Засалт, харьцалтад яаж хандах вэ

2023-07-11

– Сүнслэг үйл ажиллагааны тэмдэглэл

2022 оны 8-р сарын 17-ны Лхагва гараг, Цэлмэг тэнгэртэй өдөр

Би өнөөдөр шинэ үүргээ эхэлж, бичвэрийн ажил хийж байна. Энэ үүргийг гүйцэтгэж чадаж байгаадаа баярлаж бас гайхаж байна. Энэ бол Бурханы нигүүлсэл, Бурханы надад өгч байгаа хэрэгжүүлэх боломж гэдгийг би мэднэ. Би ажлаа сайн хиймээр байна. Гэтэл би энэ ажлыг сайн мэдэхгүй, бас бусад хүн ийм ажлыг хийхдээ дураараа, зарчимгүй байснаасаа болж засалт, харьцалт туулсныг бодохоор санаа зовж эхлэн, “Би бас энэ үүргийг гүйцэтгэхдээ засалт, харьцалт туулах болов уу? Гэхдээ нөгөө талаар, засалт туулаад сургамж авч чадвал сайн зүйл бус уу? Энэ бол үнэнийг олж авах асар том боломж!” гэж бодсон. Тэгээд эцэст нь би энэ үүргийг хүлээн авсан.

2022 оны 9-р сарын 4-ний Ням гараг, Үүлэрхэг өдөр

Цаг хугацаа нисэн өнгөрөх юм. Нүд ирмэхийн зуур би бичвэрийн ажлыг хийгээд хагас сар болжээ. Удирдагч ажлын зарчим, удирдамжийн талаар нөхөрлөснөөр би энэ ажлыг бага зэрэг мэддэг болж, зарим зарчмыг сурч авлаа. Гэвч зарчмын дагуу үүргээ гүйцэтгээгүй, дураараа байсныхаа төлөө зарим ах, эгч харьцалт туулахыг би хараад, нэлээд сандарч, надтай харьцах вий гэж айсан. Удирдагчийн засалт нь Бурханы үгийн дагуу бидний завхарсан зан чанар, асуудлын мөн чанарыг хэлж өгч байгаа, энэ нь өөрийгөө мэдэж, үнэний зарчимд ороход бидэнд тустай гэж мэдэх ч би засалт, харьцалт туулахыг хүсэхгүй хэвээр л байна. Саул ах зарчмын дагуу үүргээ гүйцэтгээгүй учраас өнөөдөр харьцалт туулсан. Удирдагч түүнтэй удаа дараа нөхөрлөж, асуудлыг нь засаж залруулсан ч ах өнөөх алдаагаа гаргасаар байсан. Удирдагч ахыг сүнслэг мэдрэмжгүй, зарчмыг ойлгодоггүй гэсэн. Хэдийгээр энэ үг надад чиглээгүй ч “сүнслэг мэдрэмжгүй” гэх үгийг сонсох үед мэдрэлд хүрэх шиг л санагдсан. Би өөртөө “Зарчмын дагуу үйлдэх ёстой, ямар ч алдаа гаргаж болохгүй, тэгэхгүй бол харьцалт туулна. Сүнслэг мэдрэмжгүй гэж харагдвал би асуудалд орно. Тийм хүн яаж аврагдах юм бэ? Хөгжүүлэхэд бүр ч тохирохгүй биз дээ?” гэж сануулсан. Ингэж бодоод би бүр ч их түгшлээ. Өнөө орой үүргээ гүйцэтгэж байхдаа би байнга түгшиж, юм хийхдээ дээд зэргээр болгоомжилж, алдаа гаргахаас айж байсан. Гэхдээ бусад хүн харьцалт туулах нь надад яагаад тэгтлээ их нөлөөлж байгааг би ойлгохгүй байна.

2022 оны 9-р сарын 9-ний өдөр, Баасан гараг, Цэлмэг тэнгэртэй өдөр

Сүүлийн үед би үүргээ гүйцэтгэхдээ маш их санаа зовж, байнга л сонор сэрэмжтэй байж, алдаа гаргахаас айж байна. Заримдаа бусад хүн миний үзэл бодлыг асуудаг, гэхдээ би өөрийнхөө саналд итгэлтэй байсан ч гэсэн буруу зүйл хэлэхээс айж, үзэл бодлоо илэрхийлэхээс өмнө заавал хэд хэдэн хүнд хандаж, зөвшөөрлийг нь авдаг. Үнэнийг хэлэхэд үүргээ ингэж гүйцэтгэх нь үнэхээр ядаргаатай, Бурханаас холдсон мэт надад санагдаж байна. Өнөөдөр Бурханы үгийн нэг хэсгийг уншаад сэтгэл үнэхээр хөдөлсөн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы гэрт ажилладаг зарим антихрист хянамгай байж, алдаа гаргахгүй, засалт харьцалт туулахгүй, Дээрхийн уурыг хүргэхгүй, муу зүйл хийгээд удирдагчдаа баригдахгүй, сайн үйлээ заавал бусдын өмнө хийнэ гэж чимээгүйхэн шийддэг. Гэхдээ хэчнээн хянамгай байсан ч буруу гараанаас эхэлж, буруу зам сонгож, зөвхөн алдар нэр, байр суурийн төлөө үйлдэж, үнэнийг огт эрж хайдаггүй учраас байнга зарчмыг зөрчиж, чуулганы ажилд саад болж, үймүүлж, Сатаны боол мэт авирлаж, тэр ч бүү хэл, байнга гэм буруу үйлддэг. Ийм хүмүүс байнга зарчмыг зөрчиж, гэм буруу үйлдэх нь маш түгээмэл байдаг. Тиймээс тэдний хувьд засалт, харьцалт туулахаас зайлсхийх нь мэдээж хэцүү. Тэгвэл засалт, харьцалт туулаагүй байхдаа антихристүүд яагаад тэгтлээ болгоомжилдог вэ? Баттай нэг шалтгаан нь гэвэл тэд ‘Би болгоомжтой байх ёстой, эцсийн эцэст “Болгоомжлол бол аюулгүй байдлын үндэс”, “Сайн хүн амар тайван амьдардаг”. Би эдгээр зарчмыг дагаж, буруу зүйл хийх, асуудалд орохоос сэргийлэхийн тулд агшин бүрд өөртөө сануулж, завхрал, санаа зорилгоо дарах ёстой. Би буруу зүйл хийхгүй, эцсээ хүртэл тууштай байж чадсан цагт л ерөөл хүртэж, гамшгаас зайлсхийж, Бурханд итгэх итгэлдээ амжилттай байх болно!’ гэж боддог. Тэд ихэвчлэн ийм маягаар өөрсдөдөө шавдуулж, өөрсдийгөө урамшуулж, зоригжуулдаг. Хэрэв буруу зүйл хийвэл ерөөгдөх магадлал нь эрс багасна гэж тэд боддог. Энэ нь тэдний зүрх сэтгэлийн гүнд орших тооцоолол, бодол бус уу? Антихристийн энэ тооцоолол, бодол санаа зөв үү, буруу юу гэдгийг хойш тавиад, энэ бодол санаанд үндэслэвэл тэд засалт, харьцалт туулахдаа юунд хамгийн их санаа зовох вэ? (Хэтийн ирээдүй, хувь заяандаа.) Тэд засалт, харьцалтыг хэтийн ирээдүй, хувь заяатайгаа холбодог—энэ нь тэдний ёрын муу уг чанартай холбоотой(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (VIII хэсэг)). Энэ хэсэг миний байдлыг яг таг дүрсэлсэн. Бусад хүн харьцалт туулахыг хараад би үүнийг Бурханаас хүлээн авдаггүй, эсвэл энэ хүмүүс яагаад харьцалт туулж байгаа, яаж хазайсан, тэдний бүтэлгүйтлээс ямар сургамж авч болох, зарчмын дагуу үйлдэхийн тулд ирээдүйд адилхан байдлаар гажуудахаас яаж сэргийлэх вэ гэдгийг эрж хайдаггүй. Тэгэхийн оронд харьцалт болон хувь заяагаа үл үзэгдэх холбоогоор нягт холбож, харьцалт ноцтой байх тусам ерөөгдөх найдвар багасна гэж боддог. Би улам сэрэмжилж, болгоомжилж, олон алдаа гаргахгүй, засалт туулахгүй л бол ерөөгдөх найдвар байгаа гэж бодсон. Харьцалтын талаар буруу ойлгож, ерөөлийг хэтэрхий их үнэлдэг учраас би хувь заяаг минь хөндсөн зүйлд тун эмзэг хандаж, хийж байгаа юм бүхэндээ хэтэрхий сэрэмжилж, сэрэмжтэй байхгүй бол харьцалт туулж, сайхан төгсгөлөө алдана гэж айдаг. Би хэтэрхий ёрын муу, ов мэхтэй гэдгээ харж байна! Удирдагч олон удаа бидэнтэй зарчмыг нөхөрлөж, биднийг залж чиглүүлдэг ч бид үгийг нь нухацтай авч үздэггүй. Бид дураараа, харалган аашилж, ажил үймүүлсээр байдаг. Бидэнтэй харьцах нь тун хэвийн зүйл бус уу? Эрүүл ухаантай хүн үүнийг харгалзан үзээд хаана дутагдалтай, сүнслэг мэдрэмжгүй байгаа талаараа өөрийгөө эргэцүүлж, үнэнийг эрж хайж, гажуудлаа тэр дор нь засна. Энэ бол эерэг оролттой, үнэнийг эрж хайдаг хүн юм. Бидэнтэй харьцах нь үнэнд орж, үүргээ сайн биелүүлэхэд маань туслахын төлөө байдаг. Гэтэл би үнэнийг эрж хайж, эргэцүүлээгүй төдийгүй, сэрэмжилж, буруу ойлгож байна. Би сайн, мууг ялгаж чадахгүй юм! Бурханы үгийн илчлэлийн ачаар одоо би өөрийнхөө байдлыг бага зэрэг ойлгож байна.

2022 оны 9-р сарын 12, Даваа гараг, Ширүүн бороотой өдөр

Саул харьцалт туулсныхаа дараа сөрөг болж, хязгаарлагдаж, дарамтад орсныг өнөөдөр цуглааны үеэр удирдагч олж мэдсэн. Удирдагч биднээс хязгаарлагдаж байгаа эсэхийг асуухад би сүүлийн үеийн байдлаа санаж, бага зэрэг хязгаарлагдсан гэж хэллээ. Дараа нь удирдагч бага зэрэг нөхөрлөл хийсэн нь миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн. Удирдагч: “Яагаад зарим хүн ахин дахин харьцалт туулсан ч үнэнийг олж авдаггүй, хязгаарлагдаж, дарангуйлагдаж, зовж шаналж байна гэж хэлдэг вэ? Учир нь тэд үнэнийг ойлгож, олж авахад анхаардаггүй болохоор юу ч олж авдаггүй. Харьцах үед тэд эсэргүүцэж, уурлаж, бусдын эсрэг босдог. Энэ үнэнийг хүлээн авдаг хүн мөн үү? Энэ хүмүүс үнэний зарчмыг зөрчсөн учраас харьцалт туулдаг ч эргэцүүлэхээс татгалзаж, бүр залхуурч хойрголдог. Энэ нь тэд үнэнийг хүлээн авдаггүй, үнэний эсрэг явж, үнэнтэй зөрчилддөгийг харуулдаг. Үнэнтэй зөрчилдөх нь мөн чанартаа Бурхантай зөрчилдөх юм. Үүний уг чанар маш ноцтой” гэсэн. Удирдагчийн нөхөрлөлөөс би үнэн юм уу харьцалтыг үгүйсгэх уг чанар ямар ноцтой, энэ байдал хэчнээн аюултай болохыг эцэст нь ухаарсан. Гэртээ буцаж ирээд хэсэг хугацаанд сэтгэл тайван биш, орондоо ороод унтаж чадахгүй удаан хэвтсэн. Энэ нөхцөл байдал санамсаргүй биш, үүний ард Бурханы хүсэл байж таарна гэж би бодсон. Үнэнийг хүлээн авдаггүй байдал яг яаж илэрдэг юм бол гэж би гайхширч эхэллээ. Энэ нөхцөл байдалд би яаж сургамж авч, эргэцүүлж болох вэ?

2022 оны 9-р сарын 14 Лхагва гараг, Цэлмэг тэнгэртэй өдөр

Саул өнөөдөр халагдав. Өөр хэдэн хүн бас үнэнийг хүлээн аваагүй, үүргээ гүйцэтгэхдээ ахиц гаргаагүй учраас халагдсан. Нэг эгчээс би Саул байнга үүргээ дур зоргоороо гүйцэтгэж, зарчмыг зөрчдөг байсан, удирдагч тухай бүрд нь зарчмын дагуу тэвчээртэйгээр нөхөрлөдөг байсныг олж мэдлээ. Заримдаа удирдагч түүнийг засаж, асуудлынх нь мөн чанарыг хэлж өгдөг ч Саул үнэнийг эрж хайж, эргэцүүлээгүй. Засалт туулсныхаа хариуд Саул хойрголж, ажлын хэлэлцүүлэг дээр үзэл бодлоо хэлэхээс татгалзсан. Тэр ч бүү хэл нэг удаа цуглаан дээр “Намайг сайн ажиллах үед удирдагч хардаггүй, харин сайн ажиллахгүй бол надтай харьцдаг” гэсэн. Ингэж хэлсэн гэдэгт итгэхэд бэрх, ингэж хэлж чадна гэдэг нь үнэнийг огт хүлээн аваагүйг нь харуулсан. Тэгээд би Бурханы үгийн хэдэн хэсгийг уншсан. “Антихристийг засаж, харьцах үед тэд юуны түрүүнд зүрх сэтгэлийнхээ гүнд үүнийг эсэргүүцэж, үүнээс татгалзаж, тэмцдэг. Яагаад тэр вэ? Учир нь антихристүүдийн уг чанар, мөн чанар нь үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг бөгөөд үнэнийг огт хүлээн авдаггүй. Мэдээж антихристийн мөн чанар, зан чанар алдаа мадаг, завхарсан зан чанараа хүлээн зөвшөөрөхөд нь саад болдог. Энэ хоёр баримтад үндэслэвэл засалт, харьцалтад хандах антихристийн хандлага нь бүрэн дүүрэн, эрс татгалзаж, эсэргүүцсэн байдалтай байдаг. Тэд зүрх сэтгэлийнхээ гүнээс жигшиж, эсэргүүцэж, өчүүхэн төдий ч хүлээн авч, захирагддаггүй, тэдэнд жинхэнэ эргэцүүлэл, гэмшил бүр ч байдаггүй. Антихрист засалт, харьцалт туулах үедээ хэн үүнийг хийсэн, энэ нь юунд хамаатай, тухайн асуудал дээр хүлээх хариуцлага нь хэр их, алдаа нь хэр илэрхий, хэчнээн их хорон мууг үйлдсэн, тэр хорон муу нь чуулганд ямар үр дагавар авчирсан гэдгийн алийг нь ч бодож үздэггүй. Антихристийн хувьд өөрийг нь засаж, харьцаж байгаа хүн өөрийг нь ялгаварлаж, эсвэл өөрийг нь шийтгэх гэж зориуд алдаа мадаг хайж, бүр дээрэлхэж, доромжилж, хүн шиг хандахгүй, дорд үзэж, басамжилж байгаа юм. Антихрист засалт, харьцалт туулсныхаа дараа яг юуг буруу хийсэн, ямар янзын завхарсан зан чанар харуулсан, асуудалд зарчмыг эрэлхийлсэн эсэх, үнэний зарчмын дагуу үйлдэж, хариуцлагаа биелүүлсэн эсэхээ хэзээ ч эргэцүүлдэггүй. Тэд өөрсдийгөө шинжилдэггүй, эдгээрийн алийг ч эргэцүүлдэггүй, эдгээр асуудлыг тунгаан боддоггүй. Харин тэд засалт, харьцалтад өөрсдийнхөө хүслээр, адгасан байдалтай ханддаг. Антихрист засалт, харьцалт туулах бүрдээ маш их уурлаж, дургүйцэж, сэтгэл дундуур байх бөгөөд хэний ч зөвлөгөөг сонсохгүй. Тэд засалт, харьцалт хүлээн авахаас татгалздаг бөгөөд өөрсдийгөө мэдэж, эргэцүүлэхээр, мөн үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш, хайхрамжгүй, хяналтгүй үйлдэх зэрэг зарчмыг зөрчдөг үйлдлүүдээ шийдвэрлэхээр Бурханы өмнө буцаж очиж чаддаггүй, энэ боломжийг ашиглан завхарсан зан чанараа ч шийдвэрлэдэггүй. Харин ч өөрсдийгөө өмгөөлж, зөвтгөх шалтаг хайж, тэр ч бүү хэл хэрүүл өдөж, бусдыг өдөөн хатгасан зүйл хэлнэ(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 12-р зүйл: Байр суурь юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг). “Үүссэн орчноос үл хамааран—ялангуяа саад бэрхшээлтэй тулгараад, тэр тусмаа Бурхан хүмүүсийг илчилж, ил болгох үед—юун түрүүнд хүний хийх ёстой зүйл бол Бурханы үг, үйлдэл зөв, буруу эсэхийг шинжилж, судалж, шүүхийн оронд Бурханы өмнө очин үг хэл, үйл хэрэг, завхарсан зан чанараа эргэцүүлж, шинжлэх явдал юм. Хэрвээ чи зөв байр сууриндаа байвал яг юу хийх учиртайгаа мэдэж байх ёстой. Хүмүүс завхарсан зан чанартай бөгөөд үнэнийг ойлгодоггүй. Энэ нь тийм ч том асуудал биш. Харин хүмүүс завхарсан зан чанартай, үнэнийг ойлгодоггүй мөртөө үнэнийг эрж хайхгүй хэвээр байдаг—энэ л жинхэнэ асуудал юм. Чи завхарсан зан чанартай, үнэнийг ойлгодоггүй учраас Бурханыг дур зоргоороо шүүж, ааш зан, дур сонирхол, сэтгэл хөдлөлөөрөө Түүнд хандаж, Түүнтэй харилцаж мөн л чадна. Гэсэн хэдий ч чи үнэнийг эрж хайдаггүй, хэрэгжүүлдэггүй бол юмс тийм ч энгийн байхгүй. Чи Бурханыг дуулгавартай дагаж чадахгүйгээр үл барам, Бурханыг буруугаар ойлгож, Бурханы талаар гомдоллож, Бурханыг яллаж, эсэргүүцэж, тэр ч бүү хэл, зүрх сэтгэлдээ Түүнийг зэмлэж, голж, Тэр бол зөвт биш, Түүний хийдэг юм бүхэн зөв байх албагүй гэж хэлж ч мэднэ. Ийм юм хийж магадгүй чинь аюултай биш гэж үү? (Тийм.) Энэ нь тун аюултай. Үнэнийг эрж хайхгүй байх нь амиа алдахад хүргэж болно! Энэ нь хэдийд ч, хаана ч тохиолдох боломжтой(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (III хэсэг)). “Үргэлж идэвхгүй байдаг хүн бүрийн хувьд энэ нь үнэнийг хүлээн авч чаддаггүйгээс нь үүдэлтэй. Хэрэв чи үнэнийг хүлээн авдаггүй бол идэвхгүй байдал чамайг чөтгөр шиг мөшгөж, байнгын идэвхгүй байдалд амьдруулж, Бурханыг буруушаасан, Бурханд дуулгаваргүй, сэтгэл дундуур хандлагатай болгоно. Бурханыг эсэргүүцэж, тэрсэлж, хашхирах хэмжээнд хүрэх үедээ чи эцэстээ тулсан байх болно. Хүмүүс чамайг задлан шинжилж, чанарыг чинь тогтоож эхлэх үед нөхцөл байдлын гашуун үнэнийг хэтэрхий орой ухаарч, газарт унаж, цээжээ дэлдэнэ. Тэгээд Бурханы шийтгэлийг хүлээхээс өөр яаж ч чадахгүй!(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үгээс би харьцалтад хандах хүний хандлага үнэнийг хүлээн авдаг эсэхийг нь хамгийн сайн харуулдаг болохыг эцэст нь ойлгосон. Харьцалт туулах үедээ үнэнийг эрэлхийлж, хүлээн авдаг хүмүүс эргэцүүлж чаддаг, тэдэнтэй хэчнээн ширүүн харьцсан ч үргэлж Бурханд залбирч, яг хаана алдаа гаргасан, юунаас болсон, ямар завхарсан зан чанар илчилснээ бодож үзэж, үнэнийг эрж хайж, сургамж авч чаддаг. Хэдийгээр зарим нэг сөрөг, сул тал байх ч өөрсдийнх нь завхрал гүнзгий, гэм буруу нь ноцтой байгааг хардаг учраас тэд буруутайгаа мэдэрч, гэмшиж, чин сэтгэлээсээ өөрсдийгөө үзэн яддаг. Гэхдээ энэ сөрөг байдал дуусна. Тэд энэ бүтэлгүйтлээсээ үнэнийг эрж хайж, өөрсдийгөө тасралтгүй эргэцүүлж, асуудлаа үнэхээр таньж, үйлдлийнхээ уг чанарыг тодорхой харах үедээ харьцалтаас Бурханы хайр, хамгаалалтыг харж, Бурханд талархаж чаддаг. Энэ үед тухайн хүний байдал зөв, эерэг байдаг. Харин үнэнийг хүлээн авдаггүй хүн харьцалтыг өөрөөр хүлээн авдаг. Хэдий зарим нь илт гомдоллохгүй ч өөрийгөө хэзээ ч эргэцүүлдэггүй, Бурханы үгийн дагуу өөрийгөө мэдэж авдаггүй, дотроо маргаж, эсэргүүцэж, шалтаг хайж, энэ талаар бодох тусмаа улам шаналж, тарчилж, бүр хэлмэгдсэн мэт санагдахдаа тулдаг. Энэ нь аяндаа сөрөг сэтгэл хөдлөлийг төрүүлж, энэ сөрөг хөдлөл нь бодит байдал болон бусдад сэтгэл ханамжгүй байдлыг агуулдаг. Үнэнийг хүлээн авдаг хүмүүс харьцалтаар завхарсан зан чанараа үнэхээр мэдэж, гэмшиж, өөрчлөгдөж, үүнийг итгэлийнхээ эргэлтийн цэг гэж үздэг. Харин үнэнийг хүлээн авдаггүй хүмүүс илчлэгдэж, таягдан хаягдана. Маш их сөрөг болдог хүмүүс үнэнийг хүлээн авдаггүй, уг чанартаа үнэнээс залхдаг бөгөөд хэчнээн олон жил Бурханд итгэсэн ч ахиц гаргаж чаддаггүй. Харьцалт туулах үедээ Саул эргэцүүлээгүй, дур зоргоороо ажиллахын уг чанар, үр дагаврыг ухаараагүй, хэрэгжүүлэлтийн зарчмыг бүр ч эрж хайгаагүй. Харин ч хязгаарлагдаж, сөрөг, идэвхгүй болсон. Эхэндээ би, харьцалт туулсны дараа сэтгэлээр унах нь хэвийн зүйл, хэдэн өдөр эргэцүүлээд Саул зүгээр болно гэж бодсон ч зарим нэг ах, эгч Саул өмнө нь бас ийм байсан, гаднаа урам зоригтой, идэвхтэй харагдах ч ажил дээр асуудал гарч, харьцалт туулмагцаа сөрөг, үлбэгэр болж, асуудал хэлэлцэхэд санал бодлоо хэлэхээ больдог гэлээ. Тэрээр ажлын санал их гаргах тусам асуудал улам илчлэгдэж, санал бодлоо бага илэрхийлэх тусам асуудал бага илчлэгдэнэ гэж хэлдэг байжээ. Сүүлийн засалтаар тэр үүргээ гүйцэтгэхдээ хязгаарлагдаж, дарамтад орж, бас сэтгэлээр унаж, зовж шаналсан. Энэ сөрөг хандлага нь мөн чанартаа үнэнийг голж, Бурханыг буруутгаж, эсэргүүцэж байгаа хэрэг юм. Тэр антихрист зан чанарыг илчилж байж. Энэ сөрөг байдлын ард Бурханыг эсэргүүцдэг сатанлаг зан чанар нуугдаж байгааг би эцэст нь ухаарсан. Саул буруу замаар явсан нь намайг сэрээх дохио бус уу? Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Үнэнийг эрж хайхгүй байх нь амиа алдахад хүргэж болно! Энэ нь хэдийд ч, хаана ч тохиолдох боломжтой.” Би өмнө нь энэ талаар тийм ч их туршлагагүй байсан. Гэхдээ сүүлийн үед тохиолдсон зүйл энэ үгийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрөхөд намайг хүргэсэн. Харьцалт туулах үедээ үнэнийг эрж хайхгүй, хүлээн авахгүй байх нь маш аюултай. Сүүлд халагдсан ах, эгч нарын хувьд энэ нь үнэндээ бэлэг боловч үнэнээс залхаж, үнэнийг эрж хайгаагүй нь тэдний үхлийн сул тал байсан бөгөөд эцэст нь үүрэгтээ ямар ч үр дүн гаргахгүй, халагдахад тэднийг хүргэсэн. Энэ талаар бодох тусам үнэнийг эрж хайхын чухлыг би улам их олж харсан.

2022 оны 9-р сарын 15, Пүрэв гараг, Бага зэргийн бороотой өдөр

Тэр оройны удирдагчийн нөхөрлөл хоёр өдрийн турш толгойд эргэлдэж, Бурханы энэ үг байнга санаанд орсоор байсан. “Чи Бурханд итгэдэг атлаа үнэнийг болон Бурханы хүслийг эрж хайдаггүй, мөн чамайг Бурханд ойртуулдаг замыг ч хайрладаггүй бол Би чамайг, шүүлтээс бултахаар оролдож буй нэгэн, агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч гэж хэлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). Өмнө нь “Би чамайг, шүүлтээс бултахаар оролдож буй нэгэн” “агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч” гэсэн Бурханы үгийг унших үед шашны үзэлтэй зууралддаг шашны ертөнцийн хүмүүс шууд санаанд орсон. Тэд зөвхөн нигүүлслээр аврагдахыг хүсэж, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авахаас татгалздаг. Тэд бол Бурханы агуу цагаан сэнтийгээс зугтдаг утсан хүүхэлдэй, урвагчид юм. Гэхдээ би гайхах юм, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах нь Бурханы шүүлтийг бас хүлээн авна гэсэн үг үү? Бурхан ингэж хардаг уу? Бурханы шүүлт, гэсгээлтийг үнэхээр хүлээн авах гэдэг нь үнэндээ юу гэсэн үг вэ? Бурханы үгийг тунгаан бодоод би Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах нь Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийг үнэхээр хүлээн авах гэсэн үг биш болохыг ухаарсан. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийг хүлээн авахын тулд дор хаяж харьцалт хүлээн авч чаддаг байх ёстой. Хэрэв харьцалт хүлээн авч чаддаггүй бол яагаад ч Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахгүй. Харьцалтад яаж зөв хандах талаар би Бурханы үгээс дахиад уншлаа. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Засалт, харьцалт туулах тухайд хүмүүсийн мэдэх ёстой наад захын зүйл нь юу вэ? Үүргээ хангалттай гүйцэтгэхийн тулд засалт, харьцалт туулах ёстой—энэ нь зайлшгүй. Энэ бол Бурханд итгэж, авралд хүрэхдээ хүмүүсийн өдөр тутамдаа нүүр тулж, байнга туулах ёстой зүйл юм. Засалт, харьцалт туулахаас хэн ч ангид байж чадахгүй. Хүнийг засаж, харьцах нь тэдний ирээдүй, хувь заяатай холбоотой зүйл мөн үү? (Биш.) Тэгвэл хүнийг засаж, харьцах нь юуны төлөө байдаг юм бэ? Хүмүүсийг яллахын тулд уу? (Үгүй, үнэнийг ойлгож, үүргээ зарчмын дагуу гүйцэтгэхэд нь хүмүүст тусалж байгаа юм.) Яг зөв. Энэ бол хамгийн зөв ойлголт. Хэн нэгнийг засаж, харьцана гэдэг нь нэг төрлийн сахилгажуулалт, нэг төрлийн цээрлүүлэлт хэдий ч мөн хүмүүст туслах нэг хэлбэр юм. Засалт, харьцалт туулах нь чамд буруу эрэл хайгуулаа цаг тухайд нь өөрчлөх боломж олгодог. Энэ нь өөрийнхөө одоогийн асуудлыг даруйхан танин мэдэж, өөрийн харуулдаг завхарсан зан чанарыг цаг тухайд нь таних боломж олгодог. Ямартай ч засалт, харьцалт туулах нь үүргээ зарчмын дагуу биелүүлэхэд чинь тусалдаг, алдаа гаргаж, төөрөлдөхөөс чинь өмнө амжиж авардаг, гай гамшиг учруулахаас чинь сэргийлдэг. Энэ нь хүмүүсийн хувьд хамгийн том тусламж, хамгийн том эмчилгээ биш гэж үү? Мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс харьцалт, засалтад зөв хандаж чаддаг байх ёстой(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (VIII хэсэг)). Харьцалтад хандах зөв хандлага, хэрэгжүүлэлтийн замыг Бурханы үг бидэнд маш тодорхой хэлж өгсөн. Үнэндээ харьцалт нь хувь заяатай ямар ч холбоогүй. Хэчнээн хатуу ширүүн, сэтгэл түгшээсэн, бүр ялласан үг ашигласан ч энэ бүгд нь завхрал, дур зоргоороо байдал, зарчимгүй үйлдлээ танин мэдэж, ажлынхаа гажуудлыг харж, үнэнийг эрж хайж, үүргээ зарчимтай гүйцэтгэхэд маань туслахын төлөө байдаг. Удаа дараа, хатуу чанд харьцалт туулж байвал хувь заяа нь муу байна, харьцалт туулахгүй бол хувь заяа нь сайн байна гэсэн үг биш. Зарим хүн үргэлж засалт, харьцалт туулж, заримдаа энэ нь хатуу, шаналгаатай, илчлэгдэж, яллагдаж байгаа мэт санагдаж болох ч сүүлд нь энэ хүмүүс үнэнийг эрж хайж, эргэцүүлж, завхарсан зан чанар, дутагдал, гажуудлаа бага зэрэг ойлгож авч чаддаг. Тэд өөрчлөгдөж, амиа өсгөж, эцэстээ чухал ажил хариуцаж чаддаг. Итгэгч болсноос хойш харьцалтын талаарх хандлага минь ямар байсныг би эргээд бодож эхэллээ. Би есөн жил Бурханд итгэсэн, энэ хугацаанд харьцалт, томоохон бэрхшээл, бүтэлгүйтэлтэй хааяахан тулгарсан. Харьцалтын талаар дандаа өөр үзэл бодол тээж, харьцалт туулах нь муу зүйл, илчлэгдэж, яллагдахтай адил гэж бодсон. Харьцалт туулж байгаа хүмүүсийг хараад би айн дагжиж, болгоомжтой байхгүй бол надад бас тохиолдоно гэж айдаг. Харьцалт туулахыг яллалт, илчлэлт гэж андуурч, татгалзаж, эсэргүүцэж, тав тухтай орчиндоо Бурханд итгэхийг хүссэн. Ийм эрэл хайгуул нь гэдсээ цатгахыг хүссэндээ шашинд байдаг хүмүүсээс ямар ялгаатай юм бэ? Би Бурханы үгийг маш их уншсан, Бурханы эцсийн өдрүүдийн ажил нь шүүлт, цэвэршүүлэлт, засалт, харьцалтаар хүнийг цэвэрлэж, төгс болгох зорилготойг маш сайн мэднэ. Гэвч би жинхэнэ мэдлэггүй, харьцалт, цэвэршүүлэлтийг хүлээн авах хүсэлгүй учраас хэчнээн олон жил Бурханд итгэсэн ч ямар ч ахиц гаргахгүй, үнэнийг олж авахгүй, амь зан чанар минь өөрчлөгдөхгүй, эцэстээ шийтгэгдэх болно. Энэ талаар бодох тусам миний байдал ямар аюултай болохыг би бүр ч их ухаарч байна. Над шиг тав тухад шунаж, нигүүлслийг эрэлхийлдэг хүмүүс харьцалт туулахгүй байсан ч энэ нь сайхан төгсгөлтэй болно гэсэн үг биш. Хэрэв үнэнийг эрж хайж, завхарсан зан чанараа огт өөрчлөхгүй бол эцэстээ би аврагдахгүй. Харьцалт нь хүний төгсгөлийг илчилдэггүй, харин үнэнд хандах хандлага нь хэн болохыг нь илчилдэг. Би харьцалт туулах нь муу зүйл, магадгүй энэ нь Бурханы дургүйцэл, яллалт байх гэж дандаа боддог байсан. Гэхдээ миний буруу байсныг би одоо олж харлаа! Би нулимс дуслуулан Бурханд залбирч, “Бурхан минь, би мэдлэггүй байдал, мунхаглалаа эцэст нь харлаа. Энэ олон жил Бурханд итгэхдээ би хэзээ ч үнэнийг эрж хайгаагүй, уг чанар минь үнэнээс залхаж, засалт, харьцалт туулахаас байнга зайлсхийж байжээ. Бурхан минь, би гэмшмээр байна. Би харьцалтаас сургамж авахыг хүсэж байна” гэлээ. Залбирсны дараа сэтгэл хамаагүй тайвширч, хүсэл эрмэлзэл, тэмүүлэл төрөв. Ирээдүйд би засалт, харьцалт туулснаар амиа өсгөж чадна гэж найдаж байна.

2022 оны 10-р сарын 5, Лхагва гараг, Үүлэрхэг өдөр

Мартагдашгүй зүйл өнөөдөр тохиолдлоо. Төсөл дээр ажиллаж байхдаа би үүргээ дур зоргоороо гүйцэтгэж, зарчмыг эрж хайгаагүйн улмаас ажлаа дахиад хийх шаардлагатай болж, ажлын явцыг саатуулав. Удирдагч энэ асуудлын уг чанарыг хэлж өгч, биеэ тоож, хэв чанар муутай байсны төлөө надтай харьцлаа. Энэ нь сүнслэг мэдрэмжгүйг минь харууллаа гэж удирдагч хэлсэн. Удирдагчийн үг оюун ухаанд минь эргэлдсээр байлаа. Би маш их гонсойж, өөрийгөө хязгаарлаж, “Удирдагч намайг нэвт харж, энэ үүрэгт тохирохгүй гэж бодож байна. Би хэзээ мөдгүй халагдах нь” гэж бодож эхэллээ. Тэгээд улам сэтгэлээр унаж, миний байдал буруу байгааг ухаараад, Бурханд залбирч, “Өө, Бурхан минь, би өнөөдөр харьцалт туулсан. Үүнээс би ямар сургамж авч, өөрийгөө яаж эргэцүүлэх ёстойгоо мэдэхгүй байна. Өөрийгөө мэдэж, сөрөг сэтгэл хөдлөлөөс салахад намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч” гэлээ. Залбирсны дараа би харьцалт туулах үед үнэнийг эрж хайх нь хамгийн чухал гэдгийг санасан. Сөрөг байлаа гээд юуг шийдвэрлэх юм бэ? Надад яг ямар асуудал байгааг, яаж сүнслэг мэдрэмжгүй байснаа би эргэцүүлэх ёстой. Тайвшраад бодож үзэхэд, энэ удаа гол нь үүргээ дур зоргоороо гүйцэтгэж, зарчмыг тунгаан бодоогүй, эрж хайгаагүй учраас харьцалт туулсан байлаа. Удирдагч үүнтэй холбоотой зарчмуудыг нөхөрлөсөн ч би зөвхөн дүрэм журамтай зууралдаж, тэр ч бүү хэл тэр зарчмуудыг ахин дахин сонссоор байгаад хэдийн эзэмшсэн, тэрэн дээр дахин ажиллах шаардлагагүй гэж бодсон. Би өөртөө сохроор итгэж, зарчмыг хойш тавьж, өөрийнхөө бодлыг зөв гэж үзэж, бусдын бодлыг асуугаагүй. Би хэтэрхий дураараа байж, зарчмын дагуу үйлдээгүй, дүрэм журмыг сохроор мөрдсөн. Энэ нь сүнслэг мэдрэмжгүй зан авир бус уу? Надтай ингэж харьцаагүй бол би хөшүүн хэвээр байж, үүргээ сайн гүйцэтгэсэн гэж бодоод, ямар мууг үйлдэх байсныг бүү мэд. Харьцалт нь миний төлөөх сануулга, хамгаалалт юм. Одоо би үүнийг ойлгосон учраас сөрөг байхаа больж, зарчмын хувьд эрж хайхад анхаарч, дахин ийм алдаа гаргахгүй байхыг өөртөө сануулж чадна.

2022 оны 10-р сарын 8, Бямба гараг, Цэлмэг тэнгэртэй өдөр

Өнөөдөр бид удирдагчтай хамт цуглаан хийж, удирдагч бидэнтэй үүргээ гүйцэтгэх зарчмын талаар нөхөрлөж, сүүлийн үед ямар нэг зүйл олж авсан эсэхийг асуулаа. Удирдагч үнэнийг эрэлхийлж, ямар ч орчин нөхцөлд сургамж авах нь хамгийн чухал гэж биднийг зоригжуулж, бас Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгсөн. “Бурханы ажлыг туулах явцдаа хэчнээн удаа бүтэлгүйтэж, унаж, засалт, харьцалт туулж, илчлэгдсэн чинь хамаагүй, эдгээр нь муу зүйл биш. Чамайг яаж засаж, харьцсан, удирдагч, ажилчин, эсвэл ах, эгч нарын хэн тэгсэн нь хамаагүй, эдгээр нь бүгд сайн зүйл юм. Чи үүнийг санах ёстой: Чи хэчнээн их зовсон ч үнэндээ үр шимийг нь хүртэж байгаа. Туршлагатай хэн боловч үүнийг баталж чадна. Юу ч боллоо гэсэн засалт, харьцалт туулж, илчлэгдэх нь үргэлж сайн зүйл юм. Энэ нь яллалт биш. Энэ бол Бурханы аврал бөгөөд өөрийгөө мэдэж авах хамгийн сайхан боломж. Энэ нь амийн туршлагад чинь эргэлт авчирч чаддаг. Үүнгүйгээр завхралынхаа үнэнийг ойлгох боломж бололцоо, нөхцөл байдал, орчин чамд үгүй байх болно. Хэрвээ чи үнэнийг үнэхээр ойлгодог, зүрх сэтгэлийнхээ гүнд нуугдсан завхарсан зүйлсийг ухан гаргаж чаддаг, тэдгээрийг тодорхой ялган салгаж чаддаг бол энэ нь сайн зүйл, энэ нь амийн оролтын томоохон асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд зан чанарын өөрчлөлтөд асар их ашиг тустай юм. Өөрийгөө үнэхээр мэдэж чадна гэдэг нь арга замаа засаж залруулж, шинэ хүн болох хамгийн сайхан боломж мөн; энэ нь чиний хувьд шинэ амийг олж авах хамгийн сайхан боломж билээ. Өөрийгөө үнэхээр мэдмэгцээ чи, үнэн хүний амь болох нь үнэхээр эрхэм нандин зүйл гэдгийг харж чадах бөгөөд үнэнээр ангаж, үнэнийг хэрэгжүүлж, бодит байдалд орно. Энэ нь үнэхээр сайн зүйл! Хэрэв чи энэ боломжийг шүүрэн аваад, бүтэлгүйтэж, унах бүрдээ өөрийгөө чин сэтгэлээсээ эргэцүүлж, өөрийнхөө талаар жинхэнэ мэдлэг олж авч чадвал сөрөг, сул дорой байдал дундаас эргэн хөл дээрээ зогсож чадна. Энэ босгыг давмагцаа чи урагш том алхаж, үнэний бодит байдалд орж чадна(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг олж авахын тулд ойр тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой). Бурханы үг үнэхээр сэтгэл хөдөлгөж, өөрийн эрхгүй нулимс урссан. Харьцалт туулах нь сэтгэл гонсоймоор, шаналгаатай байдаг, заримдаа сөрөг байдалд автаад сүйрэх гэж байгаа мэт санагддаг ч энэ туршлагаас би Бурханы хайрыг үнэхээр харсан. Ийм нөхцөл байдал намайг Бурханы өмнө очиж, завхарсан зан чанараа эргэцүүлж, мэдэж, асуудал яг хаана байгааг эргэцүүлэхэд хүргэсэн. Өөрийгөө жаахан ч гэсэн ойлгож авах үед сэтгэл амарч, тайвширдаг. Хэрэв харьцалт туулаагүй бол үүргээ гүйцэтгэхдээ ямар үймээн тарьж, ямар асуудал, алдаа эндэл гарах байсныг би мэдэхгүй. Ийм харьцалт туулснаар би үүргээ гүйцэтгэхдээ зарчмыг эрж хайхад онцгойлон анхаарах болж, харьцалт нь үүрэг гүйцэтгэхтэй салшгүй холбоотойг ойлгосон. Энэ туршлага засалт, харьцалтад хандах хандлагыг минь өөрчилсөн.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Алдар нэр, ашиг хонжооны дөнгө

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр,...

Шалгалтаас сурсан сургамж

Ли Ён, Хятад Христэд итгэдэг болсныхоо дараа би Хятадын Коммунист Намд хэд хэдэн удаа баривчлагдсан боловч Эзэнээс хэзээ ч урваагүй юм. Би...

Leave a Reply