, тэднээс илүүрхэх гэж байнга оролдож, үргэлж махран тэмцэлдэж, хүмүүсээс авах гэж үргэлж хичээж байдаг. Чи дээд зэргээр атаархаж, хэнийг ч дуулгавартай дагадаггүй бөгөөд онцгойрох гэж ямагт хичээж байдаг. Ингэх нь балагтай; Сатан ингэж авирладаг. Хэрэв чи Бурханы бүтээл байхыг үнэхээр хүсдэг бол ийм зүйлийн төлөө бүү мэрий. Өрсөлдөөнч байж, чадвараа гайхуулах нь сайн зүйл биш; дуулгавартай байж сурах нь л эрүүл ухааныг харуулдаг.” “Та нарын биеэ авч явах зарчим юу вэ? Чи байр суурийнхаа дагуу биеэ авч явж, өөртөө тохирох байр суурийг олж, тэгээд байр сууриндаа бат зогсох ёстой. Жишээ татвал, аливаа нэг мэргэжилд чадварлаг, зарчмыг нь ойлгож чаддаг хүмүүс байдаг бөгөөд энэ тухайд тэд эцсийн шалгалтыг хийх ёстой; санаа бодол, хэрсүү ухаанаар ханган өөрсдийнх нь санаан дээр дөрөөлж, энэ үүргийг илүү сайн биелүүлэх боломжийг бусдад олгодог хүмүүс байдаг—тэгвэл тэд санаануудаа гаргах хэрэгтэй. Хэрвээ чи тохирох байр сууриа олж, ах эгч нартайгаа эвтэй ажиллаж чадвал үүргээ биелүүлж байх бөгөөд байр суурийнхаа дагуу биеэ авч явж байх болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим”). Энэ нь надад хэрэгжүүлэх зам өгсөн юм. Бурхан хүн бүрд өөр өөр авьяас билиг, хэв чанар хайрладаг. Биднийг Өөрийнх нь зохицуулалтад захирагдаж, байгаа байрандаа чадвараа бүрэн хөгжүүлнэ гэж найддаг. Юү эгч надаас илүү чадварлаг, бодит асуудал зохицуулж чаддаг байсан. Эгч урагштай багийн ахлагч, бас энэ нь сайн зүйл байсан юм. Би эгчийн давуу талаас суралцаж, өөрийнхөө үүргийг сайн биелүүлэх хэрэгтэй байсан. Тэгэх нь л гагцхүү ухаалаг хандлага байсан юм. Гэхдээ би чадваргүй гэгдэхээс айсан. Биеэ тоогоод, өөрийгөө ойлгоогүй. Би байх байраа мэддэггүй байж. Юү эгч амийн оролтод анхаарч, бусдыг хайрладаг байлаа. Бас миний асуудлыг анзаарах үедээ үнэхээр тусч байсан, иймд би эгчтэй хамт ажиллах тэр боломжийг нандигнаж, Бурханы бүрдүүлсэн тэр орчинд өөрийгөө мэдэхэд анхаарах учиртай. Тэгэх нь миний амийн оролтод тус болно. Тийм сэтгэлгээ надад эрх чөлөөг мэдрүүлсэн шүү. Дараа нь би эгчид атаархахаа больж, цуглаан дээр идэвхтэй оролцож, эгчтэй хамтран ажиллаж, чадах чинээгээрээ нөхөрлөж, бусдад чадлынхаа хэрээр тусалсан. Үүнийг хэрэгжүүлснээр урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй амар амгаланг мэдэрсэн дээ. Бурхан минийдэргэд чадварлаг ах эгч нарыг байрлуулдаг нь тэдний давуу талаас суралцаж, дутагдлаа нөхөг гэснийх. Тэгснээр би амиа илүү хурдан өсгөнө шүү дээ. Энэ нь үнэлж баршгүй ерөөл юм.

Энэ туршлага надад завхарсан уг чанарын минь талаар илүү их ойлгуулсан. Би Сатаны завхралд хэр гүн гүнзгий өртсөн, өөрийнхөө алдар нэр, байр суурийн төлөө яахаас ч буцахгүй, үнэхээр ёрын гэдгээ олж харсан. Бас Бурханы авралыг мэдэрсэн. Байр суурийн төлөөх тэр тэмцэл, тийм атаархалд гацах үнэхээр зовлонтой байдаг. Бурханы үгийн шүүлт л надад хийж байгаа зүйлийн минь мөн чанарыг харуулж, намайг завхралын минь хүлээсээс чөлөөлж, улмаар илүү эрх чөлөөтэй амьдрах боломж олгосон юм. Бурханы авралд би зүрх сэтгэлийнхээ угаас талархаж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply