Шүүлт бол Бурханы хайр

2022-01-21

Сиен, Америкийн

Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Эцэстээ хүн Бурханы өмнө ямар гэрчлэл хийдэг вэ? Бурхан бол зөвт Бурхан, Түүний зан чанар бол зөвт байдал, уур хилэн, гэсгээлт, шүүлт юм гэдгийг хүн гэрчилдэг; хүн Бурханы зөвт зан чанарыг гэрчилдэг. Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлтээ хэрэглэдэг, Тэр хүнийг хайрлаж, аварсан—гэхдээ Түүний хайр хэр ихийг агуулдаг вэ? Тэнд шүүлт, сүр жавхлан, уур хилэн, хараал бий. Урьд нь Бурхан хүнийг хараасан хэдий ч ёроолгүй нүхэнд бүрмөсөн хаяагүй, харин хүний итгэлийг цэвэршүүлэхийн тулд тэр аргыг ашигласан; хүнийг Тэр үхүүлээгүй, харин хүнийг төгс болгохын төлөө үйлдсэн юм. Махан биеийн мөн чанар Сатаных байдаг—Бурхан үүнийг яг зөв хэлсэн—гэхдээ Бурханы гүйцэтгэсэн баримт хэлсэн үгийнх нь дагуу гүйцэлддэггүй. Тэр Өөрийгөө хайрлуулах гэж, мөн махан биеийн мөн чанарыг мэдүүлэх гэж чамайг хараадаг; чамайг сэрээж, чамд буй дутагдлыг ухааруулж, хүний туйлын үнэ цэнгүй байдлыг мэдүүлэх гэсэндээ Тэр чамайг гэсгээдэг. Тиймээс Бурханы хараал, Түүний шүүлт, Түүний сүр жавхлан, уур хилэн—бүгд хүнийг төгс болгохын төлөө байдаг билээ. Өнөөдөр Бурханы хийдэг бүхэн, мөн та нарын дотор Түүний ил болгодог зөвт зан чанар—энэ бүхэн нь хүнийг төгс болгохын төлөө байдаг. Энэ нь Бурханы хайр юм(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханы шүүлт бол хайр”). Хүмүүс Бурханы хайрыг дурдах үед би Бурханы өршөөл, энэрэл, нигүүлсэл, ерөөлийн талаар боддог байлаа. Бурханы шүүлт, гэсгээлтийн хайрыг үнэхээр ойлгодоггүй байсан боловч өөрийн биеэр туулсныхаа дараа ямар чухал болохыг нь харж, Бурханы үг бол үнэн, бүгд маш бодитой болохыг олж харсан юм. Шүүлт бол үнэхээр хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр, хамгийн дээд аврал.

Би усалгааны багийг хариуцдаг байсан, тэгээд өнгөрсөн оны 9 сард бодитой ажил хийгээгүй гээд халагдсан юм. Чуулганы удирдагч миний ажлыг Ван эгчид хариуцуулахаар зохицуулснаас би үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжтэй хоцров. Урьд нь би Ван эгчийн ажлыг хянаж байсан, одоо эгч минийхийг хянах болох нь. Энэ нь намайг чадваргүй харагдуулах биш үү? Би усалгааны багийг хариуцаж байснаа жирийн гишүүн болчихлоо. Намайг мэддэг ах эгч нар үүнийг олж мэдвэл ичгүүртэй хэрэг болох бус уу? Би үүргээ сайн гүйцэтгээгүйдээ үнэхээр харамсаж байлаа. Дараа нь манай ажлын тухай багийн хэлэлцүүлэг дээр хүн болгон хэсэг хугацаанд дуугүй байв, цаг явж байгааг хараад би, усалгааны ажлыг хариуцахаа больсон ч гэсэн бага зэрэг туршлагатай учраас илүү ихийг хариуцаж авч, бодлоо илэрхийлэх хэрэгтэй, тэгвэл намайг чухал үүрэг гүйцэтгэсээр байгааг бүх хүн харж, хүн болгон намайг хүндэлж магад гэж бодсон юм. Тиймээс санаа, бодлоо идэвхтэйгээр нэмэрлэж эхэлсэн, хэдэн хэлэлцүүлгийн дараа хүмүүс ерөнхийдөө надтай санал нийлэв. Бараг хэлэлцүүлэг болгон дээр миний санаагаар явсан учраас энэ багт миний чадвар үнэхээр онцгойрч байх шиг, надад зааварлагчийн үүрэг байхгүй ч гэсэн, тиймэрхүү ажлыг зохицуулж чадах юм шиг санагдаж, бусад хүн намайг хүндэлнэ, тэгээд нэг л өдөр дахиад дэвшиж магад гэж бодсон юм. Үүний дараа би улам идэвхтэйгээр ажиллаж, цуглаан бүрийн өмнө хүн болгоны байдлын талаар асууж, Бурханы холбогдох үгийг олдог боллоо. Ингэх нь маш их цаг, эрч хүч шаардаж байсан боловч сайн ажиллах нь чадвартайг минь батлах учраас ийм төлөөс төлөх тун хэрэгтэй гэж бодсон юм.

