Би яагаад алдаа гаргах вий гэж санаа зовдог юм бол?

2023-03-09

Би чуулганд график дизайн дээр ажиллаж байхдаа эхлээд жаахан бэрхшээлтэй тулгарсан ч Бурханд найдаж, ах, эгч нартай хамтарснаар гүйцэтгэл минь сайжирсан юм. Хожим нь би Лиза эгчийн дизайн алдаа ихтэй, ихэнхдээ дахиж хийх шаардлагатай болдог байсан учраас түүнийг шинэ үүрэгт томилсныг гэнэт мэдэв. Ах, эгч нар олон дахин сануулж, нөхөрлөж, дэмжсэн ч Лиза дээрдээгүй нь чуулганы ажилд ноцтой нөлөөлжээ. Лизаг шилжүүлсний дараа би өөртөө, ажилдаа илүү болгоомжтой байж, алдаа гаргахаас зайлсхийх хэрэгтэй, бөөн алдаа гаргаад, ажилд тохирохгүй нь батлагдвал намайг шилжүүлэх нь цаг хугацааны л асуудал гэж хэлсэн. Би чуулганд дизайнераар л ажиллаж байсан, өөр ур чадвар байхгүй, өөр ажилд томилогдоод, бусад үүргийг гүйцэтгэж чадахгүй бол аврагдаж чадна гэж үү? Дараа нь би дизайн бүрийг гурав, дөрвөн хувилбараар гаргаж байсан ч хувилбар болгон дэндүү түүхий, үндсэндээ ашиглах боломжгүй байлаа. Үнэндээ хоёр хувилбар хангалттай ч би ухаалаг байх гэж хичээж, хэд хэдэн хувилбар гаргаж өгвөл аль нэгийг нь тэд боломжийн гэж үзэх магадлалтай гэж бодоод, улмаар илүү болгоомжлох тусам, дизайн хийхдээ улам их алдаа гаргасан юм. Багийн удирдагч надад ажилдаа илүү нухацтай, мэрийлттэй байж, дизайн бүрийг чанартай гаргахад цаг зарцуул, битгий хэлбэрд гэж сануулав. Удирдагчийг ингэж хэлэхэд би асуудлаа эргэцүүлээгүй, ажлынхаа гажуудлыг дүгнээгүй, удирдагч намайг ажилд тохирохгүй гээд шилжүүлэх вий гэж л санаа зовсон. Сүүлд нь би дизайндаа алдаа гаргахаас бүр ч их айх боллоо. Заримдаа ах, эгч нарын саналыг зөвшөөрөхгүй үедээ ажлаа яаж илүү сайн хийх талаар тэдэнтэй ярилцахыг хүсдэг ч олон таван юм ярих юм бол хүмүүс намайг хааш яаш хандаж, засвар хийхийг хүссэнгүй гэж бодож магадгүй, хүмүүст муухай сэтгэгдэл төрүүлбэл тун удахгүй өөр тийш томилогдоно гэж боддог байв. Би илүү болгоомжтой байж, санал зөвлөгөөг хүлээн авдаг, хичээнгүй, хариуцлагатай гэдгээ хүмүүст харуулах ёстой юм шиг санагдсан. Тиймээс би зүгээр амаа хамхилаа. Тэр хугацаанд би намайг шилжүүлэх вий гэж санаа зовох тусмаа улам их алдаа гаргаж, нэг дизайн хэд хэдэн удаа буцаагдаж, ажил сунжирч, долоон хоногт ердийнхөөрөө хийдэг зүйлийнхээ дөрөвний нэгийг л хийж чадсан. Ажлын гүйцэтгэл мэдэгдэхүйц буурсныг хараад багийн удирдагч надтай харьцаж, “Таны сүүлийн үеийн дизайнууд сайн биш, байнга буцаагдаж, үр дүн муутай байна. Та ажилдаа төвлөрч байна уу, үгүй юү? Ямар асуудал байна? Та эргэцүүлж үзсэн үү?” гэлээ. Багийн удирдагчийн шүүмжлэл надад үнэхээр хүнд тусав. Би ажлын явцыг удаашруулж байснаа ухаарч, миний үнэн төрх бүх хүнд ил болсон. Хэр их асуудалтай байгаагаа авч үзвэл намайг шилжүүлэх нь гарцаагүй санагдаж, би сэтгэлээр унаж, ажлаа хийх урам зориггүй болж, удирдагч ирж, намайг өөр ажилд томилсныг хэлэх өдрийг л хүлээж байлаа.

Тэгээд би аюултай байдалд байгаагаа ухаарч, Бурханд хандан залбираад, би яагаад дандаа алдаа гаргаж, өөр тийш томилогдох вий гэж санаа зовдог юм бэ гэж эрж хайв. Нэг өдөр би Бурханы үгийн энэ хэсгүүдийг харсан юм. “Ерөөгдөх нь тэнгэрээс өөрөөс нь илүү агуу, аминаас илүү агуу, үнэний эрэл хайгуул, зан чанарын өөрчлөлт, хувийн авралаас илүү чухал, үүргээ сайн гүйцэтгэж, стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл байхаас илүү чухал гэж антихрист үздэг. Стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл байж, үүргээ сайн биелүүлж, аврагдах нь бүгд бараг дурдахын ч хэрэггүй ялихгүй зүйл, харин ерөөл хүртэх нь насан туршдаа хэзээ ч мартахааргүй цорын ганц зүйл гэж боддог. Тэд их бага юутай ч тулгарлаа гэсэн үүнийг Бурханаар ерөөгдөхтэй хамаатуулж, туйлын сэрэмжтэй, анхааралтай байдаг бөгөөд ямагт өөрсдөдөө гарах гарц үлдээдэг. Тиймээс үүргийг нь тохируулах үед тушаал дэвшүүлбэл антихрист өөрт нь ерөөгдөх найдвар байна гэж бодно. Хэрвээ багийн удирдагчаас багийн удирдагчийн туслах эсвэл багийн удирдагчийн туслахаас багийн жирийн гишүүн болгож тушаал бууруулбал, аль эсвэл ямар ч үүрэггүй болбол үүнийг томоохон асуудал гэж үзэж, ерөөл хүртэх найдлага хомс байна гэж боддог. Энэ ямаршуу үзэл бодол вэ? Зөв үзэл бодол мөн үү? Яавч биш. Ийм үзэл бодол утгагүй. Хүн Бурханы сайшаалыг хүртэх эсэх нь ямар үүрэг гүйцэтгэдэгт нь үндэслэдэггүй, харин түүнд үнэн байгаа эсэх, чин сэтгэлээсээ Бурханыг дуулгавартай дагадаг эсэх, үнэнч эсэхэд нь үндэслэдэг. Эдгээр нь хамгийн чухал зүйл. Бурхан хүн төрөлхтнийг аврах хугацаанд хүмүүс олон шалгалт туулах ёстой. Ялангуяа үүргээ гүйцэтгэхдээ тэд олон бүтэлгүйтэл, ухралтыг туулах ёстой боловч эцэст нь үнэнийг ойлгодог, Бурханыг чин сэтгэлээсээ дуулгавартай дагадаг бол Бурханы сайшаалыг хүртсэн хүн болно. Үүргийг нь шилжүүлэх явдлаас антихристүүд үнэнийг ойлгодоггүй, үнэнийг хүлээж авч огт чаддаггүй гэдгийг харж болно(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 12-р зүйл: Байр суурь юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг). “Үүрэг нь өөрчлөгдсөн талаарх антихристийн хандлага, үзэл бодлоос харвал асуудал нь хаана байна вэ? Энд байгаа асуудал том уу? (Том.) Хамгийн том алдаа нь тэд үүрэгт гарсан өөрчлөлтийг ерөөл хүртэхтэй холбох ёсгүй; тэд яавч ингэж болохгүй. Үнэндээ энэ хоёр хоорондоо холбоогүй, гэхдээ антихристийн зүрх сэтгэл ерөөгдөх хүслээр дүүрэн учраас ямар ч үүрэг гүйцэтгэсэн, үүнийгээ ерөөгдөх эсэхтэйгээ холбож, хамаатуулдаг. Иймээс тэд үүргээ зүй ёсоор гүйцэтгэж чаддаггүй бөгөөд илчлэгдэж, таягдан хаягдахаас өөр аргагүй. Энэ нь өөрсдийнх нь л буруу, ийм цөхрөнгөө барсан замаар тэд өөрсдөө л явсан(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 12-р зүйл: Байр суурь юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг). Антихристүүд маш ёрын муу зан чанартай, үнэний талаар утгагүй ойлголттой гэдгийг Бурханы үг илчилсэн. Тэд үүрэг солигдох гэх мэт хэвийн зүйлийг ерөөл хүртэх, эсвэл алдахтай холбож бодоод, өөр тийш томилогдох юм уу халагдвал эцсийн хүрэх газраа алдана гэж санаа зовдог. Тиймээс тэд ирээдүйгээ баталгаажуулахын тулд чадах бүхнээ хийдэг. Бурханы үгийг тунгаан бодоод би өөрийгөө эргэцүүлсэн. Миний зан авир антихристийнхтэй адил байв. Би үүргээ ерөөл хүртэхтэй холбон бодож, өөр тийш томилогдвол аврагдах боломжоо алдана гэж санаа зовсон. Лизаг шилжүүлснийг сонсоод намайг бас шилжүүлэх вий гэж санаа зовсон. Би үүргээ өөрийнхөө хамгаалалт гэж үзэж, үүнийг алдвал авралд хүрч чадахгүй гэж боджээ. Дараа нь би тооцоотой болж, бүх дизайныг буцаалгахгүй гэсэндээ нэг дизайныг хэд хэдэн хувилбараар гаргаж өгсөн ч дизайны чанарыг сайжруулахад анхаараагүйгээс ажилд маань улам их асуудал гарч, миний хийсэн, зөвшөөрөгдсөн дизайны тоо огцом буурсан. Би ах, эгч нартай харилцахдаа улам дуугүй болж, тэдэнд санаа бодлоо илэн далангүй хэлж, ярилцахгүй, тэд өөрсдийнх нь саналыг хүлээн авахгүй байна гэж бодоод намайг муугаар үнэлж, тэрнээс нь болоод өөр тийш томилогдох вий гэж санаа зовсон. Би ах, эгч нараас байнга сэрэмжилж, хуурамч дүр эсгэж, ерөөл хүртэх талаар байнга санаа зовж байсан учраас ажилдаа төвлөрч чадалгүй, асуудлаа дүгнэхэд анхаараагүй, үнэн болон зарчмыг эрж хайгаагүй. Үүнээс болоод би байнга алдаа гаргаж, үр дүнгүй болж, ажилдаа саад учруулж, бас маш их сэтгэлээр унасан. Багийн удирдагч надтай харьцаж, зассаны дараа би өөрийгөө эргэцүүлэхэд анхааралгүй, харин сөрөг болж, эсэргүүцэж, “Одоо би дуусжээ, багийн удирдагч намайг үүрэгтээ мэрийлтгүй, дандаа алдаа гаргадаг гэж бодож байна. Намайг гарцаагүй шилжүүлнэ” гэж бодсон. Би сөрөг байдалд автаж, үүргээ хаяж, үүргээ гүйцэтгэх урам зориггүй болсон. Бурхан надад үүрэг гүйцэтгэх боломж өгсөн, ингэснээр би үнэнийг эрж хайж, зарчмын дагуу ажиллаж, Бурханы авралыг хүртэж чадах юм. Гэтэл би зөв замаар алхаагүй, үнэнийг эрж хайж, зарчмын дагуу үйлдэхэд ач холбогдол өгөөгүй. Асуудал гарч ирэх бүрд өөр тийш томилогдож, ерөөл хүртэх боломжоо алдах вий гэж л санаа зовж, үүргээ ерөөл хүртэх хэрэгсэл мэт үзсэн. Үүрэгтээ алдаа гаргахгүй, өөр тийш томилогдохгүй л бол Бурханы ажил дуусах үед амархан аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж бодсон. Би ерөөл хүртэх гэж л үүргээ гүйцэтгэж байснаа харсан. Үүргээ “амь аврах зүйл” мэт бодож, Бурханыг ашиглаж, мэхэлж байжээ. Энэ бүхэн нь Бурхан надад дургүйцэж, жигшихэд хүргэсэн. Би буруутай санагдаж, харамссан учраас Бурханд залбирч, гэмшихэд бэлэн байлаа.

Дараа нь би Бурханы өөр үгийг харсан юм. “Надад хэл дээ, хэрвээ алдаа гаргасан хүн үнэхээр ойлгож чаддаг, гэмшихэд бэлэн байгаа бол Бурханы гэр түүнд тэр боломжийг олгохгүй гэж үү? Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дуусах дөхөж байгаа болохоор гүйцэтгэх шаардлагатай маш олон үүрэг бий. Харин хүмүүс мөс чанар, эрүүл ухаангүй байж, ажлаа цалгардуулбал, мөн үүрэг биелүүлэх боломжтой болсон ч яаж нандигнахаа мэдэхгүй, үнэнийг өчүүхэн ч эрж хайхгүй, хамгийн сайхан цагийг алдаж байгаа бол тэд илчлэгдэнэ. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхдээ байнга хайнга, хааш яаш байж, засалт, харьцалттай тулгарах үедээ огтхон ч захирагддаггүй бол Бурханы гэр чамайг ашиглан үүрэг гүйцэтгүүлсээр байх уу? Бурханы гэрт Сатан биш, үнэн засагладаг. Бурхан бүх зүйлд эцсийн шийдвэр гаргадаг. Бурхан л хүнийг аврах ажлыг хийж, Бурхан л бүхнийг захирдаг. Чи зөв, бурууг шинжлэх шаардлагагүй; зөвхөн сонсож, дуулгавартай байхад л болно. Засалт, харьцалттай тулгарах үедээ чи үнэнийг хүлээн авч, алдаагаа засаж чаддаг байх ёстой. Хэрвээ тэгвэл Бурханы гэр үүрэг гүйцэтгэх байр сууриас чинь салгахгүй. Чи таягдан хаягдахаас үргэлж айж, байнга шалтаг тоочиж, үргэлж өөрийгөө зөвтгөдөг бол тэр чинь асуудал юм. Үнэнийг огтхон ч хүлээн авдаггүй, үндэслэлгүй гэдгээ бусдад харуулбал чи асуудалд орно. Чуулган чамтай харьцах ёстой(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). “Антихристүүд эдгээр зүйлийг зүрх сэтгэлийнхээ мухарт хадгалж, “Болгоомжтой байх нь аюулгүй байдлын үндэс; шулуун модыг эхлээд тайрдаг; дээр байх нь ганцаардмал” гэж өөртөө сануулдаг. Бурханы үг үнэн гэдэгт, Түүний зан чанар, зөвт, ариун гэдэгт тэд итгэдэггүй. Тэд энэ бүхнийг хүний үзэл, төсөөллөөр авч үзэж, Бурханы ажилд хүний харах өнцөг, бодол, арга залиар хандаж, Сатаны логик, сэтгэлгээг ашиглан Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарыг тодорхойлдог. Мэдээжийн хэрэг антихристүүд Бурханы зан чанар, ялгамж чанар, мөн чанарыг зүгээр нэг хүлээж авдаг ч үгүй, хүлээн зөвшөөрдөг ч үгүй, харин Бурханы талаар үзэл, эсэргүүцэл, тэрслүү байдлаар дүүрэн, Түүний талаар өчүүхэн төдий ч бодит мэдлэггүй байдаг. Бурханы ажил, Бурханы зан чанар, Бурханы хайрын талаарх антихристийн тодорхойлолт нь ойлгомжгүй, эргэлзсэн байдалтай, эргэлзээ, үгүйсгэл, гүжирдлээр дүүрэн байдаг; тэгвэл Түүний ялгамж чанарыг юу гэж үздэг вэ? Бурханы зан чанар ялгамж чанарыг нь төлөөлдөг; Бурханы зан чанарыг тэд ингэж авч үздэг юм чинь Бурханы ялгамж чанарыг шууд үгүйсгэдэг нь ойлгомжтой. Энэ бол антихристүүдийн мөн чанар юм.(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 10-р зүйл: Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (VI хэсэг)). Антихристүүд Бурханы үг үнэн гэдэгт итгэдэггүй, аливааг Бурханы үгийн дагуу огт хардаггүй, харин бүх зүйлийг өөрсдийнхөө заль мэх, сатанлаг логикоор үнэлдгийг Бурханы үг илчилсэн. Тэдний зан чанар үнэхээр ёрын муу. Би өөрийгөө Бурханы үгтэй харьцуулж үзээд, аливаа зүйлийг харах арга зам минь антихристийнхээс ялгаагүйг ухаарсан. Лизаг өөр ажилд томилоход би тэр асуудлыг үнэн болон зарчмын дагуу харалгүй, харин “Болгоомжтой байх нь аюулгүй байдлын үндэс” гэсэн сатанлаг бодол санаа тээж, илүү болгоомжтой байх хэрэгтэй, огт алдаа гаргаж болохгүй гэж бодсон. Хэрэв маш олон алдаа гаргаж, өөр тийш томилогдох юм бол бүрэн илчлэгдэж, таягдан хаягдана гэж бодсон. Үүргээ гүйцэтгэж байхдаа би ах, эгч нартай энгийн харилцаж байх үедээ ч үзэл бодлоо илэрхийлэхээс зайлсхийж, санаа бодлоо илэн далангүй ярьж, нөхөрлөлгүй, ямар нэг буруу юм хэлж, хийвэл өөр тийш томилогдоно гэж санаа зовсон. Удирдагч надтай харьцаж, үүрэгтээ мэрийлттэй байхыг сануулсны дараа би сэрэмжилж, харьцалт туулж байгаа минь өөр тийш томилогдож, аврал хүртэх боломжоо алдахын дохио гэж бодсон. Би нэлээд хэдэн жил Бурханд итгэж, Бурханы олон үгийг уншсан ч үнэнийг эрж хайж, аливааг Бурханы үгийн дагуу хардаггүйгээ ухаарсан. Харин ч би сатанлаг логик, итгэл үнэмшлээр Бурханы үгийг шүүж, Бурханыг шударга ёс, зөвт байдалгүй дэлхийн удирдагчидтай л адил гэж бодсон. Үүргээ гүйцэтгэхдээ би хутганы ирэн дээр алхаж байгаа мэт, ямар нэг буруу зүйл хэлж, хийвэл илчлэгдэж, таягдан хаягдаж, гэмших боломжгүй болох байх гэж бодсон. Бурханд итгэхдээ би Бурханы зөвт байдлыг үгүйсгэж, Бурханыг доромжилж байжээ! Бурхан, үнэн хоёр чуулганд эрх мэдэл эзэмшдэг. Хүмүүсийг таягдан хаях, өөр ажилд томилох нь байнга зарчмын дагуу хийгддэг. Чуулган хэзээ ч ганц удаагийн тохиолдолд үндэслэн хүмүүсийг яллаж, таягдан хаяхгүй, харин тухайн хүний үнэнд хандах хандлага, ерөнхий зан авир, уг чанар, мөн чанарт үндэслэдэг. Лиза үүргээ гүйцэтгэхдээ байнга хэлбэрдэж байсан нь чуулганы ажлыг хохироож, ах, эгч нар түүнтэй үнэнийг нөхөрлөж, дэмжиж, илчилж, харьцсан ч түүнд гэмшиж байгаа ямар ч шинж тэмдэг харагдаагүй тул эцэстээ өөр тийш томилогдсон. Бас, өөр тийш томилогдсон нь бүрмөсөн таягдан хаягдсан гэсэн үг биш. Хэрэв тэр өөрийгөө эргэцүүлж, үнэнийг эрж хайж, жинхэнээсээ гэмшиж, өөрчлөгдөх юм бол үнэнийг олж авч, Бурханаар авруулах боломж байсаар байгаа. Харин олон удаа нөхөрлөж, дэмжиж, харьцсаны дараа ч гэмшихгүй, үнэнийг хүлээн авахгүй байсаар байвал бүрэн илчлэгдэж, таягдан хаягдана. Бурхан Ниневетэй яаж харьцсаныг би санав. Бурхан Ниневегийн хүмүүсийн завхрал, ёрын муу, нүглийг мэдээд, тэдэнд анхааруулахаар Ионаг илгээж, гэмших дөчин хоног өгсөн. Тэгээд Ниневегийн хүмүүс таар өмсөж, үнсэнд суугаад үнэхээр гэмшсэнд Бурхан тэдний чин сэтгэлийг хараад нүглийг нь өршөөсөн. Гэм буруу үйлдсэн бүхэн таягдан хаягддаггүйг энэ түүх харуулдаг. Хүмүүсийн гэмшил, чин сэтгэлийг Бурхан хардаг. Би үнэнийг эрж хайж, энэ асуудлыг Бурханы үгийн дагуу харахын оронд сэрэмжилж, буруугаар ойлгох хандлага баримталж, Бурханыг эсэргүүцэж, тэмцэж байсан бөгөөд хэрэв гэмшихгүй бол илчлэгдэж, таягдан хаягдах байлаа.

Сүүлд нь би Бурханы үгийн хоёр хэсгийг уншиж, Бурханы санаа зорилгыг илүү сайн ойлгосон юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Зарим хүн эцэст нь, ‘Би Таны төлөө маш их ажил хийсэн, хэдийгээр биширмээр амжилт гаргаагүй байж болох ч би хичээнгүйлэн чармайсаар ирсэн. Та намайг зүгээр л тэнгэр лүү аваачиж, амийн жимс идүүлж болохгүй гэж үү?’ хэмээн хэлнэ. Би ямар хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч эцэст нь өрөвдмөөр бузар хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! Дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгож байгаагүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс Петртэй адил төрлийнх юм: Тэд бол зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг хүмүүс юм. Тийм хүмүүс л төгс болгуулна. Хэрвээ чи зөвхөн шагнал горилоод, амь зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлдэггүй бол бүх хичээл чармайлт чинь талаар өнгөрнө—энэ бол өөрчлөгдөшгүй үнэн юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). “Хүний үүргийн биелэлт гэдэг нь үнэндээ хүнд угаасаа байсан бүхнийг буюу хүний хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлэх явдал юм. Тэр үед түүний үүрэг биелдэг. Үйлчлэлийн үеэрх хүний дутагдал нь алгуур туршлагаар болон шүүлт туулах үйл явцаар дамжуулан аажмаар багасдаг; тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх юм уу саад болдоггүй. Үйлчлэлд нь саад тотгор гарч болзошгүй гэж айсандаа үйлчлэхээ больж, бууж өгч, эсвэл ухарч няцдаг хүмүүс бол бүх хүний дотроос хамгийн хулчгар нь юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа). Бурханы үгийг тунгаан бодоод би Бурхан хүмүүсийн эцсийн хүрэх газрыг тодорхойлохдоо үүрэгт нь, эсвэл хэр их зовж, хэр их хөрөнгө хураасанд нь бус, харин үүрэгтээ үнэнч байж, Бурханыг дуулгавартай дагадаг эсэх, үнэнийг хэрэгжүүлсэн гэрчлэлтэй, зан чанар нь өөрчлөгдсөн эсэхэд үндэслэдэг болохыг ойлгосон. Түүнчлэн, хүмүүст үүргээ гүйцэтгэхэд нь тавих Бурханы шаардлага бүгд бодитой байдаг. Бурхан хүмүүсээс төгс байдалд хүрч, огт алдаа гаргахгүй байхыг шаарддаггүй, харин ур чадвараа ажилдаа бүрэн ашиглаж, чадах бүхнээ хийж, хэлбэрдэхгүй, заль гаргахгүй байхыг шаарддаг. Үүргээ ингэж гүйцэтгэх нь Бурханыг сэтгэл хангалуун болгодог. Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ хэдий том алдаа гаргадаггүй, эсвэл харьцалт, засалт туулдаггүй ч үнэнийг эрж хайдаггүй, хэлбэрддэг, үүрэгтээ хариуцлагагүй хандаж, урт хугацаандаа үр дүнд хүрдэггүйг би бодов. Эцэстээ тийм хүмүүс илчлэгдэж, таягдан хаягдаж, ноцтой тохиолдолд бүр чуулганаас хөөгдөж ч магадгүй. Гэтэл зарим ах, эгч үүрэгтээ завхарсан зан чанар харуулж, эсвэл зарчмыг ойлгоогүйгээс ажилд нь тодорхой гажуудал гарч ирсний улмаас засалт, харьцалт туулдаг ч тэд өөрсдийгөө эргэцүүлэхэд анхаарч, завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, алдаагаа дүгнэж, үнэний зарчмыг эрж хайж, эцэстээ гүйцэтгэл нь сайжирч, амь өсдөг. Эдгээр баримт надад, аврал хүртэх нь хүн ямар үүрэг гүйцэтгэхтэй огт хамаагүй гэдгийг харуулсан. Хамгийн чухал зүйл бол үүрэг гүйцэтгэх явцдаа хүн зарчмын дагуу үйлдэж чаддаг байхын тулд үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэхэд анхаарах ёстой. Энэ, зөвхөн энэ л зөв зам юм. Би гаднаа үүрэг гүйцэтгэж байгаа мэт харагдаж байсан ч илчлэгдэж, бүтэлгүйтэлтэй тулгарах үед хариу үйлдэл минь зөвхөн санаа зовох явдал байв. Би асуудлаа шийдвэрлэх гэж үнэнийг огт эрж хайгаагүй. Аюултай байдалд байснаа би ойлгосон. Дараа нь би яаран Бурханы өмнө очиж, үүрэгтээ яагаад дандаа алдаа гаргаж, хойрголж, яагаад үр дүнгүй байснаа эргэцүүлээд, эцэст нь ах, эгч нарын хамтын ажиллагааг үнэлээгүйгээ ухаарсан. Хэрэв би дизайнаа эхлэхээс өмнө бодлоо бусадтай ярилцаж, зөвшилцөлд хүрч, зарчимд үндэслэн дизайны тодорхой чиглэл дээр шийдвэр гаргаж чадсан бол илүү тодорхой төсөөлөлтэй болж, ажил буцаагдаж, үйл явц удаашрахаас сэргийлж болох байв. Түүнчлэн би үүргээ гүйцэтгэхдээ сайжрахаар эрж хайгаагүй, байгаа түвшиндээ сэтгэл ханасан. Хийж байгаа ажлынхаа асуудлыг дүгнэж, зарчмыг эрж хайж, суралцах шаардлагатай зүйлсээ олж тогтооход анхаараагүй. Тиймээс зарим асуудал ахин дахин гарч ирж, дизайныажлын чанар, бүтээмж буурсан. Энэ бүгдийг эргэцүүлсний эцэст ажилд хандах хандлагад минь хэчнээн олон асуудал байсныг би ойлгосон. Багийн удирдагч намайг асуудлаа мэдээд, хурдан засаасай гэсэндээ л хэлж өгч, тусалсан ч тэгэхийн оронд би ах, эгч нараас болгоомжилж, асуудлаа танин мэдэж чадаагүй төдийгүй, сөрөг болж, эсэргүүцсэн. Үнэхээр эрүүл ухаангүй байжээ! Би маш их харамсаж, буруутай санагдаж, асуудлаа аль болох хурдан засахаар шийдсэн.

Дараа нь би Бурханы үгийн энэ хэсгийг харлаа. “Хэрэв хүн нээлттэй зүрх сэтгэлтэй бол үнэнч шударга хүн юм. Энэ нь тэд нууж хаах, нуугдах зүйлгүйгээр зүрх сэтгэл, сүнсээ Бурханд бүрэн нээсэн гэсэн үг. Тэд зүрх сэтгэлээ Бурханд бүрэн өгч, харуулсан, өөрөөр хэлбэл, өөрийгөө бүхэлд нь Түүнд өгсөн. Тэд Бурханаас хөндийрсөн хэвээр байх уу? Үгүй ээ, тэгэхгүй. Ингэснээр Бурханд дуулгавартай байхад илүү хялбар болно. Хэрэв Бурхан тэднийг ов мэхтэй гэж хэлбэл тэд хүлээн зөвшөөрнө. Бурхан тэднийг биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг гэвэл тэд мөн л хүлээн зөвшөөрнө. Тэд эдгээр зүйлийг зүгээр л хүлээн зөвшөөрөөд зогсохгүй—гэмшиж, үнэний зарчмуудын төлөө зүтгэж, алдаагаа хүлээн зөвшөөрч, засаж залруулж чадна. Нэг л мэдэхэд тэд эндүү ташаа олон арга замаа засаж залруулсан байх болно, мөн ов мэх, арга заль, хайхрамжгүй байдал, хааш яаш зан нь багасна. Ингэж амьдрах тусам тэд улам нээлттэй, чигч шударга болж, үнэнч шударга хүн болох зорилгодоо ойртоно. Гэрэлд амьдрах гэдэг нь энэ юм… Гэрэлд амьдардаг хүмүүс Бурханы шинжилтийг хүлээн авч чаддаг уу? Тэд зүрх сэтгэлээ Бурханаас нуусаар байж болох уу? Бурханд хэлж чадахгүй нууцууд тэдэнд байсаар байгаа юу? Тэд сэжигтэй, жижиг заль мэх нуусаар байгаа юу? Үгүй. Тэд Бурханд зүрх сэтгэлээ бүрэн нээж, юу ч нуудаггүй. Тэд Бурханд итгэн нууцаа дэлгэж, Түүнтэй бүх зүйлийн талаар нөхөрлөж, Түүнд бүх зүйлийг мэдэгдэж чадна. Бурханд хэлэхгүй, харуулахгүй зүйл гэж тэдэнд байхгүй. Ийм нээлттэй түвшинд хүрч чадах үед хүмүүсийн амьдрал хялбар, эрх чөлөөтэй болж, чөлөөлөгддөг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үг надад үүргээ сайн гүйцэтгэе гэвэл хүн үнэнч шударга хандлагатай байх ёстойг харуулсан. Үнэнч шударга хүний хамгийн үнэ цэнтэй тал нь үнэнийг болон Бурханы шинжилтийг хүлээн авах чадвар юм. Ямар ч илчлэл, бүтэлгүйтэлтэй тулгарсан бай, тэд дутагдлаа ухаарч, үнэнийг эрж хайж, өөрсдийгөө эргэцүүлж, ажлынхаа алдааг засаж залруулж чаддаг. Ийм хүмүүс Бурханы гэгээрэл, удирдамжийг амархан хүлээн авч, үүргийнх нь үр дүн тасралтгүй сайжирдаг. Хүмүүс эрч хүчээ зөв замд зориулж эхлэх үедээ сайжирч байгаагаа харж, бүх санаа зовнил, айдас нь аяндаа алга болдог.

Бурханы хүслийг ойлгосны дараа би үүргээ гүйцэтгэхдээ тийм байдлаар ухамсартайгаар хэрэгжүүлсэн. Дизайн дээр Алисиатай хамтран ажиллаж байх үед зарчмыг ойлгоогүйгээс болж нэг удаа зургийн ноорог минь буцаагдсан бөгөөд хэтэрхий олон алдаа гаргавал өөр тийш томилогдох вий гэж би дахиад л санаа зовж эхэлсэн. Гэхдээ тэгж санагдсан даруйд би дахиад л хэтийн ирээдүйгээ бодож байгаагаа шууд ойлгосон учраас Бурханд хурдхан залбираад, Бурханаас сэрэмжлэхгүй, зөв хандлагатай болж, дутагдалдаа зөв үзэл бодлоор хандаж, гажуудлаа дүгнэж, өөрийнхөө орох ёстой зарчмыг эрж хайхад бэлэн байлаа. Дараа нь би өөрийнхөө байдлыг Алисиад илэн далангүй ярихад Алисиа намайг зэмлэх нь битгий хэл, дутагдалдаа хэрэгжүүлэх зарим нэг тодорхой замын талаар нөхөрлөж, миний дизайн маш их сайжирч, үүнээс хойш ажилд маань ийм асуудал гарах нь нэлээд багассан. Оролтод эерэг хандлагаар хандах үед Бурханаас сэрэмжлэх минь хамаагүй багасаж, өөр тийш томилогдох вий гэж санаа зовохоо больж, үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлэхэд анхаарч чадсан. Хэсэг хугацааны дараа би үүрэгтээ ахиц гаргаж, алдаа гаргах минь улам багасаж, мөн амийн оролтдоо маш ихийг олж авч, тайвширч, сэтгэл амарсан юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Газар хөдлөлтийн дараа

Жэйн, Филиппин Би 2019 оны 7-р сард Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан юм. Хожим нь Төгс Хүчит Бурханы олон үгийг...

Цаашид онгирохгүй

Мо Вэнь, Испани 2018 онд би чуулганд сайн мэдээний үүрэг авч, дараа нь тэр ажлыг хариуцах болсон юм. Би ах эгч нарынхаа үүрэг дэх асуудал,...

Leave a Reply