Би яагаад үзэл бодлоо хуваалцаж зүрхэлдэггүй вэ

2023-03-09

Мин И, Хятад

Өнгөрсөн жилийн 3-р сард чуулганаас намайг нэг чуулганы зааварлагчаар томилсон юм. Зааварлагчаар сонгогдсон болохоор би тэр багууд дундаас илүүрхэж, бусдаас илүү дээр байсан байж таарна гэж бодоод үнэхээр сэтгэл хөдөлсөн. Энэ албан тушаалд тохирсон гэдгээ ах эгч нартаа харуулахын тулд цаашид шаргуу ажиллана гэж би өөртөө сэмхэн тангараглав.

Зааварлагчаар ажилласан эхний өдөр миний хамтрагч Чэнь Мин надад “Хэд хэдэн багийн үр дүн сайнгүй байна. Бид маргааш нэн даруй цуглаан хийж, тэдэнтэй нөхөрлөх хэрэгтэй” гэлээ. Түүнийг ингэж хэлэхэд би баг тус бүрийн ажлын нөхцөл байдлыг сайн мэдэхгүй, хүн бүрийн асуудал, бэрхшээлийг сайн ойлгоогүй хэвээр байсан тул бага зэрэг сандарсан. Хэрэв миний нөхөрлөл тэдний байдалд чиглэхгүй, асуудлыг нь шийдвэрлэхгүй бол тэд намайг юу гэж бодох бол? Тэд намайг бодит асуудлыг шийдвэрлэж чаддаггүй, зааварлагч болоход тохирохгүй гэж бодох болов уу? Би Чэнь Минээс цуглааныг хоёр хоногоор хойшлуулахыг гуйя гэж бодсон ч сүүлийн үед хэд хэдэн багийн гүйцэтгэл муудаж, асуудлыг цаашид хойшлуулах боломжгүй байлаа. Тэгэхээр би яах ёстой вэ? Намайг энэ шийдвэрээс болж шаналж байх зуур Чэнь Мин надад баг бүрийн одоогийн явцын тайлан бүхий файлыг илгээж, би тайлантай яаран танилцаад маргаашийн цуглаанд бэлдэв.

Маргааш нь цуглаан дээр нэг ах дөнгөж саяхнаас сайн мэдээ номлох дадлага хийж эхэлсэн гээд, шашны янз бүрийн үзлийг илчилж байгаа эсэхээ тодорхой мэдэхгүй байгаа тул өөрийнхөө ойлголтыг ярьж, алдаа оноог нь хэлж өгөхийг биднээс хүслээ. Би дотроо “Би үүнийг сайтар задлан шинжилж, энэ зааварлагч тэмдэглэж авууштай санаа гаргадаг гэдгийг ах эгч нарт харуулах ёстой” гэж бодсон юм. Тиймээс би түүний нөхөрлөлийг анхааралтай сонсож, сайтар бодож үзээд, “Таны нөхөрлөл дажгүй юм, энэ асуудлыг шийдвэрлэж чадна гэж бодож байна” гэлээ. Гэвч намайг ингэж хэлэнгүүт Чэнь Мин: “Та энэ үзлийг шийдвэрлэхэд чиглэсэн гол санааг тодорхой тайлбарласангүй. Жаахан тодорхойгүй байсан тул хүмүүст ойлгоход амаргүй байх болно” гэв. Үүний дараа Чэнь Мин тэр асуудлын талаарх өөрийн ойлголтын зарим гол санааны талаар нөхөрлөв. Чэнь Миний нөхөрлөл ямар бодитой, оновчтой болохыг, бусад нь бүгдээрээ зөвшөөрч толгой дохиж байхыг хараад миний нүүр тэр даруй улайж, “Энэ ах эгч нар намайг юу гэж бодох бол? Ийм илэрхий асуудлыг ч анзаарч чадахгүй байгааг минь ах, эгч нар хараад энэ шинэ зааварлагч тийм ч мундаг биш юм гэж бодох болов уу?” хэмээн бодогдлоо. Ингэж бодмогцоо би юу хэлэхээ мэдэхээ больж, маш их ичиж, хүний нүүр харж зүрхлэлгүй, компьютерээ л ширтсээр байлаа. Цаг хугацаа удаан өнгөрч буй мэт санагдсан. Үүний дараахан ах эгч нар өөр асуудлын талаар нөхөрлөж эхлэв. Би үнэхээр сандарч, миний санаа дахиад буруу байвал тэд намайг юу гэж бодох бол гэж санаа зовсон. Тэд намайг асуудалд дүн шинжилгээ хийхдээ тааруу гэж бодоод, зааварлагчаар ажиллах чадварт минь эргэлзэх болов уу? Ингэж бодмогцоо би дахин санал бодлоо хуваалцаж зүрхэлсэнгүй. Би дотроо “Чэнь Минээр түрүүлж яриулаад, түүний хэлсэн зүйлийг нэгтгэн дүгнэе. Ингэвэл би ядаж л буруу юм хэлэхгүй, хэн ч намайг дорд үзэхгүй” гэж бодлоо. Гэхдээ хачирхалтай нь, би шинжилтээс зайлсхийх гэж оролдох тусмаа улам илчлэгдэж байсан юм. Яг тэр үед нэг эгч надаас “Энэ нөхөрлөл асуудлыг минь шийдвэрлэж чадах