Тэр үеэр ажилд маань зарим нэг асуудал байгааг би олж илрүүлж, бусад хүн миний гаргасан шийдэл, зөвлөмжтэй ихэвчлэн санал нийллээ. Намайг ямар шаргуу ажиллаж байгааг хүн болгон харж байгаа болохоор удирдагч манай ажлыг шалгаж, ямар байгааг минь хараад намайг дэвшүүлж магадгүй гэж санагдаж байв. Гэвч хэсэг хугацаа өнгөрч, удирдагч намайг дэвшүүлэх санаагүй байх шиг байлаа. Улам олон хүн чуулганд нэгдэж байсан учраас илүү олон хүн албан тушаалд очих хэрэгтэй байгааг би анзаарсан ч намайг дэвшүүлэх бодолгүй байх шиг санагдаж, сэтгэлээр унах мэдрэмж надад төрж эхэлсэн юм. Би зарим нэг өөрчлөлт гаргаж, үүргээ тун сайн гүйцэтгэж байгаа гэж надад санагдаж байсан. Чуулганд тусламж маш их дутагдаж байхад яагаад надад дахин нэг боломж өгөхгүй байна вэ? Нэг удаа халагдсаны дараа удирдагч болох өөр боломж надад хэзээ ч олдохгүй гэж үү? Үүнийг би огт ойлгохгүй байв. Шаргуу ажилласны минь үр дүн яагаад гарахгүй байгааг, надад юу дутаад байгааг мэдэхгүй байлаа. Дараа нь би хангалттай шаргуу, хангалттай сайн ажиллахгүй байх шиг байна, эсвэл хангалттай амжилт гаргахгүй байх шиг байна гэж бодоод, үргэлжлүүлэн шаргуу ажиллаж, үүрэгтээ амжилт гаргахад төдийгүй бас амийн оролт, үнэнийг эрэлхийлэхэд анхаарах хэрэгтэй, тэгвэл бусад хүн ахиц дэвшлийг минь харж чадна, тэр үед Бурхан намайг өршөөж, надад боломж олгоно гэж бодсон юм. Зүй ёсоор “эрэлхийлбэл” нэг л өдөр өөрчлөлт гарна, дэвшихгүй байсан ч багтаа онцгойрч, бусад ах эгчийн бишрэлийг хүртэж чадна гэж бодсон учраас багийнхаа усалгааны ажилд өөрийгөө зориулж, шинээр ирэгсдэд асуудал гарах үед сайтар тунгаан бодоод, нөхөрлөх Бурханы үгийг олж, ямар нэг зүйл ойлгохгүй байх үедээ чин сэтгэлээсээ залбирч, эрж хайж байв. Хэсэг хугацааны дараа шинээр ирэгсдийг услахдаа улам их амжилт гаргалаа. Дараа нь нэг цуглаан дээр багийн удирдагч намайг үүрэгтээ ачаа үүрсэн, шинэ итгэгчдийн асуудлыг шийдвэрлэхдээ сайн байсан гэхэд нь өөртөө маш их сэтгэл ханаж, хүн болгон хэр сайн ажиллаж байгааг минь харж эхэлнэ, гүйцэтгэлээ улам сайжруулж чадвал хүн болгоны бишрэлийг хүртэж чадна, тэгвэл дэвших боломж гарна гэж бодсон юм. Дараа нь би үүнд үнэхээр бүх хүчээ зориулсан. Өөрийнхөө хариуцлагаас гадна бас багийн бусад ажлыг чадахынхаа хэрээр хариуцаж авч асуудал олж илрүүлэх үедээ зааварлагчид санал хүсэлт, туслалцаа үзүүлж, үнэнийг эрж хайхаас хойш суулгүй, харин ч зав л гарвал Бурханы үгийг уншиж, Бурханы өмнө очиж залбиран, тавгүйрхэх болгондоо эрж хайж, цуглаан дээр нөхөрлөлд идэвхтэй оролцож байлаа.

Гэвч нэлээд хэсэг хугацаанд шаргуу ажилласны дараа ч гэсэн дэвшихгүй л байв. Хэчнээн шаргуу ажиллаж, хэчнээн сайн байлаа ч гэсэн, Бурхан намайг хэзээ ч шагнахгүй, удирдагч намайг хэзээ ч дэвшүүлэхгүй юм чинь энэ бүхэн ямар хэрэгтэй юм бэ? гэж санагдаад, дараа нь маш их хүчин чармайлт гаргахаа больж, шинэ итгэгчид тогтмол цуглаж чадахгүй байгааг хараад нарийвчлан асууж шалгааж, дэмжлэг үзүүлэлгүйгээр ердөө л тоомжиргүйхэн асуудаг байв. Заримдаа Ван эгч надаар ах эгч нарын тодорхой байр байдалд зориулсан Бурханы үг олуулах үед энэ миний ажил биш, би хэчнээн сайн байлаа гээд хэн ч анзаарахгүй учраас шалтаг хэлээд аргалж өнгөрөөмөөр санагдаж байв. Миний өөрийн байдал дордож эхлэн, залбирахдаа юу хэлэхээ мэдэхгүй, Бурханы үгийг унших нь гэгээрэлтэй санагдахгүй, заримдаа нойр хүрч, сүнсээрээ жинхэнэ харанхуйг мэдэрч, Ариун Сүнсний ажлыг мэдэрч чадахаа больсон юм. Тун удалгүй намайг усалгааны багийн дорд гишүүн хэвээр байхад бусад ах эгч дэвшиж байгааг хараад бүр ч урам хугарсан. Надтай л адилхан итгэгчид чуулганы удирдагч, багийн удирдагч болж, бусдаар бишрүүлж байхад би огт дэвшээгүй. Энэ нь би итгэгчийн хувьд, үүрэгтээ бүтэлгүйтсэн гэсэн үг үү? Би маш шаргуу ажилласан боловч нөгөө л хуучин байрандаа гацаад, дэвших найдваргүй болсон юм шиг санагдаж, юунд ч чармайлт гаргаж чадахааргүй тийм сөрөг болсон юм.

Тухайн үед би яагаад ингэж сэтгэлээр унав, яагаад зөвхөн байр суурийн төлөө амьдрав? Ийм олон жил итгэхдээ байр суурийн хойноос л явсан гэж үү? гэж гайхширсан юм. Эргэцүүлэн бодоод ямар өрөвдөлтэй байснаа ухаарсан. Хүн байж би яагаад тэгж их байр суурийн хэнээрхэлд автав? Би өөрийгөө үнэхээр үзэн ядаж, Бурханы өмнө өвдөг сөгдөн залбирч, “Бурхан минь, итгэлдээ үнэнийг илэрхийлж, Таны хайрыг хариулж, бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэхийг хүсэж байна. Яагаад байр суурь намайг ингэж их эзэмдэв? Би ийм байдалд амьдрахыг хүсэхгүй байгаа боловч яаж ч чадахгүй байна. Байр суурийг хүсэх хүсэл минь намайг гартаа оруулжээ. Бурхан минь, намайг гэгээрүүлж, авраач, тэгвэл би асуудлаа ойлгож, шийдвэрлэж чадна” гэж хэллээ. Залбирсны дараа Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм. “Антихристэд антихристийн зан чанар, мөн чанар байдаг, энэ бол тэднийг жирийн хүнээс ялгадаг зүйл юм. Өнгөн дээрээ, халагдсаныхаа дараа дуртайяа захирагдаж, энэхүү бодит байдлыг хүлээн авч чаддаг мэт харагдаж магад боловч тэдний хэзээ ч өөрчилдөггүй нэг зүйл байдаг: Үүргийг хаана гүйцэтгэж байгаа, ямар бүлэг хүнтэй харилцдаг байх нь хамаагүй, тэд олноос онцгойрч, бусдаар хүндлүүлж, бишрүүлэхийг хүсдэг; чуулганы удирдагч, багийн удирдагч гэх мэт албан ёсны албан тушаал, цол хэргэмгүй байлаа ч гэсэн зиндаа, байр сууриараа бусдаас хавьгүй өндөрт байхыг хүсдэг. Тэд ажлыг хийж чадах эсэх, ямар хүн чанар, амийн туршлагатай байх нь хамаагүй, өөрсдийгөө өргөх боломж олж, хүмүүсийн сэтгэлийг худалдаж авч, бусдын сэтгэлийг татаж, хуурч аргандаа оруулан, тэднээр бишрүүлэхийн тулд элдэв янзын арга бодож олж, асар их хүчин чармайлт гаргана. Бишрэх зүйл тэдэнд юу байна? ‘Туранхай тэмээ ч адуунаас том’ гэгчээр халагдсан ч гэсэн тахианы дээгүүр нисэж буй бүргэд хэвээр үлддэг. Энэ бол антихристийн биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг байдал, онцгойрох хүсэл биш гэж үү? Тэд байр суурьгүй, жирийн итгэгч, ердийн л нэг хүн байхтай эвлэрч чаддаггүй. Зүгээр л ул суурьтайгаар үүргээ гүйцэтгэж, байрандаа байж, үүргээ сайн гүйцэтгэж, өөрийгөө зориулж, чадах бүхнээ хийж чаддаггүй. Эдгээр зүйл тэднийг огт сэтгэл хангалуун болгодоггүй. Тэд ямар санаархалтай байдаг вэ? Бишрүүлж, хүндлүүлж, эрх мэдэлтэй байх. Тиймээс нэртэй нь холбогдсон тодорхой нэг цол хэргэм байхгүй байсан ч гэсэн антихристүүд өөрсдийнхөө төлөө мэрийж, өөрсдийнхөө төлөө санасан бодсоноо хэлж, өөрсдийгөө зөвтгөн, дүр эсгэж, юу хийж чадахаа харуулахын тулд чадах бүхнээ хийх бөгөөд анзаарагдахгүй байх вий гэхээс үхтлээ айдаг. Тэд улам илүү танигдаж, нэр хүндээ өсгөх боломж болгоныг шүүрэн авч, илүү олон хүнд авьяас чадвар, давуу талаа, бусдаас илүү гэдгээ харуулах болно. Антихрист хийдэг юм болгондоо сайрхаж, өөрийгөө магтахын тулд, мөн удирдагч байхаа больж, байр суурьгүй болсон ч гэсэн жирийн хүмүүсээс илүү гэж хүн болгонд бодуулахын тулд ямар ч төлөөс төлөхөд бэлэн байдаг. Ийм маягаар антихрист зорилгодоо хүрсэн байдаг. Тэд ердийн хүн, жирийн хүн байхыг хүсдэггүй; эрх мэдэл, нэр хүндийг, өргөмжлөгдөхийг хүсдэг(Антихристүүдийг илчлэх нь номын “Байр суурь юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг”). Бурханы үг үнэхээр орой руу минь орсон юм. Бурхан яг тэнд байж, намайг ил болгож байх шиг санагдлаа. Антихрист шиг хүмүүс юу ч хийлээ гэсэн, нэр төр, байр суурь, эрх мэдэлтэй байж, бусдаар бишрүүлэхийг хүсдэг гэж Бурхан хэлсэн. Тэр жолоогүй санаархлаа биелүүлэхийн тулд антихристүүд анзаарагдаж, өөрийгөө өргөмжилж, хүмүүсийн сэтгэлийг татахад ямар ч төлөөс төлнө. Миний эрэл хайгуул антихристийнхтэй яг адилхан байгааг би харж чадсан. Би итгэлдээ байр суурьтай, удирдагч, зааварлагч байхыг хүссэн. Бүлэг дотроо давамгайлж, бусдаар бишрүүлж, дэмжүүлэхийг хүссэн. Халагдсаныхаа дараа зааварлагч болох хүслээ би шийдвэрлээгүй. Ажлын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, саналаа хэлж, асуудал олж илрүүлэнгүүтээ удирдагчдад мэдэгддэг байсан, ингэснээр асуудлыг олж чаддаг төдийгүй шийдэл гаргаж чаддаг, ухаалаг гэдгийг минь тэд мэдээд, би дэвших магадлалтай болох байсан. Би үүрэгтээ шаргуу ажилласан, ингэснээр бусад ах эгч бодитой ажил хийж чадна гэдгийг минь харж, ах эгч нарын сайшаалыг хүртмэгцээ би дэвших боломжтой болох байсан. Миний үндсэн хариуцлага биш байсан ч гэсэн би ажилд идэвхтэй байж, маш их цаг хугацаа, эрч хүчээ зарцуулахад бэлэн байв. Үнэнийг эрэлхийлэхдээ ч хойш суугаагүй. Энэ нь бүх хүнд, ямар их ачаа үүрч байгааг, хүнд ачаа үүрсэн ч үнэнийг эрэлхийлж чадна гэдгийг минь харуулж, тэд намайг сайшаах байсан. Би өөрийгөө баталж, гайхуулж, хүмүүсийн сэтгэлийг татах боломж болгоныг хайж байв. Энэ нь Бурханы илчилсэн антихрист зан авир биш гэж үү?

Би антихристийн завхарсан мөн чанарыг нэгд нэггүй дүрсэлсэн Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Антихристийн хийдэг юм бүхний цаад зорилго, сэдэл нь байр суурь, нэр төр гэсэн хоёр зүйлийг тойрон эргэлдэж байдаг. Гаднаа ярьж, үйлдэж, авирлаж байгаа байдал, сэтгэлгээ, үзэл бодол, эрж хайж байгаа байдлын аль нь ч бай, бүх зүйл нэр төр, байр суурийг нь тойрон эргэлдэж байдаг. Антихристийн хувьд нэр төр, байр сууринд нь халдаж, сэвтүүлэх нь амийг нь авах гэж оролдохоос илүү ноцтой хэрэг явдал юм. Тэд хэчнээн олон номлол сонсож, хэчнээн олон Бурханы үг уншлаа гээд, хэзээ ч үнэнийг хэрэгжүүлээгүйдээ, антихристийн замаар явж байгаадаа, антихристийн уг чанар, мөн чанартай байгаадаа ч гуниглаж, харамсдаггүй. Харин ч байр суурь олж авч, нэр төрөө өсгөх арга замын талаар үргэлж тархиа гашилгаж байдаг. Иймэрхүү хүн юм бүхнийг Бурханы өмнө биш, бусдын өмнө хийдэг гэж хэлж болно. Би яагаад ингэж хэлдэг вэ? Яагаад гэвэл, ийм хүмүүс байр сууринд маш их дуртай болохоор өөрийн амь, амьдралын зорилго, зүг чиг гэж үздэг. Түүнчлэн байр сууринд маш их дуртай болохоор үнэний оршин тогтнолд хэзээ ч итгэдэггүй. Ийм хүмүүс иймэрхүү мөн чанар, уг чанартай учраас Бурханы оршин тогтнолд огтхон ч итгэдэггүй гэсэн үг юм. Тиймээс тэд яаж ч тооцоолж, хүмүүсийг, Бурханыг мэхлэхийн тулд яаж ч хуурамч дүр эсгэхээр оролдлоо ч гэсэн зүрх сэтгэлийнхээ гүнд сэтгэл түгших нь байтугай буруутайгаа мэдэрч, ухамсарладаггүй. Тиймээс байнга, ичгүүргүйгээр байр суурь, нэр төрөөр хөөцөлдөх явцдаа Бурханы хийдэг юм бүхнээс бас татгалзаж ирсэн. Зүрх сэтгэлийнхээ гүнд, дотоод ухамсартаа тэд тодорхой нэг ойлголттой байдаг. Тэд ‘Хүний байр суурь, өөр бусад бүх зүйл өөрийнх нь мэрийлтээс хамаардаг. Хүмүүсийн дунд хөлөө олж, үнэмлэхүй эрх мэдэл, хамгийн өндөр байр суурийг олж авч байж л хүний амьдрал үнэ цэнтэй болж чадна; тэр үед л хүн шиг амьдарч чадна. Эсрэгээрээ, Бурханы үгэнд хэлснээр, бүх зүйлд Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдаж, бүтээлийн байранд сайн дураараа зогсож, хэвийн хүн шиг амьдарч, хэнд ч хүндлүүлэхгүй амьдрах нь хулчгар хэрэг. Хүн байр суурь, нэр төр, аз жаргалаа тэмцэж олох ёстой; эерэг, идэвхтэй хандлагаар эдгээрийн төлөө тэмцэж, шүүрч авах ёстой. Өөр хэн ч үүнийг чамд өгөхгүй—идэвхгүйгээр хүлээх нь ямар ч хэрэггүй’ гэж боддог… Эрж хайхдаа, мэдлэгийнхээ цар хүрээнд тэд, байр суурьтай хүмүүс л жинхэнэ бүтээл, байр суурьтай байна гэдэг нь бүхнийг олж авч чаддаг байна гэсэн үг бөгөөд хүнийг хүний төрхтэй амьдруулдаг гэж боддог. Антихристүүд байр суурийг юу гэж хардаг вэ? Тэд үүнийг үнэн гэж хардаг; хэвийн хүмүүсийн эрэлхийлэх ёстой хамгийн өндөр дээд зорилго гэж үздэг. Гэхдээ энэ нь асуудал биш гэж үү? Үнэнийг, Бурханд дуулгавартай байхыг, үнэнч шударга байдлыг эрж хайх нь утга учиргүй үйл явц—эдгээрийг Бурханд харуулах гэж хийсэн болохоос биеэ авч явах стандарт биш гэж тэд боддог. Энэ ойлголт нь утгагүй, хөгийн юм. Үнэнийг хайрладаггүй утгагүй хүмүүс л ийм хөгийн санаа гаргаж чадна(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Гуравдугаар хэсэг)”). Бурханы үгийн энэ хэсгийг уншихад надад үнэхээр шаналгаатай байсан. Зүрх сэтгэлдээ нууж байсан бүхнийг минь Бурхан ил болгосон юм шиг санагдаж, нуугдах газаргүй болсон мэт санагдлаа. Би өөрийгөө эргэцүүлж эхлэв, эргэцүүлэх тусам бодол минь яг л антихристийнх шиг байгааг улам мэдэрсэн. Бүх үг, үйлдэл минь байр сууринд төвлөрч, хийсэн юм бүхэн минь бишрүүлэхийн төлөө байв. Байр суурь надад юунаас ч илүү чухал байлаа. Итгэлтэй болохоос өмнө би үргэлж олноос онцгойрохыг хүсэж, бусдын дэмжлэг, сайшаалыг хүртэх дуртай байлаа. Итгэлтэй болсныхоо дараа хүндлүүлж, чуулганд чухал үүрэгтэй байхын тулд удирдагчийн албан тушаалын хойноос явсаар байсан. Зааварлагчийн албан тушаалаа алдсаныхаа дараа үүрэгтээ хүчин чармайлт гаргаж, чухал үүргийг дахин олж авахаар шаргуу ажилласан. Жаахан шаргуу ажиллаад үүнийг авахгүй болохоороо урам минь хугарч, маш ихийг зарлагадаж, сайн ажиллаад хэн ч анзаарахгүй болохоор нь үүргээ сонирхохоо больсон. Ямар ч байр суурь олж аваагүй болохоор үүргээ сайн гүйцэтгэх урам зоригоо алдаж, бүр Бурханыг буруу ойлгож, буруутгаж, Түүнд учирлаж, эсэргүүцэн, нэр төр, байр суурийн бодолд автаж, бүтээгдсэн зүйлд байх ёстой мөс чанар, эрүүл ухаанаа алдсан. Би бодитой ажил хийхгүй байсан учраас халагдсан боловч өнгөрсөн алдаандаа харамсаагүй, Бурханд өгөх ёстой өрөө цайруулахын тулд яаж гэмшиж, үүргээ яаж сайн гүйцэтгэх тухайгаа бодоогүй. Үүрэг гүйцэтгэх боломжийг ердөө л гайхуулж, бүх зүрх сэтгэлээрээ байр суурийн хойноос хөөцөлдөхөд ашигласан. Багийн жирийн гишүүн байгаадаа сэтгэл ханахгүй, харин ч яг л антихрист шиг ёрын муу, ичгүүргүй, огт бодлогогүй байж. Бурханы энэ үг надад үнэхээр тусалсан: “Үнэнийг, Бурханд дуулгавартай байхыг, үнэнч шударга байдлыг эрж хайх нь утга учиргүй үйл явц—эдгээрийг Бурханд харуулах гэж хийсэн болохоос биеэ авч явах стандарт биш гэж тэд боддог(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Гуравдугаар хэсэг)”). Энэ үнэхээр намайг алгадаад авах шиг санагдсан. Үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэх нь эерэг зүйл, энэ бол хүмүүс бидний үүрэг. Бид амьдралдаа үнэнийг эрэлхийлж, Бурханы үгээр амьдрах хэрэгтэй. Гэтэл, би үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэхийг байр суурь наймаацах хэрэгсэл болгож ашиглаж байж. Би үүнийг албан тушаалаар солихыг хүссэн. Ингэх нь үнэнийг тоглоом шиг, уландаа гишгэх зүйл шиг үзэж байгаа хэрэг бус уу? Үүрэгтээ ийм олиггүй сэдэлтэй байвал Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэж чадахгүй. Аливааг харах үзэл бодол минь ямар утгагүй байсныг Бурханы үг надад харуулсан. Байр суурь, эрх мэдэлтэй, хүндлүүлж, бишрүүлдэг, алдартай байвал л миний амьдрал үнэ цэнтэй байж чадна гэж бодож байж. Итгэгчийн хувьд байр суурьгүй, жирийн дагагч байх нь амьдрах хөөрхийлөлтэй арга зам, бүтэлгүйтэл гэх нь ямар солиотой үзэл бодол вэ! Энэ бол цэвэр сатанлаг логик. Бурхан биднээс шаардлага хангасан бүтээгдсэн зүйл байж, байраа хадгалж, Бурханы дүрэм, зохицуулалтыг дуулгавартай дагаж, бүтээгдсэн зүйлийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэхийг шаарддаг. Гэтэл би Бүтээгчийн бидэнд зориулан тогтоосон сайн хүн байх зарчмаас нүүр буруулж, байрандаа үлдэхийг хүсээгүй, харин чухал ажил хийдэг агуу хүн байж, өндөр дээд албан тушаалтай болж, илүү их бишрүүлэхийг хүссэн. Энэ бол сатанлаг зан чанар. Би усалгааны ажлыг нэлээд сайн мэддэг байсан учраас хэлэлцүүлэг дээрээ зарим нэг санал, зөвлөгөө өгч чадсан. Ингэх нь тун хэвийн зүйл, үүргийн минь нэг хэсэг байв. Гэтэл тэрийгээ ашиглан гайхуулах, дэвших гэсэн солиотой хүсэл надад байж. Хүссэн зүйлээ авахгүй болохоороо сэтгэл гонсойж, Бурхан шаргуу ажиллаж байгааг минь харж чадахгүй байна гэж санагдаад, байр суурь олж аваагүй болохоор итгэлдээ бүтэлгүйтлээ гэж бодож, үүргээ сонирхохоо больсон. Би өөрийн санаархлыг Бурханд үнэнч байхтай андуурч байж. Тэрхүү үнэнч байдал гэгч нь маш их хольцтой, хуурамч, наймааны шинжтэй байж. Тэгэх нь яаж үнэнийг хэрэгжүүлж, үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг байх билээ? Тэр бол Бурханыг ашиглаж, хуурахаар оролдож, Бурханы эсрэг антихристийн зам дээр байгаа хэрэг. Бурхан зүрх сэтгэл, оюун санааг минь шалгадаг, зөвт, ариун юм. Би бодлогогүйгээр буруу замаар явж байж. Би Ариун Сүнсний ажлыг яаж олж авч чадах юм бэ? Байдал минь дордож, би харанхуйд байлаа. Энэ нь Бурхан намайг гэсгээж, чөдөрлөж байгаа хэрэг байв. Тэр үед би нэр төр, байр суурь хөөцөлдөх нь үнэндээ ямар аймаар болохыг харсан юм. Би өөрийгөө мэдэхгүй, бодитой ажил хийж чадах эсэхээ мэдэхгүй, өндөр албан тушаалын хойноос л хөөцөлдөж байв. Би хэвийн эрүүл ухаанаа алдаж, өөрийгөө мэдэхээ байтлаа Сатаны завхралд маш их өртөж, байр сууриа үнэхээр мэдэхээ больсон байв. Тийм ч учраас бүдчиж, шаналан тэмцэж, завхрал минь надаар даажигнаж, надад хор хүргэж байлаа. Сатан нэр төр, байр суурийн хойноос хөөцөлдөж байгаагаар маань дамжуулан биднийг завхруулж, хорлодог. Энэ бол явах сайн зам биш, байр суурийг олж авлаа ч гэсэн үнэнийг эрэлхийлэхгүй бол эцэст нь бид баараггүй таягдан хаягдана. Бид аврагдахын тулд үнэнийг эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэх ёстой. Тэгтэл Бурханы үгийн нэг хэсэг надад бодогдсон юм: “Алдар нэр, ашиг хонжоо нь хүнийг хүлэхдээ Сатаны ашигладаг аварга том гав дөнгө юм гэдгийг та нар нэг л өдөр аажмаар ухаарна. Тэр өдөр ирэхэд чи Сатаны хяналтыг нэгд нэггүй эсэргүүцэж, чамайг хүлэхдээ Сатаны ашигладаг гав дөнгийг нэгд нэггүй эсэргүүцнэ. Сатаны чамд суулгасан бүхнийг хаяхыг хүсэх өдөр ирэх үед чи Сатанаас бүрмөсөн салж, Сатаны чамд авчирсан бүхнийг үнэхээр үзэн ядна. Тэр үед л хүн төрөлхтөн Бурханыг гэх жинхэнэ хайр, хүсэл тэмүүлэлтэй болно(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Энэ нь маш үнэн гэдгийг би мэдэрч, миний бүх зовлон шаналал Сатанаас болсныг харсан юм. Би байр суурийн хойноос зогсолтгүй хөөцөлдөж, Сатан надаар даажигнаж, тарчлааж байв. Би Ариун Сүнсний удирдамжийг алдаж, харанхуйд амьдарч, миний тэр хүсэл намайг үнэхээр сүйрүүлж байсан. Би ямар зөрүүд, гөжүүд байснаа үзэн ядаж байлаа. Тэр бүх хугацаанд антихристийн замаар, Бурханы эсрэг явж байж. Намайг шийтгэж, таягдан хаявал зохино. Гэвч Бурхан аврагдах боломжийг минь булааж аваагүй. Бурхан тэвчээртэйгээр үгээрээ намайг усалж, хангасаар, үүрэгтэй байх боломж олгож, ингэснээр би эрэл хайгуулынхаа асуудлыг олж хараад, буцаж ирж чадах байсан. Гэхдээ би үүнийг ойлгоогүй. Би сөрөг байж, Бурханыг буруутгаж, маш бодлогогүй байсан. Үүнийг ухаараад би гэмшлээр дүүрч, ингэж залбирсан, “Бурхан минь, өөрийгөө мэдэх боломж олгосон шүүлт, гэсгээлтэд тань талархъя. Би нэр төр, байр суурийн хойноос хөөцөлдөхийг хүсэхгүй, харин завхралаа шийдвэрлэхээр үнэнийг эрж хайн, чин сэтгэлээсээ гэмшихийг хүсэж байна.”

