Сэрэмжлэхээ больсон минь

2023-03-09

Сесилия, Өмнөд Солонгос

Нэлээн дээр чуулганы зураг авалтын ажилд зориулж бид хэдэн зураг зурах шаардлагатай болж, миний хамтрагч Саймон ах нэг зургийн дизайн гаргаад, хянуулахаар илгээсэн юм. Удирдагч уг зургийг хэтэрхий болхи, зохиомж нь алдаатай байна, энэ нь Саймон хааш яаш, хайхрамжгүй байснаас үүдэлтэй нь илэрхий байна гэсэн. Хожим нь намайг энэ талаар асуухад Саймон давчуу хуваариас болоод нарийн ширийн зүйл дээр нь ажиллах цаг гараагүй юмаа гэсэн Би хариу хэлэлгүй, зүгээр л цаашид илүү хянуур бай, киноны ажил маш чухал тул бид хайнга хандан, засвар хийж цаг алдаж болохгүйг сануулсан. Нээх удалгүй Саймоны өөр нэг зурагт зарчмын тодорхой алдаа гарав. Маш удаан бэлтгэгдчихээд ийм энгийн алдаа гаргалаа, үүрэгтээ хайнга байлаа гэж удирдагч түүнд харьцалт хийж, улмаар үүргээс нь чөлөөлсөн нь намайг айлгасан юм. Би үүнийг бүрэн ойлгоогүй. Удирдагч Саймоныг хоёрхон алдаа гаргасных нь төлөө ажлаас чөлөөлсөн нь жаахан ширүүдсэн хэрэг биш гэж үү? Нэг л мэдэхэд миний зүрх сэтгэлд үл ойлголцол, болгоомжлол бий болж үүргээ гүйцэтгэхдээ ямар ч том алдаа гаргаж болохгүй, жижиг алдаа гаргавал харьцалт туулж, ноцтой алдаа гаргавал халагдаж ч магадгүй, үүргээ гүйцэтгэж чадахгүй бол аврагдах бүх найдвараа алдах юм шиг санагдаж байлаа. Би илүү болгоомжтой байх хэрэгтэй болсон.

Хэсэг хугацааны дараа удирдагч руу зургаа хянуулахаар илгээхдээ би маш их сандарч байлаа. Хоёрхон алдаа гаргасныхаа төлөө Саймон хэрхэн халагдсаныг бодож, миний зурагт ч гэсэн зарчмын алдаа гарвал удирдагч намайг энэ ажлыг сайн хийж чадаагүй болохоор бүлгийн удирдагч байх ёсгүй гэж хэлж магадгүй гэж бодогдсон. Би Саймон шиг халагдах болов уу? Энэ тухай бодох тусам улам сэтгэлээр унаж, үүргээ гүйцэтгэх түгшүүртэй санагдаж, урдах ажлаа хийх хүсэлгүй боллоо. Байдал минь буруу байгааг ухаараад, би бушуухан Бурханд залбирч, асуудлаа шийдэхэд минь залж чиглүүлэхийг гуйлаа. Дараагаар нь Бурханы үгийг уншиж буй нэг видеог би үзсэн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Заримдаа Бурхан чамайг илчилж, сахилгажуулахын тулд тодорхой асуудлыг ашигладаг. Тэглээ гээд чи таягдан хаягдсан гэсэн үг үү? Төгсгөл чинь ирсэн гэсэн үг үү? Үгүй. Энэ нь хүүхэд дуулгаваргүй байж, алдаа гаргасантай адил юм. Эцэг эх нь хүүхдээ загнаж, шийтгэж болно, гэвч хүүхэд нь эцэг эхийнхээ санаа зорилгыг эсвэл яагаад ингэж байгааг нь ойлгохгүй бол эцэг эхийнхээ санааг буруугаар ойлгоно. Жишээлбэл, эцэг эх нь хүүхдэдээ ‘Гэрээсээ ганцаараа бүү гар, ганцаараа гадаа бүү яв’ гэж хэлдэг ч үг нь нэг чихээр нь ороод, нөгөө чихээр нь гарч, хэлээд л байхад хүүхэд нь ганцаараа сэмхэн гараад явчихдаг. Эцэг эх нь үүнийг олж мэдмэгцээ хүүхдээ загнаж, зан авираа бодог гээд буланд зогсоож шийтгэхэд хүүхэд нь эцэг эхийнхээ санаа зорилгыг ойлголгүй, ‘Аав ээж намайг хүсэхээ больсон юм болов уу? Би үнэхээр тэдний хүүхэд мөн үү? Намайг өргөж авсан юм болов уу?’ хэмээн эргэлзэж эхэлдэг. Хүүхэд ийм зүйлийг тунгаан боддог. Эцэг эхийнх нь жинхэнэ санаа зорилго юу вэ? Эцэг эх нь үүнийг хийх нь хэтэрхий аюултай гээд, битгий тэгээрэй гэж хүүхдээсээ хүссэн. Гэвч хүүхэд сонсоогүй, эцэг эхийнх нь үг нэг чихээр нь ороод, нөгөө чихээр нь гарсан. Иймээс эцэг эх нь хүүхдээ зөв хүмүүжүүлж, үүнээс сургамж аваасай гэсэндээ ямар нэгэн шийтгэл ашиглах шаардлагатай болсон. Ингэснээрээ эцэг эхчүүд юунд хүрэхийг хүсдэг вэ? Зөвхөн хүүхдээ сургахыг уу? Сургах нь эцэг эхчүүдийн эцсийн дүндээ хүрэхийг хүсдэг зүйл биш. Хүүхдээ шийтгэж буй эцэг эхийн зорилго нь хүүхдээ үгэндээ оруулах, өөрсдийнх нь зөвлөгөөний дагуу биеэ авч явдаг болгох, эцэг эхдээ дуулгаваргүй эсвэл санааг нь зовоох ямар нэг зүйл хийдэггүй болгох явдал, энэ нь тэдний хүрэхийг хүсдэг үр дүн юм. Хэрвээ хүүхэд эцэг эхийнхээ үгэнд орсон бол уг хүүхэд аливаа зүйлийг ойлгодог, эцэг эх нь санаа зовох зүйлгүй байж болно гэдгийг энэ нь харуулдаг. Тэгээд тэд түүнд сэтгэл ханамжтай байх бус уу? Түүнийг тэгж шийтгэх хэрэгтэй байна гэж үү? Тэд тэгэх шаардлагагүй болно. Бурханд итгэх нь үүнтэй яг адилхан. Хүмүүс Бурханы үгийг анхаарч, зүрх сэтгэлийг нь ойлгож сурах ёстой. Тэд Бурханыг буруугаар ойлгох ёсгүй. Үнэн хэрэгтээ олон тохиолдолд хүмүүсийн зовнил өөрсдийнх нь ашиг сонирхлоос улбаалдаг. Ер нь бол, тэд ямар ч үр дүнгүй байх вий гэж айдаг: Тэд дотроо ‘Бурхан намайг илчилж, таягдан хаяж, голбол яах вэ?’ гэж үргэлж боддог. Энэ нь Бурханы талаарх чиний буруу ойлголт юм. Эдгээр нь ердөө л чиний бодол. Чи Бурханы санаа зорилго юу болохыг олж мэдэх ёстой. Тэрээр хүмүүсийг илчилдэг нь таягдан хаях биш, тэдний дутагдал, алдаа, уг чанарынх нь мөн чанарыг харуулах, өөрсдийгөө мэддэг, жинхэнээсээ гэмшиж чаддаг болгох зорилготой юм; тийм болохоор хүмүүсийг илчлэх нь амиа өсгөхөд нь туслахын төлөө байдаг. Цэвэр ойлголтгүйгээр хүмүүс Бурханыг буруу ойлгож, сөрөг, сул дорой болох талтай. Тэд бүр цөхрөлд автаж ч магадгүй. Үнэндээ Бурханаар илчлэгдэх гэдэг нь хүмүүс таягдан хаягдана гэсэн утгатай байх албагүй. Энэ нь завхралаа мэдэж авахад чинь тусалж, чамайг гэмшүүлэхийн төлөө байдаг. Хүмүүс ихэвчлэн тэрслүү бөгөөд завхрал харуулах үедээ шийдэл олохын тулд үнэнийг эрж хайдаггүй учраас Бурхан үргэлж сахилгажуулалт хэрэглэх ёстой болдог. Заримдаа Бурхан хүмүүсийг илчилж, муухай, өрөвдөлтэй байдлыг нь ил болгож, тэдэнд өөрсдийгөө мэдэх боломж олгодог нь тэдний амийн өсөлтөд тусалдаг. Хүмүүсийг илчлэх нь хоёр өөр утгатай: Хорон муу хүмүүсийн хувьд илчлэгдэх нь таягдан хаягдана гэсэн үг. Үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүсийн хувьд энэ нь сануулга, анхааруулга юм; ингэснээр тэд өөрсдийгөө эргэцүүлж, жинхэнэ байдлаа харж, дураараа, хөнгөн хуумгай байхаа больдог, учир нь ингэж үргэлжлүүлэх нь аюултай. Ийм маягаар хүмүүсийг илчлэх нь тэдэнд сануулах зорилготой, ингэснээр тэд үүргээ гүйцэтгэх үедээ будилуу, хайхрамжгүй, хэнэггүй биш байх ба багахан үр дүнтэй байгаадаа сэтгэл ханаж, үүргээ хүлээн зөвшөөрөгдөх жишгээр гүйцэтгэсэн гэж бодохгүй. Үнэн хэрэгтээ Бурханы шаардсан зүйлийн дагуу хэмжвэл тэд хамаагүй тааруухан мөртөө сэтгэл хангалуун хэвээр байж, өөрсдийгөө дажгүй байна гэж боддог. Ийм нөхцөлд Бурхан хүмүүсийг сахилгажуулж, анхааруулж, сануулна. Заримдаа Бурхан тэдний муу муухайг илчилдэг—энэ нь мэдээж сануулга болох учиртай. Тийм үед чи өөрийгөө эргэцүүлэх ёстой: Үүргээ ингэж гүйцэтгэх нь хангалтгүй, энэ нь тэрслүү байдлыг багтаадаг, хэтэрхий их сөрөг зүйл агуулдаг, тэр чигтээ хааш яаш байдаг бөгөөд хэрвээ чи гэмшихгүй бол шийтгүүлнэ. Бурхан чамайг сахилгажуулж, илчлэх нь чамайг таягдан хаяна гэсэн утгатай байх албагүй. Энэ асуудалд зөв зүйтэй хандах ёстой. Чи таягдан хаягдах байлаа ч гэсэн үүнийг хүлээн авч, захирагдаж, яаран эргэцүүлж, гэмших ёстой(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаснаар л зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна). Үүний дараагаар илчлэгдэнэ гэдэг таягдан хаягдана гэсэн үг биш гэдгийг би ойлгосон. Хүүхэд буруу зүйл хийвэл эцэг эх нь зэмлэж, тэгснээр хүүхэд ээж аавынхаа үгийг сонсож, сургамж авч, дуулгавартай болдогтой л адил. Хүүхэд дуулгавартай байвал эцэг эхийн санаа амарч, хүүхдийг шийтгэхгүй байх нь ойлгомжтой. Бид үнэнийг ойлгодоггүй, зарчимгүй үйлддэг, бас завхарсан зан чанартай болохоор үүргээ гүйцэтгэхдээ алдаа гаргах нь зайлшгүй. Заримдаа бид хэв чанар дутмаг, үнэнийг ойлгодоггүй учраас юмыг тодорхой харж чаддаггүй, заримдаа бид өөрийнхөөрөө, дур зоргоороо байдаг, биеэ тоосон зан чанараасаа болоод зарчмыг зөрчиж, чуулганы ажилд саад хийдэг, заримдаа бид хааш яаш, хайхрамжгүй болохоороо ажлыг зүй ёсоор хийдэггүй гэх мэт. Гагцхүү илчлэгдэж байж л бид завхрал, алдаа дутагдлаа олж харж, үнэнийг эрж хайж, дутуугаа нөхөж, аливааг зарчмын дагуу зохицуулж чадна. Үүний цаана Бурханы сайн санаа зорилго буй. Би Бурханы хүслийг ойлгоогүй, Саймоныг халагдахыг хараад санаа зовж, айсан. Би ч гэсэн агшин зуурын алдаанаас болоод халагдах вий, ноцтой алдаа гаргавал, таягдан хаягдаад, аврагдахгүй байх вий гэж айгаад, Бурханаас болгоомжилж, Бурханыг буруу ойлгож байж. Би маш их гэм буруутай санагдаж, Саймоныг яагаад халсныг бодож эхлэв. Удирдагч түүний алдааг хоёр ч удаа хэлж байсныг эргэн би саналаа. Удирдагч, эхний удаад, санаа нь хоцрогдсон, дизайн нь хэтэрхий болхи, техникийн хэд хэдэн үндсэн асуудлуудыг зөв шийдвэрлэж чадаагүй, энэ нь Саймон хааш яаш байснаас болсон гэсэн. Саймоныг илүү анхааралтай, нягт нямбай байж, үүргээ гүйцэтгэхдээ үр дүн сайн гаргаасай гэсэндээ удирдагч үүнийг хэлсэн. Гэвч Саймон үүнд нухацтай хандалгүй, цаг хугацаа давчуу байснаас болсон гэж шалтаг тоочиж, дараа нь энэ асуудлыг эргэцүүлж, дүгнээгүй. Хоёр дахь удаагаа мөн л хариуцлагагүй, дизайндаа хайхрамжгүй хандсанаас болсон. Тэр ажлаа зүй ёсоор шалгаагүй, бидэнд харуулаагүй, шууд удирдагч руу хянуулахаар явуулсны улмаас зарим нэг илт зарчмын зөрчлийг засаагүй явуулж, засаж залруулах шаардлагатай болсон нь энэ чухал ажлын явцыг удаашруулсан. Эдгээр бүтэлгүйтэл нь Саймон үүрэг хариуцлагаа нухацтай авч үзээгүй, хааш яаш байснаас болсон. Удирдагч Саймоныг үүрэгтээ хандах хандлагаа эргэцүүлж, зан байдлаа хурдан засаж, үүргээ хянуур, нягт нямбай гүйцэтгэж, үнэний зарчмын дагуу үйлдээсэй гэсэндээ түүнтэй маш хатуу харьцаж, халсан. Харьцалт туулж, халагдсан нь эргэцүүлж, сургамж авахад нь тусалсан бол энэ нь Саймоны үүрэг, амийн оролтод сайн хэрэг болох байв! Үүнийг ойлгоод би хавьгүй илүү тайвширсан.

Тэр үед сэтгэлийг минь өөр нэг зүйл зовоож байлаа. Саймоныг дизайндаа хоёрхон алдаа гаргасных нь төлөө халснаараа удирдагч нэлээд ширүүдүүлсэн юм шиг надад санагдаж, би ч бас ийм алдаа гаргавал халагдах болов уу гэж бодсон. Энэ хэргийн талаар буруу ойлгож, болгоомжилсоор байгаагаа мэдэж байсан тул би Бурханы хамаарах үгийг уншихаар эрж хайлаа. Бурханы үгэнд хэлснээр: “Үүргээ биелүүлж байх хугацаандаа, зарим хүн гаднаа ямар ч ноцтой асуудалгүй юм шиг харагддаг. Тэд илт муу юм хийдэггүй; саад тотгор, үймээн самуун учруулдаггүй, эсвэл антихристүүдийн замаар алхдаггүй. Үүргээ гүйцэтгэхдээ тэд ямар нэг томоохон алдаа юм уу зарчмын асуудал гаргадаггүй мөртөө нэг л мэдэхэд, үнэнийг хүлээн авдаггүй, үл итгэгчдийн нэг гэдэг нь цөөн хэдхэн жилийн дотор илчлэгддэг. Яагаад тэр вэ? Бусад хүмүүс асуудлыг олж харж чаддаггүй боловч Бурхан энэ хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинжиж, асуудлыг олж хардаг. Тэд үргэлж хааш яаш байж, үүргийнхээ гүйцэтгэлд гэмшихгүй байж ирсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд аяндаа илчлэгдэнэ. Гэмшихгүй хэвээр байх гэж юу гэсэн үг вэ? Тэд үүргээ гүйцэтгэж байсан ч гэсэн үүрэгтээ үргэлж буруу хандлагатай, хайнга, хааш яаш, хайхрамжгүй хандлагатай байсан бөгөөд өөрсдийгөө зориулах нь бүү хэл, хэзээ ч хичээнгүй байгаагүй. Тэд бага зэрэг хичээл чармайлт гаргаж болох ч зүгээр л дүр эсгэж байдаг. Өөрийгөө бүрэн зориулдаггүй бөгөөд гэм буруу нь эцэс төгсгөлгүй. Бурханы нүдээр бол, тэд хэзээ ч гэмшээгүй; үргэлж хааш яаш байж ирсэн, тэдэнд хэзээ ч өөрчлөлт гараагүй—өөрөөр хэлбэл, тэд гар дахь муугаа хаяж, Түүнд гэмшдэггүй. Бурхан тэднээс гэмшлийн хандлага хардаггүй, хандлагаа өөрчлөхийг нь ч хардаггүй. Тэд тийм хандлага, тийм арга барилаар өөрсдийн үүрэг, Бурханы даалгаварт тууштай ханддаг. Ерөнхийдөө энэхүү зөрүүд, хатуу зан чанарт ямар ч өөрчлөлт байдаггүй, түүгээр ч барахгүй тэд Бурханд өртэйгөө хэзээ ч мэдэрдэггүй, өөрсдийнх нь хайнга, хааш яаш байдал бол гэм буруу, ёрын муу үйл гэдгийг хэзээ ч мэдэрч байгаагүй. Тэдний зүрх сэтгэлд ямар ч өртэй, гэм буруутай, өөрийгөө зэмлэх сэтгэл байдаггүй, өөрийгөө буруутгах сэтгэл бүр ч байдаггүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, энэ хүн аврагдахын аргагүй гэдгийг Бурхан хардаг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үгээс би хэрэв хүн үүрэгтээ үргэлж нухацтай ханддаггүй, юу ч хийсэн хэзээ ч үнэний зарчмыг эрж хайж, анхааралтай, хичээнгүй байдаггүй, үүргээ гүйцэтгэх явцдаа зүгээр л хийсэн дүр үзүүлдэг бол тэр хүн маш хааш яаш байгаа болохыг ойлгосон. Хэдийгээр илт саад хийж, үймүүлээгүй, антихристийн замаар алхаагүй ч гэсэн, тэр хүн өөрийн хааш яаш хандлагадаа гэмшихгүй, үүрэгт нь үргэлж гажуудал гардаг бол, эцэстээ илчлэгдэж, Бурханд таягдан хаягдах болно. Бурханы үгийг тунгаан бодоод би Саймоны үүрэгтээ гаргаж байсан зан авирыг санаж эхэлсэн. Саймон бүлэгт удаан ажилласан, техникийн бүх тал дээр сайн байсан ч байнга наад захын алдаа гаргаж, энгийн дизайнуудыг нь хүртэл заримдаа олон удаа засах шаардлагатай болдог, файлуудыг нөөцлөх, шошго тавихдаа хүртэл байнга алдаа гаргадаг байв. Би энэ тухай түүнд олон удаа хэлж, бусад хүн ч бас байнга сануулж байсан ч, Саймон үүнийг хэзээ ч нухацтай авч үзээгүй, асуудал, үүрэгтээ хандах хандлагынхаа талаар огт эргэцүүлж байгаагүй. Удирдагч түүнтэй анх удаа харьцах үед Саймон асуудлаа эргэцүүлээгүй, өөрийгөө өмөөрсөөр, цаг хугацаа давчуу байсанд буруугаа чихдэг байсан учраас огт өөрчлөгдөөгүй, алдаа гаргасаар байв. Саймоныг ямар гөжүүд байсныг би ойлгосон. Өмнө нь Саймоны зан авирын талаар би бага зэрэг ойлголттой байсан ч энэ нь ажилд хэзээ ч ноцтой хохирол учруулж байгаагүй тул санаа зовдоггүй байж. Гэтэл энэ удаад тэр хааш яаш байж, чухал ажлыг хойш татсан. Удирдагч түүнийг халсан нь зарчимд нийцсэн бөгөөд хэтрүүлсэн зүйл огт байгаагүй. Бурхны үгээс би хааш яаш байх нь жижиг асуудал биш гэдгийг олж харсан. Хэрэв хүн үүрэгтээ үргэлж хайхрамжгүй хандвал эрт орой хэзээ нэгэн цагт чуулганы ажилд саад хийж, илчлэгдэнэ. Саймоны тухай бодоход тэр ердөө хоёрхон алдаа хийсэн юм шиг харагдав ч сайтар нягталж үзвэл, ерөнхийдөө үүрэгтээ хайхрамжгүй хандсанаас болж тэр халагдсан. Саймон ийм чухал үүрэгт хааш яаш хандаж, ажил саатуулсан. Саймон халагдсан нь Бурханы зөвт зан чанарыг харуулжээ!

Үүний дараа би бусад хүн халагдах үед юунаас болж би үнэнийг эрж хайхгүй, болгоомжилж, Бурханыг буруугаар ойлгоход хүрэв гэж гайхширч байлаа. Нэгэн сүнслэг үйл ажиллагааны үеэр би Бурханы үгийг уншсан юм. “Надад хэл дээ, хэрвээ алдаа гаргасан хүн үнэхээр ойлгож чаддаг, гэмшихэд бэлэн байгаа бол Бурханы гэр түүнд тэр боломжийг олгохгүй гэж үү? Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дуусах дөхөж байгаа болохоор гүйцэтгэх шаардлагатай маш олон үүрэг бий. Харин хүмүүс мөс чанар, эрүүл ухаангүй байж, ажлаа цалгардуулбал, мөн үүрэг биелүүлэх боломжтой болсон ч яаж нандигнахаа мэдэхгүй, үнэнийг өчүүхэн ч эрж хайхгүй, хамгийн сайхан цагийг алдаж байгаа бол тэд илчлэгдэнэ. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхдээ байнга хайнга, хааш яаш байж, засалт, харьцалттай тулгарах үедээ огтхон ч захирагддаггүй бол Бурханы гэр чамайг ашиглан үүрэг гүйцэтгүүлсээр байх уу? Бурханы гэрт Сатан биш, үнэн засагладаг. Бурхан бүх зүйлд эцсийн шийдвэр гаргадаг. Бурхан л хүнийг аврах ажлыг хийж, Бурхан л бүхнийг захирдаг. Чи зөв, бурууг шинжлэх шаардлагагүй; зөвхөн сонсож, дуулгавартай байхад л болно. Засалт, харьцалттай тулгарах үедээ чи үнэнийг хүлээн авч, алдаагаа засаж чаддаг байх ёстой. Хэрвээ тэгвэл Бурханы гэр үүрэг гүйцэтгэх байр сууриас чинь салгахгүй. Чи таягдан хаягдахаас үргэлж айж, байнга шалтаг тоочиж, үргэлж өөрийгөө зөвтгөдөг бол тэр чинь асуудал юм. Үнэнийг огтхон ч хүлээн авдаггүй, үндэслэлгүй гэдгээ бусдад харуулбал чи асуудалд орно. Чуулган чамтай харьцах ёстой. Хэрвээ чи үүргээ биелүүлэхдээ үнэнийг огтхон ч хүлээн авдаггүй, илчлэгдэж, таягдан хаягдахаас үргэлж айдаг бол чиний энэ айдас хүний санаархал, завхарсан сатанлаг зан чанар, хардлага сэрдлэг, болгоомжлол, эндүүрэлтэй холилдсон байна. Эдгээрийн аль нь ч хүнд байх ёстой хандлага биш. Чи айдсаа мөн түүнчлэн Бурханы талаарх буруу ойлголтоо эхлээд шийдвэрлэх ёстой. Бурханы талаарх хүний буруу ойлголт хэрхэн үүсдэг вэ? Өөрийнх нь хувьд бүх зүйл сайн явагдаж байвал хүн мэдээж Бурханыг буруугаар ойлгодоггүй. Тэд Бурхан бол сайн, Бурхан бол эрхэмсэг, Бурхан бол зөвт, Бурхан бол өршөөнгүй, хайр энэрэлтэй, Бурханы хийдэг бүхэн зөв гэж боддог. Гэсэн хэдий ч өөрсдийнх нь үзэлтэй нийцэхгүй зүйлтэй тулгарах үедээ тэд ‘Бурхан тийм ч зөвт биш юм шиг байна, ядаж л энэ асуудал дээр тийм биш юм’ гэж боддог. Энэ буруу ойлголт мөн үү? Яахаараа Бурхан зөвт байхаа больчихов оо? Чамайг буруугаар ойлгоход юу нөлөөлсөн бэ? Чи юунаас болоод Бурхан зөвт биш гэж бодож, ойлгох болов? Ямар шалтгаантайг нь баттай хэлж чадах уу? Ямар өгүүлбэрээс болов? Ямар хэргээс болов? Ямар нөхцөл байдлаас болов? Тэрийгээ хэл, тэгж байж хүн бүр үүний учрыг олж, чиний хэлсэн зүйл баталгаатай эсэхийг харж чадна. Хүн Бурханыг буруугаар ойлгох юм уу эсвэл үзэлтэй нь нийцэхгүй зүйлтэй тулгарах үедээ ямар хандлагатай байх ёстой вэ? (Үнэнийг эрж хайж, дуулгавартай байх.) Эхлээд дуулгавартай дагаж, ‘Би ойлгохгүй байгаа ч дуулгавартай дагах болно, учир нь энэ бол Бурханы хийсэн зүйл бөгөөд хүний шинжлэх ёстой зүйл биш. Үүнээс гадна, Бурханы үг үнэн учраас би Бурханы үг юм уу ажилд эргэлзэж болохгүй’ гэж бодох хэрэгтэй. Хүнд ийм хандлагатай байх ёстой бус уу? Ийм хандлагатай бол буруу ойлголт чинь асуудал үүсгэсээр байх уу? (Үгүй.) Энэ нь чиний үүргийн гүйцэтгэлд нөлөөлөхгүй, үймүүлэхгүй. Үүргээ гүйцэтгэж байхдаа буруу ойлголт тээсэн хүн үнэнч байж чадна гэж та нар бодож байна уу? Эсвэл буруу ойлголтгүй хүн үнэнч байж чадах уу? (Үүргээ биелүүлэхдээ буруу ойлголт тээдэггүй хүн үнэнч байж чадна.) Энэ нь нэгдүгээрт, чи дуулгавартай хандлагатай байх ёстой гэсэн үг юм. Үүнээс гадна чи ядаж Бурхан бол үнэн, Бурхан зөвт, Бурханы хийдэг бүхэн зөв гэдэгт итгэх ёстой. Энэ бол үүргээ гүйцэтгэхдээ үнэнч байж чадах эсэхийг чинь тодорхойлох урьдач нөхцөл юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үгийг уншсанаар надад бүх зүйл тодорхой болсон. Бурханд итгэх жинхэнэ итгэл надад байгаагүй, Бурханы зөвт байдлыг ойлгодоггүй байсан учраас би Бурханыг буруу ойлгож, Бурханаас болгоомжилж байж. Саймоныг алдаа гаргасныхаа төлөө халагдахыг хараад би Бурханд эргэлзэж, Бурханаас болгоомжлон алдаа гаргавал солигдоно, бүр таягдан хаягдана гэж бодсон. Бурхан таягдан хаяхын тулд л хүмүүсийг илчилдэг аятай, би Бурханы гэр гадаад ертөнцтэй адилхан, алдаа гаргасан хүн халагдаж, таягдан хаягдана гэж бодсон. Чуулганд хүмүүсийг хэрхэн халж, таягдан хаях зарчим гэж байдаг. Үүрэгтээ хандах хандлага, хүн чанар, хэв чанар, үнэнийг хүлээн авч чаддаг эсэх гэх мэтчилэн хүмүүсийг бүх талаар нь үнэлж дүгнэдэг. Хааяа гэм бурууг үйлдэж, завхрал нь хальт илчлэгдлээ гээд тэднийг ажлаас нь халах юм уу таягдан хаядаггүй. Эргэн тойрныхоо удирдагч, ажилчдыг эргэн санахад, зарим нь хэв чанар муутай, бодитой ажил хийж чаддаггүй учраас, зарим нь мэргэжлийн мэдлэг дутмаг, үүрэгтээ тохирохгүй учраас, зарим нь гүн завхарсан зан чанартай, тэдгээрийгээ шийдвэрлэх гэж үнэнийг эрж хайгаагүйгээс болоод халагдсан байж. Гэхдээ мууг үйлдэж, үймээн дэгдээгээгүй л бол Бурханы гэр тэднийг таягдан хаяж, хөөхгүй. Харин ч хэв чанар, давуу талд нь тохирсон үүрэгт тэднийг хуваарилж, эргэцүүлэх, гэмших боломж олгодог. Хэрвээ тэд халагдаад үнэнийг хүлээн авч, эргэцүүлж, үнэхээр гэмшиж, өөрчлөгдөж чадвал чуулган тэднийг дэвшүүлж, ахин ашиглах болно. Үнэнийг огт хүлээн авдаггүй, халагдаж, илчлэгдэх үедээ эргэцүүлдэггүй, мууг үйлдэж, үймээн дэгдээсээр байгаа антихристүүд, мууг үйлдэгчдийг л чуулган бүрмөсөн хөөнө. Бурханы гэр хүн бүртэй алагчлалгүй, зөв шударга харьцдаг, үнэн үнэхээр тэнд ноёрхдог болохыг би харсан. Тухайлбал, үүрэгтээ хэтэрхий хайхрамжгүй хандаж, үргэлж хааш яаш байж, ажил саатуулсан болохоор нь Саймоныг халсан. Энэ бол Саймон дээр буусан Бурханы зөвт байдал байлаа. Хэрэв Саймон үүнд зөв хандаж, үнэнийг эрж хайж, эргэцүүлж чадсан бол энэ нь өөрийгөө таньж мэдэн, гэмшиж, өөрчлөгдөх сайхан боломж байх байв. Саймоныг ажлаас нь халсан нь намайг бас сэхээрүүлсэн. Би Саймонтай адилхан асуудалтай, үүрэгтээ байнга хааш яаш, хайхрамжгүй ханддаг, заримдаа дизайнд минь асуудал байгааг сайн мэдэж байсан ч тэдгээрийг засахад орох цаг хугацаа, хүчин чармайлтыг бодож үзээд, сүртэй асуудал биш дээ, удирдагч асуудал олбол, би бүгдийг хамтад нь засчихна гэж бодоод удирдагч руу хянуулахаар илгээж орхидог байв. Үр дүнд нь нэг хийх ёстой байсан ажлаа засаж залруулахаас аргагүй болж, ажлын явц удааширдаг байлаа. Заримдаа би дизайны санаанууд минь хуучирсан гэдгийг мэдэж байсан ч шинэлэг байх нь маш их нөөц бололцоо шаардаж, сэтгэж бодох, судалгаа хийх шаардлагатай болдог учраас тэгэх нь хэтэрхий ярвигтай, боломжийн ажил хийхэд л хангалттай гэж боддог байв. Иймээс хэдэн жилийн турш миний дизайнд ахиц гараагүй. Саймоны бүтэлгүйтэл надад том сургамж өгсөн. Би энэ асуудлаас үнэнийг эрж хайж, сургамж аваагүй, Бурханы хүслийг ойлгоогүй, Түүнийг буруу ойлгож, Түүнээс болгоомжилсон. Би үнэхээр ов мэхтэй байж. Ингэж бодоод би харамсаж, гэмших, сэтгэлээр дүүрэв. Би үнэнийг зөв эрж хайж, хэрэгжүүлэлтийн зөв замыг олж, Бурханыг буруу ойлгож, болгоомжлохоо болих ёстой байлаа.

Дараа нь би Бурханы энэ үгийг үзэв: “Хэрэв хүн нээлттэй зүрх сэтгэлтэй бол үнэнч шударга хүн юм. Энэ нь тэд нууж хаах, нуугдах зүйлгүйгээр зүрх сэтгэл, сүнсээ Бурханд бүрэн нээсэн гэсэн үг. Тэд зүрх сэтгэлээ Бурханд бүрэн өгч, харуулсан, өөрөөр хэлбэл, өөрийгөө бүхэлд нь Түүнд өгсөн. Тэд Бурханаас хөндийрсөн хэвээр байх уу? Үгүй ээ, тэгэхгүй. Ингэснээр Бурханд дуулгавартай байхад илүү хялбар болно. Хэрэв Бурхан тэднийг ов мэхтэй гэж хэлбэл тэд хүлээн зөвшөөрнө. Бурхан тэднийг биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг гэвэл тэд мөн л хүлээн зөвшөөрнө. Тэд эдгээр зүйлийг зүгээр л хүлээн зөвшөөрөөд зогсохгүй—гэмшиж, үнэний зарчмуудын төлөө зүтгэж, алдаагаа хүлээн зөвшөөрч, засаж залруулж чадна. Нэг л мэдэхэд тэд эндүү ташаа олон арга замаа засаж залруулсан байх болно, мөн ов мэх, арга заль, хайхрамжгүй байдал, хааш яаш зан нь багасна. Ингэж амьдрах тусам тэд улам нээлттэй, чигч шударга болж, үнэнч шударга хүн болох зорилгодоо ойртоно. Гэрэлд амьдрах гэдэг нь энэ юм. Энэ бүх алдар суу Бурханд очдог! Хүмүүс гэрэлд амьдрах үед энэ нь Бурханы хийж буй зүйл болохоос хүний онгирч сайрхаад байх зүйл биш юм. Гэрэлд амьдрах үедээ хүмүүс янз бүрийн үнэнийг ойлгож, Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй байж, тулгарсан асуудал бүрдээ үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэхээ мэддэг, мөс чанар, эрүүл ухаантай амьдардаг. Хэдийгээр тэднийг зөв шударга хүмүүс гэж нэрлэж болохгүй ч Бурханы нүдэнд тэд тодорхой хэмжээнд хүний төрхтэй бөгөөд ядаж л үг, үйлээрээ Бурхантай тэмцэлддэггүй, өөрсдөд нь ямар нэг юм тохиолдоход үнэнийг эрж хайж, Бурханд дуулгавартай байж чаддаг. Ийм маягаар тэд харьцангуй аюулгүй, найдвартай байх бөгөөд Бурханаас урваж чадахгүй. Хэдийгээр тэд үнэнийг төдийлөн гүнзгий ойлгодоггүй байж болох ч дуулгавартай байж, захирагдаж, зүрх сэтгэлдээ Бурханаас эмээж, ёрын муугаас хол байж чаддаг. Ямар нэгэн даалгавар, үүрэг өгөхөд тэд бүх зүрх сэтгэл, оюун ухаанаа дайчлан, чадлынхаа хэрээр хийж чаддаг. Ийм хүн итгэл даахуйц бөгөөд Бурхан түүнд итгэдэг—ийм хүмүүс гэрэлд амьдардаг. Гэрэлд амьдардаг хүмүүс Бурханы шинжилтийг хүлээн авч чаддаг уу? Тэд зүрх сэтгэлээ Бурханаас нуусаар байж болох уу? Бурханд хэлж чадахгүй нууцууд тэдэнд байсаар байгаа юу? Тэд сэжигтэй, жижиг заль мэх нуусаар байгаа юу? Үгүй. Тэд Бурханд зүрх сэтгэлээ бүрэн нээж, юу ч нуудаггүй. Тэд Бурханд итгэн нууцаа дэлгэж, Түүнтэй бүх зүйлийн талаар нөхөрлөж, Түүнд бүх зүйлийг мэдэгдэж чадна. Бурханд хэлэхгүй, харуулахгүй зүйл гэж тэдэнд байхгүй. Ийм нээлттэй түвшинд хүрч чадах үед хүмүүсийн амьдрал хялбар, эрх чөлөөтэй болж, чөлөөлөгддөг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үгийг уншаад сэтгэл минь маш цэлмэсэн. Бурхан биднийг үнэнч шударга хүн байж, Өөрт нь илэн далангүй сэтгэлээр хандана гэж найддаг. Бурханд илчлэгдэн, засалт, харьцалт туулж, халагдах эсэхээс үл хамааран бид эхлээд захирагдаж, зүрх сэтгэлдээ Бурханыг огтхон ч эсэргүүцэхгүй, Бурханы хийдэг бүхэн сайн гэдэгт итгэж, дараа нь үнэний зарчмыг эргэцүүлж, эрж хайх ёстой. Зүрх сэтгэлээ Бурханд нээж, үнэнийг хайрлаж, Бурханд захирагдахад бэлэн байгаа цагт Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийг олж авах, үнэний жинхэнэ ойлголтод хүрч, асуудлаа мэдэж, алдаагаа засаж, гэмшиж өөрчлөгдөн, Бурханы үг, шаардлагын дагуу үүргээ гүйцэтгэхэд амархан. Бас бид Бурханы зөвт байдалд итгэх ёстой. Бурхан хүмүүсийг гадаад төрхөөр нь дүгнэдэггүй, санаа зорилго нь Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, үнэний зарчмыг эрж хайхын төлөө байгаа эсэхийг хардаг. Хэрэв хандлагаа засаж, чадах бүхнээ хийж чадвал явцын дунд хангалтгүй байсан ч бид үүнд зөв хандаж, бүтэлгүйтлээсээ суралцаж, гажуудлаа хянаж чадна. Хандлагаа засах үед санаа зовох минь аяндаа больсон.

Үүний дараа удирдагч руу зургаа хянуулахаар илгээхдээ би тэгтлээ айж, эсэргүүцэхээ больж, санаа зорилгоо засаж, зарчмыг эрж хайн, үүргээ гүйцэтгэхэд өөрийгөө зориулахад бэлэн болсон. Цаашдаа зургийг минь шалгах явцдаа удирдагч асуудал гаргаж ирвэл би арга техникийг судалж, сайн лавлах материал олоход хүчин чармайлт гаргаж, бас Бурханы гэрийн шаардсан зарчмын дагуу ажиллаж, байнга туршилт хийж байсан. Хэсэг хугацааны дараа миний техникийн ур чадвар сайжирч, ажлын чанар ч маш их дээрдэж, сэтгэл санаа үнэхээр амарсан. Хэдэн өдрийн дараа би удирдагчаар хянуулахаар нэг зураг илгээхэд “Энэ дизайн үнэхээр сайн байна, бид үүнийг ашиглаж болох юм байна!” гэж хэлэхэд би цочирдсон. Үүнийг сонсоод би үнэхээр их баярлаж, үгээр илэрхийлэхийн аргагүй сэтгэл хөдөлсөн. Хожим нь Саймон завхарсан зан чанараа ойлгож, гэмшиж, өөрчлөгдөхийг хүссэн тул чуулган түүнд үүрэг оноосоор байв. Саймон ажлаасаа халагдсан нь намайг үүрэгтээ хандах хааш яаш хандлагаа өөрчлөхөд хүргэсэн юм. Би одоо өмнөхөөсөө илүү нягт нямбай болж, хааш яаш хандах нь багассан. Энэ туршлагаас би Бурхан таягдан хаяхын тулд хүмүүсийг засалт, харьцалт туулж, халагдахыг зөвшөөрдөг юм биш гэдгийг ойлгосон. Хэрэв бид захирагдаж, үнэнийг эрж хайж чадвал иймэрхүү туршлагаас завхарсан зан чанарынхаа талаар мэдэж авч, үүргээ гүйцэтгэхэд маань тулгарч буй бэрхшээл, гажуудлыг олж, тэдгээрийг цаг алдалгүй өөрчилж, шийдвэрлэн, амийн оролт, үүрэгтээ ахиц дэвшил гаргах боломжтой болно. Энэ үнэхээр агуу зүйл юм! Буруу ойлголт, Бурханаас болгоомжилсон байдлаа хойш тавьж, ажилдаа болгоомжтой, нямбай байж, бүх зүйлд хариуцлагаа биелүүлснээр би тайвширч, сэтгэл амарсан юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Антихристийг ялгаж сурах нь

Su Shan, Япон Намайг чуулганы удирдагчаар үйлчилж эхлэхэд Чэнь чуулганы ажил хариуцдаг байлаа. Бид хоёр бараг нас чацуу, нэлээд эв эетэй...

Хэцүү бэрх орчны шалгалт

Зуниор, Африк Би багаасаа л байнга нийгмийн нөлөөнд автаж, юу ч хийсэн бусдыг даган дуурайх дуртай байлаа. Эргэн тойрныхон маань Христэд...

Leave a Reply