Ашиг тустай мэдээлэл

2022-01-21

Чин Сэтгэлээсээь, Хятад

Тэгэхэд хоёр жилийн өмнө, зун цаг байлаа. Удирдагч болох Жоу эгч Ли ахыг нэлээд сайн хэв чанартай, цуглаан дээрх нөхөрлөл нь гэгээрэлтэй байна гээд усалгааны санваартнаар томилсон гэж би сонссон. Энэ мэдээнд жаахан цочирдсон л доо. Урьд нь би үүрэгтээ ахтай ажиллаж байсан болохоор ахын талаар нэлээд их мэддэг байлаа. Ах уран цэцэн үгтэй, бас нөхөрлөлдөө гарцаагүй нэлээд их ярих юмтай ч үүний дийлэнх нь зүгээр л үгчилсэн хоосон сургаал байдаг, бас бодит асуудлыг үнэндээ шийдвэрлэж чаддаггүй байсан. Бас ах нэлээд биеэ тоож, аливааг өөрийнхөөрөө хийх гээд байдаг, аливааг бусадтай хэлэлцэлгүй ажлын шийдвэрийг дангаараа гаргачихдаг байлаа. Үүнээс болж зарим асуудал үүссэн нь Бурханы гэрийн ажлыг бас хохироосон. Хариуцсан хүн нь тэр асуудлыг ахад хэд хэдэн удаа дэвшүүлсэн ч ах үүнийг нь зөвшөөрөөгүй, тэгээд хэзээ ч өөрчлөгдөөгүй. Би ч бас ахад асуудлыг нь хэлж өгсөн. Ах өөрийнхөө талаар хэзээ ч эргэцүүлж, илүү сайн ойлгож авалгүй, зүгээр л өөрийнхөө зан авирыг зөвтгөдөг байлаа. Хэсэг хугацааны дараа, ах үргэлж хоосон сургаал чалчиж байдаг ч үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүн болох нь харагдсан. Бурханы гэрт удирдагч, ажилчдыг сонгох зарчимд тэднийг үнэний талаар цэвэр ариун ойлголттой, үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг, хариуцлагын мэдрэмжтэй, сайн хэв чанартай байна гэсэн байдаг. Харин усалгааны санваартан үнэний талаарх нөхөрлөлөөр асуудал шийдвэрлэхдээ сайн, бас бодит ажил хийх чадвартай байх ёстой. Жоу эгч ахыг бага зэрэг хэв чанартай, уран цэцэн үгтэй болохоор л усалгааны санваартан болгосон юм. Энэ нь зарчимд нийцэхгүй байсан. Энэ талаар бодох тусмаа би улам бүр түгшиж, Жоу эгчид очоод санал бодлоо хуваалцмаар санагдлаа. Гэхдээ яг энэ талаар ам нээх гэж байхдаа эргэлзсэн. Таны мэдэхчлэн, би ч бас усалгааны санваартан байсан. Тэгээд хүмүүсийн бодит асуудлыг шийдвэрлэхгүй байсан учир үүргээсээ дөнгөж халагдчихаад байсан юм. Хэрвээ удирдагчийн дөнгөж сонгосон хүний талаар эргэлзээ төрүүлэх юм бол би ямар харагдах бол? Хүмүүс намайг дөнгөж тэр үүргээ алдчихсан болохоор тэр албан тушаалд орсон хүнд атаархаж, түүнээс өө эрж байна гэх болов уу? Намайг чуулганы ажил үймүүлж байна гэцгээн, хийж байгаа шинэ үүргээс минь чөлөөлбөл яана? Тэгээд, энэ талаар мартъя, эрсдэл гаргаж, өөртөө төвөг удсанаас аливааг энгийн байлгасан нь дээр гэж бодсон. Ийм учраас яг ам нээх гэж байхдаа тэр үгээ залгисан юм. Дараа нь, өөр бүлгийн зарим ах эгч бас Ли ахтай ажилладаг байсан гэж сонслоо, тэд ахыг үүргийнхээ төлөө хэзээ ч ачаа үүрдэггүй, санваартнаар ажиллахад сайн тохирохгүй гэж бодож байсан юм. Тэгэхэд би ахын талаар зөв бодож байснаа баттай мэдээд, Жоу эгчтэй аль болох даруйхан ярилцах хэрэгтэй, тэгснээр буруу хүн тэр ажлыг авснаас болж Бурханы гэрийн ажил саатахгүй гэж бодсон. Жоу эгч өөрөө Ли ахыг томилсон болохоор эгчид тэгж хэлэх юм бол яг нүүрэн дээр нь өөрөөс нь өө эрсэн хэрэг болох биш үү? Урьд нь би эгчтэй хамт ажиллаж байхад, эгч биеэ тоож, өөрийгөө зөвтгөж, ноёрхуу байдаг санагдсан юм. Би эдгээрийн талаар эгчтэй ярилцтал үүнийг эгч хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна дараа нь намайг тааруу байдалд ороход үнэхээр загнаж зандарсан. Тийм болохоор ажилд нь асуудал байгааг эгчид дурдвал өөрт нь адайрлаж байна, өөрийг нь бүдрүүлэх гэж байна гэж бодож магад гэж санагдсан. Дараа нь эгч намайг хүнд байдалд оруулбал яана? Бас хэдэн жилийн өмнө би нэг эгчтэй хамт удирдагчийн алдааг хэлж өгтөл тэр удирдагч бид хоёрыг бүлэглэл үүсгэн, өөр лүү нь үгсэн дайрч давшиллаа гэж ялласан явдал санаанд орсон. Үүнээс болж би бас үүргээ алдсан юм. Дараа нь тэр удирдагч антихрист гэдэг нь илчлэгдэж, хөөгдсөн ч антихристэд боогдож байсан болохоор би урт удаан хугацаанд үүрэггүй байсан. Жоу эгч миний хэлсэн үгийг хүлээж авахгүй байх вий, тэгээд үүргийг минь булаах шалтаг олох вий гэж би санаа зовлоо. Бурханы ажил тун удахгүй дуусах гэж байгаа учир одоо үүрэг гүйцэтгэхэд амин чухал цаг үе. Хэрвээ би ийм цаг үед үүргээ гүйцэтгэж, сайн үйл бэлтгэж чадахгүй бол аврагдах боломжоо алдана гэж санаа зовсон. Тэгвэл надад олзноос илүү гарз гарах биш үү? Тэгж бодоод, асуудлыг дурдах санааг толгойноосоо авч хаялаа.

Дараа нь, Ли ах усалгааны санваартан болсноосоо хойш цуглаан дээр зүгээр л хоосон сургаал түгээж, онгирч, хүмүүсийн асуудалд огт тус болохгүй байгаа талаар зарим ах эгч хэлэхийг сонссон. Ах бас үүрэгтээ хариуцлага ч хүлээхгүй байсан юм. Ахын хариуцсан шинэ итгэгчдийн дундаас нэлээд хэд нь Коммунист Намын худал үгэнд хууртсан учир цуглаанд явахаа больсон байлаа. Ах тэдэнд цаг тухайд нь нөхөрлөл, дэмжлэг санал болгоогүй учир тэдний зарим нь итгэхээ больсон байсан. Би энэ талаар сонсоод, асуудал хэр ноцтой байгааг ухаарсан юм. Хэрвээ ах усалгааны санваартнаар ажилласаар байвал чуулганы ажилд улам л их хор хохирол учруулахаас өөр аргагүй, үүнийг би даруйхан мэдэгдэх ёстой гэдгээ мэдэж байлаа. Гэхдээ тухайн үед, би удирдагчийг гомдоож, өөрөө асуудалд орохоос айж байсан болохоор үнэхээр сэтгэл хоёрдсон. Үүнийг мэдэгдэх хэрэгтэй юу, үгүй юу? Мэдэгдэх юм бол надад учрах үр нөлөөнөөс айж байсан, гэхдээ мэдэгдэхгүй бол энэ талаар үнэхээр буруутайгаа мэдрэх байсан юм. Юу ч буруугаар эргэхгүй байх баталгаатай байдлаар энэ асуудлыг яаж сөхөх вэ гэж гайхлаа. Эдгээр бодолд цаг үргэлж санаа зовсоор сатаарч, тайван бус болсон.

Нэг удаа цуглаан дээр, Ли ах тушаал дэвшсэн талаар хуваалцах өөр санаа оноо байна уу, байгаа бол тэр тухайгаа зурвас явуулаарай гэж нэг бүлгийн ахлагч биднээс хүссэн. Үүнийг сонсоод би үнэхээр догдолж, сайхан боломж байна гэж бодсон юм. Ахлагч тэргүүн шугамд байж, удирдагчтай хуваалцах бидний саналыг нэгтгэн дүгнэнэ, тэгээд удирдагч хэн юу гэж бичсэн гэдгийг мэдэхгүй. Удирдагч үүнийг үнэхээр ухаж төнхөх гэвэл бүлгийн ахлагч урд хамгаална шүү дээ. Би олж харсан асуудлуудаа бичээд, үүнийгээ бүлгийн ахлагчид өгсөн юм. Маргааш өглөө нь, гайхмаар нь ахлагч миний бичсэн юмыг аль хэдийн удирдагчид дамжуулсан гэлээ. Үүнийг багийнхны нийтээрээ гаргасан санал хүсэлт гэж удирдагчид хэлээгүйг нь сонсмогцоо би маш их санаа зовсон. Тэгээд, “Та яагаад миний зурвасын эх хувийг Жоу эгчид шууд дамжуулж байгаа юм бэ?” гэж асуулаа. Маш эрс хариу үйлдэл үзүүлэхийг минь хараад ахлагч, “Удирдагчид бүх хүний бодлыг бүгдийг нь дамжуулсан, бид бүгд санал бодлынхоо талаар илэн далангүй байх хэрэгтэй. Санаа зовох юу байна?” гэж асуусан. Үүний хариуд би юу гэхээ мэдэхгүй байсан. Тэгээд гайхаж, бага зэрэг ичсэн л дээ. Багийн ахлагч болон бусад ах эгч удирдагчид аль хэдийн санал зөвлөмж гаргасан байх юм гэж миний санаанд ороогүй. Тэд саналаа хэлэх эр зоригтой байж. Гэтэл би яагаад асуудлын талаар ний нуугүй байхаас хэт айсан юм бол? Би Бурханы өмнө залбирч, эрж хайхаар очоод, өөрийнхөө байдлыг эргэцүүллээ. Дараа нь, Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Хүний хүн чанарын бүрэлдэхүүн хэсэг нь мөс чанар болон эрүүл ухаан байх ёстой. Энэ бол хоёулаа хамгийн үндсэн, хамгийн чухал юм. Мөс чанараар дулимаг, хэвийн хүн чанарын эрүүл ухаангүй хүн нь ямар хүн бэ? Ерөнхийд нь хэлбэл, хүн чанаргүй, туйлын хүн чанар муутай хүн юм. Илүү нарийвчлан авч үзвэл, энэ хүн хүн чанараа алдсаны ямар илэрхийллийг харуулдаг болохоор хүмүүс түүнийг хүн чанаргүй гэдэг юм бэ? Ийм хүмүүс ямар онцлог шинжтэй байдаг, ямар онцгой илрэлийг харуулдгийг задлан шинжилцгээе. (Тэд аминч, өөдгүй байдаг.) Аминч байдал нь нэг илрэл, өөдгүй байдал ч мөн адил. Үүнээс гадна, тэдний хийдэг зүйлээс юу харагддаг вэ? Ийм хүмүүс үйлдэлдээ хааш яаш байдаг бөгөөд өөрт нь хамаагүй юм бүхэнд хүйтэн хөндий байдаг. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаардаггүй, мөн Бурханы хүслийг ч хайхардаггүй. Тэгээд Бурханы төлөө гэрчлэл хийх, эсвэл үүргээ биелүүлэх ачаа үүрдэггүй бөгөөд хариуцлагын мэдрэмж огт байдаггүй… Үүргээ биелүүлэхдээ асуудал олж хараад ам нээдэггүй хүмүүс ч бий. Бусад нь саад тотгор, үймээн самуун учруулж байгааг харсан атлаа юу ч хэлдэггүй, тэднийг зогсоох юу ч хийдэггүй. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг өчүүхэн ч хайхардаггүй бөгөөд үүрэг, хариуцлагаа огт боддоггүй. Тэд өөрийнхөө нэрэлхүү зан, нэр хүнд, байр суурь, ашиг сонирхол, нэр төрийн төлөө л үг хэлж, үйлдэж, онцгойрч, хүчин чармайлт гаргаж, хүч зардаг. Ийм хүний үйлдэл, санаа зорилго бүгдэд тодорхой байдаг: Хүндлүүлэх, эсвэл жаахан ерөөл эдлэх боломж гарах болгонд тэд гарч ирдэг. Харин хүндлүүлэх боломж байхгүй, эсвэл зовж шаналах үе ирмэгц яст мэлхий хуяг дотроо толгойгоо нууж байгаа юм шиг алга болдог. Ийм хүнд мөс чанар, эрүүл ухаан байдаг уу? Ийнхүү авирладаг мөс чанар, эрүүл ухаангүй хүн өөрийгөө зэмлэдэг үү? (Үгүй.) Ийм хүмүүс зэмлэл мэдэрдэггүй; ийм төрлийн хүний мөс чанар ямар ч хэрэггүй байдаг. Тэд хэзээ ч өөрийгөө зэмлэж байгаагүй тул Ариун Сүнсний зэмлэл юм уу сахилгажуулалтыг мэдэрч чадах уу? Үгүй, чадахгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үг яг миний байгаа байдлыг дүрсэлсэн. Удирдагч хүмүүсийг зарчмын дагуу томилохгүй байгааг би мэдэж байсан, бас Ли ах усалгааны санваартны хувьд бодитой ажил хийхгүй, харин ч ах эгч нарын амийн оролтод саад болж байгааг харсан. Би чуулганы ажлыг хамгаалахын тулд босоод асуудлыг мэдэгдэх ёстой байж. Энэ нь Бурханы сонгосон бүх хүний хүлээсэн үүрэг шүү дээ. Гэтэл оронд нь би Жоу эгчийг гомдоож, үүргээ булаалгахаас айсан учир нүдэн балай, чихэн дүлий царайлж, асуудлыг хараагүй дүр эсгэсэн. Бүлгийн ахлагчид саналаа бичгээр хуваалцсан ч гэлээ надад асуудал үүсгэх вий гэж айсандаа үүнийг бичсэн хүн нь гэдгээ Жоу эгчид мэдэгдэхийг хүсээгүй. Би Бурханы гэрийн ашиг сонирхлыг яаж хамгаалах вэ гэж бодолгүй, бүх зүйл дээр зөвхөн хувийн ашиг сонирхлоо бодож байсан гэдгээ ухаарсан юм. Би мөс чанар, эрүүл ухаанаар маш дулимаг байж. Бурханы үгээс маш их усалгаа тэжээл эдэлсэн мөртөө Бурханы гэрийн ажил хохирч байхад би өөрийгөө хамгаалах тухай л бодсон. Тэгээд Бурханд огт үнэнч байгаагүй. Би тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгч болж байсан юм. Надад ямар ч хүн чанар огт байгаагүй. Энэ талаар бодох тусмаа улам бүр гутарлаа. Тэгээд, “Тийм асуудалтай тулгарах үедээ яагаад тэгтлээ их айдаст автан, тэгж их түгшсэн юм бол? Ганцхан шударга үг хэлэхэд тийм дарамттай байлаа. Би ямар төрлийн зан чанарт хянуулж байв аа?” гэж гайхсан.

Дараа нь уншсан Бурханы үгийн нэг хэсэг энэ бүгдийг надад тодруулж өгсөн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Ихэнх хүн үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэхийг хүсдэг боловч ихэнхдээ тэдэнд ердөө ийм шийдвэр, хүсэл л байдаг; үнэн тэдний амь болоогүй. Тийм ч учраас ёрын муу хүчтэй тулгарах юм уу хорон муу хүмүүс ёрын муу үйл хийж байгаатай тулгарвал, эсвэл хуурамч удирдагчид болон антихристүүд зарчмыг зөрчсөн арга барилаар аливааг хийж, улмаар Бурханы гэрийн ажилд хохирол учруулж, Бурханы сонгосон хүмүүсийг хорлож байгаатай таарвал тэд өндийн босоод, санал бодлоо хэлэх зориггүй болдог. Зориггүй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Хулчгар, ойлгомжгүй ярьдаг, юм ойлгодоггүй, хэлж зүрхэлдэггүй гэсэн үг үү? Аль нь ч биш; чамайг хэдэн янзын завхарсан зан чанар хянаж байна гэсэн үг. Нэг нь зальхай зан чанар. ‘Би үнэнийг хэлбэл надад ямар ашигтай вэ? Үнэнийг хэлээд хэн нэгний дургүйг хүргэвэл бид яаж эвтэй байх билээ?’ хэмээн чи эхлээд өөрийгөө боддог. Энэ зальтай сэтгэлгээ мөн байгаа биз? Энэ нь зальтай зан чанарын үр дагавар биш гэж үү? Өөр нэг зүйл нь аминчхан, олиггүй зан чанар юм. ‘Бурханы гэрийн ашиг сонирхолд гарсан хохирол надад ямар хамаатай юм бэ? Яагаад би хайхрах ёстой юм бэ? Энэ надад ямар ч хамаагүй. Үүнийг харж, өрнөж байгааг нь харлаа ч би юу ч хийх хэрэггүй. Энэ миний хариуцлага биш—би удирдагч биш’ гэж чи боддог. Дотоод ухамсраас чинь урган гарсан мэт, зүрх сэтгэлд чинь тогтмол байр суурь эзэлдэг мэт ийм зүйлс чиний дотор байдаг—эдгээр нь хүний завхарсан, сатанлаг зан чанар билээ. Эдгээр завхарсан зан чанар чиний бодлыг хянаж, гар хөлийг чинь хүлж, амыг чинь хянадаг. Зүрх сэтгэлдээ нэг юм хэлэхийг хүсэх үед үг аман дээр чинь очлоо ч үүнийгээ чи хэлдэггүй. Аль эсвэл хэллээ гэхэд үг чинь тойруу байж, булзах зай үлдээдэг—чи тийм ч тодорхой ярьдаггүй. Бусад нь чамайг сонссоныхоо дараа юу ч мэдэрдэггүй бөгөөд чиний хэлсэн үг асуудал шийдвэрлээгүй байдаг. ‘За, хэлчихлээ. Миний мөс чанар минь тайвширч, хариуцлагаа биелүүллээ’ гэж дотроо боддог. Үнэндээ чи хэлэх ёстой бүхнээ хэлээгүй, хэлсэн зүйл чинь ямар ч үр нөлөө үзүүлээгүй бөгөөд Бурханы гэрийн ажилд учирсан хохирол тэр хэвээрээ байгааг зүрх сэтгэлдээ мэддэг. Чи хариуцлагаа биелүүлээгүй, гэсэн атлаа хариуцлагаа биелүүлсэн, эсвэл болж байгаа зүйл чамд тодорхойгүй байсан гэж хэлдэг. Энэ үнэн үү? Чи үнэхээр ингэж боддог гэж үү? Тэгвэл чи сатанлаг зан чанартаа бүрэн захирагддаг бус уу? Бодож, ярьдаг зүйл чинь заримдаа бодит байдалтай ойр байж болох ч шийдвэрлэх мөчид чи худал хэлж, хууран мэхэлж, бүр өөрийгөө өмгөөлөн худал үг зохиодог—энэ нь амыг чинь сатанлаг зан чанар захирдаг болохыг баталдаг. Үнэндээ юу бодож байгаагаа чи хэзээ ч хэлдэггүй. Уураг тархи чинь бүгдийг нь оюун санаандаа урьдаас хянан засварлах ёстой байдаг. Ярьж байгаа юм бүхэн чинь худал, баримттай нийцдэггүй, бүгд өөрийгөө өмгөөлсөн, өөрт чинь ашигтай худал үг юм. Зарим хүн хууртдаг нь чамд хангалттай байдаг: Үг, үйлдлээрээ чи зорилгодоо хүрсэн. Энэ нь зүрх сэтгэлд чинь байгаа зүйл, чиний зан чанар. Чи сатанлаг зан чанартаа бүрэн захирагддаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”). Бурханы үгэнд үүнийг тодорхойлсон байдлаас үзэхэд, би уг чанартаа барьцгүй, аминчхан, жигшүүртэй болохоор үнэнийг хэрэгжүүлж, Бурханы гэрийн ажлыг хамгаалахгүй байсан гэдгээ олж харж чадсан юм. Жоу эгч Ли ахыг томилохдоо зарчмыг дагахгүй байгааг би мэдэж байсан, дараа нь ах ямар ч бодит ажил хийхгүй байсан учир чуулганы ажлыг аюулд оруулж байсан талаар бодлоо. Би энэ бүгдийг тов тодорхой олж хараад, үүнийг хэлж өгөх ёстой, ингэх нь чуулганы ажилд тус болно гэдгийг мэдэж байсан ч босоод юм хэлэх зориг хэзээ ч гаргаагүй. Дараа нь, бүлгийн ахлагч санаачилга гаргах үед би эцэст нь үзэл бодлоо бичиж өгсөн ч ахлагч үүнийг шууд удирдагчид дамжуулсан гэдгийг олж мэдээд бухимдаж, ахлагч намайг “илчилсэн” мэт санагдсан. Би ямар ч алдагдал хүлээх эрсдэл гаргахгүйн тулд бүх бодол, үйлдэлдээ өөрийгөө яаж хамгаалах вэ гэж тархиа гашилган, тооцоолж байсан юм. Ах эгч нарын амь болон чуулганы ажил хохирч байгааг сайн мэдэж байсан хэрнээ үнэнийг хэрэгжүүлж, олж харсан асуудлаа хуваалцахгүй байж. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Өөрт чинь нөлөөлөхгүй л бол юмсыг урсгалаар нь явуул”, “Мэдрэмжтэй хүмүүс өөрсдийгөө сайн хамгаалж, гагцхүү алдаа гаргахаас зайлсхийхээр хичээдэг”, “Шулуун модыг эхлээд тайрдаг” гэх мэт иймэрхүү сатанлаг гүн ухааныг би баримталж байсан юм. Эдгээр зүйл миний бодлыг хянаж, намайг эрхшээлдээ байлгаж, зальхай, хуурмаг болгож байж. Би итгэж, Бурханы үгийг уншдаг ч миний зүрх сэтгэлд Бурханыг гэх орон зай байгаагүй. Тэгээд бодит нөхцөлийн талаар бараг ганц ч үнэнч шударга юм хэлж, тодруулга өгч чадаагүй. Би хөөрхийлөлтэй амьдралаар амьдарч, Сатаны боолын үүрэг гүйцэтгэж байж. Аминчхан, жигшүүртэй, хүн чанаргүй ийм байдалд Бурхан үнэхээр ой гутаж байсан юм. Тухайн үед би асар их харамсаж, Бурханд чимээгүйхэн залбираад: “Өө Бурхан минь, би маш аминчхан, зальхай юм. Асуудал олж хараад, би ямар ч хариуцлага хүлээгээгүй, бас үнэнийг хэрэгжүүлж, Бурханы гэрийн ажлыг хамгаалж байгаагүй. Би хөөрхийлөлтэй байж. Бурхан минь, би цаашид ийм маягаар амьдармааргүй байна. Намайг үүнээс авраач. Би үнэнийг хэрэгжүүлж, Таныг хангалуун байлгамаар байна” гэсэн. Залбирсны дараа арай өөртөө итгэлтэй болж, Жоу эгч миний мэдэгдлийг уншсаныхаа дараа яах бол гэж санаа зовохоо болилоо.

Томилолтдоо зарчим зөрчсөнийхөө төлөө өөрийгөө эргэцүүлээгүйгээр барахгүй Ли ахын үүргийг өөрчлөөгүй. Эгч бас төсөл удааширч, үр ашиггүй байгаа асуудлыг зохицуулахгүй байлаа. Эгч үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй, ямар ч бодит ажил хийдэггүй, тэгэхээр хуурамч удирдагчдыг ялган таних зарчимд үндэслэвэл эгч яг тийм хүн байх өндөр магадлалтай харагдаж байсан. Би үүнийг дээш нь мэдээлмээр байсан ч дахиад л эргэлзлээ. Эгчийг мэдээлчихдэг, гэтэл эгч энэ талаар олж мэдвэл намайг юу гэж бодох бол? Хэрвээ халагдалгүй удирдагч хэвээр үлдвэл намайг дарлах шалтаг хайх болов уу? Тэгээд, “Больж үзье дээ. Өөрчлөгдөж, бодит ажил хийхээс татгалзаж байгаа нь эгчийн асуудал, иймээс би үүргээ сайн хийгээд л, аливаа зүйл хэрхэн өрнөхийг харах хэрэгтэй” гэж бодлоо. Тийм болохоор үүнийг хойш тавиад, болох юм болдгоороо болог гэсэн. Дараа нь болсон нэг зүйл надад томоохон нөлөө үзүүлж, би Жоу эгчийг мэдэгдэх зориг орсон юм.

Хэсэг хугацааны дараа, өөр нэг чуулганы удирдагч антихрист болох нь илчлэгдээд, хөөгдсөн гэж сонссон л доо. Тэр удирдагч байх хугацаандаа нэлээд их ёрын мууг үйлдсэн байсан. Хүн бүр түүний үнэн царайг харсан ч, хэлж зүрхлээгүй юм байна лээ. Бүхэл бүтэн чуулганаас ганц ч хүн түүнийг мэдэгдээгүй, бас түүнийг илчилж, хөөсний дараа хүртэл хийсэн ёрын муу зүйлсийг нь ил гаргахгүй хэвээр байж. Тэд зүгээр л өөрсдийнхөө хариуцлагаас бултаж, мэдэхгүй царайлж байсан юм. Тэгээд бүгд антихристийг хамгаалж, орогнуулж байсан нь Бурханы зан чанарт үнэхээр халдсан. Үүний улмаас чуулган дахь бүх хүн өөрсдийгөө эргэцүүлэхийн тулд үүргээ хийхээ болих ёстой болсон. Энэ нь надад үнэхээр гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж, Бурханы ийм үгийг санагдуулсан юм: “Үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй нэг ч хүн үгүй, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадах хэн ч байхгүй бол тэр чуулганыг нэгмөсөн тусгаарлаж, бусад чуулганаас холбоог нь таслах ёстой. Үүнийг ‘үхлийг булшлах’ гэж нэрлэдэг; Сатаныг хөөн зайлуулах гэдэг нь энэ юм. Хэрэв чуулганд нутгийн хэдэн дээрэнгүй этгээд байдаг агаад ямар ч ялган таних чадваргүй ‘жижиг ялаанууд’ тэднийг дагадаг бол, хэрэв чуулганы гишүүд үнэнийг харсныхаа дараа ч гэсэн эдгээр дээрэнгүй этгээдийн хүлээс, явуулгаас салж чадахгүй хэвээр байгаа бол тэр тэнэгүүд эцэстээ бүгд таягдуулна. Энэхүү жижиг ялаанууд ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй байж болох ч бүр илүү ов мэхтэй, бүр илүү зальхай, булзамхай байдаг, ийм хүн бүрийг таягдан хаяна. Ганцыг ч үлдээхгүй! Сатанд харьяалагддаг хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагддаг хүмүүс үнэнийг эрж хайж явах нь гарцаагүй; энэ нь тэдний уг чанараар шийдэгддэг. Сатаныг дагадаг бүх хүн мөхөөсэй! Ийм хүмүүст өрөвч сэтгэл огт гаргахгүй. Үнэнийг хайдаг хүмүүс хангалт хүртэж, шавайгаа ханатал Бурханы үгэнд баясах болтугай. Бурхан бол зөвт; Тэр хэнийг ч алагчилдаггүй. Хэрвээ чи диавол бол үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; хэрвээ чи үнэнийг хайдаг нэгэн бол Сатанд олзлогдохгүй нь лавтай. Энэ ямар ч эргэлзээгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). Ямар ч зөрчлийг хүлцдэггүй, Бурханы сүр жавхлант, зөвт зан чанар болон үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст гаргадаг уур хилэнг нь би Бурханы үгээс мэдэрч авсан. Өнгөн дээрээ тэд үнэндээ ямар ч ёрын мууг үйлдээгүй мэт харагдаж байгаа ч гэсэн антихрист ёрын мууг үйлдэж байгааг хараад тэд мэдэгдэж, илчлэх юу ч хийдэггүй. Тэд антихристэд дураараа дургиж, Бурханы гэрийн ажлыг сүйтгэх боломж олгоод, ганц хуруугаа ч хөдөлгөдөггүй. Тэд антихристийг орогнуулж байдаг, Сатаны гар хөл юм. Ингэснээр антихристийн ёрын мууд гар бие оролцож, Бурханы зан чанарт ноцтой халддаг. Өөрийнхөө зан авирыг бодолцож үзэх нь ээ, би яг тийм байсан биш үү? Би Бурханы үгийг маш их уншиж, бага зэрэг ялган таних чадвартай болсон байсан. Тэгээд удирдагч зарчмыг дагахгүй, үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй, бас ялангуяа бодит ажил хийхгүй байгааг олж харсан юм. Энэ нь аль хэдийн Бурханы гэрийн ажилд саад болсон, бас тэр хуурамч удирдагч байсан. Гэхдээ энэ нь надад биечлэн нөлөөлөөгүй учраас би эгчийг гомдоож, эгчид боогдох вий гэж айсандаа үүнийг зүгээр өнгөрөөсөн. Эгч өөрчлөгдөх эсэх нь эгчийн л хэрэг, энэ нь надад ямар ч хамаагүй гэж санагдсан. Би Бурханаас маш их тэжээл эдэлсэн хэрнээ л тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгч болж, Сатаны талд орсон. Бурханы гэрийн ашиг сонирхол аюулд орсныг хараад хайхрамжгүй байсан. Би яг Сатан шиг байсан биш үү? Би үүрэг гүйцэтгэсээр байсан ч, Бурхан миний хийсэн багахан зүйл бүрийг ажиглаж байлаа. Гэмшихгүй бол Бурханы уур хилэн бадарч, намайг таягдан хаяна гэдгийг мэдэж байсан. Тэгж бодоод үхтлээ айсан шүү. Тэгээд шууд Бурханд залбирч, гэмшин: “Бурхан минь, Жоу эгч чуулганы ажлыг үймүүлж байгаа гэдгийг харсан ч би өөрийгөө л хамгаалах гэсэндээ үнэнийг хэрэгжүүлж, эгчийг мэдэгдээгүй. Би Сатаны төлөө ажиллаж байж. Би маш тэрслүү, ой гутмаар юм. Бурхан минь, би Танд гэмшмээр байна, бас үнэнийг хэрэгжүүлэхэд намайг гэгээрүүлж, замчлаач гэж гуйя” гэсэн.

Тухайн үед би, “Яагаад удирдагчийн асуудлыг мэдэгдэхээс тэгтлээ айсан юм бол? Үнэндээ би юунаас айж байв?” гэж гайхсан. Залбирч, эрж хайснаар Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан нь тэр асуудлыг илүү сайн ойлгоход минь тус болсон юм. “Удирдагч юм уу ажилчинд хэрхэн хандах тухайд хүмүүс ямар хандлагатай байх ёстой вэ? Удирдагч юм уу ажилчны хийдэг зүйл зөв бол чи түүнийг дуулгавартай дагаж болно; хийдэг зүйл нь буруу бол түүнийг ил болгож, бүр түүнийг эсэргүүцэж, өөр санал дэвшүүлж ч болно. Хэрэв тэр бодитой ажил хийж чадахгүй, хуурамч удирдагч, хуурамч ажилчин, эсвэл антихрист гэдэг нь илчлэгдсэн бол чи түүний удирдлагыг хүлээн авахаас татгалзаж, түүнийг мэдээлж, ил болгож ч болно. Гэхдээ Бурханы сонгосон зарим хүн үнэнийг ойлгодоггүй, нэн хулчгар байдаг учраас юу ч хийж зүрхэлдэггүй. ‘Удирдагч намайг хөөж явуулбал би дуусна; хэрэв удирдагч хүн болгоноор намайг ил болгож, хаяулбал би Бурханд итгэж чадахаа болино. Хэрэв би чуулганаас явбал Бурхан намайг хүсэхгүй, намайг аврахгүй. Чуулган Бурханыг төлөөлдөг!’ гэж тэд хэлдэг. Ингэж бодох нь тэдгээр зүйлд хандах хүний тийм хандлагад нөлөөлөхгүй гэж үү? Удирдагч чамайг хөөвөл чи аврагдаж чадахаа болино гэдэг үнэхээр үнэн гэж үү? Чиний аврагдах асуудал удирдагчийн чамд хандах хандлагаас хамаардаг гэж үү? Яагаад маш олон хүн ийм хэмжээний айдастай байдаг юм бэ?(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийн сэтгэлийг татахаар оролддог”). “Хүн төрөлхтний хүрэх газартай хамаатай Бурханы бүх ажил юм уу үг нь хүн бүрийн мөн чанарын дагуу, хүмүүстэй зүй зохистойгоор харьцана; өчүүхэн ч эндүүрэл тохиолдохгүй, мөн ганц ч алдаа мадаг гарахгүй. Хүмүүс ажил хийх үед л хүний сэтгэл хөдлөл, санаа зорилго үүнд холилддог. Бурханы хийдэг ажил хамгийн зохистой; Тэрээр аливаа бүтээлийг огтхон ч хилсээр буруутгадаггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Миний үзэл бодол бүгд буруу байсан учраас удирдагчийг мэдэгдэж зүрхлээгүй гэдгээ үүнийг уншсаны дараа олж харсан. Удирдагч миний ирээдүй, хувь заяаг тогтоож чадна, тийм болохоор удирдагчийг гомдоогоод, түүнд боогдож, үүргээ биелүүлэх боломжгүй болбол аврагдах бүх найдвараа алдана гэж би бодож байж. Удирдагчдыг би бүр Бурханаас дээр байдаг гэж үзсэн. Би жинхэнэ итгэгч байгаагүй. Үл итгэгч байсан юм. Хүний хувь заяа Бурханы гарт байдаг. Миний үр дүн ямар байх, би бүрэн аврагдаж чадах эсэх нь тэр чигтээ Бурханаас шалтгаалдаг. Үүнийг ямар ч хүн шийдэж чаддаггүй. Хэдийгээр би урьд нь удирдагчийн ажил дахь асуудлыг хэлж өгснийхөө төлөө ад үзэгдэж байсан ч дараа нь ах эгч нар удирдагчийг антихрист гэж ухаараад, чуулганаас хөөсөн шүү дээ. Антихристийн шударга бус хандлагаас болж түр зуур зовлоо гээд би аврагдах боломжоо алдаагүй, харин ч антихристийг ялган таних чадвартай болж, зарим нэг сургамж авсан. Бурханы гэрийн ажлыг хамгаалахын тулд зарим ах эгч хуурамч удирдагч, антихристийг илчилж, мэдээлээд, дараа нь тэр хуурамч удирдагч, антихрист тэдэн рүү дайрч давшлах нь бий. Тэд бүр чуулганаас хөөгдөж ч магад, гэхдээ жинхэнэ итгэлтэй байж, сайн мэдээ түгээж, үүргээ биелүүлсээр байвал тэд Ариун Сүнсний ажил, Бурханы удирдамжтай хэвээр байх болно. Дараа нь антихрист илчлэгдэж, халагдах үед тэд чуулганд буцаад орж болно. Бурхан зөвт байдаг, Бурханы гэрт үнэн засагладаг гэдгийг энэ нь надад харуулсан юм. Бурхан бүх зүйлийг захирдаг. Антихристийг илчлэлгүй, ёрын муу үйл хэргийг нь хараагүй царайлж, өөрсдөд нь биечлэн нөлөөлөөгүй зүйлийг үл хайхарч, антихристэд чуулганыг үймүүлэх эрх дарх олгосон тэр чуулганыхны талаар би бодлоо. Тэд дарлагдалгүй, чуулганд үүргээ биелүүлсээр байж чадсан ч гэлээ антихристийг орогнуулж, Бурханы эсрэг зогсож байсан юм. Бурхан тэднийг жигшин, голсон. Энэ талаар бодоод, хуурамч удирдагчийг мэдэгдэхгүй байх нь ямар ноцтой асуудал гэдгийг ухаарч авсан. Бас ямар ч зөрчлийг хүлцэхгүй Бурханы зөвт зан чанарыг хараад, жаахан айж, өөрийгөө үнэхээр жигшсэн юм. Энэ нь надад үнэнийг хэрэгжүүлэх урам өгсөн дөө. Бас Бурханы үгийн ийм хэсэг бодогдсон: “Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, нэр нүүр, нэр хүндээ үргэлж бүү бод. Бас хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үг бас надад урагшлах замыг харуулсан. Би Бурханы гэрийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьж, үүнийг чухалчилж, буруу сэдлээ мөс чанартайгаар орхих ёстой байсан. Тэгээд хувийн ашиг сонирхлоо эн тэргүүнд тавихаа болих ёстой байлаа. Тийм болохоор олж харсан асуудлуудаа бичээд, дээд түвшний удирдагчид мэдэгдэхэд бэлэн болсон.

Яг тэгтэл, Жоу эгч бодит ажил хийдэггүй, бас тохиромжтой ямар ч нэр дэвшигч олж чадахгүй байна гэдгээр шалтаглан үүрэгтээ үргэлж хайнга байдаг муу хэв чанартай хүмүүсийг халахаас татгалзсаар байгааг Лиу эгч болон өөр хэдэн эгч анзаарсан гэдгээ надад хэлсэн юм. Энэ нь Бурханы гэрийн ажилд маш их хохирол учруулсан байсан. Жоу эгч чуулганд нүүрлээд удсан асуудлуудыг шийдвэрлэхгүй, бас зарчимд бус, дур зоргодоо үндэслэн хүмүүсийг дураараа томилж байлаа. Зарчмын дагуу, Жоу эгч хуурамч удирдагч байсан юм. Бид бүгд эгчийг мэдэгдсэн захиа хамтдаа бичээд, удирдагчид тушаасан. Жоу эгч хэзээ ч бодит ажил хийдэггүй, дарангуй арга барилтай, аль хэдийн тогтоосон ажлын зохицуулалтын эсрэг явж, бусдыг хянахад байр сууриа ашигладаг байсан гэдгийг дээд түвшний удирдагчид нөхцөл байдлыг судалсныхаа дараа баталгаажууллаа. Эгчийн хуурамч удирдагч болохыг тогтоож, албан тушаалаас нь халсан. Ли ах ч бас усалгааны санваартан байхад тохиромжгүй гэдэг нь тогтоогдсон учир өөр үүрэг авсан юм. Байдал яаж эргэсэн тухай сонсоод, надад янз бүрийн мэдрэмж огшсон шүү. Бурханы гэрт Христ болон үнэн үнэхээр эрх барьдгийг хараад, үнэнийг хэрэгжүүлэх илүү их итгэл, хүч мэдрэгдсэн. Тэгээд Бурханд маш их талархсан юм. Тэдгээр сатанлаг гүн ухааны хүлээсээс аажмаар чөлөөлөгдөж, үнэнийг хэрэгжүүлж, хуурамч удирдагчийг мэдэгдэж, хувийн нэр төртэй амьдрахаар зориглох боломж олгосон Бурханы үгийн гэгээрэл, удирдамжид би маш их талархдаг юм!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хэрэв Бурхан намайг авраагүй бол

Бурхан намайг авраагүй бол хорвоод би одоо ч төөрсөөр, нүгэл дотор зүдэж, зовсоор өдөр бүр хоосон хөндий, найдваргүй байх байсан. Бурхан намайг авраагүй бол чөтгөрийн хөлд би одоо ч гишгүүлсээр, нүгэл ба түүний зугаа цэнгэлд урхидуулж, амьдрал минь яахыг ч мэдэхгүй явах байсан.

Leave a Reply