Би Бурханы үгийн өөр нэг хэсгийг, “Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай”-гийн сүүлийн хэсгийг уншлаа. “Бурхан хүмүүсээс тодорхой тооны ажил үүргийг гүйцэлдүүлэх юм уу ямар нэг агуу үйл хэрэг биелүүлэх чадвартай байхыг шаарддаггүй, тэд ямар нэг агуу үйл хэргийг анхлан санаачлах нь ч Түүнд хэрэггүй. Бурханы хүсдэг зүйл бол хүмүүс чадах бүхнээ бодитой байдлаар хийж, Бурханы үгийн дагуу амьдрах явдал юм. Чи агуу, хүндтэй хүн байх нь Бурханд хэрэггүй, бас ямар нэг гайхамшиг үзүүлэх ч хэрэггүй, чамаас ямар нэгэн таатай гэнэтийн зүйл харахыг ч Тэр хүсдэггүй. Түүнд иймэрхүү зүйлс хэрэггүй. Бурханы үгийн дагуу тууштай хэрэгжүүлэх чинь л Бурханд хэрэгтэй. Чи Бурханы үгийг сонсох үедээ ойлгосноо хий, ухаарснаа хэрэгжүүл, харснаа сэтгэлдээ сана, дараа нь цаг нь болоход Бурханы хэлснээр хэрэгжүүл, тэгснээр Бурханы үг чиний амьдран харуулдаг зүйл болж, чиний амь болно. Тийнхүү Бурхан сэтгэл хангалуун болно. Чи үргэлж агуу байдал, цол гуншин, нэр хүнд хайж байдаг; үргэлж өргөмжлөл эрж хайдаг. Үүнийг хараад Бурханд ямар санагддаг вэ? Тэр үүнийг жигшиж, харахыг хүсдэггүй. Агуу байдал, цол гуншин, бусдаас дээгүүр, шалгарсан, суут, анхаарал татахуйц байдал гэх мэтийг эрэлхийлэх тусам чи Бурханд илүү жигшүүртэй санагддаг. Чи өөрийгөө эргэцүүлж, гэмшихгүй бол Бурхан чамайг үзэн ядаж, хаяна. Бурханы жигшлийг төрүүлэх нэгэн бүү бай; Бурханы хайрладаг хүн бай. Тэгвэл Бурханд хайранд яаж хүрч болох вэ? Бодитой байдлаар үнэнийг хүлээн авч, бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсож, үнэнч шударга хүн байх, үүргээ биелүүлэхийн тулд Бурханы үгэнд баттай найдаж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулснаар. Ингэх нь хангалттай. Амбицтай бүү бай, битгий хоосон мөрөөд, алдар нэр, ашиг хонжоо, байр сууриар бүү хөөцөлд, эсвэл бусдаас ялгарах гэж бүү эрж хай. Түүнчлэн бусдаас илүү давуу агуу хүн юм уу супер хүн байж, бусдаар өөрийгөө шүтүүлэхээр бүү оролд. Энэ бол завхарсан хүн төрөлхтний хүсэл, Сатаны зам; Бурхан ийм бүтээгдсэн зүйлсийг авардаггүй. Хэрэв зарим хүн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг эрэлхийлж, гэмшихээс татгалзсаар байвал тэднийг засаж залруулах ямар ч аргагүй бөгөөд таягдан хаягдах гэсэн нэг л үр дүн бий(“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). Бурхан биднийг алдартай, агуу, өндөр дээд байгаасай гэж хүсдэггүй, харин ул суурьтай, үүргээ гүйцэтгэдэг, зүгээр л Өөрт нь захирагддаг байгаасай гэж хүсдэгийг Бурханы үгээс би харсан юм. Гэтэл би өөрийгөө ойлгож, үүргээ үнэнчээр гүйцэтгээгүй, бишрүүлж, магтуулан, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүссэн. Энэ бол Бурханы шаарддагийн яг эсрэг нь юм. Би Сатанаар гүнзгий завхруулагдсан бүтээгдсэн зүйл, гэвч ердийн хүн байгаадаа сэтгэл ханаагүй, байр суурь, бусдаас дээгүүр байхыг л хүссэн. Би маш биеэ тоосон, өөрийгөө огт мэддэггүй байж. Бурхан бол Бүтээгч, төрөлхөөсөө маш агуу, сүр жавхлантай. Бурхан биечлэн махбод болж, хүн төрөлхтнийг аврахын тулд үнэнийг илэрхийлэхээр газар дээр ирсэн ч хэзээ ч гайхуулж, Бурханы байр сууриас ханддаггүй. Харин ч хүн төрөлхтнийг аврахаар ажлаа маш чимээгүйхэн хэрэгжүүлдэг. Бурхан маш даруу, нуугдмал, мөн чанар нь үнэхээр хайр татам. Энэ талаар ингэж бодоод би маш ичиж, махан биеэ бүрэн хаяж, үнэнийг хэрэгжүүлэх ёстой гэж шийдсэн.

Үүний дараа үүрэгтээ чин сэтгэлээсээ өөрийгөө зориулж, шинэ итгэгчдийг хэрхэн услах талаар үнэхээр бодож, байр суурийнхаа талаар мартаж, харин жирийн хүн байгаадаа, үүргээ чадлынхаа хэрээр сайн гүйцэтгэж байгаадаа баяртай байлаа. Үүнд зүрх сэтгэлээ зориулах үед Бурхан намайг гэгээрүүлж, усалгааны ажилд минь зам өгсөн. Нэг л мэдэхэд би үүргээ илүү сайн гүйцэтгэж, тийм хэрэгжүүлэлт надад хавьгүй дээр санагдах болов. Нэг удаа шинэ итгэгчдэд зориулсан цуглаан зохион байгуулах хэрэгтэй болсныг санаж байна. Гэхдээ усалгааны багт шинээр орсон эгч шинэ итгэгчдийг сайн ойлгохгүй, тэдэнд яаж хандахаа мэдэхгүй байв. Би хариуцаж авч, туслах хэрэгтэйгээ мэдэж байсан боловч хүмүүстэй холбоо тогтоох бэлтгэл ажил хийх нь бүхэлдээ үнэхээр дорд санагдаж байлаа. Тэр ажлыг хийхийг санал болгох нь жаахан ичмээр биш үү? Тэр үед өөрийнхөө буруу гэдгийг, үүргүүд ач холбогдлоороо ялгаатай биш, харилцаа холбоо ч бас үүрэг гэдгийг олж харсан юм. Тэгэхээр би яагаад үүнийг хийж болохгүй гэж? Тэгээд би ах эгч нартай холбогдож тусалъя гэж санал болголоо. Үүрэг ямар байх нь хамаагүй, зөв санаа бодолтой байж, зүрх сэтгэлээрээ хийж, Бурхантай нүүр тулж чадаж л байгаа цагт санаа амар, тайван байна гэдгийг ухаарсан юм. Заримдаа зааварлагч үнэхээр завгүй, ах эгч нар усалгааны ажлын нарийн ширийнийг асууж байгааг хараад би байр суурийнхаа талаар бодолгүй, харин ч бусад бүх хүнтэй сайн ажиллаж, үүргээ сайн гүйцэтгэхийг л хүссэн. Тиймээс нөхөрлөж, аливааг шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийж байв. Хэсэг хугацааны дараа, сэтгэлгээгээ өөрчилмөгц үүргийн минь бүх зүйл өөрчлөгдсөн. Би хариуцлагаа улам мэдэрч, илүү их асуудал олж илрүүлж, миний байдал аажмаар сайжирлаа.

Нэг өдөр удирдагч намайг олж уулзаад, өөр нэг эгчтэй хамт чуулганы ажил хариуцуулмаар байна гэж хэллээ. Би үүнийг сонсоод маш их гайхаж, дүрсэлж хэлэхийн аргагүй мэдрэмж төрсөн. Миний бүх буруу ойлголт, Бурханаас холдсон байсан минь агшин зуур үгүй болох шиг санагдсан. Би үргэлж явцуу бодолтой, Бурханыг буруу ойлгож байж. Өмнө нь үүрэгтээ бүтэлгүйтсэн учраас дараа нь яаж ч шаргуу ажиллаад хэн ч харахгүй, Бурхан өршөөхгүй, надад дахиад боломж өгөхгүй юм шиг санагдаж байв. Гэтэл Бурхан намайг өөрчлөгдөхийг л хүлээгээд байж. Намайг байр сууриа олж, Бүтээгчийн зохицуулалтыг хүлээн аваг гэж аливааг бэлдэж өгчээ. Би үргэлж өөрийн байр суурийн төлөө тэмцэхийг оролдож, алхам бүрдээ бүтэлгүйтэж байсан. Үүнийг орхиж, албан тушаалын талаар бодохоо болих үед Бурхан надад өөр нэг даалгавар өглөө. Бурханы мөн чанар үнэхээр сайхан, хайр татам болохыг би харсан. Бурхан хэн нэгнийг иймэрхүү зүйлээс болж хэзээ ч сүйрүүлж байгаагүй, Бурханы шүүлт, гэсгээлт уур хилэнг нь агуулдаг боловч бас Түүний гүнзгий хүлээлтээр дүүрэн байдаг. Өөрийнх нь гэсгээлтийн дараа, зовж зүдэрснийхээ дараа амь нь өснө гэж Бурхан найдаж байдаг. Энэ л Бурханы нандин хайр! Бурхан намайг аварсанд би чин сэтгэлээсээ талархаж байна.

Би нэр төр, байр суурийн хойноос үргэлж цуцалтгүй хөөцөлдөж, энэ нь намайг тамлаж, зүдрээж байсан. Бурханы үгийн шүүлт, шалгалт, илчлэл байгаагүй бол Сатан намайг ямар гүнзгий завхруулсныг, эсвэл байр суурийг ямар их анхаардаг байснаа би хэзээ ч харахгүй байсан. Би тийм зүйлийн төлөө тэмцсээр, Сатанд даажигнуулж, хүний төрхгүй байх байсан. Бурханы шүүлт, гэсгээлт бол Бурханы хамгийн шилдэг хамгаалалт, аврал, хамгийн жинхэнэ хайр гэдгийг өөрийн биеэр туулж мэдэрлээ. Яг л Бурханы хэлснээр, “Хүн Сатаны зохион байгуулалт, нөлөөнөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахын тулд амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, мөн утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авах ёстой ба Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө холдуулах ёсгүй. Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Миний сонголт

Бай Юнь, Хятад 2012 оны 3-р сард ээж минь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг надтай хуваалцсанаас хойш би өдөр бүр Бурханы...

Хуумгай байснаас үүдсэн хохирол

Кристен, Итали Би 2021 оны аравдугаар сараас шинээр ирэгсдийг усалж эхэлсэн юм. Долоо хоногийн дараагаас надад сурах зүйл маш их байгааг...

Leave a Reply