Алдар нэрийн төлөөх ширүүн тэмцэл минь баяртай

2022-01-21

Си Фан, Өмнөд Солонгосын

Хоёр жилийн өмнө би шинэ итгэгчдийг услах үүрэг авлаа. Үүнийг Бурханы олгосон нэр төрийн хэрэг гэж бодсон. Бас үүнийг үнэхээр чухал үүрэг гэж мэдэж байсан учир шинэ итгэгчдийг сайн усалж, үнэн замд хурдхан хөлөө олоход нь туслахын тулд үнэнд илүү их хүчин чармайлт гаргахыг хүссэн юм. Зав гарах болгонд би үнэнээр зэвсэглэхийн тулд Бурханы үгийг уншиж, бас цуглаан дээр шинэ итгэгчдийн асуулт болон асуудлыг чин сэтгэлээсээ тунгааж, нөхөрлөл, шийдлийг Бурханы үгээс хайдаг байлаа. Аливааг ойлгож, шийдвэрлэж чадахгүй байх үедээ бусад ах эгчтэй хамт эрж хайдаг байсан. Яваандаа бусад маань асуудлаа нөхөрлөхөөр надад хандаж эхэлсэн юм. Би усалгаа хийгээд удаагүй ч, хүн бүр аль хэдийн намайг хүндэлдэг болсон мэт санагдсан. Тэгээд үнэхээр баярлаж, үүрэгтээ улам ч их урам зоригтой болсон.

Дараа нь удирдагч Чэн эгчийг надтай хамт ажиллуулахаар хуваариллаа. Эгч үүрэгтээ маш их хариуцлага хүлээдэг, бас ажилд байгаа асуудлыг илрүүлэхдээ гарамгайг би хэсэг хугацааны дараа олж мэдсэн юм. Цуглаан дээр эгч үнэхээр тодорхой, эмх цэгцтэй нөхөрлөл хийж, зарим асуудлыг шийдвэрлэж чадсан. Хүн бүр эгчид үнэхээр дуртай болж, асуудалтай тулгарах үедээ нөхөрлөл хийхээр эгчид ханддаг байлаа. Энэ бүхнийг хараад, би санаа зовж: “Чэн эгч туршлага багатай ч, бусад маань эгчийг аль эрт маш өндрөөр үнэлдэг болсон. Тусламж хэрэг болох үед тэд надад биш, эгчид л хандаж эхлэх болов уу? Намайг эгчийн дайд хүрэхгүй гэж бодох болов уу? Үгүй ээ, би хүний дор орохгүй гэдгээ, бас асуудал шийдвэрлэх чадвартай хэвээр гэдгээ хүн бүрд харуулахын тулд илүү шаргуу ажиллах ёстой. Энэ л хүн бүрийн сэтгэл дэх орон зайгаа авч үлдэх цорын ганц арга” гэж бодлоо. Тэгээд гадуур явж, ах эгч нарын байдал, хүндрэл бэрхшээлийн талаар асууж эхэлсэн. Бас цуглаан бүрийн өмнө Бурханы үгийг олж, тэмдэглэл хийхээр ажилладаг байсан. Цуглааны үеэр, хүн бүрд өөрийгөө илүү чадвартай гэж бодогдуулахын тулд яаж Чэн эгчээс сайн нөхөрлөл хийх вэ гэдэгт анхаардаг байсан. Гайхмаар нь, нэг өдөр удирдагч бидэнд Чэн эгчийг бүлгийн ахлагчаар ажиллах гэж байгаа гэлээ. Би мэл гайхсан шүү. “Буруу сонсчхов уу? Чэн эгч бүлгийн ахлагчаар ажиллах юм уу? Яахаараа тэгдэг билээ? Энэ үүрэг дээр би эгчээс удаж байна шүү дээ. Бусад маань олж мэдээд юу гэж бодох бол? Эгчийг надаас дээр гэж бодох болов уу? Цаашид яаж хүний нүүр харна аа?” гэж бодогдсон. Энэ талаар бодох тусам хэлмэгдсэн мэт санагдаж, тэр баримтыг ер хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Миний сэтгэл үнэхээр харанхуй, шаналантай байсан юм. Тэгж бодох ёсгүй гэдгээ, тэгэх нь алдар нэр, байр суурийн төлөө амьдарч байгаа явдал гэдгийг мэдэж байсан ч өөрийгөө хянаж чадаагүй. Бас энэ нь зүв зүгээр зүйл, би нэг их санаа зоволгүй өөрийнхөө үүргийг л сайн биелүүлэх хэрэгтэй гэж өөрийгөө тайтгаруулах гэж хичээсэн. Тухайн үед, би үнэндээ энэ талаар үнэнийг хайж, өөрийгөө эргэцүүлээгүй юм.

Тэгтэл нэг өдөр, Жан эгчийн гэр бүл ХКН-ын цуу яриа, худал хуурмагт мэхлэгдчихээд, эгчийн итгэлийг болиулах гэж хичээж байгааг олж мэдлээ. Эгч боогдоод, цуглаанд оролцохгүй байсан. Би нөхөрлөл хийх горьдлого тээн эгчтэй холбоо барьсан ч, Жан эгч Чэн эгчтэй холбоо барьчихсан, тэгээд аль хэдийн эрж хайж, нөхөрлөл хийсэн гэлээ. Үүнийг сонсоод би жаахан гутарсан. Жан эгч асуудлынхаа талаар үргэлж надад ханддаг байсан, гэтэл одоо оронд нь шууд л Чэн эгч рүү гүйж байлаа. Эгч намайг тийм ч сайнгүй гэж бодсон юм болов уу? Хүн бүр миний талаарх бүхнийг мартах гэж байна уу? Ингэж бодоод үнэхээр найдлага тасарсан. Би Чэн эгчийг л миний санааг хулгайлж байна гэж бодоод, эгчийн эсрэг туйлшрах болсон доо. Тэгээд эгчийн мессежинд дор дор нь хариулахаа больж, заримдаа зүгээр л хурдхан “За” гэж хариулдаг байлаа. Бас нэг удаа бид хэдэн ах эгчтэй интернэтээр цуглаан хийж байлаа. Нэг эгчийн асуултын хариуд Чэн эгч нөхөрлөл хийсэн юм. Би эгчийн нөхөрлөл анхаарал татах вий гэдэгт л санаа зовоод, үүнээс юу ч ойлгож авч чадаагүй. Надад нөхөрлөл хийх боломж гараасай, тэгээд би ч бас үүрэгтээ нухацтай ханддаг, асуудал илрүүлж чаддаг гэдгээ бусдад харуулах юм сан гэж л хүсэж байлаа. Асуулт тавьсан эгч Чэн эгчийг ярьж дуусах үед нөхөрлөлийг нь бодит асуудал хөндөөгүй гэж хэлсэн. Эгч хүнд байдалд орохыг хараад би бөөн баяр болсон шүү. “Та бодит асуудал шийдвэрлэлгүй баахан л ярилаа. Тэгээд голыг нь олсонгүй шив. Одоо та эвгүй байдалд орчихлоо. Бусад нь шууд л анзаарахаар байсан. Энэ боломжийг ашиглаад би үзүүлээд өгөх хэрэгтэй, тэгээд миний нөхөрлөл таныхаас дээр гэдгийг хүн бүхэн хараг” гэж бодож байсан. Тэгээд шуудхан нөхөрлөл хийж эхэллээ. Нөхөрлөж дуусах үед, тэр эгчийн асуултыг огт ойлгоогүй байсан минь илт болж, хариулт минь шал хадуурсан байсан. Эгч бүр надад мессежээр анхааруулга өгсөн шүү. Тухайн үед би тэнэг амьтан шиг санагдаж, газрын гаваар шургаад орчихмоор байсан. Яг тэгэхэд надад яаралтай ажил гарсан болохоор дуудлагаа тасалсан юм. Дараа нь, тэднийг цуглаанд онлайн хэвээр байгааг хараад, “Ингээд яриад л байх юм бол хэр удаан чалчихыг чинь хэн мэдэх вэ. Би цуглаанд оролцож чадахгүй бол, өөр хэн ч чадахгүй. Тэгэхгүй бол та л нүдэнд өртөнө” гэх хорон бодол төрлөө. Иймээс, үнэндээ огт бодож үзэлгүйгээр, “Цуглааны цаг дууслаа. Аливааг сунжруулаад яах вэ. Асуудлаа дараа нь хэлэлцэж болно” гэх мессеж явуулсан. Хэдхэн минутын дотор тэд бүгд интернэтээс гарлаа. Тэнд компьютерын урд сууж байхад сэтгэл минь үнэхээр үймэрсэн. Хийсэн нөхөрлөлдөө маш их ичиж, бас Чэн эгчийн бүтэлгүйтэлд яаж хөөрснөө бодохоор сэтгэл тавгүйрхлээ. Би юу хийж байв? Үүргээ сайн биелүүлэхийн тулд эгчтэй хамт ажиллах гэж хичээгээгүй, харин эгчийг хорлох гэж үзэн, ил ч, далд ч атаархан тэмцэж байсан юм. Үүнийг ер нь үүргээ биелүүлэх гэх үү? Би сэтгэлээ тайвшруулж ер чадахгүй байлаа.

Дараа нь би өөрийнхөө талаар, үнэндээ яг яачхаад байгаагаа эргэцүүлсэн. Бүх зүйл дээр өөрийгөө Чэн эгчтэй тогтмол харьцуулах нь амьдрах ядаргаатай, зовлонтой арга байсан. Би Бурханы үгээс ямар ч гэгээрэл авахгүй, залбиралдаа зүгээр л дүр эсгэж, цуглаанууд уйтгартай, гэрэлтүүлэлтгүй байлаа. Миний зүрх сэтгэл харанхуйгаар дүүрсэн байсан юм. Шаналахдаа би Бурханы өмнө очин, “Бурхан минь, би үргэлж өрсөлдөж, өөрийгөө бусадтай харьцуулж, тэдэнд бишрүүлэхийг хүсэж, алдар нэр, байр суурийн төлөө амьдарч байна. Энэ нь зөв байдал биш гэдгийг мэдэх ч, ингэхээ больж чадахгүй юм. Бурхан минь, өөрийгөө мэдэхэд минь намайг замчлаач” гэж залбирлаа.

Нэг өдөр, цуглаан дээр Бурханы ийм үг харсан юм: “Антихристийн төрлийнхөн үүрэг биелүүлэх үед тэр үүрэг нь юу байх, тэд ямар бүлэгт байх нь хамаагүй, онцгой байдлаар биеэ авч явдаг: Тэд үргэлж хүмүүсийг бусдыг хязгаарлаж, хянах хандлагатай байдаг. Үргэлж хүмүүсийг удирдаж, эцсийн шийдвэр гаргахыг хүсдэг. Үргэлж харагдаж, харагдаж, анхаарлын төвд байхыг хүсдэг; илүү олон хүний нүдийг, анхаарлыг өөр дээрээ байлгахыг хүсдэг. Антихристүүд бүлэгт нэгдэх болгонд тухайн бүлгийн тоо, бүлгийн гишүүд нь хэн байх, ямар мэргэжилтэй, ямар хүн байхаас үл хамааран антихристүүд хэн нь сайн ярьдаг, хэн нь сэтгэгдэл төрүүлэхүйц, хэн нь өндөр чадвартай, хэнд нь хамгийн их давуу тал байгааг эхлээд харна. Тэд хэнийг дийлж чадах, хэнийг чадахгүй, хэн өөрөөс нь илүү, хэн нь муу байна гэдгийг ойлгох гэж хардаг. Эдгээрийг тэд хамгийн түрүүнд үнэлдэг. Нөхцөл байдлыг хурдхан дүгнэснийхээ дараа тэд ажлаа эхэлж, өөрөөс нь доогуур хүмүүсийг хойш нь тавьж, үл тоомсорлодог. Эхлээд тэд өөрөөсөө дээр гэж бодсон, бага зэрэг нэр хүнд, байр суурьтай, бага зэрэг авьяастай, тодорхой хэмжээний чадвартай хүмүүс рүү явдаг. Тэд эхлээд энэ хүмүүстэй өөрийгөө харьцуулдаг. Энэ хүмүүсээс аль нэг нь ах эгч нарт хүндлэгддэг, удаан хугацаанд Бурханд итгэсэн, нэр хүнд сайтай бол тэдний атаархлын бай болдог. Тэдний өрсөлдөгч нь болдог. Тэгээд антихристүүд хүндтэй, байр суурьтай, үг яриагаараа ах эгч нарыг дагуулж чаддаг энэ хүмүүстэй чимээгүйхэн өөрийгөө харьцуулж, юу хийж чадах, юунд гаршсаныг нь хардаг. Антихристүүд харж, ажиглаж байгаад, энэ хүмүүс тодорхой мэргэжилд мэргэшсэн, илүү удаан Бурханд итгэсэн болохоор, эсвэл өөр бусад шалтгаанаар хүн болгон тэднийг хүндэлдэг болохыг ухаардаг. Ийм ‘ан’ олж илрүүлж, ийм өрсөлдөгчийг олж харж, шалтгаан олмогцоо антихристүүд үйл ажиллагааны төлөвлөгөө гаргана. Тэд хаана нь өрсөлдөгчтэйгөө эн тэнцэхгүй байгаагаа олж хараад тэндээс ажилдаа орно. Хэрвээ тэд нэг мэргэжилд нөгөө хүн шигээ сайн биш бол тэр мэргэжлийг судалж, бүх төрлийн мэдээллийг гаргаж авч, бусдаас даруухнаар зааварчилгаа хүснэ. Тухайн мэргэжилтэй холбоотой бүх төрлийн ажилд оролцож, аажмаар туршлага хуримтлуулж, өөрийн хүч чадлыг хөгжүүлэх болно. Өрсөлдөгчтэйгөө нүүр тулах давуу тал өөрт нь байна гэж бодмогцоо тэд байнга босож зогсон ‘гэгээрсэн үзэл бодлоо’ мэдүүлнэ. Тэд өрсөлдөгчөө байнга санаатайгаар үгүйсгэж, дорд үзэж, тэнэг болгон харагдуулж, нэр хүндийг нь гутаадаг. Ингэснээрээ тэд бусад шигээ биш, өрсөлдөгчөөсөө илүү гайхалтай гэдгээ харуулж чаддаг. Энгийн хүн ийм зүйлсийг таньж чадах уу? Үйл явцын туршид антихристүүд өөрсдөө л юу хийж байгаагаа мэддэг—бас Бурхан мэддэг. Жирийн хүмүүс тэдний оргилсон сэтгэл, эрэл хайгуул, зовлон зүдүүр, төлж буй төлөөс, харваас сайн зан авирыг л хардаг. Гэвч хэргийн үнэн мөн сэтгэлийнх нь гүнд нуугдсан байдаг. Тэдний гол зорилго юу вэ? Байр суурь олж авах явдал. Өөрсдөө ч мэдэлгүй, бүх ажлынх нь зорилго, бүхий л нөр их хөдөлмөр, төлдөг бүх төлөөс нь зүрх сэтгэлийнх нь гүнд байдаг бөгөөд хэзээ ч мартаж, хэзээ ч татгалзаж чадахгүй байр суурь гэх зүйлд чиглэсэн байдаг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Гуравдугаар хэсэг)”). Бурханы үг үнэхээр голыг нь олж хэлээд, би гутарсан. Бурхан миний бодол, мэдрэмжийг алган дээрээ байгаа мэт харж чаддагийг бас мэдэрсэн. Бодоод үзэх нь ээ, би усалгааны үүрэг авснаасаа хойш үүндээ онгирох боломж гэж ханддаг байж. Бусдын асуудлыг шийдвэрлэх явдлыг тэднээс хүндлэл, сайшаал хүлээх далим болгон ашиглахыг хүссэн. Удирдагч Чэн эгчийг надтай хамт ажиллуулахаар хуваарилсны дараа би яаж үүргээ хамтдаа сайн биелүүлж болох вэ гэдэгт биш, харин эгчтэй өрсөлдөж, эгчтэй өөрийгөө жишихэд анхаарсан. Ах эгч нар тусламж эрэн хэнд ханддаг эсэх, бид хоёрын хэн нь бусдын дунд илүү нэр төр, байр суурьтай байгаа вэ гэдэгт л анхаарсан юм. Чэн эгчийг хүн бүр хүндэлдгийг хараад би аюулд орж, гадуурхагдсан мэт санагдаж, иймээс эгчийг өрсөлдөгчөө гэж үзэж эхэлсэн. Хэлж, хийдэг бүхэндээ эгчийг ялж, давж гарахыг хүссэн, бас бусдад өөрийгөө илүү дээр гэж бодогдуулахын тулд элдвээр оролдсон. Би санаархал, хүсэлд хянуулчхаад, байр суурь хөөцөлдөж байхдаа бүр эгчийн бүтэлгүйтэлд хөөрсөн. Би үүрэг биелүүлж байгаа харагдсан ч үүргээ яаж сайн биелүүлэх вэ, цуглаанаас яаж их үр өгөөж авах вэ, ах эгч нарын асуудалд яаж туслах вэ гэж огт бодоогүй. Миний хийсэн юм болгон нэр төр, байр суурийн төлөө байсан. Энэ нь антихрист зан чанар биш үү? Антихристүүд байр суурь, нэр төрийг эн тэргүүнд тавьдаг. Тэд өөрсдөөсөө сайн хүн бүхэнд атаархаж, тэдэнтэй тэмцэж, өөрсдийгөө харьцуулдаг. Байр суурийн төлөө, бас өөрсдийгөө өргөмжилж, онгирохын төлөө тэд хэнийг ч уландаа гишгэж, дорд үзэж, гутаахаас буцахгүй. Хийж байгаа бүх зүйлийн минь цаад сэдэл антихристийнхтэй адилхан байгаагүй гэж үү? Тийм зорилгоор үүргээ биелүүлэх нь антихристийн замаар явж, Бурханыг эсэргүүцэж байгаа явдал байсан. Үүнийг ухаараад, би харуусалд автаж, өөрчлөгдөх ёстойгоо мэдсэн дээ. Завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэхээр үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлэх ёстой байсан.

За, би ч бас энэ талаар тунгааж, эрж хайсан. Тэгээд үүний учир шалтгааныг ойлгоход замчилж, надад үнэхээр гэмших боломж олгооч гэж гуйн, Бурханд залбирсан юм. Нэг өдөр Бурханы үгийн нэг хэсгийг уншсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Сатаны хуаранд, жижиг оффис эсвэл том байгууллага байна уу, олон нийтийн дунд эсвэл засгийн газрын хэмжээнд байна уу хамаагүй, тэдний ажлын уур амьсгал ямар байдаг вэ? Тэдний үйлдлийн зарчим, зааварчилгаа нь юу вэ? Дор бүрнээ бие даан ажилладаг; дор бүрнээ өөрийн замаар явдаг. Тэд өөрсдийн ашиг сонирхлоор үйлдэж, өөр өөрийнхөөрөө хийдэг. Эрх мэдэлтэй хүн л эцсийн шийдвэрийг гаргадаг. Тэд бусдын талаар боддоггүй, харин хүссэнээ хийж, алдар нэр, эд баялаг, байр суурийг эрмэлздэг. Хэрвээ та нар үнэнийг ойлгодоггүй, хэрэгжүүлдэг ч үгүй бол Бурханы үгийн хангалтыг аваагүй нөхцөлд тэднээс өөр байх уу? Огтхон ч үгүй—тэдэнтэй яг адилхан байна. Та нар шүтлэггүй хүмүүсийн тулалддагтай адилаар тулалдана. Шүтлэггүй хүмүүсийн тэмцдэгтэй адилаар тэмцэнэ. Өглөөнөөс үдэш хүртэл атаархаж, маргалдаж, хуйвалдаж, сүлбэлдэнэ. Энэ асуудлын үндэс нь юу вэ? Хүмүүс завхарсан зан чанартаа захирагддаг учраас л энэ бүхэн болж байгаа юм. Завхарсан зан чанарын ноёрхол бол Сатаны ноёрхол юм; завхарсан хүн ч ялгаагүй сатанлаг зан чанар дотор оршиж байдаг. Тиймээс чи өөрийгөө эрх мэдэл, олз ашгийн төлөө тэмцэхээргүй хэтэрхий сайн юм уу хэтэрхий зөөлөн, үнэнч шударга гэж бодох хэрэггүй. Үнэнийг ойлгодоггүй, Бурханд хөтлүүлдэггүй бол чи ямар ч ялгаагүй нь гарцаагүй бөгөөд хар муу санаагүй, сайхан сэтгэлтэй, эсвэл залуу насныхаа улмаас нэр хүнд, байр суурийнхаа төлөө тэмцэхгүй, тэдгээрээс зуурахгүй байна гэж яагаад ч байхгүй. Тэмцэж, зууралдаж, тэмцэлдэх нь бүгд Сатаны ёрын муу уг чанарыг бэлгэдсэн зан авир юм. Хүн болгон бүгд ялгаагүй, алдар нэр, эд баялаг, байр суурийн төлөө ямар ч үнээр хамаагүй тэмцэлдэж, барилцаж авч, өрсөлддөг. Энэ зорилгод хүрэхээр чармайхдаа хүмүүс завхарсан зан чанараа илчилдэг. Тиймээс чи үнэнийг ойлгож, хүлээн авдаггүй, зарчимд үндэслэн үйлдэж чадахгүй байгаа цагт эдгээр завхарсан зан чанар бодлыг чинь ноёрхож, үйлдлийг чинь захирна. Чи үүнээс зугтаж чадахгүй. Одоо Бурханы гэрт үүргээ биелүүлж байхдаа чи бага зэрэг дуулгавартай, бага зэрэг хатуужилтай зүрх сэтгэлтэй, бага зэрэг нухацтай, бага зэрэг хариуцлагаа ухамсарласан, байр сууринд санаа тавихаа хойш тавьж чаддаг, тэмцэлдэхийг ихэвчлэн тэвчиж чаддаг, сайхан сэтгэлтэй байж, эв найртайгаар хамтран ажиллаж чаддаг, эрж хайж, хүлээж чаддаг. Хүн яаж ийм хандлагатай болдог вэ? Энэ нь Бурханы хангалт, зааварчилгаатай холбоотой. Үүнгүйгээр хүмүүс эдгээр зүйлийг ойлгодоггүй. Хүмүүст хар багаас нь ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэж заадаг. Олон эцэг эх хүүхдүүддээ ‘Чи нэгт орохын тулд тэмцэх ёстой. Хэрвээ чи нэгт орох гэж тэмцэхгүй бол ямар ч хэрэггүй хулчгар амьтан бөгөөд хүн бүр чамайг дорд үзэж, дээрэлхэх болно!’ гэж сургадаг. Хүүхдүүд арай том болохоороо эцэг эхийн зааваргүйгээр өөрсдөө ингэж боддог. Тэд хаа явсан газраа тэмцэлдэж байдаг. Тэмцэхгүй бол тэнэг амьтан болно гэж тэд боддог. Бүлэг хүний дунд тэд тодорхой хэмжээний нэр хүндтэй болж чадахгүй, бага зэрэг нэр төртэй болохгүй л бол өөрийгөө хэнд ч хэрэггүй юм шиг санадаг. Тиймээс төсөөлөл, үзэл, мэдлэгээс гадна хүнд байдаг зүйл нь завхарсан зан чанар л байдаг. Мөн чанар нь завхарсан зан чанар болсон хүн төрөлхтөн Сатаны дүрийг амьдран харуулдаг. Үйлдэл, үйл хэрэг болгон нь Сатаны зан чанар, Сатаны бодлыг тойрон эргэлдэж байдаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим”). Бурханы үгийг уншсаны дараа, би яагаад алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрийн эрхгүй тэмцдэг байснаа ойлгосон. Яагаад гэвэл би сатанлаг хандлага, хоронд живж, завхарч, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг”, “Зовохгүй бол жаргахгүй” гэх мэт зүйлсийг гэр, сургуульдаа заалгасан байсан. Тийм болохоор ямар ч бүлэгт орлоо гэсэн бусдад бишрүүлэхийг хүсэж, бишрүүлж, сайшаалгах мэдрэмжид хөөрөн баясдаг байсан. Энэ нь л нэр төртэй, үнэ цэнтэй амьдрал гэж боддог байж. Хүний дор ороод би үнэ цэнгүй санагдаж, нүүр хийх газаргүй болсон. Бурханы гэрт үүргээ гүйцэтгэхдээ би эдгээр сатанлаг санаа, ойлголтыг баримталж, бусдад бишрүүлэх гэж хөөцөлдсөөр байсан. Гэхдээ ах эгч нартай хамт үүрэг биелүүлнэ гэдэг нэг нэгнээ дэмжиж, бие биеийнхээ дутагдлыг нөхсөнөөр илүү их үр ашигтай байхыг хэлдэг. Бид бие биедээ тусалж, гол нь тэдний хамтрагч байх ёстой. Гэтэл би Чэн эгчид өрсөлдөгчөө гэж хандан, эгчийг яаж давж гарах вэ гэдэгт л анхаардаг байсан. Тэгж чадахгүй болохоороо цуглаан дээр эгчийн нөхөрлөлийг үймүүлэх гэж зальхай арга ашигласан. Ийм хүний үнэргүй юм хийгээд, ямар ёрын, хорон зан чанартайгаа олж харсан даа. Би зэрэг дэв ахиж, бишрүүлнэ гэдэг нэр төртэй амьдрах цорын ганц арга гэж үргэлж боддог байлаа. Эдгээр сатанлаг хорын дагуу амьдарснаар санаархал минь улам бүр гаарч, ухаан минь улам богиносож, эцэстээ миний ааш авир бусдад тэсвэрлэхийн аргагүй, Бурханд ялангуяа ой гутам болсон. Үүнд нэр төр гэж хаана байна? Сатаны хоронд хэчнээн гүн завхарсан байснаа би эцэст нь олж харсан. Би эерэг, сөрөг зүйлсийг ялгаж салгаж мэдэхгүй, бас мөс чанар, эрүүл ухаанаа гээсэн байсан даа. Чуулганаас хөөгдсөн антихристүүд үнэнийг огт эрэлхийлэлгүй алдар нэр, байр суурь л хөөцөлддөг байсан, тэгээд эцэстээ илчлэгдэж, таягдан хаягдсан шүү дээ. Үргэлж ийм юм хөөцөлдөх нь Бурханыг эсэргүүцэх, сүйрлийн зам байсан. Би тэгж амьдрахын үр дагавар хэчнээн аймшигтай гэдгийг, бас Бурханы үгээр илчлэгдээгүй бол өөрийгөө хэзээ ч мэдэхгүй байсан гэдгээ ойлгосон. Би ямар ч ёрын мууг үйлдэх байсан юм, хэн мэдлээ?

Нэг өглөө би ийм нэг хэсгийг уншсан: “Бурхан хүмүүсээс тодорхой тооны ажил үүргийг гүйцэлдүүлэх юм уу ямар нэг агуу үйл хэрэг биелүүлэх чадвартай байхыг шаарддаггүй, тэд ямар нэг агуу үйл хэргийг анхлан санаачлах нь ч Түүнд хэрэггүй. Бурханы хүсдэг зүйл бол хүмүүс чадах бүхнээ бодитой байдлаар хийж, Бурханы үгийн дагуу амьдрах явдал юм. Чи агуу, хүндтэй хүн байх нь Бурханд хэрэггүй, бас ямар нэг гайхамшиг үзүүлэх ч хэрэггүй, чамаас ямар нэгэн таатай гэнэтийн зүйл харахыг ч Тэр хүсдэггүй. Түүнд иймэрхүү зүйлс хэрэггүй. Бурханы үгийн дагуу тууштай хэрэгжүүлэх чинь л Бурханд хэрэгтэй. Чи Бурханы үгийг сонсох үедээ ойлгосноо хий, ухаарснаа хэрэгжүүл, харснаа сэтгэлдээ сана, дараа нь цаг нь болоход Бурханы хэлснээр хэрэгжүүл, тэгснээр Бурханы үг чиний амьдран харуулдаг зүйл болж, чиний амь болно. Тийнхүү Бурхан сэтгэл хангалуун болно. Чи үргэлж агуу байдал, цол гуншин, нэр хүнд хайж байдаг; үргэлж өргөмжлөл эрж хайдаг. Үүнийг хараад Бурханд ямар санагддаг вэ? Тэр үүнийг жигшиж, харахыг хүсдэггүй. Агуу байдал, цол гуншин, бусдаас дээгүүр, шалгарсан, суут, анхаарал татахуйц байдал гэх мэтийг эрэлхийлэх тусам чи Бурханд илүү жигшүүртэй санагддаг. Чи өөрийгөө эргэцүүлж, гэмшихгүй бол Бурхан чамайг үзэн ядаж, хаяна. Бурханы жигшлийг төрүүлэх нэгэн бүү бай; Бурханы хайрладаг хүн бай. Тэгвэл Бурханд хайранд яаж хүрч болох вэ? Бодитой байдлаар үнэнийг хүлээн авч, бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсож, үнэнч шударга хүн байх, үүргээ биелүүлэхийн тулд Бурханы үгэнд баттай найдаж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулснаар. Ингэх нь хангалттай. Амбицтай бүү бай, битгий хоосон мөрөөд, алдар нэр, ашиг хонжоо, байр сууриар бүү хөөцөлд, эсвэл бусдаас ялгарах гэж бүү эрж хай. Түүнчлэн бусдаас илүү давуу агуу хүн юм уу супер хүн байж, бусдаар өөрийгөө шүтүүлэхээр бүү оролд. Энэ бол завхарсан хүн төрөлхтний хүсэл, Сатаны зам; Бурхан ийм бүтээгдсэн зүйлсийг авардаггүй. Хэрэв зарим хүн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг эрэлхийлж, гэмшихээс татгалзсаар байвал тэднийг засаж залруулах ямар ч аргагүй бөгөөд таягдан хаягдах гэсэн нэг л үр дүн бий(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай”).

Бурхан хүмүүсийг алдаршиж, агуу бай, аль эсвэл гайхамшигтай зүйлд хүр гэж хүсдэггүй гэдгийг би Бурханы үгээс ухаарсан юм. Бурхан биднээс ердөө л үгийг нь хэрэгжүүлж, бүтээгдсэн зүйлийн үүрэг, хариуцлагаа биелүүлээсэй гэж хүсдэг. Бурханы нүдээр ийм хүн л нэр төртэй байх үнэ цэнтэй, Бурханы таалалд нийцсэн байдаг. Гэтэл би бүтээгдсэн зүйлийн үүрэг биелүүлэхээр эрэлхийлээгүй. Анхнаасаа л би хүмүүсээс хүндлэл, сайшаал хүлээж, бусдын дунд байр суурь олох гэж эрэлхийлдэг байсан нь Бурханы шаарддаг зүйлээс шал эсрэг байсан юм. Бидний зүрх сэтгэл Бурханыг шүтэн мөргөж, өргөмжилдөг, Бурханд зориулсан сүм байх ёстой. Асуудалтай тулгараад бид Бурханд залбирч, найдаж, Бурханы үгээр амьдрах ёстой. Гэтэл би хүмүүст хүндлүүлж, хайрлуулахын тулд үргэлж хүмүүсийн зүрх сэтгэлд орон зай эрэлхийлж байж. Би Бурханы орыг эзлэхээр тэмцэж, Бурханы зан чанарт халдаж байсан юм. Надад үнэний бодит байдал огт байгаагүй. Би маш олон зүйлийг ойлгож, шийдвэрлэж чадахгүй, зүгээр л хоосон сургаал чалчдаг байсан. Тэгсэн мөртөө өөрийгөө нэлээд мундаг гэж бодож, өндрөөр үнэлдэг байлаа. Бусдаар шагшин магтуулж, хүндлүүлэхийг ичгүүргүйгээр хүсэж, тэгэхгүй байх үед үүний төлөө тэмцэлддэг байсан. Би өөрийгөө огт мэддэггүй, ямар ч ичгүүргүй байж! Бурхан бол бүтээлийн Эзэн, бас туйлын дээд байдаг. Бурхан биечлэн махбод болж, газар дээр ирээд, хүн төрөлхтнийг аврахын тулд үнэнийг илэрхийлсэн. Бурхан тийм агуу ажил хийсэн ч онгирч, Бурханы байр суурь эзэлдэггүй. Бурхан нууцлаг, даруу байдаг. Бурханы мөн чанар маш хайр татам байдаг. Ингэж бодоод би бүр ч их ичиж, гутарсан. Тэгээд махан биеэ хаяж, үнэнийг хэрэгжүүлэхээр шийдсэн юм. Бурханы өмнө очоод би, “Өө Бурхан минь, миний гаарсан санаархал хяналтаас гарлаа. Би үргэлж тэмцэлдэж, өөрийгөө бусадтай харьцуулж, хүндлэл эрэлхийлж байна. Энэ нь сайн зам биш. Үүнд Та ой гутдаг шүү дээ. Цаашид би энэ маягаар амьдармааргүй байна. Таны үгийн дагуу амьдарч, үүргээ сайн биелүүлмээр байна. Намайг замчлаач” гэж залбирлаа. Дараа нь Чэн эгчийг олж уулзаад, байр байдал, завхралынхаа талаар сэтгэлээ уудалсан. Тэгээд бид хоёр эв эетэй хамтын ажиллагаа чухал талаар нөхөрлөл хийсэн юм. Тэр мөчид миний сэтгэл маш тогтуун, тайван байсан.

Тэр үеэс хойш Чэн эгчтэй хамт ажиллахдаа өрсөлдөх сэдэл төрсөөр байсан ч, үүнийгээ би олж хараад, хурдхан залбирч, махан биеийг хаяж, Бурханы үгийг дагадаг болсон. Нэг удаа Чэн эгчийн цуглаан хөтлөх ээлж болоход эгч бэлтгэх завгүй байгааг хараад, би бусдын асуудлыг шийдвэрлэх Бурханы зарим үгийг олсон юм. Тэгээд, “Эдгээр хэсгийг олсон хүн нь би. Хэрвээ цуглаан сайн болбол ах эгч нар Чэн эгч хамаг ажлыг нугалсан гэж бодох болов уу? Эгчийг надаас илүү хариуцлага хүлээдэг гэж бодох болов уу? Энэ удаагийн цуглааныг би хөтлөх хэрэгтэй байх” гэж бодлоо. Гэхдээ юу гэхээ яг бодож олох гэж байхдаа, дахиад л алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж байгаагаа ухаарсан юм. Тэгээд Бурханы ийм үг санаанд орсон: “Чи эдгээр зүйлийг орхиж, хойш тавьж, бусдыг санал болгож, тэдэнд онцгойрох боломж олгож сурах ёстой. Бусдаас онцгойрч, алдар суу хүртэх боломж олдмогц бүү тэмц, мөн завшааныг ашиглахаар бүү яар. Чи буулт хийж сурах ёстой, гэхдээ үүргийн биелэлтээ хойш тавих ёсгүй. Чимээгүйхэн далд байдлаар ажилладаг, үүргээ үнэнчээр биелүүлж байхдаа бусдад онгирдоггүй хүн бай. Чи нэр хүнд, байр сууриа орхих тусмаа, мөн ашиг сонирхлоо орхих тусмаа улам амар амгалан болж, зүрх сэтгэлд чинь улам их орон зай нээгдэж, байр байдал чинь улам сайжирна. Тэмцэлдэж, өрсөлдөх тусам байдал чинь улам хар бараан болно. Хэрэв чи үүнд итгэхгүй бол өөрөө оролдоод үз! Ийм байдлыг өөрчилж, эдгээр зүйлд хянуулахгүй байхыг хүсвэл эхлээд тэдгээрийг хойш тавьж, орхих ёстой(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үг надад хэрэгжүүлэх зам өгсөн. Бид онгирох боломжийг зүгээр өнгөрөөж, орхиж, бусад хүмүүст анхаарлын төвд орох боломж олгох ёстой. Бусдад онгирч, бишрэл хүлээхгүй ч гэлээ энэ нь сэтгэлд үнэхээр эрх чөлөө мэдрүүлдэг. Бид завхралд хянуулалгүй, Бурханы сайшаал хүртдэг. Энэ бол хамгийн том шагнал. Тийм болохоор би эгчид, “Маргааш та хөтөлдгөөрөө хөтөл, харин би нөхөрлөлд тусалъя” гэж мессеж явуулсан. Маргааш нь цуглаан дээр би ямар харагдаж байгаагаа биш, харин хүмүүсийн асуудалд туслахын тулд Бурханы үгийг яаж нөхөрлөх тухай бодож байлаа. Чэн эгч бид хоёр дор бүрнээ хувь нэмрээ оруулж, хамтдаа нөхөрлөл хийсэн. Дараа нь, хүн бүр цуглаан үнэхээр өөрсдөд нь үр ашигтай байлаа гэцгээсэн шүү. Үүнд би Бурханд талархаж, үнэнийг хэрэгжүүлэхийн баяр баяслыг мэдэрсэн дээ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply