Өөрийгөө хамгаалдаг байдал, буруу ойлголтыг минь Бурханы үг таягдан хаясан

2022-07-25

2014 онд би чуулганы удирдагч байхдаа үүрэгтээ бага зэрэг үр дүнтэй, жаахан туршлагатай байсан учраас үнэнийг ойлгосон юм шиг санагдаж, ямар нэг зүйл тохиолдоход ихэвчлэн үнэний зарчмыг эрж хайлгүй, харин дураараа үйлддэг байлаа. Тухайн үед зарим хүн хоёр чуулганы удирдагчийг хүн чанар муутай, бусдыг дарж, боодог гэж мэдээлсэн. Би үүнийг сонсоод, мэдээлэлд итгэж, баримтыг судалж шалгалгүйгээр бодитой ажил хийж чаддаг нэг удирдагчийг нь халж, нөгөө удирдагчийг нь бараг л андууран хөөх шахсан нь тэр хоёр чуулганы ажилд ноцтой нөлөөлсөн. Намайг үүргээ зоргоороо гүйцэтгэж, үнэний зарчмын дагуу үйлдээгүй, хүмүүсийг дураараа халж, хөөсөн гээд дээд түвшний удирдагчид надтай хатуу харьцсан ч би өөрийгөө нэг их мэддэггүй байсан тул маргаж, биеэ зөвтгөсөөр байсан, бас хүн бүр л үүрэгтээ алдаа гаргадаг гэж бодож байлаа. Би үнэнийг хүлээн авдаггүй, үргэлж зарчмын эсрэг зүйл хийж, дураараа авирлаад, ажил минь бодитой үр дүнд хүрээгүй учраас дээд түвшний удирдагчид намайг халсан. Намайг халсныхаа дараа тэд надаар ямар ч үүрэг гүйцэтгүүлээгүй, харин гэртээ сүнслэг эргэцүүлэл хий гэсэн. Тэр үед би Бурханы хүслийг ойлгоогүй, маш сөрөг болж, Бурханд олон жил итгэж, гэрлэлтээ орхиж, ажлаасаа гарч, өвчтэй байсан ч үүргээ үргэлж гүйцэтгэж байснаа бодсон. Гавьяа байгуулаагүй ч гэлээ ядаж л шаргуу ажилласан. Халагдах нь хангалттай муу хэрэг байтал дээр нь намайг үүрэг огт биелүүлж болохгүй гэсэн. Хоёрхон л алдаа гаргасан байхад надад ингэж хандах нь хэтэрхий хатуурхсан хэрэг гэж би бодсон, ялангуяа удирдагч, ажилчин биш хүмүүс үүргээ гүйцэтгэсээр байгааг харахад удирдагч байсан би ямар ч үүрэг гүйцэтгээгүй байсан юм. Тэгээд “Би удирдагч байж чадахгүй юм шиг байна. Удирдагч байх нь өндөр стандарт, хатуу шаардлагатай. Чи жаахан ч гэсэн хайхрамжгүй байвал Бурханд итгэл итгэлийн амьдрал чинь төгсөх боломжтой. Чи үйлчлэл үзүүлэгч ч байж чадахгүй бол яаж төгсгөл, хүрэх газартай байж чадах юм бэ? Ирээдүйд юу ч боллоо гэсэн би ахиад удирдагч болохгүй” гэж бодсон. Тэрнээс хойш олон жилийн турш би чуулганд үргэлж бичиг зохиолын ажил хийж, удирдагч юм уу ажилчны сонгуульд нэр дэвших боломж байсан ч гэсэн оролцохоос үргэлж зайлсхийдэг байлаа. Би тухайн үед асуудлаа ухаараагүй, юмыг ингэж хийх нь ухаалаг гэж бодсон.

2020 оны 5-р сард ах эгч нар маань намайг сонгуульд нэр дэвшихийг санал болгоход би оюун санаандаа зөрчилдсөн. Би бичгийн ажлаа сайн хийж байгаа болохоор сонгуульд оролцохыг хүсээгүй. Би удирдагчаар сонгогдвол, энэ нь муу мэдээ байх болно. Удирдагч байх нь хэцүү, нэргүй ажил гэж би бодсон. Удирдагчийн үүргийг заавал сайн гүйцэтгэх ёстой, хэрвээ алдаа гарвал удирдагч үргэлж хариуцлага хүлээдэг. “Хүн бүр үр шимийг нь хүртдэг, гэхдээ зөвхөн нэг хүн бурууг нь үүрдэг” гэдэг үг яг тохирно. Урьд нь би удирдагч байхдаа гэм буруу үйлдсэн. Ахиад удирдагчаар ажиллаад, зарчимд харшилсан зүйл хийж, Бурханы гэрийн ажилд асар их хохирол учруулах юм бол гайгүй өнгөрлөө гэхэд халагдана, гай таарвал хөөгдөнө, дараа нь, аврагдах боломжоо алдана. Ингэж бодоод би сүүлийн үед зүрхний өвчин маань даамжирсан болохоор сонгуульд оролцож чадахгүй гэж хэлсэн. Тухайн үед “Би сонгуулиас зайлсхийж байгаа юм биш үү?” гээд жаахан буруутай санагдсан ч би үнэндээ удирдагч байхад тэнцэхгүй, зүрх сүүлийн үед нэлээд эвгүй байгаа учраас надад оролцохгүй байх шалтгаан бий гэж бодсон. Ингэж бодоод миний мэдэрч байсан бага зэрэг тавгүйтэл, буруутай мэдрэмж алга болсон. Сарын дараа удирдагч захиандаа ах, эгч нар намайг нэр дэвшигчээр ахин сонгосон гэсэн байлаа. Захиаг нь уншаад би “Яагаад намайг нэр дэвшигчээр санал болгосон юм бол? Удирдагч байх аюултай! Маш их ажил, маш их асуудал, хэдийд ч илчлэгдэж болзошгүй. Эргэн тойрны минь зарим хүн удирдагч биш байхдаа ямар ч асуудалгүй юм шиг байсан ч удирдагч болмогцоо хуурамч удирдагч гэж илчлэгдээд, халагдсан, зарим нь хорон муу, антихрист гэдэг нь харагдаад, хөөгдсөн. Байр суурь үнэхээр хүмүүсийг илчилж чаддаг бололтой” гэж бодсон тул сонгуульд оролцохгүй байхаар шийдсэн. Даанч удирдагч намайг товлосон цагт ирэх ёстой гэсэн учраас би дуртай дургүй очсон. Тэр хэдэн өдрийн цуглааны үеэр надад нэг их хэлэх юм байгаагүй. Санал өгөх цаг болоход би удаан хугацаанд зөрчилдөж байгаад, эцэст нь бүх хүнд хандан “Би түдгэлзэж байна. Би санал өгөхгүй, сонгуульд нэр дэвшихгүй” гэсэн.

Гэртээ харьсныхаа дараахан өвчин минь сэдэрч, гүйлгэж, халуураад, эм уугаад ч нэмэр болоогүй. Хэд хоногийн дараа миний бие арай гэж сайжирсан. Тэрний дараа гар, хүзүүг минь улаан толбо бүрхэж, улам ноцтой болсоор, хөлөрч эхэлмэгц л бүх биеэр хатгуулж өвдөх болж, хэд хоногийн дараа энэ өвчнөөс болоод бүрмөсөн туйлдсан. Энэ өвчин санаандгүй явдал биш, харин Бурханы сахилгажуулалт гэдгийг ухаарсан ч би яаж эргэцүүлэхээ мэдээгүй тул Бурханд залбирч, өөрийгөө мэдэж, сургамж авахад намайг залж чиглүүлээч гэж гуйлаа.

Сүүлд нь удирдагч маань намайг өвдсөнийг олж мэдээд, сонгуульд хандах хандлагаа эргэцүүлэхийг надад сануулж, миний байдалтай холбоотой Бурханы үгийн нэг хэсгийг олж өгсөн. “Сатанлаг уг чанартай хүмүүс байр суурийг олж авмагцаа аюулд ордог. Иймээс яах ёстой вэ? Тэдэнд дагах зам байхгүй гэж үү? Энэ баримтыг өөрчилж болохгүй юу? Надад хэлээч, хэн ч байлаа гэсэн, завхарсан хүмүүс байр суурьтай болонгуутаа антихрист болдог уу? Энэ нь гарцаагүй юу? (Хэрвээ тэд үнэнийг эрэлхийлдэггүй бол антихрист болно, харин үнэнийг эрэлхийлдэг бол антихрист болохгүй.) Гарцаагүй зөв: Хэрвээ хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй бол антихрист болох нь лавтай. Антихристийн замаар алхдаг бүх хүн байр сууриас болж ийм зүйл хийдэг гэж үү? Үгүй, гол нь тэд үнэнийг хайрладаггүйгээс, тэдний зөв биш байдгаас болдог. Байр суурьтай байх эсэх нь хамаагүй, үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс бүгд антихристийн замаар алхдаг. Хэчнээн олон номлол сонссон нь хамаагүй, тийм хүмүүс үнэнийг хүлээн авдаггүй, зөв замаар алхдаггүй, тиймээс зайлшгүй тахир муруй замаар алхдаг. Энэ нь хүмүүсийн хооллодогтой адил юм: Зарим хүн биед тэжээл өгч, хэвийн амьдралыг нь тэтгэх хоол идэхийн оронд заавал хор учруулах юм идэх гэж зүтгэн чухамдаа толгойгоо цустдаг. Энэ өөрсдийнх нь сонголт бус уу? Таягдан хаягдсаныхаа дараа зарим удирдагч, ажилчин үзэл түгээж, ‘Битгий удирдагч бол, байр суурь бүү олж ав. Хүмүүс байр сууринд