уу?” гэж асуулаа. Намайг чадна гэж хариулах төдийд Чэнь Мин чанга дуугаар “Таны нөхөрлөл арай дэндүү хялбаршуулсан байна. Та энэ шашны үзлийг хангалттай тодорхой илчилсэнгүй, мөн анхаарал хандуулах шаардлагатай хэдэн зүйл байсаар байна шүү дээ” гэв. Түүнийг санал бодлоо хуваалцсаны дараа би дотроо “Чэнь Мин эдгээр асуудлын талаар зөв хэллээ. Миний үзэл бодол буруу гэдгийг энэ нь дахин илчиллээ” гэж бодов. Яг л олны нүдэн дээр алгадуулсан мэт маш эвгүй санагдсан юм. Би хоёр дараалан буруу санал бодлоо хуваалцлаа. Ах эгч нар намайг одоо юу гэж бодох бол? Тэд намайг сайн мэдээ номлох талаар ойлголтгүй болохоор гүйцэтгэл нь хангалтгүй байна гэж бодоод, яаж зааварлагчаар сонгогдсон юм бол гэж гайхах болов уу? Бодох тусам улам муухай санагдаж, үнэхээр ичиж, зүгээр л хадан доор мөлхөж ороод нуугдахыг хүслээ. Дараа нь ажлын бусад асуудлыг хэлэлцэх үед надад саналаа нэмэрлэх ямар ч хүсэл төрөөгүй тул Чэнь Минийг санал бодлоо хуваалцсаны дараа би хайхрамжгүй хэдхэн үг хэлж, хааяа юу ч хэлдэггүй байлаа. Нэг өдөр ийнхүү өнгөрч, надад хоосон, буруутай мэдрэмж төрж байв. Энэ баг ажилдаа үр дүн гаргахгүй байгааг би маш сайн мэдэж байлаа. Ах, эгч нар үүргээ гүйцэтгэх явцдаа асуудалтай тулгарвал би хүн бүртэй хамт үнэнийг эрж хайж, асуудлыг нь шийдвэрлэх ёстой. Гэхдээ миний хэлсэн санал бодлууд буруу байсан тул би өөр юу ч хэлж зүрхлээгүй. Би хариуцлагаас бултаж байж! Тиймээс би Бурханд залбирч, эрж хайн, асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэний аль тал руу орох ёстойг Бурханаас асуув.

Маргааш нь сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы үгийн нэг хэсгийг харсан нь өөрийнхөө байдлыг ойлгоход минь тусалсан юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс өөрсдөө бүтээгдсэн зүйл юм. Бүтээгдсэн зүйлс бүхнийг чадагч байж чадах уу? Төгс, өө сэвгүй байдалд хүрч чадах уу? Бүх зүйлд чадварлаг болж, бүхний талаар ойлгож авч, бүхнийг нэвт харж, бүхнийг хийж чадах уу? Чадахгүй. Гэвч хүмүүсийн дотор завхарсан зан чанар, хөнөөлт сул тал байдаг. Тэд нэг чадвар юм уу мэргэжил сурмагцаа өөрсдийгөө чадвартай хэмээн санаж, байр суурьтай, үнэ цэнтэй хүмүүс, мэргэжилтнүүд гэж боддог. Тэд хэчнээн ердийн байх нь хамаагүй, олны танил, ихэмсэг хүний дүр эсгэж, багахан алдартан болж, ганц ч дутагдалгүй төгс төгөлдөр, өө сэвгүй гэж хүмүүст бодогдохыг л хүсдэг; тэд бусдын нүдэнд алдартай, хүчирхэг, агуу хүн болж, сүр хүчтэй, бүхнийг хийж чаддаг, хийж чадахгүй юмгүй мэт харагдахыг хүсдэг. Тэд бусдаас тусламж хүсвэл чадваргүй, сул дорой, дорд харагдаж, хүмүүст басамжлуулна гэж боддог. Иймээс үргэлж дүр эсгэхийг хүсдэг… Энэ ямар зан чанар вэ? Ийм хүмүүсийн биеэ тоосон зан нь дэндсэн, тэд хамаг эрүүл ухаанаа алдсан! Тэд өрөөл бусадтай адилхан байхыг хүсдэггүй, жирийн, хэвийн хүн байхыг хүсдэггүй, харин супер хүн, сүр хүчтэй, авьяас чадвартай хүн байхыг хүсдэг. Энэ бол асар том асуудал юм! Хэвийн хүн чанарын сул тал, дутагдал, мэдлэггүй байдал, мунхаглал юм уу ойлголтоор дулимаг байдлын тухайд тэд бүгдийг нь далдалж, бусад хүнд харуулдаггүй бөгөөд дүр эсгэсээр байх болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэх итгэлийн зөв замд орохын тулд хангах ёстой таван нөхцөл). Бурханы үг миний одоогийн байдлыг тодорхой илчилсэн. Зааварлагчийн хувиар би асуудал бүрийн талаар ойлголттой байж, санал бүхэн минь үнэтэй хувь нэмэр оруулах ёстой гэж бодсон тул ах, эгч нарын хүндлэлийг хүлээхийн тулд юм бүхнийг ойлгосон мэт, ажлын талаар бүх талын ойлголттой мэт дүр эсгэсэн. Цуглааны үеэр би, асуудлыг шийдвэрлэж чадахгүй байх вий, бүх хүн намайг албан тушаалдаа тохирохгүй гэж бодох вий гээд үргэлж санаа зовдог байлаа. Тэгээд намайг буруу ярих үед бусад нь намайг дорд үзэх вий гэж бүр ч их санаа зовох болсон. Зааварлагчийн дүр төрх, байр сууриа хамгаалахын тулд би хуурамч дүр үзүүлж, үзэл бодлоо төдийлөн хуваалцдаггүй байв. Тэр ч байтугай, өөрийнхөө дутагдлыг бусдаас нуухын тулд хамтрагчаа ярьж дуусах хүртэл хүлээсний эцэст нэгтгэн дүгнэж ярих заль сэдсэн. Ах, эгч нарыг ажил дээрээ тулгарсан асуудлыг хэлэлцэж байх үед би ерөөсөө нөхөрлөх хүсэлгүй болж, өөрийнхөө байр суурь, нэр хүндийн тухай л боддог байсан бөгөөд үүрэг, хариуцлагаа өчүүхэн төдий ч биелүүлээгүй. Бодит байдал дээр би өргөн мэдлэгтэй эсвэл тал талын авьяастай нэгэн биш, зүгээр л жирийн бүтээгдсэн зүйл байсан. Миний ойлгоогүй үнэн, учрыг нь олж чадаагүй асуудлууд маш олон бөгөөд үзэл бодол минь ихэвчлэн буруу байсан ч энэ бүхэн бүхэлдээ хэвийн зүйл байв. Би өөрийн дутагдалд зөв хандлагаар хандах хэрэгтэй, гажуудлаа олж мэдсэн үедээ тэдгээрийг танин мэдэж, засаж залруулах ёстой, миний санаа, үзэл бодол зөв ч байсан, буруу ч байсан ажилдаа өөрийгөө дайчилж, хариуцлагаа биелүүлэх ёстой байлаа. Сэтгэлгээгээ засаж залруулсны дараа би завхрал, дутагдлынхаа талаар ухамсартайгаар сэтгэлээ нээж, бүх ах эгч нарт үнэн төрхөө харуулж эхлэн, асуудал хэлэлцэх үедээ мэддэг зүйлээ л ярьдаг болж, баригдмал санагддаггүй байсан.

Гэсэн хэдий ч хожим нь нэг явдлаас болоод би урьдын байдалдаа буцан орсон юм. Нэг удаа бид өөр багийн цуглаанд оролцлоо. Эгч нарын нэг нь халагдсанаасаа хойш сайнгүй байдалтай байсан бөгөөд өөрийгөө өмгөөлж, үл ойлгосон байдалтай байв. Би түүнтэй Бурханы хүслийн талаар ярилцахыг хүссэн боловч энэ тал дээр ямар ч туршлагагүй гэдгээ бодоод, хэрэв бодитоор нөхөрлөхгүй бол ах эгч нар намайг зүгээр л хоосон сургаалын мэдлэг ярьж байна, үнэний бодит байдалгүй гэж хэлэх вий гэхээс санаа зовсон. Гэхдээ нөхөрлөх нь миний хариуцлага гэдгийг мэдэж байсан болохоор түүнтэй зүгээр л мэддэг зүйлээ ярилцлаа. Гэхдээ нөхөрлөсний дараа ч эгч сэтгэлээр унасан хэвээр байгаа харагдсан. Яг тэр үед Чэнь Мин ярианд оролцож, өөрөө халагдах үедээ Бурханы үгээр дамжуулан завхарсан зан чанараа эргэцүүлж байсан тухайгаа, мөн өөрийгөө хэрхэн ойлгож авч, жигшиж, хэрэгжүүлэх замыг олж, гэмшиж, өөрчлөгдсөн тухайгаа ярьж эхлэв. Үүнээс тэрээр бүтэлгүйтэж, халагдсан нь бүгд Бурханы аврал, хайр гэдгийг мэдэж авчээ. Чэнь Минийг ярих явцад эгч толгой дохин санал нийлж, “Би одоо яг адил байдалтай байна. Таны нөхөрлөл надад урагшлах замыг өглөө” гэв. Үүнийг сонсоод би тэр эгч Бурханы хүслийг ойлгосонд баярласан боловч бусад хүмүүс намайг зүгээр л хоосон сургаалын мэдлэг ярьдаг, зааварлагч байхад тохирохгүй гэж бодож байгаа байх гэж бодоод бага зэрэг бухимдсан юм. Дараагийн хэдэн өдөр нь би ажлын асуудлыг шийдвэрлэх ч бай, ах, эгч нартай холбоотой асуудлыг шийдвэрлэх ч бай, миний нөхөрлөл асуудлыг шийдвэрлэж чадахгүй байх гэж санаа зовсоор байсан тул харьцангуй чимээгүй байсаар байлаа. Би бодлоо хуваалцахдаа ч гэсэн энэ тухай залхтлаа бодож, заримдаа бүр эхлээд Чэнь Минээс асуугаад түүнийг санал нийлсэн үед л өөрийнхөө санааг хуваалцах болсон. Үнэн хэрэгтээ би янз бүрийн асуудлын талаар ойлголттой, өөрийн гэсэн үзэл бодол, үзэл санаатай байсан ч буруу ярих юм бол дутагдлаа илчилнэ гэж санаа зовсондоо юу ч хэлж зүрхэлдэггүй байв. Сүүлд нь би Бурханы өмнө залбирахаар очиж, “Хүндэт Бурхан минь ээ! Сүүлийн үед би үүргээ гүйцэтгэхдээ байр суурь, нэр хүндэд хүлэгдээд байна. Би муу нөхөрлөвөл асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж санаа зовсондоо нөхөрлөж зүрхлэхгүй байна. Би хариуцлагаа биелүүлээгүй тул үнэхээр буруутай санагдаж байна. Намайг гэгээрүүлж, өөрийгөө эргэцүүлж, мэдэж авахад минь залж чиглүүлээч, тэгвэл би одоогийн энэ байдлаасаа ангижирч чадна” гэсэн юм. Ингэж залбирсныхаа дараа би Бурханы үгийн хоёр хэсгийг уншлаа. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Зарим хүн үүргээ харьцангуй хариуцлагатай гүйцэтгэж, Бурханы сонгосон хүмүүсээр сайшаагддаг тул чуулган тэднийг удирдагч эсвэл ажилчин болгохоор хөгжүүлдэг. Тэд байр суурьтай болсныхоо дараа өөрсдийгөө олноос онцгойрлоо гэж санаж, ‘Бурханы гэр яагаад намайг сонгов? Би та нараас бүгдээс чинь илүү байгаа юм биш үү?’ гэж боддог. Энэ нь хүүхдийн хэлэх зүйл шиг сонсогдохгүй байна гэж үү? Энэ бол төлөвшөөгүй, инээдтэй, гэнэн хэрэг юм. Үнэндээ чи бусдаас өчүүхэн төдий ч илүү биш. Зүгээр л чамд Бурханы гэрийн хөгжүүлэхэд шаардлагатай нөхцөлүүд байгаа юм. Энэ хариуцлагыг үүрч, энэ үүргийг сайн гүйцэтгэж, энэ даалгаврыг гүйцэлдүүлж чадах эсэх чинь өөр асуудал. Хэн нэгнийг ах эгч нар удирдагчаар сонгох буюу Бурханы гэрээс тодорхой нэг ажил хийлгэх юм уу тодорхой үүрэг гүйцэтгүүлэхээр дэвшүүлэхэд энэ нь тэр хүн онцгой байр суурь, ялгамж чанартай, түүний ойлгодог үнэн бусад хүнийхээс илүү гүнзгий, тоогоор илүү олон гэсэн үг биш—энэ хүн Бурханд захирагдаж чаддаг, Түүнээс урвахгүй гэсэн үг бүр ч биш. Мэдээжийн хэрэг Бурханыг мэддэг, Бурханаас эмээдэг гэсэн үг ч бас биш. Үнэндээ тэд үүний алинд нь ч хүрээгүй; дэвшүүлж, хөгжүүлэх нь зүгээр л шууд утгаараа дэвшүүлж, хөгжүүлэх явдал бөгөөд Бурхан тэднийг томилж, батламжилсан гэсэн үг биш. Тэднийг дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь тэд дэвшчихээд хөгжихөө хүлээж байгаа гэсэн л үг юм. Ийнхүү хөгжүүлэхийн эцсийн үр дүн нь тухайн хүн үнэнийг эрэлхийлдэг эсэх, үнэнийг эрэлхийлэх замыг сонгож чадах эсэхээс хамаардаг… Тэгэхээр хэн нэгнийг дэвшүүлж, хөгжүүлэхийн зорилго, ач холбогдол юу вэ? Энэ нь тийм хүнийг хувь хүнийх нь хувьд сургаж, тусгайлан усалж, зааварлахын тулд, үнэний зарчим, янз бүрийн зүйл хийх зарчим, янз бүрийн асуудлыг шийдвэрлэх зарчим, хэрэгсэл, арга барил, түүнчлэн төрөл бүрийн орчин, хүмүүстэй нүүр тулахдаа тэдгээрийг Бурханы хүсэлд нийцүүлэн, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаг байдлаар хэрхэн зохицуулж, шийдвэрлэхийг ойлгож чаддаг болгохын тулд дэвшүүлдэг. Бурханы гэрээс дэвшүүлж, хөгжүүлсэн авьяастан нь дэвшүүлж, хөгжүүлэх хугацаанд юм уу, дэвшүүлж, хөгжүүлэхээс өмнө ажлаа хариуцаж, үүргээ сайн гүйцэтгэх хангалттай чадвартай байдгийг энэ илтгэдэг үү? Мэдээж үгүй. Тиймээс, хөгжүүлэх хугацаанд энэ хүмүүс харьцалт, засалт, шүүлт, гэсгээлт туулж, илчлэгдэж, тэр ч байтугай солигдохоос зайлахгүй; энэ бол хэвийн зүйл, сургах, хөгжүүлэх гэдэг нь энэ юм(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). “Үнэний өмнө хүн бүр эрх тэгш. Тушаал дэвшсэн, хөгжүүлэгдсэн хүмүүс бусдаас тийм ч илүү биш. Хүн бүр ойролцоогоор ижил хугацаанд Бурханы ажлыг туулсан. Дэвшүүлж, хөгжүүлээгүй хүмүүс ч бас үүргээ гүйцэтгэж байхдаа үнэнийг эрэлхийлэх ёстой. Хэн ч бусдын үнэнийг эрэлхийлэх эрхийг хасаж болохгүй. Зарим хүн үнэнийг эрэлхийлэхдээ илүү мэриймтгий, бага зэрэг хэв чанартай байдаг учраас тэднийг дэвшүүлж, хөгжүүлдэг. Бурханы гэрийн ажлын шаардлагын улмаас үүнийг хийдэг. Тэгвэл Бурханы гэрт яагаад хүмүүсийг тушаал дэвшүүлж, ашиглах ийм зарчмууд байдаг вэ? Хүмүүсийн хэв чанар, хүн чанар ялгаатай, хүн бүр өөр өөр замыг сонгодог учраас хүмүүс Бурханд итгэхдээ өөр өөр үр дүнд хүрдэг. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс аврагдаж, хаанчлалын ардууд болдог бол үнэнийг огт хүлээн авдаггүй, үүрэгтээ үнэнч бус хүмүүс таягдан хаягддаг. Бурханы гэр, үнэнийг эрэлхийлдэг эсэх, үүрэгтээ үнэнч эсэхэд нь үндэслэн хүмүүсийг хөгжүүлж, ашигладаг. Бурханы гэр дэх төрөл бүрийн хүний шатлалд ялгаа бий юу? Одоохондоо янз бүрийн хүмүүсийн байр суурь, албан тушаал, үнэ цэн, цол хэргэмд ямар ч шатлал байдаггүй. Ядаж л Бурхан хүмүүсийг аврахаар ажиллаж, залж чиглүүлэх хугацаанд янз бүрийн хүмүүсийн зэрэг дэв, зиндаа, үнэ цэн, байр суурийн хооронд ялгаа байхгүй. Ажлын ангилал, гүйцэтгэх үүрэг рольд л ялгаа бий(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үгээс би, идэвхгүй, сөрөг байж, нөхөрлөлөөс айж байсны минь шалтгаан нь өөрийгөө зааварлагч гэж өргөмжилснөөс болсныг олж мэдэв. Зааварлагчийн үүрэг рольтой болж дэвшсэн минь бусдаас илүү, ойлголт сайтай, асуудлыг өвөрмөц тайлбарладаг, ажлын гүйцэтгэл бусдаас дээгүүр гэсэн үг гэж би бодсон. Тиймээс, зааварлагчийн энэ үүрэг ролийг авсныхаа дараа бүх талаар давуу гэдгээ, энэ ажлыг хийх бүрэн чадвартай гэдгээ хүн бүрд харуулахыг хүссээр байсан бөгөөд хүн бүрийн хүндлэл, сайшаалыг хүртэхийг хүссэн. Миний хуваалцсан үзэл бодол буруу болж, цуглаан дээр хүмүүсийн асуудлыг шийдвэрлээгүй үедээ би хүн бүр намайг зааварлагч байхад тохирохгүй гэх вий гэж санаа зовсондоо хуурамч дүр үзүүлж, дуугүй байж, ярихаас айдаг болж, бүр бусдад тулгарсан асуудлыг тодорхой ажигласан үедээ ч нөхөрлөхөөс ичдэг байсан. Яг ярих үедээ эхлээд удаан, нухацтай бодох юм уу хамтрагчийнхаа зөвшөөрлийг эрж хайдаг байсан; эс бөгөөс би сайн дураараа үзэл санаагаа хэлж, арга хэмжээ авдаггүй байсан бөгөөд үүргээ гүйцэтгэхдээ нэлээд идэвхгүй болсон байв. Би Бурханаас хүлээн авсан зүйлээ үүрэг, хариуцлага биш цол хэргэм гэж бодсон бөгөөд тэр чигтээ байр суурийн урхинд орж, байр сууринд хянуулж байлаа. Үнэндээ би бусдаас илүү болохоор, эсвэл илүү ихийг ойлгодог болохоор, энэ албан тушаалд тохирсон болохоор зааварлагчаар сонгогдсон юм биш. Чуулган намайг үнэнийг ойлгож, бодит байдалд аль болох хурдан ороосой гэсэндээ миний хэв чанар, авьяас чадварт тулгуурлан намайг хөгжүүлэн, асуудлыг үнэнээр шийдвэрлэж, хэрэг явдлыг зарчмын дагуу зохицуулахад сургаж, дутагдалд минь анхаарал хандуулж байжээ. Гэхдээ би үүргээ сайн гүйцэтгэж, хариуцлагаа биелүүлж чадна гэсэн баталгаа байгаагүй. Гол нь би үнэнийг эрж хайх замаар алхаж, Бурханы шаардлагын дагуу үүргээ гүйцэтгэж чадах эсэхээс хамаарах байв. Харин би зааварлагч болсон болохоор өөрийгөө аль хэдийн бусдаас дээгүүр, бусдаас өндөр байр сууринд хүрсэн гэж эндүүрчээ. Би өөрийгөө огт мэддэггүй, санаа бодол минь ч үнэхээр утгагүй байж!

Хожим нь Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан минь сэтгэлд гүн нөлөө үзүүлсэн: “Хэрвээ тэд үргэлж ярьж, бусдад зүрх сэтгэлээ нээх дуртай байвал хүн болгон тэднийг нэвт шувт харж, гүн гүнзгий байдалгүй, харин ердөө л жирийн хүн гэж бодоод хүндлэхээ болино хэмээн антихристүүд боддог. Бусад хүн хүндлэхээ болино гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь тэд бусдын зүрх сэтгэлд эрхэм дээд байр эзлэхээ больж, байдаг л нэг, нэлээд мэдлэггүй, тун эгэл жирийн санагдана гэсэн үг юм. Үүнийг л антихристүүд харахыг хүсэхгүй байгаа юм. Тийм ч учраас чуулганд бусад нь үргэлж өөрсдийгөө ил болгон, Бурханд сөрөг, тэрслүү хандсанаа, өчигдөр ямар ямар хэрэг явдалд алдаа гаргаснаа, өнөөдөр үнэнч шударга хүн байгаагүйнхээ төлөө зовж, шаналж байгаагаа хэлэхийг хараад антихристүүд тэр хүмүүсийг мунхаг, гэнэн гэж боддог; тэд хэзээ ч ийм зүйл хэлдэггүй, харин сэтгэлийнхээ гүнд нуудаг. Хэв чанар муутай, мунхаг, их юм боддоггүй учраас бага ярьдаг зарим хүн бий. Антихристийн төрлийнхөн ч бас бага ярьдаг, гэвч шалтгаан нь тийм биш, харин тэдний зан чанарт буй асуудал юм. Тэд бусдыг харахаараа бага ярьдаг, бусад хүн нэг асуудлын талаар яривал санаа бодлоо амархан хэлдэггүй. Тэд санаа бодлоо яагаад хэлдэггүй вэ? Юун түрүүнд тэд ямар ч үнэнгүй, аливаа асуудлыг нэвт шувт харж чаддаггүй; тэд ярингуутаа алдаа гаргаж, бусад хүн үнэн төрхийг нь харж, өөрсдийг нь дорд үзнэ. Тиймээс тэд дуугүй, буурьтай мэт дүр эсгэж, бусад хүн өөрсдийг нь үнэн зөв дүгнэх боломжгүй болгож, тэр ч байтугай гайхалтай, онцгой хүмүүс гэж бодогдуулдаг. Ингэснээр хэн ч тэднийг шалихгүй гэж бодохгүй. Түүнчлэн, тайван, дөлгөөн зан араншинг нь хараад хүмүүс тэднийг ихэд бодож, үл тоомсорлож зүрхлэхгүй. Антихристийн ов мэх, ёрын муу нь энэ юм… Тэд бусад хүмүүс өөрсдийг нь нэвт шувт хараасай гэж хүсдэггүй. Тэд өөрсдийнхөө хэм хэмжээг мэддэг ч хүмүүст өөрийгөө өндрөөр үнэлүүлэх гэсэн жигшүүртэй санаа зорилго өвөрлөдөг. Үүнээс илүү ой гутмаар зүйл байна уу?(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 6-р зүйл: Тэд зальхай авирладаг, дур зоргоороо, захирангуй байдаг, бусадтай хэзээ ч нөхөрлөдөггүй, хүмүүсийг өөртөө дуулгавартай байлгахаар хүчилдэг). Антихристүүд өөрсдийн үзэл бодлыг төдийлөн хуваалцдаггүй гэдгийг Бурханы үг надад илчилсэн. Үзэл бодлоо хуваалцангуут хүн бүр жинхэнэ төрхийг нь олж хараад, бусдын зүрх сэтгэл дэх байр суурь, дүр төрхөө алдах вий гэж тэд айдаг. Үүнээс болоод тэд өөрсдийгөө хэнд ч нэвт харуулахгүйн тулд хаалттай хэвээр байдаг. Энэ бол антихристийн ёрын муу зан чанар юм. Би энэ хугацаанд үүнтэй яг адилхан авирлаж байснаа ухаарав. Би асуудлыг олж илрүүлбэл санал бодлоо хуваалцах дургүй байсан, учир нь би өөрийн дутагдлыг нууж, үнэнийг ойлгодог, магтууштай хүний дүр эсгэхийг хүссэн жигшүүрт зорилгыг оюун ухаандаа тээж байлаа. Би ах эгч нарын бишрэл, магтаалыг хүртэхийг хүссэн. Хэт их юм яривал алдаа гаргаж, тэгээд бүх хүн миний үнэн төрхийг олж хараад, намайг хүндлэхээ больж, зааварлагч болоход тохирохгүй гэж бодох вий гээд үргэлж санаа зовж байлаа. Өөрийн байр суурь, нэр хүндийг хадгалахын тулд би ах, эгч нарыг үүргээ гүйцэтгэхдээ асуудалтай тулгарах үед маш бага юм ярих юм уу, эсвэл дутагдлаа нууж, үнэн төрхөө бусдад харуулахгүйн тулд нөхөрлөхөөс татгалзаж байсан бөгөөд энэ нь үнэхээр ов мэхтэй зан чанар байв. Бодит асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг эрж хайн, үүргээ биелүүлэхдээ ах эгч нартай хамтран ажиллаг гэсэндээ чуулган намайг зааварлагчаар ажиллуулахаар томилсон ч би байр суурь, нэр хүндээ хадгалж, бусдаас дутагдлаа нуухын тулд үүрэг, хариуцлагаа гүйцэтгэхээ умартаж, бусдаар бишрүүлж, шүтүүлэхийн тулд давуу талаа л гайхуулахыг зорьсон. Би Бурханыг эсэргүүцэгч антихристийн замаар алхаж байжээ! Тэр үед би бага зэрэг айсан тул Бурханы өмнө очин залбирч, хэрэгжүүлэлтийн замыг олоход минь залж чиглүүлээч гэж гуйв.

Хожим нь би Бурханы үгийн өөр хоёр хэсгийг уншлаа. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чуулган зарим хүнийг дэвшүүлж, сургадаг бөгөөд энэ бол сайн зүйл, сургагдах сайхан боломж. Тэднийг Бурхан өргөж, нигүүлссэн гэж хэлж болно. Тэгвэл тэд үүргээ яаж гүйцэтгэх ёстой вэ? Тэдний баримтлах ёстой эхний зарчим бол үнэнийг ойлгох. Үнэнийг ойлгохгүй байх үедээ үнэнийг эрж хайх ёстой бөгөөд эрж хайсны дараа ойлгохгүй хэвээр байвал үнэнийг ойлгодог хүнийг олж, хамт нөхөрлөж, эрж хайж болох бөгөөд ингэснээр асуудлыг илүү хурдан, цаг тухайд нь шийдвэрлэнэ. Үнэнийг ойлгож, асуудлыг шийдвэрлэхийн тулд Бурханы үгийг өөрөө унших, эдгээр үгийг тунгаахад илүү их цаг зарцуулахад л анхаараад байвал хэтэрхий удна; ‘Холын ус ойрын амны цангааг тайлахгүй’ гэж үг байдаг. Үнэний тухайд түргэн ахиц гаргахыг хүсвэл бусадтай эв найртай ажиллаж, илүү их асуулт асууж, илүү их эрж хайж сурах ёстой. Тэгсэн цагт л амь чинь хурдан өсөж, асуудлыг даруйхан шийдвэрлэж чадах бөгөөд аль нь ч саатахгүй. Чи дөнгөж дэвшсэн, туршилтын хугацаандаа байгаа, үнэнийг үнэхээр ойлгодоггүй, үнэний бодит байдалгүй учраас—ийм биеийн хэмжээгүй хэвээр учраас чамайг дэвшүүлсэн нь үнэний бодит байдалтай гэсэн үг гэж бүү бод; тийм биш. Чамайг дэвшүүлж, сургахаар сонгосон нь чи ажилдаа ачаа үүрдэг, удирдагчийн хэв чанартай болохоор л тэр юм. Чи ийм эрүүл ухаантай байх ёстой. Тушаал дэвшиж, ашиглагдсаныхаа дараа чи удирдагч юм уу ажилчны байр сууринд сууж, өөрийгөө үнэний бодит байдалтай, үнэнийг эрэлхийлдэг хүн гэж боддог бол—ах, эгч нар ямар асуудалтай байхаас үл хамааран ойлгож байгаа мэт, сүнслэг хүн мэт дүр эсгэдэг бол энэ нь мунхаг байдал бөгөөд хоёр нүүрт фарисайчуудтай адилхан юм. Чи үнэнээсээ ярьж, үйлдэх ёстой. Ойлгохгүй байх үедээ бусдаас асуух юм уу Дээрхээс хариулт эрж хайж, Дээрхтэй нөхөрлө—эдгээрийн аль нь ч ичгүүртэй биш. Чи асуухгүй байлаа ч гэсэн Дээрх жинхэнэ биеийн хэмжээг чинь мэднэ, үнэний бодит байдалгүй гэдгийг чинь мэднэ. Эрж хайж, нөхөрлөх нь чиний хийх учиртай зүйл; энэ нь хэвийн хүн чанарт байх ёстой эрүүл ухаан, удирдагч болон ажилчдын дагаж мөрдөх ёстой зарчим юм. Энэ нь ичмээр зүйл биш. Хэрэв чи удирдагч болсныхоо дараа бусад хүнээс юм уу Дээрхээс үргэлж асуулт асуудаг, эсвэл зарчмыг ойлгохгүй байх нь ичгүүртэй зүйл гэж боддог бол, тэгээд үр дүнд нь дүр эсгэж, ойлгодог, мэддэг, ажиллах чадвартай, чуулганы ямар ч ажлыг хийж чадна, хэн ч чамд сануулах, чамтай нөхөрлөх шаардлагагүй, эсвэл хэний ч хангалт, дэмжлэг шаардлагагүй мэт дүр үзүүлдэг бол энэ нь аюултай, хэтэрхий биеэ тоосон, өөрийгөө зөвтгөсөн, дэндүү эрүүл ухаангүй хэрэг юм. Чи өөрийнхөө хэм хэмжээг ч мэддэггүй—ингэхээр чи тэнэг байгаа биш үү? Ийм хүмүүс Бурханы гэрт тушаал дэвшиж, хөгжүүлэгдэх шалгуурыг үнэндээ хангадаггүй бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт солигдох юм уу таягдан хаягдана(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). “Удирдагч, ажилчин болж тушаал дэвшсэн, хөгжүүлэгдсэн ч бай, эсвэл янз бүрийн мэргэжлийн ур чадвартай ч бай, тэд бүгд эгэл жирийн, Сатаны завхралд өртсөн, үнэнийг ойлгодоггүй хүмүүс юм. Иймээс хэн ч дүр эсгэж, өөрийгөө нуун далдлах ёсгүй, харин оронд нь нээлттэй нөхөрлөж сурах ёстой. Хэрэв чи ойлгохгүй байгаа бол ойлгож байгаа дүр бүү эсгэ. Ямар нэг зүйлийг хийж чадахгүй бол хийж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөр. Чамд ямар ч асуудал, бэрхшээл тулгарсан бай, чи энэ талаар хүн бүртэй нөхөрлөж, шийдэл олохын тулд үнэнийг хайх ёстой. Үнэний өмнө хүн бүр хүүхэд шиг, бүгд ядуу, өрөвдөлтэй, юу ч үгүй байдаг. Хүмүүс үнэний өмнө дуулгавартай байж, даруу, хүсэн эрмэлзсэн зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэд үнэнийг хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай байхаасаа өмнө үнэнийг хайж, хүлээн авах хэрэгтэй. Үүргээ гүйцэтгэхдээ болон бодит амьдрал дээр ийнхүү хийснээр хүмүүс Бурханы үгийн үнэний бодит байдалд орж чадна(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үгийг тунгаан бодоод би хэрэгжүүлэлтийн замыг олсон. Би ойлгосон зүйлээ ярилцаж, дутагдалдаа зөв хандлагаар хандаж, дүр эсгэх, ойлгосон дүр үзүүлэхээс зайлсхийх ёстой. Хэрэв би ямар нэг зүйлийг ойлгохгүй бол бусадтай хамт эрж хайж, нөхөрлөх ёстой. Бид хамтран ажиллаж байж л үүргээ сайн биелүүлж чадна. Би үргэлж дутагдлаа нуухаар оролдож, өөрийгөө асуудалтай гэдэг үнэнтэй нүүр тулж ер чадаагүй, асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайгаагүй. Ийм маягаар би хэзээ ч сайжрахгүй, үүргээ биелүүлэхэд ч үр нөлөө гарахгүй байх байлаа. Тэр хугацаанд би дутагдлыг минь илчилсэн зарим нэг саад бэрхшээл, бүтэлгүйтлийг туулсан ч тэдгээр нь бас надад хэм хэмжээг минь мэдүүлсэн тул ирээдүйд ул суурьтай байдлаар ажиллаж, биеэ авч явж, бусадтай хамтран ажиллаж сураад, үнэнийг эрж хайн, зарчмын дагуу асуудлыг шийдвэрлэж чадна. Энэ бүхэн асар их ашиг тустай. Дараа нь би цуглаан дээр бүх багтай хавьгүй илүү нээлттэй байж чаддаг болсон.

Нэгэн цуглааны үеэр би, хоёр эгч алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэлдэж байгааг анзаараад тэдэнтэй нөхөрлөх Бурханы зарим үгийг хайж олохыг хүссэн юм. Гэхдээ дараа нь “Би энэ асуудлаар багагүй туршлагатай ч үүнийг гүнзгий ойлгодоггүй. Нөхөрлөл минь хэт өнгөцхөн байвал тэд намайг дорд үзэж, зааварлагч байхад тэнцэхгүй гэх болов уу? Би тэдэнтэй нөхөрлөх ёсгүй байж магад” гэж бодов. Яг тэр үед би дахиад л хуурамч дүр үзүүлж байгаагаа ухаарч, хэд хоногийн өмнө уншсан Бурханы үгийн энэ хэсгийг саналаа: “Бурханд итгэдэг хүн бүр Түүний хүслийг ойлгох ёстой. Үүргээ сайн биелүүлдэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадах бөгөөд Түүний даалгасан даалгаврыг гүйцэлдүүлснээр л хүн үүргээ хангалттай биелүүлж чадна… Тэгвэл Бурханы даалгаврыг биелүүлж, үүргээ үнэнчээр, сайн гүйцэтгэхийн тулд ямар стандартад хүрэх ёстой вэ? Энэ нь үүргээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа гүйцэтгэх явдал юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүмүүс яг юунд найдаж амьдардаг вэ?). Би энэ үүргийг хүлээн авсан болохоор чадлынхаа хэрээр гүйцэтгэх ёстой байлаа. Эгч нарын байдал муу байгааг би анзаарсан тул үнэнийг нөхөрлөж, тэднийг дэмжихийн тулд чадах бүхнээ хийж, завхарсан зан чанараа мэдэж авах боломжийг олгох ёстой, ингэснээр тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэлдэхээ больж, үүргээ хэвийн гүйцэтгэж чадна. Ингэж байж л би үүргээ биелүүлнэ. Асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэний талаар нөхөрлөх нь сайн зүйл гэдгийг би ухаарсан, энэ нь Бурханы тухай гэрчлэл бөгөөд хүмүүсийг Бурханы өмнө авчирдаг ч би үүнийг зүгээр л бишрүүлэх арга хэрэгсэл гэж үзэж байв. Би маш жигшүүртэй болж, өөртөө ой гутаж, цаашид ингэж амьдрахыг хүсээгүй. Би зөвхөн үүрэг, хариуцлагаа биелүүлж, харсан, ойлгосон бүхнийхээ талаар нөхөрлөж, эгч нарт бодитой тусламж үзүүлэхийг хүссэн. Сэтгэлдээ шийдсэнийхээ дараа би тэдэнтэй нөхөрлөхийн тулд Бурханы үгийн хэсгээс хэд хэдийг олж харлаа. Гайхмаар нь, эгч нар сонссоныхоо дараа өөрсдийнхөө байдлыг бага зэрэг мэдэж авсан юм. Тэд өөрсдийгөө мэдэж авч, гэмшихэд бэлэн болсныг хараад би Бурханд талархлаа. Дараа нь бид тэдний ажилд тулгарч буй зарим асуудлыг хэлэлцэж, би тэр асуудлын талаар саналаа хэлэв. Хэд хэдэн багийн удирдагч ч бас үзэл бодлоо илэрхийллээ. Нөхөрлөсний дараа хүн бүр илүү тодорхой, нарийн ойлголттой болж, аливаа гажуудал багасав. Ингэж хэрэгжүүлэхэд надад маш сайхан санагдаж, сэтгэл амарч, тайвширсан юм. Тэр цагаас хойш дараагийн цуглаанууд дээр сэтгэлгээ минь эрс сайжирч, өөрийгөө зааварлагч гэж өргөмжлөхөө, бас хуурамч дүр үзүүлэхээ больсон. Би мэдэх зүйлээ л ярьж, бодсон зүйлээ хэлж, асар их чөлөөлөгдсөн. Би зөв сэтгэлгээтэй болж, бусад хүн намайг юу гэж бодох талаар санаа зовохоо больж, асуудлыг тунгаан бодохын тулд сэтгэлээ тайван байлгах үедээ асуудлыг илүү гүн ойлгож, илүү тодорхой нөхөрлөдөг гэдгээ ухаарсан юм. Зарим тохиолдолд намайг урьдчилж бодоогүй байхад ч тодорхой нөхөрлөл амнаас гардаг байсан бөгөөд энэ нь Ариун Сүнсний гэгээрэл, удирдамж гэдгийг би мэдэж байлаа. Хэдийгээр миний санал бодол үргэлж зөв байдаггүй ч надад баригдмал мэдрэмж төрөөгүй бөгөөд алдаа гарах үедээ засаж залруулдаг байв. Бурханы үгийн ачаар л би энэ өөрчлөлтийг хийж чадсан юм. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply