Сахилгажуулалтын нэгэн онцгой туршлага

2022-12-04

Шяо Хан, Хятад

Би нэр хүнд, байр суурийг их хүсэж, атаархсандаа бүр ах эгч нараа шархлуулах зүйл ч хийж байсан. Сүүлд нь онцгой байдлаар сахилгажуулагдаж, эцэст нь сэрж, өөрчлөгдсөн юм.

2019 онд би чуулганд бичиг цаасны ажил хийж байлаа. Нэг өдөр зааварлагч, Ван эгчийг ирүүлж, бидэнтэй хамт ажиллуулахаар зохицуулсан. Би энэ ажлыг удаан хийж, зарим зарчмыг нь эзэмшсэн болохоор зааварлагч надаас Ван эгчид туслахыг гуйж, нэг чуулганд бичиг цаасны ажилчид дутмаг байгаа учраас Ван эгчийг хөгжүүлж чадвал эгчийг тэнд үүрэг гүйцэтгүүлэхээр явуулж болно гэж бас хэлсэн. Үүнийг сонсоод би: “Тэгвэл Ван эгчийг хурдхан сургах хэрэгтэй юм байна” гэж бодсон. Ингээд Ван эгчид тэвчээртэйгээр тусалж эхлэн, эгчийн үүрэгт ямар ч асуудал, бэрхшээл гарсан тэрийгээ шийдвэрлэхэд нь туслахын тулд цаг тухайд нь эгчтэй нөхөрлөж, аажмаар Ван эгч жаахан ахиц гаргасан юм. Эхэндээ би эгчийн өсөлтийг хараад баярлаж байсан ч сүүлд нь эгч маш хурдан ахиж байгааг олж мэдлээ. Заримдаа би ажлаас хэдэн энгийн асуудал л олж байхад, эгч томоохон асуудал олж, бүлгийн бусад эгч нар ч Ван эгчийн үзэл бодолтой санал нийлдэг байв. Энэ үед надад жаахан эвгүй санагдаж, “Эгч маш хурдан ахиц гаргаж байна. Энэ янзаараа надаас илүү гарах нь гарцаагүй. Тэгсний дараа хэн намайг хүндлэх юм бэ?” гэж гайхширсан. Бас миний анзаарснаар Ван эгчийг зааварлагч их үнэлж, манай бүлэгт ирэх болгондоо ихэвчлэн Ван эгчээс нөхөрлөл хийхийг хүсэж, сайн хэв чанартай, хурдан ахиц гаргаж байгаа гэж миний өмнө үргэлж магтдаг байв, харин би Ван эгчийн өмнөөс баярлаж ер чадахгүй байлаа. Тэгээд “Өө за за! Зааварлагч, хамтрагчид маань надад анхаарал хандуулж, өмнөх шигээ өндрөөр үнэлэхээ болио шив. Ван эгч ирснээсээ хойш хэчнээн их ахиц гаргасныг тэд харсан. Би энэ бүлэгт маш удаан байсан ч Ван эгч шиг хурдан ахихгүй байгаа. Тэд намайг Ван эгчээс дор хэв чанартай гэж бодож байгаа болов уу?” гэж бодсон. Ингэж бодох тусам, би улам зовж, “Ван эгч үнэхээр их ахиц гаргасан, гэтэл үүний ард хэн нэг хүн цаг зав, эрч хүчээ зарцуулан байж эгчид тусалсан. Одоо эгч нэр хүндтэй болсон болохоор эгчид тусалсан намайг хүн ер нь анзаарна гэж үү? Би яагаад Ван эгчийн тайзны чимэг байх ёстой юм бэ?” гэж бүр уурлан бодохдоо хүрсэн. Энэ талаар бодох тусам улам бухимдаж, бүр Ван эгчийг харахыг ч хүсээгүй. Миний байдал буруу, эгчдээ атаархаж байна гэдгээ мэдээд, заримдаа биеэ барьж байсан ч өөрийн эрхгүй эгчтэй өрсөлдөхийг хүсэж, бүр эгчтэй ахиж яримааргүй санагдсан.

Миний санахын нэг удаа, би Ван эгчийн ажлаас асуудал олж хараад тэрийгээ шийдвэрлэхэд нь тусалсан. Дараа нь зааварлагч, Ван эгчийг ажлаа сайн хийсэн байна, сүүлийн үед ахиц гаргаж байна гэхэд хамтрагчид маань эгч рүү атаархсан харц чулуудаж байлаа. Зааварлагчийн үгийг сонсоод миний урам хугарч, “Миний тусламжтайгаар эгчийн ажил сайн байгаа биш үү? Энэ нь илт миний хийсэн юм байхад хүн бүр эгчийг хүндэлж, эгчид атаархаж байна” гэж бодсон. Ингэж бодох тусам улам хорсож, өөрийн эрхгүй Ван эгчийг буруутгаж, эгч миний тусламжийн ачаар л ингэж их өссөн нь тодорхой байсан, эгчийг муу байдалтай байхад би эгчтэй нөхөрлөх Бурханы үгийн хэсгийг хайж олж, зарчмыг мэддэггүй байхад нь тайлбарлаж өгч, эгчийг дэмжих гэж ийм их төлөөс төлсөн байхад эгч яахаараа энэ талаар зааварлагчид хэлдэггүй юм бэ? “Би ахиад танд тусалж чадахгүй юм шиг байна, үгүй бол та надаас илүү гарна. Тэгээд би зааварлагч юм уу ах эгч нарынхаа зүрх сэтгэлд өчүүхэн ч зай эзлэхгүй нь” гэж бодсон.

Дараа нь, эгчийн ажлаас алдаа олох үедээ би зарчмын талаар эгчтэй нөхөрлөж, ойлгоогүй зүйлийнх нь талаар ярилцаагүй, зүгээр л өөр өрөөнд ороод, эгчийг үл тоосон. Ван эгчийн ахиц дэвшил бүхэлдээ миний хичээл чармайлтын үр дүн, миний тусламж, нөхөрлөл байгаагүй бол эгч өнөөгийнх шигээ байхгүй байсан гэдгийг зааварлагчид харуулахын тулд би тэгсэн юм. Миний санахын, нэг удаа би эгчийг үл тоон өөр өрөө рүү явж байхдаа нүднийхээ булангаар эгчийг хараад гомдож шархалсан гэдгийг нь эгчийн нүднээс мэдэхэд зүрхийг минь зүсэгдэх шиг л болсон. Би завхарсан зан чанараараа авирлаж байна гэдгээ, өөрийгөө хаях ёстойгоо мэдэж байсан ч хэчнээн их хичээл чармайлт, цаг хугацаа зарцуулснаа бодохоор, эцэст нь эгч олны анхаарлыг татаж, гавьяаг нь хүртэж, байнга зааварлагчид магтуулж байгаа талаар бодохоор дэндүү шударга бус санагдаж, бага зэрэг зэмлэл мэдэрснээ тэсгээд мартсан. Төд удалгүй, эгч миний дарамтад орсноосоо болоод улам их сэтгэлээр унаж, ахиц гаргахаа больж, бүр дордож эхэллээ. Тэр хугацаанд тус бүлэгт байсан Лю эгч Ван эгчтэй сайн хамтран ажиллаж чадалгүй, эгчийн эсрэг өрөөсгөл хандлагатай болж, үр дүн нь буурахыг хараад Ван эгчийг бичиг цаасны ажилд тохирохгүй гэж сэрдсэн. Лю эгчийг надад ингэж хэлэхэд би өрөөсгөл хандлагыг нь засаагүй төдийгүй, нууцхан баярлаж, “Эцэст нь одоо хүн бүр Ван эгчийн жинхэнэ биеийн хэмжээг харах шив. Би анхнаасаа туслаагүй бол эгч яаж ингэж их магтуулж чадах юм бэ?” гэж бодоод, Лю эгчид хандан битүү утгатайгаар, “Бид хайрын зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. Ван эгчийг бидэнтэй ажиллахаар зохицуулсан юм чинь бид яах ч билээ дээ. Бид зүгээр л дуулгавартай байх ёстой” гэсэн. Тэгж хэлсний дараа Ван эгчийн талаарх Ян эгчийн өрөөсгөл хандлага хэвээр үлдсэн төдийгүй улам гүнзгийрч, Ван эгч ажлыг удаашруулж, манай үүргийн үр дүнг бууруулж байна гэж бодоод, заримдаа Ван эгчтэй ярилцах үедээ маш түрэмгий болж, эгчийг түлхэн холдуулдаг байлаа. Ван эгч улам их дарамтад олж, нэг их юм ярьдаггүй байв. Миний хэлсэн зүйл хоёр эгчийн дундах өрөөсгөл хандлагыг дордуулж гэдгийг би бүүр түүр мэдээд, бага зэрэг айсан боловч Ван эгч бүх хүний анхаарлыг татаж, сайшаалыг хүртэж байсныг бодоод тоохоо больсон. Хамтран ажиллаж чадахгүйгээсээ болоод бид үүргээ гүйцэтгэхдээ улам үр дүнгүй болж, зааварлагч бидэнтэй нөхөрлөөд, үүрэгтээ хандах хандлагаа эргэцүүл гэж хэлсэн. Ийм нөхцөл байдалтай тулгараад бага зэрэг буруутай санагдсан. Үнэндээ би хувийн ашиг сонирхлоо бага зэрэг л орхиж, бусдын сэтгэл дэх байр сууриа нэг их анхаарахаа больж, хүн бүртэй хамтран ажиллах л юм бол ажил хэвийн явагдаж болох байсан юм. Гэхдээ тийм их төлөөс төлчхөөд байхад минь хэн ч мэдэхгүй байгааг бодохоор би хорсож, Ван эгчийг үл тоохыг хүссэн.

Удалгүй би цуглаан дээрээс цагдаад баривчлагдсан. Эхэндээ би Коммунист Нам бол Бурханыг эсэргүүцдэг чөтгөр, Хятадад Бурханд итгэх юм бол эрт орой хэзээ нэгэн цагт баривчлагдана гэж бодсон учраас өөрийгөө эргэцүүлээгүй. Гэхдээ энэ баривчилгаа бол зүгээр ч нэг хавчлага биш, харин Бурханы хүслийг агуулж байгаа гэсэн мэдрэмж төрсөөр байв. “Би яагаад гэнэтхэн баривчлагдаж байгаа юм бол? Би ямар нэг байдлаар Бурханд халдав уу?” гэж би бодсон Тэгээд чимээгүйхэн Бурханд залбирсан. Эрж хайнгаа би уншиж айсан нэг туршлагын гэрчлэлийг санасан юм. Зохиогч нь байр суурь эрэлхийлж, шүтүүлэхийг хүсэж, буруу замаар гөжүүдлэн явсан учраас Бурханы гэрийн ажлыг үймүүлэх хорон муу зүйл үйлдэж, удалгүй баривчлагдаж, хяхан хавчигдаад, хоригдож байх хугацаандаа өөрийгөө эргэцүүлж, Бурхан мууг үйлдэхийг нь болиулахын тулд агуу улаан лууг ашиглаж байсныг ухаарсан байсан. Дараа нь тэр эгч алдар нэр, байр суурь эрэлхийлэхийн уг чанар, үр дагаврыг мэдэж авч, эрэл хайгуулын талаарх эндүү ташаа үзэл бодлоо өөрчилсөн. Одоо би баривчлагдлаа. Буруу замаар явсан учраас Бурханы сахилгажуулалтыг хүртэж байгаа юм болов уу гээд үүргээ гүйцэтгэхэд минь юу тохиолдсоныг өөрийн эрхгүй саналаа. Би Бурханы гэрт бичиг цаасны авьяастай хүн яаралтай хэрэгтэйг сайн мэдэж байсан ч Ван эгчийг надаас илүү гарахыг болиулахын тулд эгчийг идэвхгүй болох үед нь гар хумхин хараад, туслаагүй, Бурханы гэрийн ажлыг бүрэн үл тоомсорлож, үр дүнд нь бичиг цаасны ажилд саад тулгарсан. Үүнийг бодоод би өөрийн эрхгүй шаналж, гуниглаад, “Урьд нь би алдар нэр, байр суурь эрэлхийлж, тэдгээрийг яаж олж авч, хадгалах талаар бодон өдөр хоногийг өнгөрүүлдэг байжээ. Одоо баривчлагдсан болохоор алдар нэр, байр суурь итгэлийг минь нэмэгдүүлж чадах уу? Хулчгар занг минь шийдвэрлэж чадах уу? Гэрчлэлд зогсоход минь тусалж чадах уу? Алдар нэр, байр суурь ер нь ямар хэрэгтэй юм бэ?” гэж өөрөөсөө асуугаад байнга алдар нэр, байр суурь хөөцөлдөж байсан минь зүгээр л наргиа болж дууссаныг гэнэт ухаарсан юм. Би маш их харамссан учраас нулимс урсган Бурханд залбирч, “Бурхан минь, би алдар нэр, байр суурийг эрэлхийлэх ёсгүй байжээ. Би үнэнийг эрэлхийлэх боломжоо алдаж. Ахин үүргээ гүйцэтгэх боломж олдох юм бол би нэр хүнд, байр суурийг эрэлхийлэхийг хүсэхгүй байна. Бурхан минь, намайг залж чиглүүлж, замчлаач” гэсэн. Бурхан миний сул талыг өршөөж, удалгүй аав ээж минь намайг баривчлагдсаныг дуулаад, шүүх хурал хүртэлх батлан даалтын 140,000 юань төлсний дараа би суллагдсан.

Гэртээ харьсны дараа би Бурханы үгийг ахин дахин уншиж, өөрийгөө эргэцүүлээд, нэг өдөр сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы үгийн нэг хэсгийг уншсан. “Хэрвээ чи Бурханы хамгаалахыг хүсдэг зүйлийг үргэлж саатуулж, үймүүлж, нурааж байдаг бол, мөн үүнийг нь үргэлж жигшиж, өөрийн гэсэн үзэл, бодол баримталдаг бол энэ нь чамайг Бурхантай сунжран маргаж, Түүний эсрэг зогсохыг хүсдэг, Түүний гэрийн ажил болон ашиг сонирхолд ач холбогдол өгөөгүй гэдгийг илтгэдэг. Чи үүнийг нь хорлох гэж үргэлж хичээж, хөнөөлтэй авирлахыг үргэлж хүсэж, ашиг хонжоо олох, хуурах, завших боломж байнга хайж байдаг. Ийм болохоор Бурхан чамд хилэгнэхгүй гэж үү? (Хилэгнэнэ.) Тэгвэл Бурханы уур хилэнгийн үр дүн юу вэ? (Шийтгэл.) Энэ бол гарцаагүй. Бурхан чамайг уучлахгүй; тэгэх ямар ч боломжгүй. Учир нь чиний хийсэн зүйл чуулганы ажлыг хорлож, хохироосон бөгөөд Бурханы гэрийн ажил, ашиг сонирхолтой зөрчилдсөн, асар их ёрын муу байсан, Бурханыг эсэргүүцсэн, Бурханы зан чанарт халдсан шууд халдлага байсан юм. Тэгэхээр Бурхан чамд хилэгнэхээс өөр яах юм бэ? Зарим хүн дорд хэв чанараасаа үүдэн ажил хийхэд тэнцэлгүй, санамсаргүй жаахан саад, үймээн гаргасныг хэлтрүүлж болно. Гэхдээ хэрэв чи өөрийнхөө хувийн ашиг сонирхлын төлөө атаархаж, маргаж, Бурханы ажлыг үймүүлж, саатуулж, сүйтгэх зүйл санаатайгаар хийх юм бол чи мэдсээр байж нүгэл үйлдсэн гэсэн үг. Энэ нь Бурханы зан чанарт халдсан гэсэн үг юм. Бурхан чамайг өршөөх үү? Бурхан хамаг цус, хөлс, нулимсаа яг энд зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнийхөө ажилд зориулсан. Хэрэв чи Бурханы эсрэг ажиллаж, албаар Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироож, Бурханы гэрийн ашиг сонирхлыг золиослон өөрийнхөө ашиг сонирхлыг хөөцөлдөж, хувьдаа алдар нэр, байр суурь эрэлхийлж, Бурханы гэрийн ажил сүйдэх талаар үл хайхарч, аль эсвэл ажлыг нь саатаж, сүйдэхэд хүргэж, тэр ч бүү хэл Бурханы гэрт эд материалын болон санхүүгийн ихээхэн хохирол учруулах юм бол ийм хүн өршөөгдөх ёстой гэж та нар бодож байна уу? (Үгүй.) … Чи үймүүлж, саад хийж, сүйрүүлсэнээс болж, чи үүргээ огоорч, цалгардуулснаас болж, аминч хүсэл, ашиг сонирхлоо хөөцөлдсөнѳѳс болж Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ашиг сонирхол, бусад янз бүрийн талд хохирол учруулж, тэр ч байтугай Бурханы гэрийн ажлыг ноцтой үймүүлж, сүйрүүлсэн. Иймээс амийн номын чинь хуудаснуудад Бурхан чиний үр дүнг хэрхэн дэнслэх ёстой вэ? Чиний талаар Бурхан ямар дүгнэлтэд хүрэх ёстой вэ? Шударга ёсны үүднээс бол чамайг шийтгэх ёстой; хүртэх ёстойгоо хүртэх гэж үүнийг хэлдэг. Одоо та нар юу ойлгосон бэ? Хүмүүсийн ашиг сонирхол гэж юу вэ? Үнэн хэрэгтээ тэр нь хэрээс хэтэрсэн хүсэл төдий; шулуухан хэлэхэд тэр нь бүгд уруу таталт, худал хуурмаг, хүмүүсийг уруу татах зорилготой Сатаны өгөөш юм. Ашиг сонирхлоо хөөцөлдөх гэдэг нь Сатаны ёрын муу арга замд хамсаатан болно гэсэн үг; Бурханы эсрэг явна гэсэн үг. Бурханы ажилд саад хийхийн тулд Сатан хүмүүсийг уруу татаж, үймүүлэх элдэв янзын орчин нөхцөлийг бүрдүүлдэг. Чи Бурханыг дагах үедээ Бурханд дуулгавартай байхын оронд Сатантай хамтарч, Бурханы гэрийн ажилд зориуд саад тотгор, үймээн тарьдаг. Чамайг Бурханы гэр хэчнээн засаж, харьцсан ч бай, чи үнэнийг хүлээн авдаггүй, Бурханы тавьсан шаардлагад захирагддаггүй. Харин ч ганцаараа дур зоргоороо авирлаж, хүссэн бүхнээ хийдэг. Үүний үр дүнд чи Бурханы гэрийн ажлыг үймүүлж, ашиг сонирхолд нь хохирол учруулж, Бурханы гэрийн ажлын ахиц дэвшилд ноцтой нөлөөлсөн. Энэ бол асар том нүгэл бөгөөд Бурхан чамайг гарцаагүй шийтгэнэ(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Нэгдүгээр хэсэг)”). Бурханы үгийг уншсаныхаа дараа би айн чичирч, надад хандах Бурханы уур хилэнг мэдэрсэн. Ялангуяа, хувийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд Өөртэй нь тэмцэлдэж, Бурханы гэрийн ажлыг үл хайхардаг, ноцтой гэм буруу үйлддэг хүмүүс Бурханд шийтгүүлнэ гэж Бурханы хэлснийг хараад зүрх зүсэгдэх шиг болсон. Энэ бүх жилүүдэд Бурхан бичиг цаасны ажил хийлгэхээр намайг өргөмжилж, үүргээ гүйцэтгэхэд минь Ариун Сүнс намайг чиглүүлж, Бурханы үг намайг дэмжиж, хангаж, хэдий би хатуу шүүлт, засалт, харьцалт туулж байсан ч энэ нь бас намайг ариусгаж, өөрчлөхийн төлөө байж. Би Бурханы хайрыг маш их эдэлсэн тул үүргээ сайн гүйцэтгэж Бурханы хайрыг хариулах ёстой байсан. Зааварлагч намайг Ван эгчид туслуулахаар зохицуулах үед би чадах бүхнээ хийх ёстой байсан ч Бурханы хүслийг хайхраагүй, Бурханы гэрийн ажлыг тоогоогүй, атаархаж, бусадтай өрсөлдөхөд хамаг цагаа зарцуулсан. Ялангуяа Ван эгч хурдацтай ахиж, зааварлагчийн, хамтрагчдын маань сайшаалыг хүртэж байгааг хараад атаархаж, уурласан учраас эгчийг шархлуулах зүйлийг ил, далд хийсэн. Эгчийн ойлгоогүй зарчмын олон талбар байсаар байгааг сайн мэдэж байсан ч эгчийг залж чиглүүлэхийн тулд тэдгээрийг нөхөрлөөгүй. Муу байдалтай байгааг нь хараад тусламж, дэмжлэг үзүүлээгүй. Лю эгч Ван эгчийн талаар өрөөсгөл үзэлтэй, шүүмжилсэн бодолтой байсан ч энийг нь шийдвэрлэхийн оронд би баярлаж, өөрийнхөө үгээр зориуд гал дээр тос нэмж, үр дүнд нь Ван эгчид хандах Лю эгчийн өрөөсгөл хандлага гүнзгийрсэн. Ван эгч гадуурхагдаж байсан болохоор шаналж, сэтгэлээр унаж, үүргээ хэвийн гүйцэтгэж чадаагүй. Ван эгчид юу хийснээ, эгчийгээ тэгж их гомдоож, шархлуулж байснаа эргээд бодохоор би яаж өөрийгөө хүн чанартай гэх юм бэ? Бурханы шүүлт, илчлэлийн ачаар би Ван эгчид атаархаж, өөрөөсөө илүү гаргахыг хүсэхгүй, нэр хүнд, байр сууриа хохироохыг хүсэхгүй байснаа тодорхой харсан. Би зүгээр нэг Ван эгчтэй таарахгүй байсан юм биш, Бурханы эсрэг явж байж. Бичиг цаасны ажил бол чуулганы чухал ажил. Өөрийнхөө нэр хүнд, байр суурь төлөө би ажилдаа уураа гаргаж зүрхэлсэн. Эгч муу байдалтай, ажилдаа үр дүн гаргахгүй, бүлгийн хүмүүс эв найртай байж чадахгүй, манай ажлын үр дүн буурч байгааг харах үедээ би бас л өөрийгөө эргэцүүлээгүй, Бурханд гэмшээгүй, харин атаархал, хэрүүл маргаан тарих замыг тэргүүлсэн. Би Бурханы гэрийн ажлыг үймүүлж, Сатаны зарц мэт авирлаж, мууг үйлдэж байжээ. Бурханы хүслийг үнэхээр хайхардаг хүмүүс бол өөрөөс нь дээр, өөрөөс нь илүү үр дүнтэй ажилладаг хэн нэгнийг харах үедээ баярладаг байхад би алдар нэр, байр сууриасаа болоод Ван эгчид атаархаж, сайн ажиллаж байгааг нь тэвчиж чадаагүй, Бурханы гэрийн ажлыг огтхон ч бодолцож үзээгүй. Энэ нь сатанлаг зан чанар байсан! Иов Бурханаас эмээж, муугаас зайлдгийг хараад Сатан бухимдсан учраас Иовыг тарчилгаж, үхэх юм сан гэж бодуулахыг хүссэн. Миний харуулсан зүйлийн мөн чанар адилхан байсан биш үү? Би Ван эгчийг өрөвдөлтэй, үүргээ биелүүлж чадахгүй байгааг харахыг хүссэн. Би маш харгис, ёрын муу байжээ!

Сүүлд нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан. “Сатан хүнийг хяналтдаа баттай байлгаж байхын тулд юу ашигладаг вэ? (Алдар нэр, ашиг хонжоо.) Тэгвэл Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө байгаа бүхнээ золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч шүүлт хийж, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба энэ гав дөнгө биед нь байхад, хүнд үүнээс ангижрах хүч чадал ч, зориг ч байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Би Бурханы үгийн энэ хэсгийг өмнө нь тийм ч сайн ойлгодоггүй байж. Алдар нэр, ашиг хонжооны төлөө өрсөлдсөн нь намайг ямар харгис, аймаар болгосныг тэгэхэд л би мэдэж авсан. Сатан хүмүүсийг маш гүн завхруулдаг! “Хүн үргэлж үеийнхнээсээ илүү байхаар чармайх ёстой”, “Өөрөө онцгойрох”, “Бусдаас дээр байхыг хүсэх” гэх мэт зүйл бүгд хүмүүсийг мэхэлдэг сатанлаг гүн ухаан. Энэ сатанлаг гүн ухаанаар амьдраад би эндүү ташаа бодолтой болж, алдар нэр, байр сууринд дурлаж, аливаа бүлэг хүмүүсийн дунд шилдэг нь байхыг хүсэж, хамгийн гялалзсан хүн болоод, бусдад өндрөөр үнэлүүлэхийг хүсэж, энэ нь үнэ цэнтэй, утга учиртай амьдралаар амьдрах цорын ганц зам гэж бодсон. Эдгээр сатанлаг бодолд захирагдан би тун хүйтэн хөндий, дээрэнгүй болж, тэр ч бүү хэл, үүргээ алдар нэр, байр суурийн төлөө тэмцэх хэрэгсэл гэж үзсэн нь Бурханы гэрийн бичиг цаасны ажлыг ноцтой саатуулж, бас эгчийгээ шархлуулж, зовоосон. Би алдар нэр, байр суурийнхаа төлөө маш олон муу зүйл хийж, маш их заль мэх гаргасан, энэ бүгд Бурханы гэрийн ажил, ах эгч нарын маань аминд хохирол учруулсан байсныг би ойлгосон! Энэ бүхнийг бодоод би маш их айж, хэчнээн аминч, ёрын муу байснаа тэр хоромд л ухаарсан. Агуу улаан луу Бурханы гэрийн ажлыг гаднаас нь үймүүлж, ах эгч нарыг баривчилдаг, гэтэл би, чуулган дотор агуу улаан лууны хийхийг хүсдэг ч хийж чаддаггүй зүйлийг хийсэн. Би яаж ийм жигшүүртэй байж чадав аа? Антихристүүд байр суурийн төлөө хүмүүсийг шийтгэж чадна, би ч бас алдар хүнд, байр суурийн төлөө хүмүүсийг гадуурхаж, дарангуйлж чадсан. Би антихристийн замаар алхаж байжээ. Энэ бүтэлгүйтлийн дараа би алдар нэр, байр суурь эрэлхийлэх нь зөв эрэл хайгуул биш гэдгийг олж харсан юм. Энэ нь Бурханыг эсэргүүцэж, мөхөх зам. Үүний зэрэгцээ би бас Бурханы хамгаалалтыг мэдэрсэн. Бурхан намайг ингэж хатуу цээрлүүлж, сахилгажуулж, ёрын муу үйлийг минь болиулах нөхцөлийг бүрдүүлээгүй бол хөшүүн, хатуу зүрх сэтгэл минь хэзээ ч сэрэхгүй, Би буруу замаар үргэлжлүүлэн явж, эцэст нь ёрын муу үйлийнхээ төлөө Бурханаар яллуулж, таягдан хаягдаад, тэр үед аврагдах боломжоо бүрмөсөн сүйд хийсэн байх байж. Дараа нь би Бурханд залбиран, гэмшмээр байна гэдгээ хэлж, зүрх сэтгэлийг минь ажиглахыг Бурханаас гуйж, ахиад нэр төр, байр суурийг эрэлхийлж, антихристийн замаар явбал намайг илчилж, цээрлүүлж, сахилгажуулаач гэж гуйсан.

Төд удалгүй би бичиг цаасны ажилдаа эргэн орлоо. Бүлэгт Шяо эгч дөнгөж ажиллаж эхэлсэн учир зааварлагч надаас эгчийг сургаж, эгчид туслахыг гуйсан. Өмнөх бүтэлгүйтлээ бодоод би алдаагаа давтахыг хүсээгүй учраас эгчид туслахын тулд хамаг чадлаараа хичээж, хэсэг хугацааны дараа Шяо эгч бага зэрэг ахиц гаргасан. Дараа нь би, Шяо эгч хэв чанар сайтай, хурдан сурдаг учраас хөгжүүлбэл таарна гэж зааварлагчийн хэлэхийг би сонссон. Үүнийг сонсоод зүрхийг минь зүүгээр хатгах шиг л болж, би ахиад л хяналтаа алдаж, эгчид цаашид туслахыг хүсээгүй. Ингэж бодох үед баривчлагдаж байсан дурсамж минь санаанд орсон учир чимээгүйхэн Бурханд залбирч, буруу замаар явахгүйн тулд зүрх сэтгэлийг минь хамгаалаач гэж гуйсан. Дараа нь би өөрийнхөө байдалд хамаатай Бурханы үгийг идэж, ууж, Бурханы үгийн уншлагын видео үзсэн нь надад маш их тус болсон. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурханы жигшлийг төрүүлэх нэгэн бүү бай; Бурханы хайрладаг хүн бай. Тэгвэл Бурханаар яаж хайрлуулах вэ? Дуулгавартайгаар үнэнийг хүлээн авч, бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсож, ул суурьтайгаар Бурханы үгийн дагуу үйлдэж, үүргээ зүй ёсоор гүйцэтгэж, үнэнч шударга хүн байхыг хичээж, хүний төрхийг амьдран харуулна. Ингэх нь хангалттай, Бурхан сэтгэл хангалуун байх болно. Хүмүүс амбицтай байж, хоосон мөрөөдөж, алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөж, эсвэл бусдаас ялгарах гэж эрж хайх ёсгүй. Түүнчлэн бусдаас илүү давуу агуу хүн юм уу супер хүн байж, бусдаар өөрийгөө шүтүүлэхээр оролдох ёсгүй. Энэ бол завхарсан хүн төрөлхтний хүсэл, Сатаны зам; Бурхан ийм хүмүүсийг авардаггүй. Хэрэв хүн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг тасралтгүй эрэлхийлж, гэмшихээс татгалзсаар байвал тэднийг засаж залруулах ямар ч аргагүй бөгөөд таягдан хаягдах гэсэн нэг л үр дүн бий. Өнөөдөр хэрэв та нар даруйхан гэмшвэл цаг бас байна; харин тэр өдөр ирж, Бурханы ажил дуусаж, гамшиг улам бүр нэмэгдэх болно, улмаар та нарын гэмших боломжгүй болно. Тэр цаг ирэхэд алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөж, гэмшихээс татгалздаг хүмүүс таягдан хаягдана. Бурханы ажил ямар төрлийн хүмүүсийг авардаг, Бурхан хүнийг авардгийн утга учир юу болохыг та нар бүгдээрээ мэддэг байх ёстой. Бурхан хүмүүсээс Өөрийнх нь өмнө ирж, Өөрийнх нь үгийг сонсож, үнэнийг хүлээн авч, завхарсан зан чанараа хаяж, Бурханы хэлж, тушааснаар хэрэгжүүлэхийг шаарддаг, өөрөөр хэлбэл, хүний үзэл, төсөөлөл, сатанлаг гүн ухааны дагуу амьдарч, хүний ‘аз жаргалыг’ эрэлхийлэхийн оронд Бурханы үгийн дагуу амьдрахыг шаарддаг. Хэрэв хэн нэгэн Бурханы үгийг сонсдоггүй, үнэнийг хүлээн авдаггүй мөртлөө Сатаны гүн ухаан, зан чанарын дагуу амьдарч, гэмшихээс татгалздаг бол Бурханаар авруулдаг төрлийн хүн биш юм. Бурханыг дагах чинь ч бас Бурханаар сонгогдсоноос болсон байдаг. Тэгвэл Бурхан чамайг сонгосны утга учир юу вэ? Энэ нь чамайг Бурханд итгэдэг, Бурханыг үнэхээр дагадаг, Бурханы төлөө бүхнийг орхиж чаддаг, Бурханы замыг дагаж чаддаг, сатанлаг зан чанараасаа ангижирсан, Сатаныг дагахаа больсон эсвэл Сатаны эзэмшил дор амьдрахаа больсон нэгэн болгон хувиргана. Хэрвээ чи Бурханыг дагаж, Бурханы гэрт үүрэг гүйцэтгэдэг ч бүх талаар үнэнийг зөрчдөг, бүх талаар Бурханы үгийн дагуу үйлдэж, туулдаггүй, тэр ч бүү хэл Бурхантай арцалдах магадлалтай бол Бурханаар сайшаагдаж чадах уу? Яавч үгүй. Үүгээр Би юу хэлж байна вэ? Үүргээ гүйцэтгэх үнэндээ хэцүү биш, чин сэтгэлээ зориулж, боломжийн стандартаар гүйцэтгэх ч бас хэцүү биш. Чи амиа золиослох хэрэггүй, эсвэл ямар нэг онцгой юм уу хэцүү зүйл хийх хэрэггүй, өөрийн санааг нэмж, өөрийн ажиллагааг явуулалгүйгээр Бурханы үг болон зааврыг чин сэтгэлээсээ, тууштай дагаж, үнэнийг эрэлхийлэх замаар явах ёстой. Хэрвээ хүмүүс үүнийг хийж чадвал үндсэндээ хүн шиг харагдана. Тэд жинхэнээсээ Бурханыг дуулгавартай дагаж, үнэнч шударга хүн болбол жинхэнэ хүний төрхтэй болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай”). Хүмүүс үүргээ ул суурьтай гүйцэтгэж, Бурханы үгийн дагуу биеэ авч явж, Сатаны эрхшээл дор амьдарч, сатанлаг зан чанарынхаа дагуу үйлдэхээ болино гэж Бурхан найддаг гэдгийг би Бурханы үгээс ойлгосон юм. Би Бурханы шаардлагын дагуу амбицаа орхиж, бусдад өндрөөр үнэлэгдэх эсэхээ анхаарахаа больж, үнэнийг эрэлхийлэх, үүргээ сайн биелүүлэхэд анхаарах ёстой. Энэ нь миний зүй ёсны ажил, зөв зам байсан. Бас үүргээ биелүүлэхдээ зарим зарчмыг ойлгож авч чадсан минь Бурханы удирдамжийн ач, Бурханы гэр дотор олон жил боловсруулагдсаны үр дүн байсан. Хэрвээ би эдгээр зүйлийг хувийн эд хөрөнгө мэт үзэж, нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд бусдаас юм нууж, нууцалж, Бурханыг эсэргүүцэх замаар зөрүүдлэн явсаар байсан бол Бурханд зөвхөн үзэн ядагдаж, жигшигдэх байлаа. Харин би мэдэж байгаа бүхнээ бусдад хэлбэл, тэднийг ахиц гаргаж, бишрүүлж байхад анзаарагдалгүй үлдэж магадгүй хэдий ч би үнэнийг хэрэгжүүлж, шулуун шударга амьдралаар амьдарч, тайван, сэтгэл амар байх байлаа. Энэ юу нь муу байх билээ дээ? Баривчлагдаж, хоригдож, цагдаагийн хавчлагатай нүүр тулж байхад минь нэр хүнд, байр суурь, бусдын бишрэл надад өчүүхэн ч тус болоогүй. Сатанд бүслэгдчихээд бат зогсоход минь Бурханы үг намайг залж чиглүүлсэн, Бурханы үг л надад итгэл, хүч чадал өгсөн. Хэрвээ би Бурханд итгэдэг ч үнэнийг олж авч чадахгүй, Бурханд гологдвол хүмүүс намайг өндрөөр үнэллээ гээд ямар хэрэгтэй юм бэ? Аврагдаж чадах эсэх минь хүмүүс намайг өндрөөр үнэлэх эсэхээр шийдэгддэг юм биш, Бурханы нүдээр бүтээгдсэн зүйл байх шаардлага хангасан эсэх, завхарсан зан чанар минь өөрчлөгдсөн эсэх, үнэнтэй эсэхээс минь хамаардаг. Бурхан хүмүүсээс агуу, алдартай байхыг хэзээ ч шаарддаггүй. Харин Бурхан үүргээ чимээгүй, ул суурьтай гүйцэтгэж чаддаг үнэнч шударга хүмүүст дуртай. Ийм хүмүүс л жинхэнэ хүн. Эдгээр зүйлийг ойлгомогц зүрх сэтгэл минь цэлмэж, би яаж хэрэгжүүлэх ёстойгоо мэдсэн. Дараа нь би ойлгосон бүхнийхээ талаар Шяо эгчид нөхөрлөсөн. Эгч үнэхээр хэв чанар сайтай, хамтдаа асуудал хэлэлцэх үед миний бодолцож үзээгүй зүйлийг үргэлж бодож олж байсан нь миний дутагдлыг нөхөж, хааяа зааварлагч Шяо эгчтэй санал нийлэхийг сонссон ч, энэ нь надад нөлөөлөхөө больсон.

Сүүлд нь ах, эгч нар миний туршлагыг сонссоныхоо дараа бусад хүмүүсийн ахиц дэвшлийн гавьяаг хүртэх гэсэн үзэл бодлыг минь хөндсөн Бурханы үгийн нэг хэсгийг олж өгсөн юм. “Бурхан хүнийг гэгээрүүлдэг нь Бурханы нигүүлсэл юм. Харин чиний тэр багахан хамтын ажиллагаа юу вэ? Энэ нь гавьяа зүтгэл үү, эсвэл чиний үүрэг, хариуцлага уу? (Үүрэг, хариуцлага.) Чи үүнийг үүрэг, хариуцлага гэж хүлээн зөвшөөрөх үедээ зөв санаа сэтгэлтэй байдаг бөгөөд гавьяа хүртэхээр хичээе гэж бодохгүй. ‘Энэ бол миний хувь нэмэр. Миний хамтын ажиллагаагүйгээр Бурханы гэгээрэл байх боломжтой байсан гэж үү? Үүнд хүмүүсийн хамтын ажиллагаа хэрэгтэй; үүний ихэнх нь хүмүүсийн хамтын ажиллагаанаас шалтгаалдаг’ гэж чи үргэлж боддог бол энэ нь буруу юм. Ариун Сүнс чамайг гэгээрүүлээгүй, үнэний зарчмыг чамд хэн ч нөхөрлөөгүй бол чи яаж хамтран ажиллаж чадсан байх юм бэ? Чи Бурхан юу шаарддагийг ч, хэрэгжүүлэх замыг ч мэдэхгүй байх байсан. Бурханыг дуулгавартай дагах, хамтран ажиллахыг хүслээ ч яаж тэгэхээ мэдэхгүй байх байсан. Чиний энэ ‘хамтын ажиллагаа’ гэгч хий хоосон үг биш үү? Жинхэнэ хамтын ажиллагаагүй бол чи санаан зоргоороо л авирлана. Ийм тохиолдолд чиний биелүүлдэг үүрэг стандартад нийцэж чадах уу? Яавч үгүй, энэ нь нэг асуудлыг илтгэдэг. Ямар асуудлыг илтгэдэг вэ? Хүн ямар үүрэг гүйцэтгэх нь хамаагүй, үр дүнд хүрэх, үүргээ стандартад нийцэхүйц гүйцэтгэх, улмаар Бурханы сайшаалыг олж авах эсэх нь Бурханы үйлдлээс хамаардаг. Чи хариуцлагаа биелүүлж, үүргээ гүйцэтгэдэг хэдий ч Бурхан ажиллахгүй бол, Бурхан чамайг гэгээрүүлж, замчлахгүй бол чи зам, чиглэл, зорилгоо мэдэхгүй. Үүний эцсийн үр дүн юу байх вэ? Тэр бүх хугацаанд хөдөлмөрлөсний эцэст чи үүргээ зүй зохистой биелүүлээгүй, үнэнийг юм уу амийг ч олж аваагүй байна—бүх зүйл талаар болсон байх болно. Тиймээс үүргээ стандартад нийцэхүйц гүйцэтгэж, ах эгч нартаа ашиг тустай байж, Бурханы сайшаалыг хүртэх нь бүгд Бурханаас хамаарна! Хүмүүс зөвхөн өөрийнхөө чадах юмыг, хийх ёстой юмыг, төрөлх чадвараараа хийж чадах юмыг л хийж чадна, илүү юм чадахгүй. Тиймээс эцсийн эцэст үүргээ үр дүнтэй байдлаар гүйцэтгэх нь Бурханы үгийн удирдамж, Ариун Сүнсний гэгээрэл, удирдлагаас шалтгаалдаг; тэр үед л чи үнэнийг ойлгож, чамд Бурханы өгсөн зам, Бурханы тогтоосон зарчмын дагуу Бурханы даалгаврыг гүйцэлдүүлж чадна. Эд бол Бурханы нигүүлсэл, ерөөл бөгөөд үүнийг харж чадахгүй байгаа хүмүүс бол сохор юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим”). Бурханы үгийг уншсаныхаа дараа би, бусдын ахиц дэвшил миний хүчин чармайлтаас болсон гэх итгэл минь үнэндээ Бурханы алдрыг хулгайлсан хэрэг гэдгийг ойлгосон. Бурхан намайг гэгээрүүлж чадна, бусдыг ч гэгээрүүлж чадна. Үүргийнхээ зарим зарчмыг ойлгосон минь миний хичээл чармайлтын үр дүн биш, Бурханы гэгээрэл, Ариун Сүнсний ажлын үр дүн байжээ. Бурханы үг зам, хэрэгжүүлэлтийн зарчмыг зааж өгөх үед л би зарчмыг ойлгосон. Бурханы гэгээрэл, Бурханы үгийн удирдамж байгаагүй бол би ямар ч асуудал, хэрэг явдлыг ойлгож чадахгүй байсан. Хэчнээн олон шөнө нойргүй хонож, хэчнээн их чармайлт гаргалаа ч ямар ч нэмэргүй, юуг ч сайн хийж чадахгүй байх байлаа. Гэтэл би хүмүүсийн ахиц дэвшилд өөрийгөө гавьяатай, миний тусламжгүйгээр тэд ямар ч ахиц гаргахгүй байсан гэж бодоод, бүх амжилтыг өөртөө авч, хэтэрхий их биеэ тоож, өөрийгөө хэт өндрөөр үнэлсэн. Олон хүн бичиг цаасны ажлаар эхэлж, миний тусламжгүйгээр мэдэгдэхүйц сайжирсан. Тэдний ахиц дэвшил бол Бурхан тэдний дотор ажилласны үр дүн. Тэдний хэв чанар төрөлхөөсөө байсан зүйл, тэд үнэн болон зарчмын тухайд жинхэнээсээ төлөөс төлж, Ариун Сүнсний гэгээрлийг олж авмагцаа ахиц гаргаж чадна. Одоо ах, эгч нартаа тусалж чадаж байгаа минь миний биелүүлэх учиртай үүрэг, бас Бурханы нигүүлсэл. Биширч, бардамнаад байх юм юу ч байхгүй. Ван эгчтэй өнгөрүүлсэн өдрүүдээ эргээд бодоход хэдийгээр би эхэндээ эгчид зарим зарчмыг нөхөрлөж байсан ч дараа нь эгч нухацтай авч үзэж, тунгаан бодсон учраас Бурханы ерөөл, удирдамжийг үргэлж хүлээн авч байжээ. Шяо эгч ч бас адилхан. Эгчийн дэвшүүлсэн зарим санаа ихэвчлэн миний бодож үзээгүй зүйл байсан, тэр нь үнэндээ миний сэтгэлгээг тэлсэн. Хүн бүрд давуу тал байдаг, бид үүргээ гүйцэтгэхдээ шаргуу, хичээнгүй ажиллаж л байвал Бурханы гэгээрлийг олж авч, үнэний зарим зарчмыг ойлгож чадна, бие биеэ нөхөж байж л хамтдаа үүргээ сайн гүйцэтгэж чадна.

Дараа нь би Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, үүргээ гүйцэтгэхдээ зүрх сэтгэлээ Бурханы өмнө тайван байлгаж, үүргээ сайн гүйцэтгэх, хариуцлагаа биелүүлэхэд анхаарсан. Нэг л мэдэхэд би бусад хүмүүс намайг өндрөөр үнэлэх эсэх, бусдын зүрх сэтгэлд зай эзэлдэг эсэхээ бага анхаарах болсон. Ах, эгч нартаа тусалж, тэд бага багаар ахиц гаргаж, аажмаар надаас илүү гарахыг нь хараад тэгтлээ их атаархахаа больж, цаг үргэлж нэр хүнд, ашиг сонирхлоо боддогоо болиод, Бурханы ажиглалтыг хүлээн авч, Бурхан руу эргэж, үүргээ гүйцэтгэж чадах юм шиг санагдсан. Ийм маягаар хэрэгжүүлэх нь бодитой, амархан учраас би бусдаар бишрүүлэхээс илүү их баяр хөөрийг мэдэрсэн. Би Бурхан үүгээр юу гэх гэснийг үнэхээр мэдэрсэн: “Чиг үүрэг нь ижил биш. Нэг л бие байдаг. Дор бүрнээ үүргээ биелүүлж, дор бүрнээ өөрийн байрандаа чадлынхаа хэрээр хичээдэг, оч болгонд гэрлийн гялбаа байдаг, амийн төлөвшлийг эрж хайдаг. Тийнхүү Би сэтгэл хангалуун байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 21-р бүлэг). Ах, эгч бид бүгд өөр өөр туршлага, хэв чанар, давуу талтай. Бид бие биеэ нөхөж, эв найртай хамтран ажиллаж, тус тусын үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой. Ингэж ажиллах нь Бурханы хүсэлд нийцдэг.

Хэдийгээр нэр хүнд, байр суурь эрэлхийлсний төлөө Бурханы цээрлүүлэлт, сахилгажуулалт над дээр ирсэн ч энэ туршлагаар би алдар нэр, байр суурь хөөцөлдөхийн уг чанар, үр дагаврыг тодорхой хэмжээнд ойлгож авч, Бурханы зан чанарт халдаж болохгүйг ухаарч, яаж ул суурьтай байдлаар биеэ авч явж, үүргээ гүйцэтгэхийг мэдэж авсан. Миний гаргаж чадсан энэ багахан өөрчлөлт бол тэр чигтээ Бурханы шүүлт, гэсгээлтийн үр дүн. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Шүүлт бол Бурханы хайр

Сиен, Америкийн Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Эцэстээ хүн Бурханы өмнө ямар гэрчлэл хийдэг вэ? Бурхан бол зөвт Бурхан, Түүний зан...

Би жинхэнэ төрхөө харсан

Шиаошиао, Жиансу муж Чуулганы ажлын хэрэгцээнээс үүдэн, доройтмол байдалтай байсан өөр чуулганд үүрэг гүйцэтгүүлэхээр намайг шилжүүллээ....

Алдар нэр, ашиг хонжооны дөнгө

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр,...