хүрмэгцээ аюулд ордог бөгөөд Бурхан тэднийг ил болгоно! Тэд илчлэгдэхээрээ жирийн итгэгч байхад ч тэнцэхгүй болох бөгөөд ямар ч ерөөл огт хүртэхгүй’ гэж хэлдэг. Энэ ямар гээчийн үг вэ? Энэ нь хамгийн сайндаа л Бурханыг буруугаар ойлгосныг төлөөлдөг, харин хамгийн муудаа бол Түүний эсрэг доромжлол юм. Хэрвээ чи зөв замаар явдаггүй, үнэнийг эрэлхийлдэггүй, Бурханы замыг дагадаггүй, харин оронд нь антихристийн замаар зөрүүдлэн явсаар Паулын зам мөр рүү орчихоод эцэст нь Бурханыг буруутгаж, Түүнийг зөвт бус нэгэн хэмээн шүүмжилж л суудаг Паулынхтай адилхан төгсгөл, адилхан үр дүнд хүрэх юм бол чи чинь жинхэнэ антихрист эд биш үү? Ийм зан авир хараагддаг юм! Хүмүүс үнэнийг ойлгохгүй байх үедээ үргэлж үзэл, төсөөллөөрөө амьдарч, ихэвчлэн Бурханыг буруугаар ойлгож, Бурханы үйлдэл өөрсдийнх нь үзлээс зөрж байгааг мэдэрдэг, энэ нь тэдэнд сөрөг сэтгэл хөдлөлийг төрүүлдэг; хүмүүс завхарсан зан чанартай учраас ийм юм болдог. Тэдний итгэл дэндүү өчүүхэн, биеийн хэмжээ нь хэтэрхий жаахан, үнэнийг дэндүү бага ойлгодог учраас тэд сөрөг юм ярьж, гомдоллодог—энэ бүгдийг уучлах боломжтой ба Бурхан үүнийг санахгүй. Гэсэн ч зөв замаар алхдаггүй, ялангуяа Бурханыг хуурч мэхлэх, эсэргүүцэх, Бурханаас урвах, Бурханы эсрэг тэмцэх замаар алхдаг хүмүүс бий. Энэ хүмүүс эцэстээ Бурханд шийтгүүлж, хараагдаад, мөхөл, сүйрэлд умбана. Тэд яагаад иймдээ тулдаг вэ? Тэд хэзээ ч өөрсдийгөө эргэцүүлж, мэдэж аваагүй учраас, үнэнийг огтхон ч хүлээн авдаггүй, хөнгөн хуумгай, дур зоргоороо байж, гэмшихээс гөжүүдлэн татгалзаж, мөн илчлэгдэж, таягдан хаягдсаныхаа дараа Бурханы талаар гомдоллож, Бурхан бол зөвт биш гэж хэлдэг учраас тэр юм. Ийм хүмүүс аврагдаж чадах уу? (Үгүй.) Чадахгүй. Тэгвэл таягдан хаягдсан хүн болгон аврагдах аргагүй болдог уу? Тэднийг бүрмөсөн аврагдах аргагүй болсон гэж хэлж болохгүй. Хэтэрхий цөөхөн үнэнийг ойлгодог, нас залуу, туршлагагүй хүмүүс байдаг—тэд удирдагч юм уу ажилчин болж, байр суурьтай болмогцоо завхарсан зан чанартаа хөтлөгдөөд байр суурь эрэлхийлж, тэр байр сууриа эдэлж, аяндаа антихристийн замаар алхдаг. Илчлэгдэж, шүүгдсэнийхээ дараа хэрвээ тэд өөрсдийгөө эргэцүүлж, үнэхээр гэмшиж, Ниневегийн ард түмний адилаар хорон мууг хаяж, алхдаг байсан ёрын муугийн замаараа алхахаа больж чадвал тэдэнд аврагдах боломж байсаар байдаг. Гэхдээ ямар нөхцөлд тийм боломж байдаг вэ? Илчлэгдэж, танигдсаныхаа дараа үнэхээр гэмшиж, үнэнийг хүлээн авч чадаж байгаа бол тэдэнд жаахан ч гэсэн найдвар байсаар байна гэсэн үг. Хэрвээ тэд өөрсдийгөө эргэцүүлэх чадваргүй, үнэхээр гэмших санаагүй бол бүрмөсөн таягдан хаягдана(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэлтийн тодорхой замтай байх ёстой”). Бурханы үгийг уншсаны дараа удирдагч маань надад, “Та удирдагч болбол илчлэгдэж, халагдаж, таягдан хаягдахад амархан гэж үргэлж боддог. Энэ үзэл бодол зөв үү? Хүмүүс эцэстээ илчлэгдэж, таягдан хаях эсэх нь үнэнийг эрэлхийлдэг эсэхээс нь, ямар замаар явдгаас нь хамаарна. Удирдагч уу, үгүй юу гэдэг нь хамаагүй.Удирдагч хүн үнэнийг эрэлхийлдэггүй, зөв замаар явдаггүй, ёрын мууг үйлдэж, Бурханы гэрийн ажлыг үймүүлдэг, гэмшихээс татгалздаг бол гарцаагүй илчлэгдэж, таягдан хаягдана. Харин зарим хүний хувьд үүрэгтээ алдаа гаргаж, гэм буруу үйлдсэн ч гэлээ үнэнийг хүлээн авч, өөрсдийгөө эргэцүүлж, жинхэнээсээ гэмшиж чаддаг бол Бурханы гэр тэдэнд боломж олгоно. Тэд хэв чанар муутай, удирдагч байхад тэнцэхгүй ч гэлээ тэднийг тохиромжтой үүрэгт шилжүүлнэ, хөнгөн хуумгайгаар чөлөөлж, таягдан хаяхгүй. Бурханы гэрийн бүх удирдагчаас зарим нь яагаад үнэнийг улам их ойлгож, үүрэгтээ сайжирдаг вэ? Яагаад зарим хүн хорон муу зүйл хийж, хуурамч удирдагч, антихрист гэдэг нь илчлэгдэж, таягдан хаягддаг юм бэ? Тэдний бүтэлгүйтэл удирдагч байхтай ер нь холбоотой юу? Бас, Бурханы гэр олон мууг үйлдэгчийг илчилж, таягдан хаясан, тэдний олонх нь удирдагч байгаагүй. Тэд үнэнийг үзэн ядаж, зөв замаар алхалгүй, үүрэгтээ цадиггүй аашилж, саад тотгор, үймээн самуун үүсгэсэн болохоор таягдан хаягдсан. Энэ нь удирдагч байхтай хамаатай юу?” гэсэн.

Тухайн үед миний сэтгэл бага зэрэг хөдөлж, “Тийм шүү, байр суурьтай болмогцоо бүх удирдагч илчлэгдэж, таягдан хаягдаагүй шүү дээ. Тэд байр суурьтай болсныхоо дараа зөв замаар алхаагүй, үнэнийг эрэлхийлээгүй, байр суурийн ашиг тусад л шунаж, дураараа авирлаж, цадиггүй аашилж, саад хийж, үймүүлсэн учраас хуурамч удирдагч, антихристүүд болж, илчлэгдэж, таягдан хаягдсан.” Би хэсэг хугацааны өмнө халагдсан Ву ахыг бодлоо. Удирдагчийн хувьд ах үргэлж биеэ тоож, онгирч, бүх зүйл дээр хамтрагчдаа басамжилж, гадуурхаад, хамтрагчид нь дарамтад орж, үүргээ хэвийн гүйцэтгэж чадахгүй болсон. Удирдагчид нь ахтай олон удаа нөхөрлөсөн ч ах огт өөрчлөгдөөгүй, тэгээд тэрний дараахан халагдсан. Удирдагчаар ажилласан өмнөх жилүүдээ эргэцүүлэн бодоход би үргэлж дураараа авирлаж байсан. Ах, эгч нар маань хоёр чуулганы удирдагчдыг мэдээлэхэд би зарчмын дагуу судалж, баталгаажуулахын оронд тэднийг сохроор яллаж, бүр халж, хөөхдөө тулсан. Үүний үр дүнд би хоёр удирдагчийг хорлож, чуулганыг эмх замбараагүй болгосон. Одоо бодоход миний хийсэн бүхэн ёрын муу байжээ. Бурханы гэрийн ажил, бусдын аврагдах боломжийг сүйтгэж байж. Аз болоход миний шударга бус, хуурамч шийдвэрийг олж илрүүлээд, хүчингүй болгосон. Тэгээгүй бол үр дагавар нь аймаар байх байлаа. Миний халагдсан нь байр суурь, удирдагч байхтай үнэндээ ямар ч хамаагүй, харин дэндүү биеэ тоосон зан чанартай байж, үнэнийг эрж хайлгүй, дураараа, эмх замбараагүй авирлаж, чуулганы ажлыг үймүүлж, засалт, харьцалт туулах үедээ өөрийгөө эргэцүүлж, гэмшээгүйгээс болсныг би ухаарсан. Тийм учраас би халагдсан байжээ. Энэ нь зарчимд нийцсэн, бас Бурханы зөвт байдал байсан. Гэхдээ би өөрийгөө мэдэлгүй, Бурханыг буруугаар ойлгож, сэрэмжилсэн байдалтай амьдарч, удирдагч байсан учраас л илчлэгдлээ, Бурханы гэрийн шаардлага хэтэрхий өндөр тул хоёрхон алдаанаас болоод намайг халлаа гэж бодсон. Би үнэхээр утгагүй, эрүүл ухаангүй байжээ! Намайг цаг тухайд нь халж, замд минь зогсоогоогүй бол биеэ тоосон зан чанараараа хавьгүй их мууг үйлдэх байж гэдгээ би одоо л ухаарч байна. Намайг халсан нь намайг гэх Бурханы хамгаалалт, бас өөрийгөө эргэцүүлэх сайхан боломж байж. Тэгээд би өмнөх хамтрагч Ван эгчийн тухай бодсон. Эгч халагдсан боловч бүтэлгүйтсэнийхээ дараа өөрийгөө эргэцүүлж, сургамж авч, Бурханд гэмшиж чадсан. Дараа нь ахиад удирдагч болох үедээ үйлдэхдээ үнэний зарчмыг эрж хайж, илт ахиц гаргаж чадсан. Энэ тухай бодоод би, хүмүүс байр суурьтай байснаасаа болж таягдан хаягддаггүйг ойлгосон. Тэд өөрсдөө завхарсан зан чанараасаа болж таягдан хаягддаг. Завхарсан зан чанараа шийдвэрлэхгүй бол бид удирдагч биш байсан ч, удирдагчийн байр сууринаас ёрын мууг үйлдээгүй ч гэсэн үнэнийг эрэлхийлээгүйнхээ төлөө ялгаагүй л таягдан хаягдана.

Үүнийг мэдмэгцээ миний байдал өөрчлөгдөж эхэлсэн ч “Үнэний талаарх ойлголт минь өнгөцхөн, удирдагч хүн олон зүйлийг шийдэх хэрэгтэй. Миний тохиромжгүй зохицуулалт Бурханы гэрийн ажилд саад хийвэл би гэм буруу үйлдэж магадгүй. Би удирдагч биш байгаад, ийм ажилтай орооцолдохгүй бол тэдгээр явдлаас болж мууг үйлдэхгүй, Бурханыг эсэргүүцэхгүй учраас сонгуульд оролцоогүй нь дээр юм шиг байна даа” гэж санаа зовсоор л байлаа. Тэр үед би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм: “Бурхан ганцааранг нь орхисон мэт, өөрсдийг нь хаяж, нүүр буруулсан мэт хэн нэгэнд санагдахыг Би хармааргүй байна. Харин хүн бүр үнэнийг эрэлхийлж, Бурханыг ойлгохоор эрж хайсан замаар гуйвшгүй шийдвэртэйгээр, ямар ч эргэлзээ тээнэгэлзэл, ачаа дарамтгүйгээр урагшаа зоримог алхаж байгааг л харахыг хүсэж байна. Чи ямар буруу зүйл үйлдсэн нь хамаагүй, замаа алдаад хэр хол явсан чинь, эсвэл хэр ноцтой гэм нүгэл үйлдсэн чинь хамаагүй, эдгээрийг Бурханыг ойлгох эрэл хайгуулдаа үүрэх ачаа, илүүдэл тээш бүү болго. Үргэлжлүүлэн урагш алх. Бурхан хүний авралыг цаг ямагт зүрх сэтгэлдээ байлгадаг; энэ нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Энэ бол Бурханы мөн чанарын хамгийн эрхэм нандин хэсэг юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Бурханы үгэнд миний сэтгэл маш их хөдөлсөн. Бурхан түр зуурын бүтэлгүйтэл, гэм буруугаас болж хүмүүсийг аврахаа больдоггүй. Харин ч тэдэнд гэмших боломж өгдөг. Үүрэгтээ алдаа гаргаж, гэм буруу үйлдэх нь аймаар зүйл биш. Хүмүүс өөрчлөгдөж чадаж л байвал Бурхан тэднийг залж чиглүүлсээр байх болно. Хэдий зарим нэг гэм бурууг үйлдсэн ч Бурхан намайг орхиогүйг би санасан. Бурхан намайг зөвхөн цээрлүүлж, сахилгажуулсан, дараа нь хүмүүсийг ашиглан намайг илчилж, надтай харьцаж, удирдах үүргээс минь чөлөөлж, намайг өөрийгөө эргэцүүлэхэд хүргэсэн. Гэтэл би Бурханаас сэрэмжилж, Бурханыг буруу ойлгосон байдалтай амьдраад, удирдагч юм уу ажилчин байхыг хүсээгүй тул Бурхан ах эгч нарыг ашиглан надтай олон удаа нөхөрлөж, намайг өөрчлөгдөхийг хүлээсэн. Бурхан эхнээсээ л надад тэвчээртэй, хүлээцтэй хандаж, намайг үнэнийг хүлээн авч, гэмшинэ гэж найдсандаа надад хангалттай цаг хугацаа, боломж өгсөн. Бурхан миний бодсон шиг ганцхан гэм буруугийн төлөө намайг яллаж, таягдан хаяагүй. Үүнийг ухаараад би харамсаж, буруугаа мэдэрсэн учраас Бурханд залбирч, “Бурхан минь! Би хэтэрхий тэрслүү юм байна. Би ахиж Таныг буруу ойлгож, Танаас сэрэмжлэхийг хүсэхгүй байна. Одоо би гэмшмээр байна. Буруу байдлаа өөрчлөхөд минь намайг замчлаач” гэсэн.

Дараа нь би, яагаад Бурханыг буруу ойлгож, Бурханаас сэрэмжилсэн юм бол, уг шалтгаан нь юу байв гэж гайхширсан. Тэр үед удирдагч Бурханы үгийн нэг хэсгийг илгээсэн нь надад маш их тус болсон. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрвээ чи ов мэхтэй бол бүх хүн, бүх хэрэг явдалд сэрэмжилж, сэжиглэж хандах бөгөөд тиймээс Надад итгэх итгэл чинь хардлагын суурин дээр үндэслэнэ. Ийм итгэлийг Би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Жинхэнэ итгэлгүй болохоор чамд жинхэнэ хайр бүр ч байдаггүй. Хэрвээ чи Бурханд эргэлзэж, Түүний талаар хүссэнээрээ боддог бол гарцаагүй хамгийн зальтай хүн юм. Бурхан хүнтэй адил байж чадах эсэхийг чи эргэцүүлэн боддог: уучилшгүй нүгэлтэй, жудаггүй, шударга бус, эрүүл ухаангүй, шударга ёсны мэдрэмж дутмаг, муу арга заль хэрэглэдэг, урвамтгай, зальхай, ёрын муу, харанхуйд дуртай гэх мэт. Хүмүүс ийм бодолтой байдгийн шалтгаан нь тэдэнд Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүйгээс болдог бус уу? Тийм итгэл нь нүглээс өөрцгүй!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ). Уг чанар минь дэндүү ов мэхтэй учраас би Бурханыг буруу ойлгож, Бурханаас сэрэмжилсэн гэдгийг Бурханы үг надад ухааруулсан. Халагдсаныхаа дараа би бүтэлгүйтэлд хүргэсэн замынхаа талаар бодоогүй, алдаагаа давтахаас сэргийлэхийн тулд сургамж аваагүй. Эсрэгээрээ, удирдагч болно гэдэг нь амархан илчлэгдэж, таягдан хаягдана гэсэн үг гэж бодсон. “Удирдагч” гэх цол хэргэм намайг хорлосон гэж бодоод, тэр ч бүү хэл, Бурханыг буруу юм хийснийх нь төлөө хүмүүсийг цаазалдаг дэлхийн захирагч шиг төсөөлж байсан учраас сонгуулийн талаар бодохоос үхтлээ айсан. Хэрвээ удирдагчаар сонгогдвол илчлэгдэж, төгсгөлөө алдана гэж айсан учраас би Бурханы өмнө үргэлж сэрэмжилж, өөрийгөө хамгаалж, намайг гэх Бурханы өргөмжлөлийг хорлонтой гэж бодоод, сонгуульд оролцохоос зайлсхийж, татгалзах шалтаг ар араас нь тоочсоор байсан. Би маш ов мэхтэй байж! Бурханы гэр хэрэгжүүлэх боломж олгохын тулд удирдагч, ажилчдыг сургадаг, ингэснээр тэд үнэнийг ойлгож, Бурханы даалгаврыг үүрч чадна. Гэтэл би Бурхан намайг илчилж, таягдан хаях зорилготой гэж бодоод, Бурханыг буруу ойлгож, доромжилж байсан! Би Бурханд итгэдэг ч аливааг үргэлж зөв шударга бус хүний өнцгөөс харж, эргэлзэж, Бурханаас сэрэмжилж, ингэснээрээ ёрын муу, сатанлаг зан чанараа илчилсэн. Ийм итгэл Бурханыг эсэргүүцэж байсан биш үү?

Сүүлд нь би Бурханы үгийг уншсаныхаа дараа Бурханы хүслийг илүү их ойлгосон юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Заримдаа Бурхан чамайг илчилж, сахилгажуулахын тулд тодорхой асуудлыг ашигладаг. Тэглээ гээд чи таягдан хаягдсан гэсэн үг үү? Төгсгөл чинь ирсэн гэсэн үг үү? Үгүй… Үнэн хэрэгтээ олон тохиолдолд хүмүүсийн зовнил өөрсдийнх нь ашиг сонирхлоос улбаалдаг. Ер нь бол, тэд ямар ч үр дүнгүй байх вий гэж айдаг: Тэд дотроо ‘Бурхан намайг илчилж, таягдан хаяж, голбол яах вэ?’ гэж үргэлж боддог. Энэ нь Бурханы талаарх чиний буруу ойлголт юм. Эдгээр нь ердөө л чиний бодол. Чи Бурханы санаа зорилго юу болохыг олж мэдэх ёстой. Тэрээр хүмүүсийг илчилдэг нь таягдан хаях биш, тэдний дутагдал, алдаа, уг чанарынх нь мөн чанарыг харуулах, өөрсдийгөө мэддэг, жинхэнээсээ гэмшиж чадаг болгох зорилготой юм; тийм болохоор илчлэлт нь хүмүүсийн амийн өсөлтөд туслахын төлөө байдаг. Цэвэр ойлголтгүйгээр хүмүүс Бурханыг буруу ойлгож, сөрөг, сул дорой болох талтай. Тэд бүр цөхрөлд автаж ч магадгүй. Үнэндээ Бурханаар илчлэгдэх гэдэг нь хүмүүс таягдан хаягдана гэсэн утгатай байх албагүй. Энэ нь чамд мэдлэг өгч, чамайг гэмшүүлэхийн төлөө байдаг. Хүмүүс ихэвчлэн тэрслүү бөгөөд завхрал харуулах үедээ шийдэл олохын тулд үнэнийг эрж хайдаггүй учраас Бурхан үргэлж сахилгажуулалт хэрэглэх ёстой болдог. Иймээс заримдаа Бурхан хүмүүсийг илчилж, муухай, өрөвдөлтэй байдлыг нь ил болгож, тэдэнд өөрсдийгөө мэдэх боломж олгодог нь тэдний амийн өсөлтөд тусалдаг. Хүмүүсийг илчлэх нь хоёр өөр утгатай: Хорон муу хүмүүсийн хувьд илчлэгдэх нь таягдан хаягдана гэсэн үг. Үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүсийн хувьд энэ нь сануулга, анхааруулга юм; ингэснээр тэд өөрсдийгөө эргэцүүлж, жинхэнэ байдлаа харж, дураараа, хөнгөн хуумгай байхаа больдог, учир нь ингэж үргэлжлүүлэх нь аюултай. Ийм маягаар хүмүүсийг илчлэх нь тэдэнд сануулах зорилготой, ингэснээр тэд үүргээ гүйцэтгэх үедээ будилуу, хайхрамжгүй, хэнэггүй биш байх ба багахан үр дүнтэй байгаадаа сэтгэл ханаж, үүргээ хүлээн зөвшөөрөгдөх жишгээр гүйцэтгэсэн гэж бодохгүй. Үнэн хэрэгтээ Бурханы шаардсан зүйлийн дагуу хэмжвэл тэд хамаагүй тааруухан мөртөө ихэрхүү, сэтгэл хангалуун хэвээр байж, өөрсдийгөө дажгүй байна гэж боддог. Ийм нөхцөлд Бурхан хүмүүсийг сахилгажуулж, анхааруулж, сануулна. Заримдаа Бурхан тэдний муу муухайг илчилдэг—энэ нь мэдээж сануулга болох учиртай. Тийм үед чи өөрийгөө эргэцүүлэх ёстой: Үүргээ ингэж гүйцэтгэх нь хангалтгүй, энэ нь тэрслүү байдлыг багтаадаг, хэтэрхий их сөрөг зүйл агуулдаг, тэр чигтээ хааш яаш байдаг бөгөөд хэрвээ чи гэмшихгүй бол шийтгүүлнэ. Бурхан чамайг сахилгажуулж, илчлэх нь чамайг таягдан хаяна гэсэн утгатай байх албагүй. Энэ асуудалд зөв зүйтэй хандах ёстой(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханы үгийг хэрэгжүүлснээр л зан чанартаа өөрчлөлт хийж чадна”). Бурханы үгийг уншаад миний сэтгэл маш их хөдөлж, бас ичиж, буруутай санагдсан. Бурхан хүмүүсийг илчилж, харьцаж, сахилгажуулдаг, ингэснээр бид өөрсдийгөө мэдэж, гэмшиж, өөрчлөгдөж чаддаг. Бурхан чин сэтгэлээсээ намайг аврахаар оролдож байсан ч над дээр засалт, харьцалт, бүтэлгүйтэл ирэх үед би Бурханы сайн санаа зорилгыг хараагүй. “Өндөрт байх тусмаа төдий чинээ чанга унадаг”, “Дээр байх нь ганцаардмал” гэх мэт Сатаны төөрөгдөлтэй гөжүүдлэн зууралдаж, Бурханы гэрт удирдагч байх нь дэлхий ертөнцийн албан тушаалтан байхтай адил, өндөр байр суурьтай байх тусам илчлэгдэж, таягдан хаягдах эрсдэл ихэснэ гэж бодсон. Энэ олон жил Бурханыг буруу ойлгож, Бурханаас сэрэмжилж байхдаа би зүрх сэтгэлээ Бурханд хаалттай байлгаж, Бурханы даалгавар, надад зориулсан орчноос ахин дахин татгалзаж, сонгуулиас зайлсхийж, үүргээ гүйцэтгэхдээ дээд зэргээр болгоомжилж, түгшиж байсан тул чадах бүхнээ хийгээгүй, зүрх сэтгэлээ Бурханд бүрэн зориулаагүй, яг л үл итгэгч шиг үнэнд үргэлж хүйтэн хөндий хандаж байсан. Би Сатаны урхинд орж, Сатаны хорлолд өртөөд, өөрийнхөө аминд асар их хохирол учруулж байгаагаа ч мэдээгүй. Ийнхүү аюулын ирмэг дээр байсан тул цаашид Бурханыг буруугаар ойлгож, гомдоож болохгүй байлаа. Би Бурханд чимээгүйхэн залбирч, “Бурхан минь, би Танд гэмшиж, сонгуульд зөв зүйтэй хандмаар байна. Сонгогдсон ч бай, үгүй ч бай би Таны зохицуулалтад захирагдана” гэсэн.

Сонгууль хийх цаг болоход би дотроо зөрчилдсөөр, “Тэд үнэхээр намайг сонгох юм бол би хүлээн авч, дуулгавартай дагах ёстой ч миний ур чадвар, хэв чанар хязгаарлагдмал юм чинь өөр хүнээр хийлгэсэн нь дээр. Тэгвэл би дахиад илчлэгдэх шаардлагагүй” гээд, ацан шалаанд ороод байтал Бурханы үг гэнэт бодогдсон. “Бурханы ардууд хаанчлалд үүргээ гүйцэтгэж, Бурханы бүтээлүүд Бүтээгчийн өмнө үүргээ биелүүлэх үедээ Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй байж, тайван урагшлах ёстой, аймхай, хулчгар, халирхай байх ёсгүй: Үүргээ биелүүлэх нь ичгүүртэй зүйл гэж үү?(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд захирагдах талаар хэрэгжүүлэх зарчим”). Бурханы үг намайг даруй сэрээсэн. Тийм ээ, шийдвэрлэх чухал мөчид би ухарч, зугтахыг хүсэж, сонгуулийн талаар үргэлж түгшиж ирсэн. Миний эр зориг, нэр төр хаана байна аа? Би яг л Бурханы хэлсэн шиг аймхай, хулчгар байж! Бүтээгдсэн зүйл үүргээ гүйцэтгэх нь зөв зүйтэй хэрэг, энэ бол хүндтэй зүйл. Гэтэл би ухарч няцан, шившигтэйгээр хулчийж нуугдсан нь маш мунхаг, өрөвдөлтэй байж! Би Бурхан руу эргэж, энгийн, үнэнч шударга хүн байж, өөрийнхөө төгсгөл, хүрэх газарт санаа зовохоо больж, Бурханд зүрх сэтгэлээ өгч, сонгогдох эсэхээс үл хамааран, Бурханд дуулгавартай хандаж, сонгогдох юм бол хүлээн авч, дуулгавартай байж, үүргээ сайн гүйцэтгэх ёстой байсан. Ингэж бодох үед зүрх сэтгэлээс минь том ачаа авч хаях шиг санагдаж, сэтгэл амарсан.

Сонгуулийн хариу гарахад өөр нэг эгч бид хоёр сонгогдсон байлаа. Энэ удаа би өөрийгөө хамгаалж, буруугаар ойлгохоо больж, үүргээ сайн гүйцэтгэхгүй бол таягдан хаягдана гэж айхаа больсон. Оронд нь би боломжийг нандигнаж, урьдын гэм буруугаа цайруулахын тулд хамаг чадлаараа үүргээ гүйцэтгэхэд бэлэн байлаа. Хожим нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан: “Та нар антихристүүдийн замаар алхахаас айж байна уу? (Тийм.) Айдас дангаараа нэмэртэй юу? Үгүй, айдас ганцаараа асуудлыг шийдэж чадахгүй. Айх нь хэвийн зүйл. Зүрх сэтгэлдээ айж байна гэдэг нь тухайн хүн үнэнийг хайрладаг, үнэнд шимтэхэд, үнэнийг эрэлхийлэхэд бэлэн гэдгийг харуулдаг. Хэрвээ чи зүрх сэтгэлдээ айж байгаа бол үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэлтийн замыг олох учиртай. Ингэхдээ бусадтай эв найртай хамтран ажиллаж сурахаас эхлэх ёстой. Асуудал байгаа бол нөхөрлөж, ярилцаад шийдвэрлэ, ингэснээр хүн бүр зарчмыг, түүнчлэн шийдэлтэй холбоотой тодорхой санаа, төлөвлөгөөг мэдэж авна. Энэ нь чамайг дарангуй, нэг талыг баримталсан үйлдэл хийхээс сэргийлэх биш үү? Үүнээс гадна чи бүлгийнхэнд хянуулж, тэднээр туслуулж сурах ёстой. Үүнд хүлээцтэй байдал, оюуны цараа шаардагддаг… Хяналтыг хүлээн авах зайлшгүй шаардлагатай боловч гол зүйл нь Бурханд залбирч, Түүнд найдаж, өөрийгөө байнга эргэцүүлэх явдал юм. Ялангуяа буруу замаар явах юм уу буруу зүйл хийсэн үед чинь, эсвэл дарангуй, нэг талыг баримталсан үйлдэл хийх гэж байх үед чинь ойр тойрны чинь хэн нэгэн үүнийг цухуйлгаж, чамд сануулах юм бол чи тэрийг хүлээн авч, өөрийгөө яаравчлан эргэцүүлж, алдаагаа хүлээж, засаж залруулах хэрэгтэй. Ингэвэл антихристүүдийн замд хөл тавихаас сэргийлж чадна. Ийм маягаар чамд тусалж, сануулдаг хэн нэгэн байгаа бол чи өөрийн мэдэлгүй хамгаалагдаж байгаа биш гэж үү? Тэгж байгаа—тэр бол чиний хамгаалалт юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай”). Бурханы үг буруу замаар орохоос зайлсхийх хэрэгжүүлэлтийн зарчмыг зааж өгсөн байсан нь юу ч тохиолдсон үнэнийг эрж хайж, аливааг ах, эгч нартайгаа хэлэлцэж, эв найртай хамтран ажиллаж, үнэний зарчмын дагуу үүргээ гүйцэтгэж, биеэ тоосон зан чанараараа дураараа авирлалгүй, эцсийн шийдвэрийг гаргах гэж зүтгэлгүй, харин үүргээ гүйцэтгэхдээ ах, эгч нарынхаа хяналтыг хүлээн авах явдал байв. Антихристийн замаар явж, илчлэгдэж, улмаар үүргээ гүйцэтгэж чадахгүй гэж айх юм бол асуудлыг шийдвэрлэхгүйгээс гадна үнэнийг олж авч, аврагдах боломжоо үгүй хийнэ. Энэ нь хахахаас айгаад өлбөрч үхэхтэй адилхан. Сүүлд нь би урьдын бүтэлгүйтлээсээ сургамж авч, үүрэгтээ хавьгүй илүү зөв хандлагатай байх болж, юмыг бүх хүнтэй ухамсартайгаар хэлэлцэж, сайн хамтран ажиллаж чаддаг болж, үнэний зарчмыг хамтдаа эрж хайсан. Хэсэг хугацааны дараа би Бурханы удирдамжийг олж харж, үүрэгтээ зарим нэг үр дүн гаргалаа.

Бурхан гэм буруугаас минь болоод намайг таягдан хаяагүй, Өөрөөс нь сэрэмжиллээ гээд намайг орхиогүйг би энэ туршлагаар ойлгосон. Харин ч Бурхан хүмүүс, хэрэг явдал, юмсыг зохицуулж, намайг Бурханы өмнө очиж, завхарсан зан чанараа эргэцүүлэхэд хүргэсэн, ингэснээр би Бурханы хүслийг ойлгож, Бурханыг буруугаар ойлгохоо больж, сэтгэл хангалуунаар үүргээ гүйцэтгэж чадсан. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply