Надаас бусад нь дэвшсэний дараа

2022-07-25

Ли Фэй, Итали

2021 оны 1-р сард миний хариуцаж байсан төсөл дуусах дөхөж, ах, эгч нар маань аажмаар өөр үүрэгт шилжиж, ажлаа дуусгахын тулд би цөөн хэдхэн хамтрагчтайгаа хамт үлдсэн юм. Тухайн үед би урдах ажлаа дуусгаад, үүргээ эцэст нь хүртэл биелүүлэх талаар бодож байсан. Гайхмаар нь нэг өдөр, хамтрагчдын маань нэг нь удирдагчаар дэвшсэнийг би гэнэт олж мэдсэн. Тэр эгчийг сайн мэдээний ажлыг хариуцна гэхэд би тавгүйтэж, надад бага зэрэг онцгүй санагдсан. Би яагаад удирдагчаар дэвшсэнгүй вэ? Би ч бас удирдагч юм уу зааварлагч болж чадах биш үү? Гэхдээ би дараа нь “Эгч илүү чадварлаг ажилчин болохоор эхлээд тушаал дэвшсэн байх. Тэгээд ч эндхийн ажил дуусаагүй байгаа, хамтрагчид маань ч бас энд үүргээ гүйцэтгэсээр байгаа болохоор ажил дуусмагц бидэнд шинэ үүрэг зохицуулж өгөх магадлалтай” гэж бодсон. Гэхдээ төд удалгүй өөр гурван хамтрагч маань ч гэсэн чуулганы удирдагчаар, эсвэл шинээр ирэгсдийн чуулганыг хариуцахаар тушаал дэвшлээ. Энэ мэдээг сонсоод би бүр ч тавгүйтсэн юм. Тэд бүгд удирдагч, ажилчид болж байхад би огт хөдлөөгүй, тэдний ажиллаж байсан бүхнийг дааж авах ёстой болж, энэ бүхнийг бүр эцсийг нь хүртэл хариуцах ёстой юм шиг байлаа. Би ч бас энэ багт ажилласан, гэтэл би биш, яагаад бусад нь бүгд дэвшсэн юм бэ? Би үнэхээр тийм муу байсан юм уу? Ах, эгч нар маань өөрсдийгөө надаас дээр гэж бодож байх шиг санагдаж, одоо би бүх хамтрагчаасаа хамгийн муу нь байлаа. Намайг хөгжүүлээд нэмэргүй гэж удирдагчид бодсон юм болов уу? Миний эсрэг өрөөсгөл хандлагатай юм болов уу? Би үнэхээр бусдын ажлыг хариуцахыг хүсээгүй. Илүү ихийг хариуцах тусам өөр ажил хийх боломж бүр ч бага юм шиг санагдсан. Намайг ажлаа дуусгах үед хамтрагчид маань аль хэдийн хэсэг хугацаанд хэрэгжүүлчихсэн, ажилдаа дадаж, зарим зарчмуудыг эзэмшсэн байхад би нов ногооноороо байх болно. Намайг хожим нь сайн мэдээ номлуулахаар юм уу шинээр ирэгсдийг услуулахаар явуулж, хуучны хамтрагч маань миний зааварлагч болбол тийм том зөрүү маш ичгэвтэр байх болно. Энэ талаар бодох тусам улам муухай санагдаж, ах, эгч нарыг өөрсдийнх нь ажлыг хүлээж аваач гэж надаас гуйх үед би маш их эсэргүүцэж, сэтгэл гонсойж, тэгэхийг хүсээгүй. Хоёр хоногийн турш, надад хүлээлгэн өгсөн ажлыг нь хийж сурах гэж оролдоогүй, өөрийнхөө ажлыг нэг их тоогоогүй, алгуурлаад, ажилд хяналт тавиагүй, аль асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй, эсвэл юмыг яаж сайн хийх хэрэгтэйг бодоогүй. Хэдийгээр би Бурханы бүрдүүлсэн орчныг дуулгавартай дага гэж өөртөө хэлсэн ч идэвхгүй, урам зориггүй, сонирхохгүй хэвээр байлаа. Залбирах үедээ юу хэлэхээ мэдээгүй, Бурханы үгийг зүрх сэтгэлээсээ уншаагүй. Би гадарлаж байсан. Тэгээд Бурханы өмнө очоод, залбирч, “Бурхан минь, би энэ өдрүүдэд хамтрагчдынхаа ажлыг хүлээн авахдаа маш их эсэргүүцсэн. Миний байдал буруу гэдгийг мэдэж байгаа учраас өөрийгөө мэдэхэд минь надад замчлаач” гэсэн.

Залбирсныхаа дараа би Бурханы үгийн нэг хэсгийг уншиж, өөрийнхөө байдлыг бага зэрэг мэдэж авсан. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Одоо та нар бүгд үүргээ бүтэн цагаар гүйцэтгэдэг. Та нар гэр бүл, гэрлэлт, эд баялагт хязгаарлагдаж, хүлэгддэггүй, аль хэдийн үүнээс гарч ирсэн. Гэхдээ, та нарын толгойг дүүргэдэг үзэл, төсөөлөл, мэдлэг, хувийн санаархал, хүсэл анхдагч хэлбэрээсээ өөрчлөгдөлгүй үлддэг. Иймээс байр суурь, нэр нүүр, алдар хүндийг хамрах даруйд—жишээ нь, Бурханы гэр янз бүрийн авьяасыг тэтгэх төлөвлөгөөтэй байгааг хүмүүс сонсох үедээ бүгд горьдлого тээн зүрх нь булгилж, дор бүрнээ өөрийнхөө нэрийг гаргаж, танигдахыг үргэлж хүсдэг. Та нар бүгд байр суурь, нэр хүндийн төлөө тэмцэнэ. Жаахан эрүүл ухаантай хүмүүс өрсөлдөхөөсөө ичдэг ч өрсөлдөхгүй бол тавгүйтдэг. Зарим хүн хэн нэгний онцгойрохыг хараад атаархаж, үзэн ядаж, гомдоллож, үүнийг шударга бус гэж үздэг. ‘Би яагаад онцгойрч болдоггүй юм бэ? Яагаад дандаа бусад хүн алдрыг хүртдэг юм бэ? Яагаад миний ээлж хэзээ ч ирдэггүй юм бэ?’ Дараа нь тэд жаахан дургүйцдэг. Үүнийгээ дарах гэж оролддог ч чаддаггүй. Тэд Бурханд залбираад хэсэгхэн хугацаанд дээрддэг боловч иймэрхүү нөхцөл байдалтай дахиад тулгарах үедээ даван гарч мөн л чаддаггүй. Энэ нь төлөвшөөгүй биеийн хэмжээг харуулж байгаа бус уу? Хүмүүс ийм байдалд орохдоо Сатаны урхинд уначихсан бус уу? Эдгээр нь хүмүүсийг хүлдэг Сатаны завхарсан уг чанарын дөнгө юм… Тэмцэх тусам чинь харанхуй чамайг улам хүрээлж, атаархал, үзэн ядалт улам их мэдрэгдэж, олж авах гэсэн хүсэл чинь улам ихэснэ. Олж авах гэсэн хүсэл ихсэх тусам олж авч чадахгүй бөгөөд бага олж авах тусам үзэн ядалт чинь нэмэгдэнэ. Үзэн ядалт чинь нэмэгдэх тусам чи дотроо улам хар бараан болно. Дотроо хар бараан болох тусмаа чи үүргээ улам муу гүйцэтгэнэ; үүргээ муу гүйцэтгэх тусмаа Бурханы гэрт улам нэмэргүй болно. Энэ бол хоорондоо холбоотой, ёрын тойрог юм. Хэрвээ чи үүргээ сайн гүйцэтгэж хэзээ ч чаддаггүй бол аажмаар таягдан хаягдана(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үг миний байдлыг илчилсэн. Нэр хүнд, байр суурийн төлөөх хүсэл минь хангагдаагүй учраас тэр өдрүүдэд би маш их эсэргүүцэж, сэтгэл дундуур байсан. Хамтрагчдынхаа дэвшиж байхыг хараад зүрх сэтгэл үймэрч, би ч бас тушаал дэвшиж, байр суурьтай болж, хүмүүст өндрөөр үнэлэгдэнэ гэж найдсан ч удирдагчид маань намайг дэвшүүлэх санаагүй, хамтрагчдын минь ажлыг надад даалгаж байгааг мэдээд хамтрагчдадаа атаархаж, удирдагчид надад өрөөсгөл хандаж, бүр намайг дорд үзэж байна гэж бодсон. Удирдагчдынхаа нүдэнд би хамгийн муу нь, намайг ямар ч байр суурьгүй байхад хамтрагчид маань бүгд удирдагч, зааварлагчаар дэвшсэнийг бодох үедээ би гуниглаж, сэтгэл дундуур байж, тэр ч байтугай, үүрэгтээ уураа гаргаж, надад хүлээлгэж өгсөн ажлууд юу болсныг анхаарахаа больж, ажилдаа зүрх сэтгэлээ зориулаагүй. Бурхан ийм тэрслүү байдалтай амьдрахыг минь хараад үзэн ядсан, иймээс би залбирах үггүй, Бурханы үгийн гэгээрэлгүй болж, үүргээ гүйцэтгэхдээ улам дордсон. Байр суурийн төлөө тэмцэх нь харанхуй руу хөтөлдөг харгис тойрог гэж Бурханы үгэнд хэлдэг, би яг тэнд байлаа. Энэ үеийг эргээд бодоход, би эцсийг нь хүртэл үүргээ гүйцэтгэнэ гэж тангарагласнаа санасан ч бусад хүн тушаал дэвшихийг харж, байр суурийн хүсэл минь хангагдахгүй болмогц үүргээ гүйцэтгэх сонирхолгүй болсон. Байр суурийн төлөөх хүсэл минь дэндүү хүчтэй болохоор байр байдлаа шийдвэрлэхийн тулд би үнэнийг даруйхан эрж хайх ёстой байлаа.

Дараа нь би, дэвшүүлэх, хөгжүүлэхийг яаж авч үзэх тухай Бурханы үгийн нэг хэсгийг уншсан нь миний байдлыг шийдвэрлэсэн юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Чи өөрийгөө удирдагч болоход тохирно, удирдагч байх авьяас чадвар, хэв чанар, хүн чанартай гэж боддог ч Бурханы гэр чамайг тушаал дэвшүүлээгүй, ах эгч нар чамайг сонгоогүй бол чи энэ асуудалд хэрхэн хандах ёстой вэ? Энд хэрэгжүүлж болох зам бий. Чи өөрийгөө бүрэн дүүрэн мэдэх ёстой. Чи үнэндээ хүн чанарын асуудалтай эсэх, завхарсан зан чанарын чинь зарим тал хүмүүсийг зэвүүцүүлдэг эсэх; чи үнэний бодит байдалгүй, бусдад үнэмшилгүй байгаа эсэх, эсвэл гүйцэтгэж буй үүрэг чинь хангалтгүй байгаа эсэхийг хар. Чи энэ бүх зүйлийг эргэцүүлж, яг хаана дутуу дулимаг байгаагаа мэдэх ёстой. Хэсэг хугацаанд эргэцүүлж, асуудлаа олж мэдсэнийхээ дараа чи үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг даруй эрж хайж, үнэний бодит байдалд орж, өөрчлөгдөж, өсөхөөр чармайх ёстой. Тэгж гэмээ нь эргэн тойрны чинь хүмүүс хараад, ‘Одоо тэр өмнөхөөсөө хамаагүй дээрдсэн. Няхуур ажиллаж, мэргэжилдээ нухацтай ханддаг, үнэний зарчимд онцгой анхаарал хандуулдаг. Тэр аливаа зүйлийг яаран, хайхрамжгүй, хааш яаш хийдэггүй, ажилдаа илүү ухамсартай, хариуцлагатай ханддаг. Тэр өөрийгөө жаахан дөвийлгөдөг байсан ч одоо хавьгүй илүү хашир болж, эзэрхэг байхаа больсон. Тэр хийж чадах зүйлийнхээ талаар сайрхдаггүй, ямар нэг зүйлийг дуусгахдаа буруу хийхээс айж, ахин дахин эргэцүүлдэг. Юм хийхдээ хавьгүй илүү болгоомжтой болж, одоо зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэг болсон. Хамгийн гол нь үнэний талаар нөхөрлөж, цөөн хэдэн асуудлыг шийдэж чадна. Тэр үнэхээр өссөн’ гэж хэлнэ. Эргэн тойрны чинь хүмүүс чамтай хэсэг хугацаанд харилцаад илт өөрчлөгдөж, өссөнийг чинь олж мэднэ. Чи өдөр тутмын амьдрал, бусдад хандах байдал, ажилдаа хандах хандлага, үнэний зарчмуудыг ялгалгүй авч үзэхдээ өмнөхөөсөө их хүчин чармайлт гаргаж, үг яриа, үйлдэлдээ илүү хатуу чанд болно. Хэрэв ах, эгч нар энэ бүхнийг хараад, үнэн сэтгэлээсээ авч үзвэл чи магадгүй дараагийн сонгуульд нэр дэвшиж чадна. Нэр дэвшигчийн хувьд чамд итгэл найдвар бий болно. Хэрэв чи зарим чухал үүргийг үнэхээр биелүүлж чадвал Бурханы ерөөлийг хүртэнэ. Чи үнэхээр ачаа үүрсэн, тийм хариуцлагын мэдрэмжтэй, ачаа үүрэхийг хүсдэг бол бушуухан өөрийгөө сурга. Үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, зарчмын дагуу үйлддэг бол. Нэгэнт амийн туршлагатай болж, гэрчлэлийн нийтлэл бичиж чадвал чи үнэхээр өссөн байх болно. Хэрэв чи Бурханыг гэрчилж чадвал Ариун Сүнсний ажлыг олж авч чадах нь гарцаагүй. Ариун Сүнс ажиллаж байгаа бол Бурхан чамайг ивээн харж, Ариун Сүнсний удирдамжтайгаар чиний боломж удахгүй ирнэ. Чи одоо ачаа үүрч байж магадгүй ч чиний биеийн хэмжээ хангалтгүй, амийн туршлага чинь хэтэрхий гүехэн тул удирдагч болсон ч гэсэн бүдэрч унах магадлалтай. Чи амийн оролтыг эрэлхийлж, хэрээс хэтэрсэн хүслээ шийдвэрлэж, дуртайяа дагагч байж, Бурханы зохион байгуулж, төлөвлөдөг юунд ч дургүйцэх үг хэлэлгүйгээр Бурханыг чин сэтгэлээсээ дуулгавартай дагадаг болох ёстой. Ийм биеийн хэмжээтэй болох үед чиний боломж гарч ирнэ. Хүнд ачаа үүрэхийг хүсэж, энэ ачааг үүрч байгаа чинь сайн зүйл. Энэ нь эерэг, идэвхтэй зүрх сэтгэлтэй бөгөөд Бурханы хүслийг дагаж, Түүний санаа зорилгыг анхаарч үзэхийг хүсдэг гэдгийг чинь харуулдаг. Энэ бол амбиц биш, харин жинхэнэ ачаа юм; энэ бол үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн хариуцлага, эрэл хайгуулынх нь зорилго юм. Хэрэв чи аминч биш, өөрийнхөө төлөө байдаггүй, харин Бурханыг гэрчилж, сэтгэл хангалуун байлгахын төлөө байдаг бол хийж байгаа зүйл чинь Бурханаар хамгийн их ерөөгдсөн зүйл бөгөөд Бурхан чамд тохирсон зохицуулалтыг хийнэ… Бурханы хүсэл бол Өөрийг нь гэрчилж чадах илүү олон хүнийг олж авах явдал; Өөрийг нь хайрладаг бүх хүнийг төгс болгож, Өөртэй нь нэгэн зүрх сэтгэл, оюун санаатай хүмүүсийн бүлгийг аль болох хурдан бий болгохын төлөө байдаг. Тиймээс Бурханы гэрт үнэнийг эрэлхийлдэг бүхэн асар их ирээдүйтэй байдаг ба Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийн хэтийн ирээдүй хязгааргүй байдаг. Хүн бүр Бурханы хүслийг ойлгох ёстой. Ийм ачаатай байх нь үнэндээ эерэг зүйл бөгөөд мөс чанар, эрүүл ухаантай хүмүүст байх ёстой зүйл боловч хүн бүр хүнд ачаа үүрч чаддаг байх албагүй. Энэ ялгаа хаанаас гардаг вэ? Чиний давуу тал, чадвар ямар ч бай, IQ чинь хэчнээн өндөр ч бай, хамгийн чухал нь чиний эрэл хайгуул, алхаж буй зам юм(“Хуурамч удирдагчдыг ялган таних нь” ном). Чамайг дэвшүүлж, хөгжүүлэх эсэх нь чиний эрэл хайгуул, замаас шалтгаална гэдгийг би Бурханы үгээс харсан. Үнэнийг эрэлхийлж, жинхэнээсээ ачаа үүрдэг, бага зэрэг хэв чанар, ур чадвартай бол Бурханы гэр боломж олгож, дэвшүүлж, хөгжүүлж, чухал ажил даалгана. Харин хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй, буруу замаар явдаг бол удирдагч болсон ч нэг их удахгүй. Ийм хүмүүсийг дэвшүүлэх нь тохиромжгүй. Би Бурханы үгийг өөртөө хамаатуулж үзээд ичиж, эрүүл ухаангүй байснаа, өөрийгөө, жинхэнэ биеийн хэмжээгээ үнэхээр мэддэггүй байснаа харсан. Би өөрийгөө маш чадварлаг, сайн гэж бодож, хамтрагчид маань дэвшиж байгаа бол би ч бас дэвших эрхтэй гэж бодоод, үнэнийг эрэлхийлдэг хүн мөн эсэхээ хараагүй, хүн чанар минь шаардлага хангах эсэхийг, ажлын ачааг үүрч чадах эсэхээ хараагүй. Оронд нь сохроор харьцуулж, тушаал дэвшихээр хөөцөлдсөн. Үнэндээ би Бурханы хүслийг огтхон ч анхаараагүй, чуулганы ажлаас хуваалцаж, хариуцлагаа биелүүлэхийг хүсээгүй, хамтрагчдаасаа дутахгүй гэдгээ нотолж, өндөр байр суурьтай болоод, илүү олон хүний өмнө онгирч, бусдаар өөрийгөө хүндлүүлэхийг хүссэн. Би өөрийнхөө амбиц, хүслээр үүргээ гүйцэтгэж байсан учраас удирдагч болсон ч гэсэн байр суурийг л эрэлхийлэх байсан. Нэр хүнд, байр суурийн төлөө ажиллавал үүргээ сайн биелүүлэх боломжгүй. Удирдагч болоогүй нь миний хамгаалалт байсан. Бас, тушаал дэвшихгүй тохиолдолд жинхэнэ эрүүл ухаантай хүн бол үүргээ сайн гүйцэтгээд сэтгэл ханаж, дутагдлаа эргэцүүлж, асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, ахиц гаргаж, өөрчлөгдөхөөр чармайна гэдгийг би ойлгосон. Бурханы үгэнд үндэслэн өөрийгөө эргэцүүлээд би үнэндээ дундаж хэв чанартай, үнэнийг эрэлхийлдэг хүн биш гэдгээ харсан юм. Би зүгээр л өдөр тутмын ажлаа дуусгаад сэтгэл ханаж, завхарсан зан чанараа шийдвэрлэхэд анхаараагүй учир Бурханд олон жил итгэснийхээ дараа ч маш өрсөлдөөнч байж, нэр хүнд, байр суурийнхаа талаар үргэлж санаа зовж, байр суурьтай болоогүй үедээ үүрэгтээ уураа гаргаж, ажлыг үл ойшоосон. Надад үнэндээ үнэний бодит байдал огт байгаагүй, тэгсэн хэр нь дэвшихийг хүссээр байсан, би өөрийгөө өчүүхэн ч мэддэггүй байж. Би цаашид дэвшихээр хөөцөлдөх ёсгүй гэдгээ мэдэж байсан, харин ч би дуулгавартай байж, ул суурьтай байдлаар үүргээ гүйцэтгэх ёстой. Энэ нь надад байх учиртай эрүүл ухаан. Үүнийг ухаараад сэтгэл үймрэхээ больж, хийж байгаа ажилдаа хэвийн ахиц гаргаж эхэлсэн. Бас, харамсахгүй дуусгахын тулд ажлын төгсгөл хэсгийг яаж илүү нарийн, нэгд нэггүй хийх талаар ч бодож эхэлсэн дээ. Би бас үүргийнхээ гажуудал, алдаа, ах, эгч нарт өгөх ашиг тусыг шалгаж үзсэн. Ийм маягаар хэрэгжүүлээд сэтгэл амар, тайван санагдсан.

Хэсэг хугацааны дараа чуулган намайг шинээр ирэгсдийн хэдэн чуулганд хагас цагаар зааварчлуулахаар зохицууллаа. Энэ зохицуулалтыг сонсоод надад янз бүрийн мэдрэмж төрсөн юм. Би хэтэрхий олон дутагдалтай, хэрэгжүүлэлтээ шинээр ирэгсдийг услахаас эхэлнэ гэж санагдаж байсан ч чуулган намайг зааварлагч болгосноороо надад хөгжих боломж олгосон. Удирдагчид надад өрөөсгөл ханддаг, намайг зориуд дэвшүүлээгүй гэж би удирдагчдыг буруу ойлгож, таамаглаж байсан ч үнэндээ тэд хүмүүсийг сонгож, ашиглах зарчмууд, чуулганы ажлын хэрэгцээнд үндэслэн аливааг үнэлж байжээ. Би байр суурийн төлөө тэмцэлдэх байдалд амьдарч байсан учраас л ингэж бодсон, би эрүүл ухаангүй байж. Ингэж бодоод маш их ичсэн. Зааварлагч болж хэрэгжүүлээд би асар их дарамт мэдэрч, үүргээ сайн гүйцэтгэхийн тулд үнэнээр сайн зэвсэглэхийг хүссэн юм. Дараагийн өдрүүдэд нь ойлгомжгүй зүйлтэй тулгарах үедээ хамтрагчдаасаа хариултыг нь хайж, бараг хамаг цаг хугацаагаа чуулганы ажилд зориулсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа миний зааварлаж байсан чуулгануудын ажил төдийлөн үр дүнд хүрээгүй, тэр үед л би олон дутагдалтайгаа олж харж, бас байр суурьтай ч гэсэн үнэнгүй бол сайн ажиллах боломжгүй гэдгийг ухаарсан тул урьд нь удирдагч болохыг үргэлж хүсдэг байсандаа бүр ч их ичсэн шүү. Тэр хугацаанд би бусдаар яаж бишрүүлэх талаар бодохоо больж, үүргээ л сайн гүйцэтгэхийг хүсэж, үүрэгтээ илүү ул суурьтай хандсан учраас нэр хүнд, байр суурь хөөцөлддөг минь жаахан өөрчлөгдөж, үүргээ зохистой биелүүлэхэд анхаардаг болсон гэж бодож байлаа. Гэвч өөр орчин нөхцөл над дээр ирэхэд би дахиад илчлэгдсэн дээ.

2021 оны 6-р сард чуулган надад илүү өндөр ачаалалтай, давчуу хугацаатай өөр нэг төсөл хариуцуулахаар зохицууллаа. Бид олон бэрхшээлтэй тулгарсан хэдий ч, бүгд шаргуу ажилласны хүчинд хэдэн сарын дараа ажил маань илүү үр дүнтэй болж эхлэн, өмнөх жилийнхээс хоёр дахин их ажил хийсэн юм. Би маш их бахархаж, ийм үр дүнд хүрэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан учраас удирдагчид хэн нэгнийг дэвшүүлэхийг хүсвэл намайг бодох байх гэж санагдсан. Гайхмаар нь, дараагийн хэдэн өдөр нь, удирдагчид хүмүүсийг дэвшүүлж, сургах талаар ярилцаж байгаа нь сонсогдож, хааяа хааяа таньдаг ах, эгч нарын минь нэр сонсогдох болсон юм. Энэ мэдээг сонсоод сэтгэл гонсойж, оюун санаа минь дахиад үймэрч эхлэн, “Тэд дэвшүүлж, хөгжүүлэх хүмүүсийг хаа сайгүй хайж, бага зэрэг тохиромжтой хэнийг ч бодолцож үзэх юм шиг байна даа. Би үүргээ үр дүнтэй гүйцэтгэсэн, хүмүүс ийм дутмаг байхад удирдагчид яагаад намайг дэвшүүлье гэж бодохгүй байна аа? Удирдагчид намайг нэвт хараад, үнэнийг эрэлхийлдэг хүн биш гэж шийдсэн юм болов уу? Намайг гадаад талын зүйлсийг л зохицуулж чаддаг хүн гэж боддог юм болов уу? Хэрвээ тэд үнэхээр тэгж боддог бол надад дэвшиж, хөгжих боломж ер нь олдоно гэж үү?” Ингэж бодоод сэтгэл тавгүйтэж, ирээдүй баргар санагдаж, хэчнээн шаргуу эрэлхийлсэн ч үүрэгтээ ахиж дэвших боломж хэзээ ч олдохгүй гэж бодоод, удирдагчдын эсрэг өрөөсгөл хандлагатай болсон. Заримдаа удирдагчдыг надтай ярих үед би зүгээр л үл тоож, аль болох бага ярьж, эргэн тойрны эгч нараа харахаас ч дургүй хүрч, байнга уруу царайлж, нэг их ярихыг хүсэлгүй, бүх цагаа ганцаараа өнгөрүүлэхийг хүссэн. Өөрийн мэдэлгүй, үүрэгтээ ачаа үүрэхээ больж, хэчнээн сайн хийсэн ч удирдагчид миний хичээл чармайлт, зориулалтыг харахгүй юм чинь яагаад тийм шаргуу ажиллах ёстой гэж, зүгээр л урдхаа хийгээд явбал барав гэж санагдсан.

Нэг өдөр би Бурханы үгийн нэг хэсгийг уншлаа. “Антихристүүд зүрх сэтгэлдээ, Бурханд итгэх итгэл болон үнэний эрэл хайгуул нь байр суурь, нэр хүндийг эрэлхийлэх явдал; байр суурь, нэр хүндийг эрэлхийлэх нь бас үнэнийг эрэлхийлэх явдал бөгөөд байр суурь, нэр хүндийг олж авах нь үнэн болон амийг олж авах явдал юм гэж боддог. Ямар ч нэр хүнд, байр суурьгүй, хэн ч өөрийг нь биширч, хүндэтгэж, дагадаггүй гэж санагдвал тэд маш их бухимдаж, Бурханд итгэх утгагүй, ямар ч үнэ цэнгүй гэж боддог бөгөөд ‘Бурханд ингэж итгэх нь дэмий юу? Ямар ч найдваргүй юу?’ гэж дотроо боддог. Зүрх сэтгэлдээ ихэвчлэн иймэрхүү зүйл цэгнэн боддог, мөн хүмүүс ярихад нь сонсдог, юм хийхэд нь дэмждэг, хаа явсан газарт нь дагадаг болж, чуулганд дуу хоолой, нэр төртэй болж, үр ашиг эдэлж, байр суурьтай байхын тулд Бурханы гэрт яаж өөрсдөдөө зай гаргаж болох вэ, чуулганд яаж сүрхий нэр төртэй болж болох вэ гэж тунгаан боддог. Тэд ихэвчлэн ийм зүйл боддог. Эдгээр нь тийм хүмүүсийн эрэлхийлдэг зүйл юм. Тэд яагаад үргэлж ийм зүйлийн талаар бодож байдаг вэ? Бурханы үгийг уншиж, номлол сонссоныхоо дараа тэд энэ бүхнийг үнэхээр ойлгодоггүй, энэ бүхнийг үнэхээр ялган таньж чаддаггүй гэж үү? Бурханы үг болон үнэн тэдний үзэл, санаа, санал бодлыг өөрчилж үнэхээр чаддаггүй гэж үү? Огт тийм биш. Асуудал тэднээс эхэлдэг бөгөөд үнэнийг хайрладаггүй, зүрх сэтгэлдээ үнэнийг залхаж, улмаар үнэнийг огт хүлээж авдаггүйгээс нь болдог. Энэ нь тэдний уг чанар, мөн чанараар тодорхойлогддог(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Гуравдугаар хэсэг)”). Бурханы үгээс харахад, антихристүүд алдар нэр, байр суурийг эрхэмлэж, өөр юунаас ч илүү чухалд үздэг, байр суурь хүлээн аваагүй үед Бурханд итгэх нь тэдэнд залхуутай санагддаг. Тэд чин сэтгэлээсээ Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэдэггүй, үнэнийг ойлгохын тулд эдгээрийг хийдэг ч үгүй. Харин алдар нэр, байр суурь олж авч, хүмүүсээр бишрүүлж, хүндлүүлэхийн тулд хийдэг. Энэ нь антихристүүдийн зан чанар тун ёрын муу гэдгийг харуулдаг. Дэвшиж, хөгжихийг үргэлж эрэлхийлдэг байснаа, тэгээгүй болохоор идэвхгүй, урам зориггүй болсон талаараа би бодлоо. Алдар нэр, байр суурь хөөцөлддөг минь хэдийнээ хяналтаас гарчээ. Энэ нь антихристийн харуулдаг зүйлтэй адилхан байсан. Сургуульд байснаа бодоход, би “Хүн дээшээ тэмүүлдэг, ус доошоо урсдаг”, “Генерал болохыг мөрөөддөггүй цэрэг бол муу цэрэг” гэх мэт сатанлаг хорыг амьд үлдэх хууль болгон үздэг байсан учраас хамгийн сайн дүн авахаар чармайж, нэгдүгээр байранд орохгүй бол ядаж л хүндэт сурагч болж, ангийнхан, багш нартаа магтуулах хэрэгтэй байдаг байлаа. Бурханд итгэснийхээ дараа би удирдагч болох зорилготой болж, байр суурьтай болбол Бурханы гэрт орон зай эзэлж, өөрийгөө таниулж, илүү олон хүнээр хүндлүүлж, бишрүүлж, үг минь үр нөлөөтэй болно гэж бодсон. Иймээс чуулганы ажилд хүмүүс яаралтай шаардагдах үед удирдагчид намайг бодолцож үзэхгүй байх шиг санагдахад идэвхгүй, гунигтай, үүргээ гүйцэтгэх эрч хүчгүй болж, тэр ч бүү хэл, Бурханд итгэх итгэлдээ зүг чиг, зорих зорилгогүй болох шиг санагдсан. Алдар нэр, байр суурь миний амь болсныг би харсан юм. Энэ нь миний амьдрал, үйлдлийг өдөр бүр хянаж, ингэснээр би ямар ч бүлэгт байсан, үргэлж бусдаар бишрүүлж, магтуулахыг хүсээд, ард хоцрох дургүй байсан. Удирдагчид намайг үнэлж, өндөр сэтгэгдэлтэй байж, чухал ажил хийлгэхээр дэвшүүлэх үед би маш сэтгэл хангалуун байдаг ч намайг үнэлж, дэвшүүлэхгүй бол сөрөг, сул дорой болж, үүргээ аргацааж, сонирхохоо больж, бүр бууж өгөхийг ч хүссэн. Би Бурханд чин сэтгэлээсээ итгээгүй, байр суурийн төлөө л итгэснээ одоо харсан. Байр суурь минь өндөр байх үед би эрч хүчтэйгээр эрэлхийлдэг ч байр суурьтай болж чадахгүй бол эрэл хайгуулынхаа зүг чиг, зорилгыг алддаг байсан. Нэр хүнд, байр суурь хөөцөлдөх нь миний цусанд шингэсэн зүйл болсныг би харсан юм. Төстэй нөхцөл байдалтай тулгарах болгондоо би сөрөг, сул дорой болж, тэрслүү байдалтай амьдарч, үүргээ гүйцэтгэх санаа зорилгогүй болдог байлаа. Энэ хэвээрээ яваад байвал ноцтой аюулд орно гэдгээ би гэнэт ухаарсан.

Дараа нь би Бурханы үгээс үүнийг уншлаа: “Хэрэв чи байр суурь, нэр хүндийг үнэхээр эрхэмлэдэг, тэдгээрт дэндүү дуртай, тэдгээрийг орхиж тэвчдэггүй бол, байр суурь, нэр хүндгүй бол амьдралд баяр хөөр, итгэл найдвар байхгүй, байр суурь, нэр хүндийн төлөө амьдарвал л итгэл найдвар байдаг, зорилгодоо хүрч чадахгүй бол байр суурь, нэр хүндийн төлөө тэмцсээр байх болно, хэзээ ч бууж өгөхгүй, бага ч болов нэр хүнд, байр суурь бусдын бишрэлийг авчирна гэж үргэлж боддог бол—хэрэв энэ нь чиний сэтгэлгээ бол, зүрх сэтгэл чинь ийм зүйлсээр дүүрдэг бол чи үнэнийг хайрлах, эрэлхийлэх чадваргүй, Бурханд итгэх итгэлдээ зөв чиглэл, зорилгогүй, өөрийнхөө талаарх мэдлэгийг эрэлхийлж, завхралаас ангижирч, хүний төрхийг амьдран харуулах чадваргүй юм. Чи үүргээ гүйцэтгэж байхдаа юмыг үл ойшоодог, ямар ч хариуцлагын мэдрэмжгүй бөгөөд мууг үйлдэхгүй, асуудал үүсгэхгүй, цэвэрлэгдэхгүй байх төдийд л сэтгэл ханадаг. Ийм хүмүүс хүлээн зөвшөөрөгдөх стандартаар үүргээ гүйцэтгэж чадах уу? Бурханаар авруулж чадах уу? Боломжгүй. Нэр алдар, байр суурийн төлөө үйлдэх үедээ чи: ‘Онгирох нь ёрын муу биш. Би үүргээ гүйцэтгэж байна. Миний хийдэг зүйл муу үйл биш, үймээн тарихгүй байгаа цагт миний сэдэл буруу байсан ч хэн ч үүнийг харахгүй, эсвэл намайг яллахгүй’ гэж бодсоор байдаг. Бурхан бүгдийг шинждэгийг чи мэддэггүй. Хэрэв чи үнэнийг хүлээн авдаггүй, хэрэгжүүлдэггүй, Бурханд жигшигдэж, гологддог бол чиний хувьд бүх зүйл дуусна. Бурханаас эмээдэггүй хүмүүс өөрсдийгөө ухаалаг гэж боддог, үнэндээ тэд хэзээ Түүнд халдсанаа ч мэддэггүй. Зарим хүн эдгээр зүйлийг тодорхой хардаггүй. ‘Би илүү ихийг хийж, илүү хариуцлага үүрэхийн тулд л нэр хүнд, байр суурь хөөцөлддөг. Энэ нь Бурханы гэрийн ажилд саад учруулж, үймүүлэхгүй, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироохгүй нь лавтай. Энэ бол том асуудал биш. Бурханы шаарддаг зүйл тийм ч их биш, Тэр хийж чадахгүй эсвэл хийхгүй зүйлийг нь хийлгэх гэж хүмүүсийг албаддаггүй. Би байр сууринд хайртай, байр сууриа хамгаалдаг байж магадгүй, гэхдээ энэ бол ёрын муу үйл биш’ гэж тэд боддог. Өнгөц харахад ийм эрэл хайгуул нь ёрын муу үйл биш мэт санагдаж болох ч эцэст нь юунд хүргэдэг вэ? Тийм хүмүүс үнэнийг олж авах уу? Авралд хүрэх үү? Яавч үгүй. Иймээс нэр алдар, байр суурь хөөцөлдөх нь зөв зам биш бөгөөд үнэний эрэл хайгуулын яг эсрэг зүгт явдаг. Дүгнэж хэлэхэд, чиний эрэл хайгуулын чиглэл, зорилго юу байхаас үл хамааран, хэрэв чи байр суурь, нэр хүнд эрэлхийлэх талаар эргэцүүлдэггүй бол, эдгээр зүйлийг хойш тавихад маш хэцүү байдаг бол эдгээр нь чиний амийн оролтод нөлөөлнө. Зүрх сэтгэлд чинь байр суурь зай эзэлсээр байгаа цагт амьдралын чинь зүг чиг, зорьсон зорилгыг чинь бүрэн хянаж, эдгээрт нөлөөлнө, энэ тохиолдолд зан чанараа өөрчлөх нь бүү хэл, үнэний бодит байдалд ороход чамд маш хэцүү байх болно. Эцэст нь Бурханы сайшаалыг хүртэж чадах эсэх чинь мэдээж өөр асуудал юм. Үүнээс гадна хэрэв чи байр суурь хөөцөлдөхөө хэзээ ч орхиж чадахгүй бол энэ нь үүргээ хангалттай биелүүлэх чадварт чинь нөлөөлж, улмаар Бурханы боломжийн бүтээл болоход маш хэцүү болно. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хүмүүс байр суурь хөөцөлдөхийг Бурхан хамгийн их үзэн яддаг, учир нь байр суурь хөөцөлдөх нь сатанлаг зан чанар, буруу зам бөгөөд Сатаны завхралаас төрөн гардаг, Бурханы ялладаг зүйл буюу Бурханы шүүж, цэвэрлэдэг яг тэр зүйл юм. Хүмүүс байр суурь хөөцөлдөхийг Бурхан хамгийн их жигшдэг атал чи байр суурийн төлөө гөжүүдлэн тэмцсээр, ямагт үүнийг нандигнаж, хамгаалж, үргэлж өөртөө авахыг хичээдэг. Уг чанартаа энэ бүхэн Бурханд дайсагнасан хэрэг биш үү? Бурхан байр суурийг хүмүүст зориулж тогтоодоггүй; Бурхан хүмүүсийг үнэн, зам, амиар хангаж, эцэст нь тэднийг байр суурь, нэр төртэй, хэдэн мянган хүнд хүндлүүлдэг нэгэн биш, Бурханы боломжийн бүтээл, Бурханы өчүүхэн, ялихгүй бүтээл болгодог. Тиймээс ямар ч өнцгөөс нь харсан, байр суурийг эрэлхийлэх нь мухар зам юм. Байр суурийг эрэлхийлэх шалтаг чинь ямар ч ухаалаг байсан, энэ зам мөн л буруу зам бөгөөд Бурхан үүнийг таашаадаггүй. Хэчнээн их хичээдэг, хэчнээн их төлөөс төлдөг чинь хамаагүй, байр суурийг хүсдэг бол Бурхан чамд үүнийг өгөхгүй; хэрвээ Бурхан чамд үүнийг өгөхгүй бол чи үүнийг олж авах гэж тэмцээд бүтэлгүйтэх бөгөөд тэмцсээр байвал нэг л үр дүн гарна: Чи илчлэгдэж, таягдан хаягдана, энэ бол мухар зам(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Гуравдугаар хэсэг)”). Бурханы үгийг уншсаныхаа дараа би айж, Бурхан надад анхааруулж байх шиг санагдсан. Хэрвээ би байр сууриа нандигнаж, байр суурь, чухал үүрэг рольгүй бол амьдралд итгэл найдвар байхгүй гэж бодсоор байвал ийм эрэл хайгуул нь бүтээгдсэн зүйлийн байр сууринаас биеэ авч явж, үүргээ гүйцэтгэлгүй, байр суурийн төлөө тэмцэж, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг учраас энэ замаар үргэлжлүүлбэл мухардалд орж, эцэстээ там руу илгээгдэж, шийтгүүлнэ! Би айж чичрэн Бурханы үгийн энэ хэсгийг хэд хэдэн удаа дараалуулан уншаад, Бурханы зөвт зан чанарт халдаж болохгүй гэдгийг чин сэтгэлээсээ мэдэрсэн шүү. Хүмүүс завхарсан зан чанартай тул алдар нэр, байр суурийг эрэлхийлэх нь хэвийн зүйл, хүн бүр байр сууриа сайжруулахаар оролддог, тэгдэггүй хүмүүс бол амбиц, зорилго, шийдвэргүй хүмүүс гэж би боддог байсан. Тиймээс би энэ талаарх завхралаа нухацтай авч үзээгүй, заримдаа зүгээр л сөрөг болж, хэд хоногийн дараа дээрдэнэ дээ гэж боддог байлаа. Энэ нь ажлыг минь хэт их удаашруулаагүй, буруу зөрүү юм хийгээгүй болохоороо би үүнийг том асуудал гэж бодоогүй. Гэхдээ байр суурь эрэлхийлэх нь мухардмал байдал гэж Бурхан тодорхой хэлсэн! Тунгаан бодоод би нэг юм ойлгосон. Алдар нэр, байр суурь эрэлхийлэх нь сатанлаг зан чанар, энэ нь Бурханыг эсэргүүцэх зам. Ингэж эрэлхийлэх нь Бурханы эсрэг явж, байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэж байгаа хэрэг, Бурхан ийм хүмүүсийг Өөрийг нь эсэргүүцсэний төлөө шийтгэнэ. Би байр суурь нь хэдийнээ хангалттай өндөр байсан ч сэтгэл нь ханаагүй тэргүүн тэнгэрэлчийг бодлоо. Тэр Бурханы байр сууринд шунаж, Бурхантай эн тэнцүү байхыг хүсэж, эцэст нь Бурхан түүнийг агаар луу цохисон. Би аль хэдийн чуулганы зарим ажлыг хариуцаж байсан. Хэв чанар, биеийн хэмжээг минь харгалзан үзвэл тийм чухал ажил хийхэд би тохирохгүй. Тэгсэн хэр нь сэтгэл ханаагүй, үүргээ гүйцэтгэхдээ хамгийн сайн үр дүнд хүрэхээр чармайгаагүй. Харин ч, онгирч, хүмүүст хүндлүүлэхийн тулд илүү том ажил хийхийг хүссэн. Би яг л тэргүүн тэнгэрэлч шиг байсан биш үү? Алдар нэр, байр суурийн төлөө тэмцэлдсэн байдалтай амьдрах үед миний төсөөлсөн шиг сөрөг байдалтай хэдхэн өдөр болоогүй, харин эцэст нь ажилд саад болоод, байр суурьтай болохгүй үедээ би бууж өгөхөд бэлэн, Бурханы гэрийн ажлыг нухацтай авч үзэхгүй, үүрэгтээ хайхрамжгүй хандаж, боломж гарах бүрд аргацааж, алгуурлаж, Бурханы гэрийн ажилд хохирол учрах эсэхийг огт тоохгүй байхдаа тулсан. Би Бурханы зохицуулалтад захирагдахыг хүсэлгүй, үргэлж байр суурийн төлөө тэмцэж, байр суурьтай болохгүй бол идэвхгүй болж, дайсагнаж, Бурханыг эсэргүүцэх замаар алхаж байсан, тэгэхээр Бурхан яаж намайг жигшихгүй байх билээ дээ? Ингэж бодоод би айж, харамссан. Тэгээд алдар нэр, байр суурь эрэлхийлэхийг хүсэхгүй байна, гэмшмээр байна гэж хэлэхээр Бурханд хурдхан залбирсан юм.

Дараа нь би алдар нэр, байр суурийн дөнгөнөөс мултрах замыг Бурханы үгээс олж, бүтээгдсэн зүйлийн эрэлхийлэх ёстой зүйлийг ойлгосон доо. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрт оногдсон байраа хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, онцгой, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, онцгой болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I). Байр суурь эрэлхийлж, супер хүн байхаар эрэлхийлэх нь Бурханы үзэн яддаг зүйл гэдгийг Бурханд үгэнд тодорхой хэлсэн. Хүмүүст байх ёстой бодит эрэл хайгуул бол жинхэнэ бүтээгдсэн зүйл байх явдал. Бурханы үгийг уншсаны дараа би юу эрэлхийлэх ёстойгоо мэдсэн. Би бол бүтээгдсэн зүйл, миний хийж чадах зүйлийг Бурхан хамгийн сайн мэднэ. Би ямар байр суурьтай байх нь хамаагүй, Бурхан надаас бүтээгдсэн зүйлийн үүргийг ул суурьтай гүйцэтгэж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг хүсдэг. Би амбиц, хүслээ орхихын тулд Бурханд залбирах хэрэгтэй, ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж, хариуцлагаа чин сэтгэлээсээ биелүүлж, үүрэгтээ үр дүнтэй байхаар чармайх ёстой. Энэ нь бүтээгдсэн зүйлийн хийх ёстой зүйл. Үүний дараа би дэвших эсэхээ бодолцож үзэхээ болиод, оронд нь, хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд яаж илүү бүтээмжтэй байх талаар ухамсартайгаар тунгаан бодож, асуудал гарахад аливааг шийдвэрлэх арга зам боддог болсон. Хэсэг хугацааны дараа, би зарим бэрхшээлийг давахаар ах эгч нартайгаа хамт ажиллаж, манай ажлын бүтээмж ч бас сайжирсан.

Дараагийн өдрүүдэд нь, өмнөх хамтрагчид маань удирдагч юм уу зааварлагчаар дэвшсэн гэдгийг би хааяа хааяа сонссоор байлаа. Бусад хүн тушаал дэвшиж, өөрсдийгөө таниулж байхад өнөөх л газартаа гацсаар байх шиг санагдсан учраас бага зэрэг урам хугарч байсан ч байр суурийн төлөөх хүсэл минь дахиад гарч ирснийг хурдан ухаарсан учраас даруйхан залбирч, өөрийгөө хаяж, Бурханы энэ үгийг бодсон. “Бурхан байр суурийг хүмүүст зориулж тогтоодоггүй; Бурхан хүмүүсийг үнэн, зам, амиар хангаж, эцэст нь тэднийг байр суурь, нэр төртэй, хэдэн мянган хүнд хүндлүүлдэг нэгэн биш, Бурханы боломжийн бүтээл, Бурханы өчүүхэн, ялихгүй бүтээл болгодог.” Дараа нь, миний зүрх сэтгэлд зорилго минь тодорхой болж, байр суурийг Бурхан хүмүүст урьдчилан тогтоогоогүйг харсан. Үүрэг чинь юу ч байлаа гэсэн, чи хариуцлагаа биелүүлж байгаа. Бас чи зөв байр сууринд өөрийнхөө давуу тал, ур чадварыг ашиглаж байгаа. Удирдагч байх нь байр суурьтай гэсэн үг биш, дээд, доод албан тушаал гэж байхгүй. Бурхан хүмүүсээс шаардлага хангасан бүтээгдсэн зүйл болж, Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагахыг шаарддаг. Зөвхөн энэ л зүй зохистой эрэл хайгуул. Хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадахгүй, үүргээ биелүүлж чадахгүй, гагцхүү шат ахиж, байр суурьтай болохыг эрэлхийлдэг бол тэгэх нь ичгүүртэй. Эргэн тойрны ах, эгч нарынхаа дэвшиж байгааг харж, сонсох нь надад зориулсан Бурханы туршилт байсныг би бас ойлгосон. Бурхан миний хандлагыг харж байжээ. Залбирч, Бурханы үгийг уншсанаар би эдгээр зүйлийг зөв хүлээн авч, сөрөг байхаа больж, үүргээ зохистой гүйцэтгэж чаддаг болсон. Эдгээр зүйлийг туулаад би Бурханы сайн санаа зорилгыг ухаарсан. Байр сууринд дуртай над шиг хүн үнэхээр удирдагч болсон бол би өөрийн эрхгүй антихристийн замаар алхаж, өөрийгөө л сүйрүүлэх байсан. Одоо би үүргээ гүйцэтгэхдээ дуулгавартай, ул суурьтай байж чадна. Энэ нь Бурханы үгийн шүүлтийн үр дүн. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хоёр нүүртний гэмшил

Шиньрүй, Өмнөд Солонгос Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь...

Сайн мэдээ түгээх бартаат зам

Мьянмар, Ан Шинь Би Мьянмараас ирсэн. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг 2019 онд хүлээн авч, Бурханы үгийг уншаад би Бурхан хүнийг...