Зөвхөн Бурханы Хайр л Жинхэнэ

2021-01-27

Шиаодунг Сычуань муж

Бурхан: “Мянга мянган жилийн турш завхруулагдсан Хятад үндэстэн өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Бүх төрлийн вирус үргэлжлэн өсч тахал мэт хаа сайгүй тархаж байгаа; хүмүүст хэр олон вирус байгааг ойлгохын тулд ердөө хүмүүсийн харилцааг харах нь л хангалттай. Ийм нягт хаалттай, вирусээр халдварлагдсан газарт Өөрийн ажлыг өрнүүлэх нь Бурханы хувьд туйлын хэцүү юм. Хүмүүсийн зан төлөв зуршил, аливааг хийх тэдний арга зам, өөрсдийн амьдралдаа илэрхийлдэг бүхэн болон хүмүүсийн хоорондын харилцаа нь бүгд итгэхийн аргагүй сүйрсэн байдаг бөгөөд …(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зам… 6). гэсэн байдаг. Бурханы үгс надад Сатаны ялзрал хүмүүсийн хоорондох бүх харилцааг хэрхэн хэвийн бус болгож байгааг харуулсан, учир нь бүх зүйл үнэний өчүүхэн ч хэлтэрхийгүйгээр Сатаны амьдралын гүн ухаанд тулгуурласан. Бурханы авралгүйгээр миний нүд таглагдаж, сэтгэл хөдлөл минь урхинд орсон хэвээр байх байсан, гэхдээ Бурханы ажлыг туулсан нь “нэг нэгэндээ туслах”-ын гол утга санааг ойлгуулж, нөхөрлөл, хайр болон гэр бүлийн нөлөөллийн үнэнийг харуулсан. Зөвхөн Бурханы үгс үнэн, Бурханы үгсээр амьдарснаар л Сатаны нөлөөллөөс зугтаж чадах ба үнэний дагуу өөрийгөө амар тайван болгосноор утга төгөлдөр амьдралаар амьдарч болохыг би ухаарсан.

Миний эцэг эх хоёул Христийн шашинтай байсан ба Есүст итгэх тэр үе маань бидэнд агуу их нигүүлсийг авчирсан. Ялангуяа бизнесийн хувьд, Бурхан биднийг материаллаг ая тухаар тун их ивээсэн. Манай хамаатнуудын дийлэнх нь манай гэр бүл шиг чинээлэг биш байсан ба эцэг эх маань тэдэнд санхүү, эд материалын тусламж их үзүүлсэн. Манай хамаатнууд ч эцэг эхэд маань их хүндэтгэлтэй ханддаг байсан ба мэдээжийн хэрэг надад ч бас тэгж хандсан. Энэ бол миний өсөж торнисон таатай орчин. Би найзууд, хамаатнуудыгаа маш гайхалтай хүмүүс, манай гэр бүлд юу ч тохиолдсон туслахад бэлэн гэж боддог байв.

1998 онд манай гэр бүл тэр чигтээ Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсан. Учир нь бид ивээлийг олж авах чин хүсэлтэй байснаас гадна хүндхэн салбар байсан тул гэр бүлийн бизнесээ зогсоогоод байсан юм. Манай зарим найзууд, хамаатнууд биднийг ятгахыг оролдож, “Олон жилийн турш бүтээн байгуулсан бизнесээ орхих нь туйлын харамсалтай хэрэг” гэж байсан. Бас биднийг хангалттай мөнгөтэй болсон учраас дахиж ажиллах хэрэггүй болж гэж араар тохуурхах хүмүүс ч байсан. Ийм зүйлс сонсоод бид их гунигласан ч бизнесээ орхих шийдвэрээ өөрчлөөгүй. Би Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсан ч хүн төрөлхтний ялзралын талаар ямар ч ойлголтгүй байсан тул зүрх сэтгэл минь энэ дэлхийн төлөө тэмүүлсэн хэвээр л байлаа. Би өдөр хоногийг идэж, ууж, дотны найзууд болон хамаатнуудтайгаа архидан өнгөрөөж байсан. Би их өгөөмөр зарцуулдаг байсан учраас илүү олон найз нөхөдтэй болж, ангийн уулзалт, үдэшлэг, сургуулийн болон бусад найзын төрсөн өдөр, хурим гээд олон үйл явдлууд намайг урихгүйгээр болдоггүй байв, учир нь би хэтэрхий “чухал” хүн байлаа. Түүнээс гадна Ням гараг бүр найз охиноо очиж аваад хамтдаа гадуур зугаалдаг байсан. Тэр үед би долоо хоногт гурван удаа болдог чуулганы уулзалтын нэгийг ч алгасдаггүй мөртлөө Бурханы үгийг огт ойлгодоггүй, зүрх сэтгэл минь гадаад ертөнцөд хэсүүчилсэн хэвээр байсан ба Бурханд итгэх итгэл минь дүрэм журмын боолчлол мэт санагдаж байв. Гэхдээ Бурхан надад үнэнийг ойлгуулахаар орчин тойрныг ашигласан. Тэр надад хүмүүс хоорондын харилцаа нь хоёр талын харилцан сонирхол дээр тулгуурладаг ба жинхэнэ мэдрэмж, хайр үүнд байдаггүй гэдгийг харуулсан.

Бизнесээ зогсоосны дараа эцэг эх маань байшингаа засаж, би өөрийн болон дүүгийнхээ төлбөрийг төлөх ёстой болсон. Хэдэн жилийн дараа миний орлогын эх үүсвэр болох гэр бүлийн хадгаламж маань бараг дуусаж, хэрэгцээгээ хасах ёстой болсон. Хурим, цуглаан гээд том жижиг зүйлээс аль болох зайлсхийснээр миний хүрээний найзууд надаас зайгаа барьж, тэдний дундах байр суурь маань унаж эхэлсэн. Тааруухан амьдралтай найзууд, хамаатнуудын хөрөнгө чинээ ихсэхийн хирээр тэд бидэнтэй холбогдохоо ч больсон. Энэ үе миний хувьд цэвэршүүлэлт байсан, учир нь би бусдын сэтгэлд ямар ч байр суурьгүй мэт санагдсан. Ялангуяа миний найз охин би өмнөх шигээ түүнд харамгүй мөнгө зарцуулаагүй болохоор надаас улам зайгаа барих болсон, тэгээд 2001 онд өөр хүнтэй болж намайг орхив. Ийм зүйлтэй тулгараад би бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадаагүй. Би гаднаа үүнийгээ харуулаагүй ч зүрх сэтгэлд минь хутга байгаа юм шиг л санагдсан. Би түүнд үнэнч, түүнийг гэх зүтгэл маань чин сэтгэлийнх байхад тэр яагаад надаас урвасан юм бэ? Ингэж л бидний таван жилийн үерхэл дууссан юм. Би түүнийг яаж мартахаа мэдээгүй тул зовлон шаналалаа сэтгэлийнхээ гүнд булшлахаас өөр зүйл хийж чадаагүй. Үүний дараа тэр явдлыг бусад хүмүүс дурьдахыг би үзэн яддаг байсан. Ийм зүйл яаж надад тохиолдсоныг ойлгож чадаагүй. Нэг өдөр, би Бурханы үг бүхий энэ мөрийг үзэв, “Ихэнх хүмүүс Сатаны бохир, заваан газарт амьдарч, түүний доог тохуу дунд шаналж байна; энэ нь тэднийг хүний ертөнц дэх бүх муу ёр, бүх зовлон бэрхшээлийг туулж, хагас үхлүүд байдалтай болтол нь ийм маягаар тохуурхдаг. Тэднээр тоглосныхоо дараа Сатан тэдний хувь заяаг төгсгөдөг. Иймээс хүмүүс бүхий л амьдралынхаа турш эргэлзээн дунд төөрч, Бурханы тэдэнд зориулан бэлдсэн сайхан зүйлүүдийг хэзээ ч эдэлдэггүй харин үүний оронд Сатанд хорлогдож, навсайн салбарч үлддэг. Өнөөдөр тэд Бурханы ажлыг анхаарах сөхөөгүй маш сул дорой, үлбэгэр болжээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 1). Бурханы үгсийн илчлэл нь хүний амьдралын жинхэнэ дүрслэл. Хайр дурлалдаа шатаж, “романтик хайр”-ын төсөөллийн ертөнцөд хэрхэн амьдарч байснаа би эргэн бодлоо. Би хэцүү урхинд орсон байж, эдгээр зүйлс нь хүмүүсийг төөрөгдүүлж, тэднийг дөнгөнд оруулж, Бурханы ажлыг анзаарахгүйгээр ямар ч зорилго, хүсэлгүйгээр амьдруулах гэсэн Сатаны ов мэх байх юм гэж би ердөө ч бодоогүй. Би өөрийгөө Бурханд итгэгч хэмээн хэлдэг ч нөхөрлөл, хайрын талаар л санаа зовж өдөр хоногийг өнгөрүүлж байж. Хэрэв нөхцөл байдал намайг өөрчлөөгүй бол тэдгээр “мөнхийн хайрын амлалт”, “үнэнч найзууд” зэрэгт итгэсэн хэвээр, хэзээ ч зугтаж чадахгүй байсан. Найз охиноосоо салснаар ангийнхаа бүх найзаас холбоогоо тасалсан; ийм шуугиангүй орчинд л би сэтгэлээ нам гүм байлгаж, Бурханд итгэх итгэлдээ өөрийгөө зориулж чадна. Уулзалтын үеэр би ахан дүүстэй нөхөрлөж, шархалсан сэтгэл маань аажмаар эдгэж эхэлсэн. Удаан амсаагүй жаргалыг мэдэрч зовлон шаналал, төөрөгдөлд амьдрахаа больсон. Гадаад ертөнцийн саад байгаагүй учраас сэтгэлээ тайвшруулж, цуглаанд төвлөрч чадаж байсан. Бурханд итгэх бишрэлд би улам сонирхолтой болж, тэр үеэс үүргээ биелүүлж эхэлсэн юм.

Хамаатнууд маань намайг Бурханд итгэдгийг мэдээд надад эцэс төгсгөлгүйгээр садаа болсон. Тэд намайг ийм залуу насандаа Бурханд итгээд хэрэггүй гэж бодсон. Нагац эгч маань надаас байнга тусламж хүсэж, авга эгч маань өөртэй нь хамт бизнес эрхлэхийг хүснэ, өргөж авсан эх маань хүртэл намайг гэрлэхийг шаардаж, хүүхэд гарвал харж өгнө гэнэ (учир нь тэр төрсөн хүүгүй байсан юм), харин эмээ маань “Эцэг эхийг чинь Бурханд итгэхэд эсэргүүцэх зүйл алга, учир нь тэд амьдралынхаа тэн хагасыг ажиллаж, чиний замыг засах гэж бүх зүйлээ өгсөн. Тиймээс амрах цаг нь болсон. Харин чи гэр бүл зохиож, ажилдаа анхаарах хэрэгтэй” гэж уйлан ярина. Тэгээд тэр манай аавыг хэчнээн ядуу тарчиг өссөнийг, юу ч үгүй хоосноос эхэлснийг, хэчнээн их зовсныг, хэчнээн шаргуу ажилласныг дүрслэн ярьж, намайг сайхан орчинд туйлын зорилгогүй амьдарч байгааг сануулсан. Тэдний намайг гэсэн гэнэтийн “анхаарал” нь маш их нялгануур байлаа. Тэдний хэлж байгаа зөв юм шиг санагдаж би төөрөлдөв. Тэд бүгд л надад сайн сайхныг хүсэж байсан бөгөөд ойрын хамаатнууд маань учир мэдээж намайг гомдоох гээгүй. Хэрэв би залуудаа ямар нэгэн зүйл хийхгүй бол хөгширсөн хойно надад юу тохиолдох вэ? Би цэвэршүүлэлтэд амьдарч байлаа, хэдийгээр би үүнийг сүнслэг дайн гэдгийг мэдэж байсан ч цаашид тулалдах хүч байгаагүй. Цуглаан дээр ахлагч надад Бурханы үгээс энэ мөрийг үзүүлэв, “Мянга мянган жилийн туршид Хятад хүмүүс боолын амьдралаар амьдарсан ба энэ нь тэдний бодол санаа, үзэл, амьдрал, үг, үйлдлийг нь хязгаарлаж, тэд өчүүхэн ч эрх чөлөөгүй үлдсэн юм. Хэдэн мянган жилийн түүх нь, сүнстэй, гал цогтой хүмүүсийг сүнсээ алдсан үхдлүүдтэй адил зүйл болгон хувиргасан. Олонх нь Сатаны хутганы ирэн доор амьдарч байгаа хүмүүс … Гадна талдаа хүмүүс өндөр түвшний ‘амьтад’ шиг харагддаг; үнэндээ тэд бузар чөтгөрүүдтэй хамт амьдарч, оршин суудаг. Тэднийг харж хандах хэн ч байхгүй болохоор хүмүүс Сатаны занган дотор амьдарч, зугтах ямар ч боломжгүйгээр түүний хүнд хүчир ажилд баригдсан юм. Тэд тав тухтай гэртээ хайртай хүмүүсээ цуглуулж, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралаар амьдардаг гэж хэлэхийн оронд, хүмүүс чөтгөрүүдтэй харьцан, диаволтай холбогдож Үхэгсдийн оронд амьдардаг гэдгийг хэлэх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 5). Тэд гаднаа миний хамаатнууд шиг харагдаж, хэлсэн үгс нь миний махан биеийн хэрэгцээтэй нийцэж байсан ч тэдний бодол, санаа, амьдрал, хэл, зан, үйлдэл нь Сатаны ялзралаас болж хязгаарлагдсан байсныг би Бурханы үгийн илчлэл болон ахан дүүсийнхээ нөхөрлөлийн ачаар ойлгосон. Тэд бүгд үл итгэгчид байсан, тэдний үзэл бодол, ярьж байгаа зүйлс нь Сатаных, тэдний зорилтууд нь бүгд үнэнтэй огт нийцдэггүй махан биеийн хорон хүсэл, надад ямар ч үнэн болон ялган таних чадвар байгаагүй учраас цаашид тэдэнтэй холбоотой байх нь намайг илүү доройтуулах байсан. Би үүнээс юу ч олж авахгүй, тэд надад сүйрэл л авчирна. Тэр үед ахан дүүсийн маань байнга нөхөрлөдөг “Бүх үл итгэгчид чөтгөр” гэх хэллэгийн талаар би бага ойлголттой байсан ч түүнийг бүрэн ойлгоогүй хэвээр байсан. Дараа нь Бурхан надад гэр бүлийн холбооны мөн чанарыг харуулсан нөхцөл байдлыг бий болгосон.

Манай гэр бүл үргэлж хүн хүлээн авдаг гэр бүл байсан ба 2005 онд хорон мууг үйлдэгчдийн мэдүүлгээс болж эцэг эх маань хэд хэдэн ахан дүүсийн хамт агуу улаан лууд баривчлагдсан. Манай төрсөн дүү зугтаж байхдаа живж, азаар амьд үлдсэн байсан ба Бурхан түүнийг хамгаалсан болохоор зугтаж амжсан юм. Эцэг эх маань болон манай гэрт байсан ахан дүүс нар баривчлагдан торгуулж, бүгд эрүү шүүлтэд орж, шарх сорвитой эргэн ирцгээсэн. Би тэр мэдээг сонсоод сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй. Надад үүргээ биелүүлэх сэтгэл байсангүй. Би ингэж бодсон, “Ийм үед би юу ч болж байсан гэр лүүгээ очих ёстой. Намайг өсгөж хүмүүжүүлсэн эцэг эх маань асуудалд ороод байна. Хэрэв би юу ч хийж чадахгүй бол ядаж тэнд очоод тэдний байдлыг шалгаж, тайтгаруулах хэрэгтэй. Тэгээд би гэртээ харих галт тэргэнд суугаад эцэг эхтэйгээ уулзахаар авга ахын (тэр ч бас Бурханд итгэдэг) гэрт шууд очсон. Тэдний шарх нь эдгээгүй байхыг хараад надад маш аймшигтай санагдаж нулимс минь урсав. Эцэг эх маань доромжлуулсан юм шиг санагдсан. Тэгэхэд тэд надад ингэж хэлсэн: Агуу улаан луунаас зугтаж байхдаа миний төрсөн дүү гол руу үсрэн орсон (энэ зүйл арванхоёрдугаар сард харанхуй байхад болсон). Ус түүний хүзүүний дээгүүр татаж, усны урсгал хүчтэй байсан бөгөөд зэрлэг ургамлууд түүний хөлд тээглэн, гутал нь шаварт шигдсэн байж. Тэр сэлж чаддаггүй ч хэрхэн эргийн нөгөө талд гарсан нь хачирхалтай нууц юм. Бурхан түүнийг ид шидийн гэмээр хамгаалсан. Тэгээгүй бол үр дүн нь төсөөлөхөд ч аймшигтай байх байсан (тэр гүнзгий ус, хүчтэй урсгал хэдэн өдрийн өмнө 40 гаран насны эрийн амийг авч одсон юм). Дараа нь манай дүү нэгэн настай эгчийн гэрт хорогдсон ба тэр галын хажууд нулимс дуслуулан нойтон хувцасаа хатааж байхад нь түүнд солих хувцас өгч, бусад талаар ч түүнийг их халамжилсан байсан. Хэд хоногийн дараа тэр настай эгчийн гэр аюулгүй газар байхаа больсон гэдгийг мэдээд манай дүү нагац ахын гэр лүү нуугдахаар явжээ. Тэр ахлагчид манай гэр бүлийн нөхцөл байдлын талаар мэдэгдэхээр чуулганд захиа хүргэхээр өдөр нь явсан бөгөөд эргэж ирэхэд нь нагац ахын бага охин нь түүнд ингэж хэлж, “Хөөе үеэлээ, чи яагаад эргээд ирэв ээ? Чамайг явчихсан гэж бодсон шүү дээ. Бид аль хэдийн ороо хураачихсан.” Нагац ах энэ нөхцөл байдалд оролцохоос эмээж, түүнийг гэртээ байлгахыг хүсэхгүй байгааг дүү маань ойлгоод уйлан тэндээс явжээ. Түүнд өөр очих газар байгаагүй тул эрсдэл гаргаж гэртээ ирсэн байна. Эцэг эх маань суллагдсаныхаа дараа дүүг маань живэхээс наагуур байсныг, мөн нагацын гэрээс хэрхэн хөөгдсөнийг олж мэдээд маш их уурласан. Гэхдээ нагац маань өөрийгөө зөвтгөн ингэж хариулсан, “Тийм ээ, бид орооцолдохоос айсан. Та нар өөрсдийгөө баривчлуулах зүйл хийсэн. Та нар хэчнээн сайхан амьдралтай байлаа. Тэгтэл бүгдийг үгүй хийж нэгнийгээ алчих шахлаа!” Манай гэр бүл агуу улаан лууд баривчлагдаж, амьдрал маань аюулд орж, тайтгарал хамгийн их хэрэгтэй болоод байхад бидний хамгийн ойрын хамаатан, өмнө нь маш дотно байсан хүмүүс тийм хүнлэг бус үг хэлж, хэрцгий үйлдэл хийнэ гэж би хэзээ ч төсөөлөөгүй. Тэднийг ингэснийг мэдээд маш их гунигласан. Өмнө нь бидний тусалдаг байсан хүмүүсийн хэн нь ч биднийг тайтгаруулахаар ирээгүй. Бидэнтэй сайхан харилцаатай байсан хүмүүс эцэг эхтэй маань гудамжинд таараад юу ч яриагүй төдийгүй тэдний замаас холдсон байсан. Толгой дохиж мэндэлдэг байсан хүмүүс нүүрээ буруулж, хов жив ярих болсон. Зөвхөн манай ахан дүүс л бидэн дээр зочилж, орой нь нөхөрлөл хийдэг байлаа. Манай гэр бүл ийм өрөвдөлтэй байдалд хүрнэ гэж би ерөөсөө ч бодоогүй. Би Бурханаас урвах бодлыг сэтгэлдээ тээн дахин цэвэршүүлэлтэд урхидуулсан. Дараа нь Бурханы илчлэлийг хүлээн аваад би ахан дүүсийнхээ нөхөрлөсөн “Хүмүүс хоорондын харилцаа хоёр талын харилцан сонирхол дээр тулгуурладаг. Харилцан хэрэгцээн дээр үндэслэсэн харилцаа бүхий гэр бүл, найз нөхөд нэг нэгэндээ бараг тусалдаггүй” гэдгийг өөрийн биеэр туулсан. Бас агуу улаан лууд баривчлагдсанаар юуг олж авсан талаар эцэг эхийнхээ яриаг эргэн бодсон, жишээ нь: Агуу улаа луу миний аавыг цохихдоо арьсан ташуур ашиглахад тэр нэг их өвдөлт мэдрээгүй ба түүнийг цохиход ташуур нь хэдэн хэсэг болж бутарсан. Манай дүү ч бас энэ бүхнийг туулахдаа огт айгаагүй ба арванхоёрдугаар сар болж байсан ч усны хүйтэнг огт мэдрээгүй гэсэн. Бурхан түүнд илүү их хүч чадал, итгэл үнэмшлийг өгсөн. Агуу улаан лууны баривчилгаа үнэндээ тэдний итгэл бишрэлийг илүү тогтвортой болгосон. Тэднийг илүү хүчирхэг болгосон. Манай аав өмнө нь Бурханы үгэнд итгэдэггүй, агуу улаан лууг бишрэгч байсан гэж хэлсэн, гэвч энэ үйл явдал түүнд агуу улаан луу бол гагцхүү дээрэмчдийн бүлэглэл, манай гэрт байсан үнэд хүрэхээр бүх зүйлийг авахаас гадна алуурчин болон галдан шатаагч нарыг биш хуулийг сахидаг Бурханд итгэгчдийг баривчлах гэсэн гэмт хэрэгтнүүд гэдгийг түүнд харуулсан. Бид бүгд Бурханы удирдлага дор амьдардаг, бидний туулдаг бүх зүйл Бурханы дээд эрх ба зохицуулалтын нэг хэсэг, ямар ч хүнд нөгөөдөө туслах хүч байхгүй, гэр бүлийн татагдалт зөвхөн биднийг Бурханаас салгах болно, хүмүүсийн бие биедээ тусалж чаддаг зүйл нь үнэнтэй биш, махан биетэй нийцдэг гэдгийг би ойлгоод маш их ичсэн. Эцэг эхийнхээ махбодыг зовоохыг хүсэхгүй байна гэх зэрэг бодол нь тэдний амьдралд тусгүйгээс гадна тэдний авралд ямар ч ашиггүй. Зөвхөн Бурхан л хүний хэрэгцээг мэднэ, Бурхан л хүнийг хамгийн ихээр хайрладаг. Би дараах Бурханы үг бүхий мөрийг харсан, “Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш амийн эрч хүчтэй, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг нөөц байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчний ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч чадал нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, цаг хугацаа, орон зайг үл хамааран гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газарт асар их өөрчлөлт гарч болох ч Бурханы амь үүрд хэвээр байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, эрч хүчтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы эрх мэдлийн дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). Бурханы үгс болон бодит байдлын ачаар би Бурханы амийн хүчний онцгой, агуу байдлыг мэдэрсэн. Тэр байнга хүмүүсийн дунд амьдарч хүн төрөлхтнийг удирдаж, өөрийн хүчээ харуулдаг ба хүн бүр Бурханы удирддаг зохион байгуулалтад амьдардаг. Бурханы үгтэй тулгараад би өөрийгөө хэчнээн өчүүхэн байсныг, сэтгэл хөдлөлийн холбоо нь ямар шалихгүй зүйл болохыг харсан. Гэр бүлд маань тулгарсан бэрхшээлийн эсрэг би юу хийж чадах байсан гэж? Тэднийг хямралд орсон үед Бурхан л тэднийг хамгаалж, асарч байсан биш гэж үү? Нэг хүн нөгөөгөө хайрлах нь хүнийг гэх Бурханы хайраас агуу байж чадна гэж үү? Үүнтэй зэрэгцээд Бурханы үгс намайг шүүв, “Та нарын дундаас хэн үнэхээр өөрийгөө Миний төлөө бүхэлд нь зарлагадаж, Миний төлөө өөрийн бүх зүйлийг өргөж чадах вэ? Та нар шийдэмгий бус, бодол чинь гэр орон, гадаад ертөнц, хоол хүнс, хувцас хунараа бодож, тэдгээрийг тойрон эргэлддэг. Чи Миний өмнө Миний төлөө аливааг хийж байгаа хэдий ч зүрх сэтгэлдээ гэрт буй эхнэр, хүүхдүүд, эцэг эхээ бодсоор байдаг. Энэ бүхэн чиний эд хөрөнгө мөн үү? Яагаад чи тэдгээрийг Миний гарт даатгадаггүй юм бэ? Чи Надад хангалттай итгэдэггүй юм гэж үү? Эсвэл Би чамд зохисгүй зохицуулалт хийнэ гэж чи айж байна уу? Чи яагаад үргэлж гэрээ санадаг юм бэ? Бас бусад хүмүүсийг санадаг! Би чиний зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзэлдэг үү? Намайг өөрийнхөө дотор ноёрхуулж, Надаар бүх оршихуйгаа эзэмдүүлэх тухай чи ярьсаар байдаг ч эдгээр нь бүгд худал хуурмаг! Та нараас хэд чинь бүх зүрх сэтгэлээрээ чуулганы төлөө байдаг вэ? Та нарын дундаас хэн чинь өөрийгөө бодолгүй, өнөөдрийн хаанчлалын төлөө байдаг вэ? Энэ талаар маш анхааралтай бодоод үз(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 59-р бүлэг). Би Бурханд жинхэнээр итгэдэггүй болохоор сэтгэл зүрх минь гэр бүлдээ л санаа тавьж байгаа ба би тэднийг Бурханы гарт бүрэн даатгаж чадахгүй байгаагаа ухаарсан; Би үнэний мөрөөр амьдралгүй, Бурханы гэрт үүргээ биелүүлж байсан ч өөрийн гэр бүлдээ санаа зовж, Бурханд зүрх сэтгэлээ өгөөгүй. Би Бурханыг бусдаас дээгүүр тавьж чадаагүй бас өөрийн үүргээ үнэнчээр биелүүлээгүй. Би Сатанд мэхлэгдэж, нэрвэгдсэн. Хэрэв эдгээр “азгүй” зүйлс надад тохиолдоогүй бол би ингэж тодорхой харахгүй байсан юм. Яг л Бурханы үг бүхий энэ магтан дуунд гардаг шиг, “Хүний амьдралын байдлын тухайд гэвэл, хүн жинхэнэ амьдралыг хараахан олоогүй, тэрээр энэ хорвоогийн шударга бус байдал, гансрал гутрал, золгүй байдлыг ухаарч хараахан чадаагүй—Тиймээс, хэрэв гай зовлон гараагүй бол ихэнх хүмүүс мөн л Байгаль Эхийг шүтэх байсан ба өөрсдийнхөө “амьдралын” амтанд татагдсаар байх байсан. Энэ нь хүний ертөнцийн бодит байдал биш гэж үү? Хүнд хэлж буй Миний авралын дуу хоолой энэ биш гэж үү? Яагаад хүн төрөлхтний дотроос нэг нь ч Намайг хэзээ ч үнэхээр хайрлаж байгаагүй вэ? Хүн яагаад зөвхөн гэсгээлт, шалгалтын дунд Намайг хайрладаг мөртлөө Миний хамгаалалт дор хэн ч Намайг хайрладаггүй юм бэ?(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханы авралыг хүмүүс мэддэггүй”). Хэрэв эдгээр нөхцөл байдал надад илчлэгдээгүй бол би хүмүүс хоорондын харилцааг жинхэнэ утгаар ойлголгүй, гэр бүлийн холбоо, хайр, нөхөрлөл гэх зүйлд удирдуулж, эдгээр зүйлийн араас хөөцөлдөн ээдрээтэй урхинд орж, мэхлэгдэж, тэднээс болж зовж, өөрийн мунхаглалдаа жаргалтай байх байсан; надад “гай зовлон” тохиолдоогүй бол би хорон муу дэлхийн хэв маягийг дагаж, өөрийн хөөрхийлөлтэй байдлаа харж чадахгүй байсан; гэсгээлт ба шүүлт байгаагүй бол би үнэнийг хүлээн авалгүй, амьдралын зөв замд орж чадахгүй байсан, Бурханы авралын ачаар би “амьдрал”-ын амт шимтийг дахин амтлахгүй болсон. Би энэ бүгдийг ойлгоод бүх зүрх сэтгэлээрээ Бурханд итгэж, түүний надад өгсөн хайрын хариуд үнэнийг дагахаар шийдсэн.

2007 онд би үүргээ биелүүлэхээр төрсөн нутагтаа эргэн очоод надтай хамт итгэлд нэгдсэн ах маань нийгэм дэх харанхуй, хорон байдлыг харж чадаагүйгээс болоод дэлхийн урхинд бууж өгч, Бурханаас урван, Бурханы гэр бүлийг орхисныг олж мэдсэн. Түүний эцэг эх, ахан дүүс нь түүнийг үлдэхийг ятгаж байнга нөхөрлөл үйлдсэн ч тэр зөрүүдлэн нүүрээ буруулж, нуруугаа харуулаад дэлхий рүү буцахыг сонгосон байсан. Үүнээс бүр өмнө нь тэр энэ дэлхийн хэв маягт гүн урхидуулсан байжээ. Тэр их их царайлаг, чинээлэг залуу байсан болохоор олон эмэгтэйчүүдтэй орооцолдох болсон. Эцсийн дүнд тэр хүнд алуулж, бие эрхтнүүдийг нь зарсан гэж би дуулав. Эцэг эх нь түүний цогцсыг огт хараагүй. Би энэ түүхийг сонсоод түүнийг их өрөвдсөн ч ертөнцийн хэв маягийг дагахын эмгэнэлт үр дүнг бас харсан. Бурхан манай эцэг эхийг ашиглан намайг дэлхий рүү буцахаас сэргийлэн зогсоосон. Тэгснээр би Бурханы халамж, хамгааллыг туулсан ба энэ дэлхий дээр мөнгөтэй байх нь өөрийгөө сүйтгэх доройтлын зам гэдгийг ойлгосон. Бурхан “Хөөрхий хүн төрөлхтөн—тэдний өссөн газар нь диаволын нутаг бөгөөд тэднийг өсгөсөн нэгэн нь үнэндээ тэднийг хорлодог дайсан гэдгийг тэд хэрхэн мэдэх билээ. Гэсэн ч хүн огтхон ч сэрээгүй; өөрийн өлсгөлөн болон цангааг тайлсныхаа дараа тэр түүнийг өдий хүргэсэн эцэг эхийнхээ‘сайхан сэтгэлийн’ ачийг хариулахаар бэлтгэдэг. Хүн ийм л байдаг. Өнөөдөр, түүнийг өсгөсөн ‘хаан’ бол түүний дайсан гэдгийг тэр одоо ч мэддэггүй. Газар дэлхийд үхсэн хүмүүсийн яс хөглөрч, диавол солиотой мэт зогсолтгүй баясан цэнгэдэг ба ‘тамд’ хүний махан биеийг ховдоглон идэж, хүний араг ястай булш хуваалцан, сүүлч’ийн үлдэгдсэн ноорхой хүмүүсийг ч идэхээр дэмий оролдохоо үргэлжлүүлдэг. Гэсэн ч хүн үүнийг хэзээд мэддэггүй ба диаволыг хэзээ ч дайснаа гэж үзээгүй, харин үүний оронд бүх зүрх сэтгэлээрээ түүнд үйлчилдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 9-өөс) гэсэн байдаг. Бурханы үгийн ачаар би үнэнийг харж, Сатан хүн төрөлхтнийг хэрхэн хордуулж, энэ хорт мөн чанар нь улмаар хүнийг үгүй хийхийг ойлгосон. Бурханы цагаа олсон аврал байгаагүй бол би ч бас хорон ертөнцийн хэв маягаар устаж үгүй болох байсан. Үүнийг ойлгоод би Бурханд чин сэтгэлээсээ талархаж, Түүнийг магтсан! Бурханы өршөөл, нигүүлсэл бас хамгаалалт намайг өдий хүргэсэн.

Би нэлээн хэдэн жил Бурханы гэр бүлд үүрэг биелүүлсэн ба Бурханы гэр бүлээс Бурханы хайрыг амссан. Үүргээ хаана ч биелүүлсэн Бурхан тэнд надад анхаарал тавьдаг. Би ахан дүүстэйгээ нэг гэр бүл мэт ойлголцож, нэг нэгнээ ашиглалгүй, ашиг тус гэдэг зүйлийг мартсан. Миний ахан дүүс бүгд чин сэтгэлээсээ байж нэг нэгэндээ ялзрал үзүүлвэл зүрх сэтгэлээ нээн бие биеийyхээ ойлголтын талаар хэлэлцдэг тул атаа хорсол, биеэ барих зүйл бидний дунд байгаагүй. Бид нэг нэгэндээ тусалж, нэг нэгнээ хайрлан бүгдийг адил тэгш хардаг ба баян ядуугаас болж өөрөөр харьцах тохиолдол огт байдаггүй. Би эрүүл мэндийн асуудалтай тул байнга л өвддөг ч ахан дүүс маань надад анхаарч, ихэд халамжилдаг байсан нь цусан холбоотой биш ч ахан дүүстэйгээ хамаатнуудаас ч илүү дотно байж болохыг ойлгуулсан. Би ахан дүүстэйгээ их таарч тохирдог байсан ба Бурханы зааварчилгааны дагуу бид бүгд үнэнийг дагаж, үүргээ биелүүлэхийн төлөө зүтгэдэг.

Эдгээр жилүүдэд туулсан миний амьдрал аажмаар Бурханы хүслийг ойлгоход тусалснаас гадна Бурханы надад хийсэн ажил нь авралын ажил бас хайр гэдгийг ойлгуулсан. Бурханы илэрхийлсэн үгс бол үнэн мөн ч, түүнээс илүүтэйгээр бидний амийг аварсан үгс юм. Эдгээр үнэн нь Бурханы хамгийн шилдэг халамж, хамгаалалт болсон юм. Хэрэв би эдгээр үгнээс хазайж, эдгээр үгний үндсэн дээр аливаа зүйлсийг хараагүй бол өөрийгөө үгүй хийх байсан. Би Сатанд бүрэн ялзруулагдаж, Бурханы үгсийн утгыг шууд ойлгох боломжгүй байсан, тиймээс Бурхан надад олон өөр нөхцөл байдал, хүмүүс, тохиолдол болон зүйлсийг зохицуулж, миний хэрэгцээнд зориулан төлөвлөж, надад ашигтай байлгаж, намайг төгс болгож, Өөрийнх нь үгийг ойлгоход тусалсан. Надад тулгарсан бэрхшээл, шалгалтын дунд би Бурханы илэрхийлсэн эдгээр үг нь бүгд үнэн, тэдгээр нь хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл гэдгийг өөрийн эрхгүй ойлгосон. Тэдгээр нь хүн төрөлхтөнд зөвхөн амь хайрлаад зогсохгүй энгийн хүний амьдралыг амьдран гаргах боломжийг олгож, мөн амьдралын зөв замыг заасан, учир нь Бурхан бол үнэн, зам, амь юм. Бурханы үг “Хүн Миний үгийн бодит байдал болон Миний үгийн анхдагч утгыг хүлээн зөвшөөрөхөөс өөр юу ч хийх хэрэггүй. Миний үг энгийн ч гэсэн мөн чанартаа тэдгээр нь адармаатай, учир нь та нар хэтэрхий өчүүхэн бөгөөд хэтэрхий хөшүүн болсон. Би махбодоор Өөрийн нууцыг шууд илчилж, Өөрийн хүслийг ил болгох үед та нар анзаардаггүй; та нар дуу авиаг сонсдог боловч утга учрыг нь ойлгодоггүй. Би уйтгар гунигт автдаг. Хэдийгээр Би махбодод байгаа боловч махбодын үйлчлэлийн ажлыг хийж чаддаггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 9-р бүлэг) гэсэн байдаг. Бурханы үгнээс би Бурханы зүрх сэтгэл дэх шаардлага болон гунигийг олж харсан. Бурханы илэрхийлсэн үг бүр үнэн ч хүн төрөлхтөн биеийн хэмжээний хувьд хэтэрхий жижигхэн бас хэтэрхүү хөшүүн тул Бурханы хүслийг анхааралгүй, Бурханыг уйтгар гунигт автуулсан. Би Бурханыг тайтгаруулж Түүнтэй хамтран ажиллахыг хүсэж байна, хэдийгээр миний ойлгохгүй үнэн их байгаа ч үнэнийг үргэжлүүлэн дагаж, үүргээ биелүүлснээр Бурхан намайг гэгээрүүлж, гэрэлтүүлэн би Түүний үгсийг ойлгох байх. Гэхдээ надад цэвэршүүлэх хэрэгтэй маш их ялзрал бий, бас би Бурханы олон ажил болон Түүний шүүлт, гэсгээлтийг туулж, түүнээс үүдэх бэрхшээл, сайжруулалтуудыг амсах ёстой ч Бурханы хүнд тавих шаардлага тийм ч өндөр биш. Тэр зөвхөн Түүний үгний бодит байдлыг хүлээн зөвшөөрөхийг л хүсдэг.

Өмнө нь би Бурханд дөнгөж итгэж эхэлж байхдаа Түүний эдгээр үгсийг хайрлаж нандигнаагүй ч Бурханы надад зориулан бий болгосон нөхцөл байдлууд болон цэвэршүүлэлтийн он жилүүд надад Бурханы тэдгээр үгс баялаг гэдгийг харуулсан, гэхдээ тэдгээр нөхцөл байдалгүйгээр би Бурханы үгсийн жинхэнэ ойлголтыг хэзээ ч олж авч чадахгүй байсан. Би Бурханыг магтан талархаж байна! Бурхан намайг аварч, Бурханы амийн үг намайг сэрээж, Сатаны нөлөөлөлд мэхлэгдсэн амьдралаас татаж гаргасан. Бурханы үгсээс би амьдралын жинхэнэ утга учир зэргийг олж мэдсэн. Бурхан хүн төрөлхтний төлөө үргэлж санаа тавьж, хүн төрөлхтнийг үргэлж харж, хамгаалдаг гэдгийг, мөн хүн төрөлхтөн Бурханы үгийн хангамж, шим тэжээл, дэмжлэгийг орхиж чадахгүй гэдгийг, зөвхөн Бурхан л үнэн, зам, амь мөн гэдгийг ойлгож, зөвхөн Түүгээр дамжин аврал байдаг гэдгийг мэдсэн. Бурханы үг намайг өдий хүргэсэн, би Бурханы үгийг өөрийн уриа, урдах замынхаа тэмдэг, зан төлвийнхөө удирлага болгомоор байна. Ай, Бурхан минь! Та намайг аварсан, Таны үг намайг сэрээж, замаа алдахаас сэргийлсэн. Би энэ замаар бүх л амьдралынхаа турш Таныг хэзээ ч орхихгүйгээр дагамаар байна, миний шийдвэр ямар ч нөхцөл байдалд ямар ч асуудал, саад бэрхшээлийг надад авчирсан би Таныг дагалдан Таны хөлийн мөрийг дагаж, Таныг тайтгаруулмаар байна. Би замын төгсгөл хүртэл Таныг үргэлжид, үүрд мөнх дагах болно!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы өмнө амьдрах нь

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Амийн оролтыг эрж хайхдаа хүн өдөр тутмын амьдралд тулгардаг асуудал бүрд өөрийн үг, үйл, бодол,...

Үнэнийг хэрэгжүүлэх туршлага

Хэншинь   Цуцоу хот, Хунань аймаг Хэсэг хугацааны өмнө, гагцхүү үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л үнэнийг хүлээн авч, эцэст нь үнэн болон...