Удирдагчид авьяастнуудыг дарах ёсгүй

2022-07-25

2020 оны 8-р сард би удирдагчаар сонгогдож, чуулганы видеотой холбоотой ажлыг хариуцаж байлаа. Ажилдаа шинэ болохоор би олон зарчмыг нь мэдэхгүй, ажиллаж байхдаа зарим асуудал, бэрхшээлтэй тулгарсан тул үргэлж багийн удирдагч Жан эгчийг хайж олоод зөвлөгөө авч, зөвлөлддөг байлаа. Жан эгч зарчим, ажлыг сайн мэддэг, надад маш их тусалдаг байсан. Жан эгч нягт нямбай, үүргээ нухацтай авч үздэг, хариуцлагын мэдрэмжтэйг би анзаарч, хааяа ачаалалтай байх үедээ зарим ажлаа эгчид шилжүүлж, гар нийлэн ажилладаг байлаа.

Сүүлд нь, асуудал тулгарах бүрд ах эгч нар бүгд Жан эгчийг хайж, тэр ч бүү хэл, эгчтэй уулзсаныхаа дараа шууд шийдвэр гаргадгийг би аажмаар олж мэдээд, энэ нөхцөл байдалд нэлээд сэтгэл дундуур болж, “Ингээд байвал би удирдагчийн албан тушаалаа алдах юм биш үү? Тэгж болохгүй. Би ирээдүйд надад даалгасан ажлыг бүгдийг нь өөрөө зохицуулна, Жан эгчээс тусламж гуйхгүй. Тэгэхгүй бол бусад хүн эгчийг үнэхээр сайн, авьяастай ажилчин гэж бодно” гэж бодогдсон. Нэг удаа, ах нарын нэг нь видео хийх ажилдаа ахиц удаан гаргаж байгааг Жан эгч анзаараад, үүнийг шалгах үедээ тэр ахын ур чадвар хангалтгүй, үүргээ гүйцэтгэхдээ зарчмыг эрж хайдаггүй тул ажлыг нь үргэлж дахин хийх ёстой болдгийг олж мэдээд, тэр төсөлд туслуулахаар илүү авьяаслаг өөр нэг ахыг томилжээ. Би энэ тухай сүүлд нь сонссон юм. Жан эгч зөв шийдвэр гаргасан боловч энэ нөхцөл байдал надад бага зэрэг эвгүй санагдаж, надад мэдэгдэхгүйгээр тийм том шийдвэр гаргах нь үл хүндэлсний шинж тэмдэг мэт санагдсан. Эгч шийдвэр гаргах юм бол надад ямар эрх мэдэл байх юм бэ? Дараа нь эгчээс надад яагаад энэ тухай хэлээгүйг асуухад, хачирхалтай нь эгч: “Би завгүй болоод танд хэлэхээ мартчихаж” гэсэн. Эгчийг ингэж хэлэхэд миний уур хүрч, “Та улам эрх мэдэлтэй болж, миний зөвшөөрөлгүйгээр шийдвэр гаргаж, намайг огт хүндлэхгүй байна. Энэ чинь чуулганд намайг хэрэггүй юм шиг харагдуулж байгаа биш үү? Ингээд байх юм бол ах, эгч нар намайг юу гэж бодох юм бэ? Мэдээж, намайг хэрэггүй гэж бодно. Тэгвэл би яаж удирдагчаар ажиллах юм бэ?” гээд, үүнийг ухаарах үедээ улам их сандарсан.

Өөр нэг удаа, Жан эгч надад хэдэн сургалтын материал эмхэтгэсэн, тэгээд хүн бүрийг зарим ур чадварт суралцуулахаар төлөвлөж байгаа гэхэд би “Заримдаа танд ийм зүйл дээр ажилла гэж сануулдаг хүн нь би, гэтэл надтай ярьсныхаа дараа, бусадтай нөхөрлөж, зааж чиглүүлдэг хүн нь та байх шив. Нүднээс далдуур хийсэн ажлыг минь хэн ч мэдэхгүй, хүн бүр таныг надаас илүү их ачаа үүрдэг гэж боддог байж таарна. Энэ хэвээр үргэлжилбэл би яаж удирдагчийн байр сууриа хадгалах юм бэ?” гэж бодсон. Үнэндээ ах, эгч нарт сургалт явуулах нь Жан эгчийн хариуцлага гэдгийг би мэдэж байсан, энэ ажлыг хойшлуулж болохгүй учраас энэ талаар сүр бадруулж болохгүй гэдгээ ч мэдэж байсан. Гэхдээ л энэ ажлыг Жан эгчээр хийлгэхийг ер хүсээгүй. Тэгээд “Жан эгч миний хариуцдаг зарим ажлыг оролцуулаад улам олон төсөлд оролцож байна. Асуудал гарах үед бусад хүн эгч рүү очихыг илүүд үздэг. Эгч удалгүй миний орыг эзлэх гэж байна уу даа?” гэж бодсон. Ингэж бодоод сэтгэл нэлээд тавгүйтсэн тул эгчийн ажил дахь өө сэв, асуудлыг ухаж төнхөж эхлэн, эгч ажилдаа тийм ч чадварлаг биш, би илүү авьяаслаг хэвээр гэдгээ бусдад харуулахыг хүссэн шүү.

Нэг өдөр дээд түвшний удирдагчтай ажлынхаа талаар хэлэлцэх үед Жан эгчийн видео төслийн нэг нь ахиц дэвшил удаан гаргаж байгааг удирдагч хэллээ. Энэ нь яг миний сонсохыг хүссэн зүйл байсан тул би даруйхан: “Тийм шүү. Эгчид их олон төсөл даалгасан ч бүгдийг нь зохицуулж чадахгүй байгаа. Зарим төсөл нь ч төдийлөн үр дүнтэй байгаагүй. Эгчид хэт их ажил өгөхгүй байсан нь дээр гэж бодож байна. Ийм их эрх мэдэл өгч болохгүй…” гэж хариулсан. Ярих зуураа бага зэрэг гэм буруутай санагдаж, “Би яаж ийм юм хэлж чадав аа? Ах, эгч нарын үүрэг Бурханаас ирдэг, Бурханы даалгавар. Би эгчид энэ үүргүүдийг өөрөө даалгасан юм шиг, эдгээр зүйлийг хийх эрх мэдэл өгчхөөд, одоо өөрөө буцаагаад авч байгаа юм шиг л ярьж байна. Би буруу байр сууринд байгаа юм биш үү?” гээд ийм юм хэлсэндээ итгэж чадалгүй, өөрөөсөө бага зэрэг айсан. Бас, тэр ажлын зарим нь үнэхээр Жан эгчийн үүрэг байсан ч би үүргээ гүйцэтгэхэд нь эгчид саад хийхээр оролдож, ажлаас нь өө эрсээр, эгч сайн ажилчин биш, надаас дор гэдгийг хүн бүрд харуулахыг хүсэж байлаа. Би зан авираа эргэцүүлээд “Би яаж ийм жигшүүртэй байж чадав аа?” гэж бодсон.

Дараа нь өөрийнхөө байдлыг шийдвэрлэхээр Бурханы үгийн холбогдох хэсгүүдийг хайж эхлээд, Бурхан антихристүүдийг илчилсэн хэсгийг олсон нь миний байдалтай тохирч байлаа. “Антихристийн мөн чанарын хамгийн илэрхий онцлог шинжийн нэг нь тэд яг л дарангуйллаа хэрэгжүүлж буй дарангуйлагч шиг байдаг: Хэнийг ч сонсдоггүй, хүн бүрийг дорд үзэж, юу хэлдэг, хийдэг, ямар ч ойлголт, санал бодол давуу талтай бай хүмүүст ер анхаарал хандуулдаггүй; хэн ч өөрсөдтэй нь хамт ажиллах юм уу хийдэг зүйлд нь оролцохшаардлагыг хангахгүй мэт байдаг. Антихристийн зан чанар ийм байдаг. Зарим хүн үүнийг хүн чанар муутайн шинж гэдэг—энэ нь яаж ердөө л хүн чанар муутайн шинж байж таарах юм бэ? Энэ нь бол ерөөсөө л сатанлаг зан чанар; ийм төрлийн зан чанар дээд зэргийн харгис байдаг. Би яагаад тэдний зан чанарыг дээд зэргийн харгис гэж хэлдэг вэ? Антихристүүд Бурханы гэр болон чуулганы ашиг сонирхлыг бүхэлдээ өөрсдийнх нь, хөндлөнгийн өөр хэний ч оролцоогүйгээр зөвхөн тэдний удирдах ёстой хувийн эд хөрөнгө гэж үздэг. Чуулганы ажлыг хийхдээ тэд гагцхүү өөрсдийн ашиг сонирхол, байр суурь, нэр нүүрийг л боддог. Тэд ашиг сонирхлыг нь хохироохыг хэнд ч зөвшөөрдөггүй, тэр бүү хэл хэв чанартай, туршлага, гэрчлэлээ ярьж чаддаг хэнийг ч байр суурь, нэр хүндэд нь заналхийлэхийг зөвшөөрдөггүй… Хэн нэгэн багахан ажлаараа ялгарах үед, хэн нэгэн сонгогдсон хүмүүст ашиг тусаа өгч, тэднийгбосгон байгуулж, дэмжихийн тулд жинхэнэ туршлага, гэрчлэлээ ярьж чаддаг байх үед, мөн хүн бүрд асар их магтуулах үед антихристүүдийн зүрх сэтгэлд нь атаархал, үзэн ядалт буцалж, тэр хүмүүсийг тусгаарлаж, доош нь дарахаар оролддог бөгөөд байр сууринд нь заналхийлэл учруулахаас сэргийлэхийн тулд ямар ч тохиолдолд тийм хүмүүст ямар нэг ажил даалгадаггүй… Антихристүүд дотроо ‘Би үүнийг яасан ч тэвчихгүй. Чи миний эзэмшил дотор үүрэг роль авч, надтай өрсөлдөхийг хүсэж байна. Тэгэх боломжгүй, бодсоны ч хэрэггүй. Чи надаас илүү чадварлаг, надаас илүү ойлгомжтой ярьдаг, надаас илүү боловсролтой, надаас илүү алдартай. Чи намайг өөртэй чинь хамт ажиллаасай гэж хүсэж байна уу? Чи миний анхаарлын төвд орох боломжийг булаачихвал яах юм бэ?’ гэж боддог. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож байна уу? Үгүй. Тэд юу бодож байна вэ? Тэд байр сууриа хэрхэн хадгалах талаар л боддог. Хэдий тэд бодит ажил хийх чадваргүй гэдгээ мэддэг ч үнэнийг эрэлхийлдэг хэв чанар сайтай хүмүүсийг хөгжүүлж, дэвшүүлдэггүй; өөрсдөд нь зусарддаг хүмүүс, бусдыг шүтэмтгий, зүрх сэтгэлдээ өөрсдийг нь магтаж, биширдэг хүмүүс, үнэнийг ойлгодоггүй, ялган таних чадваргүй долигонуур хүмүүсийг л зөвхөн дэвшүүлдэг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Нэгдүгээр хэсэг)”). Урьд нь би энэ хэсэг антихристүүдийг илчилж байгаа, надад хамаагүй гэж үргэлж боддог байсан ч антихрист зан чанар минь нэлээд ноцтой байгааг тэгэхэд ухаарсан юм. Анх би Жан эгч хэчнээн хариуцлагатай, хөдөлмөрч болохыг хараад зарим ажлаа баяртайгаар даатгадаг байсан ч бусад бүх хүн эгчийг биширч, олон асуудлаа шийдвэрлэхээр эгч дээр очиж, эгч надаас асуулгүйгээр зарим төслийг явуулсныг ухаармагцаа миний өмнүүр орж, байр сууринд минь заналхийлж байна гэж санаа зовсондоо эгчийг илүү олон төсөлд, үнэндээ үүргийнх нь нэг хэсэг болох төслүүдэд ч оролцуулахгүй байхаар оролдсон. Эгч сайн ажиллавал ах, эгч нар бүр ч их биширнэ, эгчтэй харьцуулахад би илүү дор харагдаж, бүр удирдагчийн байр сууриа ч алдаж магадгүй гэж санаа зовоод, Жан эгчид илүү их ажил өгүүлэхгүйн тул дээд түвшний удирдагчийг ч төөрөлдүүлсэн … Энэ зан авираа эргэцүүлээд би үнэхээр хүн чанаргүй байснаа, байр сууриа хадгалахын тулд бусдыг илт гадуурхаж байснаа ойлгосон. Антихристүүд эрх мэдлийг бусад бүх юмнаас илүү үнэлээд, Бурханы гэрийн ажил юм уу чуулганы ашиг сонирхлыг хэзээ ч бодож үздэггүй. Ямар ч ажил хийсэн, өөрсдийнхөө байр суурийг л анхаардаг, өөрөөс нь илүү авьяаслаг байж, байр сууринд нь заналхийлсэн хүнийг дарж, гадуурхаж, өөрсдийнхөө хариуцлагын хүрээнд тэднээр ямар ч чухал үүрэг гүйцэтгүүлэхгүйн тулд чадах бүхнээ хийдэг. Миний зан авир антихристийнхээс юугаараа ялгаатай байсан юм бэ? Би чуулганы ажлыг хувийн хөрөнгө мэт үзэж, тодорхой үүргийг хэнд оноох, хэр их ажил оноохыг бодолцож үзэхдээ тэд миний байр суурь, нэр хүндэд заналхийлэх эсэх талаар үргэлж санаа зовоод, энэ нь чуулганы ажилд яаж нөлөөлөхийг огтхон ч бодож үзээгүй. Тэр ч бүү хэл, байр сууриа хадгалахын тулд хүмүүсийг дарж, гадуурхсан. Миний зан чанар маш өөдгүй, муухай байж.

Тэгээд би энэ хэсгийг харсан юм: “Хүмүүсийн сэтгэлд эзэлсэн орон зайгаа хамгаалахын тулд хүн, өөрөөсөө илүү дээр хэн нэгнийг харах үедээ доош дарахыг оролдож, тэр хүний талаар цуу яриа тарааж, эсвэл тэр хүнийг гутааж, нэр хүндийг нь унагахын тулд тодорхой арга барил ашиглаж—тэр ч бүү хэл, түүн дээр гишгэлбэл энэ нь ямархуу зан чанар вэ? Энэ нь зүгээр ч нэг биеэ тоосон зан биш, хорон муу зан чанар юм. Ийм хүн өөрөөсөө илүү дээр, илүү хүчтэй хүмүүс рүү дайрч давшилж, тэднийг тусгаарладаг нь хорлонтой, ёрын муу хэрэг юм. Тэд хүмүүсийг доош дарахын тулд яахаас ч буцдаггүй нь тэдэн дотор томоохон диавол байгааг харуулдаг! Сатаны зан чанараар амьдардаг тэд хүмүүсийг дорд үзэж, зохиомлоор буруутгахаар оролдож, хүндрэл учруулах магадлалтай. Энэ нь мууг үйлдэж байгаа хэрэг биш үү? Ингэж амьдардаг тэд өөрсдийгөө зүгээр, сайн хүн гэж бодсоор байдаг чөөрсдөөсөө илүү дээр хэн нэгнийг харах үедээ хүндрэл учруулж, мууг үйлдэх хандлагатай. Энд ямар асуудал байна вэ? Ийм хүмүүсийн сайн нь хаана байна вэ? Тэд хэдийд ч ёрын мууг үйлдэж чаддаг хүн биш үү? Ингэснээрээ тэд дураараа авирлаж байгаа хэрэг биш үү? Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг ер нь бодолцож үздэг үү? Тэд зөвхөн өөрсдийнхөө мэдрэмжийг л бодолцдог, бусад хүний сэтгэл дэх байр суурь, нэр хүндээ л бодолцдог, өөрсдийнхөө зорилгод хүрэхийг л хүсдэг. Тэд Бурханы гэрийн ажилд хэр их хохирол учруулахаа тоодоггүй, хүмүүсийн сэтгэл дэх байр суурь, нэр хүндээ хамгаалахын тулд Бурханы гэрийн ашиг сонирхлыг золиослохыг илүүд үзнэ. Ийм хүмүүс биеэ тоосон, өөрсдийгөө зөвтгөдөг, аминч, жигшүүртэй биш үү? Тийм хүмүүс биеэ тоож, өөрийгөө зөвтгөдгөөр үл барам, туйлын аминч, жигшүүртэй байдаг. Тэд Бурханы хүслийг огтхон ч анхаардаггүй. Тийм хүмүүс Бурханаас ер нь эмээдэг үү? Тэд Бурханаас өчүүхэн ч эмээдэггүй. Иймээс тэд ямар ч гэмшилгүйгээр, ямар ч айдас хүйдэс, болгоомжлол, түгшүүргүй, мөн үр дагаврыг нь бодолцож үзэлгүйгээр хүссэн бүхнээ хийж, зоргоороо авирладаг. Тэд үргэлж ийм зүйл хийдэг, байнга л ийм маягаар аашилж ирсэн. Иймэрхүү хүмүүс ямар үр дагавартай тулгардаг вэ? Тэд асуудалд орно, тийм биз? Зөөлрүүлж хэлбэл, ийм хүмүүс дэндүү атаархуу, хувийн алдар нэр, байр суурийг дэндүү их хүсэмжилдэг, дэндүү хуурамч, зальхай байдаг. Арай хатуухан хэлэхэд, асуудлын мөн чанар нь ийм хүмүүсийн зүрх сэтгэл Бурханаас өчүүхэн ч эмээдэггүй. Тэд Бурханаас эмээдэггүй бөгөөд өөрсдийгөө туйлын чухал гэж бодон, өөрсдийгөө бүх талаар Бурханаас дээгүүр, үнэнээс дээгүүр хэмээн үздэг. Тэдний зүрх сэтгэлд Бурхан хамгийн дурдагдах үнэ цэнгүй, өчүүхэн бөгөөд тэдний зүрх сэтгэлд Бурхан ямар ч байр суурьгүй байдаг. Зүрх сэтгэлд нь Бурханыг гэх орон зай байдаггүй, Бурханыг хүндэлдэггүй хүмүүс үнэнийг хэрэгжүүлж чадах уу? Яагаад ч чадахгүй. Тэгвэл ихэвчлэн хөөр хөгжөөнтэйгөөр хаа сайгүй явж, өөрсдийгөө завгүй байлган, нэлээд их эрч хүч зарцуулж байх үедээ тэд юу хийж байгаа юм бэ? Ийм хүмүүс бүр Бурханы төлөө зарлагадахын тулд бүхнийг орхиж, асар их зовсон гэж хэлдэг ч үнэндээ тэдний бүх үйлдлийн сэдэл, зарчим, зорилго нь өөрсдийнхөө байр суурь, нэр төр, хамаг ашиг сонирхлоо хамгаалахын төлөө байдаг. Иймэрхүү хүн аймшигтай гэж та нар хэлэх үү, үгүй юү? Ямар хүмүүс Бурханд олон жил итгэсэн хэр нь Бурханаас эмээдэггүй вэ? Тэр хүн биеэ тоосон бус уу? Сатан бус уу? Ямар зүйл Бурханаас хамгийн бага эмээдэг вэ? Амьтдаас гадна, хорон муу хүмүүс, антихристүүд, диаволууд, Сатан. Тэд Бурхантай өрсөлдөх зүрх зоригтой байдаг; Бурханаас эмээдэггүй. Тэд ямар ч ёрын мууг хийж чадна; тэд бол Бурханы дайсан, Бурханы сонгосон хүмүүсийн дайсан(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”). Бурханы үгийг уншихад, Бурхан яг тэнд намайг шүүж, биеэ тоосон, хорлонтой уг чанарыг минь илчилж байгаа мэт санагдсан шүү. Жан эгчийн хариуцдаг ажилд том асуудал байгаагүй нь илэрхий байсан ч миний байр сууринд заналхийлсэн учраас би эгчийг дарах арга зам олж, дээд түвшний удирдагчийн өмнө эгчийг муулах боломжийг ашиглаад, удирдагчийг төөрөлдүүлж Жан эгчид бага ажил өгүүлнэ, ингэснээр эгч бусдаар илүү их бишрүүлэхгүй, миний байр суурийг орлохгүй гэж найдсан. Би байр сууриа бэхжүүлэхийн тулд ямар ч ёрын муу үйл хийхэд бэлэн байж, зүрх сэтгэлдээ Бурханаас өчүүхэн төдий ч эмээгээгүй. Би “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Нэг ууланд хоёр бар багтдаггүй”, “Тэнгэрт ч, газарт ч би өөрөө өөрийнхөө эзэн” гэх мэт сатанлаг хороор амьдарч байлаа. Миний уг чанар үнэхээр аминч, жигшүүртэй, биеэ тоосон, ёрын муу байж. Би яг л эзэрхэг, дарангуй ХКН шиг авирлаж, эрх мэдэл, байр сууринд минь заналхийлсэн хэнийг ч дарж, гадуурхаж, ялангуяа, ажилдаа авьяастай, үр дүнтэй байгаа ах, эгч нарыг дардаг байсан байна. Би чуулганд эрх мэдлээ тогтоож, ах, эгч нарт бишрүүлж, зүрх сэтгэлд нь зай эзлэхээр оролдсон. Би өөрийн хаанчлалыг байгуулахаар оролдож, Бурхантай өрсөлдөж байсан биш үү? Би антихристийн замаар алхаж, мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байжээ! Тэр антихристүүдийг бодоод үзэхэд, тэд байр сууриа хадгалахын тулд боломжит бүх аргыг ашиглан хүмүүсийг шийтгэж, хүчирхийлж, байр сууринд нь заналхийлсэн хүмүүсийг нүдэнд орсон хог мэт үзэж, тэднийг хилсээр буруутгаж, шийтгээд, хөөгдөх хүртлээ хэзээ ч бууж өгөөгүй, элдэв янзын мууг үйлдсэнийхээ дараа эцэст нь Бурханы гэрээс хөөгдсөн. Би энэ хэвээр үргэлжлүүлээд, гэмшиж чадахгүй бол эцэст нь тэднийх шиг хувь заяатай тулгарах биш үү? Өнгөрсөн хоёр жилд Бурхан антихристүүдийг яаж ялган таньж, антихристийн замаар алхахаас яаж зайлсхийх талаар нөхөрлөсөн. Бурхан үнэний энэ талыг маш тодорхой нөхөрлөсөн, ингэснээр бид антихристүүдийг ялган таньж, антихристийнх шиг зан авираа эргэцүүлж, үнэнийг эрэлхийлж, гэмшиж, өөрчлөгдөнө. Гэтэл би ажлаа хийхдээ антихрист зан чанараа шийдвэрлэхэд анхаараагүй, үүргээ яаж сайн биелүүлж, чуулганы ажлыг хамгаалах талаар тунгаан бодоогүй. Оронд нь байр суурийн төлөө өрсөлдөж, үүргээ хувийн ажил хэрэг мэт үзэж, байр сууринд хүрч, ах эгч нарынхаа бишрэлийг олж авах арга мэт үзэж, үүргээ гүйцэтгэхдээ бүх эрх мэдлийг хүсэж, өөрийнхөө хүсэлд автсан.

Нэг удаа сүнслэг үйл ажиллагааны үеэр Бурханы үгийн хоёр хэсгийг харсан нь надад маш их тус болсон. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Удирдагч, ажилчны хувьд чи өөрийгөө бусдаас дээгүүр гэж үргэлж бодоод, төрийн түшмэл шиг үүрэгтээ зугаацаж, байр суурийнхаа ашиг тусад үргэлж умбаж, үргэлж өөрийн гэсэн төлөвлөгөө зохиож, өөрийнхөө алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг үргэлж таашааж, үргэлж өөрийн ажил хэргийг явуулж, илүү өндөр байр суурьтай болох, илүү олон хүнийг удирдаж, хянах, эрх мэдлийнхээ цар хүрээг өргөжүүлэхийг ямагт зорьдог бол энэ нь асуудал юм. Өөрийгөө төрийн түшмэл мэт санаж чухал үүргийг албан тушаалаа эдлэх боломж хэмээн үзэх нь аюултай. Хэрвээ чи үргэлж ингэж авирлаж, бусадтай хамт ажиллахыг хүсдэггүй, эрх мэдлээ сулруулж, өөр хэн нэгэнтэй хуваалцахыг хүсдэггүй, өөр хэн нэгнийг хяналтыг гартаа авч, анхаарлын төвд ороосой гэж хүсдэггүй бол, мөн эрх мэдлийг ганцаараа л эдлэхийг хүсдэг бол антихрист мөн юм. Харин чи үргэлж үнэнийг эрж хайж, махан биеийг хойш тавьж, өөрийнхөө сэдэл, төлөвлөгөөг орхидог, бусадтай хамтран ажиллах санаачилга гаргаж, бусадтай зөвлөлдөх, эрж хайхын тулд зүрх сэтгэлээ нээж, бусдын санаа, зөвлөгөөг анхааралтай сонсож, хэн гаргасан байх нь хамаагүй зөв зүйтэй, үнэнд нийцэлтэй зөвлөгөөг хүлээн авч чаддаг бол ухаалаг, зөв зүйтэй байдлаар хэрэгжүүлж байгаа бөгөөд буруу замаар явахаас зайлсхийж чадна, энэ нь чиний хамгаалалт юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Нэгдүгээр хэсэг)”). “Чиний юу хийдэг, тэр нь чухал эсэх нь хамаагүй чамд туслах, заавар, зөвлөгөө өгөх, чамайг юмаар дэмжиж туслах хүмүүс үргэлж байх ёстой. Ийм маягаар чи юмыг илүү зөв зүйтэй хийж, алдаа амархан гаргахаа больж, замаасаа гажих магадлал чинь багасах бөгөөд энэ бүхэн нь сайн сайхны төлөө юм. Ялангуяа Бурханд үйлчлэх гэдэг нь том асуудал бөгөөд завхарсан зан чанараа шийдвэрлэхгүй байх нь чамайг аюулд оруулж болзошгүй! Хүмүүс сатанлаг зан чанартай бол хэзээ ч, хаана ч Бурханд тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж чадна. Сатанлаг зан чанараар амьдардаг хүмүүс хэдийд ч Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэж, урваж чадна. Антихристүүд тэнэг болохоор үүнийг ухаардаггүй, ‘Өөрийн гэсэн эрх мэдлийг олж авах гэж хангалттай зовлоо, би яагаад үүнийг өөр хэн нэгэнтэй хуваалцана гэж? Үүнийг бусдад өгнө гэдэг нь би эрх мэдэлгүй болно гэсэн үг биз дээ? Эрх мэдэлгүй бол би яаж авьяас, ур чадвараа харуулж чадах юм бэ?’ гэж боддог. Хүмүүст Бурханы даалгасан зүйл бол эрх мэдэл, байр суурь биш, үүрэг гэдгийг тэд мэддэггүй. Тэд зөвхөн эрх мэдэл, байр суурийг хүлээн авч, үүргээ хойш тавьж, бодит ажил хийдэггүй. Оронд нь алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөж, байр суурийн ашиг тусыг таашаадаг. Юмыг ийм маягаар хийх нь маш аюултай—энэ бол Бурханыг эсэргүүцэж буй хэрэг юм! Үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийн оронд алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн хойноос хөөцөлддөг хэн бүхэн галаар тоглож, амиараа наадаж байна. Галаар, амиараа тоглодог хүмүүс хэзээ ч өөрсдийгөө сүйрүүлэх боломжтой. Өнөөдөр удирдагч, ажилчны хувиар Бурханд үйлчилж байгаа чинь энгийн зүйл биш. Чи хэн нэгэн хүний төлөө юм хийгээгүй, тэр битгий хэл, төлбөр тооцоогоо төлж, амин зуулгаа хангахын тулд ажиллаагүй; харин чуулганд үүргээ гүйцэтгэж байгаа. Ялангуяа, энэ үүргийг Бурхан чамд даалгасныг харгалзан үзвэл үүнийг биелүүлэхийн ач холбогдол юу вэ? Чи сайн ч хийсэн, муу ч хийсэн, үүргийнхээ төлөө Бурханы өмнө хариуцлага хүлээнэ; эцэст нь Бурханд тайлан өгөх ёстой, үр дүн байх ёстой. Чиний хүлээн авсан зүйл бол Бурханы даалгавар, ариун хариуцлага тул хэчнээн чухал, эсвэл ялихгүй байх нь хамаагүй, энэ нь ноцтой хэрэг юм. Хэр ноцтой вэ? Энэ нь ирээдүй, хувь заяа, төгсгөлтэй чинь шууд холбоотой; хэрвээ чи мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцвэл яллагдаж, шийтгүүлнэ. Үүргээ биелүүлэхдээ хийдэг бүхнийг чинь Бурхан тэмдэглэдэг бөгөөд Тэрээр үнэлж, дүн тавих Өөрийн гэсэн зарчим, стандарттай; үүргээ биелүүлэхдээ харуулсан бүхэнд чинь үндэслэн Бурхан төгсгөлийг чинь тодорхойлдог(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Нэгдүгээр хэсэг)”). Өмнө нь би удирдагчийн албан тушаалаа байр суурийн бэлгэдэл гэж хардаг байсан. Бурханы үгийг уншсаныхаа дараа л миний үүрэг бол Бурханы бүтээлийн хувьд надад өгөгдсөн даалгавар гэдгийг ухаарсан. Энэ нь Бурханы хайрласан хариуцлага, байр суурь, эрх мэдэлтэй ямар ч хамаагүй. Бурханы гэрт үүргээ гүйцэтгэх нь гадаад ертөнцөд ажил мэргэжилтэй байхтай адилгүй. Энд ямар ч өрсөлдөөн байдаггүй. Хүн бүр тус тусын ажлын байран дээрээ хариуцлагаа биелүүлдэг. Бурхан чуулганы ажлыг хийлгэхээр намайг өргөмжлөн, ажлаараа дамжуулан зарчмын дагуу үйлдэж сурч, хэрэгжүүлж, үнэнийг ойлгож авах олон боломж олгосныг би ухаарсан. Бурхан бас, намайг хамаг чадлаараа үүргээ гүйцэтгэж, чуулганы ажлыг сайн хийг гэсэндээ зарчмыг ойлгосон авьяаслаг ах, эгч нарыг надтай хамт ажиллуулахаар томилсон. Гэтэл би Бурханы хүлээлтэд хүрч чадаагүй, үнэнийг эрэлхийлж, бусадтай эв найртай ажиллахад анхаараагүй. Оронд нь байр суурийг нандигнаж, тэр бүү хэл, байр сууриа хадгалахын тулд бусдыг дарангуйлж, гадуурхаж, ах, эгч нарын хэрэгжүүлэх боломжийг булаасан. Би ах, эгч нараа хорлоод зогсохгүй, Бурханы гэрийн ажлыг ч тасалдуулсан. Зан авираа бүгдийг нь харгалзан үзвэл би удирдагч байхад үнэхээр тохирохгүй байлаа … Би энэ буруу замаар цааш яваад байхыг хүсээгүй. Зүгээр л үнэнчээр, бодитоор хариуцлагаа биелүүлж, үүргээ гүйцэтгэхийг хүссэн. Дараа нь би өөрийгөө үүрэгтээ илүү их зориулж эхлэн, бусад хүн Жан эгчээс юм асуухаар очихыг харах үед урьдынх шиг эвгүй санагдахаа больж, тэд миний оронд эгчийг хүндлэх вий гэж санаа зовохоо больж, үүргээ гүйцэтгэхийн тулд Жан эгчтэй яаж сайн хамтран ажиллах талаар л боддог болсон. Жан эгчийн ажилд асуудал гарахыг анзаарвал би эгчтэй ярилцаж, буцаад зөв замдаа ороход нь тусалж, зарим төсөл удаан явагдаж байх үед яаж үр ашгийг нь нэмэгдүүлэх талаар эгчтэй хэлэлцэж, тодорхой нэг асуудлыг ойлгохгүй, яаж зохицуулахаа мэдэхгүй байвал эгчийг хайж олоод нөхөрлөдөг болсон юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид улам сайн хамтран ажиллах болж, надад маш тайван, чөлөөтэй санагдсан юм.

Би бас Бурханы үгийн энэ хэсгийг бодсон, “Чуулганы удирдагч байх нь асуудал шийдвэрлэхдээ үнэнийг ашиглаж сурах төдий биш, харин авьяастай хүмүүсийг олж илрүүлж, хөгжүүлэх явдал бөгөөд чи тэдэнд атаархаж, тэднийг дарж яавч болохгүй. Ийм маягаар хэрэгжүүлэх нь чуулганы ажилд ашиг тустай. Хэрвээ чи хийдэг бүх ажилдаа сайн хамтран ажиллуулахаар цөөн хэдэн үнэнийг эрэлхийлэгчийг хөгжүүлж чадаад, эцэст нь та нар бүгд туршлагын гэрчлэлтэй болж чадвал чи шаардлага хангасан удирдагч болно. Хэрвээ чи бүх зүйл дээр зарчмын дагуу үйлдэж чаддаг болбол үнэнч байдалтай байх болно. Бусад нь өөрөөс нь дээр, илүү өндөрт байж, өөрийг нь үл ойшоогдож байх зуур хүндлэгдэх вий гэж зарим хүн үргэлж айдаг. Үүнээсээ болоод тэд бусад руу дайрч давшилж, бусдыг гадуурхдаг. Ингэх нь өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг бус уу? Ийм ааш авир аминчхан, жигшүүртэй бус уу? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой! Өөрийнхөө ашиг сонирхлыг л бодож, өөрийнхөө хүслийг л хангаж, бусдыг, Бурханы гэрийн ашиг сонирхлыг огт боддоггүй хүмүүс муу зан чанартай байдаг бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй. Хэрэв чи Бурханы хүслийг үнэхээр анхаарч чаддаг бол бусад хүнд шударгаар хандаж чадна. Хэрэв чи сайн хүнийг санал болгож, сургалтад хамруулж, үүрэг гүйцэтгүүлээд, улмаар Бурханы гэрт өөр нэг авьяастай хүнийг нэмэх юм бол ажил чинь хийхэд илүү амархан болох бус уу? Чи энэ үүргээ биелүүлэхдээ үнэнч байсан байх бус уу? Энэ бол Бурханы өмнөх сайн үйл; удирдагч хүнд байх ёстой наад захын мөс чанар, эрүүл ухаан юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үгээс би, авьяастнуудыг хөгжүүлэх нь удирдагчийн хариуцлага, Бурханы гэрийн ажлын хэрэгцээ гэдгийг мэдэж авсан. Энэ ажил үнэндээ хэчнээн утга учиртайг би энэ туршлагын ачаар ухаарсан. Нэг талаар, энэ нь үүргээ гүйцэтгэхдээ авьяасаа ашиглаж, Бурханы гэрийн ажлыг улам их урагшлуулах боломжийг илүү олон хүнд олгодгоороо Бурханы гэрийн нийт ажилд ашиг тустай байдаг. Нөгөө талаар, ах эгч нарт хэрэгжүүлэх боломж олгодог нь амийн оролтод нь ашиг тустай байдаг. Эдгээр нь бүгд сайн үйл, үүнийг Бурхан дурсан тэмдэглэнэ. Хамт ажиллах хугацаанд Жан эгч надад маш их тус дэм болж, зарим зарчмыг ухаарч, багагүй ахиц дэвшил гаргахад минь тусалж, бидний ажил хавьгүй амархан явагдсан. Үүргээ гүйцэтгэхийн тулд Бурханы шаардлагыг дагаж, бусадтай хамт ажиллаж сурах нь хэчнээн чухлыг би ухаарсан юм. Ийм маягаар л бид чуулганы ажлыг хийж, үүргээ сайн гүйцэтгэж чадна.

Энэ туршлагаар би сатанлаг зан чанар, утгагүй үзэл бодлоо бага зэрэг ойлгож авч, байр сууринд санаа зовдгоо аажмаар больж, үүргээ гүйцэтгэж чадсан юм. Энэ нь намайг гэх Бурханы аврал байлаа. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Шударгаар мэдээлэхийн үр шим

Жао Мин, Хятад улс 2011 оны 4-р сард би, улсын өөр нэг хэсэгт байдаг чуулганд Яао Лань хэмээх удирдагчийн оронд очих хэрэгтэй боллоо. Ажил...

Leave a Reply