Хамтын ажиллагааны минь түүх
Би чуулганд усалгааны ажил хариуцаж байлаа. Сайн мэдээ өргөжиж, илүү олон хүн эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авахын хэрээр би шинээр ирэгсдийг услаад зогсохгүй, бас услагчдад хяналт тавьж, асуудал, бэрхшээлээ шийдвэрлэхэд нь туслаад, юм бүхнийг амжуулж чадахгүй байсан тул зарим шинэ итгэгчийг цаг тухайд нь услалгүй, цуглаанд оролцох урам зориггүй болгосон юм. Удирдагч ажилд саатал гарахаас сэргийлэхийн тулд Жан эгчийг надтай хамт ажиллуулахаар шийдлээ. Жан эгч үүргээ гүйцэтгэхдээ үнэний тухай нөхөрлөн асуудлыг шийдвэрлэж, ачаа үүрч чадах учраас үүнийг сонсоод би баярласан. Эгч усалгаанд үргэлж сайн үр дүн гаргадаг, эгчтэй хамтрах нь миний дутагдлыг нөхөж, бас ажлын ачааллыг минь бууруулах байв.
Дараа нь би Жан эгчийг усалгааны багт нэмлээ. Усалгааны багийн зарим хүн тухайн үед нэлээд идэвхгүй байсан болохоор Жан эгч тэдний байдлыг шийдвэрлэхийн тулд Бурханы үгийг нөхөрлөж эхлэн, багийн гишүүд асуулт асуух үед даруйхан хариулж байв. Энэ бүхнийг хараад надад эвгүй санагдаж, “Би урьд нь ажилтай холбоотой зүйлийг ганцаараа хариуцаж, үргэлж тэдний асуултад хариулдаг ганц хүн нь байсан ч эгч ирээд голлох үүрэг гүйцэтгэж, би мартагдаж эхэллээ. Дээр нь, надад байхгүй гэрэлтүүлэлт нөхөрлөлд нь байсан болохоор хүн бүр эгчийг надаас илүү гэж бодох нь гарцаагүй” гэж бодогдсон. Ингэж бодоод сэтгэл үнэхээр тавгүйтэж, эгч миний өмнүүр орж, намайг бүх талаар өөрөөс нь дор харагдуулж байгаа мэт санагдаад, надад эгч тийм ч их таалагдаагүй. Би багт илгээсэн мессежийг нь уншихаа больж, эгчтэй идэвхтэй ярилцалгүй, эгчийг зориуд тусгаарласан. Би Жан эгчид ажлынхаа талаар идэвхтэй мэдээлэхгүй байсан учраас хэдэн өдрийн дараа ч Жан эгч ах, эгч нарын жинхэнэ байдлыг олж мэдэж чадаагүй, мөн манай ажил сайжраагүй юм. Би усалгааны багийн гишүүд дээр очиж, байр байдал, бэрхшээлийнх нь талаар ярилцан, даруйхан нөхөрлөж, шийдвэрлэх ёстойгоо мэдэж байсан ч Жан эгч голлох үүрэг гүйцэтгэж, хүн бүр дотроо эгчийг усалгааны ажлыг голчлон зохицуулж байгаа гэсэн ойлголттой байгааг бодоод, хэрвээ би багийн гишүүдийн асуудлыг шийдвэрлэж, ажил сайнаар эргэвэл бодит нөхцөл байдлыг мэдэхгүй зарим ах, эгч үүнийг Жан эгчийн гавьяа гээд, эгчийг улам л хүндэлнэ, тэгвэл би харагдахгүй гэж айсан. Тиймээс би усалгааны багийн гишүүдтэй нөхөрлөөгүй юм. Хэдэн өдөр өнгөрч, манай усалгааны ажлын үр дүн буурсаар байлаа. Жан эгч сэтгэл түгшсэн харагдаж, нөхөрлөхийн тулд бүлэг рүүгээ Бурханы үгийг илгээсээр байсан боловч би огт хайхралгүй, харин ч үүнд бага зэрэг баярлаж, ажил сайн явагдахгүй байх нь дээр, тэгвэл удирдагч Жан эгчийг сайн биш, надтай эн тэнцэхгүй гэх болно гэж надад санагдсан. Ингэж бодоход тийм ч таатай санагдаагүй боловч тухайн үед би үүнийг нухацтай эргэцүүлээгүй.
Нэг өдөр удирдагч надад, сүүлийн үед усалгааны ажил тааруухан байна, Жан эгч шинээр ирэгсдийн талаар мэдэхийг хүсэж байгаа тул цуглааны бүлгүүдэд эгчийг нэмэх хэрэгтэй гэж надад хэлсэн. Удирдагчийг ингэж зохицуул гэж хэлэхийг сонсоод зүрх хүчтэй цохилж, “Жан эгч надаас илүү чадварлаг болохоор тэр бүлгийн цуглаануудад нэгдэж, шинэ итгэгчдийн асуудлуудтай үнэхээр хурдан танилцаж, шийдвэрлэж, ажилдаа аргаа олчихвол намайг хол хаяна” гэж бодсон. Би эгчийг бүх бүлэг рүү явуулахыг хүсээгүй, өөрөө учрыг нь олж чадна гэж бодсон тул татгалзах шалтаг хайж олсон. Дараа нь надад гэм буруутай мэт санагдаж, би Бурханд залбирлаа. Би зүгээр л нэр төр, байр сууриа хамгаалах гэж үүнийг хийснээ, энэ нь Бурханы хүсэлтэй нийцэхгүй гэдгийг би залбирлын ачаар ухаарсан ч Жан эгчийг цуглааны бүлэг бүрд тэр даруй оруулахад дургүй байсан, бас эцэст нь тэр байр суурийг минь надаас булаах вий гэж айж байв. Тэгээд би, шашны пастор, ахлагчид байр сууриа хамгаалж, амин зуулгаа авч үлдэхийн тулд чуулганыг битүүмжлэхээр чадах бүхнээ хийж, итгэгчдийг хатуу хараа хяналтдаа байлгаж, тэдэнд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж, Эзэний эргэн ирэлтийг угтахыг зөвшөөрдөггүй тухай бодлоо. Бурхантай халз тэмцэлддэг тэд бол Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар илчлэгдсэн антихристүүд юм. Би нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд Жан эгчийг ажилдаа оролцуулахыг зөвшөөрөөгүй. Би ч бас ах эгч нарыг хатуу чанд хараа хяналтдаа байлгасан биш үү? Би Бурханыг яг л пастор, ахлагчид шиг эсэргүүцэж байж. Би зам мөрөө даруйхан өөрчилж, буруу сэдлээ хаях ёстойгоо мэдэж байсан. Маргааш нь би Жан эгчийг цуглааны бүлэгт оруулаад бага зэрэг тайвширлаа.
Хэдий би эгчийг цуглааны бүлэгт нэмсэн ч ажлаа хэлэлцэхээр эгч дээр очоогүй учраас бид тус тусдаа өөрсдийнхөө л юмыг хийсээр, хоёр долоо хоног өнгөрсөн ч манай усалгааны ажил сайжрахгүй хэвээр байлаа. Удирдагч надаас яагаад ийм байгааг асуухад надад хэлэх үг олдсонгүй. Дараа нь надад бага зэрэг буруутай мэт санагдаж, сүнслэг үйл ажиллагаа болон эргэцүүллийнхээ үеэр Бурханы энэ үгийг уншсан юм: “Хүмүүст өөрсдийнх нь талаарх үндсэн, мөн чанарын ойлголт байдаггүй; харин ч тэд үйлдэл болон гадаад илэрхийлэл дээрээ төвлөрч, эрч хүчээ зориулдаг. Хэн нэгэн ховорхон тохиолдолд өөрийгөө мэдэх тухай ямар нэгэн зүйл хэлсэн ч гэсэн энэ нь тийм ч гүнзгий биш байна. Хэн ч, хэзээ ч өөрийгөө би ийм зүйл хийж, эсвэл ийм зүйл илэрхийлдэг учраас ийм хүн юм уу ийм уг чанартай гэж бодож үзээгүй. Бурхан хүний уг чанар, мөн чанарыг илчилсэн боловч өөрсдийнх нь аливааг хийж байгаа байдал болон ярьж байгаа байдал өө сэвтэй, алдаа дутагдалтайг л хүмүүс ойлгодог; тиймээс үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн хувьд хэцүү бэрх ажил юм. Хүмүүс өөрсдийн алдааг цаг зуурын илрэл төдий зүйл, өөрсдийнх нь уг чанарын илэрхийлэл гэхээс илүү хайхрамжгүйгээс болж харуулдаг зүйл гэж боддог. Хүмүүс ингэж бодох үедээ өөрсдийгөө үнэхээр мэдэж авахад маш хэцүү байдаг, үнэнийг ойлгож, хэрэгжүүлэхэд маш хэцүү байдаг. Тэд үнэнийг мэддэггүй, үнэнээр цангадаггүй учраас үнэнийг хэрэгжүүлэх үедээ дүрэм журмыг хааш яаш дагадаг. Хүмүүс өөрсдийн уг чанарыг хэтэрхий ялзарсан гэж хардаггүй бөгөөд өөрсдийгөө устгуулж, шийтгүүлэхүйц тийм муу гэдэгт итгэдэггүй. Гэвч Бурханы стандартаар бол хүмүүсийн завхрал хэтэрхий гүн бөгөөд тэд гаднаа үнэнийг зөрчдөггүй хэдхэн үйлдэл л хийдэг хэр нь үнэнийг хэрэгжүүлдэггүй, Бурханд дуулгаваргүй байдаг учраас аврагдах стандартаас хол хэвээр байдаг” (“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). Үүнийг тунгаан бодоод би, өөрийгөө мэдэхийн тулд өөрийн бодол санаа, сэдэл, үзэл бодлыг Бурханы үгтэй харьцуулах ёстой, өөрийнхөө уг чанар, мөн чанар, явж байгаа замыг мэдэж, задлан шинжлээд, дараа нь үүнийгээ үнэнээр шийдвэрлэхээр эрж хайх ёстой гэдгээ ойлгосон юм. Тэр нь үнэхээр өөрчлөгдөж, гэмших цорын ганц зам. Уг чанар, мөн чанараа мэдэлгүйгээр, хэр гүнзгий завхарсан, эсвэл хэчнээн аюултай байдалд байгаагаа ойлголгүйгээр, завхарсан зан чанартай, эсвэл ямар нэгэн буруу юм хийсэн гэдгээ л хүлээн зөвшөөрвөл бид жинхэнээсээ гэмших битгий хэл үнэнийг эрж хайж, өөрчлөлтийг эрэлхийлэхгүй, Би нэр төр, байр сууриа хамгаалж байснаа болон Жан эгчийг бүлгүүдэд оруулахыг хүсээгүй минь Бурханыг эсэргүүцсэн хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч ямар зан чанар илчилж байснаа, үүний мөн чанар ямар байсныг, үүргээ гүйцэтгэхдээ ямар замаар явж байснаа огтхон ч тодорхой ойлгоогүй. Хэдий би эцэст нь эгчийг бүлгүүдэд нэмсэн боловч энэ нь ердөө зан авирын өөрчлөлт байсан, би завхарсан зан чанараа шийдвэрлээгүй. Үүнээс гадна, би төвт үзлээ үнэхээр хойш тавьж, эгчтэй хамтран ажиллаагүй. Тийм байхад манай ажил яаж амжилттай байх юм бэ? Үүнийг ухаараад би залбирч, өөрийгөө үнэхээр мэдэхэд минь залж чиглүүлээч гэж Бурханаас гуйв.
Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы энэ үгийг харсан юм: “Бусад нь өөрөөс нь дээр, илүү өндөрт байж, өөрийг нь үл ойшоогдож байх зуур хүндлэгдэх вий гэж зарим хүн үргэлж айдаг. Үүнээсээ болоод тэд бусад руу дайрч давшилж, бусдыг гадуурхдаг. Ингэх нь өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг бус уу? Ийм ааш авир аминчхан, жигшүүртэй бус уу? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой! Өөрийнхөө ашиг сонирхлыг л бодож, өөрийнхөө хүслийг л хангаж, бусдыг, Бурханы гэрийн ашиг сонирхлыг огт боддоггүй хүмүүс муу зан чанартай байдаг бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй” (Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). “Антихристүүд Бурханы гэр болон чуулганы ашиг сонирхлыг бүхэлдээ өөрсдийнх нь, хөндлөнгийн өөр хэний ч оролцоогүйгээр зөвхөн тэдний удирдах ёстой хувийн эд хөрөнгө гэж үздэг. Чуулганы ажлыг хийхдээ тэд гагцхүү өөрсдийн ашиг сонирхол, байр суурь, нэр нүүрийг л боддог. Тэд ашиг сонирхлыг нь хохироохыг хэнд ч зөвшөөрдөггүй, тэр бүү хэл хэв чанартай, туршлага, гэрчлэлээ ярьж чаддаг хэнийг ч байр суурь, нэр хүндэд нь заналхийлэхийг зөвшөөрдөггүй. Иймээс тэд туршлага, гэрчлэл ярьж чаддаг, үнэнийг нөхөрлөж, Бурханы сонгосон хүмүүсийг хангаж чаддаг хүмүүсийг өрсөлдөгчөө гэж үзэн хорлож, гадуурхахаар оролддог бөгөөд тэднийг хүн болгоноос тусгаарлаж, нэрийг нь шавар шавхайтай хутгаж, доош унагахаар цөхрөлтгүй оролддог. Тэгж байж л антихристүүдийн сэтгэл амарна. Хэрвээ тэр хүмүүс хэзээ ч сөрөг болохгүй, үргэлжлүүлэн үүргээ гүйцэтгэж, гэрчлэл хийж, бусдыг дэмжиж чаддаг бол антихристүүд эцсийн аргаа хэрэглэн, чуулганаас цэвэрлэгдэх хүртэл нь тэднээс өө сэв эрж, тэднийг буруушааж, хэрэгт унагаж, тэдэнд хүндрэл учруулахын тулд худал хуурмагийг зохиодог, зөвхөн тэгж гэмээ нь антихристүүд бүрмөсөн тайвширна. Антихристүүд үүгээрээ хамгийн хорлонтой, харгис юм... Хэн нэгэн багахан ажлаараа ялгарах үед, хэн нэгэн сонгогдсон хүмүүст ашиг тусаа өгч, тэднийгбосгон байгуулж, дэмжихийн тулд жинхэнэ туршлага, гэрчлэлээ ярьж чаддаг байх үед, мөн хүн бүрд асар их магтуулах үед антихристүүдийн зүрх сэтгэлд нь атаархал, үзэн ядалт буцалж, тэр хүмүүсийг тусгаарлаж, доош нь дарахаар оролддог бөгөөд байр сууринд нь заналхийлэл учруулахаас сэргийлэхийн тулд ямар ч тохиолдолд тийм хүмүүст ямар нэг ажил даалгадаггүй. Үнэний бодит байдалтай хүмүүс антихристүүдийн хажууд байхдаа тэдний ядуурал, хөөрхийлөлтэй, үзэшгүй муухай, хорлон муу байдлыг онцолж, тодруулдаг тул антихрист хамтрагч юм уу хамтран зүтгэгчээ сонгохдоо үнэний бодит байдалтай хүнийг хэзээ ч сонгодоггүй, туршлага, гэрчлэл ярьж чаддаг хүмүүсийг хэзээ ч сонгодоггүй, үнэнч шударга хүмүүс юм уу үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүсийг хэзээ ч сонгодоггүй; эд бол антихристүүдийн хамгийн их атаархаж, үзэн яддаг хүмүүс, антихристүүдийн нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах юм. Энэ хүмүүс Бурханы гэрийн ажилд хэчнээн ашиг тустай, сайн зүйл хийлээ гэсэн, антихристүүд тэдгээр үйл хэргийг нь нуун далдлахаар хамаг чадлаараа хичээнэ. Тэр ч бүү хэл, тэд өөрсдийгөө өргөж, бусдыг дорд үзэхийн тулд сайн зүйлийн гавьяаг өөртөө авч, муу зүйлийг бусад хүмүүст тохохоор баримтуудыг мушгин гуйвуулна. Антихристүүд үнэнийг эрэлхийлж, өөрсдийн туршлага, гэрчлэлийг ярьж чаддаг хүмүүс рүү дайрч давшилж, тэднийг гадуурхахын тулд чадах бүхнээ хийдэг бөгөөд туршлага, гэрчлэлээ ярьж чаддаг хүмүүсийг дэмжиж, магтаж, тэдэнд ойртож, ойр дотно болохыг ах эгч нарт хэзээ ч зөвшөөрөхгүй. Ах эгч нар гэрчлэл ярьдаг хүмүүсийг санал болгож, дэмжихээс урьдчилан сэргийлэхийн тулд тэд үүнийг хийдэг ба тэгэх нь антихристүүдийн байр сууринд заналхийлдэг” (Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Нэгдүгээр хэсэг)”). Антихристүүдийг илчилсэн Бурханы үгийг уншсан нь намайг шүүсэн. Бурханы хэлснээр антихристүүд байр суурийг онцгойлон нандигнадаг, ажлынх нь цар хүрээнд өөрсдийнх нь байр сууринд заналхийлэх хүн гарч ирэх үед тухайн хүнийг дарж, тусгаарлаад, чухал юм уу голлох үүрэг роль гүйцэтгэхийг зөвшөөрдөггүй, өөрсдийнхөө байр суурийг хамгаалахын тулд антихристүүд Бурханы гэрийн ашиг сонирхлыг ч золиосолно. Тэд тун аминч, хорлонтой. Миний зан авир яг л антихристийнх шиг байсан биш үү? Жан эгчийг надтай хамт ажиллахаар ирснээс хойш эгч ажиллаж, үнэнийг нөхөрлөхдөө надаас илүү болохыг хараад би үүнд сэтгэл гонсойж, эгчийг дайснаа, өрсөлдөгчөө гэж үзсэн. Эгч ирээд голлох үүрэг гүйцэтгэж, бусдын анхаарлыг надаас булааж байна, эгч ажлын гүйцэтгэлийг улам сайжруулчихвал намайг чадваргүй мэт харагдуулна гэж бодсоноос болоод би эгчтэй идэвхтэйгээр хамтран ажиллаж, ажлаа эгчид танилцуулахын оронд эгчийг зориуд тусгаарласан. Манай усалгааны ажил тааруу байгааг хараад би хяналт тавиагүй, асуудлыг шийдвэрлээгүй, харин ч асуудлыг шийдвэрлээд, үр дүнд нь ажил сайжирвал Жан эгч гавьяаг нь хүртэнэ гэж айсан. Үүнээс ч долоон дор нь, манай ажлын үр нөлөө буурсаар байгааг хараад би санаа зовоогүй, харин ч бүр баярлаж, ажил тааруу байгаад сэтгэл ханаж, үүнээс болоод удирдагч намайг эгчээс илүү дээр гэж бодно, миний байр суурь батажна гэж бодсон. Би нэр төр, байр сууриа л бодоод, эгчийн бэрхшээлийг, эсвэл шинээр ирэгсдийг муухан усалсны үр дагавар ямар байхыг өчүүхэн ч бодолцож үзээгүй. Би үнэхээр аминч, хорлонтой байжээ! Удирдагч надаас Жан эгчийг бүлгүүдэд оруулахыг хүсэхэд би бүр ч их хойрголж, эгч надаас илүү гарч, эсвэл бүр намайг орлох гэж байгаа юм шиг санагдсан тул татгалзах шалтгаан олсон. Байр сууриа хадгалахын тулд би эгчийг хавчиж, чуулганыг өөрийнхөө нутаг дэвсгэр мэт үзэж, өөрийнхөө хариуцлагын хүрээнд эгчид онцгойрч, давуу талаа харуулах ямар ч боломж олгоогүй. Би дарангуйлагч байжээ. Энэ нь антихристийн зан чанарыг харуулсан хэрэг биш үү? Би бага зэрэг цочирдсон. Би өөрийгөө ийм биеэ тоосон, хорлонтой байж, байр сууриа л хадгалахын тулд ингэж хавчиж, дарангуйлж чадна гэж хэзээ ч бодож байгаагүй. Би шинээр ирэгсдийн усалгааг, эсвэл Бурханы гэрийн ажил хохирч байгаа эсэхийг огтхон ч бодолцоогүй, зүгээр л жолоогүй амбицаа хангахыг хүсэж, үнэхээр нэр төр, байр сууринд автсан байв.
Тэгээд би Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Хэрэв хүн үнэнийг хайрлаж, үнэнийг эрэлхийлдэг гэж хэлдэг хэр нь мөн чанартаа нэрд гарах, онгирох, хүмүүст өндрөөр үнэлэгдэх, өөрсдийнхөө ашиг сонирхлыг хангах зорилго хөөцөлддөг, Бурханыг дуулгавартай дагаж, сэтгэл хангалуун байлгахын төлөө биш, нэр төр, байр сууринд хүрэхийн төлөө үүргээ гүйцэтгэдэг бол тэдний эрэл хайгуул ёс бус байгаа хэрэг. Тийм тохиолдолд, тэдний үйлдэл чуулганы ажилд саад болдог уу, эсвэл урагшлахад нь тус болдог уу? Тэд харваас саад болдог; үүнийг урагшлуулдаггүй. Чуулганы ажил хийх нэрийдлээр хувийн нэр төр, байр суурь хөөцөлдөж, өөрсдийнхөө ажиллагааг явуулж, өөрсдийн гэсэн багахан бүлэг, бяцхан хаанчлалыг байгуулдаг бүх хүн—иймэрхүү хүн үүргээ биелүүлж байгаа юу? Тэдний хийдэг бүх ажил мөн чанартаа чуулганы ажлыг саатуулж, үймүүлж, хохироодог. Байр суурь, нэр төр хөөцөлдөхийн үр дагавар юу вэ? Нэгдүгээрт, энэ нь Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг идэж ууж, үнэнийг ойлгоход нөлөөлж, амийн оролтыг нь саатуулж, Бурханд итгэх зөв замд ороход нь саад болж, буруу замд оруулснаар сонгогдсон хүмүүсийг хорлож, сүйрэлд хүргэдэг. Тэгээд энэ нь эцэстээ чуулганы ажлыг яадаг вэ? Нурааж, саатуулж, хохироодог. Хүмүүс алдар нэр, байр суурь хөөцөлдөхийн үр дагавар энэ юм. Тэд ийм маягаар үүргээ гүйцэтгэдгийг антихристийн замаар алхах явдал гэж тодорхойлж болох биш үү? Бурхан хүмүүсээс байр суурь, нэр төрийг хойш тавь гэж хүсэхдээ хүмүүсийн сонголт хийх эрхийг хасаж байгаа юм биш; харин байр суурь, нэр төр хөөцөлдөж байхдаа хүмүүс чуулганы ажлыг хохироож, ах эгч нарын амийн оролтыг саатуулж, тэр ч бүү хэл, бусад нь Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, ууж, үнэнийг ойлгох, улмаар Бурханы авралыг хүртэхэд нөлөөлдөг учраас тэр юм. Бүр ч ноцтой нь гэвэл, хүмүүс өөрсдийнхөө нэр төр, байр суурийг хөөцөлдөх үед, иймэрхүү зан авир, үйлдлийг Бурханы ажлын хэвийн явцыг муутгаж, саатуулах, Бурханы хүсэл сонгогдсон хүмүүсийн дунд хэвийн гүйцэлдэхэд саад хийхээр Сатантай дээд зэргээр хамтран ажиллаж байгаа явдал гэж тодорхойлж болно. Тэд албаар Бурханыг эсэргүүцэж, Бурхантай санал зөрөлдөж байгаа хэрэг. Хүмүүс байр суурь, нэр төр хөөцөлддөг нь ийм шинж чанартай. Хүмүүс өөрсдийнхөө ашиг сонирхлыг хөөцөлдөхөд оршдог асуудал гэвэл тэдний хөөцөлддөг зорилго нь Сатаны зорилго буюу хорон муу, шударга бус зорилго байдаг. Хүмүүс нэр төр, байр суурь гэх мэт хувийн ашиг сонирхол хөөцөлдөх үедээ өөрийн мэдэлгүй Сатаны гар хөл болж, Сатаны суваг болдог төдийгүй Сатаны биелэл болдог. Тэд чуулганд сөрөг үүрэг гүйцэтгэдэг; чуулганы ажил, чуулганы хэвийн амьдрал, Бурханы сонгосон хүмүүсийн хэвийн эрэл хайгуулд үймүүлж, хохироох нөлөө үзүүлж, сөрөг нөлөөтэй байдаг” (Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Нэгдүгээр хэсэг)”). Үүнийг уншсаныхаа дараа би айн чичирч байлаа. Бид нэр төр, байр суурь хөөцөлддөг нь хувийн ажил хэргээ явуулж, антихристийн замаар явж байгаа хэрэг гэдгийг Бурхан илчилсэн. Мөн чанартаа энэ нь Сатаны хамсаатан мэт авирлаж, Бурханы гэрийн ажлыг үймүүлж, Бурханы зан чанарт халддаг. Энэ тухай бодох тусам би улам сандарсан. Сайн мэдээний ажил оргилдоо хүрч, улам олон хүн эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авч байхад усалгааны ажлыг хариуцаж байсны хувьд би үнэхээр Бурханы хүслийг бодож, шинээр ирэгсдийг даруйхан дэмжиж, усалж, тэдний үзэл, төөрөгдөлд нь туслах ёстой байсан, ингэснээр тэд хурдхан үнэн замд сууриа тавьж чадах байв. Гэтэл би ажлаа хийхийн оронд нэр төр, байр суурь хөөцөлдөөд, үүрэгтээ хичээл чармайлт гаргаж, төлөөс төлж, шинээр ирэгсдийг яаж сайн услах талаар бодоогүй, өөр хэн нэгнийг оролцуулахыг ч хүсээгүй. Би Бурханы гэрийн ажлыг үймүүлж байсан биш үү? Бусдыг аврах Бурханы авралд бул хар чулуу болж байсан биш үү? Би Сатаны хэрэгсэл байж, эсрэг дүрд тоглож, Бурханы эсрэг антихристийн замаар алхаж байжээ. Би усалгааны ажлыг хариуцаж байсан ч ганцаараа хийж чадаагүй учраас удирдагч Жан эгчийг надад туслуулахаар зохицуулсан нь сайн зүйл байсан бөгөөд мөс чанартай, эрүүл ухаантай ямар ч хүн дэмжлэг үзүүлж, шинэ итгэгчдийг аль болох хурдан услахын тулд хэн нэгэнтэй идэвхтэйгээр хамтран ажиллах байсан. Гэтэл би Бурханы гэрийн ажлыг огт бодоогүй. Нэр төр, байр сууриа хадгалахын тулд Жан эгчийг гадуурхаж, ах эгч нараас хол байлгаж, асуудлаа шийдвэрлэхэд нь тэдэнд туслахаас сэргийлсэн, энэ нь манай усалгааны ажилд ноцтой саад болж, ах эгч нарын амийн оролтыг саатуулсан. Тэр нь үүргээ гүйцэтгэж байсан хэрэг биш, харин илт мууг үйлдэж байсан хэрэг юм. Хэрвээ гэмшихгүй хэвээр байвал Бурхан намайг антихрист гэж илчилж, таягдан хаяна гэдгийг би мэдэж байлаа. Үүнийг ухаарах аймаар байсан бөгөөд би өөрийн бүх үйлдэл, зан авиртаа үнэхээр харамсаж, “Өө Бурхан минь, би нэр төр, байр суурийг хөөцөлдөж, Бурханы гэрийн ажлыг үймүүлжээ. Би бол амьд Сатан, ямар ч хүн чанаргүй гэдгээ харж байна. Миний хийдэг бүхэн Таны эсрэг байдаг. Бурхан минь, би Танд гэмшмээр байна…” гэж залбирсан юм.
Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншлаа: “Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз, бахархал, нэр хүнд, байр сууриа бүү бод. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байж, хариуцлагаа биелүүлж, бүхнээ зориулсан эсэхээ, мөн өөрийн үүрэг болон чуулганы ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээрийг ахин дахин бодож, танин мэд, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, чадварлаг биш бол ажилд чинь зарим алдаа дутагдал байж болох бөгөөд үр дүн нь төдийлөн сайнгүй байж магад—гэхдээ чи бүх хүчин чармайлтаа зарцуулсан байх болно. Хийж байгаа юм бүхэндээ аминч хүсэл, хүсэл сонирхлоо бүү ханга. Харин чуулганы ажил, Бурханы гэрийн ашиг сонирхлыг байнга бодолцож бай. Хэдий чи үүргээ сайн биелүүлэхгүй байлаа ч зүрх сэтгэл чинь засарсан; дээр нь нэмээд хэрвээ чи үүрэгтээ байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чадвал үүрэг чинь стандартад нийцэж, чи үнэний бодит байдалд орж чадна. Энэ нь гэрчлэл хийж буй хэрэг юм” (Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үгийг уншсан нь намайг гэгээрүүлсэн. Үүргээ биелүүлэх үед Бурханы гэрийн ашиг сонирхол эн тэргүүнд байх ёстой, бид байгаа бүхнээ үүрэгтээ зориулах ёстой, нэр төр, байр суурийн төлөө аливааг тооцоолох ёсгүй, харин ах, эгч нартайгаа хамтран ажиллаж, нэгэн зүрх сэтгэлт, санаатай байж, зарчмын дагуу чадлынхаа хэрээр ажиллах ёстой, ингэснээр бид Ариун Сүнсний ажлыг олж авч, үүргээ гүйцэтгэхдээ үр дүнд амархан хүрч чадна. Тиймээс би Жан эгчтэй ярилцахаар очиж, өөрийнхөө илчилсэн завхралын талаар сэтгэлээ уудалж, өөрийнхөө талаар юу мэдэж авснаа ярьсан юм. Нөхөрлөл хийсний дараа би хавьгүй илүү уужирч, усалгааны ажил дээр эгчтэй хамтран ажиллахад бэлэн байлаа.
Төд удалгүй би, цуглаанд дурамжхан явдаг байсан хоёр шинэ итгэгч Жан эгчийн тусламжийг авч, үзлээ шийдвэрлээд, одоо цуглаанд тогтмол оролцож, үүрэг авахыг хүсэж байгааг олж мэдээд, дахиад л бага зэрэг дургүй хүрч, “Би урьд нь тэдний асуудлыг үнэндээ ойлгоогүй байсан ч Жан эгч үүнийг шийдвэрлэжээ. Энэ нь намайг эгчээс дор харагдуулах биш үү?” гэж бодоод, бодол минь буруу байгааг ухаарч, Бурханы хэлсэн зүйлийг санасан: “Ах эгч нарын хамтын ажиллагаа нь нэгнийхээ сул талыг нөгөөгийнхөө давуу талаар нөхөх үйл явц юм. Бусдын сул талыг нөхөхөд чи давуу талаа ашиглаж, бусад нь чиний дутагдалтай талыг нөхөхөд өөрсдийн давуу талыг ашигладаг. Нэг хүний сул талыг бусдын давуу талаар нөхөж, эв найртай хамтран ажиллах гэж үүнийг хэлдэг. Эв найртай хамтран ажиллаж байхдаа л хүмүүс Бурханы өмнө ерөөгдөж чаддаг бөгөөд ийм туршлага их байх тусам улам их бодит байдалтай болж, явах тусам нь зам нь илүү тод гэрэлтэж, мөн тэд хэзээ хэзээнийхээсээ илүү амирлангуй болдог” (Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Эв эетэй уялдаа холбоо”). Жан эгч үнэнийг нөхөрлөж, асуудал шийдвэрлэхдээ надаас илүү сайн учраас би эгчээс сурах хэрэгтэй байлаа. Тэгээд би эгчээс яаж нөхөрлөж, шинээр ирэгсдийн асуудлыг шийдвэрлэсэн тухай асуухад эгч надтай нөхөрлөж, тэдний асуудлыг яаж зохицуулснаа надад ойлгуулсан юм. Эгчтэй хамт ажиллах үнэхээр сайхан юм, эгч миний дутагдлыг нөхөж чадна, энэ бол Бурханы нигүүлсэл гэж надад санагдсан. Дараа нь, зарим ах, эгч үүргээ гүйцэтгэхдээ идэвхгүй байгааг анзаарах үедээ би тэдний сөрөг байдлын уг үндэс юу болох, үүнийг шийдвэрлэхийн тулд ямар үнэнийг нөхөрлөх ёстойг хэлэлцэхээр Жан эгчтэй уулзаж, тэдэнтэй нөхөрлөх Бурханы холбогдох үгийг хурдхан оллоо. Энэ нөхөрлөлийн дараа тэд үүрэгтээ илүү идэвхтэй болж, зарим нь шинэ итгэгчдийг усалж, зарим нь сайн мэдээ түгээж, аажмаар илүү олон хүн чуулганд үүрэг гүйцэтгэх болсон юм. Жаахан дэмжлэг, усалгааны ачаар шинээр ирсэн илүү олон хүн үнэн замд суурьтай болж, ихэнх нь тогтмол цугларч, үүрэг гүйцэтгэж байв. Дараа нь, үүрэгт минь асуудал тулгарах үед би Жан эгчтэй тэр дор нь хэлэлцэх болж, ах, эгч нар үүргээ гүйцэтгэхдээ асуудалтай байгааг харах үедээ Жан эгч тэдний талаар надад даруйхан хэлснээр хэрэг явдалд хяналт тавьж чаддаг болсон юм. Бид нэгэн зүрх сэтгэл, нэгэн санаагаар хамтран ажиллаж, би хавьгүй илүү амар амгаланг мэдэрсэн.
Нэр төр, байр суурь хөөцөлдөх нь антихристийн замаар алхаж, Сатаны хамсаатан мэт ажиллаж, чуулганы ажлыг үймүүлж буй хэрэг гэдгийг энэ туршлага надад харуулсан. Бурханы үгийн шүүлт, илчлэл байгаагүй бол би харуулж байсан завхралаа, антихрист зан чанараа хэзээ ч мэдэхгүй, хэзээ ч байр суурийн төлөөх хүслээ хаяхгүй, Жан эгчтэй хамтран ажиллахгүй байв. Би Бурханы авралд маш их талархаж байна!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?